Your SlideShare is downloading. ×
М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй болгох нь
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй болгох нь

304

Published on

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
304
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. “ Менежмент: Уламжлал ба шинэчлэл ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний IV бага хурал Сэдэв: “Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй болгох нь” М.Амартогтох Хүний нөөцийн менежмент КТМС 99605884 Ц.Ууганбаяр Олон улсын менежмент КТМС 99874169 Jijgee10@chinggis.com, uuganaa.ts@gmail.com Хураангуй Монгол улсад эдийн засгийн шилжилтийн өнгөрсөн 15 жилийн хугацаанд хямрал, сэргэлт, тогтвортой хөгжлийн мөчлөгүүдийг дамжин, өдгөө зах зээлийн харилцааны нөхцөлд үйлчлэх арга механизм бүхий байгууллагын тогтолцоо бүрэлдсэн билээ. Байгууллагад тулгарсан бүх асуудлын шийдлийг боловсруулдаг хурал уулзалтыг зөв үр ашигтай зохион байгуулахад бид шигүү ойгоор бус энэ замаар олон арван жил замнасан өндөр хөгжилтэй орнуудын туршлага, арга ухааныг судлахын зэрэгцээ өөрийн орны түүхэн уламжлалт менежментийн арга технологийг сэргээн судалж, өнөөгийн нөхцөлд тохирсон механизмыг сонгож, шинжлэх ухаан, практикийн ололт амжилт, шинэ технологийг боловсруулж ашиглах улмаар хурал уулзалтын үйл явцын менежментэд шинэчлэлт хийх шаардлагатай байна. Түлхүүр үгс: Хурал, уулзалт, зохион байгуулалт, хөтөлбөр, менежмент 1
  • 2. Удиртгал “Чингис Хаан 1222 онд Хар хорумыг нэгдсэн Монгол улсын Нийслэл болгож, зохион байгуулалтын хувьд улсын дээд удирдлага нь “Их Хуралдай” хэмээн зарлажээ. Чингис хааны онцгойлон авч үзсэн менежментийн нэг чухал чиглэл бол хамтын удирдлагын зарчим байв. Тэрээр улсын дээд эрхийг барих “Их Хуралдай”-г байгуулж түүндээ ихэс дээдсийг оруулах шинээр хаан сонгох, байлдах, найрамдах зэрэг төрийн онцгой чухал асуудлыг шийдүүлж байсны хамт, хааны дэргэд “сэцдийн зөвлөл” байгуулж, аливаа ажил үйлс явуулахдаа тэдний зөвлөгөөг авдаг байсан нь орчин үеийн ардчилсан төрийн тогтолцоотой ойролцоо байна”. Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн идээ ундаа тойруулан суудлаа засаж, олноороо хуралдах дэг жаяг нь монгол угсаатны онцлог өв юм. Бизнесийн байгууллагууд 1997 оноос зах зээлд өөрийн байр суурь, орон зайгаа бий болгоход маркетингийн үүрэг роль ямар чухлыг мэдэрч, анхаарч ач холбогдол өгөх болсон, 2000-аад оны эхэн үеэс “бид хүнээ хөгжүүлэхгүйгээр бизнест амжилт олохгүй юм байна” гэдгийг ойлгож хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Байгууллагын хамгийн чухал нөөц болох хүмүүсийг ойлголцолд хүргэх, хамтран ажиллуулахаас ирээдүйн амжилт бүтээл шалтгаалж байгаа өнөө үед байгууллагууд хурал уулзалтынхаа зохион байгуулалт, түүний үйл явцын менежментийг боловсронгуй болгон амжилтынхаа нэгэн нууцаа болгох цаг нь болжээ. Саяхан дэлхийн банкны монгол дах салбарын хурал дээр нэгэн америк эмэгтэй “ ... судалгаанаас үзэхэд нүүдэлчин монголчууд нэгдэж, хамтарч ажиллаж чаддаггүй ” гэж ярив. Энэ нь цөөхөн монголчууд бид асар өргөн уудам нутагт нүүдэллэн амьдарч байсантай холбоотой байж болох юм. Гэвч бидний өвөг дээдэс “ Их Хуралдай ”-г хуралдуулж, агуу эзэнт гүрнийг байгуулж байсан түүхтэй. Харин өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал болон улс орныг авч яваа байгууллагуудын хурал уулзалтын менежментийн түвшин ямар байна вэ гэдгийг анхаарах болсныг Америк хатагтайн үг сануулах мэт. Монгол дахь Дэлхийн банкны “ Монголд нийгмийн хариуцлагын орчин бий болгох нь ” сэдэвт илтгэлийн судалгаанаас үзэхэд монголын ард түмэн Улсын Их Хурал, Нам бүлэглэлд итгэх итгэл харьцангуй бага байна. Энэ нь эрхэм гишүүд, төрийн ажилтнууд хоорондын ойлголцол болон асуудлыг хэлэлцэж буй байдал, хурлын үйл явцын доголдолтой холбоотой юм. 2
  • 3. Ард түмний итгэлийн төвшин 80% 69% 70% 60% 60% 50% 40% 37% 31% 30% 20% 14% 10% 0% Улсын Их Хурал Нам Засгийн Газар Ерөнхий Сайд Ерөнхийлөгч Зураг №1 Бид хурал уулзалтын менежментийн түвшний судалгааг дотоодын арван байгууллагаас ажиглалт болон анкетын аргаар авсан. Судалгаанд хамрагдсан байгууллагууд (хавсралт №1-ээс үзнэ үү) долоо хоногт дунджаар 11 оролцогчидтой хурлыг 4 удаа зохион байгуулдаг байна. Судалгаанаас үзэхэд байгууллагуудын хурлын зохион байгуулагчид техник ажиллагаа буюу оролцогчдыг сэргээх үйлчилгээ, тэдний тав тухтай байдлыг хангахад илүү анхаарах хандлага ажиглагдсан. Нэг удаагийн хурал уулзалтын сэргээх үйлчилгээний нэр төрөл дундаж өртөг (хүснэгт №1) № Нэр төрөл Зардал (төгрөг) 1 Кофе, цай 1100 2 Хөнгөн зууш 5500 3 Цэвэр ус 3300 4 Чихэр 1000 5 Печень 1000 Нийт зардал 11900 3
