• Save
Computerjsen Electron Tehnik Standart Hotolbor
Upcoming SlideShare
Loading in...5
×

Like this? Share it with your network

Share
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
No Downloads

Views

Total Views
1,549
On Slideshare
1,549
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
0
Comments
1
Likes
1

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Индекс: HW 204
    Хичээлийн нэр: Компьютержсан электрон техник
    Кредит: 2 кредит
    Хичээл заах багш: Б.Болормаа
    Хичээлийн хэлбэр: Лекц, семинар
    Хэнд зориулсан: КТХ-3
    Хичээлийн төрөл: Мэргэжлийн суурь
    Хичээлийн түвшин: 3-р курс
    Хичээл үргэлжлэх хугацаа: 1 улирал
    Үнэлэх журам: “Энх-Орчлон” Дээд сургуулиас мөрдөж буй оюутны мэдлэг
    чадварыг үнэлэх журмыг үндэс болгон оюутны мэдлэг чадварын
    рейтинг үнэлгээг дараах үзүүлэлтийг нэгтгэн стандарт 100
    онооны тогтолцоогоор дүгнэнэ. Үүнд: ирц 10 оноо, лаборатори
    30 оноо,бие даалт 20 оноо, шалгалт 40 оноо
    Хичээлийн зорилго: Компьютер гэдэг нь электрон техник,тоног төхөөрөмжийг удирдах үүрэгтэй тул энэхүү хичээлээр компьютерын дотоод үйл ажиллагааг нарийн мэдэж бусад тоног төхөөрөмжтэй ажиллах ажиллагааг судалж мэдэх зорилготой.
    Хичээлийн товч агуулга: Компьютерын дотоод эд ангиуд тэдгээрийн үүргийг үзэж бусад төхөөрөмжтэй хэрхэн холбогдож ажиллах тухай үзнэ.
    Хичээлээр олгох мэдлэг, чадвар: Оюутан компьютерын дотоод бүтцийг судалж бусад тоног төхөөрөмжтэй хэрхэн уялдан ажиллах тухай мэдэж зарим төхөөрөмжийг оношлох чадварыг эзэмшинэ.
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 2. by Richard M. Roberts
    • 3. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    • 4. Б.Амгаланбаяр Компьютерын гэмтэл засвар
    Батлав: 2009 оны 8-р сарын 28-ны өдрийн
    тэнхимийн хурал
    Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө /Лекц/
    Хичээлийн нэр: Компьютержсэн электрон техник Анги: КТХ-2 Кредит: 3
    №Хичээлийн сэдэвЦагОгноо1Тооцоолох техникийн хөгжлийн түүхээс29/12Тооцоолох системийн бүтэц29/83Материаллаг ертөнц дахь мэдээлэл29/154Өгөгдлүүд29/225Өгөгдлүүдийг кодлох29/296Персональ компьютерын тулгуур цогцолбор210/67Эх хавтан дээр орших системүүд, персональ компьютерын периферийн байгууламжууд210/138Компьютерын үйлчилгээ210/209Нэмэлт картууд210/2710Hard диск болон бусад дискний тухай 211/311Үйлдлийн системийн үүрэг зориулалт211/1012Хавсралт программуудыг суулгах, ажиллуулах, зайлуулах процессуудыг удирдах ба аппаратурын хангамжийн харилцан үйлчлэлийг хангах211/1713Системийн тухай мэдээлэл211/2414Үйлдлийн системд hardware тоног төхөөрөмжүүдийг суулгах212/115Windows XP үйлдлийн систем дээр сүлжээний тохиргоо хийх 212/8
    Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө /Семинар/
    №Хичээлийн сэдэвЦагХугацаа1Тооцоолох техникийн түүх29/42Компьютерын дотоод бүтэц29/113Аппаратын болон программ хангамж29/184Дохио, өгөгдөл ба мэдээлэл29/255Өгөгдлүүдийг кодлох210/26Компьютерын гарыг оношлож засварлах210/97Тэжээлийн блок, хөргөлтийн систем210/168Портууд210/239Нэмэлт картууд210/3010Диск төхөөрөмжүүд211/611Компьютерт үйлдлийн систем суулгах211/1312Хавсралт программуудыг суулгах, ажиллуулах,211/2013Системийн тухай 211/2714Нэмэлт техник тоног төхөөрөмжүүдийг компьютерт суулгах212/415Компьютерт сүлжээний тохиргоо хийх212/11
