Your SlideShare is downloading. ×
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх

1,627

Published on

Published in: Education
0 Comments
6 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,627
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
1
Comments
0
Likes
6
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Компьютерийн Техник Менежментийн Сургууль Эрдэм шинжилгээний өгүүлэл Сэдэв: Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Гүйцэтгэсэн: Э.Эрдэнэбямба /BA06D051/ Удирдагч багш: Баярцог Улаанбаатар хот
  • 2. 2008он Оршил “Уух аргаа олохгүй бол Усны захад хатаж үхнэ. Түүх аргаа олохгүй бол Түүдгийн дэргэд осгож үхнэ.” Улс орон бүрийн хөгжлийн түүхээс харахад үндэсний уламжлал, өөрийн орны давуу тал дээр суурилан мөн өндөр хөгжилтэй орнуудаас суралцан хөгжсөн байдаг. Жижиг улсад хүндээр тусаж ч болох даяаршил хэмээх дэлхийн хэмжээний бодлогын чанартай нэгтгэлд живээд орчихгүйн тулд өөрийн орны үндэсний онцлогтой зарим талаараа дангааршсан шинэ хөгжлийн гарцыг бий болгон хөвж бие даан оршин тогтнож хөгжих нь манай орны хамгийн том зорилт байх нь зайлшгүй юм. 40 сая мал байна. Өнөөдөртөө биш юм аа гэхэд маргааш, эсвэл нөгөөдөр Монголын ХАА-н бүтээгдэхүүн гадаадад гардаггүй юм гэхэд дотооддоо нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Экспортын хэмжээ 2007 онд 1985.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны түвшингээс 28.7 хувиар буюу 442.3 сая ам.доллараар нэмэгдэхээр байна. Нийт экспортын барааны 58 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт дангаараа бүрдүүлж байгаагаас 38.5 хувь нь зэсийн баяжмалын экспорт байна. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, алтны дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаа нь экспортын орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Гэтэл байгалийн баялагийг ихээр экспортлох үед асар их хэмжээний валют дотоодын зах зээлд орж ирэх ба ингэснээр өөрийн орны мөнгөн тэмдэгтийн ханшийг чангалж, байгалийн баялагаас өөр бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд цохилт өгдөг. Мөн олборлолтын салбар дахь ажилчдын цалин өссөнөөр бусад бүх салбар дахь цалинд нөлөөлж, ажиллах хүчний зардалыг хамтад нь өргөнө. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн зардлыг ихэсгэн, боловсруулах аж үйлдвэр зэрэг бусад салбарын хөгжлийг боомилдог байна. Газраа ухаж яаж идэх талаар хэрэлдэх нь хөгжил бишээ. Нөгөө л хялбар амьдрах гэсэн бэлэнч сэтгэлгээний сэдэл төрд нь ч иргэд нь ч бий болсныг харуулж байна.. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд Монгол Улсын хөдөө аж ахуй улс орны эдийн засагт чухал байр суурь эзэлж ирсэн бөгөөд цаашдаа ч ач холбогдол нь улам бүр өсөх юм. Энэ нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөхцөлд аж ахуйгаа авч явах чадвар, Монгол орны эмзэг экологи, байгалийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ зэргээр тайлбарлагдах болно. Хөдөө аж ахуйн гүйцэтгэх үүргийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тоо баримтаар хэмжиж болох боловч эцсийн эцэст хүн ард маань өлсөж цангах байдалд орсон байна уу, үгүй юү гэдгээр хэмжих нь илүү оновчтой. Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ 16,2-38 хувийн хэлбэлзэлтэй байдаг. Мал сүрэг өсөж, газар тариалангийн салбар ургац арвинтай байсан жилд дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ өсдөг бөгөөд ган, зудтай жилүүдэд эрс буурдаг. Энэ нь хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх эдийн засаг, техник, технологийн оновчтой шийдлийг өнөө хүртэл олоогүйг гэрчилж байна.
