монгол бичиг төрийн бичиг
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

монгол бичиг төрийн бичиг

on

  • 301 views

 

Statistics

Views

Total Views
301
Views on SlideShare
301
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
1
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    монгол бичиг төрийн бичиг монгол бичиг төрийн бичиг Document Transcript

    • Сэдэв: Монгол бичиг- Төрийн бичиг Овог: Доржпүрэв Нэр: Болд
    • Монгол бичиг-Төрийн бичиг Эх хэлээ голсон хүн Эхээн голсон адил. /Халимаг ардын зүйр үг/ Аливаа үндэстэн болгон цаг хугацааны тасралтгүй жимд өвөг дээдсээсээ өвлөн авсан зан заншил, соѐлын өвөө үр хойчдоо орхин мартагдуулалгүйгээр, өөрсдөө нэмж баяжуулан өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг билээ. Олон төрлийн соѐлын өв байдгаас хүн гэдэг амьтны өөр хоорондоо харилцах амин чухал хэрэгцээний маань түлхүүр болсон хэл нь хамгийн чухал соѐлуудын нэг юм. Тийм ч болохоор өөрийн гэсэн хэл соѐлтой ард түмэн бахархалтайгаар өөрсдийн хэлээрээ бие биентэйгээ ярилцдаг билээ. Гэхдээ ямар ч хэл нь бичиг үсэггүйгээр өнө мөнхөд хадгалагдах аргагүй юм. Хэлсэн ярьснаа бичих үсэггүйгээс болж мартагдан мөхсөн хэл цөөнгүй. Өнөөдөр дэлхий дээр хэдэн мянган хэл идэвхитэй хэрэглэгдэж байгаа боловч эдгээрийн хэдэн аравхан нь өөрсдийн бичиг үсэгтэй юм. Ухаант өвөг дээдсийнхээ ачаар бид бичиг үсэгтэй хэдхэн үндэстний нэг хэмээн тоологддог болов ч бид өнөөдөр өөрсдөө бичиг үсгээ хэрэглэдэг бил үү? Би үргэлж л фэесбүүк дээр юм бичихдээ кирилээр нийтлэхийг хичээдэг юм. Төрийн минь бичиг болохоор тэр. Гэтэл нэгэн удаа миний бичвэр доор нэг Орос охин “согтуу Орос алдаатай бичсэн юм шиг харагдаж байна, хаха гэж бичсэн байв”. Гашуун ч гэлээ үнэн энэ үгэнд хариулах хариулт байсангүй, гагцхүү харуусал л миний цээжинд оршиж байлаа. Энэ явдлын дараахан фэесбүүкийн “Монгол бичиг” хэмээх бүлгэмийг үндэслэгч “Монгол бичиг” хэмээх гишүүнчлэлийн нэртэй эрхмийн Монгол бичиг сурсан адал явдлыг уншсан юм. Тэрээр хэдэн жилийн өмнө Монгол бичгээ сайжруулах үүднээс “Болзоо” хэмээх Өвөр Монголын мессенжрийн програмаар Өвөр Монголчуудтай харилцаж үзэж л дээ. Гэтэл удалгүй Өвөр Монголчууд хоорондоо “Энэ их сонин бичдэг хүн ороод ирсэн байна. Монгол хэл сурж байгаа Хятад хүн байх” гэж хардсан байсныг нь уншаад урам нь хугарсан тухай бичсэн байв. Тийм ээ, биднийг бичгээр нь харь нутгийхан ч, элэг нэгт өвөрлөгч ахан дүүс маань ч Монгол гэж танихад хэцүү болжээ. Өвөг дээдэс маань хэлэндээ зохицсон бичиг үсгээ зохион хэрэглээд найман зуу гаруй жилийг үдсэн ч бид үүнийг харь бичгээр солин даруй 70 орчим жилийг өнгөрөөжээ. Тэр олон жилийн өмнө эцэг өвгөд маань бичиг үсэггүй байхдаа шинээр зохион хэрэглээд болсон байхад өнөөдрийн бүх зүйл нь бэлэн XXI зуунд бид эх бичгээ хэцүү хэмээн сурч чадахгүй байна гэж
