Your SlideShare is downloading. ×
физик коллоид хими 1
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Saving this for later?

Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime - even offline.

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

физик коллоид хими 1

3,891
views

Published on


0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
3,891
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
56
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ФИЗИК КОЛЛОИД ХИМИ 2012 он лекц 1 ФИЗИК КОЛЛОИД ХИМИЙН УНДЭС Физик хими-физикийг ерөнхий зарчмын үндсэн дээр химийн үзэгдлийгтайлбарлаж тэдгээрийн зүй тогтлыг тогтоодог шинжлэх ухаан. Чухамхүү физикийн ухаан химийн нарийн зөв шинжлэх болгон хувиргасангэж хэлж болно. Физикийг химид хэрэглэх болсоноор бодисын чанарын талынтодорхойлолт, тэдгээрийн харилцан хувирлыг улмаар бүр тоон талаас нь авч үзэхболсон. Физик хими цаашдын хөгжил химийн процессуудын явагдахад дулаан бацахилгааны үйлчлэлийн судалгаатай холбоотой байсан. Химийн урвалын явцаддулаан шингээх ба ялгарах үзэгдлийн судалгаа термохимийн эх суурийг тавьжөгсөн байна. Эрдэмтэд Физик химийн тулгуур хууль: химийн хувирлын дулаанынийлбэр тогтмол байдаг тухай хуулийг анх томъѐолсон. 1887 онд Германы төгсгөлөөр эрдэмтэн В.Оствальд Лейпщикийн ихсургуульд физик, химийн анхны тэнхэмийг үндэслэж Физик химийн анхнысэтгүүлийг нийтэлж эхэлжээ. 19-р зууны төгсгөлөөр Физик хими бүрэн биеэ даасаншинжлэх ухаан болон хувирсан байна. Физик-химийн үүсэл. Физик-хими нь 18-р зууны дундуур буюу одоогоос 200 гаруй жилийы өмнө бие даасан шинжлэх ухаан болон үүсчээ. Физик, математикийн шинжлэх ухааныг химид гүнзгий хэрэглэсний дүнд анх М.В.Ломоносов (1711-1765) химийн өргөн их мэдлэгээс нэг хэсгийг ялган салгаж " Физик- хими" гэж нэрлэн, " Физик-хими бол физикийн хууль дурэм, туршлага дээр үндэслэн, нийлмэл биет (молекул) дотор химийн процессоор юу үүсч, явагдаж байгаа шалтгааныг тайлбарладаг ухаан юм." хэмээн тодорхойлжээ. Ингэснээр физик-хими нь химийн процессынфизик шалтгааныг илчилдэг онол, туршлагын шинжлэх ухаан болохыг заасанбайна. М.В.Ломоносов нь 1752-1754 онуудад физик-химийнкурсыг оюутнуудад уншиж "Введение в истиннуюфизическую химию" гэсэн уг курсыи лекцийн гарын авлагыгүлдээжээ. "Опыт физической химии" гэсэн туршлагынажлын хөтөлбөр, "План к курсу физической химии гэсэнтүүний зохиосон төлөвлөгөөпий дагуу М.В.Ломоносовсудалгааны олон ажил гүйцэттэжээ. М.В.Ломоносов физик- 1
