statement of cash flow
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Like this? Share it with your network

Share

statement of cash flow

on

  • 231 views

 

Statistics

Views

Total Views
231
Views on SlideShare
231
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
2
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

statement of cash flow Document Transcript

  • 1. 1 Сэдэв: Мөнгөн гүйлгээний тайлан, түүнийг бэлтгэх онол практикийн асуудал  Оршил  Нэгдүгээр бүлэг. Мөнгөн гүйлгээний тайлан 1.1 Мөнгөн гүйлгээний тайлангийн зорилго, ач холбогдол, бүтэц 1.2 Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх үндсэн аргууд: Шууд ба шууд бус арга  Хоёрдугаар бүлэг. “ИКОН” ХХК-ий тайланд хийсэн мөнгөнурсгалын шинжилгээ 2.1 “ИКОН” ХХК-ий мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэсэн байдал 2.2 “ИКОН” ХХК-ий тайланд хийсэн мөнгөн урсгалын шинжилгээ  Дүгнэлт  Ашигласан материал  Хавсралт Боловсруулсан: ...................................../НББ-3 Б.Дэлгэрмаа/
  • 2. 2 ОРШИЛ Аливаа байгууллага, айл өрх, хувь хүн бүр л санхүүгийн үнэт хэрэглүүр мөнгийг хэрхэн бий болгон яаж үр ашигтай зарцуулах талаар үргэлж бодож байдаг. Мөнгөн гүйлгээг байгууллагын цусны эргэлт гэж ойлгож болно. АНУ-ын Санхүү бүртгэлийн хороо Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг (НББОУС-7) 1988 оноос хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн бол Монгол улсад 1994оны 1-р сарын 1-нээс мөрдөж байна. Сэдвийн ач холбогдол:Мөнгөн гүйлгээний тайлан нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, ажил гүйлгээг бүхэлд нь хамарч байдаг учраас чухал тайлан юм. Энэхүү чухал тайланг бэлтгэх арга зүй, түүнд хийх шинжилгээг нарийвчилан судалснаар“СДШНББ” болон бидний мэргэжлийн хичээлүүдийн нэг болох “Аж ахуйн нэгжийн санхүү” хичээлүүдийнонолын мэдлэгийгбаталгаажуулж, цааш нь илүү гүнзгийрүүлэн судалж дүгнэлт өгөх, гарсан үр дүнг тайлбарлах чадварыг олж авахын тулд энэ сэдвийг сонгож авсан. Судалгааны ажлын бүтэц: Нэгдүгээр бүлэгт мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх онол арга зүйн асуудлын хамруулсан бөгөөд хоѐрдугаар бүлэгт ИКОН ХХК-ий мөнгөн гүйлгээний тайлангийн гаргасан байдал, тайлан гаргах аргыг оноол стандартын дагуу судалсан ба санхүүгийн тайлангийн шинжилгээ зэрэг асуудлыг оруулсан.
  • 3. 3 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: МӨНГӨНИЙ ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН 1.1МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ, БҮТЭЦ ХЭЛБЭР Мөнгөн гүйлгээний тайлангийн зорилго: Мөнгөн гүйлгээний тайлангийн нэн тэргүүний зорилго нь аж ахуйн нэгж байгууллагын тайлант хугацааны мөнгөн орлого ба мөнгөн зарлагын талаарх мэдээллийн цуглуулах явдал юм. Энэ зорилгыг биелүүлж, мөнгөний талаар шинжилгээ хийхэд хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч болон бусад талуудад туслахын тулд мөнгөн гүйлгээний тайлан нь (1)тухайн хугацааны бизнесийн үйл ажилллагааны мөнгөн нөлөө (2)түүний хөрөнгө оруулалтын ажил гүйлгээ (3)санхүүгийн үйл ажиллагаа (4) тайлант хугацааны мөнгөний өсөлт бууралтыг толилуулдаг. Хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч бусад талууд компаний хамгийн сайн