Turgen smp final

4,207 views
4,060 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
4,207
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
31
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Turgen smp final

  1. 1. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН Энэхүү төлөвлөгөөг Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-аас Мерси Кор Монгол Олон Улсын Байгууллагын “Хөдөөгийн Агрибизнесийг Дэмжих Хөтөлбөр” -ийн дэмжлэгтэйгээр сумынхаа иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоонд тулгуурлан боловсруулав. ХАВЦАЛ 2011
  2. 2. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН УВС АЙМАГ ТҮРГЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ2010 оны 12 дугаар сарын 27 - ны өдөр Дугаар: 4/03 Хавцал Сумын хөгжлийн төлөвлөгөө батлах тухайСумын ИТХ-ын 5 дахь удаагийн ээлжит 4-р хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь: НЭГ. Сумын хөгжлийн төлөвлөгөө /2010-2021 он/-г хавсралтаар баталсугай. ХОЁР. Сумын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгарган ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыгсумын Засаг дарга (С.Давааням)-д даалгасугай. ГУРАВ. Сумын хөгжлийн төлөвлөгөөний санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхзорилгоор хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 2011 онд зохион байгуулахыг сумынЗасаг дарга (С.Давааням)-д үүрэг болгосугай. ДӨРӨВ. Сумын хөгжлийн төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавих ажлыг зохионбайгуулан жил бүр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн үр дүнг тооцонажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Б.Алтанпүрэв)-д үүрэгболгосугай.ДАРГА Б.АЛТАНПҮРЭВ 2
  3. 3. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОНТҮРГЭН сумын хөгжлийн төлөвлөгөөг: Сумын засаг дарга С.Давааням ахлагчтайсумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээ хийх олоннийтийн төлөөллийн сумын“Төлөвлөлт, хяналтын хороо”, Сумын Засаг даргын орлогчН.Мягмаржав ахлагчтай сумын төлөвлөгөө боловсруулах “Ажлын хэсэг” хамтран 2010оны 04-12 дугаар сард боловсруулав. Энэхүү төлөвлөгөө нь Түргэн сумын иргэд, олон нийт, төрийн болон ТББ, малчид, тариаланчид, залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн оюун санаа идэвхи санаачлага, хүсэл зориг дээр тулгуурлан боловсруулагдсан тул Түргэн сумын иргэдийн өмч юм.Сумын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан бүрэлдэхүүн:Төлөвлөлт, хяналтын хороо:Дарга 1. С.Давааням - Сумын засаг даргаНарийн бичгийн дарга 2. Б.Алтанпүрэв - Сумын ИТХ-ын даргаГишүүд 3. Н.Мягмаржав - Засаг даргын орлогч 4. Г.Бямбаа - ЗДТГ-ын дарга 5. С.Магсаржав - ИТХ-ын нарийн бичгийн дарга 6. Ш.Батсүх - Сумын БОХУ-ын байцаагч 7. С.Гэлэнхүү - ХХАБЗХ түшмэл 8. Б.Цэрэн - Төрийн сангийн төлөөлөгч 9. Б.Оюундэлгэр - Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 10. Д.Алтанцэцэг - Соёлын төвийн эрхлэгч 11. Д.Тэгшжаргал - ИТХ-ын тэргүүлэгч 12. Б. Батчулуун - Кирамлистик төвийн дарга 13. Б.Долгорсүрэн - Эрдэнэхайрхан багийн Засаг дарга 14. Г.Пүрэвжав - Баянхайрхан багийн Засаг дарга 15. Д.Өлзий-Орших - Рашаант багийн засаг дарга 16. Э.Бямбаа - ИТХ-ын тэргүүлэгч, Сургалтын менежер 17. Д.Алимаа - ИТХ-ын тэргүүлэгч, Сургуулийн нябо 18. С.Алтанхуяг - БИНХ-ын дарга, Баянхайрхан багийн хүний эмч 19. Н.Даваасамбуу - Рашаант багийн ИНХ-ын дарга 20. О.Баярсүрэн - Хүн эмнэлгийн салбарын эрхлэгч 21. Ц.Галпүрэв - Сургуулийн захирал 22. Х.Төртогтох - “Мерси кор монгол” ОУБ-ын ажилтан 23. Б.Гомбосүрэн - “Мерси кор монгол” ОУБ-ын ажилтан 24. Б.Давааням - ИТХ-ын төлөөлөгч, Малчин 25. Ч.Баянсан - ИТХ-ын төлөөлөгч, МалчинАжлын хэсэг:Ажлын хэсгийн ахлагч 1. Н.Мягмаржав - Сумын Засаг даргын орлогчГишүүд 2. Б.Алтанпүрэв - Сумын ИТХ-ын дарга 3. Г.Бямбаа - ЗДТГ-ын дарга 4. С.Магсаржав - ИТХ-ын нарийн бичгийн дарга 5. Ш.Батсүх - Сумын БОХУ-ын байцаагч 6. С.Гэлэнхүү - ХХАБЗХ түшмэл 7. Э.Бямбаа - ИТХ-ын тэргүүлэгч, Сургалтын менежер 3
  4. 4. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН ТҮРГЭН НУТГИЙН ХӨГЖИЛД ТҮРГЭНЧҮҮД БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦЪЁ Сумаа хөгжүүлэхэд бүс нутгийн хөгжлийн түвшин, байгаль цаг уурын эрс, тэрс уур амьсгал, хатуу ширүүн нөхцөл, төвлөрсөн үйлчилгээ, зах зээлээс хязгаарлагдсан байдал, үнэ ханшны өөрчлөлт, нийгмийн бодлогын асуудлууд зэрэг хүчин зүйлүүдэд бодитой, үнэлэлт дүгнэлт өгч, цашид тодорхой цаг хугацаанд хүрэх хөгжлийн түвшингээ зөв төлөвлөн асар богино хугацаанд их үр дүнд хүрэх асуудал чухал тавигдаж байна. Орон нутгийн хөгжлийн ирээдүйг сайн сайхнаар төсөөлж, сумын хөгжлийн төлөвлөгөөгболовсруулах ажлыг нутгийн удирдлагын байгууллага санаачилж ”Мерси Кор” МонголОлон улсын байгууллагын дэмжлэгээр ажлын хэсэг, төлөвлөлт хяналтын хорообайгуулан сум орноо гэсэн чин сэтгэлтэй нутгийн уугуул, суугуул иргэд, эрдэмтэнсудлаачид, аж ахуйн нэгж, албан байгууллага, хамт олны саналыг судалгааны олонхэлбэрээр цуглуулж нэгтгэн дүгнээд байна. Сумын 2010-аас 2021 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад баг, байгууллага,хамт олны төлөөлөл болон иргэд орон нутгийн хөгжил нь биднээс хамааралтай гэдгийгойлгон идэвхитэй оролцож, өөр өөрсдийнхөө үнэтэй санал ирүүлснийг тэмдэглэн хэлье.Хөгжлийн төлөвлөгөө нь цаг хугацааны явцад цаг үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэнулам боловсронгуй болон баяжигдах томоохон ач холбогдол бүхий баримт бичиг, ороннутгийн хөгжлийн ширээний ном байх юм аа. Төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг Дөрвөд Далай хан хошуугааровоглосон үр сад, баг байгууллага, хамт олон, аж ахуйн нэгж, нутгийн зөн олон сонгонавч идэвхи санаачилгатай хамтран ажиллаж бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэйбайна. Монгол улсын алс баруун хязгаар мөнхцаст Дэглий цагаан уул, мяралзан урсахТүргэн голын хөвөөнд орших Дөрвөд Далай ханы нутаг Түргэн сумын хөгжлийнтөлөвлөгөөг боловсруулах ажлыг хариуцан зохион байгуулан ажилласан ажлын хэсэг,төлөвлөлт хяналтын хорооны бүрэлдэхүүн болон Увс аймаг дахь Мерси Кор Монгололон улсын байгууллага хамт олонд талархал илэрхийлье. Нутгийнхаа хөгжлийн төлөө Түргэн нутгаар овоглосон уугуул, суугуул иргэн бүроюун ухаан, авъяас чадвар, сайхан сэтгэлээ харамгүй зориулахыг та бүхнээс хүсье.СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН ДАРГА Б.АЛТАНПҮРЭВ 4