  • 2. ФИЗИК КОЛЛОИД ХИМИ 2012 он лекц 1химийн судалгааны лаборатори байгуулан, физик-химийн хэмжилт хийж,туршилтын шинжилгээ, судалгаа явуулснаас гадна түүний удирдлагын дорфизик-химийн дипломын болон оюутны лабораторийн ажлууд хийгдэж байжээ.М.В.Ломоносов онолын болон туршлагын чухал судалгаагаар физик-химийнтулгуур болох хэд хэдэн нээлт хийсэн. М.В.Ломоносов химийн хувиралын үедбодисын жин тогтмол байх тухай хуулийг нээснээс гадна матери ба хөдөлгөөнийхадгалагдах хуулийг томъѐолж, материйн кинетикийн онолыг бүрдүүлж,молекулын хөдөлгөөний илрэлээр дулааны үзэгдлийг тайлбарласан юм. Мөн Н.Н.Бекетов (1826-1911) нь М.В.Ломоносовын физик-химийн онол,үзлийг цааш үргэлжлүүлж, физик-химийг биеэ даасан шинжлэх ухаан болгон хөгжүүлэхийн төлөө өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Н.Н.Бекетов химийн процессын чиглэлд урвалд орж байгаа бодисын концентрацийн үзүүлэх нөлөөг хатуу тогтоож, металлын ангижрах чадварыг судалж, металлыг хүдрээс гарган авах алюминотермийн аргын үндсийг боловсруулжээ, Ийм учраас Н.Н.Бекетовыг физик-химийг үндэслэгчдийн нэгэнд зүй ѐсоор тооцдог . Петербургийн уулын институтын профессор Г.И.Гесс (1802-1850) химийн урвалын дулааны эффект нь тогтмол байдаг тухай хуулийгнээснээр термохимийг үндэслэгч гэж үздэг. А.М.Бутлеров (1828-1886)-ын ажил нь бодисын химийн бүтцийи тухай зөвтөсөөлөл бүрэлдэн тогтоход агуу их нөлөө үзүүлж органик молекулын химийнбүтцийн онолыг боловсруулжээ. Д.И.Менделеев (1826-1911) элементүүдийн шинж чанар тэдгээрийн атомжингээс зүй тогтоолтой хамаарах тухай үелэх хуулийг нээж, элементүүдийн үелэхсистемийг зохиосон нь физик-химийн хөгжилтөнд том байр эзэлдэг юм.Д.И.Менделеев ууссан бодис ба уусгагчийн молекулуудын хоорондох химийнхарилцан үйлчлэлийн мөн чанарыг тайлбарласан уусмалын гидратын онолыгнээж, критик температур байдгийг болон хийн орших байдлыг тогтоож, хийн оршихбайдлын тэгшитгэлийг бодож гарган, хийн уурын даралт, янз бүрийнтемпературын үе дэх шингэний гадаргуугийн таталцлыг судлах зэрэг судалгааныбусад ажлыг гүйцэтгэжээ. Физик-химийн цаашдын хөгжилтөнд Оросын олон эрдэмтэд өөрсдийншалгарсан бүтээлээр үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. И.А.Каблуков (1857-1942)нь физик-химийг олон жил дээд сургуулиудад уншсан физик-химийн гурван боть"курсыг хэвлүүлснээс гадна өөрийн судалгаа шинжилгээний ажлаар усан уусмалдахь электролитийн ионы гидротацийн үзэгдлийг тогтоож, электролитдиссоциацийн процесст химийн харилцан үйлчлэлийн чухлыг заасан юм. Физик-химийн янз бүрийн салбарт Н.А.Шалов (1872-1930) маш сонирхолтой судалгааявуулсан юм. Үүнд хорт хийн багийи ажлын кинетикийг судалж, түүний дотор 2
  • 3. ФИЗИК КОЛЛОИД ХИМИ 2012 он лекц 1явагдаж байгаа процессын онолын үндсийг боловсруулснаас гадна химийн заримнийлмэл (дагалдах) урвалын кинетик болон уусмал дахь ууссан бодисынадсорбцийн сонирхолтой судалгааг явуулжээ. Н.С.Курнаков (1860-1941) системийн найрлагаас түүний физик-химийншинж чанар хамаарах хамаарлыг судалж гетероген системийн тэнцвэрт оршихбайдлын нөхцлийн ерөнхий онолыг нээж, фазат тэнцвэрийн диаграммынбүтцийн дүрмийг математикийн хувьд үндэслэсэн юм. Н.С.Курнаков орчин үеийнфизик-химийн анализын аргын үндсэн зарчмыг боловсруулсан юм. Д.П.