Your SlideShare is downloading. ×
МУИС, ФЭС – С.Баяртайван                     §3.1. MICROSOFT WORD ПРОГРАММТАЙ                                             ...
МУИС, ФЭС – С.Баяртайван6. MICROSOFT WORD программын ерөнхий бүтэц            §3.2. ГАРЫГ АШИГЛАХ БОЛОН ТЕКСТ БИЧИХ1. Бид ...
МУИС, ФЭС – С.Баяртайван5. Өнөөдөр манайд өргөн ашиглагдаж байгаа стандарт монгол үсгийн фонтуудад ARIAL MON, TIMES NEW   ...
МУИС, ФЭС – С.Баяртайван14. Бичиж байгаа зүйл маань тухайн ажлын хуудсанд багтахгүй болсон үед хэрхэн шинэ хуудас    нээхи...
МУИС, ФЭС – С.Баяртайван4. Ингээд цаасаа сонголоо. Үүний дараа цаасны захын зайнуудыг1 хэрхэн авахыг үзье Үүний тулд   MAR...
МУИС, ФЭС – С.Баяртайван                                   оруулахад арын үсгийг арилгаад оронд нь                        ...
МУИС, ФЭС – С.Баяртайван              BORDERS         Тэмдэглэгдсэн текстэнд хүрээ оруулна              HIGHLIGHT       Тэ...
МУИС, ФЭС – С.Баяртайван       COLUMNS                  тэмдэглэгдсэн текстийг баганан хэлбэрт оруулна       TABS         ...
МУИС, ФЭС – С.Баяртайван                                                  дээд индекс хэлбэрт оруулна                     ...
МУИС, ФЭС – С.Баяртайван3. PARAGRAPH командыг ашиглан           тэмдэглэгдсэн   параграфуудтай   холбоотой   төрөл     бүр...
МУИС, ФЭС – С.Баяртайван4. BULLETS AND NUMBERING командыг ашиглан тэмдэглэгдсэн параграфуудын өмнө тусгай тэмдэгт ба   дуг...
МУИС, ФЭС – С.Баяртайван    Хэрэв 1-ээс өөр тооноос эхлэн дугаарлахыг хүсвэл CUSTOMIZE товчлуурыг ашиглана. Энэ үед гарч  ...
МУИС, ФЭС – С.Баяртайван    BORDERS AND SHADING цонхны PAGE BORDERS хавтаснаас тухайн ажлын хуудсанд хүрээ оруулна.    SET...
МУИС, ФЭС – С.Баяртайван7. TABS командыг ашиглан гарын TAB товчлуурыг дарахад курсор үсэрч байрлах зайг тогтооно. Энд   за...
МУИС, ФЭС – С.Баяртайван10. CHANGE CASE командыг ашиглан тэмдэглэгдсэн текстүүдийг үсгийг дараах загварын дагуу    өөрчилн...
МУИС, ФЭС – С.Баяртайван4. Компьютерийн хатуу диск нь компьютер дээрх бүх мэдээллийг хадгалдаг төхөөрөмж. Өөрөөр   хэлбэл ...
МУИС, ФЭС – С.Баяртайван                                    SAVE БА SAVE AS КОМАНДУУДЫН                            ИЖИЛ ТА...
МУИС, ФЭС – С.Баяртайван     DETAILS — ажлын файлуудын нэрсийг, файлын хэмжээ, хамгийн сүүлд засвар хийсэн огноон     хамт...
МУИС, ФЭС – С.Баяртайван3. Ажлын хуудсыг хаах үед түүнд нэр өгч дискэн дээр хадгалаагүй, эсвэл нэр өгч хадгалсан байсанч  ...
МУИС, ФЭС – С.Баяртайван    PRINT               ажлын хуудсыг хэвлэх    MAGNIFIER           томруулдаг шилээр харах    ONE...
МУИС, ФЭС – С.Баяртайван                            SAVE          Ажлын хуудсыг хуучин нэрээр нь хадгална                 ...
МУИС, ФЭС – С.Баяртайван                                                  Курсор байрлах газарт гарын товчлуур дээр       ...
МУИС, ФЭС – С.Баяртайван   AUTOMATICALLY сонголтыг идэвхжүүлбэл энэхүү DATE AND TIME-ийг ашиглан оруулсан огноо системийн ...
МУИС, ФЭС – С.Баяртайван7. CLIP ART — MICROSOFT WORD-ийн зургийн галлерейгаас зураг сонгож оруулна. Зургаа сонгоод INSERT ...
МУИС, ФЭС – С.Баяртайван    Текстийн загваруудаас сонгосон тохиолдолд EDIT WORDART TEXT цонх гарч ирнэ.   Энэ цонхны FONT:...
МУИС, ФЭС – С.Баяртайван                                                  Ажлын хуудсыг харуулах хамгийн энгийн хэлбэр    ...
МУИС, ФЭС – С.Баяртайван       Энэ TOOLBAR нь ажлын хуудсанд бичигдсэн текстийг хэвжүүлэхтэй холбоотой үсгийн фонт,       ...
МУИС, ФЭС – С.Баяртайван                                SHOW GRIDLINES            Бүдэг зураасыг харагдах эсэхийг         ...
МУИС, ФЭС – С.Баяртайван4. Үүнтэй адилаар B1B2, C1D1, E1F1, G1G2, H1H2 нүднүүдийг хооронд нь нэгтгэе.5. Хүснэгтээ бүгдийг ...
МУИС, ФЭС – С.Баяртайван                           нэрс                                      Оноо   Кридет   Оноо   Кридет...
3. word
Upcoming SlideShare
Loading in...5
×

3. word

14,175

Published on

0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
14,175
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
6
Actions
Shares
0
Downloads
345
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "3. word"

  1. 1. МУИС, ФЭС – С.Баяртайван §3.1. MICROSOFT WORD ПРОГРАММТАЙ ТАНИЛЦАХ1. MICROSOFT WORD программ нь энгийн текст бичихээс авахуулаад текстэн дунд хүснэгт, график, зураг оруулах боломжтой MICROSOFT OFFICE программын иж бүрдэлд багтдаг хэрэглээний программын нэг.2. MICROSOFT WORD программыг ажиллуулахын тулд START MENU-ийн PROGRAMS дотроос MICROSOFT WORD программын нэрийг олж ажиллуулна. Үүнээс гадна MICROSOFT WORD программын дүрс дэлгэцэн дээр харагдаж байвал тухайн дүрсийг хулганаар сонгох замаар ажиллуулж болно.3. Microsoft Word программ нь ажлын ба командын гэсэн хоёр хэсгээс тогтоно.4. Ажлын хэсэгт ажлын хуудас гэж нэрлэгддэг DOCUMENT байрлах ба энэ DOCUMENT-ийг цагаан цаас гэж ойлгон цаасан дээр бичдэг шигээ энэ хуудсан дээр бичих болно. Харин командын хэсэг нь ажлын хуудсан дээр бичигдсэн зүйлийг засварлах, хэвжүүлэх, хадгалах, хэвлэх зэрэгтэй холбоотой командуудыг агуулна.5. Командын хэсэгт байрлах командуудыг командын цэс (MENU) ба дүрсэн командууд болох хэрэгслүүд (TOOLBAR) гэж хувааж болно. 1
