Your SlideShare is downloading. ×
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Э.Энхзаяа - Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь

1,490

Published on

Published in: Education
0 Comments
4 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,490
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
5
Comments
0
Likes
4
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. АЖМ-4 Э.Энхзаяа Аялал жуулчлалын салбарт төрөөс гүйцэтгэх үүргийг оновчтой болгох нь Агуулга Удиртгал 1. Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд 2. Төрөөс гүйцэтгэж байгаа үүргийг тодорхойлох нь 3. Аялал жуулчлалын бизнесийн байгууллагуудын хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг судлах нь 4. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх олон улсын хөгжлийн туршлага, менежмент 5. Төрөөс гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох нь Дүгнэлт Ашигласан материал 2
  • 2. АЖМ-4 Э.Энхзаяа Удиртгал Аялал жуулчлалын салбар нь манай улсын хувьд хөгжих, өргөжихөд ихээхэн тохиромжтой, ажлын байрны багтаамж ихтэй салбар билээ. Өнөөдөр төр засгаас олон тооны ажлуудыг санаачлан, энэ салбарт багагүй зүйлийг хийж гүйцэтгэсэн. Гэвч салбарын бизнес эрхлэгч нар өнөөг хүртэл төрийн үйлчилгээ, хүртээмжийн талаар сэтгэл дундуур байсаар байгаа билээ. Нөгөө талаас тэд өөрсдийн бор зүрхээрээ ажлаа хийж гүйцэтгэж байна гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн АНУ, Япон, Солонгос, Испани, хурдацтай хөгжиж байгаа Хятад гэх мэт улсуудын хөгжлийн туршлагаас суралцах, нөгөө талаас төрийн захиргааны менежментийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тэгэхээр манай төрийн өмнө дараах хоёр арга замаас аль нэгийг нь сонгох шаардлагатай болж байгаа юм. 1. Бид зах зээлийн нийгэмд шилжсэн гээд компаниудыг зөнгөөр нь хаях уу? 2. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг туслалцааг үзүүлэх үү? Миний энэхүү судалгааны ажлын гол зорилго нь төрөөс гүйцэтгэх үүргүүдийг боловсронгуй болгож хуваарилах, улмаар аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна. АЖ-н салбар их онцлогтой салбарын нэг. Гадаад орноос ирж буй жуулчдын нэн түрүүн хангагдах ёстой зүйл нь тэдний аюулгүй байдал юм. Тухайн орны нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, хямрал, дайн дажин, бослого, мөргөлдөөн, элдэв төрлийн халдварт өвчин зэрэг нь аялал жуулчлалын салбарт маш хүчтэй нөлөөлөгч хүчин зүйлс болдог. Тэгэхээр аялал жуулчлалын салбарт улс орнуудын төр засгийн оролцоо зайлшгүй байх ёстой нь харагдаж байна. Гадаадын болон дотоодын аялагч, жуулчлагч нарт өөрсдийн газар нутаг дээр 1. хоноглох байр 2. тээвэрлэлт 3. хоол хүнс 4. аялал жуулчлалын үзмэр, зугаацуулах 5. бусад үйлчилгээг үзүүлдэг. Нэг үгээр хэлбэл тэдэнд сэтгэл ханамжийг худалдана. Эндээс харахад аялал жуулчлал явагдахад түүнд шууд болон дам хэлбэрээр хувь нэмрээ оруулж оролцохгүй салбар гэж бараг үгүй. Аялал жуулчлал нь олон улсын хэмжээнд явагдаж, аялагч, жуулчид нь нэг болон хэд хэдэн орноор дамжин аялан жуулчилдаг тул улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр, хил гаалиар нэвтрэх зөвшөөрөл виз зэрэг асуудал нь төрийн бодлогын бас нэгэн хэсэг нь юм. Бид нөхөн сэргээгдэхгүй мөн хязгаарлагдмал нөөцтэй уул уурхайн салбарт анхаарлаа хандуулж буй нь олон талын сөрөг үр дагавар 3
