С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

2,042 views

Published on

Published in: Education
0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
2,042
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
6
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

  1. 1. ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Хураангуй Дэлхий нийтийн харилцаа, холбооны хэрэгсэл нь Интернет болон хувирч, нийгмийн төрөл бүрийн харилцаа энэ сүлжээ дээр тулгуурлан хэрэгжих болсон билээ. Байгууллагууд өөрийн бизнесийг интернетэд тулгуурлан хийх болж, цахим бизнес хэмээх ойлголт олны дунд нэгэнт түгээмэл болжээ. Виртуал орчинд үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү онцлог бизнес нь дэлхий дахинаа хүчирхэгжин хөгжиж, манай оронд ч тодорхой хэмжээгээр хөгжиж байна. Цахим бизнес, тэр дундаа электрон худалдаа хурдацтай хөгжиж буй энэ үед түүнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт, дүрэм журам зайлшгүй шаардлагатай юм. Манай орны хувьд энэ чиглэлийн хууль, дүрэм байдаггүй бөгөөд үндсэн хууль, харилцаа холбооны тухай хуулийн зарим заалтуудаар зохицуулж байгаа нь төдийлөн хангалттай бус байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар гадаад орнуудын электрон худалдааны тухай хуулийг харьцуулан судалж, өөрийн оронд электрон худалдааг илүү хурдацтай хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлүүдийг тодруулах, цаашлаад эдгээр хүндрэл бэрхшээлүүдийг хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулах боломжтой эсэхийг тодруулахаар зорьсон. Түлхүүр үг Электрон худалдаа, электрон худалдааны тухай хууль, хууль эрх зүйн баримт бичиг, дүрэм журам Оршил Мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж үзэхэд ч энэ салбарын талаар төр, засгийн зүгээс онцгой анхаарч тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлон үе шаттай, олон талт арга хэмжээ хэрэгжүүлсэн нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг.
  2. 2. Өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн ам тархай суурьшсан манай улсын хувьд тус салбарыг амжилттай хөгжүүлж нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих явдал чухал ач холбогдолтой байх юм. Энэхүү судалгааны ажилдаа тус салбарын эрх зүйн зохицуулалтын талаар судлах бөгөөд тэр дундаа манай улс дахь электрон худалдааны өнөөгийн байдал ямар түвшинд байгаа талаар дурдах болно. Мөн судалгааны хэсэгт гадаад орнуудын электрон худалдааны хуулиудыг судалж, хооронд нь харьцуулж, дүгнэлт хийх бөгөөд монгол улсын электрон худалдаа хөгжихөд тулгарч буй бэрхшээлүүдийг хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулах боломжтой эсэх талаар судлах юм. 1. Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь эрх зүйн зохицуулалт Мэдээлэл, харилцаа холбооны технологи(МХХТ)нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна. Тиймдээ ч сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол улсад МХХТийг хөгжүүлэх асуудалд төрөөс түлхүү анхаарах боллоо. Үүнтэй холбоотойгоор үндэсний парк байгуулагдаж, эрх зүйн актуудын төсөл боловсруулагдаж, татварын хөнгөлөлт үзүүлж байна. Үүний зэрэгцээ “Цахим Монгол” хөтөлбөр, “Цахим Засгийн мастер төлөвлөгөө”, “Цахим сум” хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт бичгүүд байгаа боловч үе үеийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт энэ нь сайн тусгагдаж чаддаггүй, юуг дэмжих, юуг хөгжүүлэх талаар системтэй хандлага байхгүй, улс төрийн дээд түвшний ойлголт, дэмжлэг, манлайлал, хүсэл эрмэлзлэл байхгүй хэвээр байна. Үүний улмаас МХХТ салбарыг зохицуулах хуулиуд, тэр дундаа суурь зохицуулалт хийх хууль байхгүй, энэ салбарын хөгжил урсгалаар явагдаж байна. Өнөөдөр Монгол улсад Үндсэн хууль, иргэний хууль, хөдөлмөрийн хуулиас эхлээд нийтлэг шинжтэй хэм хэмжээний олон хууль, эрх зүйн актууд үйлчилж байна. Түүнчлэн МХХТ-ийн салбарт шууд хамааралгүй боловч түүнээс гарч буй оюуны бүтээлтэй холбоотой харилцааг зохицуулдаг салбарын хуулиуд үйлчилж байна. Харин яг МХХТ-ийн салбарын харилцааг зохицуулж буй хууль, эрх зүйн актууд маш цөөхөн байна. Зөвхөн “Харилцаа холбооны тухай” хууль, “Шуудангийн тухай” хууль болон УИХ-ын тогтоол, Засгийн Газрын тогтоолуудыг дурьдаж болно. Тиймээс бие даасан салбар эрх зүй – МХХТ-ийн салбарыг зохицуулсан багц хууль, эрх зүйн акт батлан гаргах гарцаагүй шаардлага тулгарчээ.
