монгол үндэстний хувцас хэрэглэл 11е

15,696 views
15,071 views

Published on

0 Comments
6 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
15,696
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
7
Actions
Shares
0
Downloads
113
Comments
0
Likes
6
Embeds 0
No embeds

No notes for slide

монгол үндэстний хувцас хэрэглэл 11е

  1. 1. 11е Баттүвшин
  2. 2. Монгол улс нь бараг нэг угсаатны /үндэстний/ улс юм. Эдүгээ нийт хүн ам 2.4сая, үүний 95% орчим нь монголчууд, 5% орчим нь түрэг гаралтай казак,тувачууд болно. XIX зууны сүүлч XX зууны эхэн гэхэд Монголд 20 орчимугсаатны жижиг бүлэг, ястангууд амьдарч байсан бөгөөд эдүгээ угсаатнынэр, уламжлалт соѐлынхоо зарим онцлогийг хадгалсаар байна. Тэдгээр ньгарлын хувьд монгол, түрэг, түнгүүс гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Түрэггаралтай угсаатны бүлгийн хамгийн том нь Баян-Өлгий аймгийн казакууд,мөн аймгийн мончоог, тува урианхай, Увс аймгийн Тариалан сумынхотонгууд, Хөвсгөл нуур хавийн цаатан нар юм. Түнгүүс гаралтай хамниганнар Хэнтий, Дорнод аймагт буриадуудтай хольцолдон суудаг. Монголгаралтай угсаатны бүлгүүдийн хамгийн олон тоотой нь халхчууд юм.Халхчууд монголын бараг бүх аймагт суурьшсан. Нийт хүн амын 80 гаруйхувийг эзэлдэг. Монгол гаралтай угсаатны бүлгийн дотор ойрад монголчуудтомоохон байр эзэлдэг. Энэхүү бүлэгт дөрвөд, баяд, торгууд, өөлд, захчин,мянгад мөн алтайн урианхай нарыг багтаана. Эдгээр нь Монголын баруунхэсэг Увс, Ховд аймагт суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгийн нөгөө нэгтомоохон нь Монголын умард болон дорнод хэсгээр суух дархад, буриад,барга, үзэмчин, дарьганга нар билээ.
  3. 3. Монгол хувцасны түүхэн уламжлалМонгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг ажахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийнбайдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соѐлын чухал дурсгал билээ.Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэгбөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцаснь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэжсудлаачид үздэг.Хүннү (мэө III-мэ I зуун) нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монголхувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсонХүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун, зүүн тийш зөрдөгэнгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтайбайжээ. Хүннү гүрний халааг авч төр улсаа мандуулсан Сяньби (мэ II-IVзуун), Жужан (мэ IV-VI зуун) нарын хувцас ч мөн хожмын монгол хувцастайтөстэй байсан нь сурвалж баримтаас мэдэгдэж байна. Монгол нутагт оршижбайсан эртний улсуудын дотор Хитан нарын хувцас эртний монгол хувцасныуламжлалыг гүнээ хадгалсаныг судлаачид тогтоосон байдаг. Тэдний дээл ньзөв дарсан ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл ньхив малгай, юүдэн, алчуур болохыг түүхэн зургаас харж болно.
  4. 4. Дундад зууны үед монголчуудын хувцас, чимэглэл нь улам төгөлдөржиж, Мөнх хаан(1252 онд), Хубилай хаан (1275 онд) нар тайлга ѐслолын хувцасны хуулийг тогтоожээ.Ийнхүү хуульчлан тогтоосоноор тухайн хүний зэрэг дэв, оролцох үйл явдлын дагуухувцас, өмсгөл нь ѐслолын, албаны, цэргийн хувцас хэмээн ангилагдаж байжээ. Энэүеийн монгол дээл нь ташуу зөв энгэртэй байсан бөгөөд бүдүүн цэмбэ, арьсан дээлөмсдөг байснаа хожим торгомсог бөс дээл өмсөх болжээ. Тухайн үеийн хувцасны биетдурсгал бидний үед ирээгүйн учир эртний түүхэн сурвалж бичиг, монголоор зорчигсдынтэмдэглэл болон дүрслэх урлагийн зарим дурсгалаас ургуулан энэ үеийн хувцаснытухай тоймлож болох билээ. ХV-XVII зуунд монголчуудын дээл зонхилон мөөрөлжинэнгэртэй байв. ХVII зууны үед монголд буддын шашин дэлгэрсэнээр монгол ламынхувцас өвөрмөц онцлог бүхий хэв маягтай болжээ. Монгол лам нар ташуу мөөрөлжинэнгэртэй, урт уужим ханцуйтай дээл өмсөж байжээ.