Your SlideShare is downloading. ×
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨСЛИЙН
УДИРДЛАГЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЛЭЭ
О. Удвал
ШУТИС – МХТС
Харилцаа холбооны менежемт...
хэлээр илэрхийлэх хэрэгцээ зайлшгүй байна. Үүний үр дүнд одоогийн бүртгэлтэй
байдаг 400 гаруй хөтөлбөрийг ч бид сайн муу г...
ISO 21500
Энэхүү стандартыг Олон Улсын Стандартчилалын Байгууллагын Төслийн
удирдлагын хорооноос 2012 онд боловсруулан гар...
мэргэжилтнүүдийн үндсэн ойлголцох ажлын хэл болсон байна. PMBoK нь бүх
төрлийн бизнесийн хүрээнд нийтлэг хэрэглэгдэх үгийн...
 Төслийн удирдагч нарыг бэлдэх эх үүсвэр болох
 Төслийн удирдлагын лавлах материал болох
 Их, дээд сургууль дах төслийн...
 Төслийн захиалагчаас төслийн хаах зөвшөөрлийг авсан байх,
 Төслийн үе шат бүрийг дахин нягтлах,
 Байгууллагын мэдээлли...
12.5 хувь нь зөвлөх үйлчилгэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн
судалгаанд хамрагдсан байгууллагуудын 15.4 хув...
хугацааны төсөл хэрэгжүүлсэн, харин төрийн бус байгууллагуудын төслүүдийн 50
хувь нь богино, 50 хувь нь урт хугацааны төсл...
шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилт, зохион бүтээлт, зохион
байгуулалтын, хөрөнгө оруулалтын, нийгмийн бодлогын гэх...
График 2. Төслийн удирдлагын ямар нэгэн стандарт хэрэгжүүлдэг эсэх
Судалгаанд хамрагдсан төрийн бус байгууллагуудын хувьд ...
удирдлага, төсөлд оролцогч талуудтай холбоотой дараах бэрхшээлүүдийг дурьдсан
байна.
Тулгамдаж байгаа бэрхшээлийг төслийн ...
Төсөл анх тавьсан зорилгодоо хүрч чадсан уу? гэсэн асуултад судалгаанд оролцсон
байгууллагуудын 46.2 хувь нь бүрэн хангагд...
Төсвийн зардал төсөвлөсөн мөнгөндөө багтдаг эсэхийг асуухад PRINCE2 болон ISO
21000 стандартыг баримтлагчид 100% бараг, ха...
дэлхий дахины харилцааны голлох хэл нь “Англи хэл” бол ажлын хэл нь “Төслийн
удирдлагын мэдлэгийн үндсэн ойлголтууд” болсо...
 Төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг боловсруулахдаа мэргэжлийн
байгууллага, гүйцэтгэгч байгууллагуудын саналыг ав...
Upcoming SlideShare
Loading in...5
×

О.Удвал - ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЛЭЭ

617

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
617
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
1
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "О.Удвал - ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЛЭЭ"

  1. 1. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЛЭЭ О. Удвал ШУТИС – МХТС Харилцаа холбооны менежемтийн 4-р курсийн оюутан Удирдагч багш: М. Бурмаа ШУТИС. МХТС-ийн Мэдээлэл, Холбооны удирдлага, Эдийн засгийн профессорын багийн ахлах багш И-мэйл: udwalamir@gmail.com Хураангуй Дэлхийд тэргүүлэгч улс орнуудын өнөөгийн хөгжил цэцэглэлтийн гол үндэс нь яах аргагүй томоохон хөрөнгө оруулалт бүхий олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн юм. Энэхүү судалгааны зорилго нь төслийн удирдлагын стандартын онол арга зүй болон төслийн удирдлагын стандартыг МУ-д хэрхэн хэрэгжүүлэх боломжийн талаар судалж, тэрхүү судалгаан дээрээ үндэслэн Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдэд стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдал, мөн нийтлэг тулгардаг бэрхшээлүүдийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэхэд дөхөм болох үүднээс төслийн стандартын хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулахад оршино. Түлхүүр үг: PMBoK, хэрэгжилт, хүндрэл, бэрхшээл ОРШИЛ Монгол улсад ардчилал, зах зээл, бизнесийн орчны асуудал хөндөгдөж яригдсаар 23 жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд гадаад, дотоодын олон зуун төсөл төр, бизнес, нийгмийн салбаруудад хэрэгжсэн. Тэдгээрийн үр дүнд тусгаар тогтносон Монгол Улс бүхий л салбарт хөгжлийн тодорхой шатанд хүрч хөгжсөөр байгаа билээ. Уул уурхай, барилгын салбарын өндөр хөгжил нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татаж, тэр хэмжээгээр төсөл, хөтөлбөрийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг авч үзэхэд 2013 онд нийт 192 төсөл арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд 2014 онд 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна (Худалдан авах ажиллагааны газар, 2014). Төслийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж, ашиг тустай олон төсөл үр өгөөжөө өгч байгаа хэдий ч үүний зэрэгцээ чанар, үр дүн хангалтгүй, төсөв гарзадсан тааруухан төслүүд цөөнгүй байна. Үүний тод жишээ нь: Эрдэнэс-Таван толгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, 100000 айлын орон сууц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын, чөлөөт бүсүүдийн, төмөр замын төслүүд зэрэг цаг хугацаа алдсан, хүлээлт үүсгэсэн боловч бодит үр дүн дутмаг олон төслүүдийг жишээ татаж болно. Аливаа төслийн үр дүнд зорьсондоо хүрэхийн тулд маш нарийн зохион байгуулалт бүхий төслийн удирдлага хэрэгтэй. Дээрх жишээнээс харахад төсөл эхлүүлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, дуусгавар болгох зэрэг үндсэн алхамуудыг нийтлэг нэг