  • 3. АЖМ-4 Э.Энхзаяа дагуулсаар байгааг бэлхнээ харж суугаа билээ. Тэгвэл дэлхий дахинд утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэгдэн, хурдацтайгаар өсч, хөгжиж буй аялал жуулчлалын салбарыг Монгол орондоо хөгжүүлэх нь бидний эдийн засгийн амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хөгжлийг хангах, монгол өв уламжлал, соёлоо хадгалан үлдэх бас нэг түлхэц юм. Аялал жуулчлалын үйл ажиллагаа нь олон улсыг хамарсан байдаг тул төрийн үүрэг оролцоог бусад салбараас илүүтэйгээр шаардаж байдаг. Тэгэхээр аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, төрийн бодлого, үйл ажиллагааны чиглэлд анхаарлаа хандуулан цаашид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд төрийн үүрэг оролцоо ямар байх шаардлагатай байгааг олж илрүүлэх нь практик ач холбогдол ихтэй байх юм. 4
  • 4. АЖМ-4 Э.Энхзаяа 1. Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан зарим статистик мэдээ Аялал жуулчлалын салбараас олж буй ашиг, хүлээн авч буй жуулчны тоогоор европ тив тэргүүлдэг. 2-т америк, 3-т ази номхон далайн орнууд, 4-т африкийн орнууд ордог. Дэлхий дээрх нийт ажилчдын 8% нь аялал жуулчлалын салбарт ажилладаг бол дэлхийн үйлдвэрлэлийн 11%-г аялал жуулчлалын салбар дангаар бүрдүүлдэг болжээ. 2006 оны байдлаар дэлхий дээр нийт 846 сая хүн аялсан ба өмнөх онтой харьцуулахад 5.4%-р өссөн байна. Тэгвэл эдгээр жуулчид нь нийт 733 тэрбум ам.долларыг өөрсдийн аялалд зарцуулсныг өмнөх онтой харьцуулахад 9%-р өссөн байна. Нэг жуулчин нийт аяллын хугацаандаа зарцуулж буй мөнгөний хэмжээ нь дунджаар 870 ам.доллар байна. 2020 он гэхэд дэлхий дээрх жуулчдын тоо 1.6 тэрбумд хүрнэ гэж дэлхийн аялал жуулчлалын байгууллага олон жилийн судалгаанд үндэслэн урьдчилан таамаглажээ. Манай урд хөрш хятад улс 2006 онд 49.6 сая жуулчин хүлээн авснаар дэлхийн хамгийн их зочин хүлээн авсан 4 дэх улс болсон бөгөөд өмнөх онтой харьцуулахад 6%-р өссөн байна. Эдгээр жуулчдаасаа хятад улс 33.9 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16%-р өссөн байна. 2020 онд хятад улсыг зорих жуулчдын тоо 100 саяд хүрнэ гэж тогтоожээ. Үүнээс харахад аялал жуулчлал гэдэг нь ямар том зах зээл болох нь тодорхой байна. Тэгвэл манай оронд ирж буй жуулчдын тоо хил хамгаалах ерөнхий газраас хилээр нэвтэрсэн зорчигчдын судалгаагаар 2005 онд 126 орны 344635 гадаадын гийчид ирж байсан бол 2006 онд нийт 389666 гийчид 176 орноос ирсэн ба, эдгээр жуулчдаас 300 тэрбум гаруй төгрөгийн орлого орсон байна. 2007 оны эхний 6 сарын байдлаар 156 орны 162852 жуулчин ирж, өнгөрсөн оны мөн үеэс 9.3%-р өсчээ. Тулгамдсан асуудлууд Өнөөдрийн байдлаар монгол улсад 600 гаруй тур оператор, 320 зочид буудал, 180 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, 40 гаруй их дээд сургууль аялал жуулчлалын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг гэсэн тоон үзүүлэлт байна. Эдгээр тоонууд юу өгүүлж байна вэ? Ийм олон тур оператор ажиллах нь зөв үү? Мөн 180 жуулчны баазууд монгол улсын нутаг дэвсгэрийн хаана байрлаж байна вэ? Тэдгээр 40 сургуулийг төгсөж буй мэргэжилтнүүдээс нь хэд нь жуулчдад үйлчилгээ үзүүлэх чадвартай байна вэ? 5
