Your SlideShare is downloading. ×
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Executive summary mon
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Executive summary mon

113

Published on

Published in: Design
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
113
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
3
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас vii ХУРААНГУЙ ТАЙЛАН Энэхүү Эцсийн тайлан нь санал болгож буй Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр (Хөрөнгө оруулалтын хөтөлбөр)-ийг бэлтгэхэд нь Монгол улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр Азийн Хөгжлийн Банк (АХБ) ба GHK Consulting Limited (ICF GHK)-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу бэлтгэгдэж буй 4 дэх томоохон тайлан юм. Эцсийн Тайлан нь ТБТТ-ны 4 дэх томоохон тайлан юм. Алсын хараа Хөтөлбөрийн алсын хараа нь Монгол улсын Засгийн газар ба Улаанбаатар хотын захиргааны нэн тэргүүний зорилт болгон тавьсан гэр хорооллыг дахин төлөвлөх Хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг 2030 хүртэл болгож тодотгосны дараа хийгдэж буй ажил юм”1. Дахин тодотгосон Ерөнхий төлөвлөгөөнд анх удаа гэр хорооллын хөгжлийн асуудлыг хөндөж2 Улаанбаатар хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд тодорхой дэд төвүүдийн хөгжлийг сайжруулах заалтууд орсон. Хотын төвөөс дундын зайнд байгаа гэр хорооллын хувьд Баянхошуу ба Сэлбэ дэд төвүүд3 нь хамгийн томоохонд тооцогдох ба дахин төлөвлөлтөнд анхлан хамрагдах дэд төвүүд юм. Шинэ ерөнхий төлөвлөгөө нь 2 үндсэн ололтыг агуулсан: (i) Хотын Ерөнхий төлөвлөгөөнд гэр хорооллын хөгжлийг бүрэн нэгдмэлээр авч үзсэн; (ii) одоогийн шинэчлэн тодотгосон төлөвлөгөөнд хотын одоо байгаа дэд төвүүдийн үнэ цэнэ болон тэдгээрийн хөгжил нь хотын цаашдын өсөлтөнд чухал элемент болох юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн4. Санал болгож буй хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн алсын хараа нь дэд төвүүдийг дахин өөрчлөн хөгжүүлэх явдал юм. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн урьдчилсан төсөөллөөр эдийн засгийн боломжыг бүрдүүлсэн, хотын цогц үйлчилгээг хангасан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөг бага үзүүлдэг, иргэдийн амьдралын нөхцөл орчинг сайжруулсан, жигд хөгжилтэй дэд төвүүдийн сүлжээг бий болгох гэж томъёолсон.Энэ хүрээнд газар зүйн сонгосон байршилд, нэн хэрэгцээт бизнес эдийн засгийн болон ахуйн үйлчилгээг олон салбаруудын оролцоотойгоор хангахуйц зангилаа төвийг байгуулна. Хөтөлбөрийг хотын тогтвортой үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн боломжыг ихэсгэх, хот төлөвлөлт болон газар ашиглалтыг оновчтой болгох, олон нийтийн болон соёлын үйлчилгээг өсгөх, агаарын бохирдолыг бууруулах гэсэн 5 зарчимд суурилан боловсруулсан. Эдгээр зарчмуудын хүрээнд авто зам болон НАА-н үйлчилгээг өргөтгөх дэд бүтцэд болон институци бүтцийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалтыг хийх, эдийн засгийн болон нийгмийн байгууламжыг 1 2013 оны 2-р сард УИХ-аар батлагдсан 2 АХБ 7591 дугаарлалт бүхий ТТ-аар Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн стратегийг боловсруулсан (a) гэр хорооллуудад дэд төв гэж нэрлэгдсэн одоо байгаа эдийн засгийн болон үйлчилгээг сайжруулах ажлыг бодитоор хийж зангилаа төвийг үүсгэх (b) дэд бүтцэд хөрөнгө оруулах замаар газар ашиглалтын хэв маягт өөрчлөлтийг оруулах замаар тухайн хэсэгт усан хангамж, ариутгах татуурга болон дулааныг хүргэхэд шаардагдах боломжын хэмжээний газрыг чөлөөлөх. 3 Баянхошуу дэд төв: Сонгино хайрхан дүүрэг–9-р Хороо; Сэлбэ дэд төв: Сүхбаатар дүүрэг–Khoroo 14 ба 17-р Хороо. 4 TТ 7591 төслийн дэмжлэгтэйгээр боловсруулав
  • 2. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас viii хөгжүүлэх, НАА-н үйлчилгээ үзүүлэгчдийн үр өгөөжийг сайжруулах, орон сууцны нийлүүлэлт болон нөхцлийг сайжруулах болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг дэмжих ажлууд хийгдэнэ. Хотын өсөлт ба Улаанбаатар хотын хөгжил 2012 онд Улаанбаатар хотын хүн ам 1.3 саяд хүрч 2000 оноос 32%-иар нэмэгдэж, Монголын нийт хүн амын 46%-ийг эзлэх болов. Хотын хүн ам 2000-2012 онд жилд дунджаар 4.6%-иас 2000-2010 онд 5.5% -иар буюу 484000-аар өсчээ. Улаанбаатар хот ДНБ-ий 60%-ийг гаргаж, Монголын эдийн засагт ноёлох байр суурийг эзэлж байгаа юм. Хотын Ерөнхий төлөвлөгөөний төсөөллөөр хүн ам 2010-2020 онд жил бүр 1.56%-иар, 2020- 2030 онд жил бүр 1.26% -иар өсөх тооцоотой байна. Улаанбаатар хотын хүн ам тэр дундаа гэр хорооллын хүн ам хурдацтай өссөн. Хөгжилд ирж байгаа ачаалал нь Улаанбаатар хотыг өөр хоорондоо эрс ялгаатай 2 хэсэгт хуваасан: (i) албан ёсны хэсэг буюу хотын төв нь төвлөрсөн НАА-н үйлчилгээ үүнд халаалт, ундны болон ахуйн ус, ариун цэврийн орчин бүрдсэн орон сууцэы томоохон хорооллуудаас бүрдсэн хэсэг. Бизнес худалдаа, үйлчилгээний дийлэнхи нь энэ хэсэгт байрладаг. (ii) Гэр хороолол нь хотын төвийн хаяа дэрлэн байрладаг ба ерөнхийдөө төлөвлөлт муутай, 500 м2-700 м2 голцуу хэмжээний НАА-н үйлчилгээнд холбогдоогүй хашаанаас голцуу бүрдэх ба нарийн төлөвлөлтгүй ба хучилтгүй авто замаар холбогддог төрийн болон нийгмийн наад захын үйлчилгээ хомс хүрдэг газрууд юм. Тэнд амьдарч буй иргэдийн хувьд ч янз бүр бөгөөд өрхүүдийн орлого багаас дунд зэрэг байхын зэрэгцээ Улаанбаатар хотын ядуусын дийлэнхи нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотын нийт хүн амын дөнгөж 40 орчим хувь нь хотын төвд амьдарч байгаа ба үлдсэн 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. НАА-н үйлчилгээний хүртээмж хотын хувьд харилцан адилгүй байна. Хотын суурь үйлчилгээний төлөвлөлт тааруу, засаглал сул, газрын харилцааны зах зээл болон газар ашиглалтын тогтолцоо хөгжөөгүй байгаа нь Улаанбаатар хотын хөгжлийг хязгаарлаж байна. Эдгээр нь Улаанбаатар хотын гэр хорооллуудад амьдралын нөхцөл байдал орчинг доройтуулах, эдийн засгийн боломж тааруу болох шалтгаан болсон юм. Хот төлөвлөлтийн сайн тогтолцоо байхгүй бөгөөд шаардлагатай дэд бүтэц байхгүй нөхцөлд эдийн засгийн болон худалдаа арилжаа бага байх ба НАА-н үйлчилгээ үзүүлэгчид эсвэл хотын захиргаа үүргээ бүрэн биелүүлэх боломж хангагдахгүй. Гэр хороололд амьдрах орчны нөхцөл тааруу болон эдийн засгийн боломж хязгаарлагдмал байгаа нь үндсэн асуудал болж байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх тэр тусмаа огт төлөвлөлтгүй байсан гэр хорооллыг хөгжүүлэх нь олон тооны асуудлыг үүсгэж байна. Төвлөрсөн шугам сүлжээ бүхий инженерийн дэд бүтэц байхгүй нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж шаардлага хангахгүй бохир зайлуулах болон хатуу хог хаягдал зайлуулах нөхцөл нь хөрс болон усыг ихээр бохирдуулсан байна. Нүүрсээр галладаг зуух, пийшингээс үүдэн нэмэгдсэн агаарын бохирдол нь амьдрах орчин нөхцлийг бүхлээр нь муу болгосон. Авто замын дэ бүтэц тааруу хөгжсөн нөхцөл нь нийтийн тээвэрт Тулгарч буй гол асуудлуудаас үүдэн агаарын бохирдол хэт ихсэх, эдийн засгийн өсөлт удаашрах,хотын төвийн замын түгжрэл үүсэхэд нөлөөлж хөгжлийн
