Your SlideShare is downloading. ×
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

эртний энэтхэгийн философи

11,545

Published on

Эртний энэтхэгийн философи

Эртний энэтхэгийн философи

0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
11,545
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
148
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Эртний Энэтхэгийн философи Вед|veda|-ийн гарал үүсэл, ангилал: Энэтхэгийн ариун ведийн номнууд ньүүсэл гарлын хувьд хамгийн эртний гэж тооцогддог бөгөөд чухам хэдийдзохиогдсоныг хэлэхэд хэцүү, гол төлөв одоогоос 3200-6000 жилийн өмнөөсуламжлагдсан гэсэн таамаг байдаг. Эрт үеэс вед шастир нь амаар дамжин ирсэнбөгөөд Энэтхэгчүүд үүнийг эцэг өвгөд нь эзэн тэнгэрээр заалгасан гэдэгт илүүитгэдэг юм. Энэ зохиолууд бүтээгдэх үед Энэтхэгт бичиг үсэг гэж байсангүй.Тиймээс вед нь Брахман ангийн хүчин зүтгэлээр бараг огт өөрчлөлт засваргүйгээрдамжин ирсэн бөгөөд нийгмийн сэтгэлгээний бүх цаг үед хамгийн эрхэм дээдзарчим, сургаал гэж үзэж байлаа. Орчин үед ч индусын шашны зан үйл, уншлагань бараг тэр чигээрээ ведийн шастиртай адил. Тиймээс индустуудын аль болохамьдралын гүнд орж чадвал тэнд эртний ведийн эргэл мөргөл, зан үйлийнсистемтэй төсөөллийг олж авна. Энэтхэгийн гүн ухааны системүүд ведтэйуялдаатай төдийгүй тэргүүлэх байр суурийн төлөө маргалдахдаа гол ньөөрсдийгөө ведийн шударга дагалдагч гэдгээ нотлохыг оролддог.Энэ үе нь ямар нэг тодорхой ном биш, дор хаяхад 2000-аад жил үргэлжилсэн уранзохиолын үе юм. Үүнийг 1. Самхита Samhita, 2. Брахман Brahmanas, 3. АранъякаAranyakas, 4. Упанишад Upanisads хэмээн дөрөв ангилж үздэг. Эртний үедэдгээр нь маш ариун гэж шүтэгдэж, тэр ч байтугай бичихэд цээртэйд тооцогдожбайлаа. Самхита нь 1. Ригвед Rgveda 2. Самавед Sama veda 3. Яжур вед Yajurveda 4. Атхарва вед Atharva veda гэсэн ангилалтай. Хамгийн эртнийх нь Ригведбөгөөд түүнд бусдаасаа ялгаатай олон төрлийн тэнгэрүүдэд зориулсан шүлгүүдтэйба тэнгэрүүд нь байгалийн янз бүрийн хүчнүүдийг тус тус хариуцдаг, эсвэл тусбүрдээ янз бүрийн хүчнүүдийн мөн чанарыг бий болгож байдаг мэтээрдүрслэгддэг. Гэтэл хожуу үеийн бурхад тэнгэрүүд нь хэн нэгэн хүн шиг өөрөөрсдийн намтар түүх, баяр гунигтай байдаг мэтээр хувирчээ. Самавед ньРигведээс 75 шүлэг авсан ба дан магтаалын дуунд зориулагдсан байна. Яжур веднь үргэлжилсэн үгийн хэлбэртэй боловч Ригведээс зарим нэгэн шүлгийг авсан баолон төрлийн тахилгад зориулсан учир үүнийг тахилгын мөргөлчид гэж нэрлэдэг.Атхарва ведэд гүн ухааны сэтгэлгээний элементүүд тодорч эхэлсэн ба орчлонертөнцийн эерэг, сөрөг талуудын харилцааг тусгасан ажээ. Брахман нь Самхитаас хойш нилээд боловсронгуй шашны номлол болонхөгжсөн бөгөөд хүүрнэсэн үргэлжилсэн үгийн хэлбэртэй, янз бүрийн тахилын ѐснызан үйл, ач холбогдлыг тус бүрд нь нарийн тайлбарласан байдаг. Энэ үеднийгмийн бүхий л оюун санаа тахил тайлга, эдгээрийн ѐслолыг тодорхойлох, үнэцэнэ, ач холбогдлыг тайлбарлахад чиглэгдсэн байв. Чухам энэ үед Энэтхэгийнкастын систем үүссэн болов уу гэж таамагладаг. Аранъяка ойн сэтгэгчид нь брахманы хөгжлийн шатанд бий болсон бөгөөдэдгээр бүтээлүүдийг нас өндөр болон ойд амьдарч байсан хүмүүс бүтээсэн боловуу хэмээн үздэг. Энэ үед билэгдэл бясалгалууд маш чухал ач холбогдолтой болжэхлэсэн бөгөөд аажмаар тэргүүлэх ач холбогдол бүхий тахилын ѐснуудыг түрэн
  • 2. шахаж эхлэсэн байна. иймээс ч мэргэдийн сэтгэлгээ тахилын зан үйлийнхүлээснээс алдуурч гүн ухааны бодол эргэцүүллийн түвшинд хүрчээ. Упанишадыг ведийн төгсгөл буюу охь шим нь гэдэг. Упанишад Upanisadsгэдэг үгийн утга нь upa –ойртох, sad-суух, ni-хичээнгүйлэх, бие сэтгэлээ зориулахгэсэн утгатай ба бүхлээрээ бол “багшийн дэргэд хичээнгүйлэн суусан шавь хүндээд бодит үнэний тухай сургаалыг хүртэж бүхий л эргэлзээгээ арилгах бамунхагийн харанхуйг гэтлэнэ” гэсэн байна. Аажимдаа энэ нь “бодит үнэний тухайнууц сургаал” гэдэг утгыг илтгэх болжээ. Аранъякагийн үед тавигдсан зан үйлѐслолын хүрээнээс гүн ухааны сэтгэлгээний бодол эргэцүүлэлд шилжих үйл явц ньупанишадын үед л бүрэн гүйцэтгэгдсэн юм. Упанишадад дурьдсанаар вед ньмэдлэгийн эх уурхай, харин зан үйл нь хоѐрдогч зэрэглэлийн асуудал байдаг. Үүний гол ойлголт нь: атман: бодьгал бие нь өөрөө абсолют бус боловчэнэхүү абсолютад хүрэх туйлын дөт зам гэдэг утгаараа бидний мэдэх ѐстойхамгийн дээд мэдлэг юм. Атман нь ер бусын, түгээмэл тархсан, объективийг танинмэдэгч, тайлбарлагч бөгөөд Пражапатигийн тэмдэглэснээр “жинхэнэ сүнс буюу бинь туйлын субъект, бүхий л мэдлэгийн суурь, туршлагын мэдлэгийн чинагуухүндэс, нэгэн зэрэг танин мэдэгч, танин мэдэгдэгч, өөрөө өөрийгөө батлагч,тайлбарлагч, бүхий л объект, субъектийг бүтээгч цэвэр оюун ухаан юм”. Атман ньөөрөө өөрийн гэрлээр гэрэлтдэг туйлын субъект бөгөөд бүхий л оршихуй,мэдлэгийн үндэс болдог ба субъект, объект бүхий эмпирик үе шатанд хэзээ чбүрэн гүйцэт тодорхойлогдох боломжгүй юм. Үүнийг зөвхөн шууд буюу зөнбилгээрээ ухаардаг. Түвшингийн хувьд сэрэл мэдрэхүй нь юмс үзэгдэл буюуобъектуудаас дээр, сэтгэл нь сэрэл мэдрэхүйгээс, оюун ухаан нь сэтгэлээс, машнарийн дээд учир шалтгааны ухаан нь оюун ухаанаас дээд байдаг. Эцэст нь атманбүхнээс дээд туйлын байдал байдаг ба бусад нь түүнд үйлчлэх зорилгоор оршдог.Туйлын дээд мөнхийн сүнс нь тэдэнд амь өгч учир утгатай болгодог бөгөөд үүнийгбодьгалын бие буюу сүнстэй адилтгаж огт болохгүй юм. Брахман: туйлын бодитбайдал нь объектив талаасаа брахман гэж нэрлэгддэг. Упанишадад “tatjalan” гэжнэрлээд утгыг нь tat-дэлхий үүссэн шалтгаан, ja-мөхсөн бүхэн эргэж очдог тэрхүүмөн чанар, la-алив бүхний оршихуй амьдралыг тэтгэгч гэж тайлбарлажээ. Бүх юмбрахманаас төрж, түүний дэм хүчинд оршин амьдардаг бөгөөд эцэстээ брахмандбуцаж ирдэг бөгөөд энэ нь хувьслын замаар явагддаг. Хамгийн доод түвшин ньматериаллаг зүйлс, энэ нь оюун ухаан, ухамсаргүй үхмэл байдаг, түүний дарааорганик биш зүйлсээс органик зүйлс үүсдэг. Түүнээс сэтгэл хүртэхүйн үе шат,цаашдаа ухамсарт оюун ухаан, эцэстээ хувьслын хамгийн дээд нь буюу туйлынасар их жаргалангийн оршихуй үүсдэг. Үүнийг брахман гэх ба энэ нь бүхнээсчинагуух боловч мөн тэдний үндэс суурь болдог хамгийн дээд бодит байдал юм.Тэр бол бүхний дотоод дахь мөнхийн хянагч, удирдагч бөгөөд бүхий л бурхадтэнгэрүүд, гариг ертөнцүүд, хамаг амьтадтайгаа түүнд орших ба угийн мөнчанараараа тэдгээрээс чинагуух байдаг. Атман, брахман хоѐр нь туйлын бодитбайдлын объектив, субъектив хоѐр тал юм.Эдгээрээс гадна мунхгийн харанхуй maya, avidya, оршихуй being, нэгдэл yoga,мэдлэг ухаан jnana, үйл Karma, сүсэг бишрэл bhakti гэх мэтийн ойлголтуудбайдаг.
