лекц №2

  • 7,945 views
Uploaded on

лекц №2

лекц №2

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
7,945
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2

Actions

Shares
Downloads
82
Comments
0
Likes
3

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Лекц №2 Ахуйн тухай сургаал Ахуйн тухай философи сургаалуудыг янз бүрийн үндэслэгээний үүднээс өөрөөрөөр хэв маяг болгон ангилж болдог. Ахуйн тухай сургаалуудыг нэн түрүүнд: а) сонгодог философийн;б) сонгодог биш философийн хэмээн хоѐр том бүлэгт хуваадаг.Ахуйн тухай сонгодог философи үзлийн үүсэл, хөгжилАхуйн тухай асуудлыг анх хөндсөн эртний бичгийн дурсгалууд бол эртнийЭнэтхэгийн Ведүүд аж. Тэдгээрт өгүүлэхдээ: эхлээд "асат" байснаа тэр нь "сат"болж хувирсан гэж байдаг аж. "Асат" гэдэг үгийг нь орчуулбал "ахуй биш", харин"сат" гэдэг үгийг нь орчуулбал "оршигч ахуй" гэж болдог байна.Орчин үеийн философи дахь ахуйн тухай янз бүрийн философи ойлголтын барагбүгдийнх нь үл хөврөл болохоор тийм санаанууд эртний Грекийн философидбайдаг. Философи үзэлдээ "ахуй" гэдэг ойлголтыг эртний Грект анх хэрэглэсэнсэтгэгч нь Парменид юм. Ахуйн тухай түүний үзэл нь XIX, XX зууны заримфилософич: ертөнцийн нэгдэл нь түүний ахуйд оршдог гэж үзсэний угтал болжөгсөн гэгддэг. Мөн сонгодог биш философи дахь ахуйн тухай янз бүрийн баримтлалд аргазүйн хувьд үр хөврөл нь байж чадах санааг Протагор илэрхийлжээ. Тэрээр: хүнбол өөрийн ахуйтай байгаанууд, бас өөрийн ахуйгүй тийм байгаа бишүүд зэрэг бүхюмсын хэмжүүр мөн гэсэн юм. Энэ томьѐололтой арга зүйн хувьд тохирохфилософи санааг эртний грекчүүд илэрхийлж "үнэний дагуух ахуй", "санаа бодлындагуух ахуй" хоѐрыг зааглан тайлбарлажээ. Тийм ангилал нь ахуйг объектив басубъектив хоѐр янзаар илэрхийлэх, заримдаа субъектив илэрхийлэл нь давуубайх бололцоог ямар нэг байдлаар олж харжээ. Эртний Грекийн философийн сонгодог үеийн төлөөлөгч Аристотель эндчухал байр суурьтай. Ахуйг мэдрэгдэгч, доод ахуй; цэвэр санаа байдагт жинхэнэахуй гэж Платон хоѐрхон шатлалтай хуваасан нь учир дутагдалтай гэж тэрээрүзсэн байна. Тэгээд Аристотель ахуй бол мэдрэгдэгч төвшнөөс антеллигибель (ербусын) төвшин хүртэлх олон төвшинтэй гэж үзсэн байна. Бас тэрээр,"байгаа","ахуй" гэдэг хоѐр ойлголтыг нэлээд тодотгон зааглаж, "байгаа бол ахуйг эзэмддэг"гэж бичжээ. Түүний "Метафизик" гэдэг нэрээр алдаршсан бүтээлд: "байгаа бололон аргаар хэлэгдэгч мөн" гэсэн тодорхойлолт томьѐолсон байдаг. Тэгээдбайгаагийн 4 төрөл (хэлэгдэгч) байдаг гэсэн ангилал гаргажээ. Тэдгээр нь: 1).ирэхүй (нэмэгдэхүй); 2). үнэн; 3). категориуд; 4). бололцоо ба бодит байдал зэрэгюм. Энэ ангиллын төрлүүдэд (хэлэгдэгчүүдэд) субъектив чанар чухал ачхолбогдолтой гэж Аристотель үзэж байсан аж. Дундад зууны нөхцөлд ахуй, түүний бүтцийн асуудлыг христос шашныфилософид авч үзээд бурхан тэнгэрлэг "жинхэнэ" ахуй, бүтээгдмэл ахуй хоѐрынзаагийн тухай тайлбарладаг байв. Энэ нь орчин үеийн Өрнөдийн шашныфилософийн зарим чиглэлд уламжлагджээ.
  • 2. Баруун Европын Сэргэн мандалтынфилософичид ахуйн тухай категорийг шашны үзэлд тохируулан ингэжтайлбарлахаас татгалзаж, ахуйг байгальтай адилтгаж байв. Энэ нь ахуйн тухайшинэ шинэ баримтлал XVII-XVIII зуунд гарч ирэхэд хүргэжээ. Тэдгээр баримтлалдахуй бол хүнд эсрэг бодит байдал, хүн үйл ажиллагаагаараа эзэмшдэг зүйл мөнхэмээн тайлбарлаж иржээ. Чухам энэ үеэс хойш ахуй бол ул өөрчлөгдөхсубстанци, субъектэд эсрэг объект мөн гэдэг үзэл хүчтэй дэлгэрэх болсон байна.Ийм утгын үүднээс ахуй бол зөвхөн байгалиар, байгалийн зүйлсээрхязгаарлагдаж, оюуны зүйлсийг өөртөө үл багтаадаг. Гэхдээ ахуйн тухай иймматериалист ойлголтыг өрөөсгөл хэмээн шүүмжилдэг төлөөлөгч тэр үед цөөнгүйбайв. Тухайлбал Декарт ухамсар ба өөрийгөө ухамсарлахуйг шинжилснийхээүндсэн дээр: "Би сэтгэдэг, иймээс ч би оршдог" хэмээсэн нь ахуйг нэн түрүүндсэтгэгч "Би" хэмээн үзэхийг үндэслэсэн хэрэг юм. Бас Лейбниц: ахуй бол монадуудхэмээх оюуны субстанциудын үйл ажиллагааны тусгал мөн гэснээрээ тодорхойхүнээс, субъектээс үл хамаарал оюуны эхлэл байх тухай санааг илэрхийлжээ.Тийнхүү XVII-XVIII зууны Европын философичид ахуйн аль нэг бололцоотойтодорхой хэлбэр ба хүрээг авч үзэж байсан аж. Германы сонгодог философийн төлөөлөгчид И.Кант, Фихте, Шеллинг нарахуй бол хүний үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрт хэрэгжих санааны зүйлсбайдлаар байж болно хэмээн тайлбарлажээ. Тэдний үзлээр ахуйн тухай ойлголтбол субъектийн ухамсрын зарим тал, зарим чадварын үр дүн байдаг.Ахуйн тухай асуудлыг Ф.Энгельс ертөнцийн нэгдлийн асуудалтай холбонматериалистаар авч үзсэн билээ. Тэрээр ертөнцийн ахуй бол түүний материаллагнэгдлийн урьдчилсан нөхцөл мөн гэж үзсэн. Энгельс материаллаг ертөнцийноршихуйг "ахуй" хэмээн илэрхийлж, харин ахуйг субстанци мөний нь хувьд түүнийгматеритай адилтгадаг. Сонгодог философийн хүрээнд ахуйн тухай асуудлыг улам нухацтайболовсруулсан нэг философич бол германы философич Николай Гартман (1882-1950) билээ. Тэрээр нэн түрүүнд дараах хоѐр зүйлээр онтологийн салбарт чухалхувь нэмэр оруулсан байна. Үүнд: нэгдүгээрт, тэрээр эртний сэтгэгчид, улмаарсонгодог биш философийн нэг төлөөлөгч М.