  • 3. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас ix зорчин өнгөрөөх цагийг уртасгах болон бүтээмжийг бууруулах замаар эдийн засгийн үйл ажиллагааг боомилж байна. Чанаргүй авто зам нь мөн худалдаанд бэрхшээлийг үүсгэж байгаа буюу бараа болон үйлчилгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Бүртгэгдсэн авто машины тооны өсөлт, төлөвлөлт муутай баригдсан авто замын сүлжээний улмаас хотын түгжрэл, агаарын бохирдол ихсэж улмаар эдийн засгийн өсөлтөнд хүндрэл учруулж байна. Улаанбаатар хотын захиргааны өмнө тулгарч буй хөгжлийн ачаалал нь техникийн болон санхүүгийн хүндрэлтэй хавсарснаар хотын хөгжил тэнцвэргүй явагдах, гэр хорооллыг хотын эдийн засагтай бүрэн уялдуулах бололцоог хаасаар ирсэн. тэнцвэргүй байдал нь гэр хорооллыг хотын эдийн засагтай хөл нийлүүлэх боломжыг хааж байна. Дэд төвүүд нь худалдааны болон нийгмийн байгууламжууд ба тээврийн зангилаа бөгөөд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, ажлын байр ба эдийн засгийн боломжыг бүрдүүлдэг. Улаанбаатар хотын төвөөс дундын зайнд байрладаг төрөл бүрийн хэмжээний газар нутагтай ойролцоогоор 16 дэд төвийг тодорхойлсон.5 Хотын ерөнхий хөгжил хийгээд орон зайн тэнцвэрт байдалд шийдвэрлэх үүрэгтэй гэхээс өөрөөр дэд төвүүдэд хотын НАА-н үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр холбогдох хөрөнгө оруулалт хийгдэхгүй явсаар ирсэн. Усан хангамж, ариутгах татуурга болон халаалт зэрэг суурь бүтцийн хүртээмж тааруу байдал нь хотын өсөлтийн боломжыг хязгаарласаар байна. Дэд төвийн хөгжилөөр бүхий л үр дүнгүүдэд хүрэх болно…. Дэд төвүүдийг ирээдүйд гэр хорооллыг дахин төлөвлөх замаар хөгжлийн үйл явцыг бодитоор хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх хөшүүрэг бөгөөд бааз юм гэж үзсэн. Эдгээр байршуулд нь эерэг өөрчлөлтүүдийг амьдралд хэрэгжүүлэх бодит боломжыг олгож байна. Дэд төвүүд нь сайн зохион байгуулалттай үйлчилгээний зангилаа бүс болно. Тэдгээр нь амьдрах орчин нөхцлийг сайжруулахад шаардагдах эдийн засгийн болон нийгмийн байгууламжид хөрөнгө оруулалтыг ирээдүйд тогтвортой оруулж болох итгэл найдвар болж байна. Дэд төвийн хөгжил нь иргэд оршин суугчдад эдийн засгийн боломжоо өргөтгөх, илүү эрүүл бөгөөд аюулгүй орчин бүрдүүлэх боломж олгоно. Мөн илүү сайн төлөвлөлт болон иргэдийн оролцоонд тулгуурлан хийгдэх нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны нийлүүлэлт ба нийгмийн үйлчилгээ нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байдлаар хийгдэнэ. …энэ нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн үндсэн концепци санаа юм. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр 10 гаран жилийн хугацаанд хэрэгжих Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь ОШСЗШ-аас санхүүжигдэх 3 бие даасан үе шаттай явагдана. Тус хөтөлбөрийн зорилго нь хотын төвөөс дундын зайнд байрлах гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамж үйлчилгээг өргөтгөн хүргэн, хотжилтын дэд бүтэц болон суурь үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулахад оршино. Хөтөлбөрийн үр дүнг гэр хорооллын 400,000 гаруй оршин суугчид шууд харин Улаанбаатар хотын Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь 3 төсөлтэй ба 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. 5 Энэхүү дэд төвийн хүн амыг хамрах хүрээ нь 30,000 –аас 100,000 гаран байдаг ба Улаанбаатар хотын хүнсний зах байдаг учир үүнээс ч их хүнийг хамарч болох юм.
  • 4. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас x нийт хүн ам дам байдлаар хүртэх болно. Олон шатлалт санхүүгийн зээлийн шугам /ОШСЗШ/ бол АХБ, НЗДТГ болон Монгол улсын Засгийн Газрын хооронд удаан хугацааны түншлэлийн харилцаа тогтоож Хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ХОХ/-ийг санхүүжүүлэх нэг арга зам мөн. Энэ бол хот төлөвлөх, бодлогын эрс шинэчлэлт хийх, биет болон биет бус хөрөнгө оруулалтын бүтээлч харилцан ярилцлагын боломжийг бий болгоход чиглэсэн билээ. Цаашилбал, хотын үйлчилгээний тасралтгүй чанар, урьдчилан тооцох боломжийг буй болгож, хүссэн үр дүндээ хүрэх хангалттай санхүүгийн эх үүсвэрээр хангахын зэрэгцээ НЗДТГ-ын хэрэгцээг хангаж ажиллах АХБ-ны том боломж билээ. ОШСЗШ-ийн үе шат бүрт бодлогын эрс шинэчлэлийг эрчимтэй явуулахыг даалгаж, байгууллагын болон бодлогын шаардлагыг холбож өгнө. ОШСЗШ нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтэнд хамгийн сайн тохирсон зээлийн арга юм. ОШСЗШ-ын үндэслэл нь гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөө нь 4 стратегийн зорилтттой: • Стратегийн зорилт 1: Дэд төвүүдэд авто зам ба НАА-н үйлчилгээний хүртээмж сайжирч дэд төв хооронд харилцан уялдаа сайжирна. Үйл ажиллагаа / бүрдэл: Дэд төвийн хэмжээнд хотын суурь үйлчилгээний хүрээг тэлж үндсэн корридор гудамжыг байгуулж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэн, суурьшлын нягтралтыг дэмжих. • Стратегийн зорилт 2: Эдийн засгийн болон төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. Үйл ажиллагаа / бүрдэл: хүн амын эрэлтийг хангасан нийгмийн болон эдийн засгийн байгууламжид хөрөнгө оруулалт хийж хотын хэмнэл ба төвлөрлийг үүсгэж улмаар ажлын байр бий болгохыг дэмжих. • Стратегийн зорилт 3: НАА-н үйлчилгээ хангагчид илүү үр дүнтэй ажиллана. Үйл ажиллагаа / бүрдэл: Салбарын хүрээний шинэчлэлийг хийж усан хангамж, ариутгах татуурга ба дулааны хангамжын үйл ажиллагаа сайжирна. • Стратегийн зорилт 4: Институци бүтцийг бэхжүүлэх ба чадавхийг хөгжүүлэх. Үйл ажиллагаа / бүрдэл: хот төлөвлөлтийг бэхжүүлэх, хот төлөвлөлтийн хүчин чадлыг сайжруулах, нийгмийн хөгжлийг дэмжих, орон сууцны нийлүүлэлт ба жендерийн асуудлыг тооцсон үйл ажиллагааг төлөвлөх чадавхи, оршин суугчдын мэдлэг болон оролцоог нэмэгдүүлэх, институци бүтцийг бэхжүүлж төслийн менежментийн дэмжлэг үзүүлнэ. Хөтөлбөрийн үндэслэл нь гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөө бөгөөд тэр нь 4 стратегийн зорилттой. Газар зүйн хамрах хүрээ Хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр Ерөнхий төлөвлөгөөнд тодорхойлж өгсөн 7 дэд төвийг дахин төлөвлөж хөжүүлэх ажлыг дэмжинэ.1-р төсөлд хамрагдах дэд төвүүдийн хувьд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд заагдсан хөгжлийн хувьд стратегийн ач холбогдол бүхий хэсгүүд бөгөөд хойноос урагш болон баруунаас зүүн тийш явж буй авто замуудын уулзвар дээр байршсан. Мөн тэдгээр нь хотын хойд 7 дэд төвийг байгуулах ажлыг дэмжинэ. Баянхошуу ба Сэлбэ дэд төвүүд нь тэдгээрийн хотын хойд хэсэгт эзлэх стратегийн
  • 5. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xi хэсэгт байгаа хамгийн том хэмжээтэй дэд төвүүд бөгөөд хотын хөгжлийн гол татах хүч бүхий төв болох нэн өндөр боломжтой юм. ач холбогдлын дагуу сонгогдсон. 2 ба 3-р Төслийн ОШСЗШ-ын санхүүжилтийн хувьд урьдчилсан байдлаар 5 дэд төвийг товлоод байна. Гэхдээ 2 ба 3-р Төсөлд хамрагдах дэд төвүүдийн жагсаалт цаашид өөрчлөгдөж болох юм. Дэд бүтцэнд оруулах хөрөнгө оруулалт ба Хөтөлбөрийн 3 Төсөлд хамрагдах зорилтот дэд төвүүдийг дурьдвал: 1-р Төсөл—Баянхошуу ба Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлт: • Цэвэр ус болон ариутгах татуургын сүлжээг барьж байгуулах • Халаалтын станцууд ба дулааны сүлжээг барьж байгуулах • Нэн түрүүнд шаардлагатай авто зам, гүүр ба гудамжны тоноглолыг сайжруулах барьж байгуулах. • Ус зайлуулах байгууламжыг сайжруулах. • Эдийн засгийн болон нийгмийн байгууламжуудыг барьж байгуулах—хүүхдийн цэцэрлэг, автобусны буудал, бизнес инкубатор ба Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төв ба нийтийн авто зогсоол бүхий худалдааны зах. 2-р Төсөл—Баянхошуу ба Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг гүйцээж хотын дэд төвүүдийн эрэмбийг тогтоох ажилд дэмжлэг үзүүлэх: • Баянхошуу : Ханын материалын дэд төвийг хөгжүүлж Баянхошуу дэд төвтэй холбох. Энэ хүрээнд авто замыг барихын зэрэгцээ инженерийн гол дэд бүтцүүдийн магистрал шугамыг холбох асуудалд анхаарал хандуулна. • Сэлбэ: Чингэлтэй, Хайлааст ба Зах орчмыг багтаасан хотын баруун хэсгийн төв—авто замыг барихын зэрэгцээ инженерийн гол дэд бүтцүүдийн магистрал шугамыг холбоно. • Зүүн дэд төвийг судлаж үзэх (Амгалан ба Улиастай) НЗДТГ- тай хамтран ажиллаж энэ дэд төвийн Ерөнхий төлөвлөгөөний заалттай нийцэж байгаа байдал, дэд төвд шаардагдах зүйлс болон бусад дэд төвүүдтэй холбох бололцоо зэргийг нягтална. 3-р Төсөл—Хотын зүүн хэсэгт голлох дэд төвийг дахин төлөвлөж хотын төвтэй холбогдох байдлыг нь сайжруулна: • Амгалан эсвэл Улиастайн аль нэгийг хотын зүүн захын гол ач холбогдол бүхий дэд төв болгон дахин төлөвлөнө. • Сонгон авсан дэд төвүүдийн хоорондын тээврийн болон бусад уялдаа холбоог хангах. Энэ хүрээнд тухайн дэд төвийг хотын төвтэй холбохоос гадна бусад дэд төвүүд буюу Баянхошуу ба Сэлбэ дэд төвтэй холбох асуудалд анхаарна. • Нөөц жагсаалт: Сэлбийн зүүн төв —Дамбадаржаа, Дарь эх 1 ба 2 -оос бүрдэх гудамж төслийн хүрээнд санхүүжигдэх гол хурдны замыг барих тогтоол хүлээгдэж байна. Дэд төвийн хөгжлийг 3 үе шаттай төслөөр дэмжих ба дэд төвүүдийн өөр хоорондын уялдааг сайжруулна.