Манж чин улс ХVII зууны үеэс хятад, монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манжхувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас “Гадаад Монголын төрийгзасах явдлын яамны хууль зүйлийн бичигт” монгол ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэгдэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноѐд,тайж нар ван, гүн, бэйл, бэйс зэрэг шинэ цол хэргэмтэй болж манж ямбаны хувцас өмсөхболжээ. Манжийн ноѐрхолын үед монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж,дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харинлам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол дээлний мөөрөлжин энгэр хэвээрхадгалагдаж байсан.
  5. 5. Эрт үед монгол эхнэрүүд өндөр оройтой богтаг малгайтай, 2 салаалжсүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа ХVII зууны үеэсзарим ястны тухайлбал, мянгад, халх эхнэрүүд дэргэр үс самнах болждээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр, түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээдэрийлгэн хавчих болсноос “толгойн боолт”, “үсний хавчаар”, “үсний гэр”хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эртүеийн богтаг малгайнаас улбаатай гэдэг.Манжийн үед тогтсон албаны хувцасны хэв маяг 1911 он хүртэл тогтвортойбайсан. 1911 оноос хойш Монгол улсын хаан, хан, ван, гүн, бэйл, бэйс, тайж,түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосонболовч манжийн үеийн хувцасанд бага сага өөрчлөлт оруулсан. Богд хаантМонгол улсын үед лам нарын ямбаны хувцас, цэргийн дүрэмт хувцасны хэвмаягийг бас журамлан тогтоожээ.1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямбаѐслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийнхийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросынсоѐлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн. Орчин үед дэлхий нийтэддаяарчлал өрнөж, дэлхийн үндэстэнүүдийн эдийн соѐлын харилцаннөлөөлөл чөлөөтэй болсон энэ үед монголчуудын уламжлалт хувцасхөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж байна.
  6. 6. Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэлХалхчууд өөрийн өвөрмөц хувцас, гоѐл чимэглэлтэй билээ. Эрэгтэйчүүдийн дээлнийзах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормойнь урд хормойноосоо тавиу байдаг.Монгол эрчүүд гоѐлын дээл хувцаснаас гадна мөнгөн эмээл, хазаар, сайн модоорхийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардагбайжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соѐо цохилуур, хаш, манан соруултайганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоѐдог байжээ.Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийжөмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх “ууж” хэмээх өмсгөлтэй байжээ. Халхэхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл ньханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөндээлийн хормойн хоѐр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үеэрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөхцэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурайхэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ.Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм.Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийггоѐлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоѐр янзаар хийдэг.Ууж нь гэрийн эзэгтэйн ѐслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм.Халх эхнэрийн гоѐл чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох “толгойн боолт”,“үсний гэр”, “үсний хавчаар”, “энгэрийн гуу”, “хүзүүний зүүлт”, “ээмэг”, “бөгж” тэргүүтэналт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог.
