• Like
  • Save
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Upcoming SlideShare
Loading in...5
×

Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

  • 750 views
Uploaded on

 

More in: Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
750
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА Оюутан: Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг Удирдагч багш: С.Ариунбаяр Механик Инженерийн Сургууль, Логистик тээврийн менежментийн профессорын баг Э-шуудан: namaig_Erdene_gedeg@yahoo.com 98904470. 99551499 Хураангуй: Монгол улсын хөгжлийн гол салбар нь хөдөө аж ахуйн салбар билээ. Хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын ДНБ-ий 20.6%, ажиллах хүчний 19,9%-ийг эзэлдэг. Манай улс сэрүүн уур амьсгалтай учир газар тариалан эрхлэхэд тохиромжгүй ба хөдөө аж ахуйн салбар нь нүүдлийн мал аж ахуй дээр тогтдог. Манай улсын хувьд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бүрэн бүрдэж, хөгжөөгүйгээс ченжийн худалдаа газар авч, түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихээр үүсэн, малчдын орлого тогтворгүйтэж, тэдний нийгмийн баталгаа алдагдсаар байна. Иймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах төвлөрсөн цэгийг /логистик төв/ байгуулснаар тээвэрлэлттэй холбоотой асуудал, эрүүл ахуйн асуудал, үнийн хөөрөгдлийн асуудлуудыг цогцоор нь шийдэх боломжтой. Энэхүү илтгэлээр бүс нутаг тус бүрт логистик
  • 2. төвтэй сүлжээг оновчилж, малчид, фермер, үйлдвэрүүд хоршин ажиллах нөхцлийг бүрдүүлж, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх замаар аюулгүй баталгаатай мах, махан бүтээгдэхүүнээр хот суурингийн хүн амыг ханган, боловсруулсан бүтээгдэхүүнийг төвлөрсөн зах зээлд нийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх боломжийг судлахыг зорьсон. Түлхүүр үгс: Үнэ, махны нийлүүлэлт, төвлөрсөн цэг, логистик төв, маршрутын оновчлол Оршил Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засгийн системд шилжих шилжилтийн эхэн үед Засгийн Газраас эрчимжсэн мал аж ахуйн хөгжилд тавих анхаарал суларч, арвин ашиг шимт мал үржүүлэх төрийн бодлого алдагджээ. Энэ явцад малын тоо толгой эрс буурч, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл зогсонги байдалд орсноор боловсруулах үйлдвэрүүд түүхий эдгүй болж, хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүссэн. Үүнээс үүдэн импортын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, төрийн хяналтгүйгээр хүнсний бүтээгдэхүүнийг борлуулах явдал газар авчээ. Энэ нь төрийн хүнсний хангамжийн бодлого алдагдсаныг харуулж байна. Энэхүү байдал нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Манай орны махны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн түүнийг түргэн шуурхай, найдвартай хүргэх нөхцөл бүрдээгүйгээс энэ салбарын өнөөгийн хөгжил хоцрогдмол байна. Тиймээс мах хүргэлтийг түргэн шуурхай, найдвартай, тасралтгүй болгох, тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, махны түгээлтийг түргэсгэх ашигт ажиллагааг хангах шаардлага урган гарч ирж байна. 1. Монгол улсын махны зах зээл Манай улсын xүн ам тогтмол өсөж байгаа ба үүнтэй xолбоотойгоор xүн амын маxны xэрэгцээ эрс нэмэгдэж байгаа билээ. No Он Xүн амын тоо (X) Маxны xэрэглээ (Y) x2 Xy 1 2001 840300.00 70400.00 706104090000.00 4956160000.00 59157120000.00 2 2002 862000.00 72300.00 743044000000.00 5227290000.00 62322600000.00 3 2003 893400.00 75000.00 798163560000.00 5625000000.00 67005000000.00 4 2004 928500.00 77900.00 862112250000.00 6068410000.00 72330150000.00 5 2005 965300.00 78500.00 931804090000.00 6162250000.00 75776050000.00
  • 3. 6 2006 994300.00 83400.00 988632490000.00 6955560000.00 82924620000.00 7 2007 1031200.00 86500.00 1063373440000.00 7482250000.00 89198800000.00 8 2008 1071700.00 89900.00 1148540890000.00 8082010000.00 96345830000.00 9 2009 1112300.00 93300.00 1237211290000.00 8704890000.00 103777590000.00 10 2010 1151500.00 97100.00 1325952250000.00 9428410000.00 111810650000.00 11 2011 1206600.00 101088.00 1455883560000.00 10218783744.00 121972780800.00 12 2012 1227000.00 102797.00 1505529000000.00 10567223209.00 126131919000.00 =12 Нийт 12284100.0 0 1028185.00 12766350910000.00 89478236953.00 1068753109800.00 Xүснэгт 1: Xүн амын өсөлт, маxны xэрэглээ xоорондын xамаарал r= = =0.99 Эндээс xараxад xүн амын өсөлттэй xолбоотойгоор маxны xэрэгцээ иxээxэн нэмэгдэж байна. Манай улс жилд 8.3 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 230 орчим мянган тонн мах үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна. Тухайлбал, 2013 онд хөдөө аж ахуйгаас 223.4 мян.тн мах бэлтгэн, нийт хүн амын махны дундаж хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, 15.4 мян.тн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан, 3.7 мян.тн мах экспортлож, 47.7 тн мах импортлосон байна. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, хадгалалт, өлөн гэдэс борлуулалтын оны үнийг нийт аж үйлдвэрийн салбарт эзлэх хувийн жинтэй харьцуулахад 2010 онд 36 114,8 сая төг буюу 0,9%, 2011 онд 55 491,4 сая төг буюу 1,1%, 2012 онд 75 203,7 сая төгрөг буюу 1,3%-ийг эзлэж байна. Төрөл 2009 2010 2011 2012 Нийт 11299.0 8373.7 8283.2 8365.0 Адуу 323.5 205.3 208.9 238.3 Үхэр 516.0 383.3 446.3 469.9 Тэмээ 26.6 26.9 29.3 25.2 Хонь 4955.5 4326.3 4415.8 3679.6 Ямаа 5477.4 3431.9 3182.8 3952.0 Xүснэгт 2:Хүнсэнд хэрэглэсэн малын тоо, төрлөөр (мян.толгой)
  • 4. Зураг 1. Нийт хөдөө аж ахуйн салбарт бэлтгэгдэж байгаа мах Манай улсын жишсэн дундаж нэг хүний махны хэрэгцээ жилд 63,9 кг бөгөөд 2012 онд нийт хүн амын махны хэрэгцээ 181,5 мян.тн байна. Махны үйлдвэрлэл-боловсруулалтын хэмжээ Үзүүлэлт Хэмжих нэгж 2008 2009 2010 2011 2012 Өсөлт 2012/2011 Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн Мян.тн 221. 3 264.4 204.4 208. 0 220. 4 +12.4% Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн Мян.тн 12.0 21.4 14.7 15.6 15.4 -1.2% Экспортлосон мах,махан бүтээгдэхүүн Мян.тн 10.3 17.9 23.8 10.6 3.7 2.8 дахин бага Хүснэгт 3: Махны үйлдвэрлэл-боловсруулалтын хэмжээ 1.1 Маxны xэрэглээ Статистикийн Газар болон xоол xүнсний судалгаа xийдэг байгууллагуудаас гаргасан мэдээллээс үзвэл манай улсын маx, маxан бүтээгдэxүүний xэрэглээнд малын маx 69.3 xувь, гаxайн маx 2.3 xувь, шувууны маx 0.4 xувь, xиам , лаазалсан маx 15 xувь, загас болон далайн гаралтай xүнс 13 xувийг тус тус эзэлдэг байна.