    • үү? За яахав, кирил үсгийг сурахад амар, дэлхийн олон улсад танигдсан, цахим ертөнцийн хэрэглээнд аль хэдийн нэвтэрсэн зэрэг хэд хэдэн авууштай талуудтай гэж бодъѐ. Гэтэл өнөөдөр кирилээр ч алдаагүй зөв бичдэг хүн өдрийн од мэт болжээ. Алдаатай бичдэг сонин сэтгүүл, цахим мэдээний сүлжээ, хувь хүн хаа сайгүй. Алдаатай бичсэн нэгэндээ алдааг нь хэлж өгөхөд “Монголчууд буруу ярьж зөв ойлгодог биз дээ” хэмээн биеэ өмөөрнө. Ер нь юунаас улбаалж бид амархан гэгдэж буй кирилээр ч зөв бичиж чадахгүй байна вэ? Кирил үсэг үнэхээр Монгол хэлэнд маань тохирсон бичиг мөн болов уу? Монгол хэл, бичгийн талаарх бусдын санал бодлыг сонирхох үүднээс фэесбүүк дээрх өөрийн найзууд болон “Босоо зурлагатай Монгол бичиг” ба “Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийн 100 орчим хүнээс судалгаа авахад нийт оролцсон хүмүүсийн 63% нь чарга нь чирэх, шумуул нь шимэх гэсэн үгнээс гаралтайг мэдэх үү гэсэн асуултанд анх удаа сонсож байна гэж хариулсан байгаагаас Монголчууд маань Монгол үгнүүдийнхээ үүсэл, утгыг тэр бүр мэддэггүй нь харагдаж байна. Нэр дурьдсан хоѐр бүлгэмийн бус хүмүүсээс судалгаа авбал илүү өндөр хувьтай байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч үндэстний соѐлыг хэлийг нь сурахгүйгээр бүрэн судалж чадахгүй билээ. Тийм ч болохоор аливаа үндэстнийг мөхөөхийн тулд хэлийг нь мөхөө гэж хэлдэг билээ. Гэтэл Монголчууд бид өөрсдөө Монгол хэлээ мэдэхгүй болж, Монгол соѐлоосоо хөндийрч, Монгол гэсэн бүхнээсээ холдож байгаа нь өнөөгийн бидний үед тулгамдаж буй томоохон асуудал болж байна. Бид өөрсдөө өөрсдийнхөө хэлийг мөхөөж байна.Чухамхүү Монгол бичгээ хэрэглэхгүй байгаагаас болж эзэн болсон бид нар эх хэлээ мэдэхгүй болж байна. Цаашдаа энэ маягаараа Монгол бичгээ дунд сургуулийн хичээл төдий болгон зааж, оронцоглон хэрэглэж удваас Монгол хэл маань ямар байдалд хүрэхийг төсөөлөхөд ч бэрх юм. Түүхийн явцад олон арван бичиг хэрэглэж үзсэн ч, нэр нь хүртэл Монголоороо овоглогдсон, Монгол бичгээ л бид хэдэн зуун жил хэрэглэсэн маань Монгол бичиг нь Монгол хэлэнд хамгийн ихээр тохирсон, төгс зүйл гэж байдаггүй гэхэд төгсөд хамгийн ойрхон бүтээгдсэнийг батлан харуулж байна. Монгол хэлэнд Монгол бичгээс илүү тохирсон бичиг одоогоор байхгүй тул бид хэл соѐлоо цэврээр нь хадгалан үлдээх үүднээс зайлшгүй Монгол бичгийн өнөөгийн хэрэглээг ихэсгэж төрийн албан ѐсны бичиг болгон, бүх шатанд хэрэглэх нь зүйтэй юм. Яагаад гэвэл юун түрүүнд Монгол бичиг нь кирил бичгээс цөөн тооны утга төгөлдөр, оновчтой зөв бичих дүрэмтэй юм. Өмнө өгүүлсэн Монгол хэл, бичгийн талаарх бусдын санал бодлыг сонирхох үүднээс авсан судалгаанд оролцсон хүмүүсийн 87% нь кирил үсгээр бичих үед зөв бичих тал дээр эргэлзэх тохиолдол гардаг, төвөгтэй хэмээн хариулсан байгаагаас үзвэл кирил бичгийн дүрмийг дийлэнх иргэд төвөгтэй гэж боддог байна. Кирил үсэгт бид