  • 5. АЖМ-4 Э.Энхзаяа Аялал жуулчлалын салбар хөгжих гол үндэс нь тухайн орон нутгийн дэд бүтэц юм. Дэлхийд ганц байх гайхамшиг байлаа ч түүнд хүрч очих нөхцөл бүрдээгүй нөхцөлд аялал жуулчлалын үзмэр болж жуулчдыг татаж чадахгүйд хүрдэг. Манайд ирж буй жуулчдад үзүүлдэг гол хэдэн маршрут бий. Гэтэл эдгээр газруудад хүрэх автозам нь байгалийн хөрсөөрөө, хатуу хучилтгүй байгаа нь шороо босох, хөрсний элэгдэл явагдах зэргээр байгальд хор учруулан, жуулчдын тав тухыг хангахгүй, мөн төмөр замын сүлжээ сул байгаа юм. Улаанбаатараас бусад сум сууринд халуун ус, боловсон бие засах газар, цахилгаан дулаан, эмнэлэг, даатгалын үйлчилгээ гэх мэт бас л хангалтгүй. Интернет, үүрэн телефоны сүлжээ, банк санхүүгийн үйл ажиллагаа зэрэг нь хөдөө нутагт нэвтэрсэн нь сайшаалтай. Мэдээж аялал жуулчлалын болон бусад ашгийн төлөөх хувийн байгууллага дан ганцаар, эсвэл хэд хэдээр нэгдэн нийллээ ч монгол услын дэд бүтцийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж чадахгүй. Иймд төр дэд бүтцийн хөгжлийг хангах дорвитой арга хэмжээг хойшлуулашгүй авах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд жуулчдад мэргэжлийн түвшинд үйлчлэх мэргэжилтэй хүн хүчний нөөц тухайлбал жолооч, хөтөч тайлбарлагч, тогооч, зочид буудал, зоогийн газар, жуулчны баазуудын үйлчилгээний ажилтнууд зэрэг, жуулчдын эрүүл мэндийг хангахуйц хоол, хүнсний чанарын асуудал тулгамдаж байна. Манай орон жуулчдын хөлд төдийлөн дарагдаагүй ч аялал жуулчлалын гол бүс нутаг болох Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар нутгийн экологийн байдалд шүүмжлэлтэй хандах шаардлага гарч эхэллээ. Одоогоор манай оронд нүүрлээд байгаа цөлжилт болон цэвэр усны асуудал аялал жуулчлалд шууд нөлөөтэй юм. Өнөөдөр манай улс зөвхөн хил хамгаалах газрын орсон гарсан зочдын бүртгэлээр жуулчдын статистикийг гаргаж байгаа нь жуулчдын тоо, мөн эдийн засгийн мэдээллийг бодитой нарийвчлан гаргаж чадахгүй байгаа нь бодох асуудлын нэг болж байна. 6
  • 6. АЖМ-4 Э.Энхзаяа 2. Төрөөс гүйцэтгэж байгаа үүргүүд, үйл ажиллагаа Хууль эрх зүйн зохицуулалт Манай оронд 1954 онд гадаадын зочид, жуулчдад үйлчлэх “Жуулчин” товчоог байгуулснаар орчин үеийн аялал жуулчлал хөгжих үндэс тавигдсан. Энэ үеэс аялал жуулчлалын талаар дүрэм журмыг баталж эхэлсэн бөгөөд, 2000 онд аялал жуулчлалын тухай хууль баталж эрхзүйн орчныг бүрдүүлсэн юм. Энэхүү хуульд нийцүүлэн 10 гаруй дүрэм, журам, стандартуудыг батлан гаргаад байгаа билээ. Мөн аялал жуулчлалын салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан гаргасан. Гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж арав гаруй улс оронтой хамтран ажиллах, Засгийн газар, яамд, хоорондын гэрээ байгуулснаас гадна, аялал жуулчлалын мэдээллийн төвийг Улаанбаатар хот, Япон улсын Токио хот, БНХАУ-ын Бээжин хотуудад байгуулаад байна. Монгол улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1991 онд гишүүнээр элссэн бөгөөд бүс нутгийн болон олон улсын аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болсон. Монгол орныг гадаадад сурталчлан, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ, БНСУ, ХБНГУ, Япон зэрэг орнуудад зохиогддог олон улсын томоохон үзэсгэлэн яармагуудад тогтмол оролцдог болсон. Яамны бодлого чиглэл, алсын хараа Манай улсын засгийн газрын тухай хуулийн 9-р зүйлийн 6-д зааснаар Ажил эрхлэлт, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн асуудлаар оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх, иргэдийн хөдөлмөр, ахуй, орон сууцны нөхцөлийг сайжруулах, хэрэглэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авна. 10 дугаар зүйл. Салбар, салбар хоорондын болон бүс нутгийн хөгжлийг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх 1. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоон хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ. 