дундад зууны европын философи

  • 9,117 views
Uploaded on

Дундад зууны европын философи

Дундад зууны европын философи

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
9,117
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2

Actions

Shares
Downloads
105
Comments
0
Likes
2

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Дундад зууны Европын философи Баруун Европ феодалын ѐс үүссэн IV-XV зууныг хамарсан мянга гаруйжилийн үеийг хүн төрөлхтний түүхэнд дундад зуун гэдэг. Энэ үед дэлхийнбөмбөрцгийн олон улсад Энэтхэг, Хятад лалын шашинт Дорнод зэрэг өөр өөр ардтүмний оюуны амьдралд Бурхан багшын сургаал, Кунзийн суртал, Коран сударзэрэг тодорхой шашиныг зөвтгөсөн философи бий болон гарж ирсэн. Энэ бүлэгтдундад зууны Христос шашныг онцлон авч үзэе. Христос шашны философийг үндсэнд нь эртний ба схоластик гэж хоѐрхуваадаг. Христос шашны эртний философи нь II-V зууны үеийг хамарч, цаашдаафилософийн нэгэн төрөл болсон сургаал аж. Түүнийг Патристик гэж нэрлэдэгнь “патер эцэг” гэдэг үгнээс гаралтай. Патристик гэдэг нэр томъѐо бол Христосшашны сүм хийдүүдийн эцэг нар өөрсдөдөө шууд нэгдсэн бурхан тэнгэрийн дээднээгдэл хэмээн бичсэн бүтээлүүдийн үндэс болдог сургаалуудын нэр юм. Энэфилософи Өрнөд ба Византын Дорнод хаа хаана нь олон гарамгайтөлөөлөгчидтэй. Гол төлөөлөгч Хойд Африк дахь Италийн муж болох Нумидийдтөрсөн Аврилий Августин /354-430/ нь эртний философийн гол төлөөлөгчдийн нэгюм. Тэрээр ахуй ба цаг хугацаа, түүхийн хөдөлгөөн ба түүхийн дэвшил бие хүнийшинж, бурхан тэнгэрт ханддаг, бие хүний хүсэл эрмэлзлэл ба оюун ухаан зэрэгасуудлыг авч үзжээ. Тэрээр туушдаа Христис шүтлэгтний байр сууринаасфилософидохдоо: Бурхан тэнгэр ертөнцийг юу ч үгүйгээс бүтээсэн. Ертөнцийн дэгжурам, байгууламжыг төдийгүй субстанцыг өөрийг нь бүтээсэн. Цаг хугацааг чгэсэн бурхан тэнгэр бүтээсэн. Харин бурхан өөрөө цаг хугацааны гадуур байжзөвхөн өнөөдөртэй бурхан тэнгэрийн өнөөдөр бол мөнх шинж мөн. Харин хүн болмөнх дотор нийлэгч өнгөрсөн одоо ирээдүйтэй байдаг. Цаг хугацаа өөрөө хүнийойлголт байдаг бөгөөд бид үйл явдлыг оюунаараа: өмнө, одоо, дараа гэсэн 3хуваасан байдаг. Цаг хугацааны тухай Августины үзэл. Түүхийн тухай Августины үзэл цагхугацааны үзэлтэй нь уялддаг. Түүх бол бурхан тэнгэрийн бошго хөдөлгөөнийчиглэлд шинж юм. Түүх бол дэлхийн хотоос бурхан тэнгэрлэг хотруу урсах өөрөөрхэлбэл дэлхийн тэрс үзлийн хаанчлалаас Есүсийн хаанчлалд шилжих хөдөлгөөнюм. Августины сургаалаар бол хүн газрын биеийг ашигладаг оюун ухаант сүнс юм.