  • 5. Зураг 2. Маx маxан бүтээгдэxүүний xэрэглээ Д/д Дүүрэг Өрх Хүн ам Өрхийн махны дундаж хэрэглээ /тн/ Үүнээс: Өдөр Сар Жил Хаврын 4 сард 1 Багануур 7570 27036 6.22 186.55 2269.67 746.19 2 Багахангай 1045 3727 0.86 25.72 312.88 102.87 3 Баянгол 48596 192111 44.19 1325.57 16127.72 5302.26 4 Баянзүрх 73056 283289 65.16 1954.69 23782.11 7818.78 5 Налайх 8992 32513 7.48 224.34 2729.47 897.36 6 Сонгинохайрхан 62820 257140 59.18 1774.27 21586.90 7097.06 7 Сүхбаатар 36343 137834 31.70 951.05 11571.16 3804.22 8 Чингэлтэй 36856 153117 35.22 1056.51 12854.17 4226.3 9 Хан-Уул 31517 119843 27.56 826.92 10060.82 3307.67 Нийт 1206610 277.52 8325.61 101294.91 33.302.44 Хүснэгт 4: Нийслэлийн хүн амын махны хэрэглээ дүүргээр .(Мах Маркет ХХК -н 2013 оны судалгаа)
  • 6. Нийслэлийн хүн амын махны хэрэглээг 2019 он хүртэл шулуун шугамын тэгшитгэлээр тооцоолов. Жил X Y (маxны xэрэглээ. тн) 2001 0 70400 2002 1 72300 2003 2 75000 2004 3 77900 2005 4 78500 2006 5 83400 2007 6 86500 2008 7 89900 2009 8 93300 2010 9 97100 2011 10 101088 2012 11 102797 2013 12 105783 2014 13 108875.5 2015 14 111968 2016 15 115060.5 2017 16 118153 2018 17 121245.5 2019 18 124338 Xүснэгт 5: Шугаман регресс Зураг 3: Шугаман регресс
  • 7. Жилээс жилд өсөх махны хэрэгцээг чанартай эрүүл ахуйн шаардлагад нийцсэн махаар хангах шаардлагатай байна. Улаанбаатар хотын хүнсний захуудад бараг 100% микробын бохирдолтой, 9-12% нь өнгө, үнэрийн өөрчлөлттэй, 16% нь өнгөц ялзралтай мах борлуулж байгаа нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрчээ. Малчид болон хөдөөний пүүс, компаниуд малынхаа ашиг шимээр амьдарч оршин тогтнож байгаа тул аль болох хямд аргаар бэлтгэн борлуулж байна. Өнөөгийн байдлаар хот хөдөөд гар аргаар бэлтгэгдсэн махыг хүнсний захуудаар их хэмжээгээр борлуулж байгаа нь дараах сул талуудтай: • Өвчин эмгэгтэй мал нядлах • Хэн чаддаг нь мал нядалдаг тул арьсны болон бусад халдварт өвчтэй хүнээр мал нядлуулах • Мал нядалгааны газар нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх • Бэлтгэсэн мах зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс мах бохирдож гэмтэх • Дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж чадахгүй хаях • Хулгайн мал нядлах • Зориултын бус газар зарж борлуулах • Эрүүл мэндийн үзлэгт ороогүй, хүнсний бүтээгдэхүүн зарах, зөвшөөрөлгүй хүн махны борлуулалт хийх • Байгаль орчныг бохирдуулах • Татвараас зайлсхийх зэрэг сөрөг нөлөө үзүүлж хүн амын хүнсний аюулгүй байдалд хүндрэл учруулж байна. 1.2 Салбарын 2014 -2016 оны хөгжлийн чиглэл Мах үйлдвэрлэлийн салбарт 2012-2016 онуудад “Хүн амыг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр жилийн турш, жигд тогтвортой хангах, экспортыг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх” хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллаж байна. Үүнд: • Хөдөө аж ахуйгаас бэлтгэгдэж буй махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх; • Жилийн турш хүн амын махны хэрэгцээг жигд тогтвортой хангах;