2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийтлэг зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн салбаруудын хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлж, салбар хоорондын харилцан ажиллагааг зохицуулна. З. Аймаг, бүс нутгийн харьцангуй жигд хөгжлийг хангах, тэдгээрийн хооронд эдийн засгийн зөв зохистой хэлхээ холбоо тогтоон бэхжүүлэх нийтлэг зарчим, загвар боловсруулан хэрэгжүүлж, энэ талаар нутгийн өөрөө удирдах байгууллагуудад шаардлагатай туслалцаа үзүүлнэ. 4. Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжийн бие даасан байдлыг улс орны хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхолтой уялдуулан зохицуулна. Дээрх заалтууд нь монголын улсын гүйцэтгэх засаглал болох засгийн газрын эрх мэдэл, чиг үүргүүдийн чиглэлийг голлон заасан заалтууд юм. 7
  • 7. АЖМ-4 Э.Энхзаяа 2004 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын шийдвэрээр Монгол Улсын Засгийн Газрын бүтцэд Зам, Тээвэр, Аялал жуулчлалын яамыг байгуулж аялал жуулчлалын салбарын бодлогыг хариуцуулсан билээ. Уг газарт засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Аялал Жуулчлалын Газрыг харъяалуулж салбарын бодлогыг тодорхойлох болсон. Өнгөрсөн жилүүдийн төлөвлөгөө болон тайлангуудад тусгагдсан яамны зүгээс явуулж байгаа үйл ажиллагааны чиглэлийг дараах байдлаар тодорхойлж болох юм. 1. Олон улсын хэмжээний үзэсгэлэн яармагт оролцох, компаниудын сурталчилгааг зохион байгуулахад зохих тусламж дэмжлэгийг үзүүлэх 2. Дотооодын компаниудын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах, 3. Зам, тээврийн харилцааг хөгжүүлэх 4. Аялал жуулчлалын стандарт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Яамны түвшинд өнгөрсөн жилүүдийн арга хэмжээнүүдэд 100 орчим сая төгрөгийн төсөв хуваарилж байсан уг төсөв нь зөвхөн сурталчилгаа, үзэсгэлэн зохион байгуулахад л хүрэлцдэг байна. Өнөөдөр нэг үеэ бодвол манай улс харьцангуй санхүүгийн нөөц боломжтой болжээ. Манай орны онгон байгаль нь экотуризмын гол нөөц учраас экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр жуулчдыг хүлээн авах, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь төрөөс аялал жуулчлалын талаар баримталж байгаа гол бодлого юм. Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн хандлага, бодлоготой уялдуулан монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар дараах бодлого, чиглэлүүдийг тодорхойлон ажиллаж байгаа юм байна. Үүнд: o Монголын аялал жуулчлалын Мастер төлөвлөгөөг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсронгуй болгох, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх /баруун, хангайн, төвийн, зүүн, улаанбаатар/ o Жуулчдын аюулгүй байдлыг хангах цогц бодлого хэрэгжүүлэх o Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг улирлын эрхшээлээс гаргах ялангуяа өвлийн аяллыг хөгжүүлэх, хөрш орны жуулчдын сонирхолд нийцсэн шинэ бүтээгдэхүүн, аяллын маршрут бий болгох o Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг татах замаар жуулчин хүлээн авах хүчин чадлаа нэмэгдүүлэх o Байгаль орчинд ээлтэй, ажлын байр шинээр бий болгох, орон нутгийн ард иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх o Монгол орны аялал жуулчлалын сурталчилгааг тодорхой зах зээлд чиглүүлж далайцтай, тогтмол явуулах o Салбарын үйлчилгээний чанар, соёлын түвшинг сайжруулах зорилгоор хүний нөөцийн хөгжлийн асуудлыг онцгой анхаарч их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийг гадаад орнуудын түвшинд хүргэх 8
