Your SlideShare is downloading. ×
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж - Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам

1,562

Published on

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,562
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
1
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Аялал жуулчлалын байгууллагын менежмент, жуулчны үйлчилгээг боловсронгуй болгох арга зам Э.Болортунгалаг,Ц.Дагвадорж ШУТИС-ийн Механик Инженерийн Сургууль Тээврийн Удирдлага 3-р курс Удирдагч багш: ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуулийн Тээврийн удирдлага, менежментийн профессорын багийн Магистр багш Ж.Нарантунгалаг Э-шуудан: bolorjin_33@yahoo.com Хураангуй: Аливаа улс орны Аялал жуулчлал нь зам тээвэр, байр сууц, хоол хүнс, ундны үйлчилгээ, соёл амралт, туроператор зэрэг олон үйлчилгээний салбаруудын цогц үйл ажиллагааны үр дүн бөгөөд тэдгээрийн уулзвар цэгт оршин үл үзэгдэх экспортын онцгой үйл явц юм. Түлхүүр үг: туроператор, ЗТАЖЯ, ESCAP 1
  • 2. Оршил: Монгол улсад аялал жуулчлалын салбар 2005 оноос ЗТАЖЯ-/Зам Тээвэр Аялал Жуулчлалын Яам/ байгуулагдсанаар төрийн бодлогын хүрээнд яригдах болсон бөгөөд одоогоор Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын салбар нь Монгол улсын хувьд харьцангуй залуу, мөн улс орны эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзлэх хөгжиж байгаа салбар юм. Энэхүү илтгэлийн зорилго нь Монгол улсын жуулчны автотээврийн менежментийн үйлчилгээний өнөөгийн байдлыг судалж цаашид хэрхэн яаж хөгжүүлэх арга зам боловсруулахад оршино. Монгол орон дэлхийн аялал жуулчлалын нэгэн сонирхолтой бүс нутаг болон хөгжих нөхцөл боломж байгаа болон уг салбарын үр ашиг, ач холбогдолыг харгалзан, гадаад, дотоодын аялал жуулчлалыг тус орны хөгжлийн тэргүүлэх салбарын хэмжээнд хүргэж хөгжүүлэх асуудлыг төр засгийн бодлогын хэмжээнд авч үзэж байна. Монгол Улс үндэсний аялал жуулчлалыг өөрийн орны аюулгүй байдал, олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд, дэлхий дахины нийтлэг хандлага болж буй экологийн баримжаатай, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн өндөр үр ашигтай, биеэ даасан салбарын хэмжээнд хүргэж хөгжүүлэх нь аялал жуулчлалын талаар баримтлах үндсэн чиглэл болно. Азийн авто зам: Азийн авто замыг хөгжүүлэх төсөл нь 1959 оноос эхэлжээ. Энэ төслийн гол зорилго нь азийн авто замын дагуу жуулчдыг татах, мөн олон улсын худалдааг хөнгөвчлөх юм. ESCAP-ийн гишүүн орнууд уг төслийг дэмжих болсон шалтгаан нь тэдгээр орнууд бүгд азийн авто замыг бариж байгуулснаар орон нутгийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй гэдгийг ухамсарласанд оршино. 2
  • 3. D. ASIAN HIGHWAY Зураг.1. Азийн авто зам1 ASIAN HIGHWAY IN MONGOLIA AH4 AH32 AH3 AH32 2325km AH3 1009 km AH4 758 km Зураг.2. Азийн авто зам Монголд2 1. Эдийн засгийн хөгжилд аялал жуулчлалын гүйцэтгэх үүрэг: Орчин үед аливаа шинэ хандлага нь улс орнуудыг эдийн засгийн хувьд цоо эрүүл хэвээр байлгахад зохицсон байх ёстой гэж үзэх болжээ. Нэгээс нөгөө бүс нутагт нөхцөл байдал маш ялгаатай байдаг авч, аялал жуулчлал эдийн засгийн хөгжлийн гол хэлбэрийг төлөөлсөн хэвээр байна. Сүүлийн жилүүдэд 1 2 3
