• Save
дархан эрдэм5 баг
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Like this? Share it with your network

Share

дархан эрдэм5 баг

on

  • 2,796 views

 

Statistics

Views

Total Views
2,796
Views on SlideShare
2,691
Embed Views
105

Actions

Likes
3
Downloads
0
Comments
0

6 Embeds 105

http://od.e-lesson.mn 61
http://e-lesson.mn 17
http://od.edu.mn 13
http://www.od.edu.mn 8
http://lesson.od.edu.mn 5
http://www.lesson.od.edu.mn 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

дархан эрдэм5 баг Document Transcript

  • 1. 2011 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН Дархан-Уул аймгийн Түүх, нийгмийн ухааны багш нарын “Эрдэм- 5” багийн хамтын бүтээл / М. Дорж Л.Нэргүй Х.Цацрал , Т.Туруунаа. Т.Намш Багш ажлын байранд багаар хамтран хөгжих бүтээлч хандлага түүний үр нөлөөДархан-Уул аймгийн Түүх, нийгмийн ухааны багш нарын “Эрдэм-5” багийн хамтын бүтээл / М. Дорж Л.Нэргүй Х.Цацрал , Т.Туруунаа. Т.Намшир/
  • 2. Багш ажлын байранд багаар хамтран хөгжих бүтээлч хандлага, түүний үр нөлөөСэдэв сонгосон үндэслэл: 21-р зууны хөгжлийн гол онцлог нь мэдлэгт суурилсанэдийн засаг, шинжлэх ухаанд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог.Багш нар ажил хөдөлмөр эрхлэнгээ ажлын байрандаа хамтран баг бүрдүүлж, биебиенээ дэмжин хамтдаа хөгжих нь багш нарын мэргэжлийн ур чадварын өсөлтөндтөдийгүй багийн цогц чадамжид тулгуурласан сургуулийн хөгжлийн менежментсайжрах үндэслэл болохыг илрүүлэхийн тулд энэхүү судалгааны сэдвийг сонгосонболно. Бид хамтран судалгаа шинжилгээ хийх зорилгоор 2009- 2010 оны хичээлийнжилд “Эрдэм-5” нэртэй баг бүрдүүлэн ажилласан бөгөөд 2010 оны эрдэмшинжилгээний бага хуралд бидний тавьсан илтгэлийн шинэ санаа бол энэхүүсудалгааны ажил байсан. 2011 онд залуу багш нарыг ажлын байранд нь хөгжүүлэх,багаар ажиллах чадварт суралцуулах зорилготой “Хөгжлийн төлөө хамтдаа” туршилтхөтөлбөрийг санаачлан зохион байгуулж туршилт, бодит судалгаа, гарсан үр дүндтулгуурлаж энэхүү судалгааны илтгэлээ бичлээ.Судалгааны зорилго: Багш ажлын байранд багаар хамтран хөгжих боломж ба сайнбагийн шалгуур, цогц чадамжийн үр нөлөөг судлах, бүтээлч хандлагыг сайжруулахбагш хөгжлийн арга замыг тогтоох, практикт хэрэгжүүлэхЗорилтууд: Ажлын байрандаа хамтран хөгжих залуу багш нарын багийг бүрдүүлэх • Зорилтот бүлгүүдийн сэтгэл ханамж, хандлагын судалгаа хийж мэдээлэл цуглуулах • Багийн цогц чадамж, түүний шалгуур үзүүлэлтийг судлах, бүтээлч хандлагад гарсан өөрчлөлтийг илрүүлэх • Багийн гишүүдийн хувийн онцлог, ялгааг судлах • Ажлын байранд багаар ажиллах үйл ажиллагааны хэлбэрүүдийг тодорхойлох, хувь хүнд үзүүлж буй үр нөлөөг үр дүнд тулгуурлан судлах Судалгааны арга аргачлал, цар хүрээ: Олон улсад үр дүнгээ өгч байгаа багийн ажиллагааны 8 арга аргачлал ба гадаад,дотоодын эрдэмтдийн бүтээл уншиж үзэл, онолын нийтлэг ба ялгаатай талыг жишинхарьцуулан баримт бичгийн судалгаа хийж задлан шинжилсэн. 