Fr chapter 5 racb jdl 24 nov 2013

237 views
148 views

Published on

Published in: Design
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
237
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
7
Actions
Shares
0
Downloads
4
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Fr chapter 5 racb jdl 24 nov 2013

  1. 1. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 57 5 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БА САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 5-р Бүлэгт санал болгож буй Хөрөнгө оруулалтын ба санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцсэн ба үүнд Хөтөлбөрийн өртгийн тооцооллууд, санхүүжилтийн төлөвлөгөө ба санхүүжилтийн урсгал зэрэг асуудлууд багтсан. Зардлын дэлгэрэнгүй тооцоо болон санхүүгийн төлөвлөгөөг Хавсралт 14-т нарийвчлан харуулсан. 5.1 Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө Хөрөнгө оруулалтын Хөтөлбөрийн нийт өртөг нь 320 сая Америк доллар байна. (Хүснэгт5.1).1-р Төслийн нийт өртөг нь магадлашгүй ажил, үнийн өөрчлөлт, хүүгийн төлбөр болон бусад хураамжыг оруулан 104,52 сая Америк доллар байна. Хүснэгт 5.1 Хөрөнгө оруулалтын Хөтөлбөр (сая Америк доллараар) Зүйл Хөрөнгө оруулалтын Хөтөлбөр Төсөл 1 1. Суурь өртөг a 1. 1 Авто зам болон дэд бүтцийн өргөтгөл 1.1.1 Авто замын сайжруулалт 93.21 24.59 1.1.2 Усан хангамжын сүлжээний сайжруулалт 35.23 12.39 1.1.3 Ариутгах татуургын өргөтгөл 42.91 13.31 1.1.4 Дулааны системийн өргөтгөл 74.67 30.14 Дэд дүн 246.02 80.43 1.2. Үйлчилгээ үзүүлэгчдийн үр дүнг сайжруулах 11.48 3.70 1.3 Эдийн засгийн ба төрийн үйлчилгээг сайжруулах 15.36 5.00 1.4 Институци бүтцийг шинэчлэх ба чадавхийг бэхжүүлэх 1.4.1 Нарийвчилсан зураг төслийн инженерийн үйлчилгээ ба хяналт 11.90 2.00 1.4.2 Аюулгүй байдлы хяналт ба хөтөлбөрийн хэрэгжилтийн дэмжлэг 2.18 0.50 1.4.3 Хот төлөвлөлтийг сайжруулах ба дэд төвийг хөгжүүлэх 1.91 1.50 Дэд дүн 12.25 4.00 Дэд дүн (Суурь өртөг) 285.11 93.13 2. Магадлашгүй зардал Магадлашгүй зардал b 22.63 7.40 3. Хэрэгжүүлэлтийн явц дах санхүүжилтийн хураамжууд с 12.25 4.00 Total (1+2+3) 320.00 104.52 Эх сурвалж: ТБТТ-ны зөвлхүүдийн тооцоолол a Суурь өртөгт нэмүү өртгийн татвар болон импортын татварууд орохгүй. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд нийт нэмүү өртгий татвар болон импортын татварын хэмжээ 16.7 сая ам.доллар гэж тооцоологдсон бөгөөд Төсөл 1-ийн хүрээнд 6.08 сая ам.доллар байна. b Магадлашгүй зардлыг (Газар чөлөөлөлтийн зардал болон УСУГ-тай холбоотой буцалтгүй тусламжийн бүрэлдхүүн хэсэг үүнд орохгүй) тооцоолохдоо нийт суурь зардлын тооцооны 10 хувь байхаар хүсэлт гаргасан. Энэхүү 10 хувь нь төслийн төлөвлөлтийн нарийвчлалын зэрэг болон төслийн цогц шинжийг тусгасан болно. Энэ нь 7.86 сая ам.доллар буюу төслийн зардлын тоцооны 7.5 хувь байна. с Хүүгийн төлбөр ба бусад банкинд төлөх хураамжууд багтана. АХБ-наас олгох зээлийн барилгын ажлын явцын хүүгийн төлбөрийн хэмжээ нь АХС-аас Хөтөлбөрийн 1-р Төсөлд олгох зээлийн хувьд жилийн 2 хувь байх ба харин Ердийн зээлийн эх үүсвэрээс 1-р төсөлд олгох 5 жилийн зээлийн хувьдЛондонгийн банк хоорондын хүүгийн түвшин дээр гэрээнд хуваарилан олгох 0,4 хувь ба Төлбөрийн хугацаанд хуваарилсан 0,15 хувь тус тус байна. Тайлбар: Тоон дүнг тэгшитгэсэн учир нийт дүнтэйгээ ягтохирохгүй байж магадгүй Эх сурвалж: ТБТТ-ны Зөвлөхүүдийн тооцоолол.
