Your SlideShare is downloading. ×
лекц №9
лекц №9
лекц №9
лекц №9
лекц №9
лекц №9
лекц №9
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

лекц №9

10,715

Published on

Лекц №9

Лекц №9

0 Comments
4 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
10,715
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
160
Comments
0
Likes
4
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Лекц №9 Урлагийн философи Гоо зүй нь сайхны тухай сургаал буюу гоо сайхан ба түүний оногдохуунхууль, хэм хэмжээ төрөл хэлбэрүүдийг авч үздэг философийн бие даасанбүрэлдэхүүн хэсэг юм. Гоо зүй ба урлагийн философи хэмээх ойлголтуудыгфилософийн ном зохиолуудад ижил болон ялгаатай янз бүрийн утгаар авч үздэг.Тухайлбал шинэ үеийн гоо зүйн нэрт онолч Готлиб Баумгартен 1714-1762 урлагбол сайхны биежин хэрэгжих дээд хэлбэр мөн бөгөөд гоо зүй нь эцсийн дүндээурлагийн философи мөн гэжээ. Урлагийн философийн үүсэл хөгжил Урлаг бол хүн төрлөхтний амьдралын нэн сонирхолтой бөгөөд чухалхэсгүүдийн нэг юм. Тийм учраас философичид энэхүү амьдралын гайхамшигтүзэгдлийг танин мэдэхийг тайлбарлаж сурталчлахыг зорьж иржээ. Тухайлбал: Эртний грекийн эрдэмтэн Гераклит: “ урлаг бол сайхныг дуурайхуй юм”. Платон: Юмс үзэгдлийн санааны сүүдэр төдий байдаг тул мэдрэгдэгч юмсыгдуурайж байдаг урлаг нь сүүдрийн сүүдэр буюу тусгалын тусгал, иймээс доодертөнцийн үзэгдэл билээ. Аристотель: Тэрээр урлагийн үүсэл гарлыг хүний уг чанарт анхнаас өгөгдмөл бодитбайдлыг дуурайх гэсэн эрмэлзлэлтэй холбон тайлбарласан байна. Түүний онцлонтэмдэглэснээр дуурайхуй нь хүний ургуулан бодохуйтай салшгүй холбоотой байжбодит ертөнцийн үзэгдлүүдийг бус харин боломжит зүйлүүдийг дүрсэлсэн байна.Тэгээд дуурайхуйн гурван хэв маягийг онцлон илэрхийлжээ. Үүнд: 1. Юмс үзэгдлийг байсан буюу байгаа байдлаар нь 2. Юмс үзэгдлийг бидний буюу ярьж байгаагаар нь 3. Тэдгээрийг байх ѐстойгоор тус тус дуурайн дүрслэх хэрэгтэй гэсэн юм. Юмс үзэгдлийн жинхэн уг чанарыг таних явдал бол урлагийг хүртэх үндэсийгбүрдүүлж өгдөг тул уран зураач дүрслэх гэж байгаа зүйлийг нь уран зургаас танихболно гэж Аристотель үзэж байв. Мөн урлагийн өвөрмөц шинж нь түүний дүрслэн үзүүлэх хэлбэрээсилүүтэйгээр урлагийн бүтээлүүдийн агуулгаар илэрч байдгийг Аристотельтодотгож өгсөн. Жишээлбэл: Эмпедоклын зохиолууд нь бичлэгийн өвөрмөц хэм,хэмжээтэй боловч түүнийг нь урлагийн бүтээл гэж үнэлж болохгүй гэж тэр үзсэн.Тиймээс урлагийн онцлог шинжийг ойлгохийн тулд түүний агуулгын өвөрмөц
