• Like
lecture Maker NS
Upcoming SlideShare
Loading in...5
×

lecture Maker NS

  • 2,002 views
Uploaded on

 

More in: Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
2,002
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
19
Comments
0
Likes
2

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Налай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Багшлах эрхийн сургалт Сэдэв: Lecture maker программ Гүйцэтгэсэн: Компьютерийн багш Дашгарав Дундговь 2014 1
  • 2. Бүлэг 1. LectureMAKER програмын танилцуулга LectureMAKER нь малтимедиа агуулгатай хичээлийн материал бэлтгэх Солонгосын хамгийн шилдэг програм хангамж юм. Энэ програмын тусламжтай малтимедиа агуулгатай е-сургалтын материалыг хурдан бөгөөд хялбархан бэлтгэж чадах болно. 1. LectureMAKER програмыг ашиглах зарчим 2. Товч танилцуулга 3. Гүйцэтгэх үүрэг 4. Програмын онцлог 5. Системийн бүрэлдхүүн 1. LectureMAKER програмыг ашиглах зарчим 1) Windows 2000, XP үйлдлийн систем дээр суурилан ажиллана. 2) Microsoft Windows Media Encoder 9, Windows Media Playe r 9 сүүлийн хувилбар байх шаардлагатай. Хэрэв эдгээр програмууд байхгүй бол интернетээс татаж аваарай. Интернетээс татаж авах бол дараах сайтад хандана. (http://www.microsoft.com/korea/windows/windowsmedia/) 3) Microsoft PowerPoint Program зайлшгүй шаардлагатай.Энэ програмд Microsoft PowerPoint програмаар бэлтгэсэн слайдуудыг хэрэглэх болно. 4) Sound & Video Input Device төхөөрөмжүүдийг хэрэглэх тул зайлшгүй шаардлагатай. Эдгээр төхөөрөмжийн тусламжтай LectureMAKER програмд дуу болон дүрсний бичлэг хийх боломжтой. 2. Товч танилцуулга LectureMAKER програм нь багшийн суралцагчид зориулан бэлтгэсэн хичээлийн материалыг малтимедиа хэлбэрээр хурдан болоод хялбархан бэлтгэх зориулалттай юм. Багш лекцийн хичээл бэлтгэхдээ уг програмыг ашиглан лекцийн материалаа төлөвлөлт болон дизайныг зэрэгцүүлэн хийх, засварлах хэрэгслийг нь ашиглан өөрчлөлт хийх боломжтой. Лекцийг зөвхөн PowerPoint програмаар үзүүлэхээс гадна хичээлийн материалыг илүү 2
  • 3. бодитой болгоход Flash, HTML төрлийн файлуудыг зэрэгцүүлэн үзүүлэх боломжтой. Мөн энэ програмд дуу болон дүрстэй бичлэг хийх, түүнийг үзүүлэх, электрон самбарын хэрэгсэл ашиглах боломжтой. 3. Хийгдэх үйлдлүүд LectureMAKER програмд оруулж болох файлын төрлүүд болон түүнийг ашиглан боловсруулалт хийгээд гаргаж авч болох файлуудыг схемчлэн харуулжээ. 1) Master хуудсыг тохируулах Мастер слайдад нэр, удирдах товчлуур, дизайн, үсгийн шрифтийн төрөл, хэмжээ болон хүрээ зэрэг ерөнхий хэрэгслүүдийн тохиргоог зааж өгөх ба энд тодорхойлсон тохиргоо дараагийн хуудсуудад шууд хийгдэнэ. Лекцийн материал бэлтгэж хадгалахад файлын хэмжээг бага байлгадаг. 2) Олон үйлдэлт командын хэрэгслүүд Олон үйлдэлт командын хэрэгслүүд тухайлбал text box, хүснэгт байгуулах, математик томьёо бичих, диаграм зурах, график байгуулах зэрэг хэрэгслүүдийн тусламжтайгаар сургалтын материал дотор илэрхийлэл түүнтэй холбоотой бусад объектуудыг оруулан үзүүлэх боломжтой. 3) Малтимедиа хэрэгслүүд Мultimedia агуулгатай сургалтын материалыг тусгай програм ашиглалгүй шууд хичээлийн материалын баримтад оруулах,зөвхөн зураг төдийгүй видео, дуу, флаш төрлийн файлуудыг шууд баримтандаа оруулж хичээлийн материалаа баяжуулах мөн байгуулах, интернетээс харах хэсгийг оруулах бол зөвхөн хаягийг нь оруулж файлын хэмжээг бага байлгах боломжтой. 4) Video файл удирдах хэрэгсэл Видео файлаас тэмдэглэж авсан хэсгийг тусад нь дахин давтан харуулах боломжтой. Сургах болон сурах видео файлыг слайдын хамт зэрэгцүүлэн ажиллуулах боломжтой 5) Нэмэлт боломж 3
  • 4. Лекцийн хичээлээр бичлэг хийхэд видео, дуу, электрон самбар зэргийг хослуулан нэгэн зэрэг ашиглах боломжтой. 3. Програмын онцлог 1) Олон төрлийн бүтэц бүхий бэлэн загвар агуулсан е-хичээлийн бүх төрлийг багтаасан лекцийн материал бэлтгэх PowerPoint програмтай төстэй боловч видео ба текстийг хамтран ашиглах, дуу ба текстийг зэрэгцүүлэн ашиглах зэрэг хэд хэдэн давуу талтай багшид зориулсан хэрэглээний програм юм. 2) Дурын е-хичээлийн агуулгыг бэлтгэх тухайлбал математикийн болон бусад төрлийн томьёо, график, диаграм зэргийг зурах, оруулах боломжтой багшид зориулсан хэрэглээний програм юм. 3) Интерактив програмын үүрэг гүйцэтгэх боломжтой. Хичээлийн бүх материалуудыг товчлуур оруулан удирдах боломжийг багтаасан болно. 4) Бодит хөдөлгөөнт лекц чухал байдаг.вэб камер, микрофон, электрон самбарын үйлдэл зэргийг оролцуулан дүрс болон дуутай видео бичлэг, видео бичлэг, дууны бичлэг мөн электрон самбар ашиглан хичээл заах явцыг бичлэг хийж ашиглах боломжтой. 5) Баримт болон өгөгдлүүдийн ялгаатай хэлбэрийг ашиглах боломжтой. Е-хичээлийн материалыг PowerPoint, flash, HTML ашиглан илүү үр дүнтэй байгуулах боломжтой. Бүлэг 2. LectureMAKER програмыг суулгах/устгах LectureMAKER програмыг суулгах үндсэн дарааллыг уншаад таны компьютер малтимедиа агуулга бүхий хичээлийн материал бэлтгэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаарай. 1. Install буюу програм суулгах 2. Remove буюу програмыг устгах 1. Install буюу суулгах 1) Системийн шаардлага a. CPU : Pentium III 500MHz ба түүнээс дээш b. RAM : Шуурхай санах ой 128MB ба түүнээс дээш (256MB байхыг санал болгож байна) c. HDD : хард диск дээр хамгийн багадаа 50 MB хоосон зайтай байх d. OS : Үйлдлийн систем Windows 98/2000/XP ба түүнээс дээш 2) Суулгахын өмнө LectureMAKER програмын диск болон сериалын дугаар байх шаардлагатай. Таны компьютерт Windows Media Encoder 9.0, Windows Media Player 9.0 програмыг суулгасан байх хэрэгтэй. 3) Прорамыг суулгах a. Компьютераа асаана. b. CD-ROM драйверт LectureMAKER програмын CD хийнэ. ‘My Computer’хавтсыг нээгээд CD ROM драйвер дах файлын жагсаалтыг нээж ‘LectureMAKER Setup.exe’ файлыг ажиллуулна. c. Install Shield Wizard харилцах цонх нээгдэх ба ажлыг үргэлжлүүлэхийн тулд ‘Next’команд дээр дарна. 4
  • 5. d. LectureMAKER програмыг байрлуулахын хавтсын нэрийг Browse командаар нээгдэх харилцах цонхонд сонгоод програм суулгах үйлдлийг ‘Next’командаар үргэлжлүүлнэ. e. Програмын нэрийг төлөөлөх дүрсийг байрлуулах програмын хавтсыг сонгоно. Хэрэглэгч шинэ нэр өгч болно эсвэл жагсаалтаас сонголт хийж болно. Програм суулгах үйлдлийг ‘Next’ командаар үргэлжлүүлнэ. f. Идэвхтэй байгаа тохиргоог хараад ‘Next’командаар дараагийн алхамд шилжинэ. 5
  • 6. g. LectureMAKER програм суулгаж байгааг доорх цонхонд харуулах болно. Өөрөөр хэлбэл алдаа гарах хэдэн хувь нь хийгдэж байгааг харж болно. h. Програм суулгах үйлдэл дууссаны дараа доорх зурагт үзүүлсэн ‘Finish’ командыг агуулсан харилцах цонх нээгдэх болно. ‘Finish’ команд дээр дарснаар суулгах үйлдлийг бүрэн дуусгана. 6