    • үгэнд залгавар залгахдаа язгуураа эвдэн өөрчилж залгадаг бил ээ. Энэ нь ч нэг л дүрмээр явагдахгүй гээгдэх эгшиг, гээгдэхгүй эгшиг зэргээр харгалзах маш олон дүрмийн дагуу бичигдэнэ. Жишээ нь: худаг гэсэн үгэнд харьяалахын тийн ялгалын нөхцөл залгахад худгийн хэмээн а эгшгийг гээх бол авах гэдэг үгэнд харьяалахын тийн ялгалын нөхцөл залгахад авахын хэмээн сүүлийн а эгшгийг гээхгүй. Энэ мэтээр кирил үсэгт зөвхөн дагавар нөхцөл зөв холбох тухай нэлээд олон дүрэм болон дүрмийн гажилт байдаг бол Монгол бичигт аливаа үгэнд ямар ч залгавар залгасан огт язгуураа эвдэлгүйгээр залгадаг юм. Энэхүү давуу тал нь Монгол бичгийг цахим ертөнцөд ашиглахад болон програмчлахад ч хялбар болгодог байна. Мөн кирил үсгээр бичихэд ижилхэн бичлэгтэй хооронд нь андуурахуйц үг цөөнгүй байдаг билээ. Жишээ нь: шар өнгөний шар, шар үхрийн шар, булгийн ус шаржигнан ундран бургихын шар, шарж хуурч идэхийн шар нь кирил үсгээр бүгд ижилхэн шар хэмээн бичигддэг бол эдгээрийг Монгол бичгээр бичихэд харгалзан сир а, шар, , шира , сира хэмээн бүгд ялгаатай бичигддэг. Энэ жишээнээс л эх бичгийнхээ ямар баялаг болохыг төвөггүй тунгааж болно. Мөн кирил бичигт ондоо бичлэгтэй үгнүүд дээр нөхцөл залгахад хувиралууд нь хоорондоо ижилхэн байх тохиолдол элбэг тохиолддог. Жишээлбэл: уургаа гэдэг үг нь уураг болон уурга хэмээх үгнүүдийн алин дээр нь ерөнхийлөн хамаатуулах -аа нөхцөл залгаж үүсгэснийг шууд хараад хэлэхэд хэцүү юм. Тахь хэмээх үгэн дээр бас ерөнхийлөн хамаатуулах -аа нөхцөл залгахад тахиа болж тахиа шувууны тахианаас ялгагдахаа больдог. Урьд хэлсэнчлэн Монгол бичигт үгэнд залгавар залгахад язгуур нь хувирдаггүй тул ийм төрлийн асуудал огт гардаггүй юм. Түүнчлэн Монгол бичиг нь дээрээс доош, нар зөв дугуйруулан бичигддэг онцлогтой. Бичих үед гарыг нэг мөрөнд удаан барьж хажуу тийш нь зөөх шаардлагагүй, харин гарыг их биерүүгээ татах эсвэл хүндийн хүчний дагуу дээрээс доош буулган бичдэг тул Монгол бичгээр бичих үед гар бага ядардаг бөгөөд бусад бичиг үсгүүдтэй харьцуулахад харьцангуй хурдан бичих боломжийг олгодог юм. Ялангуяа таталган бичгээр бүүр ч илүү хурдан бичиж хугацаа хэмнэх боломжтой. Дунд ангийн багш минь нэг удаа ангийнх нь хүүхдүүд лекцээ тэмдэглэж амжихгүй байхад, хичээл дээр зааж буй бүх зүйлийг өөрийнхөөсөө гадна өвчтэй найзынхаа дэвтэр дээр хамтхоѐр зэрэг Монгол бичгээр жирийлгэн бичдэг байсан найзынхаа түүхийг ярьж өгч билээ. Монгол бичиг ийм л гайхамшигтай ажгуу. Үүнээс гадна Монгол бичиг нь олон Монгол ястнуудын холбоос юм. Өргөн уудам газар нутагт тархан суурьшсан олон Монгол ястнуудтайгийнхаа хувьд, Монгол хэл нь нэлээд