  • 2. шинжийг нь харгалзан үзэх хэрэгтэй байдаг. Тийнхүү Аристотель гоо зүйн ухааныхөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Шинэ үеийн гоо зүйн онолын төлөөлөгчид дотроос германы филисофичА.Г.Баумгартенийг онцлох шаардлагатай юм. Тэрээр гоо сайхны ухамсрыгшинжлэх ухааны танин мэдэхүйгээс ялгаатай хэмээн тодорхойлохдоо тэр нь логиксэтгэхүйг бодвол доод түвшний буюу мэдрэхүйн хэлбэртэй мэдлэгйиг илэрхийлдэггэж үзжээ. Энэ санаа нь хожим нь германы сонгодог гоо зүйн ухааны хөгжилд,тухайлбал И.Кантын холбогдох сургаалд үлэмж нөлөө үзүүлсэн. И.Кант урлагийг үндсэн 2 хэсэг хуваасан юм. Үүнд: 1. Тааламжит урлаг: Урлагийн арай доод түвшний, төгөлдөр бүрэн бусхэлбэр нь бөгөөд тэр нь зөвхөн хүний практик ашиг сонирхолтой холбоотойбайдаг. 2. Сайхан урлаг: Хүний танин мэдэхүйн ур чадварын чөллөт тоглоом,иймээс хүний практик ашиг сонирхолоос дээгүүр ангид оршиж байдаг гэж тэрээрүзжээ. Германы нэрт гоо зүйч, яруу найрагч Иоганн Готфрид Гердер 1744-1803-ийн үзлээр бол урлаг нь цаг уурын хувиралын нөлөөн дор өөрчлөгдөж, тухайн ардтүмний үндэсний зан араншингаас ихээхэн хамаардаг ажээ. Мөн германы гарамгай философич, түүхийн философийн нэрт төлөөлөгчГ.Гегель урлаг бол гурван шатыг дамжин хөгждөг гэж ангилсан байна. Тэр нь: 1. Бэлгэдэлийн үе: эртний дорно дахины архитектурийг түүний жишээболгон тайлбарласан 2. Сонгодог үе: эртний грекийн уран барималууд 3. Романтик үе: эртний үеийн яруу найраг, уран зураг хөгжимөөр дамжинилэрсэн. Түүний ойлгож байснаар танин мэдэхүй бол хөгжлийн 2 үеийг дамжинөнгөрдөг. Үүнд: 1. Доод буюу туйлын санааны гоо сайхны тусгал 2. Дээд буюу философийн болон шашны ухамсар юм. ТэрээрБаумгартений адилаар гоо сайхны ухамсарыг филисофи болон логикоос доогуурүнэлж, урлан бүтээх явц бол байгалийг дууриахуй бус, харин өдөр тутмын болонсанамсаргүй ахуйгаар бохирлогдсон зүйлийг цэвэрлэн ариусгах үйл явц мөн гэжойлгож байжээ. Гэтэл урлагийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлс бол эдийн засгийн хүчинзүйл мөн гэж марксизм үздэг. Харин марксизмийг үндэслэгчийн нэг ИмполитАдольф Тэн марксизмийн эсрэг гэмээр үзлийг илэрхийлсэн байна. Түүнийхээр
  • 3. нийгмийн үзэл бодол болон шинж байдлын гоо сайхны догдлон мэдрэхүйднөлөөлөх нөлөөлөл нь урлагийн хөгжлийг тодорхойлдог ажээ. Гоо сайхан ба үнэлэмжийн бусад хэлбэрийн харилцаа холбоо Урлагийн өвөрмөц шинжийг ойлгохын тулд түүнийг үнэлэмжийн бусадхэлбэртэй хэрхэн холбогддогийг авч үзэх шаардлагатай юм. Урлаг нь нэн түрүүндѐс суртахуун, филисофи, шашинтай салшгүй холбоотой хөгжиж ирсэн юм. Түүхэннөхцлийн үүднээс авч үзвэл хүн төрлөхтний үнэлэмжийн эдгээр хэлбэр