  2. 2. хэлээр илэрхийлэх хэрэгцээ зайлшгүй байна. Үүний үр дүнд одоогийн бүртгэлтэй байдаг 400 гаруй хөтөлбөрийг ч бид сайн муу гэж ялгах боломжтой болохын зэрэгцээ, олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, мөн цаашлаад нэгдсэн нэг стандартай болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол улсад хандах хандлага эерэг болох давуу талтай юм. Хэдийгээр манай улс 2013 онд нэгдсэн стандартыг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрт хүрсэн ч одоогийн байдлаар хэрэгжиж буй шат шатны олон төсөл хөтөлбөрүүдийн хувьд стандартын хэрэглээ хангалттай биш, төслийн удирдлага тэр дундаа төслийн удирдлагын стандарт гэдэг нь харьцангуй шинэ ойлголт тул олон нийтэд илүү их таниулах, ач холбогдлыг нь ойлгуулах шаардлага байгаа юм. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсад хэрэгжиж буй дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд баримталж буй зарчим, стандартыг судлах, мөн аливаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбоотой тулгардаг нийтлэг бэрхшээлүүд, тэдгээрийн шалтгааныг нь судалж, “Төслийн удирдлагын мэдлэгийн үндсэн ойлголтууд” (PMBoK) стандартыг хэрэгжүүлэх, мөрдөх боломжийг тодорхойлж, санал зөвлөмж боловсруулахад оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаа. Үүнд: Зорилт 1. Олон улсад хэрэглэгддэг төслийн удирдлагын стандарт, загварууд, тэдгээрийн хэрэглээг судлах, Зорилт 2. Төслийн удирдлагын мэдлэгийн үндсэн ойлголтууд (PMBoK)-ыг судлах, Зорилт 3. Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд мөрдөгдөж буй “Төслийн удирдлагын стандарт”-ын өнөөгийн байдлыг судлах, Зорилт 4. Монгол Улсад төслийн удирдлагын PMBоK стандартыг нэвтрүүлэх, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулах. Судалгааны ажлын хүрээнд хоѐр үндсэн судалгааг хийж гүйцэтгэлээ. Үүнд: o Төслийн удирдлагын PMBoK стандартын судалгааг баримт бичгийн аргаар хийх, o Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төслийн удирдлагын PMBoK стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг тодорхойлох судалгааг анкетын аргаар хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны ажлын үр дүнд олон улсын болон Монгол Улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төслийн удирдлагын PMBoK стандартын хэрэгжилтийн өнөөгийн төлөв байдал, нийтлэг тулгардаг бэрхшээлүүдийн судалгаа, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж бий болгох бөгөөд энэ чиглэлээр цаашид судалгаа хийх дараа дараагийн судлаачдад хэрэг болох нэмэлт мэдээллийн санг баяжуулж, мөн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй байгууллагуудад туршлага судлах эх үүсвэр болох юм. I. ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН СТАНДАРТУУД Олон улсад төслийн удирдлагын ISO 21500, PRINCE2, PMBoK гэх мэт төслийн эхлүүлэхээс хаах хүртэлх үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарласан стандартуудыг дэлхийн улс орнууд өөр өөрийн орны нийгэм, эдийн засгийн онцлог байдалд тохируулан хэрэглэж байна. Үүнд:
  3. 3. ISO 21500 Энэхүү стандартыг Олон Улсын Стандартчилалын Байгууллагын Төслийн удирдлагын хорооноос 2012 онд боловсруулан гаргасан (ISO project committee ISO/PC 236, 2012) бөгөөд уг стандарт нь ямар ч байгууллагын бүх төрлийн төсөлд авч хэрэгжүүлж болохуйц гарын авлага болж гарсан юм. ISO 21500 нь төслийн удирдлагын ерөнхий ойлголтууд болон үйл явцуудыг нарийвчлан тайлбарлаж өгсөн байдаг. Энэхүү стандартын гол онцлог нь орон орны төслийн стандартуудаас гол шинж чанарыг нь өөртөө тусган дэлхий нийтээрээ нийтлэг хэрэглэх төслийн удирдлагын арга зүйн зөвлөмж, гарын авлага болж өгсөнөөрөө онцлогтой бөгөөд үүнээс өмнө олон улсын төслийн удирдлагын иж бүрэн стандарт байхгүй байсан. ( International Organization for Standardization, 2012) PRINCE2 PRrojects IN Controlled Environments (PRINCE) буюу Хяналттай орчин дахь төсөл нь 1975 онд Симпакт Системс Компаниас PROMPT дээр суурилан боловсруулсан төслийн удирдлагын арга зүй юм. 1989 онд Их Британийн Засгийн Газрын Худалдааны Газар (Office of Government Commerce)-аас батлан гаргасан бөгөөд дэлхийн олон оронд өргөн ашигладаг. 1989 оноос хойш 7 удаа дахин шинэчлэгдсэн бөгөөд хамгийн сүүлийн хувилбар PRINCE2 нь 2009 онд хэвлэгдэн гарсан байна. (Office of Government Commerce, 2013) Төслийн удирдлагын бусад стандартууд Дэлхийн бусад улс оронд төслийн удирдлагын үндсэн ажилбаруудыг өөрийн улсын онцлог, эдийн засгийн чадамжид тохируулан ашиглаж байна. Тухайлбал,  1965 онд Швейцарьт үүсгэн байгуулагдсан Олон улсын төслийн удирдлагын холбоо нь ICB3 стандартыг нэвтрүүлсэн нь Европын холбоонд өргөн ашиглагдаж байна. Энэхүү стандарт нь чадамжид суурилсан байдаг.  