  2. 2. МУИС, ФЭС – С.Баяртайван6. MICROSOFT WORD программын ерөнхий бүтэц §3.2. ГАРЫГ АШИГЛАХ БОЛОН ТЕКСТ БИЧИХ1. Бид компьютер ашиглан криллээр текст бичихдээ монгол үсгийн төрөл бүрийн фонтуудаас ашигладаг. Өөрөөр хэлбэл зөвхөн монгол үсгийн фонтуудыг л ашиглан компьютер дээр монголоор бичнэ.2. Нийтэд өргөн ашиглагддаг монгол үсгийн фонтууд нь монгол үсгүүдээс гадна англи үсгүүдийг өөртөө агуулдаг. Өөрөөр хэлбэл стандарт монгол үсгийн фонт нь англи ба монгол хоёр үсгүүдийг агуулна.3. Энэхүү монгол үсгийн фонтуудыг ашиглах тохиолдолд тухайн фонтны монгол үсгийг нь ашиглах уу, англи үсгийг нь ашиглах уу гэдгийг гарын драйвер гэж нэрлэгддэг тусгай программын тусламжтайгаар шийднэ.4. Ингэхээр дараах гурван зүйлийг ойлгосон байх хэрэгтэй. Монголоор бичихийн тулд зөвхөн монгол үсгийн фонтыг ашиглана. Монгол үсгийн фонтууд нь монгол ба англи үсгүүдийг агуулсан байх тул энэ фонтуудыг ашиглан монголоор ч бичиж болно, англиар ч бичиж болно. Монгол үсгийн фонт хэрэглэх тохиолдолд монгол үсгүүдийг нь ашиглах уу, англи үсгүүдийг нь ашиглах уу гэдгээ гарын драйвер гэж нэрлэгддэг тусгай программын тусламжтайгаар шийднэ. 2
  3. 3. МУИС, ФЭС – С.Баяртайван5. Өнөөдөр манайд өргөн ашиглагдаж байгаа стандарт монгол үсгийн фонтуудад ARIAL MON, TIMES NEW ROMAN MON, COURIER NEW MON болон эдгээр фонтуудтай зохицдог бусад монгол үсгийн фонтуудыг ойлгоно.6. Жишээ нь БОДЬКОМПЬЮТЕР ХХК-НИЙ зохион гаргасан нь гарын драйвер. TASKBAR ДЭЭР БАЙРЛАНА7. Гарын үсэг бүхий товчлуур бүхэнд англи болон монгол үсгийг харгалзуулсан байдаг. Гарын үсэг бүхий товчлуурыг дарахад монгол үсэг эсвэл англи үсэг гарч байхыг гарын драйвер гэж нэрлэгддэг тусгай программаар шийддэг тухай үзлээ. Энэхүү гарын драйвер ба гарын товчлуурт харгалзуулсан хос үсгүүд нь зөвхөн монгол үсгийн фонтуудад л зориулагдсан байдаг. Иймээс бусад фонтуудын хувьд эдгээр нь ямар ч ач холбогдолгүй зүйлс байна.8. Гарын үсэг бүхий товчлуурыг дарахад гарах үсэг жижиг үсгээр бичигдэх үү, эсвэл том үсгээр бичигдэх үү гэдгийг тогтоох шаардлагатай. Ямар нэгэн тохируулга хийгээгүй тохиолдолд энэ нь жижиг үсгээр бичих горимонд байна.9. Үсгийн товчлуурыг Shift товчлууртай хослуулан хэрэглэх замаар том үсгийг бичнэ. Жишээ нь Shift товчлуурыг дарж байгаад гарын q товчлуурыг дарвал том Q үсэг гарна. Энэ үйлдлйиг Shift+Q гэж тэмдэглэнэ.10. Мөн Caps Lock товчлуурыг дарж үсгийг томоор бичдэг горимонд шилжинэ. Энэ үед гарны баруун дээд буланд Caps Lock товчлуур идэвхжсэнийг илтгэх ногоон гэрэл асаж үсэг томоор бичдэг горимонд байгааг илэрхийлнэ. Энэ горимонд байх тохиолдолд Shift товчлуурыг ашиглан үсгийг жижгээр бичиж болно. Энэ горимоос гарахыг хүсвэл дахин Caps Lock товчлуурыг дарахад гарны баруун дээд булангийн Caps Lock ногоон гэрэл унтарч үсгийг жижгээр бичдэг горимонд шилжсэнийг илэрхийлнэ.11. Гарнаас дарсан товчлуурт харгалзах үсэг дэлгэцийн курсор анивчиж байгаа тэр газарт гарч, курсор нэг байрлалаар хойшоо шилжинэ. Ийм замаар үсгүүдийг цувруулан бичих замаар үгийг бүтээнэ.12. Одоо үгнүүдийн хоорондох зайг хэрхэн авахыг үзье. Үүний тулд гарын Space товчлуур гэж нэрлэгддэг нэргүй урт товчлуурыг нэг удаа дарж үгийн хоорондох зайг авна. Энд дараах зүйлийг онцлон анхааруулж байна. Гарын Space товчлуур нь зөвхөн үгнүүдийн хооронд зай авахад л хэрэглэгдэнэ. Өөр тохиолдлуудад буюу догол мөрний эхний зайг авах, үгийг цаасны голд аваачих, үсэгнүүдийн хооронд зай авах, үгнүүдийн хооронд зай авахдаа нэгээс олон удаа ашиглахаас эрс татгалзах хэрэгтэй. Энэ нь бичгийн маш бүдүүлэг алдаа тул цаашид энэхүү Space товчлуурыг зөвхөн үгийн хооронд зай авахад, гэхдээ зөвхөн нэг удаа дарж ашиглана. Бусад тохиолдолд тухайн үйлдлийг гүйцэтгэх командууд байдаг тул зориулалтын командыг нь ашиглах зүйтэй. Эдгээр алдааг ихэвчлэн урд нь бичгийн машин ашигладаг байсан хүмүүс гаргадаг. Янз бүрийн үгнүүдээс тогтсон өгүүлбэрүүдийг бичих боломжтой боллоо. Одоо шинэ мөр яаж үүсгэхийг үзье. Үүнд санаа зовох зүйлгүй бичих зүйлээ үргэлжлүүлэн бичих л хангалттай. Бичиж байгаа зүйл чинь цаасны өргөнөөс их болонгуут автоматаар дараагийн мөрөнд шилжинэ.13. Догол мөрийг хэрхэн үүсгэхийг үзье. Догол мөрийг үүсгэхийн тулд гарын Enter товчлуурыг дарахад курсор дараагийн шинэ мөрний эхэнд шилжинэ. Ингээд шинэ мөрнөөс эхлэн бичих замаар догол мөрийг үүсгэнэ. Ингэхээр Enter товчлуурыг дарах замаар догол мөрийг үүсгэдэг байх нь. Ингэж Enter товчлуурыг дарах замаар үүсгэсэн догол мөрүүдийг параграф гэж нэрлэдэг. Эндээс цуварсан хоёр Enter-ийн хоорондохыг нэг параграф гэж ойлгож болно. Параграф ба догол мөрүүд нь хоорондоо бага зэрэг ялгаатай. Догол мөр нь нэг болон хэд хэдэн өгүүлбэрүүдээс тогтдог бол параграф нь нэг үсэгнээс ч тогтсон байж болно. 3
  4. 4. МУИС, ФЭС – С.Баяртайван14. Бичиж байгаа зүйл маань тухайн ажлын хуудсанд багтахгүй болсон үед хэрхэн шинэ хуудас нээхийг үзье. Үүнд бас санаа зовох зүйлгүй, бичиж байгаа зүйл тань тухайн хуудсанд багтахаа болингуут автоматаар шинэ хуудас нээгдэнэ. Ийм замаар хэдэн ч хуудас зүйлийг бичиж болно.15. Үсгийн фонтыг хэрхэн сонгохыг үзье. Үүний тулд командын хэрэгслүүдээс Font хэрэгслийг олно. Тухайн хэрэгсэл дээр хулганы заагчийг аваачихад шар дэвсгэр дээр хэрэгслийн нэр гарна.16. Font хэрэгслийн доошоо заасан суман дээр дарахад үсгийн дарааллын дагуу байрласан фонтуудын жагсаалт гарч ирнэ. Эндээс ашиглах үсгийн фонтоо сонгоно.17. Үсгийн фонтондоо Arial Mon, Times New Roman Mon г.м-ийн монгол үсгийн фонт сонгоод, энэ фонтныхоо монгол үсгүүдийг нь ашиглахыг хүсвэл гарын драйверийнхаа монгол гэдгийг нь идэвхжүүлсэн байх хэрэгтэй. §3.3. АЖЛЫН ХУУДАСНЫ ЦААСЫГ СОНГОХ1. Ажлын хуудсыг цагаан цаас гэж ойлгон түүн дээр текстээ бичдэг талаар өмнөх хичээлд дурдсан билээ. Тэгвэл энэ цаас маань бичгийн цаас байх уу, эсвэл өөр цаас байх уу, бичгийн цаас байвал түүнийгээ хөндлөн байрлуулах уу, босоо байрлуулах уу гэдгийг нь тогтоож өгөх хэрэгтэй.2. Ажлын хуудсан дахь цаасны форматыг тогтоохдоо File menu-гийн PAGE SETUP командыг ашиглана.3. Дэлгэцэнд PAGE SETUP цонх гарч ирэх бөгөөд эндээс PAPER SIZE хавтсыг нээж PAPER SIZE: гэдгээс цаасныхаа форматыг сонгоно. Жишээ нь A4 — бичгийн цаас, А3 — сонингийн цаас, А5 — бичгийн цаасны тал г.м. Ингээд цаасныхаа форматыг сонгосны дараа WIDTH: талбарт цаасны өргөний хэмжээ, HEIGHT: талбарт цаасны уртын хэмжээ гарсан байна. Энэ хэмжээг өөрчлөх замаар дурын урт, өргөнтэй цаасыг сонгож болно. Ингээд ORIENTATION: талбараас цаасныхаа чиглэлийг сонгоно. PORTRAIT сонголтыг сонгож цаасаа босоо, LANDSCAPE сонголтыг сонгож цаасаа хэвтээ байрлуулна. 4