  • 4. Хэдийгээр оролцогчдын тав тухтай байдлыг анхаарах хэрэгтэй ч нэн тэргүүний ач холбогдолтой хурлын оролцогчид болон үйл явцын менежментийг сайжруулах шаардлагатай байна. Хурлын явцын ажиглалтаар хурал уулзалт даргын нөлөөн дор явагддаг гэсэн дүгнэлт гарсан. Үүнийгээ бид байгууллагуудын 28 ажилчдын дунд явуулсан анкетын судалгаагаараа баталсан юм. Таны бодлоор хурал ямар байдлаар явагддаг вэ? 85% 68% 6% ихэнх хугацаанд хурлын удирдагч ярьдаг бүх оролцогчид тэгш оролцдог хэсэг хүмүүс хоорондын яриа болдог Зураг №2 Хүмүүс ажлын цагийнхаа 20-оос илүү хувийг хурал уулзалтад бэлтгэх, оролцох болон түүнтэй холбоотой зүйлд зарцуулдаг. Иймээс байгууллагын хурал уулзалтын өнөөгийн менежментийг судалж, дутагдалтай талыг илрүүлж, боловсронгуй болгох арга замыг эрэлхийлсэн билээ. Энэхүү илтгэлийг хүний нөөцийг үр дүнтэй ашиглах хурал уулзалтын менежментийн тухай ойлголтыг хүмүүст өгөх, түүний сайжруулалтад анхаарлыг нь хандуулах зорилгоор бичлээ. Хурал уулзалтын менежмент Аливаа байгууллагын амжилт бүтээл хүмүүсийн ойлголцол, хамтын үйл ажиллагаанаас хамаардаг. Тиймээс ч дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ-д өдөрт 3-аас илүү хүн оролцсон 24 сая гаруй хурал уулзалт зохион байгуулагддагаас 11 сая гаруй нь албан ёсных байна. Хурал уулзалт гэдэг нь хоёр ба түүнээс дээш хүн тодорхой хугацаанд хамтдаа • мэдээлэл солилцох, бөөгнөрүүлэх • төлөвлөх, асуудлыг шийдэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа юм. 4
  • 5. Хурал ерөнхий үйл явцын загвар (хавсралт №2-оос үзнэ үү)-аар явагдана. Хурал уулзалтын бүтэлгүйтэлтэй холбоотой асуудлын 90% нь түүний үйл явцын менежментэд байдаг. Хурал уулзалтын үйл явцын менежментийн функцийг 1. Хурал уулзалтад бэлтгэх 2. Хурал уулзалтын үйл явцыг удирдах гэсэн хоёр хэсэгт багцлан авч үзлээ. 5
  • 6. 1. Хурал уулзалтад бэлтгэх Хурал уулзалтын бэлтгэл ажил нь хурлыг үр дүнтэй зохион байгуулж, оновчтой удирдах урьдчилсан нөхцөл, суурь болдог. Бэлтгэл ажил нь доорх үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд тус бүрдээ анхааралтай хандахыг шаарддаг. Үүнд: 1.1 Оролцогчдыг бэлтгэх 1.2 Хөтөлбөр ба хурлын танхимыг бэлтгэх Дээрх бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хурлын удирдагч хариуцах ба нарийн бичиг болон бусад дэмжигч ажилтнуудаар туслуулна. Оролцогчдоос авсан хурлын үйл ажиллагааны ажлын үнэлэмжийн судалгаанаас үзэхэд доорх үзүүлэлт гарсан. Хурлын бэлтгэл ажлын үнэлгээ 69% 31% дунд зэрэг хангалттай Зураг №3 Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 69% нь хурлын бэлтгэл ажлыг “хангалттай биш” гэж хариулсан нь доорх ажлуудыг огт хийдгүйтээ холбоотой. Үүнд: • Оролцогчдын тохиромжтой тоог тодорхойлох • Боломжит оролцогчдоос шалгаруулалт хийж сонгох • Хуралд оролцогчид ямар хүчин чармайлт гаргаж байна вэ? Гэдэгт үнэлгээ өгөх • Хуралд оролцогчдын хурлыг самууруулахад бэлтгэлтэй байх 1.1 Оролцогчдыг бэлтгэх Энэ хэсэг нь хуралд хичнээн оролцогчид оролцох вэ? Буюу шийдвэрлэх асуудлынхаа онцлогоос хамаарч хурлын зөв хэлбэрийг сонгох, оролцогчдыг бүрдүүлэх ба шилэн сонгох үйл ажиллагааг тодорхойлно. Хуралд оролцогчдыг доорх үе шатаар бэлтгэнэ. 6
  • 7. Үүнд: • Оролцогчдыг бүрдүүлэх ба сонгох • Оролцогчдын үнэлгээ • Хурлыг самууруулагч хүчин зүйлс 1.1.1 Оролцогчдыг бүрдүүлэх ба сонгох Хурал зохион байгуулагч хурлын зорилго буюу хэлэлцэх шийдэх ёстой асуудлынхаа онцлогийг тодорхойлж түүнд тохирох хурал уулзалтын хэлбэр, оролцогчдын тоог тухайн байгууллагын дүрэм журамд нийцүүлэн тогтооно. Чингис хааны удирдах норм 1:9 байдаг нь XIII зууны үеийн хүчирхэг төрийн тогтолцооны шийдэл буюу аравтын зохион байгуулалтын 1 удирдагч 9 захирагдагчидтайгаа хуралдаж, тэдний санал бодлыг хүлээн авч, хянаж, улмаар дайн тулаанд идэвхжүүлэн удирдахад тохиромжтой гэж үзсэнийх билээ. Өрнөдийн судлаачид 6-9 оролцогчидтой хурлыг зохион байгуулахад хурлын удирдагч оролцогчдоо бүрэн хянах боломжтой байдаг гэж тогтоосон нь Чингис хааны удирдах нормтой адил байна.. Зорилгын цар хүрээнээс хамаарсан хурлын төрөл ба оролцогчдын тоо Оролцогчдын тоо Зураг №4 Хурлын төрөл тодорхойлогдсоны дараа, өөрөөр хэлбэл оролцогчдын тоо тодорхой болоход оролцогчийн шаардлагыг хангахуйц хүмүүсийг судлах үйл ажиллагаа нь оролцогчдыг бүрдүүлэх явдал юм. Харин оролцогчдыг сонгох гэдэг нь тэдгээр нэр дэвшигчдэд шалгаруулалт хийж, хурлын удирдагчийн бий болгосон шаардлагыг бүрэн хангасан оролцогчийг сонгох үйл ажиллагаа юм. 7
