SlideShare a Scribd company logo
1 of 15
Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн
салбарт ашиглах нь
Илтгэгч С.Сарангэрэл
Удирдагч Т. Сүмжидмаа
Уул уурхайн менежмент, ШУТИС-УУИС
Хураангуй
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад технологийн хөгжлийн
түвшин нь тухайн улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засаг, нийгмийн
тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Иймд технологийн амьдралын
мөчлөгийн үе шат бүрт тохирсон бодлогоор удирдах шаардлагатай бөгөөд
технологийн удирдлагын хүрээнд хийгдэх хамгийн эхний үе шат нь технологийн
түвшний үнэлгээг хийх явдал юм.Уг асуудлын хүрээнд технологийн үнэлгээг Азийн
хөгжлийн банкнаас хөгжиж буй улс орнуудын технологийн түвшний үнэлгээ хийхэд
зориулан гаргасан арга зүйг ашиглаж, экспертийн үнэлгээний аргаар уул уурхайн
салбарын технологийн түвшний үнэлгээг хийх гэж зорилоо. Уул уурхайн салбар нь
олборлох ба боловсруулах гэсэн 2 технологиор бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг
учраас технологи бүр өөр хоорондоо харилцан адилгүй хөгжлийн түвшинд байгаа
гэж үзээд уг 2 чиглэлээр тус тусад нь үнэлгээ хийсэн болно.
Түлхүүр үг:технологийн менежмент, амьдралын мөчлөг, бүрдэл хэсгийн сайжралт,
экспертийн үнэлгээний арга, инноваци
Оршил
Манай улсын хувьд үндэсний аж үйлдвэрийг өрсөлдөх чадвартай, технологийн
агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд
ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэний үндсэн дээр хөгжүүлэх эргэлт
буцалтгүйгээр технолологийн шинэчлэлийн замд орох шаардлага тулгараад байна.
Уул уурхайн салбарыг тооноос чанарт шилжүүлж, технологийн агууламж багатай,
хүний хөдөлмөр их шаардсан жижиг дунд үйлдвэрлэлээс өөр урт хугацааны
хөгжлийн гарцыг хайх хэрэгтэй болоод байна. Байгалийн баялагийн нөөц өдөр ирэх
тусам нэмэгдэж байгаа энэ үед үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх замаар нэмүү
өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортонд гаргах нь улсын эдийн засгийн хөгжил,
өрсөлдөх чадварт эерэг нөлөөтэй юм. Өөрөөр хэлбэл манай орны хувьд технологийн
хоцрогдлыг багасгах, үндэсний тэргүүлэх чиглэлийн технологиудыг дотооддоо
хөгжүүлж, шаардлагатай технологийг гадаадын орнуудаас авч нутагшуулах,
ирээдүйн технологийг бий болгохын тулд одооноос шинжлэх ухаан, технологийн
судалгааны ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.Эдгээр асуудалтай уялдан
технологийн түвшний үнэлгээнд тулгуурласан технологийн хөгжлийн стратегийг зөв
тогтоох, өөрөөр хэлбэл бодит судалгаа, үндэслэл, оновчтой шалгуур, үр ашгийг
үндэслэн технологийн хөгжлийг бодлогоор удирдах асуудал гарч ирж байгаа юм.
Тиймээс судалгааны ажлаа энэ асуудал руу чиглүүлж Азийн хөгжлийн банкнаас
хөгжиж буй орнуудын технологийн түвшний үнэлгээг хийхэд зориулан гаргасан арга
зүйг ашиглаж, экспертийн үнэлгээний аргаар боловсруулан уг салбарын
мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэсэн болно.
1. Технологи, технологийн
менежментийн тухай ойлголт
Технологи гэдэг нь “techne-урлал”, “logos-ухаан” гэсэн грек үгнээс гаралтай, урлах
ухаан гэсэн утгатай үг юм. Технологи гэдэг үгийг орчин үед өргөн ойлголтоор
хэрэглэх болж тэр нь анхны утгыг алдаж, зөвхөн үгийн хувьд хуучнаас уламжлагдан
үлджээ. XVIII зууны сүүлчээр шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоѐрыг холбогч нэгэн
төрлийн ухаан шаардагдсанаар технологи гэдэг шинэ “шинжлэх ухаан” үүссэн
түүхтэй.
...Технологи гэдэг нь түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг урьдаас
төлөвлөсөн нөхцөл, шаардлагын дагуу боловсруулах арга, үйлдвэрлэлийн
ажиллагааг хэрхэн явуулах мэдэгдэхүүнүүдийн нэгдэл мөн.
...”Технологи гэдэг нь байгалийн түүхий эдийг боловсруулж, үйлдвэрлэлийн
хэрэгсэл ба хэрэглээний зүйлийг бий болгох арга, үйл явц (процесс)-ийг судалдаг
шинжлэх ухаан болно” гэж оросын эрдэмтэн А.Д.Бондаренко тодорхойлолт
агуулгын хувьд өргөн хүрээнд авч үзсэн бол эрдэмтэн Ю.П.Долгушев <<Технологи
бол төрөл бүрийн зүйлсийг үйлдвэрлэх үйл явц, процессыг судлах шинжлэх ухаан
мөн>> гэснээр аргыг судлахыг голчлон авч үзсэн байна. Монголын эрдэмтэн
профессор Г.Гомбо технологийн хөгжлийн мөн чанарыг тандан судлаад
<<Технологи нь бүтээхүйн ур ухаан, шинжлэхүйн ухаан мөн>> гэж
тодорхойлсонбайдаг. Мөн түүнчлэн МУ-ын Шинжлэх Ухаан Технологийн хуулийн
3.1.1-т зааснаар “Технологи гэж оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон
хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан
уялдаат үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг хэлнэ” гэж тодорхойлсон
байдаг.[6]
1 дүгээр зураг.Технологийн бүрдэл хэсэг
Өнөөдөр дэлхий нийтээрээ “Технологи”
гэдэг нь оюуны бүтээлийг хэрэглээний
бүтээгдэхүүн болгоход чиглэсэн техник
(Т), хүн (H), мэдээлэл (I), зохион
байгуулалтын (О), үйл ажиллагааны цогц
нэгдэл гэж үзэх болсон.
Техник, тоног төхөөрөмж- Энд орцыг
гарц болгон хувиргах үйл ажилллагааны
үед хүний бүтээх чадварыг нэмэгдүүлдэг
бүх төрлийн тоног төхөөрөмж, суурь
машин, багаж хэрэгсэл, үйлдвэрлэлийн
байгууламжыг ойлгоно.
Хүний чадвар, чадавхи- Үүнд мэдлэг, ур
чадвар, туршлага, бүтээлч сэтгэлгээ гэх
мэт өөрт байгаа байгалийн болон
бүтээсэн нөөцүүдийг үр ашигтайгаар
ашиглахад оруулж буй хүний хувь
нэмрийг ойлгоно.
Мэдээлэл- Мэдээлэл гэдэгт загварын параметрүүд, тодорхойлолтууд, зураглалууд,
үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний гарын авлагууд гэх мэт хурдан
хугацаанд суралцаж, дадлагажихад түлхэц болох, аливаа нөөц, цаг хугацааг
хэмнэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой баримтжуулсан өгөгдлүүдийг ойлгоно.
Зохион байгуулалт- Энд байгууллагыг эерэг үр дүнд хүргэхийн тулд түүний үйл
ажиллагааг өндөр бүтээмжтэйгээр зохион байгуулахад чиглэсэн арга техникүүд,
аргачлалууд, журам дүрэм, зарчмууд болон системийг ойлгоно.
Дээрх 4 бүрдэл хэсгүүдийн хувь оролцооны хэмжээ нь тэдгээрийн харилцан
үйлчлэлийн хэмжээ, харьцаа, тухайн байгууллагын үйл ажиллагааны төвөгшил,
хувиргалтын/боловсруулалтын төрөл хэлбэр зэргээс шалтгаалах бөгөөд тэдгээрийн
ялгаатай хувь оролцоонд суурилсан өөр өөр хослолуудыг бий болгож болно. Эдгээр
хослолуудыг технологи гэж ойлгож болно.
Технологийн амьдралын мөчлөг. Америкийн эрдэмтэн Р. Верноны Хэрэглэгчийн
бүтээгдэхүүнд хандах хандлагаас хамааран технологийн амьдралын мөчлөгт орох
өөрчлөлтийн тухай тодорхойлсон.
Нэг дэх үе шат. Шинэ технологийг бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Уг
технологийг хэрэглэснээр шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлдвэрлэгч нь
монополь өндөр ашиг олно. Шинэ бүтээгдэхүүн харьцангуй ховор учраас түүний үнэ
нь өндөр байдаг. Ийм ашигтай технологийг өмчлөгч пүүсүүд аль болох гадагш нь
худалддаггүй.
2 дугаар зураг. Технологийн амьдралын мөчлөгийн S муруй
Хоёрдох үе шат. Уг технологи
аажмаар тархаж тухайн
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хэд
хэдэн пүүсийн “олигополь”бий болж,
тэдгээрийн хооронд өрсөлдөөн үүснэ.
Улмаар бүтээгдэхүүний үнэ буурч
эхлэх бөгөөд зардлаа хэмнэхийн тулд
пүүсүүд үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс
нэмэр болно. Ийм нөхцөлд дан дотоод
зах зээл нэмэгдсэн таваарыг шингээж
чадахгүй учраас түүнийг гадаадын зах
зээлд худалдах болно. Ихэвчлэн 2-р
шатанд технологи гадаад зах зээлд
шилжих, юуны өмнө технологийн
багтаамж ихтэй, хөгжсөн орнуудын
зах зээлд нэвтэрнэ.
Гуравдугаар үе шат. Тухайн таваарын зах зээл хангагдаж, өрсөлдөгч пүүсүүд
капиталын зардлаа бууруулах нөөцөө дуусгана. Иймд үйлдвэрлэлээ ажиллах хүч
хямд байдаг орнууд руу шилжүүлж болно. Энэ үед уг технологи хөгжиж буй орнууд
руу нэвтэрнэ.
Технологийн амьдралын мөчлөгийн S муруй нь шинэ технологийн амьдралын
циклийг дүрсэлдэг технологийн стратегийн чухал хэрэгсэл юм. S муруй ихэвчлэн
хосоороо байдаг. Харин хамтдаа уг муруйн тасарлтыг үзүүлдэг бөгөөд энэ нь нэг
технологи нөгөөгөөр орлуулах үед бий болдог. Энэхүү муруй нь бүтээгдэхүүний
амьдралын мөчлөгийн болон шинэчлэлтийн хугацааг жилээр харуулна.
Аливаа технологи S муруйнхаа орой буюу хэрэгцээ хангагдах цэгт хүрч байгаа
эсэхийг үнэлж, ирээдүйнхээ шинэ хэрэгцээг хангах буюу технологийн шинэчлэлт
хийгдэнэ. Энэ цэгт хүрсэн эсэхийг тодорхойлох шинж тэмдгүүдийг Америкийн
эрдэмтэн М.Е. Фостер гаргажээ. Үүнд:
1. Системийг хөгжүүлэгчдийн бүтээмжид
таагүй байдал ихсэх
2. Хөгжлийн зардал өсч, хэрэгцээ хоцрох
явдал түгээмэл болох
3. Шинэ санаачлага, бүтээлч байдал, бүтээлч
үйл ажиллагаа багасах
4. Стандарт, техникийн нөхцөлд асуудлууд
үүсэх
5. Шинэчлэлт сайжруулалт хийх шаардлага
гарах
6. Өрсөлдөгчийн технологийн агууламж
нэмэгдэх
Технологийн хоцрогдлын эдгээр индикаторуудыг мэдрэхэд ажиглалт судалгаа хийх,
хүлээгдэж буй хэрэглээг судлах асуудал бол технологийн менежментийн судлах
зүйл мөн. Тухайн технологи амьдралынхаа аль үе шатанд явж байгаагаас
хамааруулан технологийн менежментийг хийнэ.
Технологийн менежмент. Технологийн амьдралын мөчлөг бүр дээр баримтлах
стратеги, менежмент нь харилцан адидлгүй байна. Тухайлбал технологи S
муруйныхаа орой буюу хэрэгцээ хангагдах цэгт хүрч байгаа эсэхийг үнэлж,
ирээдүйнхээ шинэ хэрэгцээг хангах буюу технологийн шинэчлэлт хийгдэнэ. Харин
технологийг дөнгөж шинээр нэвтрүүлж байгаа үед нууцлах, хамгаалах стратегийг
баримтладаг. Өөрөөр хэлбэл технологийн менежмент гэдэг нь өрсөлдөх давуу талыг
бий болгох зорилгоор технологийн амьдралын мөчлөг бүрт харилцан олж эзэмших,
зохион бүтээх, хөгжүүлэх, төлөвлөх, хянах үйл ажиллагааны цогц юм. Технологийн
менежментийн судалгааны үндсэн чиглэл:
1. Онолын суурь судалгаа. Энэ нь хөгжлийн
хандлагууд болон байгаль, нийгмийн зүй тогтол, шинжлэх ухааны
зарчмуудыг судалдаг.
2. Тодорхой зорилго, чиглэлтэй судалгаа.
Энэ нь бүс нутгын хөгжилтэй холбоотой асуудлууд, шинжлэх ухааны
тодорхой салбаруудтай холбоотой асуудлыг судалдаг.
3. Хөгжлийн хавсарга судалгаа. Энэ нь
тухайлсан үйлдвэрт нөлөөлж буй хүчин зүйлийг судлах, яаж сайжруулах
төсөл боловсруулахад чиглэгдэнэ.
4. Дахин инженерчлэл. Энэ арга нь тухайн
нэг обьект дээр үйлдвэрлэл, хөдөлмөрийн процессийг судлах, үнэлэх,
сайжруулах арга хэмжээ боловсруулахад чиглэгдэнэ.
Технологийн менежмент нь дээрх ажлуудыг хослуулан хэрэгжүүлж, технологийн
стратегийг тодорхойлно. Технологийн стратегийг тодорхойлохын манай улсын
өнөөгийн технологийн түвшин ямар хэмжээнд байгааг үнэлэх шаардлагатай болох
юм. Тиймээс технологийн түвшний үнэлгээг хийдэг олон арга зүй байдгийн нэг нь
болох Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй улс орнуудад технологийн үнэлгээг
хийхэд зориулан гаргасан арга зүйг сонгож авлаа.
2. Технологийн түвшний үнэлгээний арга зүй
<<“Технологийн үнэлгээг хийх нийтлэг журам”-ын 4.1т зааснаар “Технологийн
түвшний үнэлгээ” гэдэг нь тухайн технологиор бий болгосон бүтээгдэхүүн, явуулж
буй үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үр ашгийг нөхцөлдүүлж байгаа техник-эдийн
засгийн харилцан уялдаат үзүүлэлтүүдийн тухайн үе дэх хам нөлөөллийг цогц
хэлбэрээр тодорхойлсон тоон илэрхийлэл буюу нэгдсэн үнэлэлт юм>> гэж
тодорхойлсон байдаг. Технологийн үнэлгээг хийхдээ үндэсний, салбарын,
байгууллагын гэсэн гурван түвшинд үнэлнэ.
Технологийн түвшний үнэлгээг хийхэд ашиглагддаг олон арга зүй байдаг. Үүний нэг
болох Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй орнуудын технологийн түвшний
үнэлгээг хийхэд зориулан гаргасан арга зүйг сонгон авч судалгааг хийлээ. Уг арга
зүйг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Бангладеш, Хятад, Индонез, Солонгос,
Малайз, Пакистан, Филлипин, Вьетнам зэрэг улсууд технологи дамжуулалт,
технологийн хөгжүүлэлтийн бодлогоо томьѐолохдоо ашиглаж байсан. [3]Дээрх арга
зүйгээр салбарын түвшинд үнэлгээ хийхдээ дараах 5 үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд:
1. Технологийн нөөцийн зохимжтой
байдлын үзүүлэлтүүд: Байгууллага өөртөө шаардлагатай нөөцийг дотоодоос
хангах эсвэл гаднаас импортлох хоѐр замаар хангадаг. Технологийн нөөцийн
зохимжтой байдлын үзүүлэлтүүд нь нөөцийн зохимжтой ашиглалт буюу
дотоодын болон импортын нөөцийн харьцаануудаар илэрхийлэгдэнэ. Дараах
үзүүлэлтүүдээр үнэлнэ. Үүнд:
A. Импортолдог байгалийн нөөцийн эзлэх
хувь-Нийт байгалийн нөөцөд импортоор авсан байгалийн нөөцийн эзлэх
хувийн жин
B. Гадаад ажиллах хүчний эзлэх хувь- Нийт
хүний нөөцөд гадаад ажиллах хүчний эзлэх хувийн жин
C. Материал, хагас боловсруулсан
бүтээгдэхүүний нөөцийн импортын агууламж- Нийт хүний гараар бүтээсэн
нөөцөд импортоор авсан бүтээмэл нөөцийн эзлэх хувийн жин
D. Гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэх хувь-
Нийт нөөцийн эзэмшилд гадаад эзэмшлийн эзлэх хувийн жин
2. Технологийн бүрдэл хэсгүүдийн
сайжралтын үзүүлэлтүүд: Технологийн сайжралтын түвшинг түүний 4 үндсэн
бүрдэл хэсэг тус бүрийн сайжралтын түвшингээр тодорхойлогддог. Эдгээр 4
бүрдэл хэсгийн сайжралтын түвшин өсөх нь технологийн агууламжийг
сайжруулж, салбарын хөгжлийг хурдасгах хөшүүргэ болж өгдөг. Дараах шалгуур
үзүүлэлтүүдээр технологийн 4 бүрдэл хэсгийн сайжралтын түвшинг үнэлнэ.
Үүнд:
A. Тоног төхөөрөмж, техник ажиллагааны
хүчин зүйл- Техник тоног төхөөрөмжийн сайжралтын одоогийн байдлыг
хамгийн сүүлийн үеийнхтэй харьцуулсан түвшин
B. Хүний нөөцийн хүчин зүйл- Хүний
нөөцийн чадвар, сайжралтын одоогийн байдлыг хамгийн сүүлийн үеийнхтэй
харьцуулсан түвшин
C. Мэдээллийн хүчин зүйл- Мэдээллийн
хүчин зүйлийн сайжралтын байдлыг хамгийн сүүлийн үеийнхтэй харьцуулсан
байдал
D. Зохион байгуулалтын хүчин зүйл- Зохион
байгуулалтын хүчин зүйлийн сайжралтын одоогийн байдлыг хамгийн
сүүлийн үеийнхтэй харьцуулсан байдал
3. Технологийн мэдлэг, чадварын
хуримтлал: Технологийн чадвар гэдэг нь судалгаа, хөгжлийн ажлыг хэрэгжүүлэх
чадвар бус технологийн өөрчлөлтийг удирдах чадвар юм. Энэ нь байгууллага
технологийн бүрдэл хэсгүүдээ өөрсдөө хөгжүүлдэг, импортолдог эсэхээс
хамааралгүйгээр “хийх явцдаа” болон “судалгаа, шинжилгээний ажлаас,
тэдгээрийн үр дүнгээс” хуримтлуулсан туршлагаар тодорхойлогдоно.
Технологийн чадварын өсөлт нь дараах чадварын өсөлтөөр илэрхийлэгдэнэ.
A. Одоогийн чадварыг ашиглаж байгаа
байдал- Энэ нь одоо байгаа технологийн бүрдэл хэсгүүдийг ажиллуулах,
ашиглах чадварыг илэрхийлнэ
B. Мэдлэг шилжүүлэх чадварын одоогийн
байдал- Энэ нь тоног төхөөрөмж, техник хэрэгслийг удирдах, ашиглах
чадвар, үйлдвэрлэлтийн төлөвлөлт, ажлын хуваарилалт, чанарын
баталгаажуулалт, бараа материалын удирдлага зэрэг үйл ажиллагаагаа
төлөвлөх чадвар
C. Технологийг дэмжих тогтолцооны
чадавхийн одоогийн байдал- Энд төслийн хэрэгжилт, хүний нөөцийн хөгжил,
зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, бизнесээ хөгжүүлэх санхүүгийн эх
үүсвэрийг бүрдүүлэх, байгууллагын бизнесийн болон технологийн чадварыг
шинэчлэх чадвар зэргийг ойлгоно.
D. Инновацийн чадварын одоогийн байдал-
Импортолсон технологийг нутагшуулах, хуулбарлах, анхны загвар болон
туршилтын байгууламжуудыг боловсруулах, бүтээх, шинэ бүтээгдэхүүн
болон үйл ажиллагааг хөгжүүлэх гэх мэт чадваруудыг багтаадаг.
4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн
төлөв байдал- Хөгжиж буй орнуудад стратегийн сонголтын динамик нь алгуур
удаанаар явагддаг ч дор дурдсан технологийн стратегиудад үндэслэн үнээр
манлайлсан, чанараар манлайлсан эсвэл бичил сегментэд төвлөрсөн стратегиас
нэр хүнд үнэ цэнээр манлайлах стратеги руу шилжсэн сайжралтуудыг хийж
болно. Үүнд:
A. Технологи тархаах, тэлэх стратеги
голчилсон төлөв байдал, үүнээс дундаж түвшний тогтвортой технологийн
стратеги руу шилжих боломж
B. Дундаж түвшний тогтвортой технологийн
стратегиас хуулбарлан дагах стратеги руу шилжих боломж
C. Хуулбарлан дагах стратегиас манлайлах
стратеги руу шилжих боломж
D. Манлайлах стратегиа тогтвортой хадгалах
боломж
5. Үйлдвэрлэлийн гарцын онцлог шинжийг
үнэлэх үзүүлэлтүүд: Гарцын технологийн шинжийг үнэлэхэд ашигладаг
Ангилалын Олон Улсын Стандартад (ISIC) үндэслэсэн OECD ангилал нь түүхий
эд багтаамжтай бүтээгдэхүүн, хөдөлмөрийн багтаамжтай, ялгаралтай, оюуны
багтаамжтай гэх мэтчилэн үйл ажиллагааны шинжээр нь бараа бүтээгдэхүүнийг
ангилсан байдаг. Гарцын шинж байдлыг үнэлэхдээ дараах үзүүлэлтүүдийг
ашиглана.
A. Үйлдвэрлэлийн гарцын технологийн
дэвшилтэт байдал- OECD-ийн категиороор гарцын хольц нь байгууллагын
үйл ажиллагааны технологийн агуулгын үнэлгээг тогтооно.
B. Нийт гарцад экспортын гарцын эзлэх
хувь- Энэ нь гарцын чанартай холбоотой.
C. Үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй
байдал- Технологи нь эдийн засгийн хувьд үр ашигтай байхаас гадна байгаль
орчинд халгүй байх ѐстой учраас түүний байгаль орчинд учруулах эрсдлийг
бууруулсан байдал, нөөцийг дахин ашиглах, гарцыг дахин боловсруулах
боломжтой эсэхийг харгалзан үзнэ.
D. Үйл ажиллагааны нийгэмд нөлөөлөх эерэг
нөлөөлөл- Тухайн технологийг зах зээлд нэвтрүүлсэнээр нийгэмд үзүүлэх
эерэг нөлөөлөлийг авч үзнэ. [4]
Эдгээр үзүүлэлтүүд өндөр байвал тухайн технологийг хүлээн зөвшөөрөх, эсрэг
тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй.
2. Экспертийн үнэлгээний аргаар Уул
уурхайн салбарын технологийн түвшнийг үнэлэх нь
Уг судалгааны ажил нь дээрх үзүүлэлтүүдийг ашиглан экспертийн үнэлгээний
хуудас боловсруулж, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэх
зорилготой.Экспертийн үнэлгээний арга ньсудалж буй объектод нөлөөлөх хүчин
зүйл тоон утгаар өгөгдөөгүй тохиолдолд чанарын үзүүлэлтүүдэд мэргэжлийн
шинжээчид(эксперт)-ийн өгсөн үнэлгээг статистик аргаар боловсруулах арга
юм.[3]Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн тухайн асуудлыг шийдвэрлэх талаар гаргаж
байгаа санал, дүгнэлт, үндэслэл баталгаа, хандлага, шийдвэрийн үр дүнгийн тоон
үнэлгээ, түүнийг боловсруулах аргуудыг бүхэлд нь экспертийн арга гэдэг. Судалж
буй үзэгдэл, процессуудын талаарх экспертүүдийн санал дүгнэлтийг урьдчилан
хөтөлбөрийн дагуу зохион байгуулалттайгаар цуглуулах, тэдний өгсөн үнэлгээг
математик, статитсикийн болон логикийн тусгай аргуудаар боловсруулан
удирдлагын шийдвэр гаргахад үндэслэл болгон ашиглахад экспертийн аргын мөн
чанар оршино. Экспертүүдийн гаргасан үндэслэл, санал, дүгнэлтээс сонголт хийж
эцсийн шийдвэр гаргах нь аливаа түвшний удирдлагын үүрэг мөн. [2]
Уул уурхайн салбарын технологийн түвшний үнэлгээг хийхдээ дараах
мэргэжилтнүүдийг экспертээрээ сонгож авсан.
Алагаа.Н (Монголын Уул уурхайн
ассиоцацийн гүйцэтгэх захирал)
Зоригоо.О(MIH группын уул уурхайн
салбар хариуцсан дарга)
Пүрэв.Л (ШУТИС, УУИС-ийн захирал
доктор, профессор)
Халтар.Ш (ШУТИС, УУИС-ийн ахлах
багш магитр)
Цэдэндорж.С (ШУТИС, УУИС-ийн
тэргүүлэх профессор)
Эрдэнэбат.Ж (Шарын голын уурхайн
ерөнхий инженер)
Уул уурхайн салбар нь олборлох ба боловсруулах гэсэн 2 технологиор
бүтээгдэхүүнийг зах зээл дээр нийлүүлдэг учраас технологи бүр өөр хоорондоо
харилцан адилгүй хөгжлийн түвшинд байгаа гэж үзээд уг 2 чиглэлээр тус тусад нь
үнэлгээ хийсэн болно.Экспертүүдийн олборлох технологийн хөгжлийн түвшинд
өгсөн үнэлгээг нэгтгэвэл:
Хүснэгт 1
Олборлох технологийн түвшинд өгсөн экспертүүдийн үнэлгээний нэгтгэл
№ Үнэлгээний үндсэн үзүүлэлтүүд
Экспертүүдийн үнэлгээ Дундаж
үзүүлэлт1 2 3 4 5 6
1. Импортын нөөцөөс хамаарах хамаарал
1.1 Импортолдог байгалийн нөөцийн эзлэх
хувь
5 3 5 2 6 5 26 4.33
1.2 Гадаад ажиллах хүчний эзлэх хувь 6 5 8 4 5 6 34 5.66
1.3
Материал, хагас боловсруулсан
зүйлсийн импортын нөөцийн агууламж
5 3 3 4 6 5 26 4.33
1.4 Гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэх хувь 5 4 5 6 3 3 26 4.33
2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт
2.1 Тоног төхөөрөмж, техник ажиллагааны
хүчин зүйл
7 7 4 5 8 9 40 6.66
2.2 Хүний нөөцийн хүчин зүйл 5 5 6 4 8 6 34 5.66
2.3 Мэдээллийн хүчин зүйл 6 7 4 5 8 5 35 5.83
2.4 Зохион байгуулалтын хүчин зүйл 3 6 6 3 8 8 34 5.66
3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлал
3.1 Одоогийн чадварыг ашиглаж байгаа
байдал
5 5 3 3 5 3 24 4
3.2 Мэдлэг шилжүүлэх чадварын одоогийн
байдал
5 5 3 4 5 3 25 4.16
3.3 Технологийг дэмжих тогтолцооны
одоогийн байдал
3 6 3 4 4 4 24 4
3.4 Инновацийн чадварын одоогийн байдал 1 5 1 3 4 3 17 2.83
4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн төлөв байдал
4.1
Технологи тархаах, тэлэх стратеги
голчилсон төлөв байдал, үүнээс дундаж
түвшний тогтвортой технологийн
стратеги руу шилжих боломж
6 5 5 5 7 7 35 5.83
4.2
Дундаж түвшний тогтвортой
технологийн стратегиас хуулбарлах
дагах стратеги руу шилжих боломж
4 6 6 5 7 7 35 5.83
4.3
Хуулбарлан дагах стратегиас манлайлах
стратеги руу шилжих боломж
1 6 3 4 7 5 26 4.33
4.4
Манлайлах стратегиа тогтвортой
хадгалах боломж
1 6 3 4 8 6 28 4.66
5. Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл
5.1 Үйлдвэрлэлийн гарцын технологийн
дэвшилтэт байдал
5 5 3 4 6 5 28 4.66
5.2 Нийт гарцад экспортын гарцын эзлэх
хувь
8 5 9 7 7 7 46 7.66
5.3 Үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй
байдал
3 4 3 3 7 5 25 4.16
5.4 Үйл ажиллагааны нийгэмд нөлөөлөх
эерэг нөлөөлөл
5 5 3 4 7 7 31 5.16
Уг судалгааг хийхдээ уул уурхайн салбарын технологийн хөгжлийн түвшинд
нөлөөлөх n=20 хүчин зүйлийг m=6 экспертээр үнэлүүлсэн. Судалгаанд
шинжээчдийн саналын үнэмшлийн зэргийг тогтоохдоо конкардацийни W
коэффициентийг олдог.
Энд:
…+ 18852
Конкардацийн коэффициентийн утга нь хязгаарын хооронд авах бөгөөд
1-д ойр бол шинжээчдийн үнэлгээний саналын үнэмшил их, 0-д ойр бол үнэмшил
бага байна гэж үзнэ. Эндээс конкардацийн коэффициент нь 1-д илүү ойр байгаа
учраас шинжээчдийн саналын үнэмшил их байна гэж үзэж болно.
Коэффициентэд үнэлгээ өгөхдөө (n ) Пирсоны шалгуурын тооцооны утгыг
томъѐогоор олоод хүснэгтээс q, утгаар хүснэгтийг утгыг олж
бол экспертийн үнэлгээний санал хоорондоо нийлж байна, бол хоорондоо
нийлэхгүй байна гэж үзнэ. Дээрх томъѐогоор шалгуурын тооцооны утгыг олвол:
Пирсоны шалгуурын хүснэгтийн утгыг олвол
30.14
байгаа учраас экспертүүдийн гаргасан саналын хооронд
үнэмшил байна гэж үзнэ.
Экспертүүдийн олборлох технологийн түвшинд хийсэн үнэлгээний дүгнэлт:
1. Импортын нөөцөөс хамаарах хамаарлыг үнэлэх үзүүлэлтүүд нь өндөр байх
тусмаа орцын талаасаа эмзэг буюу түгшүүрийн байдалд байна гэж ойлгож болно.
Дээрх хүснэгтээс харахад уул уурхайн салбарын онцлогтой уялдан нийт
байгалийн нөөцөд импортын нөөцийн эзлэх хувь бага байгаа боловч нийт
ажиллах хүчинд гадаад ажиллах хүчний эзлэх хувь өндөр байгаа нь дотоодын
ажиллах хүчний чадвар, чадавхийг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж
байна. Харин бүтээмэл нөөц, гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэх хувь нь
технологийн түвшинд нөлөөлөхүйц хэмжээнд байна.
2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт нь технологийн хөгжлийн түвшинд
чухал нөлөөтэй. Экспертүүдийн үзэж байгаагаар олборлох технологийн хувьд
ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж нь харьцангуй өндөр түвшинд
байгаа боловч ажиллах хүчин, зохион байгуулалт зэрэг нь төдийлөн хангалттай
бус байгаа учраас хүний нөөцийн чадварыг нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг
сайжруулах шаардлагатай юм.
3. Технологийн мэдлэг чадварын хуримтлалыг үнэлэх үзүүлэлтүүд нь салбарын
хувьд технологийн мэдлэг, чадвар хир зэрэг хуримтлагдаж буйг илэрхийлэх
бөгөөд одоо ашиглаж байгаа техник, хэрэгслийн түвшин өндөр байгаа боловч
төдийлэн бүрэн ашиглаж чадахгүй байна гэсэн үнэлгээг өгсөн. Мөн манайд
технологийн инновацийн асуудал хөгжих нь байтугай шинээр технологи олж
эзэмших чадвар муу байгааг харуулжээ. Тиймээс судлаачдын анхаарлыг энэ
асуудал руу чиглүүлж, хөгжүүлэх шаардлагатай байна.
4. Салбарын технологийн багцыг бүрдүүлж буй технологи бүрийн хувьд хоцрогдож
бусдад шилжүүлэх шаардлагатай, ашиглалтын үедээ байгаа, шинэчлэн
сайжруулсан, хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг дамжуулж авах,
боловсруулж хөгжүүлэх зэрэг стратегиудын хооронд дэвшин шилжих боломж
байгаа эсэхийг үнэлнэ. Манай уул уурхайн салбарын нөхцөлд энэ бүлгийн 1 ба 2
үзүүлэлтүүд / 1 ба 2 мөрийн/ үндсэндээ ашиглагдаж байна. Бид хятад , солонгос
зэрэг орон шиг олигтой хуулбарлаж чадахгүй байгаа бөгөөд өөрийн бүтээсэн
технологиор монополь байдлаа хадгалж бүр ч чадахгүй байгаа болно.
5. Экспертүүдийн үнэлгээгээр олборлох технологийн нийт гарцад эзлэх экспортын
хэмжээ өндөр байгаа нь ашигт малтмалын боловсруулалтын технологи муу
байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн гарцын дэвшилтэт
технологийн үзүүлэлтийн үнэлгээ бага байгаа нь цаашдаа боловсруулах
технологийг сайжруулан хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн
бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Мөн
түүнчлэн үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй байдлын үзүүлэлт бага байгаа
нь эко технологийг нэвтрүүлэх, хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг сайжруулах
хэрэгтэй байгааг илэрхийлж байна.
Экспертүүдийн боловсруулах технологийн хөгжлийн түвшинд өгсөн үнэлгээг
нэгтгэвэл:
Хүснэгт 2
Боловсруулах технологийн түвшинд өгсөн экспертүүдийн үнэлгээний нэгтгэл
№ Үнэлгээний үндсэн үзүүлэлтүүд
