Crcnews 201010

929 views

Published on

Crcnews 201010

Published in: Education
0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
929
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
163
Actions
Shares
0
Downloads
161
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

Crcnews 201010

  1. 1. 1CRC News 10 2010
  2. 2. 2 CRC News 10 2010
  3. 3. 3CRC News 10 2010 Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ойн баярын өдөр тус салбарын зохицуулах үйл ажиллагаа, үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, ажиллаж байгаа ажилтнуудад, инженер техникийн ажилтнууд болон нийт холбоочид Та бүхэндээ Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрийн өмнөөс, хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улсад Харилцаа холбооны зохицуулах байгууллага бий болсноор мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд салбарт шударга өрсөлдөөнт орчинг бүрдүүлэх, үнэ тарифын зохицуулалт хийх, орчин үеийн техник технологи болон үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэхэд чухал алхам болсон юм. Өнгөрсөн жилүүдэд УИХ, Засгийн газар болон Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банкнаас Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллагын үйл ажиллагаа, үр дүн нь олон улсын түвшинд хүрч, салбарынхаа хөгжилд нөлөөлөхүйц үүрэгтэй, ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тухай бүр үнэлж байсан ба дэмжиж хамтран ажилласаар ирсэн билээ. Салбарын зохицуулах байгууллага нь үүсч байгуулагдсан хугацаандаа манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт томоохон ахиц дэвшил, өөрчлөлт гарсаныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэх, шударга өрсөлдөөн, шинэ төрлийн үйлчилгээг ба хэрэглээг нэвтрүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр чиглэлээр хууль эрх зүй, бодлого зохицуулалтын олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Ялангуяа хөдөөг холбоожуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүүлэхэд Дэлхийн банкны зүгээс дэмжлэг үзүүлж, мэдээлэл холбооны дэд бүтцийг сайжруулах төслийг өндөр түвшинд хэрэгжүүлсэн амжилтаар манай хамт олон 15 жилийн ойдоо бэлэг барьж байна. Мэдээлэл,харилцаахолбоонытехнологи,сүлжээний болон техник, технологийн нэгдэн нийлэх үйл явц гүнзгийрч,интернэтэдсуурилсанхэрэглээүйлчилгээ зэрэг нь зохицуулалтын шинэ арга барил, зарчмыг хэрэгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Бид ойрын үед Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг шинэ түвшинд гаргах, тоон технологид шилжүүлэх хөтөлбөр, интернэт ба контентын зохицуулалт, интернэт суурилсан үйлчилгээ хэрэглээг дэмжих, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг боловсронгуй болгох, хөдөө орон нутгийн интернэт, шуудангийн үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, үйлчилгээнийчанарыгсайжруулах,стандартнөхцөл шаардлага боловсруулах, шуудангийн зип кодын хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтыг хэрэгжүүлээр төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч байгуулсагдсаны 15 жилийн ойн баярын энэ өдөр зохицуулах байгууллагын ажилтан, ажиллагсад, байгууллага хамт олон ололт амжилтаа улам бататгаж, төр, хөрөнгө оруулагчид, хэрэглэгч олны өмнө хүлээсэн хариуцлагатай,хүндтэйүүргээамжилттайбиелүүлж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар Мэндчилгээ
  4. 4. 4 CRC News 10 2010 ÀÃÓÓËÃÀ CRC news Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА Мэдээлэл, харилцаа холбооны салбарын зохицуулах байгууллагын үйл явдлын товчоон МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН САЛБАРЫН ҮНДСЭН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД- 2010 ОН 3G ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД: ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар 3 10 12 16 21 6 11 7 Сэтгүүлийн зөвлөл: Дарга: Б.Болдбаатар ХХЗХ-ны дарга Гишүүд: О.Баттогтох ХХЗХ-ны дэд дарга бөгөөд ЭЗМЗА-ны дарга Б.Мөнхбат ЗЗҮТА-ны дарга М.Мэнд-Очир РДЗХА-ны дарга У.Тамир ЗА-ны дарга З.Эрдэнэчулуун ША-ны дарга Д.Нямдорж даргын зөвлөх Сэтгүүлийн эрхлэгч: А.Лувсан-Очир luvsanochir@crc.gov.mn Хариуцлагатай нарийн бичгийн дарга Т.Наранмандах naran@crc.gov.mn Фото зураг: С.Батболд batbold@crc.gov.mn Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо Метро бизнес төв. А-блок. 5-р давхар Сүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13 Улаанбаатар-14201 Монгол Улс. Утас: +976-11-36 39 99 Факс: +976-11 32 77 20 Цахим шуудан: crc@mongol.net Цахим хаяг: www.crc.gov.mn мэндчилгээ ГАДААД ХАРИЛЦАА Түүхэн товчоон СТАТИСТИК Асуулт, хариулт ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРАЛ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА
  5. 5. 5CRC News 10 2010 Үүрэн холбооны 3G технологи МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД У.ТАМИР ХХЗХ-ны Зохицуулалтын албаны дарга “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ-2010” ФОРУМ ФОТО АГШИН АЙ-ПИ ТВ Мобайл ТВ 22 24 26 32 34 30 31 ШИНЭ ТЕХНОЛОГИ ҮЙЛ ЯВДал ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧид ДУГААРЫН ЗОЧИН Мэдээ, мэдээлэл “ICT EXPO-2010” “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ-2010” ФОРУМ
  6. 6. 6 CRC News 10 2010 Мэндчилгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн улс, орнуудад төдийгүй Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар хурдацтай хөгжсөнөөр нийгэм, эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь өргөжин нийгмийн бүхий л амьдралд гүнзгий нэвтэрч улам бүр өдөр тутмын хэрэгцээ болсоор байна. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийнхөтөлбөрт“Мэдээлэлжсэннийгэм”байгуулах замаар нийгмийн харилцааг боловсронгуй болгох, эдийн засгийн хөгжлийг дэмжих, цахим үйлчилгээг өргөн нэвтрүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт мэдлэгт суурилсан оюунлаг, бүтээлч, үр ашигтай мэдээлэл холбооны технологи ашиглан шинэ орчныг бүрдүүлэх, бүртгэлийн төгөлдөршлийг бий болгох зорилгоор “Цахим Монгол“,“бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох“ үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт бие даасан зохицуулах байгуулага үүсч байгуулагдан зах зээлийн өрсөлдөөн, зохицуулалтын таатай орчинг үе шаттай бий болгосноор Монгол Улс нь мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг тодорхойлох үндсэн индикатор үзүүлэлт болох 100 хүнд ногдох хөдөлгөөнт холбооны хэрэглэгчдийн тоогоор дэлхийн дунджаас 20-иод нэгжээр /хувиар/ илүү гарч, өндөр хурдны интернэтийн нийт урсгалын хурд дэлхийн дундаж түвшнээс өндөр болж, үүрэн холбооны 3 дахь үеийн технологийг нэвтрүүлсэн, хөдөө орон нутагт олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулсан, хот ба хөдөөд суурин, үүрэн холбооны газар зүйн ялгаваргүй үнэ тарифыг нэвтрүүлснээр хот, хөдөөгийн тоон ялгааг багасгаж байгаа зэрэг томоохон ололт, дэвшилд хүрсэнийг энэ баярын өдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд салбарын зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийгбийболгох,мэдээллийндэдбүтэцболон цахим хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн үйлчилгээний хүнд суртал, шат дамжлагыг арилгахыг шаардаж байгаа бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд зохицуулах байгууллагын үүрэг роль нэн чухал болж байгаа юм. Иймээс улс орны болон салбарын өмнө тулгамдсан тодорхойзорилтуудыгшийдвэрлэхэдзохицуулалтын орчинг улам боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болгох талаар түлхүү анхаарч ажиллах нь зүйтэй. Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ойн баярын мэндийн Та бүхэнд дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