  • 7. i. LectureMAKER програмыг ачааллана. j. Доорх зурагт LectureMAKER програмын үндсэн цонхыг харууллаа . Бүлэг 3. LectureMAKER програмыг эхлүүлэх LectureMAKER програм нь Microsoft PowerPoint програмтай маш адилхан. Уг програмыг ашиглаж сурахад хялбархан байх болно. 1. Програмыг ажиллуулах ба хаах 2. Дэлгэцийн бүтэц 3. Үндсэн цэснүүдийн үүрэг 1. Програмыг ажиллуулах ба хаах 1) Ажиллуулах Desktop дээрх ( ) дүрс дээр 2 товшиж LectureMAKERпрограмыг ачааллана. Эсвэл Start цэсний Programs -> Daulsoft LectureMAKER -> LectureMAKER дарааллаар програмыг ачааллаж болно. Ингэхэд хоосон хүрээ бүхий баримт нээгдэх болно. 2) Програмыг хаах Програмын ажиллагааг дуусгах буюу хаах бол ‘File’ цэсний ‘Exit’командыг ажиллуулна,эсвэл дэлгэцийн баруун дээд буланд байрлах ( ) товчлуур дээр дарна. 2. Дэлгэцийн бүтэц 7
  • 8. Дэлгэцийн бүлэг командууд болон хэрэгслүүдийг хэрэглэгч өөрийн хүссэнээрээ тохируулах, дэлгэцийн хэмжээг өөрчлөх боломжтой. 1 Title bar: Нээлттэй ажиллаж байгаа файлын нэрийг харуулна. 2 Ribbon Menu: нь үндсэн 6-н Tab-аас бүрдэх бөгөөд Tab-ууд нь group болон command- уудаас бүрдэнэ • Tab : Home, Insert, Control, Design, View and Format. • Group : Clipboard, Slide, Font, Paragraph, Draw, Edit гэх мэт. • Command : Paste, Cut, Copy, Attribute, гэр мэт. 3 Slide Window: энэ хэсэгт ажиллаж буй хуудаснууд багасгасан зураг байдлаар харагдана. 4 View Button. Үндсэн болон ажиллаж байгаа хуудсуудыг хянах, хуудсууд нэмэх болон устгах 5 Status bar: боловсруулж буй ажлын талаар мэдээллийг харуулна, байрлал болон хуудасны тоо дугаар байрлана. 6 Object list: ажиллаж байгаа хуудсан дахь объектуудын жагсаалтыг харуулна. 7 Slide: энд идэвхитэй ажлын талбар байна. 3. Үндсэн цэснүүдийн үүрэг a. [Home] : энэ табд хэлбэржүүлэлтийн хэрэгсэл, фондны бүтэц, өнгө хэмжээ зэрэг үндсэн функцүүд байна. Мөн шинэ хуудас нэмэх, тэкст бичих хайрцаг болон энгийн диаграм зурах хэрэгсэлүүд байдаг. 8 1 3 4 2 5 6 7
  • 9. b. [Insert] : Зураг, дүрст файл, дууны файл, flash файл, documents файл зэргийг оруулж болно. Мөн add formulas, shapes, graphs, эсвэл draw complicated diagram эдгээрийг оруулж болохоос гадна шалгалтын хүснэгт боловсруулж болно. c. [Control] : оруулж ирсэн мультмедиа файлуудыг тохируулах, хуудас хооронд зөөх объектуудыг ажиллуулах зогсоох, дүрст болон дууны файлуудыг хөрвүүлэх мн эффэктийн шилжилт зэргийг тохируулж өгнө. d. [Design] : Хэмжээ, харагдацын, болон бэлэн загварууд, түүний дотор слайд нь шинж чанарыг өөрчилж e. [View] : Мастер хуудас ба хуудыг харж хянадаг. Мөн HTML тааг-г ажиллуулах болон унтраахыг идэвхжүүлдэг. f. [Format] : зарим объектын шинж чанарыг тохируулна. Зарим объектууд нь өөр өөрийн онцлог шинж чанартай байдаг i. Зурган файлны format ii. Видео файлны format iii. Дууны файлны format iv. Flash файлны format v. Buttom format 9
  • 10. Бүлэг 4. LectureMAKER програмаар хичээлийн агуулга бэлтгэх LectureMAKER програм нь “Та юу харж байна түүнийгээ авах болно” гэсэн зарчмыг баримталсан малтимедиа агуулга бүхий багшид зориулсан програмын хэрэгсэл билээ. Энэ програмын хэрэгсэл нь багш нарт өөрийн хичээлийнхээ агуулгыг бэлтгэхэд хялбар байх болно. 1. Шинэ файл үүсгэх 2. Файл нээх 3. Файл хадгалах 4. Хуудсын шинж чанар 5. Хуудсын хэмжээг тохируулах 6. Дууны бичлэг хийх 7. Видео бичлэг хийх 8. Лекцийн бичлэг хийх 9. Хэвлэх болон хэвлэхийн өмнө харах 1. Шинэ файл үүсгэх Багш лекцийн хичээлийг шинээр үүсгэх үед энэ командыг ашиглана. Доорх командыг сонгож ажиллуулахад хоосон хуудас нээгдэх болно. 1) File цэсний >New File командыг сонгоно. 2) Лекцийн шинэ файл No Name 1, No Name 2 гэх мэт нэртэй үүсэх болно. Энэ нэр нь таныг шинэ нэр өгч хадгалтал хэрэглэгдэх болно. [!] Тогтоож авах хэсэг : - standard toolbar-н ( ) дүрс дээр 1 товшиж шинээр файл үүсгэж болно. 2. Файл нээх Доорх командын тусламжтай өмнө нь үүсгэж хадгалсан файлыг нээнэ. 1) File цэсний > Open командыг сонгож харилцах цонхыг нээнэ When ‘Open’ appears, go to the desired folder and click on the file you would like to open. [!]Тогтоож авах хэсэг : - standard toolbar-н ( ) дүрс дээр 1 товшиж хадгалсан файлыг нээж болно. 3. Файл хадгалах Шинээр үүсгэсэн болон засварласан лекцийн файлаа хадгалахдаа доорх дарааллаар ажиллана. LectureMAKER програмын ажлын файлын үндсэн төрөл нь (*.lme) боловч бэлэн загварын болон бусад боломжит төрлийн файл хэлбэрээр хадгалах боломжтой. Хэрэв файлын нэрийг солих буюу файл хадгалах дискийн төхөөрөмж /флаш дискэнд/, хавтасаа солих шаардлагатай байгаа бол Save As командыг ашиглана. 1) File цэсний > Save командыг сонгож файл хадгалах харилцах цонхыг нээнэ. 2) Хэрэв ‘Save As’ командыг сонгосон бол файлын нэр, дискийн төхөөрөмж, хавтасны нэрээ сонгоод ‘Save’ команд дээр дарна. [!] Тогтоож авах хэсэг : 10
  • 11. - - standard toolbar-н ( ) дүрс дээр 1 товшиж хадгалсан файлыг нээж болно - Хэрэглэгч та уг програмаар үүсгэсэн файлаа дараах төрлүүдээс сонгож хадгалах боломжтой : ① LectureMAKER програмаар үүсгэсэн ажлын үндсэн файлыг (*.lme) өргөтгөлтэй хадгалдаг. ② LectureMAKER программр үүсгэсэн вэб файл (*.lmd) өргөтгөлтэй байдаг. Энэ файл нь : вэбэд тавих боломжтой шахсан бага хэмжээтэй байна. ③ Биеэ даан ажиллах боломжтой (*.exe) өргөтгөлтэй файл.Ийм төрлийн файл нь :Windows үйлдлийн системийн орчинд шууд ажиллах боломжтой байх болно. ④ Бэлэн загварын Template файл (*.lmm) өргөлтгөлтэй байна. Ийм төрлийн файлыг Format-Template командаар нээгдэх жагсаалтаас шууд авч ашиглах боломжтой. ⑤ Зургийн файлын (*.jpg) төрлөөр хадгалах . ⑥ Зургийн файлын (*.gif) төрлөөр хадгалах . хуудсанд байрлуулахад тохиромжтой GIF төрлийн оронд хэрэглэгдэж байгаа хэрэглэгчдээс лиценз шаарддаггүй, ихэнх вэб харагч програмууд дэмждэг байна. ⑧ Зургийн файлын (*.bmp) төрлөөр хадгалах. ⑨ Зургийн файлын (*.tif) төрлөөр хадгалах. ⑩ Windows-н Meta зургийн файлын (*.wmf) төрлөөр хадгалах. ⑪Windows-н Extended Meta зургийн файлын (*.emf) төрлөөр хадгалах. 3) Хэрэв лекцийн файлыг вэб файл болгон хадгалах бол эхлээд *. Lme төрлөөр хадгалсны дараа File цэсний > Save as Web командыг сонгож *.lmd төрлөөр хадгалаарай. [!] Тогтоож авах хэсэг : - Лекцийн бүх агуулга вэб хэлбэрээр хадгалагдах болно. ①LectureMaker –н вэб файл (*.lmd) төрлийнх байна. Энэ файлд бүх объектууд нэг файлд багтсан байх болно. ② HTML файл (*.htm, *.html) төрлийнх байна. 4) Ажлын файлд байрлах хуудсын өнгө, шрифт, бүтэц зэргийг хүссэнээрээ тохируулж бэлэн загварын файл болгон хадгалаад дараагийн удаа шинэ файл үүсгэхдээ уг хадгалсан бэлэн загвараа шууд ашиглах боложтой байдаг. Үүнийг дараах командаар хэрэгжүүлэх боломжтой. 1 File цэсний > Save Template командыг сонгоно. 2 Нээгдэх цонхны Name хэсэгт нэрээ бичээд ‘Save’ товчлуур дээр дарж хадгална. 4. Хуудсын шинж чанарыг тохируулах Нээлтэй байгаа файлын курсор байрлах хуудсын нэр, дэвсгэр өнгө, дэвсгэр зураг, хуудас хоорондын шилжих хөдөлгөөн дэх хулганы оролцоо зэргийг харуулна. 1) үндсэн хуудсан дээр хулганы баруун товчлуурыг дарж Slide Property командаар ‘Slide Property’харилцах цонх нээгдэх болно. Мөн энэ харилцах цонхыг Design>Slide setup> slide property сонгон дуудаж гаргаж болно. 11
