• Save
Outsourcing And Mongols
Upcoming SlideShare
Loading in...5
×

Like this? Share it with your network

Share
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
738
On Slideshare
738
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар - Аутсорсинг ба Монголчууд http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=23354 Аутсорсинг ба Монголчууд Огноо: 2006-04-11 08:06:31 Аутсорсингийн талаар ашигтай баримтууд Аутсорсингийн талаар ойрд маш их ярьцгааж байна. Тvvнийг хєгжvvлэх нь Монголын мэдээллийн технологийн хєгжилд хурдан хугацаанд ахиц авчрах агаад харин энэ талаарх сайн муу болоод давуу сул талыг бодитой тодорхойлсон ойлголтыг энгийн хvмvvст ойлгуулж байх хэрэгтэй юм шиг. Мэргэжлийн хvрээний хэллэг, мэдээллийг тэд тэр бvр ойлгодоггvй агаад магадгvй тийм ч учраас ач холбогдлыг нь сайтар ухаарахгvй нь бий. Улс орны хєгжлийн чухал салбарын нэг бол яах аргагvй аутсорсинг гэдгийг хvмvvс ухаж ойлгоосой, энэ талаар мэддэг, нэг нэгэндээ мэдээлдэг байгаасай гэсэндээ дараах нийтлэлийг vзэглэлээ. Хэтэрхий энгийн мэт санагдаж болох авч энгийнээс бvх зvйл эхэлдгийг нэгэнтээ мэддэг билээ, монголчууд … Аутсорсингийн зарчим Их энгийн. Жишээ авъя л даа. Ажил ихтэй хуульчид, удирдах ажилтан, захирал, дарга нар бичиг цаастай зууралдахгvй байх vvднээс “нарийн бичгийн дарга”, “туслах ажилтан” авч ажиллуулдаг. Зах зээлийн эдийн засаг амжилттай байж, бvтээмж єндєр байх нєхцєл бол хєдєлмєрийн сайн хуваарь байдаг. Нэг vгээр хэлбэл яг юуг чадахаа хийх явдал юм. Энэ утгаараа мэдээллийн технологийн хvрээнд нэгэн шинэ бизнес хvчээ авч байгаа нь аутсорсинг билээ. Аутсорсинг нь аливаа аж ахуйн нэгж, компани, байгууллага єєрсдийн дотоод мэдээллийн системээ хууль зvйн хувьд бие даасан єєр этгээдэд шилжvvлэхийг хэлнэ. Дотоод мэдээлэл боловсруулах vйл ажиллагааг бvхлээр нь юм уу эсвэл зарим хэсгийг буюу тухайлбал, тєлєвлєх, удирдах, хяналтын функц зэргийг тусгай мэргэшсэн vйлчилгээний байгууллагад даатгана гэж хэлж болох нь ээ. Яагаад аутсорсинг хэрэгтэй вэ? Дараах шалтгаануудыг дурдаж болно. Vvнд: 1. Байгууллага єєрийн vндсэн ажилдаа хvчээ тєвлєрvvлэхэд хэрэгтэй 2. Ойрын хугацаанд хийх шаардлагатай ажил vйлчилгээнvvдэд зориулж урт хугацааны алба тогтмол байлгах шаардлагагvй 3. Дотоод vйл ажиллагаанд нарийн мэргэшсэн хvмvvсийг байнга ажиллуулаад, цалинжуулаад байх онц шаардлагагvй болно гэсэн vг. Єєрєєр хэлбэл vр ашиггvй зардлаас сэргийлэх арга юм. Аутсорсингийг яаж зохион байгуулдаг вэ? Мэдээж хэрэг гvйцэтгэгч байгууллага болон захиалагчдын хооронд харилцаа vvснэ. Харин захиалагчдын ихэнх нь тухайн улс орондоо нэртэй томоохон компаниуд байх юм. Vйл ажиллагааны зохион байгуулалтын хувьд захиалагч байгууллагууд эхлээд чиглэл чиглэлээр салбаруудыг бий болгоно. Уг салбарууд нь харьцангуй хараат бус байх боловч хууль зvйн хувьд бие даасан байж чаддаггvй. Харин vvний дараа салбараараа дамжуулж гvйцэтгэгч пvvсvvдэд ажлыг нь хуваарилж єгнє. Жишээ нь, 1 of 4 10.01.10 13:56