  • 4. аялал жуулчлалын шууд бус буюу нүдэнд үл үзэгдэх эдийн засгийн зардлуудыг илүү сайн судалж мэддэг болсноор өмнө нь аялал жуулчлал зөвхөн эдийн засгийн эерэг үр ашгийг авчирдаг хэмээн ойлгодог байсан хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөж, урьдны итгэл үнэмшил өдөр ирэх тусам хүчээ алдаж байна. 1.1 Эдийн засагт аялал жуулчлалын үр нөлөө, хэмжил Үр нөлөө-Аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлж, дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг татах аялал жуулчлалын чадварт дараах нийлбэр хүчин зүйлс нөлөөлнө. C E D A B Зураг 1.1. Жуулчдыг татах чадварт нөлөөлөх хүчин зүйлс Үүнд: A. Улс төрийн шахалт, дарамт болон урамшуулал (дотоод, гадаадын хөрөнгө оруулалт болон импортонд оногдох татварын бодлогын таатай нөхцөл) B. Санал болгож буй хангамж , ашигтай нөхцлүүд (зам, тээвэр, эмнэлэг, үйлчилгээ, тэдгээрийн үнэ) C. Зах зээлийн онцлог (гийчдийн сонирхол, таашаал, төлөхөд бэлэн үнэ гэх мэт) D. Улс төрийн тогтвортой байдал E. Зорилтот зах зээл болон өөрийгөө таниулан сурталчлах чадвар Эдийн засагт аялал жуулчлалын үзүүлэх үр нөлөөг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаас өмнөх болон явуулснаас хойших үеийн хүн ардын орлогын түвшин хоорондын зөрүүгээр илрэх эдийн засгийн сайн сайхан байдал хэмээн тодорхойлж болно. Жишээ 1: Манай монголчууд 1 565 000 000 км2 газар нутгийнхаа дөнгөж 0.84%-ийг л тариалангийн талбайн зориулалтаар идэвхитэй ашигладаг билээ. Энэ нь дэлхийн 210 улс орнуудынхтай харьцуулбал харьцангуй доор буюу 4
  • 5. 197 дугаарт жагсаж байгаа юм3. Харин энэ мэтчилэн уламжлалт хэлбэрээр (бэлчээрийн мал аж ахуй) буюу ашиглалт муу байгаа газрыг гадаадын өндөр хөрөнгө оруулалттай төслүүд эх оронд маань түрэн орж ирж, үндэсний үйлдвэрлэгчдийг орлон ашиглаж эхэлдэг болохыг бид олон бодит жишээнээс харж болно. Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд энэ тохиолдолд газрын үнэ, өртөгт мэдэгдэхүйц өөрчлөлт ордог. Учир нь газрын эзэд өөрсдийн газраа зарж эсвэл аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг хүсдэг, харин энэ нь эцэстээ жуулчид болон өөрийн орны ард иргэдээ хооллох, хэрэгцээг нь хангахдаа дотоодоосоо бус гадаадын импортын бүтээгдэхүүн дээр л найдах харамсалтай үр дүнд хүргэж болох юм. Аялал жуулчлалын салбараас үзүүлэх дарамт ихэсч эхлэхэд энэ мэтчилэн зөрчил, маргаанууд хурцдаж эхлэдэг ба үүнээс үүдэн ард түмэнд учирсан сэтгэлийн шарх болоод бусад хохирлыг засаж, эдгээхэд маш урт удаан хугацаа шаардлагатай байдаг. Дээрх жишээ нь аялал жуулчлалын үр нөлөө, хэмжил, түүнийг ойлгох асуудал бол нүдэнд үзэгдэх шууд нөлөөллүүдтэй адил тийм хялбар, энгийн зүйл бус, харин түүнээс илүү их цогц ойлголт болохыг харуулж байна. 