Оршил       Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бодлогынхүрээнд өрнөж буй олон талт үйл явцын н...
Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр (киррикюлим) хоѐр нь тус тусдаахөгжих боломжгүй юм. Стандарт нь боловсролын эрэлт...
Шилжилтийн ангийн сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулга нь монгол хэлний       суурь боловсролын стандартын үзэл баримтла...
11 жилийн 6 дугаар ангийн агуулга:            12 жилийн 7 дугаар ангийн агуулга:                            105 цагт      ...
Чадвар, хэрэглээ:                            Чадвар:             Үгийг утгаар нь зүйлчэх (11)                 Жинхэнэ нэр ...
Хүүрнэмж ба тоочимжийн онцлог шинжийг тоочих, тайлбарлах       Өгүүлбэрт холбоо үгийг оновчтой сонгон найруулах       Өгүү...
2. Хэлний хөдлөнгө тал буюу хэрэглээний чадвар болох эх, өгүүлбэрийг хувирган            найруулах, зохион найруулж бичих ...
хэрэглээг сурагчдын сэтгэн бодох, асуудал шийдвэрлэхдээ хичээлээр мэдлэг чадвараахэрхэн хэрэглэхийг үлгэрлэн үзүүлнэ. Агуу...
Жинхэнэ нэр ба үйл үгийн              Тодорхой эхэд байгаа жинхэнэ нэр ба үйл үгийг            утга,  хэлзүйн     шинжийг ...
чиглэх тул сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ багш нарт дидактикийн ерөнхий болонмонгол хэлний боловсролын тусгай зарчму...
явдал, аян замын тэмдэглэл бичихэд үгийн олон утгаас сонгох, холбох болон төгсгөхнөхцөлийг найруулгад хэрхэн оновчтой хэрэ...
нөөц хомс байгаа энэ тохиолдолд ингэж цувуулж үзэхийн оронд төгс хувилдаг үгсийнаймгийг үзэх явцад тэдгээрийн өгүүлбэрт гү...
Монгол бичгийн хичээлээр нэр ба үйл үндэс, нэрийн тийн ялгал, хамаатуулах, олонтооны нөхцөлийг таниулахдаа монгол хэлний х...
Үгийн утгын зүйлчлэл, гол                   Тооны нэр, тэмдэг нэр,         Холбох ба баймж үг               ба шилжсэн утг...
Сургалтын хөтөлбөр нь хэд хэдэн түвшинтэй. Эдгээр нь хамрах агуулга,хэрэгжүүлэх цагийн хувьд ялгаатай ч бүтцийн хувьд үндс...
бүлэг сэдэв               Нэр ба үйл язгуур                              тодорхойлох,     тулгуур    ба                   ...
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Mgl 7
Upcoming SlideShare
Loading in...5
×

Mgl 7

1,423

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
1,423
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
24
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "Mgl 7"

  1. 1. Оршил Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бодлогынхүрээнд өрнөж буй олон талт үйл явцын нэгэн чухал хэсэг нь Ерөнхий боловсролын 12жилийн сургуулийн 7 дугаар ангийн шилжилтийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхявдал юм. Энэхүү зөвлөмжийн зорилго нь ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7дугаар ангийн Уран зохиолын хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарт арга зүйндэмжлэг үзүүлэхэд оршино. 11 жилийн сургуулийн 6 дугаар ангид болон 12 жилийн сургуулийн 7 дугаар ангидсуралцагчид нь насны хувьд чацуугаас (аль аль нь 12 настай) гадна бага сургууль төгсөөддунд ангид эхлэн орж байгаа зэргээрээ ижил юм. Гэхдээ 11 жилийн сургуулийн төлөвлөгөөхөтөлбөрөөр хичээллэсэн 5 дугаар анги төгсөгчдийг 12 жилийн сургуулийн 7 дугаар ангидшилжүүлэн (үсэргэн) авч байгааг мартаж болохгүй. Нөгөө талаар, хүүхдийн хувьд энэхүү12 насны үе бол (монголчуудын үздэгээр жил орж буй) шилжилтийн их эмзэг үе юм. Иймучраас хөтөлбөрийг боловсруулахдаа хүүхдийн насны онцлогийг харгалзах, ачааллыгтохируулах зарчмыг баримталсан болно. Түүнчлэн, монгол хэл, уран зохиолын сургалтынхөтөлбөрийг прагматизмд суурилан боловсрууллаа. “Энэ киррикюлим нь амьдралд бүх хүмүүсийн оролцоо зайлшгүй чухал бөгөөдингэж оролцохдоо бусдын болон өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж чадахуйц иргэнболон төлөвших явдал бол сурч боловсрохын зорилгыг тодорхойлно гэсэн үзэл санаандтулгуурладаг. Үүгээрээ өмнөх киррикюлимуудаас илүү өргөн агуулгыг илэрхийлдэг. Учирнь өмнөх киррикюлимууд болон тэдгээрийн онолын үзэл баримтлал нь тухайн хувь хүниймэдлэг, чадварт төвлөрдөг бол прагматизмд суурилсан киррикюлим нь үргэлж бие биеэойлгон мэдэрч, бие биеэсээ хамааралтай ажиллаж, амьдарч, хөгжиж байдаг “нийгэмшиххүнийг” асуудлын төвд тавьдаг”1 гэсэн үзэл санааг үндэс болгосны дээр уран зохиол ньхэрэглэгч суралцагчдад гоо сайхны мэдрэмж таашаал төрүүлэн сэтгэлийн цэнгэл эдлүүлэхтөдийгүй танин мэдүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх ач холбогдолтой гэсэн үзэл санаагдавхар баримталсан болно. Зөвлөмж нь товч оршил, хичээл бүрээр гаргасан агуулгын зөвлөмж, үнэлгээнийзөвлөмж, арга зүйн зөвлөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, хавсралт гэсэн үндсэн хэсгүүдээсбүрдэнэ. ШИЛЖИЛТИЙН 7 ДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Ш. Оюунцэцэг (Боловсролын хүрээлэн) Л. Олзвой (24-р сургуулийн багш) 1. Бага, дунд боловсролын стандарт ба сургалтын хөтөлбөр (киррикюлим) Боловсролын стандарт нь киррикюлимийн хэрэгжилт, боловсролын үйлчилгээ,тухайлбал, сургалтын чанарт тавигдах шаардлагыг тодорхойлсон норматив баримт бичиг2бол сургалтын хөтөлбөр нь боловсролын тухай болон бага, дунд боловсролын тухайхуулиар тодорхойлсон боловсролын зорилго, агуулгын чиглэл, боловсролын стандартыгхэрэгжүүлэхэд сургалтын байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн удирдамжбаримт бичиг болно3. 1 Í.Íýðã¿é, Ó.Äî¸ä, Ö.Ìÿãíàð. Ïðàêíàòèê ñóðãàëòûì õºãæëèéì ñòðàòåãè “×àìàðòàé áîëîâñðîë-Õºãæëèéí áàòàëãàà” Áàãø ìàðûì áàãà õóðàë 2001, Èëòãýë¿¿äèéì ýíõòãýë, 45 äàõü òàë2 Áàãà, äóíä áîëîâñðîëûí ñòàíäàðò, êèððиêюëèìèéí ¿çýë áàðèìòëàë, ÁÑØÓ-íû ñàéäûí 2006 îíû 100 äóãààð òóøààë3 Ñóðãàëòûí õºòºëáºð áîëîâñðóóëàõ, õýðýãæ¿¿ëýõ àñóóäàë, Áîëîâñðîë ñóäëàë, ÓÁ, 2004/5, 9-ð òàë 1
