Your SlideShare is downloading. ×
Лхагвасүрэнгийн  Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬ
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Introducing the official SlideShare app

Stunning, full-screen experience for iPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

Лхагвасүрэнгийн Балчинлувсан - ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬ

1,247
views

Published on

Published in: Education

0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,247
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ НЬ Лхагвасүрэнгийн Балчинлувсан ШУТИС-КТМС-ийн Төрийн Захиргааны удирдлага 4 balchin_lu@yahoo.com Хураангуй 2008 оны 7-р сард АНУ-аас эхлэлтэй эдийн засгийн хямрал нь даамжирсаар Дэлхий дахинд нөлөөлсөн томоохон аюул болон хувирсан билээ. Тэрхүү томоохон нөлөөлөл нь эдийн засгийн хувьд сайнгүй манай орныг ихээхэн хүндрэл, хомсдол, гачигдалд оруулж байгааг эрх мэдэлтэнгүүдээс гадна энгийн ардууд ихээр мэдрэх боллоо. Дэлхийн улсууд энэ аюулт нөхцөл байдлаас сэргийлэх, даван туулах өөр өөрсдийн гэсэн бодлого, чиглэл баримталж эхлээд байна. Харин манай орны хувьд төрийн түшээд маань хямралын уур амьсгал монголд нөлөөлөхгүй, нөлөөлсөн ч бараг мэдрэгдэхгүй хэмээн алгуурлаж , цаг хугацаа алдан эдийн засгийг улам хүчгүйдүүлсэн билээ. Одоогийн энэхүү хямрал дэлхийн түүхэнд анх удаа тохиолдож буй хямрал биш бөгөөд 1929, 1970-аад онуудад тохиолдож байсан байна. Тиймээс улс орнууд тэдгээр түүхэн хямралуудын туршлага, түүнийг даван туулсан арга замуудыг судалж, хэрэгжүүлж эхлээд байна. Миний бие энэхүү өгүүлэлдээ 1929 болон 1970-аад оны дэлхийн хямралуудын шалтгаан нөхцөл, мөн түүнийг даван туулсан арга замуудыг судалж, одоо дэлхийн улсууд ямар арга замуудаар, хэрхэн шийдэрлэж байгааг тодорхойлж, үүгээрээ уг хямралын үед Монгол улс ямар бодлого баримталбал хор хохирол бага, хурдан гарч, эдийн засгийн байдлаа сайжруулж болох арга замуудыг тодорхойлохыг зорьсон болно. Түлхүүр үгс Эдийн засгийн хямрал ,санхүүгийн хямрал, ажилгүйдэл, хямралын эсрэг бодлого, чиглэл Оршил Монгол улс 1990 оноос Ардчилсан чиг баримжаатай болж, зах зээлийн эдийн засгийн замналаар замнах болсон билээ. Ингэснээр дэлхийн улс орнуудтай гадаад харилцаагаа хөгжүүлж, худалдаа наймаа, экспорт, импортыг нээлттэй хийж эдийн засгийн тулгуур баганаа сайжруулсан.
  • 2. Харилцагч улс орнуудын эдийн засаг хөгжих бүрийд Монголын эдийн засаг мөн даган хөгжиж, саарах үед мөн дагаж саардгаараа зах зээлийн эдийн засагтай нийгэм онцлог талтай гэж хэлж болно. 1929 онд дэлхийн хөгжлийн томоохон төв болох АНУ-ын хямрал нь Европ, азийн бараг бүхий л улсуудыг хямрал руу түлхсэн. Тэгвэл өнөөгийн хямрал мөн адил зарчмаар нөлөөлж байна. 1. 2008 оноос эхлэлтэй Дэлхийн эдийн засгийн хямрал Америкаас vvдэлтэй энэ хямрал, уналт АНУ-д бvтэн жил гаруйн ємнє эхэлсэн гэдгийг эрдэмтэд одоо тогтоогоод байна. Єнгєрсєн зєвхєн нэг жилийн хугацаанд санхvvгийн хямралаас болж АНУ-ын аж vйлдвэрийн хувьцааны vнэ цэнийг илэрхийлдэг Доу Жонс 33.8 хувь унасан нь 1931 оноос хойшхи хамгийн том бууралт юм [1]. Америкийн банк, Ситигруп зэрэг аварга банкуудын vнэ цэн 65 хувиар унасан байна. Америкийн санхvv, эдийн засгийн нvvр царай, бэлэг тэмдэг болсон зарим гол компани, корпорац дампуурах, эсвэл бусадтай нийлж залгиулах, аврал тусламжийн хvчинд амь торгооход хvрсэн явдал