1.2. Аялал жуулчлалын эрэлт - нийлүүлэлт ба үнийн мэдрэмж: Аливаа улс орон, бүс нутгийн эдийн засагт аялал жуулчлалын оруулах хувь нэмэрт дотоод болон гадаад олон янзын хүчин зүйлс нөлөөлдөг. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд нийгмийн бараг бүхий л салбараас тодорхой тооны хүмүүс оролцдог ба тэдгээрийн салбар хоорондын нийлмэл харилцан хамаарал асар өргөн хүрээтэй ойлголт учраас дээрх бүх салбараас гарах эдийн засагт аялал жуулчлалын үзүүлэх үр нөлөөг тооцоолох нь тийм ч хялбар асуудал биш юм. Харин аялал жуулчлалын эдийн засгийн үйл ажиллагааг эрэлт-нийлүүлэлтийн хуульд тулгуурлан хэзээд ч тайлбарлаж болох юм. Зах зээлийн тухай ойлголт ба эрэлт-нийлүүлэлтийн хууль  Зах зээл гэдэг бол аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авагчид ба худалдаалагчдыг уулзуулдаг байгуулал буюу механизм мөн.  Тэнцвэрт үнэ ба бүтээгдэхүүний үнэ хэмжээ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдоно. 3 5
  • 6. Зураг 1.2. Эрэлт-Нийлүүлэлтийн муруй4  Эрэлт нь янз бүрийн үнээр худалдаалагдах бүтээгдэхүүнийг худалдан авагчдын худалдан авахад бэлэн байгаа байдлыг илтгэнэ.  Бүтээгдэхүүний илүүдэл ба хомсдол гаргахгүйгээр борлуулах болон худалдан авах тухай шийдвэрүүдийг уялдуулан зохицуулж байгаа зах зээлийн хүчний чадварыг үнийн "тэнцвэржүүлэх үүрэг" гэнэ5. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт-нийлүүлэлтэнд тодорхой тооны хувьсагчид нөлөөлдөг.  Жишээ 2: Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 116 зочид буудлын хувьд өрөөний үнэ нэмэгдвэл эрэлт буурч, Монголд ирсэн гийчдийн тодорхой хувь нь зочид буудлаас өөр байх газар буюу байр, сууцыг хайх болно6. Үүний үр дүнд зочид буудлууд боломжит орлогоо алдаж, зочид буудлуудын өрөөний нийлүүлэлт өсч эхэлнэ. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтнийлүүлэлтийн харилцан хамаарал нь аялал жуулчлалын эрэлтийн үнийн мэдрэмж зэрэг хүчин зүйлээс шалтгаалж болдог.7 Эрэлтийн хуулиар үнэ өсөхөд худалдан авах үнэ хэмжээ багасдаг ба үнэ буурахад эсрэг байдаг эрэлтийн хуультай. Энэ хуулийн үйлчлэл нь бүтээгдэхүүн тус бүрээр өөр өөр байдаг. Ө/х: үнийн өөрчлөлтөөс хамаарсан эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт бүтээгдэхүүн тус бүрээр янз бүр байдаг. Энэ хамаарал бүхий өөрчлөлтийг мэдрэмж гэсэн ойлголтонд буулган судалдаг. Мэдрэмж гэдэг нь нэг үзүүлэлт нэг нэгжээр өөрчлөгдөж байхад нөгөө үзүүлэлт дагалдан хэр хэмжээгээр өөрчлөгдөж байгааг илэрхийлдэг. Иймээс эрэлтийн мэдрэмж гэдэг нь эрэлт бүхий бүтээгдэхүүний үнэ хэмжээний өөрчлөлт ба үнийн өөрчлөлтийн хувийн харьцаагаар тодорхойлдог. 4 5 6 7 6
  • 7. Эрэлтийн Ed = мэдрэмжийг ∆ Q( P1 + P0 ) олохдоо ∆ P ( Q 1 + Q0 ) Үүнд: ∆Q( P1 + P0 ) дараах ашиглана8 томъёог (1.1.) - Хэрэгцээт бүтээгдэхүүний үнэ хэмжээний өөрчлөлтийн хувь ∆P ( Q1 + Q0 ) - Үнийн өөрчлөлтийн хувь Ed>1 - Харьцангуй мэдрэмжтэй эрэлт (тансаг хэрэгпээний бүтээгдэхүүн) Ed = 1 - Нэгж мэдрэмжтэй эрэлт Ed < 1 - Сул мэдрэмжтэй эрэлт (зайлшгүй хэрэглээний бүтээгдэхүүн) Хэрэв эрэлт нь үнийн мэдрэмжтэй бол бага үнэ нь илүү их эрэлт болон