  • 8. Нийт оролцогчдын дунд доорх төрлийн оролцогчид байх нь ”Сайн шийдвэр гаргах ” хэлэлцүүлгийг бий болгож чаддаг байна: Оролцогчдын төрөл Сайн шийдвэр гаргалт 1,мэдээллээр хангагч 2,Санал дэвшүүлэгч 4,Эрх мэдэл бүхий мэргэжилтэн 3,Мэргэжлийн дадлага туршлагатан Зураг №5 Оролцогчдыг сонгох ерөнхий шалгуур • Оновчтой зөвлөгөө өгч чадах эсэх • Хангалттай мэдээллийн хуримтлалтай юу? • Багаар ажиллах чадвар • Харилцааны чадвар Загвар болох “BANK of AMERICA”-ийн хурлын оролцогчдын чадварыг үнэлэх анкетыг хавсралт №3-аас үзнэ үү. 1.1.2 Оролцогчдын үнэлгээ Хуралд оролцогчдын хувь нэмрийг үнэлэх шаардлага урамшуулал, хурлын үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бий болно. Хуралд хэлэлцэгдэж буй асуудлыг шийдэхэд хэн ямар хүчин чармайлт гаргаж, санаа бодлоо хандивлаж байна гэдгийг үнэлснээр оролцогчдыг идэвхжүүлэх, дараагийн хуралд урих нөхцөл болдог. Үнэлгээний дүн нь байгууллагын цалингийн системтэй холбогдож болдог. Үнэлгээг хавсралт №4-ийн хүснэгтийг ашиглаж оноо өгөх байдлаар бэлтгэж болно. 1.1.3 Хурлыг самууруулагч хүчин зүйлс Хурал уулзалтын удирдагчийн анхаарал тавих ёстой, бэлтгэлтэй байхыг шаарддаг нэг зүйл бол оролцогчийн сөрөг үйлдэл буюу хурлыг самууруулагч хүчин зүйлс юм. Хуралд оролцогчдын • мэргэжил 8
  • 9. • үзэл бодлын зөрүү • баримталдаг зарчим, үнэт зүйлс • хувь хүний философи, • амьдралын хэвшил • зан чанар, • сонирхлын ялгаатай байдал нь хурлыг самууруулагч хүчин зүйлсийг бий болгож байдаг. Ажиглалтаар тогтоосон түгээмэл самууруулагч хүчин зүйлсийг үзүүлбэл: хурлыг самууруулагч хүчин зүйлсийн үнэлгээ (оролцогчдын хувиар) 70% 60% 50% 40% 30% 20% 10% 0% 60% 40% 40% 20% Хоцролт Гар утас Зорилгоос хазайсан зүйл ярих Хувийн шинж чанартай үйлдэл 50% 30% Маргаан гарах Техник хэрэгслийн хангалтгүй байдал Зураг №6 Үүний уршгаар хурлын үйл ажиллагаа мухардалд орох эсвэл үр ашиг буурч, хурал амжилтгүй төгсдөг. Иймээс амжилтад хүрэхийн тулд самууруулагч хүчин зүйлст бэлтгэж, тэдний тактикийг ойлгох хэрэгтэй. Хуралд оролцогчдын тактикийг ойлгох Тактик гэдэг бол хурлын явцад гарч ирдэг зүйл. Оролцогчид өөрсдийн бодол санаагаа хэрэгжүүлэхийн тулд тактикийн бодлого явуулдаг. Хэрэв оролцогчийн тактик амжилттай хэрэгжвэл нэг хүний нөлөөлөл бүхий шийдвэр гарах магадлал өндөрсөнө. Иймээс хурлын удирдагч оролцогчдын тактикийг танин мэдэж хариу арга хэмжээ авах ёстой байдаг. Удирдагчийн хийх зүйлс: • түлхүүр (гол) тоглогчдыг таньж мэдэх • түлхүүр оролцогчдын тактикийг ойлгохыг оролдох • боломжийн саналуудыг дэмжих • оролцогчдын тактикийг хувийн зан чанартай нь холбох 9
  • 10. • оролцогчдын тактикийн эсрэг бодол санаагаа тулгахгүй байх Хурлыг самууруулах тактикийг урьдаас мэдрэх (хүснэгт №2) Оролцогчдын тактик Ялан дийлэх: Мэдээлэл сайтай боловч асуудлыг ихэвчлэн өнгөн талаас нь хардаг Давамгайлах: Өөрийн үзэл бодлоо чанга дуугаар илэрхийлж байдаг Орилогч: Маш их цаг үрдэг энэ тактик хурлыг хамгийн ихээр самууруулдаг Уур хилэн: Хэн нэгэн оролцогчийг айлгаж, хурлын танхимд сөрөг уур амьсгал бий болгодог Хурлын удирдагчийн ажиллагаа Хэн энэ бүхнийг хийж буйг олох хэрэгтэй Давамгайлж буй хүнтэй ярилцаж үзэх хэрэгтэй Орилогчийг зогсоож, өөр оролцогчдод ярих боломж олгох арга замыг хайх Уурласан оролцогчийг тайвшруулахыг оролдох. Энэ арга үр дүнгүй бол түүнийг хурлын танхимаас гаргах хэрэгтэй 1.2 Хурал уулзалтын хөтөлбөр ба танхимыг бэлтгэх Хурлын хөтөлбөр нь хурлын оролцогчдод газрын зураг шиг ашиглагдах зүйл юм. Түүнгүйгээр оролцогчид ажлаа төлөвлөх, өөрийн стратегиа боловсруулах боломжгүй. Хурлын удирдагч асуудлыг хэлэлцэх хугацаа, хурлын бүтцийг урьдчилан тооцож, хөтөлбөрт тусгадаг. Ингэхдээ доорх хүчин зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй. Насанд хүрсэн хүний анхаарал төвлөрлийн хугацаа Анхаарал төвлөрөл минут эхлэл 15 60 75 Зураг №7 Судалгаанаас харахад дийлэнх оролцогчдын анхаарал төвлөрөх хугацаа нь 1015 минут өндөр төвшинд байдаг. Үүний дараа тэдний анхаарал төвлөрөлт 45 минутын турш уналтад орно. Гэвч эргээд 15 минутын сэргэлт явагддаг байна. Энэ үед хурлын удирдагч хөтөлбөрийг хатуу мөрдсөнөөр хурал цагтаа амжих боломжтой. Хөтөлбөрийг чанд баримтлах нь хурлын процесийг илүү үр дүнтэй эрч хүчтэй болгодог. 10