олноор гарав. Ємнєх зургаан жилийн хугацаанд олж авсан хувьцаа эзэмшигчдийн долоон триллион долларын vнэ бvхий хєрєнгє баялаг салхинд хийссэн мэт ганц жилийн дотор арчигдан алга болов. Гэхдээ Америкийн уналт хамгийн муу нь ч бас биш юм. Сvvлийн vед хєгжил цэцэглэлийн vлгэр дуурайл болж байсан БРИК дєрвєл буюу Хятад, Энэтхэг, Орос, Бразилийн хувьцаа Европ, Азийн хєгжингvй орнуудад хувьцааны vнэ цэнэ 55-72 хувь унаад байгаа ажээ[2]. Хямралтай тэмцэх vvднээс Европын комисс эдийн засгийг идэвхжvvлэх нийт европын тєлєвлєгєєг єргєн барьсан. Тэнд анхаарал татаж буй зvйлийн дотор Холбооны дvрэм,хэлэлцээрийн зарим зvйлийн vйлчлэлийг, тухайлбал гишvvн улсын тєсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиас, улсын єр ДНБ-ий 60 хувиас тус тус давсан vед торгууль хориг тавихыг тvр зогсоохоо амлаад байгаа юм. Урьд ємнєх уналтаас сургамж авсан Япон улс энэ оны дєрєвдvгээр сард эхлэх 2009 оны санхvvгийн жилдээ улсын тєсвєє урьд хожид байгаагvйгээр буюу 88,5 трилион иенээр тєсєвлєсєн нь ємнєх жилийнхээс 5,5 триллион иенээр илvv байгаа ажээ. Энэ бvх тєсвийн 30-ийг нь нийгмийн хамгаалалд зарцуулах юм байна [3]. Манай хєрш Хятад улс 2007 оны vзvvлэлтээр дэлхийн гурав дахь том эдийн засаг болсон хэдий ч vйлдвэрлэлийн томоохон хэсэг нь бvтээгдэхvvнээ АНУ болон бусад хєгжилтэй орнуудад экспортлох зориулалт чиглэлтэй тул хямрал хvнд тусч энэ чигпэлийн олон арван мянган vйлдвэр vvдээ барьсан буюу хаагдах байдалд орж 20 гаруй сая хvн ажилгvй болж, эдийн засгийн бvтэц чиглэлээ єєрчилж, шинэчлэх хvнд зорилттой тулгараад байна. Хямралын эсрэг чиглэлээр 586 тэрбум доллартай тэнцэх хэмжээний багц арга хэмжээг арван хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд зарцуулахаа зарласан билээ. Манай хойд хєрш ОХУ-д яг нэг жилийн ємнє эдийн засгийн байдал маш сайн, сэтгэл зовох зvйлгvй мэт байсан бол єнгєрсєн оны эцэс гэхэд Оросын Фондын индекс 70 гаруй хувь, зарим тодорхой компанийн хувьцаа
  • 3. 90 хувь хvртэл унаж баялагийн vнэ цэнэ нэг триллион ам.доллар буюу 2007 оны ОХУ-ын ДНБ-ний 84 хувьтай тэнцэх хэмжээгээр буурсан байна. Vнэт цаасны зах зээлд vvссэн хямралыг зєєллєх гэсэн оролдлого нь валютын нєєц эрс дундарахад хvргэж, тvvнийг хамгаалах гэсэн мєнгєний хатуу бодлого нь vйлдвэрлийг уналтад оруулснаар эдийн засгийн гvн гvнзгий хямралд ороод байна. ОХУ-ын хувьд энэ он хvнд жил болно гэж vзэж буй бєгєєд ажилгvйчvvдийн тоо асар тvргэн єсч олон улсын аргачлалаар тооцоход 6-6.5 саяд хvрч болзошгvй гэсэн таамгийг зарим эдийн засагчид хийж байна. Хєгжиж буй орнуудад 2007 онд хувийн хєрєнгє оруулалт нийт дvнгээрээ нэг триллион ам.долларт хvрсэн бол 2009 онд 530 тэрбум болтлоо унана гэж тооцоолж байна. Зах зээлд шилжилт хийж буй улсуудын хувьд гадаадын шууд хєрєнгє оруулалтын жилийн єсєлт 2007 онд 13.2 хувь байсан бол 2009 онд 3.5 хувь болж буурна гэж vзэж байна. Эдгээр тооцоо дvгнэлтээс vзвэл гадаадаас хєрєнгє оруулалт, зээл тусламж олно гэдэг амаргvй зүйл болох төлөвтэй байна. 