  • 3. Манай орны дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, нийт ажиллах хүчний 40% нь хөдөө аж ахуйн салбарт ноогддог. Харин энэхүү 40% маань Монголын нийт өрхийн 30%-ийг тэжээж байдаг. պ人 àæ àõóéí ¿éëäâýðëýëä óëñûí õýìæýýíèé á¿ðòãýëòýé àæèëëàõ õ¿÷íèé 50 øàõóó õóâü íü îíîãääîã áîëîâ÷ ¿íäýñíèé íèéò á¿òýýãäýõ¿¿íèé äºíãºæ 20%-èéã ¿éëäâýðëýæ, ¿¿íèé äèéëýíõèéã (80%) ìàë àæ àõóéí ãàðàëòàé á¿òýýãäýõ¿¿íýýð á¿ðä¿¿ëæ áàéíà. Ýíý íü õºäºº àæ àõóéí ¿éëäâýðëýëèéí á¿òýýìæ ñóë, õºäººãèéí õ¿í àìûí äîòîð àæèëã¿éäëèéí ò¿âøèí ºíäºð áàéãààã èëòãýõ ¿ç¿¿ëýëò ìºí. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар уналтанд орвол Монголын хүн амын гуравны нэг нь амь зуулгаа алдаж болзошгүй юм. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбар нь хүн амын хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг учраас хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдалтай холбоотой чухал салбар билээ. Хүнсний хараат байдалд орсон улс орны иргэд эрүүл саруул, аюулгүй амьдрах ямар ч баталгаагүй. Тийм учраас ямар ч улс орон хөдөө аж ахуйн салбараа төрийн онцгой анхаарал халамжинд байлгадаг. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны бүх нутгийн жилийн дундаж агаарын температур 1940 оноос хойш хоёр градусаар дулаарчээ. Үүнтэй зэрэгцэн хур тунадасны жигд хуваарилалт алдагдаж, зуны улиралд ихэвчлэн аадар бороо орох болов. Үүний улмаас ган тохиолдох нь ихэсч, үүний улмаас бэлчээрийн гарц муудаж, малын бэлчээрлэх хугацаа богиносч байна. 1982-2001 оны хооронд зуны бэлчээрийн ногоон масс манай орны нийт бэлчээрийн 69%-д ямар нэг хэмжээгээр буурчээ. Цаг уурын энэхүү өөрчлөлт нь цаашид ч үргэлжлэх нь тогтоогдсон тул юуны өмнө уур амьсгалын эрчимтэй дулаарч, хур тунадас эрчимтэй буурч буй баруун ба төвийн бүс дэх мал аж ахуйг анхаарангүй байхын аргагүй юм. Малын тооны өсөлт, түүнийг удирдах тоймтой бодлого байхгүйгээс бэлчээрийн талхагдал Монгол орны ихэнхи нутаг дэвсгэрт, ялангуяа томоохон хотуудын орчимд нүүрлээд байгаа билээ. Бэлчээрийн талхагдалын сөрөг үр дагавар нь цөлжилт үүсэх явдал байдаг бөгөөд ингэснээр улс орны урт хугацааны эрх ашигт сөрөгөөр нөлөөлөх төдийгүй бэлчээрийн мал аж ахуй сүйрэх аюулд тулгарах юм. Амьжиргааны төвшин доогуур иргэд Эрээнээс импортлосон чанарын ямар ч баталгаагүй хүнсний ногоо, жимс жимсгэнийг байнга хэрэглэх болсноор сүүлийн үед хүнд хэлбэрийн хоолны хордлогууд, цус харвалт, элэгний хатуурал зэрэг өвчин ихэсч буйг анаагахын эрдэмтэд сүүлийн үед бичих боллоо. Үнэндээ бол Монголчуудын тал хувь нь баталгаагүй хүнс хэрэглэж байна. Хот суурин газрын гуанз, ресторанууд хамгийн хямд ногоог хоолондоо хийж, харин бид тэрхүү хоолыг амтархан иддэг билээ. Тэгвэл үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Фермерийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага бидний хүссэн хүсээгүй аль хэдийнэ тавигдаад байгаа юм. фермерийн аж ахуйн системд даруйхан оруулахаас өөр сонголт алга. Хэрэв хугацаа алдвал тарга тэвээр муутай хэдэн мал нь нэг зуднаар үхэж, олон мянган малчид амьжиргаанаасаа хагацахыг үгүйсгэх аргагүй. Харин хур тунадас өсөх хандлагатай байгаа зүүн бүсэд нүүдлийн мал аж ахуйгаа түр зууртаа ч боловч авч үлдэж болох юм. Фермерийн аж ахуйг хөгжлөөс хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах эсэх нь шийдэгдэнэ. Монголчууд бид одоогоор махнаас бусад бүх хүнсний бүтээгдэхүүнийг импортолж байна. Жишээлбэл 2005 онд 98 мян.тн үр тариа, 104 мян.тн гурил, 8,4 мян.тн цөцгийн тос, 41 мян.тн төмс импортлосон байна. Үүнээс цаашилбал бяслаг, өтгөрүүлсэн сүү, йогурт, зайдас, төмсний чипс, давсалсан ногоо, шилэн савтай өргөст хэмх, алаг салат, цуу, кетчуп гэх мэт олон бүтээгдэхүүнийг бид