  • 12. 2) Дээрх зурагт хэрэглэгчийн засварлаж байгаа хуудсын шинж чанарыг харуулах ба Screen title хэсэгт хуудас бүрт өгөх нэр бичиж болно. Хэрэв нэр бичээгүй бол хуудсууд автоматаар Frame1, Frame2, Frame3 гэх мэтээр нэрлэгдэх болно. 3) When starting the screen хэсэгт LectureMAKER програм ачаалахад нээгдсэн хуудсын дэлгэцийн өнгө ба зургийн файлын замыг энэ цонхонд харуулсан байгаа. 4) Move to next screen хэсэгт хичээлийн материалыг үзүүлэх явцад тухайн хуудсаас дараагийн хуудас руу шилжих хэлбэрийг тохируулах боломжтой. Үүнд : хулганаар удирдах эсвэл тодорхой хугацааны дараа автоматаар шилжих . Энэ тохиргоог аль хуудсанд хэрэгжүүлэхийг тохируулах боломжтой: 5. Хуудсын хэмжээг тохируулах Хуудсын хэмжээг хуудсанд багтаах мэдээллийг оруулсны дараа 3:2 эсвэл 4:3 харьцаатай байхаар тохируулж болдог. Учир нь хуудсанд оруулсан объектуудын хэмжээний харьцаа автоматаар тохируулагддаг. Үүнийг доорх дарааллаар ажиллаж гүйцэтгэнэ. 1) Design>Slide setup> slide setup командыг ажиллуулж slide setup харилцах цонхыг нээнэ. 2) Screen size хэсэгт : LectureMAKER-н стандарт хэмжээг харуулах ба ‘Preserve Aspect Ratio’ командыг идэвхжүүлээгүй тохиолдолд шаардлагтай хэмжээгээ шууд тохируулан өгч болно. 3) Object location and size хэсэгт : Хуудсын хэмжээг өөрчлөхөд хуудсанд оруулсан объектын байрлал ба хэмжээ өөрчлөгдөх болно. 6. Дууны бичлэг хийх LectureMAKER програмд дууны бичлэг хийх, тоглуулах, засварлах горим байдаг. Дууны бичлэг хийхийн тулд sound card,микрофон, чанга яригч төхөөрөмжүүдийг таниулсан байх ёстой. 1) Insert > Recording > Record Sound командаар ‘Record sound’ харилцах цонхыг нээнэ. 2) Файлын нэр оруулсны дараа ( ) товчлуур дээр зарж бичлэг хийх үйлдлийг эхлүүлнэ. 3) Бичлэг хийж дуусаад ( ) товчлуур дээр дарж бичлэг хийх үйлдлийг зогсооно. Бичсэн бичлэгээ ажлын хуудас руу объект болгож оруулахын өмнө тоглуулж шалгах шаардлагатай үүний тулд ( ) товчлуурыг ашиглана. 4) Бичлэгээ шалгаж дууссаны дараа “Insert as sound object” командаар ажлын хуудсандаа дууны бичлэгийн объектоо оруулна. [!] Тогтоож авах хэсэг : - Standard Toolbar-н ‘Record’ ( ) дүрс дээр дарж ‘Recorder’ харилцах цонхыг нээж болно. 12
  • 13. - Бичлэг хийхийн өмнө Channel /дууны суваг/ , BPS /секунд дах битийн тоо/ ба Frequency /давтамж/ -г шалгаж тохируулна. - Бичлэг хийж дуусаад дууны шаардлагагүй хэсгийг Delete Head , Delete Tail командуудаар устгаж болно. - Бичлэгийг *.wma төрөлд хувиргасны дараа хуудсанд оруулах ба файлын хэмжээг хангалттай шахах болно. 7. Видео бичлэг хийх LectureMAKER програмаар видео бичлэг хийх , тоглуулах боломжтой. Видео бичлэг хийхийн тулд sound card,микрофон, чанга яригч төхөөрөмжүүдийг таниулсан байх ёстой. Доорх дарааллын дагуу ажиллана. 1) Insert > Recording > Record video командаар ‘Video/Audio Capture’ харилцах цонхыг нээнэ. 2) Видео файлын хэмжээг тохируулсны дараа Start Recording командаар бичлэг хийх үйлдлийг эхлүүлнэ. 3) Бичлэг хийж дуусаад [Exit after Inserting as Object] командыг сонгоход бичлэг иджэвхтэй хуудсанд орж байрлах болно. 8. Лекцийн бичлэг хийх Лекцийн танхимд самбар шохой ашиглан лекц унших явцдаа бичлэг хийж түүнийгээ е- хичээлийн хуудсанд оруулж ашиглах боломжтой. Энэ нь шинэ бөгөөд өндөр чанартай агуулга бүхий хичээлийн материал болох юм. Лекцийн хичээлийн бичлэг хийхдээ дараах командыг ашиглана. 1) ) Insert > Recording > Record Lecture командаар харилцах цонхыг нээнэ. 13 [!] Тогтоож авах хэсэг : - Standard toolbar-н ‘Record Video’командад харгалзах ( ) дүрс дээр 1 товшиход ‘Video/Audio Capture’ харилцах цонх нээгдэнэ. - Зургийн бичлэг хийхдээ Video ба Audio сонголтуудыг идэвхжүүлэх хэрэгтэй.
  • 14. 2) Лекцийн хичээл бичих үйлдлээ ( ) дүрс дээр 1 товшиж эхлүүлнэ. Бичлэгийг дуу+электрон самбар, видео+ электрон самбар, зөвхөн электрон самбар ашиглах байдлаар хийж болно. 3) Бичлэг хийж дууссаны дараа ( ) дүрсийг нэг товшоод бичлэгээ идэвхтэй хуудсанд оруулна. [!] Тогтоож авах хэсэг : - Standard toolbar-н Record Lecture командад харгалзах ( ) дүрс дээр дээр 1 товшиход харилцах цонх нээгдэнэ. - Хэрэв дуу болон видео бичлэгээ дунд нь зогсоох бол дэогэцийн зүүн дээд талд байрлах sound, video сонголтуудыг идэвхгүй байлгах хэрэгтэй. 9. Хэвлэх ба хэвлэхийн өмнө харах Бэлэн болсон хуудсыг хэвлэх, хэвлэхийн өмнө цаасан дээр хэрхэн байрлахыг харах боломжтой. 1) File цэсний > Print командаар харилцах цонх нээж хэвлэх муж, хувилах тоогоо тохируулаад хэвлэнэ. 2) File цэсний > Print Preview командаар хуудсын цаасан дээрх байрлалыг харна. Хэрэв шууд хэвлэх бол ‘Print’ командыг сонгоно, харин тухайн хуудсын өмнөх хуудсыг харах бол ‘Previous Page’, дараагийн хуудсыг харах бол ‘Next Page’ товчлуурыг, харах горимоос гарах бол ‘Close’ товчлуурыг тус тус дарна. Бүлэг 5. Хуудас засварлах Мастер хуудас ашиглаж илүү үр дүнтэй ажиллах боломжтой. Мастер хуудсанд хуудсын бүтэц ашиглан объект оруулах, дэвсгэр өнгөний бэлэн загвар оруулах, агуулга оруулах боломжтой. 1. Мастер хуудсыг харуулах 2. Хуудсын бүтэц тохируулах 3. Хуудсын загвар тохируулах 4. Бэлэн загвар ашиглах 5. Хуудсан дах объектуудын жагсаалт 6. Undo/Redo команд 7. Объектын харагдах байдлыг тохируулах 14
  • 15. 8. Объектыг байрлуулах 9. VIEW командын үүрэг 1. Мастер хуудсыг харуулах Мастер хуудас нь бусад бүх хуудсуудын дизайн, үндсэн шрифт, форматын болон бусад үндсэн тохиргоо хийхэд хэрэглэгддэг.Энэ нь хуудсын агуулгыг тохируулахад хялбар байх болно. 1) view tab > slide Master > view slide Master командыг сонгож ажиллуулна. Хамгийн эхний хуудас нь гарчиг бичихэд зориулсан Мастер хуудас ба хоёр дах хуудас нь үндсэн мэдээллийн мастер хуудас юм. Эдгээр 2 хуудас нийлээд нэг багц болно. 2) view tab > slide Master > close slide Master Editing’ командыг сонгоход мастер хуудас хаагдах болно. 2. Хуудсын бүтэц тохируулах Хуудсын бүтэц тохируулах цонх нь лекцийн материал бэлтгэх шинэ файл үүсгэхэд дэлгэцийн баруун талд автоматаар нээгддэг. Мөн энэ цонхыг командаар нээж болох ба хуудсуудын бүтцийг ялгаатай байхаар тохируулж болдог. 1) Design > Layout хэсгээс хуудасны бүтцийг сонгож болно. 2) Энэ цонхонд хуудсын бүтцийн 11хэлбэр, дээр нь 1 хоосон хуудас багтдаг. Эдгээр хэлбэрээс хүссэн хэлбэр дээр 1 товшиход дэлгэц дээрх идэвхтэй байгаа хуудсын бүтэц шууд өөрчлөгдөнө. Хуудсын бүтэц дээр харагдаж байгаа зураг, видео, флаш, PowerPoint –н слайд, вэб гэх мэт объектуудыг хуудас дээрээ оруулахын тулд уг объектыг төлөөлөх дүрс дээр нэг товшиж оруулна. [!] Тогтоож авах хэсэг : - Format Toolbar-н ( ) дүрс дээр 1 товшиход Frame Layout цонх нээгдэнэ. - Хуудсын бүтцэд байгаа объектын дүрс дээр дарахад оруулж байрлуулах объектын хэмжээ хуудас дотроо багтахаар тохируулагдана. 3. Хуудсын загвар тохируулах Хуудсын загвар тохируулах хэрэгслийн цонх нь өмнөх командаар нээгдсэн цонхны байрлал дээр нээгдэх буюу лекцийн материал бэлтгэх шинэ файл үүсгэхэд дэлгэцийн 15