ньхоорондоо маш ойртох, эсвэл бие биеэ үгүйсгэх чиг хандлагатай хөгжиж байсанхэрнээ хэзээ ч бие биедээ уусаж байгаагүй ажээ. Гоо сайхан ба ёс суртахуун: энэ 2 нь хоорондоо салшгүй холбоотойболовч уран бүтээлч хүнийг зөвхөн ѐс суртахууны үзэл санааг хэрэгжүүлэгч,дамжуулагч гэж ойлгож болохгүй юм. Уран бүтээлийн аливаа илрэл нь ѐссуртахууны тодорхой үзэл санааг өөртөө агуулдагийн сацуу тухайн бүтээлийн урансайхны агуулгын өвөрмөцийг бидэнд нээж өгч байдаг. Мөн урлаг ѐс суртахуунхоѐрын харилцааг ойлгох үйл явцад гарч байдаг өөр нэг асуудал бол урлаг ньхүний сэтгэлийн догдлолт талуудыг илүү их сонирхон судалж байдгийг ухаарахявдал юм. Жишээлбэл: зөрчил ихтэй эсрэг дүрүүд уран сайхны бүтээлд илүү их ачхолбогдол өгдөг. Үүний татах хүч юунд оршдог вэ? Ингээд үзэхэд ѐс зүйн үүднээснегативэсрэг гэж үнэлэгдэх боловч урлагт томоохон байр суурь эзэлдэг догдлолтдүрүүд ахуйн өнгө төрхийг нээхийн сацуу нийгэмших үйл явцад багагүй нөлөөүзүүлдэг. Урлаг ба шашин: шашин болон урлагийн өвөрмөц шинжийг ойлгоходгерманы сэтгэгч Иоганн Вольфранг Гѐте1749-1832 ийн дэвшүүлсэн санаа чухалач холбогдолтой юм. Түүний ойлгож байсанаар урлаг өөрийнхөө төсөөллүүдийнбодитой оршихуйг батлахыг шаарддаггүйгээрээ шашнаас ялгаатай юм. Гоо сайхнымэдрэмж нь тоглоом болон чөллөт холбооны элемэнтийг өөртөө зайлшгүйагуулдаг. Гэтэл шашин сүсэг бишрэл нь гоо сайхны догдлон мэдрэхүйтэйхарьцуулбал шашны дэг жаяг, дүрэм журамд их захирагдсан байдаг юм. Хэдийтийм ч гэсэн шашин, урлаг хоѐрт нийтлэг төсөөтэй тал бий. Тухайлбал: аль, аль ньертөнцийг төгөлдөржүүлэх аугаа их арга хэрэгсэл болдог. Тодруулж хэлбэл, урлаг,шашин хоѐрын ертөнцийн төгс бус, муу муухай бүхнийг даван туулахад, мөнамьдралын бэрхшээл ихтэй, хэцүү, дарамттай нөхцөлүүдээс гарахад хүмүүст дэмтус болдог ажээ. Шашны болон урлагийн харилцан хамаарлын талаар оновчтойшийдвэр гаргасан философич бол Н.А.Бердяев юм. Түүний үзлээр элгээр ньэнэхүү хязгаарлагдмал прагматик ертөнцөөс чинагш гарах чадвартай байдгаараахоорондоо төсөөтэй. Урлаг ба философи: урлаг философи 2 нь ахуйн туйлын мөн чанарыгойлгож ухамсарлахыг эрмэлздэгээрээ нэг зорилготой гэж үзэж болно. Ялгаатайтал нь гэвэл философи чиглэлүүдийн зарим нь үнэнрүү, зарим нь утгаилэрхийлэхрүү тэмүүлдэг байхад урлагйин бүтээл нь үнэнигй нь ба өөртөөагуулдаг. Философи нь орчин үед хүнийг түүний сэтгэл хөдлөлийноюун санааныба ухамсарлахуйн илрэлүүдийн нэгдэлд, цогц байдлаар судлахыг эрмэлзэжэхэлсэн билээ. Энэхүү чиг хандлагын төлөөлөгчид бол Х.Ортега-и-гассет, Ж-