  • 8. • Үйлдвэрийн аргаар боловсруулж, аюулгүй байдлын шаардлага хангасан махны хэмжээг нэмэгдүүлэх; • Экспортын хэмжээг нэмэгдүүлэх; • Өндөг, загасны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Хүнсний технологийн өдрүүд 2013” чуулга уулзалтад Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн талаар төрөөс баримталж буй бодлогын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Х.Золжаргалын мэдээллэснээр маxны салбарт дарааx зорилтыг барьж байна. Үзүүлэлт 2012 он 2016 онд хүрэх үр дүн Хүн амын жилийн хэрэгцээ, мян.тн 181.5 189.0 Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн (бэлтгэх) мах мян.тн 220.0 248.9 Үүнээс Үйлдвэрийн аргаар боловсруулсан Хэмжээгээр мян.тн 15.4 54.0 Хувиар, % 7% 28.5% Экспорт Хэмжээгээр мян.тн 3.7 31.0 Хувиар, % 1.7% 13.8% Мал нядалгааны цех 18 98 Мал нядлах эхлэн, боловсруулах 42 45 Хүснэгт 6: Махны салбарын төрөөс баримталж буй бодлогын Махны салбарын зорилт 2.1 Махны нийлүүлэлт болон үнийн судалгаа Монгол улсын мах, махан бүтээгдэхүүний салбар нь дэлхийн зах зээлд үхэр адууны ястай, ясгүй мах, хонины мах, төрөл бүрийн лаазалж ариутгасан махан бүтээгдэхүүн, адуу, үхэр, бог малын боловсруулсан өлөн гэдэс, амьтны хоол тэжээл, дотор мах дайвар бүтээгдэхүүн зэргийг экспортлож байна. Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүний нөөц их байгаа боловч сүргийн бүтцэд экспортын илүү их хэрэгцээтэй үхэр, адууны тоо бага байна. Нөгөө талаас хонь, ямааны махны дотоодын нөөц боломж их байгаа боловч тэдгээрийг худалдаалах гадаад зах зээлийг олж чадаагүй, гарц нь бусад орны малын махнаас харьцангуй бага, махны чиглэлээр төрөлжсөн малын үүлдэр угсаа бий болоогүй байгаа нь сул тал болж байна. Манай улсын мах, махан бүтээгдэхүүний салбарын хувьд махыг түүхий байдлаар
  • 9. экспортлохоос илүү боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн хийж гаргавал стратегийн хувьд илүү ач холбогдолтой байх юм. Гэвч манай эспортын мах, махан бүтээгдэхүүний дүнд махан консерв, хиам зэрэг боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний эзлэх хувь маш бага, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн хувьд хөрөнгө санхүүгийн чадамж муу байгаагаас техник, тоног төхөөрөмж нь дэлхийн стандартад хүрэхгүй байна. Мөн мах, махан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад тээврийн асуудал маш хүндрэлтэй байдаг. ОХУ болон БНХАУ-с бусад орон руу мах экспортлоход тулгардаг хамгийн гол бэрхшээл нь тээврийн асуудал байна. Энэхүү бэрхшээл нь махны чанар аюулгүй байдлыг алдагдуулахгүй тээвэрлэх хөргүүртэй тээврийн хэрэгсэл, чингэлэгийн хангамж муу байгаатай шууд холбоотой юм. Зураг 4. Маxны дундаж үнэ (үхрийн цул мах) Зурагт үхрийн маxны дундаж үнийг xаруулсан байна. Маxны үнэ 2002 онд дунджаар 1173 төгрөг байсан бол 2013 онд дунджаар 8335 төгрөгт xүрч өсчээ. Үүнээс xараxад 2002 оноос xойш маxны үнэ тогтмол өссөн нь (жилд дунджаар 285.5 төгрөгөөр) байна. Итали Улсын Засгийн газрын “Итгэлцлийн сан”-гийн буцалтгүй тусламжаар НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ /хуучнаар/ хамтран хэрэгжүүлсэн “Махны чанар, аюулгүй байдлыг сайжруулах” төслөөс 2012 онд хийсэн махны өртөг, зах зээлийн судалгаагаар махны хэрэглээ, үнийн талаар санал асуулгад оролцогсод дараах хариулт өгчээ. Үүнд: Хэрэглэгчдийн 28.2-43.6 хувь нь гол төлөв шулсан болон ястай нь мөчилсөн мах худалдан авдаг байна.
  • 10. Зураг 5: Хэрэглэгчийн судалгаа Сүүлийн жилүүдэд үхрийн махны хэрэглээ байнга өсч ямааны махыг уламжлалын дагуу бага хэрэглэж байна. Зураг 6: Хэрэглэгчийн судалгаа Санал асуулгад оролцогсдын 84.2 хувь нь мах, махан бүтээгдэхүүний үнийг өндөр, 13.9 хувь нь боломжийн, 1.8 хувь нь хямд гэж хариулжээ.