хөрвөгч нөөцөд ямар өөрчлөлт гарсныг мэдэхийг хүсдэг учраас мөнгөний эх үүсвэр, ашиглалт, цэвэр өсөлт буюу бууралтын тайлагнал нь ач холбогдолтой. Мөнгөн гүйлгээний тайлан нь дараах энгийн боловч чухал асуултуудад хариулт өгдөг тул чухал юм. 1. Тайлант хугацаанд мөнгө хаанаас бий болсон бэ? 2. Тайлант хугацаанд мөнгийг юунд зарцуулсан бэ? 3. Тайлант хугацаанд мөнгөний үлдэгдлийн өөрчлөлт ямар байсан бэ? Мөнгөн гүйлгээний тайлангийн ач холбогдол: Мөнган гүйлгээний тайлан нь хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид болон бусад мэдээлэл хэрэглэгчдэд дараах зүйлсийг үнэлж, үзэхэд туслах мэдээллээр хангаж өгдөг. 1. Ажахуйн нэгжийн ирээдүйн мөнгөн гүйлгээг тодорхойлох боломж. Санхүүгийн тайлагналын үндсэн зорилго бол ирээдүйн мөнгөн гүйлгээний мөнгөн дүн, цаг хугацаа болон тодорхой бус байдлыг урьдчилан таамаглахад шаардлагатай мэдээллээх хангах явдал юм. Борлуулалт ба үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ мөн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ ба мөнгөний өсөлт бууралт гэх мэт зүйлсийн хоорондын уялдаа холбоог шалгаж үзсэнээр
  • 4. 4 ирээдүйн мөнгөн гүйлгээг таамаглахад дан ганц аккруэль сууриарх мэдээлэллийг ашигласнаас илүү боломжийг олгодог. 2. Компанийн ноогдол ашиг хуваарилах болон төлөх чадвар. Хангалттай мөнгөгүйгээр компаний цалин, өр төлбөр, ногдол ашиг гэх мэт төлбөрийг хийх, тоног төхөөрөмж зэрэг хэрэгцээт хөрөнгийг худалдан авч чадахгүй. Бизнес дэх мөнгөний урсгалыг дан ганц энэ тайлан нь харуулдаг учир ажилчид, хөрөнгө оруулагчид, зээлдэгчид болон бусад хэрэглэгчид нэн түрүүн анхаарч үзэх нь зүйтэй. 3. Цэвэр ашиг ба үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний зөрүүний шалтгаан. Цэвэр ашгийн дүн нь тухайн хугацааны компанийн хүрсэн үр дүнгийн мэдээллийн харуулдаг. Гэвч зарим хүмүүс аккруэль сууриар тооцсон цэвэр ашгийн гаргахад компаниуд тооцоолол их хийгддэг учир шүүмжлэлтэй ханддаг. 4. Тайлант үеийн туршид гарсан мөнгөн ба мөнгөн бус хөрөнгө оруулалт мөн санхүүгийн үйл ажиллагааны ажил гүйлгээнүүд. Компанийн хөрөнгө оруулалт ба санхүүгийн үйл ажиллагааг авч үзсэнээр санхүүгийн тайланг уншигчид нь тухайн хугацаанд хөрөнгө ба өр төлбөр яагаад өссөн эсвэл буурсан шалтгааныг илүү сайн ойлгоно. Мөнгөн гүйлгээний ангилал. НББОУС-7 ба мөнгөн гүйлгээний стандартад нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагааны хэлбэрээр нь мөнгөн гүйлгээг дараах байдлаар ангилан тайлагнана1 . 1. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн хэмжээ нь компанийн бүтээмжийн түвшинг хангах, зээл болон ногдол ашиг төлөх шинээр хөрөнгө оруулалт хийх зэрэгт шаардагдах мөнгөн хөрөнгийн санхүүжилтийг гадны эх үүсвэр ашиглахгүйгээр төвлөхүүлэх өөрөөр хэлбэл аж ахуйн үйл ажиллагааны ашигт байдлыг харуулдаг гол үзүүлэлт юм. 1 Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 2010 он хуудас А267