  • 8. АЖМ-4 Э.Энхзаяа o Монгол оронд түүх, соёл, экотуризм хөгжих давуу тал, онцлогийг харгалзан хөдөө, орон нутагт аялал жуулчлалаас ордог орлогын зохих хувийг хуваарилж иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг болно. 3. Аялал жуулчлалын бизнесийн байгууллагуудын хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг судлах нь Аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн зүгээс дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. • Мэргэжлийн хүний нөөцийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх • Бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэхэд шаардлагатай байгаа хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх • Гадаад харилцаа, аялал жуулчлалын бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх • Аялал жуулчлалын эрх зүйн орчин, шударга өрсөлдөөнийг явуулах • Аялал жуулчлалын байгууллагын менежментийг сайжруулах • Төрийн зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, аж ахуйн нэгжид мэргэжлийн сургалтын тогтолцоог бэхжүүлэх • Бизнес эрхлэх орчныг сайжруулах Аялал жуулчлал хөгжихийн хэрээр түүний эдийн засаг, улс төр, хүрээлэн буй орчин, нийгэм – соёлд үзүүлэх нөлөө өсөн нэмэгдсээр байна. Гэхдээ аливаа үр нөлөөллийн асуудал нь мэдээж эерэг ба сөрөг талтай байдаг нь аялал жуулчлалын үзүүлэх нөлөөллийг мөн 2 талтай авч үзэх шаардлагатай юм. Үр нөлөөлөл нь маш өргөн хүрээтэй учраас доорхи 4 түвшинд авч үзье. Үүнд: 1. Байгаль орчинд 2. Эдийн засагт 3. Нийгэм соёлд 4. Улс төрд 1. Байгаль орчинд: Эерэг үр дагавар - Тусгай Хамгаалалттай Газар нутгууд /санхүүгийн эх үүсвэр/ - Хүрээлэн буй орчны чанар дээшлэх - Экотуризм хөгжих - Орон нутгийн иргэдийн үзэл ухамсар нэмэгдэх Сөрөг үр дагавар - Агаарын бохирдол - Усны бохирдол - Хөрсний элэгдэл - Биологийн төрөл зүйлийн хомсдол - Хог хаягдал 9
  • 9. АЖМ-4 2. Эдийн засагт: Эерэг үр дагавар - Гадаад валют олох - Гадаад худалдааны эргэлт нэмэгдэх - Ажил эрхлэлт нэмэгдэх - Үндэсний үйлдвэрлэл хөгжих 3. Нийгэм – соёлд: Эерэг үр дагавар - Соёлын түвшин дээшлэх - Үндэсний үзэл ухамсар нэмэгдэх - Уламжлалт соёл хөгжих - Улс орныг гадаадад сурталчлах Э.Энхзаяа Сөрөг үр дагавар - Үйлдвэрлэлийн салбарын хөгжилт удаашрах - Үндэсний орлого тодорхой салбараас хараат болох Сөрөг үр дагавар - Нийгмийн зохистой хуваарь алдагдах - Харийн иргэд, харийн соёлыг хэт шүтэх - Нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэх 4. Улс төрд: Эерэг үр дагавар Сөрөг үр дагавар - Дэлхийн улс түмнүүдтэй энх тайвнаар харилцах боломжтой - Олон улсны харилцаанд өөрийн байр суурийг илэрхийлэх - Олон улсын чанартай гэмт хэрэг, терроризмын аюул жуулчдын төвлөрсөн урсгалыг дагаж байдаг - Даатгалгүй жуулчид Эдгээр сөрөг үр дагаврыг аль болох бага түвшинд барих талаар төрийн бодлогыг тогтоох нь чухал. 4. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх олон улсын хөгжлийн туршлага, менежмент Бостон хотын боомтын удирдлага далайн аялалыг өргөжүүлэхийг хүссэн байна. Аялал жуулчлалын агентлагуудаар нийт далайн аялалын 95 хувь нь бүртгэгдэж дамжиж байдгийг олж мэджээ. Хотын удирдлага Бостон хотоор өнгөрөх аяллын маршрутыг өргөн хүрээтэй сурталчилж, олон тооны аялал жуулчлалын агентлагуудад энэ талаар танилцуулж дамжин өнгөрөхийг ятгаж санал болгосны үр дүнд Бостон хотын далайн аялалаас олох орлого 17.3 сая доллараар өсөн нэмэгдсэн байна. Энэ бол аялал жуулчлалын салбарт байгууллагууд хамтын ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулвал аль аль талдаа ашигтай байж чадахын сонгодог жишээ юм. 10