  5. 5. МУИС, ФЭС – С.Баяртайван4. Ингээд цаасаа сонголоо. Үүний дараа цаасны захын зайнуудыг1 хэрхэн авахыг үзье Үүний тулд MARGINS хавтсыг нээнэ. TOP дээрээс авах зай BOTTOM доороос авах зай LEFT зүүн талаас авах зай RIGHT баруун талаас авах зай GUTTER хуудасны зүүн талаас тусгайлан авсан үдээсний зай HEADER хуудасны дээд хоосон зайд тусгайлан авах зай FOOTER хуудасны доод хоосон зайд тусгайлан авах зай5. Цаасны захын зайнууд болон цаасан дээр бичигдсэн текст ямаршуухан байрлах нь PREVIEW талбарт харагдана. Мөн MIRROR MARGINS сонголтыг идэвхжүүлснээр ажлын хуудсуудыг ном шиг зохион байгуулалттай болгоно. DEFAULT товчлуурыг ашигласнаар шинээр нээгдэх ажлын хуудсын форматын сонгосон ажлын хуудсын форматтай адилхан болгоно.6. Ингээд тохируулгыг хийж дууссаны дараа OK товчлуурыг дарснаар ажлын хуудасны цаасыг сонгох үйлдэл дуусна.§3.4. ТЕКСТИЙГ ЗАСАХ1. MICROSOFT WORD программын бичгийн машинаас давуу тал нь бичсэн текстээ хадгалах, дараа нь үргэлжлүүлэн бичих болон засварлах өргөн боломжтой байдагт оршино.2. Одоо үсгийн алдааг хэрхэн засахыг үзье. а үсэг орхисон байна. Үсэг оруулах газраа курсороо аваачаад а үсгийг дарснаар алдааг засна. Энд гарын INSERT товчлуур идэвхжсэн эсэхийг шалгахыг зөвлөж байна. Энэ товчлуур идэвхжсэн тохиолдолд шинэ үсэг1 Áè÷ãèéí öààñàí äýýð áè÷èõäýý áè÷èõ ç¿éëýý øóóä öààñíû èðìýãýýñ ýõëýí áè÷äýãã¿é, ººðººð õýëáýë öààñíûõàà äºðâºí òàëäòîäîðõîé õýìæýýíèé õîîñîí çàéã ¿ëäýýäýã. Ýíý õîîñîí çàéíóóäûã çàõûí çàé ãýíý. 5
  6. 6. МУИС, ФЭС – С.Баяртайван оруулахад арын үсгийг арилгаад оронд нь шинэ үсгийг оруулдог. д үсэг илүү байна. Илүү үсэгнийхээ өмнө курсороо аваачаад гарын DELETE товчлуурыг дарж арын тэмдэгтийг устгана. Хэрэв устгах үсэгнийхээ ард курсороо аваачсан бол гарын backspace товчлуурыг дарж курсорын өмнөх тэмдэгтийг устгана а үсэг й үсгээр солигдсон байна. Энэ алдааг засахын тулд өмнөх 2 үйлдлийг ашиглана. өөрөөр хэлбэл й үсгээ устгаад оронд нь а үсэг шинээр оруулна3. Үсэг болон үг, өгүүлбэр засах нь хоорондоо ямар ч ялгаагүй тул дээрх зааврын дагуу шинээр үг, өгүүлбэр оруулах, илүү үг өгүүлбэрийг арилгах, солих зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ.4. Курсорыг гарын товчлуур ашиглан шилжүүлэх Зүүн тийш нэг тэмдэгтээр шилжүүлнэ Баруун тийш нэг тэмдэгтээр шилжүүлнэ ↑ Дээшээ нэг мөрөөр шилжүүлнэ ↓ Доошоо нэг мөрөөр доошлуулна END Мөрийн төгсгөлд аваачна HOME Мөрийн эхэнд аваачна PAGE UP Өмнөх дэлгэц рүү шилжүүлнэ PAGE DOWN Дараагийн дэлгэц рүү шилжүүлнэ CTRL+ Зүүн үг рүү шилжүүлнэ CTRL+ Баруун үг рүү шилжүүлнэ CTRL+↑ Нэг параграфаар дээшлүүлнэ CTRL+↓ Нэг параграфаар доошлуулна CTRL+END Ажлын хуудасны төгсгөлд аваачна CTRL+HOME Ажлын хуудасны эхэнд аваачна CTRL+PAGE UP Дэлгэцний дээд талд шилжүүлнэ CTRL+PAGE DOWN Дэлгэцний доод талд шилжүүлнэ §3.5. ТЕКСТИЙГ ХЭВЖҮҮЛЭХ FORMATTING TOOLBAR1. Тестийг хэвжүүлэхэд хэрэглэгддэг командуудаас Formatting Toolbar гэж нэрлэгддэг бүлэг командуудыг үзье. STYLE Загваруудаас сонгоно FONT Тэмдэглэгдсэн текстийн фонтыг сонгоно FONT SIZE Тэмдэглэгдсэн текстийн үсгийн хэмжээг сонгоно BOLD Тэмдэглэгдсэн текстийн үсгийг бүдүүн болгоно ITALIC Тэмдэглэгдсэн текстийн үсгийг налуу болгоно UNDERLINE Тэмдэглэгдсэн текстийн үсгийн доогуур зурна ALIGN LEFT Тэмдэглэгдсэн параграфуудыг зүүн талд зэрэгцүүлнэ CENTER Тэмдэглэгдсэн параграфуудыг голлуулна ALIGN RIGHT Тэмдэглэгдсэн параграфуудыг баруун талд зэрэгцүүлнэ Тэмдэглэгдсэн параграфуудыг зүүн ба баруун 2 талд JUSTIFY зэрэгцүүлнэ NUMBERING Тэмдэглэгдсэн параграфуудыг дугаарлана Тэмдэглэгдсэн параграфуудын өмнө тусгай тэмдэгт BULLETS оруулна DECREASE Тэмдэглэгдсэн параграфуудыг зүүн тийш ижил зайгаар INDENT зөөнө INCREASE Тэмдэглэгдсэн параграфуудыг баруун тийш ижил зайгаар INDENT зөөнө 6
  7. 7. МУИС, ФЭС – С.Баяртайван BORDERS Тэмдэглэгдсэн текстэнд хүрээ оруулна HIGHLIGHT Тэмдэглэгдсэн текстийн үсгийн дэвсгэрийн өнгийг өөрчилнө FONT COLOR Тэмдэглэгдсэн текстийн үсгийн өнгийг өөрчилнө Текстийг тэмдэглэхдээ текстийн эхэнд хулганаа аваачаад хулганыхаа зүүн товчлуурыг дарж дараастай чигээр нь чирж хөдөлгөх замаар текстээ харлуулан тэмдэглэх бөгөөд текстээ бүрэн тэмдэглэж дууссаны дараа хулганы товчлуурыг тавина. Текстийг тэмдэглэхдээ текстийнхээ заавал эхнээс эхлэх шаардлагагүй сүүлээс нь ч эхэлж болно. Текстийг гарын SHIFT+ , , ↑, ↓ товчлуурыг ашиглан тэмдэглэж болно. Ганц үгийг тэмдэглэхдээ тухайн үгэн дээр хулганаараа 2 удаа ойрхон дарж тэмдэглэнэ. Хэрэв 3 удаа дарвал тухайн үг орсон параграфийг тэмдэглэнэ. Параграфийг текст тэмдэглэхтэй адилаар харлуулж тэмдэглэнэ. Ctrl+A товчлуурыг ашиглан ажлын хуудсыг бүгдийг нь тэмдэглэнэ.2. Үг болон өгүүлбэрийг устгахдаа тухай үг, өгүүлбэрийг тэмдэглээд гарны DEL эсвэл BACKSPACE товчлуурыг ашиглан тэмдэглэгдсэн текстийг устгана.3. Хэрэв текст засварлах явцдаа ямар нэгэн алдаа гаргасан бол сандрах хэрэггүй. MICROSOFT WORD прорграмм нь сүүлийн 450-иад үйлдлийг санаж буцаах чадвартай байдаг. Иймээс хамгийн сүүлд хийсэн үйлдлээ буцаахыг хүсвэл UNDO хэрэгслийг ашиглана. UNDO-гаар буцаагдсан үйлдлээ эргүүлэн буцаахыг хүсвэл REDO хэрэгслийг ашиглана.4. Одоо RULER-ийг хэрхэн ашиглахыг үзье. RULER-ийг ашиглан догол мөрний эхний мөр, урд болон арын фронтын зайг өөрчлөж болно. §3.6. FORMAT MENU-ТЭЙ ТАНИЛЦАХ1. FORMAT MENU-гийн өргөн ашиглагддаг командуудтай танилцая. FONT тэмдэглэгдсэн текстийн фонттой холбоотой тохируулгыг хийнэ PARAGRAPH тэмдэглэгдсэн параграфтай холбоотой тохируулгуудыг хийнэ BULLETS AND NUMBERING тэмдэглэгдсэн параграфуудад дугаар болон тусгай тэмдэгт оруулна BORDERS AND SHADING тэмдэглэгдсэн текстэнд хүрээ болон сүүдэр оруулна 7