1976 онд Австраличууд AIPM2008 стандартыг төслийн менежерүүдийн чуулганаар баталсан нь Австрали тивд хэрэгжих төслүүдийн гол удирдамж болж байна.  2001 оны 11 сард Япон улсад P2M төслийн удирдлагын стандартыг нэвтрүүлсэн нь дэлхийн 45 оронд ашиглагдаж байна. Энэхүү стандарт нь ажилтнуудын ажлын арга барилд инноваци нэвтрүүлэх замаар зах зээлд тэргүүлэх зарчимд суурилсан байдаг.  2001 онд Өмнөд Африкт SAQA NQF Level 5 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан алхам болсон байна. Энэхүү стандарт тус улсад нэвтэрснээр хөрөнгө оруулагч, Засгийн газар, иргэдийн хооронд нэгдмэл ойлголт бий болсон гэж үздэг. (Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн, Ц. Өнөржаргал, 2013) Төслийн удирдлагын мэдлэгийн үндсэн ойлголтууд - Project Management Body of Knowledge (PMBoK) Төслийн удирдлагын PMBoK арга зүй нь төсөл удирдахад болон байгууллагын зорьсон үр дүнд хүрэхэд нь төслийн менежерүүдэд чухал хэрэгцээтэй арга хэрэгсэл болсон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм (Project Management Institution, 2010). Хэдийгээр PMBoK нь Америкийн Үндэсний Стандартын Хүрээлэнгийн стандарт мөн боловч дэлхий даяар 180 орны
  4. 4. мэргэжилтнүүдийн үндсэн ойлголцох ажлын хэл болсон байна. PMBoK нь бүх төрлийн бизнесийн хүрээнд нийтлэг хэрэглэгдэх үгийн санг тодорхойлж өгсөн бөгөөд голчлон амжилттай хэрэгжсэн төслүүдийн туршлагуудыг тодорхойлсон байдаг. PMBoK нь нэгдмэл удирдлага, цар хүрээ, цаг хугацаа, зардал, чанар, хүний нөөц, харилцаа, эрсдэл, материалын хангамжийн, оролцогч талуудын зэрэг 10 мэдлэгийн хүрээ болон төслийг санаачлан эхлүүлэх, төлөвлөх, гүйцэтгэх, хянах, хаах зэрэг 5 үе шат бүхий 49 процесийг багтаасан байдаг бөгөөд процесс бүрийн орц, гарц, арга хэрэгсэл бүрийг тодорхойлж өгсөн байдаг. Нэг процессийн гарц нь нөгөө процессийн оролт болдог бөгөөд эдгээр процессууд нь төслийн үе шатуудад дахин давтагддан төслийн амжилттай хэрэгжих үндэс болж өгдөг байна. (Sam Ghosh, Danny Forrest, Thomas DiNetta, 2012) РМВоК нь анх 1996 онд хэвлэгдэн гарснаасаа хойш төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын туршлага, мэдлэг дээр үндэслэгдэн байнга сайжирч, шинэчлэгдсээр ирсэн байна. Хамгийн сүүлийн хувилбар болох 5-р хувилбар нь оролцогч талуудын удирдлагыг оруулж өгснөөрөө цаг үетэйгээ нийцсэн зайлшгүй хөндөгдөх хүрээг хамарч чадсан билээ. РМВоК стандартын зориго:  Төслийн удирдлагыг ашиглах хүрээ, хязгаараас хамааран гарсан стандарт, мэдлэгийн цогцийг бий болгох, нийтлэг нэр томьѐог шийдэж олны хүртээл болгох 1996 Хувилбар 1 •5 процессийн бүлэг, 9 мэдлэгийн хүрээ бүхий нийт 176 хуудас баримт бичиг. 2000 Хувилбар 2 • Мэдлэгийн хүрээнд шинэ материал нэмсэн. • 11-р бүлэг буюу Эрсдлийн удирдлагыг дахин бичсэн. • Шинэ арга, хэрэгсэл нэмсэн. • Нэр томьѐоны нэмэлт тайлбаруудыг оруулж өгсөн. 2005 Хувилбар 3 • Мэдлэгийн хүрээ хоорондын процессуудын нэгдмэл байдлыг сайжруулсан. • Процессийн нэрийг өөрчилсөн. • Текстүүдийг уншихад ойлгомжтой, хялбар болгосон. • Процессуудыг илүү дэлгэрэнгүй болгож өргөжүүлсэн. 2008 Хувилбар 4 • Байгууллагын орчны хүчин зүйлс болон мэдээллийн сангийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан. • 44 процессоос 42 болсон. • Төслийн удирдлагын төлөвлөгөө болон төслийн баримт бичгийг ялгааг гаргаж өгсөн. 2013 Хувилбар 5 • Оролцогч талуудын удирдлага мэдлэгийн хүрээнд нэмэгдэж нийт 10 мэдлэгийн хүрээтэй болсон. • 42-оос 47 процесстой болсон. • Орц, гарц, арга, хэрэгсэл 19%-иар өссөн.
  5. 5.  Төслийн удирдагч нарыг бэлдэх эх үүсвэр болох  Төслийн удирдлагын лавлах материал болох  Их, дээд сургууль дах төслийн удирдлагын хэмжих хэмжүүр болох. РМВоК-ын мэдлэгийн хүрээ: Энэхүү стандартын гол давуу тал нь дараах 10 мэдлэгийн хүрээ тус бүр дээр хийгдэх процессуудыг тодорхойлж, процесс бүр дэх хэрэглэгдэх орц, арга хэрэгсэл, гарцыг дэлгэрэнгүйгээр тусгаж, тайлбарласан байдаг. Зураг 1. PMBoK-ийн мэдлэгийн хүрээ РМВоК-ын үйл явц буюу процессийн бүлгүүд Төслийн удирдлагын процессуудыг дараахь 5 бүлэг процессуудад хуваадаг бөгөөд аль нэг процессийн гарц нь өөр нэг процессийн орц болж байдаг. Мөн нэг бүлэг процессд олон үе шат бүхий процесс байж болно. Үүнд: 1. Эхлүүлэх Процесс. Шинэ төсөл эсвэл одоо байгаа төслийн шинэчилэх ажлыг эхлүүлэх процессууд. Жишээ нь: Төслийн цар хүрээг тодорхойлж, эхний ээлжийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлно. Мөн төслийн дотоод болон гадаад оролцогч нар зорилтот үр дүнг тодорхойлж төслийн хязгаарыг тогттоход оролцоно. 2. Төлөвлөх Процесс. Төслийн цар хүрээг тодорхойлж, зорилтуудыг дахин сайжруулан, зорилтуудад хүрэх арга замыг тодорхойлох процессууд. Үүнд төслийн багтаамж болон тавьсан зорилтуудад хүрэх арга замыг нарийн төлөвлөнө. 