  • 10. АЖМ-4 Э.Энхзаяа Ер нь улсын болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд аялал жуулчлалын салбарыг хөгжүүүлэхэд ихээхэн үүрэг, оролцоотой байдаг. Тэд жуулчдыг аялах тав тухтай нөхцлийг бүрдүүлэх, хууль зүйн талаас дэмжих, аялал жуулчлалын бизнесийн байгууллагуудыг хуулийн дагуу ажиллуулах, удирдан чиглүүлэхэд нөлөөлж байдаг. 1988 онд Ажил Хэрэгч Эмэгтэй сонинд болон Хойд Америкийн бизнесийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд нэгэн мэдээлэл хэвлэгдсэн юм. Уг мэдээллийн агуулга нь нийт эмэгтэйчүүдийн гуравны хоёр буюу 79 хувь нь 18-аас доош насны хүүхэдгүй болох статистик мэдээ байв. Жон Насбит энэ талаар дүгнэж хэлэхдээ эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ялангуяа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь өсч байгаа төдийгүй цаашид ч энэ хандлага үргэлжилнэ гэсэн байна. Энэ хандлага нь өнөөдөр ч үргэлжилсээр байгаа төдийгүй эмэгтэйчүүд удирдах албан тушаалын 40 хувийг эзэмшиж байгааг хамгийн сүүлийн үеийн судалгаагаар гаргажээ. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн тоо олон болж байгаа нь зочид буудлуудын хувьд шинэ зах зээлийг бий болгож байгаа төдийгүй эмэгтэйчүүдийн аялан жуулчлах явдлыг ч өсгөж байгаа юм. 1970 онд нийт бизнес аялагчдийн нэг хүрэхгүй хувийг эмэгтэй бизнесменүүд эзэлж байсан бол 2000 онд энэ хувь өсч 50% болсон байна. 1970-аад оны сүүлчээс зарим зочид буудлын менежерүүд зах зээлийн энэхүү орон зайг соргогоор мэдэрч, зах зээлийн шинэ сегмент буюу эмэгтэй аялагчдад зориулсан өрөөнүүдийг зочид буудалд бий болгож, тохижуулах ажлуудыг хийж эхэлсэн байна. Энэ хүрээнд зочид буудлын өрөөний толийг солих, толины хажууд нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулах, үс арчлах нэмэлт хэрэгслүүдийг угаалгын өрөөнд суурилуулах, угаалгын өрөөг өөрчлөн янзлах, үс засах захиалгын үйлчилгээ гэх мэт олон тооны үйлчилгээний нөхцлүүдийг эмэгтэй аялагчдад зориулж бэлтгэх болсон байна. Зочид буудалд хэрэгжүүлж байсан зарим хөтөлбөрүүд амжилтгүй болсон нь зарим талаар эмэгтэй хүн гэж ялгаж үзэх, бусдаас онцгойлон хандаж байгаа нь зарим эмэгтэйчүүдэд таалагдахгүй байсантай холбоотой байжээ. Гэвч энэ нь эмэгтэйчүүдийн өвөрмөц хэрэгцээг анхаарахгүй байх ёстой гэсэн үг биш юм. Хэт зочид буудлын дэд захирал Жэймс Эванс энэ талаар анхаарч эмэгтэй аялагчдын хувьд аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний соёлч цэвэр байдал, угаалгын өрөөний дээд зэргийн тохижуулалт, толины хэлбэр болон бусад өрөөний онцлогуудыг оруулж өгсөн нь аялагчдын таашаалд ихээхэн нийцжээ. Эмэгтэй зочдод зориулсан өөр нэг үйлчилгээ нь хүлээлгийн тусгай танхим байв. Эмэгтэйчүүд өрөөндөө өөрсдийн ажил хэргийн холбоотой хүмүүсийг урьж оруулах, ярилцахад бэрхшээлтэй байсныг харгалзан бизнес ярилцлага хийхэд зориулсан уулзалтын өрөө, зөөлөн буйдан сандал, түүнчлэн коктейл, түргэн зууш гэх мэт зүйлсээр үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн таашаалыг хүлээж зочид буудлын амжилттай ажиллах нэг түлхүүр хүчин зүйл болжээ. 11
