Your SlideShare is downloading. ×
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ СУДАЛГАА
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ СУДАЛГАА

722
views

Published on

Published in: Education

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
722
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ СУДАЛГАА У.Дөлгөөн ШУТИС, МХТС, МХУЭЗБ, Харилцаа холбооны менежмент, II курс И-мэйл: Dulguun_ulak@yahoo.com Эрдэм шинжилгээний удирдагч: М.Бурмаа,(МХТС, МХУЭЗ баг, ахлах багш) ШУ-ны доктор Sc.D, дэд проф. Б.Цэцгээ,(МХТС, МХУЭЗ баг, дэд профессор,) Хураангуй:Монгол Улсын мэдээллийн сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээлийн өнөөгийн байдал, эрэлт хэрэгцээ түүний чиг хандлагыг нээн илрүүлэх, хэтийн төлвийг тодорхойлох зорилгоор гаалийн ерөнхий газрын импортын мэдээн дээр тулгуурлан шинжилгээ хийж, хэрэглэгчийн судалгааны хэсэгт уул уурхайн компаниуд худалдан авалтаа хэдий үед хийдэг, худалдан авах шийдвэрт ямар албан тушаалтан хамгийн гол нөлөө үзүүлдэг, худалдааны саналуудыг үнэлж үзэхдээ аль үзүүлэлтэнд илүү ач холбогдол өгдөг болон тэдний хэрэглээ болон цаашдын хандлагыг тодорхойлсон. Түлхүүр үг:мэдээллийн технологи, ховор нөөц, зах зээлийн судалгаа, сүлжээний тоног төхөөрөмж, стандарт. Оршил Өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр хөгжиж буй улс орнууд эдийн засгийн аливаа нөөцийг илүү үр ашигтай ашиглах боломжийг мэдээллийн технологийн салбараас эрж хайх болсон. Манай улс ч энэ салбарын хөгжлийг дэмжиж хөгжлийн тэргүүлэх салбарын нэгээр тодорхойлоод байна. Хууль эрх зүйн хүрээнд болон төр засгийн дэмжлэгийн хүрээнд энэ салбарын бодлогыг дэмжиж буй хэлбэр нь ухаалаг засаглал, ухаалаг хот байгуулах, иргэдийн болон засаг төрийн хоорондын харилцаанд ухаалаг сүлжээг ашиглах болсон зэрэг олон үйл ажиллагаанаас нь харагдаж байгаа юм. Зөвхөн 2012 оны байдлаар авч үзэхэд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын эзлэх хувь нийт ДНБ-ий 3.1%, үүний 95.1 хувь нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн хэвшилд ногдож байна. Бизнесийн орчинд хөрөнгө оруулалт хийхэд хамгийн ирээдүйтэй салбарын нэгд сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээл гэж үздэг. 2009 – 2012 оны хооронд “Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-д удаа дараа өөрчлөлт хийх явцдаа 995 төрлийн тоног төхөөрөмжийг үүн дотроо “Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл” гэсэн жагсаалтыг хавсралт ѐсоор баталсан нь энэ төрлийн бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжиж байгаа явдал гэж үзэж байна. XXI зууныг мэдээллийн эрин зуун гэж дэлхий даяараа үзэх болсон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн онцгой нөөцийн хувьд мэдээллийн нөөцийг нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдуулах асуудал нь улс орны хөгжлийг хурдасгагч хүчин зүйл болоод байна. Мэдээллийн энэхүү нөөц тэрхүү салбарын тоног төхөөрөмжийн зах зээлтэй салшгүй холбоотой гэдэг нь ойлгомжтой.