  3. 3. 2. Монгол улс дахь электрон худалдааны өнөөгийн байдалд хийсэн судалгаа Манай улсад электрон худалдаа ямар түвшинд хөгжиж байгаа талаар хийгдсэн судалгаа төдийлөн олон байдаггүй бөгөөд Мэдээллийн технологийн үндэсний парк(МТҮП) ба БНСУ-ын Интернэтийг хөгжүүлэх үндэсний агентлаг(NIDA)-ийн хамтран хэрэгжүүлсэн судалгаа хийгджээ. Энэхүү Монгол улсын бизнесийн байгууллагуудын МХХТ-ийн хэрэглээ, цаашдын хандлага судалгааны тайлан нь Монгол улсын бизнесийн салбарын мэдээлэл, харилцаа холбооны технологи(МХХТ)-ийн хэрэглээ, цахим худалдааны өнөөгийн байдал, цаашдын хэрэгцээг тодорхойлох зорилготой юм. Энэ судалгаа нь Монгол улсын хувьд бизнесийн бүхий л салбарын МХХТ-ийн хэрэглээг тодорхойлох анхны судалгааны ажил болсон байна. Энэхүү судалгааны тайлангийн зарим үр дүнг харуулбал: 2008 онд Монгол Улсын хэмжээнд интернэт болон компьютерийн бусад сүлжээгээр арилжаа хийсэн бизнесийн байгууллагын эзлэх хувь 4.5 хувь байгаа боловч бизнесийн байгууллагуудын төлөвлөж байгаагаар 2009 оноос энэ үзүүлэлт илт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 2008 онд интернэтээр бүтээгдэхүүн/үйлчилгээ худалдан авсан байгууллагуудын 92 хувь нь Улаанбаатар хотын, 8 хувь хөдөө орон нутгийн байгууллагууд байгаа бол интернэтээр борлуулалт хийсэн байгууллагуудын 91 хувь нь Улаанбаатар хотын, 9 хувь хөдөө орон нутгийнх байна. Үүнээс харахад нийслэлээс өөр газарт э-арилжаа бараг хийгдэхгүй байна гэж үзэж болохоор байна. Э-арилжаа хийхэд учирч байгаа бэрхшээлийн талаар 2008 онд эарилжаанд оролцсон нийт байгууллагууд хэрхэн хариулсаныг дараах хүснэгтээр харуулъя. Э-арилжаанд учирч буй бэрхшээл Хүснэгт 2.1 Хариулт Үгүй Бага Их Хамааралгүй Бэрхшээл зэрэг буюу мэдэхгүй Найдвартай үйлчлэгч ба 22.6 % 44.0 % 15.5 17.9 % үйлчлүүлэгчдийн нөөц бага % Онлайн төлбөр тооцооны 27.4 % 32.1 % 26.2 14.3 % систем хөгжөөгүй % Бүтээгдэхүүний баталгаа, 25.0 % 34.5 % 14.3 26.2 % хүргэлтийн хугацаа % тодорхой бус Хууль эрх зүйн орчин 25.0 % 26.2 % 25.0 23.8 % тодорхой бус % Э-арилжааны системийг 19.0 % 22.6 % 28.6 29.8 % хөгжүүлэх сайжруулах % зардал их
  4. 4. Судалгааны үр дүнд найдвартай үйлчлүүлэгч, үйлчлэгчдийн тоо цөөн, онлайн төлбөр тооцооны систем зохих төвшинд хөгжөөгүй байгаа нь хамгийн түгээмэл бэрхшээл болж байгаа бөгөөд хууль эрх зүйн орчин бүрдээгүй, зардал их гардаг зэрэг нь мөн эарилжааг хөгжүүлэхэд саад болдог байна. Электрон худалдааны сайтууд: Электрон худалдааны үйлчилгээ эрхэлдэг сайтууд сүүлийн үед ихээр нэмэгдэж байгаа хэдий ч энэ үйлчилгээнд иргэд, байгууллагууд төдийлөн хэвшээгүй байна. Электрон худалдаа хийдэг вэб сайтуудаас дурдвал: www.tedy.mn www.mrauto.mn www.eshop.mn www.shop.az.mn www.shop.olloo.mn www.shop.banjig.net www.rose.mn www.shop.media-od.com www.lut.mn www.shop.totalmusic.mn www.eshop.nomin.mn www.tombazaar.mn www.bidnar.com www.rainbow.mn www.shops.mn www.oriflame.mn гэх мэт Электрон худалдааны системийн программ хангамжийн гол цөм нь төлбөр тооцооны асуудал байдаг. Электрон аргаар төлбөр тооцоо хийх худалдааны системийн үйлчлүүлэгчдийн хувьд бүх банкны, бүх төрлийн картыг ашиглах сонирхолтой байдаг. Гэтэл одоо манай электрон худалдааны үйлчилгээ нь олон улсын карт эсвэл зөвхөн нэг банкны карт эсвэл тусгай төлбөрийн картаар (e-pay г.