  2. 2. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 58 5.2 Санхүүжилтийн төлөвлөгөө ба урсгал Хөрөнгө оруулалтын Хөтөлбөрийн санхүүжилтийн төлөвлөгөөг Хүснэгт 5.2.-д үзүүлэв. АХБ-ны зүгээс 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжих Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 51.2 хувь буюу 163.7 сая Америк долларын санхүүжилтийг Олон шатлалт санхүүжилтийн зээлийн шугам (ОШСЗШ)-аар санхүүжүүлнэ. ОШСЗШ нь Азийн хөгжлийн Сан (АХС), Ердийн хөрөнгийн Нөөц (ЕХН) ба АХБ-ны тусгайлсан сангуудын эх үүсвэрээс санхүүжигдэнэ ОШСЗШ нь үндсэн 3 үе шат бүхий төслүүдээс бүрдэх ба 10 гаруй жилийн хугацаанд хэрэгжих ба Засгийн газрын зүгээс тавигдах үе шатны санхүүжилтийн хүсэлтийн дагуу зээлийн эх үүсвэрийг олгох ба санхүүгийн хэлэлцээрт тохиролцсон ерөнхий нөхцөл болон тухайн үе шатны төсөл бүрийн зээлийн хэлэлцээрт заагдсан нөхцлийн дагуу зээлийг зарцуулан ашиглана. ОШСЗШ-ын дагуу хэрэгжих төслүүдийг санхүүжүүлэх зориулалтаар үе шат бүрийн төслийн зээлийн эх үүсвэрийг Засгийн газар Улаанбаатар хотын захиргаанд саадгүйгээр гарган өгч байна. Улаанбаатар хотын Захиргааны зүгээс хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нийт өртгийн 30% буюу 96 сая Америк долларыг санхүүжүүлэх ба үүнд татвар, хураамж, нүүлгэн шилжүүлэлтийн болон бусад зардлууд орсон болно.27 Хүснэгт 5.2 Санхүүжилтийн төлөвлөгөө Эх үүсвэр Дүн Америк Доллараар) Нийт дүнд эзлэх (%) Хөрөнгө оруулалтын хөтөлбөр Азийн Хөгжлийн Банк AХС-ийн Зээл 150.00 46.90 AХБ-ны буцалтгүй тусламж 13.70 4.30 Дэд дүн (АХС) 163.70 51.20 Улаанбаатар хотын Захиргаа 96.00 30.00 Хамтран санхүүжүүлэгч 60.30 18.80 Нийт 320.00 100.00 Төсөл 1 Азийн Хөгжлийн Банк AХС-ийн зээл 22.50 21.50 Ердийн хөрөнгийн эх үүсвэрийн зээл 27.50 26.30 Буцалтгүй тусламж 3.70 3.50 Дэд дүн 53.70 51.30 Улаанбаатар хотын Захиргаа 22.44 21.50 Хамтран санхүүжүүлэгч a 28.38 27.20 Нийт 104.52 100.00 Тайлбар: Тоон дүнг тэгшитгэсэн учир нийт дүнтэйгээ ягтохирохгүй байж магадгүй Эх сурвалж: ТБТТ-ны Зөвлөхүүдийн тооцоолол. ОШСЗШ-ын хүрээнд АХС ба ЕХН-өөс хуваарилагдах хөрөнгийн хувьд урьдчилсан байдлаар байгаа болно.АХС-аас нэмэлт санхүүжилт боломжтой болох үед ЕХН-ийн зээлийн хувь хэмжээг бууруулах ба үүний эсрэгээр ч байж болох ч ямар ч нөхцөл байдал үүслээ гэсэн ОШСЗШ-аар тогтсон үнийн дүнгээс давсан санхүүжилтийг АХБ хийхгүй гэдэг нь ойлгомжтой.АХС-ийн эх үүсвэрээс нэмж хуваарилах боломжийн хувьд (i) тухайн цаг үеүүдэд АХС-нд байх боломжит эх үүсвэрийн нөөцөөс, (ii) Монгол улсын энэхүү эх үүсвэрээс зээлжих эрх болон АХС-ийн хандивлагчдын тогтоосон шаардлагуудаас (iii) Мөн зээлийн ашиглалтын үр дүнгээс хамааран нэмж зээл олгох нөхцлүүдийг Монгол улс хэрхэн ханган биелүүлж байгаа байдлаас хамаарна. Үүнээс гадна энэхүү зээлийг АХБ-ны Захиралуудын зөвлөлөөр батлагдсаны дараа ОШСЗШ-ын хүрээнд хамтран санхүүжүүлэгчээр ажиллах сонирхлоо Хөгжлийн түншүүд урьдчилсан байдлаар илэрхийлээд байна. Хөгжлийн түншүүдээс хамтран санхүүжүүлэх үнийн дүнг ОШСЗШ-ын дүнгээс хасаж тооцно. Эдгээр хамтран санхүүжилтийн хувьд зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр байж болох ба зэрэгцээ санхүүжилт эсвэл хамтарсан санхүүжилтийн хэлбэртэй байж болно. АХБ-ны захиргааны хувьд иймэрхүү хамтран санхүүжилтийг мэдээлэл болгон 27 ЕХН-ийн зээл нь уян хатан байх бөгөөд цаашид УБХЗ болон АХБ-ны хооронд хэлэлцэгдэнэ.