  2. 2. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр (киррикюлим) хоѐр нь тус тусдаахөгжих боломжгүй юм. Стандарт нь боловсролын эрэлтийг тодорхойлдог бол киррикюлимнь түүний нийлүүлэлтийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, боловсролын чанарт нөлөөлдөгхүчин зүйлийн хоѐр тал юм. Киррикюлимийн хөгжил нь боловсролын стандартыгсайжруулах үндэслэл болно. Стандарт, киррикюлим хоѐр нь бүтцийн хувьд үндсэндээижил бөгөөд стандарт нь боловсролын түвшин бүрийн эцэст хүрэх ерөнхий зорилгыг цогцчадамжид суурилан тодорхойлсон, заавал мөрдөх шаардлагатай норматив баримт бичигбол киррикюлим нь тэрхүү зорилгод хүрэх алхмыг анги ангиар тодорхойлсон баримт бичигюм. 2. Монгол хэлний суурь боловсролын стандарт ба шилжилтийн хөтөлбөр Монгол хэл, уран зохиолын боловсролын стандарт нь 2004 онд УСХЗТөвийнүндэсний зөвлөлийн хурлаар батлагдсан. “Монгол хэлний боловсролын стандарт”, “Уранзохиолын боловсролын стандарт” гэсэн хоѐр хэсэгтэй. ЕБС-ийн сургалтын үр дүнд суралцагчдад төлөвших ерөнхий цогц чадамжидМонгол хэлний боловсролын агуулгын стандартын ай тус бүрийн оруулах хувь нэмрийгүзүүлбэл: Нийгэм ахуйн янз бүрийн орчинд аман ба бичгийн хэлээр соѐлтой, ухаалаг харилцахмэдлэг чадвартай, эх хэлнийхээ баялаг сайхныг амтлан бахархах төдийгүй түүнийгхөгжүүлэх цогц чадамж бүхий иргэн төлөшүүлэхэд оршино.4“Õýëíèé óòãà” àé áà “Õýëíèé á¿òýö” àé áà “Õýëíèé õóâèðãàë” àé “Õýëíèé ñî¸ë” àé áà îðøèõóéí öîãö ìýäýõ¿éí öîãö áà á¿òýýõ¿éí öîãö íèéãýìøèõ¿éí öîãö ÷àäàìæ ÷àäàìæ ÷àäàìæ ÷àäàìæÕýëíèé óòãûí òàëààð Õýëíèé äîòîîä б¿òýö áà Ãàäààä ÿðèàã äîòîîä, Ýõ, ºã¿¿ëáýðèéã ñóäàëæ ìýäñýíýýð ç¿é òîãòëûã ìýäñýíýýð äîòîîä ÿðèàã ãàäààä öýýæëýõ, íàéðóóëàõ, ñóðàã÷äûí õýëíèé îþóíы ÷àíàð, ëîãèê áîëãîí õóâèðãàõ äóóðàéõ, çîõèîõ ÷àäâàð òºðºëõ àâüÿàñ ñýòãýëãýý íü õºãæèíº. ñýòãýõүéí ¿éë òºëºâøèæ, ¿çýë áîäîë,ìýäðýìæ õºãæèõèéí òºëºâøèíº. ¿íýëэìæýý õóâààëöàõ çýðýãöýý îëäìîë õàíäëàãà òºëºâøèíº. ÷àíàð òºëºâøинөâ Монгол хэлний боловсролын агуулгын стандартыг боловсруулахдаа дараахзарчмыг үндэс болгосон: Хэлний гадаад ба дотоод тал, хөдлөнги ба зогсонги шинжийг хослуулан заах замаар эх хэлний сургалтын агуулгыг прагматик, хэрэглээний чиглэлтэй болгох; Эхэд тулгуурлан идэвхтэй ба идэвхгүй хэл зүйг хослуулан заах; Хэлний үндсэн нэгж болох эх, өгүүлбэр, үг, бүтээврийг утга, бүтэц, хувиргал, хэрэглээний талаас нь анги бүрт зэрэгцүүлэн, ахих тутам гүнгийрүүлж заах; Ард түмний соѐл, зан заншил, сэтгэхүйн онцлогийг илэрхийлж байдаг хэлний тогтвортой нэгжийг чухалчлан үзэх; Эх хэлийг нийгмийн харилцааны чухал хэрэглүүрийн нэг болох үүднээс заах. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн шилжилтийн долдугаар ангийн монголхэлний сургалтын хөтөлбөрийг БСШУ-ны сайдын 2009 оны 301 дүгээр тушаалаарбаталсан. Энэхүү шилжилтийн хөтөлбөрийг боловсруулахдаа дараах зарчмыг үндэсболгов:4 Ìîíãîë õýëíèé áîëîâñðîëûí çîðèëãî, Ìîíãîë õýë, óðàí çîõèîëûí áîëîâñðîëûí ñòàíäàðò, 12-ð òàë 2
  3. 3. Шилжилтийн ангийн сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулга нь монгол хэлний суурь боловсролын стандартын үзэл баримтлал, агуулгад нийцсэн байх; Шилжилтийн ангийн сургалтын хөтөлбөрийн агуулга нь өмнөх болон дараагийн ангийн агуулгатай залгамж холбоотой, агуулгын давхардал болон тасалдалгүй байх Эх хэлний онолын болон хэрэглээний агуулгын зохистой харьцаатай байх; Хичээлийн сэдэв хооронд болон хичээл хоорондын залгамж холбоог хангах замаар бага цагт үр дүнтэй хэрэгжүүлэх; Шилжилтийн сургалтын хөтөлбөрт монгол хэл шинжлэлийн журамлаж тогтсон нэр томьѐог хэрэглэх; 3. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн шилжилтийн 7 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө ба шилжилтийн хөтөлбөр Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн шилжилтийн долдугаар ангийнсургалтын төлөвлөгөөг БСШУ-ны сайдын 2009 оны 301 дүгээр тушаалаар баталсан байна.Энэхүү төлөвлөгөөнд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийг тус бүр долоохоногт 2 цагаар, жилд 70 цаг үзэхээр тусгажээ. Гэтэл шилжилтийн долдугаар ангид монголбичгийн хичээлийг 11 жилийн сургалтын хөтөлбөрөөр 3 дугаар ангиас эхлэн заалгасанхүүхдүүд суралцах бөгөөд тэд дараагийн хичээлийн жилд 12 жилийн сургуулийн 8 дугаарангийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэнэ. Шинэ төлөвлөгөө ѐсоор энэ 8 дугаар ангидмонгол бичгийн хичээлийг 7 дугаар ангиас эхлэн үзсэн сурагч хоѐрдахь жилдээүргэлжүүлэн хичээллэх тул шилжилтийн 7 дугаар ангид өмнөх ангиудуд сурч мэдсэнийг ньбататгана гэсэн үг. Иймд монгол бичгийн хичээлийг долоо хоногт 2 цагаар биш нэг цагтзааж, 3-5 дугаар ангид монгол бичгээр эзэмшсэн унших, бичих үйлийн баримжаагхөгжүүлэх боломжтой. Харин монгол бичгийн хичээлийн нэг цагийг нь монгол хэлнийхичээлд шилжүүлж, эх, өгүүлбэрийг хувиргах болон зохион найруулж бичих дадлага ажилдзориулна. Шилжилтийн ангид монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийн агуулгынзөрөө ялгаатай гарч байна. Тухайлбал, 6 дугаар ангид монгол хэлний хичээлд жилд 175цаг (үүнээс 70 цагт нь монгол бичгийн хичээл зааж байсан.) оногдож байсан болшилжилтийн ангид 70 цаг заахад агуулга нь багтахгүйд хүрч байхад монгол бичгийнхичээлээр өмнөх ангид үзсэнийг давтах шаардлага гарч байна. Харин уран зохиолынхичээлийн хувьд энэ ангид эхлэн үзэх тул агуулга илүүдэх, дутах явдал гарахгүй байна.Иймд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийг долоо хоногт үзэх цагийг дараахбайдлаар мөрдөхөөр БСШУЯ-тай тохиролцсон болно. Монгол хэл- 105ц Монгол бичиг- 35ц Уран зохиол- 70 ц 4. 11 жилийн 6 дугаар ангийн агуулга ба 12 жилийн сургуулийн 7 дугаар ангийн агуулга, хөтөлбөр Анги хоорондох болон агуулгын хоорондын залгамж холбоог харуулах үүднээс 11жилийн 6 дугаар ангийн агуулгыг шилжилтийн 7 дугаар ангийн агуулгатай зэрэгцүүлэнүзүүлж, аль алинд нь байгаа сэдвийг ижил тоогоор дугаарлав. 3
