• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
монголын  түүх
 

монголын түүх

on

  • 4,555 views

 

Statistics

Views

Total Views
4,555
Views on SlideShare
4,548
Embed Views
7

Actions

Likes
3
Downloads
144
Comments
0

1 Embed 7

http://uhelsehel.miniih.com 7

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    монголын  түүх монголын түүх Presentation Transcript

    •  552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч түмэн /Буман/ тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Жужан улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Түрэгийн хаант улсын төв нь Орхон голын сав газар оршиж байсан байна. Түрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Жужан улсын үед тэд Алтайн уулсаар нутаглан төмөр хайлуулж, жужан нарт алба барьдаг байв
    •  Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ.
    •  Түрэгүүд өөрийн төр улсаа “Эл улс” хэмээн нэрлэж ирсэн байна. Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, тархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Ябгу- Хаан төрийн залгамжлагч биш харин угсаа залгамжлагч хун тайж. Шад-Хаан угсааны ноёд. Буюрук-Тушаал олгогч, шиидвэр өгөгч. Тархан- Алба татвар хураагч түшмэд. Кара бүдүн-Жирийн ард. Бег- Сурвалжит язгууртнууд.
    •  Түрэгийн нийгэм нь зүүн, баруун жигүүр хуваагддаг байсан нь цэрэг дайны зохион байгуулалттай холбоотой. Зүүн жигүүрийг “төлөс” баруун жигүүрийг “тардуш” гэдэг байв. Аян дайны олзлогсод , хүнд ялтан боол болох ба нүүдлийн нийгмийн онцлогоос болж боолын хөдөлмөр зөвхөн хэвшил төдий л байлаа.
    •  Нүүдлийн мал аж ахуй голлони эрхэлж байв. Тэд майхан, эсгий гэрт сууж нүүдэллэн амьдардаг байжээ. Мөн ан гөрөө хийж үс арьсаар нь хувцас, гэр ахуйда хэргэлж , махыг нь идэж, үнэт арьс үс ноосоор нь алба татвар авж арилжаа наймаанд ашигладаг байжээ. Түрэгүүд 5р зуунаас төмрийн дархныг хийж байв. Тэд жад, сумны зэв, сэлэм, жад, бамбай , хуяг зэрэг байлданы зэвсгийг чадмаг хийдэг байв. Мөн шөрөг хэмээх газарт хаяхад үзүүр нь дээшээ хардаг зэвсэг хүртэл хийж байв.
    •  Түрэгийн үед чулууны ур дарх сайтар хөгжсөн нь тэдний бүтээсэн хүн чулуу, арслан, хонь зэрэг цоолбор дүрс, гэрэлт хөшөөзэргээс харж болно.
    •  Бичиг: Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг юм. Булш:Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно.
    •  Хүн чулуу:Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой
    • Мөнгөн буга “ХарТүрэгийн үе МЭ 8-р Алт титэм, мөнгөнзуун” эдлэл “Түрэг МЭ 6-8р(Билэг хааны онгонд зуун”хиисэн малтлага)
    • Куль-Тегиний Келтегиний гэрэлтхөшөөний толгой хөшөө “МЭ 731оны“МЭ 8р зуун” 8сарын1” (Архангай аймаг (Архангай аймаг Хашаат сум Хөшөө Хашаат сум Хөшөө цайдам) цайдам)
    • Хазаарын Түрэгийн үеийнамгай, дөрөө, сумны шаварзэв ваар, тоосго, барилг“Түрэгийн үе МЭ 6-8р ын чимэглэл зуун”
    • Хүн чулуун хөшөөБүсний чимэг “МЭ 8-9р зуун”“МЭ 7-9р зуун (Улаанбаатар хот Налайх дүүрэг Тоньюкукийн онгон)
    •  Уйгур бол эртний алтай хэлний бүлэгт багтах түрэг угсааны нүүдэлчин ард түмэн юм. Эртний хятад сурвалжид уйгуруудын өвөг дээдсийг МЭӨ III зууны үеэс Динлин, Дили, Тэлэ, улмаар V зууны үеэс Уйгур (Хуйху) хэмээн нэрлэх болжээ. Мөн тэд өндөр дугуйтай тэрэг хэрэглэдэг байсан учир гаогюй буюу өндөр тэрэгтнүүд гэж нэрлэгдэх нь ч байв. VIII зууны дундуур /40-өөд онд/ Пейло хэмээх ханы үед уйгурууд Түрэгийн хант улсыг мөхөөж, Уйгур улсыг байгуулжээ. Уйгурын ханы орд өргөө нь Орхон голын хөндийд Байбалык (Хар балгас) хэмээх хот байжээ. Уйгарын хаант улсын