  • 16. баруун талд автоматаар нээгддэг. Мөн энэ цонхыг командаар нээж болох ба хуудсуудын дэвсгэр өнгө болон өнгөтэй холбоотой тохиргоог ялгаатай байхаар тохируулж болдог. 1) Design > Design хэсгээс хуудсны дизайн тохируулах хэрэгсэл бүхий цонхыг нээнэ. 2) Design хэсэгт Lecture Maker програмд байдаг хуудсын дэвсгэр өнгөний бэлэн загварууд байрлах ба хэрэглэгч хүссэн дизайнаа сонгож идэвхтэй байгаа хуудсанд оруулна. [!]Тогтоож авах хэсэг: - Format Toolbar-н ( )дүрс дээр 1 товшиход Frame Design цонх нээгдэнэ. 4. Бэлэн загвар ашиглах Бэлэн загвар гэдэг нь хуудсын бүтэц болон дизайны хэлбэрийг урьдчилаад тохируулсан хуудас юм. Ийм загварыг ашигласнаар хуудсанд объект оруулах үйлдэл хялбар бөгөөд хурдан хийгдэх давуу талтай. Мөн хэрэглэгч өөрийн хүссэн хэлбэрээр хуудсаа үүсгээд түүнийгээ бэлэн загвар байрлах Frame Design цонхны жагсаалт дотор байрлуулаад дараа нь өөр файл дах хуудсанд хэрэглэх боломжтой юм. хэрэглэгчийн үүсгэсэн загварын файл Template хавтас дотор хадгалагдах болно. 1) design > Template хэсэгт бэлэн загварын жагсаалтыг харуулна. 2) Template буюу бэлэн загвар нь мастер горимийн хуудсанд автоматаар тохирогддоггүй учраас хэрэглэгч өөрөө бэлэн загвараас сонголт хийгээд мастер хуудсанд тохируулж өгнө. [!] Тогтоож авах хэсэг : - Дэлгэцийн баруун доод хэсэгт байрлах ( ) дүрс дээр нэг товшиход бэлэн загварын жагсаалтууд ил харагдах болно. - Хэрэглэгч өөрийн үүсгэсэн хуудсаа бэлэн загвар хэлбэрээр хадгалах бол File цэсний > Save Template командыг сонгоод нэр өгч хадгална. Ингэхэд таны хадгалсан загварын хуудас Template цонхонд байрлах жагсаалт дунд орсон байх болно. 5. Хуудсан дах объектуудын жагсаалт 16
  • 17. Идэвхтэй хуудсанд байрлаж байгаа /хэрэглэгчийн оруулсан / объектуудын жагсаалтыг харуулж болдог. Энэ жагсаалтаас объектуудын дарааллыг шалгаад шаардлагатай бол лекцийн файл үзүүлэх явцад зарим объектыг нууцлах зэрэг үйлдлүүдийг тохируулах боломж олгодог. Объект нууцлахдаа: 1) Нууцлах объектоо идэвхжүүлнэ. 2) Хулганы туслах товчлуур дарж нээгдэх командуудаас Hide Object командыг сонгоход харилцах цонх нээгдэнэ. 3) Нээгдсэн цонхонд нууцлах нэрээ /жишээ нь : Hide1/өгөөд Ok товчлуур дарна. 4) Объектын жагсаалт доторх сонгогдсон объектын нэрний ард (Hide1) гэсэн нууцлахаар өгсөн нэр бичигдэх болно. 5) Нууцлагдсан эсэхийг шалгахдаа лекцийн файлаа ажиллуулах шаардлагатай. 6. Undo/Redo командын хэрэглээ 1) Undo команд Лекцийн материалын хуудас засварлах явцад хийсэн өөрчлөлтүүдийг болиулахдаа Undo командыг хэрэглэдэг. ① quick access toolbar >Undo командыг сонгоно. ② Undo командын үр дүн шууд дэлгэцэн дээр харагдах болно. 2) Redo команд Энэ команд нь Undo команд өгөхөөс өмнө хийгдсэн үйлдлийг сэргээнэ. ①quick access toolbar > Redo командыг сонгоно. ②Redo командын үр дүн шууд дэлгэцэн дээр харагдах болно. 7. Объектын харагдах байдлыг тохируулах Хуудсанд хэд хэдэн объект оруулахад объектын давхаргын харагдах байдлыг солих шаардлага гардаг. Хэрэглэгч харагдах хэлбэрийг тохируулахдаа эхлээд объектоо идэвхжүүлээд харагдах байдлаа /хамгийн урд, хамгийн ард гэх мэт/ сонгож авна. 1) Объектоо идэвхжүүлсний дараа format> Order хэсгээс хэрэгцээт командыг сонгоно. 3) Команд сонгоход доорх командууд нээгдэх бөгөөд эндээс хэрэглэгч өөрийн хүссэн хэлбэрээ сонгоно. [!] Тогтоож авах хэсэг : - Bring to Front : Нэг хуудсанд хэд хэдэн объект оруулсан тохиолдолд зөвхөн сонгож идэвхжүүлсэн объектоо нүүрэн талд харуулах бол энэ командыг сонгоно. - Send to Back : Нэг хуудсанд хэд хэдэн объект оруулсан тохиолдолд зөвхөн сонгож идэвхжүүлсэн объектоо хамгийн ард нь харуулах бол энэ командыг сонгоно. 17
  • 18. - Bring Forward : Сонгож идэвхжүүлсэн объектыг хамгийн арын объектын урд байрлуулах бол энэ командыг сонгоно. - Send Backward : Сонгож идэвхжүүлсэн объектыг хамгийн эхний объектын ард байрлуулах бол энэ командыг сонгоно. 8. Объектыг байрлуулах Хэд хэдэн объектыг нэг хуудсанд орулсан тохиолдолд тэдгээрийг хуудас дээр оновчтой байрлуулах шаардлага гардаг.Хуудас дээрх объектуудыг бие биенээс нь ижилхэн зайд, ижил хэмжээтэй байрлуулах нь зохимжтой байдаг. Эдгээрийг тохируулахдаа : 1) Объектоо идэвхжүүлсний дараа format> Order хэсгээс хэрэгцээт командыг сонгоно. 2) Дээрх командыг сонгоход байрлал болон хэмжээсний тохиргооны командууд харагдах болно. Эдгээрээс өөртөө хэрэгтэйг нь сонгож объектоо байрлуулна. [!] Тогтоож авах хэсэг : - Align left : Объектыг хуудсын зүүн хэсэгт байрлуулна. - Align center : Объектыг хуудсын төв хэсэгт байрлуулна. - Align right : Объектыг хуудсын баруун хэсэгт байрлуулна. - Align top : Объектыг хуудсын дээд ирмэгт ойрхон хэсэгт байрлуулна. - Align bottom : Объектыг хуудсын доод ирмэгт ойрхон хэсэгт байрлуулна. - Distribute horizontally : Объект хоорондын зайг хэвтээ тэнхлэгийн дагуу ижил байхаар тохируулах. - Distribute vertically : Объект хоорондын зайг босоо тэнхлэгийн дагуу ижил байхаар тохируулах. - Resize to same width : Идэвхжүүлсэн объектуудын өргөний хэмжээг ижил болгох. - Resize to same height : Идэвхжүүлсэн объектуудын өндрийн хэмжээг ижил болгох. - Resize to same width/height : Идэвхжүүлсэн объектуудын өндөр ба өргөний хэмжээг ижил болгох. 9. View tab-ийн үүрэг Аливаа програмтай ажиллаж байхад хэрэглэгчдэд зайлшгүй шаардлагатай эсвэл байнга хэрэглэгддэг команд болон түүнтэй холбоотой бусад хэрэгслүүдийг ашиглахад хялбар байхаар тохируулах нь хийж буй ажлын явц хурдацтай, ажлын бүтээл өндөр байх болно. LectureMaker програмд командуудын харагдах байдлын тохиргоог View команд дах дэд командуудаар тохируулна. 2) Ruler буюу хэмжээсний шугам ① View > show/hide > Ruler командыг иджвхжүүлэхэд хэмжээсний шугам үндсэн дэлгэц дээр харагдах болно. ② Хэрэв хэмжээсний шугамыг нуух бол Ruler командыг дахин сонгоорой. 3) Grid & Guideline ажлын хуудас дээр тор шугам татах ①View > show/hide > Grid & Guideline командыг сонгоход харилцах цонх нээгдэнэ. 18
