Fr chapter 6 racb 24 nov2013
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Like this? Share it with your network

Share

Fr chapter 6 racb 24 nov2013

on

  • 193 views

 

Statistics

Views

Total Views
193
Views on SlideShare
193
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
0
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Fr chapter 6 racb 24 nov2013 Document Transcript

  • 1. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 61 6 ХЭРЭГЖИЛТ Бүлэг 6 нь хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх хэсэг юм. Энэхүү бүлэг нь хөтөлбөрийн удирдлага хэсгээр эхлэх бөгөөд харин үүний дараа хэрэгжилтийн үйл ажиллагааны дарааллыг харуулах болно. Дараагийн хэсэгт худалдан авалтын төлөвлөгөөг үзүүлсэн байгаа бол санал болгож буй зөвлөх үйлчилгээг үүний дараа оруулсан болно. Энэхүү бүлэг нь урьдчилсан гэрээ болон нөхөн санхүүжилтийн хэсгээр төгсөх юм. 6.1 Хөтөлбөрийн удирдлага 6.1.1 Хөрөнгө оруулалтын үе шат /Төсөл 1 Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хариуцагч бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага нь Улаанбаатар хотын захиргаа байна (УБХЗ). Дэд төвийн дахин төлөвлөлттэй холбоотой дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа мөн удирдлагатай холбоотой үйл ажиллагааг Дэд төвийн дахин төлөвлөх газар (ДТДТГ) хариуцан ажиллана. ДТДТГ нь Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн засаг даргын орлогчийн харьяа нийслэлийн өмчит байгууллага хэлбэрээр байгуулагдана. УСУГ нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт багтан санхүүжүүлэгдэж буй усан хангамж, ариутгах татуургатай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилт бүхий дэд хэрэгжүүлэгч агентлаг хэлбэрээр ажиллана. АХБ/ОШСЗШ Төслийн Удирдах Хороо (ТУХ) нь УБХЗ болон үндэсний агентлагийн төлөөлөгчдөөс бүрдэнэ. Улаанбаатар хотын засаг дарга нь Төслийн Удирдах Хороо (ТУХ)-г даргалан ажиллана. Энэхүү төсөлтэй холбоотойгоор Төслийн Менежментийн Алба (ТМА) нь үйл ажиллагаагаа бие даасан хараат бус байдлаар хэрэгжүүлэгч агентлаг хэлбэрээр явуулах бөгөөд тус агентлагийн дарга нь ТМА-нд тайлагнан ажиллана. ТМА нь Төслийн Удирдах Хороо (ТУХ)-ны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэнэ. Эдгээр байгууллагуудтай холбоотой зохицуулалтыг холбогдох албан тушаалтнуудтай харилцан хэлэлцсэний үндсэн дээр Улаанбаатар хотын засаг даргын шийдвэр дээр үндэслэн хэрэгжүүлэх юм. АХБ-ны ОШСЗШ-н Төслийн Удирдах Хороо болон ТМА нь ОШСЗШ-н хамгийн сүүлийн шатны үйл ажиллагаанаас гарч үл болно. Зураг 6.1 –д холбогдох санал болгож буй зохицуулалтыг үзүүлсэн болно.
  • 2. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 62 Зураг 6.1: Хэрэгжилттэй холбоотой санал болгож буй зохицуулалт Төслийн Удирдах Хорооны зорилго, зорилт ба бүрэлдэхүүн: Зорилго зорилт: • Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зааварчилгаа өгөх. • Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жилийн ажлын төлөвлөгөөг батлах. • Үйл ажиллагааны ахиц, дэвшилтэй холбоотой тайланг хүлээн авах, хянах. • Төслийн хэрэгжилт болон агентлаг хоорондын асуудлыг өргөн хүрээний бодлогоор шийдвэрлэх. • ТМА-ны ажлын гүйцэтгэлийг үнэлэх; холбогдох байгууллагын зохицуулалттай холбоотой ахиц дэвшлийг хянах, батлах • Байгаль орчны асуудалтай холбоотойгоор удирдах албан тушаалтны түвшинд шаардлагатай арга хэмжээний талаар байгаль орчны удирдлагын асуудлаар шийдвэр гаргах; БОУТ-ний хэрэгжилттэй холбоотой хяналт болон байгаль орчны хяналтын үйл ажиллагаатай холбоотойгоор шаардлагатай эх үүсвэрүүдийг