  4. 4. 11 жилийн 6 дугаар ангийн агуулга: 12 жилийн 7 дугаар ангийн агуулга: 105 цагт 105 цагт Чадвар, хэрэглээ: Чадвар: Эхэд задлал хийх, тэдгээрийн сэдэв, Эхэд задлал хийх, тэдгээрийн сэдэв, бүтэц, гол санааг тодорхойлох, харьцааг бүтэц, гол санааг тодорхойлох (1) тайлбарлах (1) Эхийг цогцолбороор хувааж сурах (2) Эхийн дотоод бүтцийг ялгаж, хэлбэр, Эхээс тулгуур ба түлхүүр үгийг олж утгын ялгаа, холбоог тайлбарлах (2) тайлбарлах (адилтгал, амьдчилал, Бичил эхийн онцлог шинжийг мэдэх, зүйрлэл, хэтрүүлэл) бичил хэлц эхийг задлах, зохиох Эхээс гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг Эхийн үндсэн нэгж болох цогцолборын олох, тайлбарлах (10) (цэцэн,үг, мэргэн үг) онцлог шинжийг Хүүрнэмж ба тоочимжийн онцлог шинжийг тайлбарлах, тэдгээрийн хослолыг олох тоочих, тайлбарлахЭх Эх зохиож бичих (болсон явдал, хувийн Хэрэглээ: намтар, мэдээ, аян замын тэмдэглэл, Эхийг дуурайн бичих, хувирган өөрчилж танилцуулга г.м) (3) бичих (хураах, дэлгэрүүлэх, тонгоргох) (4) Эхийн бүтцийн хэсгүүдийг дуурайн Юмс, үзэгдлийн шинж, хэрэг явдлыг бичих, хувирган өөрчилж бичих (4) тоочиж, хүүрнэж бичих (3) Эхийн найруулгыг засаж сайжруулах (5) Хүүрнэмж ба тоочимж эх зохиож бичих (болсон явдал, мэдээ, өдрийн тэмдэглэл, намтар, аян замын тэмдэглэл, өгүүлэл, шүлэг, магтаал, тодорхойлолт г.м). (3) Эхийн найруулгыг засаж сайжруулах (5) Эх Чадвар, хэрэглээ: Чадвар: Хэлц ба хэлц бус өгүүлбэрийг ялгах, Холбоо үгийн цөм, дагуул үгийг ялгах (6) олох, харьцуулах, онцлог шинжийг Үгс холбогдох аргыг ялгах, тайлбарлах тайлбарлах Өгүүлбэрийн гол гишүүд (цөм бүтэц)-ийг Цогцолбороос сэдэв, санаатай таних, онцлог шинжийг тайлбарлах (7) холбоотой өгүүлбэрийг олох, Хоѐр ба гурван бүрэлдэхүүнт өгүүлбэрийн тайлбарлах (10) бүтцийг таних, тодорхойлж тайлбарлах (8) Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийг ялгах, тэдгээрийн онцлог, ангиллыг тайлбарлах Хэрэглээ:Өгүүлбэр Өгүүлбэрийн гол гишүүд (цөм бүтэц)-ийг Өгүүлбэрт холбоо үгийг оновчтой сонгон таних, онцлог шинжийг тайлбарлах (7) найруулах Өгүүлбэрийн тусах ба эс тусах үйл үгт Өгүүлбэрийг хувирган өөрчилж найруулан цөм бүтцийг олох, хэлбэр, үүргийг бичих (хураах, дэлгэрүүлэх, тонгоргох) тодорхойлох, тайлбарлах (8) Цөм өгүүлбэрийг дэлгэрүүлж найруулж Цөм өгүүлбэрийг тодотгон нэршүүлж, бичих (9) үйлшүүлж дэлгэрүүлэх (9) Энгийн өгүүлбэрийг оновчтой найруулан Нэр ба үйл өгүүлэхүүнийг ялгах, олох, бичих харьцуулах, тайлбарлах Өгүүлбэрийн найруулгыг засаж Өгүүлбэрийг баймж үгээр дэлгэрүүлэх сайжруулах Холбоо үг, хэлц холбоо үгийг ялгах Холбоо үгийн цөм, дагуул үгийг олох (6) 4
  5. 5. Чадвар, хэрэглээ: Чадвар: Үгийг утгаар нь зүйлчэх (11) Жинхэнэ нэр ба үйл үгийг утгаар нь Хэлц үгийг ангилах (нийлсэн) зүйлчлэх (11) Хувилах үгс (нэр, үйл)-ийг таних, утга Жинхэнэ нэр ба үйл үгийн утга, хэл зүйн хэлзүйн шинжийг тайлбарлах (12) шинжийг тодорхойлох (12) Эх, өгүүлбэрийн бүтцээс хувилах үгсийг Нийлмэл үгийн бүтсэн аргыг тодорхойлох, олох, тэдгээрийг төлөөлөх үгсийг ялгах, тайлбарлах (13) тайлбарлах (12) Хэрэглээ: Жинхэнэ нэр ба үйл үгийг найруулгад оножҮг Үгсийн аймгийн задлал хийх (12) Бие даасан үгийг асуух, заах үгээр хэрэглэх төлөөлөн нэрлэх Зохиож бичихдээ дүрслэх ур маягийг Нийлмэл ба хоршоо нэр, үйл үг (үгийн хэрэглэх санжсан ба утга зүйжсэн)-ийг ялгах, тайлбарлах Нийлмэл үгийн бүтсэн аргыг тодорхойлох (13) Нийлмэл үгийн байрыг сольж тонгоргох Чадвар, хэрэглээ: Чадвар: Нэр ба үйл язгуурыг ялгах, таних, Нэр ба үйл язгуурыг ялгах, таних, ангилах ангилах (14) (14) Үйл язгуурын тусах ба эс тусах утгыг Дагаврын аргаар шинэ үг бүтээх, бүтсэн ялгах(12) аргыг тайлбарлах (15) Хэлц бүтээврийг ангилах (шүү, даа) Нэрийн ба үйлийн холбох болон төгсгөхБүтээвэр Дагаврын аргаар үг салаалууж, шинэ үг нөхцөлийг таньж, онцлогийг тайлбарлах бүтээх, үг бүтсэн аргыг тайлбарлах (14) (16) Нэрийн ба үйлийн нөхцөлийг хойш нь Нөхцөл ба дагаврын ижил ба ялгаатай холбох, урагш нь хамаатуулж бичих талыг тайлбарлах (17) Нэрийн ба үйлийн холбох нөхцөлийн Хэрэглээ: онцлог шинжийг тайлбарлах (16) Жинхэнэ нэр ба үйл үгийг зөв Нөхцөл ба дагаврын ижил ба ялгаатай хэлбэржүүлж бичиж найруулах талыг тайлбарлах (17) Бүтээврийн нийлцийг алдаагүй бичих Сургалтын агуулгын шилжилт хийж байгаатай холбогдуулан 11 жилийн сургуулийн6 дугаар ангид 105 цагт судалж байсан агуулгаас хүндэвтэр болон төдийлэн чухал биш гэжүзсэн зарим сэдвийг дараа дараагийн ангид шилжүүлэхээр хасаж, хэлний хэрэглээнийчадвар эзэмшүүлэх агуулгыг нэмж оруулав. Тухайлбал:Хассан сэдэв: Бичил эхийн онцлог шинжийг мэдэх, бичил хэлц эхийг задлах, зохиох Эхийн үндсэн нэгж болох цогцолборын (цэцэн,үг, мэргэн үг) онцлог шинжийг тайлбарлах, тэдгээрийн хослолыг олох Хэлц ба хэлц бус өгүүлбэрийг ялгах, олох, харьцуулах, онцлог шинжийг тайлбарлах Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийг ялгах, тэдгээрийн онцлог, ангиллыг тайлбарлах Нэр ба үйл өгүүлэхүүнийг ялгах, олох, харьцуулах, тайлбарлах Өгүүлбэрийг баймж үгээр дэлгэрүүлэх Холбоо үг, хэлц холбоо үгийг ялгах Хэлц үгийг ангилах (нийлсэн) Нэрийн ба үйлийн нөхцөлийг хойш нь холбох, урагш нь хамаатуулж бичихНэмсэн сэдэв: Эхээс тулгуур ба түлхүүр үгийг олж тайлбарлах Эхээс гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олох, тайлбарлах 5
  6. 6. Хүүрнэмж ба тоочимжийн онцлог шинжийг тоочих, тайлбарлах Өгүүлбэрт холбоо үгийг оновчтой сонгон найруулах Өгүүлбэрийг хувирган өөрчилж найруулан бичих (хураах, дэлгэрүүлэх, тонгоргох) Өгүүлбэрийн найруулгыг засаж сайжруулах Жинхэнэ нэр ба үйл үгийг найруулгад онож хэрэглэх Зохиож бичихдээ дүрслэх ур маягийг хэрэглэх Жинхэнэ нэр ба үйл үгийг зөв хэлбэржүүлэн бичиж найруулах Бүтээврийн нийлцийг алдаагүй бичих Шилжилтийн 7 дугаар ангийн монгол хэлний хичээлд оногдох 105 цагийн гуравнынэг буюу 35 цагт бичиж найруулах дадлага ажлыг, 70 цагт эхэд суурилан хэлний онолынмэдлэг, чадвар олгох зорилтыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, долоо хоногт оногдох 3цагийн нэгд нь бичгийн найруулгад сургах дадлага ажлыг заавал хийлгэх нь зохистой. Эххэлний онолын ойлголт ухагдахуунтай холбоотой асуудлыг салангид үг, өгүүлбэрийнхүрээнд дүрэм тодорхойлолт цээжлүүлэх байдлаар бус, тодорхой эхэд түшиглэн, тэрхүүхам сэдвийн хүрээнд зааж, тэдгээрийн найруулгын үүргийг дадлага ажлаар дамжууланойлгуулах хэрэгтэй. 5. Шилжилтийн 7 дугаар ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн, баримталсан зарчим, хэрэгжүүлэх арга зүй Шилжилтийн ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөр нь бусад хөтөлбөрийн адилдараах бүрэлдэхүүн хэсэгтэй: Хүлээгдэж байгаа тодорхой үр дүн Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг Хүлээгдэж байгаа тодорхой үр дүн Агуулга Үнэлгээ Арга зүй, хэрэглэгдэхүүн Хүлээгдэж байгаа ерөнхий үр дүн: Тухайн хичээлийн жилд дэвшүүлсэн зорилгобуюу монгол хэлний шилжилтийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэсний дараа хүрэх үрдүн. Шилжилтийн 7 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн зорилго буюу хүлээгдэж байгааүр дүнг Монгол хэлний боловсролын стандартын цогц чадамжид баримжаалан “Сурагчдынунших, бичих чадварыг хөгжүүлэх замаар эх хэлний тогтолцоот мэдлэг, чадварэзэмшүүлж, эх хэлээрээ харилцах хэрэглээний чадамж буй болгоход энэхүү хөтөлбөрийнзорилго оршино.” хэмээн тодорхойлсон. Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг: Шилжилтийн 7 дугаар ангийнсургалтын хөтөлбөрийн агуулгын тогтолцоог хэлний үндсэн нэгж болох эх, өгүүлбэр, үг,бүтээвэр гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгт хуваасан. Энэ нь Монгол хэлний боловсролынагуулгын стандартын айн мэдлэгийн тогтолцоог үндэс болгож, “Хэлний үндсэн нэгж болохэх, өгүүлбэр, үг, бүтээврийг утга, бүтэц, хувиргал, хэрэглээний талаас нь анги бүртзэрэгцүүлэн, ахих тутам гүнгийрүүлж заах“ зарчмыг хэрэгжүүлэх шийдэл болжээ. Хүлээгдэж байгаа тодорхой үр дүн: Агуулгын тогтолцооны нэгж бүрээрсуралцагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадварын түвшин. Энэхүү тодорхой үр дүнгшилжилтийн ангийн хөтөлбөрт эх, өгүүлбэр, үг, бүтээвэр гэсэн агуулгын тогтолцооныбүрэлдэхүүн тус бүрд хоѐр хэсэгтэйгээр тодорхойлсон. 1. Хэлний зогсонги шинж буюу хэлний утга, бүтцийн хүрээнд сурагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар 6
  7. 7. 2. Хэлний хөдлөнгө тал буюу хэрэглээний чадвар болох эх, өгүүлбэрийг хувирган найруулах, зохион найруулж бичих чадвар Энэ нь “Хэлний гадаад ба дотоод тал, хөдлөнги ба зогсонги шинжийг хослууланзаах замаар эх хэлний сургалтын агуулгыг хэрэглээний чиглэлтэй болгох” зарчмыг үндэсболгосонтой холбоотой. Хүлээгдэж байгаа тодорхой үр дүнг хэмжиж болохоор байх, бодитнөхцөлд хэрэгжүүлж болохоор тодорхой байх зарчмыг үндэс болгон томьѐолж бичихийгзорьсон болно. Энэ нь нэг талаас үнэлгээний шалгуур үзүүлэлт болох болно. Агуулгынтогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бүрээр хүлээгдэж байгаа үр дүнг томьѐолсон байдлыгүзүүлбэл: Эх Өгүүлбэр Үг Бүтээвэр Хэлний Эхийн утга, Энгийн Жинхэнэ нэр Нэр ба үйл онол: бүтцэд задлал өгүүлбэрийн ба үйл үгийн үгийн Хэлний хийх үйлийн утга, цөм утга, хэлзүйн бүтээврийн бүтэц ба баримжаа бүтцийг шинжийг утга, бүтцийг утга эзэмшүүлэх тодорхойлох тодорхойлох ялгаж таних Тодорхой сэдвээр Энгийн Бичихдээ үг Үгийг зөв Хэрэглээ: эх зохион өгүүлбэр хэллэгийг хэлбэржүүлэн Хэлний найруулж бичих, зохиох, оновчтой найруулж хувиргал ярих үйлийн хувирган сонгож бичих ба соѐл баримжаа найруулж хэрэглэх эзэмшүүлэх бичих үйлийн баримжаа эзэмшүүлэх Агуулга: Сургалтын бүрэлдэхүүн хэсгүүдийг мэдлэг, чадвар, хэрэглээний хүрээндтодорхойлсон агуулгын тогтолцоо. Шилжилтийн ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгыгмонгол хэлний суурь боловсролын стандартыг үндэс болгож, агуулгын тогтолцооныбүрэлдэхүүн хэсэг бүрээр хүлээгдэж байгаа тодорхой үр дүнг баримжаалан мэдлэг,чадвар, хэрэглээ гэсэн үндсэн гурван хэсэгтэйгээр боловсруулав. Мэдлэг- Танин мэдэх үйл ажиллагааны дүнд хувь хүний эзэмших үйлийнбаримжааг тодорхойлох судлагдахуун болон ур ухааны нэгдлийн тогтолцоо.5 Агуулгын энэхэсэгт хэлний онолын ойлголт, ухагдахуунтай холбоотой тогтолцоот мэдлэгээс гадна эхөгүүлбэрийг хувиргаж бичих арга, найруулж бичих арга, зохиож найруулах арга, алдаагзасаж сайжруулах арга гэх мэт сурах аргын үйлдлийн мэдлэгийг багтаасан. Чадвар- Тухайн мэдлэгийг хэрэглээ болгох арга, үйлийн нэгдэл. Чадварын олонтөрлөөс монгол хэлний хичээлээр төлөвших дараах хэлбэрийг чухалчилж, хөтөлбөрттусгасан.  Харилцах чадвар  Мэдээлэлтэй ажиллах чадвар  Асуудал шийдвэрлэх чадвар  Өөрийгөө таньж хөгжүүлэх чадвар  Нийгэмших чадвар  Суралцах чадвар Хэрэглээ- Суралцагчид шинээр эзэмшсэн мэдлэг, чадвар, үйлийн баримжаагаатанин мэдэх, асуудал шийдвэрлэх үйл ажиллагаанд хэрэглэх чадвар. Гадаад ба дотоод5 Бага, дунд боловсролын стандарт 7
  8. 8. хэрэглээг сурагчдын сэтгэн бодох, асуудал шийдвэрлэхдээ хичээлээр мэдлэг чадвараахэрхэн хэрэглэхийг үлгэрлэн үзүүлнэ. Агуулгын энэ хэсэгт эх, өгүүлбэр хувиргаж бичих,найруулан бичих, зохиож бичих, бичсэнээ засаж сайжруулах зэрэг бичгийн хэрэглээнийагуулга багтсан. Шилжилтийн ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийн агуулгыг товч дурдвал: Эх. Энэ агуулгын хүрээнд сонгосон эхийн утга, бүтцэд задлал хийх, хүүрнэмж, тоочимж хэв маягт тохирох эх зохион бичих, эхийг хувирган найруулж бичих үйл ажиллагаа голлох болно. Эхэд задлал хийх, зохиож найруулан бичихийг заах явцад эхийн талаарх онолын мэдлэг олгоход анхаарах хэрэгтэй. Өгүүлбэр. Энэ агуулгын хүрээнд энгийн өгүүлбэрийн утга, цөм бүтцэд задлал хийж, өгүүлбэр зохиох, хувирган найруулж бичих үйл ажиллагаа голлох болно. Үг. Энэ агуулгын хүрээнд жинхэнэ нэр ба үйл үгийн утга, хэлзүйн задлал хийж, эх, өгүүлбэрийн найруулгад тэдгээрийг онож хэрэглэж сурахад чиглэсэн үйл ажиллагаа голлох болно. Бүтээвэр. Жинхэнэ нэрийн болон үйл үгийн бүтээвэр (язгуур, дагавар, нөхцөл), тэдгээрийн утга, бүтцийг ялган таних, эх, өгүүлбэрийн найруулгад нэрийн болон үйл үгийг зөв хэлбэржүүлэн найруулж сурахад чиглэсэн үйл ажиллагаа зонхилох болно. Үнэлгээ: Агуулгын бүрэлдэхүүн хэсэг бүрээр хүлээгдэж байгаа тодорхой үр дүнгийнтүвшнийг илрүүлэх шалгуур, загвар, жишиг даалгавар. Шилжилтийн ангийн хөтөлбөртагуулгын бүрэлдэхүүн хэсэгт бүрээр хүлээгдэж байгаа үр дүнг илрүүлэх шалгуурыгтодорхойлсон. Энэхүү шалгуурыг боловсуулахдаа тухайн хэсгийн агуулгын хүрээнддэвшүүлсэн тодорхой зорилгыг үндэслэн боловсруулсан. Жишээ нь: Хүлээгдэж байгаа тодорхой үр Үнэлгээний шалгуур дүн Эхийн утга, бүтцэд задлал Эхэд задлал хийж, бүтэц, гол санааг тайлбарлаж хийх үйлийн баримжаа сурсан эсэх эзэмшүүлэх Эхээс тулгуур ба түлхүүр үгийг олж сурсан эсэх Тодорхой сэдвээр эх зохион Эхийн хэв маягийн онцлогт тохируулан бичиж найруулж бичих, ярих сурсан эсэх (тоочимж, хүүрнэмж) үйлийн баримжаа Эхийн сэдэв, агуулгад тохируулан бичиж чадсан Эх эзэмшүүлэх эсэх Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийн уялдаа холбоо, тэдгээрийн харьцааг гаргаж чадсан эсэх Эхэд бүтээлчээр хандаж бичиж чадсан эсэх Найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй бичиж чадсан эсэх Эхийн найруулгыг засаж чадаж байгаа эсэх Энгийн өгүүлбэрийн утга, Холбоо үгийн цөм ба дагуул үгийг ялгаж, холбогдох цөм бүтцийг тодорхойлох аргыг тодорхойлж чадсан эсэх Өгүүлбэрээс цөм бүтцийг ялгаж, бүрэлдэхүүнийг Өгүүлбэр тодорхойлж сурсан эсэх Энгийн өгүүлбэр зохиох, Өгүүлбэрийн цөм бүтцийг дэлгэрүүлэн бичиж хувирган найруулж бичих сурсан эсэх үйлийн баримжаа Энгийн өгүүлбэрийг зөв найруулан бичиж сурсан эзэмшүүлэх эсэх 8