  • 3. Энэтхэгийн гүн ухааны сургуулиуд: Энэтхэгийн гүн ухааны урсгалчиглэлүүдийн эх үндэс нь упанишад ба брахманизм буюу индус шашны сургаалномлолууд юм. Хамгийн эртнийх нь АТ400-500, сүүлчийнх нь 500-1000 оны үедзохиогдсон гэдэг зэрэгт хэдийгээр системчлэх оролдлого байгаагүй ч шашны, ѐссуртахууны, гүн ухааны сургаалууд агуулагддаг бөгөөд Энэтхэгийн уламжлалд гүнухааныг Даршана Darsana гэдэг. Энэ үгийн утга нь бүхий л бодит байдлынталаархи төсөөлөл, цаашилбал үзэл баримтлал ажээ. Мөн бодит байдлын мөнчанарт нэвтрэх зөн билэг байдаг. Уламжлал ѐсоор Энэтхэгийн гүн ухааны сургуулиудыг 1. Тууштай буюубүхний хүлээн зөвшөөрсөн astika, 2. Тууштай бус буюу тэрс үзэл nastika гэжхоѐр ангилж үздэг. Тууштай урсгалд Нъяя Nyaya, Вайшешика Vaisesika, ЙогаYoga, МимансаMimansa, Санкъя Sankhya, Веданта Vedanta, тэрс үзэлдБуддизм Buddism, Жайнизм Jainism, Чарвака Carvaka гэсэн сургуулиудбагтана. Чарвака энэ үг нь сайн сайхныг хэлэгчид гэсэн утгатай нарын үзлээрбидний амьдралын зарчим бол идэж уун цэнгэлтэй байх юм. Үүгээрээ чарвакынүзэл баримтлал нь тухайн үеийн нийгмийн зовж зүдэрсэн их зонхийн сэтгэлийгтатсан байна. Энэ сургуулийг үндэслэгч нь Бархасбадийг Brhaspati гэж үздэг.Түүнийг маш олон судар ном зохиосон гэдэг боловч энэ сургуулийн төлөөлөгчдийнганц ч ном зохиол өнөөг хүртэл уламжлагдан ирээгүй юм. Чарвака нь дотроо 1.Бүдүүлэг чарвак Dhurta Carvaka, 2. Боловсролт Чарвак Susicsita Carvak хэмээнангилагддаг. Чарвакууд алив шууд бус логик үндэслэгээний anumanu үнэн зөвбаталгаатайд эргэлзэж, зөвхөн шууд буюу хүртэхүйн мэдрэхүйг pratyaksa үнэнзөв мэдлэгийг баталгаатай эзэмших хэрэгсэл ба шалгуур нь гэдэг. Тэд ведэдзахирагддаггүй бөгөөд брахманыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн сүнс, бие хоѐрыгадилтгадаг ба урьд, хойд насыг шүүмжилж, ерөөс үхэл гэдэг бол энэ амьдралынтөгсгөл учир ямарваа там ба жаргалангийн орон, түүнтэй салшгүй холбоо бүхийкармын хуулийг үгүйсгэдэг. Түүнчлэн эзэн тэнгэр гэж огт байхгүй, зөвхөнматериаллаг бодит байдлыг үнэн бодитой хэмээн үздэг. Тиймээс ч тэдний ѐс зүйнь нэг л олдох амьдралдаа нэгэн биеийн жаргал цэнгэлийг хөөхийг номлодог. Тэдшалтгаант чанар ба түүний түгээмэл зарчмыг хүлээн зөвшөөрөхгүй ба учир ньшалтгаант чанар бол зөвхөн бидэнд олон удаагийн тохиолдолд цугтаа хүртэгдсэнурьдын юмс ба түүний үр дагавруудын хоорондох санаа төсөөллүүдийн холбооюм. Гэвч тэр нь хэзээ нэгэн цагт эдгээрийн дэс дараа урьдчилан хэлэх аргагүйнөхцөл байдлуудын улмаас алдагдаж болно хэмээн шүүмжилдэг. Тэдний үзлээрухамсар бол биет зүйлээс ангид биеэ даасан субъектив хүчин зүйл бус бөгөөдматериаллаг элементүүдээс үүсдэг ба хэдийд материаллаг элементүүд нь устажүгүй болно тэр үед нэгэн зэрэг ухамсар устаж үгүй болдог хэмээн үздэг.Боловсролт Чарвакууд логик үндэслэгээнүүдийг бүхэлд нь 1. Аль хэдийнэмэдэгдэж хүртэгдсэн юмсын тухай мэдлэг туршлагын Utpanna pratiti 2. Харааханмэдрэгдэж хүртэгдээгүй мэдлэг туршлагын Utpadya pratiti 3. Энэ ертөнцийнхүрээн дэх асуудлын Lokaprasiddha 4. Энэ ертөнцөөс чинагуух зүйлсийн Alaukikaхэмээн ангилж үзээд эдгээрээс нэг болон гурав дахь төрлийн логикүндэслэгээнүүдийг хүлээн зөвшөөрдөг.