  • 11. 1.2.1 Оролцогчдын байршлын төрөл Оролцогчдын байршлын зохицуулалт хурлын дарга буюу удирдагчаас шууд хамаардаг (хавсралт №5-аас үзнэ үү). Доорх графикаас өнөөгийн байгууллагуудын байршлын зохицуулалтыг харж болно. Хурал уулзалтын байршлын зохицуулалт 2% 19% тогтсон 32% тогтсон бус тухайн үед зааж өгдөг холимог 27% тактикийн 20% Зураг №8 (хүснэгт №3) Хэлбэр • • • Тэгш өнцөгт • • • • • • Дугуй буюу тойрог хэлбэр • Онцлог Тактикийн суудал Оролцогчдын анхаарал олон зүйлд сарних магадлалтай Зардал ихтэй байж болзошгүй Оролцогчдын идэвх амархан буурдаг Зөвхөн зорилгодоо чиглэсэн Бэлтгэл ажлыг хялбархан хангаж болдог Оролцогчдод өөр юм хийх зав чөлөө олгодоггүй Ажиглалт хийхэд тун тохиромжтой Хамгийн үр ашигтай байршил гэж эрдэмтэд үздэг. Чингис хаан өөрөө хойморт сууж, хуралдаанд оролцогчдыг тойрог хэлбэрээр байршуулдаг байснаар тэдэнд ажиглалт хийж, хэлэлцэх асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулах шаардлагыг тавьж чаддаг байжээ. 11
  • 12. 1.2.2 Хурлын байршил, түүний төрөл Хурлын хөтөлбөрт хурал хаана зохион байгуулагдахыг зааж өгсөн байдаг. Хурлын удирдагч хурлын онцлогоос хамааруулан хурлаа хаана зохион байгуулахаа шийддэг. 2. Хурал уулзалтын үйл явцыг удирдах Удирдагчгүй хурал нь “Дэмий цагаа үрэх” гэдэгтэй адил. Хурлыг удирдахын тулд өргөн хүрээг хамарсан ур чадвартай байх ёстой. Хурлын удирдагчийн гол үүрэг нь хөтөлбөрийн дагуу хурлыг үйл ажиллагааг удирдаж, амжилттай төгсгөх явдал юм. Хурлын гол үйл явц Асуудал үүсэх Асуудлыг шийдэх орчин бий болгох • Хурлын үйл явцыг удирдах Шүүлт хийх Шийдэл буюу үр дүн Асуудлыг шийдэх орчин бий болгох хэсэгт хурлын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байх шаардлагатай бөгөөд хурлын удирдагч товлосон цаг хугацаандаа оролцогч бүрт ойлгомжтойгоор үүссэн нөхцөл байдлыг танилцуулж, хурлын зорилгыг тодорхойлно • Хурлын үйл явцыг удирдах хэсэгт оролцогчид ямар нэг сөрөг нөлөөлөлгүйгээр санал бодлоо илэрхийлж, зөвлөмжөө өгч байх ёстой. Хурлын удирдагч нөхцөл байдал дах шийдлийг дэмжиж, оролцогчдын дунд ойлголцол, санал нийлэлт бий болгох зохицуулалт хийнэ. Эндээс шийдвэрүүд бий болно. • Шүүлт хийх хэсэгт шийдвэрийн үр ашгийг хэмжиж, түүний талаарх мэдээлэл боловсруулна. Дараа нь шийдвэрийн хэрэгжилтийг төлөвлөнө. Ажилтнууд хурлын удирдагч буюу даргаа үнэлсэн доорх диаграммаас “тэд удирдагчдаа сэтгэл хангалуун байдаг” гэсэн дүгнэлтийг өгч болох боловч удирдагч ямар байх ёстойг мэддэггүй ажилчид төөрөлдсөн байх магадлалтайг дараагийн судалгаанаас харж болно. 12
  • 13. Хурлын үйл явцын удирдлагын үнэлгээ 90% 80% 70% 60% 50% 40% 30% 20% 10% 0% 81% 19% хангалттай маш сайн Зураг №9 Хурлын удирдагч хурлын эхэнд хэлэлцэх асуудлаа тодорхой танилцуулдаггүй гэж нийт судалгаанд хамрагсадын 40% нь хариулсан бол тэдний 60% нь хурлын төгсгөлд гарсан шийдвэр, үр дүнг зарладаггүй гэсэн байна. Яг цагтаа эхлэх Тэмүжин хэрэйдийн Тоорил хаан болон Жамуха андтай хамсан Мэргэдийг дайлаар мордох үед цаг барилтын асуудлыг тод томруун гаргаж ирсэн байдаг: ... Жамуха нэгэнт ирээд гурав хоног хүлээжээ. ... Жамуха үгүүлрүүн: “ Бороо тохиолдовч болзооноос хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж монгол үгээр хэлэлцэж “ ЗА ” гэж андгайлсан биш билүү?” гэвэл Тоорил хаан үгүүлрүүн: “ Тогтсон болзооноос гурван өдөр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамуха дүү минь мэд ” гэв. Болзоо хожимдсон тухай ийм үгийг өнгөрөв /МНТ 108 зүйл/. Хурал яг цагтаа эхлэх нь удирдагчийн гараа учир хариуцлагатай байхыг шаарддаг. Тиймээс хурлын удирдагч хурал эхлэхээс өмнө ирж, бэлтгэл ажлыг шалгах ёстой. Товлосон цаг болмогц хурлыг эхлүүлнэ. Хоцорсон оролцогчдын шалтгааныг мэдсэн байх хэрэгтэй байдаг ч тэдэнд цаг үрэх хэрэггүй. Учир нь энд цаг хугацааны өртөг өндөр байдаг. Барууны орнуудад хоцордог цагийн хязгаарыг 5 хэсэгт хуваадаг байна. (хүснэгт №4) Хоцорсон минут 5 хүртэл 15 хүртэл 20-30 хүртэл 40 хүртэл 40-с дээш тайлбар Байж болох хугацаа Үл ялиг уучлалт гуйх хугацаа Хөнгөн маягаар гомдох хугацаа Бүдүүлэгт тооцогдох хугацаа Санаатайгаар бүдүүлгээр доромжилсонд тооцох хугацаа 13