орлогыг бий болгодог. Үүний нэгэн адилаар, хэрэв эрэлт нь үнийн мэдрэмжгүй бол бага үнэ нь нийт орлогыг буурахад хүргэнэ. Үнийн мэдрэмжинд олон тооны хүчин зүйл нөлөөлж, түүнийг тооцоолоход бэрхшээлтэй болгодог хэдий ч, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид эрэлтийн үнийн мэдрэмжийн тухай мэдэж байх нь тэдэнд бүтээгдэхүүний хольцийг зөв загварчлахад тус нэмэр болж болох юм. Зардал - Ашгийн үнэлгээ-Эдийн засгийн олон арга хэрэгслийг ашиглан аялал жуулчлалын эдийн засгийн их хэмжээний мэдээллийг цуглуулж, олж болдог. Харин дараа нь энэхүү мэдээллийг янз бүрийн шийдвэр гаргахдаа ашиглах бүрэн боломжтой юм. Шинжээчид, төлөвлөгөө зохиогчид, менежерүүд энэ мэдээллийг хэлэлцэн үзээд, нэгтгэн дүгнэхдээ аялал жуулчлалын үйл ажиллагаанаас үүсэх зөвхөн ажлын байр болон хөрөнгийг тооцоод орхих бус харин, • Аялал жуулчлалын үйл ажиллагаанаас гарах үр ашиг хэрхэн хуваарилагдаж буй; • Хөгжлийн үйл явц ямар гарз хохиролыг авчирдаг болох; • Аялал жуулчлалаас гарах үр ашиг нь улс орны нийгэм, Эдийн засаг, соёлын салбараас зарцуулагдаж буй нийт зардал хохирлыг нөхөн дарж, илүү гарч чадаж байгаа эсэх зэрэг олон чухал ач холбогдол бүхий үр дүнг үнэлэх гаргаж ирэх ёстой юм. 8 7
  • 8. Улс орны ирээдүйд аялал жуулчлал бол стратегийн зөв салбаруудын нэг мөн эсэх харуулах нилээд онцгой хэдэн үзүүлэлтүүдийг гарган үзүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг зардлыг нэгтгэн тооцох гэдэг бол үнэхээр ярвигтай хүнд асуудал байдаг учраас ЗардалАшгийн шинжилгээ нь зайлшгүй хийгдэх ёстой чухал үйл ажиллагааны нэг юм. • Аливаа ард түмний "сэтгэлийн баясал" эсвэл "газар уул, усаа шүтэх мэдрэмж"-ийг хэрхэн хэмжиж болох билээ? • Аливаа улс орны экологийн тэнцвэрт байдлын алдагдлын хэмжээг хэрхэн Үнэн зөв хэмжиж чадах билээ? Өнөөгийн бидний амьдарч буй үед шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшил ч хүн төрөлхтөний нууцыг бүрэн тайлж, тайлбарлаж чадах хэмжээнд хүрээгүй байгаа нь бидний нүдэнд үл үзэгдэх (үл мэдрэгдэх) ихэнх зүйлийг анхаарал халамжгүй орхиж, гээхэд хүргэж байна. Харамсалтай нь энэхүү алдагдсан боломж бүр он урт удаан жилийн турш хуримтлагдсан эцсийн эцэст сэргээн засч дийлэшгүй их аюулыг бий болгодог болохыг бид амьдрал дээр тохиолдох энгийн жишээнээс харж болох билээ. Хүснэгт 1.1 Зардал - Ашгийн шинжилгээний давуу ба сул тал Сул тал o Цаг их шаарддаг Давуу тал o А/ж-аас хэн хождог болох o Зардал их o Удирдан явуулахад бэрхшээлтэй o А/ж-ын зардлыг хэн төлдөг болох Зардал-Ашгийн шинжилгээний давуу тал нь аялал жуулчлалаас хэн хожиж, хэн зардлыг төлдөг болохыг тодорхойлон гаргаж ирдэгт оршино. Харьцангуй бага хэмжээний зардал-ашгийн шинжилгээ нь тодорхой асуудлууд дээрх аялал жуулчлалтай холбоотой мэдээллийг хангахад хэрэглэгдэж болно. Жуулчны тээврийн үйлчилгээний онол арга зүй: 1.3. Аялал жуулчлалын салбар нь төрөл бүрийн үйлчилгээний цогц асуудлуудын нэгдэл нийлбэрээс бүрэлддэг, өндөр хариуцлагатай бөгөөд монгол улсын хөгжлийн нүүр царай, хүн ардын соёл иргэншлийн өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдлыг гадаадын иргэдэд үзүүлж харуулдаг бодит рекламын үйлчилгээний байгууллага юм. 8
