Your SlideShare is downloading. ×
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

лекц №10

6,022

Published on

Лекц №10

Лекц №10

0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
6,022
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
55
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Лекц №10 Шашны тухай философи Манайд хүмүүнлэгийн ухааны янз бүрийн салбараар явуулдаг судалгаасурталчилгаан дахь их будилаантай хэсэгт шашны тухай онолд холбогдох үйлажиллагаа багтдаг. Энэ нь олон шалтгаан юм. Тухайлбал: Олон арван жилээршашныг зөвхөн мунхруулагч хэрэгсэл хэмээн үзэж хүн төрөлхтөний оюуны соѐлынэл чухал төрлийн эерэг олон үйлдлийг цулгуй үгүйсгэж ирсэн инерци эдүгээ ч гэсэнмэргэжлийн үйл ажиллагаанд хадгалагддаг. Дорно дахины төдийгүй дэлхийдахины оюуны амьдралд чухал ач холбогдол нөлөө бүхий буддын шашны заримойлголтыг христос шашныхантай хольж хутгаж ирсэн байдал эдүгээ ч үргэлжилээрбуй шашны эсрэг байрнаас авч үздэг онолын судалгаа зөвхөн 1990-ээд оноосхойш эхлэж энд хангалттай туршлага хуримтлуулаагүй байгаагийн улмаас шашныонолын янз бүрийн салбарыг хольж хутган авч үздэг зэргийг зарим шалтгаанхэмээн дурдаж болно. Шашны тухай философийг Өрнөдийнхний логикоор төдийбиш харин Өрнө, Дорнод аль алины гол гол шашны ойлголтууд болон тэдгээрийнталаархи жич жич философи дүгнэлт, үндэлэлүүдээс иш үндэс авч өргөтгөнгүнзгийрүүлж боловсруулах нь эдүгээ үеийн философи зорилтуудын нэг юм.Үүнийг энэ бүлэгт харгалзах зарим оролдлого гаргасан болно. Ийм оролдлогомаань аль нэг шашныг бусдаас нь дээгүүр тавих биш,харин янз бүрийн шашныгхүн төрөлхтний соѐлын чухал үр дүн гэж үздэг байр суурьт үндэслэх болно. Шашны тухай философийн зарим гол үндэслэл ба категори Шашны тухай онолын салбарууд: Шашны тухай мэдлэг ерийн ба онолын аль аль төвшинд илэрдэг. Ерийнмэдлэг нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын явцад аяндаа бий болдог байхад,онолынх нь шашны туршлагатай харьцаж, шашны амьдралын үзэгдлүүдийгнэгтгэн дүгнэсэн мэдлэгийн тооцоо болж байдаг. Шашны онол гурван үндсэнбүлэгт хуваагддаг. Тэдгээр нь шашны философи, шашны тухай философи, шашинсудлал гурав юм. Бид шашны философи, шашны тухай философи хоѐрын ялгааг8-р бүлгийн 4-д дурдсан билээ. Тэгвэл шашин судлал гэдэг ойлголтын хувьдхэлэхэд тэр нь шашны амьралын янз бүрийн үзэгдэл, үйл явдлыг тоочиж,түүхчилж цэгцэлж илэрхийлдэг мэдлэгийн нэр мөн. Ийнхүү шашин судлал болшашны туршлага, шашны үйл ажиллагааг авч үздэг шинжлэх ухаан юм. Жишээдурдахад: Шашин гэж юу вэ? Тэр нь нийгмийн амьдралд ямар ач холбогдол бүхийбайдаг вэ? гэдэг асуултанд өөр өөр субъект бие биенээсээ ялгаатай үнэлэмжийнхариулт, тайлбар өгч , тийнхүү тэдгээр нь философи утгатай байдаг тул тухайнямар шашин хэзээ үүссэн, үндэслэгч нь хэн болох, тэр шашины тухай ард түмнийамьдралд ямар ямар эерэг, сөрөг, бодит нөлөөг хэзээ үрэгжлүүлж ирсэн зэргийгилрүүлэн сурталчилдаг үйл ажиллагаа бол шашин судлалын буюу шашныгсудалдаг янз бүрийн шинжлэх ухааны үйл юм. Шашин гэж юу вэ? Шашин гэдэг нь: Сүсэгтэн олныг ѐс суртахууны нэгдмэлбүлэгт нэгтгэж байдаг. “Тийм ариун нандин” зүйлстэй холбоотой сүсэг бишрэл, занүйлийн систем гэж социологчид тодорхойлдог ч үндэстэн угсаатны ухамсар