цаг тухайд түгээж, хүргэж байгаа эсэхэд анхаарал хандуулах. • Бүрэлдэхүүн (Нийслэлийн засаг даргын 2013 оны 10- р сарын A/924 тоот тушаалаар батлагдсаны дагуу): Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн засаг даргын орлогч – Дарга Эдийн засгийн хөгжлийн яамнаас 3 төлөөлөгч Барилга хот байгуулалтын яамнаас төлөөлөгчид Сангийн яамны төлөөлөгчид Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төлөөлөгчид Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид Дэд хэрэгжүүлэгч агентлаг *Шаардлагатай тохиолдолд. УБХЗ Хариуцагч бөгөөд Хэрэгжүүлэгч Агентлаг Нийслэлийн Засаг дарга АХБ ОШСЗШ-н Удирдах Хороо Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн засаг даргын орлогчийн ажлын алба Төслийн Менежментийн Алба (ХМА) Дэд төвийг дахин төлөвлөх газар (ДТДТГ) УСУГ ТН Дэд төв 1 Төслийн нэгж ДТ 2 ТН ДТ 3 ТН ДТ ТН* . . . . Дэд төвийгн дахин төлөвлөлтийг дэмжих, хамтран ажиллах,
  • 3. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 63 Хөдөлмөрийн яамны төлөөлөгчид Зам тээврийн яамны төлөөлөглөгчид Улаанбаатар хотын захиргаанаас 3 төлөөлөгч ТУХ нь зургаан сар (6) тутамд хуралдана эсвэл холбогдох тусгай асуудлаар хэлэлцэх шаардлагатай тохиолдолд илүү тогтмол хугацаанд хуралдаж болно. Хурлын хэлэлцэх асуудлыг ТМА-ны даргын хамтаар тус хурлын дарга бэлтгэнэ. ТМА нь Төслийн Удирдах Хороо (ТУХ)-ны нарийн бичгийн даргаар ажиллана. Хурлын даргын хүсэлт дээр үндэслэн АХБ-ны холбогдох төлөөлөл ТУХ-ны хэлэлцүүлэг, хурлын үйл ажиллагаанд оролцож болно. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд АХБ-ОШСЗШ Төслийн Менежментийн Алба анхаарал хандуулан ажиллах бөгөөд тус албыг Улаанбаатар хотын засаг даргын санаачлагаар Хотын хөгжилт ба Хөрөнгө оруулалт хариуцсан засаг даргын орлогчийн харьяанд байгуулна. ТМА нь дараах үүрэгтэй байна: • ОШСЗШ төслийн хэрэгжилттэй холбоотой бүхий л үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө болон хэрэгжилт – дэд бүтцийн сайжруулалт болон байгуулгыг дахин бүтэцжүүлэхтэй холбоотой дэмжлэг/чадавхи бүрдүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллах • Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөв, санхүүг хариуцах • Худалдан авалтыг хариуцах • Хэрэгжилттэй холбоотой хяналт ба үнэлгээ. Үүнд: УБХЗ болон АХБ-нд тогтмол хугацаанд тайлагнадаг шаардлагатай тайланг бэлтгэх үйл ажиллагааг хариуцан ажиллах • ДТДТГ-тай хамтран ажиллах замаар тогтмол хамтын ажиллагаа, салбарын хяналт, газар дээрх судалгаа болон зөвлөлдөх уулзалтаар дамжуулан дэд төвүүдийн хэрэгжилттэй холбоотой удирдлагаар хангах • Өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт болон бүх зөвлөх үйлчилгээтэй холбоотой зааварчилгаа, зөвлөмжөөр хангах • Монгол улс дахь АХБ ЧАТТ-тай хамтран ажиллах: Нийслэлийн хот төлөвлөлт болон бусад шаардлагатай техникийн туслалцаа, хөрөнгө оруулалтын төслийн хариуцах. ТМА-ны удирдлага болон албан хаагчид нь УБХЗ-н техникийн болон захиргааны үндсэн ажилтны үүргийг гүйцэтгэнэ. Хариуцагч агентлаг нь ТМА-н Хөтөлбөрийн Удирдагчийг сонгохоос гадна ТМА үүрэг хариуцлагыг хариуцан ажиллах техникийн болон захиргааны хэлтэсийн ажилчдыг томилно. Мөн түүнчлэн, шаардлагатай тохиолдолд ТМА нь гадны мэргэжилтэнг ажиллуулж болно. ТМА-н үйл ажиллагааг ХА болон ТМА-д холбогдох зөвлөх үйлчилгээ болон чадавхижуулах үйлчилгээг үзүүлэх зорилгоор Чадавхийг бэхжүүлэх/Институтын бүтцийн өөрчлөлтийг дэмжих техникийн туслалцаа нэг хэсэг болох Техникийн Тусламжийн Зөвлөх Баг нь дэмжин ажиллана. ТМА-н бүтэц зохион байгуулалтыг Зураг 6.2 –р хэсгээс үзнэ үү.