  7. 7. 7CRC News 10 2010 Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газраас мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг Монгол Улсын тэргүүлэх салбаруудын нэг хэмээн зарлаж, хөрөнгө оруулагчдад тааламжтай бүхий л нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд хөдөө орон нутагт шинэ төрлийнүйлчилгээгнэвтрүүлэх,бүртгэлмэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт, шинэ үеийн техник технологи, үйлчилгээ ба хэрэглээг бусдаас хоцрохгүй нутагшуулахад шаардлагатай зах зээлийн өрсөлдөөн, зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэх талаар хүчин чармайлт гаргаж, дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд мэдээлэл, холбооны шилэн кабелийн суурь сүлжээ байгуулах, бүх нийтийн компьютержуулалт,өрхбүртинтернэтхүргэх,төрийн байгууллага бүрийг вэбсайт, ажилтан бүрийг цахим шуудантай болгох дэд хөтөлбөрүүд, хөдөө орон нутагт үүрэн холбоо болон интернэт мэдээллийн үйлчилгээг хүргэх, үндэсний програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, сургалтын орчин үеийн шинэлэг хэлбэрийг бий болгох чиглэлээр Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг ч тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Мэдээлэл, харилцаа холбооны шинэ ололт, хэрэглээ нийгэм, эдийн засгийн хөгжлийн дэмжих хэрэгсэл болгох, мэдээлэлжсэн нийгэм байгуулах, улмаар хүн амын өдөр тутмын хэрэгцээ болгох шаардлагатай урган гарч байгаа юм. Цаашид салбарын мэдээллийн технологийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, өргөн зурвасынсуурьсүлжээгбайгуулах,цахимзасаглалыг хөгжүүлэх, хөдөө орон нутагт интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг томоохон зорилтын хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дээрх томоохон арга хэмжээ, зорилтыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, зөв оновчтой салбарын хөгжлийн бодлого, стратеги болон зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэх нь чухал байгаа юм. Эцэст нь, зохицуулах байгууллагын хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын Даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөе. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар Мэндчилгээ
  8. 8. 8 CRC News 10 2010 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС Монгол Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” баримт бичгээс Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын талаар тавьсан стратегийн зорилт, Та бүхний хүртээл болгож байна. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын улмаас Монгол Улсын эдийн засаг, санхүүд нөлөөлж буй хүндрэлийг даван туулах онцгой нөхцөл байдалд байгаа Засгийн газрын зорилт нь эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан улс орныхоо эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжлийн боломжийг цаг алдалгүй бүрэн ашиглахыг хичээн чармайж, Монгол улс, Монгол хүний хөгжлийг хангахуйц чадавхи бүрдүүлэн иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулж, төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, өндөр хариуцлагатай, ёс зүйт байдлыг хангаж, бүх шатны төр, засгийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстэний аюулгүй байдлыг баталгаажуулахад оршино гэж заажээ. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын чиглэлээр тавьсан зорилтууд 2.4. Дэд бүтэц, хот байгуулалтын бодлого 2.2.24. Орон зайн мэдээллийн санд тулгуурласан зөөлөн дэд бүтцийг хаягжуулалт, кодчлол, бар код, зип код гэх мэт бий болгож, төрийн үйлчилгээг шинэ шатанд гарган, үр ашгийг дээшлүүлнэ. 2.2.25. Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж,мэдээлэл,харилцаахолбооны үйлчилгээг өргөжүүлж, өрх бүрт хүртээмжтэй болгоно. 2.2.26. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ. 2.2.30. Шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөн шинэчилж, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлнэ. 2.5. Орон нутгийн хөгжлийн бодлого 2.5.8.Малчидгарутасашиглах,харилцаахолбоогоор шуурхай хангадах нөхцөлийг бүрдүүлнэ. 4.4. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлэх 4.4.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага сонгуулийн насны хүн амын бүртгэлийг тусад нь хөтлөх журамд шилжиж, Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүрэгт сонгогчдын бүртгэлд хяналт тавих асуудлыг хуульчилна. 4.4.2. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан байгууллагууд (ИБМУТ, ЭХЭУБГ, ТЕГ-ын УБА)-ыг нэгтгэн зохион байгуулах замаар эрх зүйн бүртгэл (иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх эд хөрөнгө )-ийг нэг цэгт хийх нөхцөл боломжийг бүрдүүлж, бүртгэл мэдээллийн ажлыг цахим хэлбэрт шилжүүлнэ. 4.4.3. Иргэний биеийн өгөгдөл болон бусад төрлийн мэдээллийг агуулсан “Иргэний ухаалаг үнэмлэх” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэний нийгмийн хамгааллын дугаар бий болгох асуудлыг судалж шийдвэрлэнэ. 4.4.4. Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгох зорилгоор гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно нийцүүлэх цогц арга хэмжээ авна. 4.4.5. “Иргэний бүртгэл-паспорт хяналтын нэгдсэн сүлжээ” төслийн хүрээнд хилийн 20 боомтыг сүлжээнд холбох арга хэмжээ авна. © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
  9. 9. 9CRC News 10 2010 Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) бол Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуульд заасан Хорооны бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх бие даасан байгууллага юм. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжил нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хурдасгагч, хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл хөшүүрэг хэмээн үзэж байгаа билээ. Иймээс ч Монгол Улсын Их хурлаар 2008 онд баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичиг“-т ......мэдээлэл, харилцааны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 21 дүгээр зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ (5.3.4. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн бодлого хэсэг)...... хэмээн үзэл баримтлалыг томьёолсон юм. Түүнчлэн “Цахим Монгол үндэсний хөтөлбөр” (2005), “Цахим Засгийн газар мастер төлөвлөгөө” (2005), Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөр (УИХ, 35 тоот тогтоол, 2008), “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичиг (УИХ, 12 тоот тогтоол, 2008), “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр” (2008), Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 77 тоот захирамж зэрэг нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийг боловсруулан гаргах үндсэн шаардлага болсон юм. ХХЗХ-ны 2009-2012 оны үйл ажиллагааны стратеги /цаашид “Стратеги” гэх/-т Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий Сайдаас мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын зохицуулалтын асуудлаар баримтлах зохицуулалтын чиглэл, судалгаа боловсруулах, төлөвлөх, ХХЗХ-ноос гарсан тогтоол, шийдвэр болон зохицуулалтын үйл ажиллагаа, үйлчилгээний хэрэгжилтийг зохион байгуулах, зөвлөмжөөр хангах, олон нийтэд сурталчилах, иргэдийн хэрэгцээг хангасан үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хамарсан бие даасан ХХЗХ-ны үйл ажиллагааны стратегийг тодорхойлсон юм. Энэхүү стратеги нь манай улсын салбарын хөгжлийн болон техник технологийн цаашдын хандлага, бодлогын хүрээнд зохицуулалтын орчинг боловсронгуй болгох Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, гол зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон байгууллагын үнэт зүйлсийг баримтлан хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү стратегийн үндсэн зорилго нь Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд салбарын зохицуулалтын таатай орчинг бүрдүүлснээр мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын зохицуулалтыг олон улсын жижигт хүргэж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, мэдээллийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, цахим засаглалыг бий болгох, мэдээллийн нууцлалт, аюулгүй байдлыг хангах, шинэлэг бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна. Энэхүү баримт бичигт ХХЗХ-ны үйл ажиллагааг улам боловсронгуй болгох зорилгоор эхний үе шатанд ажлын арга барилыг сайжруулах, цалин урамшууллын тогтолцоог шинэчилэх, чадавхийг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа нийтэд сурталчилах, төлөвлөгөөт ажил, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны явц, хэрэгжилтийн үр дүн биелэлтэнд дотоод хяналт, шинжилгээ мониторинг хийх замаар үнэлэлт, дүгнэлт тогтмол өгөх замаар боловсронгуй болгох, төрийн бус байгууллага, иргэдтэй нягт хамтран ажиллах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарах болно. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 10 дугаар сарын хуралдааны 40 дүгээр тогтоолын хавсралтаар батлан хэрэгжүүлж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009-2012 оны үйл ажиллагааны стратеги © МОБИКОМ
  10. 10. 10 CRC News 10 2010 МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРАЛ Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь НҮБ-ийн төрөлжсөн байгууллага бөгөөд олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалтыг уялдуулах, мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулах, буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Тус байгууллага нь 1865 онд Олон Улсын Телеграфын Хороо нэртэй анх байгуулагдаж байсан. ОУЦХБ-ын төв нь Швейцарийн Холбооны улсын Женев хот, түүнчлэн Ази Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайланд улсын Бангкок хотноо байрладаг. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад дэлхийн 189 орон гишүүнээр элссэн ба мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио холбоо, мэдээлэл болон стандартчиллын чиглэлээр ажилладаг. Тус байгууллагад Монгол улс нь 1964 онд гишүүн орноор албан ёсоор элссэн ба Монгол улсын Засгийн газрын төлөөлөл “Гишүүн” (Member) статустайгаар Бүрэн эрхт төлөөлөгчдийн хуралд оролцдог. Монгол Улсын Засгийг газар 1992 оны 12-р сард Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болсон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын “Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус бага хурал”-аар шинэчлэгдэн боловсруулж баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дүрэм, Конвенц”-ийг Монгол Улсын Их хуралд өргөн барьж, 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр соёрхон батлуулжээ. Манай улс сус байгууллагатай хамтран 2000 оноос хойш цахилгаан холбоо ба дэлхийн худалдааны байгууллагын гэрээний талаар эксперт ажиллуулах, зохицуулах байгууллагыг бэхжүүлэх, электрон үйлчилгээг нэвтрүүлэх талаар хамтарсан төсөл, хурал семинарыг зохион байгуулсан. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын эрх барих дээд удирдах байгууллага болох Бүрэн эрхттөлөөлөгчдийниххурал(PlenipotentiaryCon- ference) 4 жилд нэг удаа хуралддаг. Энэ удаагийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурал 2010 оны 10 дугаар сарын 4-22- ны өдрүүдэд Мексик улсын Гуадалахара хотноо амжилттай болж өндөрлөсөн бөгөөд тус их хуралд Монгол Улсыг төлөөлөн Харилцаа холбооны зохицуулах хорооны Дэд дарга бөгөөд Эрх зүй, мэдээлэл, зкахиргааны албаны дарга О.Баттогтох амжилттай оролцоод ирлээ. Тус их хуралд Монголын төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу оролцож, хэлэлцсэн асуудлуудад манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, эрх ашгийг тусгах чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Цахилгаан холбооны хөгжлийн товчоо (ITU-D), Радио холбооны товчоо (ITU-R), Цахилгаан холбооны стандарчиллын товчоо (TSB)-ны дарга нар болон Зөвлөх эрх бүхий Радио зохицуулалтын (Radio Regulation Board) хорооны гишүүд, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан Зөвлөлийн гишүүн орнуудыг сонгох сонгууль болж, Монгол Улсыг төлөөлөн саналаа өглөө. Олон улсын ц а х и л г а а н х о л б о о н ы байгууллагыг 2010 оноос 2014 он хүртэл удирдахаар сонгогдсон багийг танилцуулбал, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар Мали Улсын иргэн Хамадин Тоуре (Hamadoun I. TOURЙ), Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор БНХАУ-ын иргэн Хоулин Жао (Houlin ZHAO), Цахилгаан холбооны стандартчиллын товчоо (TSB)-ны даргаар Англи Улсын иргэн Малколм Жонсон (Malcolm JOHNSON) нар улиран сонгогдож, Цахилгаан холбооны хөгжлийн товчоо (ITU-D)- ны даргаар Буркино Фасо Улсын иргэн Брахим Саноу (Brahima Sanou), Радио холбооны товчоо (ITU-R)-ны даргаар Франц Улсын иргэн Францис Ранси (Franзois RANCY), нар тус тус сонгогдсон байна.
  11. 11. 11CRC News 10 2010 МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага нь тус бүс нутгийн олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт, стандардчилалын талаар хамтран ажиллагааг хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих, бүс нутгийн хэмжээнд уялдуулах чиглэлээр ажилладаг. Тус байгууллага нь 1979 онд анх Зүүн өмнөд Азийн 10 гаруй орны санаачлагаар байгуулагдаж байсан байна. АНДЦХБ-ын төв нь Тайландынвантулсыннийслэл Бангкок хот, Номхон далайн бүс нутгийн салбар нь Индонези улсын нийслэлд байрладаг болно. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад бүс нутгийн 32 орон гишүүнээр Member, 92 байгууллага, компаниуд дагалдах гишүүн Af- filiate member статусаар элссэн байна. Монгол улс 1991 онд тус байгууллагад Засгийн газрыгтөлөөлсөн“Гишүүн”(Member)статустай. Манай улс тус байгууллагын шугамаар зохион байгуулдаг мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны чиглэлийн олон улсын болон Ази, номхон далайн бүс нутгийн хурал, зөвлөлгөөн, курс, сургалтанд тогтмол идэвхтэй оролцож ирлээ. Одоогийн байдлаар, тус байгууллагатай манай улс дараах чиглэлээр хамтран ажиллаж байна. АНДЦХБ-аас зохион байгуулж буй Бүс нутгийн болон олон улсын хурал, зөвлөгөөнд тогтмол оролцох замаар өөрсдийн үйл ажиллагаагаа уялдуулах, хувьчлал, зохицуулалтын туршлага судлах, мэдээллийн хоцрогдлын ялгааг арилгах, хүний нөөцийг хөгжүүлэх, эксперт авах, курс сургалтанд өргөн хамруулах зэрэг болно. Тус байгууллагын зардлаар жил бүр мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр 20 шахам мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудыг Монгол Улсаас Ази, номхон далайн орнуудад сургаж байна. Тус байгууллагын Удирдлагын хорооны Man- agement Committee хурал жил дутам, Ерөнхий ассемблейн General Assembly чуулган нь 3 жилд нэг удаа болдог. АНДЦХБ-ын дээд удирдах байгууллага болох Удирдлагын хороо, Ерөнхий ассемблейн чуулганд Монгол улсын төлөөлөгчид оролцдог. АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА Дэлхийн шуудан холбооны байгууллга нь анх 1874 онд б а й г у у л а г д с а н бөгөөд төв б а й г у у л л а г а нь Швейцарь улсын Берн хотод байрладаг. Уг холбоо нь шуудангийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шуудангийн нэгдсэн сүлжээгээр найдвартай үйлчилгээ үзүүлэхэд туслах үүрэг бүхий эгнээндээ 191 гишүүн орныг нэгтнэсэн Нэгдсэн үндэсний байгууллагын мэргэжлийн төрөлжсөн байгууллага юм. Дэлхийн шуудан холбооны байгууллаг нь улс хоорондын шуудан солилцооны дүрмийг б о л о в с р у у л а х , ү й л ч и л г э э н и й ч а н а р ы г д э э ш л ү ү л э х э д т е х н и к и й н т е х н о л о г и й н туслалцааг үзүүлэх, солилцооны тоог нэмэгдүүлэх, хөгжлийн өөр өөр түвшинтэй улс орнуудын шуудангийн үйлчилгээний чанарыг нэг түвшинд хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг . ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА ГАДААДХАРИЛЦААwww.crc.gov.mn
  12. 12. 12 CRC News 10 2010 1995 Журам гаргаж, харилцан холболтын гэрээг байгуулах ажлыг эхлүүлэв. Радио давтамжийн зурвасын ашиглалт, үйлчилгээний төлбөрийн үнэлгээг тооцох аргачлалыг боловсруулав. Радио долгион хүлээн авах, хянах станцыг РТХЭГ-аас шилжүүлэн авав. Шуудангийн үйлчилгээг цахилгаан холбооны үйлчилгээнээс салгаж, Монгол Шуудан компанийг байгуулав. Харилцаа Холбооны салбарыг зах зээлийн харилцаанд шилжих бүтцийн өөрчлөлт хийгдэж, МЦХК байгуулагдав. 1992 1994 1996 1998 2000 2001 1997 1999 2003 Монгол Улсын харилцаа холбооны салбарыг 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд Зохицуулах байгууллага байгуулах тухай тусгав. Азийн Хөгжлийн Банкны “МОН 1300” төслийн үндсэн нөхцлийн нэг нь харилцаа холбооны зохицуулах байгууллага байгуулах явдал байв. Харилцаа Холбооны тухай хууль батлагдав. ДБЯ-ны дэргэд Харилцаа холбооны салбарын Зохицуулах Зөвлөл байгуулагдав. Ажлын алба = Хяналтын улсын алба МЦХ ХК –ийг хэсэгчлэн хувьчилж, (KoreaTelecom 40%), тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулав. Анхны үүрэн холбооны тусгай зөвшөөрлийг олгов. Тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж эхлэв. Үйлчилгээний үнийн зохицуулалт хийж эхлэв. Радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт хийж, давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхлэв. Монгол Улсын харилцаа холбооны салбарт техникийн стандарт боловсруулах ажлыг эхлүүлэв. Салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгов зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Германы Детекон компанийн зөвлөх үйлчилгээг авав. Харилцаа холбооны тухай хууль шинэчлэн батлагдав. ХХЗХ-г шинэчлэн байгуулсантай холбогдуулан хорооны бүтэц, зохион байгуулалт, дэг, дотоод журмыг боловсруулж, зохицуулалтын шаардлагатай зарим дүрэм, журмыг шинээр боловсруулан гаргав. Гомдол маргаан шийдвэрлэх, Чанарын үзүүлэлт тогтоох, Давамгайлагчийг тодорхойлох, Үнэ тариф тогтоох аргачлал, Харилцан холболтын, Зохицуулалтын үйлчилгээний хөлс хэмжээ г.м Радио долгионы тухай хууль батлагдав. ХХЗЗ Шуудан Цахилгаан Холбооны Газрын харъяанд зохион байгуулагдав. Үүрэн холбооны 2 дахь тусгай зөвшөөрлийг олгов. Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулагдав. Дэлхийн Банкны санхүүжилтээр Зохицуулах байгууллагыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж, АНУ-ын Analysis, Канадын Mc Karthy Tetrault компаниудынн зөвлөх үйлчилгээг авав. Улс хоорондын ярианы үйлчилгээнд өрсөлдөөн оруулав. 1993 Мэдээлэл, харилцаа холбооны салбарын зохицуулах байгууллагын үйл явдлын товчоон 2002
  13. 13. 13CRC News 10 2010 2006 2008 2009 2007 2004 2005 “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам” –ыг батлуулав. Хөдөөгийн холбооны үйлчлэгчийг шалгаруулах тендерт Жи-Мобайл ХХК шалгарч, CDMA- 450 системээр үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. ЗГ-ын 186, ТӨХ-ны 491 дугаар тогтоолоор МЦХ ХК-ийн түрээсээр ашиглаж байсан сүлжээ, барилга байгууламжийг түшиглэсэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах Мэдээлэл Холбооны Сүлжээ төрийн өмчит ХХК байгуулагдав. Улс хоорондын ярианы үйлчилгээний хяналтын нэгдсэн станц байгуулагдав. УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн 10 -р зүйлд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хийгдэх хувьчлал, өөрчлөн байгуулалт хийх үндсэн чиглэлийг тодорхойлсон. Үүрэн холбооны 3 дахь үйлчлэгчид тусгай зөвшөөрөл олгов. Шуудангийн тухай хууль батлагдав. Уг хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын шуудангийн дүрмийг шинэчлэн батлуулж, шаардлагатай журмуудыг гаргав. Бүх нийтийн үүргийн санг ашиглан үүрэн болон сансрын холбооны системд тулгуурласан ярианы үйлчилгээг сум, багт хүргэх асуудлаар Дэлхийн банктай хамтран Архангай, Баянхонгор аймгуудад туршилтын төсөл хэрэгжүүлэв. “Шуудангийн нэгдсэн код” батлагдав. “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг Засгийн газраар батлуулав. ХХЗХ ОУЦХБ-ын Цахилгаан холбооны хөгжлийн салбарын (ITU-D) гишүүн байгууллага болов. БНҮҮС-аас “Сумдад утасгүй холбооны үйлчилгээ хүргэх” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнд Монгол улсын бүх сумдыг үүрэн телефон холбооны үйлчилгээгээр хангасан болно. Суурин телефон холбооны үйлчилгээнд өрсөлдөөн оруулах бодлого, зохицуулалтын хүрээнд Интернэт протокол ашигласан телефон ярианы үйлчилгээний зохицуулалтыг батлаж, хот, хот хоорондын интернэт телефон ярианы үйлчлэгч Скайнэтком ХХК-д тусгай зөвшөөрөл олгов. Улс орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийг хиймэл дагуулын “Кu” цараанд олон сувгаар дамжуулах Засгийн газрын шийдвэр гарав. Үүрэн холбооны 3 дахь үеийн /3G/ технологи, түүнд суурилсан үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэж буй 4 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгов. БНҮҮС-г ашиглан хөдөө орон нутагт жижиг оврын тоон радио релей ашиглах, суманд интернэтийн үйлчилгээ хүргэх, баруун бүсийн аймгуудад ФМ радиогоор Монголын радиог хүргэх зэрэг туршилтын төслүүдийг хэрэгжүүлэв. Дэлхийн банкны тусламжтайгаар Үндэсний радио давтамжийн хяналтыг шинэчлэх төслийг хэрэгжүүлж, радио долгионы хянах станцыг олон улсын жишгээр суурин, явуулын , зөөврийн хэмжилтийн техник хэрэгсэлтэйгээр шинэчлэн байгуулав. АйПиТВ болон Мобайл ТВ-ийн үйлчилгээ эрхлэгчийг сонгох тендер зарлаж, тус бүр 2 үйлчлэгчийг шалгаруулж, мультимедиа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. Үүрэн холбооны дотоодын харилцан холболтод газар зүйн ялгаваргүй төлбөрийг мөрдөх тухай шийдвэрийг гаргав. Ярианы үйлчилгээнд технологиос хамаарахгүй тусгай зөвшөөрөл олгох зарчимд шилжив. Сүлжээ хоорондын дотоодын харилцан холболтод газар зүйн ялгаваргүй төлбөрийн системийг мөрдлөг болгож, харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг шинэчилсэн. Үүрэн холбооны 3G технологийн үйлчилгээг нэвтрүүлж, интернэтийн утасгүй холбооны үйлчилгээ, хэрэглээг хэрэглэгчид хүртэх боломжийг бүрдүүлэв. Сансарын хиймэл дагуул ашиглан улс орон даяар олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологиор дамжуулж эхэлснээр хөдөө орон нутаг, малчид Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг чанарын өндөр түвшинд үзэх боломж бүрдэв. 2010 ТҮҮХИЙНТОВЧООНwww.crc.gov.mn