  • 2. сэтгэхүйд маш гүн гүнзгий удаан хугацаанд шингэж чаддаг, түүхэн олон үйл явдал,түүхт хүмүүсийн үзэл суртал, үйл хөдлөлд “ухамсарлагдаагүй сэтгэхүй”–гээрхүртэл нөлөөлж чаддаг нийгмийн оюунжсан үнэт зүйлсийн систем болжчаддагаараа их онцлогтой. Шашны философийн өөр өөрийн чиглэлийнтөлөөлөгчид үүнд харилцан адилгүй хариулт өгч иржээ. Зөвхөн орчин үеийнхийг ньонцлоход л шашны тухай 200 гаруй тодорхойлолт байгааг зарим судлаач дурдсанбайдаг. Энэ нь логик үндэстэй. Үүнд: Шашин бол нийгмийн амьдралын аливаахүрээ, соѐлын бүх төрөлтэй холбогдож нэг талаар тэдгээрийн тухай онолд үзэлсанааны нэг үндэс, нөгөөтэйгүүр тэдгээрийн тодорхой үр дагавар болж байдагбилээ. Судлаачид шашны ийм /ертөнцийг үзэх үзэл гэж илэрхийлдэг, ѐссуртахууны ач холбогдолтой, гэгээрэлд хүргэдэг, аврагдах сүсэг төрүүлдэг, төрулсын нийт амьдралд үзүүлдэг нөлөө гэх мэт/ олон тал ба олон үйлийн аль нэгийгюмуу зарим хэдийг нь онцлох үндсэн дээр, эсвэл аль нэг шашны онцлогийгчухалчлах замаар ер нь шашин гэж юу болох тухай өөр өөрийн тодорхойлолтоортомъѐолдог ажээ. Янз бүрийн шашинд нийтлэг, нэг чухал талыг нь онцолсонинтеграль тодорхойлолт илэрхийлэх оролдлого энд гарч байна. Үүнд: Шашин болхүн өөрийгөө үнэмлэхүй аврагч хэмээн сүсэглэж буй ер бусын, далдын төгөлдөрхүчийг юу гэж ухаардагаа илэрхийлдэг итгэл үнэмшил, сүсэглэл, улмаар онолзэргийн цогц мөн. Аврагч, Бодгаль хүн, хүмүүсийн янз бүрийн нийтлэг зэрэг байгаль,нийгмийн шинж бүхий янз бүрийн аврагч байдаг. Дээд аврагчаа аав ээж хэмээн ѐссуртахууны үүднээс төдийгүй сүсэглэлийн үүднээс үзэж, тэднээ “бурхан” гэжөргөмжилж ирсэн уламжлал монгонлчуудад бий. Бас “эзэн хичээвэл заяа хичээнэ”гэдэг ардын зүйр цэцэн үг бол аврагчаа хувийн ахуйн хүрээнд ерийн ухамсрынбясалгалын төвшинд тодорхойлсон байдаг хэмээн үзэж болох юм. Харин аливаашашны хувьд жинхэнэ аврагч бол ер бусын төгөлдөр далдлаг байдаг. Чухам ямартөгөлдөр хүч вэ? гэдгийг шашин бүхэн өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Христосшашны үүднээс үнэмлэхүй аврагч бол “God”; оросоор “Бог” гэж нэрлэдэг. Харинэнэ бүтээгчийн нэрийг монгол хэлэнд сүүлийн 20-оод жилд ертөнцийн эзэн бурхан,эзэн тэнгэр, эрхэт тэнгэр гэх мэт үл зохицох олон янзаар орчуулж иржээ. Энэ ньуншигч, сонсогч нарын дунд хүнд суртал, ухуулгын шудрага бус байдлыг бийболгох эрсдэлтэй. Миний хувьд христос шашны “god” бол буддизм дахь бурханбиш, гэдэг үзлээ хамгаалж “god”-ийг бурхан гэж орчуулахаас өөр аргагүй болсонбайна. Зарим судлаачид “Бог” “god” гэдэг ойлголтыг монголчууд ганжуур, данжуурторчуулахдаа эрхэт тэнгэр, чадагч тэнгэр хэмээн орчуулжээ. Уг ойлголтийн нэрийнорчуулгийг дагавал зүйтэй юм болов уу? Дэлхий дахинаа арабын шашныгилэрхийлэхдээ англиар “Islamic” гэж тодотгож орос хэлэнд түүнийг дагадаг билээ.