  • 4. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 64 Зураг 6.2: ТМА-н бүтэц зохион байгуулалт Гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх урт хугацааны зохицуулалт ОШСЗШ-н хэрэгжилттэй холбоотойгоор гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэхэд тохиромжит институтын чадавхи болон холбогдох зохицуулалтыг хийх шаардлага гарч ирэх нь тодорхой болж ирсэн. Төслийн хэрэгжилтийн бусад нийтлэг зохицуулалтаас ялгаатай байгаа зүйл нь шинээр институтыг байгуулан чавадхижуулхаас гадна одоо байгаа институтуудыг ОШСЗШ-тай холбоотойгоор “дахин өөрчлөх” мөн дахин шинэчилэх юм. Мөн түүнчлэн, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэрэгжилттэй холбоотой бүхий л үүрэг хариуцлагыг хүлээхтэй холбоотойгоор ТМА нь гэр хорооллын дэд төв болон ард иргэдийн оролцоонд анхаарал хандуулсан шинэ үйл ажиллагаа болон бүтцийг ямар ч үед нэвтрүүлэн ажиллана. Эдгээр шинэ санаа, түүний хэрэгжилт нь чадавхи бэхжүүлэх стратегийн нэг хэсэг нь юм. Гэр хорооллын хөгжлийн газрыг (ГХХГ) бий болгосонтой шууд холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг дахин хөгжүүлэх үүрэг хариуцлага бүхий агентлагийг байгуулах бөгөөд тус агентлагийн үйл ажиллагаа улам илүү хөгжин, сайжрах юм. Энэ нь цаашид ирээдүйн үйл ажиллагаатай холбоотой зорилт, зүг чигийг тогтоох боломжийг олгож байгаа юм. ГХХГ-н төв хэлтэс нь гэр хорооллыг дахин хөгжүүлэхтэй холбоотой төлөвлөгөө, бодлого, төслийн тодорхойлолт, бүтэц болон хяналттай холбоотой үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Энэхүү “шинэчилэн өөрчилсөн” ГХХГ нь одоогоор үйл ажиллагаагаа явуулж буй агентлагтай төстэй үйл ажиллагаа явуулах боловч төлөвлөлт болон бодлогын үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэн байгаа болно. ГХХГ нь дараах зүйлсийг хариуцан ажиллана: • Нийслэлийг хамарсан дэд төвүүдийн дахин хөгжүүлэхтэй холбоотой стратеги болон төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах мөн дэд төв тус бүрийг дахин хөгжүүлэхтэй холбоотой төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах. • Дэд төвийг дахин хөгжүүлэхтэй холбоотой стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах мөн дэд төвийн дахин хөгжүүлэлт тус бүрт зориулсан бизнес төлөвлөгөөг боловсруулхад хамтран ажиллах. Дэд төвийг дахин хөгжүүлэх мөн гэр хорооллыг хөгжүүлэхтэй холбоотой нийслэлийн хэмжээний стратегийг хянах, шинэчилэх. ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ХОРОО Захирал Төслийн Менежментийн Алба Техникийн баг Институтын баг Төслийн нягтлан бодох бүртгэлийн баг Захиргааны баг Баянхошуу Төслийн хэрэгжилтийн нэгж Сэлбэ Төслийн хэрэгжилтийн нэгж ХУДАЛДАН АВАЛТЫН ХОРОО Дэд төвийг дахин төлөвлөх газарТехникийн Тусламжийн Зөвлөх Баг
  • 5. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд т хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих х 2013 оны 11 дүгээр сар • Дэд төв тус бүрт зориулсан дахин х төлөвлөгөөг бэлтгэх. Төлөвл ажиллах. Үүнд: Шаталсан т багтана. • Мастер төлөвлөгөө, дэд т ажиллагааны төлөвлөгөө м Ирээдүйд үйл ажиллагаагаа явуулах хэсгээс үзнэ үү. Зураг 6.3: ГХХГ-тай холбоотой санал болгож буй б ОШСЗШ –н үед буюу хөрөнгө байх үед аль хэдийн үйл ажиллагаа нь жигдэрсэн ГХХГ явуулдаг Гэр хорооллыг