Fr chapter 1 racb nov 2013

  • 40 views
Uploaded on

 

More in: Design
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
40
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 1 1 ТАНИЛЦУУЛГА 1.1 Тайлангийн зорилго ба хамрах хүрээ Энэхүү Эцсийн тайлан нь санал болгож буй Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр(Хөрөнгө оруулалтын хөтөлбөр)-ийг бэлтгэхэд нь Монгол улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр Азийн Хөгжлийн Банк (АХБ) ба GHK Consulting Limited (ICF GHK1 )-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу бэлтгэгдэж буй 4 дахь томоохон тайлан юм. Эхний тайлангаар төслийн эхлэлийн үе шатыг;2013 оны 4-р сарын 30-нд хүргүүлсэн 2 дахь тайлан нь Төслийн Явцын тайлан байсан ба түүнд 2014-2023 оны хугацаанд АХБ-ны Олон шатлалт санхүүгийн зээлийн шугам /ОШСЗШ/-аар санхүүжигдэх санал болгож буй 9 жилийн хугацаат Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг тоймлон танилцуулсан. Гурав дахь тайлан болох эцсийн тайлангийн төсөл нь 2013 оны 8-р сарын 26-нд АХБ-нд хүргэгдсэн. Эцсийн тайлангийн төслийн үндсэн тайлан 2013 оны 8-р сарын 14-нд, хавсралтууд нь 2013 оны 9-р сарын 10-нд Монгол болон Анли хэл дээр хүргэгдсэн. Энэхүү эцсийн тайланд ОШСЗШ-ыг баримтжуулсан ба Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 1-р Төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг танилцуулсан. Мөн эцсийн тайлангийн төсөл хүргэгдсэнээс хойш хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон ТЭЗҮ-д гарсан өөрчлөлтийг2 засгийн газарт хүргүүлсэн АХБ-ны зээлийн баримт бичигтэй3 уялдуулан тусгасан материал хүргэгдсэн. Энэхүү эцсийн тайлан нь нийт дөрвөн ботьтой — ОШСЗШ-ын хүрээнд санал болгож буй Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баримтжуулсан 1-р боть, ОШСЗШ болон 1-р төслийг дэлгэрэнгүй танилцуулсан хавсралтуудыг багтаасан 2-р боть, ОШСЗШ болон 1-р төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг баримтжуулсан 3-р боть, Техник эдийн засгийн үндэслэлийн хавсралтууд болох 4-р боть гэсэн 4 хэсгээс бүрдэж байна. Энэ бүлэгт товч танилцуулгыг хүргэх ба тайлангийн бүтцийг тайлбарлана. 2-р Бүлэгт санал болгож буй Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн үндэслэлийг буюу салбарын бодит нөхцөл байдал, тулгарч буй гол асуудлууд ба тэдгээрийн нөлөөллийн үнэлгээ, хөгжлийн түншүүдийн хамтран ажиллах хийгээд санхүүжилтийн арга замуудын боломжыг хэлэлцсэн. 3-р Бүлэгт Салбарын хэтийн төлөвлөгөө, бодлогын хүрээ, стратегийн агуулга зэргийг хамруулсан байдлаар Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг тайлбарласан ба түүний хураангуйг мөн тайлбарласан. Хөтөлбөрийн үзүүлэх нөлөө хийгээд хүлээгдэж буй үр дүнг хэлэлцэж 1-3-р Төслүүдээс бий болох үр дүнгүүдийг нарийвчлан тайлбарласан. 4-р Бүлэгт Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гол онцлог шинжүүдийг тайлбарласан. Хөрөнгө оруулалтын ба санхүүжилтийн төлөвлөгөөг удаахь 5-р Бүлэгт хэлэлцсэн ба үүнд Хөтөлбөрийн өртгийн тооцооллууд, санхүүжилтийн төлөвлөгөө ба санхүүжилтийн урсгал зэрэг асуудлууд багтсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохицуулалтыг 6- р Бүлэгт хэлэлцсэн ба үүнд Хөтөлбөрийн менежмент, хэрэгжүүлэх хугацаа, худалдан авалтын төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, урьдчилан гэрээ хийх ба нөхөн санхүүжүүлэх асуудлууд багтсан. 