Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль
Технологийн Менежментийн
Профессорын баг

Э...
Илтгэлийн агуулга:
Оршил
1-р бүлэг: Зах зээлийг дэмжигч институцийн тухай ойлголт
1.1. Институцийн онол, түүний мөн чанар
...
Оршил
Миний бие нь “Эрдмийн шувуу ” хэмээх эрхэм хүндтэй энэ уралдаанд 2 дахь
удаагаа оролцож байгаадаа баяртай байна. Эрд...
1-р бүлэг: Институцийн онол, түүний мөн чанар
1.1 Институцийн тухай ойлголт, түүний мөн чанар
Институци гэдэг үг нэлээд их...
магадлалтай. Тиймээс тэдэнд үнэн бодит мэдээлэл олгож нийгмийн мэдээллийг
нэгтгэх нь институцийн нэг үүрэг юм.
3

Эрсдлийг...
зардлыг бууруулах замаар институцийг хөгжүүлж, хувийн хэвшлийг дэмжих нь
зүйтэй.
1.2. Трансакцийн зардал, түүний ангилал
Б...
байлгаж чадсантай холбоотой. Төрийн бодлого, үйл ажиллагаа нь ч үүнд чиглэсэн
байдаг.
Ерөнхийдөө трансакцийн зардлыг арилж...
2-р бүлэг: Монголын ноолуурын салбарын бизнесийн
орчны судалгаа
2.1. Монголын ноолуурын салбарын өнөөгийн байдал,тулгамдса...
боломж бүрэн нээлттэй байна. Харин үүний тулд эдийн засаг, бизнес, хууль эрхзүйн
орчны бүрэн цогц, зөв зохицуулалт, төрийн...
Зураг 1. Трансакцийн салбаруудын ДНБ-д эзлэх хувь
Дээрх судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд манай улсын трансакцийн
зард...
Зураг 3. Судалгаанд оролцогчидын асуултанд хариулсан байдал
Монголын ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлууд:
 Манай ул...
Үүнээс харахад хамгийн олон шат дамжлага дамждаг, цаг хугацаа их алддаг
салбар нь ноолуурын салбар байна.
Дэлхийн банкнаас...
Үл хөдлөх хөрөнгийн
газар бүртгүүлэх

6
7
8
9
10
11
12

13

холбоотой зардлууд Үндсэн үйл ажиллагаагаа явуулахтай авахад

...
Монголын ноолуурын салбарт бодитойгоор тулгамдаж буй асуудлууд,
түүнийг шийдвэрлэх хувилбар
Хүснэгт 4.
Тулгамдсан
асуудлуу...
1.8. Дэд бүтцийн
зардал өндөр
байна.

2.1. Салбарын
стратеги төлөвлөлт
бодлого
хангалтгүй
2.2.
Үйлдвэрлэгчдийн
нэгдсэн
хол...
төрийн ажил хийсэн дүр эсгэж байгаа боловч үнэн хэрэг дээрээ улсын нэрээр хувийн
бүлэглэлийнхээ ашиг хонжоог хөөцөлдөх бол...
Upcoming SlideShare
Loading in...5
×

С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боломж/ ноолуурын салбарын жишээн дээр /

322

Published on

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
322
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боломж/ ноолуурын салбарын жишээн дээр /

  1. 1. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль Технологийн Менежментийн Профессорын баг Эрдэм шинжилгээний илтгэл Сэдэв: Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боломж/ ноолуурын салбарын жишээн дээр / Удирдсан багш: ……………………………….. П. Одмаа Гүйцэтгэсэн оюутан: ………………………….……С. Мараа Улаанбаатар 2007
  2. 2. Илтгэлийн агуулга: Оршил 1-р бүлэг: Зах зээлийг дэмжигч институцийн тухай ойлголт 1.1. Институцийн онол, түүний мөн чанар 1.2. Трансакцийн зардал гэж юу вэ, түүний ангилал 2-р бүлэг: Монголын ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа 2.1. Монголын ноолуурын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал 2.2. Монголын ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын трансакцийн зардал 3-р бүлэг: Монголын ноолуурын салбарыг тогтвортой хөгжүүлэх боломж 3.1. Компаниудын трансакцийн зардлыг бууруулах боломж, санал болгож буй арга хэмжээнүүд Нэгдсэн дүгнэлт Ашигласан ном сурах бичиг