  • 2. Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар - Аутсорсинг ба Монголчууд http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=23354 “Даймлер Бенз” компани “T Systems”-ийг сонгосон гэх мэт. Гvйцэтгэгч компани мэдээлэл боловсруулах бvх хvрээнд юм уу зарим хэсэгт нь хариуцлага хvлээж ажиллана. Заримдаа захиалагч байгууллагаас ажилтан болон техникийг нь авдаг. Мєн гэрээний хугацаа тодорхой хэмжээгээр элээн урт vргэлжилж байх нь зохистой. Давуу болон сул талууд Vvнийг бvтээлч талаас нь авч vзвэл дараах тодорхойлолт гарна. Давуу тал нь: - Тухайн байгууллага нь стратегийн хувьд илvv чухал ажил дээрээ голлон анхаарах боломж бvрдэнэ, - Гvйцэтгэгч байгууллага маш хариуцлагатай ажиллана, - Мэдээлэл боловсруулах ажиллагаанд шинэ санаачлагууд хэрэгжинэ, - Мэдээллийн эх vvсвэр, нєєц нь уян хатан мєн хурдтай байх боломжтой. Сул тал нь: - Мэдээллийн надвартай байдал, нууцлалт алдагдаж мэдэх юм, - Дотоод vйл явцууд хэвийн бус байх магадлалтай. Гэхдээ энэ нь тухайн байгууллагын дотоод соёл, орчноос хамаарах нь их байдаг, - Бусдаас хамааралт байдалд эргэлт буцалтгvй орно, - Know – how-оо алдана, - Мэдээллийн бvрэн бус байдлаас болж гэрээг батлах vеэр ямар нэгэн залилан мэхлэх шинжтэй vйлдлvvд гарч болзошгvй. Зардлын асуудал Энэ салбарт шинээр байгуулагдан, vйл ажиллагаа явуулж байгаа ихэнх компани амжилттай ажиллах боломж бvрэн байдаг. Гэхдээ дараах байдлаар зардлын тал дээр давуу болон сул тал гардгийг мэдэж байхад илvvдэхгvй. Давуу тал нь: - Системийг санал болгож буй байгууллагатай илvv єргєн хvрээнд тохиролцох боломжтой, - Єртєг зардлаа хянах, тєлєвлєх боломжтой, Сул тал нь: - Програм хангамжийн эрх буюу лицензийн асуудал, бэрхшээл vvсдэг - Цалин хєлс, шаардлагатай нэмэгдэл хvчийг хэрхэн хєлслєх асуудал гарна - Гvйлгээний болон коорпинац хийх зардал - Утсаар ярих гэх мэт харилцаа холбооны зардал єндєр гэх мэт Хvний нєєцийн асуудал Манайх шиг нэг мянга ч хvрэхгvй програмистуудтай улс орны хувьд хvний нєєцийн асуудал vнэхээр хурцаар тавигддаг. Тэгвэл аутсорсинг хийснээр хvний нєєцийн тал дээр ямар давуу болон сул тал байх вэ? 2 of 4 10.01.10 13:56