  • 5. 5 Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Хүснэгт 1. Ангилал Үйл ажиллагаа Мөнгөн орлого зарлагын төрөл Үндсэн үйл ажиллагаа Орлогын тайлангийн зүйлс Мөнгөн орлого: Борлуулалт үйлчилгээний орлого Үндсэн бус үйл ажиллагааны орлого Зохиогчийн шагнал, төлбөр хураамжийн орлого Ногдол ашиг, хүүгийн орлого Дилер худалдааны зориулалттай мөнгөн орлого Мөнгөн зарлага: Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн барааны үнэ Ажилчдад төлсөн цалин Даатгалын аж аху нэгжид төлсөн мөнгө Орлогын татварын мөнгөн төлбөр Дилер худалдааны зорилготой үнэт цаасны мөнгөн төлбөрүүд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 2010 он хуудас А268 2. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ. Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь ирээдүйн олох орлого, мөнгөн гүйлгээ түүнтэй холбогдож хэдий хэр зардал гарсныг харуулдаг. Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ Хүснэгт2. Ангилал Үйл ажиллагаа Мөнгөн орлого зарлагын төрөл
  • 6. 6 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа Үндсэн хөрөнгө , биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалт, бусад үнэт цаастай холбоотой (эргэлтийн бус хөрөнгийн зүйлс) Мөнгөн орлого: Үндсэн, биет бус хөрөнгө болон бусад урт хугацаат хөрөнгө оруулалт худалдсаны мөнгөн орлого Бусад аж ахуйн нэгжийн өрийн бичиг, гаргасан хувьцаа, түүнчлэн хамтарсан аж ахуй нэгжид орууласан хөрөнгө худалдсаны мөнгөн орлого Худалдааны бус зорилготой гэрээнээс төлөгдөж ирсэн мөнгө Мөнгөн зарлага: Үндсэн, биет бус хөрөнгө болон бусад урт хугацаат хөрөнгийг олж авахад төлсөн мөнгө Бусад аж ахуйн нэгжийн өрийн бичиг, гаргасан хувьцааг худалдан авахад төлсөн мөнгө түүнчлэн хамтарсан аж ахуй нэгжид нийлүүлсэн мөнгөн хөрөнгө Бусад аж ахуй нэгжил зээлүүлсэн мөнгө болон урьдчилгаа, худалдааны бус зорилгоор хийсэн, ирээдүйн гэрээ, урьдчилсан гэрээ хугацаа заасан гэрээ ба бараа солилцооны гэрээний мөнгөн ба бусад төлбөрийг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 2010 он хуудас А269 3. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ. Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчдын ирээдүйн мөнгөн гүйлгээг сонирхох сонирхлыг урьдчилан тааварлахад санхүүгийн харьцааг ашигладаг. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Хүснэгт3. Ангилал Үйл ажиллагаа Мөнгөн орлого ба зарлагын төрөл Санхүүгийн хэмжээ бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой (урт хугацаат өр ба өмчийн зүйлс) Мөнгөн орлого: Хувьцаа болон үнэт цааснаас орсон мөнгөн орлого, баталгаажаагүй болд, вексель, зээл, бонд барьцаалал зэрэг бусад богино ба урт хугацаат зээлээс орсон мөнгөн орлого Мөнгөн зарлага: Зээл эргүүлж төлсөн Зээлийн түрээстэй холбогдог үүссэн өр төлбөрийн барагдуулахад түрээслэгчийн төлсөн
  • 7. 7 мөнгөн төлбөр зэрэг Аж ахуй нэгжийн хувьцааг худалдан авсан эзэмшигдэд төлсөн хувьцааг эргүүлж худалдан авахад төлсөн мөнгө Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 2010 он хуудас А270 Мөнгөн гүйлгээний тайлангийн бүтэц, хэлбэр: КОМПАНИЙ НЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН. Хамрагдах хугацаа Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Цэвэр ашиг ххх Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн дүнгийн тохируулга (тус бүрээр)хх Үндсэн үйл ажиллагаагаар ашиглагдсан цэвэр мөнгөний дүн хх ххх Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ Нэмэгдсэн хорогдсон зүйл бүрийг харуулна хх Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагар ашиглагдсан цэвэр мөнгөний