  7. 7. Ойрад монголчуудын хувцас, гоёл чимэглэлӨнгөрсөн зууны эхэн гэхэд ойрад монголчуудын дээл хувцас, малгай, гутлын хийц маяг тэдгээрийгнэрлэж заншсан байдал бусад монголчуудаас нэлээд ялгаатай байсан бөгөөд монгол хувцасныдундад эртний уламжлалыг нэлээд хадгалж ирсэн шинжтэй. Ойрадуудын хувцас, гоѐл чимэглэлийгдөрвөд ястаны жишээн дээр тайлбарлая. Дөрвөдүүд өвөлд бусад монголчуудтай адил нэхий,хурганы арьсаар оѐсон дээл, зунд бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг байжээ. Энэхүүүстэй дээлийг “дэвэл”, “үч” гэж ялган ангилдаг байв. Дэвэл гэдэг нь гадар татаагүй цагааннэхийгээр оѐсон дээл байдаг бол бөс торгоор өнгө татаж оѐсон дээлээ “үч” хэмээн нэрийдэнэ.Зуны улиралд эрэгтэйчүүд дан, давхар “лавшиг” хэмээх тэрлэг өмсөнө. Дөрвөдүүд нөхөрт.гараагүйбүсгүйг “сэвгэр” гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг “лавшиг”гэдэг. Эхнэр хүний өмсдөг уужийг “цэгдэг”хэмээн нэрлэдэг байжээ.Дөрвөд дээл хувцасны нэг өвөрмөц гоѐл нь “тасам”, “киаз” юм. Энэ нь хүмүүсийн нас, хүйс,намбанд тохирсон байна. Эрэгтэйчүүдийн өвлийн дэвэлийн “тасам” нь хар хурганы үс, хар хилэнбайдаг бол эмэгтэйчүүд дээлийнхээ зах, энгэр, ташааг нийтэд нь хараар тасамдаж (каазлаж)ирмэгийг улаан, ногоон өнгийн бөсөөр өнгө ялган эмждэг.Ойрад эхнэр хүний дээл нугалаастай том цагаан захтай байдаг. Хүүхдийн дээл хувцас өвөл, зуныулирал болон хүйсээр ялгагдах зүйлгүй, уламжлалт “үч”, “дэвэл”, тэрлэг өмсдөг байв. Дөрвөдүүдтолгойн өмсгөлөө “малхай” гэж нэрлэдэг. XX зууны эхэн гэхэд дөрвөдүүд төгрөг, тоорцог, тойруул,дуулха, халбан, хасаг малгай гэх зэрэг хэд хэдэн төрөл малгай өмсөж байжээ. Дөрвөд малгайнонцлог нь эртний монголчуудын малгайн хэлбэр маягийн улбааг хадгалсан гадуураа хүрээтэй,ардаа уртавтар шилтэй, орой нь намхан байжээ. Мөн өвөлд малгай буулгахгүй явах зориулалтбүхий “хулхавч” хэмээх хурга, үнэгний арьсаар доторлож бөсөөр өнгөлсөн нэгэн зүйл өмсгөлхэрэглэнэ. Дөрвөд эмэгтэйчүүд хээ угалз хатгаж гоѐсон хулхавч их өмсдөг байжээ.Эртний монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрад монголчуудын гуталгэдэг. Түүний нэгэн тод жишээ бол “дөрвөд госон” юм. Энэ гутлын онцлог нь түрүү, толгой үргэлж,эсгий улгүй, харин гадна талаас нь ширээр улладагт байдаг ажээ. Дөрвөдүүд дөрвөд гос, харчингос, монгол гутал, канчин хэмээх дөрвөн янзын гутал өмсч иржээ.
  8. 8. Монголчууд эртнээс алт, мөнгөөр урлан дархалж эрдэнийн чулуу шигтгэнчимсэн гоѐл чимэглэл зүүж, гоѐж ирсэн түүхтэй. Дөрвөдүүдийн гоѐлчимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд гэзэг үс, чих, хүзүү, гархуруундаа мөнгөн гоѐл их зүүдэг байжээ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18нас хүрэхэд нь нас бие гүйцлээ гээд гэзэг үс тавьдаг заншилтай байв.Хөвгүүдийн үсний үзүүрт “ширээсэн” буюу “залгаа”, охидуудын (сэвгэрүүдийн)үсэнд “боодог” хэмээх чимэглэл зүүж өгнө. “Боодог” нь хар мяндсан утсааргөрж сүлжээд үзүүрт нь цацаг. гаргасан нэгэн зүйл гоѐл болно.Тэд мөн хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ “төдөг”хэмээх дан мөнгөн гархи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр ташаанд “кэтэч”,“сүүвч” хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамалтай жижигхавтага (сав), зүүж гоѐно.