Lekts 7

722 views
396 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
722
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
21
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Lekts 7

  1. 1. Лекцийн товч агуулга №7 Модны холтос боловсруулах технологи • Холтос • Модны холтос боловсруулах
  2. 2. Мод, сөөг, бут ургамлын үндэс, үндэслэг ишийг хучдаг феллогенээс гадагш байрлах үхсэн эдүүдийн хэсгийг холтос гэж нэрлэнэ. Холтосыг хавар эрт буюу ургамлын шүүс ид ялгарах үеэр түүж хатааж бэлтгэнэ. Гадна байдал. Бүтэн холтос нь бортгон, хавтгай, зомгол хэлбэрийн янз бүрийн хэмжээтэй хэсгүүдээс бүрдэнэ. Холтосны өнгө, урт өргөний хэмжээ, гадаад ба дотоод гадаргуугийн онцлог, хугаралтын байдлыг тодорхойлно. Холтосны гадна гадаргуу нь бор саарал өнгөтэй, хөндлөн буюу ташуу, хуниас атираануудтай, заримдаа гөлгөр байна.
  3. 3. Иш мөчрийн холтос нь зууван буюу уртассан тусгай жижиг сүвтэй байх ба холтосны дотор гадаргуу нь цайвардуу бор шаргал өнгөтэй, гөлгөр эсвэл нумарсан атираатай байна. Иш мөчрийн хөндлөн хугарлаар тэгш биш зомголтсон ширхэглэг үүсгэн хугардаг. Холтосны урт, өргөн, зузааныг хэмжээст шугамаар тодорхойлно. Дотоод ба гадаад гадаргуугийн өнгийг өдрийн гэрлээр, үнэрийг нь хуурай холтосны хугарлаар үүссэн дотор гадаргуугаас, эсвэл чийглэсэн түүхий эдийг үнэртэж тодорхойлно. Амтыг хуурай түүхий эдийг амтлах эсвэл чанамал бэлтгэж тодорхойлно (Энэ нь зөвхөн хоргүй ургамлуудад хамаарагдана
  4. 4. Холтос
  5. 5. Бичил бүтэц. Бүтэн түүхий эд: Урьдчилсан бэлдсэн түүхий эдээс хөндлөн ба тууш зүслэг бэлтгэж бичил бэлтгэмэл бэлтгэнэ. Холтосны голын цацрагийн төгсгөлөөс зах руу байрлах гадна холтослог давхраа, дотор гадаргуугийн камбийгаас голын цацраг хүртэлх флоэмийг тодорхойлно. Мөн түүнчлэн холтосын зузаан, өнгө, колленхимийн байршил, анхдагч ба хоёрдогч холтосын зузааралтын харьцаа, голын цацрагийн өргөнийг анхаарна. Холтосны оношлогооны үндсэн шинж нь тулгуур элементүүд болох чулуурхаг эсүүд тэдгээрийн хэмжээ, бүтэц байршил зэрэг болно.
  6. 6. Холтос
  7. 7. Хэрэв тулгуур элементүүд байвал тэдгээр нь нэг нэгээрээ буюу бүлэг бүлгээрээ зах ирмэгийн хэсгээр тархсан байна. Чулуужсан эсүүд нь ихэвчлэн зузаарч хоорондоо бөөгнөрч нийлсэн байна. Холтсонд эфирийн тос бүхий эсүүд, сүүт цорго, кальцийн оксалат, янз бүрийн хэлбэртэй (друз, нэг нэгээр байрлах талстууд) тааралдах ба эдгээр нь паренхимийн эсийн гадна буюу паренхимийн эсэн дээр долонгийн ширхэглэгийг тойрон талслаг хуниасыг үүсгэн оршино.
  8. 8. Холтсонд жижиг цардуулын мөхлөгүүд харагдах боловч энэ нь оношлогооны ач холбогдолтой шинж болдоггүй. Хэрчигдсэн түүхий эд: Холтосны хэрчигдсэн түүхий эдээс хөндлөн ба тууш зүслэг бэлтгэж харахад ихэнх элементүүд тодорхой харагдана.
  9. 9. Нунтаг. Холтосны нунтагийн оношлох шинжүүд тулгуур элементүүд (долонгийн ширхэглэг, чулуужсан эсүүд), тэдгээрийн байрлал (ганц ганцаараа буюу бүлгээрээ), сувганцар, сүүт цорго, кальцийн оксалат байгаа эсэхийг тодорхойлно. Холтосны гадаргуугийн эдэд олон өнцөгт эс байгаа эсэх, паренхимийн эдэд цардуулын мөхлөг, кальцийн оксалат, эфирийн тос байгаа эсэхийг анхаарна. Люминесценцийн микроскопи. Холтосны хөндлөн зүслэг ба нунтгийг хэт ягаан туяаны гэрэлд үүсгэх флюресценцээр харж тодорхойлно. Модожсон элементүүд (долонгийн ширхэглэг, чулуужсан эсүүд), химийн бүрэлдэхүүнээс хамааран тод өнгө үзүүлнэ.
  10. 10. Гистохимийн урвалууд. Холтосны хөндлөн зүслэгийн бэлтгэмэл ба нунтагт урвалыг явуулна. Үндсэн үйлчлэгч ба дагалдагч бодисыг илрүүлэхийн тулд гистохимийн урвалыг хийнэ. Чанарын урвал. Ургамлын түүхий эдээс ялгаж авсан ялгамалд тухайн зүйл ургамлын фармакопейн өгүүллийн дагуу хийнэ. Тоон үзүүлэлтүүд. Холтосны түүхий эдэд үйлчлэгч бодисын агууламж, биологийн идэвх, чийглэг ерөнхий үнслэг ба 10%-ийн давсны хүчилд үл уусах үнслэг, жижиглэлтийн зэрэг, хольцын агууламж зэргийг фармакопейн өгүүллийн дагуу тодорхойлно.
  11. 11. Модны холтос боловсруулах технологи Хар мод, нарс, гацуур, хус, нүргэс, бургасны холтос, хальс, үхэр мэхээр, бадаана, туулайн тагнай, шимтэглээ, тэрэлж зэрэг ургамлын навчийг хэрэглэдэг.
  12. 12. Нарс, хуш, гацуур,, хар модны холтос, бургас мэт бутлаг ургамлын хальсанд их хэмжээний арьс идээлэх идээлгийн бодис агуулагддаг. Үүнийг анагаах ухаанд аргаах бодис гэж нэрлэдэг. Пектин, Целлюлоз, Гемицеллюлоз Үл хандлагдах бодис Аргаах бодис Эслэг, шим хүчлүүд Хандлагдах бодис
  13. 13. Хандлагдах бодис Таннид бус бодис Органик хүчил Цардуул Уураг Давирхай Будагт бодис
  14. 14. Таннид Пирокатехин • Будагт бодис• Катехин –флабафен – флавноид Пирогаллын хүчлүүд • Гидролиз-саахар-олон атомт спирт-фенол – карбон хүчлүүд

×