  9. 9. Жинхэнэ нэр ба үйл үгийн Тодорхой эхэд байгаа жинхэнэ нэр ба үйл үгийг утга, хэлзүйн шинжийг утгаар нь зүйлчлэн тодорхойлж сурсан эсэх тодорхойлох, хэрэглэх Эх, өгүүлбэр зохиож бичихдээ үг хэллэгийг Үг Бичихдээ үг хэллэгийг оновчтой сонгож чадсан эсэх оновчтой сонгож найруулах Нэр ба үйл үгийн Жинхэнэ нэр ба үйл үгийн утга, хэл зүйн шинжийг бүтээврийн утга, бүтцийг тодорхойлж сурсан эсэх Бүтээвэр ялгаж таних, хэрэглэх Нэр ба үйл үгийн бүтээврийг ялгаж чадах эсэх Нэр ба үйл үгийг зөв Эх, өгүүлбэр зохиож бичихдээ үгсийг зөв хэлбэржүүлэн найруулах хэлбэржүүлж чадсан эсэх Зөв бичих дүрмийн алдаагүй бичсэн эсэх Өөрөөр хэлбэл, хүлээгдэж байгаа тодорхой үр дүнг илрүүлэх даалгаварболовсруулж, гүйцэтгэлийг нь энэхүү шалгуураар үнэлж, сурагчдын мэдлэг, чадварынтүвшнийг тодорхойлно. Жишээ нь, “Тодорхой сэдвээр эх зохион найруулж бичих, ярихүйлийн баримжаа эзэмшүүлэх” гэсэн зорилтын хэрэгжилтэд үнэлгээ хийхдээ сурагчдад эхзохиож бичих даалгавар өгч, гүйцэтгэлийг хөтөлбөрт тодорхойлсон шалгуурын дагууүнэлж, аль түвшинд байгааг нь дараах хүснэгтийг ашиглан тодорхойлж болно. Энэхүүзагварын дагуу монгол хэлний сургалтын хөтөлбөрийн үнэлгээний хэсэгт байгаа шалгуурбүрээр түвшин тогтоох хүснэгт боловсруулан хэрэглэж болно. Хүлээгдэж байгаа үр Шалгуур I түвшин II түвшин III түвшин IY түвшин дүн Сонгосон хэв Зохиосон эхийн Зохиосон эх нь Зохиосон эх нь Зохиосон эх ньТодорхой маягийн онцлогт хэв маягт сонгосон эхийн сонгосон эхийн сонгосон эхийнсэдвээр эх тохируулан тохироогүй бол хэв маягт хэв маягт хэв маягт машзохион бичиж сурсан ерөнхийдөө ерөнхийдөө сайн тохирсоннайруулж эсэх тохироогүй бол тохирсон бол болбичих, ярих Эхийн сэдэв, Бичих сэдэв, Бичих сэдэв, Бичих сэдэв, Бичих сэдэв,үйлийн агуулгад агуулгыг сайн агуулгыг агуулгыг сайн агуулгыг сайнбаримжаа тохируулан ойлгоогүй, ойлгосон ойлгож, ойлгож,эзэмшүүлэх бичиж чадсан санаагаа боловч бүрэн санаагаа санаагаа бүрэн эсэх илэрхийлж илэрхийлж ерөнхийд нь илэрхийлсэн чадаагүй бол чадаагүй бол илэрхийлсэн бол бол Эхэд задлал Эхийн бүтцийг Эхийн бүтэц, Эхийн бүтцийг Эхийн бүтцийг хийж, бүтэц, гол тодорхойлж, тулгуур үгийг зөв тодорхойлж, бүрэн зөв санааг тулгуур үгийг олж, гол санааг тулгуур, түлхүүр тодорхойлж, тайлбарлаж олсон боловч ерөнхийд нь үгийг олж, гол тулгуур ба сурсан эсэх гол санааг олж тайлбарласан ба шинэ санааг түлхүүр үгийг Эхээс тулгуур чадаагүй бол бол зөв олсон бол зөв олж, гол ба ба түлхүүр үгийг шинэ санааг олж сурсан эсэх олж, бүрэн тайлбарласан бол Сонгосон хэв Зохиосон эхийн Зохиосон эх нь Зохиосон эх нь Зохиосон эх нь маягийн онцлогт хэв маягт сонгосон эхийн сонгосон эхийн сонгосон эхийн тохируулан тохироогүй бол хэв маягт хэв маягт хэв маягт маш бичиж сурсан ерөнхийдөө ерөнхийдөө сайн тохирсон эсэх тохироогүй бол тохирсон бол бол Арга зүй, хэрэглэгдэхүүн: Энэ хэсэгт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үлгэрболох арга зүйг тодорхойлсон. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа ньсуралцагчдад эх хэлээрээ оновчтой, соѐлтой ярих, энгийн ойлгомжтой бичих, ухаарчунших, бусдын яриаг хүлээцтэй сонсох чадвар дадал төлөвшүүлэх эх суурийг тавихад 9
  10. 10. чиглэх тул сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ багш нарт дидактикийн ерөнхий болонмонгол хэлний боловсролын тусгай зарчмуудыг хослуулан хэрэглэхийг зөвлөж байна. Мөн эх хэлний сургалтад идэвхтэй ба идэвхгүй хэл зүйг хослуулан заах зарчмыгчухалчлан үзэж, эхэд задлал хийх, эх зохион найруулж бичүүлэх аргачлалыг оруулсанболно. Энэ нь эхээс бусад хэлний нэгжийн ач холбогдлыг дутуу үнэлсэн хэрэг биш бөгөөдэдгээрийг заах мэдлэг, ур чадвар манай багш нарт хангалттай байгаа гэж үзсэнтэйхолбоотой. Мөн зохион найруулж бичих чадварын түвшинг тодорхойлох үнэлгээнийхүснэгтийг Рубрик загварын дагуу боловсруулж хавсаргасан болно. 6. Шилжилтийн хөтөлбөрийн агуулгын онол, хэрэглээний харьцаа Монгол хэлний боловсролын стандартаар эх хэлний боловсролын агуулгадшинжлэх ухаанжсан агуулга давамгайлж байсныг өөрчилж, хэрэглээний агуулгатайхослуулан заах шийдлийг хийсэн. Хэдийгээр 1970-аад оны дунд үеэс яриа бичгийндадлага хичээлийг бага, дунд ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрт тусгаж байсан ч,өнөөг хүртэл эх хэлний сургалтыг хэт шинжлэх ухаанжсан, амьдралаас хол, хоосон дүрэмзаадаг гэж шүүмжлэх явдал байсаар байна. Ийм учраас монгол хэлний боловсролынстандартын болон сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд энэхүү харьцааг зохистойболгохыг чухалчлан үзсэн билээ. Шилжилтийн ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад энэ зарчмыгхэрэгжүүлэхийг зорьж, агуулгын бүрэлдэхүүн хэсгүүдийн хүлээгдэж байгаа үр дүнг хоѐрхэсэгтэйгээр тодорхойлсон билээ. Энэ нь багш нарын зүгээс сургалтын зорилгоо гүйцэдухааран, хичээлийн хөтөлбөрийг онол, хэрэглээний талаас нь бүрэн хэрэгжүүлэхэд тусдөхөм болно гэж үзсэнтэй холбоотой юм. Монгол хэлний хичээлээр үзэх бүлэг сэдэв, нэгж хичээл, ээлжит хичээл бүрсурагчдын бодох, сэтгэх, үг яриаг хөгжүүлэхэд чиглэсэн байх ѐстой. Монгол хэлнийхичээлээр сурагчид зорилготой, оновчтой, учир зүй эрэмбэ дараатай бодож сэтгэх оюуныүйлд байнга суралцана. Үгийн сан болон үгийн бүтэц, үг бүтэх ѐсонд суралцсанаар ярьжбичих сэдэв, зорилгодоо нийцсэн үг хэллэгийг сонгон хэрэглэж сурах бол хэлзүйгсудалснаар хэлзүйн үзэгдлийг зөв ялгаж салгах болж, заалгаж байгаа хэл зүй, зөв бичихба цэг тэмдгийн дүрэм, түүний ай ухагдахууныг ижил, төстэй юмуу эсрэг байдлаарзэрэгцүүлэн жишиж үзэх, хэлний янз бүрийн баримт үзэгдлийг ангилан бүлэглэх үйлээрхүүхдийн сэтгэхүй, логик сэтгэлгээ ихэд хөгждөг. Ярих, бичих чадварыг сайжруулахзорилготой дадлага ажлын явцад ч хүүхдийн бүтээлч сэтгэхүй хөгжих болно. Шилжилтийн сургалтын хөтөлбөрт зөв