  8. 8. МУИС, ФЭС – С.Баяртайван COLUMNS тэмдэглэгдсэн текстийг баганан хэлбэрт оруулна TABS Tab товчлуурыг дарах үед курсор шилжих зайг тогтоох DROP CAP тэмдэглэгдсэн параграфийн эхний үсгийг томруулна TEXT DIRECTION тэмдэглэгдсэн текстийн байршлыг өөрчилнө CHANGE CASE тэмдэглэгдсэн текстийн үсгийг том, жижиг болгон өөрчилнө AUTOFORMAT текстийг автоматаар форматлана, энд автоматаар дугаарлах, буллет хийх, том жижиг үсгээр бичигдсэнийг засах, өгүүлбэрийн эхний үсгийн томруулах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ STYLE GALLERY стиль гэж нэрлэгддэг бэлэн форматуудаас сонгож тэмдэглэгдсэн текстийг форматлана, стильд үсгийн фонт болон параграфтай холбоотой тохируулгуудыг тогтоож өгсөн байдаг STYLE шинээр стиль үүсгэнэ BACKGROUND ажлын хуудасны дэвсгэр өнгийг солино Object тэмдэглэгдсэн обьекттой холбоотой тохируулгыг хийхэд ашиглана2. FONT командыг ашиглан тэмдэглэгдсэн текстүүдийн үсгийн фонтуудтай холбоотой төрөл бүрийн тохируулгуудыг хийнэ. FONT командыг сонгосон тохиолдолд дэлгэцэнд гарч ирэх FONT цонх нь FONT, CHARACTER SPACING, ANIMATION гэсэн 3 хавтаснаас тогтно. FONT хавтаснаас тэмдэглэгдсэн текстүүдийн хувьд дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ. FONT Үсгийн фонтыг өөрчилнө FONT STYLE REGULAR Энгийн хэлбэрт бичнэ ITALIC Налуу хэлбэртэй болгоно BOLD Бүдүүн хэлбэртэй болгоно BOLD ITALIC Бүдүүн бас налуу хэлбэртэй болгоно Үсгийн хэмжээг өөрчилнө Size UNDERLINE Доогуур нь зураас зурна COLOR Өнгийг нь өөрчилнө EFFECTS STRIKETHROUGH Дундуур нь зураас зурна DOUBLE STRIKETHROUGH Дундуур хоёр зураас татна 8
  9. 9. МУИС, ФЭС – С.Баяртайван дээд индекс хэлбэрт оруулна SUPERSCRIPT SUBSCRIPT доод индекс хэлбэрт оруулна SHADOW Сүүдэр оруулна OUTLINE EMBOSS Нааш нь гүдгэр болгоно Нааш нь гүдгэр болгоно Нааш нь гүдгэр болгоно ENGRAVE Цааш нь хотгор болгоно Цааш нь хотгор болгоно Цааш нь хотгор болгоно SMALL CAPS БҮГДИЙГ НЬ ЖИЖИГ ҮСГҮҮДЭЭР СОЛИНО ALL CAPS БҮГДИЙГ ТОМ ҮСГҮҮДЭЭР СОЛИНО HIDDEN нууна PREVIEW Тухайн тохиргооны жишээ харагдана CHARACTER SPACING цонхноос тэмдэглэгдсэн текстүүдийн хувьд дараах командуудыггүйцэтгэнэ. SCALE үсгийн хэмжээг ихэсгэнэ SPACING үсгүүдийн хоорондох зайг ихэсгэх болон багасгана POSITION үсгүүдийг дээшлүүлэх ба доошлуулж байрлуулна ANIMATION цонхноос тэмдэглэгдсэн текстүүдэд төрөл бүрийн хөдөлгөөн оруулна 9
  10. 10. МУИС, ФЭС – С.Баяртайван3. PARAGRAPH командыг ашиглан тэмдэглэгдсэн параграфуудтай холбоотой төрөл бүрийн тохируулгуудыг хийнэ. ALIGNMENT тэмдэглэгдсэн параграфуудын хэвтээ тэнхлэг дагуух байрлалыг тогтоох дараах командуудыг агуулна: LEFT зүүн талд зэрэгцүүлэх CENTER голлуулах RIGNT баруун талд зэрэгцүүлэх JUSTIFY зүүн ба баруун талд хоёуланд нь зэрэгцүүлэх INDENTATION талбарт тэмдэглэгдсэн параграфуудын баруун ба зүүн талаас авах зай болон эхний мөрний зайг тогтоохтой холбоотой дараах командууд байрлана: LEFT зүүн талаас авах зай RIGNT баруун талаас авах зай SPECIAL FIRST LINE догол мөрний эхний мөрний зай HANGING догол мөрний бусад мөрний зай SPACING талбарт параграфуудын хоорондох зай болон мөр хоорондох зайг тогтоохтой холбоотой дараах командууд байрлана: BEFORE параграфуудын дээд талын зай AFTER параграфуудын доод талын зай LINE SPACING мөр хоорондох зай 10
  11. 11. МУИС, ФЭС – С.Баяртайван4. BULLETS AND NUMBERING командыг ашиглан тэмдэглэгдсэн параграфуудын өмнө тусгай тэмдэгт ба дугаар оруулна. BULLETS AND NUMBERING цонхны BULLETS хавтаснаас тэмдэглэгдсэн параграфуудын өмнө тусгай тэмдэгт оруулна. Энд хэд хэдэн тусгай тэмдгийг санал болгосон байх бөгөөд эндээс сонгож оруулна. Хэрэв санал болгосон загваруудаас өөр тэмдэгт оруулах болбол CUSTOMIZE товчлуурыг ашиглана. Энэ үед гарч ирэх CUSTOMIZE BULLETED LIST цонхны BULLET товчлуурыг дарж төрөл бүрийн тусгай тэмдэгтүүдээс сонгож оруулна. BULLETS AND NUMBERING цонхны NUMBERED хавтаснаас тэмдэглэгдсэн параграфуудын өмнө дугаар оруулна. Үүний тулд доорх бэлэн загваруудаас сонгож оруулна. 11
  12. 12. МУИС, ФЭС – С.Баяртайван Хэрэв 1-ээс өөр тооноос эхлэн дугаарлахыг хүсвэл CUSTOMIZE товчлуурыг ашиглана. Энэ үед гарч ирэх CUSTOMIZE NUMBERED LIST цонхны START AT гэдгийн ард эхлэх дугаараа бичиж оруулна. BULLETS AND NUMBERING цонхны OUTLINE NUMBERED хавтасыг ашиглан дэс дараалсан дугаарыг оруулна.5. BORDERS AND SHADING командыг ашиглан тэмдэглэгдсэн тексэнд хүрээ оруулна. Энэ командыг ашиглахад гарч ирэх BORDERS AND SHADING цонхны BORDERS хавтаснаас тухайн тэмдэглэгдсэн текстэнд хүрээ оруулна. SETTING талбараас хүрээний загварыг, STYLE-ээс хүрээний шугамын загварыг, COLOR-оос хүрээний шугамын өнгийг, WIDTH-ээс хүрээний шугамын өргөнг, PREVIEW-ээс дээд, доод, баруун, зүүн аль талаар нь хүрээ хийхийг тус тус сонгож өгнө. 12
  13. 13. МУИС, ФЭС – С.Баяртайван BORDERS AND SHADING цонхны PAGE BORDERS хавтаснаас тухайн ажлын хуудсанд хүрээ оруулна. SETTING талбараас хүрээний загварыг, STYLE-ээс хүрээний шугамын загварыг, COLOR-оос хүрээний шугамын өнгийг, WIDTH-ээс хүрээний шугамын өргөнг, ART-аас төрөл бүрийн хүрээнүүдийн загвараас сонгож, PREVIEW-ээс дээд, доод, баруун, зүүн аль талаар нь хүрээ хийхийг тус тус сонгож өгнө. BORDERS AND SHADING цонхны SHADING хавтаснаас тухайн тэмдэглэгдсэн текстний дэвсгэр өнгийг өөрчилнө.6. COLUMNS командыг ашиглан тэмдэглэгдсэн текстүүдийг баганан хэлбэрт оруулна. Хэрэв ямар нэгэн текст тэмдэглэгдээгүй бол ажлын хуудсыг баганан хэлбэрт оруулна. NUMBER OF COLUMNS гэдгээс хэдэн багана үүсгэхээ бичих болон бэлэн загваруудаас сонгох замаар текстийг (хэрэв текст тэмдэглэгдээгүй бол ажлын хуудсыг) баганан хэлбэрт оруулна. LINE BETWEEN сонголтыг идэвхтэй болговол оруулсан багануудын хооронд зураас татна. Мөн EQUAL COLUMN WIDTH сонголтыг идэвхгүй болгосны дараа багануудын зайг дураар сонгож болно. EQUAL COLUMN WIDTH сонголт идэвхтэй байвал багануудын хоорондох зайг адилхан байхаар багануудыг үүсгэнэ. 13