Энэ шашныг монгол хэлнээ орчуулахдаа “ислам” шашин гэж орчуулжээ. Гэтэлзарим хүн лалын шашин; лалын ертөнц гэх мэтээр бичиж ярьдаг. Уг нь буддистууд“лал” “лал”-ын гэдэг үгийг хэрэглэхдээ ад үзсэн, дорд үзсэн утга илэрхийлсэн үгболохыг манайхан тэр болгон мэддэггүй байна. Шашны догдлон мэдрэхүй болхүний сэтгэлийг тайтгаруулах найдвар төрүүлэх, эсвэл айн сүрдэх зэрэг олонтөлөвт оруулдаг үйлчилгээтэй байдаг байна. Оюун ухаан, хэл, бишрэл гурвынхарилцан уялаа бол шашны туршлагын чухал бүрдэл мөн. Шашны харилцаабодгаль хүний хувийн сүсгээс халихаараа оюун ухааныг шаардаж мөн өвөрмөцхэлийг шаарддаг байна. Уг хэл нь нэг талаар шашинлаг нөгөө талаар тийм
  • 3. сэгэлийг бэхжүүлэгч хэрэгсэл болж өгдөг. Шашны хэлэнд, их хэлний өвөрмөцилэрхийлэл, хэлц үг , янз бүрийн бэлгэдэл, урлаг, зэрэг олон төрөл байдаг. Иймхэлийг шашны тухай философид бишрэл гэж нэрэлдэг. Мөн шашны орчин үеийнфилософид сүсэг, бишрэл хоѐрын ялгааг тод заадаг болсон байна. Шашнытуршлагад нийтлэг ба өвөрмөц янз бүрийн элементүүд байдаг. Теизм ба атеизм: Теизм гэдэг нь грек хэлний “бурхан тэнгэр” гэсэн үгнээс гаралтай үг юм. Энэнь ертөнцийг бүтээгээд түүнийг хадгалж захирч байдаг бөгөөд бүхнийг чадагч,бүнийг мэдэгч ганц бурхан тэнгэр байдаг гэж үздэг үзэл ажээ. Тийнхүү атеизм болянз бүрийн шашны номчилдог үзлийг үгүйсгэдэг философи үзэл мөн. Манайсоциализмийн жилүүдэд “амеизм” гэдэг нэр томъѐог “шашингүй” үзэл гэжорчуулжээ. Уг орчуулгыг хэрэглэсээр байгаа нь онолын төөрөгдөлтэй холбоотойюм. Энэ ойлголт нь “бурхан тэнгэрийг үгүйсгэх үзэл” гэдэг нилээд урт нэртэй байхюм. Атеизмийн нөлөө бүхий чиглэл бол материализм юм. Агностицизм: Энэ нь грекээр а-үгүй, gnosis-мэдлэг гэсэн үгнээс гаралтай. Анх 1869-ондАнглийн байгалийн шинжээч Томас Хенри Хексли нь ѐс суртахуунлаг биш байнагэдгийг би үгүйсгэж ч мөн нотолж ч чадахгүй байж болно гэсэн санаа ажээ. Секуляризм: Энэ нь Латин үгнээс гаралтай “энэ дэлхийн” гэсэн үг. Ердийнярианд энэ дэлхийн үйл явдалд санаа тавихыг секуляризм гэж нэрлэдэгтохиолдол бий. Шашны тухай философид хүн төрөлхтөн жинхэнэ ашигсонирхолоо өөрсдийнхөө амьдарч буй ертөнцөөс олох ѐстой гэж үзэхийгсекулярист үзэл гэжээ. Секуляризм практик дээр шашин сүм хийдийн ашигсонирхол ба үйлдлийг төрд захируулах нь зүйтэй гэж үздэг байна. Хүн төрөлхтний мэдлэгийн бусад төрөл, шашин хоѐрын харьцаа Дэлхийн том шашинууд ба шинжлэх ухаан энэ хоѐрт зарим нийтлэг талбайдаг. Тухайлбал: -Хүн төрөлхтний сайн сайхан амьдралын төлөө чиглэсэн зорилго -Гэгээрүүлэх үйл -Төр, улсын үйл хэрэгт идэвхитэй нөлөөлөх -Өөрийнхөө мэдлэгээр зохион байгуулах, удирдахын төлөө гэх мэт. Үүний зэрэгцээ ялгаатай тал байдаг байна. Жишээ нь: -Шашны үүсэл, хүй нэгдлийн нийгэмд байсан бол шинжлэх ухааны үүсэл төр, нийгэмүүдэд хамаардаг -Шашин нь сүсэг, бишрэл хоѐрт үндэслэдэг бол шинжлэх ухаан нь үнэн гэж үзэх үндэслэл