  • 14. Дээрх ангиллаар авч үзвэл 4 оролцогч “Хөнгөн маягаар гомдох хугацаа” – д хоцордог бол хурлын удирдагчид “Санаатайгаар бүдүүлгээр доромжилсонд тооцох хугацаа” эсвэл “Бүдүүлэгт тооцогдох хугацаа”-д хоцордог байна. Хурал цагтаа багтаж амжилттай төгсөхөд оролцогчдын хоцролт ихээхэн сөрөг үр дагаврыг авчирдаг. Бидний ажиглалтын судалгаагаар 3 уулзалт тутмын 2 нь хугацаандаа амжилттай төгсөж чаддаггүй нь тогтоогдсон бөгөөд энэ нь оролцогчдын хоцролттой шууд хамааралтай юм. Санал нийлэлт бий болгох Хурлыг удирдах чадвар гэдэг бол санал нийлэлт бий болгох явдал юм. Хүмүүс жижиг жижиг зүйлд санал нийлснээр бага багаар нэгддэг. Эцэст нь санал нэгдэж, тодорхой шийдэлд хүрдэг. Санал нийлэлтийн үйл явц Санал нийлэлтийг оновчтой болгодог, дэмжигч нь харилцан ажиллагааны арга юм. Энэ аргын үед удирдагч доорх үүргүүдийг гүйцэтгэдэг. Саналаа хэлэх • Ойлголцох Санал нэгдэх Хариуцлагыг хуваах Оролцогч бүр өөрийн хандлагаар үүссэн нөхцөл байдлын нэг талыг шийдэх ёстой. • Хамтран ажиллах хандлага Оролцогч бүрийг үр ашигтай байдлаар хамтран ажиллуулах • Стратегийн бодлого Хүссэн үр дүнд хүргэх чиглэлийг сонгох • Харилцааг дэмжих Хүмүүсийн ойлголцлыг дэмжих. Оролцогчид өөрийгөө илэрхийлэхэд нь туслах харилцааг дэмжих гэдэг нь үйл явцын хэвийн байдлыг хангах явдал юм. Үүнийг хэрэгжүүлэхэд • Хориглолт • Хөндлөнгийн оролцоог ашигладаг. 14
  • 15. Хамтран ажиллах хандлага Хариуцлагыг хуваах Стратегийн бодлого Харилцааг дэмжих Зураг №8 хэлбэр (хүснэгт №5) Хориглолт Асуулт асуух Чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх Шудрага байхыг сануулах ... Хөндлөнгийн оролцоо Хоолойгоо хүржигнүүлэх Яриаг нь таслахгүйгээр туслах Дохио зангаа хэрэглэх Хошигнол, алиалал хэрэглэх Хурал уулзалтад оролцогчдын дүрүүд Дэмжигч, бичигч дүрүүдийн гол үүрэг нь хурлын удирдагчийн ачааллыг багасгах явдал юм. Хурлын удирдагч оролцогчдоо хурлын агуулга, үйл явцын ялгааг ойлгуулахын зэрэгцээ өөрөө амжилтын хэмжигдэхүүнүүдийг санаж байх ёстой. Оролцогчид энэ ялгааг мэдсэнээр хурлын хэвийн уур амьсгалыг хадгалж чаддаг. Агуулга ба үйл явцын ялгаа (хүснэгт №6) Агуулга Бид бүхэн юу хэлэлцэх ёстой вэ? Үйл явц Асуудлыг юуны тулд яаж, ямар аргаар шийдвэрлэх вэ? Хурлын амжилтыг хэмжих гурван үзүүлэлт (хүснэгт №7) № 1 Үзүүлэлт Үр дүн 2 Үйл явц Дэд үзүүлэлт • Санал нэгдсэн байдал • Тодорхой, ойлгомжтой байдал • • Оролцогчдыг дэмжсэн үү? Мэдээлэл солилцоо чөлөөтэй чадсан уу? байж 15
  • 16. 3 Харилцаа холбоо • • Илэн далангүй шударга байсан уу? Бие биеэ хүндэтгэж, эелдэг байв уу? 2.1 Оролцогчдын хувийн зан чанартай зохицох Хурлын удирдагч хурлын явцад янз бүрийн зан чанартай оролцогчидтой тулгарах учраас хурлын өмнө яаж оролцох вэ? гэдэг дээр өөртөө цаг гарган бодох хэрэгтэй. Ичимхий төрлийн хүн хурлын явцад оролцохгүй хурлын удирдлагыг алдагдуулдаг. Тиймээс хурлын удирдагч хүн энэ бүгдийг шийднэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Ажилчдад тохиолддог нийтлэг бэрхшээлээс үзвэл удирдагч оролцогчдын хувийн зан чанартай зохицох хэрэгтэй болсон байна. • Зарим хүмүүс өөрийгөө илэрхийлж чадахгүй байх • Чимээгүй болох • Хэлний бэрхшээл • Дарга маш их ярих Хурлын удирдагч эрх мэдлээ хэрхэн буруугаар ашигладаг вэ? Байгууллагын удирдлагуудад нийтлэг ажиглагдсан дутагдалтай тал: (хүснэгт №8) Эрх мэдэл хэтэрүүлэлт Хурлын нийт цагт эзлэх хувь маш их ярьдаг: Оролцогчдод боломж олгохгүйгээр ярих 40%-80% Оролцогчийг үл хайхрах Уурлах: нүүрний байдлаа өөрчлөх 10%-30% 5%-10% (хүснэгт №9) № 1 Хэтэрүүлгийн онцлог Тал тохой татах буюу хэн нэгний ятгалгад орох, нэг талыг баримтлах 2 Шийдэмгий бус эргэлзсэн байдалтай байх 3 Арга заль хэрэглэх Жиш: хэн нэгний ярихыг хориглох... Уурлах 4 Шинж тэмдэг Хэн нэгний саналыг үл ойшоох байдал ашигладаг Шийдвэрт хүрч чадахгүй болмогцоо оролцогчдоос дахин дахин асууж, тэдний дэмжлэг болон дүгнэлтийг хардаг. Шийдвэрт маш хурдан хүрдэг Дуу хоолой, нүүрний хувирлаас харагддаг Хурлын удирдагчийг хэрхэн донгодох вэ? 16
  • 17. Удирдагч өөрийн давуу эрхээ ашиглан шийдвэр гаргах, хурлаас хоцрох, хурлыг хойшлуулах, хэн нэгний эсрэг байх гэх мэт доголдол үүсгэж байдаг. Оролцогчид удирдагчдаа хяналт тавих, түүнд сануулга өгч байх ёстой. 17