3. Гүйцэтгэх Процесс. Төслий удирдлагад тусгагдсан ажлуудыг биелүүлж гүйцээх процессууд. Нөөцүүдийг удирдах, оролцогч талуудын хүлээлтэнд нийцсэн төслийн удирдлагын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг гүйцэтгэх. 4. Хянах Процесс. Төслийн үйл явц, гүйцэтгэлийг хянаж, өөрчлөлт оруулах шаардлага бүхий ажлуудыг тодорхойлон өөрчлөлт оруулах процессууд. 5. Хаах Процесс. Дээр дудагдсан бүх процессийн бүлгүүдийг эцсийн байдлаар дүгнэн хаах процесс. Энэ процессийн үед дараах ажлууд хийгдсэн байна. Үүнд: мэдлэгийн хүрээ Нэгдсэн удирдлага Цар хүрээний удирдлага Цаг хугацааны удирдлага Зардлын удирдлага Чанарын удирдлага Хүний нөөцийн удирдлага Харилцааны удирдлага Эрсдлийн удирдлага Хангамжийн удирдлага Оролцогч талуудын удирдлага
  6. 6.  Төслийн захиалагчаас төслийн хаах зөвшөөрлийг авсан байх,  Төслийн үе шат бүрийг дахин нягтлах,  Байгууллагын мэдээллийн санг хамгийн сүүлийн мэдээллээр шинэчилсэн байх,  Төслийн удирдлагын мэдээллийн системд холбогдох бүх баримт бичгийг архивлах,  Хангамжтай холбоотой бүх гэрээ хэлэлцээрийг дуусгавар болгох,  Төслийн багийн гүйцэтгэлийн үнэлгээг хийж төслийн нөөцийг тодорхойлох. II. ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА Энэхүү судалгааг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудын хэрэгжүүлж байгаа төслийн удирдлагын стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг үнэлэх, үүнтэй холбоотой нийтлэг тулгардаг бэрхшээлүүдийг тодорхойлох зорилго дэвшүүлэн ярилцлагын болон анкетийн аргаар төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төслийн удирдагч, зохицуулагчидаас санал авч гүйцэтггэлээ. Судалгаанд хамрагдсан байгууллагуудын хувьд үндсэн үйл ажиллагааныхаа хажуугаар аливаа төслийг байгууллагынхаа зорилгыг биелүүлэх арга замаар сонгон хэрэгжүүлж буй байгууллагууд, мөн мэргэжлийн төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд байсан. Судалгааг бүтэцлэгдсэн, санал асуулгын аргаар авсан бөгөөд санал асуулгаа байгууллага бүрийн тухайн төслийн удирдагч болон төслийн багийн ахлагчаас авсан юм. Анкетийн судалгааны үр дүнг статистик боловсруулалтын SPSS19.0 програмыг ашиглан боловсруулж, тайлагнасан. Санал асуулгыг дараах үндсэн дөрвөн хэсэгт хуваан бүлэглэсэн.Үүнд: 1. Ерөнхий асуултууд. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын талаар болон тухайн төслийн талаар ерөнхий мэдээлэл авах, 2. Төслийн удирдлагын стандарт. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төслийн стандарт баримталдаг эсэх, стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг тодорхойлох 3. Төслийн үр дүн. Тухайн төслийн үр дүнг төсөл удирдахад гар бие оролцон зохион байгуулсан удирдлагууд нь хэрхэн дүгнэж байгааг мэдэх зэрэг үндсэн зорилготойгоор ангилсан. Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл Судалгаанд хамрагдсан нийт байгууллагын 23.1 хувь нь төрийн, 61.5 хувь нь бизнесийн (хувийн хэвшлийн), 15.4 хувь нь төрийн бус байгууллагууд байсан. Үндсэн үйл ажиллагааны чиглэлийн хувьд авч үзвэл судалгаанд хамрагдсан төрийн байгууллагын 33.3 хувь нь кадастр, газар, 66.7 хувь нь сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, төрийн бус байгууллагын 50 хувь нь сургалт, эрдэм шинжилгээ, 50 хувь нь консалтинг, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. харин бизнесийн байгууллагын хувьд 25 хувь нь мэдээллийн технологийн, 12.5 хувь нь уул уурхайн, 37.5 хувь нь барилга угсралтын, 12.5 хувь нь худалдаа үйлчилгээний,
  7. 7. 12.5 хувь нь зөвлөх үйлчилгэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн судалгаанд хамрагдсан байгууллагуудын 15.4 хувь нь үйл ажиллагаа явуулаад 1-4 жил, 30.8 хувь нь 5-8 жил, 23.1 хувь нь 9-12 жил, 30.8 хувь нь 17 ба түүнээс дээш үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр байгууллагын 30.8 хувь нь 20 хүртэл ажиллагсадтай жижиг байгууллага, 30.8 хувь нь 21-ээс 100 хүртэл ажиллагсадтай дунд байгууллага, 38.5 хувь нь 101-ээс олон ажиллагсадтай том байгууллагууд байна. Хүснэгт 1. Судалгаанд хамрагдсан байгууллагын мэдээлэл, хувиар Үйл ажиллагааны үзүүлэлтүүд Байгууллагын хариуцлагын хэлбэр БүгдТөрийн байгууллага Бизнесийн байгууллага Төрийн бус байгууллага Үйл ажиллагааны чиглэл Мэдээллийн технологи - 25 - 15.4 Уул уурхай - 12.5 - 7.7 Барилга угсралт - 37.5 - 23.1 Кадастр, газар 33.3 - - 7.7 Худалдаа, үйлчилгээ - 12.5 - 7.7 Сургалт, эрдэм шинжилгээ 66.7 - 50 23.1 Консалтинг 0 12.5 50 15.4 Бүгд 100 100 100 100 Үйл ажиллагаа явуулсан жил 1-4 - 25 - 15.4 5-8 - 37.5 50 30.8 9-12 33.3 25 - 23.1 17-оос дээш 66.7 12.5 50 30.8 Бүгд 100 100 100 100 Ажиллагсадын тоо 20 хүртэл 33.3 25 50 30.8 21-50 - 25 - 15.4 51-100 33.3 12.5 - 15.4 101-ээс дээш 33.3 37.5 50 38.5 Бүгд 100 100 100 100 Судалгаанд оролцсон байгууллагуудын 