  • 19. 3 Хэрэв ‘Show Grid’ сонголтыг идэвхжүүлсэн л бол тор шугамыг ажлын хуудас дээр харуулах болно. Харин идэвхжүүлээгүй тохиолдолд тор шугам харагдахгүй. [!] Тогтоож авах хэсэг : - Standard Toolbar-н ( ) дүрс дээр нэг товшоод харилуах цонхоо нээж болно - LectureMAKER програмд тор шугамын хэмжээг цэгээр тооцдог. - Grid & Guideline харилцах цонхны ‘Set As Default’ командыг цэг хоорондын зайг цонхонд зааж өгсөн хэмжээгээр тохируулах тохиолдолд хэрэглэнэ. Ө.х тор шугам татах команд сонгомогц энэ заасан хэмжээгээр тор шугам автоматаар татагдах болно. Бүлэг 6. Объект оруулах ба тэдгээрийг тохируулах Лекцийн материал бэлтгэх LectureMaker програмд ажлын хуудас дээр нэг түүнээс дээш тооны объектууд оруулж , тэдгээрийн тохиргоог хийх засварлах боломжтой. 1. Text Box буюу текст оруулах 2. Table буюу хүснэгт оруулах 3. Image буюу зураг оруулах 4. Sound буюу дуу оруулах 5. Video буюу видео бичлэг оруулах 6. Flash буюу хөдөлгөөнт дүрсний файл оруулах 7. Numerical Formula буюу томьёо оруулах 8. Diagram оруулах 9. Graph буюу график байгуулах оруулах 10. Navigation button буюу удирдлагын товчлуур оруулах 11. Drawing Panel зураг зурах хэрэгсэл ашиглах 12. PowerPoint-н слайд оруулах 13. Website буюу вэб хуудас оруулах 14. Lecture Maker програмын Editor Toolbar-н хэрэгслээр дүрс зурах 1. Text Box Text Box нь ажлын хуудсанд текст оруулахад хэрэглэгддэг. 1) Insert > Text > Text Box командыг сонгоод текст бичих хэсэгт зурж байрлуулна. 2) Текст бичихдээ шинэ мөрнөөс эхэлж бичих тохиолдолд ‘Enter’ товчлуур дарна бусад тохиолдолд үргэлжлүүлэн бичнэ. 3) Text Box –н зургийг үзүүллээ. Энэ хайрцаг дотор текстээ бичнэ. 4 Text Box дээр 2 удаагийн товшилт хийхэд дээр ‘Format Tab’идэвхижих болно .Энэ табд Text Box дотор оруулах файлыг зааж өгнө. Мөн Text Box-н ажиллах горим, хүрээний өнгө, байрлал, хэмжээ, хайрцаг доторх текстийн байрлал, түүнд оруулах хөдөлгөөн, харагдах хэлбэр, өнгө сүүдэр зэрэг хэрэглэгчид шаардлагатай бүх тохиргоог хийх боломжтой. 5) Text Box –д оруулах текстийн үсгийн фонтыг солихдоо бичсэн үгээ идэвхжүүлээд home > font хэсэг дэх коммандуудаар бүх хэлбэржилтүүдийг хийж тохируулж өгнө [!] Тогтоож авах хэсэг : - Object Toolbar-н ( ) дүрс дээр нэг товшиж Text Box объектыг идэвхтэй байгаа ажлын хуудас дээр оруулна. 19
  • 20. 1 Draw Line : Хүснэгтийг мөр, баганад хуваана. 2 Merge : Идэвхжүүлсэн нүднүүдийг нэгтгэж нэг нүд болгоно. 3 Separate : Курсор байрлах нүдийг тусгаарлана. 4 Add Row (Up) : Курсор байрлаж байгаа мөрний дээр шинэ мөр нэмж оруулна. 5 Add Row (Down) : Курсор байрлаж байгаа мөрний доор шинэ мөр нэмж оруулна. 6 Add Column (Front) : Курсор байрлаж байгаа баганын урд шинэ багана нэмж оруулна. 7 Add Column (After) : Курсор байрлаж байгаа баганын ард шинэ багана нэмж оруулна. 8 Delete : Идэвхжүүлсэн мөр, багана, блокийг устгана. 9 Align Top : Нүдэнд оруулах өгөгдлийг дээд ирмэгт шахаж байрлуулна. 10 Align Center : Нүдэнд оруулах өгөгдлийг голлуулж байрлуулна. 11 Align Bottom : Нүдэнд оруулах өгөгдлийг доод ирмэгт шахаж байрлуулна. 12 Select Table : Ажлын хуудас дээр байгаа хүснэгтийг идэвхжүүлнэ.. - Text Box дотор ‘Object Property’ харилцах цонхны ‘File Name’хэсэгт байрлах ( ) дүрс дээр 1 товшиж бусад файлаас текст оруулах боломжтой. (оруулж болох файлын төрлүүд нь : *.tm, *.xedit, *.txt, *.neoml) 2. Table буюу хүснэгт оруулах Хүснэгт нь тоон болон текст төрлийн өгөгдлүүдийг харуулахад хэрэглэгддэг. Ажлын хуудсанд хүснэгт оруулахдаа : 1) Insert > text > Table командыг сонгоход хүснэгтийн мөр баганын тоо болон өргөн, өндрийн утга оруулах харилцах цонх нээгдэнэ. 2) Хүснэгтийн мөр ба баганын тоо, хэмжээгээ оруулсны дараа ‘OK’ товчлуур дээр дарахад ажлын хуудас дээр text box дотор хүснэгт зурагдах болно. 3) Хүснэгтээ идэвхжүүлээд хулганы туслах товчийг дарахад нээгдэх цэснээс Edit Table командыг сонгоход хүснэгт засварлахад хэрэглэгдэх дэд командуудын жагсаалт нээгдэнэ. 3) Хүснэгт бүхий объектоо идэвхжүүлээд хулганы туслах товчлуурыг дарж нээгдэх цэснээс ‘Object Property’ командыг сонгоход зурагт үзүүлсэн харилцах цонх нээгдэнэ. 20 ① Columns : Баганын тоо оруулах ② Rows : Мөрийн тоо оруулах. ③ Width : Баганын өргөний хэмжээг оруулах. ④ Height : Мөрийн өндрийн хэмжээг оруулах. ① Stationing : Text Box доторх хүснэгт ба текст, объектыг цэгцлэн байрлуулна. ② Margin : Хүснэгтийн доторх болон гаднах ирмэгээс авах зайг тохируулна. ③ Border : Хүснэгтийн хүрээний өнгө болон, шугамны хэлбэр, өргөнийг тохируулна. ④ Background Image : Хүснэгтийн дэвсгэрийг зургаар дэвсгэрлэх бол зургийн файлыг зааж өгөх ба байрлалыг тохируулна. 1 Background : Хүснэгтийн дэвсшэр өнгийг тохируулна.
  • 21. 3. Image буюу зураг оруулах Ажлын хуудсанд зураг оруулах боломжтой. Мөн оруулсан зургаа зургийн хэрэгсэл ашиглан засварлаж өөрчилж болно. 1) Insert > object > Image File командыг сонгож зургийн файл хайж олох харилцах цонхыг нээнэ . 2) Уг цонхонд байрлах хавтас болон дискнээс шаардлагатай зургаа сонгоод Open команд дээр дарна. Хэрэв интернетийн сайтаас зураг оруулах шаардлагатай бол энэ цонхныхоо URL: хэсэгт хандах хаягаа бичиж өгч болно. 3) Оруулсан зургаа идэвхжүүлэхэд format tab дээр зургийн шинж чанрын коммандууд нээгдсэн байна 4. Sound буюу дуу оруулах Ажлын хуудсанд дууны эффект эсвэл ажлын хуудсыг үзүүлэх үед сонсгох дуу оруулах боломжтой. Оруулсан дуу болон дууны эффектээ сонсохын тулд чанга яригч болон Sound card зэргийг өөрийн компьютерт таниулсан байх шаардлагатай. 1) Insert > object > Sound командаар Open харилцах цонхыг нээнэ.Эндээс сонсгох дууны файлаа сонгоод Open командаар ажлын хуудсандаа оруулна. 2) Дууны файл оруулсны дараа ажлын хуудас дээр дүрс орж ирсэн байх болно. Энэ дүрс дээр 2 товшиход format tabд шинж чанарын коммандууд байна. 5. Video буюу бичлэг оруулах Ажлын хуудсанд видео бичлэг эсвэл видео файл оруулах боломжтой . Оруулсан бичлэгээ үзэхийн тулд таны компьютерт Windows Media Player програмыг заавал суулгасан байх шаардлагатай. 1) Insert > object >Video командыг сонгоход Оpen харилцах цонх нээгдэнэ. Эндээс оруулах видео файлаа сонгоод ажлын хуудсандаа оруулна. 2) Оруулах боломжтой файлын төрлүүдийг харилцах цонхны Files of type хэсэгт харуулсан байдаг учир хэрэглэгч лекцийн материалд оруулах видео файлын төрлөө эдгээр төрөлтэй адилхан байхаар бичих нь таны ажилд хялбар байх болно. 3) Энэ командыг ашигласнаар видео файлыг хичээлийн материалаас салгахгүйгээр шууд зэрэгцүүлэн үзүүлэх боломжтойгоороо бусад програмын хэрэгслээс давуу юм. 4) Хичээлийн материалд оруулсан видео файл доорх байдлаар харагдах болно. Хэрэглэгч ажлын хуудсан дээрх бичлэг болон текст зэрэг бусад объектуудаа өөрийн хичээлийн онцлогт тохируулан зохион байгуулах нь зүйтэй. Өөрөө хэлбэл хичээлийн материалаа үзүүлэхэд доорх зурагт үзүүлсэнтэй адил текст болон видео бичлэг зэрэг харагдах болно. 21 [!] Тогтоож авах хэсэг : - Object Toolbar - с ‘Table’ командыг төлөөлөх ( ) дүрс дээр 1 товшиж ажлын хуудас дээр хүснэгт оруулах харилцах цонхыг нээнэ.