  14. 14. МУИС, ФЭС – С.Баяртайван7. TABS командыг ашиглан гарын TAB товчлуурыг дарахад курсор үсэрч байрлах зайг тогтооно. Энд зааж өгөөгүй тохиолдолд гарын TAB товчлуурыг дарахад курсор хойшоо 1.27 см-ээр үсэрч байрлана.8. DROP CAP командыг ашиглан тэмдэглэгдсэн параграфын хамгийн эхний үсгийн томруулна. DROPPED болон IN MARGIN хоёр хэлбэрээр эхний үсгийг томруулах ба LINES TO DROP гэдэгт хэдэн мөрөөр томруулахаа зааж өгнө.9. TEXT DIRECTION командыг ашиглан хүснэгтийн нүдэнд байрлах утгыг босоо болон хөндлөн байрлуулна 14
  15. 15. МУИС, ФЭС – С.Баяртайван10. CHANGE CASE командыг ашиглан тэмдэглэгдсэн текстүүдийг үсгийг дараах загварын дагуу өөрчилнө: Sentence case өгүүлбэрийн эхний үсгийг томруулна lowercase бүх үсгийг жижиг болгоно UPPER CASE бүх үсгийг том болгоно Title Case үг болгоны эхний үсгийг томруулна tOGGLE cASE үг болгоны эхний үсгийг жижгээр бусдыг нь том болгоно §3.7. АЖЛЫН ХУУДАСТАЙ АЖИЛЛАХАЖЛЫН ХУУДСЫГ ХАДГАЛАХ:1. Ажлын хуудсан хийсэн зүйл маань компьютерийн шуурхай санах ойд байрлах бөгөөд компьютерийг унтраах үед шуурхай санах ойд байрлах бүх мэдээлэл арилах тул хийсэн зүйлээ компьютерт хадгалах хэрэгтэй. Компьютерт мэдээлэл хадгалдаг хэд хэдэн төхөөрөмж байдгаас хамгийн өргөн хэрэглэгддэг төхөөрөмж нь хатуу дискийн төхөөрөмж юм. Иймээс компьютер ашиглан хийсэн зүйлээ энэхүү хатуу дискэн дээр хэрхэн хадгалах талаар үзье. Ингэж хатуу дискэн дээр мэдээллийг хадгалахдаа файл хэлбэрээр хадгална. Хатуу дискэн дээр хадгалсан энэхүү файлуудыг цаашид ажлын файлууд гэж нэрлэе.2. Ажлын хуудсан дээр хийсэн зүйлээ хатуу дискэн дээр хадгалахдаа FILE MENU-гийн SAVE командыг ашиглана.3. Дэлгэцэнд SAVE AS цонх гарч ирэх ба энэ цонхны SAVE IN: талбарт ажлын файлаа хатуу дискний аль хэсэгт хадгалахаа зааж өгөх ба FILE NAME: талбарт ажлын хуудсандаа тохирсон нэр өгнө. 15
  16. 16. МУИС, ФЭС – С.Баяртайван4. Компьютерийн хатуу диск нь компьютер дээрх бүх мэдээллийг хадгалдаг төхөөрөмж. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн хийсэн ажлын хуудсаа хатуу дискэн хадгалах төдийгүй компьютерт хадгалаастай байгаа бүх мэдээлэл, программ хангамж, түүнийг ажиллуудаг файлууд энэхүү хатуу дискийн төхөөрөмжид байрлана. Иймээс бид хийсэн ажлын хуудсуудаа компьютерийн хатуу дискний MY DOCUMENTS фолдерт хадгална.5. MY DOCUMENTS фолдерыг DESKTOP MY COMPUTER (C:) MY DOCUMENTS гэсэн замаар олно. Энд DESKTOP нь компьютерийн хамгийн том фолдер буюу бүхнийг агуулж байдаг сав. Энэ дотор орших MY COMPUTER фолдерт хатуу дискийн төхөөрөмж болох C: ба уян дискийн төхөөрөмж 3.5 FLOPPY A: төхөөрөмжүүд байрлана.6. MY DOCUMENTS-т ажлын хуудсаа хадгалахын тулд SAVE IN: талбарт MY DOCUMENTS фолдер байхаар тохируулах хэрэгтэй. Үүний тулд эхлээд C: дискийн төхөөрөмжийг сонгоно.7. Энэ үед SAVE IN талбарийн доор байрлах талбарт C: дискийн төхөөрөмжид байрлах фолдеруудын жагсаалт гарч ирнэ. Эндээс MY DOCUMENTS фолдерын өмнөх дүрсэн дээр хулганаараа хоёр удаа ойрхон дарахад SAVE IN талбарт MY DOCUMENTS фолдер байрлаж түүний доодох талбарт MY DOCUMENTS фолдерт хадгалсан ажлын файлуудын жагсаалт харагдана.8. Ингээд FILE NAME-д ажлын хуудсандаа тохирсон нэр өгөөд SAVE товчлуурыг дарж ажлын хуудсаа дискэн дээр хадгална. Ажлын хуудсандаа нэр өгөхдөө урд нь хүмүүсийн хийж хадгалсан ажлын файлуудаас ялгаатай нэр өгөх хэрэгтэй. Ингэхээр ажлын хуудсаа дискэн дээр хадгалахдаа дараах хоёр дүрмийг баримтална. Хадгалах газраа сонгоно. Энэ газар маань MY DOCUMENTS фолдер байна. Ажлын хуудсандаа нэр өгөхдөө хуучин хадгалаастай файлуудаас ялгаатай нэр өгч хадгална.9. Компьютерт хадгалаастай ажлын хуудсанд засвар хийсэн тохиолдолд шинэчлэгдсэн ажлын хуудсаа компьютерт хэрхэн хадгалах талаар үзье. Шинэчилсэн ажлын хуудсаа дараах хоёр аргаар хадгална. Шинэчилсэн ажлын хуудсаа хуучин нэрээр нь хадгална. Ингэхийн тулд FILE MENU SAVE командыг ашиглана Шинэчилсэн ажлын хуудсандаа шинэ нэр өгч хадгална. Ингэхийн тулд FILE MENU SAVE AS командыг ашиглана. 16
  17. 17. МУИС, ФЭС – С.Баяртайван SAVE БА SAVE AS КОМАНДУУДЫН ИЖИЛ ТАЛ ЯЛГААТАЙ ТАЛ Хадгалаастай байсан ажлын хуудсыг засварласан үед SAVE командыг ашиглавал тухайн Ажлын хуудсыг компьютерт шинэчлэгдсэн ажлын хуудсыг буюу чухамдаа компьютерийн хуучин ажлын хуудасны оронд хатуу дискэн дээр хадгална хадгална. Энэ үед ямар нэгэн асуулт асуухгүйгээр энэ үйлдлийг гүйцэтгэнэ. Хадгалаастай байсан ажлын хуудсыг засварласан үед SAVE Шинэ ажлын хуудсыг хадгалах AS командыг ашиглавал тухайн үед энэ хоёр команд нь шинэчлэгдсэн ажлын хуудсанд адилхан, хоёулаа тухайн шинээр нэр өгч хадгална. Энэ ажлын хуудсанд нэр өгч тохиолдолд компьютерт хуучин хадгална ба шинэчлэгдсэн хуудсууд 2-ул хадгалаастай байна..АЖЛЫН ХУУДСЫГ НЭЭХ:1. Ажлын хуудас нээхдээ FILE MENU-гийн NEW ба OPEN командуудыг ашиглана. NEW БА OPEN КОМАНДУУДЫН ИЖИЛ БА ЯЛГААТАЙ ТАЛУУД ИЖИЛ ТАЛ ЯЛГААТАЙ ТАЛ NEW командыг ашиглан шинэ хуудас нээнэ Энэ 2 команд нь хоёул ажлын OPEN командыг ашиглан хуудсыг нээнэ компьютерт хадгалсан ажлын хуудсыг нээнэ2. Компьютерт хадгалсан ажлын хуудсыг нээхийн тулд тухайн ажлын хуудсыг хадгалсан ажлын файлыг MY DOCUMENTS дотроос олоод OPEN товчлуурыг дарж нээнэ.3. OPEN цонхны LOOK IN-ий доодох талбарт байрлах ажлын файлуудын харагдах хэлбэрийг командын хэрэгслийн тусламжтайгаар тогтооно. LIST — зөвхөн ажлын файлуудын нэрсийг үзүүлнэ. 17