  • 4. П.Сартр, А.Камю, У.Эко нар юм. Үүнйи зэрэгцээ орчин үеийн уран зохиолдфилософийн рефлекси үүсэж хөгжих чиг хандлага нэлээд ажиглагдах болсон. ҮүндТ.Манн, Г.Гессе нарыг дурдаж болно. Үүнийг урлаг, үнэлэмжийн бусад хэлбэрийнхооронд явагдаж буй солилцооны үйл явц агуулгын аль альных нь агуулгыгбаяжуулж байдаг. 20-р зууны соёл дахь урлагийн хөгжлийн замууд 20-р зуун бол урлагийн хөгжилд цоо шинэ нөхцөл байдлыг үүсэн буйболгосон эрин юм. Хэрвээ өмнөх үеийн урлагийн янз бүрийн урсгал чиглэлүүдямар нэгэн хязгаарлагдмал гоо зүйн зарчим дээр тулгуурлан үүсэж байсан бол 20-р зуунд урлаг нь ирээдүйн хөгжлийнхөө замыг өөрөө гаргаж, урлагийн түүхэнд цоошинэ хуудсыг нээсэн. Иймээс орчин үеийн гоо зүйн онолууд өмнөх үеийнуламжлал дээр тулгуурлахаа бараг болж, нэг нь нөгөөгөө үгүйсгэх юмуу өөрхоорондоо огт холбоогүй юм шиг маш олон төрөл, олон хэв маягаар зэрэгцэнорших боллоо. Гносеологи асуудлаас илүү онтологи асуудлыг судлах эрмэлзлэл бол 20-рзууны урлагийн онолын нэгэн өвөрмөц онцлог болж байна. Эдгээр онцлогийнуялдааны үр дүнд орчин үеийн урлагйин онолд дараах хэдэн чиглэл өрсөлдөх,зэрэгцэх байдлаар оршдог. Нэг. Модернизм Модернист гоо зүйн онолоос нэлээд нөлөө бүхий нь интиутивист баэкзистенциалист урсгал юм. Интиувист гоо зүй нь уран бүтээлийн рациональ буюуурьдач нөхцлүүдийг боловсруулах явдлыг онцгой анхаардаг. 20-р зууны интуивистгоо зүйн нэрт төлөөлөгч бол францын философич А.Бергсон юм. Хүний гоосайхны мэдрэмж нь домог бүтээх чадвартай байдаг ба энэхүү чадвар нь хүнднүүрэлсэн байдаг үхлийн айдсыг даван туулахад туслаж, түүний авралын арга замнь болж өгдөг гэж тэрээр үзжээ. А.Бергсоны үзлийг үргэлжлүүлэн хөгжүүлж,өөрийн гэсэн өвөрмөц үзлийг бий болгосон хүн бол францын зохиолч, нийгэм улстөрийн зүтгэлтэн А.Мальро юм. Урлагийн уг чанар болон түнийн эрхэм дээдзорилго бол хүнийг хүнлэг болгох явдал мөн гэж тэрээр үзсэн. Эрхэм дээдзорилгодоо хүрэхийн тулд бидэнд нэгэнт өгөгдсөн ертөнцийг танин мэдэх бусхарин бодит ертөнцийг түүхий эд мэтээр ашиглах үндсэн дээр жинхэнэ хүнийертөнцийг буюу урлагийг ертөнцийг бүтээн байгуулах хэрэгтэй гэж тэр үзсэн.Тийнхүү урлаг бол бодит байдлын эмх замбараагүйн дунд шинэ ахуйг бүтээнбайгуулах өөрөөр хэлбэл ертөнцийг өөрчлөн шинэчлэх үйл явц юм. Ийм үзлийнхээүүднээс тэрээр сэргэн мандалтын үеэс эхээ авч 19-р зууны сүүл хүртэл хөгжижирсэн урлагийн сонгодог онолуудыг үүрэг хүлээсэн урлаг гэж шүүмжилжээ. Тэгээдбуй бусаас буйг бүтээж эмх замбараагүйг эмхлэн цэгцэлж эмх журамгүйамьдралыг уран сайхны хэлбэрт оруулах явдал бол уран бүтээлч хүн болонурлагийн жинхэнэ зорилго гэж тэр үзсэн. Орчин үеийн урлагийн зорилгыг түүний нийгэмд эхлэх байр суурийг ойлгонухаарахад багагүй хувь нэмэр оруулсан философийн өөр нэг урсгал болэкзистенциализмын гол төлөөлөгч Ж-П. Сартрын үзсэнээр хүн эхээс төрөхдөө хэн