  • 22. 3) Видео үзүүлэх хэсэг дээр 2 товшиход ‘Video Property’ format tabд байна. 6. Flash файл оруулах Дээд зэргийн болон динамик агуулга бүхий хичээлийн материалыг флэш файл ашиглан үүсгэж болно. Флэш киноны файл оруулахдаа (*.swf) төрлийн файлыг оруулах ёстой. 1) Insert > object > Flash командыг сонгоход флэш файл нээх харилцах цонх нээгдэх болно. Флэш файл нь .swf өргөтгөл бүхий файлууд байна. 2) Нээлттэй цонхноос оруулах файлаа сонгоход Preview сонголт идэвхтэй тохиолдолд уг файлыг ажлын хуудсанд оруулахаас өмнө тоглуулж харуулдаг.Доорх зурагт флэш файл оруулсны дараах ажлын хуудсыг үзүүллээ. 3) Флэш файлын дүрс дээр хочр товших эсвэл хулганы туслах /баруун / тоьчлуур дээр нэг товшиход ‘Flash Property’ харилцах цонх нээгдэх болно.. 7. Numerical Formula буюу томьёо оруулах 22 Энд оруулсан видео бичлэгээ үзүүлнэ
  • 23. Лекцийн материалд математикийн томьёо оруулах нь энгийн хялбар байдаг. Командаа сонгоод дурын томьёог шууд бичээд хичээлийн материалдаа оруулж болно. 1) Insert > editor > Equation командаар томьёо бичих харилцах цонхыг нээнэ. Уг цонхонд байрлах хэрэгслүүдийн тусламжтай томьёогоо бичнэ.Хэрэгслүүдийг ашиглах зарчим MicroSoft Word програмын хэрэслүүдтэй адилхан байдаг. 2) Томьёогоо бичиж дуусаад File > insert exit командаар харилцах цонхыг хааж ажлын хуудас руу шилжинэ. Ингэхэд бидний бичсэн томьёо хадгалагдаад томьёо ажлын хуудсын курсор байрлах хэсэгт байрласан байх болно. [!] Тогтоож авах хэсэг : - Object Toolbar-н Math Equation командад харгалзах ( ) дүрс дээр нэг товшиход томьёо бичих хэрэгсэл бүхий харилцах цонх нээгдэх болно. - Томьёоны хэрэгсэл ашиглан бичсэн томьёог ажлын хуудас руу оруулахад томьёо Text Box дотор байрлах болно. 8. Diagram оруулах Хэрэглэгч хичээлийн материалдаа тохирох, шаардлагатай диаграмаа Diagram Editor харилцах цонхны хэрэгслүүдийн тусламжтай байгуулан ажлын хуудсандаа оруулах боломжой. Мөн диаграмаас гадна хоёр хэмжээст координатын систем ашиглан функцийн график байгуулан диаграмын хамт оруулах боломжтой. Түүнчлэн ажлын хуудсанд оруулсны дараа ч засварлах боломжтой. 1) Insert > editor > Diagram командаар диаграм байгуулах цонх нээгдэнэ. 23
  • 24. 2) Энэ цонхонд байрлах Shape командад харгалзах дүрсээс өөрийн хүссэн дүрсээ сонгож идэвхжүүлээд хулганаараа чирч тор шугамтай ажлын талбар дээр зурж байрлуулаад хэмжээг нь өөрчилж тохируулна. Мөн цонхны доод хэсэгт байрлах бусад нэмэлт хэрэгслүүдийг ашиглан ажлын талбар дээр зурж болох төдийгүй график байгуулах хэрэгсэл ашиглан фунзцийн график байгуулна. 3) Диаграмаа байгуулж дуусаад цонхныхоо File > Insert Exit командыг сонгож диаграм байгуулах цонхоо хааж ажлын хуудсандаа байгуулсан диаграмаа байрлуулах болно. Диаграм ажлын хуудас дээр хүрээн дотор байрлах болно. 4) Хэрэв оруулсан диаграмаа өөрчлөх шаардлагатай бол диаргам дээр 2 удаа товшиж нээгдэх харилцах цонхны Edit командаар диаграм байгуулах хэрэгслүүдийг нээх боломжтой. 5) Нэг хуудас дээр хэд хэдэн диаграм болон графикийг багтаан харуулж болно. 24
  • 25. 9. Graph буюу график байгуулах, оруулах Энэ командын тусламжтайгаар бүх төрлийн функцийн график байгуулан хичээлийн материалд үзүүлэх боложтой. Графикийн хэрэгслийг ашиглан тоон томьёоны дагуу графикийг илүү хялбар бөгөөд хурдан байгуулах боломж олгодог. 1) Insert > editor > Graph командаар графикийн хэрэгсэл бүхий цонх нээнэ. 2) Graph Editor цонхны Basic Function хэсгээс байгуулах графикийнхаа функцийг сонгож хулганаар 2 тов -шиход ажлын талбар дээр таны сонгосон функцэд харгалзах үндсэн график зурагдах ба харгалзах функцийн томьёо нь графикийн хажууд байрлана мөн Project List цонхонд бичигдэх болно. 3) Оруулсан графикийнхаа томьёог өөрчлөх бол Project List цонхонд байгаа томьёон дээр 2 товшоод Edit Graph харилцах цонхыг нээж томьёогоо засаарай. Ингэхэд таны оруулсан томьёоны дагуу графикийн хэлбэр өөрчлөгдөх ба графикийн хажууд харагдах томьёоны хэлбэр өөрчлөгдөхгүй үлддэг. Энэ томьёог засахдаа томьёон дээрээ 2 товшиж нээгдэх цонхонд байрлах томьёогоо засаад бичээрэй. 4) Графикаа байгуулж, засварлаж дууссан бол графикаа File цэсний > Exit after Inserting to Editor командаар ажлын хуудсандаа оруулна. Ажлын хуудсанд байгуулсан график объект хэлбэрээр орж байрлах ба түүний хэмжээ болон байрлалыг өөрийн хүссэн хэлбэрээрээ тохируулна. 25
  • 26. 10. Navigation Button буюу удирдлагын товчлуур оруулах Лекцийн материалыг үзүүлэхэд хэрэглэгдэх ажлын хуудсуудбг удирдах удирдлагын товчлуур оруулж ашиглах боломжтой. Эдгээр товчлууруудын тусламжтайгаар хуудас хооронд шилжих, үзүүлэх командийг зогсоох, дуусгах, давтан үзүүлэх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэж болдог. 1) Inser > object > button > Navigation Button командаар удирдлагын товчлуурууд агуулсан харилцах цонхыг нээнэ. 2) Navigation Button харилцах цонхны товчлууруудаас хүссэн хэлбэрээ болон ажлын хуудсанд оруулах товчлуурын нэрийг идэвхжүүлж ямар хуудсанд байрлуулахаа сонгоод Ok команд дээр дарахад товчлуурууд идэвхтэй байгаа ажлын хуудас дээр байрлах болно. [!] Тогтоож авах хэсэг : - Navigation Button командад харгалзах ( ) дүрс дээр 1 товшиход харилцах цонх нь нээгдэнэ. - Харилцах цонхны ‘Apply to all frames’ сонголтын идэвхжүүлэхэд сонгосон товчлуурууд бүх хуудсанд байрлах болно. -Харин ‘apply to new frame’-г сонговол тухайн хуудсын араас нь нэмж оруулах хуудсанд байрлах болно. - Оруулсан товчлуурууд зураг хэлбэрээр орох ба хэмжээ болон хэлбэрийг өөрчлөх боломжгүй байдаг. 26
  • 27. 11. Drawing Panel (Edit Image) зураг зурах хэрэгсэл ашиглах Зургийн хэрэгслийн тусламжтайгаар шууд зураг оруулах ба зурах боломжтой. Бусад хэрэглээний програм ашиглахгүйгээр зураг зурах, оруулахаас гадна зургаа засварлах боломжтой. 1) Insert цэсний > Edit Image командаар зургийн хэрэгсэл бүхий програмын цонхыг нээнэ. 2) Энэ програмын зүүн талд байрлах зургийн хэрэгслээр зурах, засварлах үйлдлүүдийг хийнэ. ① Tool Bar : Энд байрлах хэрэгслүүдээр зураг зурна. ② Canvas : Энэ хэсэгт зураг зурах, засварлах, зургийн файл оруулах ажлын талбар юм. ③ Palette :Энэ хэсэгт зургийн хэрэгслийн шинж чанарыг тохируулах командууд байрлана. Тухайлбал шугамын өргөн, өнгө, хэлбэр зэргийг тохируулж болно. 3) Зургийн хэрэгслийг ашиглаж дуусаад зургаа ажлын хуудас дээрээ оруулах бол File цэсний Exit after Inserting All to Editor командыг сонгож ажиллуулна. [!] Тогтоож авах хэсэг : - Зургийн хэрэгслийг ашиглахдаа ( ) дүрс дээр 1 товшино. - Ажлын хуудсанд зурсан зургаа оруулсны дараа зураг дээр 2 товшиход объектын тохиргоо хийнэ, харин зургаа идэвхжүүлээд хулганы баруун товчийг дарж нээгдэх цэснээс Edit Image командыг сонговол зургийн програмд дахин шижих болно. 27
  • 28. 12. PowerPoint-н слайд оруулах LectureMAKER програмд PowerPoint програмаар бэлтгэсэн баримтыг ашиглах боломжтой. Өнөөдрийг хүртэл лекцийн материалыг ихэвчлэн PowerPoint програмын тусламжтай бэлтгэн хэрэглэж ирсэн билээ. PowerPoint нь лекцийн материал бэлтгэхээр ашиглахад хялбар програм юм. 1) Insert > object > document > PowerPoint командыг сонгоход хулганы заагч “+” хэлбэртэй болох ба хэрэглэгч та слайд оруулах хэсгийг ажлын хуудас дээрээ зурж хүрээлнэ.Энэ хүрээн дотор урьдчилан бэлтгэсэн слайдаа оруулах боломж олгоно. Хүрээ татахад доорх харилцах цонх нээгдэнэ. Энэ цонхонд оруулах файлаа сонгоно 2) Файлаа сонгож Open команд дээр дарсны дараа уг файлаас оруулах слайдыг сонгох Import PowerPoint File харилцах цонх нээгдэнэ. Import PowerPoint File харилцах цонхны • PowerPoint File Info хэсэгт уг файлын нэр, хэмжээ, идэвхтэй слайдын дугаарыг харуулна. • Insert хэсэгт слайдыг ямар төрлөөр оруулах /зураг хэлбэрээр, дэвсгэр зургаар/, ямар төрлийн файл болох,ажлын хуудас дээр ямар хэмжээтэй, хаана байрлуулах зэргийг тохируулна. • Харилцах цонхны доод хэсэгт оруулах слайдуудыг сонгож идэвхжүүлээд Import Selected Slides командаар слайд оруулна. • Хэрэв нээлттэй файлын бүх слайдыг оруулах бол Import All Slides командыг ашиглана. 13. Web Site буюу вэб хуудас оруулах Lecture Maker програмаар бэлтгэсэн лекцийн материал дунд вэб хуудас буюу HTML төрлийн файл оруулах боломжтой. Вэб хуудас оруулсан тохиолдолд уг хуудас дотор багтаж байгаа объектууд бүгд орох бөгөөд лекц үзүүлэх явцад тэдгээр объектууд бүрэн хэмжээгээр ажилладаг. 28 [!] Тогтоож авах хэсэг : - PowerPoint –н файлыг ажлын хуудсанд оруулахдаа ( ) дүрсийг ашиглана. - ‘PowerPoint Document’ төрлийг сонгосон тохиолдолд слайд хэлбэрээр орох боломжтой.
