Your SlideShare is downloading. ×
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

1,335

Published on

Published in: Education
1 Comment
2 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
1,335
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
0
Comments
1
Likes
2
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. MАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД Удирдагч багш: .........................С.Цолмон /Докторант/ Гүйцэтгэсэн: ..............................Э.Алтанцэцэг /БЭЗНББ-3/ Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ Улаанбаатар 2014 1
  • 2. Оршил Монгол улс нь зах зээлийн эдийн засагруу шилжсэнээр хөгжил, дэвшилийг авчирч эдийн засаг өссөн боловч мөн үүнийгээ дагаад асуудал давхар үүссэн билээ. Үүний хамгийн томоохон эдийн засгийн асуудал бол гадаад өрийн хэмжээ ихэссэн нь манай улсын хүндхэн асуудал болж байгаа нь гарцаагүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс энэхүү өрийн асуудлыг судласан болно. Зорилго Монгол улсын гадаад өрийн хэмжээ, шалтгаан, түүний ашиглалтыг Зорилт • Монгол улсын гадаад өрийн өнөөгийн байдалыг тодорхойлох • Гадаад өрийн шалтгааныг илрүүлэх • Гадаад өрийн ашиглалтыг тодорхойлох • Цаашдын өрийн асуудлыг шинжлэх Судлагдсан байдал С.Цолмон “Монгол улсын улсын өрийн өнөөгийн байдал, чиг хандлага, тулгамдсан асуудлууд” Чулуундорж “Гадаадаас зээл тусламж авч буй хэрэгцээ шаардлага, Монгол улсад зээл тусламж олгох олон улсын үнэлэмж, ашиг сонирхол болон гадаад зах зээлээс зээл, тусламж авах боломж” Ичинхорлоо “Гадаадын зээл тусламжийн зориулалт, ач холбогдол, зарцуулалт болон хяналт шалгалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” Судалгааны ач холбогдол Энэхүү судалгааны ач холбгдол нь Монгол улсын гадаад өрийн санхүүжилт болон ашиглалтын байдалыг тодорхойлсон болно. 2
  • 3. 1. МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР ТӨЛБӨР, ӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Манай улсын нийт гадаад өрийн хэмжээ 2013 оны 2-р улирлын байдлаар17.4 тэрбум ам.доллар байгааг Монгол банкны валют, Эдийн Засгийн Газрын судалгаагаар гаргажээ. Энэхүү нийт гадаад өрийн хэмжээний хувьд ам.долларын ханш 1750 гэж үзвэл нийт 17.403 x 1750 = 30.45 их наяд төгрөг болох ба үүнийг 2013 оны ДНБ-ны хүлээгдэж буй үр дүнтэй (17.6их наяд төг) харьцуулбал 1.75дахин их байхаар байна. График №1: Монгол улсын нийт гадаад өрийн статистик, сая.ам доллар Эх сурвалж: www.mongolbank.mn Хүснэгт №1: Монгол Улсын нийт гадаад өр (сая ам.доллар) Эх сурвалж: Засгийн газрын мэдээллийг Сангийн яам,бусад мэдээллийг Монголбанкболовсруулав. Тэмдэглэл: * ОУВС-гийн Stand-by хөтөлбөрийн зээлийгоруулсан.FSC_report_2012.pdf 3
  • 4. Нийт гадаад өрийн хэмжээ 2009 оноос хойш бараг 5 дахин өссөн нь санхүүгийн хямралын дараах сэргэлт, гадаад худалдааны болон төсвийн алдагдалыг бууруулах зэрэг хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрт зориулан санхүүжилт авсантай холбоотой. Монгол Улсын Засгийн газар түншлэгч орон,олон улсын санхүүгийн байгууллагаас 1990-2012 оны хооронд 2.7 тэрбум ам.долларынгадаад зээлийг авч ашигласнаас 0.9 тэрбумам.долларыг үндсэн төлбөрт, 0.2 тэрбумам.долларыг хүүгийн төлбөрт төлж, 2012 оныэцсийн байдлаар 2.0 тэрбум ам.доллар буюу2.8 их наяд төгрөгийн гадаад өрийнүлдэгдэлтэй байна1 . Хүснэгт №2: Нийт гадаад өрийн үлдэгдэл (сая ам.доллар) Эх сурвалж: www.mongolbank.mnbopreview_201302.pdf Төрийн байгууллага: Засгийн газар, Монголбанкны гадаад өр 1,928 сая ам.доллараар нэмэгдэж 4,703.7 сая ам.долларт хүрчээ. 1 Эх сурвалж: Монгол банк, (2013) “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан – 2012”, Дугаар №1 4