53.8 хувь нь жилд доод тал нь 1 төсөл, цаашлаад 4 хүртэл төсөл хэрэгжүүлдэг бол 30.8 хувь нь 5-10 төсөл, 7.7 хувь нь 11-20 төсөл, 7.7 хувь нь 21-ээс олон төсөл хэрэгжүүлдэг байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төрөлөөр нь авч үзвэл төрийн байгууллагын 66.7 хувь нь нэгж жилийн хугацаанд 1-4 төсөл, 33.3 хувь нь 11-20 төсөл хэрэгжүүлдэг, бизнесийн байгууллагуудын хувьд 62.5 хувь нь 1-4, 25 хувь нь 5-10, 12.5 хувь нь 21-ээс олон төсөл хэрэгжүүлдэг гэж хариулсан бол төрийн бус байгууллагууд жилдээ доод тал нь 5 төсөл дээд тал нь 10 хүртэл төсөл хэрэгжүүлдэг гэж хариулсан байна. Тэдний хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэх хугацааг авч үзвэл 46.2 хувь нь 1 жил хүртлэх богино хугацааны, 23.1 хувь нь 1-2 жилийн дунд хугацааны, 30.7 хувь нь 2-5 жил болон түүнээс дээш урт хугацааны төслүүд хэрэгжсэн байна. Төрийн байгууллагуудын хувьд хэрэгжүүлсэн төслүүдийнх нь 33.3 хувь нь богино, 66.7 хувь нь урт хугацааны төсөл хэрэгжүүлсэн бол бизнесийн байгууллагуудын хувьд тэдний хэрэгжүүлсэн төслүүдийн 50 хувь нь богино, 37.5 хувь нь дунд, 12.5 хувь нь урт
  8. 8. хугацааны төсөл хэрэгжүүлсэн, харин төрийн бус байгууллагуудын төслүүдийн 50 хувь нь богино, 50 хувь нь урт хугацааны төслүүд байсан байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын хувьд 20 хувь нь бие даан тухайн төслийг хэрэгжүүлсэн бол 80 хувь нь гадаад, дотоодын байгууллагууд, мэргэжлийн экспертүүдтэй хамтран ажилладаг болох нь судалгаанаас харагдаж байна. Тухайлбал төрийн байгууллагын төлөөллийн 25 хувь нь, төрийн бус байгууллагуудын 33.3 хувь нь, бизнесийн байгууллагын 15.4 хувь нь тухайн төслүүдийг бие даан гүйцэтгэж байсан бол бусад нь ямар нэгэн байдлаар мэргэжлийн байгууллага, экспертүүд, эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэсэн байна. Түүнчлэн төслийн багийн ажиллах хүчний хувьд 30.8 хувь нь 10 хүртэл, 53.8 хувь нь 11-30, 15.4 хувь нь 61-ээс дээш тооны хүнтэйгээр ажиллаж байсан гэж хариулсан байна. Хүснэгт 2. Хэрэгжүүлсэн төслүүдийн шинж чанар, /байгууллагын хариуцлагын хэлбэрээр, хувиар/ Төслийн үйл ажиллагааны үзүүлэлт Байгууллагын хариуцлагын хэлбэр БүгдТөрийн байгууллага Бизнесийн байгууллага Төрийн бус байгууллага Нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл 1-4 66.7 62.5 - 53.8 5-10 - 25.0 100.0 30.8 11-20 33.3 - - 7.7 21-с дээш - 12.5 - 7.7 Бүгд 100.0 100.0 100.0 100.0 Төслийн нийт үргэлжлэх хугацаа 1 жил хүртэл 33.3 50.0 50.0 46.2 1-2 жил - 37.5 - 23.1 2-5 жил 33.3 12.5 50.0 23.1 5-с дээш жил 33.3 - - 7.7 Бүгд 100.0 100.0 100.0 100.0 Тухайн төслийн хэрэгжүүлж буй хэлбэр Бие даан 25.0 15.4 33.3 20.0 Бусад дотоодын байгууллагатай хамтарсан - 38.5 33.3 30.0 Бусад гадаадын байгууллагатай хамтарсан 25.0 23.1 33.3 25.0 Эксперт, тусгай мэргэжилтний оролцоотой 50.0 23.1 - 25.0 Бүгд 100.0 100.0 100.0 100.0 Төслийн баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ? 10 хүртэл хүн 66.7 25.0 - 30.8 11-30 хүн 33.3 50.0 100.0 53.8 61-ээс дээш хүн - 25.0 - 15.4 Бүгд 100.0 100.0 100.0 100.0 Энэхүү төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын хувьд хэрэгжүүлсэн төслүүдийг төрлөөр нь авч үзвэл өөрчлөлтийн, шинэ бүтээгдэхүүний, тогтолцоог сайжруулах,
  9. 9. шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилт, зохион бүтээлт, зохион байгуулалтын, хөрөнгө оруулалтын, нийгмийн бодлогын гэх мэт төслүүдийг хэрэгжүүлсэн байна. График 1. Судалгаанд хамрагдсан байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл, хувиар Төслийн удирдлагын стандарт Судалгаанд оролцогч байгууллагуудын төслийн удирдлагын стандартыг хэрэгжүүлдэг эсэх талаар судалсан бүлэг асуулгад дараах байдлаар хариулсан байна. Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 38.5 хувь нь төслийн удирдлагын ямар нэгэн стандарт мөрддөггүй гэж хариулсан бол 23.1 хувь нь төслийн удирдлагын стандартыг мөрдөхөөр төлөвлөсөн, тэр дундаа АНУ-ын “Төслийн Удирдлагын хүрээлэн”-ээс боловсруулагдан гарсан “PMBoK” буюу “Төслийн удирдлагын мэдлэгийн үндсэн ойлголтууд” стандартыг мөрдөхөөр бэлтгэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан байгууллагуудын 23.1 хувь нь энэхүү стандартыг өөрсдийн төслийн удирдлагын үйл ажиллагаандаа мөрдөж байгаа гэж хариулсан бол 7.7 хувь нь PRINCE 2, мөн 7.7 хувь нь ISO21500 стандартыг мөрдлөг болгож ажилладаг байна. Эдгээрийг байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь авч үзвэл төрийн бус байгууллагуудын 50 хувь нь ямар нэгэн стандарт мөрддөггүй бол 50 хувь нь PMBOK стандартыг хэрэглэдэг, төрийн байгууллагуудын 66.7 хувь нь PMBOK стандартыг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж хариулсан бол үлдсэн 33.3 хувь нь ямар нэгэн стандартыг мөрдлөг болгодоггүй гэж хариулсан байна. Харин бизнесийн байгууллагын төлөөллийн хувьд 37.5 хувь нь ямар нэгэн стандартыг хэрэглэдэггүй гэж хариулсан бол 25 хувь нь PMBOK стандартыг хэрэглэхээр төлөвлөсөн, үлдсэн 37.5 хувь нь PRINCE 2, PMBOK, ISO21500 стандартуудыг мөрддөг гэж хариулсан байна. 14.3 14.3 20.0 15.4 21.4 11.5 14.3 28.6 20.0 23.1 28.6 20.0 11.5 14.3 14.3 11.5 14.3 21.4 20.0 19.2 14.3 20.0 7.7 0% 20% 40% 60% 80% 100% Төрийн байгууллага Бизнесийн байгууллага Төрийн бус байгууллага Судалгааны нийт дүнгээр Өөрчлөлтийн Шинэ бүтээгдэхүүний Тогтолцоо сайжруулах ШУ-ны судалгаа шинжилгээ, туршилт зохион бүтээлт Зохион байгуулалтын Хөрөнгө оруулалтын