  • 6. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xii Дахин төлөвлөлтийн үйл явц Гэр хороолол дах газар ашиглалтын тэнцвэр алдагдсан болон НАА-н холболтыг хийх өртөг өндөр зэрэг шалтгааны улмаас илүү сайн нөхцөл бүхий орон сууц барих, амьдрах орчинг сайжруулах, дэд төвийн шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд хувийн хэвшлийн оролцоог бүх талаар урамшуулан дэмжинэ. Өөрсдийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хувь нийлүүлэн чөлөөлсөн газраа хувийн хэвшлийн барьж ашиглалтанд оруулах халаалт, ус болон бохирын асуудлыг цогцоор шийдсэн орон сууцаар солилцох хүсэлтэй байгаа иргэдийн бүлгийг UN-HABITAT –ийн дэмжлэгтэйгээр тогтоосон. Өрхүүдийн хувьд өөрийн эзэмшил хашааг шууд орон сууцаар солих, эсвэл газраа хувь нийлүүлэн чөлөөлж тухайн газар дээрээ бүрэн шийдэл бүхий баригдах орон сууцанд орох, эсвэл тодорхой төлбөр төлөн инженерийн дэд бүтцэд холбогдож орон сууцны нөхцлөө өөрсдөө сайжруулан тохилог хаусанд амьдрах зэрэг сонголтууд бий. Эдгээр үйл явцыг хувийн хэвшил оройлон гүйцэтгэх ба нэгдсэн зохицуулалтыг Дэд төвийн дахин төлөвлөлтийн газар (ДТДТГ) хариуцна. Энэ хандлагын хувьд Баянхошуу ба Сэлбэ дэд төвүүдийн ажилд ашиглагдах ба дараагийн үе шатанд хэрэгжих дэд төвийн дахин төлөвлөлтийн ажилд загвар болгон ашиглагдах юм. Эдгээр аргачлалыг бүсчлэлийн шаардлага, хувийн хэвшлийн сонирхол, дэд бүтцийн гол шугамуудад ойр байгаа байдал болон иргэдийн хүсэл эрмэлзлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ. Хувийн хэвшлийн нэлээн хэдэн компани энэ үйл ажиллагаанд оролцох сонирхолоо илэрхийлсэн. Дахин төлөвлөлт нь хийгдэх үндсэн ажил юм. ДТДТГ-ыг Хот байгуулалт ба хөрөнгө оруулалт хариуцсан Засаг даргын орлогчын харьяанд Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж хэлбэрээр байгуулна. Энэхүү тусгай зориулалт бүхий нэгж нь дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг нэгтгэн хариуцаж удирдлагаар хангана. Хамгийн гол нь Дэд төвийг хөжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх ба энэ хүрээнд хөгжлийн төлөвлөгөө ба түүний зарчмуудыг хатуу мөрдүүлэх, газар ашиглалтын харьцааг хянах, барилгын стандартыг мөрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог хянах ажлыг иргэд оршин суугчдын хүлээж буй үр дүн болон хувийн хэвшлийн сонирхолыг хангах зааг дээр зохицуулалтыг хийх. Мөн эдийн засгийн байгууламжуудыг барих ажлыг хувийн хэвшил болон НЗДТГ-тай харилцан уялдаатай зохицуулалтыг хийнэ. Энэ ажлын зохион байгуулалт ба менежментийг ДТДТГ хариуцна. Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн оршин суугчдын Ахлагч нарын зүгээс өрхүүд газраар орон сууц солих хүсэлтэй байгаа ба энэ ажилд оролцоход бэлэн байгаа тухай батлан хэлсэн. Иргэд оршин суугчдыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг тасралтгүй явуулах замаар энэ схемд оролцох сонирхолтой газар эзэмшигчдийн хүрээг тодорхойлж байна. Хувийн хэвшлийн хувьд эдгээр хашааны газрууд дээр орон сууцыг барих ажилд оролцох юм. Дахин төлөвлөлт болон суурьшлыг нягтруулах ажил үе шаттайгаар явагдана гэж үзэж байна. Хөтөлбөрийн туйлын зорилго нь газар эзэмшигчдийн сонгон
  • 7. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xiii авсан хувилбараас хамаараад хотын олон төрөл хэв шинжийг хадгалсан бөгөөд хотын суурь үйлчилгээ санхүүгийн тогтвортой нийлүүлэлтийн механизмаар хангагдсан хотын шинэ төвүүдийг байгуулах явдал юм. Оршин суугчдын оролцоо Оршин суугдчын оролцоо болон хэлэлцүүлэгт суурилсан замаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг боловсруулах хандлагыг 2012 оны 10-р сараас эхлэн UN- HABITAT байгууллагын оролцоотойгоор ТБТТ-наас танилцуулсан. Хандлагын хүрээнд тухайн бүсийн Иргэд болон бизнес эрхлэгчдийг хөтөлбөрийн эзэн нь байх мэдрэмжийг ойлгуулахыг зорьж байна. Мөн энэ хандлагын хүрээнд Хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр бий болгох үйлчилгээнд иргэдийн төлбөр төлөх байдлын эрмэлзлэлийг төрүүлж чадсан. Баянхошуу ба Сэлбэ төвд хийгдсэн ажлын явц ололтууд гэвэл: (i) Газар ашиглалтын төлөвлөгөө, хэсэгчлэн хөжүүлэх төлөвлөгөө ба хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийх ажлыг дэмжих үүрэг бүхий Оршин суугчдын хөгжлийн бүлэг байгуулагдсан; (ii) эрэлт хэрэгцээг үнэлэх ажил хийгдсэн, оршин суугчдын үйл ажиллагаан тайлан ба ЖДҮ-ийг хөгжүүлэх төлөвлөгөө тус тус бэлтгэгдсэн; (iii) Оршин суугчдын зөвлөл ба ТБТТ-ны зөвлөхүүд хамтран ажиллаж хотын үйлчилгээний нэгдсэн стратегийн талаар, газар дахин төлөвлөлтийн талаар болон газар ашиглалтын төлөвлөгөөг бэлтгэх талаар хэлэлцэж нэгдсэн ойлголцлыг бүрдүүлсэн (iv) иргэд оршин суугчдын ажил мэргэжлийн ур чадвар (өнөөгийн болон цаашид эзэмшихийг хүсэж буй)-ын байдлын зураглалыг гаргаж ЖДҮ-ийн төлөвлөгөөний дагуу ЖДҮ-ийн эрэлтийн дагуу хуваарилж сургалтын байгууллагуудын явуулж буй мэргэжлийн болон техникийн ур чадварын сургалтуудад сууж байна. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн өртгийг нарийвчлан тогтоох ажилд иргэдийг оролцуулах болон санал хүсэлтийг нь хуваалцах ажлыг UN-HABITAT тасралтгүй зохион байгуулна. Нөлөө, үр дүн Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нөлөөгөөр Улаанбаатар хотын иргэдийн амьдралын нөхцөл орчин сайжирна. Үр дүнд нь эдийн засгийн боломж болон хотын үйлчилгээ хангагдсан, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө бага үзүүлдэг амьдрах таатай орчинг хангасан, өрсөлдөх чадвар бүхий цогц дэд төвүүдийн сүлжээ үүснэ. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн үр дүнд амьдрах орчин сайжрах ба энэ хүрээнд 4 гол үр дүнд хүрнэ …
  • 8. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xiv Үр дүн 1: Дэд төвүүдэд авто зам ба НАА-н үйлчилгээний хүртээмж сайжирч дэд төв хооронд харилцан уялдаа сайжирна. Бодит дэд бүтцийг сайжруулах—1-р Төсөл: Бодит дэд бүтэц Баянхошуу дэд төв Сэлбэ дэд төв Усан хангамжы н шугам хоолой 6.712 км урт усан хангамжын сүлжээ. 11.9 км урт усан хангамжын сүлжээ. Ариутгах татуургын шугам 7.721 км урт ариутгах татуургын дотоод шугам 3.475 км урт үндсэн коллектор шугам 10.21 км урт ариутгах татуургын дотоод шугам, 2.09 км урт ариутгах татуургын гадна шугам 2.56 км урт үндсэн коллектор шугам Дулаан 8.4 MW –ийн 2 халаалтын станц 3.813 км урт дулааны шугам сүлжээ 1.200 км урт дулааны холболтын шугам 8.4 MW-ийн 3 халаалтын станц 5.884 км урт дулааны шугам сүлжээ 1.200 км урт дулааны холболтын шугам Хотын авто зам 4.96 км урт 5,5 м өргөн зорчих хэсэг ба 1 м өргөн явган зорчих замтай 1.19 км урт 5,5 м өргөн зорчих хэсэгтэй зам Одоо байгаа гудамжны гэрэлтүүлгийг 6.15 км зайд өргөтгөл хийх 5.356 км урт 5,5 м өргөн зорчих хэсэг ба 1 м өргөн явган зорчих замтай 3.42 км урт 5,5 м өргөн зорчих хэсэгтэй зам Одоо байгаа гудамжны гэрэлтүүлгийг 9,61км зайд өргөтгөл хийх Үерийн хамгаалал т 0.87 км хоолой 2.00 км голын дагуух даланг сайжруулах 1.00 км гүүр – 2 нэгж Задгай орчин 4.5 га ландшафт ба явган хүний зам 3.43 ландшафт ба явган хүний зам Усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, халаалтын бойлер ба шугам хоолой, хотын автозам, үерийн хамгаалалтын далан болон нийтийн эзэмшлийн задгай орчинг байгуулна. Бодит дэд бүтцийг сайжруулах—2 ба 3-р Төсөл: Бодит дэд бүтэц 2-р Төслийн дэд төвүүд 3-р Төслийн дэд төвүүд Усан хангамж Захын орчимд: • Усан хангамжын шугам сүлжээний зориулалтаар 22.6 га талбайг ашиглана • 500 m3 –ийн багтаамжтай 1 усан сан Амгалан: • Усан хангамжын шугам сүлжээний зориулалтаар 22.6 га талбайг ашиглана Улиастай: • Усан хангамжын шугам сүлжээний зориулалтаар 45.2 га талбайг ашиглана • 500 m3 –ийн багтаамжтай 1 усан сан Ариутгах татуургын шугам Ханын материал: • 0.5 km урт бохир цуглуулах Амгалан: • 22.6 га-г ариутгах татуургын сүлжээний Усан хангамж, ариутгах татуургын шугам, халаалтын бойлер ба дулааны шугам хоолой ба хотын авто зам.
