Traheostomiin guurs archilgaa

562 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
562
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
9
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Traheostomiin guurs archilgaa

  1. 1. Трахеостомийн гуурстай үйлчлүүлэгчийн арчилгаа
  2. 2. • Трахеостоми нь мөгөөрсөн хоолойд хиймлээр гаргасан нүх бөгөөд түүнийг мөгөөрсөн цагирагны 2-3 дугаар үеийн түвшинд хийнэ. • Трахеостомийн гуурс хэмээх тахир гуурсыг энэ нүхээр оруулна.
  3. 3. Энэхүү трахеостомийн гуурсыг олон зорилгоор оруулдаг • мөгөөрсөн хоолойн доторхи гуурсыг солих, • өвчтөнд механик агааржуулалт хийх, • агаарын сувгийн дээд хэсэг дэх саадыг давах, • аль эсвэл мөгөөрсөн болон гуурсан хоолойн шүүрлийг авах г.м.
  4. 4. Гуурсыг мэс заслын буюу эрчимт эмчилгээний тасалгаанд ариутгасан нөхцөлд хэсэгчилсэн мэдээ алдуултын доор хийнэ. Трахеостоми нь түр зуурын буюу байнгын байж болно.
  5. 5. Гуурс нь: • Хагас уян хуванцар (полиуретан буюу силикон), • Хатуу хуванцар болон төмөр материалаар хийх бөгөөд янз бүрийн өнцөг, хэмжээтэй байна. Төмөр гуурс нь илүү урт хугацаанд ашиглагдаж зардал хэмнэдэг ч ихэнх нь үзүүртээ амьсгалын эмчилгээ хийх зориулалт бүхий багаж холбох холбогч хушуу байдаггүй.
  6. 6. • Трахеостомийн гуурс нь гаднах катетер буюу гол хоолой, дотор талын катетер болон таглаанаас бүрддэг. • Гаднах катетерыг чиглүүлж өгдөг таглааг гуурсыг оруулах үед хийх бөгөөд гаднах катетер байрлалаа эзэлсэн хойно салгаж авна.
  7. 7. Зарим гуурснууд нэг удаагийн буюу олон удаагийн хэрэглээний дотор талын катетертэй байдаг. Гандах катетер нь мөгөөрсөн хоолойн дотроо суурин байдаг бол дотор талын катетерийг гаргаж цэвэрлэх буюу шинээр солих боломжтой. Үе үе дотор талын катетрыг цэвэрлэх буюу сольсноор гуурсны дотор талд хуримтлагдсан шүүдэсний улмаас агаарын суваг бөглөрөхөөс сэргийлнэ.
  8. 8. Дотор талын катетртэй гуурсыг их хэмжээний ялгаралтай буюу ялгаралаа зайлуулахад хүндрэлтэй тулгарах өвчтөнүүдэд хэрэглэх шаардлагатай байдаг. Түүнчлэн трахеостомийн гуурстайгаа эмнэлгээс гарч буй өвчтөнүүдэд дотор талын катетрийг зөвлөж болно.
  9. 9. Трахеостомийн гуурс нь бөгжтэй буюу бөгжгүй байж байж болно. Хийлэгддэг бөгж нь гуурсыг тойрсон зайг бөглөн мөгөөрсөн хоолойнд хөдөлгөөнгүй бэхэлж өгнө. Ингэснээр агаар гадагш алдагдахгүй, бөглөрөл үүсэхгүй бөгөөд механик агааржуулалт хийх нөхцөл бүрдэнэ.
  10. 10. • Өвчтөн бөглөрөх аюулгүй бол, бөгжтэй гуурс хэрэглэж байгаа тохиолдолд амаар хооллохын өмнө хийг нь үргэлж гаргаж байвал зохино. • Бөгжийг хийтэй нь орхисон тохиолдолд даралт үүсч, улмаар мөгөөрсөн хоолойгоор улаан хоолой хүртэл таран залгихад саад болох, эсвэл эд эсийг гэмтээх аюултай.