  • 18. Энэ тухайн удирдагч өөрийн алдааг засах, гаргасан шийдвэрийг дахин нягтлах боломжийг бий болгодог. Бидний судалгаагаар оролцогчид өөрийн бодлоо удирдагчид хааяа л хэлдэг. Харин түүнд сануулга хэзээ ч өгдөггүй байна. Сануулга өгөх загвар Дараагийн уулзалтад шинэ удирдагчийг сонгох Удирдагчид одоогийн нөхцөл байдлыг ойлгуулж мэдэгдэх Албан хурал Итгэлгүй санал хураалт болсныг гишүүдэд сануулах, тэдний санал хүсэлтйиг авах Зураг №10 Төвөг учруулагчийг удирдах Эерэг, сөрөг зорилготой төвөг учруулагчид хурлын боломжит үр ашигт цагийн 10-60 хувийг идэж болохыг бид ажиглалтаар тогтоосон. Үүнийг багасгахын тулд хурлын удирдагч тэднийг аль болох богино хугацаанд таньж, эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. (хавсралт №6-аас үзнэ үү) 2.2 Журам сахилт Дүрэм журмын зөрчил нь зориудын замбараагүйтэл, сонирхлын зөрчилдөөнөөс үүдэн бий болдог. Удирдагч үүнийг өөрийн арга барилаар зохицуулах ёстой. Үүнтэй холбогдох түүхэн баримтыг үзэж болно: ...Татаарыг сөнөөж, бүгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай, Чингис хаан, алтан ургаа цуглуулж, нэг гэрт ороод, их зөвлөлдөөнийг хийв. Чингис хаан зарлиг болруун: “Бид ургаараа их зөвлөлдөөн хийснийг Хасар гаргаж хэлээд бидний цэргүүдэд маш их хохирлыг учруулав. Үүнээс хойш их эе зөвлөлдөөнд Хасарыг бүү оруул хэмээн зарлиг гаргажээ... /МНТ 158/. Эндээс бидний өвөг дээдсийн Их Зөвлөлдөөний дэг журмыг харж болно. Чингис хаан шударга үнэнч занг эрхэмлэж, худал хуурмагийг үзэн яддаг байсны тод жишээ нь “ Жамух, нөхөддөө баригдаж ирээд Чингис хаанд хэлүүлсэн нь: ... Бор элээ Борлог нугасыг Барих болов. 18
  • 19. Боол зарц Бодот эзэндээ Босч халдав ... гэжээ Жамухын тэр үгэнд Чингис хаан зарлиг болруун: Хаан эзэндээ халдсан хүнийг яаж орхих вэ? Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ? Хаан эзэндээ халдсан харц ардыг ураг төрлий нь хүртэл устга гэж зарлиг болов.” /МНТ 200/ Эндээс “удирдагчийн төвийг сахисан, хатуу, шударга байх” гэсэн зарчмыг харж болно. Хурал, уулзалт зорилгоо биелүүлж, хугацаандаа амжилттай төгсөх нэг нөхцөл нь хурлын дэг журам сахилт юм. (хавсралт №7оос үзнэ үү) Байгууллагууд хурлын хөтөлбөртөө дэг журмын заалтыг сануулга байдлаар тусгах зайлшгүй шаардлагатай. Дүгнэлт Хүмүүс бид суралцах, мэдээлэл солилцох, хэн нэгэндээ тулгарсан бэрхшээлийг шийдэх гэх мэт янз бүрийн шалтгаанаар цугларч, бөөгнөрч байдаг. Нэгэнт уулзаж, хүмүүсийн бөөгнөрөл явагдсан бол түүнд оролцогчид өөрсдийн онцлог чадвар, тодорхой хэмжээний цаг хугацаагаа зарцуулан ямар нэг процессийг бий болгож байдаг. Цаг хугацаа, хүний онцлог чадвар нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй зүйл учраас эдгээрийн хариуд тохирсон ач тусыг нэхэх нь зүйн хэрэг юм. Үр дүнг нэхэхийн тулд одоогийн хурал уулзалтын өөрийн өртгийг мэдэж, хурлын бэлтгэл, үйл явцын менежментэд өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Хийх ёстой өөрчлөлтийг багцалбал: Бэлтгэл ажлын хүрээнд: • оролцогчдын тоо буюу хурлын хэлбэрийг зөв тодорхойлох • оролцогчдыг идэвхжүүлэн хоорондын санал, мэдээлэл солилцоог дэмжих аргаа сонгох • хамгийн гол асуудал болох хурлыг хугацаанд нь амжилттай төгсгөхийн тулд хурлыг самууруулагч хүчин зүйлсийг таамаглаж, оролцогчдын тактикийн хариу барих урьдчилсан төлөвлөгөөтэй байх • хурал уулзалтын нэг хэсэг болсон хурлын хөтөлбөрийг бэлтгэхдээ оролцогчдын байршлыг аль болох тойрог хэлбэртэйгээр зохион байгуулж, мэдээлэл, хавсралтуудыг маш тодорхой болгох 19
  • 20. Үйл явцын удирдлагын хүрээнд: • хурлыг яг цагт нь эхлүүлэх • хурлын эхэнд бүх оролцогчдод ойлгогдохоор зорилго болон хэлэлцэх асуудлаа танилцуулах • оролцогчдын санал нийлэлтийг бий болгох. Үүндээ оюуны дайралтын арга, чиглүүлэх арга, хамтын ажиллагааны арга гэх мэт дэмжигч аргуудаас тухайн хэлэлцэх асуудал, оролцогчдын онцлогтой тохирсон аргыг сонгох • агуулга ба үйл явцын ялгааг оролцогчдод сануулах • оролцогчдын зан чанартай зохицох, тэднийг нээх, хязгаарлалт хийх • удирдагчийн үндсэн үүрэг болох хөтөлбөрийг нарийн чанд баримтлах, дүрэм журам зөрчигчид арга хэмжээ авах • хурлын төгсгөлд санал нэгдсэн шийдвэриийг, хурлын үр дүнг бүх оролцогчдод ойлгомжтойгоор зарлана. Дээрх өөрчлөлтийг хийхийн тулд хурлын удирдагч доорх үндсэн чадварыг эзэмшсэн байх ёстой: • Хурлын удирдагч цаг барилтыг дээд зэргээр баримталсан. • өөрөө өөрийгөө үнэлдэг • Гол санааг чадварлагаар дүгнэдэг • Олон төрлийн оролцогчидтой ажиллаж байгаа үед шийдвэрийг уян хатан гаргадаг • Оролцогчдын бодол санаагаа хуваалцаж байх үед хүлээцтэй Аливаа зүйлийн өртгийг тооцсоноор ашгийн боломжийг хардаг. Хэдийгээр хүний нөөцийн зардал, шийдвэрийн хэрэгжилттэй холбогдсон хурал уулзалтын өртгийн тооцоолол харьцангуй үзүүлэлт боловч хуралд хариуцлагатай хандах сэтгэгдэл төрүүлэхийн тулд зардлын дүнг математик аргаар тооцсон болно. Oxford-ын Их Сургуулиас гаргасан зардлын “АС” томъёололд судалгааны дүнг оруулбал: Нэгж хурлын дундаж зардал=хурал үргэлжлэх цаг*(Талбайн нэг цагийн түрээс+оролцогчдын тоо*тэдний нэг цагт ногдох дундаж цалин)+цахилгаан, сэргээх үйлчилгээний өртөг+оролцогчдын тоог*тэдний нэг цагт ноогдох нэмэгдэл 20