  3. 3. Оршил Миний бие нь “Эрдмийн шувуу ” хэмээх эрхэм хүндтэй энэ уралдаанд 2 дахь удаагаа оролцож байгаадаа баяртай байна. Эрдэм номын шимийг хүртэж яваа оюутан гэх алдарын доор эх орноо хөгжүүлэх үйлсэд өчүүхэн ч болов өөрийн хувь нэмрийг оруулах, санаа бодлоо бусадтай хуваалцах зорилго агуулан энэ илтгэлийг бичиж байна. Энэ сэдвийн хүрээнд Монголын нөхцөлд хуулийг дээдлэх ёс, бизнесийн эрх зүйн орчин, институцийн эдийн засгийн чухал ойлголт болох гэрээний хэрэгжилт, трансакцийн зардалтай холбоотой асуудлын талаар Монголын ноолуурын салбар дээр жишээ болгон ярих болно. Дэлхий дахины эдийн засаг глобалчлагдаж, улс орнуудын хоорондын харилцаа холбоо өргөжин тэлж, манай улсын эдийн засаг дэлхийн болон бусад улсуудын эдийн засгаас хамаарах хэмжээ өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор өөрийн орны тэргүүлэх салбаруудад тохирсон хөгжлийн стратегийг зөв сонгож, нөөц баялаг, давуу талдаа тулгуурласан үйлдвэрүүдийг экспортын баримжаатайгаар хөгжүүлэх асуудал чухал болж байна. Үүний тулд аливаа салбарын хөгжлийг эдийн засаг, хууль эрх зүй, банк санхүүгийн гээд бүх талаас нь бүрэн цогц зохицуулалттайгаар арга хэмжээ авч хөгжүүлэх нь илүү үр дүнд хүрэх билээ. Монголын үйлдвэрүүдийн дийлэнх хувь нь жижиг дунд үйлдвэр байдаг бөгөөд эдгээр үйлдвэрүүд уналтанд орж, үйл ажиллагаа нь доголдох хамгийн том шалтгаан нь Монгол дахь трансакцийн зардал өндөр байгаатай холбоотой юм. Богино хугацаанд давшингуйгаар хөгжсөн Сингапур, Япон зэрэг орнууд хувьд институцийн хөгжил сайн, трансакцийн зардлыг боломжит хамгийн бага хэмжээнд хүргэхийг зорьж, төр засгийн зүгээс олон шатлалт арга хэмжээ авсан нь одоо үр дүнгээ өгөөд байна. Тиймээс манай улсын зарим нэг салбарт дээрх улсуудын туршлагаас судалж хэрэгжүүлэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Миний энэхүү илтгэлийн гол зорилго нь Монгол дахь трансакцийн зардал жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд ямар хэмжээний дарамт, саад учруулж байгааг ноолуурын салбарын жишээн дээр нарийвчлан харуулахад оршиж байгаа ба энэ нь илтгэлийн маань шинэлэг тал болно.
  4. 4. 1-р бүлэг: Институцийн онол, түүний мөн чанар 1.1 Институцийн тухай ойлголт, түүний мөн чанар Институци гэдэг үг нэлээд их хэрэглэгддэг ухагдахуун бөгөөд түүнийг ихэнх тохиолдолд байгууллага гэсэн утгаар ойлгодог боловч шинжлэх ухааны тодорхойлолт нь үүнээс ялгаатай илүү өргөн агуулгатай юм. Энгийнээр хэлбэл интитуци нь эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдын баримтлах ёстой хууль, дүрэм, журам, шаардлагуудын нийлбэр цогц бөгөөд эдгээр нь:  албан журмууд (хууль, хуулийн зохицуулалт, эрх зүйн орчин )  албан бус нийгмийн журмууд( нийгмийн ёс дэг, уламжлал)  тэдгээрийн биелэлт, хэрэгжүүлэгч зүйлсээс бүрддэг. Өөрөөр хэлбэл институци нь хүмүүсийн хооронд үүсч буй харилцаа, үйлдлийг (transaction-трансакци) зохицуулдаг дүрэм журмууд, тэдгээрийг хэрэгжүүлэх орчин ба хэрэгсэлүүд гэж үзэж болно. Жишээ нь ажилтан ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой бөгөөд гэрээ нь хуулинд үндэслэсэн байдаг гэж үзвэл уг гэрээ, гэрээг зохицуулах хууль, гэрээний болон хуулийн биелэлтийг хянагч, хэрэгжүүлэгч байгууллагууд, аргууд, тэдгээрийг тойрсон эрх зүйн орчин, нийгмийн ёс зүй, уламжлал бүгд нийлээд институци болох ба энэ утгаараа байгууллага гэсэн ойлголтоос илүү өргөн хүрээг хамардаг. Институцийг шийдвэрлэж буй асуудлаас нь хамааруулан:  Улс төрийн (намууд, парламент, яам, агентлагууд...)  Эдийн засгийн (компани, үйлдвэрчний эвлэл, хоршоо...)  Нийгмийн ( шашны клуб, спортын холбоо...)  Боловсролын ( сургууль, боловсролын төвүүд...) гэж ангилдаг. Институцийн нийгэмд гүйцэтгэх үүрэг: 1 Дүрэм журмыг бий болгож хэрэгжүүлэх: Хувь хүний сонголт хамгийн үр дүнтэй байж чадахгүй байгаа тохиолдолд институци хувь хүнд хамгийн оновчтой замыг сонгоход тусладаг. Дүрэм журам боловсруулж, тэдгээрийг зөрчвөл илүү зардалтай учирна гэдгийг тодорхойлж байх нь институцийн хамгийн гол үүрэг юм. 2 Мэдээлэл болон үзэл бодлыг нэгтгэх: Олон хүний үзэл бодол ялгаатай байдаг тул тэд зөвхөн өөр өөрсдийн үзэл баримтлалдаа хөтлөгдөн тодорхой бус мэдээлэлд итгэх нь эрсдэлд хүргэх