  • 2. Мэдээллийг цаасан дээр бичиж хадгалахаас илүүтэйгээр компьютер, төрөл бүрийн цахим тээгч дээр хадгалж, сүлжээгээр дамжуулж, яриа хэлбэрээр илэрхийлж байна. Мэдээлэл, мэдээллийн технологи, мэдээллийн систем, сүлжээ, сүлжээний тоног төхөөрөмж зэрэг нь аливаа байгууллагын маш чухал үнэт эд хөрөнгө гэж тооцогдох болсон нь сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээлд маш том эрэлт буюу түлхэц болж өгч байна. Зах зээлийн хэрэгцээ Сүлжээний технологи нь хүний хөдөлмөрийг асар их хөнгөвчилж мөн мэдээллийг богино хугацаанд олон хүнд тараах хэрэгсэл юм. Өнөөдөр мэдээллийн технологийн асар хурдтай хөгжлийг дагаад мэдээллийн технологи улам бүр боловсронгуй болж байгаа бөгөөд эрүүл мэнд, уул уурхай, үйлчилгээ, боловсрол, бизнес гээд бүхий л салбарт мэдээлэл дамжуулах сүлжээний технологи зайлшгүй шаардлагатай болоод байна. Зураг 1 Мэдээллийн сүлжээний хэрэглээ Нэг. Бизнесийн орчны судалгаа Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 90.54 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 57.4 хувь буюу 51.94 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 50 хүртэл ажиллагсадтай аж ахуйн нэгж 95.5 хувийг эзэлж байна. Дээр дурдсан аж ахуйн нэгжийн 63.8 хувь нь Улаанбаатар хотод, 36.2 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Монголд хөрөнгө оруулалт хийхэд хамгийнирээдүйтэй, ашигтай салбаруудад уул уурхай, барилга, худалдаа, дэд бүтэц,үйлчилгээ, хөдөө аж ахуйн болон боловсруулах аж үйлдвэрийн салбаруудтэргүүлж байна. Хүснэгт 1 Хөрөнгө оруулалт хийхэд таатай салбарууд, хувиар Салбар 2010 2011 2012 2013 Уул уурхай 20.5 47.8 61.2 28.4 Барилга 5.2 41.6 53.1 45.8 Дэд бүтэц 17.7 26.7 23.6 23.7 Үйлчилгээ 7.5 24.5 30.2 27.4
  • 3. Худалдаа 11.4 29.2 25.1 28.4 Хөдөө аж ахуй 21.2 22.7 23.1 34.7 Эрүүл мэнд 1.8 6.5 22.6 12.1 Аялал жуулчлал 3.1 20.1 21.05 11.1 Боловсрол 2.5 9.2 19.1 12.1 Хүнсний үйлдвэрлэл 6.5 23.3 11.6 39.5 Соѐл, шинжлэх ухаан 1.5 3.4 5.8 1.6 Боловсруулах үйлдвэрлэл 1.1 1.8 1.2 39.5 Судалгааны дүнгээс үзэхэд бизнес эрхлэхэд хамгийн таатай нөлөө үзүүлжбуй буюу үзүүлэх хүчин зүйл нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө буюу тэдний идэвхисанаачлага, оролцоо хэмээн 41,6 хувь нь үзсэн байна. Мөн банксанхүү, мөнгөний талаар хэрэгжүүлж буй бодлого хэмээн судалгаанд оролцогчдын36,3 хувь үзсэн бол 30,0 хувь нь татварын орчин таатай байгаа нь бизнес эрхлэхэднааштай нөлөө үзүүлж байна. Бизнес эрхлэхэд хамгийн их саад болж хүчин зүйлд судалгаанд оролцогчдын 46,8 хувь нь бизнес дэхь төрийн оролцоо, зохицуулалт, 41,6 хувь бизнест саад болж хүчин зүйлсийн нэг томоохон нь төрийн байгууллагуудын хүнд суртал хэмээн хариулсан байна. Зураг 2 Бизнест саад болж буй дараагийн тулгамдсан асуудал Бизнест саад болж буй дараагийн тулгамдсан асуудал нь авлига, хээлхахууль хэмээн судалгаанд оролцогчдын 35,8 хувь дүгнэсэн байна. Хэдийгээрөнгөрсөн жилд манай улс авилгыг хамгийн их багасгасан орон хэмээн олон улсынбайгууллагуудын судалгаагаар гарсан