  • 4. Жайнизмыг үндэслэгч нь Вардхамана Vardhamana бөгөөд энэ ертөнцийгямарваа нэгэн эзэн тэнгэр, бурхан үүсгэсэн гэдэг үндэслэлийг няцаадаг. Харинмөнхийн мөн чанаруудын улмаас ертөнц өөрөө үүдэн бүтэж хязгааргүй олон шинжчанараар илэрч байдаг хэмээн үзнэ. Жайнистуудын ахуйн тухай үзэл ньAnekantavada сургаалд илэрдэг бөгөөд тэдний үзлээр матери Pudgala ба оюунсанаа Jiva, Ajiva нь тус тусдаа бодит биеэ даасан мөн чанарууд юм. Тоо томшгүйолон атомууд төдий тооны олон индивидуаль сүнснүүд орших бөгөөд тэдгээр ньтус бүрдээ хязгааргүй олон тал хандлагуудыг агуулж байдаг. Ийм байдлаар биедаан орших юмс үзэгдлийг субстанци Dravya гэх бөгөөд субстанцийн эдгээр олоншинж чанар, тал хандлагуудаас зарим нь түүний мөн чанартай холбоотойтогтвортой хувиршгүй байдаг ба түүнийг шинж чанар Guna, зарим байнга хувьсанөөрчлөгдөж байдаг санамсаргүй тохиолдолын шинж чанартайг хэв маяг Modesгэнэ. Субстанцийг шинж чанарынх нь үүднээс авч үзвэл нэгэн бүхэл, тогтвортойбодитой, эсрэгээр хэв маягийнх нь үүднээс үзвэл олон хэсэг, хувьсамтгай бодитбус байдалтай гэж үзсэн нь эртний буддизм болон брахманизмын дундаж байрсуурийг илэрхийлж, энэ хоѐрыг нэгэн зүйлийн салшгүй хоѐр тал хэмээдэг. Эндээстанин мэдэхүйн сургаал нь үндэслэдэг бөгөөд түүнийг Syadvada мэдлэг болхарьцангуй хэмээн нэрийднэ. Бидний бүх ойлголт дүгнэлтүүд нь заавал ямар нэгнөхцөл байдлаас хараат, хязгаарлагдмал харьцангуй учраас ямарваа нэгэнтуйлын баталгаа болон үгүйсгэл нь хоѐулаа буруу. Учир нь бүхий л дүгнэлтүүд ньхоѐрдмол байр суурьтай байдаг. Бодит байдлыг гурван янзаар танин мэддэг. Үүнд:1. Durniti-үнэний нэг хэсгийг туйлын хэмээн төөрөгдөх2. Naya-туйлын эсвэл харьцангуй болохыг тодорхойлолгүй зөвхөн мэдсэн зүйлээтунхаглах3. Pramana-харьцангуй болохыг ухаарч янз бүрээр түүнийг тайлбарлаж болохбайдлаар зөв баталгаатай дүгнэх Бид “naya”-гийн түвшинд юмс үзэгдлийн тухай мэдэгдэл хийх юмсүзэгдлийн хязгааргүй олон тал хандлагын зөвхөн нэгээхэн хэсгийн тухай мэдлэгийгл мэддэг гээд 7 төрлийн “naya”-г хүлээн зөвшөөрдөг. Үүнд: а Харах төдий дүрбайдлыг мэдэх Naigama-naya, б Зөвхөн ерөнхий шинж чанаруудыг мэдэхsangraha-naya, в эмпирик мэдлэг дээр тулгуурлан тусгай шинж чанаруудыг мэдэхvyavahara-naya, г тасралтгүй урсах агшингуудад бодит байдлыг танин мэдэхrjusutra-naya, д үг, түүний илэрхийлж байгаа утга хоѐрыг салшгүй холбоотойгмэдэх shabda-naya, е нэр томъѐонуудыг тэдгээрийн уг үндэс, язгуурынх нь дагуумэдэх samabiruda-naya, ѐ нэр нь утга учир бүрэн хангагдсан нөхцөлд л оноогдохѐстой гэдгийг мэдэх evambhuta-naya гэсэн төрлүүдийг оруулж тооцдог. Хэрвээбид “naya”-г туйлын үнэн мэтээр тооцвол алдаа naya-bhasa болно.Жайнистууд дараах категориудыг авч үздэг: ертөнцийг зэрэгцэн орших ухамсартсүнс Jiva, ухамсарт бус сүнс Ajiva хэмээх бүтээгдэшгүй мөнхийн категориортайлбарладаг бөгөөд Ajiva нь матери pudgala-аар зогсохгүй орон akasha, цагkala, хөдөлгөөн dharma, тайван байдал adharma категориудаарилэрхийлэгдэнэ. Jiva-ийг чөлөөтэй буюу хүлээснээс ангижирсан mukta, чөлөөгүйбуюу хүлээсэн буй baddha хэмээн ангилах ба чөлөөгүй jiva-ийг хөдөлгөөнтэй бахөдөлгөөнгүй гэж хуваана. Хөдөлгөөнгүй jiva нь шороо, ус, гал, агаар гэх мэтатомууд, мөн ганц хүрэлцэх мэдрэхүйтэй ургамлын аймагт оршино. Харин
  • 5. хөдөлгөөнтэй jiva нь 2 мэдрэхүйтэй өт, 3 мэдрэхүйтэй шоргоолж, 4 мэдрэхүйтэйсоно, зөгий г.м., 5 мэдрэхүйтэй хүн ба дээд түвшний амьтад гэж ангилагдана.Жайнистуудын ѐс зүйн сургаал нь таван үндсэн зарчимд тулгуурладаг. Үүнд: 1.Сэтгэл, хэл, үйлээрээ амь таслах, түүнд шууд бусаар оролцохгүй байх ahimsa, 2.үнэнийг баримтлах, үнэн зөвийг бодох satya, 3. Эс өгсөнийг үл авах astega, 4.Зөвхөн “би” хэмээх үзлээс түдгэлзэх brahmacharya, 5. Гэгээрэхүй aparigrahaбагтана. Санкъя-Йога: Санкъя сургуулийг Капила Kapila үүсгэсэн бөгөөд хэдийгээрманай уламжлалд “тоотны философи” хэмээн нэрлэж заншсан боловч угтаа “зөвмэдлэгийн тухай сургаал” гэсэн утгатай нэр юм. Бүхий л ертөнцийн юмс үзэгдлүүд prakriti-гийн хэвлийд дуншиж байдаг.Хувьсал гэдэг нь prakriti-д агуулагдаж байсан юмс үзэгдлүүд үүсэн гарч ирэх үйлявц бөгөөд мөхөл гэдэг нь ертөнц prakriti руу буцаж буй хэрэг юм. Prakriti нь саттваsattva, ражас rajas, тамас tamas хэмээх гурван guna-аас бүрэлдэх ба тэдгээр ньprakriti-гаар дамжуулан ертөнцийн бүх юмс үзэгдлүүдийн бүрдүүлэгч хэсгүүдболдог. Тэд маш нарийн шууд хүртэгдэшгүй учраас таашаал, зовиур, хайхрамжгүйбайдал зэрэг үр дагавруудад нь үндэслэж учир зүйн үүднээс танин мэддэг.Хэдийгээр тэднийг guna хэмээн нэрийдэх боловч тэр нь nyaya, vaisheshika нарынхшиг ердийн чанар биш, харин чанаруудыг эзэмшдэг маш боловсронгуйэлементүүд юм. Sattva байгаа тулдаа юмс үзэгдэл ухамсарт өртөгдөн тусч, оюунсанааны объектуудыг бий болгодог. Үүнийг мөн аливаа таашаалыг төрүүлэгч сайнсайхан хэмээн нэрийддэг. Sattva бол хөнгөхөн ба яруу тодорхой, эрч хүчтэй бөгөөдгэрэлтэй байдаг. Гэрлийн хурц тод байдал, тусгалын эрч хүч, урагшлах хөдөлгөөн,таашаал баяр баясгалан, сэтгэл хангалуун байх аз жаргал зэрэг нь бүгд sattva-гаасхамааралтай. Rajas нь бохир заваан гэсэн үг. Энэ нь маш идэвхитэй хөдөлгөөнийзарчим бөгөөд аливаа өвчин зовиурыг бий болгодог эцэж цуцашгүй хичээл зүтгэл,эцэс төгсгөлгүй үйл ажиллагаа нь түүний үр дагавар юм. Rajas нь өнгөний хувьдулааныг илэрхийлдэг. Tamas буюу харанхуй нь үлбэгэр байдлын зарчим бөгөөдхайхрамжгүй байдлыг бий болгодог. Аливаа мунхаг байдал, эргэлзээ, лазан хойргобайдал, будилж самуурах, идэвхигүй байдал ба аливаа сөрөг хандлагууд нь үүнийүр дүн болно. Өнгөний хувьд бараан бөгөөд rajas-ийн эсрэгээр аливаа үйлажиллагаанд хаалт болдог. Энэ 3 guna нь хэзээ ч бие биеэс ангид тусдаабайдаггүй, хэдийгээр өөр хоорондоо зөрчилдөх боловч ямагт хольцолдон оршиж,бие биеэ дэмжин түшиглэдэг. Бүх юмс үзэгдэл нь энэ гурван guna-аас бүтдэгбөгөөд тэдгээр нь өөр хоорондоо ялгаатайн учир шалтгаан нь эдгээр гурван guna-ын нэгдлийн харьцаа өөр өөр байдагт оршино. Ямар нэгэн тусгай юмс үзэгдлийнмөн чанар нь түүнд аль guna давамгай буйгаараа тодорхойлогддог. Харин эдгээрguna тэнцвэртэй харьцаагаар нэгдсэн байх үе шатыг prakriti гэдэг. Guna-ууд байнгахувьсан өөрчлөгдөж байх бөгөөд нэг хормын төдийд ч статик тогтвортой байжчаддаггүй. Хувьсан өөрчлөгдөхүйг 1. Sarupa parinama-нэг төрлийн, 2. Virupaparinama-олон төрлийн гэж хоѐр ангилж үздэг. Алив юмс үзэгдлийн мөхөл буюузадралын үе шат нь түүний sattva нь sattva руу гэх мэтээр тус тус нэгэн төрлийнхувьсан өөрчлөгдөхүй явагдана. Харин prakriti дахь guna-уудын тэнцвэрт харьцаа