орон сууцжуулах х хэмжээнд хэрэгжих дэд төвийг дахин х хэрэгжилтийг хариуцан ажиллахуйц нэг нэгдсэн байгууллага болох Дахин Төлөвлөх Газар (ГХДТГ ажиллагаагаа явуулж байсан механизм (ТЗҮХМ)-г хадгалж ү Төлөвлөлт, Бодлогын Хэлтэс Хяналтын Хэлтэс Хуулийн Хэлтэс Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан рт зориулсан дахин хөгжүүлэлттэй холбоотой бизнесийн ер влөгөө боловсруулах үйл ажиллагааг хариуцан, хамтран нд: Шаталсан төлөвлөгөө мөн техникийн үндэслэлийн санал тус тус дэд төвийн нарийвчилсан төлөвлөгөө, үе шаттай мөн техникийн үндэслэлийн санал боловсруулах йл ажиллагаагаа явуулах ГХХГ-н бүтэц зохион байгуулалтыг Зураг тай холбоотой санал болгож буй бүтэц зохион байгуулалт ө оруулалтын (tranche) 2 эсвэл 3 дахь үе шат хэрэгжиж йл ажиллагаа нь жигдэрсэн ГХХГ-н харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр нь ДТДТГ-тай нэгдэн нийслэлийн вийг дахин хөгжүүлэх хөтөлбөрийн бүтэц бол хэрэгжилтийг хариуцан ажиллахуйц нэг нэгдсэн байгууллага болох Гэр Хорооллыг ГХДТГ)–г байгуулах юм. (Зураг 6.4). ГХДТГ нь ажиллагаагаа явуулж байсан ДТДТГ-н Тусгай зориулалтын үйлчилгээний х үлдэнэ. Дарга Хяналтын Хэлтэс Захиргааны Хэлтэс Олон улсын харилцаа Хамтын ажиллагааны хэлтэс Хуулийн Хэлтэс Эцсийн тайлан Хуудас 65 лэлттэй холбоотой бизнесийн ерөнхий йл ажиллагааг хариуцан, хамтран ндэслэлийн санал тус тус е шаттай үйл ндэслэлийн санал боловсруулах. Зураг 6.3 –р тэц зохион байгуулалт е шат хэрэгжиж йл ажиллагаагаа тай нэгдэн нийслэлийн тэц болон түүний Гэр Хорооллыг нь өмнө нь үйл йлчилгээний хүргэлтийн Олон улсын харилцаа & Хамтын ажиллагааны хэлтэс
  • 6. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 66 Зураг 6.4: Урт хугацааны гэр хорооллын дахин төлөвлөлт: Институтын зохион байгуулалт 6.2 Хэрэгжилтийн хугацаа Хөрөнгө оруулалтын хөтөллбөр нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулах бөгөөд нийт 10 жилийн хугацаанд хэрэгжих юм. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжиж дуусах хугацааг 2022 он эсвэл 2023 оны эхээр хэмээн тооцож байна (Зураг 6.5). Дэд төвийн дэд бүтцийн төлөвлөгөөг боловсруулан гаргах үйл ажиллагаа нь ОШСЗШ бусад бодит хамтын ажиллагаан дээр суурилсан байх юм—усан хангамж ба ариутгах татуурга (УХАТ) болон халаалтын үйлчилгээ (ХҮ). Дэд төвийн төлөвлөгөөнд мөн авто замыг оруулан тооцож байгаа болно. Шаардлагатай хэмжээ бүхий усан хангамж болон ариутгах татуургын сүлжээ мөн халаатын шугам сүлжээ нь Дэд төвийн дэд бүтцийн төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй зам засварын ажилтай холбоотой юм. Ажлын үр ашигтай зохион байгуулалтын хувьд усан хамгамж ба ариутгах татуурга болон халаалтын хоолой зэрэгтэй холбоотой барилгын ажлуудыг зам засварын ажлын өмнө хийж дуусгах шаардлагатай юм. Дээрх дээр үндэслэн харвал хөрөнгө оруулалтын гурван үе шат тус бүртэй холбоотой барилгын ажлыг бараг нэгэн зэрэг эхлэх шаардлагатай байгаа юм. Усан хамгамж ба ариутгах татуурга болон халаалттай холбоотой шугамын ажлыг хийж дуусгахад хөрөнгө оруулалтын үе шат тус бүрт ойролцоогоор 2.5 жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын үе шат 1 хүрээнд авч үзвэл барилгын ажлыг Баянхошуу болон Сэлбэ-д зэрэг эхлүүлэх юм. Дэд төв тус бүрт барилгын