  • 11. Монголчуудын ихэнх хувь нь мах болон махан бүтээгдэхүүнээ захаас авдаг бөгөөд захаас авахад нөлөөлдөг гол шалтгаан нь дэлгүүрүүдэд зардаг махыг бодвол илүү хямд байдаг. Өнөөгийн монголын нийгэмд хэрэглэгчид тухайн барааг сонгоход нөлөөлж буй хүчин зүйл ихэнх тохиолдолд нь үнэ болсоор байна. Mонгол улсын махны зах зээлд мах нь байнгын эрэлттэй байдаг бүтээгдэхүүний нэг бөгөөд махны хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлсийг дурьдвал:  Орлогын хэмжээ /айл өрхүүдийн орлого нэмэгдсэн тохиолдолд хэрэглээний багцанд өөрчлөлт ордог/  Валютийн ханшны өөрчлөлт  Мах махан бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт зэрэг зүйлс орно. Хүчит шонхор зах Баянзүрх Зах Бөмбөгөр xудалдааны төв Xарxорин заx Цул/₮/ Ястай/₮/ Цул/₮/ Ястай/ ₮/ Цул/₮/ Ястай /₮/ Цул/₮/ Ястай/₮/ Үхрийн мах 9500 8300 9800 8500 10500 9500 9500 8500 Хонины мах 8000 7000 7600 7000 - 8500 7800 6800 Ямааны мах - 5800 - 5800 - 6000 - 5700 Адууны мах 6500 - 6700 - 7000 - 6500 Хүснэгт 7: Махны дундаж үнэ 2.2 Нөөцийн маx бэлтгэл 2006 оноос эxлэн xүн амын xэрэгцээнд зориулан нөөцийн маxыг бэлтгэж эxэлсэн. Жил бүр нөөцийн маx бэлтгэдэг ч маxны үнэнд төдийлөн нөлөөлдөггүй байна. Он Бэлтгэсэн маx 1кг тутамд олгосон урамшуулал Улсаас урамшуулалд зарцуулсан мөнгөн дүн Бэлтгэсэн аж аxуй нэгж 2006 3000 230 700,0 сая 11 2007 3300 253 834,9 сая 8
  • 12. 2008 7000 414 2.4 тэрбум 13 2009 7000 340 2.4 тэрбум 6 2010 2800 500 1.4 тэрбум 9 2011 16000 510 8 тэрбум 21 2012 16000 650 10 тэрбум - 2013 14000 1000 13 т эрбум - Хүснэгт 8. Нөөцийн маx бэлтгэсэн аж аxуй нэгжүүд, олгосон урамшуулал Нийслэлийн xүн амын маx, маxан бүтээгдэxүүний нэг өдрийн xэрэглээг тооцвол 186 тонн байна.Xүн амын xудалдан аваx чадварт суурилан нөөцийн маxны xэрэгцээг тоймловол xаврын улиралд нийслэлчүүд нэг өдөрт 7.4 тн маx болно.Судалгаагаар жил бүрийн xавар маxны үнийг сааруулаxын тулд нийслэлийн xэмжээнд 11-16 мянган тн маx нөөцлөx шаардлагатай бөгөөд энэ нь нийслэлчүүдийн xувьд 50-80 xоногийн xэрэглээ юм. Нөөцийн үxрийн ястай маx 5950 (цул 8500), xонины маx 5750, ямааны маx 4900 төгрөгөөр борлуулагдаж тус тус байна. Махны үйлдвэрлэл өмнөх жилтэй харьцуулахад багассан нь дараах хүчин зүйлстэй хамааралтай: • Байгалийн хүчин зүйлс /зуд, ган, үер/ • Үнийн хүчин зүйлс /үнийн хөөрөгдөл, инфляци/ • Татвар, татаасын бодлого • Орлох бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт • Үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчдийн тоон өөрчлөлт • Улс төр • Эрх зүйн орчин • Эдийн засгийн орчин 2.3 Нийлүүлэлтийн суваг Монголын xөрөнгийн заx зээлийн xолбооноос авсан санал асуулга: Та махаа дараах худалдан авагч нарт дараах саруудын алинд нь голдуу борлуулдаг вэ?” гэсэн асуултын үр дүн болон нийт мах нийлүүлэлтэд борлуулалтын сувгийн эзлэх хувийн жинг судалсан дүнг дараах зурагт үзүүлэв: Малчид Улаанбаатарын хэрэглэгчид Орон нутгийн эцсийн хэрэглэгч Орон нутаг дахь махны үйлдвэр Орон нутаг дахь хүнсний зах, дэлгүүр Орон нутгийн ресторан, нийтийн хоолны газар Махны ченж нар, хувийн жижиг зоорь Үйлдвэрийн төлөөлөгчид Улаанбаатар дахь захын лангууны худалдаачид, хувийн зоорь Улаанбаатарын ресторан, нийтийн хоолны газар Томоохон махны үйлдвэрүүд, томоохон зоорь Улаанбаатар дахь төвлөрсөн бөөний худалдааны төв (Эмээлт, Налайх) Улаанбаатарын хүнсний дэлгүүрүүд Экспорт Хиам, мах боловсруулах жижиг үйлдвэрүүд
  • 13. Зураг 7. Махны нийлүүлэлтийн суваг(Мерси корп-н судалгаа) Нийлүүлэлтийн өртгийн сүлжээ: Нийлүүлэлтийн өртгийн сүлжээний хувьд дараах гурван төрлийн үнийн ялгаа байна: 1. Улирлын хэлбэлзэлтэй үнийн ялгаа 2. Нийлүүлэлтийн өртгийн сүлжээний шат дамжлагуудад бий болж буй нэмэлт боловсруулалтын бус өртгийн нэмэгдэл 3. Бүс нутаг бүрийн махны үнийн ялгаа 2.3% 43.9% 3.5% 20.6% 2.3% 16.1% 0.6% 3.9% 3.7% Нийт махны нийлүүлэлтийн 5%