  10. 10. График 2. Төслийн удирдлагын ямар нэгэн стандарт хэрэгжүүлдэг эсэх Судалгаанд хамрагдсан төрийн бус байгууллагуудын хувьд өөрсдийн туулсан туршлага, сургамжийнхаа талаар зөвхөн хэрэгцээ гарвал шаардлагатай мэргэжилтэн, хүмүүст нь зөвлөгөө болгож хүргэдэг гэж хариулсан бол төрийн байгууллагын төлөөллүүд нь төслийн үйл явцад бий болсон туршлага сургамжыг баримтжуулан тайлагнаж үлдээдэг гэжээ. Харин бизнесийн байгууллагын төлөөллүүд нь өөрсдийн туулсан туршлага, сургамжийнхаа талаар хэрэгцээ гарвал шаардлагатай мэргэжилтэн, хүмүүст нь зөвлөгөө болгож хүргэхээс гадна баримтжуулан үлдээдэг гэж хариулсан байна. График 3. Төслийн явцад бий болсон туршлага сургамжаа түгээх, үлдээх хэлбэр, хувиар Эндээс харахад манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нь аливаа төслийн хэрэгжилтэндээ төслийн удирдлагын олон улсад мөрдлөг болгодог стандартуудаас хэрэглэж эхэлсэн бөгөөд зарим байгууллагын хувьд хэрэглэхээр төлөвлөсөн байгаа нь харагдаж байна. Төслийн удирдлагын хэрэгжилттэй холбоотой нийтлэг тулгардаг бэрхшээл Төслийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар төрлийн бэрхшээлүүд тулгамддаг болохыг тодруулахад хүний нөөц боловсон хүчний мэдлэг, чадвартай холбоотой, цаг хугацааны удирдлагын хүрээнд гүйцэтгэх шаардлагатай ажилбаруудтай холбоотой, мөн төслийн санхүүжилт, захиалагч болон орон нутгийн 12.5 33.3 12.5 50.0 12.5 33.3 25.0 33.3 37.5 50.0 0% 20% 40% 60% 80% 100% Төрийн байгууллага Бизнесийн байгууллага Төрийн бус байгууллага PRINCE2 PMBOK ISO 21500 Баримтлахаар төлөвлөж байгаа (PMBOK) Ямар нэгэн стандарт мөрддөггүй 50 100 100 50 0% 20% 40% 60% 80% 100% Төрийн байгууллага Бизнесийн байгууллага Төрийн бус байгууллага Хэрэгцээ гарвал шаардлагатай хүнд нь зөвлөдөг Бичгээр баримтжуулж үлдээдэг
  11. 11. удирдлага, төсөлд оролцогч талуудтай холбоотой дараах бэрхшээлүүдийг дурьдсан байна. Тулгамдаж байгаа бэрхшээлийг төслийн удирдлагын ямар нэгэн стандарт хэрэгжүүлдэг эсэх асуудалтай нь холбож авч үзвэл төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа олон улсын ISO21500 стандартыг мөрддөг байгууллагуудын хувьд хүний нөөц, боловсон хүчиний мэдлэг чадвар, төслийн удирдлагын хүрээнд гүйцэтгэх шаардлагатай ажилбарууд, төслийн цаг хугацааны удирдлага, захиалагч болон нутгийн удирдлагатай холбоотой бэрхшээлүүдийг нэрлэсэн бол PMBOK стандартыг мөрддөг байгууллагуудын хувьд 50 хувь нь хүний нөөц, боловсон хүчиний мэдлэг чадвар, 33.3 хувь нь төслийн удирдлагын хүрээнд гүйцэтгэх шаардлагатай ажилбарууд, 16.7 хувь нь төслийн цаг хугацааны удирдлагатай холбоотой бэрхшээлүүдийг, PRINCE2 стандартыг хэрэглэдэг байгууллагуудын хувьд 40 хувь нь төслийн цаг хугацааны удирдлагатай холбоотой бэрхшээлүүдийг, 20 хувь нь төслийн удирдлагын хүрээнд гүйцэтгэх шаардлагатай ажилбарууд, 20 хувь нь төслийн санхүүжилт, 20 хувь нь захиалагч болон нутгийн удирдлагатай холбоотой бэрхшээлүүдийг нэрлэсэн байна. Харин төслийн удирдлагын ямар нэгэн стандарт мөрддөггүй байгууллагын хувьд харьцангуй олон бэрхшээлүүдийг, тухайлбал хүний нөөц боловсон хүчний мэдлэг, чадвартай холбоотой, цаг хугацааны удирдлагын хүрээнд гүйцэтгэх шаардлагатай ажилбаруудтай холбоотой, мөн төслийн санхүүжилт, захиалагч болон орон нутгийн удирдлага, төсөлд оролцогч талуудтай холбоотой бэрхшээлүүдийг нэрлэсэн байгаа бол стандарт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байгууллагуудын хувьд 75 хувь нь хүний нөөц боловсон хүчний мэдлэг, чадвартай холбоотой, 25 хувь нь төслийн санхүүжилтийн асуудалтай холбоотой бэрхшээлүүдийг нэрлэсэн байна. График 4. Төслийн удирдлагын хэрэгжилтийн үед тулгамдаж буй бэрхшээлүүд, хувиар Төслийн амжилт, үр дүн Судалгаанд оролцсон байгууллагуудад хэрэгжүүлсэн төслүүдийнх нь эцсийн үр дүнгийн талаар асуусан асуултад дараах байдлаар хариулт өгсөн байна. 50.0 25.0 75.0 33.3 20.0 33.3 25.0 16.7 20.0 25.0 16.7 40.0 16.7 25.0 16.7 20.0 25.0 16.7 0% 20% 40% 60% 80% 100% PRINCE2 PMBOK ISO 21500 Төлөвлөж байгаа (PMBOK) Стандарт баримталдаггүй Хүний нөөц, боловсон хүчиний мэдлэг чадвартай холбоотой бэрхшээл Төслийн удирдлагын хүрээнд гүйцэтгэх шаардлагатай ажилбаруудтай холбоотой бэрхшээл Санхүүжилтийн асуудалтай холбоотой бэрхшээл Төслийн цаг хугацааны удирдлагатай холбоотой бэрхшээл Захиалагч болон нутгийн удирдлагатай холбоотой бэрхшээл