4 сарын хугацаанд 9сургуулийн 10 гаруй мэргэжлийн 1-12 жил ажиллаж байгаа 100 залуу багш нарын 15багийн ажлын байрандаа хамтарч хөгжих туршилт хөтөлбөр хэрэгжүүлсэн.Туршилтын эхэнд, дунд, сүүл үед асуулгын арга, бүлгийн фокус ярилцлага, сэтгэлханамжийн судалгаа, санал сэтгэгдэл, ажиглалтын аргыг хэрэглэн 1200 багш,сурагчид, 120 гаруй бичиг баримтын шинжилгээ /хичээлийн судалгаа, хичээлийнмониторинг, хэлэлцүүлгийн протокол/, багуудын хамтран бэлтгэсэн 40 гаруй хичээлдсууж, хичээлийн ба суралцагчдын чанарын ахиц өөрчлөлтийг график шинжилгээ,математик аргачлалаар судалж дүгнэлт хийсэн. Онолын үндэслэл Орчин үед ажлын байранд ажлаа хийж гүйцэтгэх явцдаа багаар хамтран хөгжижбайгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж үр дүнгээ өгсөн Ази, Европ, Өрнөдийнорнуудад ихээхэн хэрэглэдэг дараах загваруудыг харьцуулан судалж үзлээ. • Ажлын байрны соёл 5S-ийн арга – Ажлын байрны соѐл,эмх цэгц,сахилга бат • Ре инженеринг арга-Сэтгэхүйн өөрчлөлт хийх, санаачлан бүтээх, алсыг харах чадвар, мэдээллийн технологийг хөгжүүлэх • Бенчмаркинг арга- Өөрийн сул талаа оношлох, шилдэг компанийн туршлагаас суралцах, ажлаа сайжруулах
  • 3. • Чанарын дугуйлангийн арга – Хамтаараа асуудлаа хэлэлцсэн бүтээлч санаа • Кайзен хандлага – Ажлын байрандаа алхам алхмаар шат ахин хамтран хөгжих • CPSP- Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх арга - Эндээс энэ загварыг сонгон судалгааны ажлын арга зүйн үндэслэл болгон авч хэрэглэсэн. Учир нь өндөр нэр хүндтэй компани, сургууль байгууллагуудад ихээхэн хэрэглэгдэж амжилт дагуулж буй “CPSP “ хөтөлбөр /Creative Problem Solving Profile- Асуудлыг бүтээлчээр шийдэх / нь хүмүүс хэрхэн мэдлэг олж авдаг ба түүнийгээ хэрхэн ашиглаж байгааг судалдаг. Энэ аргын ач холбогдол нь: 1. Хувь хүнд байгаа чадвар нь хэрхэн нөгөө хүмүүст хамаарахыг авч үздэг 2 .Хэрхэн амжилтын төлөө багаар хамтран ажиллах, бүтээлч чадвараа сайжруулахад оршдог. Практик үндэслэл Манай баг ажлын байранд багш хөгжих бодит хэрэгцээ шаардлагыг илрүүлэхөнөөгийн бодит нөхцөл байдал түүний давуу ба сул тал, саад бэрхшээлийг судланшинжилгээ хийх, үйл ажиллагаанд илэрч буй зөрчил, тулгамдсан асуудлуудыгтодорхойлох зорилгоор судалгаа хийж, шийдэх боломжтой арга замыг дэвшүүлсэнболно.Ажлын байранд багш хамтран хөгжихөд дараах үндсэн зөрчлүүд илэрч байна. 1. Удирдлагын хэт төвлөрөл, багш нарын ажлын ачаалал их 2. Хувь хүний ганцаарчилсан амжилтыг үнэлдэг, багш нарын хамтын ажиллагааг үнэлэх шалгуур тодорхой биш 3. Эдийн засгийн урамшуулал дэмжлэг сул тул багш нарын идэвх оролцоо буурах 4. Байгууллагын соѐл, таатай биш харилцаа багш нарын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. / дарамт их- стрессэд орох - ажилдаа дургүй болох/ Энэ зөрчлийг багасгах хамгийн оновчтой гол арга зам бол биологийн бага нөөцөөр,цаг хугацаа, нервийн хүч бага зарж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхааражлын байрандаа ажлаа хийж гүйцэтгэх явцдаа хүсэл сонирхол нийлсэн багт нэгдэнхамтран хөгжих явдал юм. . Бид үүнийг туршин судлахын тулд “Хөгжлийн төлөөхамтдаа” 100 багшийг 15 багаар зохион байгуулж, ажлын байранд нь хөгжүүлэхтуршилт хөтөлбөрийн анх санаачлан БХАН, БСГ-тай хамтран боловсруулжхэрэгжүүлсэн бөгөөд үр дүнг тооцсон юм.