    Оюутны бие даах ажил
    №Бие даах ажлын нэрХугацаа Оноо1Дугаар захиалах төхөөрөмжийн тухай3-р 7 хоногт5 оноо2АТМ-ийн тухай 6-р 7 хоногт5 оноо3Бензин түгээгүүрийн төхөөрөмж8-р 7 хоногт5 оноо4Хяналтын камерын тухай10-р 7 хоногт3 оноо5Digital camera-ийн тухай 12-р 7 хоногт3 оноо6Digital video camera-ийн тухай 14-р 7 хоногт3 оноо
    Сэдэвчилсэн төлөвлөгөө /лекц/
    №Хичээлийн сэдэвАгуулгаЦаг1Тооцоолох техникийн хөгжлийн түүхээсТооцоолох техникийн түүх, Компьютерын ангилал, 22Тооцоолох системийн бүтэцБүтэц, аппаратын хангамж, программ хангамж, суурь түвшин, системийн түвшин, үйлчилгээний түвшин, хэрэглээний түвшин, ангилал23Материаллаг ертөнц дахь мэдээлэлДохио, өгөгдөл, аргууд, мэдээллийн тухай ойлголт, мэдээллийн шинж чанарууд24ӨгөгдлүүдӨгөгдлүүдийн хэрэглүүрүүд, файлын бүтцийн талаарх ойлголт25Өгөгдлүүдийг кодлохӨгөгдлүүдийг хоёртын кодоор кодлох, текстэн өгөгдлүүдийг кодлох, график өгөгдлүүдийг кодлох, дуун мэдээллийг кодлох 26Персональ компьютерын тулгуур цогцолборХавсралт программуудыг суулгах, ажиллуулах, зайлуулах процессуудыг удирдах ба аппаратурын хангамжийн харилцан үйлчлэлийг хангах, хавсралтуудыг суулгах, ажиллуулах, устгаж зайлуулах үйл явцыг удирдах, найдвартай ажиллагааны асуудлууд, 27Эх хавтан дээр орших системүүд, персональ компьютерын периферийн байгууламжуудПерсональ компьютерын тулгуур цогцолбор /бааз конфигураци/, системийн блок28Компьютерын үйлчилгээДискийг шалгах хэрэглүүрүүд, виртуаль санах ойг удирдах хэрэглүүрүүд, дискийг кэшлэх хэрэглүүр29Нэмэлт картуудLAN карт, Sound card, display card& AGP card, modem card, Port агуулсан карт, Video карт, TV карт FM карт эсвэл TV-FM карт210Hard диск болон бусад дискний тухай Хатуу дискийн байгууламжууд, IDE-ATA, SATA, хард дискний бүтэц, Hard jumper тохиргоо хийх,hard-аа ажилд бэлтгэх, Bootable-ийн тухай, ажилд бэлтгэх211Үйлдлийн системийн үүрэг зориулалтҮйлдлийн системийн тухай, хэрэглэгчийн интерфейсийг хангах асуудал, файлуудын аттрибутуудыг удирдах 212Хавсралт программуудыг суулгах, ажиллуулах, зайлуулах процессуудыг удирдах ба аппаратурын хангамжийн харилцан үйлчлэлийг хангахХавсралт программуудыг суулгах, ажиллуулах, найдвартай ажиллагааны асуудлууд, хавсралтуудыг суулгах үйл явц, аппаратурын хангамжийн харилцан үйлчлэлцэлийг хангах нь213Системийн тухай мэдээлэлCMOS, CMOS setup utility, standard CMOS features, Advanced CMOS features-ийн тохиргоо214Үйлдлийн системд hardware тоног төхөөрөмжүүдийг суулгахHardware хэрхэн таниулах вэ, Modem таниулах, хэрэглээний программ суулгах215Windows XP үйлдлийн систем дээр сүлжээний тохиргоо хийх Hardware, Software тохиргоо,RJ-45 кабель connector холбох, сүлжээний тохиргоо хийх, IP хаяг тавих, интернет тохиргоо хийх, сүлжээнд хуваалцан хэрэглэх,сүлжээг шалгах 2
    “Энх-Орчлон” Дээд Сургууль
    Батлав: ............................Эрдмийн зөвлөлийн
    2009 оны ..... р сарын
    ....... ны өдрийн хурал

    Боловсруулсан багш: ........................................ /Б.Болормаа/
    Улаанбаатар хот
    2009 он
    Стандарт хөтөлбөр
    Лекц 1
    Сэдэв: Тооцоолох техникийн хөгжлийн түүхээс
    Тулгуур ухагдахуун: Тооцоолох техникийн хөгжлийн түүхэн замналын тухай авч үзнэ.