ажлыг тус тусад нь эхлүүлэх бөгөөд барилгын ажлын загвар, зааварчилгаа нь холбогдох зөвлөхүүдийн хяналтан дор гүйцэтгэгдэнэ. Өөр хоорондоо харилцан ижил ажил болон зохион байгуулалттай үйл ажиллагаануудыг хөрөнгө оруулалтын үе шат тус бүрт хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь тухайн нэг хөрөнгө оруулалтын үе шатанд заасан дэд төв тус бүрт дэд бүтцийн сайжруулалттай холбоотой барилгын ажлыг зэрэг эхлүүлнэ гэсэн үг юм. Хотын хөгжилт ба Хөрөнгө оруулалт хариуцсан засаг даргын орлогч ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ГАЗАР ТУЗ Гэр хорооллыг дахин төлөвлөх газар (ГХДТГ) Төслийн нэгж Төслийн нэгж Улаанбаатар хотыг засаш дарга Төслийн нэгж
  • 7. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 67 Төсвийн хязгаарлалттай холбоотойгоор шинэ дэд төвийн ажлыг хөрөнгө оруулалтын үе шат 2 болон 3 үед хэрэгжүүлэх төлөвтэй байна. Зураг 6.5: Хэрэгжилтийн урьдчилсан төлөвлөгөө—ОШСЗШ-н бүрэлдэхүүн хэсэг Item 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 PPTA 7970 / RETA 7918 Setting-up of PMO Selection of Advisory Consultant to PMO Tranche 1: Bayankhoshuu and Selbe Subcenters Selection of consultants, Design, Tendering Subc. Develoment Construction Subcenter Development Selection of Consultants, Design, Tendering, WSS WSS Systems Construction Sel. Consultants, Design, Tender Heating Services Heating Services Construction Tranche 2: Two Additional Subcenters Selection of consultants, Design, Tendering Subc. Develoment Construction Subcenter Development Selection of Consultants, Design, Tendering, WSS WSS Systems Construction Sel. Consultants, Design, Tender Heating Services Heating Services Construction Tranche 3: Two Additional Subcenters Selection of consultants, Design, Tendering Subc. Develoment Construction Subcenter Development Selection of Consultants, Design, Tendering, WSS WSS Systems Construction Sel. Consultants, Design, Tender Heating Services Heating Services Construction vv§ v vv§v Liability period vv§ vv§v v v vv§ vv§v vv§ v vv§v vv§ vv§v v v vv§ vv§v vv§ v vv§v vv§ vv§v v v vv§ vv§v TD: Тендерийн бичиг баримт; HS: Халаалтын үйлчилгээ; PMO: Төслийн Менежментийн Алба; TS: Техникийн нөхцөл; WSS: Усан хамгамж ба ариутгах татуурга; WWOIP: Ус хангамж болон ариутгах татуургын ашиглалтыг сайжруулах төсөл 6.3 Худалдан авалтын төлөвлөгөө Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зүгээс санхүүжиж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хулалдан авах үйл ажиллагааг АХБ-ны Худалдан Авалтын Зааварчилгааны дагуу явуулна (2011 оны 04 сар, тухай бүрт нь шинэчилэн ажиллана). Худалдан авалтын бүх гэрээ нь АХБ-ны авилгын эсрэг заалтыг оруулсан байна. Худалдан авалтыг ТМА-н зүгээс Техникийн Тусламж үзүүлэх зөвлөхүүдийн дэмжлэг тусламж, зааварчилгаатайгаар ерөнхийдөө хариуцан ажиллана. Хэрэв барилгын ажлын нийт өртөг нь $1,000,000 дээш эсвэл тухайн бараа бүтээгдэхүүний өртөг нь $500,000 дээш байгаа тохиолдолд тухайн худалдан авалт, нийлүүлэлтэй холбоотойгоор олон улсын тендерийн сонгон шалгаруулалтыг зарлана (ОУТСШ). Хэрэв барилгын ажлын нийт өртөг нь $1,000,000 доош тохиолдолд үндэсний тендерийн сонгон шалгаруулалтыг зарлана (ҮТСШ). Хэрэв сонгосон тоног төхөөрөмж,