  5. 5. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН ОРОН НУТГАА ХӨГЖҮҮЛЭХЭД ОЛОН ТҮМНИЙХЭЭ ДЭМЖЛЭГТ ТҮШИГЛЭН ХЭРЭГЖҮҮЛЬЕ Дөрвөд Далай ханы өлгийнутаг Төгсбуянт хүрээний үр садбид төрөлх нутгаа хөгжүүлэх хэтийнзорилго, зорилтоо тодорхойлонболовсруулж хэрэгжүүлэхийн тулдөргөн олон түмнийхээ санаа бодолоюун ухааныг олон арга хэлбэрээрнэгтгэн боловсруулах, сумын ажлынхэсэг, Төлөвлөлт, хяналтын хороогбайгуулан, “Мерси Кор Монгол ОУ-ынтөслийн байгууллагын чин сэтгэлийндэмжлэг, тусламжтайгаар ороннутгийнхаа онцлог, ард иргэдийн өвсоёл зан заншил соёл ахуйн уламжлалболон Монгол улсын хөгжлийнстратеги, Увс аймгийн хөгжлийнхөтөлбөрүүдийг баримжааланболовсруулж чадсан нь та бидний хамтын бүтээл юм. Дунд хугацааны хөгжлийн энэхүүтөлөвлөгөө нь олон чухал зорилт, хөтөлбөр, төслийг багтаасан өндөр ач холбогдолбүхий баримт бичиг болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Ухаалаг түмний эрдэм оюун төгс үр сад бид эцэг өвгөдийн үеэс өвлүүлсэн онгондагшин байгаль эх, эрдэс баялаг, унаган нутагтаа эзэн нь байх хувь заяатай билээ.Арвин шимт хөрс, ургамал, ан амьтан, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтгазар нутгаа хайрлан хамгаалж, эрс тэс уур амьсгалдаа дасан зохицсон мал сүргээ зүйзохистой өсгөн үржүүлж, зах зээлийн чиг хандлагад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээгхөгжүүлэхэд баг, байгууллага, хамт олон, иргэдийн идэвхи, санаачлагатай бүтээлчхөдөлмөр юу юунаас чухал байна. Сумын хөгжлийн 2010-2021 оны төлөвлөгөө нь үеүеийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын ажил хэрэг болгох, ард түмнийхээсайн сайхан амьдралын төлөө идэвхи гарган зүтгэх ширээний ном, сумын хөгжлийнтөлөөх хөтөч нь байх ёстой. Сумын хөгжил айл өрх, иргэдийн идэвхи, зүтгэлээсхамааралтай гэдгийг гүнээ ухамсарлан хөгжлийн төлөвлөгөөний ач холбогдлыгүнэлэн өөрсдийнхөө нөөц боломж, чадавхидаа тулгуурлан хөгжиж болох олон гарцсаналуудыг ирүүлсэн иргэддээ болон энэхүү ажлыг өөрийн оюун ухаанаа дайчлангардан гүйцэтгэсэн сумын Төлөвлөлт, хяналтын хорооны гишүүд, Ажлын хэсгийн хамтолондоо гүн талархал илэрхийлье. Мөн Мерси-Кор Монгол ОУБ-ын Увс аймаг дахьтөлөөлөгчийн газар, зөвлөхүүдэд талархалаа илэрхийлж байна. Сумын 2010-2021 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө нь сумын нийт иргэдийнхамтын бүтээл болохын хувьд түүнд тодорхойлсон хөтөлбөр, төслүүдийг бид хамтдаахэрэгжүүлэх ёстойг нутгийн зөн олон Та бүхэндээ мэдэгдэн уриалж байна. Өргөн олон түмний минь Заяа буян нь тэгшрэх болтугай. СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ДАВААНЯМ 5
  6. 6. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ ЗОРИУЛАН ӨРГӨХ ҮГ Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төрийн бодлогын залгамж чанарыг хангах зорилгоор хөгжлийн урт хугацааны хөтөлбөрийг орон нутагт өөрийн онцлогт тохируулан боловсруулах нь нутгийн удирдлага, төрийн байгууллагын тулгамдсан асуудлын нэг билээ. Түргэн сумынхаа хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр харж, сумын 2010-2021 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг нутгийн удирдлагын байгууллага, сумын ажлын хэсэг, ард иргэдийн санал зөвлөгөөг тусган “Мерси Кор- Монгол” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр боловсруулан гаргасан нь үр дүнтэй ажил боллоо. Түргэн сумын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болох мал аж ахуй, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, байгалийн нөөц баялаг, оюуны өндөр чадавхитай иргэдийнхээ авъяас боломж, бүтээлч сэтгэхүй дээр үндэслэсэн, бүс нутгийн онцлогттохируулж шийдвэрлэх арга замуудыг дэвшүүлэн тавьсан байгаагаараа энэхүүтөлөвлөгөө онцлог болсон байна. Орон нутгийн хөгжлийн зорилго нь ард иргэдийнхээ чинээлэг, аз жаргалтай, эрүүлэнх, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй амьдралыг дээшлүүлэхэд оршдог билээ. Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар энэхүү төлөвлөгөөнд тусгагдсанасуудлуудыг бодитой ажил болгоход дэмжиж ажиллана гэдгээ сумын төр захиргааныбайгууллага, нийт иргэд, дэмжигч байгууллагуудад илэрхийлж байна. Сум хөгжвөлаймаг хөгжинө, аймаг хөгжиж байж улс орон хөгжих нь зүйн хэрэг юм. Түргэн сумын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг хариуцан зохионбайгуулсан ажлын хэсэг, үнэт санал зөвлөгөөгөө өгсөн иргэд, хувь хүмүүс, дэмжлэгүзүүлсэн Увс аймаг дахь “Мерси Кор-Монгол” олон улсын байгууллагын хамт олондталархал илэрхийлье. Дөрвөд далай ханы өлгий нутгийнхаа ард түмэнд өөрсдийн боловсруулсанхөтөлбөр төлөвлөгөөг бодит үйл хэрэг болгохоор нэгдмэл хүч санаа бодолтой, нэгэнүзүүрт сэтгэлээр хошуучлан хөдөлмөрлөж амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс дэлгэртүгэй. УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЦАСЧИХЭР 6
  7. 7. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН АГУУЛГА-ГАРЧИГНэг: УДИРТГАЛ………………………………………………………………........................ 8Хоёр: СУМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХУРААНГУЙ........................................................................... 9 2.1 Төлөвлөгөө боловсруулах үндэслэл, шаардлага........................................... 9 2.2 Төлөвлөгөөний зорилго..................................................................................... 9 2.3 Төлөвлөгөөний зорилтууд................................................................................. 9 2.4 Төлөвлөгөө боловсруулсан үйл явц, арга зүй................................................. 10-11 2.5. Төлөвлөгөөг боловсруулахад баримталсан гол зарчмууд …................…… 11 2.6. Боловсруулалт ба оролцоо.............................................................................. 12 2.7. Төлөвлөгөөний хугацаа, үе шат………………………………....…….…....…… 12Гурав: СУМЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ………………………………............... 13-31 3.1. Ерөнхий мэдээлэл............................................................................................. 13-17 3.2. Сумын хөгжлийн нөхцөл байдлын ерөнхий шинжилгээ........................ 18 3.2.1. Эдийн засгийн салбарын хөгжил......................................................... 19-21 3.2.2. Дэд бүтцийн салбарын хөгжил............................................................. 21-22 3.2.3. Төр, нийгмийн үйлчилгээний салбарын хөгжил.................................. 