Хайдеггер зэрэг судлаачид "байгаа","ахуй" гэдэг хоѐр категорийн харьцааны асуудлыг авч үзсэнийг шинжлээд өөрийндүгнэлтийг өгсөн байна. Түүний дүгнэлтээр үнэн байж чадах зүйл, үнэн хоѐр, басбодитой байж чадах зүйл, бодит байдал хоѐр яаж ялгагддаг вэ, яг тэдгээр шигбайгаа, ахуй хоѐр ялгагдана. Үнэн байж чадах зүйл маш олон, харин энэ олондоторх үнэн ахуй өөрөө ганц байдаг. Бодитой байж чадах зүйл маш олон янз байж,харин тэдгээр доторх ганц бодит байдал, ахуйн ганц модус (илрэл) байдаг.Эдгээр санаанаас дүгнэлт хийвэл Н.Гартманыхаар нэгэнтээгүүр байгаа гэдэг болахуй нь адил буй тийм олон янз; нөгөөтээгүүр ахуй бол аливаа байгаагийноршихуй мөн. Хоѐрдугаарт, Н.Гартман ахуйг зарим үндэслэгээний үүднээс янз бүрээрангилсан байдаг. Тухайлбал: 1). ахуйн талууд, үүнд "бэлэн ахуй" буюу "оршинбайхуй" ба тодорхой ахуй; 2). ахуйн аргууд, үүнд бодит байдал ба санаалагбайдал; 3). ахуйн модаль шинжүүд, үүнд бололцоо, бодит байдал, зайлшгүйчанар. Улмаар тэрээр ахуйн тал тус бүрт олон давхраа буюу шат байдаг тухайөгүүлсэн юм. Үүнд, бодит ахуйд матери, амьдрал, ухамсар, оюун ухаан; танин
  • 3. мэдэхүйд хүртэхүй, бясалгал, мэдлэг; логикийн хүрээнд ойлголт, бодомж, оюундүгнэлт зэрэг давхраа байдаг гэж ангилжээ. Ийнхүү Н.Гартман ахуйн тухай сонгодог философийн хүрээнд боловч түүндбайдаг монизмыг даван туулаад олон ургалч үзлийн зарчмыг тэнд тууштайхэрэглэсэн гавьяатай. Ахуйн тухай сонгодог биш философийн зарим баримтлалАхуйн тухай сургаал аваас сонгодог философийн хамгийн цөм асуудал болжирсэн бөгөөд XIX зууны 30-40-өөд оноос хойш үүссэн позитивизм зэрэг сонгодогбиш философийн янз бүрийн чиглэлүүд сонгодог онтологийг түүхийн хувьд үеэөнгөрөөсөн сэтгэлгээ мөн гэж зарлах болсон билээ. Хэдий тийм боловч сонгодогонтологи эдүгээ хүртэл оршин тогтнолоо хадгалж ирсэн юм. Үүний хамт сонгодогбиш философийн олон чиглэл өөр өөрийн өвөрмөц онтологи баримтлалболовсруулсан билээ. Бид энэ удаад сонгодог биш онтологийн зарим голтөлөөллийг авч үзэх болно. Ахуйн тухай сонгодог биш баримтлалууд анх Германд, нэн түрүүнд Гегелийнидеалист онтологийг шүүмжлэх үндсэн дээр үүсчээ. Жишээ нь: германыфилософич Вильгельм фон Гумбольдтын дүгнэлтээр Гегелийн идеалист системдэх "туйлын (абсолют) субъект" гэдэг ойлголт бол эртний грекчүүдийн "фюзис","космос" гэдэг хоѐрдмол утгатай ойлголт, улмаар христос шашны ("бурхан тэнгэр","ертөнцийн эзэн" гэх мэтээр манайд орчуулдаг) "god - бог" гэдэг ойлголт-энэхоѐрыг уламжилж аваад синтезлэсэн. Ийм онтологи ойлголтыг Гегель дансэтгэхүйн бясалгалаар боловсруулсан. Угтаа онтологи бол сэтгэхүйн хүрээнд биш,харин хэлний хүрээнд хэрэгждэг. Учир нь, хэл бол субъект объект хоѐрын хооронд,бас хүн, ертөнц, Бурхан тэнгэр гурвын хооронд анхдагч зууч нь болдог.Товчоор хэлбэл В.Фон Гумбольдтын үзлээр ахуй бол ямар нэг объектив, туйлынзүйл биш, харин хүнийг амьдралтай нь, улмаар ертөнцтэй, бас Бурхан тэнгэрийгзөвшөөрдөг тохиолдолд эцсийн эцэст Түүнтэй холбогч хэлний тодорхойбайгууламж (конструкци) мөн. Мөн түүний үзлийг баримталбал хэлний үгс аваастуршлагын явцад нээгддэг тул тэдгээрээр дамжин хэрэгжиж, илэрдэг ойлголтуудагуулгаараа тогтворгүй, ямагт өөрчлөгдөж байдаг. Эндээс: бодит байдлын тухаймэдлэг бол сэтгэхүйн үндэслэгээ үл шаардсан, бодгаль шинжтэй байдаг гэсэндүгнэлт гардаг. Ийнхүү бодит байдал, ахуй бол Гегелийнхээр түгээмэл, объектив;харин Гумбольдтынхоор бодгаль, субъектив шинжтэй.Германы философич Артур Шопенгауэр (1788-1860) Гегелийн философи дахьөөрийгөө танин мэдэгч, туйлын субъектийн оронд хүсэл эрмэлзэл (will)-ийгдэвшүүлэн гаргаж иржээ. Түүний тэрхүү волюнтарист онтологийн үүднээс хүсэлэрмэлзэл бол хүн, амьтан, сэтгэлийн амьдралын төдийгүй амьгүй байгалийнүзэгдлүүдийн дотоод мөн чанар нь болдог. Ахуйн тухай асуудлыг феноменологи философид өвөрмөцөөр авч үздэг.Ингэхдээ тэнд ахуйг танин мэдэхүйн судлах зүйлд холбогдуулан авч үзсэн байдаг.Өөрөөр хэлбэл энэ философи ахуйг интенциональ ухамсрын тухайбаримтлалынхаа үүднээс тайлбарласан юм. Үүнд, судлах зүйлийн ахуй бол тэрхүүсудлах зүйл өгөгддөг олон янзын арга дахь адил нь мөн. Энэ тодорхойлолтдоонийцүүлсэн нэг жишээг ерийн ухамсрын төвшинд Э.Гуссерль авсан байдгийгдурдахад шоо хэлбэрт биеийг хүртэхэд нарийн нэгдмэл, интенци илэрдэг. Үүнд,шоо хэлбэрт биеийг хэрхэн харж буйгаас хамааран тэр биеийн "үзэгддэг"