1.1 Дэлхийн хямрал Монголд Аливаа том уналтын vед эрэлт болон хэрэглээ ихээхэн буурч, тvvнээс vvдэн бараа, тvvхий эдийн vнэ эрс унах, хєрєнгє оруулалт саарч зогсох, vйлдвэрлэл хумигдах, олон vйлдвэр аж ахуйн газрууд хаагдах, ажилгvйдэл гаарах зэрэг дагалдсан vй тvмэн гинжин vйл явц єрнєдєг бєгєєд одоо ч ийм байдал олон улс оронд газар авсаар байна. Эднээс манайд хамгийн том эхэлж мэдрэгдсэн нь нефть шатахуун хагас жилийн хугацаанд баррель нь 140 гаруй доллар болтлоо нэмэгдэж, 40 хvрэхгvй доллар болтлоо унасан, зэсийн vнэ 2-3 дахин буурсан явдал байв. Одоо дэлхийн хямрал манайд нvvрлэж эхлээд байгаагийн олон шинж тэмдэг ажиглагдсаар байна. Єнгєрсєн оны эдийн засгийн байдлын урьдчилсан статистик vзvvлэлтээр ДНБ-ий єсєлт єнгєрсєн оны эхний хагасынхаас бараг хоёр нэгжээр буурсан дvн гарч байгаа нь уруудалт эхэлсний том дохио юм. Гадаад худалдааны алдагдал гол нь нефть шатахуунаас єдєєгдсєн ч гэсэн тэрбум долларын тєвшнийг анх удаа давж, валютын нєєц хоёр дахин буурсан, зээлийн єрийн vлдэгдэл 20 гаруй хувиар, чанаргvй зээл 2,8 дахин эрс єссєн зэрэг нь хямралын нєлєєллийн тодорхой илрэлvvд юм.[4] Хэрэглэгчид, бизнесийнхний тєвшинд илт мэдрэгдэж байгаа арилжааны банкууд зээл олголтоо зогсоосон, валютын арилжаа эрс хумигдсан, тєгрєгийн ханш тогтворгvйтэн савлах болсон, зарим банк хямралд орсон, зээл зогссоноор хєрєнгє оруулалт, орон сууц, бvтээн байгуулалтын бусад ажил vндсэндээ зогсонги байдалд орсон, хэрэглээ хумигдсан, хэрэглэгчдийн худалдан авах чадвар доройтож ажилгvйдэл, ядуурал улам єсєх тєлєв хандлага илрэх болсон зэрэг нь хямралын мөн дам илрэлүүд гэж үзэж болох юм.
  • 4. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал Монголын эдийн засагт эерэг, сөрөг нөлөөг бий болгохоор байна. Сөрөг нөлөө нь өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц саарах, зэсийн үнэ буурах, гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалт буурна. Эдгээртэй холбоотойгоор манай орны төсвийн орлого буурах, эдийн засгийн өсөлт саарах, хөрөнгө оруулалтын эх үүсвэр багасах зэрэг эрсдлүүдийг дагуулна. Эерэг нөлөө гэвэл гадаад зах зээл дээрх экспортын барааныхаа үнийг дунд, урт хугацаанд сайн тооцож сурах сургамж өгч байна.[5] 2. Бусдын туршлага ба сургамж 2.1 АНУлс 20-р зууны хямралыг давсан сургамж Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн хямралыг 1929-1930 онд Америкаас эхлэсэн Их Хямралтай зүйрлэсээр байна. Маш олон хямрал болж байснаас 1929 оны 10 дугаар сарын 29-ний хямралыг хамгийн удаан үргэлжилсэн гэж үздэг юм билээ. Тэгвэл тэр цагт АНУ хямралыг яаж давсан нь бидэнд сургамжтай байх нь мэдээжийн хэрэг. Америкийн эдийн засаг Дэлхийн I дайнаас хойш 1929 он хүртэл огцом өсчээ. Цатгалдсан үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж тоглох болсон нь хямралын өрнөл болсон юм. Хэдийгээр Америкийн эрдэмтэд 1924 оны үеэс “Хувьцааны үнэлэмж гэнэт унаснаар аюул болно, манай эдийн засаг хэт халж байна, хямрал нүүрлэж байна ” хэмээн анхааруулж сэрэмжлүүлж байсан байна.[6] Гэвч хямрал гамшиг болж хувирсан бөгөөд Хөрөнгийн биржүүд ээлж дарааллан хаалгаа барьж эхэлжээ. Ажилгүйдэл-ядуурал-хоосрол-гэмт хэрэг нэмэгдсэн байна. Уналт 1932 оны 7-р сар хүртэл гурван жил үргэлжилж 1939 оноос 10 жил зогсонги байдалд үргэлжилсэн байна.[7] Их хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайныг үүсгэх, өдөөх үндсэн шалтгааны нэг болсон бөгөөд хямрал дайныг дамжсаар 1955 оноос л эдийн засаг сүйрлийн өмнөх үеийн түвшинд хүрчээ. Үүгээр нь тооцвол нийт 26 жил үргэлжилжээ. Франклин Рузвельт 1933 онд Америкийн Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд "төр эдийн засагт оролцож, зохицуулалт хийх ёстой" гэсэн Кейнсийн бодлогуудыг хэрэгжүүлж эхлэсэн. Тэрээр хамгийн түрүүнд ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулсан байна. /хүснэгт 1 /