Коновалов (1856-1929) холимог шингэний буцлах онолыг боловсруулжконтактийн үзэгдэл /гетероген катализ/-ийг судалсан юм. Мөн салбарласан гинжинурвалын онол (Н.Н.Семенов) гетероген катализын онол (А.А.Баландин)-ыгболовсруулсан зэрэг томоохон судалгаа нь физик-химийн хөгжилд чухал байрэзэлдэг юм. Физик-химийн цаашдын хөгжилтөнд бусад орны эрдэмтэдтомоохон гавъяа байгуулсан юм. Жишээ нь: Я.Вант-Гофф, В.Оствальд наруусмалын онолын зүй тогтоолыг боловсруулсан. С.Аррениус электролитдиссоциацийн тооны онолыг нээж, химийн урвалын хурдад температурын үзүүлэхнөлөөг судалжээ. М.К.Гульдберг, П.Вааге нар урвалд орж байгаа бодисынконцентрацаас химийн урвалын хурд тооны хувьд хамаарах хамаарлыгилрүүлэх хуулийг нээжээ. Бодисын бүтцийн тухай сургаалаар XIX, XX зууны үедатомын бүтцийн нарийн болохыг хүлээн зөвшөөрөхөд эарчмын ач холбогдолбүхий хэд хэдэн чухал нээлтүүд хийгдсэн юм. Үүнд электроныг нээсэн (Б.ПерронУ.Томсон) цахилгааны атомын төрх байдал, болон гэрлийн цахилгаан соронзончанарыг (Дж.Максвелл), гэрлийн квант чанар (М.Планк), гэрлийн даралт(Н.П.Лебедев)-ыг нээсэн зэрэг нээлтүүд хамаарагдана. Мөн цацраг идэвхит чанарыг нээж судалсан (Л.Беккерель) нь онцгойач холбогдолтой бөгөөд П.Кюри, М.Складовский-Кюри нарын цацраг идэвхитчанарын судалгаа нь нэг элементийн атомыг нөгөө элементийн атомд хувиргажболохыг харуулсан юм. Эдгээр бүх нээлтүүд нь атом энгийн эгэл хэсэг биш, нилээд энгийн жижигхэсгүүдээс бүрддэгийг харуулж байна. Үүний үндсэн дээр атомын цөмийн бүтцийнзагварыг (Э.Резерфорд) боловсруулж үүнийг квант механикийн онолын үүднээстайлбарласан таамаглал (Н.Бор) гарлаа. Мөн атомын цөмийн бүтцийн протоннейтроны онол (Е.Н.Гапон, Д.Д.Иваненко), зохиомол цацраг, идэвхит чанар(Фредерик-Жалио-Кюри, Ирен Жолио Кюри)-ын үзэгдлүүд нээгдэж бодисынбүтцийг тайлбарлаж өгсөн. Ийм маягаар 20-р зууны эхэнд бодисын бүтэц, янз бүрийн төлөв байдал дахьтүүний шинж чанар, термохими, химийн термодинамик, уусмал, тэнцвэрийн тухайсургаал, коллоид хими, электрохими, химийн урвалын кинетик зэрэгсалбаруудыг судалсан физик-химийн үндсэн чиглэлүүд бүрэлджээ. Орчин үед 3
  • 4. ФИЗИК КОЛЛОИД ХИМИ 2012 он лекц 1физик-хими нь судалгааны өөрийн аргуудтай, химитэй холбоо бүхий бусад хавсаргаухааны онолын суурь болсон бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжжээ. Физик-химийн судлах зүйл. Орчин үед физик-хими нь судалгааны өөрийнаргуудтай шинжлэх ухааны биеэ даасан маш том салбар болжээ. Ерөнхий хими,органик хими, биохими зэрэг химийн салбар ухаанууд материйн тодорхойхэлбэр, бодит материалыг судлаж байхад, физик-хими нь химийн үзэгдлийнерөнхий зүй тогтол түүнд хэрэглэгддэг физикийн хуулиуд болон шинжилгээнийаргуудыг судалдаг. Физик-химийн судлах зүйлийг хэд хэдэн үндсэн бүлгүүдэдхувааж болно. Амеркийн эрдэмтэн Дж.