  5. 5. магадлалтай. Тиймээс тэдэнд үнэн бодит мэдээлэл олгож нийгмийн мэдээллийг нэгтгэх нь институцийн нэг үүрэг юм. 3 Эрсдлийг хуваарилах ба тодорхой бус байдлыг бууруулах Харилцааны үед нийгэмд зөрчил маргаан гарах тохиолдол цөөнгүй байдаг учир эдгээр зөрчил маргаан гарахаас сэргийлэх, гарсан тохиолдолд хариуцлагыг хэн хэрхэн хүлээх талаар институцийн зохицуулалт хийж өгдөг. Ингэснээрээ нийгэм дэхь хурцадмал байдал арилж, үүнтэй холбоотой үүсэх зардал багасдаг. 4 Хүчин зүйлсийн ашиглалтыг оновчтой болгох Институци нь хувь хүний боломж болон нөөцийг нэгтгэх, хувь хүмүүс ганцаараа хийх боломжит байдлыг нэмэгдүүлснээр нийгмийн үйлдвэрлэлийн хэмжээг өсгөдөг. 5 Нөөцийг дахин хуваарилах Зах зээлийн гарцад оролцож чадахгүй байгаа хүмүүст нөөцийг хуваарилахад институци голлох үүрэгтэйгээр оролцдог. Үүний жишээ нь тэтгэвэр болон ажилгүйчүүдийн тэтгэмж. Тиймээс аливаа улсын хөгжлийн үзүүлэлтийг тодорхойлж буй институцийн хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд нь: • засаглалын чанар ба зохицуулалтын дарамт, • өмчийн эрх, гэрээний биелэлт, • трансакцийн зардлууд юм. Үйл ажиллагааны шат болгонд бизнес нь зардал чирэгдэл багатай явагддаг, төрийн шахалт дарамтгүй, оновчтой зохицуулалтын бодлоготой, төрийн байгууллагуудын үйлчилгээ нь чанартай, шуурхай байвал хууль журмууд чанд хэрэгжин, бизнес болон хувийн өмчийн эрх хамгаалагдана. Мөн түүнчлэн өмчийн эрх, гэрээний биелэлтийн сахилга батыг баталгаажуулдаг трансакцийн зардал бага байвал хувийн хэвшил, үйлдвэрүүд хөрөнгө мөнгө, бололцоо, цаг хугацаагаа зөвхөн бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаанд төвлөрүүлж, тэр хэмжээгээр түүний өсөлт хөгжил нь түргэн явагдах болно. Эсрэг тохиолдолд хувийн хэвшлийн өсөлт хөгжил нь удааширч, энэ нь нийт улс орны эдийн засгийн хөгжлийг сааруулах нь ойлгомжтой. Хувийн өмчийн халдашгүй эрхийг баталгаажуулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох замаар бизнесийн эрсдлийг багасгах, бизнесийн тоглоомын дүрмийг тодорхой болгох, хараат бус байдлыг бэхжүүлэх, гэрээтэй холбогдолтой
  6. 6. зардлыг бууруулах замаар институцийг хөгжүүлж, хувийн хэвшлийг дэмжих нь зүйтэй. 1.2. Трансакцийн зардал, түүний ангилал Бизнесийн бүхий л ажиллагааг гэрээгээр зохицуулдаг ба гэрээний биелэлт, хэрэгжилттэй холбоотой олон төрлийн зардлууд үүсдэг. Эдийн засаг бизнесийн харилцаа, солилцоо, хамтын ажиллагаанд үүсдэг эдгээр зардлуудыг трансакцийн зардал гэдэг. Өөрөөр хэлбэл энэ нь үндсэн үйл ажиллагаанаас гадна, үйлдвэрлэлтэй холбоогүй, үйл ажиллагаагаа явуулахад нийгмийн журам, бүтэц, эрхзүйн орчин, хуулийн хэрэгжилт, төрийн зохицуулалтаас үүсч байгаа зардал юм. /татварын дарамт, авилгал, хэт их зохицуулалт, хээл хахууль болон албан бус төлбөр/ Эдгээр зардлуудыг: 1 өмч хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг бататгах, хамгаалах, эдлэхтэй холбоотой зардлууд 2 гэрээний биелэлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлууд гэж ангилдаг. Бизнесийн гол зорилго нь ашигтай ажиллах байдаг бөгөөд түүний тулд бизнес эрхлэгчид хөдөлмөрийн болон хөрөнгийн зах зээл дээр гэрээ хэлцлийн замаар үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг авч ашиглах, хөрөнгө оруулалтыг хийж, хувийн эзэмшлийн хөрөнгөтэй болох, төрийн байгууллагуудтай байнга хамтран ажиллах шаардлагатай байдаг тул маш өргөн олон төрлийн трансакцийн зардал үүсдэг. Зарим нь шууд мөнгөөр илэрхийлэгдэх зардал байдаг боловч зарим нь цаг хугацаа, алдагдсан боломжийн