ОршилӨнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрынөвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар...
Баримт 1. Хуурамч өндөг.Сүүлийн жилүүдэд Хятадад тахианы өндөгийг хуурамчаар хийж, зарж борлуулж буй тухайшуугиан удаа дар...
Баримт 3. Химийн хортой xуурамч вино 2010 оны 12 сар. Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компанийг хуурамч вино үйлдвэрлэж...
Баримт 5. Хар тугалга, хүхрийн давхар исэлтэй савх                                       2007 онд Тайваний Хэрэглэгчдийн э...
Баримт 8. Хортой гахайн мах.2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин (19) болон Хятад гаралтай Америкийн иргэдийнбайгуулсан Нь...
Баримт 12. Бохирын цооногоос шүүсэн тосыг хоол хийхэд хэрэглэнэ.                                                   2010 он...
хуурамч хүнсний бүтээгдэхүүн
Upcoming SlideShare
Loading in...5
×

хуурамч хүнсний бүтээгдэхүүн

2,329

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
2,329
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
37
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "хуурамч хүнсний бүтээгдэхүүн"

  1. 1. ОршилӨнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрынөвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтааролон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрынөвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахьбайранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэйбайна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрынсамар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдарүүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийнхөтөлдөг http://golomt.org-оор дамжуулан үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэнмэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно. ЭхлэлӨнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаадЭрээнээс ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноордүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыгсаатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноотаньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана хийгдсэн, ямарчанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд мянга мянган хэрэглэгч хохироод,хэдхэн хүн завшаад өнгөрчээ.Монголчууд бид хоол хүнс, эд бараа, материал технологийн дийлэнхийг гаднаас залгуулдаг.Гэвч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь жинхэнэ стандартын дагууүйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ? Дэлгүүрт зарагдаж буй хүнснийбүтээгдэхүүнээс хордохгүй гэсэн баталгаа байна уу? Ядаж байхад Монголд импортын бараандтавигдах чанарын стандарт журам байдаггүй, тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэхлаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хянагч шалгагч алга.Хятадын бөглүүд тосгоны үйл явдлыг ч алгасалгүй бичдэгээрээ эгээтэй л Хятадын нэгэнмужийн хэвлэл мэт санагддаг “Өнөөдөр” сонингоос авахуулаад олон улсын худал үнэнсенсацийг чадамгай дэлгэрүүлдэг сэтгүүлчид маань ч үндэсний аюулгүй байдлын чухал хэсэгхүнсний аюулгүй байдлын асуудлыг төдийлэн анхаарч үздэггүй.Нийгмийн эрүүл мэндийн салбарынхан ч бүлх залгисан мэт чимээгүй. Уул нь олон нийтийнэрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс сэргийлж, зохих мэдээ мэдээллийг тогтмол цуглуулан дүншинжилгээ хийж, эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, эрүүл амьдрахорчин нөхцлийг бүрдүүлэхээр ажилламаарсан.Өнөөдөр бид эрүүл энх, амьд мэнд явах эрхээ хамгаалахын тулд, үр хүүхэд, ирээдүй хойчүеийнхнээ өмгөөлөхийн тулд эрх баригчид, мэргэжлийн хүмүүст бус зөвхөн өөрсөддөөнайдахаас өөр аргагүй байдалд оржээ. Ингээд эх нутагтаа амьдарч буй болон хилийн чанададаялж буй Монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс урьд хөршийн хортой хүнсний бүтээгдэхүүнийтухай судалж мэдсэн зүйлүүдээсээ танилцуулья.Эдгээр хоол хүнсний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон видео үзэх холбоосыг ашигласан эхсурвалжаас үзнэ үү.