    Лекцийн товч агуулга: Аливаа ажлыг механикжуулах автоматжуулах ажлыг эрж хайж олох асуудал нь техникийн шинжлэх ухааны нэг гол зорилт юм. Өгөгдөлүүдтэй ажиллах ажиллагааг автоматчилах нь бусад төрлийн автоматчиллыг бодвол өөрийн гэсэн онцлогтой юм. Энэ хүрээний ажилд ихэнхдээ электрон багажуудыг агуулсан онцгой төрлийн тоног төхөөрөмжүүд ашиглагддаг. Өгөгдөлүүдийг автоматаар буюу автоматчилагдсан хэлбэрээр боловсруулахад зориулагдсан байгууламжуудын цогцолбор системийг тооцоолох техник гэж нэрлэдэг. Ажлын тодорхой хэсэгт үйлчлэхэд зориулагдсан өөр хоорондоо харилцан зохицолдож үйлчлэлцдэг байгууламжуудын болоод программуудын цуглуулбарыг тооцоолох систем гэж нэрлэдэг.
    Семинар 1
    Сэдэв: Тооцоолох техникийн түүх
    Зорилго: Тооцоолох техникийн түүхийн тухай хичээлийг бататгах
    Арга зүй:
    Түүхэн замналыг өөрсдийн ойлгосноор схемчилж үзүүлнэ.
    Асуулт хариулт
    Ярилцлага
    Гэрийн даалгаварт түүхийн хөгжлийг дэлгэрүүлэн олж ирэх
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 5. by Richard M. Roberts
    • 6. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Лекц 2
    Сэдэв: Тооцоолох системийн бүтэц
    Тулгуур ухагдахуун: Компьютерын конфигурацийн тухай ойлголтыг авна.
    Лекцийн товч агуулга: Тооцоолох системийн бүтцийг конфигурац гэж нэрлэдэг. Тооцоолох техникийн аппаратын ба программын хэрэглүүрүүдийг энд тус тусад нь авч үздэг.Өөрөөр хэлбэл аппаратурын болоод программын конфигурац гэж байдаг. Информатикт ингэж хувааж узэх явдал нь цаанаа учир холбогдолтой байдаг. Учир нь нэг л асуудал зорилгыг программын буюу эевэл аппаратурын хэрэглүүраөр аль алинаао нь биелүүлж болдог. Гэвч тухайн нөхцөлд чухам алиныг нь сонгох нь илүү үр ашигтай ба бүтээмж өндөртэй байхаас шалтгаалдаг. Ихэвчлэн аппаратын зам нь үнэ өртөг өндөртэй болдог бол программын зам нь илүү өндөр мэдлэг чадварыг шаарддаг байна.
    Семинар 3
    Сэдэв: Компьютеруудын ангиллын бусад хэлбэрүүд
    Зорилго: Универсал болон тусгай зориулалтын компьютеруудын тухай үзнэ.
    Арга зүй:
    Компьютеруудын ангилалуудын тухай авч үзнэ.
    Ярилцлага
    Үзсэнээ бататгаж оюутнууд схем зохиож тайлбарлана.
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 7. by Richard M. Roberts
    • 8. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Семинар 4
    Сэдэв: Хэрэглээний түвшний программуудын ангилал
    Зорилго: Хэрэглээний программуудын редакторуудын тухай авч үзнэ.
    Арга зүй:
    Хэрэглээний программуудын редакторуудын тайлбарыг ярилцаж үүнийгээ ярилцана.
    Үзсэн хичээлүүдээрээ баг болж асуулт хариултын тэмцээн явуулна.
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 9. by Richard M. Roberts
    • 10. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Лекц 3
    Сэдэв: Материаллаг ертөнц дахь (информац) мэдээлэл
    Тулгуур ухагдахуун: Компьютерын дохио, өгөгдөл, мэдээллийн шинжүүдийн тухай ерөнхий ойлголтыг авна.