  • 21. Арилжааны банкны нэг удаагийн хурал уулзалт дунджаар 38500 төгрөг Судалгаанд хамрагдсан байгууллагуудын хурал уулзалтын дундаж өртөг 34600 төгрөг байна. Дээрх зардлын 70 гаруй хувь нь цалингийн зардал болно. Өндөр ач холбогдол бүхий хурал уулзалтад дээрх дундаж зардал өчүүхэн төдий боловч үр ашиггүй олон тооны хурлын хувьд томоохон тоо болж мэдэх юм шүү!. Монголчууд бид өдөр бүр мянга мянган хурал уулзалт зохион байгуулж, шийдвэр гаргаж, аж амьдралаа хөтлөн авч явж байна. Гэтэл бидний 3 уулзалт тутмын 2-нь амжилтгүй болж байгаа нь хурлын менежментэд шинэчлэлт хийх хэрэгтэйг илтгэж байна. Ингэхдээ эрс шинэчлэл хийдэг Барууны “хайгч” стратегийн оронд Японы кайзен буюу байнга сайжруулагч систем, “ чулуун хана ”-ны стратегийг баримтлан өрнөдийн менежментэд Бенчмаркетинг хийх, уламжлалт технологийг сэргээх ёстой юм. Эцэст нь дүгнэхэд хурал уулзалтын менежер хурлыг илүү ардчилсан, оролцогчдын эрх, үүргийг хүлээн зөвшөөрч, тэдний бүтээмжийг дэмжсэн арга барилыг бий болгох нь чухал байна. Ашигласан ном 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. Нэр Mastering meeting Managing meeting How to run a meeting Human Resource Management Монголын нууц товчоо Менежмент Чингис хааны менежмент Монгол Улсын Хуулиуд “Хурал, Зөвлөгөөн зохион байгуулах” Зохиогч Interaction Associates 1993 Oxford University 2004 Harvard University 2002 Byars Rue 1992 Хамтын бүтээл 2005 Х.Пүрэвдагва 2005 11 дэхь хэвлэл 1992 Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим Ашигласан материал 10. Азийн сангийн илтгэл 11. Дэлхийн Банк “Монголд нийгмийн хариуцлагын орчин бии болгох нь” илтгэл 12. Алтан гадас сэтгүүл 2006/1 №25 13. НҮБ хурлын хөтөлбөрүүд 14,www.facilitator.com 15,www.management.org 16,www.effectivemeeting.com 17,www.proceduremeeting.com 21
  • 22. 18,www.undp.mongolia.mn 22
  • 23. Хавсралтууд Хавсралт №1 Судалгаанд хамрагдсан байгууллагуудын жагсаалт № 1 Байгууллагын нэрс “МонСам” ХХК 2 “Мөнх-Аялгуу” ХХК 3 4 Азийн сан Монгол дах Дэлхийн банкны салбар “ Таван Богд Трейд” ХХК “Бизнес мэдээллийн төв” “ Зоос Банк ” “ Капитрон Банк ” “ Голомт Банк ” “ Bridge Group ” 5 6 7 8 9 10 Үйл ажиллагааны чиглэл Нэг удаагийн зүү, тариурын улсын үйлдвэр Хүнсний жижиглэн худалдаа болон гурилан бүтээгдэхүүний үйлдвэр Ашгийн бус байгууллага Ашгийн бус байгууллага Бизнесийн байгууллага Бизнесийн байгууллага Бизнесийн байгууллага Бизнесийн байгууллага Бизнесийн байгууллага Бизнесийн байгууллага Хавсралт №2 Хурлын үйл явц Эерэг үйл явц Яг товлосон цагт эхлүүлэх Цагтаа багтаж шийдэл гаргах Оролцогчид үр ашигтай оролцох Хүлээн зөвшөөрхүйц шийдвэрийг байгуулах Бүх сонголт судлагдаж, шинэчлэгдсэн байх, Хэлэлцээр хийж, буулт хийх Санал нийлэх Сөрөг үйл явц Оролцогчид хоцрох эхлэх Хөтөлбөр дэх асуудлыг шийдэх өөр асуудлын санаагаа олж авах Зорилго тийш хөдлөх Шийдэлд хүрэх Хурлыг хаах Болох ёстой хөтөлбөрөөс хазайх Оролцогчид хооронд хэрүүл маргаан гарах Дэмий юмнаас хэрүүлийг дэвэргэх Хэлэлцүүлгийн эцэст мухардалд орох Хурал уулзалт бүр мөсөн шийдвэргүй байх Хавсралт №3 Оролцогчдын чадварыг үнэлэх Оролцогчид хурлын явцад тодорхой үнэлэмж гаргаснаар хурлын шийдвэр гаргахад хялбар болно. Та асуултуудыг үнэнч шударгаар бөглөөрэй. Асуултуудад хариулж дууссаны дараа та оноогоо нэмж гарган өөртөө анализ хийгээрэй. Нөхцөлүүд 1. Хэзээ ч үгүй 2, Заримдаа 3, Олон удаа 4,Үргэлж 23
  • 24. 1, Би ярьж эхлэхээсээ өмнө бусад ярилцагчдаа шийдвэр, асуудлаа дуусгахын зөвшөөрдөг. 1 2 3 4 2, Би шийдвэр гаргахдаа эсвэл санаа бодлоо гаргахдаа маш их өөртөө итгэлтэй байдаг. 1 2 3 4 3, Хэрвээ миний буруу байвал бууж өгөх боломжтой байдаг. 1 2 3 4 4, Би бухимдсан үедээ дуу хоолойгоо барьж чаддаг. 1 2 3 4 5, Би оролцож байгаа бүх хуралдаа албаны хувцасладаг. 1 2 3 4 6, Би хурал дээр бусад хүмүүсийн ярьж байгааг маш анхааралтай сонсдог. 1 2 3 4 7, Би оролцож байгаа бүх хурал дээр тодорхой хэмжээгээр бэлддэг. 1 2 3 4 8, Би өмнөх хурлын минутыг дахин шалгадаг. 1 2 3 4 Хавсралт №4 Хуралд оролцогчдын хувь нэмрийг үнэлэх загвар № 1 2 3 4 5 6 үзүүлэлт Хурал уулзалтад авчирсан чухал баримт, мэдээлэл Оновчтой зөвлөгөө Өөрийгөө илэрхийлж буй байдал Санаачилга Урьдын амжилт ............................................. Оноо Оноог тухайн хурлын болон шийдвэрлэх асуудлын онцлогоос хамааруулж тогтооно. Хавсралт №5 Тактикийн байрлал Хурлын даргын суудлаас хамаарч бүх суудлын байршил нь шалтгаалдаг. Үндсэн суудал бол ширээний толгой хэсэгт суух байдаг. Тактикийн суудлын үндсэн хэсэг нь оролцогчдын суудлын хуваарилалтаас шалтгаалдаг. Уг хурлын 24