  • 4. -Онтологийн үүднээс трансценденталь ер бусын далдлаг хүчийг тунхагладаг үндэслэл -Шинжлэх ухааны салбарууд өөр өөрийн эмпирик ба логик янз бүрийн аргыг сонгодог. Шашин нь өөрийнхөө номлолын агуулгад харшилж буй шинжлэх ухаанынээлт, уран сайхны аргуудтай хослох үндэс Шашин, шинжлэх ухаан хоѐр ялгаатай төдийгүй агуулга ба зарим үйлээрээтэс ондоо харилцаанд орж байсан түүхтэй гэвч шашны онолчид ба шашны эрхбаригчид өөрсдийнхөө номлолд нийцэж түүнийгээ шинжлэх ухааны ололтыгашиглахаас буцахгүй байдаг байна. XVI-XVII зуунд шинжлэх ухааны эрэл хайгуулд христос шашны 4 шинж машчухал түлхэц өгсөн гэж зарим шинжээчид үзсэн байдаг. Үүнд: -Бурхан, тэнгэр ертөнцийг сайн бүтээсэн тул ертөнцийг судлахад тохиромжтой -Бурхан, тэнгэр ертөнцийг ухаалаг, журамтай бүтээсэн тул түүнийг таньж авч болно. -Байгаль угтаа шүтээн биш тул түүнийг шүүмжлэлтэй судалж болно -Дэлхий бол хүнд захирагдахаар өгөгдсөн тул хүмүүс технологи бүтээх нь Бурхан тэнгэрийн ертөнцийг хүчирхийлж буй хэрэг биш юм гэжээ. Мөн олон тооны философи чиглэл шашинд шүүмжлэлтэй хандаж, тэгээдбас тэдний ийм байр суурь нь бие биенийхээсээ тодорхой ялгаатай байдаг. Жишээнь: Шашныг өөрийнхөө янз бүрийн бүрэлдэхүүний үндэслэлүүдийн үүднээс эрсүгүйсгэдэг байр суурийг диалектик материализм баримталж иржээ. Үүнд: -К.Маркс илэрхийлэхдээ ард түмнийг мунхруулагч хар тамхи хэмээн түүний зөвхөн сөрөг талыг туйлчилж байв. Энэ онолын үүднээс илэрхийлж Ф.Энгелс бичихдээ шашин бол энэ дэлхийн бус төрхтэй болгож хүний тархинд тусдаг, гаж дэвэргэн тусгал мөн гэж үзжээ. -Байгалийн сүр хүчний өмнө сөгддөгөөсөө болон дарлал, мөлжлөг, нийгмийн шудрага биш явдлын эсрэг тэмцэлд чадалгүйдэл, мөлжигдсөн ангиуд, сайн сайхан амьдарлыг зөвхөн хойд насандаа олно гэж хэлсэн нь бишрэлд автагддагаас шашин үүсдэг хэмээн В.И.Ленин хэлсэн байна. Христос шашинд ярьдаг Бурхан тэнгэр байдгийг үгүйсгэсэн утгатай 5философи баримтлалыг дурдвал. Үүнд: Нэг: Фридрих Ницше бол христос шашныг өвөрмөцөөр үгүйсгэдэгфилософич мөн. Энэ нь хэлэхдээ есүс манай дэлхийд төрж шашин дэлгэрүүлж,гайхамшигийг бүтээгээд өөрийгөө хүн төрөлхтний золиосолд хүлцэнгүйцовдлуулснааар түүний буянт үйл ба түүний тухай буянт мэдээ дуусгавар болсонюм. Есүсийг цовдлуулснаас хойшхи түүний талаархи мэдээлэлүүд худлаа байдаг. Хоѐр:Экзитенциализмын атеист жигүүрийн төлөөлөгч францын философичЖ.П.Сатр “Экзистенциализм бол гуманизм мөн” гэдэг бүтээлдээ: Экзистенциализмбол бурхан тэнгэр байдаггүй хэмээн экзистенциализм мэдээлдэг.