  • 5. Хүснэгт 1 Хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ Хэрэгжүүлсэн арга хэмжээ Иргэдийг орон сууцжуулах Задаргаа Хамрах хүрээ Хүрсэн үр дүн Орон сууцжуулах Ядуу, дунд Дэлхийд анх удаа алба байгуулсан орлоготой иргэд иргэдийн орон сууцны асуудлыг иж бүрэн шийдвэрлэсэн Дэд бүтцийн салбарт Бүх давхарга илүү их хөрөнгө оруулж, олон сая хүнийг ажлын байраар хангасан Дэлхийн 2-р дайны үе Бүх давхарга байсан тул Төрийн захиалгыг хүнд үйлдвэрүүдэд өгч дайны зэвсэг, техник хийлгэх болсон Ажилгүйдлийг арилгах, экспортын орлогыг нэмэгдүүлсэн Нефтийн болон хөлөг Бүх давхарга онгоц босгох салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжиж Ажлын байр нэмэгдүүлэх Нийгмийн болон хүмүүнлэгийн хямралыг зогсоож чадсан Ажилгүйдлийг арилгах, экспортын орлогыг нэмэгдүүлсэн 2.2 Герман улс 20-р зууны хямралыг давсан сургамж Дэлхийн II дайны дараахь Герман орныг босгосон түүх нь ажилгүйдлийг устгасан түүхээс өөр юу ч биш. 1945 оны сүүл гэхэд Германы төр үндсэндээ устгагдчихсан буюу ихэнх германчууд ялагдлын гутралд орчихсон гутранги үе байсан гэж хэлж болно. Уг нөхцөл байдлын улмаас тус улсад өлсгөлөн, ядуурал газар авсан байна. Герман төдийгүй бүх Европ хэрэгцээнээсээ хамаагүй бага үйлдвэрлэл явуулж дээр нь их хэмжээний өрөнд баригдсан, хэн ч, юу ч худалдан авч чадахгүй болтлоо дампуурсан байна. Идэх хоол, өмсөх хувцасгүй ард түмнийг хэрхэн, юугаар хооллож, ирээдүйгээ яаж бий болгох вэ гэсэн хүндхэн асуултын хариуд Германы удирдагч Конрад Аденауэр "Ажлын байр бий болгох" гэсэн товчхон шийдэл олсон байна.[8] Гэвч хөрөнгө мөнгөний хомсдолын улмаас зээл, тусламжийн эх үүсвэр шаардлагатай болсон ба уг шалтгааны улмаас АНУлсаас дэмжлэг хүссэн байна. "Герман улс эдийн засгаар ядмаг байвал өөрийгөө хамгаалах чадвар дагаад муудна" гэж тэр үзсэн тул АНУ-ын саналыг даруй зөвшөөрч, ирээдүйд олох
  • 6. орлогоороо дэнчин тавьж тохиролцсон бөгөөд гэрээний нөхцлөөр баруун Берлин дайралтад өртвөл Канзас хот өртсөнтэй адил үзнэ гэж тохиролцсон хэмээн түүхийн баримтуудад дурьджээ. Гэрээний дагуу баруун Берлин дайралтад өртвөл Канзас Сити өртсөнтэй адил үзнэ гэж тохиролцжээ. Хүснэгт 2 Герман улсын Хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ Хэрэгжүүлсэн Задаргаа Хамрах хүрээ Хүрсэн үр дүн арга хэмжээ Орон сууцжуулах Ядуу, дунд Дэлхийд анх удаа алба байгуулсан орлоготой иргэд иргэдийн орон Иргэдийг орон сууцны асуудлыг сууцжуулах иж бүрэн шийдвэрлэсэн АНУ-аас тусламж авсан Нийгмийн болон хүмүүнлэгийн хямралыг зогсоож чадсан Дэлхийн 2-р дайнд Бүх давхарга сүйдсэн Берлин хотыг барилгажуулах, хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн Ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн томоохон хотыг байгуулсан Улс орон даяар Бүх давхарга бүтээн байгуулалт сэргээн босголтын Турк ажилчид ажлыг эрчимжүүлсэн Ажлын байр нэмэгдүүлэх зээл Бүх давхарга Ажилгүйдлийг арилгах, экспортын орлогыг нэмэгдүүлсэн К.Аденауэр их хэмжээний зээлийн хажуугаар 1948 онд санхүүгийн шинэтгэл хийж, маш хатуу арга хэмжээ явуулсны үр дүнд үндэсний валют тогтворжиж, далд эдийн засаг шахагдсан байна. Ингэснээр 1953 он гэхэд Германы эдийн засаг дайны өмнөх төвшиндөө эргэн иржээ. Аденауэрын бодлого хоёр тулгууртай байжээ. Нэгд, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг, нөгөө нь шинэ Европ дахь шинэ Герман улс. Эхний алхам болгож нийгмийн орон сууцжуулах хөтөлбөрүүдийг (бага орлоготой иргэдэд зориулсан) дэвшүүлж хэрэгжүүлж харьцангуй хямд байруудыг бариулж ипотекийн зээлээр олгож эхэлсэн байна.[9] Аденауэрын толгойлсон эхний таван жилд л ДНБ 48 хувь, цалин 80 хувиар өсчээ. Дэлхий даяар “Германы эдийн засгийн гайхамшиг”-ийн талаар ярьж эхэлсэн байна.[10]