  • 5. Хувийн хэвшил: Банк, бусад сектор, хөрөнгө оруулагчийн зээлийг бүхэлд нь хувийн хэвшлийн салбарын гадаад өр гэж ойлгох бөгөөд жилийн хугацаанд 3,794.3 сая ам.доллараар нэмэгдэж 12,699 сая ам.долларт хүрээд байна. Зээлжих тусгай эрхийн 42 хувийг ам.доллар, 36 хувийг евро,11 хувийг иен, үлдсэн 11 хувийг фунтстерлинг бүрдүүлжээ. 5
  • 6. Засгийн газрын авсан нийт хөнгөлөлттэй зээл болон бонд хэлбэрээр авсан зээлийн хэмжээ 1990 оноос хойш 5.5 тэрбум ам.доллар байна. Үүний 2.8 тэрбум ам.доллар нь Засгийн газрын хөнгөлөлттэй зээл байгаа бол 2.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын бонд бүрдүүлж байна. Хүснэгт №3: Загсийн газрын Гадаад өр, сая ам.доллараар Гадаад өр 2011.Q4 2012.Q1 2012.Q2 2012.Q3 2012.Q4 2013.Q1 2013.Q2 Уртхугацаат 1,951 2,532 2,511 2,578 4,264 4,173 4,222 Бонд, өрийнбичиг 46 619 619 600 2,080 2,105 2,090 2.4% 24.4% 24.7% 23.3% 48.8% 50.4% 49.5% Зээл 1,905 1,914 1,892 1,978 2,184 2,068 2,132 97.6% 75.6% 75.3% 76.7% 51.2% 49.6% 50.5% Дээрх гадаад зээлийн эх сурвалжыг харвал: • АХБ, Япон, Дэлхийн банк, Герман, Хятад, ОХУ, ОУВС, Солонгос, ХААХУОС, НХС, Бусадаас тус тус зээл авсан байна. Гадаад бондын байдал нь Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу 2012 онд нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг Олон Улсын санхүүгийн зах зээлд гарган арилжаалсан. Үүнд: • 500.0 сая ам.долларын бондыг, 5 жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэйгээр • 1.0 тэрбум ам.долларын бондыг 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэйгээр Мөн түүнчлэн манай улс хөгжлийн банкны босгосон 580 сая ам.долларын бондыг амжилттай хэрэгжүүлсэн ба одоо Япон улсын санхүүгийн зах зээл дээр 2014 онд босгох 600 сая ам.долларын “Самурай” бондыг олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргаж эхлээд байна. Дээрх гадаад өрийн нийт хэмжээнд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг регрессийн шинжилгээ хийж үзвэл дараах хүчин зүйлс нөлөөлж байгааг харж болно. Dependent Variable: DEBT Method: Least Squares Date: 03/18/14 Time: 16:38 Sample: 2002 2012 Included observations: 11 6
  • 7. Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C -9675.689 17249.49 -0.560926 0.5952 TUSUVALD 0.005120 0.002986 1.714924 0.1372 TT 3.181956 3.379399 0.941575 0.3828 INF 116.5537 169.0583 0.689429 0.5163 EX 8.720373 14.37716 0.606544 0.5664 R-squared 0.685388 Mean dependent var 4052.209 Adjusted R-squared 0.475646 S.D. dependent var 4542.345 S.E. of regression 3289.215 Akaike info criterion 19.33764 Sum squared resid 64913626 Schwarz criterion 19.51850 Log likelihood -101.3570 F-statistic 3.267774 Durbin-Watson stat 1.465151 Prob(F-statistic) 0.095171 Судалгаанд манай монгол улсын нийт өрд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзлээ. Дээрх шинжилгээнээс харахад инфляци, валютын ханш нь нөлөө багатай байгаа тул төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлээр дахин тооцоо хийе. Dependent Variable: DEBT Method: Least Squares Date: 03/18/14 Time: 16:33 Sample: 2002 2012 Included observations: 11 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C 