дүн ххх Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Нэмэгдсэн хорогдсон зүйл бүрийг харуулна хх Санхүүгийн үйл ажиллагаагаар ашиглагдсан цэвэр мөнгөний дүн ххх Мөнгөний цэвэр өсөлт (бууралт)ххх Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл ххх Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл ххх 1.2 МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БЭЛТГЭХ ҮНДСЭН АРГУУД: ШУУД БА ШУУД БУС АРГА Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхдээ дараах гурван эх сурвалжийг ашиглана. 2 1. Зэрэгцүүлсэн баланс. Хөрөнгө, өглөг, эзэмшигчийн өмчийн тайлангийн үеийн эхний ба эцсийн үлдэгдэл тэдгээрийн хоорондын зөрүү буюу өөрчлөлтийг харуулсан байна. 2. Орлогын тайлан. Тайлангийн хугацааны мөнгөн орлого зарлагын дүнг тооцоолоход хэрэглэнэ. 3. Нэмэлт мэдээлэл. Тайлангийн хугацааны мөнгөн орлого зарлагын дүнг тооцоолоход хэрэгтэй зарим мэдээллийг ерөнхий данснаас сонгож авна. 2 KiesoWeogandtдунд шатны НББ 2008 он
  • 8. 8 Дээрх мэдээллийн эх үүсвэхийг ашиглан мөнгөн гүйлгээний тайланг дараах гурван алхмаар бэлтгэдэг. Алхам1: Мөнгөний өөрчлөлтийг тодорхойлох. Зэрэгцүүлсэн балансаас мөнгөн хөрөнгийн эхний ба эцсийн үлдэгдлийн зөрүүг тооцох. Алхам2: Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлох. Зөвхөн тайлант жилийн орлогын тайлангаас гадна зэрэгцүүлсэн баланс мөн зарим үйл ажил гүйлгээний мэдээллийг шинжилж үзэх. Алхам3: Хөрөнгө оруулалтын ба санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлох. Бусад балансын дансуудад гарсан бүх л өөрчлөлтүүдийн мөнгөн хөрөнгөд үзүүлсэн нөлөөг шинжилж үзэх. Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх шууд арга Шууд арга нь ирээдүйн мөнгөн гүйлгээг тооцоолоход ашиглаж болох мэдээллээр хангадаг бөгөөд энэ мэдээллийг шууд бус аргаар тодорхойлох боломжгүй. Шууд аргын дагуу нийт мөнгөн орлого болон нийт мөнгөн зарлагын мэдээллийг дараах эх үүсвэрээс авч болно. Аж ахуй нэгжийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл Дараах зорилгоор иж бүрэн орлогын тайлан дахь борлуулалт, борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бусад зүйлүүдийг тохируулах замаар 1. Тайлант хугацаанд бараа материал, үйл ажиллагааны авлага өглөгт гарсан өөрчлөлт 2. Бусад мөнгөн бус зүйлс 3. Мөнгөн үр нөлөө нь зөвхөн хөрөнгө оруулалтын эсвэл санхүүжилтийн мөнгөн гүйлгээнээс бий болсон бусад зүйлс Үйл ажиллагааны мөнгөн урсгал:4 Орох мөнгөн урсгал (ОМУ) Борлуулалтаас орж ирсэн мөнгөн урсгал (БХАМУ) Борлуулалтын орлого ххх Авлагын өсөлт(ххх) Авлагын бууралтххха)ххх Хүү ба ногдол ашгаас хүлээн авсан мөнгө (ХБНАХАМУ) Хүү ба ногдол ашгийн орлого ххх Хүү, ногдол ашгийн авлагын өсөлт(ххх) Хүү, ногдол ашгийн авлагын бууралт хххб) ххх Орох мөнгөн урсгал=БХАМУ+ХБНАХАМУ(а+б)ххх Гарах мөнгөн урсгал (ГМУ) Бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн мөнгө (БНТМ)
