Tv 8
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Tv 8

on

  • 491 views

 

Statistics

Views

Total Views
491
Views on SlideShare
479
Embed Views
12

Actions

Likes
0
Downloads
0
Comments
0

1 Embed 12

http://med-chad.blogspot.com 12

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Tv 8 Tv 8 Presentation Transcript

  • Дельта кинескоп Компланар кинескоп Гэрэл клапаны систем
  • Дельта кинескоп • Люминифорын дэлгэц нь дельта буюу () зөв гурвалжны орой дээр байрласан 3 өнгийн люминифорын толбуудаас (Y,H,X) тогтоно. Энэ толбыг нэг триад гэж нэрэлнэ. Ийм бүтэцтэй кинескопыг дельта кинескоп гэдэг. Триадын тоо нь дүрсийн элементийн тоотой тэнцүү. • Дельта кинескопын маск нь дугариг нүхтэй металл хуудас байдаг. Маскийн хуудас цүлхийж дэлгэцийн хэлбэрийг дагадаг бөгөөд маск нь дэлгэцээс 12 мм зайтай байдаг. Маскны нүхний тоо нь дүрсийн элементийн тоотой тэнцүү байна. 3 прожектор кинескопын тэнхлэгт –аар налсан учраас гурван цацраг нэг цэгт огтлолцох бөгөөд уг цэг дээр маскны нүх таардаг. Маскны нүхээр гарсан 3 цацраг дахин салж тус тусын люминифорын толбыг шарна.
  • 1. цоколь буюу электродуудын гаргалгаа 2. маск 3. люминифор 4. хазайлгах систем 5. электрон цацрагийг давхцуулах систем 6. электрон цацрагийг давхцуулах систем 7. өнгийн цэвэршилтийн соронзон 8. хөх өнгийн соронзон
  • Дельта кинескопын дутагдалтай талууд: 1. Электрон цацрагийн ихэнх хэсэг нь маскаар хаагдах учраас цайлт буурна. Иймээс 2-р анодын хүчдлийг 25 кВ болгох шаардлага гардаг. 2. Кинескопын тэнхлэгт гурван прожекторын налах өнцөгт алдаа гардаг учраас цацрагууд масканд хаагдах, өөр нүхээр гарч өөр өнгийн люминифорыг шарах зэргээс болж өнгийн гажуудал үүснэ. 3.Гурван прожекторын үүсгэх растрын хэлбэр харилцан адилгүй. Дэлгэцийн муруйн радиус цацрагийн зурах радиусаас их байдгаас цацрагууд өөр нүхээр гарч өнгийн гажуудал үүснэ.
  • - Люминифор болон прожекторуудын байрлал - М- маск - У,Н,Х- улаан, ногоон, хөх
  • Эдгээр гажуудлыг засахын тулд өнгийн цэвэршилтийн соронзон, өнгө давхцуулах систем, хөх өнгийн соронзон хэрэглэдэг. Өнгийн цэвэршилтийн соронзон нь бие биедээ багтаж орсон хоѐр соронзон цагираг байна. Эдгээр соронзонгуудын байрлалаас болж хоолой доторх соронзон орны хүчний шугамууд өөрчлөгдөх бөгөөд хүчний шугамд перпендикуляраар электрон цацрагууд хөдөлдөг. Гурван цацрагийг маскны нэг нүхээр гаргахын тулд давхцуулах системийг хэрэглэдэг ба үүнийг статик буюу тогтмол соронзон орон, динамик буюу цахилгаан соронзон орон гэж ангилна. Статик давхцуулах систем нь дэлгэцийн төв хэсэгт электрон цацрагийг давхцуулна.
  • • Динамик давхцуулах систем нь П хэлбэрийн зүрхэвч дээр ороосон мөрийн ба кадрын ороомог бүхий гурван цахилгаан соронзон систем байна. Мөрийн, кадрын давтамжтай гүйдлүүд харгалзах ороомгоор гүйснээр цилиндр хоолой дотор динамик давхцуулах системийн соронзон орон үүснэ. • Динамик давхцуулах системээр гурван өнгийн цацрагийг цуглуулж маскны нэг нүхээр гаргах явцад хөх өнгийн электрон цацраг нөгөө хоѐрын огтлолцох цэгээс зөрнө. Үүнийг хөх өнгийн соронзонгоор засч давхцуулна.
  • Компланар кинескоп • Гурван прожектор нэг хэвтээ хавтгай дээр байрлах бөгөөд ногооны прожектор нь кинескопын тэнхлэг дээр, нөгөө хоѐрын прожекторууд кинескопын тэнхлэгт –аар налсан байна. Маскны нүх нь босоо урт зууван хэлбэртэй байх ба люминифорын триадууд нь мөн босоо хэлбэртэй зураасууд болсон бөгөөд дэлгэцийн цайлт сайн байдаг. Компланар кинескопын бүтэц
  • • Электрон цацраг босоо чиглэлд шилжихэд өнгийн гажуудал үүсэхгүй. Хэвтээ чиглэлд электрон шилжихэд үүсэх өнгийн гажуудал нь дэлгэцийн хоѐр захад тэгш хэмтэй байдаг. Үүнийг засахад хялбар байдаг. Ийм кинескопт динамик давхцуулах систем байдаггүй харин өөрийн давхцууллын систем хэрэглэдэг. Үүнд квадрополь линзийг хэрэглэнэ. Энэ нь зайтай бие биеэсээ алслагдсан 4 ороомог байх бөгөөд түүгээр гүйсэн гүйдлийн нөлөөгөөр үүсэх соронзон орон нь динамик давхцуулах системийн үүргийг гүйцэтгэнэ. • Электрон цацрагийг аль нэг чиглэлд сунгаж нарийсган зууван болгохыг астигматизм гэдэг бөгөөд босоо чиглэлд сунгаж байвал хасах астигматизм болно.
  • Дэлгэцийн баруун зүүн захуудад хасах астигматизмын соронзон оронг бий болгосноор өнгийн гажуудлыг засдаг. Дэлгэцийн энэ хэсэгт электрон цацрагууд хэвтээ чиглэлээс шахагдаж босоо зууван хэлбэртэй болж өөрийн өнгийн люминифорын зурвастаа багтана. Компланар кинескоп нь цайлт ба өнгийн цэвэршилтээрээ дельта кинескопоос сайн, динамик давхцуулах системгүй учир хялбар болно.
  • Гэрэл клапаны систем • Ийм системийн төлөөлөгч бол Аристон систем юм. Эйдорф гэдэг тусгай тосон түрхлэгийг ашигладаг. Дүрсийн дохиогоор модуляцлагдсан электрон цацраг энэ тосыг шарахад түүний гадаргуу деформацид орох ба гэрлийг ойлгох өнцөг нь өөрчлөгдөнө. Ойсон гэрэл дүрсийн мэдээллийг өөртөө хадгалах ба том дэлгэц дээр проекцолж дүрсийг үүсгэнэ. Деформацид орсон гадаргуу дээр ирсэн цацраг чиглэлээ өөрчлөн зурвасан толины завсраар гарч линзээр дамжин дүрсийг дэлгэцэнд үүсгэнэ.
  • Аристон систем 1-гэрэл ойлгох толь 2-ксеонеоны ламп 3-конденсор 4-линз 5-ойлгох толь 6-диафрагм 7-проекцийн линз 8-зурвас толинууд 9-бөмбөрцөг гадаргуу 10-эйдорф тосон түрхэц 11-электрон цацрагийн прожектор 12-проекцийн линз 13-том дэлгэц