  • 4. гаднаас авах биш, өөрсдөө үйлдвэрлэх учиртай юм. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг гаднаас оруулаад ирэхэд ядах юмгүй. Харин түүхий эдийн нөөцийг нь тасалдуулалгүй нийлүүлдэг найдвартай фермерийн аж ахуйнууд хэрэгтэй байна. Монгол улсад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх санаа санаачилга бидний ярьдгаар бүр социализмийн үед эхэлж, өндөр сүүн ашиг шимтэй саалийн үнээний механикжсан фермүүд, махны чиглэлийн үхэр сүрэг, нарийн нарийвтар ноост махноосны чиглэлийн хонин суурь, ноолуурын чиглэлийн ямааны аж ахуйнууд 1960-аад оны сүүлчээс ид хүчээ аван хөгжсөн түүхтэй. Тухайн үед эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байсан гол зорилго нь зөвхөн өсөн нэмэгдэж буй дотоодын хүнсний хэрэгцээг өөрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдэж байсан байна. Харамсалтай нь 1990 оноос хойш төр засгаас хөдөө аж ахуйн салбарт баримтлах үе залгамжилсан тууштай бодлого алдагдсанаас мах-ноосны чиглэлийн хонин суурь бараг бүхэлдээ үгүй болж, ноолуурын ямаа, мах, сүүний үхрийн үүлдэрлэг байдал алдагдаж, тоо толгой нь ихээхэн цөөрсөн гашуун туршлага бидэнд байгаа билээ. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд арвин ашиг шимт цэвэр, эрлийз мал нийт сүргийн 1.2% болтлоо цөөрч, сүүний чиглэлийн үхэр, нарийн, нарийвтар ноост хонины тоо 1990 оныхтой харьцуулбал 82.4%-89.4% буурсан байна. Энэ байдлыг төр засаг ойлгож, хүн амын хүнсний хангамжийг дотоодын нөөц бололцоогоор хангах бодлогыг түлхүү барьж эхэлснээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх асуудал засгийн газрын хараанд эргэж орж ирсэн нь сайшаалтай юм. Бид гагцхүү фермерийн аж ахуйг л хөгжүүлж байж л хүнсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлснээр нэг биш хэд хэдэн сөрөг асуудлуудыг зэрэг шийддэг. Үүнд дараах асуудлуудыг хамруулж болох юм. - хүн ардын хүнсний хангамжийг дотоодын эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах - бэлчээрийн давтагдалыг бууруулах, түүний ашиглалтыг сайжруулах - мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах - хүн ардад ажлын байр бий болгох - малчдын орлогыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах Бэлчээрийн талхагдал- Хүн ардын хүнсний хангамжийг дотоодын эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах нь улс орны аюулгүй байдал, цаашилбал тусгаар тогтнолын асуудалтай шууд холбоотой учир хүнсний бүтээгдэхүүний хангамжаар гадаад орнуудаас хараат бус байх явдлыг эрчимжсэн мал аж ахуйн хөгжлөөр шийдвэрлэх боломжтой гэж үздэг. Тэгвэл эрчимжсэн мал ахуйг түлхүү хөгжүүлснээр ашиг шим ихтэй цөөн малтай болж олон малаас бэлчээрт үзүүлэх нөлөөллийг бууруулах, малыг байран маллалагаанд байлгаснаар бэлчээрийг сайжруулан ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр хүн ам ихээр суурьшсан нутгуудад нүүрлээд буй бэлчээрийн талхагдалын асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Бэлчээрийн мал аж ахуй нь байгалийн эрсдэлд амархан нэрвэгддэг сөрөг талыг эрчимжсэн мал аж ахуй бууруулах бололцоотой юм. Өвлийн хатуу ширүүн улиралд байран маллагаанд байлгаж тэжээснээр мал аж ахуйн салбар зудны аюул болон байгалийн гэнэтийн үзэгдэлүүдийг даван туулах чадвартай болно. Ажиллах хүчин- Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг түргэсгэх томоохон боломж бол дутуу ашиглагдаж байгаа боловсон хүчний томоохон нөөц юм. Өнөөгийн малчид дотор машин, трактор, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл эзэмшиж сурсан, үржил селекцийн болон мал эмнэлгийн