22-26 3.2.4. Байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал............................................. 27 3.3. Бизнесийн орчны судлагааны үр дүн, дүгнэлт ............................................... 28-29 3.4. Сумын чадавхийн үнэлгээ................................................................................. 30-31Дөрөв: СУМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА, ЗАРЧИМ, ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД, ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ.................................................. 32 4.1. Хөгжлийн Алсын хараа...................................................................................... 32 4.2. Сумын хөгжилд баримтлах зарчим, тэргүүлэх чиглэл..................................... 32 4.3. Хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд дэвшүүлж буй зорилго, зорилтууд........... 32Тав: СУМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУДЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТОЙМ………..........................….. 33-36 5.1. Дэд бүтцийг хөгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх хөтөлбөр........... 32 5.2. Уламжлалт МАА-г чанаржуулж, эрчимжсэн ХАА-г хөгжүүлэх хөтөлбөр........ 32-33 5.3. Эдийн засгийн нөөц боломжийг бүрэн ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөр................................................................................... 33-34 5.4.Төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай, чанар хүртээмжтэй, жигд хүргэх хөтөлбөр................................................................... 34-35 5.5. Байгаль орчноо хамгаалан нөөц баялгийг зохистой ашиглаж нөхөн сэргээнэ..................................................................................... 36Зургаа: ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ, ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ СУМДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ……………………........….……...… 39Долоо: ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ…………………......……….... 39-41Найм: ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ…………………………………………………………..........……... 42Ес: Хөгжлийн төлөвлөгөөг сурталчлах, олон нийттэй харилцах төлөвлөгөө.............. 43 Хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн дэлгэрэнгүй татриц................................................................................ 44-54 Хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд 2011-2021 онд хийх үнэлгээ, мониторингийн төлөвлөгөө................................................................ 54-63 Төлөвлөгөөний хоёр дахь үе шат хүртэл хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулга .......................................................................................... 64-76 7
  8. 8. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН Нэг. УДИРТГАЛ Монголын нийгэм, эдийн засаг өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж түүнийг дагаадиргэд амьдрах орчноо өөрчлөн шинэчилж илүү сайхан болгохыг хүсэж байна. Хөдөөдажилгүйдэл, ядуурал буурахгүй, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаа улам бүрихсэж, үндэсний орлогын тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй нийгмийн тэнцвэргүйбайдал гүнзгийрэх хандлагатай болж, орон нутагт хүний хөгжил удааширч байгаа ньбогино хугацаанд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх, тэр дундаа орон нутгийн жигдхөгжлийг хангах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Сумын хөгжлийн бодлого, үйл ажиллагаа нь нутгийн төр, захиргааны байгууллагынявуулж буй үйл ажиллагаа, сум орон нутгийн дотоод нөөц боломж, давуу тал, хөрөнгөоруулалтыг татах, үр өгөөжтэй ашиглах чадамж, амьдран оршин суугч иргэдийнбүтээлч сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөр зэрэг хүчин зүйлүүдийн шууд тусгал байдаг. Хөгжлийн төлөвлөгөөнд мал аж ахуй, бизнесийн орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ,нийгмийн хөгжил, байгаль орчин зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбарынөнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж онцлог, давуу, сул талыг тодорхойлон, иргэд,олон нийтийн санал, санаачлага дээр үндэслэсэн төсөл хөтөлбөр, баримжаат төсөвттооцооллыг тусгав. Сумын хөгжлийн төлөвлөгөө боловсрогдсоноор хөгжлийг урт хугацаанд харах,нутгийн захиргааны байгууллага болон иргэдийн санал, санаачлагыг зохистойхослуулан хамтын бүтээлч үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх, тодорхой хугацаандхийх ажлаа нэгтгэн эрэмбэлэх боломж бүрдэж байна. Түргэн сумын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болох мал аж ахуй, өрхийнболон жижиг дунд үйлдвэрлэл, байгалийн нөөц баялаг, иргэдийнхээ авъяас чадвар,бүтээлч сэтгэхүй дээр үндэслэсэн, бүс нутгийн онцлогт тохируулсан шийдвэрлэх аргазамуудыг дэвшүүлэн тавьж байгаа нь энэхүү төлөвлөгөөний гол онцлог юм. Түүнчлэнтөлөвлөгөөг улс, аймаг, бүсийн хөгжлийн хөтөлбөрүүд, мөрийн хөтөлбөрүүд, хандивлагчтөсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулан боловсруулсан нь илүүач холбогдолтой, хэрэгжих бодит боломжтой болгосон юм. Төлөвлөгөөг 3 үе шаттайгаар 11 жилийн хугацаанд хэрэгжүүлж, эрчимжсэн газартариалан, мал аж ахуй, орон нутгийн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээхөгжсөн, бизнес эрхлэх боломж бүрдсэн, иргэдийн эрүүл мэнд, боловсролын түвшиндээшилсэн, байгаль орчны нөхөн сэргээлт хийгдсэн зэрэг үр дүн, ач холбогдлыг авчирэх их ирээдүйг төсөөлөн харж байна. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар жил бүр тайлагнан ярилцаж,төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөллийгтусгах боломжтой юм. ТҮРГЭН СУМЫН “ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТЫН ХОРОО”, ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ “АЖЛЫН ХЭСЭГ” 8