Хүн бурхан тэнгэрээс хайр, тайван, буян олж авдаг тул түүн рүү тэмүүлж байдаг.Бурхан тэнгэрлүү очих хоѐр зам байдаг. Нэг нь шашны онол, философи хоѐрыгашиглаад оюун ухаан танин мэдэхүйгээрээ хүрдэг. Нөгөө нь хүсэл эрмэлзэлдээилэрдэг бишрэлээрээ дамжуулж бурхан тэнгэрлүү очдог. Тийнхүү хүсэл эрмэлзэлбишрэл хоѐр бол амьдралаас тасархай, алдаа гаргадаг, хангалттай үнэн бишбайдаг зэрэг шинжүүд бүхий оюунаас дээгүүр зүйл юм. Хүн бол бие хүний хувьдөөрийн үйл ажиллагаараа бурхан тэнгэрийн өмнө болон бусад хүний өмнөхариуцлага хүлээдэг байх ѐстой хэмээн сургажээ.
  • 2. Схоластик философи. Схоластик гэдэг нэр томъѐо нь грек, латин хэлний“эрдмийн яриа” “сургууль” зэрэг утга бүхий үгнээс гаралтай юм. Энэ нь VII-XIVзууны хугацаанд үүсэн цэцэглэж байсан нь Христос шашны философи бөгөөдэртний философийг бий болгосон “сүм хийдийн эцэг” нарын сургаалаас ялгагдахзарим онцлогтой. Энэ философийн нэг үндсэн асуудал нь универсали гэж юу вэгэсэн асуудал байдаг. Гэвч энэ асуудлыг тэдний нэг хэсэг нь Платоны, бусад хэсэгнь Аристотелийн философийн уламжлалд тулгуурлан шийдвэрлэж улмаар тэдреалист, номиналист, концептуалист хэмээх гурван лагерьт хуваагдсан.Реализмийн талынхан Платоны философи үзлийн үүднээс, янз бүрийн универсалибол жинхэнэ бодит байдал, ахуй болдог тийм бие даасан чанарууд мөн гэж үзсэн.Номинализмын талынхан Аристотелийн философи үзлийн үүднээс: универсалибол онтологи мөн чанар биш харин нэгж юмсыг тодорхойлдог нэр төдий юм.Тийнхүү номинализм, реализм хоѐрын аль алины зарим үндэслэлийг холбонтайлбарладаг үзэл байдаг. Энэ үзлийг “концентуализм” гэдэг. Христос шашныгзөвтгөх зориулалтаар үүссэн энэхүү философийн гүнд идеализм, материализмхоѐр тийнхүү сул хэлбэрээр гарч ирсэн. Үндсэндээ реализм нь идеализмын,номинализм материализмын хандлагыг тус тус төлөөлдөг. Дундад зууны сүм хийдийн хамгийн том шашины онолч бөгөөд схоластикфилософийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгч нь Аквино нутгийн Фома /1225/26-1274/ юм. Августин болон Дундад зууны Европын бусад философичийнбаримталсан Платоны философи аваас гэгээн, байгаль хоѐрыг эсрэг тэсрэгбайдлаар сөргүүлэн тавихад хүргэж буйг үгүйсгэхэд хүргэдгийг Фома үлзөвшөөрсөн байна. Тэгээд тэрээр санааны тухай Платоны тухай онолыг хамгийнжинтэй шүүмжилсэн Аристотелийн нэр хүндийг өөрийнхөө үзэлд ашиглажээ.Фомагийн сургаал ѐсоор янз бүрийн санаа бол юмсын гадна байдаг биш харинюмсад өөрт нь байдаг. Юмс гэдэг нь хүн сэрлээрээ хүлээж авдаг тэр зүйлс юм.