  • 5. Статистикээс үзэхэд 2000-2002 онд тохиосон зудны улмаас манай улс арван сая мал алдсны дийлэнх нь бод мал байсан байна. Эрчимжсэн мал аж ахуй нь хөдөлмөр их шаарддаг тул хөлсний ажилчин авч ажиллуулах замаар ажлын байрыг бий болгодог онцлогтой аж ахуй юм. Монгол улсын хүн амын 36 хувь нь ядуу амьдарч байна гэсэн статистикийн мэдээ байдаг ч хөдөөгийн зарим бүсэд ядуурлын түвшин тухайн орон нутгийн хүн амын 50 хувиас дээш гарсан байдаг нь хөдөөд ядуурал их байгааг харуулж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлого нэмэгдснээр тухайн фермерийн төдийгүй орон нутгийн ядуурлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой болно. Хөгжлийн эдгээр асуудлуудыг цогцоор нь шийддэгээрээ эрчимжсэн мал аж ахуйн салбарын хөдөөгийн хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих асуудал ганцхан хөдөө аж ахуйн салбарын байгууллагуудын үүрэг биш харин ч хөдөөгийн болоод нийгмийн ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг байгууллагууд, экологийн асуудал хариуцсан байгууллагуудын бас нэг сонирхох зүйл зайлшгүй мөн. Иймд эдгээр салбаруудын бодлогын уялдаа холбоог сайжруулж, эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримтлах бодлогын агуулгыг өргөжүүлэх нь нэн чухал зүйл болж байна. Санхүүгийн асуудал- Фермерийн аж ахуйн нэг малд оногдох үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь нүүдлийн мал аж ахуйтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Ийм эрчимтэй хөрөнгө оруулалт бүхий мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл гэж нэрлэдэг. Гэхдээ эрчимжсэн гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд фермерийн аж ахуйнуудын эрчимжилтийн түвшин хоорондоо харилцан адилгүй. Мөн зөвхөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр үр ашиг нэмэгдэнэ гэж ойлгох нь буруу. Иймээс эрчимжилт, үр ашиг хоёрыг салгаж ойлговол зохино. 2005 онд Улаанбаатар хот орчмын 30 үнээний фермерийн аж ахуйд Б.Эрдэнэболорын хийсэн судалгаанаас үзвэл хамгийн ашигтай фермерийн аж ахуй нь нэг үнээнд жилдээ нийт 510 мянган төгрөг зарцуулж, нэг литр сүүнээс дунджаар 176 төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Гэтэл нэг үнээнд хамгийн өндөр буюу жилд 1,3 сая төгрөг зарцуулсан өөр нэг фермерийн аж ахуй сүүний литр тутмаас ердөө 117 төгрөгийн ашиг олжээ. Гэхдээ эдгээр фермерийн аж ахуйн аль алинд нь нүүдлийн мал аж ахуйтай харьцуулшгүй их хөрөнгө зарцуулагдаж байна. Ийнхүү нэг малд оногдох хөрөнгө оруулалт ба аж ахуйн нийт хөрөнгө оруулалт ихсэх тусам фермерүүд зах зээлийн судалгаа хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөх гэх мэтээр аж ахуйнхаа удирдлага, зохион байгуулалтын шинэлэг арга хэмжээнүүдийг нэвтрүүлж эхэлдэг байна. Бусад асуудлууд- Мал аж ахуйд фермерийн аж ахуйг нэвтрүүлэхэд тулгарч буй хамгийн том асуудал бол тэжээлийн хангамж билээ. Тэжээлийн ургамлыг дотооддоо хүрэлцээтэй хэмжээгээр тариалж бэлтгэхэд өнөөдөр технологи буюу санхүүгийн гэхээсээ илүү зохион байгуулалтын асуудлууд тулгарч байна. Мал аж ахуйн фермерүүдийн дунд тэжээлийн ургамал өөрөө тариалах, дарш бэлтгэх сонирхол улам өсч байгаа хэдий ч фермерүүд маань энэ ажлаа зохион байгуулах тал дээр туршлагагүй. Харин тариаланч фермерүүд тэжээлийн ургамал тариалахыг өртөг өндөр, эрсдэл ихтэй хэмээн үздэг. Иймээс тэдний хооронд зуучилж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийхэд нь туслах гуравдагч этгээд шаардлагатай байна. Хууль эрх зүйн орчин- Дэлхий нийтийн жишгээс үзэхэд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих явдал аль ч улс оронд хүчтэй байдаг бөгөөд импортын бүтээгдэхүүнд тариф, квото оногдуулах замаар импортын тоо хэмжээг хязгаарлах, мэдлэгтэй, хөдөө аж ахуйн олон төрлийн мэргэжлийн хүмүүс олон байна.