  14. 14. 14 CRC News 10 2010 Бат-Амгалангийн БОЛДБААТАР Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Жиймэнгийн САНСАР Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн Жанчивын УРАНЧИМЭГ Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт Наранцогтын БААТАРХУЯГ Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, Төрийн холбооны газрын дарга, Доктор(Ph.D) Аюушийн МӨНХБАТ Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга Буяндэлгэрийн МӨНХБАТ Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, Зах зээл, үнэ тарифийн албаны дарга “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх бүрэн бололцоотой.” “Мэдээлэл, харилцаа холбооны сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн хөгжлийг манай салбарынхан Монголдоо нэвтрүүлж, нутагшуулан хэрэглэгчиддээ шинэ төрлийн үйлчилгээнүүдийг мэдрүүлсээр байна” “Хөдөө орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байна.” “Утсаар ярьж байхдаа, интернэтийн үйлчилгээг ашиглахдаа, сонин хэвлэлээ захиалан уншихдаа,телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны үр шимийг хүртдэг” Монгол Улсын Харилцаа холбооны салбарынхан бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөдөлгөгч хүч, тэргүүлэх салбар болж чадсан амжилтаараа бахархах бүрэн эрхтэй. Бас цаашид хамтдаа улам ихийг хийх хариуцлага үүрч байгаагаа ухамсардах үүрэгтэй. “Манай салбарын ололт амжилт, хөгжил дэвшил нь иргэдийн эрүүл саруул, сайхан амьдрах орчныг бүрдүүлэхэд мэдээллийн технологийг яаж ашиглаж болох, байгаль орчинд ээлтэй “ногоон эдийн засгийг” хөгжүүлэхэд салбарын гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чиглэсээр байна” Норинпэлийн ЭРДЭНЭХҮҮ Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, ШУТИС-ийн МХТС-ийн дэд захирал, Доктор (PhD), дэд Профессор. Улс орны хөгжлийг тодорхойлоход манай салбарын хувь нэмэр мэдэгдэхүйц нэмэгдсээр байгаа нь бидийг салбарын хөгжилдөө цаашид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандах хандлагыг улам бүр шаардаж байна. харилцаа холбооны салбарын тухай
  15. 15. 15CRC News 10 2010
  16. 16. 16 CRC News 10 2010 Үүрэн , суурин телефон холбоо МонголУлсад2010оныэхнийхагасжилийнбайдлаар GSMсистемийнхоёр/МобикомХХК,ЮнителХХК/, CDMA системийн хоёр /Скайтел ХХК, Жи-Мобайл ХХК/ тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулж байна. Үүрэн холбооны нийт хэрэглэгчдийн тоо энэ оны эхний хагас жилийн байдлаар 2,34 сая-д хүрснээр 100 хүнд ноогдох телефон цэгийн нягтрал 84.4 болсон нь дэлхийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байна. Суурин телефон холбооны зах зээлд МЦХ ХК, УБТЗ ХНН, Скайнэтком ХХК-иуд, утасгүй суурин телефон холбооны үйлчилгээгээр МЦХ ХК, Мобиком ХХК-иуд үйлчилгээ эрхэлж байна. Суурин телефон хэрэглэгчдийн тоо 2010 оны эхний хагас жилийн байдлаар 143,398-д, утасгүй суурин телефоны хэрэглэгчдийн тоо 47,099-д хүрээд байна.. Үүрэн, суурин телефон холбооны хэрэглэгчдийн 100 хүнд ноогдох нягтралыг ОУЦХБ-ын дэлхийн дундаж мэдээлэлтэй харьцуулан дараах зурагт нэгтгэн үзүүлэв. /*-ОУЦХБ-ын индикатор үзүүлэлтүүд жилийн байдлаар гардаг болно/. МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН САЛБАРЫН ҮНДСЭН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД-2010 ОН Зураг-1. ОУЦХБ-ын дундаж үзүүлэлттэй харьцуулсан суурин болон үүрэн телефон холбооны 100 хүнд ноогдох нягтрал /2005- 2010.06.30-ны байдлаар/ © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
  17. 17. 17CRC News 10 2010 Интернэтийн үйлчилгээ Монгол Улсад 2010 оны эхний хагас жилийн байдлаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч 77 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 38, Орон нутагт 21, Монгол улсын нутаг дэсвгэрийн хүрээнд18 байна. Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид интернэтийг урсгалаа сансрын хиймэл дагуул, Улаанбаатар төмөр замын шилэн кабелийн гарцуудыг ашиглан үйлчилгээгээ нийтэд үзүүлж байна. Интернэтийн үйлчилгээнд Dial-up, DSL, FTTH- шилэн кабель, киоксал кабель, GPRS, 3G, EVDO, WiFi, WiMax, VSAT зэрэг технологийг ашиглаж холбогдож байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоог нэгтгэн Зураг 2-т хариуулав. Дээрх үзүүлэлтээс харахад 2009 оноос интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь интернэтийн зах зээлийг нээлттэй болгосноос гадна ХХЗХ-оос 2008 онд үүрэн телефон холбооны операторуудад 3G-үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгосонтой холбон үзэж болох юм. 2010 .оны эхний хагаж жилийн статистик үзүүлэлтээс үзэхэд “Fixed broadband” хэрэглэгчийн тоо 56.475, “mobile broad- band” хэрэглэгчийн тоо 108.413-д хүрсэн байна. Кабелийн телевизийн үйлчилгээ Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2010 оны эхний хагас жилийн байдлаар кабелийн телевизийн үйлчилгээүзүүлэгч79тусгайзөвшөөрөлэзэмшигчид байгаагаас Улаанбаатарт-22, Орон нутагт-56, МУ- ын нутаг дэвсгэрт-1 аж нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн иргэдэд кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгчид шинээр их нэмэгдсэний үр дүнд орон нутгийн хэрэглэгчдийн тоо өссөн дүнтэй гарчээ. Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд коаксиаль кабель, утасгүй олон сувгийн MMDS холболтын технологи ашиглагдаж байгаа бөгөөд 2010 оноос Супервишн компани тоон технологид шилжээд байна. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо, зах зээлд эзлэх хувиар Зураг 3-4-д үзүүлсэн болно. Шуудан холбооны үйлчилгээ Манай улсын шуудангийн зах зээлд 2010 оны эхний хагас жилийн байдлаар нийт 67 байгууллага, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгогдсоноос улс хоорндын шуудангийн үйлчилгээ эрхлэх– 51, дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх–7, шуудангийн үндсэн сүлжээ эрхлэх–6 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс ТӨҮГазар 3, хувийн хэвшлийн аж ахуйн Зураг-2. Интернэтийн нийт хэрэглэгчдийн тоо /2006- 2010.06.30-ны байдлаар/ 2 3 4 Зураг-3. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо /2005-2010.06.30-ны байдлаар/ Зураг-4. Кабелийн телевизийн зах зээлд эзлэх хувь /2010.06.30-ны байдлаар/ © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО СТАТИСТИКwww.crc.gov.mn
