үр хөндөлт гэж юу вэ

11,881 views

Published on

Published in: Health & Medicine
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
11,881
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
7,553
Actions
Shares
0
Downloads
71
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

үр хөндөлт гэж юу вэ

  1. 1. ҮР ХӨНДӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
  2. 2. › Жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох үйлдлийг үр хөндөлт гэнэ. Үр хөндөлтийг жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор эмэгтэйн өөрийн хүсэлтээр хийдэг. Харин үр хөндөлтийг 13-23 долоо хоногийн хугацаанд / хожуу үр хөндөлт/ зөвхөн эмчийн заалтаар хийдэг.
  3. 3. Хожуу үеийн үр хөндөлт хийх заалт:1.Тухайн жирэмслэлт нь эхийн амь нас эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон.2.18 хүртэлх насны охид, 40-аас дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл3. Сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй4. Цусан төрөл ойртсон нь нотлогдвол5. Хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн нь нотлогдсон
  4. 4. › Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх нь үр хөндөлтийг багасгана.› Хүсээгүй жирэмслэлт гэдэг нь ямар нэг шалтгаан нөхцлийн улмаас төлөвлөөгүй буюу тухайн жирэмслэлтийг цаашид тээх хүсэлгүй байгаа тохиолдол юм.
  5. 5. Үр хөндүүлэхдээ:› Жирэмсний эрт хугацаанд үр хөндүүлэх› Үр хөндөлтийг аюулгүй хийх эмнэлгийг сонгох› Үр хөндөлтийн хүндрэлийн шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандах› Үр хөндүүлсний дараа жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг заавал хэрэглэх
  6. 6. Эмээр үр хөндөх арга: Энэ аргад хэрэглэдэг үндсэн эм бол мифепристон(RU-486)юм. Энэ эмийн гол үйлчлэх механизм ньжирэмсэлтийн хэвийн явцыг хангаж өгдөгпрогестрон дааврийн үүсэлтийг зогсоох хүчтэйнөлөө үзүүлдэг. Прогестрон даавар байхгүйболохоор умайн дотор давхрага хуурч жирэмслэлтзогсдог. Эмээр үр хөндөх үед дээрх эмтэй хавсарчумайн агшилтийг сайжруулах эм болон антибиотикхэрэглэдэг.Дээрх эмүүдийг тодорхой цагуудыгзайтай хэрэглэдэг бөгөөд дараагийн эмийг ууснаасдөрөвөөс таван цагийн дараа умай базлаж цусгардаг. Ингэхдээ хэвийн биений юмтай ойролцоохэмжээтэй цус гарч цаашид багасан 3-4 долоохоног орчим үргэлжилдэг.
  7. 7. › Энэ аргыг жирэмсний эрт хугацаанд мэргэжлийн эмчийн заавар, хяналтанд хэрэглэх нь 92-97 хувийн үр дүнтэй гэж үздэг. Хэрэв энэ аргаар үр хөндүүлэхээр шийдвэл албан ѐсны зөвшөөрөлтэй мэргэжлийн эмнэлэг, эмчид хандаж, ажилбарын явц болон үр дүн зэргийг хянуулж зөвлөгөө аваарай.› Энэ аргыг дур мэдэн буруу хэрэглэснээс болж цус алдах, халдвар үүсэх зэрэг таны амь насанд аюултай ноцтой хүндрэл үүсч болохыг анхаарах хэрэгтэй.
  8. 8. Энэ аргын давуу тал:› Умайн хүзүү, умай болон ойролцоох эрхтэнүүдэд механик гэмтэл үүсгэдэггүй.› Багажийн ариутгалтай холбоотой халдар авах эрсдэл гардаггүй.Дутагдалтай тал:› Цус гаралт харьцангуй удаан үргэлжилдэг.› Заавал жирэмсний эрт тодорхой заасан хугацаанд хэрэглэх боломжтой.› Халдвар авах боломжтой› Мэргэжлийн эмчийн хяналтан дор ууна.› Дур мэдэн мэргэжлийн бус хүнээс, зах зээлээс худалдан авч хэрэглэсэн тохиолдолд эмэгтэй амь насаа алдах аюултай.