м) үйлчлэх байдалтай байна. Иймд картын үйлчилгээний банк дундын зуучийг монголд бий болгох шаардлагатай байна. Энэ зууч нь нэг талаас хэрэглэгчидтэй (электрон худалдааны байгууллага) нөгөө талаас банкуудтай харьцаж картын мэдээллийг дамжуулж хоорондын холбоог үүсгэж өгнө. Энэ нь мөн электрон төлбөр тооцооны системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой. Электрон банкны үйлчилгээ, электрон худалдааны үйлчилгээг интернет сүлжээгээр явуулахад мэдээллийн аюулгүй байдал, нууцлалд ихээхэн анхаарах шаардлагатай байдаг. Манайд энэ төрлийн үйлчилгээ явуулж байгаа газрууд наад зах нь ямар нөхцөл шаардлага хангасан байх талаар ямар нэг зохицуулалтгүй, урсгалаар явж байна. Иймд энэ талаар хууль зүйн ямар нэг зохицуулалт хийх, мэдээллийн аюулгүй байдлын стандарт гаргах шаардлагатай байна. 3. Гадаад орнуудын электрон худалдаатай холбогдох хуулиудын судалгаа
  5. 5. Электрон худалдаатай холбогдох хуулиуд Хүснэгт 3.1
  6. 6. Улсын нэр Э-худалдаа Australia Electronic Transactions Act 1999; Electronic Transaction Act 2001 Contract Act of People’s Republic China 1999 China Malaysia Electronic 2006 Mongolia Philippines Republic Korea Э-гарын үсэг the Electronic of law 2004 Хувийн өгөгдөл хамгаалалт Privacy Act 1988 Telecommunications (Interception) Act 1979 Cybercrime Act 2001; Surveillance Devices Act 2004; Spam Act 2003 signature Commerce Law Digital Signature Act Communications and 1997 Multimedia Act 1998 (part on consumer protection) Law on Telecommunications Draft laws on 1995 Electronic Signature, Draft law on Information on Electronic Technology 2003 Governance and on Electronic Transaction Electronic Commerce Act 2000 of Basic Act on Commerce 1999 Э-гэмт хэрэг Electronic Digital Signature Act Act on Promotion of 1999 (amended in 2001) Information and Communications Network Utilization and Data Protection 1999 (into force: 2000) Computer Act 1997 Crimes Draft Cybercrime Prevention Act 2004
  7. 7. Russian India Federation Information on Technology Law Draft Law Electronic on Electronic Act 2000 (rejected) Commerce Digital Signatures 2002 Indonesia Draft Bill on Electronic Information and Transactions Thailand Draft electronic Islamic Electronic Commerce funds Draft Law Electronic law on transfer law, national Electronic Signature Transactions Act 2001 Republic of 2004 information (entry into force Iran infrastructure law April 2002) Japan Electronic Signature Macao, China Basic Telecommunications Law 2001 Law 2001 European Union Malaysia United Mongolia Kingdom Directive 2000/31/EC in Directive 1999/93/EC June 2000 (“E-commerce” of December Electronic Commerce Law Digital Signature 1999 Act Directive) (“Electronic 2006 1997 Signatures Directive”) Electronic Communications Law on Telecommunications Act 1995 2000, Completed by: Electronic Commerce Draft law on Information Regulations 2002 Technology 2003 United States Uniform Electronic of Zealand Transactions Act 1999 NewAmerica Electronic Transactions Act 2000 Federal Law on Information, Informatization, and