  2. 2. Баримт 1. Хуурамч өндөг.Сүүлийн жилүүдэд Хятадад тахианы өндөгийг хуурамчаар хийж, зарж борлуулж буй тухайшуугиан удаа дараа гарсан. Хүн үнэмшмээргүйсонсогдох ч өндөг хийж буйг үзүүлсэн видео бичлэгинтернэтээр дүүрэн байх аж (1,2).Өндгийг хуурамчаар хийхдээ үйлдвэрлэлийнзориулалттай химийн бодисуудыг хүнсний амт, өнгөоруулагчтай хольдог байна. Зэрвэс харахад гэрийннөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч өндөг нь тахианыөндөгнөөс ялгахын аргагүй. Харин сайтаражиглавал, хуурамч өндөгний гаднах нь барзгардуу,доторх нь шингэвтэр байдгаас гадна өндөгний гаднаталын шохойжсон хальсан дотор нимгэхэн цагаан хальс байдаггүйгээрээ ялгаатай (3).Мэдээж, химийн бодистой хуурамч өндөг хүнсэнд хэрэглэх нь хүний биед хортой төдийгүйтүүнийг хэрэглэсэн хүмүүс ой санамжаа алдах хүртэл аюултай аж. Хуурамч хүнсүйлдвэрлэгчид тахианы өндөг төдийгүй усан үзэм, үхэр, гахайн гэдэс дотрыг хүртэл химийнбодисоор хуурамчаар хийж, амталж сурчээ (2).Анхлан хуурамч өндөг үйлдвэрлэсэн хэрэг 2006 оны 1 сард Хятадын 3 хотод илэрч байсан чөдийг хүртэл энэ асар ашигтай бизнес цэцэглэн өргөжсөөр байна. Тухайлбал, 2009 онд ЯпоныФужи ТВ-ийнхэн (2) Хятадад очиж хуурамч өндөг үйлдвэрлэгчтэй уулзаж, нууцаарсурвалжилсан бол 2010 оны 12 сард Вьетнамын эрх баригчид (4) хуурамч өндөг орж ирээгүйхэмээн зарлаж байсан, 2011 оны 4 сард Малайзийн Пенанг хотын Хэрэглэгчдийн эрх ашгийгхамгаалах нийгэмлэгийн (3) хуурамч өндөгнний сэрэмжлүүлэг видео youtube дээртавигдсанаас үзвэл асуудал намжаагүй хэвээражээ. Баримт 2. Хуурамч будаа.2011 оны эхээр Хятадад будаа хуурамчаар үйлдвэрлэж буй тухай мэдээ Хонконг, Сингапур,Вьетнам, Солонгосын сонин хэвлэлд гарчээ (5,6,7,8). Шаанши мужийн Тайюан хотындистрибьюторууд төмс болон чихэрлэг төмсийг будаа хэлбэрт оруулаад, үйлдвэрийнзориулалттай резинтэй хольж будаа хийснээ будааны үнэр оруулаад зарж байжээ. Ийм будаань хугарч гэмтсэн ширхэггүй, маш цэвэрхэн, агшаасан хойно нь зажлахад хатуу, хоорондоонаалддаггүй, чимхэхэд эргэж хэвэндээ ордог, хонуулахад өнгө чанар нь өөрчлөгддөггүй.2011 оны 2 сард Вьетнамын Хо Ши Минд зарагдаж байсан (9) хуурамч будаа 10 милиметрорчим урттай маш нарийхан хэлбэртэй байсан бөгөөд хамгийн сайн чанарын будаанд ч5хувийн хог байдаг байхад гайхалтай жигд, хугарч бяцраагүй байсан байна. Xуурамч будаандахь нийлэг эд бүхий резин нь хүний биед хортой. Ийм хуванцар будаа гурван аягыг идэх ньнэг ширхэг хулдаасан цүнх идсэнтэй дүйцэх аж. Хуурамч будаа нийлүүлж, хөлжигсдийн бизнесзогсоогүй бөгөөд хортой хүнсээ хил давуулан наймаалсаар байгаа бололтой.
  3. 3. Баримт 3. Химийн хортой xуурамч вино 2010 оны 12 сар. Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компанийг хуурамч вино үйлдвэрлэж байсан нь илэрчээ (10,11). Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр оруулагч болон бусад химийн бодис нэмж исгээд, алдартай брэндийн шошго нааж худалдаж байсан нь баригджээ. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж мэдээлсэн байна. Хэрэгт татагдсан компаниудын нэг болох Jiahua компани гэхэд жилд 2.4 сая лонх дарс борлуулдаг байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хуурамч дарсанд буй химийн бодисыг хэрэглэвэл толгой өвдөж, зүрхний хэм алдах, тэр бүү хэл хорт хавдар үүсэх боломжтой гэжээ. Баримт 4. Хүнд металлтай газрын самар, цагаан будаа, гурвалжин будаа2011 оны 5 сард ОХУ импортоор орж ирсэн газрын самар, цагаан будаа, гурвалжин будаагХятадад буцааажээ (12). ОХУ-ын албаны хүмүүс хүнсний аюулгүй байдалд онцлон анхаарч буйбөгөөд Хятадын тал баталгаатай хүнс нийлүүлж чадахгүй байгаа нь хоѐр орны худалдаанднөлөөлөх болно гэжээ. Тухайлбал, 2011 оны 5 сарын 24-нд Байгальский край (Байгаль нуур орчмын нутаг)-н хүнсний хяналтынхан хром гэдэг хүнд металл илэрсэн 180 тонн газрын самрыг авахаас татгалзжээ. ОХУ- ын Приморский край мөн ижил 60 тонн хортой самар буцаасан байна. Түүнчлэн,Краснодар болон Адыгей нутгийнхан бичиг баримт бүрэн биш гэдэг үндэслэлээр эвгүй үнэртэй175 тонн гурвалжин будааг оруулсангүй.2011 оны 11 сарын “Аpгументы и Факты” сонинд бичсэнээс үзвэл, Хятадад тарьсан будааны 35гаруй хувьд өндөр хэмжээний кадмий болон хар тугалга илдэрсэн ба газрын самар, гурвалжинбудаанд хүнд металлын агууламж их байдаг аж. Учир нь Хятадын газар тариалангийн талбайн40 гаруй хувь нь кадмий болон хүнцлээp бохирдсон байна (13).