өртгөөр хэмжигддэг. Дээрээс нь хувийн өмч, бизнес, хувийн секторыг тойрсон нийгмийн ёс зүй, үзэл бодол, түүнтэй холбоотой зардал, төрийн бодлого ба түүний хүрээ, хувийн секторт үзүүлж буй нөлөө, эдийн засаг дахь бусад тогтсон журам, зэрэг зүйлс бүгд тодорхой хэмжээний зардал, эрсдлийг дагуулдаг. . Зах зээлийн үйл ажиллагаанд трансакцийн зардал байнга гардаг бөгөөд түүний хэмжээ нь улс орны хөгжлийн түвшинтэй шууд хамааралтай байдаг. Хөгжиж буй орнуудын хувьд хөдөлмөрийн хуваарь нарийсах тусам, зах зээлийн цар хүрээ, үйл ажиллагааны төрөл, хэмжээ өргөжин тэлж эдгээр зардал өсдөг ба түүнийг бууруулснаар эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой юм. Үүний тод жишээ нь Япон улсын түргэн хөгжлийн гол шалтгаан нь трансакцийн зардлыг хамгийн бага
  7. 7. байлгаж чадсантай холбоотой. Төрийн бодлого, үйл ажиллагаа нь ч үүнд чиглэсэн байдаг. Ерөнхийдөө трансакцийн зардлыг арилжаа хийхийн өмнө, арилжаа хийх үед, арилжаа хийсний дараа гарч байгаагаас нь хамааруулан координаци хийх, гэрээ байгуулах, мониторинг хийх гэж ангилдаг. Зураг 1. Трансакцийн зардлын ангилал Íèéò ýäèéí çàñãèéí çàðäàë ¯éëäâýðëýëèéí çàðäàë ͺºöèéã ãàðö áîëãîí õóâèðãàõ øóóä çàðäàë Òðàíñàêöèéí çàðäàë Àðèëæàà õèéõòýé õîëáîãäîëòîé çàðäàë Ìîòèâàöèéí çàðäàë Òºðºëæñºí àãåíòóóäûí ººðñäèéí ñîíèðõëîî õýðýãæ¿¿ëýõ ìîòèâàöèéí çàðäàë Êîîðäèíàöèéí çàðäàë Òºðºëæñºí àãåíò õîîðîíäûí ¿éë àæèëëàãààã êîîðäèíàöè õèéõ çàðäàë Институцийн онолын гол зорилго Трансакцийн зардлыг хамгийн бага байлгах Coase-н тодорхойлсноор: “Хэрвээ трансакцийн зардал тэгтэй тэнцүү үед өмчлөх эрх хэнд байх нь эдийн засгийн үр ашигт төдийлөн нөлөөлөхгүй, харин трансакцийн зардал тэгээс ялгаатай үед өмчлөх эрх хэнд байх нь ихээхэн чухал нөлөө үзүүлнэ” гэсэн байдаг. Жишээлбэл: нотариатаар ямарваа зүйлийг баталгаажуулахад үнэ төлбөр төлдөггүй байсан бол трансакцийн зардал гарахгүй бөгөөд нотариатчины эдийн засагч нөлөөлөх дам нөлөө байгүй гэсэн үг. хувьд
  8. 8. 2-р бүлэг: Монголын ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа 2.1. Монголын ноолуурын салбарын өнөөгийн байдал,тулгамдсан асуудал Ноолуурын салбарыг сонгох болсон шалтгаан нь энэ салбар дангаараа улсын нийт хүн амын гуравны нэгээс илүү хувийг орлогоор, хүн хүчний 16%-г ажлын байраар хангадаг бөгөөд Монголын айл өрхүүдийн 45 хувиас илүү нь өөрсдийн орлогын эх үүсвэрийг ноолуураас олдог байна. ( Эх сурвалж: Дэлхийн банкны ядуурлыг бууруулах судалгаа) Түүнчлэн түүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн Монголын экспортын бүтээгдэхүүнүүд дотроос гуравдугаарт ордог. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй энэ салбар нь улс орны эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн болон мал аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлт, экспорт зэргийн өсөлтийг бодитоор нэмэгдүүлэх боломжтой салбар юм. Гэхдээ ноолуурын салбарын хөгжил нь дэлхийн зах зээл дээрх ноолуурын үнэ, эрэлтээс хамаараад зогсохгүй Монголын байгаль цаг уурын эрс тэс өөрчлөлт болон Хятад улсын зүгээс үзүүлэх хатуу ширүүн өрсөлдөөнөөс хамааралтай. Энэхүү өрсөлдөөн нь: o Жилийн 35 хувийн хүүтэй зээлээр эргэлтийн хөрөнгөө хийж байдаг манай улсын үйлдвэрлэгчид болон жилийн 6 хувийн хүүтэй зээлээр эргэлтийн хөрөнгөө хийж байдаг Хятадын ченжүүдийн хооронд үүсэх түүхий ноолуурын төлөөх өрсөлдөөн, o Түүнчлэн Хятадад үйлдвэрлэсэн ноолууран хагас боловсруулсан ба бэлэн бүтээгдэхүүнтэй дэлхийн зах зээл дээр өрсөлдөх өрсөлдөөн юм. Монгол улс жилд 3000 гаруй тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн зах зээлд бэлтгэгддэг 16000 тонн ноолуурын 15% нь болдог ба Хятад улс 75%-г нь бэлтгэдэг. Монголд бэлтгэгддэг түүхий ноолуурын 50 орчим хувийг хууль бусаар Хятад руу экспортлодог бөгөөд бодит цэвэр экспортын нийт хэмжээ ойролцоогоор 97сая ам доллартай тэнцэж байна. Хэрэв хууль бусаар гарч байгаа энэ түүхий ноолуурыг Монголд бүрэн боловсруулж сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог байсан бол нийт экспорт 206сая ам.доллар болж өсөхөөс гадна үйлдвэрлэлийн салбар дахь ажил эрхлэлт 2 дахин нэмэгдэж 7000 орчимд хүрэх байсан. Дээрх ашиг орлого болон ажлын байрыг Монголд бодитойгоор бий болгох