Экспертүүдийн үнэлгээ Дундаж
үзүүлэлт1 2 3 4 5 6
1. Импортын нөөцөөс хамаарах хамаарал
1.1 Импортолдог байгалийн нөөцийн
эзлэх хувь
3 3 3 2 3 3 17 2.83
1.2 Гадаад ажиллах хүчний эзлэх хувь 4 5 8 4 5 4 30 5
1.3 Материал, хагас боловсруулсан
зүйлсийн импортын нөөцийн
агууламж
5 3 3 4 5 5 25 4.16
1.4 Гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэх
хувь
5 4 5 6 3 5 28 4.66
2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт
2.1 Тоног төхөөрөмж, техник
ажиллагааны хүчин зүйл
5 6 4 5 8 7 35 5.83
2.2 Хүний нөөцийн хүчин зүйл 5 3 6 4 8 7 33 5.5
2.3 Мэдээллийн хүчин зүйл 4 6 4 5 8 8 35 5.83
2.4 Зохион байгуулалтын хүчин зүйл 3 5 6 3 8 9 34 5.66
3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлал
3.1 Одоогийн чадварыг ашиглаж
байгаа байдал
5 5 3 3 5 4 24 4
3.2 Мэдлэг шилжүүлэх чадварын
одоогийн байдал
5 5 3 4 5 4 26 4.33
3.3 Технологийг дэмжих тогтолцооны
одоогийн байдал
3 6 3 4 3 7 26 4.33
Боловсруулах технологийн хувьд W коэффициентийг олбол:
Энд:
…+
20437
Конкардацийн коэффициент нь 1-д илүү ойр байгаа учраас шинжээчдийн саналын
үнэмшил их байна гэж үзэж болно.
Пирсоны шалгуурын тооцооны утгыг олбол:
Пирсоны шалгуурын хүснэгтийн утгыг олбол:
30.14
байгаа учраас экспертүүдийн гаргасан саналын хооронд
үнэмшил байна гэж үзнэ.
Экспертүүдийн боловсруулах технологийн түвшинд хийсэн үнэлгээний дүгнэлт:
1. Дээрх хүснэгтээс эхний бүлгийн үзүүлэлтүүдийг харахад импортын нөөцөөс
хамаарах хамаарал нь олборлох технологитой харьцуулахад харьцангуй доогуур
түвшинд байгаа нь цаашдаа боловсруулах технологийг хөгжүүлэх шаардлатай
байгааг харуулж байна.
2. Технологийн бүрдэл хэсгийн сайжруулалтын үзүүлэлтүүд бага байгаа нь
боловсруулах технологийн хөгжлийн түвшин доогуур байгааг илтгэж байна. Тэр
дундаа технологийн бүрдэл хэсэг болох техник, тоног төхөөрөмж хомс байгаатай
холбоотой.
3.4 Инновацийн чадварын одоогийн
байдал
1 5 1 3 3 3 16 2.66
4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн төлөв байдал
4.1 Технологи тархаах, тэлэх стратеги
голчилсон төлөв байдал, үүнээс
дундаж түвшний тогтвортой
технологийн стратеги руу шилжих
боломж
6 5 5 5 6 7 34 5.66
4.2 Дундаж түвшний тогтвортой
технологийн стратегиас хуулбарлах
дагах стратеги руу шилжих боломж
4 6 6 5 6 7 34 5.66
4.3 Хуулбарлан дагах стратегиас
манлайлах стратеги руу шилжих
боломж
1 6 3 4 7 5 26 4.33
4.4 Манлайлах стратегиа тогтвортой
хадгалах боломж
1 6 3 4 7 5 26 4.33
5. Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл
5.1 Үйлдвэрлэлийн гарцын
технологийн дэвшилтэт байдал
4 3 3 4 4 6 24 4
5.2 Нийт гарцад экспортын гарцын
эзлэх хувь
2 2 9 7 3 7 30 5
5.3 Үйл ажиллагааны байгаль орчинд
ээлтэй байдал
2 4 3 3 6 5 23 3.83
5.4 Үйл ажиллагааны нийгэмд
нөлөөлөх эерэг нөлөөлөл
4 7 3 4 6 5 29 4.83
3. Экспертүүдийн үнэлгээгээр технологийн мэдлэг чадварын хуримтлал төдийлөн
сайн биш байгаа учраас боловсруулах чиглэлийн технологийг хөгжүүлэх,
дамжуулах шаардлагатай байгаа юм.
4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн төлөв байдал нь олборлох
технологитой харьцуулахад бага байгаа нь боловсруулах технологи манайд
хөгжихгүй байгаагийн илрэл.
5. МУ-ын нийт экспортын бүтээгэдхүүний 90 гаруй хувийг уул уурхайн салбарын
бүтээгдэхүүн эзэлдэг. Гэвч дээрх хүснэгтээс харахад нийт гарцад экспортын
эзлэх хувь бага байгаа нь уул уурхайн салбараас экспортонд гарч байгаа нийт
бүтээгдэхүүний ихэнхи нь боловсруулалт хийгдэлгүй, түүхийгээрээ гарч байгааг
харуулж байгаа юм.
Экспертүүдийн үнэлгээний хуудсан дээр бичсэн зарим нэг санал дүгнэлтийг
танилцуулвал:
1. “Өөрөө бие дааж хөгжих боломж хязгаарлагдмал, гадны хөрөнгө оруулалт
шаардлагатай, олон оронд ашигт малтмалаа экспортлох боломж
хязгаарлагдмал байдаг. Бусдын технологийг хуулбарлан хэрэглэх замаар
технологийн хөгжлийн дунд түвшинд байна”
2. “Одоохондоо уул уурхайн боловсруулах салбар ахицтай хөгжиж чадаагүй
байна. Кокын үйлдвэрлэл, ганц нэг баяжуулах үйлдвэрийг эс тооцвол
үндсэндээ уул уурхайн боловсруулах үйлдвэр монгол оронд хөгжөөгүй
байна”
3. “Боловсруулах үйлдвэрийн технологийн хөгжил гарааны түвшинд байна”
4. “Технологийн хөгжил харьцангуй сайжрах талдаа байгаа боловч дотоодын
ажиллах хүчнийг хөгжүүлэх асуудал бүрэн хангалттай бус байна.
5. “Уул уурхайн салбарын технологийн түвшин дунд ахисан түвшинд байна гэж
үзэж байна”
6. “Салбарын технологийн түвшин тийм ч өндөр биш байна. Тэр бүр сүүлийн
үеийн дэвшилтэт технологи орж ирэхгүй байна”
Экспертүүдийн бичсэн санал дүгнэлтээс үзэхэд уул уурхайн салбарын технологийн
хөгжил дунд түвшинд байгаа бөгөөд боловсруулах салбарын технологийн хөгжил
муу байгааг онцолсон байна. Эндээс дүгнэхэд олборлолтын технологи сайн байгаа
боловч олборлосон ашигт малтмалаа боловсруулах технологи хязгаарлагдмал байгаа
нь дэлхийн зах зээл дээр манай улсын ашигт малтмалын үнэ, өрсөлдөх чадварыг
бууруулахад хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйл нь юм.
Дүгнэлт
Уг судалгааны ажлаараатехнологи, технологийн менежмент, технологийн түвшний
үнэлгээ хийх арга зүйг судалж, уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдалтай
уялдуулан Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй орнуудын технологийн түвшний
үнэлгээг хийхэд зориулан гаргасан арга зүйг ашиглаж, экспертийн үнэлгээний аргаар
боловсруулан уг салбарын мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэсэн болно. Судалгааны
ажлын үр дүнд дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Технологийн хөгжлийн түвшин нь тухайн орны эдийн засаг, нийгмийн
тогтвортой хөгжлийн суурь болдог. Иймд технологийн амьдралын мөчлөгийн үе
шат бүрт тохирсон бодлогоор удирдах шаардлагатай бөгөөд уг асуудлын хүрээнд
хийгдэх хамгийн эхний үе шат нь технологийн түвшний үнэлгээг хийх явдал юм.
Технологийн түвшний үнэлгээг хийхэд ашиглагддаг олон арга зүй байдаг ч
манай улсын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан
Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй улс орнуудын технологийн түвшнийг
үнэлгээг хийхэд зориулан гаргасан арга зүйг сонгон авч, экспертийн үнэлгээний
аргыг ашиглан уг судалгааны ажлыг хийлээ.
Дээрх аргачлалаар олборлох технологийн түвшний үнэлгээг хийхэд уул уурхайн
салбарын онцлогоос шалтгаалан нийт нөөцөд импортолдог байгалийн нөөцийн
эзлэх хувь бага байгаа боловч гадаад ажиллах хүчний эзлэх хувь өндөр байгаа нь
дотоодын ажиллах хүчний чадвар, чадавхийг хөгжүүлэх шаардлагатай байгааг
харуулж байна.
Харин сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөгжилтэй холбогдон
технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалтын түвшин харьцангуй өндөр
гарсан боловч одоо байгаа технологио ашиглах, шинээр технологи олж эзэмших,
өөрсдөө шинэ технологи боловсруулж, дамжуулах зэрэг чадваруудын түвшин
муу байгаа нь уг салбарын технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн тогтолцоог
сайжруулах хэрэгтэйг харуулж байна.
Экспертүүд олборлох салбарт харьцангуй дэвшилтэт технологи ашиглаж байгаа
гэж үзсэн бөгөөд энэ нь экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уг салбарын
бүтээгдэхүүн эзлэх гол нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм.
Боловсруулах салбарт ашиглагдаж байгаа технологийн түвшин нь өндөр байгаа
боловч байгаль орчин, нийгэмд нөлөөлөх эерэг нөлөөллийн үзүүлэлтүүд бага
байгаа нь эко технологийг нэвтрүүлэх, хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг
сайжруулах хэрэгтэй байгааг илэрхийлж байна.
Боловсруулах технологийн хөгжил сайн байх тусам улсын эдийн засагт эерэгээр
нөлөөлөх цаашлаад дэлхийн зах зээл дээр улсын өрсөлдөх чадварыг сайжруулдаг
учраас энэ чиглэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэвч
экспертүүдийн үнэлгээнээс харахад технологийн бүрдэл хэсгүүдийн
сайжруулалт, одоо байгаа технологио ашиглах, шинээр технологи олж эзэмших,
өөрсдөө шинэ технологи боловсруулж, дамжуулах зэрэг чадваруудын түвшин
муу байгаа нь боловсруулалтын технологийн хөгжил хоцрогдож байгааг харуулж
байна.
Мөн боловсруулах технологийн бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь
харьцангуй бага байгаа нь олборлосон ашигт малтмалаа боловсруулах техник,
тоног төхөөрөмж хомс байгаагийн илрэл юм.
Ашигласан ном, материал
[1] Отгонцэцэг Л. “Технологийн менежмент” 2007он
[2] Я. Шуурав “Экспертийн үнэлгээний арга” 2011он
[3] Авдай. Ч, Энхтуяа.Д “Судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх арга зүй” 2000он
[4] Asian Development Bank “Technology transfer and development” 1995
[5] Dr.YiannisBakouros “Dissemination of innovation and knowledge management tech-
niques" 2000
[6] “Шинжлэх Ухаан Технологийн тухай хууль” 2006он
[7] “Технологи дамжуулах тухай хууль” 2006он
[8] “Технологийн түвшний үнэлгээ хийх нийтлэг журам” 2006он
Зохиогчийн тухай: С.Сарангэрэл нь 2011 онд ШУТИС-ийн КТМС-д
“Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлээр элсэн, 1.5 жил амжилттай суралцаж, уул
уурхайн менежмент мэргэжлийг сонгон 2дох жилдээ суралцаж байна. 2013 онд
“Голланд өвчин ба Уул уурхай”, “Уул уурхайн орлогыг оновчтой хуваарилах замаар
олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх асуудал” зэрэг сэдвүүдээр эрдэм
шинжилгээний хурлуудад амжилттай оролцож ирсэн.
Хавсралт
Салбарын болон Байгууллагын түвшний үнэлгээ
Үйлдвэрлэлийн салбар: Уул уурхайн салбар  Олборлохтехнологи  Огноо: ............... оны ......... сарын .......... өдөр
№ Үнэлгээний үндсэн үзүүлэлтүүд
Хамгийн муу
тохиолдол
Хамгийн сайн
тохиолдол
- -
1.1 Импортолдог байгалийн нөөцийн эзлэххувь 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
1.2 Гадаад ажиллаххүчний эзлэххувь 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
1.3 Материал, хагас боловсруулсан зүйлсийн нөөцийн
импортын агууламж
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
1.4 Гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэххувь 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
- -
2.1 Тоног төхөөрөмж, техник ажиллагааны хүчин зүйл 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
2.2 Хүний нөөцийн хүчин зүйл 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
2.3 Мэдээллийн хүчин зүйл 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
2.4 Зохион байгуулалтын хүчин зүйл 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
- -
3.1 Одоогийн чадварыг ашиглаж байгаа байдал 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
3.2 Мэдлэг шилжүүлэхчадварын одоогийн байдал
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
3.3 Технологийг дэмжихтогтолцооны чадавхийн
одоогийн байдал 0
1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
3.4 Инновацийн чадварын одоогийн байдал
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
- -
4.1 Технологи тархаах, тэлэхстратеги голчилсон төлөв
байдал, үүнээс дундаж түвшний тогтвортой
технологийн стратеги руу шилжихболомж
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
4.2 Дундаж түвшний тогтвортой технологийн стратегиас
хуулбарлан дагахстратеги руу шилжихболомж
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
4.3 Хуулбарлан дагахстратегиас манлайлахстратеги руу
шилжихболомж
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
4.4 Манлайлахстратегиа тогтвортой хадгалахболомж
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
- -
5.1 Үйлдвэрлэлийн гарцын технологийн дэвшилтэт
байдал 0
1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
5.2 Нийт гарцад экспортын гарцын эзлэххувь
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
5.3 Үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй байдал
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
5.4 Үйл ажиллагааны нийгэмд нөлөөлөхэерэг нөлөөлөл
0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10
Салбарын (байгууллагын) технологийн хөгжил, түүний түвшний үнэлгээний талаар таны санал, бодол
Үнэлгээг цаг хугацаа, чадвар, туршлагаа ашиглан бөглөсөнд тань баярлалаа.
5. Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл
Боломжийн
Хүлээн
зөвшөөрөхүй
ц
НөлөөлөхүйцТүгшүүртэй
Маш өндөрӨндөрДундБага
Харьцангуй
өндөр
ӨндөрДундБага
Онцгой сайн
Ахисан
түвшний
Зохих
түвшний
Экспертийн үнэлгээний хуудас - 2
1. Импортын нөөцүүдээс хамаараххамаарал
2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт
3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлал
4. Технологийн стратегаа өөрчлөх ирээдүйн төлөв байдал
Бүрэн
боломжтой
Хэрэгжих
боломжтой
Хэрэгжихэд
хүнд
Хэрэгжих
боломжгүй
Бодит байдлын үнэлгээ
Гарааны
түвшний