хэдий ч энэ нь бизнесийг шударга эрхлэхэдсаад болсоор байгааг судалгаанд оролцогчид үзсэн байна. Түүнчлэн бизнесттулгарч буй бэрхшээлтэй асуудлын нэг нь тендер шалгаруулалт гэдэгтэйсудалгаанд оролцогчдын 26,3 хувь нь санал нийлсэн байна. Олон жил ярьж,зорилт тавиад хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлсийн нэг болох зээлийн өндөр хүүгбууруулах явдал бизнес эрхлэхэд таатай нөлөө үзүүлэх болно хэмээн судалгаандоролцогчдын 26,3 хувь нь үзжээ. 46.8 41.6 35.8 26.3 26.3 24.7 23.1 15.3 14.2 7.9 0 10 20 30 40 50 Бизнес дэх төрийн… Хүнд суртал Авилга, хээл хахууль Тендер шалгаруулалт Зээлийн хүү өндөр Хариуцлагагүй, хууль хэрэгждэггүй… Татварын дарамт Мөнгө, санхүүгийн бодлого Нүсэр төрийн бүтэц Бусад
  • 4. 1.1 Хууль эрхзүйн орчны судалгаа Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг Улсын их хурлаас 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрчлөлт оруулж сунгасан. Засгийн газрын 2011 оны 100 дугаар тогтоолоор татвараас чөлөөлөгдөх 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан байсныг нэмэгдүүлэн 2012 оны 193 дугаар тогтоолоор 995 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлан хэрэгжүүлж байна. Мөн Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газраас 2013 оны 3-р сарын 7-ны өдөр “Smart City – Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ирэх 7 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар нийслэлийг Ухаалаг хот болгон хөгжүүлэх төлөвлөсөн байна. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийг утасгүй сүлжээгээр хангах, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулан байгуулах юм. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн Газраас “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ”-г бий болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд төрийн үйлчилгээний цахим сүлжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг улмаар баг хорооны түвшинд хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулан хөгжүүлэх, мэдээллийн технологи, сүлжээний хэрэглээг нэмэгдүүлэх ажлуудыг хийх юм. Эрх зүйн орчны судалгаанаас үзэхэд төрөөс мэдээллийн технологи, сүлжээний салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, импортыг бодлогоор дэмжиж байгаа бөгөөд мэдээллийн технологи, сүлжээний тоног төхөөрөмжийн худалдаа үйлчилгээний таатай орчин бүрдсэн байна. Хоёр. Сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээлийн өнөөгийн байдал 2.1. Сүлжээний тоног төхөөрөмжийн импортын судалгаа 2012 онд 613316027.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн татвар бүхий сүлжээний тоног төхөөрөмж импортоор орж ирсний 47.3 хувь нь мэдээллийн сүлжээний сервер процессорууд, 23.8 хувь нь свитч, 9 хувь нь сүлжээний хамгаалалтын төхөөрөмж /firewall/, 3.5 хувь нь сервер компьютер, 3.7 хувь нь модуль, сүлжээний програм хангамж, 1.7 хувь нь рүүтэр, 2 хувь нь сүлжээний төхөөрөмж, 2.2 хувь нь серверийн хатуу диск хөтлөгч, 6.9 хувь нь сүлжээний бусад тоног төхөөрөмжүүд байсан.