  12. 12. Төсөл анх тавьсан зорилгодоо хүрч чадсан уу? гэсэн асуултад судалгаанд оролцсон байгууллагуудын 46.2 хувь нь бүрэн хангагдсан, 23.1 хувь нь бараг зорилгодоо хүрсэн гэж хариулсан бол 23.1 хувь нь дундаж гүйцэтгэлтэй, 7.7 хувь нь төслийн зорилго бага зэрэг хангагдсан гэж хариулжээ. Төслийн гүйцэтгэлийн чанарын хувьд судалгаанд хамрагдсан байгууллагуудын 23.1 хувь нь маш сайн чанартай хийгдсэн гэж үзсэн бол 69.2 хувь нь сайн хийгдсэн, 7.7 хувь нь гүйцэтгэлийн чанар дунд зэрэг хангагдсан гэж үнэлсэн байна. Төслийн хэрэгжилт төлөвлөсөн цаг хугацаандаа амжсан эсэхийг тодруулахад 15.4 хувь нь бүрэн амжсан, 53.8 хувь нь бараг амжсан, 15.4 хувь нь хугацаа бага зэрэг хэтэрсэн, 15.4 хувь нь хугацаандаа амжаагүй, нилээд хугацаа хэтэрсэн гэж хариулсан байна. Мөн эдгээр асуудалтай холбоотойгоор төслийн зардал төсөвлөсөн зардалдаа багтсан эсэхийг лавлахад 30.8 хувь нь төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаа нь төсөвлөсөн зардалдаа багтсан, 38.5 хувь нь бараг багтсан гэж үзсэн бол 15.4 хувь нь төсөвтөө багтаахад бэрхшээлтэй байсан, бага зэрэг хэтэрсэн, 15.4 хувь нь төсөв маш их хэтэрсэн, тухайн төслийг хуваарилагдсан төсөвт багтаан гүйцэтгэх боломжгүй байсан талаар үнэлсэн байна. График 5. Төслийн гүйцэтгэлийн чанар, амжилт, үр дүн, хувиар Эндээс харахад төслийн гүйцэтгэл, чанарыг сайжруулахад төслийн удирдлагын стандартыг зайлшгүй нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Ингэснээр аливаа төслийн гүйцэтгэлийн үр ашиг дээшилж, төслөөс ашиг хүртэгчдийн өгөөж нэмэгдэх ач холбогдолтой юм. Байгууллагуудын төслийн менежментийн хэрэгжилтэнд стандарт хэрэглэдэг эсэхийг төслийн эцсийн үр дүнтэй харьцуулан авч үзэхэд төсөл анх тавьсан зорилгодоо хүрч чадсан уу? гэсэн асуултанд судалгаанд оролцсон PRINCE2 стандарт хэрэгжүүлэгч байгууллагууд 100% бараг, харин РМВоК болон ISO 21000 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагууд 100% бүрэн дүүрэн, РМВоК стандартыг баримтлахаар төлөвлөж байгаа байгууллагуудын 33.3% нь дунд зэрэг, 66.7% нь бараг, тэгвэл огт стандарт баримталдаггүй байгууллагуудын 40% нь дунд зэрэг, 60% нь бараг зорилгодоо хүрч чаддаг гэж хариулжээ. 15.4 15.4 7.7 23.1 15.4 15.4 7.7 23.1 38.5 53.8 69.2 46.2 30.8 15.4 23.1 0% 20% 40% 60% 80% 100% Төсөл анх тависан зорилгодоо хүрч чадсан уу? Төсвийн зардал төсөвлөсөн мөнгөндөө багтсан уу? Төслийн хэрэгжилт төлөвлөсөн цаг хугацаандаа амжсан уу? Төслийн гүйцэтгэл чанартай болж чадсан уу? Огт үгүй Бага зэрэг Дунд зэрэг Бараг Бүрэн
  13. 13. Төсвийн зардал төсөвлөсөн мөнгөндөө багтдаг эсэхийг асуухад PRINCE2 болон ISO 21000 стандартыг баримтлагчид 100% бараг, харин РМВоК стандарт баримтлагчидын 33.3% нь үгүй, 33.3% нь бараг, үлдсэн 33.3% нь бүрэн дүүрэн гэж хариулсан бол энэ стандартыг баримтлахаар төлөвлөж буй байгууллагуудын 33.3% нь үгүй, 33.3% нь дунд зэрэг, үлдсэн 33.3% нь бүрэн дүүрэн, мөн огт стандарт баримталдаггүй байгууллагуудын 20% нь дунд зэрэг, 40% нь бараг, 40% нь бүрэн дүүрэн гэсэн хариултуудыг өгчээ. Төслийн үр дүн төлөвлөсөн цаг хугацаандаа амждаг эсэх асуултанд PRINCE2 болон ISO 21000 стандартыг баримтлагчид 100% бараг, PMBoK баримтлагчид 100% бүрэн дүүрэн, харин РМВоК стандартыг баримтлахаар төлөвлөгчдийн 33.3% нь үгүй, 66.7% нь бараг, огт баримталдаггүй байгууллагуудын 40% нь дунд зэрэг, 40% нь бараг, 20% нь бүрэн дүүрэн гэсэн хариултуудыг өглөө. Төслийн гүйцэтгэл чанартай болж чадсан эсэхийг лавлахад PRINCE2 болон ISO 21000 стандартыг баримтлагчид 100% бараг, РМВоК стандартыг баримтлагчид 100% бүрэн дүүрэн, баримтлахаар төлөвлөгчдийн 66.7% нь бараг, 33.3% нь бүрэн дүүрэн, огт стандарт баримталдаггүй байгууллагуудын 80% нь бараг, 20% нь бүрэн дүүрэн гэж хариулжээ. Хүснэгт 3. Төслийн үр дүнг төслийн удирдлагын стандартын хэрэглээтэй нь харьцуулах Төслийн үр дүн Танай байгууллага төслийн удирдлагын ямар стандарт хэрэгжүүлдэг вэ? PRINCE2 PMBOK ISO 21500 Баримтлахаар төлөвлөж байгаа (PMBOK) Огт стандарт баримталдаггүй Төсөл анх тависан зорилгодоо хүрч чадсан уу? Дунд зэрэг - - - 33.3 40.0 Бараг 100.0 - - 66.7 60.0 Бүрэн дүүрэн - 100.0 100.0 - - Төсвийн зардал төсөвлөсөн мөнгөндөө багтсан уу? Үгүй - 33.3 - 33.3 - Дунд зэрэг - - - 33.3 20.0 Бараг 100.0 33.3 100.0 - 40.0 Бүрэн дүүрэн - 33.3 - 33.3 40.0 Төслийн хэрэгжилт төлөвлөсөн цаг хугацаандаа амжсан уу? Үгүй - - - 33.3 Дунд зэрэг - - - 40.0 Бараг 100.0 - 100.0 66.7 40.0 Бүрэн дүүрэн - 100.0 - - 20.0 Төслийн гүйцэтгэл чанартай болж чадсан уу? Бараг 100.0 - 100.0 66.7 80.0 Бүрэн дүүрэн - 100.0 - 33.3 20.0 ДҮГНЭЛТ Төслийн стандартыг хэрэгжүүлсэнээр төслийг эхлүүлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, дуусгавар болгох зэрэг үндсэн алхамуудыг нийтлэг нэг хэлээр илэрхийлэх боломж бүрдэх юм. Учир нь аливаа ажлыг гүйцэтгэх дэлхий нийтийн нийтлэг нэг зарчим бий болсон нь “Төслийн удирдлага” юм. Өөрөөр хэлбэл