  • 9. Аялал жуулчлалын салбарт гол үүрэг гүйцэтгэдэг үйлчилгээний нэг төрөл нь тээврийн үйлчилгээ бөгөөд тээврийн хэрэгсэлгүйгээр жуулчинд үйлчлэх хичнээн ч тур баз байгуулаад нэмэргүй гэдэг нь ойлгомжтой. Жуулчны тээврийн үйлчилгээг дараах тээврийн хэрэгсэл ашиглан үзүүлж болно. Үүнд: 1. Авто аялал 2. Төмөр замын 3. Дугуйн аялал 4. Мото аялал 5. Усан аялал 6. Морь тэмээн аялал 7. Спорт хэрэгслээр 8. Явган аялал гэх мэтээр ангилдаг. Автотээврийн үйлчилгээний чанар соёл, үр ашгийг дээшлүүлэх хэрэгжүүлэх асуудлаар жил дараалан багагүй анхаарч улмаар хууль дүрэм, журамд тусгагдаагүй тусгах ч бололцоогүй эрх зүйн харилцаа, өдөр тутмын хэрэглээний норм, ёс зүй, соёлын үйлчилгээг тусгасан 20-иод стандартыг сүүлийн 5 жилд боловсруулан мөрдүүлж байгаа нь тээврийн үйлчилгээний чанар үр ашгийг дээшлүүлэхэд зохих ёсоор сайнаар нөлөөлж байгаа. Иймээс автотээврийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл нь хүний эрч хүч бүтээлч санаачлага мөн. Бүтээлч эрч хүч идэвхи санаачлагыг үнэлэх, тухайлбал компанийн захирал, ерөнхийлөгчөөс аваад гэрийн зарц хүртэл үүрэг гүйцэтгэх хамгийн их чадвартай хүний, хэрэгцээ нь нийгмийн болон тухайн салбарын хамгийн үнэтэй баялаг мөн гэсэн Тейлорын үнэлэмж нь удирдлагын менежментийн хамгийн шинжлэх ухаанч аргын нэг мөн. Судалгааны хэсэг: 2006 оны Эхний хагас жилийн Монголд ирсэн жуулчдын судалгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан мэдээ: мэдээ: Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэд Нийт Үүнээс: Жуулчин 2005 он 2006 он Өөрчлөлт Өөрчлөлт тоо % 133115 213681 +80566 +60.5 131955 147758 +15803 +11.9 9
  • 10. Жуулчид -Бүс 2005 он нутгаар Өөрчлөлт Өөрчлөлт тоо 2006 он % Африк 156 160 +4 +0.25 Америк 4549 5424 +875 +19.2 Европ 36229 45727 +9498 +26.2 90970 96185 +5215 +0.57 Ойрхи Дорнод 37 166 +129 +448.6 Бусад 14 96 +82 +685.7 Нийт 131955 147758 +38178 +111.9 Ази ба Номхон далайн орнууд Жуулчид голлох зах зээлийн 2005 он орноор 1. Хятад 2. ОХУ 3. Өм.Солонгос 4. Япон 5. Америк 5. БНАСАУ 6. Герман 7. Франц 8.Их Британи 9.Австрали 10.Казакстан 11. Канад 12. Шинэ зеланд 13.Швед 14.Итали 15.Украйн Бусад 73908 24151 9237 4112 3462 209 2150 1324 1593 1212 1456 953 368 668 296 445 6411 Өөрчлөлт 58042 28209 25753 4892 3918 2609 1838 969 1318 1506 1371 904 226 612 305 365 14921 Өөрчлөл тоо 2006 он т% -15866 +4058 +16516 +780 +456 +2400 -312 -355 -275 +294 -85 -49 -142 -56 +9 -80 +8510 -78.5 +16.8 +278.8 +18.9 +13.1 +248.3 -5.4 -3.1 -2.7 +24.2 -4.1 -4.8 -1.4 -1.6 +0.30 -2.0 +32.7 2006 оны эхний хагас жилд ирсэн гийчдийн Статистик үзүүлэлтүүд: үзүүлэлтүүд: Эхний хагас ж илд ирсэн нийт çî ð÷è ã÷ä û í ýçë ýõ õóâ ü (Ãî ë ë î õ çàõ çýýë è é í î ðí óóä ààð) 73908 80000 58042 60000 40000 20000 28209 24151 9237 4112 3462 2150 1593 13342 4892 25753 23788 3918 1838 1318 0 2005 ßï î í ÁÍ ÕÀÓ Î ÕÓ 2006 ÁÍ ÑÓ ÀÍ Ó Ãåðì àí Èõ Áðèòàí è Áóñàä 10