  • 4. өөрчлөгдөгч хувилбар, тухайн агшинд харагдагч өмнө тал ба үл харагдагч, иймдямар нэг хэмжээгээр тодорхойгүй ар тал зэрэг байдаг. Тэгээд хүн судалж буйзүйлийнхээ (жишээ нь шооны) тухайн нөхцөлд зөвхөн мэдрэгдэж буй байдлаас тэрзүйлийн бүхэл бүтэн байдлыг буюу адилыг илэрхийлсэн утгыг тэр зүйлдээоноодог. Сонгодог биш философи дахь онтологийн онцлогийг өгүүлж буй үеданалитик философийг орхих аргагүй байдаг. Аналитик философийн төлөөлөгчид философийн асуудлыг зохиомол юм ууэх хэлний асуудал болгодог учраас онтологийн асуудлыг зориуд авч үздэггүй. Ернь тэд сонгодог онтологийг үеэ өнгөрөөсөн гэж үздэгийг энд бас санахадбуруудахгүй юм. Хэдий тийм авч аналитик философийн төлөөлөгчид хэлнийилэрхийллийн хүрээн дэх субстанцилаг элементүүдийг илрүүлэн тайлбарлажирсэн нь нэгэн төрөл онтологи ач холбогдолтой байдаг. Тухайлбал ЛюдвигВитгенштейн, английн философич Бертран Рассел (1872-1970) нар зохиомолхэлийг, шууд хэлбэл зохиомол хэлний орчин үе дэх хамгийн хөгжсөн хэлбэр болохматематик логикийн хэлийг судлаад "логик атом" гэдэг философи баримтлалболовсруулж байсан түүхтэй. Энэ хоѐр философич хэлний логик талыг шинжилжүзээд: хэл зүйн байгуулалт нь ярианд хэрэглэгдэж буй янз бүрийн нэр томьѐоныхоорондын логик холбоог бүрхэгдүүлдгийн улмаас тэр нь утгагүй хэллэг үүсэх,будлиан тарих байдалд хүргэж байна гэсэн дүгнэлт хийцгээжээ. Ингээд тэд"логикийн хувьд төгс хэл" зохиох төсөл гаргаж, доорх хэдэн зарчим ийм хэлний угчанарыг тодорхойлно гэж үзжээ. Үүнд, 1-рт, ийм төгс хэлний аливаа өгүүлбэр нэгбол элементэн (атоман) төлөвтэй, эсвэл нийлмэл (молекулан) төлөвтэй байдаггэжээ. Тэд элементэн өгүүлбэр нь тодорхой юм бүр өвөрмөц шинжтэй, мөн өөрюмтай тодорхой харилцаатай байдгийг илэрхийлж, харин нийлмэл өгүүлбэр ньлогик холбоосоор, нэн түрүүнд (математик логикт боловсруулсан) нийтлэгийн баоршихуйн кванторын тусламжтайгаар хэд хэдэн өгүүлбэрийг нэгтгэн холбосны үрдүнд бий болдог гэж тайлбарладаг байна. 2-рт, төгс хэлний аливаа нийлмэлөгүүлбэрийн үнэн, худлын тухай асуудал бол түүнийг бүрдүүлж буй элементэнөгүүлбэр тус бүрийн үнэн, худлын тухай асуудал мөн. 3-рт, элементэн өгүүлбэрүүдлогикийн хувьд бие биенээсээ тусгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээрийгнэгээс нь нөгөөг нь дүгнэн гаргаж авч болдоггүй. 4-рт, мөн энэ хэлэн дэх өгүүлбэрбол хэлний "атом" юм гэжээ. Математик логикийн үүднээс авч үзвэл эдгээр үндэслэл нь энгийн банийлмэл бодомжуудын ялгаа, нийлмэл бодомжийн үнэн худлын хамаарал юунаасшалтгаалдаг зэргийг заасан чухал үнэлэмжтэй байдаг. Гэтэл тодорхой шинжлэхухаанд хамаарах эдгээр үндэслэлийг философид ярихын шаардлага юу вэ? гэсэнасуулт гарч болох юм. Энд хоѐр зүйлийг онцлон тэмдэглэх шаардлагатай. Үүнд,нэгдүгээрт, Рассел, Витгенштейн нар математик логикийн хэлийг ашигланилэрхийлсэн эдгээр үндэслэлээ хэлний бусад тогтолцоонд, нэн түрүүнд төрөлххэлэнд хамааруулж, аливаа хэллэгийн ерөнхий зарчим хэмээн үзжээ.Хоѐрдугаарт, тэд өгүүлбэрийг "баримт" гэдэг ойлголттой холбон тайлбарлаж буйнь бас философи утга учир бүхий байдаг. Үүнд, Б.Рассел, Л.Витгенштейн нардээрх зарчмуудтайгаа холбоотойгоор атоман баримтын (фактын) тухай номолсонюм. Баримт бол объектив үзэгдэл биш. Баримт бол өгүүлбэрийн бүтэцтэйзохицоотойгоор тусгай объект, түүний шинж хоѐрын хослолыг, мөн бусадобъектуудтай тухайн объект харилцах байдал зэргийн хослолыг тодорхойлж
  • 5. байдаг гэж Б.Рассел, Л.Витгенштейн нар үзсэн байна. Ингээд тэд: баримт болөгүүлбэрийн нэг адил атоман ба нийлмэл гэж хоѐр янз байдаг гэжээ. Үүнд,бүрэлдэхүүн хэсэггүй, дан баримтыг атоман баримт, атоман баримтууд гадаадхолбоогоор холбогдсон буй нэгдлийг нийлмэл баримт гэнэ хэмээн тэд ангилжээ.Тэгээд: "Сократ бол цэцэн ухаантай афин хүн байсан" гэхэд энэ нь нийлмэлбаримт юм. Харин "Сократ бол цэцэн ухаантай хүн байсан", "Сократ бол афин хүнбайсан" гэвэл тус тус атоман баримт мөн гэж тэд үзсэн аж. Атоман баримт ч гэсэнбүрэлдэхүүн хэсгүүдтэй байж болох боловч тэдгээр нь баримт биш. Жишээ нь"Сократ", "цэцэн ухаантан" хоѐр бол "Сократ бол цэцэн ухаантан" гэсэн атоманбаримтын бүрэлдэхүүн мөн. Харин эдгээр нь баримт биш гэж Л.Витгенштейн,Б.Рассеп нар үзжээ. Улмаар тэд нар: ертөнц бол бие биеэсээ үл хамаарах атомынбаримтуудын цогц мөн бөгөөд нэг атоман баримтын байгаа юм уу үгүйгээснөгөөгийнх нь байгаа эсэхийг тогтоох бололцоогүй гэсэн дүгнэлт хийжээ. Үүндээрээ логик атомын онолчид тулгуурлаад шалтгаант холбооны объектив шинжийгүгүйсгэжээ. Шалтгаант холбоонд итгэх нь балай заншил мөн гэж Л.Витгенштейн"Логик, философийн шастир" номдоо бичсэн байдаг. Гэхдээ энэ нь шинжлэх ухааншалтгаант холбоог жинхэнэ ѐсоор тогтоож чаддаггүйг өгүүлсэн болохоос объективюмст шалтгаант холбоо байх бололцоог Л.Витгенштейн хөндсөн юм биш ээ.Логик атомын тухай сургаалд ярьж буй ертөнц бол сонгодог онтологи утгаар биш,харин гносеологи ба семиотик утгаар, түүний дотор хэл шинжлэлийн философийнутгаар ярьж буй ертөнц мөн. Тийнхүү Л.Витгенштейн, Б.