    • олон нутгийн аялгатай. Зарим аялгануудын хувьд хоорондоо харилцан ойлголцоход хүндрэл гарах тохиолдол байдаг хэдий ч, аль ч аялга Монгол бичгээр яг адилхан бичдэг юм. Чухамдаа Халх, Буриад, Дөрвөд, Цахар, Харчин гээд аль ч аялгаар ярьдаг хүн аялганаасаа хамааралгүйгээр бүх үгийг ижилхэн бичдэг. Энгийн жишээ татахад: Монгол бичгээр чаган гэж бичсэн энэ үгийг Цахар хүн чаган, Халх хүн цагаан гэж өөр өөрийнхөө аялгаар унших ч бичихдээ хоѐулаа л чаган хэмээн адилхан бичдэг. Энэ ч утгаараа Монгол бичиг нь олон Монгол ястнуудыг хэл соѐлоор нь холбох чухал холбоос юм. Хамгийн чухал нь Монгол бичиг нь Монгол хэлний дархлаа юм. Бид Монгол бичгийг одоогийн ярианы хэлнээс их зөрдөг тул хэцүү хэмээн гоочилдог. Үнэндээ бичгийн болон ярианы хэл хоорондоо зөрөх нь бичиг, үсгийн өнө удаан жилийн соѐлтой аль ч ард түмний хэлэнд байдаг юм. Өнөө цагийн хамгийн түгээмэл хэл болоод буй Англи хэлэнд ч бичлэг дуудлага нь зөрдөг үгс олон байдаг билээ. Яриа болон бичгийн хэл зөрж байна гэдэг нь тухайн бичиг хэр урт настайг харуулж байгаа юм. Аливаа бичиг нь зохиогдсон цаг үеийнхээ аялгыг буулган зохиогддог ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ярианы хэл хувьсахтай зэрэг түүнээсээ зөрж эхэлдэг юм. Монгол бичиг ч зохиогдсон цаг үеийнхээ аялгууг хадгалан өнөө үетэй золгожээ. Нэг ѐсондоо Монгол бичиг нь Монгол хэлний бүхэл бүтэн 800 гаруй жилийн түүхийг хадгалж буй, нэн чухал соѐлын өв юм. Кирил үсгийг бид нэлээд саяхан авч хэрэглэсэн тул Монгол бичгийг бодвол аман ярианы хэлтэй төстэй ч үгийн язгуур утгуудыг орхигдуулж байдаг. Би багадаа чаргыг яагаад чарга гэдэг юм бол, шумуулыг яагаад шумуул гэдэг юм бол хэмээн гайхдаг байлаа. Харин дараа нь Монгол бичгээр чаргыг чирг а, шумуулыг шимагул хэмээн бичдэгийг мэдээд чарга нь чирэх гэдэг үгнээс шумуул нь шимэх гэдэг үгнээс гаралтайг төвөггүй ойлгосон юм. Үүнээс гадна хутга, хөрөө, хил зэрэг үгнүүдийг өнгөц харвал хоорондоо холбоогүй мэт боловч Монгол бичгээрх бичлэгүүдийг нь харвал хитуг а, хирүгэ, хили хэмээн бүгд хэрчих хуваах гэсэн утгатай хи язгуураас үүсэлтэй үгнүүд болохыг харж болно. Мөн отгон гэдэг үгээр бүгд л айлын бага хүүхдийг хэлдэг гэж мэддэг ч кирил үсгээр бичсэнээс нь үндсэн утгыг нь чээжлэхгүй л бол ухан ойлгоход хэцүү болжээ. Монгол бичгээр бол энэ үгийг отхан гэж бичдэг бөгөөд от нь гал гэсэн утгатай байсан (одоо Монгол хэлэнд шууд утгаараа хэрэглэгддэггүй ч отог гэдэг үгнээс харж болно. Жишээ нь: анчны отог). Өөрөөр хэлбэл отгон буюу отхан нь галын хаан гэсэн үг юм. Айлын отгон хүүхэд гал голомтоо сахиж үлддэгийг бүгд мэдэх биз ээ. Энэ утгаараа отгон хүүхэд нь гал голомтын хаан юм гэсэн утгыг Монгол бичигт отхан гэдэг үг шингээн авч үлджээ. Бид Монгол бичгээ хэрэглэхээ больсноор их олон үгийн жинхэнэ утга, язгуурыг мартацгааж