  • 11. АЖМ-4 Э.Энхзаяа 5. Төрөөс гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох нь Монголд аялал жуучлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд төрийн зүгээс зайлшгүй оролцох шаардлагатай байгаа юм. Үүний тулд дараах зорилтуудыг тавьж ажиллах хэрэгтэй байгаа юм. Эрхэм зорилго: Олон улсын түвшинд хүрсэн аялал жуулчлалын стандартыг хангасан үйлчилгээний орчинг монголд бий болгож жуулчдад чанартай үйлчилгээг үзүүлэх Зорилтууд - Аялал жуулчлалын байгууллагуудын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох - Аялал жуулчлалын байгууллагуудыг хөгжүүлэх инкубаторийг бий болгох - Мэргэжлийн хүний нөөцийн чадавхийг олон улсын түвшинд хүргэж дээшлүүлэх - Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх - Дэд бүтцийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх Аялал жуулчлалын салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлэх, сургалт, мэдээлэл, сурталчилгаа, судалгааны ажлыг хариуцах чиг үүрэг бүхий бие даасан бүтэц байгуулах нь зүйтэй юм. Үүний тулд дараах үүргүүдийг хариуцуулж ажиллуулах шаардлагатай байна. 1. аялал жуулчлалын тухай маш сайн хууль, дүрэм, журмуудтай байх, хуулиа хэрэгжүүлэх хөшүүрэгтэй байх 2. тур оператор, агентуудын зэрэглэл тогтоох журам боловсруулах, шаардлага хангахгүй байгаа тур оператор, агентуудын үйл ажиллагааг нь зогсоох 3. өөрийн орны дэд бүтцийг хөгжүүлэх /авто болон төмөр зам тавих, замын тэмдэглэгээг байрлуулах/ 4. олон улсын жишигт хүрсэн үйлчилгээний стандартын түвшин тогтоох, стандартыг барьж буйд хяналт тавих 5. аялал жуулчлалын салбарт хэрэгцээт хүний нөөц, ажиллах хүчин сургах сургууль, сургалтын төвүүдэд стандарт тогтоох, сургалтыг чанаржуулах, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж чадахуйц мэргэжилтэн бэлтгэдэг болгох 6. аялал жуулчлалаас үүдэж болох сөрөг талуудыг анхааралдаа авч аль болох багасгах хамгийн гол нь байгаль орчны бохирдол, экологийн 12
  • 12. АЖМ-4 Э.Энхзаяа тэнцвэрт байдлын асуудал /тээврийн хэрэгсэл байрлуулах тусгай талбай, жуулчны үзмэрт хүрэх жим, хог хаягдлын төвлөрсөн цэг/ 7. цөлжилтийн эсрэг эрчимтэй арга хэмжээ авах байгууллага, орон нутгийн иргэдийн хүчийг ашиглах 8. жуулчдын бүртгэлийн сүлжээтэй болох 9. эрүүл, чанартай хоол, хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэх 10. жуулчны бааз байрлах газар нутаг, байрлах баазын тоог гаргах, тэдгээрийн стандарт зэрэглэл, үнийн дээд доод хязгаарыг тогтоох 11. гадаад жуулчдад виз олгох асуудлыг боловсронгуй болгох /зөвхөн тур оператороор үйлчлүүлж буй аялагчдад аяллын виз олгодог болох/ ингэснээр жуулчдын бүртгэлийг хийхэд хялбар болно, буух эзэн буцах хаягтай байх, тур оператор нь жуулчдад аяллын багц санал болгодог тул үйлчилгээний стандарт тодорхой түвшинд баригдаж, үнийн өрсөлдөөн багасна Чиг үүргийн хуваарилалтын өмнөх болон шинэчлэх саналын харьцуулсан байдал Одоогийн хэрэгжүүлж байгаа үүргүүд Санал болгож байгаа үүргүүд 1. Монгол ороныг дэлхийн аялал 1. Монгол ороныг дэлхийн аялал жуулчлалын сонирхолтой бүс болгон жуулчлалын сонирхолтой бүс болгон хөгжүүлэхэд чиглэсэн гадаад хөгжүүлэхэд чиглэсэн гадаад сурталчилгааг зохион байгуулах, сурталчилгааг зохион байгуулах, нэмэгдүүлэх нэмэгдүүлэх 2. Аялал жуулчлалыг бүсчлэн 2. Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, аялалын чиглэл, төрлийг хөгжүүлж, аялалын чиглэл, төрлийг нэмэгдүүлэх нэмэгдүүлэх 3. Аялал жуулчлалын салбарын 3. Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад дотоодын хөрөнгө гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих оруулалтыг дэмжих 4. Аялал жуулчлалын материаллаг 4. Аялал жуулчлалын материаллыг баазыг бэхжүүлэх баазыг бэхжүүлэх 5. Аялал жуулчлалын салбарын 5. Аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанарыг олон улсын үйлчилгээний чанарыг олон улсын жишигт ойртуулах жишигт ойртуулах 6. Аялал жуулчлалыг тогтвортой 6. Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх замаар улс орны ядуурлыг хөгжүүлэх замаар улс орны ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх хангахад дэмжлэг үзүүлэх 7. Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын сан бүрдүүлж зээл олгох үйл ажиллагааг тусгайлан хариуцуулах 8. Аялал жуулчлалын салбарт хэрэгцээт хүний нөөц, ажиллах хүчин сургах сургууль, сургалтын төвүүдэд 13