Рассел нарын өгүүлж буй"ертөнц" хэмээх ойлголт хэдийгээр объективизмын үүднээс биш боловчсубстанцилаг үзэгдлүүдийг илэрхийлдгийн хувьд тэр нь зохих онтологи утгатайбайдаг. Америкийн фипософич, логикч Уиллард ван Орман Куайн (1908-1997)аналитик философийн байр сууринаас зарим онтологи дүгнэлт хийсэн юм. Тэрээрхэлэн дэх "онолын баримтлалын схем"-ээр онтологийн онцлог тодорхойлогддогбөгөөд "ахуй бол хоорондоо холбогдсон хувьсагчийн утгат чанар мөн" гэдэгтомьѐолол боловсруулснаараа аналитик философичдын дунд шуугиан дэгдээсэнсэтгэгч мөн. Сонгодог биш онтологийг авч үзэж буй үед германы философичМ.Хайдеггерийн метафизикийг онцлох шаардлагатай байдаг. Учир нь, онтологиасуудлыг Сонгодог биш философийн чиглэлүүд бараг орхидог болсныгМ.Хайдеггер засаж, түүнийг философийнхоо төв асуудал болгосон аж. Тэрээр"байгаа", "ахуй" гэдэг хоѐр нэр томъѐоны утгыг Аристотель ялгасныг М.Хайдеггерөвлөсөн байна. Энд М.Хайдеггер уг хоѐр нэр томьѐоны утгыг объективизмынүүднээс биш, харин субъективизм, феноменологийн үүднээс ойлгосон юм. Үүнийгнотлох нэг зүйл дурдахад М.Хайдеггер байгаа бол өөрийнхөө ахуйд хамаарч,ахуйдаа даатгагдагч мөн гэсний зэрэгцээ ахуй бол байгаад өөрт нь холбогддогтийм үйл хэрэг мөн гэж бичсэн аж. Ингэхдээ тэрээр "ахуй", "байгаа" гэдэг нэртомъѐонуудыг юмсын ахуйг авч үзсэн субъектийн оюуны бүтээл болж буйкатегорийч утгаар биш, харин энэ-ахуйн экзистенциалууд (өөрөөр хэлбэл ахуйгасуугчийн өөрийнх нь орших аргууд)-ын утгаар хэрэглэсэн аж.Ийнхүү М.Хайдеггерийн фундаменталь онтологи бий болоход Аристотелийнфилософийн шийдвэр, хариулт нь биш, харин ахуйн утга учрын тухай асуулт ньхөтөч болж өгдөг байна. Материаллаг ахуй: байгаль ба нийгэм
  • 6. Ахуйг ангилдаг нэг үндэслэгээ бол түүний илэрдэг хүрээнүүдийг онцолдогбайдал мөн. Энэ ангиллын үүднээс хандвал материаллаг ахуй бол ахуйн нэгтомоохон хүрээ юм. Материаллаг ахуйн тухай монист ба плюралист сургаал"Материаллаг ахуй" гэдэг бол материаллаг ертөнцийг бүхэлд нь илэрхийлж үүссэнфилософи ойлголт юм. Ахуйн тухай олон ургальч үзлийн (онтологийнплюрализмын) үүднээс хандвал материаллаг ахуй бол ахуйн бие даасанхүрээнүүдийн нэг. Гэтэл материаллаг ахуйг Платон санаалаг ахуйн сүүдэр гэж,Гегель туйлын санааны уналт, "өөр ахуй" хэмээж, томизм ба XX зуун дахь түүнийхэлбэр неотомизм "доод ахуй" гэж ойлгодог гэх мэтээр түүнийг зарим философичямар нэг захирагдагч, бүтээгдэгч, доод байдлаар тайлбарладаг байна. Харинматериалист философид материаллаг ахуйг байгаа ганц жинхэнэ бодит байдалхэмээн ойлгож, түүнээ "матери" гэдэг категороор илэрхийлдэг.Материалист монизмын үүднээс материаллаг ахуй бол ахуйн янз бүрийн хэвмаягийн нэг төдий биш, харин жинхэнэ ганц бодит байдал мөн. Матери гэж юу вэ? Материйн тухай философи ойлголт сонгодог онтологиутгаараа зөвхөн шинэ үеийн Европын философи дахь материалист чиглэлийнбүтээгдэхүүн мөн. Гэхдээ түүний үр хөврөл санаа бүр эртний философисэтгэлгээнд үүсэн хөгжиж иржээ. Үүнд, эртний Энэтхэгийн философийн олончиглэл ертөнцийг гал, ус, агаар, шороо гэх мэт хэд хэдэн махбодоос тогтдог гэжүзсэн бол эртний Грекийн философийн анхан үеийн төлөөлөгчид ертөнцийг зөвхөнямар нэг махбодоос тогтдог гэж үзсэнээрээ материйн тухай ойлголт рууэнэтхэгчүүдээс илүү ойртсон аж. Ялангуяа атомын тухай сургаал аваас аливаамахбод, аливаа юмс үл хуваагдагч өчүүхэн жижиг хэсгүүдээс адилхан тогтдоггэснээрээ материйн тухай ойлголт руу махбодын тухай сургаалуудаас илүүойртсон бясалгал юм. Шинэ үеийн Европ дахь материализмын төлөөлөгчид материйн тухайойлголтыг цоо шинэ арга зүйн үндсэн дээр тайлбарлаж эхэлсэн байна. Үүнд,эртний сэтгэлгээн дэх материализмын анхны төлөөлөгчид аливаа юмны үндэсболж, ертөнцийг дэг журам, зарчим бүхий болгож байдаг анхдагч түгээмэл юмнытухай ярихдаа тэр юмыг хүний үйлдэл, ухамсартай харьцаагүй бие даасанбайдалтайгаар тайлбарладаг байв. Харин анх XVIII зууны францынматериалистууд материаллаг ахуйг байсан, байгаа, хойшид ч байх ганц бодитбайдал мөн гэж үзэн, ийм монист үзлээ "матери" гэдэг категориор нэгтгэнилэрхийлэхдээ түүнийг хүний мэдрэхүйтэй харьцуулах үндсэн дээр авч үздэгуламжлал бий болгосон юм. Тэд: "матери бол бидний мэдрэхүйд ямар нэгбайдлаар нөлөөлдөг бүхэн мөн" гэдэг томъѐолол боловсруулсан билээ.К.Маркс, Ф.Энгельс нараас авахуулаад В.И.Ленин, И.В.Сталин, тэднийгзалгамжлагчид зэрэг диалектик материалист философийн бүх томоохонтөлөөлөгчид материйн тухай францын материализмын үзлийг өвлөж аваад тухайнүеийнхээ шинжлэх ухааны чухал нээлт, ололтуудад үндэслэн уг үзлийг чимж, басбаяжуулж ирсэн түүхтэй. Тэдний дотроос В.И.Ленинийг онцлон дурдахшаардлагатай. Тэрээр матери бол "хүний сэрэлд өгөгдсөн бөгөөд бидний сэрлээсшалтгаалахгүй оршиж, сэрлээр хуулбарлагдан бууж, тусгагдаж байдаг объективбодит чанарыг тэмдэглэсэн философийн категори мөн" хэмээн уг ойлголтынагуулгыг материализм дахь онтологи, танин мэдэхүйн онол хоѐрын харилцануялдааны үүднээс тодорхойлсон юм.