  • 9. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xv коллектор Зах орчим: • 22.6 га-г ариутгах татуургын сүлжээний зориулалтаар ашиглагдаж байна • 1.25 km урт бохир цуглуулах коллектор зориулалтаар ашиглагдаж байна • 0.8 km урт бохир цуглуулах коллектор Улиастай: • 45.2 га-г ариутгах татуургын сүлжээний зориулалтаар ашиглагдаж байна • 2.0 km урт бохир цуглуулах үндсэн коллектор Дулаан Баянхошуу: • 30 MW дулааны станц • 4.924 км урт дулааны шугам сүлжээ Улиастай: • 45.2 га талбай дулааны зориулалтаар ашиглагдаж байна Сэлбэ: • (8.4 MW ба 20 MW) дулааны 2 станц • 7.416 км урт дулааны шугам сүлжээ Амгалан: • 22.6 га дулааны байгууламжуудын зориулалтаар ашиглагдаж байна Зах орчим: • 22.6 MW дулааны станц Хотын авто зам Зах орчим: 22.6 га-г авто замын зориулалтаар ашиглаж байна • Баянхошуу- Оршуулгын газар- Дэнжийн 1000-ийн авто замыг 4.2 км-ээр уртасгах • 2,1 км авто замаар Сэлбэ, Чингэлтэй- Хайлаастыг холбох, одоо байгаа авто замыг сайжруулах Амгалан: 22.6 га-г авто замын зориулалтаар ашиглаж байна Улиастай: 45.2 га –г авто замын зориулалтаар ашиглаж байна Одоо байгаа авто замыг сайжруулах • Сэлбэ – 7 буудал – Дарь эх 3.8 км • 15-р хороолол – Улиастай 10.4 км • Амгалангийн гол зам, 2.2 км Шинэ авто зам • Дарь эхийн ТЗА-ны Буудал – 1.0 км • Дарь эх 2 – 15-р хороолол, 7.0 км Үр дүн 2: Эдийн засгийн болон нийгмийн үйлчилгээ нэмэгдэнэ. Нийгмийн болон эдийн засгийн дэд бүтэц—1-р Төсөл Нийгмийн дэд бүтэц ба үйлчилгээ Баянхошуу дэд төв Сэлбэ дэд төв Цэцэрлэг 1,800 м2 анги, захиргаа, үйлчилгээний талбай + 500 м2 тоглоомын талбай 1,800 м2 анги, захиргаа, үйлчилгээний талбай + 500 м2 тоглоомын талбай Цэцэрлэг, бизнес инкибатор, МСҮТ, авто машины зогсоол ба автобусны буудал бүхий худалдааны зах төв.
  • 10. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xvi Эдийн засгийн дэд бүтэц ба үйлчилгээ Бизнес инкубатор төв ба Мэргэжил сургалт, Үйлдвэрийн төв 1,800 м2 талбай + 500 м2 задгай талбай ногоон байгууламж 1,800 м2 талбай + 500 м2 задгай талбай ногоон байгууламж 1-р Төслийн хүрээнд санал болгож буй хөрөнгө оруулалтаас гадна тухайн 2 дэд төвийн Хорооны захиргааны байруудыг шинэчлэх ажлыг УБЗ хийх шийдвэрийг гаргасан. Дэд төв тус бүрд байгаа хорооны байруудыг дахин засварлах эсвэл 40 айлын орон сууцыг барьж барилгын ажлын үед болон газраа хувь нийлүүлэн чөлөөлсөн иргэдийн түр амьдрах байр болгон ашиглана. Эдгээр байруудыг шинэчлэх болон барих ажлын санхүүжилт нь Улаанбаатар хотын 2013 оны төсөвт гэр хорооллыг хөгжүүлэх төсвийн хувиар суусан. Эдгээр ажлуудын тооцоолсон нийт өртөг нь 10-12 сая Америк доллар байна. НЗДТГ-аас Хорооны захиргааны байруудыг сайжруулах болон 40 айлын орон сууцыг барьж 2 дэд төвд шилжин суурьших айлуудыг түр байрлуулна. Нийгэм болон эдийн засгийн дэд бүтэц—2 ба 3-р Төсөл Нийгмийн дэд бүтэц ба нийгмйн үйлчилгээ 2-р Төслийн дэд төвүүд 3-р Төслийн дэд төвүүд Нийгмийн дэд бүтэц Захын орчим Амгалан Хайлааст Улиастай Чингэлтэй Эдийн засгийн дэд бүтэц ба үйлчилгээ Захын орчим Амгалан Улиастай Үр дүн 3: НАА-н үйлчилгээ хангагчид илүү үр дүнтэй ажиллана. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд АХБ-ны RETA 7918 дугаарлалт бүхий төслөөр бэлтгэсэн Цэвэр болон бохир усны ашиглалтыг сайжруулах төслийг нэмэлт дэд төслийн хувиар хэрэгжүүлнэ. Дэд төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв хэсгийн цэвэр ус ба ариутгах татуургын бохир зайлуулах үйлчилгээг бүхлээр нь сайжруулах ба шинэчлэлийн ажлуудын дагуу бараа, үйлчилгээ, ажлын худалдан авалт хийгдэнэ: • Усны нийлүүлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг чанарын шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд усан хангамжын нийлүүлэлтийн гол тоноглолуудыг алсын удирдлагажуулах. • Усны нийлүүлэлтийн голлох цэгүүд дээр тоолуурыг суурилуулах замаар Ашгийн бус усны менежментийг сайжруулах. • Үндсэн насос станцууд ба гүний худгуудын сорох насосыг шинээр солих ажлын хүрээнд автомат логик хяналт ба телеметрийн системийг суурилуулах . • Бохир усны ариутгалын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Төв Цэвэрлэх байгууламжын агааржуулах боловсруулалтыг шинэчлэж автомат хяналтын төхөөрөмжүүдийг суурилуулах. Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Буцалтгүй тусламжаар санхүүжигдэх үйл ажиллагааг сайжруулах дэд төсөл.
  • 11. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xvii Цэвэр ус ба ариутгах татуургын үйл ажиллагааг сайжруулах—1-р Төсөл Байршил Санал болгож буй сайжруулалт Дээд эх үүсвэр Удирдлагын төвтэй 2 талын шуурхай харилцааны горимтой болгох; Үйлдвэрийн эх үүсвэр Ашиглалтын хяналтын систем ба телеметр, давтамжын хяналттай насос, гүний 16 насос, харилцаа холбооны хэрэгсэл, хэмжилтийн төхөөрөмж (урсгал хэмжигч, даралт хэмжигч, усан сангийн түвшин мэдрэгч), хлорыг автоматаар тунлагч, Удирдлагын төвтэй холбох. Мах комбинатын насос станц Насос станц ба удирдлагын төвийн хооронд ба тунгаагч гүний худаг ба насос станцын хоорондын холбоо Баянголын насос станц Зүүн өмнөд усан сан, Чингэлтэйн өргөх станц. Удирдлагын төвтэй холбоно. Нисэхийн насос станц PLC, SCADA ба телеметрийн систем, хэмжилт болон хяналтын төхөөрөмжүүд. Толгойтын өргөх станц PLC, ба телеметрийн систем, удирдлагын төвтэй холбох. Шархадны өргөх станц ба усан сан Хэмжилтийн төхөөрөмж, PLC, ба телеметрийн систем, удирдлагын төвтэй холбох. Түгээх шугам сүлжээ Хяналтын 20 хаалт (даралт ба урсгал), 10 flow/pressure measuring pointsурсгал/даралт хэмжигч 10 цэгийг байгуулах хуучин 10 цэгийг сэргээн засварлах. Ашиглалтын хяналт удирдлагын төв Ашиглалтын үеийн хяналтын тоног төхөөрөмж, телеметр, сервер, компютер, программ хангамж. Дэд төслийг хэрэгжүүлэх өртөг нь 3,7 сая Америк доллар байх ба үүнийг Хотуудын санхүүжилтийн түншлэлийн зээлийн эх үүсвэрийн Хотын байгаль орчны Дэд бүтцийн сангаас санхүүжүүлнэ.2 ба 3-р төслийн явцад ч ийм зориулалтаар санхүүжилт шаардагдах байх Хөрөнгө оруулалтын дүнг илүү нарийвчлан тогтоох болно. Бодлогын хүрээ Усан хангамж болон ариутгах татуургын салбарын шинэчлэлийн хувьд одоо байгаа институци бүтцийг бэхжүүлэх, үйл ажиллагаа явуулах орчинг бүрдүүлж буй гэрээний зохицуулалтыг чангатгах, мөн зохицуулалт хийх үүрэгтэй байгууллагын институци бүтцийг ч эргэн харах болно. Энэ дагуу: • НЗДТГ ба ОСНААГ-ын конторууд хооронд болон НЗДТГ ба УСУГ-ын дарга нартай байгуулж буй менежментийн гэрээний зохицуулалтыг эргэн харж гүйцэтгэлийг урамшууллын системтэй уялдуулах, үнэ тариф тогтоох зарчмыг тодорхой болгох мөн Хөрөнгө оруулалтын Усан хангамж болон ариутгах татуургын салбарт санал болгож буй шинэчлэлийн чиглэл.