1816.013 1117.523 1.625034 0.1428 TUSUVALD 0.005306 0.002735 1.939877 0.0884 TT 4.643266 2.255922 2.058256 0.0736 R-squared 0.643590 Mean dependent var 4052.209 Adjusted R-squared 0.554488 S.D. dependent var 4542.345 S.E. of regression 3031.864 Akaike info criterion 19.09874 Sum squared resid 73537615 Schwarz criterion 19.20726 Log likelihood -102.0431 F-statistic 7.223045 Durbin-Watson stat 1.563574 Prob(F-statistic) 0.016136 Дээрх шинжилгээнээс харахад: регрессийн тэгшитгэлийг үл хамааран хувьсагчдын өмнөх коэффициентууд бүгд ач холбогдолтой багаа нь Prob< 0.1байгаагаас харагдаж байна. Эндээс үзэхэд төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэл нь гадаад өртэй эерэг хамааралтай болох нь харагдаж байна. Төсвийн алдагдал 1 нэгжээр өөрчлөгдөхөд өрийн хэмжээ Хамгийн их өртэй улсууд Энэ судалгааг “FOREX CLUB” төвөөс гаргасан байна. Эхний аравт хямралд идэгдээд буй Европын улс орнуудаас гадна Канад, Сингапур, Япон зэрэг улс орнууд ч багтсан байна. 10. ХБНГУ Европын хамгийн том эдийн засагтай Герман улс нь 2.9 их наяд ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 80%-тай тэнцэх хэмжээний өртэй 7
  • 8. аж. Энэ өрийг хүн амд нь хуваавал Герман хүн бүр 30 мянган ам.долларын өртэй гэсэн үг юм. 9. Канад Тус улс 1.4 их наяд ам.доллар буюу ДНБ-ний 85%-тай тэнцэх хэмжээний өртэй. Канад улсын өрийг хүн амд нь хуваавал нэг хүн 42 мянган ам.долларын өртэй гэсэн үг. 8. Франц Энэ улс нийт 2.4 их наяд ам.долларын өртэй. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 87%-тай тэнцэнэ. Яг одоо байгаа өрийг хүн амд нь хувааж үзвэл 38 мянган ам.доллар юм 7. Бельги Улсын нийт өр 505 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 101.8%-тай тэнцэж байна. Өнөөдөр Бельгийн иргэн бүр 46 мянган ам.долларын өртэй алхаж явна. 6. АНУ Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай АНУ-ын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 103%-тай тэнцэж байна. Америк иргэн бүр 50 мянган ам.долларын өртэй амьдарч байна. 5. Сингапур Сингапурын өрийг нийт хүн амд нь хуваавал 50 мянган ам.доллар болох бөгөөд АНУ-тай адилхан гэсэн үг юм. Гэвч тус улсын өрийн 91% нь гадаад валютын нөөцөөр хамгаалагдсан байдаг. 4. Ирланд Ирланд улсын өр ДНБ-ний 107%-тай тэнцэж байна. Тус улсын өрийг хоёрхон жилийн дараа ДБН-ний 120%-тай тэнцэх хэмжээнд очно гэж шинжээч мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ. 3. Итали Энэ улсын өр ДНБ-ний 123%-тай тэнцэх байна. Өнөөдөр тус улсын иргэн бүр 43 мянган ам.долларын өртэй тууж явна. 2.Грек Грек улсын өр энэ оны улиралд ДНБ-ий 132%-тай тэнцэх хэмжээнд хүрч байсан бол энэ оны сүүлч гэхэд 160%-тай болно гэж таамаглаж байна. Тус улсын ДНБ жилд 1%-иар буурч байгаа. Өнөөдөр Грек хүн бүр 43.5 мянган ам.долларын өртэй бөгөөд энэ тоо цаашид огцом өсөх хандлагатай байгаа. 1. Япон Дэлхийн хамгийн их өртэй улс орноор дэлхийд гуравдугаарт ордог эдийн засагтай Наран улс тодорчээ. 2011 оны газар хөдлөлт, цунамигийн дараа тус улсын эдийн засаг хүндэрч эхэлсэн. Японы дотоод өр нь ДНБ-ний 46%-тай тэнцэж байгаа бол нийт өр ДНБ-ний 211%-тай тэнцүү гэсэн тоо гарчээ. Гэхдээ тус улс нь дэлхийд хамгийн их гадаад валютын нөөцтэй улс орон юм. Хэрэв шаардлага гарвал нийт өрийнхөө 10%-ийг энэ нөөцөөрөө төлөх боломжтой улс аж. Япон хүн бүр 105 мянган ам.долларын өртэй юм. 8