More Related Content

What's hot

МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Mr Nyak
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Adilbishiin Gelegjamts
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ N G
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарSiner AG
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилErdenezul Purevnanzad
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Adilbishiin Gelegjamts
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
эрсдэлийн менежмент
эрсдэлийн менежментэрсдэлийн менежмент
эрсдэлийн менежментMunkhbold Ch
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Manibazar Amarnasaa
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаDavaasuren Davaadorj
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлAdilbishiin Gelegjamts
 

What's hot (20)

МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжил
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
Үнийн стратеги ба менежмент
Үнийн стратеги ба менежментҮнийн стратеги ба менежмент
Үнийн стратеги ба менежмент
 
эрсдэлийн менежмент
эрсдэлийн менежментэрсдэлийн менежмент
эрсдэлийн менежмент
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Гал унтраагуур
Гал унтраагуурГал унтраагуур
Гал унтраагуур
 
Management1
Management1Management1
Management1
 
сэдэв 4-хотш
сэдэв 4-хотшсэдэв 4-хотш
сэдэв 4-хотш
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
 
Lecture №1
Lecture №1Lecture №1
Lecture №1
 
PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1
 
Lecture №11
Lecture №11Lecture №11
Lecture №11
 

Viewers also liked

Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...batnasanb
 
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...batnasanb
 
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санҮнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санJvk Law
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээNew Mongol College of Technology
 
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...batnasanb
 
Таблеттай оюутан
Таблеттай оюутанТаблеттай оюутан
Таблеттай оюутанbatnasanb
 
Л.Мандухай - Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалтын чанарыг сайжруулах м...
Л.Мандухай - Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалтын чанарыг сайжруулах м...Л.Мандухай - Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалтын чанарыг сайжруулах м...
Л.Мандухай - Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалтын чанарыг сайжруулах м...batnasanb
 
О.Анхцэцэг - Захиалгын мөчлөгийн хугацааг богиносгох, EDI системийг нэвтэрүү...
О.Анхцэцэг - Захиалгын мөчлөгийн хугацааг богиносгох,  EDI системийг нэвтэрүү...О.Анхцэцэг - Захиалгын мөчлөгийн хугацааг богиносгох,  EDI системийг нэвтэрүү...
О.Анхцэцэг - Захиалгын мөчлөгийн хугацааг богиносгох, EDI системийг нэвтэрүү...batnasanb
 
Чимэдцэрэн - Хадгаламжийн хүү
Чимэдцэрэн - Хадгаламжийн хүүЧимэдцэрэн - Хадгаламжийн хүү
Чимэдцэрэн - Хадгаламжийн хүүbatnasanb
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...batnasanb
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...batnasanb
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...batnasanb
 
Мөнхзул - Телемаркетинг
Мөнхзул - ТелемаркетингМөнхзул - Телемаркетинг
Мөнхзул - Телемаркетингbatnasanb
 
Б.Одзаяа - МАНЛАЙЛЛЫГ ХЭМЖИХ НЬ
Б.Одзаяа - МАНЛАЙЛЛЫГ ХЭМЖИХ НЬБ.Одзаяа - МАНЛАЙЛЛЫГ ХЭМЖИХ НЬ
Б.Одзаяа - МАНЛАЙЛЛЫГ ХЭМЖИХ НЬbatnasanb
 
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬО.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬbatnasanb
 
А.Дэлгэрмаа - ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МОНГОЛ ӨВ
А.Дэлгэрмаа - ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МОНГОЛ ӨВА.Дэлгэрмаа - ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МОНГОЛ ӨВ
А.Дэлгэрмаа - ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МОНГОЛ ӨВbatnasanb
 
Г. Байгалмаа П.Буянхишиг Б.Санжидмаа - Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын ...
Г. Байгалмаа П.Буянхишиг Б.Санжидмаа - Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын ...Г. Байгалмаа П.Буянхишиг Б.Санжидмаа - Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын ...
Г. Байгалмаа П.Буянхишиг Б.Санжидмаа - Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын ...batnasanb
 
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэГ.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэbatnasanb
 

Viewers also liked (20)

Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
 
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
 
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санҮнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
 
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
 
Таблеттай оюутан
Таблеттай оюутанТаблеттай оюутан
Таблеттай оюутан
 
Л.Мандухай - Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалтын чанарыг сайжруулах м...
Л.Мандухай - Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалтын чанарыг сайжруулах м...Л.Мандухай - Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалтын чанарыг сайжруулах м...
Л.Мандухай - Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалтын чанарыг сайжруулах м...
 