the Protection of Information 1995 Draft Data protection Draft Computer Law Crime Law Personal Information Regulations on Protection Act 2003 Electronic (into force Documents 2005) in and Signatures 2005 Japanese (official), in English Protection EU Data Directive 1995/46/EC Communications and Multimedia Act 1998 (part on consumer protection) Data Protection Act 1998 (into force 2000) Electronic laws Signatures Draft on Regulations Signature, Electronic 2002 on Electronic Governance and on Electronic Transaction Electronic Signatures in Global and National Privacy Act 1993 Communications Commerce Act 2000 Privacy Act 1986; Personal Data Privacy and Security Act of 2005 (Reported in Senate) Unauthorized Computer Access Law 1999 (into force in 2000) The Council of Europe’s Computer Crimes Cybercrime Treaty Act 1997 (not EU) 2001 (into force 2004) Computer Misuse Act 1990
  8. 8. 4. Электрон худалдааны тухай хуулийн харьцуулсан судалгаа Малта, Иран, Малайз, Ирланд, Филиппин улсуудын Электрон худалдааны тухай хуулиудыг хамрах хүрээгээр нь буюу ямар ямар харилцааг зохицуулж, ямрыг нь зохицуулалгүй орхисон байна вэ гэдгээр нь харьцуулж үзлээ. Эдгээр улсууд нь хүн ам, газар нутаг, байршил, хэл яриа, соёл зэргээрээ харилцан адилгүй хэдий ч Электрон худалдааны тухай хуулийн зорилго нь ерөнхийдөө адилхан гэж хэлж болно. Тиймээс хуулийн хамрах хүрээг дараах хэд хэдэн бүлэгт хуваан авч үзэж, тус бүр дээр нь улс улсын онцлогийг дурдсан болно. Электрон гарын үсэг: Электрон ажил гүйлгээнд зайлшгүй шаардлагатай электрон гарын үсгийн тухай заалтуудыг улс орон бүр их бага хэмжээгээр хуульдаа тусгаж өгчээ. Ирланд улсын хувьд э-гарын үсгийн тухай хэд хэдэн заалтуудыг оруулж өгсөн ба ямар үед хэрэглэх, юуг анхаарах зэргийг нь зааж өгсөн байна. Түүнчлэн э-гарын үсгийн гэрчилгээжүүлэлтийн тухай тодорхой дурдсан бөгөөд гэрчилгээжүүлэх байгууллага, гэрчилгээжүүлэх, хүчингүй болгох дүрэм журмыг багтаажээ. Филиппин улсын Электрон худалдааны тухай хуулийн 2 заалтанд э-гарын үсгийн тухай тусгагдсан байгаа нь э-гарын үсгийг хүлээн зөвшөөрөх талаар болон урьдчилсан нөхцлүүдийн талаар дурджээ. Малайз улсын хуульд энэ тухай товчхон дурдсан байгаа нь тус улсад Электрон гарын үсгийн тухай хууль байдагтай холбоотой юм. Э-гарын үсэг ямар үед хэрэглэх болон найдвартай байдлыг хангах талаар товчхон дурдаад бусад зохицуулалтыг тоон гарын үсгийн хууль зохицуулна хэмээн заасан байна. Иран улсын хуулинд э-гарын үсэг дараах шаардлагыг хангасан байна гэжээ. Үүнд: - Давтагдашгүй - Гарын үсэг зурагчийг таньдаг байх - Гарын үсэг зурагч өөрөө үйлдсэн байх - Өгөгдөлд өөрчлөлт орсон эсэхийг тодорхойлдог байх гэх мэт Мөн гэрчилгээжүүлэгч байгууллага нь гэрчилгээ олгох, баталгаажуулах, эрхийг түдгэлзүүлэх, гэрчилгээг өөрчлөх зэрэг үйл ажиллагааг явуулна хэмээн зохицуулалтыг оруулжээ. Малта улсын хувьд хэдийгээр цөөн хүн амтай жижиг улс хэдий ч электрон худалдааны хууль нь агуулгын хувьд өргөн электрон худалдаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулж өгч чадсан гэж үзэж байна. Жишээлбэл э-гарын үсэг, түүний хэрэглээ, гэрчилгээжүүлэлт зэргийн талаар ихэд дэлгэрэнгүй заалтууд багтжээ.