  • 6. алдагдаж тэдгээрийн аль нэг нь нөгөө хоѐроосоо давамгайлснаар хувьсал эхлэхбөгөөд энэ шатанд олон төрлийн хувьсан өөрчлөгдөхүй явагдана. Purusa бол цэвэр ухамсарт зарчим юм. Энэ бол бие ч бус, мэдрэхүй ч бус,уураг тархи ч бус, сэтгэл ч бус, “би” бус, оюун ухаан ч бус мөн энэ нь ямар нэгэнухамсрыг эзэмдэгч субстанци бус харин ухамсар бол түүний өөрийн нь мөн чанар,тэрээр чинагуух ухамсар юм. Тэрээр өөрөө мэдлэгийн ямар нэгэн мэдлэгийнобъект болохын аргагүй цэвэр субъект юм. Purusa бол орон цаг, хувьсанөөрчлөгдөхүй ба үйл хөдлөл зэргээс чинагуух оршдог бөгөөд бүхий л юмсын дуучимээгүй гэрч, асар их мэдлэг, мөнхийн амар амгалан юм. Тэрээр prakriti-гийннэгэн адил юунаас ч хамаарахгүй мөнхийн зарчим болно. Санкъягийн Purusa ньчанарын хувьд ганц, тооны хувьд олон шинжтэй байдаг. Санкъя нь хувьслынкатегориудыг авч үздэг бөгөөд хувьсал нь ямар нэгэн механик шинжтэй биш харинтелеологи шинж чанартай байдаг. Хувьслын хамгийн эхний шатанд Mahat аугааих үүсдэг бөгөөд энэ нь ертөнцийн бүхий л юмс үзэгдлүүдийн охь шим, ертөнцийнтүгээмэл шинж чанар нь юм. Түүний психологийн тал хандлагыг нь buddhi оюунухаан гэдэг. Buddhi нь ухамсраас ялгаатай, учир нь оюун ухаан бол prakriti-гийнхувьслын үр дүн учраас материаллаг шинж чанартай. Иймээс зөвхөн Purusa лцэвэр ухамсар юм. Тэрээр хамгийн боовсронгуй материас бүтсэн бөгөөд Purusa-гийн ухамсрыг маш тодоор тусгах чадвартай байдаг. Дараагийн шатанд ahankaraүүсдэг. Энэ бол бодьгалийг бий болгодог зарчим. Тиймээс үүний үүрэг нь хувийнсэрэл мэдрэхүйг бий болгох ба “би”, миний хэмээх ойлголтууд гардаг. Түүнийгсаттвика аханкара sattvika ahankara, тамаса аханкара tamasa ahankara, ражасааханкара rajasa ahankara гэж гурван төрөлд хувааж үздэг. Түүний дараа Manasбуюу сэтгэл үүснэ. Энэ нь маш нарийн бөгөөд мэдрэхүйн төв эрхтэн бөгөөп машолон эрхтэнтэй нэгэн зэрэг холбоотой байх чадвартай. Sattvika ahankara нь manas-аас гадна мэдрэхүйн ба үйлийн таван эрхтнийг үүсгэн бий болгодог. Мэдрэхүйнsensory-харах, үнэрлэх, амтлах, хүрэлцэх, сонсох таван эрхтэн нь үндсэндээсэтгэлийн үйл ажиллагаа байдаг байна. Үйлийн mator organs-хэл яриа, удирданхянахуй, хөдөлгөөн, бодисын солилцоо, өсөн үржихүй таван эрхтэн гэдэг нь мөн лсэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ арван эрхтэнг гадаад эрхтнүүдbahyakarana гэх бөгөөд mahat, ahankara, manas-ыг дотоод гурван эрхтэнantahkara гэдэг. Tamasa ahankara-гаас таван нарийн биет буюу мөн чанаруудtan-matras үүсдэг. Эдгээр нь өнгө, үнэр, амт, хүрэлцэхүй, дууны мөн чанарууд юм.Ингээд эцэст нь таван махбод mahabhutas үүснэ. Хувьсал гэдэг бол эдгээр 24зарчмын наадгай төдий байдаг бөгөөд үүн дээр хувьслын үйл явцаас ангид байжажиглах төдий орших Purusa-г оруулаад нийт 25 зарчим буюу категори болно.Санкъягийн чөлөөт байдал гэдэг нь зовлонгийн үндэс бүрмөсөн тасарч Purusaөөрийн цэвэр мөн чанар болох ухамсрыг эргэн хүртсэн үе шат юм. гэвч Purusaмунхгийн хүлээсэнд байна гэдэг нь үнэн чанартаа хоосон зүйл, харин prakritit-гийнбүтээгдэхүүн болох “би” л тийм байдалд оршдог бөгөөд тэр л чөлөөт байдлыгхүртдэг байна. Анх санкъя нар монист тейстик байсан бол хожмоо сонгодог санкъянар атейст шинжтэй болсон. Тэд эзэн тэнгэрийг нотлосон ба үгүйсгэсэн ямар чүзэл баримтлал илэрхийлээгүй юм. Энэ ертөнцийг тайлбарлахад prakriti ба purusaбайхад л хангалттай байсан учраас тэдний хувьд эзэн тэнгэрийн оршихуйггепотезлэн үндэслэх ямар ч шаардлага байгаагүйг илтгэдэг.
  • 7. Yoga системийг үндэслэгч нь Patanjali юм. энэ нь нэгдэл, мөн оюун санааныүйл, дадал гэсэн утгатай. Тэд санкъягийн танин мэдэхүйн болон ахуйн тухайсургаалыг хүлээн зөвшөөрдөг боловч ялгаатай нь эзэн тэнгэрийн оршихуйг хүлээнзөвшөөрдөг юм. Тэдний гол эх сурвалж нь болох yoga судар бөгөөд тэр нь 1. Оюунсанаагаа төвлөрүүлэхүйн мөн чанар ба зорилгын асуудлыг авч үздэг.Samadipada, 2. Амьдралын зорилгыг ухамсарлахуйн утга учрыг тайлбарладагSadhanapada, 3. Дадал практикын явцад хүртэн эзэмшиж болох ер бусын идхүчнүүдийг үздэг Vibhutipada, 4. Чөлөөлөгдөхүйн мөн чанар ба чинагуух оршихуйнбодитой болохыг батладаг kaivalyapada дөрвөн хэсгээс бүрэлддэг. Сэтгэлchitta-ийн тусгалын хэлбэрүүдvrttis-ийг бүрэн зогсоохуйг yoga хэмээн тодорхойлдог.Үүнд yoga-ын бясалгалыг samadhi үйлдэх замаар хүрдэг. Chitta нь санкъягийндотоод гурван эрхтнүүдийн нэгдэл буюу mahat-тай адил зүйл юм. Тэр ямарваанэгэн объекттой харилцан үйчилснээр тухайн объектын хэлбэрийг тусган авдаг баэнэ нь 1. Зөв мэдлэг, 2. Буруу мэдлэг, 3. Төсөөлөл, 4. Гүн нойрны үе буюу ямар чхүртэхүйгүй үе, 5. Дурсамж буюу ой тогтоолт гэсэн таван хэлбэртэй. Зөв мэдлэг нь1. Мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар ямарваа объекттой харилцан үйлчилж,улмаар түүний хэлбэрийг тусган авахуй pratyaksa, 2. Юмс үзэгдлүүдийн харилцанхолбоо хамаарлыг танин мэдэх anumana, 3. Итгэмжээр даган баримтлах shabdaгэсэн гурван хэлбэртэй. Мөн chitta-гийн таван түвшин байдаг. Yoga нь бие, сэрэлмэдрэхүй, сэтгэлийг чинад хянахыг чухалчилдаг бөгөөд биеийн огт хэрэггүйхэмээсэн бус зөвхөн төгс төгөлдрийг эрхэмлэнэ. Үүний тулд баримтлах найманзамыг yoga сургадаг. 1. Цээрлэх ѐсон yama. Үүнд жайнизмын таван сахил орно. 2.Өөрийгөө боловсруулахуй niyama. Бие болон сэтгэлээ ариусгах, сэтгэл хангалуунбайх, хатуужилтай байх, хичээн суралцах, эзэн тэнгэрт сүсэг бишрэлтэй байх зэрэгорно. 3. Биеийн дэг ѐс буюу тогтвортой бөгөөд тухтай байрлал. asana Үүндбясалгалд биеийг бэлдэх олон төрлийн байрлалууд ордог. 4. Амьсгалыг хянахpranayama буюу сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөдбуруу хийвэл муу үр дагавартай учраас заавал багшийн хатуу хяналтан дорхийдэг. 5. Сэрэл мэдрэхүйг хянахуй pratyahara буюу сэрэл мэдрэхүйг тэдгээрийнхаргалзах объектуудаас нь буцаан салгаж авах үйл ажиллагаа юм. Ингэснээрдотоод зорилго руугаа чиглүүлэх боломжтой болно. 6. Бясалгалын объектодсэтгэлийг тогтоох dharana буюу сэтгэлээ үл анивалзах галын дөл лүгээ адилтогтвортойгоор хамрын орой, хоѐр хөмсөгний дунд, зүрхний дэлбэн, эсвэл ямарнэгэн сахиусны дүр зэрэгт тогтооно. 7. Бясалгал dhyana буюу бясалгалынобъектод төвлөрсөн юунд ч үл сатаарах бодол санааны урсгал юм. 8. Төвлөрөлтsamadhi буюу yoga-гийн хамгийн дээд шат, энэ шатанд сэтгэл бясалгалынхааобъектод бүрэн уусч нэгэн цул болдог. Үүнийг гадаад орчин ертөнцөөс бүрмөсөнтасарсан чөлөөт байдлыг хүртэхийн өмнөх үе шат гэж тодорхойлох ба ухамсарт бачинагуух ухамсарт гэж хоѐр хувааж үзнэ. Yoga системийн сургаал ѐсоор эзэн тэнгэр нь ертөнцийг бүтээгч,хамгаалагч, мөхөөгч бус харин онцгой нэгэн төрлийн purusa байдаг юм. тэр ньprakriti болон purusa-гийн нэгдэл болон задралын шалтгаан болж, мэдлэг болонтөгс төгөлдрийн хамгийн дээд хязгаар болдог. Хүний амьдралын эрхэм дээдзорилго тэгэхээр эзэн тэнгэртэй нэгэн цул болоход бус prakriti-г purusa-гаас ялганухаарахад байдаг гэнэ.