  • 7. Материйн орших арга. Диалектик материализмд чамбай боловсруулж ирсэнасуудлуудын нэг нь "хөдөлгөөн бол материйн орших арга мөн" гэдэг Францынматериалистууд анх тод илэрхийлсэн томьѐоллын санааг шинжлэх ухааны заримчухал ололтод үндэслэх замаар өргөтгөн гүнзгийрүүлж ирсэн нь билээ. Тухайлбалхөдөлгөөнийг ХVII-ХVIII зууны материалистууд шиг юмны зөвхөн механик байршилжилт төдий үзэх биш, харин түүнийг тухайн юмны аливаа өөрчлөлт гэж үзвэлзохих тухай; хөдөлгөөн зөрчилт шинжтэй зэрэг асуудлыг боловсруулж ирснийгонцлон дурдаж болно. Гэвч диалектик материализм хөдөлгөөнийг эцсийн эцэстзөвхөн материйн нэг салшгүй шинж (атрибут) гэж үзсэн; өөрөөр хэлбэл хүний оюунухаан, ухамсарт хөдөлгөөн бие дааж нэг шинж нь болдгийг хэрэг дээрээүгүйсгэдэг; хөгжил, хөдөлгөөн хоѐрын холбоог тайлбарлахдаа зөвхөн диалектикийгарга зүйгээ болгодог гэх мэт шүүмжлэлд өртдөг. Материйн орших хэлбэрүүд. "Орон зай, цаг хугацаа хоѐр бол материйнорших хэлбэрүүд мөн" гэж францын материалистууд анх тод томьѐолсныгдиалектик материализм өвлөн авсан юм. Диалектик материализм материйн орших хэлбэрүүдийн тухай тийм механикүзлийг даван туулах чиглэлээр чухал чухал алхам хийсэн билээ. Үүнд, "орон зай"гэдэг философи категорийг диалектик материализмын үүднээс авч үзвэлматериаллаг объектуудын зэрэгцэн оршихуй, тэдгээрийн (өмнө хойно, баруунзүүн, дээр доор, хол ойр гэх мэт) харилцан байршил, бүтэц, зай, эзлэхүүн зэргийгхамарсан маш өргөн ойлголт юм. Харин цаг хугацаа бол үзэгдэл, үйл явдлыноршин тогтнох хугацаа, нэг нь нөгөөгөө халах дэс дараа тэдгээрийн төлөв байдалболон тусгай тусгай үе шат, талынх нь үргэлжлэх, өөрчлөгдөх хугацаа зэргийгхамарсан ойлголт юм гэж диалектик материализм үздэг. Диалектик материализморон зай ба цаг хугацааны талаархи үзэлдээ физикийн шинжлэх ухааны ополтынүүднээс XX зуунд дараахь шинэ санааг нэмсэн юм. Тэр нь юу вэ гэвэл орчин үеийнфизик, математикийн шинжлэх ухаанд дөрвөн хэмжээст, бүр түүнээс ч олонхэмжээст орон зайн тухай ойлголтыг ашигладаг нь тодорхой юм. Энд тухайлбалдөрвөн хэмжээст орон зай-цаг хугацаа гэдэг ойлголтын тухай ярьж байгаа үедорон зайн гурван хэмжээс дээр бас цаг хугацааг нэмдэг.Тийнхүү орон зай, цаг хугацаа гэж юу вэ? гэдгийг ойлгох нь; а). шинжлэх ухаанымэдлэг; б). субъектив мэдрэмж; в). тухайн ард түмний аж төрөх ѐс, соѐлынонцлогоор нөхцөлдсөн үнэлэмж зэргийн харилцан уялдсан үр дүн байх ѐстойгорчин үеийн философи зонхилох баримжаа болгож байна. Тийн аваас орчинүеийн философийн утгаар орон зай бол ахуйн янз бүрийн хүрээ ба төвшнийгнийтэд нь юм уу зарим хэдийг нь, эсвэл аль нэгий нь бүтэц, зай, овор төрхзэргийнх нь үүднээс мэдрэмж, шинжлэх ухааны сэтгэхүй, үнэлэмж зэрэг хэлбэрээрилэрхийлдэг ойлголт мөн. Цаг хугацаа бол ахуйн янз бүрийн хүрээ ба төвшнийгнийтэд нь юм уу зарим хэдийг нь, эсвэл аль нэгийг нь янз бүрийн хувирлынх ньүүднээс мэдрэмж, шинжлэх ухааны сэтгэхүй, үнэлэмж зэрэг хэлбэрээрилэрхийлдэг ойлголт. Энд дурдаж буй "хувирал" гэдэг ойлголт аваас хугацааныаливаа агшинг, тухайлбал өнгөрсөн, одоо, ирээдүй, мөн урагшлалт ба ухралт,түргэсэлт ба удаашралт, янз бүрийн хэмжилт, бас тайван, тогтвор ба өөрчлөлтзэргийг хамарсан өргөн утгатай буй болно. Байгаль. Эртний философи сэтгэлгээнд байгалийг хөдөлгөөнтэй, өөрчлөлтхувиралт бүхий бүхэл зүйл маягаар төсөөлөх байдал давамгайлдаг байжээ.(үүнийг ялангуяа Гераклит, Демокрит зэрэг хүмүүсийн үзэл тод илэрхийлдэг).