  • 29. 1) Insert > object > document > Web page командыг сонгоход хулганы заагч “+” хэлбэртэй болох ба хэрэглэгч та вэб хуудас оруулах хэсгийг ажлын хуудас дээрээ зурж хүрээлнэ.Энэ хүрээн дотор урьдчилан вэб хуудсаа оруулах боломж олгоно. Хүрээ татахад доорх харилцах цонх нээгдэнэ. Энэ цонхонд оруулах вэб хуудсын хаягаа болон файлын нэрээ зааж өгнө. 2) ‘File Name’хэсэгт http://www.must.edu.mn хаягийг бичээд, Scroll Bar хэсгээс зурагт үзүүлсэн сонголтыг авч Ok товчлуурын дарна. a. 3) Ажлын хуудас дээр дээрх хаягт харгалзах сайт шууд харагдахгүй боловч лекцийн материалыг үзүүлэх Run командаар үзүүлэнг ажиллуулахад шууд нээгдэн харагдах болно. 4) Border хэсгээс сонголт хийж үзүүлэх сайтаа хүрээтэй/ хүрээгүй цонхны алинд харуулахаа хэрэглэгч өөрөө сонгоно. Доорх зурагт Run командаар үзүүлэнг харуулсан байдал: 14. Lecture Maker програмын Draw хэсгийн хэрэгслээр дүрс зурах home > draw хэсгийн командаар дэлгэц дээр дараах дүрс бүхий командуудыг агуулсан багц хэрэгсэл нээгдэх болно. Эдгээр командын тусламжтай ажлын хуудас дээр дүрс зурах, засах, өнгийг нь өөрчлөх, будах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой тул тусгайлан зургийн хэрэгслийг ашиглах шаардлагагүй байх болно. 29
  • 30. 1) Straight Lines шулуун зураас ① Шулуун зураас зурах ( ) –г идэвхжүүлэхээд ажлын хуудас дээр курсорыг байрлуулахад зурсорын хэлбэр (+ ) хэлбэртэй болно. ② Хулганаар ажлын хуудсын зураас зурах хэсэгтээ зурж байрлуулна. ③ Зурсан зураасыг зөөж болно.Хэрэв зураасаа тухайн байрлал дээр нь эргүүлэх бол Shift товчлуурыг дарж байгаад хулганаараа төгсгөлийн цэг дээрээс нь чирч эргүүлнэ. ④ Мөн зурсан зураасныхаа уртыг өөрчлөх бол Shift товчлуурыг дарж байгаад хулганаараа төгсгөлийн цэг дээрээс нь дээш нь эсвэл доош нь чирэхэд хангалттай. ⑤ Зураасны өргөн, өнгө зэргийг идэвхжүүлээд хулганы баруун товчийг дарж нээгдэх цэснээс Object Property командаар нээгдэх харилцах цонхонд тохируулна. 2) Curves- муруй зураас ① Муруй зурах ( ) командаар ажлын хуудас дээр мухуй зурна.муруй зурах зарчим нь шулуун зурахаас бага зэрэг ялгаатай. ② Курсорыг ажлын талбар дээр байрлуулаад зурах чиглэлийн дагуу хулганаа хөдөлгөөд тохирсон хэлбэрээ гармагц хулганы үндсэн товч дээр 1 товшино. Энэ үйлдлийг зурах хүсэлтэй муруйны хэлбэрээ бий болтол нь давтан хийнэ. Муруйгаа зурж дуусаад хулганы үндсэн товч дээр 2 товших эсвэл ESC товчлуур дээр дарахад муруй ажлын хуудас дээр зурагдаж үлдэх болно. ③ Муруйгаа зөөх бол 1 товшиж идэвхжүүлээд хулганаараа чирнэ. ④ Зурсан муруйгаа идэвхжүүлээд туслах товчоор нээгдэх цэснээс ‘Object Property’ командыг сонгоход муруйн бусад тохиргоог хийх боломж олгоно. 3) Circles буюу тойрог зурах 30 [Color and Line] 1 Line Color : Эндээс шугамны өнгийг сонгоно. 2 Line Type : Муруй шугамаа шулуун шугам эсвэл олон өнцөгт дүрс болгон өөрчилж болно. 3 Line Shape : Муруйн шугамны хэлбэрийг сонгоно. 4 Line Thickness : шугамны өргөний хэмжээг сонгоно. 5 Shape of Arrow : Муруй шугамыг сумнб хэлбэртэй болгон өөрчлөх боломжтой. 6 Size of Arrow : Сумны хэмжээг сонгоно. [Object Property] ① Location : ажлын хуудас дээрх муруй шугамын байрлалыг шалгана. ② Size : Муруй шугамын хэмжээг цэгээр илэрхийлэхээр сольж болно. Хэрэв ‘Preserve Aspect Ratio’сонголт идэвхтэй бол хэмжээг ижил пропорцтойгоор өөрчилнө.
  • 31. ① Тойрог зурах ( ) хэрэгслийг сонгоход курсор (+) хэлбэртэй болох ба ажлын талбар дээр шууд өөрийн хүссэн хэмжээ болон хэлбэрээрээ дурын байрлалд зурах боломжтой. ② Командыг сонгосны дараа хулганы үндсэн товчийг дараастай тойргоо зурах үйлдлийг хийнэ. Гэхдээ тойргийн диаметр ялгаатай эллипс хэлбэрээр ч зурагдаж болно. ③ Харин ямар ч өөгүй /эллипс шиг биш ижил диаметртэй тойрог / тойрог зурах шаардлагатай бол гарны Shift товчлуурыг дараастай тойрог зурах үйлдлээ хийгээрэй. ④ Зурсан тойргийн шинж чанарыг өөрчлөх бол тойргоо идэвхжүүлээд 2 товшиход Object Property харилцах цонх нээгдэх болно. [!] Тогтоож авах хэсэг : - Object Property цонхны ‘Line and Color’ and ‘Location and Size’хуудас дах командууд бусад объектуудынхтай ижил. 4) Rectangles тэгш өнцөгт зурах ① Тэгш өнцөгт зурах ( )хэрэгслийг сонгоход курсор (+) хэлбэртэй болох ба ажлын талбар дээр шууд өөрийн хүссэн хэмжээ болон хэлбэрээрээ дурын байрлалд зурах боломжтой. ② Командыг сонгосны дараа хулганы үндсэн товчийг дараастай тэгш өнцөгт зурах үйлдлийг хийнэ. Гэхдээ тэгш өнцөгтийн талууд ялгаатай зурагдаж болно. ③ Квадрат зурах бол гарны Shift товчлуурыг дараастай тэгш өнцөгт зурах үйлдлээ хийгээрэй. ④ Зурсан тэгш өнцөгтийн хэлбэр, зориулалт зэргийг тохируулах болон өөрчлөх бол Object Property харилцах цонхыг нээнэ. 31 Circle хуудас Shape хэсгээс зурсан объект ямар хэлбэрээр харагдахыг сонгоно. Start Angle хэсэгт зурсан тойргийн эхлэх өнцгийг өөрчилнө. End Angle хэсэгт төгсөх өнцгийг өөрчилж болно. Axis Rotation тойргийг тэнхлэгийн дагуу эргүүлэх өнцгийг зааж өгнө. Энэ хэлбэрийн өөрчлөгдөх байдал нь зөвхөн эллипс дээр харагдах боложтой. Учир нь тойргийн 2 диаметр ижил.
  • 32. 5) Polygons буюу олон өнцөгт зурах ① Олон өнцөгт зурах ( ) хэрэгслийг сонгоход курсор (+) хэлбэртэй болох ба ажлын талбар дээр шууд өөрийн хүссэн хэмжээ болон хэлбэрээрээ дурын байрлалд зурах боломжтой. 32 Тэгш өнцөгтийн хэлбэрийг тайлбарлавал : Shape хэсэгт байрлах Rectangle нь энгийн тэгш өнцөгт дүрс Shadow Rectangle тэгш өнцөгтийг сүүдэртүүлсэн хэлбэртэй болгоно Board энгийн тэгш өнцөгт дүрс Button товчлуур хэлбэрээр ашиглах ба энд товчлуурт үзүүлэх дүрсийг сонгоно. Window хэд хэдэн хэлбэрээс сонголт хийж цонх хэлбэрээр харуулна Hexahedron тэгш өнцөгтийг 3D хэлбэрээр харуулна.