  • 9. 9 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг ххх Бараа материал өсөлт ххх Бараа материал бууралт (ххх) Дансны өрийн өсөлт (ххх) Дансны өрийн бууралт хххв) ххх Үйл ажиллагааны зардалд төлсөн мөнгө (ҮАЗТМ) Үйл ажиллагааны зардал ххх Элэгдэл, бусад мөнгөн бус зардал (ххх) Хуримтлагдсан өр төлбөрийн өсөлт (ххх) Хуримтлагдсан өр төлбөрийн бууралт xxx Урьдчилж олсон орлого xxx Урьдчилж төлсөн зардлын өсөлт xxx Урьдчилж төлсөн зардлын бууралт (xxx) Үйл ажиллагааны бус олз xxx Үйл ажиллагааны бус гарз (xxx) г)xxx Хүү, татварт төлсөн мөнгө (ХТТМ) Хүүний зардал xxx Татварын зардал xxx Хүүний өрийн өсөлт (xxx) Хүүний өрийн бууралт xxx Татварын өрийн өсөлт (xxx) Татварын өрийн бууралт xxxд)ххх Гарах мөнгөн урсгал=БНТМ+ҮАЗТМ+ХТТМ (в+г+д)ххх Үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ=ОМУ-ГМУ Хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал: Үндсэн хөрөнгө борлуулсан ххх Үндсэн хөрөнгө худалдан авсан(ххх) Хөрөнгө оруулалт хийсэн (xxx) Хөрөнгө оруулалт борлуулсан (xxx) xxx Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ: Хувьцаа гаргасан xxx Халааславал (xxx) Зээл авсан xxx Зээлээ төлөх (xxx) Ногдол ашиг төлөх(xxx) xxx Мөнгөн хөрөнгийн өөрчлөлт(а+б+в+г+д)ххх Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл ххх Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл ххх Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх шуудбус арга: 5 Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ: Цэвэр ашиг xxx Мөнгөн бус зардал xxx Мөнгөн бус орлого (xxx) Эргэлтийн хөрөнгийн өсөлт (xxx) Эргэлтийн хөрөнгийн бууралт xxx Богино хугацаат өр төлбөрийн өсөлт xxx Богино хугацаат өр төлбөрийн бууралт (xxx) а) xxx Хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал: Үндсэн хөрөнгө борлуулсанxxx Үндсэн хөрөнгө худалдан авсан (xxx) Хөрөнгө оруулалт хийсэн (xxx) Хөрөнгө оруулалт борлуулсан xxxб) xxx Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ: Хувьцаа гаргасан xxx Халааславал (xxx) Зээл авсан xxx Зээлээ төлөх (xxx) Ногдол ашиг төлөх (xxx) в)xxx
  • 10. 10 Мөнгөн хөрөнгийн өөрчлөлт (а+б+в) xxx Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл xxx Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэлxxx 4,5 А. Саранчимэг 2008 он, “Дунд шатны нягтлан бодах бүртгэл” хуудас 559
  • 11. 11 Хоёрдугаар бүлэг. “ИКОН” ХХК-ий тайланд хийсэн мөнгөнурсгалын шинжилгээ 2.1 “ИКОН” ХХК-ий мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэсэн байдал ИКОН ХХК-ий товч танилцуулга ИКОН ХХК нь 2007 онп байгуулагдсан. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Үндсэн үйл ажиллагаа нь Хятад улсаас дулааны тоолуур импортлон оруулж ирээд борлуулдаг. 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. ИКОН ХХК БАЛАНС Хүснэгт 4 БАЛАНСЫН ЗҮЙЛ Үлдэгдэл Өөрчлөлт 2012 2011 ХӨРӨНГӨ Эргэлтийн хөрөнгө Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө 3,241,975 17,100,354 -13,858,379 Дансны авлага 8,800,000 24,086,000 -15,286,000 Найдваргүй авлагын хасагдуулга Бараа материал 25,652,194 11,327,824 14,324,370 Урьдчилж төлсөн зардал/ тооцоо 713,400 713,400 Эргэлтийн хөрөнгийн дүн 38,407,569 52,514,178 Эргэлтийн бус хөрөнгө Үндсэн хөрөнгө 157,784,181 70,000,000 87,784,181 Хуримтлагдсан элэгдэл -9,574,581 -875,000 -8,699,581 Бусад үндсэн хөрөнгө 8,196,879 2,653,445 5,543,434 Хуримтлагдсан элэгдэл -1,468,572 -559,067 -909,505 Эргэлтийн бус хөрөнгийн дүн 154,937,907 71,219,378 НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 193,345,476 123,733,556 ӨР ТӨЛБӨР БА ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧ ӨР ТӨЛБӨР Богино хугацаат өр төлбөр Орлогын татварын өглөг 323,857 1,562,987 -1,239,130