Судалгааны явцын баримт, мэдээлэл:Судалгаа 1: Хувийн чадварын ялгаатай талыг илрүүлэх, энэ нь багийн ажлынамжилтанд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох зорилготой.Үндэслэл: Хүмүүс маш олон шинжээр ялгаатай байдгийг судлаачид тогтоожээ.Багуудын гишүүн тус бүрийн хувийн чадваруудыг тодорхойлох зорилгоор бүх багийнгишүүн бүрээс дараах 2 янзын аргачлалаар судалгааг авч үр дүнг харьцууландүгнэлт гаргасан.Үүнд: Орчин үеийн хувийн шинжийг оношлох сорил тестийн арга,геометрийн дүрс бүтээх арга, хувь хүний бүтээлч чадварыг тодорхойлдогаргачлалаар тус тус судалгааг авч социаматрицийн аргаар харьцуулан жишиж,судалсан.Дүгнэлт: Багийн гишүүн бүрийн харилцан адилгүй ур чадвар, өөр өөр туршлагыначаар танин мэдэхүйн болон үнэлэмжийн зөрчил үүсэн тэдгээрийн оюун ухааныхөгжилд түлхэц үзүүлж, хамтын бүтээлийн үр ашиг сайжирдаг зүй тогтолтой. Ямар
  • 4. чадвар байгаа нь чухал биш ямар чадвараа хөгжүүлэх хүсэлтэй байх нь хамгаасчухал бөгөөд энэ нь багш хөгжих үндэс нь болж өгнө.Судалгаа2: Сайн багийн шалгуур үзүүлэлт, багийн хэв шинжийг илрүүлэхзорилготойДүгнэлт: Багийн цогц чадамж нь багийн хамтын бүтээл, амжилтанд чухал нөлөөтэйБагийн үйл ажиллагаа, арга барилаараа нэг удирдагчтай баг,жинхэнэ баг, бүтээлчбаг гэсэн хэв шинж илэрсэн.Судалгаа3:Багийн гишүүдийн үйл ажиллагааны явцын эхлэл ба сүүлийн ахицөөрчлөлтийг харуулах зорилготой 1-р баг 2-р баг 3 3.5 3 2.5 2.5 2 2 1.5 1.5 1 1 0.5 0.5 0 0 Хэрэгл Хэрэгл Зорил Агуулг Арга Үнэлгэ Зорилг Агуулг Арга Үнэлгэ эгдэхү эгдэхү го а зүй э о а зүй э үн үн I 1.8 1.6 1.8 1.5 1.5 I 2 2.4 1.8 2.8 2.8 II 2.5 2.4 2.5 2.5 2.5 II 2.7 2.8 2 3 3 III 2 2.3 2.5 2.3 2.4 III 2.8 2.7 3 3 3Дүгнэлт: Дээрхи 2 багийн туршилтын явцын эхэнд, дунд, сүүлд хийгдсэн ажиглалтсудалгааны хичээлийн мониторингоос харахад арга зүйн шинэчлэлт сайжрах тусамагуулгын өргөн хүрээ багасаж харин агуулга элементарчлагдан гүнзгийрч байдаг зүйтогтол илэрсэн.Нөгөө талаар арга зүй,агуулгын өөрчлөлтийг дагаад сурагчдынхичээлийн хандлагад идэвхтэй,бүтээлч, эрэл хайлт хийх зэрэг ахиц өөрчлөлтүүдилэрсэн. Судалгааны үр дүн:Шууд үр дүн: Багш нар багаар ажиллах арга зүйд суралцаж ажлын байрандаахөгжиж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, багийн тэргүүн туршлага, бүтээлийн сантайболов.-2011 оны ур чадварын уралдаанд "Аялгуу" багийн ахлагч Батчимэг аймгаасшалгарч улсын уралдаанд оролцож байна.- Бат-Эрдэнэ ахлагчтай" Байгалийн ухааны баг" 2011 оны Мультмедиа хичээлийнулсын уралдаанд 3-р байр, мөн 2011 оны илтгэлийн уралдаанд аймагт 2-р байрттустус шалгарсанДам үр дүн: . Бодит ажлын байрнаас багуудын бүтээлч ажил, шинэ саналуудолноор гарч ирсээр байна. Байгалийн ухааны багийн блог, гар утас, онлайн хичээл,Мультимедиа сэтгүүл-ОИЦ-ын холимог бүлгийн ангид хичээл зааж сурагчдын хандлага, төлөвшлийгсудалдаг туршлага , ” 2 багш - 1 жилд- 1 ажил “ бүтээлч ажлын санаачилгаҮр нөлөө: Хөгжлийн төлөө хамтдаа хөтөлбөр хүрээгээ тэлж Дархан-Уул аймгийн1000 багшийн хөтөлбөр болсон. Энэ нь 2011 оны боловсролын шилдэг бүтээлээрулсад шалгарч бусад аймаг, орон нутагт туршлага болж байна. Бидний санаачилсан