  • 9. Эдгээрээс Грек улсыг авч үзвэл: Энэ индекс нь 2010 оны байдлаар гэдгийг хэлэх нь зүйтэй билээ. Түрүүхэн дурьдсан нөгөө Европ стандартаар (Eurostat гэх ба 3%-н стандартаар өмнө дурдагдсан) 2008 онд иргэний худалдан авах чадвар Европын дундажтай 95%-р хоршиж байжээ. Үндсэн мөнгө олдог салбарууд нь мэдээж аялал жуулчлал, далайн тээвэр, химийн үйлдвэрлэл гэх зэргээр орох бөгөөд ДНБ-ний өсөлт 1990 оны Европын өсөлтөөсөө харьцуулвал их байсан нь тун сонин. Тэгээд ингэж мандаж байсан, цэцэглэж байсан орон тун удалгүй ажилгүйдлийн өндөр өсөлт, захигаарны үр ашиггүй хавтгай үрлэгэн хямрал, татварын алданги, эцэст нь авлига гэх нөгөөх эдийн засгийн шүдний өвчнүүдээр өвчлөх нь эхэллээ. Дотоод өр, зардал (өмнө нь дурдсан зөрүү жил ирэх тусам геометрийн прогрессоор өссөөр), алданги цааш явсаар 2009 онд Грек Эдийн засгийн эрх чөлөө хэмээх индексээрээ даруй тивдээ доороосоо хоёрт жагслаа. Польш доор нь орж. Ийнхүү 15 жилийн тасралтгүй эдийн засгийн өсөлтийн дараа (өр нь ч давхар өссөөр) 2009 онд даян дэлхийг ниргэсэн айхтар хямралд Грек орлоо. 2010 оны 11 сарын 15-ны мэдээгээр 2009 оны эцсээр Грек эдийн засаг (зардал өр ширээ тооцсоноор) дотоод өр, төсвийн алдагдалаараа Евродын холбооны түүхэн дэх дээд амжилт (үнэндээ сүйрэл) болж 2009 оны төсвийн алдагдал ДНБ-ний 15.4%- д хүрэв. Яг энэ үед өр нь харин ДНБ-н 127%-тай тэнцсэнээр (энэ нь зарим нэгэн судалгаагаар 413.6 тэрбум ам доллар) зээлийн хүү тэнгэрт хадаж, хэд хэдэн нийгэм эдийн засгийн хүнд, хүнд хямралуудын шалтаг болов. 9
  • 10. Грекийн ийнхүү их өртэй болсон шалтгаан нь: • Гадаадын зээлдэгчидээс маш их хэмжээний мөнгө өндөр хүүтэйгээр зээлсэн • Их хэмжээний бонд гаргасан • Ард иргэддээ сул мөнгө тараасан • Засгийн газрын бодлогогүй үрэлгэн зарцуулалт • Ажилгүйдэл • Авилга • Татварын алданги зэрэг багтаж байна. 1.1 Чингис бондын санх жилтээр хэрэгжиж буй т с л, т т лб р дүү ө ө ө ө ө үү "Чингис" бондын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хувьд тус бондын хөрөнгөөс Засгийн газрын 2011 оны 336, 2012 оны 47, 110, 2013 оны 80, 81, 82, 118, 124, 126, 141, 180, 263, 285 дугаар тогтоолуудаар батлагдсан авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, техник төхөөрөмжийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг салбарын 204 төсөлд2.0 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан ба үүнээс 2013 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар 837.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Үүнд: - Авто замын төсөл хөтөлбөрүүд Орон нутгийн авто замын төслийн хувьд 2013 онд шинээр хэрэгжих 9 зам барилгын ажил, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажил болон замын хяналтын зөвлөх үйлчилгээнд зориулан Чингис бондын хөрөнгөөс 570,0 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр Засгийн газрын 96, 124 дүгээр тоот тогтоолуудаар баталсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 256,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Одоогоор 1800 км зам баригдахаас 700 орчим км-ийг бүрэн хучиж, 250 орчим км-ийн суурийн ажил хийгдээд байна. 10