  9. 9. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН Хоёр. СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХУРААНГУЙ 2.1. Төлөвлөгөө боловсруулах үндэслэл, шаардлага Монгол Улсын Их хурлаас баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэлбаримтлал“,“Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийнцогц бодлого”-ын талаарх баримт бичгүүд болон “Увс аймгийн тогтвортой хөгжлийнхөтөлбөр” 2007 он, “Увс аймгийн хөгжлийн хөтөлбөрүүд” 2009 он, Аймгийн ИТХ-ын 2002оны ээлжит 8-р хуралдаанаар баталсан “Увс аймгийн сумуудыг бүсчлэн хөгжүүлэхүндсэн чиглэл” зэрэг хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх, сумынхөгжлийг тэдгээртэй уялдуулах явдал чухал ач холбогдолтой болж байна. Энэхүү нөхцөл байдалд үндэслэн “Мерси Кор Монгол” олон улсын байгууллагындэмжлэгтэйгээр Увс аймгийн сумуудыг бүсчилэн хөгжүүлэх бодлого чиглэлдтулгуурлан, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нийтлэгарга зүйг ашиглан өөрийн сумын болон бүсийн сумдын онцлогийг харгалзан сумынхөгжлийн энэхүү төлөвлөгөөг боловсрууллаа. Түргэн сумын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, амжилттай хэрэгжүүлснээрболовсрол, эрүүл мэнд, нийгмийн бүхий л үйлчилгээний чанар хүртээмж сайжирч,үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжин, улмаар хүн ам өсөж, амьжиргааны түвшин дээшилж,иргэдийн амьдралын таатай орчин бүрдэх нь ойлгомжтой юм. 2.2. Төлөвлөгөөний зорилго Сумын байгаль газар зүйн онцлог, уламжлалт ёс заншил, нөөц боломжид түшиглэннийгэм, эдийн засгийн хөгжлийн бие даасан байдлыг хангаж иргэдийнхээ амьдралынчанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг төсөвлөн төлөвлөхөд оршино. 2.3. Төлөвлөгөөний зорилтууд ⇒ Улс, аймгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох ⇒ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх ⇒ Орон нутгийн нөөц, боломжид тулгуурласан нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахуйц, байгаль орчинд ээлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ⇒ Нийгмийн хөгжлийг хангаж, ёс суртахууны өндөр соёл, өргөн боловсролтой иргэдийг төлөвшүүлэх ⇒ Ард түмний уламжлалт ёс заншил, соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх ⇒ Байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, байгальд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх ⇒ Зэргэлдээ сумууд болон бүсийн сумуудтай үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтран, хоршин ажиллах боломжийг бүрдүүлэх ⇒ Төрийн удирдлагын залгамж чанар, ажлын уялдаа холбоог сайжруулан, төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлж төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх 9
  10. 10. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН 2.4. Төлөвлөгөө боловсруулсан үйл явц, арга зүй Сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах үйл явцыг дараах схемээр харуулав Сумын хөгжлийн Төлөвлөгөө Мерси Кор Монгол ОУБ- төлөвлөгөө боловсруулах төлөвлөлт тай гэрээ байгуулав боловсруулах шийдвэр хяналтын хороо, Ажын 2010-3-р сар гаргав хэсэг байгуулагдав Эхлэлийн семинар / Төсөөллийн семинар Ажлын хэсэгт зориулсан үйл ажиллагааны /Гол асуудлыг аргазүйн сургалт төлөвлөгөө/ тодорхойлох/ 2010-04-р сар 2010-04-р сар 2010-04-р сар ОРОЛЦООНЫ ҮНЭЛГЭЭ, Сумын иргэдийн оролцоог хангах /2010-05-р сараас 2010-09-р сар/ Санал Фокус бүлгийн Бизнес орчны Хүүхдийн гар Ганцаарчилсан Сумын асуулгын хэлэлцүүлэг-85 судалгаа-90 зураг, Эссе уулзалт чадавхийн хуудас-100 хүн хүн хүн бичлэг-45 ярилцлага-40 үнэлгээ-110 хүүхэд хүн хүн МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭН БОЛОВСРУУЛАХ ТХХороо, ажлиын хэсэг, Зөвлөхийн баг /2010-05-р сараас 2010-10-р сар/ ҮР ДҮНГИЙН СЕМИНАР Мэдээллийн дүн шинжилгээ, Алсын хараа, зорилго, зорилтуудыг тодорхойлох, төсөл, хөтөлбөрүүд, үйл ажиллагааг ангилах / 2010-09-р сар/ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БАРИМТ БИЧГҮҮДИЙГ БЭЛТГЭХ Ажлын хэсэг, Орон нутгийн зөвлөхүүд, УБ-ийн зөвлөх /2010-05-р сараас 2010-11-р сар/ СУМЫН ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЖ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ Ажлын хэсэг, Орон нутгийн зөвлөхүүд /2010-12-р сар/ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАВ /2010-12-р сар/ Төлөвлөгөөг боловсруулах, үнэлгээ ажиллагааны явцад нийт 913 хүний санал,сэтгэгдлийг авч ажил хэрэгч, үр нөлөө бүхий саналыг төлөвлөгөөнд тусгасан болно. Оролцооны үнэлгээний явцад иргэд, олон нийтийн оролцоог хангасан байдал Дд Үнэлгээнд ашигласан арга зүйн хэлбэр Хамрагдсан хүмүүсийн тоо1. Санал асуулгын хуудас 1002. Бизнес орчны судалгаа 903. Фокус бүлгийн ярилцлага 854. Эссе-зохион бичлэг 125. Хүүхдийн гар зургийн уралдаан 266. Ганцаарчилсан уулзалт, ярилцлага 257. Албан бус уулзалт, ярилцлага 158. Чадавхийн үнэлгээ 1109. Олон нийтийн хэлэлцүүлэг /5 удаа/ 450 ДҮН 913 10
  11. 11. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО Нутгийн зөвлөл, Худалдаа, бизнес Газар тариалан бусад иргэд 13% эрхлэгч 3% эрхлэгч 15% Эмэгтэйчүүд 13% Малчид Ахмадууд 6% 22% Хүүхдүүд 9% Төрийн албан Залуучууд 11% хаагч 8% Төлөвлөгөө боловсруулахад сумын иргэд олон нийт маш идэвхи санаачилгатайоролцож байлаа.Сумын ирээдүйн хөгжил хүүхдийн нүдээр .... айл болгон хашаан дотроо ногоон хүлэмжтэй, сум даяараа модоор хүрээлэгдэж, бүх төрлийн барааны дэлгүүрүүд бий болсон ахмад, өндөр настангуудад чийрэгжүүлэлтийн танхим, амралт сувилалын газар байгуулагдаж олон төрлийн үйлдвэр нээгдэж, сургууль маань 11 жилтэй болсоноор хүүхэд багачуудын сонирхох спортын зүйлс бий болно. Үүний дотроос усан бассейн, хүүхдийн парк, музей, мөсөн гулгуур, кино театр, интернетийн газар гэх зэрэг эрин зуунаас хоцрогдолгүй хот, аймагтай ижил хүн бүхний сонирхол татахуйц бүх зүйлс бий болсноор Түргэн сумаас Монголын нэр хүндтэй олон хүмүүс төрөн гарна...... 9а ангийн сурагч Т.Дашнямын зохион бичлэгээс... 2.5. Төлөвлөгөөг боловсруулахад баримталсан гол зарчмууд ⇒ Орон нутагт тохирсон бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ⇒ Эдийн засгийн өсөлт, ололтыг нийгэм, байгаль орчны нөхцөл байдалтай холбон тэнцвэржүүлэх ⇒ Төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилт, хяналт, үнэлгээнд төр, олон нийт, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, үүргийг тодорхойлох, хангах ⇒ Хувийн хэвшлийн аж ахуйн хөгжлийг дэмжих ⇒ Хүний болоод нийгмийн хөгжлийг хангах 11