  • 8. Вайшешика: энэ системийг үндэслэгч нь Канада Canada бөгөөд сургуулийннэрийн утга нь “тусгайн категорийг баримтлагч” гэсэн үг. Гол эх сурвалж ньKanada-гийн “vaishesikasutra”, Prashastapada-гийн “Padarthadarmasangraha” нарюм. Мөн нэрт сэтгэгч Udayana, Shridara нар өөрсдийн үзэл сургаалыг нэмэрлэсэнбилээ. Энэ сургууль атомын сургаалыг баримтлаж, энэ ертөнцийг тайлбарлахдаадолоон категорийг padartha үндэслэдэг. Энэ padartha нь нэрлэж болох басэтгэгдэж болох объект гэсэн утгатай. Эхэн үедээ вайшешика нар зургаанpadartha-г хүлээн зөвшөөрч байсан бол хожмоо долоо болгожээ. Үүнд: 1. Субстанц dravya нь аливаа хөдөлгөөн ба чанарууд уялдан холбогдохүндэс бөгөөд ертөнцийн юмс үзэгдэл үүсч буй болох материаллаг шалтгаан юм.Нийт есөн dravya-г тоочдог нь шороо prthivi, ус ap, гал tejas, хий vayu, огторгуйakasha, цаг kala, орон dik, сүнс atman, сэтгэл manas нар юм. 2. Чанар Guna нь субстанци шиг биеэ даасан оршихуй бус бөгөөд ямар нэгүйлийг эзэмшдэггүй, субстанцид тулгуурлаж, түүнээс хамааралтай оршдог. Gunaнь dravya-гийн атрибут шинжтэй байдаг ба нийтдээ 24 guna-ыг сургадаг. 3. Үйл karma нь мөн guna шиг dravya-д тулгуурлаж оршдог бөгөөд хариндинамик, хөдөлгөөнтэй тал хандлага нь болдог байна. Тэрээр нэгдэл болонзадралын шалтгаан болдог. Нийтдээ дээшээ, доошоо, агшилт, тэлэлт, шилжилтгэсэн таван төрлийн хөдөлгөөн байдаг гэж үздэг. 4. Ерөнхий samanya бол янз бүрийн юмс үзэгдлүүдийг нэгэн анги бүлэгтхамааруулах бололцоог олгодог. Хэдийгээр түүнтэй холбоотой юмс үзэгдлүүдтөрөх үхэх, бүтэх эвдрэхийн харилцаанд оршдог боловч өөрөө тэрээр мөнхийнкатегори юм. Samanya нь бидний оюун ухаан дахь анги бүхлийн тухай сургаал бусхарин ч бидний тэрхүү ерөнхий үзэл санаатай харгалзах бүх тусгай юмсадтүгээмэл орших мөнхийн объектив мөн чанар бөгөөд дээд ба доод гэсэн хоѐртөрөл байдаг юм. Дээд ерөнхий гэдэг бол “байхуй”, түүнд бүх юмсыг багтааж болохболовч өөрийг нь харин юу ч багтаахгүй. Үүнээс бусад бүх ерөнхий нь тодорхойтооны юмс үзэгдлүүдтэй холбоотой бөгөөд тэдгээрийг доод ерөнхий гэдэг. Нэгэнерөнхийг нөгөө ерөнхийд багтааж болохгүй, тухайн нэг анги бүлгийн юмсүзэгдлүүдэд зөвхөн нэг л ерөнхий байх ѐстой. 5. Тусгай vishesa нь бидэнд бодис үзэгдлүүд нэг нь нөгөөгөөсөө ялгаатайболохыг хүртэж ухаарах бололцоог олгодог. Юмс үзэгдэл бүр бусад бүх юмсаасялгаатай өвөрмөц бөгөөд тусгай байна. жинхэнэ бодит тусгайг бид өөрсдийн мэдэхөдөр тутмын юмс үзэгдэл дээр бус мөнхийн туйлын субстанцуудын хувьд авч үзэхѐстой. Цаашид үл хуваагдах туйлын субстанц бүр дахин давтагдашгүй өвөрмөцбайдаг бөгөөд тусгай нь тооны хувьд хязгааргүй, тэрээр өөрийн уялдаа холбообүхий субстанцыг бусдаас ялгаатай болгоод зогсохгүй, өөрөө өөрийгөө бусадтусгайгаас ялгаж өгдөг. 6. Мөнхийн салшгүй холбоо Samavaya нь мөнх бөгөөд сэрэл мэдрэхүйд үлхүртэгдэнэ. Бид үүний оршихуйг зөвхөн хоѐр юмс үзэгдлийн хоорондын салшгүй
  • 9. холбоогоор дамжуулан мэддэг. Энэ нь салгаж болохуйц түр зуурын холбооsamayoga болон чанараас үндсээрээ ялгаатай, үүнийг нэг нь нөгөөтэйгээагуулагч ба агуулгын холбоотойгоор орших бөгөөд “энэ бол түүнд агуулагдана”хэмээх үзэл санааны үндсэн дээр ухаардаг. 7. Эс оршихуй abhava нь харьцангуй шинжтэйгээрээ бусад padartha-гаасялгаатай. Учир нь туйлын үгүйсгэл гэдэг нь огт боломжгүй зүйл гэсэн үг юм. Эсоршихуйг дотор нь юмс үзэгдэл хараахан үүсээгүй байх үеийн эс оршихуйpragabhava, аливаа юмс үзэгдэл мөхөж устсаны дараах эс оршихуй prahvamsaabhava, аливаа юмс үзэгдлийг жинхэнэ бодит байдлаас нь огт өөрөөр авч үзэх ньэс оршихуй юм anyonyabhava, өнгөрсөн, одоо, ирээдүйд ч үл орших тийм туйлынбүрэн үгүйсгэл atyantabhava хэмээн ангилна. Вайшешика нар үр дагавар нь бодит зүйл болон гарч ирэхийн өмнө өөрийншалтгаандаа оршдоггүй arambhavada хэмээх шалтгаант холбооны сургаалыгбаримтладаг. Хэдийгээр тэд шалтгааныг үгүйсгэдэггүй боловч үр дагавар,шалтгаан хоѐр адил зүйл биш юм хэмээн үздэг. Ертөнцийн бүх материаллаг юмсүзэгдлүүд тодорхой хэсгүүдээс бүрэлдэн тогтдог бөгөөд түүний цаашид үлхуваагдах жижиг хэсгийг атом pramanu гэнэ. Нийтдээ шороо, ус, гал, хий гэсэндөрвөн төрлийн атом оршдог. Атомууд нь бөмбөлөг хэлбэртэй бөгөөд сүнснүүдтэйзэрэгцэн оршдог юм. Тэд уг мөн чанараараа хөдөлгөөнгүй идэвхигүй байдагболовч тэдэнд бодьгал сүнснүүдийн сайн ба муу талуудын харьцаанаас үүдэлтэйүл үзэгдэх хүч хөдөлгөөнийг заяадаг бөгөөд тэдгээр атомууд арифметик бусгеометр прогрессоор нэгддэг гэнэ. Эзэн тэнгэр бол бүхнийг мэдэгч төгс төгөлдөроршихуй учраас зүй ѐсоор бүхний эзэн байдаг юм. Тэрээр бас сайн муухарилцааны үл үзэгдэгч хүчийг удирдан зохицуулагч бөгөөд энэхүү хүч ньухамсарт бус учраас түүнийг удирдан хянаж байх эзэн хэрэгтэй байдаг, ингэжкармын хууль үүсдэг байна. Мөнхийн атомууд нь ертөнцийн материаллагшалтгаан байдаг бол эзэн тэнгэр түүний үр бүтээлч шалтгаан нь байдаг. Эндээсүзвэл эзэн тэнгэр нь атом болон сүнснүүдийг бүтээгээгүй бөгөөд тэд нь зэрэгцэнмөнх оршдог юм. сүнснүүд аливаа үйл үйлдэж байх үедээ л хүлээсэнд байх бөгөөдтэрээр үүнээс алдуурахын тулд үйл үйлдэхүйг бүрэн таслан зогсоох хэрэгтэй.Хэрэв ингэж чадвал сайн муугийн үр шинээр хуримтлагдахгүй бөгөөд урьдынхийсэн үйлийн үр аажмаар алдууран одох болно. Нъяя сургуулийг Готама Gotama үндэслэсэн бөгөөд вайшешикагийн ахуйнтухай сургаалыг үндсэнд нь хүлээн зөвшөөрч, танин мэдэхүй, мэдлэгийн тухайасуудлуудыг сургадаг ба хожмоо энэ хоѐр сургууль нэгдэн нъяя-вайшешикаnyaya-vaishesika хэмээн нэрлэгдэх болсон юм. Гэхдээ нъяя нар вайшешикийндолоон категорийг оролцуулан нийтдээ 16 категорийг хүлээн зөвшөөрдөг. Тэднийүзлээр үнэн зөв мэдлэгт хүрэх илт мэдлэг pratyaksa, логик гаргалгаа anumana,жишүүрийн мэдлэг upamana, итгэмжийн мэдлэг shabda гэсэн дөрвөн арга замбайдаг. Тэдний логик гаргалгаа нь таван гишүүнтэй байдаг бөгөөд энэ нь: 1. Уулан дээр гал гарч байна. 2. Учир нь тэндээс утаа суунаглаж байна.