  • 7. Ажлын байрыг төрөөс бодлогоор бий болгож, иргэдийн хүч, боломжийг зөв залуурдсан нь үйлдвэржилтийн хөдөлгөгч хүчин болж, эдүгээ Герман улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд эхний хоёрт бичигдэж байна. 2.3 Өмнөд Солонгос 20-р зууны хямралыг давсан сургамж Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдөөд тусгаар тогтнолоо олсон ч Aзийн хамгийн ядуу орны нэг байв. Япончууд байгалийн баялгийг нь олборлоод, зөөгөөд дуусгасан байна. 1960-аад оныг хүртэл хэрхэн хөгжих, яаж хүчирхэгжих ухаанаа олохгүй, өөр хоорондын улс төрийн хэрүүл тэмцэлд сульдаж байсан Солонгос орон мөн л төрийн зохицуулалт, оролцоогоор сэргэн мандлын замдаа орсон юм. 1962 онд засгийн эрхийг авсан Пак Чон Хи генерал хүн амын 80 хувийг эзэлж асан ядуусын армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсан байна.[11] Загасны аж ахуй, тариалангаас өөр юм эрхэлдэггүй байсан улсаа орчин үеийн үйлдвэржсэн орон болгохын тулд Пак тэрбум тэрбумаар зээл тавьж, үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулан ажлын өргөн фронтыг бий болгожээ. Тэрээр гадаадад ажиллах хүч гаргах бодлогыг санаачилж, арабын орнууд руу ажилчид гаргахын зэрэгцээ Вьетнамын дайнд оролцож байгаа Америкийн армийн арын алба, харуул хамгаалалтанд солонгосчуудыг олноор нь ажиллуулах гэрээ хийж чадсанаар АНУ-аас их хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламж авч чадсан юм. Энэ нь тухайн цагтаа ажлын байр, хөрөнгө оруулалтын хомсдлыг нөхсөн оновчтой бодлого болж чаджээ. Хүснэгт 3 Хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ / Солонгос / Хэрэгжүүлсэн Задаргаа Хамрах хүрээ Хүрсэн үр дүн арга хэмжээ Орон сууцжуулах Ядуу, дунд Дэлхийд анх удаа алба байгуулсан орлоготой иргэд иргэдийн орон Иргэдийг орон сууцны асуудлыг сууцжуулах иж бүрэн шийдвэрлэсэн Ажлын байр нэмэгдүүлэх АНУ-аас тусламж авсан зээл Бүх давхарга Нийгмийн болон хүмүүнлэгийн хямралыг зогсоож чадсан Гадаад орнууд руу Бүх давхарга ажиллах хүч гаргасан Ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн томоохон хотыг байгуулсан Хүн амын 80 хувийг Бүх давхарга эзлэх ядуусын Ажилгүйдлийг арилгах,
  • 8. армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсан Үйлдвэржилтийг Дэд нэмэгдүүлэх хөгжүүлсэн бүтцийг Бүх давхарга Гадаадын тусламжийг авсан үйлдвэржилтийг хөгжүүлсэн Үйлдвэржсэн хөгжингүй орон болсон зээл Бүх давхарга ихээр Пак Чон Хи 5 жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн ба 1965 онд дайсагнаж ханддаг байсан Япoнтoй харилцаагаа хэвийн болгож, Японы хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татсанаар эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд олноор байгуулагдаж ажилгүйдэл үндсэндээ ариллаа. Ажилтай, орлоготой болсон иргэдэд үндэсний ухамсар, итгэл үнэмшил сэргэж ирдгийг Солонгосын түүх харуулдаг.[12] Өмнөд Солонгосын эдийн засаг өнөөдөр дэлхийд 12-т, Азидаа 3-т орж байна. Өмнөд Солонгостой яг ижил нөхцөлтэй байсан Зүүн Өмнөд Азийн орнуудын төрөөс ажилгүйдлийг арилгах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх цэгцтэй бодлого явуулаагүйн улмаас байрандаа хоцорсон байна. 3. ХЯМРАЛЫН VЕД ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАХ ВЭ? Энэ удаагийн хямрал нь урьд ємнє тохиолдож байсан эдийн засгийн