  • 12. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xviii зориулалтын нөөцийг бүрдүүлдэг болгох. • ОСНААГ-ын конторуудыг бүгдийг нь эсвэл дийлэнхийг нь нэгтгэх боломжыг нарийвчлан судлан үзэж тэдгээрийг УСУГ- ын харъяанд нийлүүлэх боломжыг мөн судлах. • Усан хангамжын болон ариутгах татуургын системийг Төр хувийн хэвшилд хариуцуулах талыг тооцон үзэх. • Ус болон ариутгах татуургыг Зохицуулах зөвлөлд тариф тогтоох, үйлчилгээний чанарын хяналтыг хийх, хангуулах, лицензи болон олон нийттэй харилцах зэрэг асуудлаар техникийн дэмжлэг үзүүлэх. Дулааны салбарын шинэчлэлийн үндсэн зорилго нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан дэд төвүүдэд одоогоор ашиглалтанд байгаа болон шинээр ашиглалтанд оруулах Халаалтын зуухнуудын санхүүгийн үр өгөөжийг хангах асуудал юм. Энэ хүрээнд операторуудтай хийх менежментийн гэрээг эргэн харах болон Эрчим хүчний зохицуулах хорооны оролцоо зэргийг авч үзнэ: • Шинэ халаалтын зуухны операторууд НЗДТГ-тай одоо байгаа халаалтын зуух ашиглагчидтай хийдэг гэрээтэй ойролцоо гэрээ байгуулах боловч хэрэглэгчдийг үйлчилгээний доголдол болон чанарын байдлаас хохироохгүй гэсэн заалтыг оруулж өгөх хэрэгтэй. Энэ хүрээнд шинэ операторын мөрдөх үнэ тарифыг тодорхой тусгах, тариф нь зардлаа нөхөх бололцоогүй үед татаас олгох талаарх амлалтууд хийгээд үйлчилгээг найдвартай үзүүлэх урьдач нөхцлүүд, үндсэн хөрөнгийн ашиглалтын байдлыг үнэлэх шалгуур зэргийг багтаана. • Операторуудыг нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар сонгож болох ба Халаалтын зуухны ашиглалтын зардлыг цаашид бууруулах бололцоотой хэлбэрээр зураг төслийг хийж барихыг үүрэг болгож болох юм. • Эрчим хүчний зохицуулах зөвлөл тарифын дэглэмийг тогтооход оролцох шаардлагатай ба үүнд жилийн суурь тарифыг тогтоох, хувийн хэвшлийн операторын хяналтаас давсан үнийн өсөлтийг индексжүүлэх томъёололыг тогтооход оролцоно. Шинэ халаалтын байгууламжаас түгээгдэх дулаан тоолуурын хэмжүүрээр хянагдах учир тариф ч мөн хэрэглэсэн хэрэглээнд суурилсан байх ёстой. • Одоогоор ажиллаж байгаа халаалтын зуухнуудуын хувьд ашиглагдан хэвээр байх ба хуучин хамарч байсан хэрэглэгчиддээ дулааныг үргэлжлүүлэн хангана. • Одоогоор ажиллаж байгаа халаалтын зуухны ашиглалтыг хариуцсан байгууллагатай хийх гэрээ нь шинээр байгуулагдах халаалтын зуухны ашиглалт хариуцсан байгууллагатай хийх гэрээтэй ойролцоо байна. Дулаан хангамжын салбарт санал болгож буй шинэчлэлийн чиглэл. Үр дүн 4: Институци бүтцийг бэхжүүлэх ба чадавхийг хөгжүүлэх 1- Төслийн үед ОШСЗШ-ыг хэрэгжүүлэх Зөвлөх үйлчилгээ эхлэх Инженерийн зураг
  • 13. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xix ба доорхи ажлуудыг гүйцэтгэнэ: • Дэд төвүүдийн усан хангамж болон ариутгах татуургын цуглуулах сүлжээний нарийвчилсан зураг төсөл ба барилгын ажлын хяналтыг хийх ба энэ ажилд цэвэр ус ба ариутгах татуургын ашиглалтыг сайжруулах дэд төслийн хэрэгжилтийг давхар хариуцна. • Дэд төвүүдэд хийгдэх авто замын шинэчлэлийн ажил, ус зайлуулах шугам хоолойн ажил, үерийн хамгаалалтын далан ба худалдаа үйлчилгээний болон төрийн байгууллагуудын барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл ба барилгын ажлын хяналтыг хийх. • Дэд төвүүдэд баригдах дулааны шугам ба хэрэглээний халуун усны шугамын нарийвчилсан зураг төсөл ба барилгын ажлын хяналтыг хийх. • UN-Habitat –ээс АХБ-нд тавьсан тусдаа саналын хүрээнд оршин суугчдын оролцоог хангах болон ЖДҮ-г хөгжүүлэх чиглэлийн Зөвлөх үйлчилгээ. • Чадавхийг бэхжүүлэх болон Институци бүтцийн шинэчлэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээ хэрэгжих ба энэ хүрээнд дэмжлэгийн доорхи чиглэлээр үзүүлнэ: o Төслийн удирдах нэгжийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх. o Хот төлөвлөлт ба дэд төвийн хөгжлийг сайжруулах ажлын хүрээнд Хөтөлбөрөөр санал болгож буй ДТДТГ-ыг байгуулж чадавхийг нь бэхжүүлэх, Гэр хорооллын хөгжлийн газар ба Гэр хорооллыг орон сууцжуулах Төслийг бэхжүүлэх, дэд төвийн дахин төлөвлөлтийн ажилд иргэд оршин суугчдын оролцоог хангах институци бүтцийн чадавхийг сайжруулах. o НАА-н үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад УСУГ, ОСНААГ ба Халаалтын зуухны ашиглалт хариуцагч талууд багтдаг. o Үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын менежментийг сайжруулахад шаардлагатай институцийн болон зохицуулалтын шинэчлэлийг хэрэгжүүлэх. төсөл, хяналт, чадавхийг бэхжүүлэх, институци бүтцийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Мөн НЗДТГ-ын бүтцийн нэгжүүд болон бусад гол оролцогч талуудтай хамтран ажиллах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр нэлээд хэдэн Зөвлөхүүд ирж ажиллахаар төлөвлөгдсөн. Энэ ажил нь 2014-2018 онуудад 5 жилийн хугацаанд хэрэгжих ба 1-р Төслийн хүрээнд бүрэн харин 2 ба 3- р Төслийн хувьд зарим үе шатанд нь хэрэгжих юм. Нийт 5 жилийн хугацаанд энэ туслалцааны өртөг нь 9,78 сая Америк доллар байх тооцоо байна. Мөн үүнээс гадна инженерийн зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналт гүйцэтгэх, ТМА ба ДТДТГ-т дэмжлэг үзүүлэх зэрэгт нэмэлт Зөвлөх үйлчилгээг 2 ба 3-р төслийн явцад нэмэлтээр санхүүжүүлэх шаардлага үүсэж магадгүй. 1-р төслийн хэрэгжилтийн төгсгөл рүү Зөвлөх үйлчилгээний хамрах
  • 14. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xx хүрээг нарийвчлан тооцох хэдий ч тэдгээр зөвлөх үйлчилгээний багцаа өртгийг тооцоолсон бөгөөд Хөтөлбөрийн нэгдсэн тооцоонд орсон болно. Мөн үүнтэй зэрэгцэн гэр хороололд орон сууцжуулах болон бичил бизнесийг дэмжих зориулалтын бичил санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжинэ. Аль алийг нь АХБ-наас хувийн хэвшилд олгож буй зээлийн хүрээнд санхүүжүүлэх ба энэ ажлыг бичил санхүүгийн арвин их туршлагатай арилжааны томоохон банкаар дамжуулан хэрэгжүүлнэ. Гэр хороололд ашиглах зориулалтаар 6,0-10,0 сая Америк долларыг олгох боломжтой. Энэ зээлийн хувьд 2013 онд багтан олгогдчих байх. Арилжааны банк нь хэрэгжүүлэгч агентлаг байх ба шаардлагатай үед ДТДТГ-аас дэмжлэг авна. Сайжруулалтын ажлыг бичил санхүүжилтээр дэмжинэ. Өртөг ба Санхүүжилт Хөрөнгө оруулалтын Хөтөлбөрийн нийт өртөг нь 320,0 сая Америк доллар байна. 1-р Төслийн нийт өртөг нь магадлашгүй ажил, үнийн өөрчлөлт, хүүгийн төлбөр болон бусад хураамжыг оруулан 104,5 сая Америк доллар байна. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр (Америк доллараар) Төрө л Хөрөнгө оруулалты н хөтөлбөр 1-р Төсөл I Суурь өртөгa A. Хотын үйлчилгээ ба авто замыг өргөтгөх 1. Авто замыг сайжруулах 93.31 20.06 2. Усан хангамжын системийг сайжруулах 16.03 10.06 3. Ариутгах татуургын системийг сайжруулах 22.04 12.19 4. Дулааны хангамжыг өргөтгөх 68.33 23.15 A-гийн дэд дүн 199.71 65.46 Б. Үйлчилгээ үзүүлэгчид илүү үр дүнтэй болгох 13.75 3.75 В. Эдийн засгийн болон нийгмийн үйлчилгээг нэмэх 20.36 4.75 Г. Институцийг бэхжүүлэх ба Чадавхийг хөгжүүлэх 1. Үйлчилгээ үзүүлэгчдийн Ашиглалт ба засвар арчлалт сайжрах 0.50 0.50 2. Хот төлөвлөлт ба Дэд төвийн хөгжлийг сайжруулах 15.97 5.97 3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх 3.03 2.92 Г-ийн дэд дүн 19.50 9.39 Дэд дүн (A+Б+В+Г) 253.31 83.35 II. Магадлашгүй зардал Бодит магадлашгүй зардал 24.37 7.86 Үнийн өөрчлөлт 29.48 9.00 Б-ийн дэд дүн 53.85 16.86 C. Хэрэгжүүлэлтийн явц дахь санхүүгийн хураамжуудb 12.85 4.31 Нийт (A+B+C) 320.00 104.52 Нийт 320,0 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийгдэх ба үүний 104,5 сая Америк доллар нь 1-р Төсөлд зарцуулагдана.