  • 5. 100 залуу багшийн хөтөлбөр нь 2013 он хүртэл үргэлжилж 400 гаруй багш нарыгхамруулах юм. Одоо 2 дахь хөтөлбөр амжилттай явагдаж байна. Цаашид хэрэгжүүлэх шинэлэг санаа: - Багшийг ажлын байранд нь хөгжүүлэх олон хувилбарт тогтолцоог төр, төрийнбус байгууллага, сургалт судалгааны олон эрдэмтдийн оюуны нэгдэл, чадамжидтүшиглэн сонголт хувилбартай, үе шатлалтай бүрдүүлэх - Багшийг ганцаарчилсан амжилтаар уралдуулж дүгнэдэг өнөөгийн үнэлгээ ньхувийн чадвараа бусдын төлөө биш зөвхөн өөртөө зориулдаг хандлагыг бий болгожбайгаа нь багаар ажиллах ажиллагаанд саад болж байна. Иймээс багшийг багийнхамтын ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан үнэлж дүгнэдэг болох.Ерөнхий дүгнэлт: Ажлын байрны багийн үр дүнтэй хамтын ажиллагаа нь тэдний хамтран ажиллахур чадварыг өсгөж, хөгжүүлэхийн зэрэгцээ бусдаас суралцан, ажилдаа илүүдуртай, сэтгэл ханамжтай болгож байна. Хувь хүний хөгжих хэрэгцээ бусадтайхамтрах явцад илүү нэмэгддэг. 1. Хувийн чадварууд ялгаатай байснаар бие биенээ нөхөж үр дүнд хүрэх нь сайн багийн шалгуур шинж, жинхэнэ цогц чадамжтай баг төлөвших нь сургууль , байгууллагын хөгжих менежментын үндэс гэж дүгнэж байна. 2. Хамтын ажиллагааг удирдан чиглүүлэхэд байгууллагын уялдаат стратеги хөтөлбөр зайлшгүй чухал бөгөөд тухайн жилд багш нарын багуудын гүйцэтгэх үйл ажиллагааны чиглэл, зорилго нь сургууль, байгууллагын нэгдсэн зорилготой уялдаатай байж чадвал илүү үр дүнтэй. “Үе үеийн бүх шинэ, хамгийн сонирхолтой зүйл бүхэн зөвхөн хүмүүсийнхамтын ажиллагааны үр дүнд үүсч, бүтээгдэж байдаг” Нобелийн шагналт Д.Уотсон Ашигласан материал, ном зүй1. Ц.Балхаажав "Хүний хөгжлийн онол арга зүйн философи үндэслэл"УБ 1992он2. Р.Бандий, Н.Наранчимэг "Багшийн хөдөлмөр, түүнийг зохион байгуулах зарим асуудал Мэрэгжлийн боловсрол УБ.1991№33. Н.Бэгз "Боловсролын хөгжлийн онол арга зүйн асуудлууд"УБ 20055. Баз.Баярмаа, Д.Чимэдлхам "Багш боловсрол ба багшлах хөдөлмөрийн олон улсын чиг хандлага" Боловсрол судлал 2006 №4 тал6. [3]Ч.Байгальмаа. "Багш мэргэжлийн практик үйл ажиллагаандаа тулгуурланхөгжих үйл явцын судалгаа7. [4] .Даваажав. " Орчин үеийн монгол хүний нөөц чадавхийн хөгжил, чадварын түвшин Док.дис8. [7] Жадамба. "Хүний хүмүүнлэг хөгжлийг судлах онол арга зүй" Боловсролсудлал сэтгүүл 2009/049. О. Мягмар. Судлаач багшийн гарын авлага 2009 он10.О.Мягмар Сэтгэл судлал. УБ 2010он11. Ж.Нарантуяа. "Боловсролын хүний нөөцийн менежментийн талаархи үзэлбаримтлал, хөгжлийн чиг хандлага" Боловсрол судлал 2008/0112. Н.Нэргүй У.Доѐд Прагматик сургалтын стратеги УБ13. О.Пүрэв. "Монголын боловсрол, сургалтыг хүмүүнжүүлэх онол, арга зүйн зарим асуудал " УБ. 2007 он 3.14. [1] Мэдээлэл сэтгүүл УБ., 2006 он.т. 14415. 2 [2] www.nexttd.org.Team work