  18. 18. МУИС, ФЭС – С.Баяртайван DETAILS — ажлын файлуудын нэрсийг, файлын хэмжээ, хамгийн сүүлд засвар хийсэн огноон хамт үзүүлнэ. PROPERTIES — тэмдэглэгдсэн ажлын файлын талаарх мэдээллийг тусгайлан үзүүлнэ. Хэмжээ, хэзээ үүсгэгдсэн, хамгийн сүүлд засвар хийсэн огноо, хуудасны тоо г.м. PREVIEW — тэмдэглэгдсэн ажлын файлын доторхыг тусгайлан үзүүлнэ.АЖЛЫН ХУУДСЫГ ХААХ:1. Тухайн ажлын хуудсыг хаахын тулд FILE MENU-гийн CLOSE командыг болон харгалзах CLOSE товчлуурыг ашиглана.2. Харин WORD программыг хаахын тулд FILE MENU-гийн EXIT командыг болон харгалзах CLOSE товчлуурыг ашиглана. 18
  19. 19. МУИС, ФЭС – С.Баяртайван3. Ажлын хуудсыг хаах үед түүнд нэр өгч дискэн дээр хадгалаагүй, эсвэл нэр өгч хадгалсан байсанч ямар нэгэн өөрчлөлт орсон бол энэ өөрчлөлтийг хадгалах эсэхийг асуусан дараах цонх гарч ирнэ. Урд нь хадгалсан ажлын хуудсыг өөрчилсөн тохиолдолд энэ өөрчлөлтийг хадгалах эсэхийг асуусан дараах цонх гарч ирнэ. YES товчлуурыг дарвал энэ өөрчлөлтийг хадгална. NO товчлуурыг сонговол хадгалахгүй. CANCEL товчлуурыг сонговол тухайн командыг хүчингүй болгоно. Шинэ ажлын хуудас нээсэн тохиолдолд энэ ажлын хуудсыг хадгалах эсэхийг асуусан дараах цонх гарч ирнэ. YES товчлуурыг дарвал энэ хуудсыг хадгална. NO товчлуурыг сонговол хадгалахгүй. CANCEL товчлуурыг сонговол тухайн командыг хүчингүй болгоно.АЖЛЫН ХУУДАСНУУДЫН ХООРОНД ШИЛЖИХ:1. Хэд хэдэн ажлын хуудсыг зэрэг нээсэн тохиолдолд эдгээр нээгдсэн ажлын хуудаснуудын жагсаалт WINDOW MENU-д гарч ирнэ. Тэгвэл WINDOW MENU-г ашиглан энэхүү нээгдсэн ажлын хуудсуудын хооронд шилжинэ. Нэгэн зэрэг олон ажлын хуудсуудыг нээх нь нэг ажлын хуудсан дээр байгаа зүйлийг өөр ажлын хуудас уруу хуулах үед хамгийн өргөн ашиглагдана.АЖЛЫН ХУУДСЫГ ХЭВЛЭХ:1. Ажлын хуудсыг хэвлэх горимонд харахын тулд FILE MENU-гийн print PREVIEW командыг ашиглана. Ажлын хуудсыг хэвлэх горимонд харах гэдгийг ажлын хуудсан дээр байгаа зүйлийг принтерээр дамжуулан цаасан дээр хэвлэхэд ямаршуухан харагдах вэ гэдгийг урьдчилан харах гэдгийг ойлгоно. 19
  20. 20. МУИС, ФЭС – С.Баяртайван PRINT ажлын хуудсыг хэвлэх MAGNIFIER томруулдаг шилээр харах ONE PAGE нэг нэг хуудсаар нь харах MULTIPLE PAGE олон хуудсаар нь харах ZOOM тодорхой хувиар харах VIEW RULER RULER-ийг гаргаж ирэх FULL SCREEN дэлгэцэнд дүүрэн томруулах CLOSE PREVIEW PRINT PREVIEW горимоос гарах2. Ажлын хуудсыг хэвлэхдээ File menu-гийн Print командыг ашиглана. PRINTER талбараас хэвлэх принтерээ сонгоно PAGE RANGE талбараас хэвлэх хуудсаа сонгоно ALL бүх хуудсыг хэвлэнэ CURRENT PAGE дэлгэцэнд харагдаж байгаа хуудсыг хэвлэнэ SELECTION зөвхөн тэмдэглэгдсэн хэсгийг хэвлэнэ PAGES хуудсуудыг ялгаж хэвлэнэ: 1,3,5-12 г.м-ээр COPIES талбараас хэдэн хувь хэвлэхийг зааж өгнө COLLATE сонголтоос олон хувь хэвлэж байх үед хэвлэх дарааллыг сонгоно §3.8. FILE MENU-ТЭЙ ТАНИЛЦАХ NEW Шинэ хуудас нээнэ OPEN Хадгалсан хуудсыг нээнэ CLOSE Ажлын хуудсыг хаана 20
  21. 21. МУИС, ФЭС – С.Баяртайван SAVE Ажлын хуудсыг хуучин нэрээр нь хадгална SAVE AS Ажлын хуудсанд нэр өгч хадгална Ажлын хуудсыг олон хэрэглэгч хамтран бэлдэж байгаа тохиолдолд засвар хийсэн VERSIONS прошраммын хувилбар, огноо, засвар хийсэн хүний нэр зэрэг мэдээллийг харуулна PAGE SETUP Ажлын хуудасны цаасны тохируулгыг хийнэ PRINT Ажлын хуудсыг хэвлэх горимонд харна PREVIEW PRINT Ажлын хуудсыг хэвлэнэ Ажлын хуудсыг захианд хавсаргах, факсаар SEND TO илгээх, өөр программууд уруу шилжүүлэхэд хэрэглэнэ PROPERTIES Ажлын хуудасны талаарх мэдээллийг үзүүлнэ Хамгийн сүүлд нээсэн ажлын файлуудын 1…4 жагсаалт EXIT Word программаас гарна §3.9. ЗАВСРЫН САНАХ ОЙ1. Мэдээллийг түр зуур хадгалахад зориулагдсан завсрын санах ойн компьютертэй ажиллах явцад өргөн ашиглагдана. Тэгвэл энэ санах ойг MICROSOFT WORD проргаммд хэрхэн ашигладаг талаар үзье.2. Завсрын санах ойг дараах гурван үндсэн зорилгоор ашиглана. Нэгэнт хийсэн зүйлээ өөр газарт шилжүүлэх. Нэг хийсэн зүйлийг олон удаа давтан хийхээс зайлсхийх. Тухайн ажлын хуудсан дээр хийсэн зүйлээ өөр ажлын хуудас болон өөр программын ажлын хуудсууд УРУУ (MICROSOFT EXCEL, POWERPOINT, PAGEMAKER г.м программуудын ажлын хуудас уруу) зөөх.3. Завсрын санах ойг дараах зааврын дагуу ашиглана. Завсрын санах ойд хийх мэдээллээ тэмдэглэнэ. Тухайлбал текст бол харлуулж, зураг болон бусад объект бол тухайн объектыг сонгож тэмдэглэнэ. CUT, COPY командыг ашиглан тэмдэглэсэн мэдээллийг завсрын санах ойд хийнэ. Завсрын санах ойд хийсэн мэдээллийг гаргаж ирэх газраа курсороо аваачаад PASTE командыг ашиглан завсрын санах ойд хийсэн мэдээллээ гаргаж ирнэ. Энэ мэдээллийг дараагийн мэдээллийг завсрын санах ойд хийтэл ашиглаж болно. CUT, COPY КОМАНДЫН ИЖИЛ БА ЯЛГААТАЙ ШИНЖҮҮД CUT команд нь тэмдэглэгдсэн Энэ 2 команд нь хоёул мэдээллийг завсрын санах ой тэмдэглэгдсэн уруу зөөж хийнэ. мэдээллийг завсрын COPY команд нь тэмдэглэгдсэн санах ойд хийнэ мэдээллийн хуулбарыг завсрын санах ойд хийнэ. §3.10. INSERT MENU-ТЭЙ ТАНИЛЦАХINSERT MENU-гийн дараах командууд өргөн ашиглагдана. BREAK Ажлын хуудсанд section оруулна PAGE NUMBERS Ажлын хуудсанд дугаар оруулна Курсор байрлах газарт системийн огноог DATE AND TIME оруулна AUTOTEXT Ажлын хуудсанд автоматаар текст оруулна FIELD Талбар оруулна 21