  • 11. - Гудамж төсөл 2013 онд шинээр хэрэгжиж эхэлсэн "Гудамж" төслийн хүрээнд нийслэлийн түгжрэл ихтэй уулзваруудыг өргөтгөж шинэчлэх, хөндлөн болон босоо тэнхлэгийн хурдны зам барих, гэр хороололын дундуур зам болон дэд бүтэц тавих ажлыг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр Засгийн газрын 81 тоот тогтоолоор баталсан. Төсөл хэрэгжсэний үр дүнд Нийслэлийн замын түгжрэл багасаж, замын нэвтрэлт сайжирч, замын хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Төсөлд 32.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож түгжрэл ихтэй, нэвтрүүлэх чадвар багатай 13 уулзварыг шинэчлэх зам барилгын ажил дуусч, Хүй 7 худаг цогцолборын ажлыг хүлээлгэн өгөөд байна. Одоогоор 3 уулзварын барилгын ажил дуусах шатандаа явж байгаа ба ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. - Дэд бүтэц Засгийн газрын 2013 оны 118, 285 дугаар тогтоолоор нийт 416.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төслийг 2013, 2014 онд хэрэгжүүлэхээс 2013 онд 200 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийг нийт 66 төсөлд олгоно. "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил, Улаанбаатар хотын гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотын 7 орон сууцны хороолол болон Улаанбаатар хотын 10 гэр хорооллын цэвэр ус, бохир ус, цахилгаан, дулаан, кабелийн инженрийн шугам сүлжээг цогцоор нь шийдэх юм. Хорооллуудад инженерийн дэд бүтэц барьснаар Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургууль, хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, ахуйн үйлчилгээ, засварын төв, зочид буудал, оффис, олон нийтийн барилга, байгууламж баригдах нөхцөл бүрдэнэ. Инженерийн дэд бүтцийн төслүүдэд 60.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. - Техник тоног төхөөрөмж шинэчилэх төсөл 11
  • 12. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж буй ноос, ноолуур, хүлэмж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдний техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулан 270.2 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкаар дамжуулан олгож байна. - Шинэ төмөр зам төсөл Тавантолгой - Сайншанд - Чойбалсан, Тавантолгой - Гашуун сухайт чиглэлийн нийт 1800 км төмөр зам барина. Төслийг Монголын Төмөр Зам ТӨХК удирдан зохион байгуулж байгаа ба "Шинэ төмөр зам" ХХК хэмээх төслийн компани байгуулан хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатайгаас Чингис бондын хөрөнгөөс 83,1 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна. Нийт ажлын 19,3% хийгдсэн ба 2015 онд ашиглалтад орох юм. - Тавантолгой цахилгаан станц байгуулах төсөл Гэрээнүүдийн төсөл, тендерийн техникийн шаардлагыг сонирхогч 4 байгууллагад явуулсан. Геологи инженерийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн. - Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл Тоног төхөөрөмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 7 сая ам.долларыг шилжүүлж тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын засвар, дэд бүтцийн шинэчлэл хийгдэж байгаа ба 1 жилийн хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. - Төрийн орон сууцны корпорацийн төсөл Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100.0 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэх зөвшөөрлийг Хөгжлийн банкинд олгосон. Буянт-Ухаа орон сууц хорооллын барилгын ажилд зориулан эхний ээлжийн санхүүжилт болох 50.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас ТОСК-д олгоод байна. 12