  • 8. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 68 бараа материалын нийт өртөг нь $100,000 -с $500,000 хооронд байгаа тохиолдолд ҮТСШ-г зарлан сонгон шалгаруулах бол харин $100,000-с бага дүнтэй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг тендер зарлахгүйгээр худалдан авалт хийнэ. Урьдчилгаанд төсөв нь бичигдээгүй жижиг хэмжээтэй ажлын хөлсийг дансаар дамжуулан олгоно. ҮТСШ-г зарлахаас өмнө худалдан авалтын журам нь АХБ-ны холбогдох шаардлагатай нийцэж байгаа эсэхийг бататгах үүднээс худалдан авалтын журмыг АХБ болон Засгийн газрын зүгээс хянаж болно. Шаардлагатай бүх тодруулга эсвэл мэдээллийг худалдан авалтын төлөвлөгөөнд тусгасан байна. Үндэсний тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой журмыг 2005 оны 12 сарын 01-нд батлагдан 2006 оны 02 сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаад 2007 оны 02 сарын 06 болон 2009 оны 07 сарын 16-ны өдөр тус тус өөрчлөлт орсон Монгол улсын Худалдан Авалтын Тухай хууль (ХАХ)-н дагуу боловсруулах бөгөөд энэ нь АХБ- ны Худалдан авалтын зааварчилгаа 1–д заасан тодруулга, мэдээллийг агуулсан байх шаардлагатай. Баянхошуу болон Сэлбэ дэхь ОШСЗШ –н хөрөнгө оруулалтын үе шат 1-н хэрэгжилтэнд дараах зүйлс орно: (i) Олон улсын тендерийн сонгон шалгаруулалт (ОУТСШ)-н хүрээнд хийгдэх барилгын ажилтай холбоотой 26 гэрээ, (ii) Үндэсний тендерийн сонгон шалгаруулалт (ҮТСШ)-н хүрээнд хийгдэх барилгын ажилтай холбоотой 6 гэрээ, мөн (iii) загвар болон тендерийн бичиг баримт боловсруулахтай холбоотой мөн барилгын ажилтай холбоотой зөвлөх үйлчилгээний 4 гэрээг тус тус Хүснэгт 6.1-с үзнэ үү. Бүх зөвлөхийг АХБ-ны Зөвлөхтэй холбоотой зааварчилгааны дагуу ажилд авч ажиллуулна. Хүснэгт 6.1 ОШСЗШ-н хөрөнгө оруулалтын үе шат 1–н хүрээнд хийгдэж Баянхошуу болон Сэлбэд хэрэгжих дэд төслийн барилгын ажлын суурь үнийн жагсаалт Ерөнхий тайлбар Урьдчилан тооцсон үнэ (хуримтлагдсан) Урьдчилан тооцож буй гэрээний тоо Худалдан авалтын аргачилал Тайлбар Дэд төвийн дэд бүтэц Ажил & бараа бүтээгдэхүүн 27,968,000 8 ОУТСШ/ҮТСШ Зөвлөх үйлчилгээ 2,299,000 2 ЧЗССШ Усан хангамж & Ариутгах татуурга Ажил & бараа бүтээгдэхүүн 20,672,917 7 ОУТСШ/ҮТСШ Загвар, хангамж, суурьлуулалт 3,700,000 1 ОУТСШ Зөвлөх үйлчилгээ 1,631,000 1 ЧЗССШ Халаалтын үйлчилгээ Ажил & бараа бүтээгдэхүүн 17,615,200 6 ОУТСШ/ҮТСШ Зөвлөх үйлчилгээ 1,413,850 1 ЧЗССШ Хөрөнгө оруулалтыг үе шат 2 болон 3-н хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож буй дэд төвүүдийн дахин төлөвлөлт нь хоорондоо харилцан ижил төстэйгээс гадна хөрөнгө оруулалтын үе шат 1-д заасан дэд төвүүдтэй мөн ижил байна—Баянхошуу болон Сэлбэ дэхь одоогийн дэд бүтцийн үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн хувьд. Одоогийн ариутгах татуурга хоолойг дотоодын бохир усны сүлжээтэй холбохуйц харилцан адилгүй хэмжээтэй ариутгах татуургыг бүх дэд төвүүдэд барих шаардлагатай байгаа энэ үед ус дамжуулах хоолой нь харьцангуй ойр зайд баригдсан байгаа юм. Баянхошуу болон Сэлбийн дэд төслүүдээс суутган авсан барилгын ажил мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотой тэнцүү дундаж зардлыг ОШСЗШ-н хөрөнгө оруулалтын үе шат 2, 3-т зориулсан зардлын хүснэгтэнд оруулсан байгаа болно (Хүснэгт 6.2).