  • 6. тарифийн системээр дамжуулж экспортын үйлдвэрлэлийг дэмжих нь төр засгийн авч хэрэгжүүлдэг бодлогын зэвсэгүүд байдаг билээ. Сүүлийн жилүүдэд төр засгаас сүү үйлдвэрлэгчдийг дэмжих төдийгүй мах, ноос, ноолуурын аж ахуйнуудыг бий болгох зэрэг илүү ашиг шимт мал аж ахуйг хөхүүлэн дэмжих бодлогыг баримталж эхлээд байна. Үүний хүрээнд 2001 онд Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Монгол Улсын Бүсчилсэн Хөгжлийн Үзэл Баримтлал”-д эдийн засгийн бүс бүрт хөгжүүлэх салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлүүдийг тодорхойлоход эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого нилээд түлхүү орсон байхад Монгол улсын Засгийн Газраас 2003 онд баталсан “Төрөөс Хүнс, Хөдөө Аж Ахуйн Салбарт Баримтлах Бодлого”-ын 5.1-5.4-т эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай заасан байна. Эдгээр бодлогуудыг хэрэгжүүлэх үүднээс Монгол улсын Засгийн Газраас “Эрчимжсэн Мал Аж Ахуйн Хөгжлийг Дэмжих” хөтөлбөрийг 2003 онд, “Малын Чанар Сайжруулах” хөтөлбөрийг 2006 онд, “Сүү” үндэсний хөтөлбөрийг 2006 онд, “Эрчимжсэн Аргаар Үхэр Хонины Мах Үйлдвэрлэлийг Нэмэгдүүлэх” дэд хөтөлбөрийг 2006 онд баталж гаргасны зэрэгцээгээр 2006 онд баталсан Засгийн Газрын тэргүүлэх чиглэлийн 7-д эрчимжсэн хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлэх гэж заасан байна. Хэдийгээр дээрхи санаа санаачилгуудыг төр засгийн зүгээс гаргаж байгаа ч эдгээр бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт төдийлөн сайнгүй байгаа нь эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримталж буй бодлогыг цаашид сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Үүнд хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйлүүдэд бодлогын чанар, тухайн бодлогуудаар дамжуулан шийдвэрлэхээр эрхэмлэж буй асуудлууд, тэдгээрийн хамрах хүрээ, бодлогуудын уялдаа холбоо зэргийг оруулан үзэж байна. Тухайн бодлогын хамрах хүрээ гэдгээр эрчимжсэн мал аж ахуйн бодлогоор дамжуулан шийдвэрлэж болох асуудлуудыг аль хир өргөн хүрээтэй хамран оруулсныг ойлгож байгаа бол уялдаа холбоо гэгчээр тус салбарт болон хөдөөгийн хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлогуудын хоорондын уялдаа холбоог ойлгож байна. Мөн тухайн бодлогод орж буй асуудлуудыг нарийвчлан тодорхойлсон, өөрөөр хэлбэл ямар нэг салаа утгагуй болгох явдал чухал юм. Эдгээрийг нийлүүлээд бодлогын чанар гэж ойлгож болно Эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримталж буй өнөөгийн бодлогын сул талууд-Бодлогыг чанартай олгоход тэнд орж буй ухагдахуунуудыг тодорхой болгох, тухайн бодлогыг хэрэгжүүлэхэд саад болж буй хүчин зүйлсийг эерэгээр шийдвэрлэх арга замуудыг зааж өгөх нь чухал юм. Үүний хүрээнд одоогийн байдлаар дараах гажуудлуудыг олж мэдсэн болно. 