  • 9. хямралуудаас ихээхэн єєр, ялгаатай болохыг гадаадын томоохон эрдэмтэд тэмдэглэж байгаа. Тvvнийг харин ноцтой хямрал уналтад нэрвэгдэж байсан улс гvрний урьдын туршлага, сургамж, эдийн засгийн ул суурьтай мэдлэг, тvvндээ vндэслэсэн эдийн засгийн зєв бодлого, зорилт, тууштай vйл ажиллагааны vндсэн дээр зvг чигээ зєв гаргаж хохирол багатай давах арга замуудыг олох учиртай. Ийм ноцтой хямралын vед ямар ч улс гvрэн одоогийн хямралаас зєвхєн мєнгєний бодлогын арга хэрэгслээр гарч чадахгvй гэдэг нь нийтэд тодорхой байгаа. Эдийн засаг "халсан" vед мєнгєний бодлогын хэрэгслийг ашиглах нь илvv vр нєлєєтэй байдаг бол эдийн засгийн уналтын vед тєсвийн бодлого, засгийн газрын шийдвэртэй оролцоо гол арга хэрэгсэл нь болдогийг эрдэмтэд олон жилийн судалгааны vндсэн дээр тогтоосон. Япон улс єнгєрсєн зууны эцсээр эдийн засгийн уналтад орсон vедээ мєнгєний бодлогын хэрэгслээр тvvнээс гарахыг оролдсон боловч vр дvн єгєєгvй тєдийгvй хожмоо "алдагдсан арван жил" гэж нэрлэгдсэн урт удаан уналт, зогсонги байдалд хvргэсэн гашуун сургамж шинэ сэргэг хэвээр байна. Гэхдээ ноцтой хямрал уналтаас гаргадаг дэлхийн туршлагаар батлагдсан жор бэлхнээ байгаа. Энэ нь Кейнсийн эмчилгээний арга юм”. Хямрал уналтын vед vvсдэг нэг гол аюул бол vйлдвэрлэл буурч, ажилгvйдэл гаарч, хvмvvсийн амьдрал доройтон тэр нь эдийн засгийг улам унагах ноцтой хvчин зvйл болдог. Тиймээс ч ийм vе дэхь эдийн засгийн тэргvvлэх бодлого. зорилт нь аль болох олон хvнийг ажилтай, цалин хєлстэй байлгах бодлого байдаг. Ийм зорилтыг бvсээ чангалах, мєнгєний хатуу бодлого явуулах замаар биш, харин Кейнсийн зааснаар аль болох олон хvнийг татаж хамруулж болох дорвитой бvтээн байгуулалтыг єрнvvлэх “: Тэдний сурах бичгvvдэд гидравлик (усний тэнцэл зvй) тай зvйрлэж болох Кейнсийн санаа гvнзгий илэрч байдаг : "Тeр мєнгєний крант (гоожуур) -ыг чангалах эсвэл сулруулах замаар єєрийн хvссэнээр эдийн засгийг єдєєж урамшуулах эсвэл тогтворжуулан, намсгаж чадах юм аа" Энэ онолын дагуу бол хямралын vед улс єєрийн зардлын сувгийг онгойлгосноор эдийн засгийг эрчимжvvлнэ.Гэвч энэ философи нь 1970 аад онд "дампуурч" эхэлсэн юм. Зардлыг ихэсгэснээр эдийн засгийн єсєлтийн оронд улсийн тєсвийн хомсдол бий болж, улмаар оор нэгэн сєрєг vр дагавар болох инфляци ихэсч байлаа. Зах зээлийн эдийн засаг нь Кейнсийн олж нэрлээгvй, огт єєр шалтгааны улмаас хямарч доройтдог байж болох юм. Кейнс эдийн засгийн гол гол асуудлуудаар хэрэглэхэд амар, цэгцтэй олон сайхан санаа, судалгааны аргачлалуудыг vлдээжээ. замаар ажил, амьдралтай болгох явдал юм. Тийм байгуулалт нь авто болон тємєр зам, орон сууц, далан гvvр зэрэг дэд бvтцийн том байгууламжууд байдаг. Хямралын vед тийм зvйлд хєрєнгє мєнгийг дайчлан тєвлєрvvлэх vvргийг засгийн газар хvлээдэг бєгєєд эдгээр дорвитой байгуулалтыг хямралын vед хийж амжуулж чадвал тэдгээр нь эдийн засгийг сэргэх нэг гол арга болдог тєдийгvй, хожимоо хєгжлийн том суурь тулгуур, хєдєлмєрийн бvтээмжийг эрс дээшлvvлдэг чухал хvчин зvйл болж хувирдаг.