  • 13. -Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих төсөл Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоолоор төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих шийдвэр гарсан. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулахад 50.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг даалгасан. Дотоодод барилгын арматур үйлдвэрлэх "Бэрэн групп" ХХК-ийн төсөл, экспортод зориулж төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх "Монлаа" ХХК, "Монголросцветмет"ХХК, "Монголиан метал майниг холдинг" ХХК-ийн нийт 4 төслийг санхүүжүүлэхээр төслийн бичиг баримтын бүрдүүлэлт, бичиг баримтын судалгаа, үйл ажиллагаатай нь очиж танилцах зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж байна. 13
  • 14. 2.МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР ТӨЛБӨРИЙН ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА 1.1Ирэх онуудад гадаад зээлээр санх жих т с лүү ө ө , х т лб р дө ө ө үү Монгол Улсын Засгийн газар 2014-2016 ондхандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийт 1,258.7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл шинээр авч ашиглах төлөвтэй байна. График№6: Гадаадын зээлээр санхүүжих төсөл /тэрбум төгрөг/ 1.2Засгийн газрын гадаад зээлийн хэтийн т л вө ө Засгийн газрын өрийн үлдэгдэл 2013 онд 3,293.6 тэрбум төгрөг, 2014 онд 3,830.8 тэрбум төгрөг, 2015 онд 4,254.5 тэрбум төгрөг, 2016 онд 4,419.1 тэрбум төгрөг тус тус байна. Үүнд: - Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагуудаас 2013 онд 510.4 тэрбум төгрөг, 2014 онд 577.8 тэрбум төгрөг, 2015 онд 649.4 тэрбум төгрөг болон 2016 онд 227.5 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглахаар төлөвлөж байна. - Засгийн газрын гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт дээр дурдсан ашиглалтуудыг нэмсэн дүнгээр 2013 онд 133.5 тэрбум төгрөг, 2014 онд 138.5 тэрбум төгрөг, 2015 онд 143.7 тэрбум төгрөг, 2016 онд 150.3 тэрбум төгрөгийг төлөх төлөвлөгөөтэй байна. 14
  • 15. 1.3 рийн хязгаарын талаархи судлаачдын байр суурьӨ Өрийн хязгаар нь манай улсын хувьд 40 хувиас хэтэрхгүй байхаар тусгасан байдаг. Гэвч тус хязгаар нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, чөдөр тушаа болж байгаа талаар хэд хэдэн судлаачид санал нийлж байна. тухайлбал; УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатийн2 үзэж байгаагаар болзээлжих эрхийн дээд хэмжээг Засгийн газар 2.5 их наяд төгрөг гэж тогтоосон. Гэвч ДНБ-ий 40 хувьд хязгаарлах болсон тул бидний зээл авах боломжийн дээд хязгаар нь 600 сая ам.доллар болж байна. Монгол улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх, дэд бүтэц, үйлдвэр, төмөр зам, аж үйлдвэрийн парк зэрэг шаардлагатай бүхий л томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд 60 орчим тэрбум ам.доллар хэрэгтэй гэж үзжээ. Харин гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байдаг ба яг тэд байвал оновчтой гэсэн судалгаа байдаггүй ч судлаачид өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Үүнд: Carmen M. Reinhart болон Kenneth S.Rogoff нарын (2010) “Growth in a Time of Debt” судалгаа нь “When gross external debt reaches 60 percent of GDP, annual growth declines by about two percent; for levels of external debt in excess of 90 percent of GDP, growth rates are roughly cut in half” гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна3 . Anis Chowdhury, 20104 “Is there an optimal debt-to-GDP ratio?” судалгаанд ЗГ- ийн өр нь 2030 он хүртэл өндөр хөгжилтэй орнуудын хувьд 60 хувь, хөгжиж буй болон хөгжингүй орнуудад 40 хувьд бол оновчтой гэж үзсэн. Европын төв банкны судлаач Cristina Checherita болон Philipp Rother нарын 2010 “The impact of high and growing government debt on economic growth” судалгаа нь Евро бүсийн орнуудын сүүлийн 40 жилийн мэдээг хамруулан судалсан байна. Тэдний судалгааны гол үр дүнд засгийн газрын өр нь бодит ДНБ -д урт хугацаанд нөлөөлдөг ба ДНБ-д эзлэх ЗГ-н өр төлбөрийн хэмжээ нь 70-80 хувьд хүрсэн үед эдийн засгийн өсөлтөд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоожээ5 . 