  9. 9. боломж бүрэн нээлттэй байна. Харин үүний тулд эдийн засаг, бизнес, хууль эрхзүйн орчны бүрэн цогц, зөв зохицуулалт, төрийн тууштай бодлого л хэрэгтэй байна. Монгол улс дахь институцийн орчин ба трансакцийн зардал Манай улсын хувьд төрийн аппарат нүсэр том, хүнд суртал ихтэй, авилгал хээл хахууль газар авсан, эдийн засаг бизнесийн орчин нь дотоодыг үйлдвэрлэгчиддээ хяналтын болон татварын хэт дарамт учруулсан, ядуурал газар авч, ажилгүйдэл ихэссэн зэрэг сэтгэл эмзэглүүлсэн олон асуудал байгаа бөгөөд энгийн иргэдээс эхлээд төрийн удирдлагууд хүртэл амны уншлага болгон ярьж байхаас шийдвэртэй, тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай байна. Манай улсад:  Төрийн засаглал муу  Өрсөлдөх чадвар сул  Авилгал хээл хахууль газар авсан  Хуулийн хэрэгжилт муу гэх зэрэг шалтгаануудаар трансакцийн зардал их өсч байна. Монгол дахь трансакцийн зардал үүсгэдэг салбарууд: • Бөөний болон жижиглэн худалдаа • Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа • Үл хөдлөх хөрөнгө, түрээс • Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын даатгал. Эдгээр салбаруудыг трансакцийн салбарууд гэж нэрлэдэг. Хүснэгт 1. Трансакцийн салбарын бүтэц Он1990 ДНБ /%/ 100 Үүнээс: Бөөний, жижиглэн худалдаа19.4 Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа0.0 Үл хөдлөх хөрөнгө, түрээс0.0 Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын даатгал12.7 Нийт хувь 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 100 100 100 100 100 100 100 100 100 100 17.0 16.7 21.0 21.1 20.7 24.0 26.7 27.7 26.5 24.6 1.2 1.8 1.6 1.6 2.2 2.5 3.1 3.2 3.8 4.0 0.6 0.8 0.8 1.0 1.0 1.0 1.0 1.2 1.5 1.3 3.0 2.9 2.5 3.7 3.6 4.6 4.3 4.5 4.2 3.8 32.1 21.8 22.2 25.9 27.4 27.5 32.1 35.1 36.6 36.0 33.7
  10. 10. Зураг 1. Трансакцийн салбаруудын ДНБ-д эзлэх хувь Дээрх судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд манай улсын трансакцийн зардал дунджаар ДНБ-ний 35 орчим хувьтай тэнцэж байна. Манайд эрхзүйн орчин харьцангуй баталгаажсан мэт харагдаж байгаа боловч хэрэгжилт нь тааруу байгаагаас болж Монголын бизнесийн үйл ажиллагаа ихээхэн эрсдэлтэй бөгөөд илүү их өндөр зардалтай болж байна. МҮХАҮТ-аас 2005 онд явуулсан судалгааны үр дүнгээс харуулав Çàñãèéí ãàçðû í àë áàí òóø ààë òí óóä òàé õàðüöàõ õàì ãèéí ä º ò àðãà çàì òàí èë òàëàà àø èãëàõ 15.7% õàõóóëü º 㺠õ õóóëèéí äàãóó ã¿éöýòãýõ 21.6% 62.7% Зураг 2. Судалгаанд оролцогчидын асуултанд хариулсан байдал Òàòâàðû í ø àë ãàë ò, õóâü õýì æýý, äàâòàì æ çî õè ñòî é õýì æýýòýé áàé äàã ýñýõ òàë ààð 26.8% 38.7% Òàòâàðû í õÿí àëò ø àëãàëò èõ Òàòâàðû í õóðààì æ º í äº ð Òàòâàðû ã òî î î ëî í 36.6%