  18. 18. 18 CRC News 10 2010 Салбарын хөрөнгө оруулалт Мэдээлэл харилцаа холбооны салбарын хэмжээнд 2009 онд 94,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв, БНҮҮСан болон хувийн хэвшлийн байгууллага, ААН, компаниуд нийтдээ 29,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Харин 2010 жилийн эцэс гэхэд манай салбарт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 98,0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр хүлээгдэж байна. 5 нэгж 63, гадаадын хөрөнгө оруулалттай 2 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Шуудангийн зах зээлд тухайлбал улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрчимтэй нэвтэрч өрсөлдөөн орж байгаа ба зарим үйлчилгээний тоон үзүүлэлтийг дараах зурагт тус тус үзүүлэв. Зураг-7. Дотоодын шуудангийн үйлчилгээний солилцооны үзүүлэлтүүд /2010.06.30-ны байдлаар/ Зураг-5. Буухиа шуудангийн үйлчилгээний солилцооны үзүүлэлтүүд /2010.06.30-ны байдлаар/ Зураг-6. Улс хоорондын шуудангийн үйлчилгээний солилцооны үзүүлэлтүүд /2010.06.30-ны байдлаар/ Зураг-8. Салбарын салбарын хөрөнгө оруулалт /2004-2010 оны ХБГ(хүлээгдэж байгаа гүйцэтгэл)/ © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
  19. 19. 19CRC News 10 2010 Салбарын орлогын хэмжээ Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын нийт орлогын хэмжээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа ба нийт орлогын бүтцийг үндсэн үйлчилгээнүүдийнтөрлөөр авчүзвэлүүрэнтелефоны үйлчилгээ нь зах зээлд орлогоороо тэргүүлж байна. Энэ нь хэрэглэгчдийн тооны өсөлт ялангуяа хөдөө ороннутагтүйлчилгээгээнэмэгдүүлсэнтэйхолбоотой байна. Бусад үйлчилгээнд суурин холбоо, интернэт, радио телевизийн өргөн нэвтрүүлэг, холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, сансрын холбоо зэрэг үйлчилгээнүүд хамрагдаж байна. Хүний нөөц Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ инженер, техник, үйлчилгээний нийт 7260 гаруй үндсэн ажилтнууд ажиллаж байна. Мөн мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч компаниудын гэрээт борлуулагчид, суурин болон гар утас хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр 5100 гаруй хүн байнгын ажлын байраар, кабель шугамын угсралтын ажил эрхлэгчдээр 500 гаруй хүн улирлын чанартай ажлын байраар тус тус хангагдаж байна. Зураг-9. Салбарын нийт орлогын хэмжээ /2003-2010 оны ХБГ(Хүлээгдэж байгаа гүйцэтгэл)/ Зураг-10. Салбарын ажиллах хүчний судалгаа /2004-2010.06.30/ 6 7 © ЮНИТЕЛ © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО СТАТИСТИКwww.crc.gov.mn
  20. 20. 20 CRC News 10 2010
  21. 21. 21CRC News 10 2010 3G ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД: © СКАЙТЕЛ 1. 3G гэдгийг энгийн утгаар ойлговол... 3G технологийг хамгийн энгийнээр ӨНДӨР ХУРД гэж ойлгож болно. Таны гэр, ажлын интернэтийн хурд гар утсанд тань очиж байна. 2. 3G технологийг хөгжлийн үе шатуудаар тайлбарлавал: 1G Гар утсаараа зөвхөн яриа хийх боломжтой байсан. 2G Гар утаснаасаа мессэж явуулах боломжтой болсон. 2.5G Гар утаснаасаа интернэтэд холбогдох боломжтой болсон GPRS. 3G Гар утаснаас интернэт ашиглах хурд өмнөх технологыг бодоход илүү сайжирсан. 3.5G өндөр хурдыг гар утсаараа мэдрэх боломж бүрдэж, ингэснээр гар утсаараа дүрсээ харж ярин, модем болгон ашиглаж өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийг авах, түүнчлэн телевизийн суваг хүртэл үзэх боломжтой болсон. 4G Дэлхий дахинаа эдүгээ 4G үүрэн холбооны дараа дараагийн үеийн технологиуд судлагдах, туршилтын шатандаа явж байна. 3. 3G технологийг ашиглан ямар үйлчилгээнүүдийг авч болох вэ? Видео дуудлага – Харилцан дүрсээ харж ярилцана Өндөр хурдны Хөдөлгөөнт Интернэт – Гар утас болон тусгай төхөөрөмж ашиглан өндөр хурдаар интернэтэд холбогдоно. SMART – Гар утаснаасаа тусгай портал вэб хуудас үзэж, төрөл бүрийн мэдээлэл хүлээн авах, бүх төрлийн контентыг өндөр хурдаар татаж авах боломжтой. Телевизийн нэвтрүүлэг - Гар утаснаасаа телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой. 4. Гар утсаа 3G технологи дээр ажиллах боломжтой эсэхийг хэрхэн мэдэх вэ? Дийлэнх утаснуудыг www.gsmarena.com вэб хуудас руу хандан үзүүлэлтүүдийг харж болно. Эсвэл өөрийн гар утастай дагалдаж ирсэн утасны тайлбарыг харж тайлбарт: Сүлжээ (Network): UMTS 2100, HSDPA 2100, HSUPA 2100 эсвэл HSPA 2100 Дата (Data): 3G гэсэн үзүүлэлтүүд орсон байдаг. 5. Гар утасны дэлгэц дээрхи сүлжээний тэмдэглэгээ ямар байдлаар гарч ирэх вэ? Nokia, Samsung, iPhone зэрэг утаснууд дээр 3G, 3.5G гэсэн тэмдэг гарч ирнэ. Sony Ericsson загварын гар утсан дээр 3G, 3.5G сүлжээ орж ирэхдээ бусад утаснуудаас өөр тусгай цэнхэр өнгийн тэмдэглэгээгээр илэрдэг. 6. Миний утас 3G технологи дээр ажилладаг ч 3G гэсэн тэмдэглэгээ гарч ирэхгүй байна? Та утасныхаа сүлжээний тохиргоог хийх шаардлагатай. Сүлжээний тохиргоог хийхийн тулд: Nokia=> Settings=> Network=>Dual mode/UMTS Sony Ericcson=> Connectivity=>Mobile Networks=>GSM/3G networks=>GSM and 3G/3G Samsung=>Settings => Network=>Network Mode=> Auto- matic/UMTS 7. Дээрх сүлжээний тохиргоог хийсэн нь ямар учиртай юм бэ? Dual mode/GSM and 3G тохиргоог хийснээр таны утас 3G болон 2G сүлжээний аль сайн барьж байгаа руу автоматаар шилжиж байх болно. UMTS/3G тохиргоог хийсэн тохиолдолд таны утас 3G сүлжээ орсон газар буюу Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд ажиллана. Эдгээр бүс нутгуудаас гарсан тохиолдолд таны утасны сүлжээ унах болно. GSM гэсэн сонголтыг хийсэн бол таны утас 3G сүлжээнд орохгүй зөвхөн 2G сүлжээнд ажиллах болно. 8. Улаанбаатар хотын захад байрлалтай зуслангуудад 3,5G үйлчилгээнүүдийг ашиглаж болох уу? Тухайн байрлалаас хамаарч ашиглах боломжтой. Уулаар халхлагдсан, хэт алслагдсан тохиолдолд сүлжээний чанар доголдох, сүлжээ орохгүй байх магадлалтай. 9. Видео дуудлага гэж юу вэ? Видео дуудлага үйлчилгээ нь 3G технологийн үндсэн үйлчилгээнүүдийн нэг. Та ойр дотны болон нүүр тулан уулзахыг хүссэн хүмүүстэйгээ гар утсаа ашиглан дүр төрхөө харж ярих боломжтой үйлчилгээ юм. 10. Видео дуудлага яаж хийх вэ? 1. Та видео дуудлага хийхийн тулд 3G гар утастай байх шаардлагатай. 2. Видео дуудлага үйлчилгээг ашиглахын тулд эхлээд өөрийнхөө гар утсанд 3G сүлжээ байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Таны гар утас 3G сүлжээнд ажиллаж байгаа бол гар утасны дэлгэц дээр сүлжээний тэмдэглэгээтэй зэрэгцэн 3G сүлжээг илэрхийлэх тусгай тэмдэглэгээ гарч ирнэ. 3. Үүний дараа Видео дуудлага хийх хүнийхээ дугаарыг цуглуулаад дуудлага хийх сонголтуудаа Video Call эсвэл Make Video Call гэсэн сонголтыг хийнэ. Улмаар таны залгасан хүн утсаа авахад Видео дуудлага амжилттай болж хийж эхэлнэ. 11. Сүлжээний тохиргоог яаж хийх вэ? Nokia=>Settings=>Network=>Dual mode/UMTS Sony Ericcson=>Connectivity=>Mobile Networks=>GSM/3G networks=>GSM and 3G/3G Samsung=>Settings => Network=>Network Mode=> Auto- matic/UMTS 12. Дээрх тохиргоонууд ямар учиртай юм бэ? Dual mode/GSM and 3G тохиргоог хийснээр таны утас 3.5G болон 2G сүлжээнд автоматаар шилжин ажиллах болно. UMTS/3G тохиргоог хийсэн тохиолдолд таны утас 3.5G сүлжээ орсон газар буюу Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд ажиллана. Эдгээр бүс нутгуудаас гарсан тохиолдолд таны утас сүлжээгүй болох буюу үйлчилгээ ашиглах боломжгүй болно. GSM гэсэн сонголтыг хийсэн тохиолдолд таны утас 3.5G с ү л ж э э н д о р о х г ү й зөвхөн 2G сүлжээнд а ж и л л а х болно. АСУУЛТ,ХАРИУЛТwww.crc.gov.mn