  12. 12. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН ⇒ Орон нутгийн нөөц, боломжийг илүүтэй дайчлах ⇒ Улс, аймаг, бүс нутгийн хэмжээний хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр, төсөлтэй уялдуулах 2.6. Боловсруулалт ба оролцооБоловсруулсан бүрэлдэхүүн: • Төлөвлөгөө боловсруулах сумын ажлын хэсэг • ”Төлөвлөлт, хяналтын хороо” (Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, үнэлгээ хийх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий)Боловсруулах үйл ажиллагаанд оролцож, дэмжлэг үзүүлсэн: • Төр, захиргааны байгууллагын ажил хариуцсан ажилтнууд • Иргэд, олон нийт • Төрийн бус байгууллагын төлөөлөл • Түргэн сумын нутгийн зөвлөл • Бусад аймаг, хот, орон нутагт амьдарч буй уугуул иргэдТөлөвлөгөө боловсруулах арга зүй, зохион байгуулалт, бодлогын талаар зөвлөсөн: • “Мерси Кор Монгол” ОУ-ын байгууллагын Увс аймаг дахь төлөөлөгчийн газар • “Бизнес хөтөч” сургалтын төвийн зөвлөхүүд 2.7. Төлөвлөгөөний хугацаа, үе шат Энэхүү төлөвлөгөө нь бүхэлдээ 2010-2021 оныг хамрах бөгөөд дараах 3 үешаттайгаар хэрэгжинэ. НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТ Идэвхижүүлж эхлүүлэх үе шат 2010-2012 он ХОЁРДУГААР ҮЕ ШАТ Бүтээн байгуулалтын үе шат 2012-2016 он ГУРАВДУГААР ҮЕ ШАТ Хөгжлийн үе шат 2016-2021 онТөлөвлөгөөний үе шатуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны тоймНЭГДҮГЭЭР ҮЕ ШАТ: Идэвхжүүлж эхлүүлэх үе шат 2010-2012 он • Нийгмийн 3 талт оролцооны бүх түвшинд хөгжлийн төлөвлөгөөг сурталчлан таниулах, хөгжих хүсэл эрмэлзлэлийг бий болгох • Тодорхой чиглэл, төсөл үйл ажиллагаан дээр хөрөнгө босгох • Хөгжлийн эхлэл, бүтээн байгуулалтын суурь тавихХОЁРДУГААР ҮЕ ШАТ: Бүтээн байгуулалтын үе шат 2012-2016 он • Орон нутгийн нөөц боломж, давуу талд түшиглэсэн шинэ ажлын байрыг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимжүүлэх • Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, байгальд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийг дэмжих • Төрийн албан хаагчдын мэргэжил, мэдлэгийг системтэйгээр дээшлүүлэх, төрийн албаны ил тод, шуурхай байдлыг хангах • Уламжлалт болон эрчимжсэн Газар тариалан, МАА –н үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, сургалт арга зүй, төсөл хөтөлбөрт хамруулахГУРАВ ДУГААР ҮЕ ШАТ: Хөгжлийн үе шат 2016-2021 он • Алсын хараандаа тэмүүлсэн зорилго, зорилтондоо чиглэсэн цэгцтэй үйл ажиллагаанууд хийгдсэн байх Төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны дэлгэрэнгүйматриц, төсвийн тооцооллыг нарийвчлан боловсруулж хэрэгжүүлэх, хяналт шинжилгээхийх хугацааг тодорхой зааж өгөв. 12
  13. 13. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН Гурав. СУМЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 3.1. Ерөнхий мэдээлэл Сумын түүхэн товчоо1925 оны 11 – р сарын 18 нднээгдсэн Чандмань уулын аймгийнанхдугаар хурал Дөрвөдийн баруунзүүн гарын хоёр аймгийг нэгтгэнЧандмань уулын аймгийн 8 хошуу41 сум 115 баг, 660 арваттайгаарбайгуулагдаж улмаар 1925 оны 11-р сарын 21- ний өдрийн Чандманьуул аймгийн Төгсбуянт уулынхошууг: Баянхайрхан, Баянзүрх,Баянмөрөн, Эрдэнэхайрхан, Эрдэнэ-Уул гэсэн 5 сумтайгаар байгуулахадодоогийн Түргэн сум нь Баянхайрханнэртэйгээр анх бий болжээ. Баянхайрхан сумын анхны даргаар Өнжүүлийн Сайжрахыг сонгожээ. 1931 ондБНМАУ–ын бага хурлын тэргүүлэгчдийн хурлаар 5 аймгийн суурин дээр 13 аймгийгбайгуулж, Чандмань-Уул аймгийг Ховд, Дөрвөд гэсэн хоёр аймаг болгож, Дөрвөдийнаймгийг 16 сумтайгаар зохион байгуулж, хошууг татан буулгаж аймаг, сум, баг гэсэнзасаг захиргааны зохион байгуулалтад шилжүүлснээр Төгсбуянт хошуу нь одоогийнСагил-“Баянзүрх“, Түргэн-“Баянхайрхан”, Бөхмөрөн-“Баянмөрөн”, Баян-Өлгий аймгийнЦагааннуур-“Ойгор” зэрэг хоёр аймгийн 5 сум болжээ. Харин БНМАУ–ын СнЗ-ийн1932 оны 12 –сарын 30–ны өдрийн 21–р тогтоолоор Дөрвөдийн аймгийг Увс аймаггэж нэрлэхээр тогтоосон байна. Энэ зохион байгуулалтаар Түргэн гол сум нь 9 багтай,400 гаруй өрхтэй, 2000 гаруй хүн амтай болж даргаар нь тус сумын 9-р багийн харьяатБалын Хөхнүдэнг томилон ажиллуулжээ. Тус сум нь үүсэн байгуулагдсан дээр дурьдсанцаг хугацаанаас хойш эдүгээ 85 жилийн түүхэн он жилүүдийг үдэж байна. Одоо Түргэн сум нь 527 өрх бүхий 2104 хүн амтай, 93,3 мянган толгой малтай,засаг захиргааны 3 багтайгаар оршин тогтнож байна. Суманд төсөвт 5 байгууллага,хувиараа эрхлэх аж ахуй, компани 7, хоршоо 9, банк, ШТС, цагдаа, холбоо, мобиком,Юнитэл сүлжээ зэрэг үйлчилгээний байгууллагаас гадна Цүнхэг амралт, Онцынтасархай, Улаан начин ХХК зэрэг уул уурхай, амралт аялал жуулчлалын бааз ажиллажбайна. Түүнээс гадна тус сумын нутагт хатуу хучилттай олон улсын нисэх буудалбаригдаж байгаа. Түргэн сумын төв нийслэлээс 1400 км, Увс аймгийн төвөөс 37 км-ын зайнд оршдог, Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртхолбогдсон бөгөөд ОХУ – ын Хандгайтын чиглэлийн хатуу хучилттай засмал замаас2,8 км зайд оршдог ба дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн сум болно. Газрын гадаргаСумын газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын хэмжээ /га-аар/ Үүнээс Хот тосгон Ойн сан Усны сан Улсын тусгай Нийт ХАА-н Зам шугам бусад бүхий бүхий хэрэгцээний газар сүлжээний суурины газар газар газар газар 225,341.9 165,601.6 788.4 1,593.9 18,171.0 275.0 38,912.0 13
  14. 14. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН Улсын тусгай Усны сан бүхий хэрэгцээний газар 17% ГАЗРЫН НЭГДМЭЛ САН газар 0% Ойн сан бүхий газар 8% Зам шугам сүлжээний 1% Хот тосгон бусад суурины газар 0% ХАА-н газар 74% Бэлчээрийн хянан баталгаа хийсэн судалгаагаар нийт бэлчээрийн 198662 гаталбайгаас их талхлагдсан 221 га, дунд зэрэг талхлагдсан 15125 га буюу нийт 15346га талбай талхлагдсан байна. Дд Газрын нэгдмэл сангийн ангилал Талбай, га эзлэх хувь 1 Хөдөө аж ахуйн газар 165792 2 Бэлчээр 163365 98.5% 4 Хадлан 1564 0.9% 5 Тариалан 262 0.2% 6 Атаржсан 397 0.2% 7 Төмс, хүнсний ногоо 9 0.0% 8 Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар 195 0.1% Гэр орон ГАЗАР ЭЗЭМШИЛТ ХАДЛАНГИЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТ сууцны Өмчилсөн талбай 5% газар 1% Иргэд, ААН эзэшиж байгаа Нөөц газар Тариалангийн талбай 94% Хөдөө аж ахуйн газар. Сумын хэмжээгээр 163156.5.га бэлчээрт ашиглагдажбайгаа бөгөөд сумын дунджаар нэг хонин толгойд шилжүүлэн тооцвол 1.5 габэлчээр ноогдоно.Одоогийн байдлаар хадлангийн 337.4 га газрыг 109 иргэн, 3ААН,байгууллагад, тариалангийн 348.3 га газрыг 112 иргэн, 7 ААН, байгууллагад, 137иргэн 16.91га газрыг гэр хашааны зориулалтаар тус тус эзэмшиж байна. 14 гэр бүлд3.23 га газрыг үнэ төлбөргүйгээр өмчлүүлсэн байна. Нийт 1554.65 газрыг иргэн, ААН,байгууллагад эзэмшүүлсэн байна. Газрын төлбөрт 10769.0 мян төгрөгийг орон нутгийнорлогод оруулсан. Ойн нөөц. Сум нь 16982 га талбайд 1.405 мянган м3 ойн нөөцтэй ба энэ ньнутаг дэвсгэрийн 7 хувийг эзэлнэ. 18171 га байгаа бөгөөд үүнээс 13064 га нь ойгоорбүрхэгдсэн талбай, 5107 га нь ойгоор бүрхэгдээгүй талбай байна. Сүүлийн 6 жилд18803 м3 мод огтолж, ойн төлбөрийн орлогоос 23 сая 323 мян төгрөгийг орон нутгийнорлогод оруулж, захиргааны журмаар ойн зөрчил гаргагчаас 301м3 түлш, хэрэгцээниймод хураан улсын орлого болгож, 1сая 340 мянган төгрөгний торгууль ноогдуулсан.Ойн нөөцийг олон жилийн туршид алс хэтийн бодлогогүй ашигласнаас Живэрт, Эмч,Цагаан морьт, Баруун бэл, Суугийн ам зэрэг газрууд ойн сүйтгэлд хүчтэй өртсөнбайна. Хамтын эзэмшлийн ойн нөхөрлөл байгуулах бэлтгэл ажил төрөл бүрийнсурталчилгааны ажлууд хийгдэж байна. 14