  • 9. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 69 Table 6.2: ОШСЗШ-н хөрөнгө оруулалтын үе шат 2,3 –н хүрээнд хийгдэж буй барилгын ажилд зориулсан үнийг жагсаалт Хөрөнгө Оруулалтын Үе шат Ерөнхий тайлбар Урьдчилан тооцсон үнэ (хуримтлагдсан) Урьдчилан тооцож буй гэрээний тоо Худалдан авалтын аргачилал Зөвлөх үйлчилгээ Худалдан авалтын аргачилал Үе шат 2 Баянхошуу Дэд төвийн төлөвлөлт Баянхошуу-Сэлбэ чиглэлийн зам 4,998,088 1 ОУТСШ 249,904 ЧЗССШ Усан хангамж & Ариутгах татуурга Халаалтын үйлчилгээ 12,568,039 3 ОУТСШ 628,402 ЧЗССШ Сэлбэ Дэд төвийн төлөвлөлт Баянхошуу-Сэлбэ чиглэлийн зам 2,582,000 1 ОУТСШ 129,100 ЧЗССШ Чингэлтэй-Хайлааст чиглэлийн зам 2,085,000 1 ОУТСШ 104,250 Усан хангамж & Ариутгах татуурга Халаалтын үйлчилгээ 12,450,653 3 ОУТСШ 622,533 ЧЗССШ Баянхошуу 3 Дэд төвийн төлөвлөлт Зам засварын ажил 4,185,000 1 ОУТСШ 209,250 ЧЗССШ Усан хангамж & Ариутгах татуурга Халаалтын үйлчилгээ 9,566,275 2 ОУТСШ 478,314 ЧЗССШ Ханын материал Дэд төвийн төлөвлөлт Ханын материалын цэвэр зам 1,759,890 1 ОУТСШ 87,995 ЧЗССШ Усан хангамж & Ариутгах татуурга 8,919,658 3 ОУТСШ/ҮТСШ 445,983 ЧЗССШ Халаалтын үйлчилгээ 16,399,329 4 ОУТСШ/ҮТСШ 819,966 ЧЗССШ Хүнсний зах Дэд төвийн төлөвлөлт Усан хангамж & Ариутгах татуурга 9,434,658 3 ОУТСШ/ҮТСШ 471,733 ЧЗССШ Халаалтын үйлчилгээ 23,201,327 5 ОУТСШ/ҮТСШ 1,160,066 ЧЗССШ Чингэлтэй Дэд төвийн төлөвлөлт Усан хангамж & Ариутгах татуурга Халаалтын үйлчилгээ 10,440,597 3 ОУТСШ/ҮТСШ 522,030 ЧЗССШ Хайлааст Дэд төвийн төлөвлөлт Усан хангамж & Ариутгах татуурга Халаалтын үйлчилгээ 15,080,863 3 ОУТСШ/ҮТСШ 754,043 ЧЗССШ
  • 10. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 70 Хөрөнгө Оруулалтын Үе шат Ерөнхий тайлбар Урьдчилан тооцсон үнэ (хуримтлагдсан) Урьдчилан тооцож буй гэрээний тоо Худалдан авалтын аргачилал Зөвлөх үйлчилгээ Худалдан авалтын аргачилал Үе шат 3 Дарь эх 1 - Дарь эх 2 Дэд төвийн төлөвлөлт Дарь эх 1 - Дарь эх 2 чиглэлийн зам 3,774,000 1 ОУТСШ 188,700 ЧЗССШ BRT - Дарь эх 2 чиглэлийн зам 3,000,000 1 ОУТСШ 150,000 ЧЗССШ Дарь эх 2 -15 хороолол чиглэлийн зам 21,012,000 4 ОУТСШ 1,050,600 ЧЗССШ Сэлбэ голын уулзвар 1,500,000 1 ОУТСШ 75,000 ЧЗССШ Усан хангамж & Ариутгах татуурга Халаалтын үйлчилгээ Амгалан Дэд төвийн төлөвлөлт Амгалангийн чиглэлийн зам 2,229,000 1 ОУТСШ 111,450 ЧЗССШ Усан хангамж & Ариутгах татуурга 8,529,889 3 ОУТСШ/ҮТСШ 426,494 ЧЗССШ Халаалтын үйлчилгээ 4,226,487 2 ОУТСШ/ҮТСШ 211,324 ЧЗССШ Улиастай Дэд төвийн төлөвлөлт 15 хорооллын зам 7,772,250 2 ОУТСШ 388,613 ЧЗССШ Усан хангамж & Ариутгах татуурга 9,184,684 3 ОУТСШ/ҮТСШ 459,234 ЧЗССШ Халаалтын үйлчилгээ 11,644,461 3 ОУТСШ/ҮТСШ 582,223 ЧЗССШ 6.4 Зөвлөх үйлчилгээ Зөвлөх үйлчилгээ нь ОШСЗШ-г хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэхүү үйл ажиллагааны ихэнх хэсэг нь хөрөнгө оруулалтын үе шатны 1 хэсэгт хийгдэнэ. Үүнд: • Баянхошуу болон Сэлбэ дэхь усан хангамжийн болон ариутгах татуургын системыг шинээр бий болгохтой холбоотой Нарийвчилсан Загвар болон Барилгын зөвлөх үйлчилгээ; үүнд усан хамгамж ба ариутгах татуургын хэрэглээг сайжруулах дэд төслийн хэрэгжилтийг мөн оруулна (УХАТ). • Дэд төвийн төлөвлөгөөтөй холбоотой Нарийвчилсан Загвар болон Барилгын зөвлөх үйлчилгээ —зам барилга, ариутгах татуурга хоолой, үерээс урьдчилан сэргийлэх