  11. 11. Зураг 3. Судалгаанд оролцогчидын асуултанд хариулсан байдал Монголын ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлууд:  Манай улсын ямаан сүргийн 70 гаруй хувь нь бараан өнгөтэй, ноолуурын голч 1.0-1.5 мкм-ээр нэмэгдэж 15.5-16.5 мкм болж байгаа. /Хятадад бэлтгэгдэж байгаа ноолуур 13.5-15.5 мкм голчтой байна./  Түүхий эд бэлтгэлийн боловсронгуй суваг байхгүйгээс түүхий ноолуур нь малчдын гараас үйлдвэрлэгчидэд ирэх хүртлээ олон шат дамжлага дамжин үнэ нэмэгддэг.  Хятадын наймаачид хуулийн цоорхойг ашиглан сүлжээ үүсгэж өндөр үнээр үнэ цохиж түүхий ноолуурыг худалдан авдаг.  Ноолууран эдлэлд бүрзийлт хурдан үүсдэг, загвар дизайн муу, жин ихтэй  Үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгө муугаас хангалттай ноолуур бэлтгэж чаддаггүй. /Банкны зээлийн хүү өндөр, төлөгдөх хугацаа богино/  Ажилчдын ур чадвар, сахилга бат сул, бүтээмж буурснаас өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна.  Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ буурч байгаа. /1998-1999 оны үед 1кг ноолуур 90-100$ байсан бол одоогийн байдлаар 1кг ноолуур 40-43$ байна/  Дэлхийн зах зээл дээр шууд бус буюу борлуулагчаар дамжин арилжаалагддаг учир зардал өндөр гардаг. 2.2. Монголын ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын трансакцийн зардал Манай улсын ноолуурын салбарт нийт 80 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээрийн дийлэнх нь 500сая төгрөгөөс доош бараа эргэлтийн хөрөнгөтэй, 50-аас доош ажилжидтай дунд /ҮХЯ-аас гаргасан үйлдвэрүүдийн ангилалын үзүүлэлтээр ангилсан / үйлдвэрүүд байна. Манай улсад лиценз зөвшөөрөл авах, хувийн өмчийг бүртгүүлэх, гэрээний биелэлтийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэхэд албан тушаалтны хүнд суртал, төрийн бодлогын алдаа дутагдлаас шалтгаалан ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө болон цаг хугацааг алдаж байдаг. Үүний жишээ болгож төрөл бүрийн барааны экспорт хийхэд шаардагдах хугацаа, үе шатуудыг харуулав.
  12. 12. Үүнээс харахад хамгийн олон шат дамжлага дамждаг, цаг хугацаа их алддаг салбар нь ноолуурын салбар байна. Дэлхийн банкнаас явуулдаг “Doing Business” судалгааг танилцуулахад Монгол улсад бизнес эрхлэхэд үндсэн үйлдвэрэлэлд оролцдоггүй дараах зардал гардаг байна: Áèçíåñèéã øèíýýð íýýõýä - 20 àæëûí ºäºð - 8 àëõàì - çàðäàë 6.2% Ëèöåíç, çºâøººðºë àâàõàä - 96 àæëûí ºäºð - 18 àëõàì - çàðäàë 58.8% Ãýðýýíèé áèåëýëòèéã õýðýãæ¿¿ëýõýä - 314 ºäºð - 26 àëõàì - çàðäàë 22.6% Õóâèéí ºì÷èéã á¿ðòã¿¿ëýõýä - 5 àëõàì - 11 ºäºð - çàðäàë 2.3% Жич: Зардлын хэмжээ 1 хүнд ногдох жилийн ҮНБ- д эзлэх хувь Дунд хэмжээний бизнесүүд татвар хураамж төлөхдөө 43 төрлийн төлбөрийг төлж, нийт цэвэр орлогын 45.3%-г төлдөг болох нь тогтоогдсон байна. Үүний шалтгаан нь хувийн өмчийг хамгаалах хуулийн үйлчлэл, албадлага султай, шүүхийн үйл ажиллагаанд арилжааны зарчмуудыг баримталдаггүй зэрэг асуудлууд байна. Хүснэгт 3. Үйлдвэрлэл эрхлэхэд гарах трансакцийн зардлын тооцоо 1 2 3 4 Үйлдвэр байгуулах эрх д/д Трансакцийн зардлын төрлүүд Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах эрх авах Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас баталгаажуулсан бичиг авах Өмчийг худалдаж авсан гэрээг нотариатаар батлуулах Үл хөдлөх хөрөнгийн татвар Хэмжээ 5.000-10.000 төг өмчийн үнээс шалтгаалж шатлалтай Өмчийн нийт үний 2% Тайлбар Шаардлагтай материал цуглуулах 1сая- 0.5%, түүнээс дээш 10-200 мянга
  13. 13. Үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх 6 7 8 9 10 11 12 13 холбоотой зардлууд Үндсэн үйл ажиллагаагаа явуулахтай авахад 5 Газар ашиглалтын гэрчилгээ Аудитын баталгаажуулалт Санхүүгийн няналт, шалгалт Дэд бүтцийн зарлдууд бүртгэлийн хураамж13.000 үйлчилгээний хураамж - 2100055000төг 7000төг Хөрөнгийн хэмжээнээс хамаарч шатлалтай Үл хөдлөх хөрөнгийг газраас салгаж болохгүй учир Шалгагч нарыг хооллох гэх зэрэг зардлууд 10.000-50.000 дэд бүтцийн зардлууд байнга өсч байдаг. цахилгаан - 10.6%, дулаан - 25.8%, уур ус- 25.8%аар өссөн Ажил олгогчоос төлөх НШД 20-22% Орлогын албан татвар Шатлалтайгаар төлдөг Импорт, экспортын гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт Ямар нэгэн ажиллагааг ивээн тэтгэх Хилээр орж гарах