  • 5. болохоо мэдэхгүй байдаг энэ нь тэр хүүхэд эхлээд оршин байна. Харин мөнчанараа өөрөө сонгох болно гэсэн үг. Хүн эхлээд оршин байж өөрийгөө төсөөлдөгба энэ үеэс л хүсэл эрмэлзэлээ илрүүлж эхлэдэг. Оршихуйруу тэмүүлсэн энэ хүсэлэрмэлзлэлийн дараа хүн өөрөө хэнийг бий болговоо гэдэг нь гарч ирнэ. Ингээдтүүнийхээр хүн сонголт хийнэ гэдэг нь өөрийгөө төдийгүй бусдыг сонгоно.Өөрийгөө би сонгосноороо нийтлэг байдлыг бүтээж, түүний дүнд аливаахүмүүсийн ахуйн төлөвлөгөөг бий болгодог. Ж-П:Сартрын энэхүү үзэл нь гоо зүйн сургаалд нөлөөлсөн юм. Тодруулжхэлбэл, Ж-П. Сартер болон бусад экзистенциалистууд филисофийг урлагийн нэгэнтөрөл болх уран зохиолынхэлбэрт оррулж чадсан юм. Үүний нэг тод жишээ болтүүний зохиол бүтээлүүд. Сартер олон тооны тууж, роман, жүжгийн зохиол бичжээ.Ийнхүү Ж.П.Сартрыг нэг талаас филисофич, нөгөө талаас урлагийн нэгэн нөлөөбүхий урсгал болох модернизмийн сонгодог төлөөлөгч гэж үнэлдэг. Ж-П:Сартрын үзэл санаа нь францын филисофич, улс төрийн зүтгэлтэнАльбер Камюгийн үзэлд багагүй нөлөө үзүүлсэн. Тэрээр хүн оюун ухаанаараа хувьзаяагаа ухаарч амьдралын дарамттайгаа эвлэрэхгүйгээр үр өгөөжтэй бүрэндүүрэн тэмцэж амьдарснаар амьдралын утга учир нь төгөлдөрждөг гэжээ. Тийнхүүхүний амьдралын утга учир нь эрх чөлөө тэрсэлдээнд оршдог аж. Модернизм гэсэн нэгэн ерөнхий ойлголтын доор футуризм, кубизм,сюрреализм, экспрессионизм зэрэг авангард чиглэлийн урлагийн олон урсгал бийболсон. Социалист реализм 20-р зууны урлагийн хөгжилд багагүй нөлөө үзүүлж, социализминй замаарзамнаж байсан орнуудад ноѐрхож байсан урлагийг ойлгох арга нь Социалистреализм юм. Энэхүү урсгалын эх үүсвэрийг К.Маркс, Р.Энгельс нар юм. Эдгээрсэтгэгчид өөрийн гоо зүйн үзлээ боловсруулсан. Маркист гоо зүйн үзлийн цөмийг дараах хэдэн зарчим бүрдүүлдэгюм. Үүнд: -Урлаг, гоо зүйн сэтгэлгээнд материалист диалектикийн үндсэн зарчмыг голарга зүй болгосон. -Түүхийг материалист ѐсоор ойлгох ойлголтын үүднээс урлагт хандсан -Урлаг, гоо сайхны үзлээ боловсруулахдаа эцсийн эцэст зөвхөн пролетариангийн тэмцэл, түүний үйл ажиллагаа, пролетари ангийн тэмцлийн ирээдүйнзорилготой уг асуудлыг холбож үзсэн. Реалист арга барилын тухай илүү нарийн арга боовсруулсан хүн болФ.Энгельс юм. Тэрээр реализмийн гол утга агуулга бол жинхэнэ амьдралынүнэнийг нээх явдал мөн гэсэн.