Гиббс химийн термодинамикийн үндсийгболовсруулсан. Химийн термодинамикийн хуулийн ачаар эрдэмтэд тухайн ямарнэг химийн урвал явагдах эсэхийг урьдчилан хэлж чадах боломжтой болсон. Энэүед хими математикийн аппаратыг анх өргөн хэрэглэх болов. Химийн процессдахь энергийн хувирал, химийн энерги, дулааны энерги гэх мэт энергүүдийнхэлбэрүүдийн хоорондох холбоо, энергийн балансын үндсэн харьцааг судлахбөгөөд ингэснээр шингээж байгаа ба ялгаруулж байгаа дулааны тоо хэмжээгбодож гаргадаг. Мөн үүнд гадаад нөхцөл хэрхэн нөлөөлөх, уг процесс хэрхэнявагдах, түүний тэнцвэр, тэнцвэрийг эвдэх нөхцлүүдийг судалдаг. Химийнтермодинамик нь ерөнхий термодинамикийн хууль, зүй тогтоол, аргыг химийнянз бүрийн асуудлыг судлахад хэрэглэгддэг. Үүнд химийн урвалын дулааныэффектийн тухай сургаал электродын процессын онол, гадаргуугийн үзэгдлийнтермодинамик гэх мэт бусад асуудлуудыг судлахад өргөн хэрэглэгддэг. Цахилгаан хими химийн ба цахилгаан үзэгдлийн уялдаа холбоог тогтоожөгсөн байна. Цахилгаан гүйдлийн үйлчлэлээр усыг устөрөгч ба хүчилтөрөгч болгонзадалсанаар электролизийн үзэгдлийг судалж эхэлсэн. М.Фараейн электролизынтоон хуулийг нээсэн. Термохими ба цахилгаан химийн ололт амжилт орчин үеийнхимийн олон үйлдвэрлэлийн үндэс нь болж эхлэв. Сул ба хүчтэй электролитийншинж чанар, орших байдал, түүний онол, зүй тогтолыг судлана. Химийн урвал бацахилгааны үзэгдлийн харилцан үйлчлэлийг (электролиз, тогтмол гүйдэлүүсгэгчид, электросинтез) судалдаг. Металл, уусмал, хийн цахилгаан дамжуулахчанар, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, электролитийн уусмалын шинж чанар,электродын тэнцвэрийн ба тэнцвэрийн биш процессийн механизм, кинетикийгсудална. Физик химийн эдгээр анхны чиглэл уусмалын шинж чанар түүний мөн чанарыг зөвөөр ойлгоход олон талаар тус болсон байна. С.Аррениус электролитууд уусмал дотор аяндаа нэмэх ба хасах цэнэгтэй ионууд болон задардаг гэсэн урьдчилсан таамаг гаргаж электролитийн диссоциацийн онолыг гаргасан. Янз бүрийн уусмалын төрх байдал, тэдгээрийн термодинамикийн шинж чанар, уусмалын шинж, найрлагын хоорондох холбооны ерөнхий зүй тогтол, уусмалын дотоод молекул бүтцийг судлана. 4
  • 5. ФИЗИК КОЛЛОИД ХИМИ 2012 он лекц 1 Гэрлийн үйлчлэлээр явагддаг химийг фотохими судалдаг. Цацраг идэвхтүзэгдлийг нээсэн явдал янз бүрийн цацраг туяаны үйлчлэлийг судлах бололцооолгосон. Эндээс Физик химийн шинэ салбар цацрагын хими үүсч хөгжив. Эрдэмтэд химийн урвалын зарим нь хоромхон зуур түргэсэн өөрөөр хэлбэл,харилцан хурдтай явагддаг болохыг аль эрт ажиглаж мэдсэн бөгөөд химийнурвалын хурдын тухай ухагдахуун химийн кинетикийн үндэс нь болж өгөв.