О.Анхцэцэг - Захиалгын мөчлөгийн хугацааг богиносгох, EDI системийг нэвтэрүү...
О.Анхцэцэг - Захиалгын мөчлөгийн хугацааг богиносгох,  EDI системийг нэвтэрүү...О.Анхцэцэг - Захиалгын мөчлөгийн хугацааг богиносгох,  EDI системийг нэвтэрүү...
О.Анхцэцэг - Захиалгын мөчлөгийн хугацааг богиносгох, EDI системийг нэвтэрүү...
 
Чимэдцэрэн - Хадгаламжийн хүү
Чимэдцэрэн - Хадгаламжийн хүүЧимэдцэрэн - Хадгаламжийн хүү
Чимэдцэрэн - Хадгаламжийн хүү
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежмент
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
Э.Ганбагана, Д.Мөнхбаяр - Сүлжээний маркетингийг бизнесийн байгууллагад ашигл...
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
 
Мөнхзул - Телемаркетинг
Мөнхзул - ТелемаркетингМөнхзул - Телемаркетинг
Мөнхзул - Телемаркетинг
 
Б.Одзаяа - МАНЛАЙЛЛЫГ ХЭМЖИХ НЬ
Б.Одзаяа - МАНЛАЙЛЛЫГ ХЭМЖИХ НЬБ.Одзаяа - МАНЛАЙЛЛЫГ ХЭМЖИХ НЬ
Б.Одзаяа - МАНЛАЙЛЛЫГ ХЭМЖИХ НЬ
 
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬО.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
 
А.Дэлгэрмаа - ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МОНГОЛ ӨВ
А.Дэлгэрмаа - ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МОНГОЛ ӨВА.Дэлгэрмаа - ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МОНГОЛ ӨВ
А.Дэлгэрмаа - ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МОНГОЛ ӨВ
 
Г. Байгалмаа П.Буянхишиг Б.Санжидмаа - Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын ...
Г. Байгалмаа П.Буянхишиг Б.Санжидмаа - Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын ...Г. Байгалмаа П.Буянхишиг Б.Санжидмаа - Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын ...
Г. Байгалмаа П.Буянхишиг Б.Санжидмаа - Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын ...
 
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэГ.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
 

Similar to С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ашиглах нь

New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentJigmee
 
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтСудалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтAnkhbileg Luvsan
 
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд нанотехнологийн гүй...
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд  нанотехнологийн гүй...О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд  нанотехнологийн гүй...
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд нанотехнологийн гүй...batnasanb
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentJigmee
 
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРПүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРbatnasanb
 
Б.Монголжингоо С.Болортуяа Н.Эрдэнэжаргал - Технологийн боловсрол олгох сурга...
Б.Монголжингоо С.Болортуяа Н.Эрдэнэжаргал - Технологийн боловсрол олгох сурга...Б.Монголжингоо С.Болортуяа Н.Эрдэнэжаргал - Технологийн боловсрол олгох сурга...
Б.Монголжингоо С.Болортуяа Н.Эрдэнэжаргал - Технологийн боловсрол олгох сурга...batnasanb
 
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВБ. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВbatnasanb
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Энхтамир Ш
 
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсролБатбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсролbatnasanb
 
Strategic Management - Lecture 6
Strategic Management - Lecture 6Strategic Management - Lecture 6
Strategic Management - Lecture 6Энхтамир Ш
 
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...Ankhbileg Luvsan
 
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагааинновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагааZorigoo Gantumur
 
MICRO L1.pptx
MICRO L1.pptxMICRO L1.pptx
MICRO L1.pptxqnzriq
 

Similar to С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ашиглах нь (20)

New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian Development
 
Iltgel 2013
Iltgel 2013Iltgel 2013
Iltgel 2013
 
A.pa531
A.pa531A.pa531
A.pa531
 
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтСудалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
 
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд нанотехнологийн гүй...
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд  нанотехнологийн гүй...О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд  нанотехнологийн гүй...
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд нанотехнологийн гүй...
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian Development
 
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРПүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
 
Б.Монголжингоо С.Болортуяа Н.Эрдэнэжаргал - Технологийн боловсрол олгох сурга...
Б.Монголжингоо С.Болортуяа Н.Эрдэнэжаргал - Технологийн боловсрол олгох сурга...Б.Монголжингоо С.Болортуяа Н.Эрдэнэжаргал - Технологийн боловсрол олгох сурга...
Б.Монголжингоо С.Болортуяа Н.Эрдэнэжаргал - Технологийн боловсрол олгох сурга...
 
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВБ. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсролБатбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
 
Strategic Management - Lecture 6
Strategic Management - Lecture 6Strategic Management - Lecture 6
Strategic Management - Lecture 6
 
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
 
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагааинновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
 
MICRO L1.pptx
MICRO L1.pptxMICRO L1.pptx
MICRO L1.pptx
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...batnasanb
 
Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
Ж.ГАНЖАРГАЛ  Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...Ж.ГАНЖАРГАЛ  Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...batnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
 
Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
Ж.ГАНЖАРГАЛ  Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...Ж.ГАНЖАРГАЛ  Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
 