  • 10. Тийм бодлого явуулж хэрэгжvvлж чадсан тохиолдолд аливаа эдийн засгийн хувьд амин сvнс нь болсон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж эдийн засгийн єсєлтийг тогтоон барих, ядаж тvvний бууралт уналтын хурдыг сааруулах зорилго хангагдах юм. Ноцтой хямрал уналтын vед инфляц, тєсвийн алдагдал гол асуудал биш болдгийг анхаарах учиртай. 4. 2008 оны хямралын эсрэг Дэлхийн улсуудын хэрэгжүүлж буй арга хэмжээ Дээрх орнуудын туршлагаас харахад Хямрал болоод нийтийг хамарсан ажилгүйдэл, ядуурлын үед Төр ажлын өргөн фронт, бүтээн байгуулалтыг бий болгож байж л иргэдээ орлоготой болгохын зэрэгцээ эдийн засаг сэргэсэн үед шийдвэрлэх ач холбогдлоо үзүүлэх дэд бүтэцтэй болох ажлыг гардан хийж иржээ. Өнөөгийн хямралын үед ч улс орнууд ийм жишгээр ажиллаж байна. Чилийн Засгийн газар гэхэд л 4 тэрбум доллараар 100 мянга гаруй ажлын байр бий болгохоор зорьжээ. Үүний 700 сая доллараар эмнэлэг, сургууль, олон нийтийн цэцэрлэгт хvрээлэнг засварлаад, үлдсэнээр нь дэд бүтцээ хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хятадын Засгийн газар ажлын байр бий болгох 586 тэрбум долларын төсөв баталж, төмөр зам, гvvр, далан байгуулах томоохон төслvvдээр иргэдээ цалинжуулснаар эдийн засгийн хямралыг хохирол багатай давна гэж байна.[13] Дараах хүснэгтэд дэлхийн бусад улсуудын 2008 оны хямралын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг товч дурдья. /хүснэгт 4/ Эдийн засгийн хямралыг даван туулах арга замуудын талаарх дүгнэлт, санал
  • 11. Хөгжингүй, хөгжилтэй орнууд том компаниуд, банкууддаа мөнгө хуваарилаж, үйлдвэрлэл үйлчилгээг бууруулахгүй, хэрэглээг нэмэгдүүлэх замаар хямралын эсрэг арга хэмжээ авч байгаа бол том компани байхгүй, аж үйлдвэргүй, хараат эдийн засагтай манайх, жижиг дунд үйлдвэрлэл, бодит эдийн засгийг дэмжиж, ажлын байрыг хадгалахын хамт, хэрэглээг бууруулах аргаар хямралаас гарах ёстой. Яагаад хэрэглээг бууруулах ёстой юм бэ гэвэл, зэс, алт бусад эрдэс түүхий эдийн үнийн хөөрөгдлөөр буй болсон хэрэглээг бодит суурь хөрсөнд нь буулгаж, өргөн хэрэглээний барааны импортыг хорогдуулж, гадаад худалдааны тэнцлийг сайжруулж, валютын орлогыг нэмэгдүүлэх шаардлагаас ийм бодлого урган гарч байгаа юм. Өнөөдөр Засгийн газар санхүү, эдийн засгийн хямралын эсрэг боловсруулсан хөтөлбөргүй, улсын төсвийн тодотголыг хэлэлцсэн өдрөөс эхлэн хөтөлбөр боловсруулж эхэлсэн гэж ойлгож байна. Хямралын эсрэг хөтөлбөрийг 2009-2011 оноор боловсруулж, хямрал үргэлжилбэл тодотгоод явж болох юм. Доор миний бие бусад эрдэмтэн судлаачид, хувь хүмүүсийн хямралыг даван туулах арга замуудын талаарх саналыг өөрийн саналтай хамтатган харуулахыг зорилоо. 1. Япон Улсаас юм уу эсвэл олон улсын санхүүгийн байгууллагаас 200-250 сая ам.долларын зээл авч, арилжааны банкуудад байршуулж /бага хүүтэй зээл олгож/ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж банкуудыг зогсонги байдлаас гаргаж, жижиг, дунд уйлдвэрлэл, бодит эдийн засаг, алт олборлогч компаниудад бага хүүтэй зээл олгох.[14] 2. Зэс, алтны ашгийн гэнэтийн өсөлтийн 68 хувийн татварыг тэглэж, олборлох бүх алтыг Монголбанк худалдан авч экспортлох. 3. Гар аргаар алт олборлогчдыг компани, хоршооны зохион байгуулалтад оруулж, зээл олгож, техник төхөөрөмж нийлүүлж, олборлосон актыг нь Монголбанк худалдаж авдаг болох. 4. Төмс, хүнсний ногоо тариалах, гахай шувуу тэжээх, сүү цагаан идээ, мах боловсруулах, хадгалах борлуулах хоршоодыг орон нутагт зохион байгуулж, ажлын байр нэмэгдүүлэх. 5. Хөрөнгө мөнгөтэй Их Хурлын гишүүд, сайд дарга, агентлаг, газрын дарга нар эдийн засаг, нийгмийн гамшиг болох хямралыг ухамсарлаж, Эх оронч үзэл гаргаж, өөрсдийн цалин хангамжаас татгалзана гэдэгт итгэж байна. 2009 оны нийгмийн даатгалын орлого нь 300 тэрбум, зарлага нь 432 тэрбум, орлогоос давсан зарлага -132 тэрбум төгрөг байгаагаас үзэхэд нийгмийн халамжийг хорогдуулах боломжгүй юм байна.[15] Харин дундаас дээш орлоготой айл өрхөд өгдөг хүүхдийн мөнгө, төрсөн хүүхдэд нь олгодог 100 мянга, шинээр гэрлэгсдэд өгөх 500 мянган төгрөгийг зогсоож орлого зарлагаа баланслуулах хэрэгтэй. Эдийн засагч, хуульч, экологич, биологич, хүн судлаач, эмч, геополитич, нийгэм судлаач гэх мэтийн янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг Үндэсний аюулгүй