  9. 9. Багажаар үр хөндөх арга:› Энэ аргад вакуум соруулгын аргыг хамааруулан авч үздэг. Энэ аргыг жирэмсний эхний гурван сард үр хөндөлт хийхэд түгээмэл хэрэглэдэг.› Энэ аргаар заавал зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч үр хөндөлт хийдэг бөгөөд ажилбарын үндсэн зарчим нь умайн хөндийд өсч байгаа хөврөлийг вакуум орчин үүсгэсэн багажаар соруулж авах явдал юм. Вакуум соруулгын аргаар үр хөндөх ажилбар 10- 20 минут орчим үргэлжилдэг. Үр хөндүүлсний дараа тухайн› эмнэлэгт нэг цаг орчим эмчийн хяналтанд байдаг
  10. 10. Энэ аргын давуу талууд:› Богино хугацаанд хийж болдог› Цуслаг ялгадас удаан гардаггүй› Хөврөлийн хэсэг үлдэх эрсдэл багатайЭнэ аргын дутагдалтай талууд:› Багажны ариутгалтай холбоотойгоор халдвар дамжуулж болно Умай болон хажуугийн эрхтэнд механик гэмтэл учруулж болно› Ажилбар хийж байгаа эмчийн чадвар шаарддаг› Өвдөлт илүү үүсгэдэг
  11. 11. Үр хөндөлтийн хүндрэлЭрт үеийн хүндрэл:› * Цус алдах› * Умай цоорох› * Халдвар авах› * Умайд цус хуримтлагдах› * Умайд ураг, эхсийн хэсэг үлдэхХожуу үеийн хүндрэл:› Умай өндгөвчийн үрэвсэл үүсэх› * Үргүйдэл / хоѐрдогч /› * Умайн хүзүүний дутмагшил / зулбах, дутуу төрөхг.м/
  12. 12. Үр хөндөлтийг ямар нөхцөлд хийлгэвэлаюулгүй вэ?› Үр хөндөлтийг сайн мэргэшсэн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэх боломжтой зөвшөөрөгдсөн эмнэлэгт хийлгэвэл аюулгүй.
  13. 13. Ямар эмнэлгүүд дээрхи шаардлагыг хангасан байдаг вэ?› Улаанбаатар хотод: ЭНЭШТ, Клиникийн нэгдүгээр амаржих газар, II, III амаржих газар, Магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд. /› Хөдөө орон нутагт: Аймгийн төрөх тасаг, Магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд.
  14. 14. Сэрэмжлүүлэг› Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг бүр үр хөндөлт хийх эрхтэй биш байдаг› Жирэмснээ хэрхэн эрт илрүүлэх вэ?› Хэрэв биений юм ирэх хугацаанаас 7 хоног хэтэрвэл та жирэмсэн болсон эсэхээ заавал тодруулаарай. Үүнд:› Шээсэнд сорил тавих› Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх› Чанд авиан шинжилгээ хийлгэх /Эхография/ Жирэмснээ эрт илрүүлснээр хүүхдээ тээж төрүүлэх эсэхээ шийдэх боломжтой болно.
  15. 15. Үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх› Жирэмслэхээсхамгаалах хэрэгслийг хэрэглэж занших› Бэлгийн хавьтагчтайгаа илэн далангүй харьцаж бие биенийгээ ойлгох.Аюултай үр хөндөлт гэж юу вэ?› Үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн,/12 долоохоногоосдээш/› Эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангаагүй, үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлэгт эсвэл зориулалтын бус газар, мэргэжлийн бус хүн жирэмснийг таслах ажилбар хийхийг аюултай үр хөндөлт гэнэ. Аюултай үр хөндөлтийн улмаас эмэгтэйн эрүүл мэнд ,амь насанд аюул учрах нь элбэг байдаг.
  16. 16. Үр хөндүүлсний дараа› 1. Их хэмжээний цус алдах эсвэл бага хэмжээгээр удаан хугацаагаар цус гарах› 2. Хэвлийн доогуур хүчтэй өвдөх› 3. Халуурах› 4. Бие сульдах,› 5. Дотор муухайрч, ухаан балартах зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид ханд
  17. 17. Жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн аргыгоновчтой сонгож хэрэглэснээр үр хөндөлтөөс найдвартай хамгаална.

×