  • 15. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xxi a Суурь өртөгт нэмүү өртгийн татвар болон импортын татварууд орохгүй. b Хүүгийн төлбөр ба бусад банкинд төлөх хураамжууд багтана. АХБ-наас олгох зээлийн барилгын ажлын явцын хүүгийн төлбөрийн хэмжээ нь АХС- аас Хөтөлбөрийн 1-р Төсөлд олгох зээлийн хувьд жилийн 2 хувь байх ба харин Ердийн зээлийн эх үүсвэрээс 1-р төсөлд олгох 10 жилийн зээлийн хувьдЛондонгийн банк хоорондын хүүгийн түвшин дээр гэрээнд хуваарилан олгох 40 хувь ба Төлбөрийн хугацаанд хуваарилсан 0,1 хувь тус тус байна. Тайлбар: Тоон дүнг тэгшитгэсэн учир нийт дүнтэйгээ ягтохирохгүй байж магадгүй. Эх сурвалж: ТБТТ-ны Зөвлөхүүдийн тооцоолол. АХБ-ны зүгээс 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжих Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 51,2 хувь буюу 163,7 сая Америк долларын санхүүжилтийг Олон шатлалт санхүүжилтийн зээлийн шугам (ОШСЗШ)-аар санхүүжүүлнэ. ОШСЗШ нь Азийн хөгжлийн Сан (АХС), Ердийн хөрөнгийн Нөөц (ЕХН) ба АХБ-ны тусгайлсан сангуудын эх үүсвэрээс санхүүжигдэнэ. АХБ-ны зүгээс АХС- ийн зээл болон ЕХН- ийн зээл болон буцалтгүй тусламжыг оруулан тооцсон дүнгээр 163.7 сая Америк долларыг санхүүжүүлнэ. УБХЗ 96,0 сая Америк долларыг санхүүжүүлнэ Хамтран санхүүжүүлэгчид 60.3 сая Америк долларыг санхүүжүүлнэ. Санхүүжилтийн төлөвлөгөө Эх үүсвэр Дүн (Америк доллараар) Нийт дүнд эзлэх (%) Хөрөнгө оруулалтын хөтөлбөр Aзийн Хөгжлийн Банк АХС-ийн зээл 67.50 21.1 ЕХН-ийн зээл 82.50 25.8 Буцалтгүй тусламж 13.70 4.3 АХБ-ны дэд дүн 163.70 51.2 Улаанбаатар хотын захиргаа 96.00 30.0 Хамтран санхүүжүүлэгчид 60.30 18.8 Нийт дүн 320.00 100.00 1-р Төсөл Азийн Хөгжлийн Банк АХС-ийн зээл 22.50 26.3 ЕХН-ийн зээл 27.50 22.50 Буцалтгүй тусламж 3.70 3.5 АХБ-ны дэд дүн 53.70 52.3 Улаанбаатар хотын захиргаа 22.44 27.2 Европын хөрөнгө оруулалтын банкны зээл 28.38 20.5 Нийт дүн 104.52 100.00 Тайлбар: Дүнг тэгшитгэсэн учир нийлбэр дүн яв цав гарахгүй байж магадгүй Эх сурвалж: Азийн Хөгжлийн Банкны тооцоогоор АХС-аас санхүүжигдэх 67,5 сая Америк долларын зээл нь тогтмол нөхцөлтэй ба буцаан төлөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 5 жилд хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийг буцаан төлөх хугацааны туршид зээлийн хүү нь 2 хувь байх ба зээлийг тэнцүү хуваарилан буцаан төлнө. ЕХН-өөс санхүүжигдэх 82,5 сая Америк долларын зээл нь 15 жилийн хугацаатай зээл байх ба үүнээс эхний 5 жилд хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүүг АХБ-ны Лондонгийн банк хоорондын санал болгосон зээлийн түвшингээр тооцох ба жилийн 0,15 хувийн зээл авагч талын төлбөр болон үүнтэй
  • 16. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xxii төстэй бусад нөхцлүүдийг холбогдох зээлийн хэлэлцээрийн явцад харилцан тохирч тогтооно. АХБ-ны тусгай сангийн эх үүсвэрээс нийт 13,70 сая Америк долларын буцалтгүй тусламжыг олгоно. Улаанбаатар хотын захиргааны зүгээс дотоодын санхүүжилтийн хувиар Хөрөнгө оруулалтын нийт хөтөлбөрийн 30,0 хувьтай тэнцүү буюу 96,0 сая Америк долларын санхүүжилтийг гаргах ба энэ хөрөнгийг барилгын ажил, газар худалдан авалт болон нүүлгэн шилжилтийн ажлуудад зарцуулна. Хамтран санхүүжүүлэгчдийн хувьд Хөрөнгө оруулалтын Хөтөлбөрийн 18,8 хувь буюу 60,3 сая Америк долларыг санхүүжүүлнэ. 1-р Төслийн хувьд АХБ-наас 53,7 сая Америк доллар буюу шаардлагатай хөрөнгийн 52,3 хувийг санхүүжүүлнэ. Үүний 26,3 орчим хувийг буюу 22,5 сая Америк долларыг АХС-гаас, 22,5 хувь буюу 27,5 сая Америк долларыг ЕХН-гаас, Хотуудын санхүүгийн түншлэлийн эх үүсвэрийн Хотын байгаль орчны Дэд бүтцийн сангаас 3,7 сая Америк долларын буцалтгүй тусламжын санхүүжилтийг мөн гаргана. 1-р Төслийн хувьд— АХБ-наас 53.7 сая Америк доллар, УБХЗ-наас 22.4 сая Америк доллар, ба Европын хөрөнгө оруулалтын банкнаас 28.4 сая Америк долларыг тус тус санхүүжүүлнэ. Зээлдэгч нь Монгол улсын Эдийн засгийн Хөгжлийн Яам (ЭЗХЯ) байна. ЭЗХЯ ба Сангийн яамны хооронд нэмэлт зээлийн хэлэлцээр хийгдэх ба Сангийн яам зээлийг Улаанбаатар хотын захиргаанд дамжуулан зээлдүүлнэ. Урсгал зардлын сангийн дансыг Улаанбаатар хотын захиргаа Монгол улсын Төв Банкинд нээх ба АХБ-наас ОШЗСШ-ын дагуу хийгдэх бүх санхүүжилт Улаанбаатар хотын захиргааны тухайн дансанд шилжүүлэгдэнэ. Улаанбаатар хотын захиргааны хувьд тухайн хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцож буй өөрийн өмчийн харьяаны байгууллагуудад зээлийн эх үүсвэрийг дамжуулан зээлүүлж болно. Хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан шинэ чиглэл, зорилтод үндэслэн гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх нь хотын хөгжлийн нэн чухал үйл ажиллагаа болж байгаатай уялдан Улаанбаатар хотын захиргаанаас АХБ-наас ОШСЗШ-аар олгох зээлийн хэмжээг 500 сая Америк долларт хүргэж нэмэгдүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. ЭЗХЯ нь АХБ-ны зээлийн зээлдэгч тал байна. Хэрэгжүүлэлтийн зохицуулалт Хөтөлбөрийг хариуцсан болон хэрэгжүүлэх агентлаг нь НЗДТГ байна. Дэд төвийн дахин төлөвлөлтийн ажлыг хариуцах, зохицуулалт болон менежментийг хийх үүргийг ДТДТГ гүйцэтгэнэ. УСУГ нь хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан усан хангамж ба ариутгах татуургыг сайжруулах буцалтгүй тусламжаар санхүүжигдэх багцыг хэрэгжүүлэх дэд агентлаг байна. Улаанбаатар хотын захиргаа ба үндэсний агентлагуудын төлөөллөөс бүрдсэн Хөтөлбөрийн Удирдах Хороо (ХУХ)-г эмхлэн байгуулна. Улаанбаатар хотын захирагч Хөтөлбөрийн УБХЗ нь төслийг хариуцах болон хэрэгжүүлэгч агентлаг байна. Дэд төвийн дахин төлөвлөлтийн газар (ДТДТГ) нь хөтөлбөрийн хэрэгжилтийг
  • 17. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xxiii Удирдах Хороог ахална. Хөтөлбөрийн Удирдах хороо нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг стратеги ба бодлогын удирдлагаар хангана. НЗДТГ-ын Хот байгуулалт Хөрөнгө оруулалтын газар хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалтыг хариуцна. Төслийн Менежментийн Албыг Захирагчийн ажлын албаны даргын харьяанд байгуулсан ба Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын газар луу шилжүүлнэ. Төслийн Менежментийн албаны дарга нь Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт ба хөрөнгө оруулалт хариуцсан Орлогч дарга байна. ТМА нь Хөтөлбөрийн Удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг гүйцэтгэнэ. хариуцах үүргийг хүлээнэ. Мөн ТУН ба ТУХ байгуулагдана. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад гэр хорооллыг тогтвортой хөгжүүлэхэд шаардлагатай институц бүтэц ба зохицуулалтыг шат дараалан бий болгон гэж тооцоолж байна. Бусад төслийн хэрэгжилтийн зохицуулалтаас ялгаатай нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн явцын туршид шинэ институци бүтцийг байгуулах ба одоо байгаа бүтцийн хувьд үүргийг нь тодотгох ажлууд тасралтгүй хийгдэнэ. ТМА нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг бүрэн хариуцах үүргийнхээ хажуугаар гэр хорооллыг дахин хөгжүүлэхэд үүсэж буй шинэ үйл явц, бүтцийг албажуулан хэлбэржүүлэхийн зэрэгцээ иргэд оршин суугчдын оролцоог хангах ажлыг ихэнхидээ гүйцэтгэнэ. Эдгээр шинэ эхлэлүүд нь чадавхийг бэхжүүлэх стратегийн нэг хэсэг юм. Гэр хорооллын хөгжлийг хариуцсан институци бүтцийг бүрдүүлэх үйл явц Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацааны туршид үргэлжилнэ. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь 10 гаран жилийн хугацаанд хэрэгжих ба эхний үйл ажиллагаанууд 2013 онд багтан эхэлнэ. Хөтөлбөрийг 2022 оны эцэс 2023 оны эхээр бүрэн хэрэгжиж дуусна гэж тооцоолж байна. Дэд төвүүдэд нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцийг барих ажил нь бусад ажил буюу усан хангамж, ариутгах татуурга ба халаалтын системийг барих ажлаас өмнө эхлэж болно. Ажлыг онвчтой зохион байгуулах зорилтын хувьд усан хангамж, ариутгах татуурга, дулааны шугам зэрэг газар шорооны ажил шаарддаг ажлуудыг авто замыг шинэчлэхээс өмнө хийвэл зохино. Дэд төвийн газар нутаг доторхи усан хангамж, ариутгах татуурга ба дулааны шугам сүлжээг барьж байгуулах ажлыг хөтөлбөрийн үе шат тус бүрт 2,5 жилд багтаан гүйцээх болно. 1-р Төслийн хувьд Баянхошуу ба Сэлбэ дэд төвд хийгдэх барилгын ажлууд нэгэн зэрэг явагдана. Зураг төсөл хийх болон барилгын ажлын хяналтыг хийх үүргийг Зөвлөхүүд хариуцах ба дэд төвүүдэд хийгдэх барилгын төрөл бүрийн ажлууд тус тусдаа гэрээгээр зохицуулагдана. Энэхүү зохицуулалттай тун ойролцоо үйл ажиллагаа болон үе шатууд хөтөлбөрийн дараагийн үе шатанд явагдана гэж төсөөлж байна. Энэ нь дэд бүтцийг хөгжүүлэх барилгын ажлууд дэд төв тус бүрд нэгэн зэрэг явагдана гэсэн үг юм. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх бараа ба үйлчилгээний худалдан авалтыг 2011 оны 4-р сард батлагдсан бөгөөд удаа дараа нэмэлт өөрчлөлт орсон АХБ-ны Худалдан авалтын Удирдамжын дагуу гүйцэтгэнэ. Худалдан авалтын бүх гэрээ нь АХБ-ны тогтоосон авлигатай тэмцэх заалтыг агуулна. Бүх худалдан авалт АХБ-ны удирдамжын дагуу хийгдэнэ.