  • 8. Ингэхдээ тэд орчлон бол эмх замхгүй биш, харин түгээмэл, зохион байгуулалттай,боловсронгуй байдаг гэж үздэг байв. Тэр үеийн сэтгэгчид хүний оюун ухаандөртөж, орж ирж буй тийм хэмжээгээр орчлонг буюу байгалийг төсөөлдөг байжээ. Ер нь философи анх үүсэхдээ натур философи байсан. Харин хойшхойшдоо олон нэртэй философич ертөнцийг үзэх үзэл, нийгмийн үнэлэмжзэргийнхээ үүднээс байгалийг хүнээс, нийгмээс доогуур тавьдаг болжээ. Ертөнцийгүзэх үзлийн үүднээс тэгж үзэгчдийн эгнээний тэргүүнд Платон, Гегель, бас шашныфилософийн олон төлөөлөгч ордог. Улмаар Ф.Бэкон, И.Кант, И.Г.Фихте зэрэгсэтгэгч "хүн бол байгалийн ноѐн мөн" хэмээн тунхаглаж, хүн оюун ухааныхаахүчээр байгалийг өөртөө үйлчлүүлдэг байх ѐстой хэмээн сурталчилжээ.Гэтэл Ф.Энгельс, Ф.Ницше зэрэг олон сэтгэгч: хэрвээ хүн төрөлхтөн зөвхөнхэрэглэгчийн байр сууринаас байгальтай харьцвал байгаль тийм үйлдлийнх ньулмаас түүнд (хүн төрөлхтөнд) хатуу шийтгэл оногдуулдаг хэмээн сануулж байв.Нийгэм, байгаль хоѐрын харьцааны тухай өөр еөр үзэл болбоос онолынмэдлэгийн бусад төрөл болон ерийн ухамсрын төвшинд бас илэрдгийн дотроосорчин үеийн философи сэтгэлгээнд хамгийн хүчтэй нөлөөлдөг нь шинжлэх ухааныхолбогдох мэдлэгүүд мөн. Улмаар ингээд XX зуунд экологийн философи, товчнэрээр экофилософи бий болсон байна. Экологи гэдэг нэр томьѐог анх америкийн зохиолч, философич Г.Д.Торо(1817-1862) хэрэглэж, улмаар германы дарвинист биологч Э.Геккель (1834-1919)энэ нэр томьѐонд амьд биес өөр хоорондоо болон амьдрах орчинтойгоохарилцдаг харилцааг судалдаг шинжлэх ухаан гэсэн утга 1866 онд оруулсанбайна. Харин экологийг хүний нийгэм, байгаль хоѐрын харилцаанд дэлгэрүүлэнавч үзэх болсон нь тийнхүү экофилософи үүсэхэд хүргэжээ.Экофилософийн чиглэлүүдийн нийтлэг онтологи утга нь байгаль бол нийгмийнамьдралд эерэг, серөг аль нэг байдлаар нөлөөлдөг бие даасан хүчин зүйл мөнгэдэг баримтлал мөн. Ийм нийтлэг баримтлалын хүрээнд дараахь тайлбаруудбүхий олон чиглэл экофилософид бий болжээ. Үүнд: -Био төвт онолууд. Хүмүүсийн ахуйн нэн өвөрмөц арга, авир үйлдлийн ньтодорхой хэв маягууд бий болдог тийм онгон байгалийг хамгаалах ѐстой гэжэдгээр онол сурталчилдаг. -Консервационализмын баримтлалууд. Байгалийг экологийн үүднээс зөвашиглахыг техник, технологийн хувьд зөрчдөггүй тийм үйл ажиллагааг бүрдүүлэхзорилгод нийцүүлж нийгмийн зохион байгуулалтуудыг шинэчлэх ѐстой гэж эдгээрбаримтлал үздэг. -Экологичлогч онолууд. Нийгэм, байгаль хоѐрын харилцан үйлдлийгбайгалийн шинжлэлийн объектив шаардлагуудын үндсэн дээр хэрэгжүүлэх ѐстойгэж энэ онолын талынхан асуудалд ханддаг. Ийм онолуудын төв ойлголт ньбиосоциогенез (амьдрах орчин, нийгэм хоѐрын нэгдэл ба хөгжил) гэдэг ойлголт.Экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэх асуудалд гол анхаарлаа эдгээр онолхандуулдаг. -Экологич эдийн засагчдын баримтлалууд. Эдийн засаг, нийгэм, соѐлыгболж л өгвөл өсгөөд байх бодлогыг эсэргүүцэж, хүн байгаль хоѐрын харилцаагзохицолтой болгохыг эдгээр баримтлал онцолдог.
  • 9. Орчин үед дээрх баримтлалууд бие биедээ нөлөөлж, гагцхүү аль нэг юм уузарим хэдэн асуудлыг бусдаасаа илүү онцолдгоороо нэг нь нөгөөдүүлээсээялгагддаг аж. Иймд "хүн бол байгалийн ноѐн мөн" гэдэг философи лоозон, улмаарбайгаль өөрөө өөрийгөө нөхдөг тул түүнийг ашиглахад хязгаар тавиад байхшаардлагагүй гэдэг экологийг үгүйсгэгч үзэл (нигилизм) үеэ өнгөрөөжээ.Экофилософийн хамгийн төв ойлголт бол "амьдрал" гэдэг категори болжтөлөвшсөн. Уг ойлголтын суурийг Оросын философийн төлөөлөгчид тавьсанбайна. Тэдний тайлбараар амьдрал бол зөвхөн энэ дэлхийн төдий биш, хариннийт орчлонгийн үзэгдэл мөн. Тэгээд бас амьдрал бол биологи, сэтгэлийн, оюуны,сүнслэг, интуитив (увьдаст) зэрэг янз бүрийн талтай байж, үүний улмаас хүнийертөнц, орчлон хоѐрт зарчмын ялгаа үгүй байж таардаг.Шинжлэх ухааны үүднээс анх яригдаад улмаар философид орж ирсэн нэн чухалонолын баримтлал бол "биосфер (амьдралын хүрээ)" гэдэг баримтлал юм."Биосфер" гэдэг нэр томьѐог шинжлэх ухаанд XVIII зуунд манай гариг дахьамьдралын хүрээг илэрхийлж анх францын байгаль шинжээч Жан Батист Ламарк(1744-1829) хэрэглэжээ. Харин Оросын эрдэмтэн В.И.Вернадский (1863-1945) угнэр томъѐог философи утгаар анх тод ашигласан аж. Түүний судлан тогтоосноорбиосфер бол амьд бодисын орчин мөн. Тэрээр "амьд бодис" гэдэг нэр томъѐондор манай дэлхийн амьтай бүхний цогцыг ойлгодог. Амьд бодисын орчинд ньдэлхийн усан бүрхүүл, түүний дотор нян амьдрагч маш гүний ус, атмосферийндоод хэсэг (шувуу, хүн, хорхой шавьж зэрэг амьтан байдаг), газрын (хөрс янзбүрийн нян амьдардаг) зэрэг багтдаг. Биосфер дотор амьд бодис дээд зэргээр нягтарсан "амьдралд чухал өрмөнхальс" байдаг. Тэрхүү өрмөн хальс нь хуурай газрын хөрс, гадарга болон дэлхийндалайн усны өнгөн давхраа зэргээс тогтдог. Байгалийн амьгүй бие, амьд бодисхоѐрын хооронд бодисын болон энергийн тасралтгүй солилцоо явагддаг. Энэхүүсолилцоо болбоос амьд бодисын өдөөсөн атомуудын хөдөлгөөнд амьд бодисындэлхийлэг болон орчлон ертөнцлөг утга учир илэрдэг. Яагаад гэвэл биосфер болорчлонгийн энергийг өөртөө тасралтгүй нэвтрүүлдэгтийм ганц дэлхийн бүрхүүлмөн. Амьд бодис болбоос биосферийг бүхэлд нь хамарч, бүтээн, өөрчилж байдаг.