2 Эх сурвалж: http://www.uildverjilt.mn/yariltslaga-54813506513502.html2013.11.16 3 American Economic Review: Papers & Proceedings 100 (May 2010): 573– 578http://www.aeaweb.org/articles.php?doi=10.1257/aer.100.2.573 4 http://www.voxeu.org/debates/commentaries/there-optimal-debt-gdp-ratio 5 Cristina Checherita болон Philipp Rother нарын 2010 “The impact of high and growing government debt on economic growth” 15
  • 16. НЭГДСЭН ДҮГНЭЛТ Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт эрчимжтэй нэмэгдэх болсон нь олон улсын байгууллагуудаас авах гадаад өрийн боломжит дээд хэмжээг улам бүр нэмэгдүүлэх болсон. Үүнийгээ ч бид үр дүнтэй ашиглаж хэд хэдэн бонд олон улсын зах зээл дээр арилжаалж байгаагаас гадна зээл, тусламжийн хэмжээ ч мөн өсөн нэмэгдэж байна. Гадаад өрийн өсөлт нь гол төлөв эдийн засгийн голлох салбаруудын өсөлтийг хангах, дэд бүтэц, гадаад худалдааны алдагдал, төсвийн алдагдал зэрэгт түлхүү зориулагдаж байна. Харин зарцуулалт, хяналт шалгалт, үр өгөөжийн талаар бодитой судалгаа хийгдэхгүй байгаа нь зарим судлаачдыг эргэлзээтэй байдалд оруулж байна. Монгол улсын хувьд төсвийн орлогын гол эх үүсвэр нь татварын орлого нь байгаа нь маш их эрсдэл дагуулж байна. Харин төсвийн зардлын хувьд урсгал зардалын эзлэх хувь хэмжээ өндөр байгаа нь мөн л эрсдэл дагуулж байна. Үүнээс улбаалаад төсвийн алдагдалаа бууруулах боломж жилээс жил ирэх тусам улам бүр хүндэрсээр байна. Гадаадын өр төлбөрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг хувиараа 40 хувьд бариж байгаа нь эдийн засгийн өсөлт хөгжилд саад учруулж байгаа талаар зарим судлаачид санал нийлж байна. Тухайлбал Монгол Улсын Хөгжлийн банк Японы хөрөнгийн зах зээл дээр “Самурай” бондыг амжилттай арилжаалж байгаа билээ. Гэтэл тус бондын санхүүжилт нь одоог хүртэл Монгол Улсын дансанд орж ирэхгүй байгаа нь улсын өрийн хязгаар 40 хувиас хэтрэхгүй гэсэн заалттай зөрчилд байгаатай холбоотой юм. Ямар ч улсын Засгийн газар нь олон улсын зах зээл дээр хөгжлийн бодлоготойгоо уялдуулсан дэд бүтэц барьж байгуулах, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг хувийн сектор дангаараа хийх боломжгүй үйлдвэрлэлийн салбарыг дэмжих болон төсвийн алдагдалаа нөхөх гэсэн 2 үндсэн зорилгоор бонд гаргаж арилжаалдаг. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлтөө дэмжих, дэд бүтэц барьж байгуулах, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор анх удаа олон улсын зах зээл дээр бонд гарган арилжаалсан нь "Чингис" бонд амжилттай зарагдах гол үндэс суурь болсон гэж олон судлаачид санал нэгтэй байна. Хэрэв тухайн улс нь гадаад зээлээ үр ашигтай зарцуулж чадаж байгаа үед гадаад өрийн хязгаараа өндөр байлгах боломжтой. Өөрөөр хэлбэл манай улсын 16