Урвалын хурд урвалд орж буй бодисуудын концентраци, температур зэрэг олонхүчин зүйлүүдээс тодорхой болсон. Урвалын хурдад катализатор нэн чухал нөлөөүзүүлдэг. Катализатор нөлөөгөөр урвалыг хурдсах явдал катализын үзэгдлийнмөн чанар нь юм. Химийн кинетик ба катализ нь бодисууд химийн урвалд орох чадварынтухай орчин үеийн сургаалийн үндэс болдог бөгөөд энэ нь физик химийн бас нэгөргөн салбар юм. Гомоген ба гетероген орчин дахь химийн урвалын хурдны үндсэнзүй тогтоол, механизм, урвалын хурдны гадаад нөхцлөөс хамаарах хамаарал,молекулын энергийн төлөв байдал ба бүтэцтэй химийн урвалын хурдынхоорондох холбоо болон катализийн үзэгдэл, түүний механизмыг судлана. Атомын бүтцийн электрон загвар боловсрогдохын хамт физик химидзарчмын шинэ үе эхэлсэн. Урьд эрдэмтэд шууд ажиглагдах химийн үзэгдэл,процесс, микро объектуудыг судлалаар хязгаарлагдаж байсан бол одоо ямарваахимийн процессийг урвалд оролцож буй молекулуудын электроны орон зайнбайрлалын үүднээс тайлбарлах болов. Химийн холбоо, валент чанармолекулын бүтэц шинж чанарын электрон онол боловсрогдов. Атом, молекулынбүтэц, бодисын агрегат төлөв байдал, болон тэдгээрийн шинж чанарыг судална.Атомаас молекул үүсэх, химийн холбооны шинж чанар, молекулын дотоод бүтэц,мөн хий шингэн хатуу бодисын чухал шинж чанар, бүтцийг судалдаг. Орчин үеийн физик химийн гол онцлог нь судалгааны физик аргуудыг өргөнхэрэгдэх, химийн урвалыг молекул механизмыг тогтооход оршиж байна. Физикхими химийн шинжлэх ухааны бусад салбар, химийн технологийн хөгжлийнонолын үндсийг гаргаж өгч байна. Коллоид хими. Бодисын коллоид төлөв байдлын шинж чанар, батжил,адсорбци ба гадаргуугийн үзэгдлүүд, том молекулт нэгдлийн уусмалынтермодинамик шинж чанарыг судлах ба энэ нь биеэ даасан томоохон салбар ухаанболон хөгжиж байна. Физик-химийн судлах зүйлийг ийнхүү ялгах боловч өөрхоорондоо нягт холбоотой бөгөөд аль нэгийг нь нөгөө салбаргүйгээр судалжболохгүй юм. Физик-химийн судалгааны аргууд: Химийн үзэгдлийн ерөнхий зүйтогтоолыг танин мэдэхийн тулд физик ба химийн онолын болон туршлагын аргыг 5
  • 6. ФИЗИК КОЛЛОИД ХИМИ 2012 он лекц 1өргөн хэрэглэдэг. Физик-химид бодисын шинж чанарын гадаад нөхцлөөсхамаарах хамаарлыг болон химийн тэнцвэрийн ба өгөгдсөн хугацаанд химийнурвалын явагдах хуулийг судлахад туршлагын аргыг өргөн хэ рэглэдэг. Бодисын шинж чанарын тухай мэдээллийг ерөнхийлж дүгнэх, туршлагынматериалыг онолын хувьд задлан шинжлэх нь онолын физикийн гурванаргаар гол төлөв гүйцэтгэгдэнэ. Эдгээр арга бүхэн өөрийн хууль, ойлголт болонтуршлагын аргатай байдаг. Термодинамикийн арга нь бодисын хувирлын үе дэх энергийн янз бүрийнтооцоо ба химийн тэнцвэрийн тооцоо хийхэд хэрэглэгдэх бөгөөд бодисын янзбүрийн шинж чанарыг тооны хувьд холбох, эдгээр шинж чанараас аль нэгийгнь бусад шинж чанарын туршлагын хэмжигдэхүүн дээр тулгуурлан тооцоолохболомжийг өгдөг. Энэ нь энергийн янз бүрийн хэлбэрийн хувирал ба харилцанхолбооны талаархи туршлагын асар их материалыг нэгтгэн дүгнэхтермодинамикийн хоѐр хууль дээр тулгуурлах бөгөөд процессын молекулынмеханизмын тухай дүгнэлт зүй тогтоол хэрэглэдэггүйгээрээ онцлог юм. Энэарга нь ямар нэг процессын явагдах боломж, чиглэл, төгсгөлийн тухай