Гэхдээ амьд бодис жин ба багтаамжийн хувьд биосферийн маш бага хэсгийгэзэлдэг. Тийнхүү биосферийн бүтцэд амьгүй бодис дийлэнх нь болж байдаг.Биосферд хүний амьдрал орж ирснээр түүний эрч далайцыг өөрчилсөн байна.Хэрвээ янз бүрийн амьд биес гол нь хоол ундны шалтгаанаар харилцан үйлдэлдорж, ингэснээрээ биосферийн энергийг болон амьд бодисыг өөрчилж байдаг болхүн төрөлхтөн хөдөлмөрийн үйл ажиллагааныхаа үндсэн дээр биосфердхолбогддог. В.И.Вернадскийн таамаглалаар хүн анхандаа биосферэн технологиашигладаг, өөрөөр хэлбэл амьдралын хэрэгслээ байгалиас бэлнээр олж авдагбайсан бололтой. Харин хүн үйлдвэрлэл эрхэлдэг болсноороо биосфертэйхарилцах шинэ хэлбэрт шилжиж, байгалиас тасрах болж, улмаар соѐлынбиогеохимийн энерги (газар тариалан, мал аж ахуй) бүтээдэг болжээ. Тэгээдэндээсээ Дэлхийн биосферийн хувьслын тухай, энд амьд бодисын хувьсалхамгийн гол хувьсал мөн тухай дүгнэлтэнд В.И.Вернадский хүрсэн байна. Тийнхүүхүн үүсэж, үйл ажиллагаагаараа байгалийн орчныг өөрчилдөг нь биосферийнхувьслын зүй тогтолт шат болж В.И.Вернадскийд ойлгогдсон юм. Улмаар энэ шатянз бүрийн шинжлэх ухааны ололт ба хамтын хөдөлмөрийн нөлөөгөөр шинэтөлөвд шилжинэ гэсэн таамаглалыг тэрээр дэвшүүлээд ирээдүйд хэрэгжих тиймшинэ төлвийг "ноосфер" гэж В.И.Вернадский нэрлэсэн байна (пооз-оюун ухаан,sphaira-бөмбөрцөг гэсэн эртний грек үг). В.И.Вернадскийн эл философи
  • 10. баримтлал эдүгээ үед агуулга, арга зүйн хувьд шүүмжлэгдэх шалтаг мунддаггүй чгэсэн экофилософийн хөгжилд чухал нөлөө үзүүлж иржээ. Ялангуяа Тейяр деШардений боловсруулсан хувьслын үзэл, соѐлын тухай биосфер хандлагатбаримтлалын төлөөлөгч К.Лоренцийн сурталчилсан оюун ухааны гаралт соѐлынтухай баримтлал зэрэгт хүчтэй нөлөөлжээ Үүнд, Шарден, Лоренц нар хүнтөрөлхтөн, түүний иргэншлүүд нь хувьслын зүй тогтолд, тэгэхдээ бүр орчлонгийнхувьслын зүй тогтолд захирагддаг гэж үзсэн байна. Байгаль гэж юу вэ?, тэр нь нийгэмтэй ямар холбоотой вэ? гэдэг асуудлуудбол танин мэдрэхүйн ба үнэлэмжийн үйл ажиллагааны ач холбогдолтой төдийбиш, харин ч тэдгээрээс илүүтэйгээр практикийн хувьд амин чухал байдаг. Угасуудлын практик ач холбогдол нь ялангуяа жижиг ард түмний амьдралд онцгойэмзэг юм. Үүнийг өнөөгийн Монголын амьдрал гэрчилж байна. Байгалийн баялгийгашиглах, тухайлбал ашигт малтмалын хайгуул хийх, түүнийг олзворлох,боловсруулах салбар дахь Монгол орны аюулгүй байдалд, манай ард түмний эрхашигт ноцтой хохирол учруулж буй практик үйлдэл зэрэг бол хүссэн бүгдээбололцоо л гарвал авч байж болох агуулах төдийгөөр байгалийг ойлгодог тиймэрх мэдэлтнүүдийн авир үйлдлийн уршиг юм. Санаалаг ахуйн тухай үзэл философийн түүхэнд үүсэн хөгжиж ирсэн нь (XX зуун хүртэл) Санаалаг ахуйн тухай асуудал философид анх бий болж, өргөжин гүнзгийрчирснийг түүхчлэн авч үзэхэд "сэтгэл (сүнс)" гэдэг ойлголтыг тойрох аргагүй байдаг.Эртний сэтгэгчдийн дотроос Платон бол санааны ертөнцийн янз бүрийн төвшнийбүрдлийн тухай нэлээд нухацтай авч үзсэн философич юм. Тэрээр мэдрэхүйгээсдээгүүр зүйл ба байгалийн зүйл хоѐр, оюун ухаанд өртөгч орчлон (космос) бамэдрэхүйд өртөгч орчлон хоѐр, санаа (идея) буюу эйдос, бие хоѐр зэргийнхарьцааны тухай тус тус авч үзжээ. Ингэхдээ тэрээр орчлонгийн сэтгэл, хүнийсэтгэл хоѐрыг заагласан байдаг. Сэтгэл бол өөрийн хөдөлгөөнтэй, шилжимтгий,үхэшгүй шинжтэй хэмээн Платон тайлбарласан аж. Тэрээр сэтгэлийг санаалагшинжтэй гэжээ. Харин Демокрит сэтгэлийг материаллаг шинжтэй, тодруулбал маш уян,онцгой атомуудаас тогтдог гэж үзсэн. Сэтгэлийн тухай асуудлыг авч үзсэн эртнийгрекийн өөр нэг сэтгэгч бол Аристотель юм. Тэрээр сэтгэл бол зөвхөн амьд биендтүүнээс салшгүй байдаг зорилгот, идэвхт эхлэл, сэтгэл бол мөнх биш юм.Шашны янз бүрийн чиглэл, шашны философи сургаалуудын үүднээс сэтгэл болхүний биеэс үл хамаармал, биет биш, санаалаг, үхэшгүй мөнх, идэвхтэй тиймсанаалаг эхлэл мөн, сэтгэл бол субстанцилаг (онтологи) зүйл мөн гэж тэдтайлбарлажээ. Европ дахины философи сэтгэлгээнд хүн төрөлхтний санаалаг ертөнцийнгарцаагүй нэг бүрэлдэхүүн бол ухамсар мөн гэж үзэж иржээ. Ингэхдээ "ухамсар"гэдэг нэр томьѐо Р.Декартаас өмнөх үед зөвхөн ѐс суртахууныг гол үнэлэмжээболгон илэрхийлсэн аж. Үүнд тухайн субъект ямар үйлдэл хийгээд, тэр үйлдэлямар үр дагаварт хүргэв гэсэн дүгнэлт хийдэг байдлыг "ухамсар" гэдэг байжээ.Харин Декарт сэтгэхүй, ухамсар хоѐрыг холбож, улмаар тодорхой утгаарадилтгасан. Иймээс түүний хувьд ухамсар бол эцсийн эцэст хүн өөрийгөөухамсарлахуй, өөрийгөө танин мэдэхүй (рефлекс) мөн.