  22. 22. 22 CRC News 10 2010 Дэлхий дээр Мэдээлэл харилцаа холбооны салбарт хөдөлгөөнт холбооны технологи гарч ирснээр холбооны хөгжлийн шинэ эрин үеийг нээсэн юм. Харин хөдөлгөөнт холбооны 3G технологи нэвтэрснээрээ мэдээлэл харилцаа холбооны салбарыг дахин шинэ хувьсалд хүрэх боломжийг нээж тэр ч утгаараа өнөөдөр салбарын хөгжил асар өндөр хурдтайгаар хөгжиж байна. 3G технологийн сүлжээний давуу тал нь мэдээлэл дамжуулалын хурд буюу мэдээллийг 20-40 Мбит/c асар өндөр хурдтайгаар (2.5 G үед хөдөлгөөнт холбооны сүлжээний мэдээлэл дамжуулах хурд 64-144 кбит/с байдагтай харьцуулбал) дамжуулж байгаад оршиж байгаа билээ. Энэхүү өндөр хурдны үр дүнд хэрэглэгч гар утсаа ашиглан хүссэн дуу, дүрст бичлэг, зураг зэрэг мультимедиа мэдээллийг татаж эхлэх болон ачаалан үзэхэд хэдхэн секунд шаарддаг болсон байна. Хэрвээ 2.5 G хөдөлгөөнт холбооны сүлжээний хэрэглэгч өөрт таалагдсан 3 минутын МР3 дууг татахад 6-9 минут шаардагдаж байсан бол 3G сүлжээний хэрэглэгчид өнөөдөр энэхүү дууг татан авахад 11 секунд л шаардагдана. Глобальчлалын эрин үед интернэт бол мэдээлэл дамжуулах үндсэн хэрэгсэл билээ. Гэхдээ интернэтийн хөгжлийн гол зорилго нь хэрэглэгчдэд хаана ч, хэзээ ч, аль ч цаг үед хялбар аргаар мэдээллийг хүргэх асуудал болоод байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үндсэн арга нь хөдөлгөөнт холбооны хэрэглэгчдэд интернэтийг хүргэсэн алхам юм. Харин хөдөлгөөнт холбооны хэрэглэгчдэд интернэтийг хөдөлгөөнт байдлаар хүргэх бүрэн боломж 3G технологи нэвтэрснээр биелэлээ олсон билээ. 3G модем болон гар утсаа ашиглан интернэтэд холбогдсоноороо дээрх зорилго үндсэн утгаараа биелэлээ олж байгаа юм. Өнөөдөр манай улсад нэвтэрсэн 3G үйлчилгээний хэрэглэгч орон нутагт ашиглаж болох хамгийн өндөр хурд буюу 14 Мбит/c хүртэл хурдаар өөрийн интернэтийн хэрэгцээг хангах боломжтой. Малын бэлчээр дээр сууж байгаад л дуртай WEB хуудсаараа зочилж, дэлхийн өнцөг булан бүрт суугаа ахан дүүс, найз нартайгаа холбогдох зэрэг интернэтийн хэрэглээний асар өргөн боломж бүрдээд байна. Дараачийнбаснэгэнтомоохондавууталбол 3G сүлжээ ашиглаж буй хоёр хэрэглэгч хоорондоо ярихдаа бие биеэнээ зөвхөн сонсох биш харилцан дүрсээ харж холбогдож боломж юм. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнө интернэт хэрэглэгчийн мөрөөдөл байсан видеоконференц болон тухайн эгшний дүрс дамжууллыг өнөөдөр гар утасны хэрэглэгч хүртэх боломжтой болжээ. Хэрэглэгч хаана байгаагаас үл хамааран дотны хүмүүстэйгээ хаа ч явсан хамт байх боломжийг энэхүү үйлчилгээ олгодог. Хэрэглэгч ганцаараа дэлгүүрт худалдан авалт хийхдээ зөв сонголт хийх, бусадтай цаг хугацаа алдалгүйгээр харилцан ярилцаж шийдвэр гаргах, мартагдашгүй нандин агшнуудыг хамт байхгүй байгаа дотны
  23. 23. 23CRC News 10 2010 хүмүүстэйгээ нэгэн агшинд хуваалцах гээд видео дуудлагын хэрэгцээг дурьдаад байвал олон билээ. Бас нэгэн чухал үзүүлэлт бол радио давтамжийн ашиглалт хэр үр ашигтай байх вэ гэдэг асуудал байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2G технологийн үед GSM сүлжээний үйлчилгээний оператор компани ярианы үйлчилгээ үзүүлэхэд төвлөрдөг ба ашиглалтын явцад 15-20 хувийг нь л ашигладаг байсан бол 2G үйлчилгээнээс 3G үйлчилгээнд шилжих үед радио давтамжийн ашиглалтынүрашиг8дахинихэсдэггэсэндүгнэлтэнд хүрээд байна. Хөрөнгө оруулагчид болон үйлчилгээ эрхлэгч компаниудын 3G технологийг ашиглах явцад хийх мотивиацийн үндсэн арга бол өргөн зурвасын мэдээлэл дамжуулах үйлчилгээг түлхүү нэвтрүүлснээрээ 2G технологийн үеийн ARPU байнга буурах явдлыг эвдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн жилүүдэд Европын томоохон оператор компаниудын өргөн зурвасын мэдээлэл дамжуулах үйлчилгээг түлхүү нэвтрүүлснээрээ ARPU нь бүх олсон орлогын 80 хувийг эзэлж байгаа явдал харуулж байна. Харин 3G технологийн өмнөө тавьсан хамгийн том зорилт цаашид хэрхэн хэрэгжих нь л хараахан тодорхойгүй байна. 1980-аад оны дунд үеэс эхлэн дэлхийн улс орон бүрт хөдөлгөөнт холбооны сүлжээ бий болсон боловч хоорондоо ялгаатай технологи ашиглаж байгаагийн улмаас хэрэглэгч нэг сүлжээнээс нөгөө сүлжээнд шилжин ажиллах, өөр улсорондзорчихүедээгарутсааашиглахболомжгүй болох зэрэг хүндрэлүүд гарч эхэлсэн байна. Анх 3G буюу IMT 2000 технологийг бий болгох санал гаргах болсон шалтгаан нь энэхүү хүндрэлийг шийдэх дэлхий даяар хэрэглэгчийн нэг төрлийн сүлжээтэй болох асуудал байсан. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнө дэлхийн улс орнууд хөдөлгөөнт холбооны өөр өөр төрлийн технологи ашигладаг нь хэрэглэгчдэд ихээхэн хүндрэл учруулдаг байлаа. Энэхүү хүндрэлийг шийдэх хамгийн зөв арга бол хэрэглэгч дэлхийн аль ч улс оронд зорчсон өөрийнхөө гар утас болон өөрийн дугаараа ашиглан хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүртэх боломж олгох глобаль сүлжээ байгуулах асуудал байсан билээ. Харин манай мэдээлэл, харилцаа холбооны салбарт үүрэн холбооны үйлчилгээнд 3G технологийг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын Харилцаа холбоонызохицуулаххорооноос2009ондүйлчилгээ эрхлэх болон давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг Мобиком ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК болон Жи Мобайл ХХК-иудад олгоод байна. Ингэснээр үүрэн холбооны хэрэглэгчдэд доорх шинэ үйлчилгээнүүдийг санал болгох бололцоо бүрэн нээгдээд байна. Үүнд: Видео дуудлага - Харилцан дүрсээ харж ярилцана Өндөр хурдны Хөдөлгөөнт Интернэт - Гар утас болон тусгай төхөөрөмж ашиглан өндөр хурдаар интернэтэд холбогдоно. SMART - Гар утаснаасаа тусгай портал вэб хуудас үзэж, төрөл бүрийн мэдээлэл хүлээн авах, бүх төрлийн контентийг өндөр хурдаар татаж авах боломжтой. Телевизийн нэвтрүүлэг - Гар утаснаасаа телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой. ШИНЭТЕХНОЛОГИwww.crc.gov.mn
  24. 24. 24 CRC News 10 2010 Мэдээлэл, харилцаа холбоооны салбарынхан жил бүрийн тавдугаар сард “ICT EXPO” үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Энэ жилийн “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”- ийг олон улсад “Мэдээлэлжсэн технологитой сайхан хот, сайхан амьдрал” гэсэн уриатайгаар зохион байгуулахаар харилцаа холбооны олон улсын байгууллагаас шийдвэрлэсний дагуу манай салбарынхан “ICT EXPO 2010” үзэсгэлэнгээ ийм уриан дор зохион байгуулсан. Энэ жилийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулагддаг Энэ жилийн “ICT EXPO-2010” үзэсгэлэнд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо зохион байгуулахад оролцож, уг үзэсгэлэнд манай салбарын 80 гаруй үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ дэвшилтэт техник технологийн гайхамшигт хэрэглээг дэлгэн үзүүлэв. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ICT EXPO-д оролцож буй манай салбарын үйлчилгээ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ICT EXPO-2010”
  25. 25. 25CRC News 10 2010 эрхлэгчдийн дундаас шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт техник технологи, шинэлэг үйлчилгээ, санал санаачлага зэргийг харгалзан үзэж шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачлага, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн гэсэн шалгууруудаар шилдгийн шилдэг үйлчилгээ эрхлэгчийг шалгаруулан өргөмжлөл гардуулдаг уламжлалтай. Мөн “EXPO-2010” үзэсгэлэнгийн үеэр манай салбарынхан нийт хэрэглэгчиддээ өөрсдийн үйлчилгээний урамшууллаар бэлэг барихаас гадна шинээр зах зээлд нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулах, хэрэглэгчдэд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл өгөхөд ихээхэн анхаардаг. Түүнчлэн энэ жилийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь хүүхэд багачуудын дунд “Миний мэдэх мэдээллийн технологи” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдээр “ICT EXPO 2010”-ийн үеэр үзэсгэлэн гаргасан явдал байлаа. Ирэх жил мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулагддаг ICT EXPO үзэсгэлэн манай салбарын 90 жилийн тэгш дүүрэн ойтой давахцан зохион байгуулагдах бөгөөд илүү шинэ дэвшилтэт техник технологийн хөгжлийг таниулж мэдрүүлсэн, хэрэглэгчиддээ шинэлэг үйлчилгээнүүдийг хүргэсэн тийм сайхан үзэсгэлэнгийн нээлттэй учран золгоцгооё! ҮЙЛЯВДАЛwww.crc.gov.mn