асуудлыгшийдэж өгдөг юм. Статистик арга нь нэг биетийн макро шинж чанарыг молекулын микрошинж чанартай холбох боломж бүхий, биетийн молекул төрх байдлын тухайсургаал дээр тулгуурладаг. Олон тооны жижиг хэсгээс тогтож байгаа системийгмагадлалын онолын үүднээс судлахад энэ аргыг өргөн хэрэглэдэг. Жишээ нь:хийн молекулын эмх замбараагүй хөдөлгөөнийг авч үзэхдээ молекул тус бүрийнхөдөлгөөнийг судлах бус тэдгээрээс аль нэг бололцоот хөдөлгөөнийг тодорхойлохзамаар тогтооно. Энэ арга нь XVIII зууны II хагаст нээгдэж одоо маш эрчимтэйхөгжсөн бөгөөд хөгжих тутам нарийн төвөгтэй болжээ. Квант-механикийн арга нь атом, молекулын бүтцийн тухай, болонтусгайлан авсан атом, молекулын шинж чанар, тэдгээрийн харилцан үйлчлэлийптухай сургаал дээр тулгуурлах бөгөөд зарим тохиолдолд долгионы механикийнарга гэж нэрлэдэг. Энэ арга нь квантын-механикийн хуулиудыг ашиглах бөгөөдэнэ арга ѐсоор химийн үзэгдэл нь атом молекулын дотоод хөдөлгөөн юм. Энэхүүатом молекулын дотоод хөдөлгөөн нь квантын механикийн судлах үндсэн зүйл юм.Дээр дурьдсан онолын аргуудыг химийн хувирлын явагдах хурд, чиглэл,хязгаарын гадаад нөхцөл ба химийн урвалд оролцогч молекулын бүтцээсхамаарах хамаарлыг тайлбарлахад ашигладаг. Физик-химийн ач холбогдол. Физик-хими нь хөдөлгөөнт материйнхөгжлийн үндсэн дээрх ерөнхий хуулиудыг танин мэдэх шинжлэх ухааны нийтлэгач холбогдолтой. Физик-химийн хуулиуд, зүй тогтолыг химийн шинжлэх ухаан болонтүүнтэй холбоотой бусад шинжлэх ухаануудад өргөн хэрэглэж байна. Физик-химийн 6
  • 7. ФИЗИК КОЛЛОИД ХИМИ 2012 он лекц 1хууль зүй тогтол дээр бусад холбоо бүхий шинжлэх ухаан, түүний судлах зүйл,судалгааны арга үндэслэж байна. Энэ бүхнээс аваад үзэхэд янз бүрийн процессын үүсэл, хөгжил, түүнд нөлөөлөхзүйл, орших байдлыг гүнзгий ойлгох, эдгээр процессын механизм, чухал үйлчлэлийгтайлбарлах ба судлахад физик-химийн онолын ач холбогдол оршино. Физик-химизөвхөн онолын төдийгүй практикийн ач холбогдолтой. Үүний зэрэгцээгээр физик-химийн хууль зүй тогтол, түүний ололтыг зөв тусган хэрэглэснээр эх орныбаялагийг бүрэн ашиглах үйлдвэрийн аргыг өөрчлөх бүрэн боломжтойюм. Физик-химийн зарим нэг салбар, чиглэл нь биеэ даасан шинжлэх ухаан болонхөгжиж байна. Үүнд физик-химийн шинжлэх ухааны олон тооны салбар нь техникийншинжлэх ухааны биеэ даасан бүлэг болсон байна. Жишээ нь: металл боловсруулахпроцесс, металлын зэврэл, түүнээс хамгаалах тухай асуудал зэргийг нэрлэж болно. Химийн технологийн бүх салбарууд дахь процессын онолын үндэс нь физик-хими болж байна. Химийн технологийн янз бүрийн салбарын хөгжилд физик-химийн шинжилгээний арга онцгой ач холбогдолтой юм. Энэ бүгдээс аваад үзэхэдфизик-хими нь үйлдвэрлэлийн асар их ач холбогдолтой. Мөн хөдөө аж ахуйнүйлдвэр зэрэг улс ардын аж ахуй голлон анагаах ухаан, биологи, геологи, агрохимизэрэг бусад шинжлэх ухаанд онол ба практикийн ач холбогдолтой юм. 7