2.1 Ойлголтын зөрүү Хөдөө аж ахуйн салбар дахь эрчимжүүлэлт гэдэг үгэн дээр ойлголтын зөрүү их байдаг нь мал аж ахуйн эрчимжүүлэлт гэдэг үгийг нийтлэгээр ойлгоход бэрхшээл учруулж байдаг. нэг малаас, өөрөөр хэлбэл нэгжээс, авах ашиг шимийг дээшлүүлэхийг хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт Энэ утгаараа мал аж ахуйн эрчимжүүлэлт гэдэгт малын үүлдэрлэг байдлыг сайжруулахыг шууд утгаар нь эрчимжүүлэлт гэж ойлгож байгаа юм. Гэвч, үүлдэрлэг байдлыг сайжруулангуут мал илүү ашиг шим өгдөг үү гэвэл бас тийм биш ажээ. Арвин ашиг шимт малаас илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тухайн малыг маллах маллагаа, тэжээллэгийн технологийг ягштал баримтлах хатуу дэглэмийг энэ аж ахуй шаарддаг. Энэхүү эрчимжүүлэлтийн аргыг бүтээмжийн эрчимжүүлэлт гэх бөгөөд энэ нь асар их зардал шаарддаг аж ахуй юм. Монгол улсад хөгжүүлж буй эрчимжсэн мал аж ахуйн хэлбэрүүд нь бүгд бүтээмжийн эрчимжүүлэлтийн хэлбэрийн аж ахуйнууд байдаг.
  • 7. Малын чанарыг сайжруулахгүйгээр зөвхөн бэлчээр ашиглалтыг сайжруулах аргаар экологит үзүүлэх нөлөөллийг бууруулж, хурдан эргэлтэнд оруулах, бага насанд нь бордож борлуулах замаар мөн малын эргэлтийг хурдасгах аргуудыг үйлдвэрлэлийн эрчимжүүлэлт гэдэг. Малчдын бүлэг байгуулж хөдөлмөрөө хорших, тэжээлээ өөрсдөө бэлтгэх замаар зардалаа багасгах, чөлөөт цагаараа ногоо тариалах замаар орлогоо нэмэгдүүлэх зэрэг нь бас л эрчимжүүлэлтийн нэг хэлбэрийг эдийн засгийн эрчимжүүлэлт гэж нэрлэх явдал ч байдаг. Иймд эрчимжүүлэлтийн олон хэлбэрүүдийг авч үзэх замаар бодлогыг цаашид сайжруулах бололцоо байгаа эсэхийг судлах явдал чухал юм. 2.2 Хууль эрх зүйн орчны бүрдэлт Эрчимжсэн мал аж ахуйн хөгжил хадлан, бэлчээрийн талбайг ашиглах, эзэмших, өмчлөх асуудалтай шууд холбогддог. Гэтэл одоогийн хуулиудад, ялангуяа газрын хуулинд хадлан, бэлчээрийн газрыг эзэмших, өмчлөх талаархи заалтууд бүрхэг байгаа нь тус хууль хэрэгжихэд хүндрэл учруулж байгаа төдийгүй эрчимжсэн мал аж ахуйн системийг сонгодог утгаар нь хөгжүүлэхэд саад болж байна. Хэдийгээр төр засгаас энэ асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн чармайлт гаргаж байгаа ч одоохондоо амжилтанд хүрээгүй байна. 2.3 Бодлогын уялдаа холбоо Бодлогын уялдаа холбоо сайн байвал бодлогын хэрэгжилтэнд гарах уялдаа холбоо сайн байх болно гэж үзэж байна. Бодлогын уялдаа холбоонд эрчимжсэн мал аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлогууд нэг нь нөгөөгөө дэмжсэн байхаас гадна нийгэм, байгаль экологи гэх мэт бусад салбарт баримтлах бодлогуудтай эрчимжсэн мал аж ахуйн салбарын бодлогын санааг холбож өгөх нь чухал юм. Судалгааны зорилго, зорилтууд Тус бодлогын судалгааны ажлын гол зорилго нь өнөөгийн эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримталж буй бодлогуудын агуулга, чанарыг сайжруулахын тулд тэдгээрийн давуу болон сул талуудыг танин мэдэх, шинэ санаанууд нэвтрүүлэх, түүний хоорондын болон хөдөөгийн хөгжлийн чиглэлээр баримталж буй бусад бодлогуудтай уялдаж байгаа хэр хэмжээг судлан, хойшид эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримтлах бодлогын зөвлөмж боловсруулахад оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж байна. 1. Төр засгаас эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр баримталж буй өнөөгийн бодлого, стратеги, хууль дүрмийг судлан, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог тодорхойлж, ойлголтын зөрүүнүүд, давуу болон сул талуудыг танин мэдэх. 