  • 17. хувьд гадаад өрийн зарцуулалт, хяналт шалгалт, үр өгөөж нь тодорхойгүй байгаа хэдий ч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь манай улсын хувьд ач холбогдол хамгийн өндөртэй байгаа тул гадаад өрийн хязгаараа 40 хувьд тогтоосон хязгаараа нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байна. Гэхдээ гадаад өр төлбөр нь манай улсад эерэг болон сөрөг үр дагваруудтай гэдгийг маш сайн тооцоолж байх хэрэгтэй. Тухайлбал бондын санхүүжилт орж ирэх үед мөнгөний нийлүүлэлт, гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэнэ. Мөнгөнийнийлүүлэлтийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийг бий болгох, хүүний түвшинг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадаад валютын ханшийг сулруулах, төгрөгийн ханшийг чангаруулах зэрэг эерэг нөлөөг эдийн засаг, санхүүгийн системд үзүүлж болох юм. Ингэж эерэг нөлөө үзүүлэх эсэх нь төрийн бодлого, төслүүдийн үр ашиг, хэрэгжилтэд тавих хяналт зэргээс ихээхэн шалтгаална. Харин тухайн бондын хүүний төлбөрийг хагас жил бүр валютаар хөрөнгө оруулагчдад төлөх ба төлбөр хийх хугацаанд тодорхой хэмжээний валют гадагшилж, нийлүүлэлт буурах юм. Таван жилийн хугацаатай бондын үндсэн төлбөрийг 2018 онд, арван жилийн хугацаатай бондын үндсэн төлбөрийг 2023 онд төлөх ба энэ үеүдэд мөн л валютын нийлүүлэлт буурна. Валютын нийлүүлэлт буурах нь төгрөгийн ханшийг сулруулах аюултай юм. Бондын төлбөр хийгдэх дээрх хугацаанд валютын ханш огцом унавал үүнээс үүдэн санхүүгийн хямрал үүсгэж болзошгүй юм. Тухайлбал, 1997 оны Азийн санхүүгийн хямралын гол шалтгаан нь гадаад валютын нийлүүлэлт бууралтаас үүдэлтэй дотоодын валютын ханшийн огцом уналт байсан. Тиймээс бондын төлбөр хийгдэх үеүдэд валютын нийлүүлэлтийг тогтвортой барих, дотоодын үйлдвэрлэл, экспорт нэмэгдүүлэх замаар төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зэрэг бодлогыг авч хэрэгжүүлснээр дараагийн санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлж болох юм. Мөн манай улсын хувьд гадаад өрийн тогтвортой байдалд хүрэхийн тулд хамгийн түрүүнд өндөр хөгжилтэй болон хөгжиж буй бусад улсуудын жишээгээр гадаад өрийн үр ашигтай удирдлага, гадаад өрийн статистикийн арга аргачлалыг нэвтрүүлэх хэрэгтэй. 17
  • 18. АШГИЛСАН МАТЕРИАЛ 1. Монголбанк, (2013) “Монгол Улсын нийт гадаад өрийн статистик” 2. Монгол банк, (2013) “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан – 2012”, Дугаар №1 3. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын 2013.11.02 өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэсэн мэдэгдэл 4. Сангийн яам, (2013) “Монгол улсын 2013 болон 2014 оны төсвийн төсөл” 5. Сангийн яам, (2013) “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн” 6. Carmen M. Reinhart болон Kenneth S.Rogoff (2010) “Growth in a Time of Debt” 7. American Economic Review: Papers & Proceedings 100 (May 2010): 573–578 8. Cristina Checherita болон Philipp Rother нарын 2010 “The impact of high and growing government debt on economic growth” 9. Anis Chowdhury, 2010 “Is there an optimal debt-to-GDP ratio?” 10. Европын төв банкны судлаач Cristina Checherita болон Philipp Rother нарын 2010 “The impact of high and growing government debt on economic growth” 11. World bank debtor reporting system and international monetary fund, 2013 12. http://data.worldbank.org/indicator/DT.DOD.DPNG.CD/countries 13. http://www.voxeu.org/debates/commentaries/there-optimal-debt-gdp-ratio 14. http://politics.time.mn/content/25246.shtml 15. http://www.legalinfo.mn/law/details/9234?lawid=9234 16. http://www.uildverjilt.mn/yariltslaga-54813506513502.html 2013.11.16 17. http://www.aeaweb.org/articles.php?doi=10.1257/aer.100.2.573 18
  • 19. 19

×