С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ашиглах нь

  • 1. Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ашиглах нь Илтгэгч С.Сарангэрэл Удирдагч Т. Сүмжидмаа Уул уурхайн менежмент, ШУТИС-УУИС Хураангуй Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад технологийн хөгжлийн түвшин нь тухайн улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Иймд технологийн амьдралын мөчлөгийн үе шат бүрт тохирсон бодлогоор удирдах шаардлагатай бөгөөд технологийн удирдлагын хүрээнд хийгдэх хамгийн эхний үе шат нь технологийн түвшний үнэлгээг хийх явдал юм.Уг асуудлын хүрээнд технологийн үнэлгээг Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй улс орнуудын технологийн түвшний үнэлгээ хийхэд зориулан гаргасан арга зүйг ашиглаж, экспертийн үнэлгээний аргаар уул уурхайн салбарын технологийн түвшний үнэлгээг хийх гэж зорилоо. Уул уурхайн салбар нь олборлох ба боловсруулах гэсэн 2 технологиор бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг учраас технологи бүр өөр хоорондоо харилцан адилгүй хөгжлийн түвшинд байгаа гэж үзээд уг 2 чиглэлээр тус тусад нь үнэлгээ хийсэн болно. Түлхүүр үг:технологийн менежмент, амьдралын мөчлөг, бүрдэл хэсгийн сайжралт, экспертийн үнэлгээний арга, инноваци Оршил Манай улсын хувьд үндэсний аж үйлдвэрийг өрсөлдөх чадвартай, технологийн агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэний үндсэн дээр хөгжүүлэх эргэлт буцалтгүйгээр технолологийн шинэчлэлийн замд орох шаардлага тулгараад байна. Уул уурхайн салбарыг тооноос чанарт шилжүүлж, технологийн агууламж багатай, хүний хөдөлмөр их шаардсан жижиг дунд үйлдвэрлэлээс өөр урт хугацааны хөгжлийн гарцыг хайх хэрэгтэй болоод байна. Байгалийн баялагийн нөөц өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортонд гаргах нь улсын эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварт эерэг нөлөөтэй юм. Өөрөөр хэлбэл манай орны хувьд технологийн хоцрогдлыг багасгах, үндэсний тэргүүлэх чиглэлийн технологиудыг дотооддоо хөгжүүлж, шаардлагатай технологийг гадаадын орнуудаас авч нутагшуулах, ирээдүйн технологийг бий болгохын тулд одооноос шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.Эдгээр асуудалтай уялдан технологийн түвшний үнэлгээнд тулгуурласан технологийн хөгжлийн стратегийг зөв тогтоох, өөрөөр хэлбэл бодит судалгаа, үндэслэл, оновчтой шалгуур, үр ашгийг үндэслэн технологийн хөгжлийг бодлогоор удирдах асуудал гарч ирж байгаа юм. Тиймээс судалгааны ажлаа энэ асуудал руу чиглүүлж Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй орнуудын технологийн түвшний үнэлгээг хийхэд зориулан гаргасан арга зүйг ашиглаж, экспертийн үнэлгээний аргаар боловсруулан уг салбарын мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэсэн болно.
  • 2. 1. Технологи, технологийн менежментийн тухай ойлголт Технологи гэдэг нь “techne-урлал”, “logos-ухаан” гэсэн грек үгнээс гаралтай, урлах ухаан гэсэн утгатай үг юм. Технологи гэдэг үгийг орчин үед өргөн ойлголтоор хэрэглэх болж тэр нь анхны утгыг алдаж, зөвхөн үгийн хувьд хуучнаас уламжлагдан үлджээ. XVIII зууны сүүлчээр шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоѐрыг холбогч нэгэн төрлийн ухаан шаардагдсанаар технологи гэдэг шинэ “шинжлэх ухаан” үүссэн түүхтэй. ...Технологи гэдэг нь түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг урьдаас төлөвлөсөн нөхцөл, шаардлагын дагуу боловсруулах арга, үйлдвэрлэлийн ажиллагааг хэрхэн явуулах мэдэгдэхүүнүүдийн нэгдэл мөн. ...”Технологи гэдэг нь байгалийн түүхий эдийг боловсруулж, үйлдвэрлэлийн хэрэгсэл ба хэрэглээний зүйлийг бий болгох арга, үйл явц (процесс)-ийг судалдаг шинжлэх ухаан болно” гэж оросын эрдэмтэн А.Д.Бондаренко тодорхойлолт агуулгын хувьд өргөн хүрээнд авч үзсэн бол эрдэмтэн Ю.П.Долгушев <<Технологи бол төрөл бүрийн зүйлсийг үйлдвэрлэх үйл явц, процессыг судлах шинжлэх ухаан мөн>> гэснээр аргыг судлахыг голчлон авч үзсэн байна. Монголын эрдэмтэн профессор Г.Гомбо технологийн хөгжлийн мөн чанарыг тандан судлаад <<Технологи нь бүтээхүйн ур ухаан, шинжлэхүйн ухаан мөн>> гэж тодорхойлсонбайдаг. Мөн түүнчлэн МУ-ын Шинжлэх Ухаан Технологийн хуулийн 3.1.1-т зааснаар “Технологи гэж оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаат үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг.[6] 1 дүгээр зураг.Технологийн бүрдэл хэсэг Өнөөдөр дэлхий нийтээрээ “Технологи” гэдэг нь оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгоход чиглэсэн техник (Т), хүн (H), мэдээлэл (I), зохион байгуулалтын (О), үйл ажиллагааны цогц нэгдэл гэж үзэх болсон. Техник, тоног төхөөрөмж- Энд орцыг гарц болгон хувиргах үйл ажилллагааны үед хүний бүтээх чадварыг нэмэгдүүлдэг бүх төрлийн тоног төхөөрөмж, суурь машин, багаж хэрэгсэл, үйлдвэрлэлийн байгууламжыг ойлгоно. Хүний чадвар, чадавхи- Үүнд мэдлэг, ур чадвар, туршлага, бүтээлч сэтгэлгээ гэх мэт өөрт байгаа байгалийн болон бүтээсэн нөөцүүдийг үр ашигтайгаар ашиглахад оруулж буй хүний хувь нэмрийг ойлгоно. Мэдээлэл- Мэдээлэл гэдэгт загварын параметрүүд, тодорхойлолтууд, зураглалууд, үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний гарын авлагууд гэх мэт хурдан
  • 3. хугацаанд суралцаж, дадлагажихад түлхэц болох, аливаа нөөц, цаг хугацааг хэмнэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой баримтжуулсан өгөгдлүүдийг ойлгоно. Зохион байгуулалт- Энд байгууллагыг эерэг үр дүнд хүргэхийн тулд түүний үйл ажиллагааг өндөр бүтээмжтэйгээр зохион байгуулахад чиглэсэн арга техникүүд, аргачлалууд, журам дүрэм, зарчмууд болон системийг ойлгоно. Дээрх 4 бүрдэл хэсгүүдийн хувь оролцооны хэмжээ нь тэдгээрийн харилцан үйлчлэлийн хэмжээ, харьцаа, тухайн байгууллагын үйл ажиллагааны төвөгшил, хувиргалтын/боловсруулалтын төрөл хэлбэр зэргээс шалтгаалах бөгөөд тэдгээрийн ялгаатай хувь оролцоонд суурилсан өөр өөр хослолуудыг бий болгож болно. Эдгээр хослолуудыг технологи гэж ойлгож болно. Технологийн амьдралын мөчлөг. Америкийн эрдэмтэн Р. Верноны Хэрэглэгчийн бүтээгдэхүүнд хандах хандлагаас хамааран технологийн амьдралын мөчлөгт орох өөрчлөлтийн тухай тодорхойлсон. Нэг дэх үе шат. Шинэ технологийг бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Уг технологийг хэрэглэснээр шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлдвэрлэгч нь монополь өндөр ашиг олно. Шинэ бүтээгдэхүүн харьцангуй ховор учраас түүний үнэ нь өндөр байдаг. Ийм ашигтай технологийг өмчлөгч пүүсүүд аль болох гадагш нь худалддаггүй. 2 дугаар зураг. Технологийн амьдралын мөчлөгийн S муруй Хоёрдох үе шат. Уг технологи аажмаар тархаж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хэд хэдэн пүүсийн “олигополь”бий болж, тэдгээрийн хооронд өрсөлдөөн үүснэ. Улмаар бүтээгдэхүүний үнэ буурч эхлэх бөгөөд зардлаа хэмнэхийн тулд пүүсүүд үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс нэмэр болно. Ийм нөхцөлд дан дотоод зах зээл нэмэгдсэн таваарыг шингээж чадахгүй учраас түүнийг гадаадын зах зээлд худалдах болно. Ихэвчлэн 2-р шатанд технологи гадаад зах зээлд шилжих, юуны өмнө технологийн багтаамж ихтэй, хөгжсөн орнуудын зах зээлд нэвтэрнэ. Гуравдугаар үе шат. Тухайн таваарын зах зээл хангагдаж, өрсөлдөгч пүүсүүд капиталын зардлаа бууруулах нөөцөө дуусгана. Иймд үйлдвэрлэлээ ажиллах хүч хямд байдаг орнууд руу шилжүүлж болно. Энэ үед уг технологи хөгжиж буй орнууд руу нэвтэрнэ. Технологийн амьдралын мөчлөгийн S муруй нь шинэ технологийн амьдралын циклийг дүрсэлдэг технологийн стратегийн чухал хэрэгсэл юм. S муруй ихэвчлэн хосоороо байдаг. Харин хамтдаа уг муруйн тасарлтыг үзүүлдэг бөгөөд энэ нь нэг
  • 4. технологи нөгөөгөөр орлуулах үед бий болдог. Энэхүү муруй нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн болон шинэчлэлтийн хугацааг жилээр харуулна. Аливаа технологи S муруйнхаа орой буюу хэрэгцээ хангагдах цэгт хүрч байгаа эсэхийг үнэлж, ирээдүйнхээ шинэ хэрэгцээг хангах буюу технологийн шинэчлэлт хийгдэнэ. Энэ цэгт хүрсэн эсэхийг тодорхойлох шинж тэмдгүүдийг Америкийн эрдэмтэн М.Е. Фостер гаргажээ. Үүнд: 1. Системийг хөгжүүлэгчдийн бүтээмжид таагүй байдал ихсэх 2. Хөгжлийн зардал өсч, хэрэгцээ хоцрох явдал түгээмэл болох 3. Шинэ санаачлага, бүтээлч байдал, бүтээлч үйл ажиллагаа багасах 4. Стандарт, техникийн нөхцөлд асуудлууд үүсэх 5. Шинэчлэлт сайжруулалт хийх шаардлага гарах 6. Өрсөлдөгчийн технологийн агууламж нэмэгдэх Технологийн хоцрогдлын эдгээр индикаторуудыг мэдрэхэд ажиглалт судалгаа хийх, хүлээгдэж буй хэрэглээг судлах асуудал бол технологийн менежментийн судлах зүйл мөн. Тухайн технологи амьдралынхаа аль үе шатанд явж байгаагаас хамааруулан технологийн менежментийг хийнэ. Технологийн менежмент. Технологийн амьдралын мөчлөг бүр дээр баримтлах стратеги, менежмент нь харилцан адидлгүй байна. Тухайлбал технологи S муруйныхаа орой буюу хэрэгцээ хангагдах цэгт хүрч байгаа эсэхийг үнэлж, ирээдүйнхээ шинэ хэрэгцээг хангах буюу технологийн шинэчлэлт хийгдэнэ. Харин технологийг дөнгөж шинээр нэвтрүүлж байгаа үед нууцлах, хамгаалах стратегийг баримтладаг. Өөрөөр хэлбэл технологийн менежмент гэдэг нь өрсөлдөх давуу талыг бий болгох зорилгоор технологийн амьдралын мөчлөг бүрт харилцан олж эзэмших, зохион бүтээх, хөгжүүлэх, төлөвлөх, хянах үйл ажиллагааны цогц юм. Технологийн менежментийн судалгааны үндсэн чиглэл: 1. Онолын суурь судалгаа. Энэ нь хөгжлийн хандлагууд болон байгаль, нийгмийн зүй тогтол, шинжлэх ухааны зарчмуудыг судалдаг. 2. Тодорхой зорилго, чиглэлтэй судалгаа. Энэ нь бүс нутгын хөгжилтэй холбоотой асуудлууд, шинжлэх ухааны тодорхой салбаруудтай холбоотой асуудлыг судалдаг. 3. Хөгжлийн хавсарга судалгаа. Энэ нь тухайлсан үйлдвэрт нөлөөлж буй хүчин зүйлийг судлах, яаж сайжруулах төсөл боловсруулахад чиглэгдэнэ. 4. Дахин инженерчлэл. Энэ арга нь тухайн нэг обьект дээр үйлдвэрлэл, хөдөлмөрийн процессийг судлах, үнэлэх, сайжруулах арга хэмжээ боловсруулахад чиглэгдэнэ. Технологийн менежмент нь дээрх ажлуудыг хослуулан хэрэгжүүлж, технологийн стратегийг тодорхойлно. Технологийн стратегийг тодорхойлохын манай улсын өнөөгийн технологийн түвшин ямар хэмжээнд байгааг үнэлэх шаардлагатай болох юм. Тиймээс технологийн түвшний үнэлгээг хийдэг олон арга зүй байдгийн нэг нь болох Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй улс орнуудад технологийн үнэлгээг хийхэд зориулан гаргасан арга зүйг сонгож авлаа.
  • 5. 2. Технологийн түвшний үнэлгээний арга зүй <<“Технологийн үнэлгээг хийх нийтлэг журам”-ын 4.1т зааснаар “Технологийн түвшний үнэлгээ” гэдэг нь тухайн технологиор бий болгосон бүтээгдэхүүн, явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үр ашгийг нөхцөлдүүлж байгаа техник-эдийн засгийн харилцан уялдаат үзүүлэлтүүдийн тухайн үе дэх хам нөлөөллийг цогц хэлбэрээр тодорхойлсон тоон илэрхийлэл буюу нэгдсэн үнэлэлт юм>> гэж тодорхойлсон байдаг. Технологийн үнэлгээг хийхдээ үндэсний, салбарын, байгууллагын гэсэн гурван түвшинд үнэлнэ. Технологийн түвшний үнэлгээг хийхэд ашиглагддаг олон арга зүй байдаг. Үүний нэг болох Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй орнуудын технологийн түвшний үнэлгээг хийхэд зориулан гаргасан арга зүйг сонгон авч судалгааг хийлээ. Уг арга зүйг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Бангладеш, Хятад, Индонез, Солонгос, Малайз, Пакистан, Филлипин, Вьетнам зэрэг улсууд технологи дамжуулалт, технологийн хөгжүүлэлтийн бодлогоо томьѐолохдоо ашиглаж байсан. [3]Дээрх арга зүйгээр салбарын түвшинд үнэлгээ хийхдээ дараах 5 үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд: 1. Технологийн нөөцийн зохимжтой байдлын үзүүлэлтүүд: Байгууллага өөртөө шаардлагатай нөөцийг дотоодоос хангах эсвэл гаднаас импортлох хоѐр замаар хангадаг. Технологийн нөөцийн зохимжтой байдлын үзүүлэлтүүд нь нөөцийн зохимжтой ашиглалт буюу дотоодын болон импортын нөөцийн харьцаануудаар илэрхийлэгдэнэ. Дараах үзүүлэлтүүдээр үнэлнэ. Үүнд: A. Импортолдог байгалийн нөөцийн эзлэх хувь-Нийт байгалийн нөөцөд импортоор авсан байгалийн нөөцийн эзлэх хувийн жин B. Гадаад ажиллах хүчний эзлэх хувь- Нийт хүний нөөцөд гадаад ажиллах хүчний эзлэх хувийн жин C. Материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүний нөөцийн импортын агууламж- Нийт хүний гараар бүтээсэн нөөцөд импортоор авсан бүтээмэл нөөцийн эзлэх хувийн жин D. Гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэх хувь- Нийт нөөцийн эзэмшилд гадаад эзэмшлийн эзлэх хувийн жин 2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжралтын үзүүлэлтүүд: Технологийн сайжралтын түвшинг түүний 4 үндсэн бүрдэл хэсэг тус бүрийн сайжралтын түвшингээр тодорхойлогддог. Эдгээр 4 бүрдэл хэсгийн сайжралтын түвшин өсөх нь технологийн агууламжийг сайжруулж, салбарын хөгжлийг хурдасгах хөшүүргэ болж өгдөг. Дараах шалгуур үзүүлэлтүүдээр технологийн 4 бүрдэл хэсгийн сайжралтын түвшинг үнэлнэ. Үүнд: A. Тоног төхөөрөмж, техник ажиллагааны хүчин зүйл- Техник тоног төхөөрөмжийн сайжралтын одоогийн байдлыг хамгийн сүүлийн үеийнхтэй харьцуулсан түвшин B. Хүний нөөцийн хүчин зүйл- Хүний нөөцийн чадвар, сайжралтын одоогийн байдлыг хамгийн сүүлийн үеийнхтэй харьцуулсан түвшин C. Мэдээллийн хүчин зүйл- Мэдээллийн хүчин зүйлийн сайжралтын байдлыг хамгийн сүүлийн үеийнхтэй харьцуулсан байдал