  • 11. 2006 онд Монголд ирсэн жуулчдын судалгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан мэдээ: Монгол улсад ирсэн нийт Өөрчлөлт Өөрчлөлт тоо % 389666 +45031 +13.1 385989 +47274 +13.9 2005 он 344635 338715 гадаадын иргэд Нийт Үүнээс : Жуулчин 2006 он Жуулчид голлох № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 зах зээлийн орноор БНХАУ ОХУ БНСУ Япон АНУ Герман Их Британи Франц Казакстан Австрали Канад Итали Швед Бусад 2005 он 170345 57926 30787 12952 10153 8168 5206 5822 3928 3454 2300 1921 1926 20253 2006 он 178941 79163 39930 16707 11377 8576 5893 5237 4185 4053 2528 2526 1509 27364 Өөрчлөлт Өөрчлөлт тоо % +8596 +21237 +9143 +3755 +1224 +408 +687 -585 +257 +599 +228 +605 -417 +7111 +5.0 % +36.6 % +29.6 % +28.9 % +12.0 % +4.9 % +13.1 % -10.0 % +6.5 % +17.3 % +9.9 % +31.4 % -21.6 % 35.1 % 2006 онд Монголд ирсэн жуулчдын судалгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан мэдээ (сараар) Сар 2005 1 15,23 2 10,32 3 16,69 4 27,80 5 29,12 6 32,77 7 47,07 8 55,82 9 36,09 10 26,87 он 2006 5 19,17 5 13,64 0 20,42 7 30,44 6 31,69 2 32,39 3 47,83 9 74,33 0 3 он 8 0 8 2 3 9 2 8 30390 29950 11 12 23073 33057 30397 25302 11
  • 12. Ì î í ãî ë ä è ðñýí ãàä ààä û í æóóë ÷ä û í ñóä àë ãàà (ñàðààð) 140000 74338 120000 47832 100000 47073 80000 30442 31693 60000 19178 40000 15235 20000 32399 20428 47073 13640 16690 10325 55829 36090 27807 29126 32772 33057 26873 23073 0 1 2 3 4 5 6 7 2005 î í 8 9 10 11 12 2006 î í 1998-2006 онд Монголд зорчсон гийчид жуулчдын өсөлтийн судалгаа: (бүс нутгаар) 1998 197424 165092 1999 158743 137961 2000 158205 137374 Африк Америк Ази 57 4302 89 4969 154 5831 Номхон 98621 66980 69669 79954 далай Европ Ойрхи 62056 65848 61639 56 66 0 9 Гийчид Жуулчид дорнод Бусад 2001 2002 192051 235165 165899 228719 Бүс нутгаар 180 143 6296 7973 2003 204845 201153 2004 305117 300537 2005 344635 338715 2006 389666 385989 207 6863 263 12198 297 12913 502 14433 122761 121494 189224 224203 246889 79368 97674 72345 98592 101048 124002 78 93 155 229 241 232 159 3 8 13 15 19 22 4 12
  • 13. 1998-2006 онд Монголд зорчсон гийчид, жуулчдын ?с?лтийн судалгаа 450000 389666 400000 344635 350000 305617 300000 235165 250000 197424 200000 165092 100000 137374 338715 300537 204845 228719 201153 158205 150000 82084 50000 192051 158743 385989 165899 137961 68129 0 1997 1998 1999 2000 Visitors 2001 2002 2003 2004 2005 2006 Tourists Монголын аялал жуулчлалын салбарын зохион байгуулалт: Танил найз нөхөд МИАТ МТЗ Газраарх бусад тээвэр Жуулчид Хөтөч орчуулагч, жолооч Бүтээгдэхүүн , үйлчилгээ Бие даан аялагч Зураг 2. Монголын аялал жуулчлалын зохион байгуулалт 13