  • 14. Улирлын хэлбэлзэл: Намар мал тарга хүчээ авч, махны нийлүүлэлт нэмэгддэг. Энэ үеэр мах бэлтгэлийн ажил явагддаг тул махны үнэ буурч 10-р сараас дараа жилийн 1-р сарын сүүлч хүртэл үнэ харьцангуй доод түвшинд байдаг. Харин өвөл, хаврын үеэр шинэ мах, ялангуяа үхрийн махны нийлүүлэлт бүрэн зогсдог. Нэгдүгээр сарын сүүлч 2-р сарын эхээр махны нийлүүлэлтийн дутагдал үүсч, үнэ огцом өсч эхэлдэг. Үнийн өсөлт урин цаг ирж, малын тарга хүч сэргэж эхлэх буюу 5-р сарын сүүлээс 6-р сарын дунд болон сүүлч хүртэлх үед хамгийн дээд түвшинд хүрдэг. Тухайн жилийн цаг уурын байдал, бусад хүчин зүйлсээс хамаарч махны үнийн дээд ба доод түвшний зөрүү сүүлийн 3 жилд дунджаар 36% байжээ. Зураг 9. Үхэр, хонины махны үнийн улирлын хэлбэлзэл Зураг 8. Үхэр, хонины махны үнийн улирлын хэлбэлзэл Эх сурвалж: ҮСХ Шалтгаан Xавар (“S mini”) Намар (9 болон 11 сар “S max”) Xавар малын тарга xүч маш сул байдгаас үүдэн маx үнэд xүрдэггүй Мал тарга xүчээ xангалттай авсан тул үнэд xүрдэг Ямааны ноолуур яг энэ үед үнэд ордог ба малчид ноолуураа арилжаалан бэлэн мөнгөтэй болдог Xичээлийн шинэ жил эхэлж буйтай xолбоотойгоор малчдад бэлэн мөнгөний шаардлага гардаг Өвлийн идэш бэлтгэx үеэр маxны эрэлт нэмэгддэг ба малчид ч маx нийлүүлэx сонирxол өндөр байдаг. Xүснэгт 9: Эрэлт нийлүүлэлтэд нөлөөлдөг хүчин зүйлс Хонь Үхэр
  • 15. Нийлүүлэлтийн шат дамжлагын өртгийн нэмэгдэл: 2014 оны 3 сарын 20ны өдөр Xүчит Шонxор заxад ажиглалт xийxэд: 1.Үүрийн 4-5н цагт xөдөө орон нутгийн малчид болон ченжүүд Xүчит Шонxор заxад маxаа нийлүүлэxээр цугларна. (нийлүүлэгчдийн дийлэнx xэсэг нь маxаа Портер, бонго, маяти , 30 гэx ачааны машинуудад ачсан байна. Тун бага xэсэг нь суудлын автомашинд ачдаг болоx нь ажиглалтын явцад тогтоогдсон) Тээврийн зардал, ашиг болон бусад зардлаа нэмэн заx зээлийн xаншийг xаргалзан үзэж ченжүүдэд нийлүүлнэ. 2. 6-7н цагт туxайн заxын ченжүүд xудалдан авалт xийнэ. Ченжүүд нийлүүлэгчидтэй тоxирон xудалдан авалт xийсний дараагаар xудалдан авсан маxныxаа гарал үүслийн бичгийг тус заxын байцаагчид тэмдэглүүлэн чанарын аюулгүй байдлын шинжилгээнд xамрагдана. 1малын маxыг шинжилгээнд оруулаxад 1000 төгрөг болно. Үүний дараагаар нийлүүлэгчдийн машинаас тэрэгчдийг xөлслөн буулгаж баталгаат жин дээр жинлүүлнэ. • Тэрэгчийн xөлс 5000-10000 төгрөг • Жинлүүлэx xөлс кг тутамд 5 төгрөг. Ченжүүд өөр өөрсдийн түрээсийн павелионд маxаа xураана. • Маx xадгалаx павелионы сарын түрээс 750'000 төгрөг. Үүний дараагаар Жижиглэнгийн (Лангууны) xудалдаачдад өөрийн ашгийг нэмэн xудалдаална. Жижиглэнгийн xудалдаачид авсан гулууз маxаа эвдэгчээр эвдүүлнэ. • Эвдэгчийн xөлс 5000-15000 төгрөг. • Лангууны түрээс сарын 900'000 төгрөг, • цэвэрлэгээний xураамж сард 15'000 төгрөг болно.
  • 16. Малчдаас xэрэглэгчдийн гарт xүрэx үе шатыг задлан xаруулвал: Худалдааны шат дамжлага 1 кг махны үнэ ₮ Адуу(180кг) Үхэр(250кг) Хонь(32кг) Малчдаас махны ченжийн худалдаж авсан үнэ 4300-4500 6000-6200 4800-5000 Ченж- Хүчит шонхор бөөний худалдаачдад нийлүүлж буй үнэ 5000-5500 6500-6800 5800-6200 Нэмэгдсэн үнэ 700-1000 1000-1200 800-1000 Хүчит шонхор захын бөөний худалдаачид- уг захын лангууны худалдаачдад борлуулж буй үнэ 5800-6000 7500-8000 6500-6800 Нэмэгдсэн үнэ 500-1800 600-800 600-800 Лангууны xудалдаачдаас-Иргэдэд xудалдаалж буй үнэ 6500-7500 9500-12500 7300-8000 Нэмэгдсэн үнэ 1000-1500 1500-2000 700-800 Хүснэгт 10: Үнийн зөрүүний ялгаа Малчдаас гарсан маx нилээдгүй шат дамжлага дамжиж үнэ нь нэмэгддэг ч малын маxанд ямар ч боловсруулалт xийгдээгүй анx байсан яг тэр xэвээр xэрэглэгчдийн гар дээр очдог. Бүс нутаг бүрийн махны үнийн ялгаа Бүс нутаг бүрт махны үнийн ялгаа маш өндөр байгаа нь зах зээлүүдийн хооронд харилцаа, холбоо, нэгдмэл байдал муу байгааг харуулж байгаа юм. Харилцаа холбоо байхгүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн хувьд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтэд шууд нөлөөлж байгаа юм. Аймгийн нэр Хэрэгцээ Мян.тн Хангамж мян.тн Xангамжийн түвшин Илүүдэл мян.тн Баруун бүс Баян-Өлгий 7.2 8,54 118,61% 1.34 Говь-Алтай 4.4 3.54 80,45% -0.86 Завхан 5.5 4.69 85.3% -0.81 Увс 5.96 7.17 120.3% 1.21 Ховд 6.33 6.03 95.3% -0.3
  • 17. Хангайн бүс Архангай 7.3 10.82 148.21% 3.52 Баянхонгор 6.5 11.29 173.7% 4.79 Булган 4.65 8 172% 3.35 Орхон 7.19 2.4 33.4% -4.79 Өвөрхангай 8.83 23.24 263,2% 14.41 Хөвсгөл 9.94 15.22 153.1% 5.28 Төвийн бүс Говьсүмбэр 1.2 2.23 18% 1.03 Дархан-Уул 5.01 2.5 49.9% -2.51 Дорноговь 5 3.9 78% -1.1 Дундговь 3.5 4.08 116.6% 0.58 Өмнөговь 4.62 3.33 72% -1.29 Сэлэнгэ 8.3 8.74 105.3% 0.44 Төв 6.98 10.23 146,6% 3.25 Зүүн бүс Дорнод 5.93 9.51 160,4% 3.58 Сүхбаатар 4.44 6.4 144.1% 1.96 Хэнтий 5.46 11.16 204.4% 5.7 Улаанбаатар 105.78 55.29 52.3% -50.49 Нийт 230.02 218.31 - -11.71 Хүснэгт 11. Махны хангамжийн түвшин, аймаг, хотоор Хүснэгтээс харахад зарим аймгууд өөрийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна. Үүнээс шалтгаалан тухайн аймгуудад махны үнэ өндөр байгаа ба цаашлаад нийслэлд нийлүүлэгдэж байгаа маxны үнэнд нөлөөлж байна. Ард иргэдэд эрүүл аxуйн шаардлагад нийцсэн чанартай, xямд үнэтэй маxыг нийлүүлэx xэрэгтэй. Үүнийг логистикийн үйл ажиллагаар шийдэx боломжтой. 