  15. 15. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН Усны нөөц. 1990 оны байдлаар 22 гол, горхи бага хэмжээний 1 нуур, 18 булагшанд бүртгэгдсэнээс одоо 4 гол горхи, 6 булаг шанд дэлхийн цаг уурын дулаарал,ойтой зүй бус харьцаснаас ширгэсэн байна. Инженерийн хийцтэй 3 худаг засварлажнэг худаг шинээр гаргаж богино яндант 9,инженерийн хийцтэй 6 худаг ажиллаж уснынөөцийг бүрдүүлж байна. Сумын нийт уснынөөц нь гивин ихтэй, хатуулаг чанартайдтооцогдоно. Бургастай, Шавинар, Мөст,Хавцал зэрэг газруудын рашаан усыг ороннутгийн чанартайгаар ашиглаж байна. Ороннутагт усны төлбөрөөс 10 сая 800 мян ₮ орсон.Түргэний голын нийт урт нь 120 км бөгөөднийт ус хураах талбайн 995 км2 байдаг. Газрын хэвлийн баялаг, уул уурхайнүйлдвэрлэл. Сум нь шатах хатуу ашигт малтмал нүүрс, үнэт металл эрдэнэсийнчулууны төрлөөс алт, мөнгө, зэсийн орд, шохойн чулуу, цахиур, мана, гартаам, хаш,болор,гөлтгөнө, хүхэр, шөрмөсөн чулуу зэрэг бусад баялгаар элбэг юм.1994 оноостус суманд алт олборолтын ажил явагдсан Алт олборлосон 3 ХХК-ны хөндсөн газар,нөхөн сэргээлтийн өнөөгийн байдлыг доорхи хүснэгтээр харуулав. Уул уурхайнүйлдвэрлэлд 355.9 га газар ашиглаж байна.Ашигт малтмал ашигласны нөөцөөс ороннутагт 3 сая 919 мянган ₮-ний орлого орсон . Сумын нутаг дэвсгэрт 11 иргэн, ААНэгж,байгууллага15327 га газарт лиценз аван геологийн эрэл хайгуулын ажил хийж байна. Олборлолт хийсэн Хөндөгдсөн Нөхөн сэргээсэн Нөхөн д/д ААН-н нэр он Газар Газар /га / Био /га / Тех /га / сэргээгүй /га /1 Их нуур ХХК 1994 Их өлөнт 2.3 2.32 Улаанначин ХХК 1997 Улаанначин 40.6 1 22 18.63 Монсиб-алт ХХК 2003 Бургастай 9.8 7.3 2.5 Дүн 52.7 1 29.3 23.4 15
  16. 16. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН Ан амьтны нөөц. Олон улсынулаан номонд устах аюулд өртсөн хэмээнбүртгэгдсэн нэн ховор амьтан болохцоохор ирвэс / Unica unica Sch/, монголулсын улаан номонд бүргэгдсэн аргальхонь / Qvis ammon /, Янгир ямаа / Caprasibirica /, халиун буга / Cervus elaphus /,зэрэг амьтад бий. Эдгээр амьтдын тархацнутгийг Улсын тусгай хамгаалалттай газарнутгийн сүлжээнд хамруулан Увс нуурынай савын улсын тусгай хамгаалалттайгазрын Түргэн уулын дархан цаазатгазар хамгаалалтанд аваад байгаа билээ..Живэрт. Түргэн, Баруун салаа, Хавцалзэрэг газруудад 1997 оноос Дэлхийнбайгаль хамгаалах сангийн шугамаар“Ирвэс хамгаалах төсөл” хэрэгжиж байна.Сүүлийн жилүүдэд ирвэсний толгойн тооөсөж янгирын тоо цөөрсөн байдал ажиглагдаж байна. Зах зээлийн шилжилтийн үедбуга, тарваганы тоо цөөрсөн хэдий ч төр, засгийн бодлого, орон нутгийн иргэд, олоннийтийн хамгаалалтын үр дүнд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Агнуурынхураамж, ангийн отгийн үйлчилгээнээс 2000-2002 онуудад 1 сая 63 мянган төгрөгийнорлого орон нутагт оржээ. Байгалийн ургамал. Вансэмбэрүү, таван салаа, алтан гагнуур зэрэг эмийн,алтайн сонгино, үхрийн нүд, хар, улаан хад, тошлой, аньс зэрэг жимс жимсгэнэтэй.Эмийн ургамлын ашиглалт бага байгаа ч ХАА-н эдэлбэр газрыг дураараа ашиглах,атаржуулах, авто замын сүлжээ, малын зохистой харьцаа алдагдаж ямааны эзлэх хувьихэссэн, дэлхийн цаг уурын дулаарал зэргээс шалтгаалж зэрлэг ургамлын нөмрөг дахьзүйлийн бүрдэл хомсдох, ургамлын тархац хязгаарлагдах, устах аюул нүүрлээд байна.Тус сумын нутаг нь газар зүйн онцлогоос хамааран ургамал зүйн хувьд ер нь ургамлынэко системийн өвөрмөц бүтцийг агуулдгаараа нэн ховор болон ховор ургамлын зүйлийнхувьд Дөрвөлсөн мүгэз /алтан гагнуур/, Нөмрөгт банздоо /Вансэмбрүү/, Эмийн бамбай,Ацан ажигана, Тагийн гол гэсэр, Цагаан дэгд, Азийн жамъяанмядаг, Эгэл марал цэцэг,Алтайн сонгино, Алтайн хүнчир, Ягаан цээнэ,Уралын чихэр өвс, Яшилдуу чацаргана,Морин зээргэнэ, Хонин арц зэрэг болно ТХГН дахь байгалийн үзэсгэлэнтбайдал, түүх соёлын дурсгалт газар.Монгол улсын Их хурлын 1993 оны 83-ртогтоолоор Байгалийн унаган төрх шиммандлын тэнцвэрт байдлыг хангах,экологийн амин чухал үйл явцыг дэмжих,биологийн төрөл зүйл болон түүх, соёлындурсгалыг хадгалан хамгаалах, хойчүедээ өвлөн үлдээх зорилгоор байгалийнбүс бүслүүрийн иж бүрдлийг төлөөлсөнховор ан амьтан,ургамал, түүх соёлындурсгал бүхий зарим газар нутгийг улсынтусгай хамгаалалтанд авсаны үр дүндсумын газар нутгийн 17% буюу 38910 га/ Үүнд: Түргэн, Живэрт, Хавцал зэрэг /газар хамрагдаад байна. 16
  17. 17. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН Цагаан дэглий уул Далайн түвшнээс дээш 3966 м өндөрт өргөгдсөн мөнх цастайуул. Цагаан дэглий уул нь баруун монгол дахь уулчидын хүчээ сорих гол газар юм.Үүний эргэн тойронд мөнх цасаар хучигдсан олон оргилуудтай бөгөөд монголын мөнхцастай уулсуудын 20%-ийг эзэлдэг. Цагаан дэглий уулаас мөсөн голууд эх авдаг.Сүүлийн жилүүдэд Япон, Солонгос, Австралаас уулчид ирж байна. Усан цайлзуур хүрхэрээ Түргэн уулын ДЦГ-ын түргэний аманд байдаг 7м өндрөөсбуудаг байгалийн үзэсгэлэнт хүрхэрээ юм. Эндээс холгүй вансэмбэрүү, алтайн сонгинозэрэг ургамлууд ургадаг. Эртний түүх, соёл, шинжлэх ухааны дурсгалт зүйлсэд хүн хөшөө 3, гэрэлт хөшөө1, хадны сүг зураг 2, буган хөшөө 18, олон арван хиргисүүр, сүм хийдийн үлдэгдэл,балгас бүртгэгдэн тэмдэглэгдсэн байна. Байгалийн аялал жуулчлал. Сум нь аймгийн төвөөс 34 км хар зам, өндөр хүчдэл,холбоо харилцаа хөгжсөн, өндөр уул, ус, ан амьтан байгалийн үзэсгэлэнт газруудаарбаян тул уулын спорт аялал, жуулчлал хөгжүүлэх ихээхэн боломжтой.