хоолой, далан гэх мэт мөн эдийн засаг, олон нийтийн хрээгцээнд тохиорсон байгууламжууд. • Баянхошуу болон Сэлбэ дэхь халаалт, халуун усны хангамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой Нарийвчилсан Загвар болон Барилгын зөвлөх үйлчилгээ. • Зөвлөх үйлчилгээ—5 жилийн хугацаатай 1 томоохон гэрээ—энэ нь Чадавхи бэхжүүлэлт, институтыг дэмжих төлөвлөгөөний хэрэгжилтэнд зориулагдсан бөгөөд үүнд дараах орно: o Хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах үүднээс Хөтөлбөрийн Менежментийн Албыг дэмжин ажиллах; o Хот болон дэд төв төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах, үүнд дэд төвийг дахин төлөвлөхтэй газрыг байгуулах, төлөвлөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцох, гэр хорооллыг хөгжүүлэх газрын
  • 11. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 71 үйлхорооллыг хөгжүүлэх газрын зрыг байгуулах, төлөвлөх үйл ажГэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр, мөн эдгээр төслүүүдэд оруулж буй нийт ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс институтын чадавхийг бэхжүүлэн ажиллах. o УСУГ, ОСНААГ канторс болон уурын зуух зэрэг байгууллагуудыг дэмжин ажиллах. o Үйлчилгээ үзүүлж буй газруудыг удирдлагыг сайжруулах үүднээс байгууллагын болон хууль тогтоомжинд орж буй аливаа өөрчлөлттэй холбоотой хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэн ажиллах. • Олон нийтийн оролцоо болон ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой зөвлөх үйлчилгээ—НҮБ-ын Хүн ам, нутагшил, суурьшлын хөтөлбөрийн зүгээс АХБ-нд гаргах буй тусгай санал. Хөрөнгө оруулалтын үе шат 2 болон 3-тай холбоотойгоор шаардагдах нэмэлт зөвлөх үйлчилгээ, ялангуяа ТМА-д дэмжлэг туслалцаа үзүүлэх. Энэхүү үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын үе шат 1-н төгсгөл хэсэгт хийх боловч ерөнхий тооцооллыг Бүлэг 3-т оруулсан байгаа болно. 6.5 Урьдчилсан гэрээ ба нөхөн санхүүжилт Бүх урьдчилсан гэрээг АХБ-ны Худалдан авалтын зааварчилгаа (2010 оны 04 сар, цаг тухайд нь өөрчилнө)-ны дагуу мөн АХБ-ны Зөвлөхийн Зааварчилгаа (2010 оны 04 сар, цаг тухайд нь өөрчилнө)-ны дагуу байгуулна. Урьдчилсан гэрээний үндсэн дээр тендерт оролцуулах хүсэлтийг АХБ-с батална. Зээлдэгч, хариуцсан мөн хэрэгжүүлэгч агентлагуудад урьдчилсан гэрээ байгуулна гэдэг нь АХБ-с тухайн төслийг санхүүжүүлнэ гэсэн баталгаа үл болно гэдгийг анхааруулсан байна. АХБ нь усан хангамжийн төслийн загвар болон хэрэгжилтийн зөвөлгөө зэрэгтэй холбоотойгоор олон улсын зөвлөх үйлчилгээний фирмийг сонгон шалгаруулах мөн ТМА-н зөвлөхүүдийг сонгон шалгаруулахтай холбоотой зар сурталчилгаа, тендерийн хүсэлт хүлээн авах санал, холбогдох бичиг баримт, үнэлгээ болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэгч агентлагт дэмжлэг үзүүлэн ажиллана. Хөрөнгө оруулалтыг үе шат 1 хэсэгт хоёр дэд төвийн усан хангамж, ариутгах татуургатай холбоотойгоор урьдчилсан гэрээг байгуулах шаардлагатай болж магадгүй гэж үзэж байна. http://www.adb.org/Documents/Guidelines/Procurement/Guidelines-Procurement.pdf http://www.adb.org/Documents/Guidelines/Consulting/Guidelines-Consultants.pdf Гэрээт зөвлөхийн зүгээс авбал зохих үйл ажиллагаанд зориулсан шалгах хуудсыг Төслийн хэрэгжилтийн цахим гарын авлагаас авна уу: http://www.adb.org/documents/handbooks/project-implementation/