  • 6. Социалист реализм гэж нэрлэгдсэн энэхүү арга нь урлаг дахь ангич, намчбайдлыг хэт дөвийлгөж, үзэл сурталжсан, амьдрал дахь объоктив үнэнийг нэгнамын үйл хэрэгт захируулж үзүүлэх гэсэн туйлширсан арга байв. Структурализм бүтэцчилэх үзэл Урлаг, гоо зүйг ойлгох модернист хэв маягаас өөр хандлагыг илэрхийлсэн20-р зууны филисофийн урсгал бол Структурализм юм. Структуралистуудынсудалгааны гол объект нь хүмүүсийн соѐлын үйл ажиллагааны үр дүнд үүсэж бийболсон текст юм. Структурализмын гол ойлголтууд бол бүтэц, тэмдэг, утгат чанар,элемэнт, үйл хэрэг ажээ. Структурализмын арга зүйн үүднээс судлагдах ѐстойзүйл бол урлагийн болон хүний мөн чанарын асуудал биш харин урлагийн үйлийнтухай буюу соѐлын орчин дахь хүний байр суурийн тухай асуудал байдаг. 19-20-р зууны зааг дээр Роман Якобсон, Ян Мукаржовский, Алиос Ригль,Клод Леви-Стросс нар хожим структурализмын үндсийг бүрдүүлсэн хэд хэдэнүндэслэлүүдийг дэвшүүлсэн байна. Эдгээр сэтгэгчид бүгд домгийн уг чанарыгсудлах явдал бол текстийн тогтвортой бүтцүүдийг судлахад тус дэмтэй гэсэнбайна . Структурализмын өөр нэг гол төлөөлөгч бол францын онолч Ролан Бартюм. Тэрээр аливаа текст нь улс үндэстний соѐлын ялгааг үл харгалзсан тогтвортойбүтэцтэй байдаг ба текстийн тэрхүү тогтвортой бүтэц нь хүний сэтгэц, ухамсарынуг чанартай салшгүй холбоотой гэжээ. Постструктурализм ба постмодернизм Структуралист аргыг халах замаар орчин үеийн өрнө дахины урлаг, уранзохиол шинжлэлд гарч ирсэн философи арга зүйн баримтлалуудын цогц болПостструктурализм юм. Постструктурализмын нэгэн томоохон төлөөлөгч бол францын эрдэмтэн,философич Жак Деррида юм. Тэрээр бүтэцзүйн аргыг герменевтик болпсихоанализтай холбох зорилт тавьж, улмаар бүхнийг оюун ухаанаар шүүнтунгаах гэсэн лого-центрист уламжлалыг болон текстийн тогтвортой, статикбүтцийг эрж хайхыг зорьж байдаг бүтэцчилэх аргыг шүүмжилж, үүнийхээ үндсэндээр Постструктуралист баримтлалууд боловсруулсан. Урлаг, утга зохиолынбүтээлүүдийг судалдаг Постструктуралист арга бол деконструкци юм. Энэ аргынгол зорилго нь уран зохиол дахь өгүүллэгдэггүй болон уншигчдад зохиолын альалины өртөхгүй үлддэг ”үлдэц утгуудыг” олж нээх явдал юм. Сэдвийн далд утга,эсрэг үзэл бодол зэргийг илрүүлэх явдал бол деконструкци аргын гол зорилго гэжойлгож болно. Урлагийн филисофи онолд хамрагдах постмодернизмын хамгийн голшинжүүд: -Хүн төрлөхтний уран сайхны бус үйл ажиллагаанд улс төр, шашин,мэдээлэл зүй урлагийн үзүүлэх нөлөөг онцлон тэмдэглэх -Бичлэгийн плюрализм эрхэмлэх
  • 7. -Өмнөх үеүдийн урлагийн бүтээлүүдээс их хэмжээний ишлэл авч, өөрийнбүтээлдээ хэрэглэх, -Өмнөх үеийн соѐлын гоо сайхны уламжлалыг егөөдөх -Урлагийн бүтээлүүдийг бүтээн туурвихдаа тоглоомын аргыг хэрэглэх зэрэгболно. Иймээс өмнөх үеийн урлагт “уран бүтээлч-урлагийн бүтээл” гэсэн тогтолцооүйлчилж байсан бол постмодернизмын үед “урлагийн бүтээл-үзэгч”хэмээх өөрнэг тогтолцоо үүсэх болсон юм. Орчин үед поп-арт, сонористик, алеаторик, хөгжмийн паунтилизм,гипперреализм, хепенинг зэрэг постмодернизм урлагийн олон урсгал бий болоодбайна. Ийнхүү 20-21 зуунд урлагийг ойлгох янз бүрийн урсгал бий болж, хоорондооөрсөлдөн оршиж ирсэн юм.

×