  • 5. Зураг 3 МУ-д 2012 онд импортоор орж ирсэн сүлжээний тоног төхөөрөмжүүд, хувиар Манай улсад эдгээр тоног төхөөрөмжүүдийн 49.4 хувийг Малайз, 25.5 хувийг Хятад, 10.2 хувийг АНУ, 7.7 хувийг Хонгконг, Тайвань, 5.8 хувийг Ирланд, Недерланд улсаас импортоор оруулж ирсэн бол бусад 1.4 хувь нь Израйл, Сингапур, Их Бритайн, Ром, Швед, Канад, Япон, Польш улсаас импортоор орж ирсэн байна. Сүлжээний тоног төхөөрөмжийн импортын хэмжээг компани тус бүрээр авч үзвэл MCS компанийн импортын хэмжээ сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээлд давамгайлж байна. Зураг 4Сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээлд эзлэх хувь 2.2.Сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн судалгаа Манай улсын “Сүлжээний тоног төхөөрөмж” нийлүүлэн худалдаалдаг 10 гаруй байгууллага байдаг байна. Эдгээр байгууллагууд сүлжээний төхөөрөмж /сервер, свич, рутер, хамгаалалтын төхөөрөмж, сүлжээний кабель, модем/ болон сүлжээний бусад хэрэгсэл, шилэн кабель, оптик кабель зэрэг бүтээгдэхүүнүүдийг албан ѐсны эрхтэйгээр худалдаалдаг байна. Эдгээрээс томоохон нийлүүлэгчид нь  “Newsonic” ХХК  “Бодь электроникс”  “Tridum ХХК”  “Arvis systems” ХХК,  IT zone /MCS электроникс/ зэрэг байгууллагууд юм. 47.3 23.8 9.0 3.5 2.0 1.7 1.7 2.0 2.2 6.9 Процессор, сервер Свитч, сүлжээний Төхөөрөмж, сүлжээ хамгаалах Компьютер, сервер Модуль, сүлжээний Програм хангамж,сүлжээний Рүүтэр Сүлжээний төхөөрөмж Хатуу диск хөтлөгч, серверийн Сүлжээний бусад төхөөрөмж 87.7 1.4 1.4 4.0 5.5 MCS ХХК Тридум ХХК Азиател ХХК Глобалтелеком ХХК Ньюсоник ХХК
  • 6. Тус байгууллагууд нь одоогоор “МЦХ” ХК, “Монгол шуудан ХХК”, “Мобиком Корпораци”, “ХАС Банк”, “Төрийн банк”, “Худалдаа Хөгжлийн Банк”, “Улаанбаатар Хотын Банк”, “УБЦТС” ХК, “Поло Ресорс ХХК”, “Баян Ресорс ХХК”, “Арева ХХК”, “Нью Камел Монголиа ХХК”, “МУИС, МУШУТИС”, “Хүрээ дээд сургууль”, “Америк сургууль”, ”Гадаад хэргийн яам,” “Бодь Групп”, “MCS групп”, “Нийслэлийн Захирагчийн Ажлын алба” зэрэг 500 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай урт хугацааны турш хамтран ажилладаг байна. Кабелиудын хувьд тусгай зориулалтын кабел нь тухайн тоног төхөөрөмжийн хамт ирдэг, харин хүчний /цахилгааны/ кабелиудын хувьд чанартайг нь оруулж ирэхэд ашигтай. Тусгай зориулалтын сигналын болон тоон дохионы кабелиуд нь үйлдвэрлэлийн процесийн автоматжуулалтын онцлогт тааруулан сонгогддог. Кабелиудын ашиглалтын хугацаа хэрэглээнээсээ хамаараад урт хугацаагаар хэрэглэгддэг. Ихэвчлэн захиалгаар авчирдаг. Монгол Улсын мэдээллийн сүлжээний төхөөрөмж нийлүүлдэг байгууллагуудын ихэнхи нь Cisco Systems, D-Link, TP-Link, Dell, HP зэрэг томоохон брэндүүдийн төхөөрөмжүүдийг оруулж ирдэг байна. Хүснэгт 2Сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэгчид № Байгууллагууд Төхөөрөмжүүд Брэндүүд 1 Newsonic ХХК Server, Switch, Router, firewall, Cable Toten, D-Link, TP-Link, Dell Panasonic Cisco Systems 2 Гигалинк ХХК DSL төхөөрөмж, E1 төхөөрөмж, Оптик төхөөрөмж, Switch CTC Union 3 Toпика ХХК Router, firewall, Switch, Принт сервер, KVM switch, server, cable Mikrotik, Vigor Mikrotik, Trendnet, Aten Asus, Dell 4 Макролинк ХХК Server, Cable, Switch, router, firewall D-Link, TP-Link, Toten, Airlink, Planet, Cisco systems, Linksys, HP, Dell 5 Эн Жи Нэкс ХХК Firewall Watch Guard 6 Бодь электроникс Firewall, сүлжээний бусад хэрэглээний төхөөрөмж Cisco Systems, Fujitsu, HP, 7 Tridum ХХК