  • 3. Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар - Аутсорсинг ба Монголчууд http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=23354 Давуу тал: - Ажиллагсдын ачаалал жигд байж чаддаг - Хvмvvс багаар ажиллаж сурахаас гадна мэргэжлийн хувьд их єсдєг Сул тал нь: - Хєдєлмєрийн эрх зvйд тодорхойгvй байдал vvснэ - Зарим тохиолдолд ажиллагсдын дургvйцэл єсєх нь бий Гvйцэтгэгч компаниа яаж сонгох вэ? Баталгаа, итгэл найдварын хувьд гvйцэтгэгч байгууллага хамгийн чухал асуудал болдог. Ялангуяа манайх шиг хєгжиж эхэлж буй орны ажиллах хvчнийг тvшиглэнэ гэдэг нэг талаар єртєг хямд, ашигтай ч найдвартай байх баталгааг тэр бvр єгєх боломж хязгаарлагдмал байдаг ажээ. Гэхдээ аутсорсинг хийхэд гvйцэтгэгч компанийг сонгох ерєнхий шалгуур гэж байдаг. Тухайлбал, 1. Хариуцлага хvлээх чадвар, баталгаа 2. Ажлын туршлага, найдвартай байдал 3. Дэлхийн болон бvс нутгийн хэмжээнд ажиллаж буй байдал 4. Байгууллагын дотоод орчин, соёл, зах зээлийн тєлєв байдал 5. Салбартаа хэр нэр хvндтэй вэ? 6. Хvн хvчний болон технологийн нєєц 7. Мэдээллийн аюулгvй байдал, хамгаалалт гэх мэт Дээрх шалгуурыг сайн хангасан байхад ажил олдох магадлал улам нэмэгдэх юм байна. Шилдэг жишээ Германы томоохон банкуудын нэг болох “Deutsche Bank” нь IBM Global Service байгууллагатай аутсорсингийн гэрээ хийжээ. Энэ нь тухайн vедээ 2.5 милиард еврогийн єртєг бvхий байсан агаад vргэлжлэх хугацаа нь 10 жил байв. Тус банкнаас нийт 950 ажилтан шилжин ажилласан бєгєєд vvнээс 750 нь Германд, 200 нь гадаадад хуваарилагджээ. Гэрээний дагуу мэдээллийн тєвvvд буюу бааз, серверvvд нь Герман, Итали, Бельги, Люксембург, Польш, Швейцарь, Испани зэрэг оронд шилжин байрлажээ. Харин эдгээрийг нэгтгэн холбох мэдээллийн шинэ тєвийг Рейн, Майны сав нутагт байрлуулах ажээ. Урьд ємнє нь Дойч банкны хувьд захиргааны нийт зардлын 14 хувь нь мэдээллийн технологи ашиглан гvйцэтгэдэг ажлууд оногдож, байдал нэлээн муудсан ч аутсорсингийн ачаар илvv зардлуудаа бууруулж чаджээ. Энэ vйл ажиллагаатай холбогдож Дойч банкны удирдлагууд “Бид энэ єєрчлєлтєєр ирэх 10 жилд тогтмол болон хувьсах зарлаа 1 милиард еврогоор хэмнэх боломжтой боллоо. Мєн манай ажилтнууд ур чадвар єндєр хvмvvстэй ажиллаж ихийг сурч байна” гэсэн бол гvйцэтгэгч байгууллагын ерєнхий менежер Франк Керн “IBM-ийн хувьд хамгийн том аутсорсингийн гэрээг баталж байгаа нь энэ юм” гэсэн байна. Ирээдvйд яах вэ? Энэ мэтчилэн аутсорсинг бол ирээдvйтэй бизнес гэдэг нь ойлгомжтой байна. Дэлхий нийтээр энэ бизнес жилд 10%-ийн єсєлттэй байж, 200-2006 онуудад орлого нь 56 милиардаас 100 милиард долларт хvртэл єсєх тооцоо гарчээ. Францын шинжээчдийн 3 of 4 10.01.10 13:56
  • 4. Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар - Аутсорсинг ба Монголчууд http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=23354 vзэж байгаагаар Германд хамгийн их єсєлттэй буюу жилд 16% байх ажээ. Учир нь Америкийг гvйцэж тvрvvлэх, єрсєлдєх чадвараа хадгалахын тулд илvv эрчимтэй ажиллаж байгаа нь Герман улс юм байна. Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар Мэдээний URL: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=23354 4 of 4 10.01.10 13:56