барааны үнээс хамаарна 10.000-1000.000 Үндсэн мэдүүлэг 6000төг + гаалийн татвар Татвараас чөлөөлөгдөхийн тулд /Трансакцийн зардлын дийлэнх хувь нь элдэв санхүүгийн тайлан материалд тусгагддаггүй далд зардлууд байдаг боловч төрийн бодлогын хүрээнд гарч байгаа зардлуудыг тооцохыг оролдлоо / (Жишээ нь миний бие ноолууран бүтээгдэхүүний экспорт эрхэлдэг нэр бүхий компанид үйлдвэрлэлийн дадлага хийсэн бөгөөд гаалийн байцаагч нарт хямдралтай үнээр ноолууран бүтээгдэхүүнээ худалдаагүй учир байцаагч “гадуур ажилтай” гэх шалтгаанаар гаалийн тамга дарж өгөөгүйгээс экспорт маань хоцорч үүнээс үүсэх зардлыг компани маань хариуцаж байсан. Энэ мэт зүйл олон тохиолддог) Дээрх зардлууд нь хэдийгээр үйлдэл хийхэд зайлшгүй гарах зардлууд боловч түүний хувь хэмжээ болон давтамж их байдаг нь үйлдвэрлэгчидэд дарамт учруулдаг. Түүнчлэн эрх, гэрчилгээ авах, гэрээний биелэлтийг хангахад зэрэг харилцаанд объектын зүгээс үзүүлэх хүнд суртал их байх бөгөөд ажлаа богино хугацаанд найдвартай бүтээхийн тулд албан бус татвар, төлөөсийг төлөх шаардлага байнга гардаг. Яг энэ тогтолцоон дээр төрийн хяналт хатуу чанга байж чаддаггүй. Энэ нь хэдийгээр манай улсад сайн сайн хуулиуд батлагдах гардаг ч түүний хэрэгжилт муугаас шалтгаалдаг.
  14. 14. Монголын ноолуурын салбарт бодитойгоор тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх хувилбар Хүснэгт 4. Тулгамдсан асуудлууд Шийдвэрлэх шаардлага Санал болгож буй арга хэмжээ 1. Бизнесийн орчин 1.1 НӨТ төлөгчийн босго өндөр, татварын орчин тэгш бус Орлогын дахин хуваарилалтыг бий болгох, улсын төсвийг орлогыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх НӨТ-ын босгыг арилгах, түүхий эд бэлтгэгч, боловсруулагч нарыг НӨТ төлөгч болгож НӨТ төлөгчийн хүрээг өргөтгөх, хэмжээг багасгах 1.2. Үл хөдлөх хөрөнгийн татвар өндөр Улсын төсвийг орлогыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх Экспортын чиглэлтэй үйлдвэрүүдээс үл хөдлөх хөрөнгийн татварыг экспортод гаргадаг бүтээгдэхүүний хувиар хөнгөлөх 1.3. НДШ өндөр Хөгжиж буй орнуудын хувьд ажил олгогчийн төлөх НДШ 10 орчим хувьтай байдаг. Ажил олгогчийн төлдөг НДШ-ийг 10% болгож бууруулах, иргэд өөрийн сайн дураар тэтгэвийр дансад хуримтлал үүсгэхийг урамшуулах 1.4. Гаалийн үйл ажиллагааны тогтолцоо боловсронгуй бус Хянал шалгалтыг сайжруулах, гаалийн байгууллага дахь хүнд суртлыг арилгах, үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх Экспортын бүтээгдэхүүн гаргахын тулд 10 гаруй байгууллага дамждаг байдлыг арилгаж 1 цэгт төвлөрүүлэх, гаалийн ажилтанд тавих хяналтыг чангатгах 1.5. АШБ хийгдээгүй бүтээгдэхүүн экспортоор их гардаг 1.6. Дотоодод боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн нөөцгүй болсон 1.7. Санхүүгийн орчин таатай бус байна. АШБ хийгдээгүй ноос, ноолуурыг экспортод гаргахыг хориглох, стандартын шаардлага хангасан, чанартай АШБ хийсэн хонины ноосонд экспортын үнийн дүнгээс 10%-ийн татвар тогтоох, хэмжих шалгах багажийг сайжруулах Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо сул, хятадын наймаачдын зохицуулалтанд орсон. Хилээр орж гарч байгаа Хятад иргэдэд хуулийн дагуу хяналт тавих, шаардлага хангаагүй Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрийг хаах Зээлийн хүү өндөр, төлөгдөх хугацаа богино байгаа Зээлийн хүүг бууруулж, хугацааг сунгах