  • 10. 3. Утаатай бүхэн галтай байх ѐстой. 4. Ууланд утаа суунаглаж байна. 5. Ууланд гал гарч байна. Зөвхөн өөрийн хэмжээнд эхний юм уу сүүлийн аль нэгэн гурван гишүүн нь хангалттай байдаг бол бусдад итгүүлэн үнэмшүүлэхийн тулд заавал таван гишүүнтэй байх ѐстой. Логик гаргалгааны үндэс нь их термин sadhya нь дунд терминээ sadhana ямагт дагалдах салшгүй холбоо vyapti юм. Дунд термин утаа нь их терминий гал оршин буйг дохиолон мэдэгддэг тэмдэг бөгөөд энэхүү дунд термин нь заавал гаргалгааны субъектэд буюу бага терминд paksa оршиж байх ѐстой. Энэ түгээмэл холбоо нь ямар ч нөхцөл байдлаас шалтгаалдаггүй, гэхдээ тэр оршин буйн үндэс биш, харин хүн түүнийг танин мэдсэний үндсэн дээр логик гаргалгааг хийдэг. Нъяя нар эзэн тэнгэрийг ертөнцийг үүсгэгч тэтгэгч, мөн мөхөөгч хэмээн үзэх үндсэн дээр сүсэг бишрэлийн элементүүдийг бий болгон хожуу үед мөнхийн ухамсар бол эзэн тэнгэрийн гол мөн чанар биш гэж үзэж байв. Веданта сургуулийг үндэслэгчийг Бадараяна Badarayana гэх бөгөөд түүнийхоѐр гол чиглэл болох 1. Адвиата веданта adviata vedanta-үндэслэгч нь Шанкара,2. Вишиштадвиата веданта visistadviata vedanta-үндэслэгч нь Раманужа нар юм.энэ сургууль нь брахманы мэдлэгийн мөн чанарыг нарийвчлан авч үздэг,упанишадын сургаалын системчилсэн хэлбэр мөн. Шанкарын хувьд брахман ньтодорхойлогдошгүй бөгөөд энэ нь ахуйн бодит байдал ба эзэн тэнгэр юм. Харинертөнц ба бодьгал сүнснүүд нь брахманы зөвхөн эмпирик бодит байдлын түвшиндүзэгдэх байдал гэдэг. Брахманы майяmaya-ухамсар, оюун ухааны бүтээлч хүч-тай хольцолдсон хэлбэр нь ертөнцийг бүтээгч, хамгаалагч, мөн устгагч кармынхуулийг хянан найруулагч эзэн тэнгэр isvara юм. Брахманы бүтээл бөгөөд түүниймунхгийн харанхуйгаар хязгаарлагдсан хэлбэр, сансрын орчлын нэг хэсэг болохбие сэтгэлийн нэгдмэл организмыг бодьгал jiva гэнэ. Ертөнцийн үзэгдэхүй байдалнь майягийн бүтээл учир хуурмаг, энэ нь орших ч биш, эс орших ч биш ер ньтодорхойлогдошгүй зүйл юм. Хэдийд мунхгийн харанхуйг avidya давж төгстөгөлдөр мэдлэгийг хүртэнэ төдийд өөрийнхөө хязгааргүй ба туйлын байдлыгухаарах болно. Тэгэхээр мэдлэг бол гэгээрлийн ганц зам мөр нь нь юм. Бодьгал ньөөрийгөө брахмантай нэгдмэл гэдгийг ухаарах үндэс нь чинагуух түвшинд шилжихявдал бөгөөд ийн гэгээрч чөлөөлөгдөхдөө эзэн тэнгэрийг шүтэж түүний тул хийхѐстой үүргүүдийг ѐсчлон гүйцэтгэх ба эсвэл цэвэр мэдлэг ухааны хүчээр аажмаархүртэнэ гэдэг. Харин Раманужа брахман ба эзэн тэнгэрийг адилтган үздэг ба ертөнцийнбүтэх, орших, устах нь түүний хүсэл зоригоос хамааралтай гэнэ. Түүнчлэн кармынхуулийг удирдан зохицуулдаг ажээ. Эзэн тэнгэр бол ямар ч буртаггүй цэвэр дээдчанаруудын цогцолбор гэж үздэг. Гэхдээ брахман ба эзэн тэнгэрийн дотоод ялгаагхүлээн зөвшөөрнө. Ухамсарт сүнснүүд cit ба ухамсарт бус сүнснүүд acit ньбрахманы салшгүй шинж чанарууд гэдэг. Учир нь тэд түүний биеийг бүтээж,
  • 11. брахман өөрөө тэдний сүнс нь байдаг. Брахманыг ялгаатайн доторх нэгдэл гэжхэлж болно. Брахман буюу эзэн тэнгэр энэ ертөнцийн материаллаг ба үр бүтээлчшалтгаан нь болж, ингээд энэ ертөнц гэдэг маань эзэн тэнгэрийн хүч болохпракритиprakriti-гийн хөгжлийн хэлбэр болно. Тэгэхээр maya нь бодитой оршихprakriti болно. Энэ нь мөн sattva, rajas, tamas зэрэг хүчнүүдээс бүрддэг. Бодьгалсүнснүүд нь бодитой бөгөөд мөнх оршиж, гадаад ертөнцийн янз бүрийнобъектуудын тухай мэдлэгийг эзэмшдэг. Гэхдээ тэд мэдэгчид боловч цэвэрухамсар биш, хүлээс гэдэг нь мунхгийн уршиг бөгөөд үүнээс бид хүсэл тачаалаахязгаарлаж чадсан үйл, сүсэг бишрэл, эзэн тэнгэрийн тухай мэдлэг гэсэн гурваларгаар ангижрах болно. Ийн чөлөөлөгдсөнөөр эзэн тэнгэртэй нэгэн цул болох бусхарин түүнтэй нэгэн нийгэмлэгт зэрэгцэн орших утгаар тайлбарладаг. Миманса сургуулийг Жаймини Jaimini үндэслэсэн бөгөөд тэд ертөнцийгбүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй, харин ертөнц ба хязгаарлагдмалсүнснүүдийн бодит байдлыг хүлээн зөвшөөрдөг байна. Миманса нарын үзлээрертөнц бол гал, шороо, агаар зэрэг атомаас бүрэлдэх бөгөөд өөрөө өөрийнхөөжамаар орших ажээ. Эдгээр атомууд нь материйн хүртэж болохуйц хэсгүүд гэнэ.