бичих дүрэмтэй холбоотой агуулга тусгайлантусгагдаагүй ч алдаа мадаггүй бичүүлж сургах нь монгол хэлний хичээлийн чухалзорилтын нэг болно. Иймд хэлний онолын болон хэрэглээний агуулгыг хэрэгжүүлэх явцадзөв бичүүлж сургах ажлыг хамтад хийж явах хэрэгтэй. Энэ нь хэлний хичээлийн онолхэрэглээг хослуулж байгаа нэг хэлбэр бөгөөд үсгийн дүрэм, цэг цэглэлийн дүрмийнчадвар, дадал төлөвшүүлэх ажлыг ганц онол, дүрмийн мэдэгдэхүүн олгох хичээл болгожболохгүй. Монгол хэлний хичээлээр уран зохиолын болон бусад сэдвээр зохион найруулжбичих ажил хийлгэх нь тэдний бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлдэг гэдгийгсудлаачид тогтоосон байдаг. Иймээс монгол хэлний хичээл нь бичиж найруулах эрдэмдсургахад чиглэх бөгөөд энэ нь эх хэлээ бүтээлчээр хэрэглэхэд сургаж байгаа буюуидэвхтэй хэлзүйд сургаж байгаа хэрэг болно. Шилжилтийн 7 дугаар ангийн хөтөлбөрттөрсөн сэтгэгдлээ бичих, болсон явдал, мэдээ, өдрийн тэмдэглэл, намтар, дурсамж, аянзамын тэмдэглэл, өгүүлэл, шүлэг, магтаал, тодорхойлолт бичих агуулгыг тусгасан болно.Эдгээрийг бичүүлэхийн өмнө үлгэр загвар болсон эхийг уншуулж, онцлог шинжийг ньажиглуулж, учир зүйг нь сайтар ойлгуулж ярилцсаны дараа бичүүлэх хэрэгтэй. Болсон 10
  11. 11. явдал, аян замын тэмдэглэл бичихэд үгийн олон утгаас сонгох, холбох болон төгсгөхнөхцөлийг найруулгад хэрхэн оновчтой хэрэглэснийг ажиглах, ярилцах замаар мэдлэгбүтээлгэж болно. Монгол хэлний боловсролын стандартад идэвхтэй ба идэвхгүй хэл зүйгхослуулан заахыг чухалчилсан тул уран зохиолын болон бусад эхийг уншиж ойлгох,задлан шинжилж сурах ч заавал эзэмших чадварын нэг болно. Өөрөөр хэлбэл, уншижойлгох, эх задлах, бичиж найруулах ажлыг удирдах явцад үг, өгүүлбэр, бүтээврийн тухайболон зөв бичих дүрмийн үндсэн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ гэсэн үг болно. Шилжилтийн сургалтын төлөвлөгөөгөөр ногдсон 70 цаг дээр 35 цагийг нэмж, энэцагт хувирган найруулж бичих, зохиож найруулж бичих агуулгыг хэрэгжүүлэх болно. 7. Шилжилтийн хөтөлбөрийн агуулгын сэдэв ба хичээл хоорондын уялдаа холбоо Шилжилтийн хөтөлбөр боловсруулахдаа сэдэв хоорондын болон хичээл хоорондынуялдаа, харьцааг зохистой тогтоох зарчмыг үндэс болгов. Үүнд: Сэдэв хоорондын нягтрлыг сайжруулах. Ерөнхий боловсролын 12 жилийнсургуулийн 7, 8, 9 дүгээр ангийн агуулгыг сонгохдоо нэг талаас агуулгын давхардлыгарилгах, нөгөө талаас, агуулгыг тогтолцоонд нь өргөжүүлэх замаар сурагчдадтогтолцоотой мэдлэг, чадвар олгох зорилгыг чухалчлан үзсэн болно. Тодруулбал, 7 дугаар ангид жинхэнэ нэр ба үйл үгийн утга, хэлзүйн шинж болонөгүүлбэрийн гол гишүүд, өгүүлбэрийн цөм бүтэц, хоѐр ба гурван бүрэлдэхүүнт өгүүлбэрийгүзэхээр оруулсан. Өгүүлбэр нь үйл явдлыг илтгэх бөгөөд үйл явдал нь юм ба түүнийхөдлөлөөс бүтдэг. Юм нь жинхэнэ нэрээр, хөдөлгөөн нь үйл үгээр тус тус илэрдэг.Өгүүлбэрийн цөм утгыг өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, шууд тусагдахуун зэрэг гол гишүүдбүрдүүлдэг бол цөм өгүүлбэр нь тусах үйл үгээр илэрвэл гурван бүрэлдэхүүнт, эс тусахүйл үгээр илэрвэл хоѐр бүрэлдэхүүнт өгүүлбэр болно. Өгүүлэгдэхүүн гишүүн нь ямагтжинхэнэ нэр болон түүнийг төлөөлсөн үгээр илэрч, тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржихбөгөөд өөр аймгийн үгээр илэрсэн тохиолдолд жинхэнэ нэр нь хураагдсан байдаг. Шуудтусагдахуун гишүүн нь заахын тийн ялгалд буй жинхэнэ нэр, түүнийг төлөөлсөн үгээрилэрдэг бол өгүүлэхүүн гишүүний илрэх үндсэн хэлбэр нь ямагт холбох ба төгсгөх нөхцөлбүхий үйл үг байдаг. Ийм учраас эдгээрийг шилжилтийн 7 дугаар ангид хамтад нь үзэхээроруулсан. Харин 8 дугаар ангид энэ бүхнийг гүнзгийрүүлж, тооны нэр, тэмдэг нэр, орон цагийннэр, дүрслэх ба дуурайх үгийн утга хэлзүйн шинжийг заах явцад дэлгэрсэн өгүүлбэр,дэлгэрүүлэгч гишүүдийн тухай судлахаар хөтөлбөрт тусгасан. Дэлгэрүүлэгч гишүүд нь голгишүүдийг дэлгэрүүлэх үүрэгтэй байдаг. Гол дэлгэрүүлэгч. Нэрлэх ба заахын тийн ялгалаас бусад тийн ялгалаархэлбэржсэн жинхэнэ нэр нь гол дэлгэрүүлэгч гишүүн болдог бол харьяалахын тийн ялгалтжинхэнэ нэр нь харьяалахын тодотгол; өгөх орших, гарах, үйлдэх, хамтрах, чиглэхийнтийн ялгалт жинхэнэ нэр нь шууд бус тусагдахуун гишүүн болдог. Дэд дэлгэрүүлэгч. Тэмдэг нэр, тооны нэр, дүрслэх ба дуурайх үг нь нэр ба үйлийнөмнө хамжин холбогдож, хамжсан тодотгол гишүүн болно. Захын дэлгэрүүлэгч. Орон цагийн нэр болон орон цагийн утгатай өгөх орших, гарах,үйлдэх, чиглэхийн тийн ялгалт жинхэнэ нэр нь захын дэлгэрүүлэгч буюу байц гишүүнболно. Ийнхүү анги ангийн агуулгыг хуваарилахдаа хэлзүйн бүрэлдэхүүн болох үг зүй,өгүүлбэр зүйн хоорондын уялдаа холбоог тооцсон хэрэг. Аль ч аймгийн үгс холбоо үгийгбүрдүүлж, өгүүлбэрт орох өөр өөрийн зүй тогтолтой байдаг. Хуучнаар, үгсийн аймгийг нэгбүрчлэн заасны дараа өгүүлбэрийн тухай заах гэх мэтээр хэлний салбаруудыг тус тусад ньзаахад цаг их ордог төдийгүй агуулгын давхардал гардаг байсан. Гэтэл өнөөдөр цагийн 11
  12. 12. нөөц хомс байгаа энэ тохиолдолд ингэж цувуулж үзэхийн оронд төгс хувилдаг үгсийнаймгийг үзэх явцад тэдгээрийн өгүүлбэрт гүйцэтгэх үүргээр нь дамжуулан өгүүлбэрийнгишүүдийг зэрэгцүүлэн заах нь сэдэв хоорондын интеграци хийж, үгсийн аймаг баөгүүлбэрийн гишүүдийн тухай мэдлэг, чадварыг уялдаа холбоонд нь эзэмшүүлэхболомжтой болж байна. Сүүлийн жилүүдэд зарим багш “үүр өндгийн загвар” ашигланүгсийн аймаг ба өгүүлбэрийн гишүүдийг зааж сургаж байгаа туршлага байна. Хичээл хоорондын нягтралыг сайжруулах. Эхэд задлал хийх, ялангуяа, уранзохиолын эхэд задлал хийх үйл ажиллагааг уран зохиолын хичээлтэй холбон заах боломжбий болж байна. Учир нь уран зохиолын сургалтын хөтөлбөрт уран сайхны зохиолыгзадлан шинжлэх үйлийн баримжаа эзэмшүүлэх зорилго бүхий “Эх зохиолд задлал хийх”агуулга, монгол хэлний хичээлийн сургалтын хөтөлбөрт эхийн утга, бүтцэд задлал хийхүйлийн баримжаа эзэмшүүлэх зорилго бүхий “Эх” гэсэн агуулгын бүрэлдэхүүн хэсгүүд ньүндсэндээ ижил зорилготой байна. Энэ хоѐр хичээлийн хөтөлбөрөөс хоорондоо дүйхагуулгыг ижил тоогоор тэмдэглэн зэрэгцүүлэн үзүүлбэл: Монгол хэл- Эх Уран зохиол- Эхэд задлал хийхМэдлэг: Мэдлэг:1. Эхийн гарчиг ба сэдэв 1. Зохиолын утга, сэдвийн нэгдэл2. Эхийн гол санаа 2. Зохиолын