  9. 9. Электрон гэрээ: Ирланд, Филиппин, Малайз улсуудын хувьд электрон гэрээний талаар товчхон дурдаж, электрон гэрээний хэлбэр болон хүчинтэй байх тухай заалтуудыг оруулжээ. Харин Малта улсын хувьд электрон гэрээ гэсэн бие даасан бүлэг заалтууд орсон бөгөөд холбогдох бүхий л зохицуулалтыг хийсэн байна. Жишээлбэл саналыг хүлээн зөвшөөрөх, саналыг цуцлах, гэрээний хэлбэр, шаардлагатай мэдээллүүд зэрэгтэй холбогдох заалтууд багтжээ. Иран улсын электрон худалдааны хуульд электрон гэрээний тухай зохицуулалт ороогүй байна. Хэрэглэгчийг хамгаалах: Иран улсын Электрон худалдааны тухай хуульд хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтууд багтсан байна. Жишээлбэл хуулийн 33-49р зүйлд электрон аливаа ажил гүйлгээний үед хэрэглэгчийг хэрхэн хамгаалах талаар дурджээ. Хуульд электрон ажил гүйлгээний үеэр, өмнө эсвэл дараа хэрэглэгч мэдээллээр бүрэн хангагдах эрхтэйг зааж өгчээ. Харин Ирланд, Филиппин, Малайз, Малта улсуудын электрон худалдааны тухай хуульд хэрэглэгчийг хамгаалах тухай заалтууд тусгагдаагүй байна. Учир нь эдгээр улсуудад Хэрэглэгчийг хамгаалах тухай хууль гэсэн бие даасан хууль байдаг. Гэмт хэрэг, ял шийтгэл: Ирланд улсын хуульд холбогдох гэмт хэрэг, ял шийтгэлийн талаар төдийлөн дурдаагүй бөгөөд 15000паундаас хэтрэхгүй, эсвэл 12сар хүртэл хорих ялаар, эсвэл 500000паунд хүртэл мөнгөөр торгох, 5 жил хүртэл хугацаагаар хүртэл хорих ял шийтгэл оногдуулна гэжээ. Филиппин улсын хуульд дараах дараах заалтууд багтжээ: Хууль бусаар хүний компьютерт хандах, hacking хийх, вирус тараах зэрэгт 100 000 песо-р торгох буюу 6 сараас 3 жилийн хорих ялаар шийтгэнэ /33р зүйл/ Хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр сүлжээ, интернет ашиглавал дээрхтэй адил шийтгэл оногдуулна /33р зүйл/ гэх мэт Иран улсын хувьд 66-77р зүйлд дараах үйлдлүүдэд торгууль болон шийтгэл оногдуулах тухай заажээ. Үүнд луйвар, хуурамчаар бичиг баримт үйлдэх, хэрэглэгчийн эрх болон зар сурталчилгааны хуулийг зөрчих, оюуны өмчийн зөрчил, худалдааны нууцийн зөрчил болон худалдааны тэмдгийн зөрчил зэрэг орно. Малта улсын хуульд зөвшөөрөлгүй хүн компьютер болон бусад өгөгдөлд хандах төхөөрөмжийг хэрэглэх, бусдын компьютерт дэх мэдээллийг ашиглах, хуулбарлах, өөрчлөх зэрэг нь гэмт хэргийн шинжтэй болно. Мөн үйлдлийн систем болон програм хангамжийг гэмтээх нь Малтагийн хуулийн дагуу компьютерийн гэмт хэрэг болно. Цаашлаад өөрчлөх, авах, суурилуулах, шилжүүлэх,