Сүлжээний тоног төхөөрөмж, сүлжээний кабель бусад хэрэгсэл Cisco Systems, Thales group, Diebold INC, HP, Watch Guard, Rose electronics, Quintum technologies 8 Arvis systems ХХК Server, router, firewall, switch, connector , Сүлжээний кабель Cisco Systems, D- Link equipments, TYCO, AMP, IBM 9 IT zone /MCS электроникс/ Server, router, firewall, switch, сүлжээний бусад тоног төхөөрөмж Dell, HP, D-link, View sonic, Samsung 10 Микросити ХХК Switch, router, modem, lan card, утасгүй төхөөрөмж D-Link, TP-Link, Linksys, Cisco, Huawei,
  • 7. Гурав. Сүлжээний тоног төхөөрөмжийн хэрэглэгчдийн судалгаа 3.1. Монгол Улсын ЖДҮ эрхлэгчдийн судалгаа Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэлийн /ЖДҮ/ үйл ажиллагааны өнөөгийн байдал, санхүүжилт, тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлж, бодлогын шийдвэр гаргалтанд ашиглах үнэн зөв мэдээллээр хангах зорилготой судалгааны зарим үр дүнг авч үзье. Уг судалгааг Монгол Банкны захиалгаар MMCG компани 2011 онд гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн жижиг дунд бизнес эрхлэгчдээс түүврийн аргаар судалсан байна.Судалгаанд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийн 86 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулалттай болон холимог өмчлөлтэй ЖДҮ эрхлэгчид тус бүр 3 хувийг эзэлсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 31.9 хувь нь худалдааны, 21.8 хувь нь үйлчилгээний, 21.3 хувь нь үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, харин хамгийн бага хувь нь тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж байсан байна. Зураг 5 Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн өмчийн хэлбэр Уг судалгаанд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийн 34 хувь нь жилд 10 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой, 27 хувь нь 10-50 сая төгрөгийн орлоготой, 60 гаруй хувь нь 50 сая хүртэл төгрөгийн орлоготой байна. Зураг 6 Зардалд зарцуулагдаж буй үйл ажиллагааны орлогын хувь ЖДҮ эрхлэгчдийн хувь үйл ажиллагаа эрхэлж буй эдийн засгийн салбараас үйл хамааран санхүүжилтийн зарцуулалтын 30 орчим хувийг эргэлтийн хөрөнгөдөө түлхүү хэрэглэдэг бол үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид машин, тоног төхөөрөмжинд санхүүжилтийн 24 хувийг, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа
  • 8. эрхлэгдчийн хувьд санхүүжилтийнхаа 18 хувийг тоног төхөөрөмжинд, худалдааны салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд санхүүжилтийнхээ 10 хувийг машин тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Зураг 7. ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийн зарцуулалт 3.2. Сүлжээний тоног төхөөрөмжийн хэрэглэгчийн судалгаа I. Судалгааны зорилго Судалгааны маягтын дагуу байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, эсвэл сүлжээний инженертэй ярилцлага хийх замаар тэдний сүлжээний тоног төхөөрөмжийн худалдан авалтын авалт, хэрэглээний талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд оршино. II. Судалгааны үр дүн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээллийн сүлжээний тоног төхөөрөмжийн хэрэглээ, төрөл, худалдан авалтыг хэрхэн хийдэг талаарх мэдлэг, хүлээлтийг тодорхойлно. III. Мэдээллийн сүлжээний тоног төхөөрөмжийн байгууллага хэрэглэгчийн судалгаа: Ажиллагсадын тоо Эрүүлмэндийн байгууллага Уулуурхай Телевиз,их сургууль Үйлчилгэний байгууллага Оператор байгууллагa 10 аас- 50 60 - 8 20 51аас -100 30 10 33 80 30 101 аас -150 10 20 25 - 30 151 ээс-500 - 20 34 - 40 501 аас дээш - 50 - - -