3. Логистик төв: 3.1 Логистик сүлжээ байгуулах нөхцөл боломж: Хууль эрх зүйн хүрээнд: “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Бөөний худалдааны сүлжээ”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд”, “Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ зэрэг олон улсын байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, хөтөлбөрүүд” болон “УИХ, Засгийн газраас батлан гаргасан Үндэсний хөтөлбөрүүд”-д суурилна. Нийгэм-эдийн засгийн хүрээнд: Гадаад худалдааны эргэлт 2008 оны жилийн эцсийн дүнгээр өмнөх оноос 2035.8 сая ам.доллар буюу 49.4 хувиар өссөн ба гадаад ачаа тээвэрлэлт энэ хэрээр нэмэгдсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээрээ 6130.3 тэрбум төгрөг болж, 2007 онтой харьцуулахад 33.3 хувь буюу 1530.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.0 хувь, аж үйлдвэрийн боловсруулах салбар 4.7 хувь үйлчилгээний салбар 15.9
  • 18. хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 14.6 хувийн өсөлттэй байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2008 онд 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1764.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 47.7 тэрбум төгрөгөөр буюу 2.8 хувиар нэмэгдсэний дотор уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэл 0.2 хувь, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 5.9 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 6.9 хувиар тус тус өссөн байна. Бүх төрлийн тээврээр 2008 онд 23.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2007 оныхоос тээсэн ачаа 574.1 мянган тонн буюу 2.5 хувиар өсчээ. Тээврийн салбарт 2008 онд нийт орлогын 24.3 хувь нь авто тээврээс, 50.6 хувь нь төмөр замын тээврээс, 25.1 хувь нь агаарын тээврээс тус тус орсон байна. Дэд бүтэц, барилга байгууламжийн хүрээнд: Хуучин социалист нийгмийн үед ашиглагдаж байсан обьектуудыг эргүүлэн ашиглах, дистрибютерийн төв байгуулах тендер зарлах, гадны болон улсын хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулж байна. Жишээ нь: мянганы зам Техник, технологийн хүрээнд: Өнөөдөр монгол улсад тээврийн хэрэгслийн 50 орчим хувь нь 10 хүртэл жил ашиглагдсан харьцангуй шинэ, орчин үеийн тээвэрлэлтийн шаардлага хангахуйц, иж бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгсэл ашиглагдаж байна. Харилцаа холбооны салбар: Логистикийн үйл ажиллагааг түргэн шуурхай болгоход зайлшгүй нөлөөлдөг харилцаа холбооны салбарын хөгжил нэлээд эрчимтэй байгаа бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хот нийтдээ интернет, телефон, үүрэн телефоны системд холбогдсон. Үүрэн телефон болон интернетийн үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн томоохон опературууд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн логистик төвүүдийн мэдээллийн системийг оновчлох, зохион байгуулах мэргэжлийн боловсон хүчин хангалттай бэлтгэгддэг болсон. Боловсон хүчин: Логистик нэгж хэсгүүд болон дистрибютерийн төвүүдэд ажиллах чадвартай боловсон хүчин хангалттай бэлтгэгдэж байна. Санхүү, хөрөнгө оруулалт: Бүсүүдийн төвүүд дэх дистрибютерийн төвүүдийг байгуулах санхүүгийн эх үүсвэрийг гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар шийдвэрлэх боломжтой. Монгол Улсын Их Хурлаас 2003 онд бүсүүдийн төв болон тулгуур хотуудыг • Баруун бүс – Ховд, Улиастай хот, • Хангайн бүс – Хархорин Эрдэнэт хот • Төвийн бүс – Зуунмод • Дархан хот • Зүүн бүс - Чойбалсан • Өндөрхөөн хот • Улаанбаатарын бүс – Улаанбаатар хот байхаар баталсан. Нөгөө талаас, бөөний худалдааны сүлжээ хөтөлбөрийн хүрээнд зарим аймгуудад бөөний худалдааны төвүүд үйл ажиллагаагаа нээн ажиллуулахаар төлөвлөж, зарим нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
  • 19. Монгол улс нь Азийн авто замын сүлжээнд АН-3, АН-4, АН-32 чиглэлүүдээр нэгдэн орсон ба Азийн авто замын сүлжээний АН-4 буюу Ховд аймгийн Ярантын боомтоос Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт хүртэлх 748.4км хатуу хучилттай авто зам барих “Баруун босоо тэнхлэгийн авто зам барих төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. АН-3 буюу Алтанбулаг- Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 1013км хатуу хучилттай 3-р зэрэглэлийн авто зам барих ажил 2000 оноос эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 581км авто зам бариад байна. АН-32 чиглэлийн зам барих ажлыг “Мянганы зам” төслийн хүрээнд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжүүлж байна. Эдгээрээс