7-р Бүлэгт Хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдач нөхцлийн үнэлгээг баримтжуулсан ба үүнд техникийн үнэлэлт, эдийн засгийн дүн шинжилгээ, санхүүгийн дүгнэлт шинжилгээ, худалдан авалт, ядуурлын болон нийгмийн үнэлгээ, хүрээлэн буй орчны аюулгүй байдал ба нүүлгэн шилжүүлэлт ба эрсдэл ба тэдгээрийг арилгах арга хэмжээ зэргийг бүхлээр нь багтаасан 1 ICF GHK бол GHK Holdings Limited болон түүний охин компаниудын бренд нэр юм. 2012 оны 2 дугаар сард, GHK Holdings болон түүний охин компаниуд ICF International компанид зарагдсан бөгөөд (NASDAQ хөрөнгийн бирж дэх нэр: ICFI) зөвлөх үйлчилгээ болон технологийн шийдлийг Засгийн Газар болон худалдааны түншүүддээ үзүүлж байна. ICF GHK нь ICF International-ийн чанартай үйлчилгээг түншүүддээ хүргэж байна. 2 ICF GHK компани УБХЗ-нд Эцсийн тайлангийн төслийн нэмэлт өөрчлөлт нэртэй баримт бичгийг Анли болон Монгол хэл дээр 2013 оны 9-р сарын 26-ны өдөр хүргүүлсэн. 3 Санал болгож буй Олон шатлалт санхүүгийн зээлийн шугамын талаарх тайлан болон саналыг удирдлагуудын зөвлөлд Улаанбаатар хотын гэр хорооллын хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн Зээлийн удирдлагын гарын авлага, Санхүүжилтийн гэрээний загвар болон үе шатны санхүүгийн хүсэлт зэргийг боловсруулсан. 45007 дугаарлалт бүхий төсөл, 2013 оны 8-р сар.
  • 2. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 2 Засаглалын нөхцөл байдлын үнэлгээ зэрэг багтсан. Сүүлийн буюу 8-р Бүлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах баталгаа болон ОШСЗШ-ын зарцуулалтын нөхцлүүдийг хамарсан. Үндсэн тайланд нэмэлт болгон цуврал Хавсралтыг хүргэх ба тэдгээрт ОШСЗШ ба 1-р Төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Үүнээс гадна нэмэлт хавсралт болгон Иргэдийн дунд явуулсан Нийгэм эдийн засгийн болон Төлбөр төлөх байдлын талаар хийгдсэн судалгааны тайлан болон Орон сууцжуулах болон бичил санхүүжилтийн талаархи хэлэлцүүлгийн бичвэрийг тус тус хүргүүлнэ. Энэхүү эцсийн тайланг мөн СD дээр буулгасан болно. 1.2 Төсөл бэлтгэх Техникийн туслалцаа (ТБТТ)-ны зорилго ба хамрах хүрээ Улаанбаатар хотын хотжилтын хэв маяг нь хоёр илт ялгаатай хэсэгт хуваагдаж байна. (i) Хотын төвийн хэсэг нь төвлөрсөн халаалт, халуун усны болон цэвэр бохир усны шугам сүлжээ бүхий орон сууцны хорооллууд ба (ii) бага дунд орлоготой айл өрхүүд төлөвлөлтгүйгээр олноор оршин сууж, нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдаагүй хашаа, ердийн хөрсөн замтай, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмж тааруу улам өргөжин тэлсээр байгаа гэр хорооллын хэсгээс бүрдэж байна. Улаанбаатар хотын нийт 1,3 сая гаран хүн амын 40% нь хотын төвд, үлдсэн 60% гаруй нь гэр хороололд амьдарч байна. АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж дууссан 7591 дугаарлалт бүхий Техникийн туслалцааны хүрээнд ICF GHK компани Улаанбаатар хотын хөгжлийг Хотын төв болон гэр хорооллуудыг хамруулсан байдлаар хөгжүүлэх шалгуур үзүүлэлтийг тогтооход туслан ажилласан. Зарим гэр хорооллын хувьд иргэд оршин суугчид нь зохион байгуулалттай, тодорхой ялгарах нийтийн тээврийн эцсийн буудалтай, авто замтай, зах