  • 9. Нийт 100 100 100 100 100 Тоног төхөөрөмжийн худалдан авалт гэдэг нь тухайн бизнесийн байгууллагад хөрөнгө оруулалтын чухал шийдвэр гаргалт байдаг тул судалгаанд хамрагдсан байгууллагуудын өөрийн бизнестээ хөрөнгө оруулалт хийсэн болон хийх талаарх шийдвэр гаргалтыг тандаж үзлээ. Судалгаанд оролцсон бизнесийн байгууллагуудад Та бүхэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд бизнестээ ямар нэгэн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн үү гэсэн асуултад 2011 онд 75.3 хувь нь, 2012 онд 51 хувь нь их бага ямар нэг хэмжээгээр бизнестээ хөрөнгө оруулалт хийсэн гэсэн хариулт өгсөн байна. Ирэх нэг жилийн хугацаанд Та бизнестээ ямар нэг хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх сонирхол, боломж байна уу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 60 хувь нь хөрөнгө оруулалт хийнэ гэсэн эерэг хүлээлт, найдлагатай байгаа бол 40 хувь хөрөнгө оруулалт хийж чадахгүй, боломжгүй гэсэн сөрөг хүлээлттэй байна. Зураг 8Бизнестээ хөрөнгө оруулалт хийсэн болон хийх талаарх шийдвэр, хувиар Судалгаанд хамрагдсан байгууллагуудын хувьд хөрөнгө оруулалт, худалдан авалтын талаарх шийдвэрийг удирдах албан тушаалтнууд гаргадаг бөгөөд, ихэвчлэн мэргэжлийн бус байгууллагуудын хувьд дотоод сүлжээний ажлыг тендер зарлах, захиалгаар хийлгэх зэргээр гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулснаар тухайн гүйцэтгэгч нь тоног төхөөрөмжийн сонголт хийдэг гэсэн бол мэргэжлийн байгууллагын хувьд ерөнхий инженерүүд тоног төхөөрөм-жийн судалгааг хийж, удирдлагууд шийдвэр гаргадаг гэсэн байна. Судалгаанд хамрагдсан байгууллагуудын хувьд сүлжээний тоног төхөөрөмжүүдийг хаанаас, аль улсаас худалдан авах сонголт хийдэг талаарх сонирхож үзэхэд эрүүл мэндийн байгууллагын хувьд Хятад, Америк зэрэг улсуудаас оруулж ирдэгээс 71 хувь нь Хятад улсаас оруулж ирдэг байна. Уул уурхайн байгууллагуудын хувьд мөн ихэнхи хувь нь буюу 80 хувь нь Хятад улсаас оруулж ирдэг гэжээ. Мөн 15 хувь нь Солонгос, 5 хувь нь АНУ-аас оруулж ирдэг байна. Телевиз их сургуулиудын хувьд 25 хувь нь Солонгос, 30 хувь нь Хятад, 5 хувь нь Герман, 30 хувь нь Монгол улсдаа орж ирсэн бүтээгдэхүүн, 10 хувь нь орос улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байна. 75.3 51 60 24.7 49 40 0% 20% 40% 60% 80% 100% 2012 2013 2014 Хөрөнгө оруулалт хийсэн /хийнэ/ Хөрөнгө оруулалт хийгээгүй /хийхгүй/
  • 10. Үйлчилгээний байгууллагын хувьд ихэнхи буюу 50 хувь нь Хятад, 30 хувь нь Япон, 10 хувь нь Солонгос, 10 хувь нь Герман улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байна. Хүснэгт 3 Судалгаанд хамрагдсан байгууллагуудын сүлжээний тоног төхөөрөмжийг худалдан авдаг улс, хувиар Сүлжээний тоног төхөөрөмж импортлодог улс Эрүүл мэндийн байгууллага Уулуурхай Телевиз,их сургууль Үйлчилгэний байгууллага Оператор байгууллагa Солонгос - 15 25 10 21 Япон - - - 30 29 Хятад 71 80 30 50 21 АНУ 29 5 - - - Герман - - 5 10 7 Монгол - - 30 - - Орос - - 10 - - Бусад - - - - 22 Нийт 100 100 100 100 100 Харин оператор байгуулла-гуудын хувьд 21 хувь нь Солонгос, 29 хувь нь Япон, 21 Хятад, 7 хувь нь, 22 хувь нь Бусад улсуудаас оруулж ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байна. Эндээс харахад байгууллагууд ихэвчлэн Хятад, Солонгос, Япон, АНУ зэрэг улсуудаас оруулж ирсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. SWOT шинжилгээ Боломж Аюул  Ухаалаг улаанбаатар  Хууль эрхзүйн хувьд гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хууль албан ѐсоор батлагдсан.  