  • 6. D. Зохион байгуулалтын хүчин зүйл- Зохион байгуулалтын хүчин зүйлийн сайжралтын одоогийн байдлыг хамгийн сүүлийн үеийнхтэй харьцуулсан байдал 3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлал: Технологийн чадвар гэдэг нь судалгаа, хөгжлийн ажлыг хэрэгжүүлэх чадвар бус технологийн өөрчлөлтийг удирдах чадвар юм. Энэ нь байгууллага технологийн бүрдэл хэсгүүдээ өөрсдөө хөгжүүлдэг, импортолдог эсэхээс хамааралгүйгээр “хийх явцдаа” болон “судалгаа, шинжилгээний ажлаас, тэдгээрийн үр дүнгээс” хуримтлуулсан туршлагаар тодорхойлогдоно. Технологийн чадварын өсөлт нь дараах чадварын өсөлтөөр илэрхийлэгдэнэ. A. Одоогийн чадварыг ашиглаж байгаа байдал- Энэ нь одоо байгаа технологийн бүрдэл хэсгүүдийг ажиллуулах, ашиглах чадварыг илэрхийлнэ B. Мэдлэг шилжүүлэх чадварын одоогийн байдал- Энэ нь тоног төхөөрөмж, техник хэрэгслийг удирдах, ашиглах чадвар, үйлдвэрлэлтийн төлөвлөлт, ажлын хуваарилалт, чанарын баталгаажуулалт, бараа материалын удирдлага зэрэг үйл ажиллагаагаа төлөвлөх чадвар C. Технологийг дэмжих тогтолцооны чадавхийн одоогийн байдал- Энд төслийн хэрэгжилт, хүний нөөцийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, бизнесээ хөгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, байгууллагын бизнесийн болон технологийн чадварыг шинэчлэх чадвар зэргийг ойлгоно. D. Инновацийн чадварын одоогийн байдал- Импортолсон технологийг нутагшуулах, хуулбарлах, анхны загвар болон туршилтын байгууламжуудыг боловсруулах, бүтээх, шинэ бүтээгдэхүүн болон үйл ажиллагааг хөгжүүлэх гэх мэт чадваруудыг багтаадаг. 4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн төлөв байдал- Хөгжиж буй орнуудад стратегийн сонголтын динамик нь алгуур удаанаар явагддаг ч дор дурдсан технологийн стратегиудад үндэслэн үнээр манлайлсан, чанараар манлайлсан эсвэл бичил сегментэд төвлөрсөн стратегиас нэр хүнд үнэ цэнээр манлайлах стратеги руу шилжсэн сайжралтуудыг хийж болно. Үүнд: A. Технологи тархаах, тэлэх стратеги голчилсон төлөв байдал, үүнээс дундаж түвшний тогтвортой технологийн стратеги руу шилжих боломж B. Дундаж түвшний тогтвортой технологийн стратегиас хуулбарлан дагах стратеги руу шилжих боломж C. Хуулбарлан дагах стратегиас манлайлах стратеги руу шилжих боломж D. Манлайлах стратегиа тогтвортой хадгалах боломж 5. Үйлдвэрлэлийн гарцын онцлог шинжийг үнэлэх үзүүлэлтүүд: Гарцын технологийн шинжийг үнэлэхэд ашигладаг Ангилалын Олон Улсын Стандартад (ISIC) үндэслэсэн OECD ангилал нь түүхий эд багтаамжтай бүтээгдэхүүн, хөдөлмөрийн багтаамжтай, ялгаралтай, оюуны багтаамжтай гэх мэтчилэн үйл ажиллагааны шинжээр нь бараа бүтээгдэхүүнийг ангилсан байдаг. Гарцын шинж байдлыг үнэлэхдээ дараах үзүүлэлтүүдийг ашиглана.
  • 7. A. Үйлдвэрлэлийн гарцын технологийн дэвшилтэт байдал- OECD-ийн категиороор гарцын хольц нь байгууллагын үйл ажиллагааны технологийн агуулгын үнэлгээг тогтооно. B. Нийт гарцад экспортын гарцын эзлэх хувь- Энэ нь гарцын чанартай холбоотой. C. Үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй байдал- Технологи нь эдийн засгийн хувьд үр ашигтай байхаас гадна байгаль орчинд халгүй байх ѐстой учраас түүний байгаль орчинд учруулах эрсдлийг бууруулсан байдал, нөөцийг дахин ашиглах, гарцыг дахин боловсруулах боломжтой эсэхийг харгалзан үзнэ. D. Үйл ажиллагааны нийгэмд нөлөөлөх эерэг нөлөөлөл- Тухайн технологийг зах зээлд нэвтрүүлсэнээр нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөлийг авч үзнэ. [4] Эдгээр үзүүлэлтүүд өндөр байвал тухайн технологийг хүлээн зөвшөөрөх, эсрэг тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. 2. Экспертийн үнэлгээний аргаар Уул уурхайн салбарын технологийн түвшнийг үнэлэх нь Уг судалгааны ажил нь дээрх үзүүлэлтүүдийг ашиглан экспертийн үнэлгээний хуудас боловсруулж, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэх зорилготой.Экспертийн үнэлгээний арга ньсудалж буй объектод нөлөөлөх хүчин зүйл тоон утгаар өгөгдөөгүй тохиолдолд чанарын үзүүлэлтүүдэд мэргэжлийн шинжээчид(эксперт)-ийн өгсөн үнэлгээг статистик аргаар боловсруулах арга юм.[3]Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн тухайн асуудлыг шийдвэрлэх талаар гаргаж байгаа санал, дүгнэлт, үндэслэл баталгаа, хандлага, шийдвэрийн үр дүнгийн тоон үнэлгээ, түүнийг боловсруулах аргуудыг бүхэлд нь экспертийн арга гэдэг. Судалж буй үзэгдэл, процессуудын талаарх экспертүүдийн санал дүгнэлтийг урьдчилан хөтөлбөрийн дагуу зохион байгуулалттайгаар цуглуулах, тэдний өгсөн үнэлгээг математик, статитсикийн болон логикийн тусгай аргуудаар боловсруулан удирдлагын шийдвэр гаргахад үндэслэл болгон ашиглахад экспертийн аргын мөн чанар оршино. Экспертүүдийн гаргасан үндэслэл, санал, дүгнэлтээс сонголт хийж эцсийн шийдвэр гаргах нь аливаа түвшний удирдлагын үүрэг мөн. [2] Уул уурхайн салбарын технологийн түвшний үнэлгээг хийхдээ дараах мэргэжилтнүүдийг экспертээрээ сонгож авсан. Алагаа.Н (Монголын Уул уурхайн ассиоцацийн гүйцэтгэх захирал) Зоригоо.О(MIH группын уул уурхайн салбар хариуцсан дарга) Пүрэв.Л (ШУТИС, УУИС-ийн захирал доктор, профессор) Халтар.Ш (ШУТИС, УУИС-ийн ахлах багш магитр) Цэдэндорж.С (ШУТИС, УУИС-ийн тэргүүлэх профессор) Эрдэнэбат.Ж (Шарын голын уурхайн ерөнхий инженер) Уул уурхайн салбар нь олборлох ба боловсруулах гэсэн 2 технологиор бүтээгдэхүүнийг зах зээл дээр нийлүүлдэг учраас технологи бүр өөр хоорондоо
  • 8. харилцан адилгүй хөгжлийн түвшинд байгаа гэж үзээд уг 2 чиглэлээр тус тусад нь үнэлгээ хийсэн болно.Экспертүүдийн олборлох технологийн хөгжлийн түвшинд өгсөн үнэлгээг нэгтгэвэл: Хүснэгт 1 Олборлох технологийн түвшинд өгсөн экспертүүдийн үнэлгээний нэгтгэл № Үнэлгээний үндсэн үзүүлэлтүүд Экспертүүдийн үнэлгээ Дундаж үзүүлэлт1 2 3 4 5 6 1. Импортын нөөцөөс хамаарах хамаарал 1.1 Импортолдог байгалийн нөөцийн эзлэх хувь 5 3 5 2 6 5 26 4.33 1.2 Гадаад ажиллах хүчний эзлэх хувь 6 5 8 4 5 6 34 5.66 1.3 Материал, хагас боловсруулсан зүйлсийн импортын нөөцийн агууламж 5 3 3 4 6 5 26 4.33 1.4 Гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэх хувь 5 4 5 6 3 3 26 4.33 2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт 2.1 Тоног төхөөрөмж, техник ажиллагааны хүчин зүйл 7 7 4 5 8 9 40 6.66 2.2 Хүний нөөцийн хүчин зүйл 5 5 6 4 8 6 34 5.66 2.3 Мэдээллийн хүчин зүйл 6 7 4 5 8 5 35 5.83 2.4 Зохион байгуулалтын хүчин зүйл 3 6 6 3 8 8 34 5.66 3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлал 3.1 Одоогийн чадварыг ашиглаж байгаа байдал 5 5 3 3 5 3 24 4 3.2 Мэдлэг шилжүүлэх чадварын одоогийн байдал 5 5 3 4 5 3 25 4.16 3.3 Технологийг дэмжих тогтолцооны одоогийн байдал 3 6 3 4 4 4 24 4 3.4 Инновацийн чадварын одоогийн байдал 1 5 1 3 4 3 17 2.83 4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн төлөв байдал 4.1 Технологи тархаах, тэлэх стратеги голчилсон төлөв байдал, үүнээс дундаж түвшний тогтвортой технологийн стратеги руу шилжих боломж 6 5 5 5 7 7 35 5.83 4.2 Дундаж түвшний тогтвортой технологийн стратегиас хуулбарлах дагах стратеги руу шилжих боломж 4 6 6 5 7 7 35 5.83 4.3 Хуулбарлан дагах стратегиас манлайлах стратеги руу шилжих боломж 1 6 3 4 7 5 26 4.33 4.4 Манлайлах стратегиа тогтвортой хадгалах боломж 1 6 3 4 8 6 28 4.66 5. Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл 5.1 Үйлдвэрлэлийн гарцын технологийн дэвшилтэт байдал 5 5 3 4 6 5 28 4.66 5.2 Нийт гарцад экспортын гарцын эзлэх хувь 8 5 9 7 7 7 46 7.66 5.3 Үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй байдал 3 4 3 3 7 5 25 4.16 5.4 Үйл ажиллагааны нийгэмд нөлөөлөх эерэг нөлөөлөл 5 5 3 4 7 7 31 5.16
  • 9. Уг судалгааг хийхдээ уул уурхайн салбарын технологийн хөгжлийн түвшинд нөлөөлөх n=20 хүчин зүйлийг m=6 экспертээр үнэлүүлсэн. Судалгаанд шинжээчдийн саналын үнэмшлийн зэргийг тогтоохдоо конкардацийни W коэффициентийг олдог. Энд: …+ 18852 Конкардацийн коэффициентийн утга нь хязгаарын хооронд авах бөгөөд 1-д ойр бол шинжээчдийн үнэлгээний саналын үнэмшил их, 0-д ойр бол үнэмшил бага байна гэж үзнэ. Эндээс конкардацийн коэффициент нь 1-д илүү ойр байгаа учраас шинжээчдийн саналын үнэмшил их байна гэж үзэж болно. Коэффициентэд үнэлгээ өгөхдөө (n ) Пирсоны шалгуурын тооцооны утгыг томъѐогоор олоод хүснэгтээс q, утгаар хүснэгтийг утгыг олж бол экспертийн үнэлгээний санал хоорондоо нийлж байна, бол хоорондоо нийлэхгүй байна гэж үзнэ. Дээрх томъѐогоор шалгуурын тооцооны утгыг олвол: Пирсоны шалгуурын хүснэгтийн утгыг олвол 30.14 байгаа учраас экспертүүдийн гаргасан саналын хооронд үнэмшил байна гэж үзнэ. Экспертүүдийн олборлох технологийн түвшинд хийсэн үнэлгээний дүгнэлт: 1. Импортын нөөцөөс хамаарах хамаарлыг үнэлэх үзүүлэлтүүд нь өндөр байх тусмаа орцын талаасаа эмзэг буюу түгшүүрийн байдалд байна гэж ойлгож болно. Дээрх хүснэгтээс харахад уул уурхайн салбарын онцлогтой уялдан нийт байгалийн нөөцөд импортын нөөцийн эзлэх хувь бага байгаа боловч нийт ажиллах хүчинд гадаад ажиллах хүчний эзлэх хувь өндөр байгаа нь дотоодын ажиллах хүчний чадвар, чадавхийг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Харин бүтээмэл нөөц, гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэх хувь нь технологийн түвшинд нөлөөлөхүйц хэмжээнд байна. 2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт нь технологийн хөгжлийн түвшинд чухал нөлөөтэй. Экспертүүдийн үзэж байгаагаар олборлох технологийн хувьд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж нь харьцангуй өндөр түвшинд байгаа боловч ажиллах хүчин, зохион байгуулалт зэрэг нь төдийлөн хангалттай бус байгаа учраас хүний нөөцийн чадварыг нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай юм. 3. Технологийн мэдлэг чадварын хуримтлалыг үнэлэх үзүүлэлтүүд нь салбарын хувьд технологийн мэдлэг, чадвар хир зэрэг хуримтлагдаж буйг илэрхийлэх бөгөөд одоо ашиглаж байгаа техник, хэрэгслийн түвшин өндөр байгаа боловч төдийлэн бүрэн ашиглаж чадахгүй байна гэсэн үнэлгээг өгсөн. Мөн манайд
  • 10. технологийн инновацийн асуудал хөгжих нь байтугай шинээр технологи олж эзэмших чадвар муу байгааг харуулжээ. Тиймээс судлаачдын анхаарлыг энэ асуудал руу чиглүүлж, хөгжүүлэх шаардлагатай байна. 4. Салбарын технологийн багцыг бүрдүүлж буй технологи бүрийн хувьд хоцрогдож бусдад шилжүүлэх шаардлагатай, ашиглалтын үедээ байгаа, шинэчлэн сайжруулсан, хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг дамжуулж авах, боловсруулж хөгжүүлэх зэрэг стратегиудын хооронд дэвшин шилжих боломж байгаа эсэхийг үнэлнэ. Манай уул уурхайн салбарын нөхцөлд энэ бүлгийн 1 ба 2 үзүүлэлтүүд / 1 ба 2 мөрийн/ үндсэндээ ашиглагдаж байна. Бид хятад , солонгос зэрэг орон шиг олигтой хуулбарлаж чадахгүй байгаа бөгөөд өөрийн бүтээсэн технологиор монополь байдлаа хадгалж бүр ч чадахгүй байгаа болно. 5. Экспертүүдийн үнэлгээгээр олборлох технологийн нийт гарцад эзлэх экспортын хэмжээ өндөр байгаа нь ашигт малтмалын боловсруулалтын технологи муу байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн гарцын дэвшилтэт технологийн үзүүлэлтийн үнэлгээ бага байгаа нь цаашдаа боловсруулах технологийг сайжруулан хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Мөн түүнчлэн үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй байдлын үзүүлэлт бага байгаа нь эко технологийг нэвтрүүлэх, хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг сайжруулах хэрэгтэй байгааг илэрхийлж байна. Экспертүүдийн боловсруулах технологийн хөгжлийн түвшинд өгсөн үнэлгээг нэгтгэвэл: Хүснэгт 2 Боловсруулах технологийн түвшинд өгсөн экспертүүдийн үнэлгээний нэгтгэл № Үнэлгээний үндсэн үзүүлэлтүүд Экспертүүдийн үнэлгээ Дундаж үзүүлэлт1 2 3 4 5 6 1. Импортын нөөцөөс хамаарах хамаарал 1.1 Импортолдог байгалийн нөөцийн эзлэх хувь 3 3 3 2 3 3 17 2.83 1.2 Гадаад ажиллах хүчний эзлэх хувь 4 5 8 4 5 4 30 5 1.3 Материал, хагас боловсруулсан зүйлсийн импортын нөөцийн агууламж 5 3 3 4 5 5 25 4.16 1.4 Гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэх хувь 5 4 5 6 3 5 28 4.66 2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт 2.1 Тоног төхөөрөмж, техник ажиллагааны хүчин зүйл 5 6 4 5 8 7 35 5.83 2.2 Хүний нөөцийн хүчин зүйл 5 3 6 4 8 7 33 5.5 2.3 Мэдээллийн хүчин зүйл 4 6 4 5 8 8 35 5.83 2.4 Зохион байгуулалтын хүчин зүйл 3 5 6 3 8 9 34 5.66 3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлал 3.1 Одоогийн чадварыг ашиглаж байгаа байдал 5 5 3 3 5 4 24 4 3.2 Мэдлэг шилжүүлэх чадварын одоогийн байдал 5 5 3 4 5 4 26 4.33 3.3 Технологийг дэмжих тогтолцооны одоогийн байдал 3 6 3 4 3 7 26 4.33