  3. 3. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 59 Захиралуудын зөвлөлд жил бүр тайлагнадаг.Хэрэв Улаанбаатар хотын захиргааны санхүүжилтийн хэрэгцээ ОШСЗШ-ын дүнгээс давж нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон тохиолдолд нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг гаргаж болох ба тухайн хүсэлт нь АХБ-ны Захиралуудын зөвлөлөөр батлагдах ёстой. УБХЗ Төсөл 1-ийн хүрээнд барилгын ажил, газар чөлөөлөлт болон нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг хамтран санхүүжүүлэхэд 21.4% буюу 22.4 сая ам.доллар гаргана. 1-р Төслийн хувьд АХБ-наас 53,70 сая Америк доллар буюу шаардлагатай хөрөнгийн 51.3 хувийг санхүүжүүлнэ. Үүний 26.3 орчим хувийг АХС-гаас, 22.5 хувь буюу 27,5 сая Америк долларыг АХС-гаас, Хотуудын санхүүгийн түншлэлийн эх үүсвэрийн Хотын байгаль орчны Дэд бүтцийн сангаас 3,7 сая Америк долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг мөн гаргана. ЕХН-өөс санхүүжигдэх 27.50 сая Америк долларын зээл нь 20 жилийн хугацаатай зээл байх ба үүнээс эхний 5 жилд хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүүг АХБ-ны Лондонгийн банк хоорондын санал болгосон зээлийн түвшингээр тооцох ба жилийн 0,15 хувийн зээл авагч талын төлбөр болон үүнтэй төстэй бусад нөхцлүүдийг холбогдох зээлийн хэлэлцээрийн явцад харилцан тохирч тогтооно. Европын хөрөнгө оруулалтын банк зэрэгцээ санхүүжилтийн хэлбэрээр дээд тал нь 50 сая Еврогийн санхүүжилтийг хийх сонирхолоо илэрхийлсэн ба энэ зээл нь зөвхөн цэвэр ус ба ариутгах татуургын сайжруулалтын зориулалтаар зарцуулагдах ба 1-р төслийн санхүүжилтийн төлөвлөгөөнд урьдчилсан байдлаар орсон байгаа ба энэ асуудлыг цаашид нягталж албан ёсоор батлах ажил хийгдэх болно. Монгол улсын Засгийн газар нь АХБ-ны зээлийн болон буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг АХБ-ны зохицуулалтанд нийцсэн нөхцөлтэйгээр Улаанбаатар хотын захиргаанд дамжуулан зээлдүүлэх буюу шилжүүлнэ.АХБ-ны зээлийн эх үүсвэрийн өөрт холбогдох хэсгийг байршуулах урсгал зардлын дансыг Улаанбаатар хотын захиргаа Монгол улсын Төв банкинд нээнэ. Мөн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ашиглах зориулалт бүхий урсгал зардлын тусдаа дансыг Улаанбаатар хотын захиргаа нээнэ.Улаанбаатар хотын захиргаа АХБ-ны шаардлагыг хангасан нөхцлийг тавьсан байдлаар АХБ-ны зээлийн болон буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцож байгаа нийслэлийн өмчит байгууллагуудад дамжуулан зээлүүлж болно. Хөрөнгийн урсгалын бүдүүвчийг Зураг 5.1-т үзүүлэв.
  4. 4. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 60 Эдийн Засгийн Хөгжлийн Яам Сангийн Яам Азийн Хөгжлийн Банк (АХБ) Хамтран Зээлийн нэмэлт гэрээ гэргэрээгэрээ Улаанбаатар хотын Захиргаа (Хэрэгжүүлэгч агентлаг) Хөтөлбөрийн Менежментийн Алба Урсгал зардлын сан 1 – Зээл Урсгал зардлын сан 2- буцалтгүй тусламж Гэрээ байгуулагч, нийлүүлэгчид, зөвлөхүүд (Шууд төлбөр) Санхүүжилт гаргах хүсэлт (СГХ) УБХЗ бэлтгэн Сангийн яамруу хүргүүлсэн Санхүүжилт хийх Монгол Улсын Засгийн Газар (Зээлдэгч) Зураг 5.1 Хөрөнгийн урсгал

×