Сумын төвөөс 6км-т байрлах “Цүнхэг” амралт нь амрагчдын байр 4, хоолны болон тоглоом цэнгээнийтанхимтай, задгай талбайтай, нэг ээлжинд 50-100 хүн хүлээж авах хүчин чадалтайголдуу дотоодын амрагчид амардаг зам, харилцаа, гэрэл цахилгаанд ойр байрладаг. “Онцын тасархай” ХХК-ний “Хиргэний” жуулчны бааз нь аймгийн төвөөс 88, сумынтөвөөс 54 км-т байрладаг 9 гэр хэлбэрийн байр, хоолны заал, задгай талбай, биезасах болон ариун цэврийн тохилог газартай, гадаадын голдуу жуулчдыг хүлээн авчүйлчилдэг, нэг ээлжиндээ 20-30 хүн хүлээн авч үйлчлэх боломжтой Амьдрах орчин, цөлжилт. Суурин газрын оршин суугчдын тоо өсөж, үйлдвэрлэл,үйлчилгээ нэмэгдэхийн хирээр хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байна. Сумын хогхаягдлын цэгийн талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 15 гагазар байхаар тогтоосон байдаг боловч хааш хаашаагаа тэлээд сумын төвдөө ойртсон,нурсан барилга байшингийн суурийг цэвэрлээгүй байна. Хогны дийлэнх хэсгийг ахуйнхог эзлэх ба байгальд удаан задардаг хог, ахуйн төрөл бүрийн химийн бүтээгдэхүнийхог эзлэж байгаа нь байгалийг бохирдуулах гол эх үүсвэр болж байна. Сумын төвийн зүлэгжүүлсэн талбай 4.2 га, тарьсан мод 3872 ш ургаж байгаа ньус, хөрсний боломжтой төвийн хувьд ногоон байгууламж бага энэ талаар хийсэн ажилхангалтгүй байна. Иргэд зун, намрын улиралд зарим нэг газарт жил тойрон амьдрахболсон, ургамал бэлчээрийн даац хэтэрсэн, малын сүргийн бүтэц алдагдаж ямаансүргийн эзлэх хувь ихэсэн, хадлан тариалангийн талбай ус, салхи бусад нөлөөгөөрэлэгдэл эвдрэлд орсон нь цөлжилтийн гол шалтгаан болж байна. 17
  18. 18. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН 3.2. СУМЫН ХӨГЖЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ШИНЖИЛГЭЭТААЛАМЖТАЙ НӨХЦӨЛҮҮД Давуу тал Зам холбоо, эрчим хүчний дэд бүтэц сайн хөгжсөн Аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн дурсгалт, үзэсгэлэнт газруудтай Рашаан ус, эмийн ургамалын нөөц ихтэй Ашигт малтмалын арвин нөөцтэй Аймгийн төвийн зах зээлд ойрхон Газар тариаланг хөгжүүлэх газрын гадарга, байгаль цаг уурын тохиромжтой нөхцөлтэй Оюуны чадамж өндөртэй, чадварлаг боловсон хүчний нөөцтэй Удирдлагын тогтвортой байдал сайн Олон улсын нисэх онгоцны буудалтай Нэн ховор ан амьтан, дархан цаазат газар нутагтаа түшиглэн гадаадын төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг Боломж Байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нөхөрлөл, бүлэг байгуулж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой Эрчимжсэн газар тариалан, МАА-г хослуулан хөгжүүлэх боломжтой Байгалийн баялагийн нөөц ашигласны орлого нэмэгдэх боломжтой Байгалийн болоод спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэмжлэг боломж ихтэй Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн гар урлал, ЖДҮ, үйлчилгээг хөгжүүлэх боломжтойТААЛАМЖГҮЙ НӨХЦӨЛҮҮД Сул тал Хүн ам цөөн Иргэдийн идэвхи бүтээлч байдал сул, бэлэнчлэх сэтгэлгээтэй Бизнес эрхлэгчдийн түншлэл муу ЖДҮ хөгжөөгүй Хөрөнгийн хуримтлал байхгүй, санхүүгийн эх үүсвэр муу Эрчимжсэн МАА хөгжөөгүй, өндөр ашиг шимтэй мал байхгүй Боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүй ЗДТГ, Сургуулийн байр муудсан Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах байргүй Хөдөөгийн иргэдэд төр, нийгмийн үйлчилгээг хүргэхэд замын хүндрэлтэй Бэрхшээл МАА-г хөгжүүлэх төрийн бодлого алдагдсан Орон нутгийн төсөв хүрэлцээгүй, зарцуулах эрх хязгаарлагдмал Байгаль цаг уурын гамшигт үзэгдэл ихээр болдог Бэлчээрийн хомсдол, цөлжилт ихэссэн Байгаль цаг уураас /Хатуулаг ихтэй ус, хэт халалт, хэт хүйтрэлт/хамаарсан хүн амын өвчлөл өндөртэй Зээлийн хүү өндөртэй, хугацаа богинотой, барьцаа өндөртэй өрсөлдөөнгүй ганц банк ажилладаг Рашаант багийн хилийн цэсийн маргаантай асуудалтай 18
  19. 19. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН 3.2.1. Эдийн засгийн салбарын хөгжил ЖДҮ – ийн хөгжил. Тус суманд МАА, газар тариалан, худалдаа, тээвэр зэрэгүйлчилгээний чиглэлээр ХХК–7, хоршоо–9, улирлын чанартай ажиллаж байна. Үүнээсгадна иргэд хувиараа жижиг оврын гурилын тээрэм – 5, хөрөө рам-1 , Гагнуур – 2,Үсчин – 1, гар утас радио телевизийн засвар тус бүр нэг ажиллуулж байна. Эдгээр ажахуйн нэгж ард иргэдийн ихэнх нь зориулалтын ажлын байргүй үйлдвэрлэл үйлчилгээтогтмол явагдахгүй улирлын чанартай ажилладаг бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээявуулахад хөрөнгө, санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай болсон байна.ЖДҮ-ийн хөгжлийн нөхцөл байдлын шинжилгээ Давуу тал Сул тал• Дэд бүтцийн хөгжил харьцангуй сайн • Хүн амын тоо цөөн• ЖДҮ хөгжих эхлэл тавигдсан • Худалдан авах чадвар муу• Байгалийн үзэсгэлэнт газар, түүх • Бизнес эрхлэчдийн хөрөнгийн хуримтлал дурсгалт соёлын газрыг түшиглэн санхүүгийн эх үүсвэр дутмаг аялал жуулчлалыг хөгжүүлэх • Байр сав хүрэлцээгүй• Газар тариаланг хөгжүүлэх газар, • Зочид буудал, халуун ус, зэрэг ахуйн үйлчилгээ усалгаа тоног төхөөрөмж бүрдсэн байхгүй• Алтны уурхайн ашиглалт, хайгуулын • Аймгийн төвд ойрхон тул бэлэн мөнгөний урсгал лицензээс тодорхой хэмжээний орлого сумандаа эргэлтэнд ордоггүй ордог • Иргэд санаачлагагүй, маш их залхуу • Иргэд, төр засаг, орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг дэмждэггүй Боломж Бэрхшээл• ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар төр болон • Сүүлийн жилүүдэд байгалийн давагдашгүй хүчин төрөл бүрийн төслийн дэмжлэг авах зүйл нөлөөлсөн ган зуд, хэт хүйтрэлт, халалт боломжтой • Банкны зээлийн хүү өндөр хугацаа богино• Иргэдийн санаачилгаар • Байгалийн нөөц баялагт дулдуйтаж байгаа хөдөлмөрөөрөө хоршин ажиллах нөөц баялагаа ашигладаггүй, хэт бэлэнчлэх• ХАА-н гаралтай, ялангуа малын сэтгэлгээтэй гаралтай ноос хөөвөр зэргийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх• Байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нөхөрлөл, бүлгүүд байгуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх Сумын төсвийн орлого, зарлагын динамик судалгаа ТӨСӨВ 600000 Мянган төгрөг 500000 400000 300000 200000 100000 0 2005 2006 2007 2008 2009 2010 Татаас Орон нутгийн орлого 19