2. Тэдгээр бодлого стратеги, хууль дүрэм нь төр засгаас хөдөөгийн хөгжлийн талаар баримталж буй бусад бодлого эрх, зүйн актуудтай хэрхэн нийцэж байгаад дүн шинжилгээ хийх. 3. Эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилтийг судлах, хэрэгжилтэнд гарч буй алдаануудыг олох, ингэснээрээ цаашид сайжруулж болох арга замуудыг олох 4. Эхний гурван зорилтын хүрээнд хийсэн бодлогын чанар, уялдаа холбоо, хэрэгжилтэнд гарч буй хүндрэлүүдийг шийдэх замаар цаашид баримталж болох бодлогын зөвлөмж боловсруулах 4. Хувьсагчдыг тодорхойлох Эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримтлах бодлогыг чанаржуулснаар бидний хүлээж буй зүйл бол эрчимжсэн мал аж ахуйн хөгжилд гарах ахиц юм. Эрчимжсэн мал аж ахуйн салбарын тууштай хөгжлийг хангахад чанартай бодлого хэрэгтэй гэж үзэж байгаа тул эрчимжсэн мал аж ахуйн бодлогын чанарыг хамаарах хувьсагч гэж авч үзэж
  • 8. байна. Үүнд нөлөөлөх үл хамаарах хувьсагчид болох бодлогын болон нөхцөл байдлын хувьсагчдыг дараах байдлаар тодорхойллоо. Нөхцөл байдлын хувьсагчид: - Эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх уламжлалт бодлого алдагдсан - Арвин ашиг шимт малын хүрэлцээ муу - Эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө их шаардагддаг - Өөр өөр салбарын бодлого гаргагчдын хамтын ажиллагаа муу - Бодлого гаргагчдын ур чадвар шаардлага хангахгүй Бодлогын хувьсагчид: - Эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримталж буй бодлогын агуулга муу - Бодлогын хамрах хүрээ сул (зөвхөн мал талаасаа ярьдаг) - Бодлогын уялдаа холбоо сул 5. Судалгааны асуулт Эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримтлах бодлогын агуулга, хамрах хүрээ, уялдаа холбоог сайжруулснаар бодлогын чанар дээшлэх үү? 6. Судалгааны гипотез/таамаглал 1. Эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримтлах бодлогын хэрэгжилт сайн бол эрчимжсэн мал аж ахуйн салбар хөгжинэ 2. Эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримтлах бодлого чанартай бол хэрэгжилт нь сайн байх болно 3. Эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримтлах бодлогын агуулга, хамрах хүрээ, уялдаа холбоо сайн бол бодлого чанартай байх болно 7. Судалгааны арга зүй Юуны өмнө уг сэдвийн судлагдсан байдлын шинжилгээг хийнэ. Үүнээс гадна мэдээлэл цуглуулах чанарын болон тооны аргуудыг хэрэглэнэ. Чанарын аргаар мэдээлэл цуглуулахдаа мал аж ахуйн мэргэжилтэнүүд, бодлого боловсруулагчид, эрдэм шинжилгээний ажилтнуудаас фокус группийн ярилцлага авахаар төлөвлөж байна. Харин хөдөөгийн, ялангуяа төвийн бүсийн томоохон хотуудын орчимд амьдардаг малчдаас санал асуулга авах замаар тоон мэдээлэл бүрдүүлнэ. 