Сүлжээний тоног төхөөрөмжийг лизингээр борлуулах боломж  Бизнес дэх төрийн хэт оролцоо,  Хүнд суртал, авилга, хээл хахууль  Тендэр шалгаруулалт шударга бус  Өрсөлдөгчид Давуу тал Сул тал  Тухайн салбар дахь мэргэжлийн боловсон хүчний чадвар сайн  Зах зээл дээрх хэрэглэгчдийн эрэлт их, зах зээл дээр нэвтрэх боломж сайтай,  нийлүүлэлтийн зах зээлээс хамаарч хямд үнээр худалдан авах боломжтой  Жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаанд түүхий эдийн зардал хамгийн өндөр хувийг, хамгийн бага хувийг харилцаа холбооны зардал эзэлдэг
  • 11. ДҮГНЭЛТ Мэдээллийн сүлжээний тоног төхөөрөмж /information networking equipment/-ийн зах зээлийн нийлүүлэлт, худалдан авагчын зан төлөв, бизнесийн орчин зэргийг судаллаа. Бизнесийн орчны хувьд хөрөнгө оруулалт хийхэд таатай бизнесийн салбар нь барилга, хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарууд байна. Тоног төхөөрөмжийг лизингээр борлуулах үйл явц нь санхүүгийн лизингийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд энэхүү үйлчилгээ нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжөө шинэчлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогоо өсгөх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулахад нь дэмжлэг болохоос гадна тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн хувьд борлуулалт нэмэгдэх, саатахгүй байх боломжийг олгох юм. Хууль эрх зүйн орчны хувьд Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 5-р сарын 4-ний өдрийн 160 дугаар тогтоолоор 2012 оны 12-р сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор баталсан “Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-д “Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл” гэсэн жагсаалтыг хавсралт ѐсоор баталсан байна. Энэхүү хавсралтад сүлжээний төхөөрөмжүүдийн жагсаалт /8517.62.30, 8517.62.40, 8517.62.90, 8544.11.00, 9030.40.00/ багтсан байгаа бол томоохон боломжийг олгож байна. Мөн нийслэл Улаанбаатар хот нь Ухаалаг хот болон хөгжих төлөвлөгөө, Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх үйл явц зэрэг нь мэдээллийн технологи, сүлжээний дэд бүтцийг төгс хөгжүүлэх шаардлагыг бий болгож байгаа нь энэ төрлийн тоног төхөөрөмжийн зах зээл өргөжих боломжийг олгож байна. Сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээлийн багтаамж бүтэц, онцлог зэргийг тодорхойлох зорилгоор гаалийн ерөнхий газрын импортын мэдээнд дүн шинжилгээ хийхэд уг төрлийн тоног төхөөрөмжийн импорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд дийлэнх хувийг сервер, свитч, рүүтэр, сүлжээний хамгаалалтын зэрэг төхөөрөмжүүд эзэлж байна. Сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон өрсөлдөгчид нь IT Zone ХХК, Тридум ХХК, Глобалтелеком ХХК, Наран ХХК, Ньюсоник ХХК зэрэг компаниуд байна. Ашигласан материалын жагсаалт [1] Гаалийн ерөнхий газрын сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн импортын мэдээ, 2012 [2] Монгол Улсын Засгийн Газрын тогтоол, 2013.05.04, №160 [3] Монгол Улсын ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийн тулгамдсан асуудал, түүвэр судалгаа, Монгол банк [4] Монгол Улсын бизнесийн байгууллагуудын мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээ, цаашдын хандлага, МТҮП, БНСУ-ын интернетийг хөгжүүлэх үндэсний агентлаг,

×