Ойрад монголын эрэгтэйчүүд мөнгө болон гангаар хийсэн хэт, хутга, аяга,сахлын чимхүүр, үнэт чулуугаар урласан “хөөрөг”, “ганз” (ганс) эдэлж иржээ.Баяд эрчүүд өвөлд хоолой, энгэр, хормой, ташаагаар хар хилэн тасамэмжээртэй цагаан нэхий дээл өмсдөг байв. Зун цагт эрэгтэйчүүд гоѐлд хөх,цэнхэр өнгийн чисчүү дээл өмсдөг бөгөөд өдөр тутам даавуу, даалимбанлавшиг (тэрлэг) өмсдөг байв. Баяд болон ойрад эрчүүд “морин хийлэн” гэгчцамц өмсдөг. Морин хийлэнгээс гадна лавшигний зах энгэртэй адил энгэртэйцамц өмсөнө. Үүнийгээ “өвөр хийлэн” гэнэ. Баяд эрчүүд “хэвнэг” хэмээхөмсгөлийг бороонд өмсдөг байжээ.
  9. 9. Нөхөрт гарч гэрлэсэн эхнэр хүний хувцас нь эхнэр дээл, цэгдэг юм.Тэрлэг нь бусад ойрад эхнэрийн адил цагаан бөсөөр хийсэн захтайбайна. Цагаан захны хуниас 8, 12 гэсэн тэгш тоотой, захын ирмэгийгтойруулан эргэн тойрон улаан ногоон утсаар дөрөв шаглажчимэглэнэ.Баядууд хэд хэдэн төрлийн малгай өмсдөг байжээ. Тухайлбал,сээтгэр малгай, тойруул тоорцог, тоорцог, дуулха, лоовууз, товь гэхзэрэг олон төрөл малгай өмсөж эдлэж байжээ.Баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал (госон) өмсдөг байжээ. Энэхүүгутал нь тэмээний утсаар ширж, давхар бөс даавуугаар бүрж оѐсонширмэл ултай. Улаан госыг хар модны зодогны хандаар улаанөнгөтэй болгож элдэж талхисан арьсаар оѐдог байсан бөгөөд уггутлаа ажилд өмсдөг байжээ. Гутлынхаа дотуур эсгий оймс, мөнэсгий бойтог өмсөнө. Баяд эрчүүдийн ажлын өөр нэгэн гутал ньадуучны госон юм. Холтосны шүүсээр будсан сэрхийн арьсыг хоѐргурав давхарлан ширлэн уллаж, эсгийгээр доторлоод уланд нь эсгийдэвсэж, гутлын түрийний дээд ирмэгийг булигаар, илгээр дарууланхийдэг ажээ.
  10. 10. Дарьгангын хувцас, гоёл чимэглэлДарьгангачууд хэмээн монгол даяар нэрлэгдэх болсон угсаатны бүлэг нь Дарь уул, Ганга нуурыннэрээр нэрлэгдсэн юм. Тэд Манжийн эзэн хааны дархан сүргийг маллах болсон ард иргэдээсүүсэлтэй. Дарьгангачууд өөрийн гэсэн өвөрмөц ахуй, соѐл, зан заншилтай.Дарьгангачуудын хувцас нь халхчуудын хувцастай төстэй. Зуны улиралд эрчүүд бөс даавуун тэрлэгөвөл бусад монголчуудын нэгэн адил хонины нэхийгээр оѐсон үстэй дээл, хавар намрын сэрүүнд“ханжаар-хантааз”, “давхац-хүрэм” өмсдөг. Эхнэрүүд нь дулаан цагт эхнэр дээл, урт ууж, өвөлд мөнадил хийцийн нэхий дээл өмсөж байжээ.Дарьгангачууд хилэн малгай, тоорцог, товь, маахууз, овоодой, шовгор оройтой малгай өмсөхөөсгадна чихэвч бас алчуур зангидана.Гутлын хэлбэр загвар нь ерөнхийдөө монгол гутлынхтай адил. Гутлыг хавчуулж оѐсон сарьс, түрийзулагт байгаа угалзын тоо, улны хийц төрхөөр 3 сарьстай, 36 угалзтай зурмал улт, 2 сарьстай, 18угалзтай наамал улт, 4 сарьстай ширмэл улт гутал гэх зэргээр нэрлэдэг. Цаг улиралын байдалдтохируулан бөс буюу эсгий оймс өмсөнө.Дарьгангачууд алт, мөнгөний уран дархаараа нэн алдартай тул “дарьганга хийцийн” алт мөнгөн эдлэлгоѐл чимэг нэрд гарч байжээ.Эмэгтэйчүүдийн гоѐл чимэглэлийг охидын, эхнэрийн хэмээн ялгаж болно. Тэдний гол чимэглэл ньтолгойн өмсгөл чимэглэл юм. Охидын даахийг багад нь хоѐр салаа эвэр болгон засаад, дараа нь тавгэзэгтэй болж, нас бие гүйцэхийн хамт үсээ ургуулан нэг салаа гэзэгтэй болсон үедээ чихэндээ гархизүүж, үсэндээ шүр, сувдтай мөнгөн дарлага хаддаг.Эхнэрүүд нь халх эхнэрийн нэгэн адил эхнэр дээл, хилэн малгай, урт-ууж, ээтгэр хоншоортой монголгутал өмсдөг байжээ. Дарьганга эхнэрүүдийн гоѐл чимэглэл нь өвөрмөц хийц бүхий “татуур”-толгойнбоолт, “хавчаар”, “сүйх”, “шивэргэл”-үсний гэр, ар мөрийн “гуу”, “шалиг”-бэл зэрэг болно. Тэдгээрийгмөнгөөр урлаж, шүр, сувд, номин эрдэнийг шигтгэн чимэглэнэ.

×