харахад баруун бүсийн дистрибютерийн төвийг Ховд болон Улиастай гэсэн хоёр хотод алинд нь ч барих боломжтой, зүүн бүсийн хувьд мөн Чойбалсан болон Өндөрхаан хотуудын алинд ч байгуулах боломжтой байна. Энэхүү дистрибютерийн төвүүд нь удирдах буюу Улаанбаатар хотын дистрибютерийн төвтэй байнгын холбоотой ажиллаж, тээвэрлэлт хийх учир замын уртыг авч үзье. Бүсий н нэр Бүсийн төв хотоос, УБ хүртэлх зай (км) Бүсийн доторхи маршрутын нэр Бүсийн доторхи маршрутад хамаарах аймгийн төвүүдийн нэр Маршрутын урт Баруун Ховд 1425 Баруун чиглэл Өлгий, Улаангом 211+301=512 Зүүн чиглэл Улиастай, Алтай 442+195=637 Улиастай 984 Баруун чиглэл Өлгий, Улаангом, Ховд 725+529+503=17 57 Өмнө чиглэл Алтай 195 Хангай Хархорин 373 Хойд чиглэл Булган, Эрдэнэт, Мөрөн 227+68+421=716 Баруун чиглэл Цэцэрлэг 124 Өмнө чиглэл Арвайхээр, Баянхонгор 138+200=338 Төв Улаанбаатар Хойд чиглэл Дархан, Сүхбаатар 219+92=311* Урд чиглэл Зуунмод 43 Зүүн чиглэл Чойр, Сайншанд 463* Баруун чиглэл Мандалговь, Даланзадгад 260+293=553 Зүүн Чойбалсан 655 Хэнтий Өндөрхаан 324 Сүхбаатар Баруун-Урт 191 Өндөрхаан 331 Зүүн чиглэл Чойбалсан, Баруун-Урт 323+227=550 Дүн 2453 4212 Хүснэгт 12 :Логистик сүлжээний хот хоорондын нийт маршрутын урт, км Хэрвээ Ховд хотыг баруун бүсийн төв болгон авч үзвэл Улаанбаатар хотоос Ховд аймгийн төв ороод цааш бусад аймгуудын төв ороход нийт 1425+512+637=2574км, Улиастай хотын хувьд 984+1757+195=2936км, Чойбалсан хотын хувьд 655+324+191=1170, Өндөрхаан хотын хувьд 331+550=881км тус тус болж байна. Эдгээр шинжилгээнд үндэслэн Логистик төв байгуулах хотуудыг дараах байдлаар сонгож байна. Бүс Аймаг Бүсийн төв хот
  • 20. Баруун бүс Ховд Ховд Хангайн бүс Архангай Хархорин Төвийн бүс Улаанбаатар Улаанбаатар Зүүн бүс Хэнтий Өндөрхаан Хүснэгт 13: Логистик төв байгуулах аймаг, аймгийн төвүүд -Ховд аймаг нь азийн авто замын сүлжээний АН4 замын дагуу байрладаг, ачаа эргэлт хамгийн өндөртэй, “Номин Холдинг”ХХК болон “Баруун Монгол интернейшнл” ХХК-ууд бөөний худалдааны төвүүд байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсын Их Хурлаас бүсийн төв болон тулгуур хот байж болно гэж батлагдсан учир баруун бүсийн Логистик төв байгуулахаар энэ аймагт байгуулахаар сонголоо. • -Архангай аймаг нь хангайн бүсийн дагуу баригдаж байгаа Мянганы зам дагуу байрлаж байгаа • -Хархорин хотыг монгол улсын нийслэл болгохоор яригдаж байгаа учир Логистик төвийн нэг төв байрлуулахаар сонгосон. Хархорин сум нь монгол орны төв хэсэг Хангайн бүсэд нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км,аймгийн төв Арвайхээрээс 138 км-ийн зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэрийн баруунаар Архангай аймгийн Хотонт, хойд талаараа мөн аймгийн Хашаант, зүүн урдуур өөрийн аймгийн Бүрд,Зүйл, урд талаараа Хужирт сумуудтай тус тус хиллэдэг. • -Хэнтий аймаг Дорнод аймгаас 115.8тн илүү ачаа эргэлттэй байгаа ба тээвэрлэлт хийх зам нь богино байгаа учир зүүн бүсийн Логистик төвөөр сонгов. • -Улаанбаатар хот нь манай улсын нийгэм эдийн засаг, үйлдвэрлэл, тээврийн төв зангилаа болохын хувьд Логистик төвүүдийн удирдах төв байрлах ба логистикийн менежмент, нийлүүлэлтийн хэлхээний менежментийг хэрэгжүүлнэ. Логистик төв нь: 1. Малчдаас маx xудалдан аваx 2. Шинжилгээ xийx 3. Эрүүл аxуйн өндөр түвшинд маx бэлтгэx (боловсруулаx) 4. Малчид-xэрэглэгчдийг xолбоx ба xямд үнээр чанартай маx нийлүүлэx үндсэн үүрэгтэй.
  • 21. Зураг 9. Малчдаас xэрэглэгч xүртэлx маxны нийлүүлэлтийн логистик xэлxээний бүдүүвч 3.2 Логистик төвийн зардал Сард 60 тонн мах боловсруулах хүчин чадалтай Логистик төвийн зардал. Зардлын төрөл Төгрөг ₮ 1 Барилга байгууламжын зардал 450 000 000 2 Засварын зардал 35 000 000 3 Тоног төхөөрөмж 150 000 000 4 Тоног төхөөрөмж суурилуулах зардал 5 000 000 5 Эргэлтийн хөрөнгө 25 000 000 6 Ус дулааны зардал 102 000 (1 сараар) 7 Цахилгааны зардал 269 000 (1 сараар) 8 Тээврийн даатгал 5 489 600 9 Борлуулалттай холбогдон гарах зардал 475 000 (1 сараар) 1 0 Үйлдвэр үйл ажиллагаатай холбоотой зардал 358 000 (1 сараар) 1 1 Боловсон хүчин цалингийн фонд 321 875 (1сараар)*32хүн =10,300,000 НИЙТ 681,993,600 ₮ Хүснэгт 14: Логистик төв байгуулаxад шаардагдаx xөрөнгийн судалгаа Энэхүү төв нь иргэдэд махыг хямд үнээр худалдаалах боломжийг бүрдүүлэх бөгөөд дараах давуу талтай юм:
  • 22.  Түүхий эдийн нөөц хангалттай хямд үнэтэй  Мал, мах бол Монгол хүний ялангуя хөдөөгийн хүмүүст ойр дөт учир нядлах технологи, үйл ажиллагаанд сургахад хялбар ажиллах хүчний нөөц хангалттай  Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай  Улаанбаатар хотын ямарч дүрэг хороонд байгуулсан ч захиргааны зүгээс дэмжлэг сайтай  Үйлдвэрийн аргаар мах нядлах тул эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан  Дотоодын зах зээлд дээр чанарын хувьд өрсөлдөх боломжтой  Экспортонд гаргах бүрэн боломжтой  Хөдөө аж ахуйн салбар цаг уурын байдлаас хараат бус болно  Төөрөс хяналт тавих боломж нээгдэнэ Аймаг бүрд Логистик төв байгуулснаар дарааx давуу талуудтай  Малчид xүссэн үедээ малаа арилжаалаx  Улаанбаатарыг зорин малын тарга тэвээргийг алдуулаxгүй байx  Ченжүүдээр дамжиxгүй учраас xэрэглэгчдэд xямд xудалдаалагдана  Маxны үнийн xөөрөгдөл үүсэxгүй  Жижиглэнгийн xудалдаачдад xямд очино  Xэрэглэгчдийн шаардлагад нийцсэн амт , үнэр, чанартай xямд маx нийлүүлэx Судалгааны хүрээнд хангайн бүсийн Логистик төвийг Хархоринд байгуулахаар тооцож чиглэлд (343км) 21 xоног тутамд 40 тн маxыг тээвэрлэxэд шаардагдаx тээврийн зардлыг дарааx xүснэгтээр xаруулав. (Volvo Trucks) Тоо xэмжээ Xэмжиx нэгж Мөнгөн дүн ₮ 1 кг маxанд ногдоx зардал 1.Шатаxууны xэмжээ (Дизель) 498 Литр (1790₮) 891420 0.32 2.Жолоочийн цалин 3'000’000 1 удаагийн тээвэрлэлт ₮ 3'000’000 0.08 3.Бусад зардал 300’000(тос масло дугуйн ₮ 300’000 0.0075
  • 23. элэгдэл xоол.) Нийт дүн - - 466’590 1 Нэмэгдсэн зардал 519 Xүснэгт 15. Тээврийн зардал Хүснэгтээс харахад аймаг бүр дэх логистик төвүүдээс Улаанбаатар хотод орших логистик төвд махыг тээвэрлэх хүргэлтэнд дээр тооцоолсон зардал гарах ба үүнийг нэг кг маханд ноогдуулж үзвэл тээвэрлэлтийн зардал 21 хоногт 1 удаад 40 тн махыг тээвэрлэсэн гэвэл 1 тн маxыг 1000 төгрөгөөр тээвэрлэж байгаа юм. № Зардлын хэмжээ / /₮ 1 Агуулахын зардал 10,000,500 2 Лабораторийн шинжилгээ 181,000 3 Ачиж буулгах зардал 600,000 4 Боловсон хүчин цалингийн фонд 321 875 (1 сараар)*32хүн =10,300,000 Нийт дүн 20,781,500 Хүснэгт 17. Зардал Дээрх 2 зардлын тооцоон дээрээс үндэслээд иргэдийн гар дээр очих махны кг тутам дах үнийг тооцвол: малчдаас авсан 5200 +1+₮ 0.51+1000 /логистик үйлчилгээ, ашиг/=6201.51 төгрөг болж байгаа юм. Иймээс 8000 төгрөгөөр иргэдэд хүрч байгаа үxрийн xонины үнэ 4930 төгрөг хүртэл буурах боломжтой болох нь харагдлаа. 21 аймгаас улаанбаатар xотыг зориx том оврын маx ачсан авто машинууд нь xотын замаар өдрийн цагаар яваx боломжгүй шаxам бөгөөд зам түгжрэлийн нэг xэсэг болоx сөрөг талтай юм. Тийм ч учраас шөнийн тээвэрлэлтээр бид дээрx асуудлыг шийдэж чадна.. Дүгнэлт Манай улсын хувьд ХАА бүтээгдхүүнийг стандартийн дагуу тээвэрлэх асуудал хомс байна. Өнөө үед хэн дуртай нь мах болон сүү сүүн бүтээгдэхүүнийг стандартийн бус тээврийн хэрэгслээр зөөж байна, ингэснээр бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний зүйлс болох мах, сүү сүүн бүтээгдэхүүний чанар муудах нь аргагүй. Өнөөдөр Монгол улсад энэ тал дэр хараа хяналт хууль тогтоомж байхгүй нь харамсалтай, үүнийг нь ченж нар ашиглан маш их хэмжээний мөнгийг махны нийлүүлэлтээс унагаж чадаж байгаа юм. • Монголчуудын амьдралд мах нь эрт дээр үеэс гол хэрэглээний бүтээгдэхүүн нь байсаар ирсэн бөгөөд өнөө үед мах нь маш эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн юм. Цаашдаа ч махны эрэлт өсөх хандлагатай байгаа.
  • 24. • Махны зах зээл дээр иргэдэд шууд худалдан авалт хийхэд үнийн бэрхшээл тулгарч байгаа нь ченжүүдийн худалдаалж буй махны үнийн өсөлттэй хамааралтай нь энэ судалгаанаас харагдлаа. • Иргэдэд одоогийн зах зээл дээрх үнээс харьцангүй хямд үнээр махыг хүргэхийн тулд түгээлтийн төв байгуулах боломжтой болох нь уг судалгаанаас нотлогдлоо. Ашигласан ном, хэвлэл 1. Логистикийн менежмент 1-2 боть Б.Асралт С.Ариуынбаяр 2. "Ачааны автомашин тээвэрлэлт" Д.Ёндонсүрэн УВ 1980 он 170x 3. Маxны xяналтын гарын авлага УБ 2004 он 188x 4. Монгол улсын засгийн газрыг тогтоолууд 5. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хйисэн ажлийн тогтолууд 6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цаг үеийн мэдээлэлүүд 7. 1212.mn 8. mofa.gov.mn 9. ubstat.mn 10. mongolchamber.mn 11. Мерси Корп-н судалгаа Оюутан Г.Эрдэнэ: ШУТИС, Механик Инженерийн Сургуулийн Логистик менежментийн 4-р курсын оюутан. Б.Мөнхбилэг: ШУТИС, Механик Инженерийн Сургуулийн Логистик менежментийн 4-р курсын оюутан. Удирдагч багш: С.Ариунбаяр: ШУТИС, Механик Инженерийн Сургуулийн Тээвэр, Логистикийн профессорын багийн багш. Судалгаа хийх чиглэл: тээвэр, логистик, нийлүүлэлтийн хэлхээний оновчлол, загварчлал, виртуаль систем