  • 12. 12 НӨАТ-н өглөг 3,036,084 -3,036,084 Ногдол ашгийн өглөг 5,000,000 5,000,000 Урьдчилж олсон орлого 4,512,200 28,498,780 23,986,580 Богино хугацаат өр төлбөрийн дүн 33,822,637 9,111,271 Өр төлбөрийн нийт дүн 33,822,637 9,111,271 Эзэмшигчдийн өмч Өмч: а) төрийн б) хувийн 1,000,000 1,000,000 Хувьцаат капиталын дүн 1,000,000 1,000,000 Эзэмшигчдийн өмчийн бусад хэсэг 70,000,000 70,000,000 Хуримтлагдсан ашиг (алдагдал) 88,522,839 43,622,285 44,900,554 Тайлангийн үеийн 44,900,559 25,157,778 19,742,781 Өмнөх үеийн 43,622,280 18,464,507 25,157,773 Эзэмшигчдийн өмчийн дүн 159,522,839 114,622,285 НИЙТ ӨР ТӨЛБӨР БА ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧИЙН ДҮН 193,345,476 123,733,556 ИКОН ХХК-ий 2011, 2012 онысанхүүгийнтайлангаас ИКОН ХХК ОРЛОГЫН ТАЙЛАН Хүснэгт 5 Үзүүлэлт 2011 2012 Үндсэн үйл ажиллагааны орлого Борлуулалтын орлого 1,033,736,939.07 733,005,621.81 Борлуулалтын орлогын дүн 1,033,736,939.07 733,005,621.81 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 898,968,400.00 495,983,819.98 Нийт ашиг/ алдагдал 134,768,539.07 237,021,801.83 Үндсэн үйл ажиллагааны зардал Үндсэн болон нэмэгдэл цалин 24,600,000.00 Нийгмийн даатггалын шимтгэл 2,706,000.00 Ашиглалтын зардал 12,776,995.00 Албан томилолтын зардал 13,344,968.00 35,970,021.00 Түүхий эд материалын зардал 170,600.00 Элэгдлийн зардал 1,434,067.00 9,609,086.00 Зар сурталчилгааны зардал 5,185,620.00 Шуудан холбооны зардал 3,729,893.00 2,999,080.00 Шатахууны зардал 6,819,818.00 15,217,504.00 Зээлийн хүүгийн зардал 3,408,285.00 Бусад зардал 42,983,916.00 43,856,989.00
  • 13. 13 Үйл ажиллагааны зардлын дүн 89,854,162.00 134,958,680.00 Үндсэн үйл ажиллагааны ашиг/ алдагдал 44,914,377.07 102,063,121.83 Үндсэн бус үйл ажиллагааны ашиг/ алдагдал Үндсэн бус үйлдвэрлэл, үйлчилгээний ашиг, алдагдал (5,640,598.00) 5,153,687.00 Торгууль хөнгөлөлтийн ашиг, алдагдал (14,952,000.00) 4,788.00 Валютын ханшны зөрүүнээс үүссэн ашиг алдагдал 2,450,655.00 (2,979,322.00) Бусад 3,243,839.00 1,421,080.00 Үндсэн бус үйл ажиллагааны ашиг/ алдагдал (14,898,104.00) 3,600,233.00 Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдал 30,016,273.07 105,663,354.83 Орлогын татварын зардал 4,858,497.00 10,762,801.00 Татварын дараах ашиг алдагдал 25,157,776.07 94,900,553.83 Ердийн ажиллагааны ашиг алдагдал 25,157,776.07 94,900,553.83 Тайлант үеийн цэвэр ашиг, алдагдал 25,157,776.07 94,900,553.83 ИКОН ХХК-ий 2011, 2012 онй санхүүгийн тайлангаас Хүснэгт 6 Тооцоолол: авлагынэхнийүлдэгдэл 24,086,000 авлагынэцсийнүлдэгдэл (8,800,000) борлуулалтынорлого 733,005,622 борлуулалтаасоржирсэнмөнгө 748,291,622 борлуулсанбүт. Өртөг 495,983,820 барааматериалынэхнийүлдэгдэл (11,327,824) барааматериалынэцсийнүлдэгдэл 25,652,194 бэлтгэннийлүүлэгчидтөлсөнмөнгө 510,308,190 үйлажиллагаанызардал 134,958,679 элэгдлийнзардал (9,609,080) үйлажиллагааныбусорлого (3,600,232) урьдчилжтөлсөнзардлынөсөлт 713,400 урьдчилжолсонорлогынөсөлт (23,986,580) нөат-ынөглөгбууралт 3,036,084 үйлажиллагаанызардалдтөлсөнмөнгө 101,512,271 орлогынтатварынэхнийүлдэгдэл 1,562,987 орлогынтатварынэцсийнүлдэгдэл -323,857 орлогынтатварынзардал 10,762,801