  22. 22. МУИС, ФЭС – С.Баяртайван Курсор байрлах газарт гарын товчлуур дээр SYMBOL байдаггүй тусгай тэмдэгтээс оруулна COMMENT Тэмдэглэгдсэн үгэнд тайлбар оруулна FOOTNOTE Тэмдэглэгдсэн үгэнд зүүлт оруулна CAPTION Зураг, хүснэгт, томьёонд гарчиг оруулна CROSS- Ажлын хуудасны өөр хэсэг рүү шилжих REFERNCE холбоосыг оруулна WORD-ийн зургийн галлерейгаас зураг CLIP ART оруулна FROM FILE Зургийн файл оруулна AUTOSHAPES Төрөл бүрийн хэлбэртэй дүрс оруулна WORDART буюу хэлбэржүүлсэн текстийг WORDART орууна CHART График оруулна TEXT BOX Хайрцагласан текстийг оруулна FILE Өөр файлыг оруулна OBJECT Томьёо, график зэрэг тусгай обьект оруулна Reference-д зориулан тусгай тэмдэглэгээ BOOKMARK оруулна HYPERLINK Гипер холбоос оруулна1. PAGE NUMBERS: ажлын хуудсанд дугаар оруулах. Энэ командыг сонгох үед дэлгэцэнд PAGE NUMBERS цонх гарч ирэх ба энэ цонхны POSITION: сонголтоос дугаарыг хуудасны дээд хэсэгт оруулах уу, доод хэсэгт оруулах уу гэдгийг, ALIGNMENT: талбараас дугаарын хэвтээ тэнхлэгийн дагуух байршлыг (баруун, зүүн, хуудасны голд, хуудасны дотор талд, хуудасны гадна талд) тогтооно. Энд хуудасны дотор болон гадна талд гэсэн сонголт нь номын эх бэлдэж байх тохиолдолд ашиглагдана. Өөрөөр хэлбэл хуудасны дотор талд гэсэн сонголтыг ашиглавал эхний хуудсын зүүн, дараагийн хуудсын баруун талд г.м—ээр ээлжлэн дугаарлана. Мөн SHOW NUMBER ON FIRST PAGE сонголтыг идэвхжүүлбэл эхний хуудсан дээрх дугаар харагдана, эсрэг тохиолдолд эхний хуудaсны дугаар харагдахгүй. PREVIEW талбарт ажлын хуудсан дээр дугаар хэрхэн байрлахыг урьдчилан харуулна.2. Хэрэв ажлын хуудсыг тодорхой тооноос эхлэн дугаарлахыг хүсвэл FORMAT товчлуурыг дарах үед гарч ирэх PAGE NUMBER FORMAT цонхноос START AT: сонголтыг идэвхжүүлж ард нь хуудасны эхлэх дугаарыг оруулж өгнө.3. DATE AND TIME: курсор байрлах газарт системийн огноог оруулна. DATE AND TIME цонхноос огнооныхоо форматыг сонгоод OK товчлуурыг дарж системийн огноог оруулна. Хэрэв UPDATE 22
  23. 23. МУИС, ФЭС – С.Баяртайван AUTOMATICALLY сонголтыг идэвхжүүлбэл энэхүү DATE AND TIME-ийг ашиглан оруулсан огноо системийн огноотой адилханаар өөрчлөгдөнө.4. SYMBOL — курсор байрлах газарт символ оруулна. Энэ командыг ашиглан гарны товчлуур дээр байдаггүй тэмдэгтүүдийг текстэндээ оруулан бичнэ. Оруулах символоо сонгоод OK товчлуурыг дарж оруулна.5. SHORTCUT KEY товчлуурыг ашиглан энэхүү тусгай тэмдэгтэндээ гарын товчлуурыг харгалзуулж болно. Ингэхдээ гарын CTRL, ALT гэсэн товчлууруудыг ашиглана. PRESS NEW SHORTCUT KEY: талбарт оруулах товчлуураа өгөөд Assign товчлуурыг дарах үед CURRENT KEYS: талбарт энэ утга шилжинэ. Жишээлбэл доорх жишээнд ∃ товчлуурт гарын CTRL+1 товчлуурыг харгалзууллаа. Ингэснээр гарын CTRL+1 товчлуурыг хослуулан дарах үед курсор байрлах газар ∃ тэмдэгт орж ирнэ.6. FOOTNOTE — тухайн үгэнд тайлбар буюу зүүлт оруулна. Энэ командыг ашиглах үед FOOTNOTE AND ENDNOTE цонх гарч ирэх ба энэ цонхны FOOTNOTE сонголтыг сонгож тухайн хуудасны доод хэсэгт зүүлтийг оруулах ба ENDNOTE сонголтыг сонгож ажлын хуудасны хамгийн сүүлд зүүлт буюу тайлбарыг оруулна. 23
  24. 24. МУИС, ФЭС – С.Баяртайван7. CLIP ART — MICROSOFT WORD-ийн зургийн галлерейгаас зураг сонгож оруулна. Зургаа сонгоод INSERT Товчлуурыг дарж тухайн зургийг оруулна. Оруулсан зургаа хулгана ашиглан цонхны хэмжээг өөрчлөх болон зөөхтэй адилаар хэмжээг нь өөрчилж, зөөнө.8. FROM FILE — командыг ашиглан зургийн галлерейд байдаггүй зургийг сонгож оруулна.9. WORDART — хэлбэржүүлсэн текстийг оруулна. Текстийг зурагт үзүүлсэн загваруудын дагуу хэлбэржүүлж, хулгана ашиглан зөөх болон хэмжээг нь өөрчлөх боломжтой. 24
  25. 25. МУИС, ФЭС – С.Баяртайван Текстийн загваруудаас сонгосон тохиолдолд EDIT WORDART TEXT цонх гарч ирнэ. Энэ цонхны FONT: сонголтоос үсгийн фонтоо сонгоод, YOUR TEXT HERE гэдгийн оронд өөрийн текстээ бичиж оруулна. Ийм замаар текстийг дараах хэлбэрт оруулна. Ингэж оруулсан текстээ WordArt Toolbar-ийг ашиглан засварлаж болно.INSERT WORDART шинээр WORDART оруулнаEDIT TEXT WORDART-ийн текстийг засварланаWORDART GALLERY тухайн WORDART-ийн загварыг өөрчилнөFORMAT OBJECT тухайн WORDART-ийн өнгө, хэмжээ болон бусад тохируулгыг өөрчилнөWORDART SHAPE тухайн WORDART-ийн хэлбэрийг өөрчилнөFREE ROTATE тухайн WORDART-ийг эргүүлнэWORDART SAME LETTER HEIGHTS тухайн WORDART-ийн үсгүүдийн өндрийг адил болгоноWORDART VERTICAL TEXT тухайн WORDART-ийг хэвтээ болон босоо чиглэлд байрлуулнаWORDART ALLIGNMENT тухайн WORDART-ийн хэвтээ тэнхлэг дагуух байршлыг тогтооноWORDART CHARACTER SPACING тухайн WORDART-мйн үсгийн хоорондох зайг тогтооно §3.11. VIEW MENU-ТЭЙ ТАНИЛЦАХ1. VIEW MENU-гийн өргөн ашиглагддаг командуудтай танилцая. 25
  26. 26. МУИС, ФЭС – С.Баяртайван Ажлын хуудсыг харуулах хамгийн энгийн хэлбэр бөгөөд үүнийг ашиглан ажлын хуудсыг харах NORMAL тохиолдолд хуудасны HEADER ба FOOTER-т бичигдсэн зүйлс харагдахгүй ONLINE Бүх хуудсыг нэг хуудсан дээр байгаа шигээр LAYOUT харагдуулна Ажлын хуудсыг харуулах хамгийн тохиомжтой PAGE LAYOUT хэлбэр буюу ажлын хуудсыг хуудас хуудсаар нь харуулна OUTLINE&MAS Ажлын хуудсан дээрх текстийг төдийгүй ажлын TER хуудсын бүтэц зохион байгуулалтыг хамт DOCUMENT харуулна Командын хэрэгслүүд дэлгэцэн дээр харагдах TOOLBARS эсэхийг тогтооно Ажлын хуудасны дээд ба зүүн талд байрлах RULER хуваарьтай шугамыг харагдах эсэхийг тогтооно Ажлын хуудасны бүтцийг харуулсан тусгай DOCUMENT MAP цонхыг дэлгэцэнд гаргах эсэхийг тогтооно HEADER AND Ажлын хуудасны дээд доод захын зай уруу FOOTER шилжихийн тулд ашиглана FOOTNOTES Зүүлтүүдийг үзүүлнэ Insert-Comments –ийг ашиглан хийсэн COMMENTS тайлбаруудыг үзүүлнэ Ажлын хуудсыг дэлгэцэнд боломжит хэмжээгээр FULL SCREEN нь томруулан харуулна Ажлын хуудасны харагдацыг тонтооно. Энэ сонголтыг ашиглан ажлын хуудсыг томруулж жижигрүүлэх үед ажлын хуудсан дээр байрлах ZOOM зүйлс өөрчлөгдөхгүй, зөвхөн ажлын хуудсан дээр байрлах зүйлсийг томруулдаг болон жижигрүүлдэг шилээр харж байна гэж ойлгож болно2. TOOLBARS нь дэлгэцэн дээр командуудын хэрэгслүүдийг харагдах эсэхийг тогтооно.STANDARD TOOLBAR Энэ TOOLBAR нь ажлын хуудас нээх, хадгалах, хэвлэх, хэвлэх горимонд харах, завсрын санах ойг ашиглах командууд, үйлдэл буцаах командууд зэрэг хамгийн өргөн ашиглагддаг командын хэрэгслүүдийг агуулсан байнаFORMATTING TOOLBAR 26