  20. 20. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН ТӨСВИЙН БҮТЭЦ 2009 ОН ОРОН НУТГИЙН ОРЛОГЫН ХУВААРИЛАЛТ Сумын ЗДТГ Сургууль Улсын 20% 34% төсөвт төвлөрүүлэх Сумын орлого 46% төсөвт оруулах орлого 50% Хүн эмнэлэг 29% Цэцэрлэг Аймгийн төсөвт Соёлын төв 13% төвлөрүүлэх 4% орлого 4% Хөдөө аж ахуйн салбарын хөгжил. Түргэн суманд хөдөө аж ахуйн салбаржилүүдэд тогтвортой хөгжиж ирсэн түүхтэй. Уламжлалт мал аж ахуйн зэрэгцээ газартариалангийн үйлдвэрлэл чухал байр суурь эзэлдэг. Мал аж ахуй. Түргэн сум 2009 оны байдлаар 93,1 мянган толгой малтай бөгөөдмалчин өрх 447 байна. 2005 оноос хойш мал сүргийн тоо тогтвортой нэмэгдэж байсанболовч цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас 2009 онд малын тоо 14,4 мянгантолгойгоор буурч малчин өрхийн тоо цөөрсөн байна.Мал аж ахуйн салбарын хөгжлийн үзүүлэлтийн хандлага Малын төрөл ба үзүүлэлтүүд 2005 он 2006 он 2007 он 2008 он 2009 он Малын тооТэмээ 455 467 429 389 352Адуу 1686 1870 1999 1960 1839Үхэр 3644 3857 3966 4023 3314Хонь 44086 50330 53800 57807 50620Ямаа 32104 37020 41006 43340 36972 Нийт дүн 81975 93544 101200 107519 93097 Малчин өрхийн үзүүлэлт50 хүртэл малтай 153 85 77 99 8351-100 малтай 76 71 85 79 73101-200 малтай 117 111 128 123 117201-500 малтай 125 129 180 160 134501- дээш малтай 14 41 52 58 40 Нийт дүн 485 437 522 519 447 Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлМах (тонн-оор) 112.8 112.1 139.2 185 90.8Сүү (мянган литр-ээр) 1043.1 1151.5 1165.4 1210.5 950.5Ямааны ноолуур (тонн-оор) 9.3 10.5 11.9 10.8 10.3Тэмээний ноос (тонн-оор) 2 2.1 1.9 1.7 1.6Богийн арьс (ширхэг-ээр) 9711 9601 10436 14482 8357Бодын шир (ширхэг-ээр) 455 417 518 526 400 Газар тариалан. Нийт 5,5 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 27,5 тоннургацыг 2009 онд хураан авсан ба 460 тонн байгалийн хадлан бэлтгэсэн дүнтэйбайна. Хэмжих нэгж 2005 он 2006 он 2007 он 2008 он 2009 он Тариалсан талбайТөмс Га 3 3.5 3 3.2 2.5Хүнсний ногоо Га 4.5 5 4 3.5 3Үр тариа Га 112 25.7 0 39 0 20
  21. 21. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОН Гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлТөмс Тн 24 26 21 20.8 15Хүнсний ногоо Тн 25.5 26.2 21 25.2 22.5Үр тариа Тн 89.2 38.5 0 60.2 0Хадлан Тн 958 750 780 650 460Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн нөхцөл байдлын шинжилгээ Давуу тал Сул тал• Газар нутгийн хувьд хангайн бүсэд • Бэлчээрийн усан хангамж дутагдалтай тул харъяалагддаг тул малчид малаа өсгөн зарим бэлчээрийн ашиглалт муу амьдрах таатай орчин бүрдсэн • Боломжоо ашиглан амьдрах талаар иргэдийн• Аймгийн төвд ойрхон, зам харилцаа сайн, идэвхи санаачлага сул мэдээлэл солилцох нөхцөл бүрдсэн • Мал, малчдын талаарх бодлого сул• Үржил шим сайтай хөрс талбайтай • МАА-н бүтээгдэхүүний үнэ ханш муу• Малын халдварт өвчний хувьд харьцангуй • Мал эрүүлжүүлэх арга хэмжээ хангалтгүй тайван бүсэд хамаарагддаг • МАА-н мэргэжлийн боловсон хүчин дутмаг Боломж Бэрхшээл • Усны нөөц багасаж байгаль, цаг уур• Цаашид МАА, газар тариалан хослуулан өөрчлөгдсөн хөгжүүлэх боломжтой • Байгалийн гамшигт үзэгдлын давтамж• ЖДҮ хөгжүүлэх боломжтой нэмэгдсэн• Бүлэг нөхөрлөл байгуулан ажиллах • Газар тариалангийн техник хэрэгсэл боломж бий дутагдалтай• Эрчимжсэн аж ахуй, фермер хослуулан • Малын хулгай их гардаг хөгжүүлэх боломжтой • Бэлчээрийн менежмент муу• Малын тэжээл үйлдвэрлэх боломжтой • Рашаант багийн хилийн цэс маргаантай • Гар утасны сүлжээ хягзаарлагдмал 3.2.2. Дэд бүтцийн салбарын хөгжил Түргэн сум нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон, замын нөхцөл сайн,холбоо, мэдээллийн сүлжээ сайн хөгжсөн, аймгийн төвлөрсөн зах зээл, гадаадхарилцааны боомтод ойр байршсан зэрэг дэд бүтцийн давуутай сумын тоонд зүй ёсоорбагтдаг. Сумын холбоо. Увс аймагт 1925 онд“утсан холбоо “ нэртэйгээр байгуулагдсангэдэг 1956 онд Түргэн сумын хуучин төв дэлгэрмөрний дэнжид радио холбоотой анхны холбообайгуулагдаж 1963 он хүртэл ажилласан ба1963-1983 он хүртэл МN аппараттай ажилладагбайсан. Улмаар 1984 оноос АТ станцаараймаг сум хот хооронд ярьдаг болов. 1989 ондорбитийн станцтай болж 1993 оноос монголынүндэсний телевизийн суваг үздэг болсон2001 онд багийн холбоо ажиллуулан улмаар2002 оноос телефон утасны тоон системдшилжсэнээр гадаадын ямарч оронтой шууд ярьдаг болжээ. 2003 онд тус суманд холбоонысалбар шуудангийн алба нь стандартын шинэ байртай болж ард иргэд хөдөлмөрчиддөөхөнгөн шуурхай үйлчилж байна. Улмаар 2007 оноос мобикомын сүжээнд, 2009 оноосюнитель сүлжээнд тус бүр холбогдож 2009 оноос телевизийн 6 суваг үздэг болсонбайна. Сумын ХААН банкны салбар нь суманд банк санхүүгийн үйлчилгээг хүргэдэг ба2000 оноос үйл ажиллагаагаа тогтворжуулан шинэ байр ашиглалтанд оруулж онлайнсистемд холбогдсоноор бэлэн бус төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг түргэншуурхай гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. 21
  22. 22. УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2010-2021 ОНДэд бүтцийн салбарын хөгжлийн нөхцөл байдлын шинжилгээ Давуу тал Сул тал• Төв замд ойрхон • Орон нутгийн төсөв хүрэлцээгүй зарцуулах• ОУ-ын онгоцны буудал манай сумын нутаг эрх байхгүй дэвсгэрт байрладаг • Байгалийн хараат байдал• Эрчим хүч шилэн кабелд холбогдсон • Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа сул• Боловсрол оюуны чадамж өндөр • Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах• Төрөл бүрийн үйлдвэрлэл эрхлэхэд газар зориулалтын ажлын байр байхгүй хүрэлцээтэй • Бизнесийн мэдээллийн сан бүрдээгүй• Аймгийн төвийн зах зээлд ойрхон • Бизнесийн холбоод донор байгууллагатай• Байгалийн баялаг ихтэй харилцаа холбоо байхгүй Боломж Бэрхшээл• Үйдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх • Бодлого зохицуулалт /хууль, эрхзүй/• Эрчимжсэн МАА, усалгаатай газар • Банкны зээлийн хүү өндөр, хугацаа богино тариалан • Орон нутгийн замын нөхцөл тааруу• Банк санхүүгийн үйлчилгээг өргөтгөх • Малчид эрчим хүч, гар утасны холбооны• Төслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үйлчилгээнд хамрагдаагүй• Монгол мал хөтөлбөр хэрэгжих 3.2.3. Төр, нийгмийн үйлчилгээний салбарын хөгжил Хүн ам зүй, хөдөлмөр эрхлэлт. Түргэн сум нь 2009 оны жилийн эцсийн байдлаар2104 хүн амтай ба нийт хүн амын 49.7% нь эмэгтэй, 34.6% нь 0-15 насны хүүхэд, 5.4%нь тэтгэврийн насны ахмадууд байна. 2009 онд 59 хүүхэд шинээр төрж, 19 хүн насбарж, 15 хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна.Түргэн сумын хүн амын динамик судалгаа Он 2005 2006 2007 2008 2009 Суурин хүн амын тоо 1877 1912 1933 1961 2104 эрэгтэй 940 957 968 981 1057 Үүнээс эмэгтэй 937 955 965 980 1047 Бүх өрх 485 493 512 525 527Хүн амын боловсролын түвшин Боловсролын түвшин Хүн амын Багийн нэр Боловсрол- Бүрэн Тусгай тоо Бага Суурь Дээд гүй дунд дундБаянхайрхан 785 13 142 196 24 7 6Эрдэнэхайрхан 644 35 152 73 30 65Рашаант 606 11 27 224 11 Нийт 2055 24 204 348 321 48 71 Тус суманд 2009 оны жил эцсийн мэдээллээр сумын нийт хүн амын 45.5 хувь ньбуюу 1143 хүн ажил эрхэлж байна. Нийт хүн амын 60.0 хувь нь хөдөлмөрийн насны хүнбөгөөд үүнээс ажиллагчид 1105 буюу 88 хувь, ажил эрхлээгүй 42 буюу 4.0 хувь, өдрийнангид суралцагсад 159 буюу 13.0 хувь, хөдөлмөрийн чадваргүй 51 буюу 4 хувь байна. 22

×