  15. 15. 1.8. Дэд бүтцийн зардал өндөр байна. 2.1. Салбарын стратеги төлөвлөлт бодлого хангалтгүй 2.2. Үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо,хамтын ажиллагаа дутмаг байна. 2.3.Үйлдвэрийн техник технологи хоцрогдсон, хүчин чадал ашиглалт муу. 2.4. Салбарын маркетингийн үйл ажиллагаа сул Экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг цахилгаан, дулаан, уур усны зэрэг зардлыг хөнгөвчлөх, ялгавартай тоолуурын систем бий болгох, эрчим хүчний алдагдлийг багасгах, урьдчилсан төлбөрт тоолуур тавих 2. Салбарын маркетинг, менежментийн асуудлууд Тодорхой урт болон богино хугацааны төлөвлөгөө байхгүй, ЗГ-аас гаргасан хөтөлбөр үр дүн муутай Мэргэжлийн экспертийн зөвлөгөө авах, үйлдвэрүүд урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, ЗГ-аас гаргасан хөтөлбөрийн эцсийн үр дүнг үнэлэх шалгуур гаргаж, мониторинг хийх Ноос ноолуурын холбооны үүрэг ролийг дээшлүүлэх, энэ салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг ШУ-ны үндэслэлтэйгээр зохион байгуулах, хамтын ажиллагааг сайжруулах Салбарын үйлдвэрүүд дийлэнх нь 70, 80-аад оны хуучин тоног төхөөрөмжтэй, бүтээмж муудсан. Салбарын үйлдвэрийг шинэчлэх тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөвчлөх, үүнд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх Салбарын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг "web" хуудсаар сурталчлах, олон улсын болон дотоодын үзэсгэлэн яармагт салбарын үйлдвэрүүдийг идэвхитэй оролцуулж бүтээгдэхүүнийг сурталчлах 3. Түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоо 3.1. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо муу 3.2. Түүхий эдийн нөөц чанарын асуудал муу. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо хэрэглэгч рүү биш бэлтгэн нийлүүлэгч рүү чиглэсэн Ноолуурын голч бүдүүрсэн, бараан өнгө зонхилох болсон, хог хялгас ихэссэн, лак тосон будгийн толбо ихтэй, стандарт хуучирсан Түүхий эд бэлтгэлийн шинэ тогтолцоог түүхий эдийн бөөний бирж хэлбэрээр зохион байгуулах Нарийн ноолуурын үүлдрийн ямааг өсгөх, ноос ноолуурын салбарын стандартыг шинэчлэн тогтоох Нэгдсэн дүгнэлт Монгол улсын хувьд хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр тэр дундаа ноолуурын салбарын үйлдвэрүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа тул төр засгаас цаашид бизнесийн харилцааг албан журмын дагуу явуулах нөхцлийг бүрдүүлж чадвал эдийн засгийн хөгжлийг түргэтгэх боломжтой болж байна. Аргагүйн эрхэнд бэрхшээлээс зайлсхийхийн тулд голдуу албан бус аргуудыг хэрэглэгдэг нь нэгэнт тогтоогдсон үйлдвэрлэгчид маань нэг талаас авилгалыг тэтгэгч, нөгөө талаас шударга бус өрсөлдөөнийг дэмжигч болон хувираад байна. Улс төрийн томилолтоор яам, агентлагт томилогдсон хүмүүс нэгэнт улс төрийн болон хувийн бизнесийн ямар нэг даалгавартай ирж байгаа учир өнгөн дээрээ
  16. 16. төрийн ажил хийсэн дүр эсгэж байгаа боловч үнэн хэрэг дээрээ улсын нэрээр хувийн бүлэглэлийнхээ ашиг хонжоог хөөцөлдөх боллоо. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэж лоозон барьсаар байгаа ч нийт орлогынхоо 40-өөс илүү хувийг элдэв татвар, трансакцийн зардалд төлдөг жижиг дунд үйлдвэрүүдийн хөгжил тодорхойгүй байна. Нэг талаас төрийн хэт оролцоо нь үйлдвэрлэлд хүнд дарамт учруулдаг боловч нөгөө талаас татварын бодлогыг оновчтой болгох, шударга бус өрсөлдөөнийг хянах, хуулийн хэрэгжилтэнд, төрийн албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, дээрх олон шат дàìæëàãûã áàãàñãàõ çýðýã õ¿ðýýíä òºð äàâóó ýðõòýé, ÷àíãà õÿíàëòòàé, çºâ çîõèöóóëàëòòàéãààð îðîëöîæ ÷àäàõã¿é áàéãààãààñ àâèëãàë, õ¿íä ñóðòàë, îðëîãûí òýãø áóñ õóâààðèëàëò ãàçàð àâñààð, ýäèéí çàñàã äîðîéòñîîð áàéõ áîëíî. Ýöýñò íü õýëýõýä æèæèã äóíä ¿éëäâýðëýëèéã õºãæ¿¿ëýõèéí òóëä:  Òºðèéí ç¿ãýýñ ýäèéí çàñàã, áèçíåñ, ýðõ ç¿éí îð÷íîî çºâ öîãö èíñòèòóöèéí áîäëîãîîð õºãæ¿¿ëýõ  ¯éëäâýðëýã÷èäèéí ç¿ãýýñ øóäàðãà áóñ áàéäàëòàé ýâëýðýýä àæëàà á¿òýýõ áóñ ò¿¿íòýé òýìöýõ òîãòîëöîîã áèé áîëãîõûí òóëä á¿õ ç¿éëèéã îíîâ÷òîé çîõèîí áàéãóóëàõ õýðýãòýé áàéíà... Àíõààðàë òàâüñàíä áàÿðëàëàà.

×