  • 13. АЖМ-4 Э.Энхзаяа стандарт тогтоох, сургалтыг чанаржуулах, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж чадахуйц мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх 9. Үйлчилгээний болон аялал жуулчлалын стандартын шаардлагыг хянах 10. Аялал жуулчлалаас үүдэж болох сөрөг талуудыг анхааралдаа авч аль болох багасгах хамгийн гол нь байгаль орчны бохирдол, экологийн тэнцвэрт байдлын асуудал 11. Олон улсын түвшинд аялал жуулчлалын салбарын судалгааг байнга хийж, дэвшил, өөрчлөлтийн талаархи мэдээллийг нийтийн хүртээл болгох Дүгнэлт Дэлхий дээрх хамгийн хурдацтай өсөн хөгжиж буй салбар бол яах аргагүй аялал жуулчлалын салбар юм. Бид энэхүү салбарыг өөрийн оронд хөгжүүлж, дэлхийн сэтгэл татам үзмэрүүдтэй газрын нэг болохын тулд төрийн үүрэг оролцоо ямар чухал болох нь тодорхой байна. Өнөөдөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бидэнд хамгийн гол саад болж буй хүчин зүйл нь дэд бүтэц юм. Хэрэв бид дэд бүтцээ сайжруулж чадвал аялал жуулчлалын олон бүтээгдэхүүнийг тур операторууд маань бий болгож үүнтэй холбоотойгоор монголд ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэх юм. Жуулчдын тоо нэмэгдсэнээр манай орны нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж, ажлын байрны тоо ихэсч, ард түмний зарим хэсэг нь ядуу байдлаас гарах нь дамжиггүй. Мөн мэргэшсэн үйлчилгээний ажилтнууд бий болж, олон улсын стандартын түвшинд хүртэл үйлчилгээ үзүүлж чаддаг болно. Төрийн үйл ажиллагаа одоогийн байдлаар шуурхай бус, тодорхойгүй байгаа зэрэг нь салбарын хөгжлийг хойш татаж, тэр хэмжээгээр бид салбараа хөгжүүлэх цаг хугацаа, бусад нөөц, олж болох ашиг зэргээ алдсаар байна. Энэ илтгэлийн хүрээнд шаардлагатай байгаа зарим үүргүүдийг оруулах талаар саналаа гаргалаа. Үүнд: Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд зээл тусламж үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг олон улсын түвшинд өрсөлдөхүйц 14
  • 14. АЖМ-4 Э.Энхзаяа чадвартай болгох инкубацийг бий болгох, олон улсын түвшинд хүрсэн мэргэжилтэй хүн хүч сургаж бэлтгэх орчин бүрдүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, аялал жуулчлалаас үүдэн гарах сөрөг үр дагавруудыг багасгах, үйлчилгээний түвшинг стандартад барьж, хяналтыг байнга явуулах, олон улсын аялал жуулчлалын салбарын судалгааг байнга хийж, нийтийн хүртээл болгох механизмыг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг өөрсдийн чиг үүрэгт багтаах хэрэгтэйг илрүүллээ. Ашигласан материал: 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. www.mongoliatourism.gov.mn www.travelmongolia.org www.world-tourism.org www.unwto.org www.tour-for.blogspot.com www.nso.mn www.pmis.gov.mn “Аялал жуулчлалын статистик мэдээллийн эмхтгэл” ЗТАЖЯ УБ 2007 “Аялал жуулчлалын үйл ажиллагаа шинээр эрхлэгчдэд” ЗТАЖЯ УБ 2006 10. “Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө” ЗТАЖЯ 11. Пүрэвдагва.Х, Батхүрэл.Г … нар, Менежмент, 2005 он, Улаанбаатар хот 12. Монгол улсын засгийн газрын тухай хууль 13. Үндэсний хөгжлийн цогц бодлого 14. Аялал жуулчлалын тухай хууль 15. Зам тээвэр, аялал жуулчлалын яамны 2006, 2007 оны ажлын тайлан, төлөвлөгөө 15

×