  • 25. үед юу хүсж байгааг үндэслэн суудлаа зөв сонгож суух хэрэгтэй. Хурлын ширээний суудлыг хуваарилахдаа мэдлэг, чадвар дээр үндэслэн маш нарийн боловсруулж төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Удирдагч руу харсан төвийг сахигч Хурлыг эсэргүүцэгч удирдагчийн хажууд суудаг Хуралд идэвхитэй оролцдог байрлал Шийдвэр гаргагч томоохон үүрэг гүйцэтгэгч, удирдагч хүн Хурлын удирдагч Гол хурлын оролцогч Төвийг сахигч бүгдийг тодорхой харж сонсож байдаг Хурлыг эсэргүүцэгчид тохирсон байрлал Дутагдалтай хүний байрлал Хурал дээр илүү их ярьдаг хүний байрлал Хурал дээр илүү их ярьдаг хүний байрлал Хурлын удирдагч 25
  • 26. Шийдвэр гаргахад тохиромжтой байрлал Хурлын удирдагч хаана ч сууж болно Шатлан захирах үеийн хэлбэр Хурлын удирдагч толгой хэсэгт сууна Хурлын идэвхигүй оролцогч сууна Хамтран санал солилцох хэлбэр Хурлын удирдагч оролцогчдын дунд сууна Хурлын байршлын төрөл 26
  • 27. № Хурлын байршил Давуу болон сул тал 1 Таны албан тасалгаа • Бүх лавлах материалууд таны гарт Таны уулзалтын байх болно. ширээ болон хэд • Таны эрх мэдэл өснө. хэдэн сандал байхад • Утас дуугарах эсвэл хүмүүс саад болно. болно. 2 Туслах ажилтны өрөө • • 3 4 Байгууллагын хурлын албан тасалгаа Ажилчдын хурлын өрөө Байгууллагаас гаднах хурлын өрөө • • • • • 5 6 Хурал, зөвлөгөөний танхим Олон хүнтэй хурал цуглаан зохион байгуулж байгаа үед ашиглах нь тохиромжтой. Хотоос гадна хурлыг зохион байгуулах • • • • • • Туслах ажилтны статус өсөх магадлалтай. Хэрэв хурлын өрөө жижигхэн байвал тав тухгүй байх болно Хэрэв энэ өрөөг ашигласнаар компаний оролцогч хүмүүс давуу байдалтай болно. Бусад компаний хүмүүс энэхүү байдалд тухгүй болно. Хэрэв нууц байлгахын хүссэн үед маш тохиромжтой Магадгүй хурлын үнэ цэнэ алдагдаж, олонд хүрч чадахгүй. Хурлын товлосон цаг солигдох магадлалтай. Олон тооны оролцогчид хамрагдсан үед ашиглана. Техник болон аюулгүй байдлаар хангагдана. Хүрэлцээгүй зүйлгүй, бүх зүйлээр хангагдана. Бүх дэлхий дахинаас оролцогч ирж байгаа үед тохиромжтой. Оролцогчдын ирэх цаг хорогдох болно. Ихэвчлэн НҮБ г.м байгууллагуудад тохиромжтой. 27
  • 28. Хавсралт №6 Төвөг учруулагчдыг удирдах 28
  • 29. Хавсралт №7 Оролцогчид замбараагүй маргалдацгаадаг. Энэ бол нийтлэг тохиолддог зүйл. Удирдагчийн арга хэмжээний загвар Хурлын удирдагчийн 1-рт авах арга хэмжээ Хурлын удирдагчийн 2-рт авах арга хэмжээ Маргааныг зогсоож, тэдний бодлыг нэг бүрчлэн хуваалцах Дээрх арга нэмэргүй бол тэднийг хөөж гаргах Хавсралт 8 Анхаарах зүйлс • • • • Хурлын дарга хурлын хөтөлбөриийн дагуу явж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Хурлын дарга оролцогчдыг ойлготол бүх зүйлийг давтан хэлэх хэрэгтэй. Хурлын дарга хэн нэгэн оролцогч хурлыг үйлмүүлсэн тохиолдолд хасах хэрэгтэй. Хурлын дарга хурлын төгсгөлд хэлэлцэл, шүүмжлэлийг шийдвэрлэсэн байх хэрэгтэй. Хийх зүйлс • • • • • Хурлын хөтөлбөр дээрх шалтгаан гол зүйлээс эхлэх Бүх оролцогч өөрийн саналаа гаргасан байх Хэлэлцүүлэг маргааныг шийдвэрлэх Бүх санал асуулга дүрмийн дагуу явсан эсэх баталгаатай байх Шийдвэрийн санал асуулгыг хэрэгтэй бол хуралд оруулах 29
  • 30. Хурлын хөтөлбөр Хурлын нэр: Өдөр: Эхлэх цаг: Дуусах цаг: Байрлал: Хурлын дарга: Шалтгаан: Зорилго: Үр дүнгийн хүсэлт, санал: Хөтөлбөр: № Агуулга Процесс (Яаж) Хэн Хугацаа 1 2 3 4 5 6 7 8 30
  • 31. Хавсралт №9 Хурлын дүрүүд дэмжигч удирдагч оролцогч бичигч Хавсралт №10 Оролцогчидтой зохицох № Оролцогчдын төрөл 1 Оролцогчидтой харьцах Ичимхий төрлийн Ийм төрлийн оролцогчид хурлын явцад ичих юмуу бодол санаагаа гаргаж ирж чаддаггүй. Тиймээс тэдэнд ярих боломж олгож, цаг гаргаж тулж ярихыг хичээ. 2 Ноёрхсон төрлийн Ийм төрлийн оролцогчид хурлыг гажуудуулж болзошгүй. Та эдгээр оролцогчидыг таньж мэдсэнээр хурлын явцад давамгайлж эхлэхэд удирдахад хялбар болно. 31

×