  • 33. ② Командыг сонгосны дараа хулганы үндсэн товчийг дараастай олон өнцөгт зурах үйлдлийг хийнэ. Гэхдээ олон өнцөгтийн талууд ялгаатай зурагдаж болно. ③ Хамгийн эхний олон өнцөгт 3 талтай зурагддаг. ④ Гурван талт дүрс дээр хос товшилт хийж ‘Property’харилцах цонхыг нээнэ.Энэ цонхонд талуудын тоог зааж өгнө.Гурвалжинг тэгш өнцөгт, The triangle is transformed into rectangle, таван өнцөгт болгон өөрчилж болдог. Ө.х оруулсан тоотой тэнцэх тооны талуудыг үүсгэх боломжтой. 5) Buttons буюу товчлуур оруулах Лекцийн материал дотор ажлын хуудсуудыг удирдах, холбоос хийж түүнийг удирдах, интернетэд хандах, файл дуудах, удирдах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд “ товчлуур ”-г ашиглах боломжтой. ① insert > object > Button >general button коммандын товчлуур зурах ( ) хэрэгслийг сонгоход курсор (+) хэлбэртэй болох ба ажлын талбар дээр шууд өөрийн хүссэн хэмжээ болон хэлбэрээр дурын байрлалд зурах боломжтой. ② Командыг сонгосны дараа хулганы үндсэн товчийг дараастай товчлуур зурах үйлдлийг хийнэ. ③ Ажлын хуудас дээр зурагдсан товчлуур дараах байдлаар харагдах болно. ④ Товчлуураа идэвхжүүлээд 2 товшиход ‘Property’харилцах цонх нээгдэнэ. Энэ цонхонд хэрэглэгч, товчлуурыг дарах үед хийгдэх үйлдлийн тохиргоо, харагдах хэлбэр, товчлуурын тайлбар зэргийг тохируулна. 33 Number of Side : хэсэгт талуудын тоог оруулна. Axis Rotation: хэсэгт олон өнцөгтийн тэнхлэгийн дагуу эргүүлэх өнцгөө тохирулна. Color and Line, Location and Size хуудсуудад байрлах командууд бусад дүрсүүдэд харгалзах командтай ижил
  • 34. Тохиргоо хийх хэсгийн командууд нь Button Shape хэсэгт байрлах товчлуурын хэлбэрийн сонголтоос хамаарч өөрчлөгддөг. Дараах зурагт ялгаатай байдаг хэлбэрийг харууллаа. [!] Тогтоож авах хэсэг : - Button : хэсэгт товчлуурын нэрийг бичнэ. Энэ нэр ажлын хуудас дээр харагдах болно. - Button Shape : хэсгийн Default, Region button сонголтоор энгийн холбоост товчлуурыг тохируулж болно. Сolor button сонголтоор хулгана ойртох, хулганаар товших, хулгана ойртоогүй байх үйлдэл бүрт өнгө нь солигддог байхаар тохируулах боломж олгоно. Мөн холбоос болон командад ашиглах тохиргоо хийнэ. Image button сонголтоор товчлуур дээр янз бүрийн дүрс болон зураг байрлуулж болно. Гэхдээ эдгээр зураг нь хулгана ойртох, хулганаар товших, хулгана ойртоогүй байх тохиолдол бүрт солигддог байхаар тохируулж болно. - When Button is Clicked : хэсгийн жагсаалтаас товчлуурыг дарах үед хийх үйлдлийг сонгож тохируулаад үйлдэл биелэгдэх агшинд ямар нэг дуу сонсгох бол Sound File 34
  • 35. хэсэгт файлын нэрээ оруулаарай. -Button Help: хэрэв товчлуурт хулганы заагч ойртоход товчлуурын тайлбарыг харуулах бол энэ мөрөнд тайлбараа оруулна. Бүлэг 7. Animation Effect буюу хөдөлгөөн оруулах Лекцийн материал бэлтгэхдээ ажлын хуудсуудын солигдох хэлбэр, хуудас дээр объектуудыг харуулах дарааллынх нь дагуу оюутанд илүү бодитой, сонирхол татахаар харуулахын тулд хөдөлгөөнтэй хийх нь зохимжтой байдаг. Иймээс ажлын хуудсуудад оруулах хөдөлгөөн буюу эффектүүдийг оруулах боломжийг ашиглах нь зүйтэй. 1. Frame synchronization хуудсын зэрэгцүүлэлт 2. Frame Conversion Effect хуудсанд оруулах эффект 3. Hyperlink холбоос хийх 1. Frame Synchronization Лекцийн материалд оруулсан малтимедиа агуулгууд болох видео, дуу, лекцийн материал зжргийг хамтад нь зэрэгцүүлэн үзүүлэх зайлшгүй шаардлагтай. Эдгээрийг суралцагчийн судлах хурдад тохируулан үзүүлэх дараалал, зэрэгцүүлэлт зэргийг доорх дарааллын дагуу ажиллаж тохируулна. 1) Author цэсний > Synchronize Frame командаар Video Sync харилцах цонхыг нээнэ . 2) Хэрэв ажлын хуудас дээр видео болон дууны файл оруулаагүй бол эхлээд тэдгээрийг оруулсан байх шаардлагатай. Түүний дараа тэдгээрийг зэрэгцэн ажиллах хугацаа, норим зэргийг тохируулна. 3) Харилцах цонхны ‘Sync’ командаар зэрэгцүүлэх тохиргоог хийнэ. Sync Time баганад Frame Number багана дах хуудсыш харуулах хугацааг зааж өгнө. 3) Sync Type хэсгээс зэрэгцүүлэлтийг дагуулж явуулах объектыг сонгоно. Тохиргоо хийж дуусаад ‘OK’ командаар харилцах цонхноос гарна. 4) Хэрэв тохируулсан тохиргоог хүчингүй болгох бол Remove All командыг ашиглана. [!] Тогтоож авах хэсэг : - Video File Screen : энэ хэсэгт видео файлаа шалгана. - Frame Screen : видео файлтай зэрэгцүүлэн үзүүлэх хуудсыг харуулна. - Sync Button : ‘sync’ командаар зэрэгцүүлэлтийг эхлүүлнэ. - Sync Time : зэрэгцэн ажиллах хугацааг автоматаар тохируулна. F2 товчлуураар хугацааг шууд өөрчилж болно. - Sync Type : Mutual synchronization of frame and video сонголт нь үндсэн үйлдлэл. Видео ба хуудас, дуу ба хуудас зэрэгцэн ажиллахаар тохируулах боломжийг энэ хэсэгт тохируулах боломжтой. 2. Frame Conversion Effect буюу хуудас нээгдэх хөдөлгөөнийг тохируулах 35
  • 36. Лекцийн материалд оруулсан хуудас бүрт багтах объектуудыг лекц үзүүлэх үед янз бүрийн хөдөлгөөнтэй, хурдтай, хэмжээтэй нээж харуулах тохиргоог дараах дарааллаар хийнэ. 1) Хөдөлгөөний эффект оруулахыг хүссэн хуудас дээрээ курсороо байрлуулна. 2) control > transition to this slide хэсэгдэхь командаас Effectүүдийн хөдөлгөөнийг сонгож хэрэглэнэ. Харилцах цонхны командуудын үүрэг PowerPoint програмын Slide Transition цонхтой ижил. 3) Харин хуудас дээрх объект тус бүрийг харуулах хөдөлгөөнийг тохируулахдаа объектоо идэвхжүүлээд хулганы туслах товчлуурыг /баруун товчлуур/ дарж нээгдэх цэснээс Animation Еffect командаар дээр зурагь харуулсан буюу Output Effect харилцах цонхыг нээнэ. 3 . Hyperlink буюу холбоос хийх Hyperlink буюу холбоосыг нэг хуудсаас өөр хуудсанд шилжих, нэг хуудсаас шууд вэб сайт нээх гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд ашигладаг. 1) Холбоос хийх үг болон объектоо идэвхжүүлээд хулганы туслах товчлуураар динамик цэс нээнэ. Эндээс Set Hyperlink командыг сонгож Hyperlink харилцах цонхыг нээнэ. 2) Сurrent file хэсэгт харгалзах жагсаалтаас холбоос байрлуулах хуудсын нэрийг сонгоно. 3) Web Site : хэсэгт холбоос дээр хулганаар дарахад нээгдэх сайтын хаягийг бичнэ. 4) Help : хэсэгт холбоос оруулсан үг болон объект дээр хжлганы заагчийг байрлуулахад дэлгэц дээр харагдах тайлбар. Энэ тайлбар зөвхөн Run командаар лекц үзүүлэх үек л харагдах болно. Бүлэг 8. Хос товчлууруудад харгалзах командууд Тус програмын цэс болон түүнд багтах команд бүрт харгалзах хос товчлуурууд байдаг. Тэдгээрийг shortcut keys гэж нэрлэнэ. Дараах командуудын үүргийг тайлбарласан тул командын нэмэлт тайлбарыг оруулсангүй. 36 [!] Тогтоож авах хэсэг : - Types of Effect : харилцах цонхны хамгийн дээд хэсэгт байрлах цонхонд хөдөлгөөний хэлбэрийг сонгоно. - Direction : Хуудас дээрх агуулгыг харуулах чиглэл - Speed : Хуудас дээрх агуулгад багтсан объектуудыг харуулах хурд - Size : Харуулах хэмжээ 1) File (Alt + F) ① New File : Ctrl+ N ② Open : Ctrl + O ③ Close : Ctrl + F4 ④ Save: Ctrl + S ⑤ Save as Web : Ctrl + Alt + S ⑥ Print : Ctrl + P 2) Author (Alt + A) ① Run All Frames : F5 ② Run from Current Frame : Shift + F5 ③ Run Full Screen : Ctrl + F5 ④ Run By Web Browser : Alt + F5 ⑤ Record Lecture : Ctrl + E
  • 37. 37 3) Edit (Alt + E) ① Undo : Ctrl + Z ② Redo : Ctrl + Y ③ Cut : Ctrl + X ④ Copy : Ctrl + C ⑤ Paste : Ctrl + V ⑥ Duplicate : Ctrl + D ⑦ Select All : Ctrl + A ⑧ Property : Copy Property (Ctrl + Shift + C), Paste Property (Ctrl + Shift + V) 4) View (Alt + V) ① Object Property : Alt + Enter 5) Insert (Alt + I) ① new Frame : Ctrl + M 6) Format (Alt + O) 7) Window (Alt + W) 8) Help (Alt + H) ① Help : F1