  • 5. Гурав: З.Фрейдийн үзлээр шашин бол дарамтат янз бүрийн үйлдлээс болжхамт олонд туссан невроз өвчин бүтээлч сэтгэхүйг хориглогч тийм олиггүй бүрдэлмөн. Дөрөв: Христос шашин бол гуманизмийг илэрхийлдэг, ѐс суртахууны үлгэрдууриалалд номолдог зэрэг эерэг тал бүхнийг уг шашинд дээдэлдэг. Бурхан тэнгэрбайдаггүй гэсэн ойлголтыг зарим философичид үздэг байна. Шашин дахь үнэнийгяагаад ер бусын биш, бурхан тэнгэрлэг биш, харин хүн төрөлхтнийх гэж ойлгохѐстойг Ферт үзжээ. Тав: Постструктуралист постмодернист философидолтын агууллагаасбидний үг хэллэгийг өөртэй нь адилтгаж өөрөө шалгаж байдаг. Тийм гадаад бодитбайдал байдаггүй. Шашин ба ѐс суртахуун Зарим судлаачийн тайлбарладгаар ѐс суртахуун аваас шашинтай 3 үндсэнхарилцаа үүсгэдэг. Үүнд: -Автономи харилцаа: Ёс суртахуун болбоос шашны үзэл санаанд биш харингагцхүү оюун ухаанд үндэслэж буй үедээ автономи/бие даасан/ байдаг. -Гетереноми харилцаа: Хэрвээ тухайн хүний ѐс суртахуун аваас шашнысүсгээс нь эсвэл шашны бий болгосон үнэлэмжүүдээс шууд хамаардаг бол тийм ѐссуртахууныг гетереноми шинжтэй /өөрөөр хэлбэл тэр ѐс суртахууны дүрмүүдийггадаад уг сурвалжуудаас үүсдэг/ хэмээн үзжээ. -Теономи харилцаа: Ёс суртахуун бол шашны адил Бурхан тэнгэрээс угсурвалжтай гэж итгэж буй нөхцөлд энэ харилцаа үүсдэг. Энэ харилцаа гагцхүүсүсэгтэн хүний ѐс суртахуунд холбогддог. Шашин ба урлаг: Тэдгээрийн түүхэн урт удаан хөгжил ба харилцанүйлдлийн явцад дэлхийн том шашинд түүний бүтэцийн зохих элемэнт байдлаарурлагын бүхэл бүтэн тогтолцоо бүрэлддэг. Гэхдээ тухайн нэг шашинд урлагынтийм өөр өөр төвшиний тогтолцооны аль нэг нь давамгайлдаг боловч үүнийулмаас шашин урлаг 2-н харилцан үйлдийн явцад нэг шашин бусад шашинаасялгарах онцлог бүрэлддэг. Шашны судар нь түүний агуулга зорилогийгилэрхийлдэг гүн бясалгал, философи үндэслэл, уран хэллэг, шүлэг, сургамж, ихтбэсрэг үлгэр, дүрслэл дүүрэн шидэт домог зэргээс бүрддэг. Урлаг бол нийгмийнамьдралд эерэг, сөрөг ач холбогдол бүхий янз бүрийн үйл бүхий байдаг нь шашныурлагт бас хамаардаг.

×