    •  бүрэлдэхүүнд олон тооны монгол, түрэг хэлтэн аймгууд багтан орсон бөгөөд тэд нийгэм эдийн засаг соёлын хэм хэмжээний хувьд өөр өөр байжээ. Пейлогийн дараа хан суусан Моюнчур (747- 759)-ын үед Уйгур улс хүчирхэгжиж, газар нутгаа өргөтгөсөн байна. Уйгурын газар нутаг умар зүгт Байгал нуур, өмнө зүгт Их элсэн говь хүртэлх өргөн уудам болжээ. Уйгурын хант улс 840 онд Енисейн киргизүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ.
    •  Уйгаруудын дунд түрэгийн адил уран дархан ихээхэн хөгжиж, мэрэгжлийн төмөрчин, цутгуурчин, алт мөнгөний дархад, чулуучин, барилгачин, нэхмэлчин байжээ. Уйгурчууд хот балгад барьж байгуулах талаар бусад нүүдэлчдээс нэлээд урагш ахисан байжээ. Мөн тэд манихейн шашныг дэлгэрүүлж, согд гар урчуудыг ашиглан сүм дуган барьдаг байжээ. Ер нь Уйгурын соёлд нүүдэлчдийн хуучин уламжлалыг хадгалахын зэрэгцээ хот суурин соёлын нөлөө урьд нүүдэлчдийнхээс илүүхэн тусч байснаараа онцлогтой юм.
    •  Уйгурууд Монгол нутагт тогтож байсан олон аймаг, улсын соёлыг залган хөгжүүлжээ. Уйгурын соёлын том амжилт бол өөрсдийн бичиг үсэгтэй болж, ном зохиол туурвин, гадаад хэлнээс судар шастир орчуулж байсан явдал мөн. Уйгурууд эхэн үедээ түрэг бичиг хэрэглэж байсны ул мөр нь Сэлэнгийн чулуу, Сүүжийн бичээс гэгдсэн дурсгалууд юм. Уйгурууд төр улсаа байгуулсны дараа соёлын харилцаа нь өргөжиж, бусад өндөр соёлтой улс орнуудаас соёлын нөлөөг нь тусган авч байв. Уйгурын соёлд согд нарын нөлөө багагүй байсан ажээ.Тухайлбал, уйгурууд согд бичгийг авч, өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нь түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршсан.
    • Тариатын бичээсХар балгасын “МЭ 8-9р зуун”олдвороос Архангай аймаг Тариат сум Долоон модны ам
    • Үет тоосго, Барилгын Сувд, ээмэг “МЭ 745-гоёл чимэглэл “МЭ 840 он” 7-9р зуун” (Дөрвөлжингийн (Архангай аймаг олдвор)Хотонт сум Хулхийн ам)
    • Амгай, сумнызэв, савнытаг, хуягны ялтас Хүн чулуун хөшөө“МЭ 8-9р зуун” “МЭ 7-9р зуун”(Харбалгасын (Баян-Өлгий аймаголдвор) Цэнгэл сум)
    • Улс төрийн түүх : Уйгурын ноёрхлыг мөхөө ж Монголнутагт түр ноёрхлоо тогтоосон овог аймаг бол Киргизбөгөөд тэд Төв Азийн эртний ард түмний нэг юм.МЭӨ 201оны үес Хүннүд эзлэгдсэн овог аймгийн доторГэгүнь буюу Гяньгүн хэмээх Минусын хотгор , Енисеймөрөн, Саяны уулсаар “Хиргис” нэртэй нуурын орчимднутагладаг улс байсан нь Киргисийн улсын үндэс болсонбайна.Киргис нь Уйгур улсад 758 онд эзлэгдэж, 80 гаруй жилболсны сүүлийн 20иод жилд бослого тэмцэл гаргажАраб, Түвэд, Карлукууд улстай харилцаа тогтоож байжээ.818 онд Киргизийн ноён “Ажо” өөрийгөө хаандөргөмжлөв. Уйгурын эсрэг 20 жил дайтсаныэцэстОрдубалыкийг эзэлж 840 онд Төв Азийн талнутагт ноёрхлоо тогтоож байв.
    •  Киргизийн нийгэмд баян, хоосон, хүчтэй, буурайн ялгаа хурц байв. Нийгмийн дээд хэсгийг тоо томошгүй их мал, эд зүйлс баялгийг эзэмшсэн язгууртнууд байлаа. Баян бегүүд нь албан татвар авдаг байв. Киргиз нь бөө мөргөлтэй байсан ба өөрсдийн бөө нарыг “Гянь” буюу кам гэж нэрлэдэг байв. Их чулуу овоолж, дүгрэг дөрвөлжин хэлбэрээр чулуу тойруулан өрж хүрээлсэн том булшуудыг”Хиргисийн үүр” буюу “Хиргисүүр” гэж нэрлэдэг.
    •  Киргизийн аж ахуй нь мал , газар тариалангаас бүрдэж байв.Тэд адуу, тэмээ, үхэр, хонь үржүүлдэг байв. Тухайн үед зээтүүт тариалангаас анжист тариалан үүсж хөгжиж байв. Киргизүүд амуу буудай, арвай, олс зэргийг тариалан. Киргизүүд гар урлал өндөр хөгжсөн байв. 2 талдаа иртэй илд, чинжаал хутга, жадны гилбэр, хуягийн ялтас, морины тоноглол юм. Алт, нарийн эдлэлийн урчууд, дархчууд уран нарийн хийцтэй гоёл чимэглэл урладаг байв.
    • Анхаарал тавьсан явдалд баярлалаа. (Монгол улсын түүхийн тэргүүн ботиос.)