7.1 Судлагдсан байдлын шинжилгээ Судлагдсан байдлын шинжилгээг хийхдээ дараах зүйлс дээр төвлөрөх шаардлагатай гэж үзэж байна. - Монгол улсын мал аж ахуйн салбар, ялангуяа эрчимжсэн мал аж ахуйн салбарын бодлогын талаар хийсэн бусад судлаачдын материалтай танилцах - Мал аж ахуйн бодлого боловсруулж буй гадаад орнуудын туршлагыг интернэт болон бусад эх үүсвэрүүдээр дамжуулан судлах Судлагдсан байдлын шинжилгээг хийснээр эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримталж буй өнөөгийн бодлогыг бусад судлаачид хэрхэн дүгнэж байгааг олж мэдэхээс гадна гадаад орнуудад мал аж ахуйн бодлогыг хэрхэн томъоёолдогийг судлах юм. . Хүлээгдэж байгаа үр дүн Эрчимжсэн мал аж ахуйн салбарт баримтлах бодлогыг чанаржуулснаар бидний хүлээж буй зүйл бол эрчимжсэн мал аж ахуйн хөгжилд гарах ахиц юм. Фермерийн аж ахуйн хөгжил хөдөө орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд чухам хувь нэмэр оруулах болно. Фермерийн аж ахуйн суурингууд үүссэн газар дэд бүтэц тавигдаж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн үйлчилгээнүүд нэвтэрч, тухайн
  • 9. сууринд хүн амьдрах орчин сайжрахын зэрэгцээ хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо хөгжих тул фермерүүд цаг үеэсээ хоцрохгүйгээр мэдээлэл авч байх боломжтой болно. Эрчимжсэн мал аж ахуйн салбарт төрөөс баримталж буй өнөөгийн бодлогыг судлах замаар цаашид тус бодлогыг сайжруулах бодлогын зөвлөмж боловсруулах явдал юм. Дүгнэлт Монголчууд бодит байдлаа жинхэнэ үнэнээр нь харж мэдээд цаашдын хөгжил, ажиллах, амьдрах орон зайгаа зөв тодорхойлон нэг зорилго чиглэлээ умарталгүйгээр баримталж ажиллах хэрэгтэй. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн эдгээр онцлогуудыг харгалзан үзэж тухайн асуудлуудыг хариуцсан төрийн байгууллагууд бодлогоо уялдуулах, бодлого тодорхойлохдоо тухайн бодлогоор дамжуулан шийдвэрлэж болох асуудлуудыг цогцоор нь авч үзэн, хамрах хүрээг нь тэлж, чанаржуулах нь нэг сумаар хоёр туулай буудсан, ирээдүйгээ харсан ухаалаг алхам болно гэж үзэж байна. Даяаршлын өнөөгийн шинэ зуунд дэлхийн улс орнуудын өмнө тогтвортой хөгжлийн замаар замнах зайлшгүй шаардлага тавигдаж байгаагийн дотор юуны өмнө байгаль орчноо хамгаалж, зүй зохистой ашиглах, хүн амыг эрүүл хүнс, усаар хангах асуудлыг тэргүүн зорилт болгоод байна. Энэхүү зорилтын хүрээнд бэлчэээрийн мал аж ахуйн байгалийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Бэлчээрийн мал аж ахуй нь байгалийн цэвэр бэлчээрт түшиглэн үйлдвэрлэл явуулдаг учир хүний эрүүл мэндэд таатай нөлөө бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах эх үүсвэр болдог. Гэвч унаган төрхөөрөө үлдсэн байгаль, түүнд тохирсон үйлдвэрлэлийн арга хэлбэр дэлхийд төдийлөн элбэг биш болжээ. Ашигласан материал 1. “Фермерийн аж ахуй ба Монгол орны хөгжил” Б.Эрдэнэболор ба Ч.Даваасүрэн, 2006 2. www.tanhim.net “Бусгаар тогтносон Монгол” номноос 3. “Бүс нутгийн хөгжлийн судалгаа, сургалтын төв”-ийн судлаач Ц.Сүхбаатар 4. Австралийн Сиднейн их сургуулийн харьяа “ORANGE” ХАА-н коллежийн доктор, профессор хийсэн ярилцлага 5. “Монгол орны хөгжлийн зарим асуудал”-“Өнөөдөр” сонины 2006оны 11сарын 01ний дугаар 6. www.pmis.gov.mn “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” 7. “Монголын хөгжлийн шинэ гарц юу вэ?” www.forum.edu.mn 8. 9. 10. 11. Ш.Нацагдорж «То вангийн сургааль» УБ 1968 он Ж.Самбуу, “Мал маллагааны арга барил” . Ц. Өөлд “Хөдөөгийн хөгжлийн зарим асуудал” 2001 он Арнольд Тойнби “Нүүдлийн мал аж ахуй” .

×