Атом бол ертөнцийн дээд шалтгаан бөгөөд мөнх оршино. Кармын хуулийг эзэнтэнгэр зохицуулдаггүй бөгөөд мөн физикийн шалтгаант чанар нь ѐс зүйншалтгаант чанарын хавсрага төдийхөн, ер нь шалтгаант чанар нь эзэн тэнгэрийнхүсэл зоригоос хамаарахгүй, бодьгал сүнснүүд нь мөнх орших бөгөөд мэдэрдэг,мэддэг идэвхитэй мөн чанар, тэдгээр нь үйл ба мэдлэгээр гэгээрэн эрх чөлөөгхүртдэг гэнэ. Мимансад Прабхакара prabhakara, Кумарила Kumarila нарынүүсгэсэн хоѐр үндсэн чиглэл бий. Тэдний хамгийн гол ялгаа нь танин мэдэхүй баахуйн асуудалд тодордог боловч аль аль нь мөнхийн байдлыг хүлээн зөвшөөрдөг.Прабхакара субстанци, чанар, үйл, ерөнхий, мөнхийн салшгүй холбоо зэрэгкатегориудын тухай нарийвчлан үзэж вайшешикагийн тусгай ба эс оршихуй хэмээхкатегорийг шүүмжилдэг. Тэрээр объект ба субъектын харилцан холбоог авч үзээдэдгээр нь тус тусдаа илэрхий тодорхой байж чадахгүй, харин энэ хоѐрын нэгдэл ньтанин мэдэхүй юм. Кумарила нь субстанци, үйл, ерөнхий, эс оршихуй зэрэгкатегориудыг хүлээн зөвшөөрч вайшешикагийн тусгай, мөнхийн салшгүй холбоокатегориудыг шүүмжилдэг. Танин мэдэхүйн хувьд тэр нь танин мэдэгч, танинмэдэгдэгч, танин мэдэхүйн хэрэгсэл, үр дүн хэмээх дөрвөн элементийг агуулдаг.Мэдлэг бол танин мэдэгдэгч болон танин мэдэгч хоѐрын харилцааны үр дүн юм.Эндээс ухамсарт “би” болон “би бус”-ын тухай ойлголт бий болдог. Эднийхоорондын харилцаа нь мэдлэг оршин тогтнож буйн баталгаа, үндэс болдог байна.Танин мэдэхүйн объект нь субъектээс үл хамааран оршдог учир түүний тухаймэдлэг нь илэрхий тодорхой байдаггүй. Иймээс танин мэдэгч үнэн зөв мэдлэгтхүрэхийн тулд хүртэхүй, адилтгал, дүгнэлт, нотолгоо зэрэг олон аргуудыг ашиглахѐстой.
  • 12. Буддизмыг үндэслэгч нь Сиддхарта бөгөөд тэрээр алдартай “дөрвөнүнэн”arya satya-ий тухай сургаалаа номлосон, үүний үндсэн ойлголт нь зовлонduhkha юм. Зовлон нь а өөрийн хийсэн үйлийн, б өөрөөс шалтгаалаагүй буюуөмнөх үеийн, в хүний үйлээс ямар нэгэн байдлаар шалтгаалаагүй гэсэн гурванүндсэн шалтгаанаар тохиолддог. Тэрхүү шалтгааны нөхцөл нь шүтэн барилдахуйн12 зарчим dvadasanidanas болно. Юмсын хоорондын шүтэн барилдалгааг 1.Гадаад, дотоод хоѐрын объект, субъект хоѐр, 2. Дүрс, мэдэл хоѐрын бие ба оюунухаан, 3. Сав, шимийн амьд ба амьгүй биеийн гэсэн гурван үндсэн харилцаагаарявагддаг гэх ба хамаг юм шүтэн барилдсаны эрхээр орчлонгийн дотор эргэн эргэнтөрж байдаг учраас үүнийг орчлонгийн хүлээс хэмээн нэрлэж түүнийг тайлан гараххэрэгтэй болдог. Энэхүү шүтэн барилдлагын 12 гишүүн нь мунхгийн харанхуйavidya, хуран үйлдэхүй samskara-нүгэлт ба буянт сэтгэлийн үйл, тийн мэдэхүйvijnana-ухамсар, хувь хүний туршлага ба мэдлэг, нэр дүрс namarupa-гадаад дүртөрх, хэлбэр, хэмжээ, төрөн түгэхүй sadayatana-мэдрэхүйн зургаан эрхтний буюудотоод танин мэдэхүй, хүрэлцэхүй sparsa-язгуурын 18 шүтэн барилдахуй,сэрэхүй vedana-мэдрэхүйд гадаад дүр тусгал буух, хурьцал trsna, төрөл авахupadana-үр боловсрох, сансар орчлонгийн амьдралд шунахуй, төрөхүй jati-үрмэндлэхүй, өтлөх үхэх jaramarana гэсэн агуулгаар тайлбарлагдана. Бүхий л зовлонгоос ангижрахыг нирван nirvana буюу duhkha nasa хэмээнүздэг бөгөөд энэ нь ертөнцөөс тасран одох аль нэгэн мөнх тогтвортойжаргалангийн оронд хүрэх тухай ойлголт биш, харин зовлон бол амьдралын мөнчанар учраас түүнийг мэдлэг ухааны хүчээр гэтлэх ѐстой гэдэг. Нирван ньамьдралын туйлын дээд зорилго бөгөөд үүнд хүрэхэд бага хөлгөнд hinayana 1.Бурхан багшийн сургаалын ач холбогдол, үнэн мөн чанарыг ухаарах srotapanna,2. Түүнийг ямар нэгэн хэмжээгээр даган мөрдөх sakadagani, 3. Энэхүү зам мөрөөснэгэнт ухран гарч чадахгүй болох anagama, 4. Нирванд хараахан хүрээгүй түүнийбосгон дээр ирсэн хүн буюу архад arhat гэсэн үе шатуудаар тайлбарладаг.Хэрвээ гэр бүлийн амьдрал бүхий хүн нирванд хүрэхийг зорьвол түүний эцсийнзорилго нь бурхан бус архад байдаг ба үүнийг ширвак sravakayana, харинархадаар зогсохгүй бурхан болохоор зорьсон бол түүнийг пратикабудаpratyekabudhayana гэж нэрлэнэ. Гэтэл их хөлгөнд mahayana хэдийд хүн туйлынүнэнийг ухаарна төдийд л нирванд хүрнэ гэж үзэх бөгөөд бодьсадынbodhisattvayana замыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь зөвхөн өөрөө гэгээрээд сэтгэлханахгүй бүхий л хүн төрөлхтөн гэгээрэх ѐстой хэмээн зорино. Хинаяна нарнирваныг 1. Хэдий нирванд хүрсэн ч ямар нэгэн юм дутуу, нөхцөл байдлаасаасалаагүй бөгөөд харьцангуй үнэнийг ухаарсан sopadhisesa nirvana, 2. Ямар чнөхцөл байдлаас шалтгаалахгүй туйлын үнэнийг онон ухаарсан nirrupadhisesanirvana хэмээн ангилж үзнэ.