  • 18. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xxiv Худалдан авалтыг Техникийн туслалцааны зөвлөхүүдийн заавар дор ТМА ерөнхийд нь хариуцан гүйцэтгэнэ. Урьдач нөхцлийн үнэлгээ Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн техник, эдийн засгийн дүн шинжилгээ, санхүүгийн дүгнэлт шинжилгээ, худалдан авалт, ядуурлын болон нийгмийн үнэлгээ, хүрээлэн буй орчны аюулгүй байдал ба нүүлгэн шилжүүлэлт ба эрсдэл ба тэдгээрийг арилгах арга хэмжээ зэргийг бүхлээр нь багтаасан Засаглалын нөхцөл байдлын үнэлгээ хийгдсэн. Хөтөлбөрийн урьдач нөхцлийн үнэлгээний хүрээндь техник, эдийн засгийн, санхүүгийн, засаглалын нөхцлүүд болон ядуурал ба нийгмийн хамгааллын орчинг үнэлсэн. Зураг төслийн шийдлүүд нь өртөг багатай, техник эдийн засгийн шаардлагад нийцсэн бөгөөд тогтвортой байна. Санал болгож буй дэд бүтцийн хөтөлбөрийн хүрээнд суурь дэд бүтцүүд болох авто зам, үерийн хамгаалалт, нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцүүд, усан хангамж болон ариутгах татуургын шинэ систем ба төвлөрсөн халаалтын системийг бий болгоно. Эдгээр хөрөнгө оруулалтын үр ашгийг дэд төв тус бүрд 20,000 хүн шууд хэлбэрээр, цаашид 100,000 хүн дам хэлбэрээр хүртэнэ. Дэд бүтцийн хөтөлбөрийн хувьд тогтвортой байдалд суурилан бэлтгэгдсэн буюу усны эх үүсвэрийг тогтвортой ашиглах, орон нутгийн хувьд түгээмэл эрчим хүчийг түлхүү ашиглах зарчмыг баримталсан.Техникийн өөр шийдлийг сонгон авч туршиж үзсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн шийдлийг агуулсан энэ технологийн дагуу суурь дэд бүтэц болох усан хангамж, ариутгах татуурга ба халаалтыг шийдэх зардал 1 га талбайд 420,000 Америк доллар байна. Эдийн засгийн дүн шинжилгээг мөн АХБ-ны удирдамжын дагуу гүйцэтгэсэн. Санал нь эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой. Санхүүгийн дүн шинжилгээг мөн АХБ-ны холбогдох бодлогын дагуу бэлтгэсэн. Орлого бий болгох дэд төслүүдийн санхүүгийн дотоод өгөөжийн хувийг тооцоолж тэдгээрийг хөрөнгийн жигнэсэн дундаж өртөгтэй харьцуулсан ба энэ үзүүлэлт дунджаар 0,9 хувь байна. Орлогыг тооцоолохдоо нөхцөл нь сайжирсан усан хангамж, ариутгах татуурга ба дулааны үйлчилгээнээс бий болох өсөн нэмэгдэх тариф ба хөтөлбөрийн дагуу санал болгож буй эдийн засгийн дэд бүтцээс орж ирэх түрээсийн хуримтлагдсан орлого ба төлбөрүүдэд суурилан тооцсон. Суурь нөхцлөөр тооцсон тооцооллын үр дүнд орлого бий болгох дэд төслүүд нь санхүүгийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой буюу 1,4-7,8 хувьтай байна. Хөтөлбөрийн өртөг 10 хувиар өссөн, ашгийн хэмжээ 10 хувь буурсан, төслийн хэрэгжилт 1 жилээр хоцорсон болон дээрхи эрсдлүүд хавсарсан гэсэн янз бүрийн нөхцлөөр тооцоход ч дэд төслүүд ерөнхийдөө үр ашигтай гарч байсан. Үйлчилгээний төлбөр төлөх судалгааны дүнгээс харахад хөтөлбөрөөр санал болгож буй үнэ тариф нь иргэдийн төлөхөд бэлэн гэж илэрхийлсэн дүнгийн хязгаар дотор байна. …Санхүүгийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой. Засаглал Улаанбаатар хотын захиргааны бүтцэд 2013 оны эхний улиралд шинэчлэл хийгдсэн ба зарим албан тушаалтнуудыг шинэ албанд томилох ажил одоо ч үргэлжилсээр байна. Гэсэн ч Засаглалд тулгарч буй асуудлуудыг чадавхийг бэхжүүлэх
  • 19. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xxv НЗДТГ-ын шинэ бүтцэнд гэр хорооллын хөгжлийг хариуцсан үүрэг хариуцлага бүхий бүтэц тодорхой орсон. Энэ үүргийг Гэр хорооллын хөгжлийн газар (ГХХГ) ба түүний харъяаны Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хариуцаж байна. Аль аль нэгжийн хувьд шинэ тутам бөгөөд цаашид хийх ажлын боломжууд их байна. болон бодлогын шинэчлэлийг хийх замаар шийдвэрлэнэ. Хотын хөгжлийн төлөвлөлт ба менежментийн бодлогын түвшний үүрэг хариуцлагыг Засаг даргын Хот байгуулалт ба Хөрөнгө оруулалт хариуцсан Орлогч дарга хариуцдаг. Нийслэлийн Ерөнхий Архитектур бөгөөд Хот байгуулалт төлөвлөлтийн Газрын дарга хот байгуулалтын төлөвлөгөө ба стандартын асуудлыг хариуцдаг. Хотын ерөнхий Менежер бөгөөд Ерөнхий Төлөвлөгөөний газрын дарга УСУГ, ОСНААГ- ын конторууд ба халаалтын зуухны ашиглалтын газрын үйл ажиллагаа, ашиглалтын байдлыг хариуцдаг Санхүүжилт Санхүүгийн менежментийн үнэлгээнд УБЗ болон УСУГ-ын өнгөрсөн хугацааны санхүүгийн тайлангуудыг хянан нягталж санхүүгийн тогтвортой байдалд нь үнэлгээ өгсөн ба энэ ажлыг тэдгээрийн ажилтануудтай биечлэн ярилцлага хийх болон санхүүгийн менежментийн асуулгыг бөглүүлэх замаар хийсэн. Санхүүгийн менежментийн болон худалдан авалтанд тулгарах хүндрэлийг чадавхийг бэхжүүлэх замаар шийдвэрлэнэ. УБЗ-ны санхүүгийн нөхцөл байдлын хувьд ихээхэн алдагдалтай байдаг байсан ч 2009 оноос хүн амын орлогын татвар болон бусад холбогдох орлогыг хот өөртөө төвлөрүүлэн хадгалдаг болсноор боломжын нөөцтэй болсон. Өнгөрсөн хугацаанд хотын захиргааны зүгээс гэр хороололд зориулан зарцуулсан хөрөнгийн хэмжээ хотын бусад хэсэгт зарцуулсан хөрөнгөтэй харьцуулахад тун бага байдаг байсан. Энэ нөхцөл байдал нь Улаанбаатар хот өөрийн орлогын илүү гарсан хэсгийн 50 хувийг Улсын төсөвт төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар төвлөрүүлдэг байсны улмаас УБЗ-ын хувьд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг татварын орлогоос санхүүжүүлэхээс өөр аргагүй байдалд орж байсан. Улаанбаатар хотын орлого бүрдүүлэх түүнийгээ өөртөө хадгалж үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын зорилтуудаа санхүүжүүлдэг байдлыг бататгах бодлогын түвшний шинэчлэл хийх шаардлагатай. СУГ- ын хувьд хөрөнгө оруулалтын асуудлуудаа ихэвчлэн зээл авах замаар шийдэж байгаа ба үйл ажиллагааны алдагдалтай байгаа нөхцлөөс болж Испани улсын Засгийн газар болон Дэлхийн Банкнаас авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй өрөнд баригдаад байна. Мэдээж энэ нөхцөл байдал нь усан хангамж болон ариутгах татуургын үйлчилгээнд зардлаа нөхөх тооцоололд үндэслэн тогтоогтоогүй тарифыг мөрддөг нь нөлөөлсөн байж таарна. НЗДТГ ба УСУГ-ын ажилтануудын хувьд төслийн менежмент, санхүүгийн менежмент,санхүүгийн дүн шинжилгээ, нягтлан бодох, барилгын ажлын хяналт болон худалдан авалтын талаарх мэдлэг ур чадвар хангалттай байна. Төслийн урсгал зардлын дансны менежмент ба тайлагналт, төслийн нягтлан бодохуй, гэрээний менежмент ба төслийн үр дүнг мониторинг