хоршоотой, хувийн эзэмшлийн халуун усны газар болон гэр хашаа нь эмх цэгтцтэй байна. Харин зарим гэр хорооллууд ядруухан барьсан хашаатай ба худалдааны зах байхгүй, эвдэрч муудсан автобусны буудал зэрэгтэй байна. Эдгээр дутуу гуцуу байдлыг арилгах арга нь хотын төвөөс дундаж зайд алслагдсан гэр хорооллуудыг сонгон авч “дэд төвийг хөгжүүлэх арга”-ын хүрээнд хотын үндсэн үйлчилгээ болох ахуйн ус хангамж, ариун цэврийн нөхцлүүдийг бүрдүүлэх болон дулаан-халаалтыг тухайн хэсгүүдэд хүргэх нь зөв шийдэл болно гэж ТБТТ-ны үзсэн.2013 онд батлагдсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө –тэй гэр хорооллын хөгжлийг амжилттай уялдуулснаар хүрээлэн буй орчинд тулгараад буй асуудлууд ялангуяа агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах болно. Хэдийгээр нэлээд олон дэд төвүүдийг бий болгох талаар яригдаж байгаа ч санал болгож буй Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн урьдчилсан үе шат буюу 1-р Төсөлд зөвхөн Баянхошуу болон Сэлбэ –ийг хамруулахаар сонгосон. Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр(Хөрөнгө оруулалтын хөтөлбөр) нь Улаанбаатар хотын дунд хэсгийн гэр хороололд хотын үндсэн үйлчилгээ болон нийгэм эдийн засгийн үйлчилгээг сайжруулах Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг дэмжлэг үзүүлнэ. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нийт 10 жилийн турш 3 үе шаттайгаар хэрэгжинэ. Орон зайн болон салбарын аргуудыг нэгтгэн, өргөжин тэлж буй гэр хороололд хотын үндсэн дэд бүтцийн үйлчилгээ бий болгож, дэд төвүүдийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь оршин суугчдын хэрэгцээ шаардлаган дээр үндэслэн нийгэм эдийн засгийн байгууламжийг санхүүжүүлнэ. Буцалтгүй тусламж нь Ус Сувгийн Удирдах Газрын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад зарцуулагдана. Түүнчлэн энэхүү Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь (i) оршин суугчдын оролцоо, мэдлэг мэдээлэл (ii) газар шинэчлэл болон хотын дахин төлөвлөлтийн арга зам болон (iii) үйлчилгээний шинэчлэл зэргийг дэмжиж ажиллана. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн урьдчилсан төсөөллөөр эдийн засгийн боломжыг бүрдүүлсэн, хотын цогц үйлчилгээг хангасан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөг бага үзүүлдэг,
  • 3. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 3 иргэдийн амьдралын нөхцөл орчинг сайжруулсан, жигд хөгжилтэй дэд төвүүдийн сүлжээг бий болгох гэж томъёолсон.Энэ хүрээнд газар зүйн сонгосон байршилд, нэн хэрэгцээт бизнес эдийн засгийн болон ахуйн үйлчилгээг олон салбаруудын оролцоотойгоор хангахуйц зангилаа төвийг байгуулна. Эдгээр ажилд бизнес, эдийн засгийн болон ахуйн үйлчилгээний зангилаа төвийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, орон сууцны хангамж болон нөхцөл байдлыг сайжруулах ажлыг хөнгөвчлөх, газрыг оновчтой хийгээд ашигтай байдлаар ашиглахыг дэмжих болон амьдрах орчинг сайжруулах зэрэг ажлууд багтана.Мөн хөтөлбөрийг НАА-н үйлчилгээгээр иргэдийг тогтвортой хангах, эдийн засгийн боломжыг нэмэгдүүлэх, хот төлөвлөлт ба газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон урлаг соёлын байгууламж ба үйлчилгээгээр хангах, чадавхийг бэхжүүлэх гэсэн 5 зарчмыг баримтлан боловсруулсан.