  • 13. Зовлонгоос ангижрах зам мөр нь өөрийн амьдралын зайлшгүйгээ танинмэдэж байж чөлөөт байдалд хүрэх явдал бөгөөд үүний тулд чөлөө, учрал гэсэнхоѐр үндсэн ойлголтыг мэдэх ѐстой. Чөлөө нь буруу үзэл, адгуус, бирд, там, заххязгаарт төрсөн, тэрс номтон, тэнэг хэлгий, асури (урт наст тэнгэр) гэсэн найманчөлөөгүйг давах, учрал нь өөрийн (хүн болох, дунд төрөх буддын номлол бүхийгазар, эрхтэн төгс, үйлийн эцэст үл буруушаагдах, аливааг ухааран чадагч байх)болон бусдын учралт (төв газар бурхны сургаал үндэс болсон, дээдийн номдэлгэрсэн, номын ѐс эс доройтсон, бурхан номд итгэх, бусдыг энэрэгч) арванзүйлийг сайтар танин мэдэж өөрийн үйлээ зохистой үзэл-samyak drsti, зохистсанаа бодол-samyak sankalpa, зохист яриа-samyak vag, зохист үйл-samyakkarmanta, зохист аж төрөхүй-samyak ajivika, зохист дадал-samyak vyayana, зохистой ухаан-samyak smrti, зохист нэгэн үзүүрт сэтгэл-samyak samadhi дээдийн найманмөрд arya astangika marga нийцүүлэх ѐстой. Буддистууд atman-ы тухай сургаалыг шүүмжилж “би” үгүйн сургаалыгanatmavada номлодог бөгөөд чухам яагаад үүнийг шүүмжилдэг вэ гэхээр хэрэвбид түүнийг хүлээн зөвшөөрвөл мөнхийн тогтвортой үе шатуудыг хүлээнзөвшөөрөхөд хүргэдэг учраас бодит байдлын мөн чанарт нийцэхгүй гэж үздэг.Ингээд тэд мөнхгүйн үзлийг anityata сургадаг ба энэ үзлээр хувьсан өөрчлөгдөхүйнь бодит байдлын, тогтвортой байдал нь мэдлэгийн түвшинд ухаарагдах бөгөөдхувьсан өөрчлөгдөхүйн мөн чанар нь харин мөнх тогтвортой байдаг. Юмс үзэгдэлөөрчлөгдөхдөө агшин бүрд хувьсах бөгөөд тийм ч учраас бодит байдал болтогтворгүй, тэдгээр оршихуйн хамгийн минимум хугацаа нь агшин байна. Өөрөөрхэлбэл ямар нэгэн үйл явц нэгээхэн агшинд болоод өнгөрсөн ч энэ нь үнэнбодитой хэмээх хангалттай үндэс болдог. Үүнийг агшины тухай сургаалksanikavada гэдэг. Энэхүү агшин тутамд хувьсан өөрчлөгдөж байгаа үйл явцыгбид мэдрэхүйн туршлагаараа танин мэдэх бөгөөд уг мэдлэгийн тасралтгүйүргэлжлэх холбооны тухай сургаалыг santanavada гэж нэрлэдэг.Буддын гүн ухаан нь дотроо вайбхашика, саутрантика, йогачара, мадхъямакагэсэн дөрвөн гол чиглэлтэй. Вайбхашика чиглэлийн уг сурвалж нь“abhidharmapitaka” юм. Энэ чиглэлийн томоохон төлөөлөгч нь Васубанду бөгөөдгол сургаал нь дхармын онол байдаг. Дхарма нь ахуйн бүрдэл хэсгүүд, юмсхийгээд сэтгэлийн тодорхой төлөв байдлууд юм. Түүнийг танин мэдэх нь жинхэнэ,зөв мэдлэгт хүрэх үндэс суурь нь болно. Дхармыг цувиралт, цувирал үгүй гэсэнүндсэн хоѐр хэсэгт ангилах ба цувиралт дхармыг 5 цогцоор задлаж тайлбарлана.Харин цувирал үгүй дхармад хуран үүдсэн бус бусдад тархмал шинжтэй үүсэл,устал үгүй мөнх зүйлийг багтаан үздэг ба дотор нь огторгуй, өөр өөр шинжилсний,өөр өөр шинжлэх бус гэж ялгана. Үүнээс огторгуй нь махбодьтой зэрэгцэн оршигчанхдагч эхлэл мөн төдийгүй түүнийг хөдлөх, нэгдэх бололцоог хангадаг гэдэг болүлдсэн хоѐр нь дхармуудын харилцан шүтэлцээ, тэдгээрийг танин мэдэхүйн аргазамыг илэрхийлсэн ойлголт байдаг. Ингээд нийтдээ 75 дхармын тухай үздэг.
  • 14. Дхарма нь махбодиос бүрдэх бөгөөд махбодийг шороо, ус, гал, хий гэсэн дөрвөнязгуурт хуваадаг. Саутрантика чиглэлийн гол төлөөлөгчид нь Кумаралабха, Яшомитра,Дарамтрира нар бөгөөд голчлон Ганжуурын судрын аймагт түшиглэн сургаалномлолоо айлддаг. Тэд эхэндээ вайбхашикагийн онол сургаалыг баримтлажбайсан боловч тэдний үзлийг Буддагийн сургаалаас зөрөөтэй хэмээн шүүмжилдэг.Тиймээс юмс үзэгдлийн өөрчлөлт хувьслын тухай үзэл санааг чухалчилж, агшиныонолыг баримтладаг. Бүх юмс үзэгдэл бүгд гурван цагт оршино гэдэг үндэслэлийгшүүмжлэн эсэргүүцэж “бүгд одоо л оршино” гэж үздэг. Энэ чиглэлийнхэн туршлагал мэдлэгийн үндэс мөн гэж нотлоод мэдлэг үүсэх дөрвөн нөхцлийг сургажээ. Үүнд:1. Тухайн зүйлс, 2. Урьдчилан мэдэхүй таамаглал, 3. Дамжуулагч буюу зууч, 4.Мэдрэх эрхтэн зэргийг багтаасан байна. Йогачара чиглэлийг Асанга үндэслэсэн бөгөөд томоохон төлөөлөгчид ньДигнаги, Дармакирти нар юм. Тэд юмс үзэгдлийн эсрэг тэсрэг талуудын нэгдлийгилэрхийлсэн хоѐр үгүйн үзэл, оногдохуйн мөн чанарыг тодорхойлсон үүдсэний баэс үүдсэний зэрэг категориудыг авч үздэг бөгөөд аливаа бүхний анхдагч эхлэлболох хотлын шүтээн гэдэг ойлголтыг дэвшүүлж тавьжээ. Хотлын шүтээн гэдэг ньонохуй, оногдохуй хоѐрыг хамтад нь агуулсан ямарваа ялгарал үгүйтөгс, дээд,орон цагаар үл хязгаарлагдагч, бүхний үндсэнд оршигч түгээмэл оюуны нэрийтгэлюм. Гол эх сурвалж нь Майдарын таван ном гэж алдаршсан бүтээл юм. Мадхъямака бол буддын гүн ухааны гол хэсэг нь мөн бөгөөд бүх юмсүзэгдэл үнэн бодитой оршдог sarvastivada гэх үзэл, бүх юмс үзэгдэл оргүй хоосонsunyavada гэсэн үзлүүдийн дундаж утга болгож их сэтгэгч Нагаржуна үүсгэсэнюм. Түүний гол үзэл нь хоосон чанар sunyatavada бөгөөд энэ нь юмс үзэгдлийндотоод нэгдэл, мөн чанарын асуудал. Хоосон чанарын онолын хураангуйилэрхийлэл нь түрдэх үгүй anirodham, төрөх үгүй anutpadam, тасархай үгүйanucchadam, мөнх үгүй asasvatam, ангид утгат бус anekartham, нэгэн утгат бусananartham, ирэхүй үгүй anagamam, одохуй үгүй anirgamam хэмээх алдартнайман үгүйсгэл юм. Энэхүү үгүйсгэл нь ертөнцийг үзэх өрөөсгөл хандлагыгшүүмжлэн ертөнц нэг талаас тогтвортой, нөгөө талаас хувьсамтгай байдаг дундынхарилцаанд оршдогийг тооцох шаардлагатайг чухалчилдаг. Уг чиглэлийн хөгжлийг1. Нагаржуна, Арьяандэв нарын үе (II-IV зуун), 2. Буддхапалита, Бхававивеканарын үе (V-VI зуун), 3. Шантидэва, Чандракирти нарын үе (VII-VIII зуун), 4.Шантаракшита, Камолашила нарын үе (IX-X зуун) гэж үечлэж болох бөгөөд эдгээрсэтгэгчдийн үзэл санаа тусгалаа олсноор мэдлэгийн нарийн тогтолцоог үүсгэсэнюм.
  • 15. Түүнд прасангика, сватантрика гэсэн хоѐр гол урсгал бий бөгөөд прасангикань мадхъямакагийн гол утга бол эсрэг этгээдийн эерэг болон сөрөг аливаанотлолыг үгүйсгэн, дотоод зөрчлийнх нь үүднээс түүнд хандаж, тэдгээрийг гагцхүүшүтэн барилдлагад, тэгэхдээ харьцангуйгаар үзэх явдал юм гэдэг. Харинсватантрика нь ерөөс юмсын биед хүртэгдэх чанарыг үгүйсгэхгүй, гагцхүү төгсбодитой оршино гэдгийг л үгүйсгэдэг. Хоосон чанар бол юм байхгүй гэдгийг нотлохбус харин гагцхүү байна гэдэг хэвшмэл нотлолыг үгүйсгэх хэрэг гэж үндэслэлээгаргаад прасангика нарыг өөрийн үндэслэлийг гаргаж тавиагүй хэмээншүүмжилдэг байна.

×