  14. 14. дэлхий дахины харилцааны голлох хэл нь “Англи хэл” бол ажлын хэл нь “Төслийн удирдлагын мэдлэгийн үндсэн ойлголтууд” болсон байна. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн, төрийн бус, бизнесийн байгууллагуудын төслийн удирдагч, зохицуулагч болон бусад удирдах албан тушаалтнуудаас төслийн удирдлагын өнөөгийн байдлыг тодорхойлох зорилгоор анкетын болон ярилцлагын аргаар судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад манай төслийн менежерүүд аливаа төслийг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хянах ур чадвар сайн байгаа нь харагдаж байсан. Судалгаанаас харахад РМВоК стандартыг хэрэгжүүлэгч байгууллагууд ихэнхдээ төслийн үр дүнд анх тавьсан зорилгодоо тодорхойлсон цаг хугацаандаа багтан төлөвлөсөн чанартайгаар хүрч чадаж байгааг харж болно. Мөн төслийн удирдлагын тухай ойлголт харьцангүй шинэ, дөнгөж төлөвшиж эхлэж байгаа тул хэрэглэхэд энгийн хялбар бүтэцтэй, цаг хугацааны төлөвлөлт хийхэд ашиглах арга аргачлалын хувьд илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнөөр нь АНУ-ын PMBоK стандартыг МУ-д баримтлахад тохиромжтой байна. Гэхдээ олон улсын байгууллагуудтай хамтарч олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг манай орны хувьд зөвхөн нэг улсын гаргасан стандартыг дагнан баримтлахаасаа илүүтэй олон улсын стандартчилалын байгууллагаас санал болгож буй ISO 21500 стандартыг хэрэглэх нь зүйтэй юм. САНАЛ ЗӨВЛӨМЖ Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын хувьд  Төслийн удирдлага, стандартын талаар байгууллагын удирлага болон төсөл хэрэгжүүлэхэд оролцдог бүх шатны ажиллагсдыг мэдээллээр хангах  Цаашлаад төслийн талаар мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бэлтгэх  Хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээсээ хуримтлуулсан туршлага сургамжийг баримтжуулан мэдээллийн сан бий болгох  Байгууллагынхаа дотоод процесс, үйл ажиллагаагааны дүрэм журмаа төсөл хэрэгжүүлэхэд саад учруулахааргүй, нийцтэй байлгах  Төслийн оролцогч талуудыг шаардлагатай мэдээллээр хангахын хажуугаар төслийн удирдлагын стандартыг санал болгох  Бусад гэнэтийн болзошгүй эрсдэл тулгархад авах арга хэмжээг давхар төлөвлөдөг болох  Төслийн удирдлагын стандартаас өөрийн байгууллагын онцлогт тохируулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зэрэг арга хэмжээг авснаар төслөө амжилттай хэрэгжүүлж хөгжлөө хангах бүрэн боломжтой юм. Төрийн байгууллагуудын зүгээс  Төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн нэг стандарттай болгох  Уг төсөл хөтөлбөрүүдэд оролцож байгаа байгууллагуудад стандартын дагуу хэрэгжүүлэх дүрэм, журам боловсруулах  Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг стандартын дагуу ажиллах боломж, нөхцөлөөр хангах  Байгууллагуудаас ирүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд стандартын дагуу шаардлага тавих  Бүх шатны байгууллагуудад стандартын хэрэглээг нэвтрүүлэх
  15. 15.  Төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, гүйцэтгэгч байгууллагуудын саналыг авах НОМ ЗҮЙ 1. ISO project committee ISO/PC 236. (2012). ISO 21500:2012, Guidance on project management. In ISO project committee ISO/PC 236, ISO 21500:2012, Guidance on project management (p. 36). 2. Microsoft Solutions Framework White Paper . (June 2002 ). MSF Project Management Discipline v.1.1 . 3. Office of Government Commerce. (2013). PRINCE2 Methodology. Retrieved 2013 оны November 10 from www.prince2.com: http://www.prince2.com/prince2- methodology 4. Project Management Institution. ( 2010 оны February 22). Press Releases. Retrieved 2013 оны November 11 from Project Management Institution: http://www.pmi.org/en/About-Us/Press-Releases/A-Guide-to-the-Project- Management-Body-of-Knowledge.aspx 5. Wikipedia. (2013). Project Management. Retrieved 2013 оны 11 10 from Wikipedia: http://en.wikipedia.org/wiki/Project_management#cite_ref-16 6. Б.Хатантуул. (2010). Төслийн удирдлагын үнэлгээний арга зүй. Улаанбаатар: СЭЗДС, БУТ. 7. Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн. (2013). Сайн төсөл амжилтынн гараа, анхдугаар чуулган. Төслийн менежер , 50. 8. Үндэсний статистикийн хороо. (1995-2004). Монгол Улсын Статистикийн эмхэтгэл. Улаанбаатар: Адмон ХХК. 9. Худалдан авах ажиллагааны газар. (2014 оны 01 07). Мэдээ мэдээлэл. Retrieved 2014 оны 01 07 from Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар: http://www.e-tender.mn/news/view/348 10. Ч.Чулуунцэцэг, Ц.Өнөржаргал. (2012). Төслийн удирдлага. In Ц. Ч.Чулуунцэцэг, Төслийн удирдлага (p. 247). Улаанбаатар: Соѐмбо принтинг.

×