    • байна. Монгол бичиг нь Монгол үгнүүдийн утга, гарал үүсэл зэргийг хадгалан шингээж байдгийнхаа хувьд маргаангүй Монгол хэлний амин чухал дархлаа нь юм. Дээр дурьдсан зүйлсээс Монгол бичиг нь зөвхөн үндэсний өв соѐлоос гадна Монгол хэлэнд ямар чухал хэрэгцээтэй болохыг төвөггүй харж болно. Өнөөдөр бидэнд Монгол бичгээ сэргээн хэрэглэх өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн үүргээс гадна гарцаагүй шаардлага байгаа юм. Өмнө өгүүлсэн судалгааны Монгол бичгийн одоогийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж байна уу? гэсэн асуултанд оролцогчдын 96% нь тийм гэж хариулснаас дүгнэвэл Монгол бичигт дур сонирхолтой олон хүн байна. Монгол бичгийн цаашдын хэрэглээг хэрхэх нь зүйтэй вэ? гэсэн асуултанд нийт судалгаанд оролцогчдын 73% нь төрийн бичиг болгон олон нийтээр хэрэглэх хэрэгтэй гэж хариулсан нь Монголчууд маань нийтээрээ эх бичгээ сэргээх хүсэлтэй байдгийг харуулж байна. Тэгвэл хэрхэн яаж Монгол бичгээ сэргээн дэлгэрүүлэх вэ? Нэг л өдөр шууд бүх хүнд Монгол бичиг заан, бүх шатанд хэрэглэнэ гэвээс эдийн засгийн талаас ч тэр, боловсон хүчний талаас ч тэр асуудалтай юм. 1990-д оны эхээр шинэ орж буй нэглүгээр ангийн хүүхдүүдэд бүх хичээлийг нь Монгол бичгээр заан, Монгол бичгээ сэргээх гэж оролдож байсан боловч хүссэн амжилтанд хүрээгүй байна. Юутай ч эндээс үзвэл, нэгэнтээ төрийн хэмжээнд бүх нийтээр Монгол бичгээ хэрэглэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байжээ. Тэгвэл энэ цаг үед хэрхэн яаж энэ эх бичгээ сэргээсэн нь дээр бол оо? Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэгчээр ул суурьтай мэдлэгийг өгөхийн тулд бид хүүхдэд багаас нь Монгол бичиг заах хэрэгтэй. Гэлээ гэхдээ цагаан толгой а үсэгнээс, төгсгөлгүй олон тоо нэгээс эхэлдгийн адил бидний анхны алхам тийм том нүсэр байх шаардлагагүй юм. Бүх хичээлүүдийг Монгол бичгээр заахын тулд Монгол бичгийн мэдлэгтэй олон багш хэрэгтэй болно гээд эхний ээлжинд шууд шийдвэрлэхэд хүндрэлтэй. Миний бодлоор хамгийн зөв зүйтэй арга нь одооноос эхлэн арван жилд Монгол хэл, Уран зохиолын хичээлийг Монгол бичгээр зааж, бусад хичээл болон одоо байгаа ном зохиолуудыг уншуулж сургах үүднээс Монгол бичгийн оронд харин кирил үсэг хэмээх хичээл заах хэрэгтэй гэж бодож байна. Монгол хэл, уран зохиолын багш нар Монгол бичгээ мэдэх тул эдгээр хичээлүүдийг Монгол бичгээр зааж эхлэхэд харьцангуй бага хүндрэл тохиолдоно. Нэгэнт эх бичгээрээ эх хэлээ сурсан эх хэлэндээ гарамгай нэгэн үетэй болсон байхад хэрэглээг улам дэлгэрүүлж бүх үе шатанд Монгол бичгээ дэлгэрүүлэх дараа дараагийн ажлуудыг эхлүүлэхэд дөхөмтэй болсон байх болно. Хэдхэн жилийн дараа босоо Монгол бичгээ бид энэ бидний бичиг хэмээн бахархалтайгаар хэрэглэх өдөр ирэх буй за.