  • 14. 14 үндсэнхөрөнгийнэхнийүлдэгдэл (70,000,000) үндсэнхөрөнгийнэцсийнүлдэгдэл 157,784,181 үндсэнхөрөнгөхудалданавалт 87,784,181 бусадүндсэнхөрөнгийнэхнийүлдэгдэл (2,653,445) бусадүндсэнхөрөнгийнэцсийнүлдэгдэл 8,196,879 бусадүндсэнхөрөнгөхудалданавалт 5,543,434 ИКОН ХХК-ий 2012 оны санхүүгийн тайлангаас өөрийн тооцоолол ИКОН ХХК Мөнгөн гүйлгээний тайлан /шууд аргаар/2012.12.31 Хүснэгт 7 Үйлажиллагаанымөнгөнгүйлгээ Орохмөнгөнурсгал Борлуултаасоржирсэнмөнгөнурсгал 748,291,622 Гарахмөнгөнурсгал Бэлтгэннийлүүлэгчидтөлсөнмөнгө 510,308,190 Үйлажиллагаанызардалд 101,512,271 Орлогынтатварынзардалд 12,001,931 гарахмөнгөнурсгалындүн (623,822,392) Үйлажиллагаанымөнгөнурсгал 124,469,230 Хөрөнгөоруулалтынмөнгөнгүйлгээ Үндсэнхөрөнгөхудалданавсан 87,784,181 Бусадүндсэнхөрөнгөхудалданавалт 5,543,434 Хөрөнгөоруулалтынүйлажиллагааныцэвэрмөнгө нгүйлгээ (93,327,615) Санхүүжилтийнүйлажиллагаанымөнгөнгүйлгээ Ногдолашигтөлсөн (45,000,000) Санхүүжилтийнүйлажиллагааныцэвэрмөнгөнгүйлгээ (45,000,000) Мөнгөнхөрөнгийнөөрчлөлт (13,858,385) Мөнгөнхөрөнгийнэхнийүлдэгдэл 17,100,354 Мөнгөнхөрөнгийнэцсийнүлдэгдэл 3,241,969 орлогынтатварттөлсөнмөнгө 12,001,931
  • 15. 15 2.2 “ИКОН” ХХК-ий тайланд хийсэн мөнгөн урсгалын шинжилгээ Мөнгөн урсгалын шинжилгээ: Мөнгөн урсгалын үнэлгээ: 2011 он 1. АЦК:БО= 43,402,907(52,514,178-9,11,271)/ 1,033,736,939 2. АЦК: НХ=43,402,907/123,733,556 2012 он 1. АЦК:БО=4,584,932(38,407,569-33,822,637)/733005621.81 2. АЦК:НХ=4,584,932/193,345,476 Хүснэгт 8 № Үнэлгээний үзүүлэлтүүд 2011он 2012 он 1 Ажлын цэвэр капитал ба борлуулалтын харьцаа 0.04 0.35 2 Ажлын цэвэр капитал ба нийт хөрөнгийн харьцаа 0.006 0.023 ИКОН ХХК-ий 2011, 2012 оны санхүүгийн тайлангаас өөрийн тооцоолол график 1 ИКОН ХХК-ий 2011,2012 онй тайлангаас өөрийн тооцоолол 0 0.05 0.1 0.15 0.2 0.25 0.3 0.35 2011 2012 0.04 0.35 0.006 0.023 Мөнгөн хөрөнгийн үнэлгээ АЦК борлуулалтын харьцаа АЦК НХ-ийн харьцаа
  • 16. 16 Эндээс харахад 2012 онд борлуулалтын орлогын 35 хувиар эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлж байна. 2011 онтой харьцуулахад 29 хувиар өссөн байна. Нөгөө талаас 2011 онд нийт хөрөнгийн 6 хувь, 2012 онд нийт хөрөнгийн 23 хувьтай тэнцэх ажлын капиталтай байна. Эдгээр үзүүлэлт их байх тусам үйл ажиллагаанаасаа олсон мөнгөн гүйлгээ их байгааг харуулдаг. Мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн шинжилгээ: Мөнгөн хөрөнгийн эргэлийн хөрөнгөд эзэлж буй хувийн жинг тодорхойлбол: Мөнгөн хөрөнгийн эргэлийн хөрөнгөд эзэлж буй хувийн жин Хүснэгт 9 Он Эргэлтийнхөрөнгийндүн Мөнгөнхөрөнгийнүлдэгдэл Хувийнжин, % 2011 52,514,178 17,100,354 32.5% 2012 38,407,569 3,241,975 8.4% ИКОН ХХК-ий 2011,2012 оны санхүүгийн тайлангаас өөрийн тооцоолол Эргэлтийн хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгийн эзлэх хувь нь 10 орчим хувь байвал зохистой гэж үздэг бөгөөд ИКОН ХХК-ий хувьд 2012 онд бага үзүүлэлттэй байна. Үүнийг графикаар үзүүлбэл: График 2,3 ИКОН ХХК-ий 2011, 2012 онысанхүүгийн тайлангаас өөрийн тооцоолол 32,5% 67,5% 0 2011 он Мөнгөн хөрөнгө Бусад эргэлтийн хөрөнгө 8.40% 91.6% 00 2012 он Мөнгөн хөрөнгийн эзлэх хувь Бусад эргэлтийн хөрөнгийн эзлэх хувь
