цахим волейбол даваа
- 3. Хичээлийн зорилго: Ойж ирсэн бөмбөгийг 2 гараар барьж авах чадвартай болох Хичээлийн зорилт: Волейболын спортоор хичээллэх дур сонирхолтой болгох
- 4. Хичээлийн эхний хэсэг 10мин - Сурагчдыг нэг эгнээ жагсаалаар жагсааж, мэндлэж, ангийн ирц авах -Бие халаалт / Талбай тойргоор зөөлөн гүйх, өвдөг өндөр өргөж гүйх, тахимны таталд, хөл урагш шулуун өлмий дээр гүйх, гар дээр суниалт, гэдэсний таталд, амьсгалын дасгал сунгалтын дасгалууд/
- 5. Хичээлийн үндсэн хэсэг 25мин Волейболын бөмбөгийг хана руу шидээд барьж авах дасгалууд Хананаас 1м зайтай зогсож дороос хоёр гараар бөмбөгийг хана руу шидээд барьж авах - Өвдөгөө хагас нугалсан байдлаас бөмбөгийг хана руу шидээд барьж авах -Бөмбөгийг толгой дээрээс шал руу шидээд барьж авах - Бөмбөгийг духны орчимд барьсан байдлаас шал руу шидэж, ойлгоод барьж авах
- 6. Үндсэн хэсэг - Хананд тэмдэглэсэн цэгт бөмбөгийг 2 гараар оновчтой шидэж, барьж авах -Бөмбөгийг 2 гараар 3м зайнаас хананд шидээд, шаланд ойлгож, 2 гараар барьж авах
- 7. Төгсгөл хэсэг 5мин - Хөдөлгөөнт тоглоом: ”Дундаа орох” Сурагчдаас 2 сурагчыг гаргаж 20м зайд өөд өөдөөс нь харуулж зогсооно, үлдсэн сурагчдыг дунд нь оруулж, 2 сурагч зөөлөн бөмбөгөөр дунд нь байгаа сурагчдад камонд өгч бөмбөгөө ононо. Жишээ нь: Захад нь байгаа бөмбөгтэй сурагч “Туулай” гэж камонд өгөхөд дунд нь байгаа сурагчид туулай шиг үсэрхэд бөмбөгтэй сурагч бөмбөгөө шидэж ононо. Ингэж 2 сурагч нэг бөмбөгөөр 2 талаас нь шидэж онож, оногдсон сурагч хасагдана.
- 8. Гэрийн даалгавар - Духны орчмоос 2гараар хананд ойлгож яг нэг цэг дээр100 удаа алдалгүй хийж сурах