  4. 4. Баримт 5. Хар тугалга, хүхрийн давхар исэлтэй савх 2007 онд Тайваний Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн Хятадаас орж ирж буй нэг удаагийн модон савхны 80% нь хортой болохыг тогтоожээ (14). Савх модонд хүхрийн давхар исэл, хар тугалга, флюoресцент будагч зэрэг химийн хорт бодисууд илэрчээ. Эдгээр нь арьсны харшил, багтраа, амьсгалын замын өвчлөлд хүргэж, уушиг гэмтээх аюултай ажээ. Албаны мэдээнээс үзэхэд химийн бодисны агууламжасар өндөр байсан тул савх модыг дүрсэн ус шарлаж байжээ. Түүнчлэн усны халуун байхтусам илүү их химийн хорт бодис ялгарч байсан байна. Энэ талаар Тайваний Парламентийнгишүүн ярьж буйг видеоноос үзэж сонирхоорой (14).2010 оны 3 сарын 19-нд энэ талаар Global Times сонин дахин мэдээлжээ (15). Мэргэжлийнхүний ярьснаар нэг удаагийн савхыг цайвар өнгөтэй, гялгар болгохын тулд хүхэр, устөрөгчийн хэт исэл, парафин хэрэглэдэг. Гэтэл ус төрөгчийн хэт исэл бол маш хүчтэйисэлдүүлэгч тул пуужингийн түлшинд, харин парафиныг шавьж үргээхэд ашигладаг, хүнснийзориулалттай бодис биш. Иймээс нэг удаагийн савхны 80 хувь нь хортой байдаг, дээрээс ньхаягдал гялгар цаасанд савладаг нь улам нэрмээс болдог байна.Хятадын хортой хүнсэнд зөвхөн Монголчууд төдийгүй гадны бусад орнууд, тухайлбал,Солонгос, Япончууд ч өртөж байсан удаатай юм байна. Хэрэглэгчид хохироход xариу аргахэмжээг засгийн газрын түвшинд авч чаддагтаа ялгаа нь байдаг бололтой. Баримт 6. Пестицид бордоотой банш.2008 оны 1 сард Хятадаас импортлосон хөдүү баншинд хэдэн арван Япон иргэн хорджээ (16,17). Хэбэй мужийн Tianyang Хүнсний үйлдвэрийн баншнаас органик фосфор бүхий шавьжныхор илэрсэн байна. Тус бодисыг хэрэглэхийг Японд хорьсон байдаг аж. Зөвхөн Япон төдийгүйХятадын иргэд ч бас тус компанийн бүтээгдэхүүнд хордсон байжээ.Баримт 7. Өттэй шоколад2007 оны 9 сар. Солонгос рууэкспортолсон шоколаднаaс өтилэрчээ (18).