  26. 26. 26 CRC News 10 2010 МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД “МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ Монгол Улсын Их Хурлын 2005 оны 48 тоот тогтоолоор батлагдсан “Хувьчлалын хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 186-р тогтоол, Төрийн өмчийн хорооны 2006 оны 491-р тогтоолыг тус тус үндэслэн төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны үндсэн сүлжээ болон салбар сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцан сүлжээнийбизнесдагнанэрхлэхМэдээлэлхолбооны сүлжээ төрийн өмчит компанийг байгуулсан. Улсын хэмжээнд харилцаа холбооны үндсэн болон салбар сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагаа, техникийн бэлэн байдал, системийн чанарын түвшинг хангахуйц ашиглалт үйлчилгээг хэрэгжүүлж үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын сүлжээнд чөлөөтэй, нээлттэй холбогдох боломж олгон, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор сүлжээний түрээсийн үйлчилгээг нээлттэй зарчмаар ижил тэгш нөхцөлөөр үзүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Компаний үндсэн үйл ажиллагаа, сүлжээний ашиглалт үйлчилгээний гол чиглэлүүд: 21 аймаг, 335 сумдад мэдээлэл, харилцаа• холбооны сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангах; 21 аймаг 130-аад суманд 9400 км шилэн кабелийн• сүлжээ, хот хоорондын 27000 орчим километр агаарын шугамын ашиглалт үйлчилгээг хариуцах; Сансарын хиймэл дагуулын систем ашиглан улс• хооронд болон хот хооронд телефон холбооны үйлчилгээ эрхлэх Өгөгдлийн IP сүлжээний 21 аймаг, сумдыг• хамарсан сүлжээ. Өндөр хурдны 40 сум суурин хамарсан 1Гб/сек• багтаамжтай шилэн кабелийн сүлжээ. Тоон радио релейний 24 станц бүхий 34MB/sec• багтаамжтай сүлжээ. IP хаягийн бүртгэлийн олон улсын APNIC• байгууллагын гишүүн болсон. Сүлжээний техник технологийн шинэчлэл ба багтаамж: Манай улсын холбооны түүхэнд одоогийн• байдлаар хамгийн өндөр хурдны STM 16 буюу 2.5Гб/сек багтаамжийн УБ-Өндөрхаан- Сайншанд-Даланзадгад-Баянгол- Дашинчилэн- УБ гэсэн шилэн кабелийн цагирган сүлжээ мөн STM4 буюу 622Mб/сек УБ-Булган- Мөрөн-Улиастай-Алтай-Баянхонгор-Баянгол- Дашинчилэн-УБ гэсэн гэсэн шилэн кабелийн цагирган сүлжээ ашиглаж байна. Алслагдсан баруун аймгуудын чиглэл УБ-• Булган-Мөрөн-Улиастай-Улаангом-Ховд-Өлгий чиглэлийн STM4 буюу 622Mб/сек багтаамжтай шилэн кабелийн сүлжээг ашиглаж байна. 2000 онд хот хооронд ашиглагдаж байсан STM1• буюу 155Mб/сек багтаамжтай шилэн каблийн сүлжээг сумдын түвшинд ашигладаг боллоо. Сүлжээний өргөтгөлийн төсөл хөтөлбөр: Төрийн өмчийн үндсэн шилэн кабелийн сүлжээг өргөжүүлэх талаар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсын харилцаа холбооны салбардахьшилэнкабелийнсүлжээдараахбайдлаар өргөжинө. Үүнд:
  27. 27. 27CRC News 10 2010 Монгол Улсын Засгийн газраас 1995 онд зарласан GSM үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгч шалгаруулах тендерт Монгол Улсын “NewCom” ХХКомпани, Япон улсын “Sumitomo” корпораци болон “KDDI” корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаарМобикомХХКньшалгарч1995оны 9-р сард үүсгэн байгуулагдсан байна. Тус компани 1996 оны 3-р сарын 18-аас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Монгол Улсад үүрэн телефон холбооны үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн анхны үйлчилгээ эрхлэгч юм. Тус компани нь Франц улсын Alcatel компанийн дэлхийн хөдөлгөөнт холбооны хамгийн сүүлийн үеийн тоон систем болох GSM технологийн төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд 1999 оны 1 сараас CDMA системийн холболтын байгууламжийг ашиглалтанд оруулсанаар утасгүй суурин холбооны Мобифон үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус компани нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд дараах төрлийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд байна. Үүнд: GSM технологиор үүрэн телефон холбооны –• Дараа төлбөрт мобизон багц (Zone 160-400), мобиком багц (Gold, Platinum, Sliver) үйлчилгээ болон урьдчилсан төлбөрт Мобикарт үйлчилгээ, Мобистудент,Нэмэлт үйлчилгээнүүд, GPRS/ MMS технологи, Мобимедиа CDMA-WLL технологи дээр үндэслэсэн утасгүй• суурин телефон холбооны үйлчилгээ Интернэтийн үйлчилгээний бөөний урсгал• түрээслэх үйлчилээ /Wholesale/ Intelsat системийн сансрын хувийн хөдөлгөөнт• холбооны сүлжээ Хот хоорондын суваг дамжуулах сүлжээний• МОБИКОМ ХХК Төслөөр 8723км шилэн кабелийн сүлжээний• суурилуулалтын ажил хийгдэнэ. Төслийнүрдүндшинээр148сумшилэнкабелийн• сүлжээнд хамрагдана. Төслөөр 3 цагираг бүхий 10Гб/сек багтаамжтай• IP/MPLS-ийн сүлжээ байгуулагдана. МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХУВЬЦААТ КОМПАНИ Монголын цахилгаан холбоо хувьцаат компани нь 1992 оноос “Улсын үйлдвэрийн газар” болгон зохион байгуулагдаж улмаар Монгол Улсын Засгийн газар Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 208 дугаар тушаал болон өмч хувьчлалын комиссын 28 тоот тогтоолоор “Гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани” болсон. Одоо тус компанийн хувьцааны 40 хувийг БНСУ-ын “КoreaТelecom” корпораци эзэмшиж байна. Тус компани нь олгосон тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд дараах төрлүүдийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. Үүнд: Суурин телефон холбооны үйлчилгээ• Улс хоорондын ярианы үйлчилгээ• Хотын дотор болон хот хоорондын ярианы• үйлчилгээ Интернэтийн үйлчилгээ• Кабелийн телевизийн үйлчилгээ• Утасгүй суурин холбооны үйлчилгээ• Хэрэглэгчийн 33 нэр төрлийн нэмэлт үйлчилгээ• Тус компанийн орон нутаг, улс, хот хоорондын цахилгаан холбооны үйлчилгээ буюу суурин холбооны үйлчилгээ, интернетийн болон кабелийн телевизийн үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүргэн үйлчилж байгаа бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар суурин болон утасгүй суурин телефон хэрэглэгчдийн тоо 170,000 орчим хүрээд байна. ҮЙЛЧИЛГЭЭЭРХЛЭГЧИД
  28. 28. 28 CRC News 10 2010 түрээсийн үйлчилгээ Улс хоорондын интернэт сувгийн үйлчилгээ• 3G үйлчилгээ• Олон улсын яриа, Роуминг үйлчилгээ• МобикомХХКньодоогийнбайдлаарүүрэнхолбооны үйлчилгээний хамрах хүрээгээ Улаанбаатар хот, 21 аймгийн төв болон 370 орчим сум, суурин газарт хүргээд байгаагаас үүрэн холбооны 3,5G үйлчилгээг 2009 оноос эхлэн Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд нэвтрүүлж, Монгол Улсын хэмжээнд нэг сая гаруй хэрэглэгчдэд үүрэн холбооны үйлчилгээг хүргээд байна. СКАЙТЕЛ ХХК ЮНИТЕЛ ХХК Монгол Улсын Засгийн газраас зарласан үүрэн телефон холбооны хоёр дахь операторыг шалгаруулах тендерт Скайтел ХХК шалгаран 1999 оны 5 дугаар сарын 7-ны өдөр орон даяар үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдож, 1999 оны 07 дугаар сарр1.8/ge1

×