  • 14. Дүгнэлт Гадаад дахь сурталчилгааны талаар:  Аялал жуулчлалын мэдээллийн орчин үеийн технологийг сайжруулах  Аялал жуулчлалын гадаад зах зээл дээр Монгол орны талаарх маркетингийн тогтсон дүр зураг имиджийг бүрдүүлэх  Гадаадад ажиллаж буй Элчин сайдын яамдын үйл ажиллагаанд монголд аялуулах асуудлыг тогтмол тусгаж хэвших  Томоохон аялал жуулчлалын компани, байгууллагаас энэ талаар зохиох ажлыг чанаржуулах, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх сурталчилгааны материалыг дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын сүлжээнд хамруулж өргөжүүлэх  Монгол дахь соёлын аялал жуулчлалын төрөл, хэлбэр, соёлын үйл явдлуудын талаарх мэдээллийг олон улсын хамтын ажиллагааны байгууллага, төлөөлөгчдөөр дамжуулах түгээх Аялал жуулчлалын талаар дотооддоо хийх ажил:  Монголын аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарах  Аялалын улирлыг уртасгахад анхаарч, гадаадын жуулчдад зориулсан аялалын маршрут, хөтөлбөрийн боломжтой хувилбарыг олшруулж, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх  Дотоодын аялал жуулчлалтай холбогдох лавлагаа, аялалын хөтөч ном, түүх соёлын дурсгалт зүйлийн каталог, цомог, CD, товхимол, газрын зураг материалыг чанарын шинэ түвшинд бүтээж түгээх ажлыг өргөжүүлэх  Гадаадын жуулчдад үзүүлж сонирхуулах нийтлэг хөтөлбөрийг түүх, соёл, урлаг, аж байдал, зан үйл, баяр ёслол, наадам тэмцээн гэх мэтээр төрөлжүүлэн боловсруулж, аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагааны баримтлавал зохих чиглэл болгож мөрдөх  Авто хөсгөөр хол аялах замын дагуу аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, үзвэрийн цэгүүдийг зохион байгуулах  Орон нутгийн хүн амыг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан оролцуулах үйлчилгээний менежментийг боловсронгуй болгох. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэвшүүлэх санал: 1. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих эдийн засгийн уян хатан бодлого баримтлах 14
  • 15. 2. Шинэ тутам байгуулагдаж буй аялал жуулчлалын байгууллагуудад учирдаг олон талт бэрхшээл дарамтыг аль болох багасгаж, бие даан үйл ажиллагаа явуулах өргөн боломж олгох 3. Аялал жуулчлалын үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлэх 4. Аялал жуулчлалаар дамжуулан түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн үндсийг тавих 5. Аялал жуулчлалын хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан мөрдөх Ном зүй: 1. Э.Гүргэмжав,Т.Дорж “Аялал жуулчлалын маркетингийн менежмент” УБ, 2002 он 2. Худалдаа Үйлдвэрлэлийн Сургууль “Олон улсын аялал жуулчлал” 3. Д.Чингүн “Аялал жуулчлалын үндэс”1-р хэсэг УБ, 2003 он 4. М.Б.Биржаков “Аялал жуулчлалд хөтлөх нь” 5. Монгол улсын эдийн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР “Аялал жуулчлалтай холбогдсон эрх зүйн баримт бичгийн эмхтгэл”УБ, 2004 он 6. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР “Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын лавлах” УБ 2004 он Зохиогчийн тухай : Э.Болортунгалаг ШУТИС-МИС-ийн Тээврийн удирдлагын 3-р курсын оюутан. Ц.Дагвадорж ШУТИС-МИС-ийн Тээврийн удирдлагын 3-р курсын оюутан. МИС-ийн Доктор профессор Осорхүү агсаны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хуралд тусгай байр. 15

×