    Лекцийн товч агуулга: Бид материаллаг ертөнцөд амьдарч байна. Бидний эргэн тойрон өдөр тутам тохиолдож байдаг хүрээлэн байгаа юм бүхэн физикийн биетүүд эсвэл физикийн оронгууд байдаг. Физикийн курсээс бид абсолют тайван төлөв гэж байдаггүй ба физик обьектууд тасралтгүй хөгжил хөдөлгөөнд оршдог ба тэдгээр нь энергийн нэг хэлбэрээс өөр хэлбэрт шилжиж байдгийг мэддэг билээ. Энерги солилцооны бүх төрлүүд нь дохиог үүсгэж бий болгодог. Өөрөөр хэлбэл бүх дохионуудын үндэс нь материаллаг энергийн мөн чанарыг агуулдаг. Дохио физикийн обьектуудтай харилцан үйлчлэлцсэнээр тэдгээрт чанарын тодорхой өөрчлөлт гардаг. Энэ үзэгдлийг дохионы интерпретац гэж нэрлэдэг. Ийм өөрчлөлтүүдийг хэмжих буюу янз янзын аргуудаар бүртгэж болдог. Ингэснээр шинэ шинэ дохионууд бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл өгөгдөлүүд үүсдэг. Өгөгдөл гэдэг нь бүртгэгдсэн дохионууд юм.
    Семинар 5
    Сэдэв: Видеомонтаж хийх системууд
    Зорилго: Видеомонтаж хийдэг төхөөрөмжүүдийн тухай үзнэ.
    Арга зүй:
    Видеомонтаж хийх системүүдийн тухай үзэж ярилцана.
    Ярилцлага
    Хичээлээ бататгаж үгийн сүлжээ зохионо.
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 11. by Richard M. Roberts
    • 12. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Семинар 6
    Сэдэв: Мэдээлэл, төрлүүд
    Зорилго: Мэдээллийн шинж чанаруудын тухай авч үзнэ.
    Арга зүй:
    Мэдээлэл түүний төрлүүдийг тайлбарлана
    Ярилцлага
    Үзсэн ойлгосон хичээлээ схемээр үзүүлж тайлбарлана.
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 13. by Richard M. Roberts
    • 14. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Лекц 4
    Сэдэв: Өгөгдлүүд
    Тулгуур ухагдахуун: Өгөгдлүүдийн хэрэглүүрүүд, Файлын бүтцийн талаарх ойлголтыг өгнө.
    Лекцийн товч агуулга: Файлын нэрэнд уникаль шаардлага тавигддаг. Учир нь ингэхгүйгээр өгөгдөлд хүрч хандах хандалт нь нэгэн утгатай байх баталгаагүй болдог. Энэхүү уникаль шинж чанар нь яг ижилхэн нэртэй файлууд байх боломжийг үгүйсгэдэг. Файлуудыг хадгалах ажил файлын бүтэц гэж нэрлэгддэг иерархи бүтцэд хийгддэг. Бүтцийн дээд орой нь тухайн файлуудыг агуулж байгаа физик-хадгалуур байдаг. Үүнээс цааш файлууд нь каталог (хавтас)-уудад групплэгддэг ба эдгээр каталогууд дотор бас дэд каталогууд гэх мэт иерархи бүтцийг үүсгэн оршдог. Тухайн файлд хүрэх зам нь хадгалуур байгууламжийн нэрнээс эхэлж цаашаа уг файл хүртэлх бүх каталог, дэд каталогуудыг дамждаг. Энд тусгаарлагчийн үүргийг " " урагшаа налуу зураас гүйцэтгэдэг. Файлын бүтэн нэр гэдэгт тухайн файлын нэрнээс гадна түүнд хүрэх зам заагдсан байдаг тул үүгээрээ уникаль чанарыг агуулдаг. Эндээс тухайн нэг хадгалуур байгууламж дотор яг ижил бүтэн нэртэй файлууд байж болохгүй нь ойлгомжтой юм. Файлын бүтэн нэр нь дараах хэлбэрээр бичигддэг.
    Семинар 7
    Сэдэв: Кодчлолын тухай
    Зорилго: Кодчлолын тухай тулгуур ойлголтыг өгнө.
    Арга зүй:
    Кодчлолын тухай тайлбарлана
    Ярилцлага
    Үзсэн ойлгосон хичээлээ схемээр үзүүлж тайлбарлуулна.
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 15. by Richard M. Roberts
    • 16. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Семинар 8
    Сэдэв: График өгөгдлүүдийг кодлох
    Зорилго: График өгөгдлүүдийг кодлох тухай авч үзнэ.