  • 11. Боловсруулах технологийн хувьд W коэффициентийг олбол: Энд: …+ 20437 Конкардацийн коэффициент нь 1-д илүү ойр байгаа учраас шинжээчдийн саналын үнэмшил их байна гэж үзэж болно. Пирсоны шалгуурын тооцооны утгыг олбол: Пирсоны шалгуурын хүснэгтийн утгыг олбол: 30.14 байгаа учраас экспертүүдийн гаргасан саналын хооронд үнэмшил байна гэж үзнэ. Экспертүүдийн боловсруулах технологийн түвшинд хийсэн үнэлгээний дүгнэлт: 1. Дээрх хүснэгтээс эхний бүлгийн үзүүлэлтүүдийг харахад импортын нөөцөөс хамаарах хамаарал нь олборлох технологитой харьцуулахад харьцангуй доогуур түвшинд байгаа нь цаашдаа боловсруулах технологийг хөгжүүлэх шаардлатай байгааг харуулж байна. 2. Технологийн бүрдэл хэсгийн сайжруулалтын үзүүлэлтүүд бага байгаа нь боловсруулах технологийн хөгжлийн түвшин доогуур байгааг илтгэж байна. Тэр дундаа технологийн бүрдэл хэсэг болох техник, тоног төхөөрөмж хомс байгаатай холбоотой. 3.4 Инновацийн чадварын одоогийн байдал 1 5 1 3 3 3 16 2.66 4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн төлөв байдал 4.1 Технологи тархаах, тэлэх стратеги голчилсон төлөв байдал, үүнээс дундаж түвшний тогтвортой технологийн стратеги руу шилжих боломж 6 5 5 5 6 7 34 5.66 4.2 Дундаж түвшний тогтвортой технологийн стратегиас хуулбарлах дагах стратеги руу шилжих боломж 4 6 6 5 6 7 34 5.66 4.3 Хуулбарлан дагах стратегиас манлайлах стратеги руу шилжих боломж 1 6 3 4 7 5 26 4.33 4.4 Манлайлах стратегиа тогтвортой хадгалах боломж 1 6 3 4 7 5 26 4.33 5. Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл 5.1 Үйлдвэрлэлийн гарцын технологийн дэвшилтэт байдал 4 3 3 4 4 6 24 4 5.2 Нийт гарцад экспортын гарцын эзлэх хувь 2 2 9 7 3 7 30 5 5.3 Үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй байдал 2 4 3 3 6 5 23 3.83 5.4 Үйл ажиллагааны нийгэмд нөлөөлөх эерэг нөлөөлөл 4 7 3 4 6 5 29 4.83
  • 12. 3. Экспертүүдийн үнэлгээгээр технологийн мэдлэг чадварын хуримтлал төдийлөн сайн биш байгаа учраас боловсруулах чиглэлийн технологийг хөгжүүлэх, дамжуулах шаардлагатай байгаа юм. 4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн төлөв байдал нь олборлох технологитой харьцуулахад бага байгаа нь боловсруулах технологи манайд хөгжихгүй байгаагийн илрэл. 5. МУ-ын нийт экспортын бүтээгэдхүүний 90 гаруй хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг. Гэвч дээрх хүснэгтээс харахад нийт гарцад экспортын эзлэх хувь бага байгаа нь уул уурхайн салбараас экспортонд гарч байгаа нийт бүтээгдэхүүний ихэнхи нь боловсруулалт хийгдэлгүй, түүхийгээрээ гарч байгааг харуулж байгаа юм. Экспертүүдийн үнэлгээний хуудсан дээр бичсэн зарим нэг санал дүгнэлтийг танилцуулвал: 1. “Өөрөө бие дааж хөгжих боломж хязгаарлагдмал, гадны хөрөнгө оруулалт шаардлагатай, олон оронд ашигт малтмалаа экспортлох боломж хязгаарлагдмал байдаг. Бусдын технологийг хуулбарлан хэрэглэх замаар технологийн хөгжлийн дунд түвшинд байна” 2. “Одоохондоо уул уурхайн боловсруулах салбар ахицтай хөгжиж чадаагүй байна. Кокын үйлдвэрлэл, ганц нэг баяжуулах үйлдвэрийг эс тооцвол үндсэндээ уул уурхайн боловсруулах үйлдвэр монгол оронд хөгжөөгүй байна” 3. “Боловсруулах үйлдвэрийн технологийн хөгжил гарааны түвшинд байна” 4. “Технологийн хөгжил харьцангуй сайжрах талдаа байгаа боловч дотоодын ажиллах хүчнийг хөгжүүлэх асуудал бүрэн хангалттай бус байна. 5. “Уул уурхайн салбарын технологийн түвшин дунд ахисан түвшинд байна гэж үзэж байна” 6. “Салбарын технологийн түвшин тийм ч өндөр биш байна. Тэр бүр сүүлийн үеийн дэвшилтэт технологи орж ирэхгүй байна” Экспертүүдийн бичсэн санал дүгнэлтээс үзэхэд уул уурхайн салбарын технологийн хөгжил дунд түвшинд байгаа бөгөөд боловсруулах салбарын технологийн хөгжил муу байгааг онцолсон байна. Эндээс дүгнэхэд олборлолтын технологи сайн байгаа боловч олборлосон ашигт малтмалаа боловсруулах технологи хязгаарлагдмал байгаа нь дэлхийн зах зээл дээр манай улсын ашигт малтмалын үнэ, өрсөлдөх чадварыг бууруулахад хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйл нь юм. Дүгнэлт Уг судалгааны ажлаараатехнологи, технологийн менежмент, технологийн түвшний үнэлгээ хийх арга зүйг судалж, уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй орнуудын технологийн түвшний үнэлгээг хийхэд зориулан гаргасан арга зүйг ашиглаж, экспертийн үнэлгээний аргаар боловсруулан уг салбарын мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэсэн болно. Судалгааны ажлын үр дүнд дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд: Технологийн хөгжлийн түвшин нь тухайн орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн суурь болдог. Иймд технологийн амьдралын мөчлөгийн үе шат бүрт тохирсон бодлогоор удирдах шаардлагатай бөгөөд уг асуудлын хүрээнд хийгдэх хамгийн эхний үе шат нь технологийн түвшний үнэлгээг хийх явдал юм. Технологийн түвшний үнэлгээг хийхэд ашиглагддаг олон арга зүй байдаг ч манай улсын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан
  • 13. Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй улс орнуудын технологийн түвшнийг үнэлгээг хийхэд зориулан гаргасан арга зүйг сонгон авч, экспертийн үнэлгээний аргыг ашиглан уг судалгааны ажлыг хийлээ. Дээрх аргачлалаар олборлох технологийн түвшний үнэлгээг хийхэд уул уурхайн салбарын онцлогоос шалтгаалан нийт нөөцөд импортолдог байгалийн нөөцийн эзлэх хувь бага байгаа боловч гадаад ажиллах хүчний эзлэх хувь өндөр байгаа нь дотоодын ажиллах хүчний чадвар, чадавхийг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Харин сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөгжилтэй холбогдон технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалтын түвшин харьцангуй өндөр гарсан боловч одоо байгаа технологио ашиглах, шинээр технологи олж эзэмших, өөрсдөө шинэ технологи боловсруулж, дамжуулах зэрэг чадваруудын түвшин муу байгаа нь уг салбарын технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн тогтолцоог сайжруулах хэрэгтэйг харуулж байна. Экспертүүд олборлох салбарт харьцангуй дэвшилтэт технологи ашиглаж байгаа гэж үзсэн бөгөөд энэ нь экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уг салбарын бүтээгдэхүүн эзлэх гол нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм. Боловсруулах салбарт ашиглагдаж байгаа технологийн түвшин нь өндөр байгаа боловч байгаль орчин, нийгэмд нөлөөлөх эерэг нөлөөллийн үзүүлэлтүүд бага байгаа нь эко технологийг нэвтрүүлэх, хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг сайжруулах хэрэгтэй байгааг илэрхийлж байна. Боловсруулах технологийн хөгжил сайн байх тусам улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх цаашлаад дэлхийн зах зээл дээр улсын өрсөлдөх чадварыг сайжруулдаг учраас энэ чиглэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэвч экспертүүдийн үнэлгээнээс харахад технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт, одоо байгаа технологио ашиглах, шинээр технологи олж эзэмших, өөрсдөө шинэ технологи боловсруулж, дамжуулах зэрэг чадваруудын түвшин муу байгаа нь боловсруулалтын технологийн хөгжил хоцрогдож байгааг харуулж байна. Мөн боловсруулах технологийн бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь харьцангуй бага байгаа нь олборлосон ашигт малтмалаа боловсруулах техник, тоног төхөөрөмж хомс байгаагийн илрэл юм.
  • 14. Ашигласан ном, материал [1] Отгонцэцэг Л. “Технологийн менежмент” 2007он [2] Я. Шуурав “Экспертийн үнэлгээний арга” 2011он [3] Авдай. Ч, Энхтуяа.Д “Судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх арга зүй” 2000он [4] Asian Development Bank “Technology transfer and development” 1995 [5] Dr.YiannisBakouros “Dissemination of innovation and knowledge management tech- niques" 2000 [6] “Шинжлэх Ухаан Технологийн тухай хууль” 2006он [7] “Технологи дамжуулах тухай хууль” 2006он [8] “Технологийн түвшний үнэлгээ хийх нийтлэг журам” 2006он Зохиогчийн тухай: С.Сарангэрэл нь 2011 онд ШУТИС-ийн КТМС-д “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлээр элсэн, 1.5 жил амжилттай суралцаж, уул уурхайн менежмент мэргэжлийг сонгон 2дох жилдээ суралцаж байна. 2013 онд “Голланд өвчин ба Уул уурхай”, “Уул уурхайн орлогыг оновчтой хуваарилах замаар олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх асуудал” зэрэг сэдвүүдээр эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцож ирсэн.
  • 15. Хавсралт Салбарын болон Байгууллагын түвшний үнэлгээ Үйлдвэрлэлийн салбар: Уул уурхайн салбар Олборлохтехнологи Огноо: ............... оны ......... сарын .......... өдөр № Үнэлгээний үндсэн үзүүлэлтүүд Хамгийн муу тохиолдол Хамгийн сайн тохиолдол - - 1.1 Импортолдог байгалийн нөөцийн эзлэххувь 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 1.2 Гадаад ажиллаххүчний эзлэххувь 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 1.3 Материал, хагас боловсруулсан зүйлсийн нөөцийн импортын агууламж 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 1.4 Гадаад өмчлөлтэй нөөцийн эзлэххувь 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 - - 2.1 Тоног төхөөрөмж, техник ажиллагааны хүчин зүйл 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 2.2 Хүний нөөцийн хүчин зүйл 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 2.3 Мэдээллийн хүчин зүйл 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 2.4 Зохион байгуулалтын хүчин зүйл 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 - - 3.1 Одоогийн чадварыг ашиглаж байгаа байдал 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 3.2 Мэдлэг шилжүүлэхчадварын одоогийн байдал 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 3.3 Технологийг дэмжихтогтолцооны чадавхийн одоогийн байдал 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 3.4 Инновацийн чадварын одоогийн байдал 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 - - 4.1 Технологи тархаах, тэлэхстратеги голчилсон төлөв байдал, үүнээс дундаж түвшний тогтвортой технологийн стратеги руу шилжихболомж 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 4.2 Дундаж түвшний тогтвортой технологийн стратегиас хуулбарлан дагахстратеги руу шилжихболомж 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 4.3 Хуулбарлан дагахстратегиас манлайлахстратеги руу шилжихболомж 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 4.4 Манлайлахстратегиа тогтвортой хадгалахболомж 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 - - 5.1 Үйлдвэрлэлийн гарцын технологийн дэвшилтэт байдал 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 5.2 Нийт гарцад экспортын гарцын эзлэххувь 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 5.3 Үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй байдал 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 5.4 Үйл ажиллагааны нийгэмд нөлөөлөхэерэг нөлөөлөл 0 1 2 3 3 4 5 5 6 7 7 8 9 10 Салбарын (байгууллагын) технологийн хөгжил, түүний түвшний үнэлгээний талаар таны санал, бодол Үнэлгээг цаг хугацаа, чадвар, туршлагаа ашиглан бөглөсөнд тань баярлалаа. 5. Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл Боломжийн Хүлээн зөвшөөрөхүй ц НөлөөлөхүйцТүгшүүртэй Маш өндөрӨндөрДундБага Харьцангуй өндөр ӨндөрДундБага Онцгой сайн Ахисан түвшний Зохих түвшний Экспертийн үнэлгээний хуудас - 2 1. Импортын нөөцүүдээс хамаараххамаарал 2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт 3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлал 4. Технологийн стратегаа өөрчлөх ирээдүйн төлөв байдал Бүрэн боломжтой Хэрэгжих боломжтой Хэрэгжихэд хүнд Хэрэгжих боломжгүй Бодит байдлын үнэлгээ Гарааны түвшний