  • 11. Ийнхүү шинэ үеийн философийн дээр нэр дурдсан төлөөлөгчдийн нийтлэг санаань хүний сэтгэл, ухамсрыг хүний дотоод ертөнц, хүн өөрийгөө ухамсарлахуй мөнгэдэг үзэл юм. XIX зууны германы сонгодог идеализмын төлөөлөгчид ухамсрын үүсэл,байгууламжийг тайлбарлах талбарт өөр нэг шинэ чиглэл бий болгожээ. Тэдухамсар байгууламжаараа янз бүрийн төвшнийг түүний түүхэн ба идэвхт шинжийг;ухамсрын бодгаль, бие хүнлэг, бодгалиас дээгүүр зэрэг хэлбэр харилцанхолбоотойг, өөрийгөө ухамсарлахуй, хүсэл эрмэлзэл, үнэлэмж зэргийн төлөвшилдсэтгэлийн дээд хэлбэрүүдийн хэрэгцээ чухал ач холбогдолтойг тус тус илрүүлэнавч үзсэн байна. Диалектик материализмыг үндэслэгч К.Маркс, Ф.Энгельс нар нийгмийнамьдралын аливаа асуудалд хөдөлмөр, материаллаг үйлдвэрлэлийн хүчинзүйлсийг онцолж, танин мэдэхүй бол тусгал мөн гэж үзсэн байр сууринаасухамсрын онолыг боловсруулсан юм. XIX зууны эцэс, XX зууны эхэн үеэр психологийн (сэтгэл судлалын) шинжлэхухааны хөгжлийн үр дүнд "сэтгэл (психик)" гэдэг ойлголт зөвхөн психологид биш,бас философид хэрэглэгдэх болсон юм. Санаалаг ахуй: сэтгэл ба ухамсар Ухамсрыг онтологи болохынх нь үүднээс “ондоо хүний ухамсар”, “нийгмийнухамсар” гэж 2 ангилдаг. Ондоо хүний ухамсар. Хүний сэтгэл бол ямар ч дээд хөгжилтэй амьтдынсэтгэлээс боловч үндсээрээ ялгагдах олон давуу ба олон дутагдалт талтай. Учирнь, ухамсар хэмээх онцгой давхраа бол хүний сэтгэлийн маш чухал нэг хэсэг ньмөн. Ийнхүү ухамсар бол хүний санаалаг ертөнцийн доторхи харьцангуй биедаасан нэг бүрдэл мөн. Ухамсрыг тодорхой утгаарх онтологи үзэгдэл мөн гэж үздэг янз бүрийнфилософи байр суурьт нэг баримтлал зонхилох нөлөө бүхий байдаг. Тэр нь "ондоохүний ухамсар" гэдэг баримтлал юм. Үүнд, XX зууны философийн заримчиглэлийн төлөөлөгчид: миний ухамсар, авир үйлдлийн янз бүрийн төлөвүүд ганцнадад биш, бас бусад хүнд адилхан байгаа гэж тайлбарладгийг судлаачид ишүндэс болгоод тийнхүү бусдад минийхтэй адил байдаг ухамсрыг "ондоо хүнийухамсар" гэж нэрлэдэг. Ондоо хүний ухамсрын асуудлыг авч үздэг философичид: минийхээс гадуурухамсар байдгийг яаж мэдэж болдог вэ?, бусдын ухамсрын агуулгыг яаж илрүүлжболдог вэ?, тийм мэдлэг аль хэр баттай үнэн байдаг вэ? гэх мэт асуултад хариултөгөхийг зорьж иржээ. Гэвч ондоо хүний ухамсрын тухай мэдлэг баттай үнэн байдаг эсэх асуудлыггештальт психологийн төлөөлөгчид бүрэн үнэн шийдвэрлээгүй бөгөөд учир нь,түүний төлөөлөгчид сэтгэлийг үйлдлээс салган тайлбарласан гэж зарим судлаачдүгнэн бичсэн байдаг.
  • 12. XX зууны дунд үеэс аналитик философийн төлөөлөгчид ондоо хүнийухамсрын асуудлыг хэлний анализын асуудал болгосон байна. Жишээ нь, английнфилософич Джон Остины (1911-1960) тайлбараар үг, өгүүлбэр бол субъектийнхүртэхүй ба сэрлийн агуулгыг бүрэн илэрхийлж чаддаггүй бөгөөд мөн бусдынсанаалаг төлөвүүдийг түүний үгэнд итгэх зарчимд үндэслэн мэдэх ѐстой. Гэтэлярилцагч ондоо хүн маань худалч байж болдог, бас үгийнх нь утгыг тухайн субъектбуруу ойлгосон байж болдог билээ. Ийнхүү аналитик философичид бусад хүнийухамсрын төлөвүүд сонирхогч субъектэд бүрэн үнэн нээгдэж чаддаггүйг ньилрүүлжээ. Нийгмийн ухамсар. Ухамсар бол гадаад ертөнц хүний тархинд туссан тусгалюм гэж марксист философичид тайлбарладаг төдийгүй “нийгмийн ухамсар” гэсэнтусгай ойлголт боловсруулдаг. Ингэхдээ ухамсар бол зөвхөн материаллагзүйлстэй харьцаж байж бий болдог зүйл, харин нийгмийн ухамсар бол нийгмийнахуйтай холбогдон гарч ирэх ойлголт юм хэмээн үздэг. Нийгмийн ухамсрыгцэгцтэй, тогтолцоот мэдлэгийг илэрхийлж байгаагаар нь онолын ухамсар, ердийнухамсар гэсэн 2 түвшинд хуваан авч үздэг. Ердийн ухамсар нь хүмүүсийн өдөртутмын амьдралын явцад аяндаа бий болдог сэтгэгдэл, мэдрэмж, догдлол,дүгнэлт, ойлгоц зэргийн цогц юм. Харин онолын ухамсар гэсэн ойлголтыгмарксист-ленинист философи нийгмийн үзэл суртал юм хэмээн ойлгож байлаа.Ер нь нийгмийн ухамсар хэмээх ойлголт нь нийгмийн бодит байдлыг илэрхийлдэгухамсрын хамгийн ерөнхий нэр мөн. Тэр нь илрэх хүрээгээрээ хувийн буюубодгалийн, гэр бүлийн, хамт олны, бүлгийн, ангийн, ард түмний гэх мэт олон хэвмаягтай. Бодгалийн буюу хувийн ухамсар бол аливаа нэг хүний оюун санааныертөнц. Үндэсний ухамсар бол тухайн ард түмний үндэсний өвөрмөц эрх ашиг,амьдралын болон үйл ажиллагааны онцлогийг илэрхийлж байдаг нийгмийнухамсар юм. Ангийн буюу бүлгийн ухамсар бол тухайн ангийн бүлгийн өвөрмөцэрх ашиг, амьдралын болон үйл ажиллагааны онцлогийг илэрхийлдэг нийгмийнухамсар юм. Эдгээр нийгмийн ухамсрын төрлүүд нь бие даан орших бус, харинбие биедээ нөлөөлж, харилцан сүлжилдэж, зарим талаар давхцан оршиж байдаг. Сэтгэл, ухамсрын тухай XX зуун дахь философи баримтлалууд ба орчин үеийн шинжлэх ухааны зарим үндэслэл XX зууны философийн зарим (тейярдизм гэх мэт) чиглэл бол санаа басэтгэлийн асуудлыг нийт орчлонгийн хувьсал ба бүтцийн төлвүүдтэй холбон авчүздэг юм. Харин олонхи философийн хувьд гэвэл зарим нь онтологийг үеэөнгөрөөсөн хэмээн тунхагладаг байр сууринаасаа санааны асуудлыг үл хөндөж,зарим нь тухайн үеийнхээ холбогдох шинжлэх ухаануудын ололтыг ашиглахүндсэн дээр хүний сэтгэлийн янз бүрийн давхрааны тухай сургаал боловсруулжиржээ. Ялангуяа хүний сэтгэлийн (психикийн) ухамсарт ба ухамсарт бишдавхрааны тухай сэдвийг тэдгээр нь бүгд авч үзэж, ингэхдээ зарим нь ухамсартдавхраа буюу ухамсрыг (сэтгэхүй, оюун ухааныг), зарим нь ухамсаргүй давхраагхүний санааны ертөнцийн гол элемент, хүний бие хүнлэг шинжийн тодорхойлогчхүчин зүйл гэдэг юм.