    Арга зүй:
    График өгөгдлүүдийг кодлох тухай тайлбарлана
    Ярилцлага
    Жишээ баримтаар баяжилт хийх даалгавар өгнө.
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 17. by Richard M. Roberts
    • 18. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Лекц 5
    Сэдэв: Хэрэглэгчийн интерфейсыг хангах асуудал
    Тулгуур ухагдахуун: Хэрэглэгчийн интерфейсийн төрлүүд, файлын системийн зохион байгуулалтын талаар мэдлэг олгоно.
    Лекцийн товч агуулга: Хэрэглэгчийн интерфейсүүдийг дотор нь график үйлдлийн систем ба график бус үйлдлийн систем гэж ангилдаг. График бус үйлдлийн системд командын мер дээр интерфейс гүйцэтгэгддэг. Энэ тохиолдолд удирдлагын үндсэн байгууламж нь гар байдаг. Удирдлагын командуудыг командын меренд оруулж егдег ба командын гүйцэтгэх ажиллагаа нь түүнийг баталсаны flapaaraap (ENTER - товчлуурыг дарсаны дараачаар) хийгддэг.
    IBM PC платформын компьютеруудын хувьд командын мертэй интерфейсүүд MS-DOS (MSDOS 1.0....MSDOS 6.2 гэх мэт) гэсэн еренхий нэртэй байдаг.
    График үйлдлийн системүүд нь илүү нарийн бүтэц зохиомжтой интерфейс юм. Энд удирдлагын байгууламж болгож гар, хулгана, эсвэл байршлын бусад адвекат байгууламжуудыг ашигладаг. Удирдлагын идэвхитэй элемент болгож хулганы заагуурыг ашигладаг. Хулганы заагуур гэдэг нь дэлгэц дээрх түүний шилжилтийг хулганы шилжих хөдөлгөөнтэй синхрончилсон график обьект юм.
    Семинар 9
    Сэдэв: Дуун мэдээллийг кодлох
    Зорилго: Дуун мэдээллийг кодлох тухай авч үзнэ.
    Арга зүй:
    Дуун мэдээллийг кодлох тухай тайлбарлана
    Ярилцлага
    Долгиолог шинж чанар, ADC, DAC тухай
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 19. by Richard M. Roberts
    • 20. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Семинар 10
    Сэдэв: Өгөгдлийн хадгалалтын нэгжүүд
    Зорилго: Өгөгдөл хадгалалтын тухай авч үзнэ.
    Арга зүй:
    Өгөгдөл хадгалалтын тухай тайлбарлана
    Ярилцлага
    Үзсэн хичээлээ базаж схемчилнэ.
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 21. by Richard M. Roberts
    • 22. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Лекц 6
    Сэдэв: Хавсралтуудыг суулгах, ажиллуулах, устгаж, зайлуулах үйл явцыг удирдах
    Тулгуур ухагдахуун: Хавсралтуудыг суулгах, ажиллуулах, устгаж, зайлуулах үйл явцыг удирдах тухай ойлголтыг өгнө.
    Лекцийн товч агуулга: Олон зэрэг (нэг зэрэг хэд хэдэн хавсралттай) ажиллагааны тухай чухал ойлголтонд уйлдлийн системийн хавсралтуудтай ажиллах ажиллагаа ордог. Үйлдлийн системийн үндсэн үүрэг функц нь ерөөсөө тооцоолох системийн ба хэрэглэгчийн хоорондох аппаратурын болоод программ хангамжийн хавсралтуудын интерфейсыг хангахад оршдогийг санавал энэ нь ч аргагуй юм. Эдгээр хавсралтуудыг ажиллагааны удирдлагын нөхцөл талаас нь уйлдлийн системүүдийг ганц зэрэг ба олон зэрэг ажиллагаатай гэж ангилдаг.
    Нэг зэрэг нэг л программтай ажилладаг (жишээлбэл MS-DOS үйлдлийн системүүд ) тооцоолох системийн бүх ресурсийг (нөөц) зөвхөн тухайн үед гүйцэтгэж байгаа хавсаралтанд л зориулдаг ба өөр бусад ямар нэг хавсралт программыг үүнтэй зэрэгцээ ажиллах бололцоо олгодоггүй. Ийм уйлдлийн системтэй нэгэн зэрэг зөвхөн тусгай зориулалтын резидент гэж нэрлэгддэг программууд ажиллаж чаддаг. Резидент программууд нь үйлдлийн систем дээр тулгуурлан ажилладаггүй ба харин тасалдалын (interrupt) систем ашиглан шууд процессортой харьцаж ажилладаг. Орчин үеийн ихэнх график үйлдлийн систем нь олон зэрэг ажиллах чадвартай байдаг. Эдгээр нь системийн нөөц боломжийг хэд хэдэн зорилготой хуваарьлан олгодог бөгөөд дараах нөхцөлүүдийг хангадаг.