  • 17. 17 ИКОН ХХК-ий төлбөрийн өгөөжийн боломж: Хүснэгт 10 Үзүүлэлт Онууд Дундажүзүүлэлт 2011 2012 МХ 17,100,354 3,241,975 10,171,164.50 БХӨТ 9,111,271 33,822,637 21,466,954.00 Төлбөрийнөгөөжий нболомж МХ:БХӨТ 1.876835 0.095852 0.986343705 ИКОН ХХК-ий 2011, 2012 онысанхүүгийн тайлангаас өөрийн тооцоолол Мөнгөн хөрөнгөөрөө богино хугацаат хөрөнгөө оруулалтаа төлөх чадварын коэффициент буюу төлбөр төлөх өнөөгийн боломжийг 0,2-0,25 байх нь зохистой гэж үздэг. Энэхүү үзүүлэлт ИКОН ХХК-ий хувьд 0,98 гарч байгаа нь зохистой түвшингээс 4,9 дахин их байна. график 4 ИКОН ХХК-ий 2011, 2012 онысанхүүгийн тайлангаас өөрийн тооцоолол 17100354 3241975 9111271 33822637 0 5000000 10000000 15000000 20000000 25000000 30000000 35000000 40000000 2011 он 2012 он Мөнгөн хөрөнгө болон БХӨТ-ийг харьцуулсан нь Мөнгөн хөрөнгө БХӨТ
  • 18. 18 Дүгнэлт 2012 онд үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлоход орлого зарлагын мөнгөн төлбөрийн зөрүү 124,469,230 төгрөг эерэг гүйлгээ гарсан боловч санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээнээс 93,327,615 төгрөгийн сөрөг гүйлгээ гарсан нь үндсэн хөрөнгө худалдан авсан, хөрөнгө оруулалтын цэвэр мөнгөн гүйлгээ 45,000,000 төгрөгийн сөрөг гүйлгээ нь ногдол ашиг олгосныг харуулж байна. Мөнгөн урсгалын шинжилгээний үзүүлэлтүүдээс харахад: Мөнгөн урсгалын үнэлгээг тооцоход 2012 оны байдлаар борлуулалтын орлогын 35 хувьтай тэнцэх эргэлтийн хөрөнгөтэй нийт хөрөнгийн 23 хувьтай тэнцэх ажлын капиталтай байна. Эдгээр үзүүлэлт их байх тусам үйл ажиллагаанаасаа олсон мөнгөн гүйлгээ их байгааг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгийн эзлэх хувь нь 10 орчим хувь байвал зохистой гэж үздэг бөгөөд ИКОН ХХК-ий хувьд 2012 онд бага үзүүлэлттэй байна. Мөнгөн хөрөнгөөрөө богино хугацаат хөрөнгөө оруулалтаа төлөх чадварын коэффициент буюу төлбөр төлөх өнөөгийн боломжийг 0,2-0,25 байх нь зохистой гэж үздэг. Энэхүү үзүүлэлт ИКОН ХХК-ий хувьд 2011, 2012 оны дундаж 0,98 гарч байгаа нь зохистой түвшингээс 4,9 дахин их байна. Энэ бүх шинжилгээнээс харахад. 2012 онд үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлоход орлого зарлагын мөнгөн төлбөрийн зөрүү 124,469,230 төгрөг эерэг гүйлгээ гарсан боловч санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээнээс 93,327,615 төгрөгийн сөрөг гүйлгээ гарсан нь үндсэн хөрөнгө худалдан авсан болно. 2012 онд ИКОН ХХК-ий нийт цэвэр мөнгөн гүйлгээ нь 13,858,379 төгрөгийн сөрөг мөнгөн гүйлгээ гарч, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2011 онтой харьцуулахад энэ хэмжээгээр буурч 2012 онд эргэлтийн хөрөнгөд мөнгөн хөрөнгийн эзлэх хувь нь маш бага байгаа нь ИКОН ХХК цаашид мөнгөн хөрөнгийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
  • 19. 19 Ашигласан материал  А. Саранчимэг, А.Одгэрэл 2008 он, “Дунд шатны нягтлан бодох бүртгэл”  KiesoWeogandt 2011 он, “Дунд шатны нягтлан бодох бүртгэл” II- р боть  Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 2010он“Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын хэрэглээний тайлбар”  Сангийн яам, санхүүгийн шинжилгээ. Электрон эх үүсвэр: www.mof.gov.mn  Б. Бүжинлхам 2004 он, “Санхүүгийн удирдлага”