өгүүлэгдхүүн (эхлэл, төгсгөл)3. Тулгуур ба түлхүүр үгийн тухай 3. Дүрслэх хэрэглүүр (адилтгал, зүйрлэл, ойлголт амьдчилал, хэтрүүлэл)4. Хүүрнэмж ба тоочимжийн онцлог 4. Зохиомжийн нэгж (хүүрнэл, байгалийн шинж зураглал)Чадвар: Чадвар:5. Эхэд задлал хийх, тэдгээрийн сэдэв, 5. Зохиолын сэдэв, утга санааг тодорхойлох бүтэц (2), гол санааг тодорхойлох Зохиолын эхлэл, төгсгөлийг тодорхойлох6. Эхийг цогцолбороор хувааж сурах 6. Уншсан зохиолоо утга төгссөн хэсгүүдэд хувааж, гарчиг өгөн, энгийн ба дэлгэрэнгүй төлөвлөгөө зохиох7. Эхээс тулгуур ба түлхүүр үгийг олж 7. Зохиолын дүрслэлээс адилтгал, зүйрлэл, тайлбарлах (адилтгал, амьдчилал, амьдчилал, хэтрүүллийг ялган таних зүйрлэл, хэтрүүлэл)8. Эхээс гол санааг илэрхийлсэн 8. - өгүүлбэрийг олох, тайлбарлах9. Хүүрнэмж ба тоочимжийн онцлог 9. Өгүүллэг, туужаас хүүрнэлийг таних шинжийг тоочих, тайлбарлахХэрэглээ: Хэрэглээ:10. Эхийг дуурайн бичих, хувирган 10. Уншсан зохиолын талаар санал бодлоо өөрчилж бичих (хураах, дэлгэрүүлэх, илэрхийлэх тонгоргох)11. Юмс, үзэгдлийн шинж, хэрэг явдлыг 11. Зохиолд дэвшүүлсэн асуудлын талаар тоочиж, хүүрнэж бичих санал бодлоо хуваалцах12. Хүүрнэмж ба тоочимж эх зохиож 12. Уран зохиолыг уран зураг, хөгжим , дуу, бичих баримал зэрэг урлагийн бусад бүтээлтэй холбон ойлгох, сэтгэгдлээ илэрхийлэх Ийм учраас уран зохиолын эхэд задлал хийх ажлыг уран зохиолын хичээлээрэзэмшсэн мэдлэг чадвартай нь холбон интеграцчилан заахад цаг хэмнэхийн зэрэгцээсурагчдад нэгдмэл мэдлэг, чадвар болон төлөвших болно. 12
  13. 13. Монгол бичгийн хичээлээр нэр ба үйл үндэс, нэрийн тийн ялгал, хамаатуулах, олонтооны нөхцөлийг таниулахдаа монгол хэлний хичээлээр үзсэн бүтээврийн тухай мэдлэг,чадвартай нь холбон зааж боломж бий. 8. Сургалтын тогтолцооны шилжилт ба монгол хэлний суурь боловсролын агуулга, арга зүй, үнэлгээ, орчны залгамж холбоо Монгол хэлний суурь боловсролын стандартын агуулгыг ерөнхий боловсролын 12жилийн сургуулийн 7-9 дүгээр ангид хуваахдаа “Хэлний үндсэн нэгж болох эх, өгүүлбэр, үг,бүтээврийг утга, бүтэц, хувиргал, хэрэглээний талаас нь анги бүрт зэрэгцүүлэн, ахих тутамгүнгийрүүлж заах” зарчмыг үндэс болгосон. 1. Хэлний онол, хэлний зүй: Хэдийгээр 11 жилийн сургуулийн бага ангийн хөтөлбөрт“Тоочимж ба хүүрнэмжийн онцлог”, “Өгүүлбэрийн гол гишүүд”, “Бүтээвэр, түүний ангилал,тэдгээрийн утга, үүрэг”, “ Нэр үйл үг бүтээх идэвхтэй дагаврууд”, “Нэрийн тийн ялгалыннөхцөл”, “Үйлийн холбох ба төгсгөх нөхцөл” зэрэг сэдвийг тусгасан хэдий ч эдгээрийгшилжилтийн 7 дугаар ангийн хөтөлбөрт оруулсан нь дахин шинээр үзэх биш, харин давтажбататгах зорилготой бөгөөд боловсролын түвшин хоорондын болон агуулгын дотоодзалгамж холбоог гаргахыг зорьсонтой холбоотой. Нөгөө талаар, эдгээр нь монгол хэлнийсуурь боловсролын агуулгын үндсэн гол ойлголт тул бага ангид үзсэнийг сэргээн сануулж,нэгтгэн давтах замаар нэгдмэл, тогтолцоот ойлголттой болгох гэсэн хэрэг болно. Иймдхичээлийн жилийн эхэнд сурагчдын мэдлэг чадварын түвшин тогтоож, эдгээр сэдвийг ямарцаг хугацаанд, ямар хүрээнд, хэрхэн заахаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Хэрэв бага ангидааэзэмшсэн энэ талын мэдлэг, чадварыг хангалттай биш гэж үзвэл нэлээд цаг шаардахболно. Монгол хэлний суурь боловсролын стандартын агуулгыг шилжилтийн 7 дугаар ангиболон 8-9 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрт хэрхэн хуваарилж, өргөжүүлснийг зөвхөнмэдлэгийн хүрээгээр харуулбал: 7-р анги 8-р анги 9-р анги Эхийн гарчиг ба сэдэв Эхийн гарчиг ба сэдэв Эхийн гол ба шинэ санаа, Эхийн гол санаа Эхийн гол ба шинэ санаа зорьсон санаа Тулгуур ба түлхүүр үгийн Тулгуур ба түлхүүр үг, Тулгуур ба түлхүүр нэгж тухай ойлголт тулгуур өгүүлбэрийн тухай Эхийн идэвхтэй баЭх Цогцолборын тухай ойлголт идэвхгүй үйлдэгч ерөнхий ойлголт Тайлбарламж, түүний Эргэцүүлэмж, түүний Хүүрнэмж, тоочимжийн онцлог шинж онцлог шинж онцлог шинж Чөлөөт холбоо үг Чөлөөт бус холбоо үгийн Нийлмэл өгүүлбэр Чөлөөт бус холбоо үг ангилал (х.з, у.з, ү.с, б.з) (Угсарсан ба зэрэгцсэн, (нийлмэл үг) Өгүүлбэрийн дэлгэрсэн харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр)Өгүүлбэр Өгүүлбэрийн цөм бүтэц бүтэц Өгүүлбэрийн гол гишүүд Өгүүлбэрийн дэлгэрүүлэгч Нийлмэл өгүүлбэр ба үүр (өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, гишүүд (гол, дэд, захын), өндгийн харьцаа шууд тусагдахуун) тэдгээрийн утга, хэлзүйн Хоѐр ба гурван бүрэл- шинж дэхүүнт өгүүлбэр Өгүүлбэрийн баймж утга 13
  14. 14. Үгийн утгын зүйлчлэл, гол Тооны нэр, тэмдэг нэр, Холбох ба баймж үг ба шилжсэн утга орон цагийн нэр, Үгийн сангийн ба хэлзүйн Жинхэнэ нэр, түүний утга тэдгээрийн утга хэлзүйн үг хэлзүйн шинж шинж Үйл үг, түүний утга хэлзүйн Дүрслэх ба дуурайх үг (дэдҮг шинж (тусах ба эс тусах дэлгэрүүлэгч) үйл үг) Төлөөлөх үг Нийлмэл үг (Зэрэгцсэн ба угсарсан үг) Бүтээвэр, түүний ангилал Тэмдэг нэр, тооны нэр, Нэрийн ба үйлийн холбох (язгуур, дагавар, нөхцөл) орон цагийн нэр бүтээх болон төгсгөх нөхцөлийн дагавар найруулын үүрэгБүтээвэр Нэр ба үйл нөхцөл) Нэр ба үйл язгуур Нэр ба үйл үг бүтээх дагавар Нэрийн ба үйлийн холбох болон төгсгөх нөхцөл 2. Эх хэлний хэрэглээ: Эх хэлний хэрэглээний мэдлэг, чадварыг анги бүрд “Эхийгхувирган бичих арга”, “Эх зохион бичих арга”, “Эхийн найруулгын алдааг засах арга” гэжадилхан тусгасан нь өнгөн талаасаа ижилхэн мэт боловч бичүүлэхээр сонгосон сэдэв,хамрах хүрээ, үгийн тоо зэргээс хамааран ялгаатай байх нь дамжиггүй. Хүүхэд бүрийнбичиж найруулах чадвар ялгаатай хэдий ч энэ чадварыг ахиулах нь чухал. Ерөнхийболовсролын сургууль төгсөхдөө сурагчид: Зохион бичих сэдвийн агуулга ба хэмжээ заагийг зөв тодорхойлон гаргах Бичих сэдвийн гол санаанд захирагдаж бичих Бичих сэдэвтэй холбоотой материал цуглуулах Цуглуусан материалаа цэгцэлж, хэрэгтэй зүйлээ сонгох Бичих хэлбэр, хэв маягийн онцлогт тохируулан бичих Санаа бодлоо оновчтой, утга зохиолын хэлний хэм хэмжээний үүднээс зөв, тодорхой илэрхийлж чаддаг болох шаардлага тавина. Сурагчдад олгох гэж байгаа бичиж найруулах дадал чадвар нь аяндаа, гэнэт бийболохгүй бөгөөд хувирган бичих, найруулан бичих, зохион бичих ажлыг урт хугацаанд олонудаа хийлгэж, алдаа дутагдлыг нь тухай бүр илрүүлэн засаж, дахин дахин хийлгэснийн үрдүнд бий болно6. Сурагчид бага ангидаа өөрсдийн сайн мэдэх зүйл, өөрийн биеэр оролцсон хэрэгявдлыг дарааллаар нь хүүрнэн бичих, юмсын гадаад шинж байдлыг дүрслэн тоочижбичихэд суралцсан байдаг бол анги ахих тутам харсан, сонссон, уншсан зүйлдээтулгуурлаж, зохиож бичих шаардлагатай болно. Энэ нь амар хялбар даалгавар биш. Үүнийтулд уг хэргийг хэнээс хэдийд сонссон, хэдийд хаана харсан, эсвэл юунаас уншсанааөгүүлэхийн хамт, холбогдох материалыг бүрдүүлж, ямар байдлаар хэлбэршүүлэн бичихээшийдэх шаардлага гардаг. Энэ нь иш үндэстэй бичихэд эхлэн суралцаж байгаа хэрэгбөгөөд цаашдаа баримт нотолгоонд тулгуурлан эсээ бичиж сурах суурь болох юм. Иймучраас шилжилтийн 7 дугаар ангийн хөтөлбөрт хүүрнэмж, тоочимжийн онцлогийг мэдэх,энэ хэлбэрээр бичиж сурах чадварыг давтан тусгасан болно. 