  • 20. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xxvi хийх тогтолцооны талаарх мэдлэгийг сайжруулах хэрэгтэй байна. Мөн УСУГ-ын тайлан тэнцлийг эхнээс нь тэглэн эхлүүлэх шаардлага байгаа ба энэ хүрээнд өрийг энгийн хувьцаанд шилжүүлэх, төлбөр хураах байдлыг сайжруулах замаар болон эдийн засгийн тооцоотой үнэ тарифыг нэвтрүүлэх замаар орлогын сууриа бэхжүүлэх ажлууд багтана. Нийгэм эдийн засгийн үнэлгээ Санал болгож байгаа ядуурлыг бууруулах ба нийгмийн стратеги нь дэд төвүүдийн өрхүүд тэр дундаа ядуу иргэдийн эрэлт хэрэгцээг хаяглан боловсруулагдсан. Энд өрхийн орлогыг нэмэгдүүлэх схемүүд, эрүүл мэндийг сайжруулах арга замууд, боловсрол олж авах боломжыг олгох замаар ядуу иргэдийн амьдралын ерөнхий түвшнийг дээшлүүлэх зорилтууд багтсан. Нийгэм эдийн засгийн байдлын судалгааны дүнгээс харахад дэд төдүүдэд ариун цэврийн байгууламжууд, халаалт, усны хангамж ба хог хаягдлын тулгамдсан асуудлууд байна гэсэн дүн байсан. Санал болгож буй ажлуудаас бий болох сөрөг болон эерэг нөлөөллийг тооцоолсон. Иргэдийн оролцоо, жендерийн асуудал, нийгмийн хмагаалал, бусад эрсдлүүд, ядуурлыг бууруулах ба нийгмийн стратегийн асуудлуудыг бүгдийг тооцсон. Ядуурал ба нийгмийн үнэлгээ. Хэлэлцүүлэг болон иргэдийн оролцооны төлөвлөгөөний хүрээнд төсөлд эрх ашиг нь хөндөгдсөн эмзэг бүлгийн өрхүүд, Оршин суугчдын зөвлөл ба ЖДҮ-ийг хөгжүүлэх зөвлөл ба тусгай сонирхолын бүлэг болон ТББ-ын төлөөллийг хамруулахаар тооцсон. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн ерөнхий үр нөлөө нь Монгол улсын хүйсийн тэгш байдлын орчинд эерэг хувь нэмэр оруулна. Гэр хорооллын эмэгтэйчүүдийн хувьд хотын суурь үйлчилгээ болон бусад эдийн засгийн болон нийгмийн үйлчилгээ хүртэх боломж нэмэгдэнэ. Олон нийтийг түшиглэсэн хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг хэсэг бөгөөд энэ байдлаар эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангаж байна. Жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлтгэсэн ба түүнд үнэ өртөг хямд үйлчилгээ хүртэх нөхцөлд тулгарч буй бэрхшээлүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлууд, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрхийг хамгаалах, хэсэг болон хорооны түвшинд шийдвэр гаргах явцад эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хэрхэн хангах асуудлуудыг хөндсөн. Хүрээлэн буй орчин Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн Байгаль орчны үнэлгээ ба хяналтын хүрээ баримт бичгийг АХБ-ны 2009 оны Аюулгүй байдлын Бодлогын мэдэгдлийн дагуу бэлтгэсэн. Энд Хөтөлбөрийн хүрээнд бэлтгэх дэд төслүүдийн байгаль орчны үнэлгээнд баримтлах зарчмуудыг АХБ-ны 2009 оны Аюулгүй байдлын мэдэгдэл ба Монгол улсын Байгаль орчны нөлөөллийн Үнэлгээний тухай хуулийн заалтад нийцүүлсэн байдлаар бэлтгэсэн. 1-р Төслийн хувьд Байгаль орчны урьдчилсан үнэлгээгээр “Б” гэсэн үнэлгээ авсан бөгөөд бүрэн бэлтгэгдсэн бөгөөд ОШСЗШ-ыг батлахад хамт батлагдах Хөтөлбөрийн хүрээлэн буй орчны хамрах хүрээ.
  • 21. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xxvii болно. Байгаль орчны үнэлгээ ба хяналтын хүрээ баримт бичиг нь Улаанбаатар хотын захиргаанд Хөтөлбөрийн дараа дараагийн дэд төслүүдэд тавигдах байгаль орчны шаардлагуудыг сонгох, шүүн хэлэлцэх, ангилах, байгаль орчны үнэлгээ хийх, байгаль орчны хамгааллын төлөвлөгөөг бэлтгэн хэрэгжүүлэхэд лавлах материал болно. Байгаль орчны үнэлгээний баримт бичгийг мөн Байгаль орчны үнэлгээ ба хяналтын хүрээ баримт бичгийн дагуу бэлтгэнэ. Дараа үргэлжлэн хэрэгжих төслүүдийн байгаль орчны үнэлгээний тайлан бэлэн болж байгаль орчны менежментийн төлөвлөгөө бэлэн болсон үед эдгээр баримт бичгүүдийг Улаанбаатар хотын захиргаа албан ёсоор батлаж АХБ-аар хянуулж, батлуулахаар хүргүүлнэ. Нүүлгэн суурьшуулалт АХБ-ны шаардлагын дагуу зээл авч байгаа зээлдэгч тал эсвэл агентлаг өөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй талбайд албадан нүүлгэн шилжүүлэлтийг үүсгэхгүй байх үүргийг хүлээлгэдэг. Нүүлгэн суурьшуулалтын төслийг Монгол улсын холбогдох хууль эрх зүй болон удирдамж ба АХБ-ны хүрээлэн буй орчин болон нийгмийн хамгааллын шаардлдагын дагуу бэлтгэсэн. Нүүлгэн суурьшуулалтын баримт бичиг нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр хэрэгжсэн дэд төвийн дахин төлөвлөлтийн явцад хийгдэх газар чөлөөлөх, худалдан авах, үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглах суурь баримт бичгийн үүрэг гүйцэтгэдэг. Нүүлгэн суурьшуулалтын баримт бичиг нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх газар худалдан авалт болон нүүлгэн шилжүүлэлтийн бодлогыг Монгол улсын хууль болон АХБ-ны удирдамжид нийцүүлсэн байдлаар хамрах хүрээг нь зааж өгдөг. Энэ зохицуулалтын үед үл нийцлийн асуудал гарвал АХБ-ны бодлогын шаардлага давуу эрхтэй үйлчилдэг. Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг дэд төв тус бүрийн төслийн нөлөөлөлд өртсөн газар эзэмшигчдийн дунд нарийвчилсан хэмжилт хийж, нарийвчилсан инженерийн зураг төсөл хийх замаар газрын үнэлгээг тогтоож байж бэлддэг. Хөтөлбөрийн нүүлгэн суурьшуулалтын хамрах хүрээ. Нүүлгэн шилжүүлэлтийн хамрах хүрээний баримт бичгийн үндсэн зорилго нь газар чөлөөлөх үйл явц нь сайн дурын үйл явц бөгөөд санал нийлсэн иргэд газраа хувь нийлүүлэн чөлөөлөх асуудал юм гэдгийг зөв таниулах явдал юм. Сайн дурын бус албадан нүүлгэх тохиолдлыг аль болох гаргахгүй байх. Төслийн үйл ажиллагааны хүрээнд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүмүүст энэ ажиллагаанд оролцохын давуу тал болон болзошгүй эрсдлийг тодорхой ойлгуулах хэрэгтэй. Газар чөлөөлөлтөөс үүдэх төрөл бүрийн асуудлаас эрх ашиг нь хөндөгдсөн иргэдийн санал гомдлыг авч хэлэлцэх менежментийн механизмыг танилцуулж маргаантай байгаа оролцогч талуудын асуудлыг хэлэлцэж асуудлыг нь шийддэг хэрэгсэл болгон ашиглана. Энэ ажлын хүрээнд тухайн нөхцөл байдлын улмаас эмзэг бүлэгт үзүүлэх нөлөөлөлд онцгой анхаарал хандуулна.
  • 22. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас xxviii Урьтач нөхцлийг нягтлах ажлын хүрээнд газар эзэмших эрхийн бичгийн зөрчилгүй болон газар хувь нийлүүлэн чөлөөлөх схемд хамрагдах хууль эрх зүйн хувьд боломжгүй өрхүүдийн асуудлыг тодотгох ажлууд мөн нийгмийн бусад хамгааллын хүрээнд хийгдэнэ.Мөн эдгээр болон бусад нийгмийн эмзэг давхрагын өрхүүдэд зориулсан нийтийн орон сууцаар хангах асуудал ч хөндөгдөж магадгүй.

×