  • 12. байдлын зөвлөлд орон тооны бус ажиллуулж, судалгаа шинжилгээ хийлгэж, ядаж юу болж байгааг нь сонсдог болох хэрэгтэй байна. Хамгийн эцэст хэлэхэд хөрөнгө мөнгө үр ашиггүй зарж сүйтгэдэг Хувьсгалт Нам, Ардчилсан Намын сонгуулийн бодлогогүй амлалтыг зогсоохгүй, эдийн засаг, нийгэм, санхүүг судалж асуудал боловсруулж зөвлөдөг хүчтэй багийг Засгийн газрын дэргэд ажиллуулахгүй бол хичнээн мөнгө төгрөг байлаа ч тулгамдсан хурц асуудлыг шийдвэрлэж чадахгүй, Засгийн газрын боловсруулах асуудлын агуулга чанар ч сайжрахгүй гэж үзнэ. Єнєєгийн хямрал уналтын нєхцєлд манай засаг тєрєєс дээр дурдсан чиглэл бvрийг хамарсан цогц хєтєлбєр хэрэгжvvлэх хэрэгтэй гэж vзнэ. Дэлхийн хэмжээнд энэ оныг хямрал уналтын хамгийн хvнд жил болно гэж хvлээж буй тул дээр дурдсан бодлого, vйл ажиллагааг нэн шуурхай авч хэрэгжvvлэх шаардлагатай юм. Хугацаа алдвал байдал ихээхэн хvндрэх аюултайг харгалзан vзэх ёстой. Манайх тvvхий эдэд суурилсан эдийн засагтай тул зэс, жонш зэрэг цєєн тооны эрдэс тvvхий эд, тvvнчлэн ноос ноолууран эдлэл дэлхийн зах зээлийн vнэ болон тэдгээрийг бусад улс оронд борлуулахаас ихээхэн хамааралтай. Нєгєє талаар нефть шатахуун импорт хойд хєршийн нэг vйлдвэрээс хараат, тvvний vнийн дарангуйлалд байдаг тул хэрэв манайх уналтад орвол сэхэлт сэргэлт нь бусад том улс, зах зээл єндийж боссоны дараа л тохиолдох болно. Тиймээс эдийн засгийг ноцтой уналтад оруулахгvй байхыг стратегийн бодлого, зорилтоо болгон ажиллах хэрэгтэй гэж vзнэ. Бусдын зєв бодлого шийдвэрийн хувьд манай ємнєд хєрш vлгэр болж чадах байгаа. Хятадын удирдлага дугуйг шинээр зохиохыг бодолгvй хямралаас гаргадаг Кейнсийн эмчилгээний жор, аргыг шууд авч хэрэглэж байгааг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй билээ. Ашигласан материал
  • 13. [1],[14]. www.news.mn Чойсүрэнгийн Баатарын нийтлэл [2]. www.news.mn [3]. www.worldbankorg судалгааны материал [4], [11],[12]. www.dayarmongol.mn [5]. Монголбанкны Ерөнхийлөгч, доктор А.Батсүхтэй хийсэн ярилцлагаас [6],[7]. Wicksell K. Interest and Prices. R.F. Kann, trans. New York; Augustus M.Kelley, 1965. Америк хэвлэлийн тойм орчуулга. [8],[9], [10]. http://origo.mn/ Дэлхийн эдийн засгийн хямралууд [13]. www.gogo.mn [15]. www.forum.mn Доктор, профессор Г.Пүрэвбаатар Бусад : 16. Ludwig von Mises. The Austrian Theory of the Trade Cycle. 1936 17. Wicksell K. Interest and Prices. R.F. Kann, trans. New York; Augustus M.Kelley, 1965. Америк хэвлэлийн тойм орчуулга. 18. Эдийн засгийн мөчлөгийн онолд хамаарах Австриийн эрдэмтдийн гол ажлууд/1936 оны байдлаар/: Mises L. von. The Theory of Money and Credit /New York; Foundation for Economic Education, 1971/ 19. Р.Амаржаргал “Макро эдийн засгийн суурь ” УБ 2005 20. З.Манлайбаатар “Нобелийн шагналт эдийн засагчи” УБ 2005 21. С.Баатарь Ц.Энхбаяр “Судалгааны түгээмэл ба ерөнхий аргууд ” УБ 2007 22. Б.Сувд “Эдийн засаг” онол, практик УБ 2001 Интернет сайт: 23. www.sonin.mn Эдийн засгийн онол 24. www.dorgio.com 25. http://blog.banjig.net/ 26. www.google.mn 27. www.wikipedia.com Зохиогчийн тухай: Мээрэн овогтой Лхагвасүрэнгийн Балчинлувсан нь ШУТИС, КтМС, Төрийн захиргааны удирдлагын IV ангийн оюутан Удирдсан багш: Амаагийн Оюунгэрэл нь ШУТИС, КтМС, Менежментийн багийн багш ЭРДМИЙН ШУВУУ – 2009
  • 14. Гүйцэтгэсэн : Л.Балчинлувсан /ШУТИС-КТМС ТЗУ-IV ангийн оюутан/ Утас: 95759424 Удирдсан : А.Оюунгэрэл / ШУТИС-КТМС Менежментийн багийн багш/ УЛААНБААТАР 2009 ОН