Байгаль бол нүгэлт эхлэл биш. Харин тэр нь бурхан тэнгэрийн бүтээсэн сайнэхлэл мөн. Хүн бол зөвхөн бие юм уу гэгээрэл биш харин бие сүнс хоѐрын нэгдэлмөн. Хүн зөвхөн диваажинд очихыг биш харин энэ ертөнцтэй амьдрахыг эрмэлздэгбайх ѐстой. Номинализм, реализм хоѐрын маргааны Фома өөрийнхөөрөөшийдвэрлэсэн байна. Үүнд ерөнхий ойлголт бодитой байдаг. Гэхдээ тэр нь оюунюм уу Платоны санаа байдлаар биш, харин бурхан тэнгэрт байдаг. Бурхан тэнгэрбол ахуйн ерөнхий бүрэн дүрэн ба цэвэр ерөнхий мөн. Юмс ахуйд дайгдмал байхтул тэдгээрээс ерөнхийн агшнууд олдож байдаг. Тэрээр 1. Хөдөлгөөнийг зөвхөн механикийн биш өргөн утгаар нь авч үзвэл“анхны хөдөлгөгч” зайлшгүй байхад хүрэх бөгөөд энэ нь бурхан тэнгэр юм. 2. Хэрэв ертөнц дээрх бүх юмс шалтгаантай байдаг бол “анхдагч шалтгаан”буюу бурхан тэнгэр заавал байх ѐстой. 3. Ертөнц дэх хязгааргүй олон, санамсаргүй, бололцоотой юмс үзэгдэл нэгзайлшгүй шалтгааны удирдлагад байх бөгөөд энэ нь бурхан тэнгэр юм.
  • 3. 4. Аливаа юмс төгс боловсронгуй байдлыг /үнэн, ариун сэтгэл, гоо сайхан/хэмжих бүх төгсгөлөг боловсронгуйг хэмжих туйлын хэмжүүр байх ѐстой бөгөөдэнэ нь мөн л бурхан тэнгэр юм. 5. Ертөнц дээр байгаа бүх юмс үзэгдэл ямар нэг байдлаар зорилготшинжтэй байдаг ба эцсийн гол зорилго байх ѐстой байдаг бөгөөд энэ нь бурхантэнгэр юм. Ийнхүү тэрээр бурхан оршино гэдгийг анхдагч шалтгаан, хөдөлгөөн,зайлшгүй ба санамсаргүй, чанарын түвшин, зорилготой холбон батлахыг оролдсонбуй. Орчин үеийн нөхцөлд Фома Аквинскийн сургаал католик сүм хийдийн албанѐсны баримтлал болох неотомизмаар шинэчлэгдсэн байна. Пьер Абеляр (1079-1142) итгэл бишрэл мухар сохор биш, харин ухаанбодлоор үндэслэгдсэн байх ѐстой гэж үзээд, рационализмыг шашны номлолдоруулахыг эрмэлзэж байжээ. Тэрээр шашны үнэн итгэл бишрэл хүртэж чадаж буйэсэхийг шүүн тунгаахын тулд түүнийг эхлээд оюун ухааны тусламжтайгаар судлахнь чухал гэсэн санааг хамгаалжээ. Дунс Скот (1270-1308) шашин бол цэвэр онолын ухаан биш, харин хүнийсэтгэл санааг аврах зориулалттай ухаан. Бурхан, хойт нас батлагдахгүй зүйлс. Гүнухааны судалдаг бурхан бол юмс үзэгдлийн анхдагч шалтгаан буюу бодитбайдлын тухай мэдлэг юм хэмээн үзсэн. Ийнхүү дундад зууны үед гүн ухааныг теологижуулахын хэрээр шашин ньгүн ухаанжиж, ямар ч эргэлзээгүйгээр туйлын үнэн гэж хүлээн авах ѐстой шашныномлолыг онолын шинжтэй бодол эргэцүүллээр нотлох ажиллагаа явуулахболжээ. Чухам энэ үед шашин нь гүн ухааны хөгжлийг чөдөрлөж байсан төдийгүйтүүнийг ашиглах хэрэгцээ сонирхол нь гүн ухааны сэтгэлгээний хөгжилд түлхэцболж байжээ.