    Семинар 11
    Сэдэв: Компьютерын үйлчилгээ
    Зорилго: Компьютерын сервис үйлчилгээний тухай ойлголтыг өгнө.
    Арга зүй:
    Компьютерын сервис үйлчилгээний тайлбарлана
    Ярилцлага
    Компьютерын сервис үйлчилгээг өөрсдийн компьютерууд дээр хийж гүйцэтгэнэ.
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 23. by Richard M. Roberts
    • 24. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Семинар 12
    Сэдэв: Процессор
    Зорилго: Компьютерын процессорын дотоод бүтцийг тайлбарлана.
    Арга зүй:
    Case задалж тайлбар хийнэ.
    Ярилцлага
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 25. by Richard M. Roberts
    • 26. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Лекц 7
    Сэдэв: Персональ компьютерын тулгуур цогцолбор (бааз конфигурац)
    Тулгуур ухагдахуун: Персональ компьютерын тулгуур цогцолборын тухай тулгуур ойлголтыг өгнө.
    Лекцийн товч агуулга: Персональ компьютер бол техникийн универсаль систем юм. Түүний төхөөрөмжийн бүрэлдэхүүн (конфигураци)-ийг тухайн шаардлагаар уян хатан еерчилж болдог. Гэсэн ч тулгуур суурь (бааз) конфигурац гэсэн ойлголтбайдаг. Ийм бааз конфигурацтайгаар персональ компьютерууд ихэвч!илэн үйлдвэрлэгдэж .худалдаанд гардаг.
    Ер нь суурь конфигурац өөрчлөгдөж байдаг юм. Өнөө үед суурь цогцолборт дараах байгууламжуудыг багтааж байна.
    Семинар 13
    Сэдэв: Файлуудын аттрибутыг удирдах
    Зорилго: Файлуудын аттрибутыг удирдах тухай
    Арга зүй:
    Тайлбар хийнэ
    Ярилцлага
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 27. by Richard M. Roberts
    • 28. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Семинар 14
    Сэдэв: Аппаратурын хангамжийн харилцан үйлчлэлийг хангах нь
    Зорилго: Аппаратурын хангамжийн харилцан үйлчлэлийг хангах тухай ойлголтыг өгнө.
    Арга зүй:
    Тайлбар хийнэ
    Ярилцлага
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 29. by Richard M. Roberts
    • 30. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/
    Лекц 8
    Сэдэв: Эх хавтан дээр орших системүүд, персональ компьютерын периферийн байгууламжууд
    Тулгуур ухагдахуун: Эх хавтан дээр орших системүүд, персональ компьютерын периферийн байгууламжуудын тухай тулгуур ойлголтыг өгнө.
    Лекцийн товч агуулга: Удирдлагын эдгээр стандарт бус хэрэглүүрүүд нь уг хулганыг дагалдаж ирдэг программ хангамжаар тодорхойлогддог.
    Хулганы тохируулгын параметрүүдэд түүний хавтгай гадаргуу дээгүүр хөдөлгөх хөдөлгөөнөөс хамаарч дэлгэц дээгүүр гүйх заагуурын хөдөлгөөний мэдрэх чадвар баруун ба зүүн товчлууруудын үүрэг функц мөн тэрчлэн давхар даралтын мэдрэх чадвар (давхар даралтыг 2 хос даралт гэж хүлээн авч чадах хугацааны хамгийн их интервал ) зэрэг болно. Эдгээр тохируулгын программ нь ихэвчлэн үйлдлдийн систем дотор оршдог.
    Семинар 15
    Сэдэв: Компьютерээр удирддаг төхөөрөмж
    Зорилго: Компьютерээр удирддаг төхөөрөмжүүдийн тухай
    Арга зүй:
    Оюутнууд баг багаараа бэлдсэн сэдвүүдээ тайлбарлана
    Ярилцлага
    Ашиглах материал:
    • Computer Service and Repair Textbook (Hardcover)
    • 31. by Richard M. Roberts
    • 32. Компьютерын сервис үйлчилгээ /дипломын ажил/