9. Шилжилтийн хөтөлбөр ба бүс нутгийн, сургуулийн, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн хөтөлбөр Боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажил нь сургалтын хөтөлбөр (киррикюлим)боловсруулан төлөвлөх, түүний дагуу хичээл сургалтыг зохион байгуулах, хөтөлбөрийнхэрэгжилтийг үнэлэх гэсэн гурван үе шаттай үйл ажиллагаанаас бүрдэнэ.6 Ïðîãðàìì, Ìîíãîë õýë, óðàí çîõèîë, IY-X àíãè, ÓÁ, 1982, 16-ð òàë 14
  15. 15. Сургалтын хөтөлбөр нь хэд хэдэн түвшинтэй. Эдгээр нь хамрах агуулга,хэрэгжүүлэх цагийн хувьд ялгаатай ч бүтцийн хувьд үндсэндээ ижилхэн. Гэхдээ эдгээрхөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлоход тэдгээрийн залгамж холбоо, хамааралтодорхой харагдаж байх учиртай. Зарим сургууль шилжилтийн сургалтын хөтөлбөрийгүндэслэн сургуулийн, эсвэл орон нутгийн хэмжээнд мөрдөх сургалтын хөтөлбөрийгтусгайлан боловсруулж мөрддөг. Зарим нь ийм хөтөлбөрийн оронд үндэсний хөтөлбөр(агуулгын үлгэрчилсэн хүрээ)-ийг үндэслэн бүлэг сэдвийн хөтөлбөр боловсрууланхэрэгжүүлж ирсэн. Аль ч тохиолдолд энэхүү шилжилтийн сургалтын хөтөлбөр нь 7 дугаарангийн жилийн турш мөрдөх хөтөлбөр төдийгүй бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөрболовсруулах үндсэн баримт бичиг болно. Ээлжит хичээл Нэгж хичээлийн Бүлэг сэдвийн Жилийн хөтөлбөр хөтөлбөр хөтөлбөр 40-80 мин 5-8 цаг 24-30 цаг 105 цаг Шилжилтийн Хөтөлбөр Шилжилтийн 7 дугаар ангийн монгол хэлний хичээлийн агуулгыг хичээлийн жилийнулирал, цагийн багтаамжийг баримжаалан 24-30 цаг бүхий 4 бүлэг сэдэвт хуваахыгзохистой гэж үзлээ. Мөн багшийн ажлын зохион байгуулалт, төлөвлөлттэй ч холбоотой. I улирал: 10 долоо хоног- 30 цаг II улирал: 9 долоо хоног- 27 цаг III улирал: 8 долоо хоног- 24 цаг IY улирал: 8 долоо хоног- 24 цаг Уламжлалт сургалтад монгол хэлний хичээлийн бүлэг сэдвийг судлагдахуундтөвлөрсөн байдлаар тодорхойлж ирсэн бол монгол хэлний боловсролын стандартаардэвшүүлсэн эхэд суурилах зарчим нь бүлэг сэдвийг төрөлжсөн эхээр тодорхойлоххандлага бий болж байна.7 Ийм учраас дор өгсөн үлгэрчилсэн төлөвлөлтөд бүлэг сэдвийннэрийг оноолгүй, “нэгдүгээр бүлэг сэдэв” гэх мэтээр нэрлэсэн нь багш нар өөрсдийнсонгосон эхийн сэдэв, агуулгаас хамааран нэрлэх боломжийг олгосон хэрэг юм. Энэ ньсургалтын хөтөлбөрийг уян хатан болгож байгаагийн зэрэгцээ багш нарт зааххичээлийнхээ агуулгыг сонгох боломжийг нээлттэй болгож байна. Шилжилтийн 7 дугаар ангийн бүлэг сэдвийн цагийн үлгэрчилсэн төлөвлөлт: Бүлэг сэдэв ба Хэлний онол Хэлний хэрэглээ оногдох цагийн (Яриа бичгийн дадлага) баримжаа Бүтээвэр, түүний ангилал (язгуур, Тоочимж эхэд задлал хийж,Нэгдүгээр дагавар, нөхцөл) сэдэв, бүтэц, гол санааг7 Ө.Цэндсүрэн, Монгол хэлний сургалтын арга зүйн шиэчлэл, Амжилттай багшлахуй, 2006, 8-р тал 15
  16. 16. бүлэг сэдэв Нэр ба үйл язгуур тодорхойлох, тулгуур ба Жинхэнэ нэр, түүний утга хэлзүйн түлхүүр үгийг олж тайлбарлахБүгд 30 цаг шинж Тоочимж эхийг дуурайн бичих,Үүнээс: Дагаврын аргаар жинхэнэ нэр нь хувирган өөрчилж бичихХэлний онол- 20 Нэрийн нөхцөл (тийн ялгал, (хураах, дэлгэрүүлэх,ЯБД -10 хамаатуулах, олон тоо) тонгоргох) Үйл үг, түүний утга хэлзүйн шинж Юмс, үзэгдлийн шинжийгI улирал- 10*3 (тусах ба эс тусах үйл үг) тоочиж бичих Дагаврын аргаар үйл үг бүтэх нь Эхийн найруулгыг засаж Үйлийн холбох (нөхцөлдүүлэн ба сайжруулах тодотгон холбох), төгсгөх (цагаар ба биеэр төгсгөх) нөхцөл, Нэр ба үйл үгийн утгын зүйлчлэл Тоочиж ба хүүрнэмж эхэдХоёрдугаар Эх ба өгүүлбэрийн сэдэв, гол задлал хийж, сэдэв, бүтэц, голбүлэг сэдэв санаа санааг тодорхойлох, тулгуур баБүгд 27 цаг Хүүрнэмж, ба тоочимжийн онцлог түлхүүр үгийг олж тайлбарлах Хүүрнэмж эхийг дуурайн бичих,Үүнээс: хувирган өөрчилж бичихХэлний онол- 18 Хэрэг явдлыг хүүрнэж бичихЯБД -9 Эхийн найруулгыг засаж сайжруулахII улирал-9*3 Чөлөөт холбоо үг Тоочимж ба хүүрнэмж эхэдГуравдугаар Чөлөөт бус холбоо үг (нийлмэл задлал хийж, сэдэв, бүтэц, голбүлэг сэдэв үг) санааг тодорхойлох, тулгуур ба Үг нийлэх аргаар нэр ба үйл үг түлхүүр үгийг олж тайлбарлахБүгд 24 цаг бүтэх нь (ЗНҮ, УНҮ) Тоочимж ба хүүрнэмж эхийгҮүнээс: дуурайн бичих, хувирганХэлний онол- 16 өөрчилж бичихЯБД -8 Юмс, үзэгдлийн шинж, хэрэг явдлыг тоочиж, хүүрнэж бичихIII улирал-8*3 Эхийн найруулгыг засаж сайжруулах Өгүүлбэрийн гол гишүүд Тоочиж ба хүүрнэмж эхэдДөрөвдүгээр (өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, шууд задлал хийж, сэдэв, бүтэц, голбүлэг сэдэв тусагдахуун) санааг тодорхойлох, тулгуур ба Өгүүлбэрийн цөм бүтэц түлхүүр үгийг олж тайлбарлахБүгд 24 цаг Хоѐр ба гурван бүрэлдэхүүнт Тоочимж ба хүүрнэмж эхийгҮүнээс: өгүүлбэр дуурайн бичих, хувирганХэлний онол- 16 өөрчилж бичихЯБД -8 Юмс, үзэгдлийн шинж, хэрэг явдлыг тоочиж, хүүрнэж бичихIY улирал-8*3 Эхийн найруулгыг засаж сайжруулах Багшийн үйл ажиллагаатай холбоотой журмуудаас8 харахад багшийн ажлынтөлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ шинжилгээ нь нэгж хичээлийн хөтөлбөрөөр хэрэгжихээрбайна. Эдгээрт багшийн ажлаа төлөвлөх, түүнийгээ хэрэгжүүлэн хичээл заах, заасан8 БСШУ-ны сайдын 2008 оны 73-р тушаалаар баталсан “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах” журамБСШУ-ны сайдын 2007 оны 416-р тушаалаар баталсан “Багшийн ажлыг төлөвлөж, үнэлэх” түр аргачлалБСШУ-ны сайдын 2007 оны 440-р тушаалаар баталсан “Оны тэргүүний багш шалгаруулах” журам 16

×