  5. 5. Баримт 8. Хортой гахайн мах.2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин (19) болон Хятад гаралтай Америкийн иргэдийнбайгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр (20) Хятадын төв нутаг дахьХэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх багасгаж,булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис гахайндаа өгчбайсан хэрэг илэрчээ. Улмаар төрийн 16 түшмэл ял сонссон байна. Тус бодисыг хэрэглэсэнхүнд дотор муухайрах, толгой өвдөх, гар хөл салгалж, хорт хавдар үүсгэж болзошгүй аж.Харин 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд (21) Хунан мужид болсон хуримандуригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах хүртсэнээс эмнэлэгт хүргэгдсэн тухайбичжээ. Баримт 9. Химийн бодистой картоноор хийсэн бууз. 2007 оны 7 сар. Бээжинд үйлдвэрийн зориулалттай дэвтээгч шингэн бодисонд (эхүүн натри мэтийн) хийж зөөлрүүлсэн картон цаасыг татаж, багахан хэмжээний махтай холиод, гахайн махны амлагчаар амталж, бууз хийж зардаг бизнес газар авчээ (22, 23). Картоноор хэрхэн бууз хийх тухай зураг, зааврыг энэ линкээр орж үзнэ үү. http://dailyfacepalm.com/2009/06/05/card board-box-meat-bun/ Баримт 10. Үл мэдэгдэх химийн бодистой мантуу2011 оны 4 сарын 11. Шанхай хотын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Шанглю компанийнүйлдвэрлэсэн мантуунд үл мэдэгдэх химийн бодис нэмсэн байсан нь илэрчээ (24). Тускомпанийн бүтээгдэхүүнийхээ орцыг шошгон дээрээ дутуу бичсэн байснаас гадна дэлгүүрээсзарагдаагүй буцаасан бүтээгдэхүүнээ дахин шинэ бүтээгдээхүнтэйгээ хольж боодог, эрдэнэшишийн мантуундаа эрдэнэ шиш биш шар будаг хольдог байжээ. Баримт 11. Мөнгөн ус, химийн бодис, бактеритай үхрийн мах2011 оны 11 сарын мэдээгээр Хятадад үхрээ хогон дээртэжээх явдал гараад байгаа аж (25). Үүнээс үүдэх хамгийнноцтой хор уршиг нь гэвэл цахилгаан барааны бусад хогоортэжээсэн үхрийн мах мөнгөн ус, бусад химийн бодис агуулжбайж болзошгүй юм. Түүнчлэн, хогонд гэрийн тэжээвэрамьтанд нөлөөлдөггүй ч хүнийг хөнөөх чадвартай олонянзын бактер байдаг ажээ.
  6. 6. Баримт 12. Бохирын цооногоос шүүсэн тосыг хоол хийхэд хэрэглэнэ. 2010 оны 3 сар. Хятадад 10 хоолны газрын 1 нь угаадасны цооногоос шүүсэн тосоор хоол хийдэг (26). Хятадын ШУА-ийн харьяа судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хyан Фенгхон угаадасны цооногноос тосыг шүүж ресторан гуанзанд дахин ашиглах хэрэг гарсаар байгаа нь үнэн гэж мэдэгджээ. Бохир угаадсанд хүнд металл, антибиотик болон афлатоксин мэтийн хорт хавдар үүсгэгч агуулагддаг тул ийнхүү тосыг дахин ашиглах нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа аж (15).Хятадын Вухан Политехникийн Их сургуулийнпрофессор Хи Донгпингийн мэдэгдснээр Хятадуудөдөрт 2-3 сая тонн угаадасны тос хэрэглэдэг гэжээ.Жилдээ 22.5 сая тонн хэрэглэдэг гэхээр энэ нь 10хоолны нэгийг бохир тосоор хийдэг гэсэн тооцоогарчээ. Бохир тосыг өмхий угаадасны цооногоосшөнөдөө шүүж аваад, халааж, тунгааж, шүүжаргалснаар өглөө гэхэд өнгө зүс зассан, хүндмэдэгдэхээргүй тос гаргаж авдаг байна (15, 27).Тос шүүж бэлтгэж буй зургуудыг энэ линкээр орж үзэжболно.http://www.chinasmack.com/2009/pictures/recycled-slop-swill-cooking-oil.html Баримт 13. Хүний үсээр хийсэн шар буурцагны сүмс (сойя соус), жан, амтлагчБүр 2004 оноос эхлэн Хятадад хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэгболжээ (28). Тухайлбал, Хубэй мужийн үйлдвэрлэгч хүний үснээсамино хүчил гаргаж, хуурамч жан, цуу, амтлагч үйлдвэрлэж байсаннь илэрчээ. Ингэхдээ хүний үсэнд уураг өндөр хэмжээтэй байдгийггидроблик хүчилд уусгаж, амино хүчил гаргаж авсан байна. Хэбэймужийн үйлдвэрлэгчид амино хүчил, давс, ус зэргийг бохир устайхольж шар буурцагны сүмс болон цуу хуурамчаар хийжээ. Үйлдвэртхүний болон амьтны үс ноос хадгалж байжээ. Ингэж жинхэнэ шарбуурцагнаас бус элдэв хүчил, бодис хутгаж гаргаж авсан жан цуу ньамт үнэр өөр төдийгүй хорт хавдар үүсгэдэг аюултай гэнэ(29,30).Ганц ч болтугай Монгол хүнийг аюулын тухайсэрэмжлүүлэхээр энэ бүгдийг бичлээ. Энэ булан бусад аюултайхүнсний тухай мэдээллийг интернэтээс олох боломжтой (31).Хүн бүрэрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай, сонор сэрэмжтэйбайцгаая!

×