  27. 27. МУИС, ФЭС – С.Баяртайван Энэ TOOLBAR нь ажлын хуудсанд бичигдсэн текстийг хэвжүүлэхтэй холбоотой үсгийн фонт, хэмжээг солих, бүдүүн болон налуу болгох, параграфуудыг хэвтээ тэнхлэгийн дагуу байрлуулах, дугаарлах, тусгай тэмдэгт оруулах зэрэг командын хэрэгслүүдийг агуулсан байнаTABLES AND BORDERS TOOLBAR Энэ TOOLBAR нь текст болон хүснэгтэнд хүрээ хийхтэй холбоотой хүрээний шугамын хэлбэр, өнгө, бүдүүн нарийнийг сонгох, хүснэгтний нүдийг хуваах болон нэгтгэх босоо тэнхлэг дагуу байршлыг нь тогтоох г.м командын хэрэгслүүдийг агуулсан байна.DRAWING TOOLBAR Энэ TOOLBAR нь дугуй болон дөрвөлжин, шулуун зэрэг дүрс зурах, эдгээр текст оруулах болон бусад тохируулгуудтай холбоотой командын хэрэгслүүдийг агуулсан байна.PICTURE TOOLBAR Энэ TOOLBAR нь зураг болон обьекттой холбоотой командын хэрэгслүүдийг агуулсан байна.WORDART TOOLBAR Энэ TOOLBAR нь WORDART-тай холбоотой командын хэрэгслүүдийг агуулсан байна. §3.12. ХҮСНЭГТТЭЙ АЖИЛЛАХ1. TABLE MENU-гийн өргөн хэрэглэгддэг командуудтай танилцая: DRAW TABLE Хүснэгт зурна INSERT TABLE Хүснэгт оруулна (ROWS, COLUMNS, CELLS) (мөр, багана, нүд) DELETE CELLS Нүдийг устгана (ROWS, COLUMNS) (мөр, багана) MERGE CELLS Тэмдэглэгдсэн нүднүүдийг нэгтгэнэ SPLIT CELLS Тухайн нүдийг мөр багананд хуваана SELECT ROW Курсор байрлах мөрийг тэмдэглэнэ SELECT COLUMN Курсор байрлах баганыг тэмдэглэнэ SELECT TABLE Хүснэгтийг тэмдэглэнэ TABLE AUTOFORMAT Хүснэгтийг бэлэн загвараар форматлана DISTRIBUTE ROWS EVENLY Тэмдэглэгдсэн мөрүүдийн хоорондох зай адилхан болгоно DISTRIBUTE COLUMN Тэмдэглэгдсэн багануудын хоорондох EVENLY зайг адилхан болгоно CELL HEIGTH AND WIDTH Нүдний урт өргөнг тогтооно CONVERT TEXT TO TABLE Тэмдэглэгдсэн текстийг хүснэгт рүү зөөнө SORT Тэмдэглэгдсэн нүднүүдийг сортлоно FORMULA Томьёо оруулна SPLIT TABLE Хүснэгтийг хуваана 27
  28. 28. МУИС, ФЭС – С.Баяртайван SHOW GRIDLINES Бүдэг зураасыг харагдах эсэхийг тогтооно2. Одоо TABLES AND BORDERS TOOLBAR-ийн командын хэрэгслүүдтэй танилцая. DRAW TABLE Хүснэгт зурах ERASER Зурсан хүснэгтийг арилгах LINE STYLE Хүрээний шугамын хэлбэрийг сонгох LINE WIDTH Шугамын өргөнг сонгох BORDER COLOR Шугамын өнгийг сонгох SHADING COLOR Нүдний дэвсгэр өнгийг өөрчлөх MERGE CELLS Нүднүүдийг нэгтгэх SPLIT CELLS Нүдийг хуваах ALIGN TOP Текстийг нүдний дээд хэсэгт байрлуулах CENTER VERTICALLY Текстийг босоо тэнхлэгийн дагуу голлуулах ALIGN BOTTOM Текстийг нүдний доод хэсэгт байрлуулах DISRIBUTE ROWS EVENLY Мөрийн хоорондох зай ижилсгэх DISRIBUTE COLUMN Багануудын хоорондох зрй ижилсгэх EVENLY TABLE AUTOFORMAT Хүснэгтийг бэлэн загвараар форматлах CHANGE TEXT DIRECTION Текстийн чиглэлийг өөрчлөх SORT ASCENDING Үсгийн дарааллын дагуу сортлох SORT DESCENDING Урвуу дарааллаар сортлох AUTOSUM Нүдэнд байрлах тоон нийлбэрийг олох3. ЖИШЭЭ: ДАРААХ ХҮСНЭГТИЙГ ХИЙЕ. ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ОРОС ХЭЛ АНГЛИ ХЭЛ ҮСГЭН Д/Д ОЮУТНЫ НЭРС ОНОО КРИДЕТ ОНОО КРИДЕТ 1. ЗОЛОО 2. ЗУЛАА 3. МӨНХ-ЭРДЭНЭ 4. ЭРДЭНЭЗУЛ1. TABLE Menu-гийн INSERT TABLE командыг ашиглан 8 багана (COLUMN 8), 3 мөртэй (ROW 3) хүснэгт байгуулья.2. Энэ хүснэгтийн багануудыг A,B,C …H гэсэн англи үсгээр, мөрийг 1,2,3 гэсэн тоогоор тэмдэглээп эхний нүдийг A1, дараагийн нүдийг B1, доодох нүдийг нь B2 г.м-ээр тэмдэглэе. A B C D E F G H 1 A1 B1 2 B2 C2 E2 3 G33. A1, A2 нүднүүдийг тэмдэглээд MERGE CELLS командыг ашиглан нэгтгэж нэг нүд болгое. 28
  29. 29. МУИС, ФЭС – С.Баяртайван4. Үүнтэй адилаар B1B2, C1D1, E1F1, G1G2, H1H2 нүднүүдийг хооронд нь нэгтгэе.5. Хүснэгтээ бүгдийг харлуулж тэмдэглэсний дараа FONT хэрэгслээс ARIAL MON фонтыг, FONT SIZE хэрэгслээс 12 гэсэн хэмжээг сонгоод дараах зүйлсийг бич. Энд нүднүүдийн хооронд шилжихдээ гарын TAB товчлуурыг ашиглах нь тохиромжтой. Д/д Оюут Орос хэл Англи хэл Дун Үсг ны да эн Оноо Криде Оноо Криде нэрс ж үнэ т т үнэ лгэ лгэ э э6. A1 нүдэнд курсороо аваачаад TEXT DIRECTION командыг ашиглан текстийн чиглэлийг өөрчил Оюут Орос хэл Англи хэл Дун Үсг ны да эн Оноо Криде Оноо Криде нэрс ж үнэ Д/д т т үнэ лгэ лгэ э э7. Дээрх аргаар G1, H1 нүдэнд байрлах текстүүдийн чиглэлийг өөрчил. Оюут Орос хэл Англи хэл Дундаж үнэлгээ үнэлгээ Үсгэн Д/д ны Оноо Криде Оноо Криде нэрс т т8. Хулгана ашиглан багана ба мөрийн хэмжээг өөрлөх болон DISTRIBUTE COLUMNS EVENLY командыг ашиглан хүснэгтийг дараах хэлбэрт оруул. Оюутны Орос хэл Англи хэл Дундаж үнэлгээ үнэлгээ Үсгэн Д/д нэрс Оноо Кридет Оноо Кридет9. FORMATTING TOOLBAR-ийн CENTER, TABLES AND BORDERS TOOLBAR-ийн CENTER VERTICALLY командуудыг ашиглан хүснэгтийн нүднүүдэд байрлах текстүүдийг хэвтээ болон босоо чиглэлийн дагуу голлуул. Орос хэл Англи хэл Дундаж үнэлгээ үнэлгээ Үсгэн Оюутны Д/д нэрс Оноо Кридет Оноо Кридет10. Курсорыг A3 нүдэнд аваачаад FORMAT MENU-гийн BULLETS AND NUMBERING командыг (FORMATTING TOOLBAR-ийн NUMBERING хэрэгслийг) ашиглан дугаар оруул. /д ж Д Оюутны Орос хэл Англи хэл н н а ү ү 29
  30. 30. МУИС, ФЭС – С.Баяртайван нэрс Оноо Кридет Оноо Кридет 1.11. B2 мөрөнд сурагчийн нэрсийг оруул. Ингээд ерөнхий хүснэгтээ байгууллаа. Түүх Англи хэл Дундаж үнэлгээ үнэлгээ Үсгэн Сурагчийн Д/д нэрс Оноо Кридет Оноо Кридет 1. Золоо12. Хүснэгтэндээ мөр нэмэх хамгийн хялбар арга бол хүснэгтийн хамгийн сүүлийн нүдэнд курсороо аваачаад гарын TAB товчлуурыг дарах замаар хүснэгтэндээ мөр нэмж оруулна. Ийм замаар хүснэгтэндээ 3 нүд нэмж оруул. Орос хэл Англи хэл Дундаж үнэлгээ үнэлгээ Үсгэн Оюутны Д/д нэрс Оноо Кридет Оноо Кридет 1. Золоо 2. 3.13. Сурагчдын нэрсийг үргэлжлүүлэн бич. Ингээд бид хүснэгт байгуулах ерөнхий аргатай танилцлаа. Дундаж үнэлгээ үнэлгээ Орос хэл Англи хэл Үсгэн Оюутны Д/д нэрс Оноо Кридет Оноо Кридет 1. Золоо 2. Зулаа 3. Мөнх-Эрдэнэ 4. Эрдэнэзул 30

×