  11. 11. • Цонх бүхий трахеостомийн гуурс нь гадна талын тахир гадаргуу дээрээ нэг том, эсвэл хэд хэдэн жижиг онгорхой буюу цонхт, мөн дотор талын катетер болон бөгжтэй буюу бөгжгүй байдаг. • Өвчтөнд механик агааржуулалт хийж буй үед дотор талын катетр нь байрандаа байснаар жижиг цонхнуудыг таглаж өгнө. Өвчтөнийг агааржуулагчаас салгасан хойно дотор талын катетрыг салган, бөгжний хийг гаргаж гуурсыг залгаснаар өвчтөн ярих боломжтой болно.
  12. 12. • Трахеостомийн гуурсыг эмнэлгийн наалтаар буюу Велкрогийн бүсээр өвчтөний хүзүүгээр нь ороож бэхэлнэ. • Ердийн тохиолдолд гуурсыг бэхлэхийн өмнө, үйлдвэрлэгчээс бэлтгэн хангасан ариутгасан марлин тампоноор арьсыг гуурсны гадна талын далавчнаас тусгаарладаг. Арьсыг цочроож халдвар орохоос сэргийлэхийн тул энэхүү трахеостомийн тампоныг хуурай байлгах шаардлагатай.
  13. 13. • Түүнчлэн, трахеостомийн гуурс нь хамар болон аман дахь байгалийн чийгшүүлэх болон дулаацуулах механизмыг дайрахгүй тул салстыг хатахаас сэргийлэх зорилгоор бүлээсгэж чийгшүүлсэн хүчилтөрөгөөр хангаж өгөх хэрэгтэй.
  14. 14. • Трахеостомитай өвчтөн нь ярих чадваргүй болдог. Иймд түүний энэхүү байдлыг харгалзан бичгийн самбар, үсэг, үгсийг бичсэн карт зэрэг ойлголцоход хэрэглэх зүйлсийг дуудлага өгөх гэрэл буюу хонхны хамт гар дор бэлэн байлгана.
  15. 15. Трахеостомын гуурсаар соруулах • Трахеостомитай өвчтөнүүдэд олон тохиолдолд ханиалган их хэмжээний ялгарал ажиглагддаг тул энэхүү ялгаралыг соруулж авах хэрэгтэй болдог. • Гэвч соруулахад янз бүрийн эрсдэл гарч болзошгүй тул зөвхөн клиникийн шаардлага тулгарсан үед соруулна. Гарч болзошгүй сөрөг үр дагаваруудыг хязгаарлахын тулд өвчтөнийг соруулахын өмнө, соруулж байх үед ба хойно анхааралтай хянаж байх шаардлагатай.
  16. 16. • Соруулахын өмнө ба хойно өвчтөнийг өндөр агууламжтай хүчилтөрөгчөөр хангана. • Соруулах үйл ажиллагааг 10-20 секундээр хязгаарла. Энэ арга нь хүчилтөрөгчийн дутагдалд орохоос сэргийлнэ. Хүчилтөрөгчийн дутагдалд орж буй эсэх ба тэнэгч мэдрэл цочролд орж буй эсэхийг өвчтөний судасны цохилтыг ойр ойрхон хянах замаар мэднэ.
  17. 17. • Соролтын даралтыг ойролцоогоор 80120 mm Hg байлгах нь өндөр сөрөг даралт ашигласнаас үүдэлтэй ателектазаас сэргийлнэ (Роман, 2005).
  18. 18. Трахеостомийг арчлах • Трахеостомиг соруулахаас гадна сувилагч дотор талын байнгын катетерийг цэвэрлэх, эсвэл нэг удаагийн катетерийг шинээр солих үүрэгтэй. Дотор талын катетерийг цэвэрлэх буюу сольсноор ялгарал хуримтлагдан амьсгалахад саад болох, агаарын суваг дотор бөглөрөл үүсэхээс сэргийлнэ. Бохирдсон трахеостоми нь өвчтөний арьсыг гэмтээх, халдвар орох аюулыг дагуулдаг тул тампон (живх) болон уяа (бэхэлгээ)-г байнга сольж байх шаардлагатай.
  19. 19. • Мөгөөрсөн хоолой руу боолт буюу хөвөнгийн нарийн ширхэг мэт гадны биетийг оруулахгүйн тулд хөвөнгүй марлан тампон (живх) хэрэглэх нь зүйтэй. • Трахеостомийг тойроод хатсан ялгарал буюу гэмтсэн арьс хуримтлагдахаас сэргийлэх үүднээс тэр хавийн арьсыг сайтар цэвэрлэнэ.

×