  10. 10. арилгах, устгах, нэмэх зэрэг үйлдлийг зөвшөөрөлгүй хийвэл гэмт хэрэгт тооцогдоно гэж заасан бөгөөд торгуулийн хэмжээ болон хорих ялын хугацааг зааж өгчээ. Харин Малайз улсын Электрон худалдааны тухай хуульд гэмт хэрэг, ял шийтгэлийн тухай заалтууд багтаагүй байгаа нь электрон ажил гүйлгээний үед гарах зөрчил, түүнийг арилгахад хүндрэлтэй байдал үүсгэж болзошгүй юм. Оюуны өмч: Иран улсын хуулийн 62-66 зүйлд электрон ажил гүйлгээтэй холбогдох оюуны өмчийн талаар тодорхойлсон байна. 62-63 зүйлд зохиогчийн эрхийг хамгаалах тухай, 64-65 зүйлд худалдааны нууц, 66-р зүйлд худалдааны тэмдгийн талаар зохицуулжээ. Харин бусад улсуудын хувьд оюуны өмчийн талаарх зохицуулалт энэхүү хуульд тусгагдаагүй байна. Домэйн нэр: Ирланд улсын хуулийн дөрөвдүгээр хэсэг домэйн нэрийн талаарх асуудлыг зохицуулна. “.ie” домэйн нэр нь Ирландын үндсэн интернетийн домэйн нэр бөгөөд энэ хэсгийн заалтууд нь домэйн нэрийн бүртгэлийн систем болон холбогдох харилцааг зохицуулахаар заагджээ. Харин бусад улсуудын хувьд домэйн нэрийн талаарх зохицуулалт энэхүү хуульд тусгагдаагүй байна. Бусад: Филиппин улсын Электрон худалдааны тухай хуулийн агуулгын хувьд онцлох заалтууд нь засгийн газрын электрон үйл ажиллагааны тухай юм. Жишээлбэл 2 жилийн хугацаанд электрон худалдаа хийхтэй холбоотой засгийн газраас үзүүлэх үйлчилгээ, ажлуудын талаар /27р зүйл/. RPвэбийг хийх биелүүлэх. RPвэб нь засгийн газрын бүхий л албыг интернетэд холбох, нийтийг нийтийн хандалтаар хангах стратеги юм. Тээвэр Харилцаа Холбооны яам, Үндэсний Харилцаа холбооны хороо, Үндэсний Компьютерийн төв хамтран харилцаа холбооны зардлыг багасгах, RPвэбийг хэрэгжүүлэх зэрэгтэй холбогдох бодлого, дүрмийг гаргах тухай /28р зүйл/ заалтууд багтсан байгаа нь бусад орнуудын ижил хуулиудаас ялгагдах онцлог болж байна. 5. Монгол улсад электрон худалдаа хөгжихөд тулгарч буй хүндрэлүүдийг хууль эрх зүйн баримт бичгээр зохицуулах нь Манай улсад электрон худалдаа, түүнтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт, дүрэм журам, хууль тогтоомж байхгүй байгаа нь энэ чиглэлийн бизнес хөгжихөд хүндрэл учруулж байна.
  11. 11. 400 000 гаруйхан хүн амтай Малта улсаас эхлээд 70сая гаруй иргэнтэй Иран улс гээд дэлхийн ихэнх улс орнууд энэ талаарх хууль тогтоомжтой байхад манай улсын хувьд байхгүй байгаа нь хачирхалтай юм. Электрон худалдаа эрхэлж буй компанийн хувьд татвар, шимтгэлээ хэрхэн төлөх, электрон гэрээ, электрон гарын үсэг хэрхэн хэрэглэх, оюуны өмчөө хэрхэн хамгаалах зэрэг асуудлаа шийдвэрлэх гарц буюу нэгдсэн зохицуулалт байхгүй. Харин үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд хэрэв картын дугаар маань алдагдвал хэн хариуцлага хүлээж, хэрхэн хохирлыг маань барагдуулах вэ, хувийн мэдээлэл маань алдагдвал ямар хариуцлага тооцох вэ, эрх ашгаа хэрхэн хамгаалах вэ зэрэг асуудлууд тодорхойгүй байдаг улмаас иргэд төдийлөн цахим хэлбэрээр худалдаа хийхгүй байна. Цахим гарын үсгийн тухай хууль, Цахим хэлцлийн тухай хууль, Мэдээлийн аюулгүй байдлын тухай хууль зэрэг хуулийн төслүүд гарсан ч Улсын Их Хуралд өргөн барих шатандаа явсаар өдийг хүрсэн. Тиймээс эдгээр хуулиудыг даруй батлан гаргаж, бусад хуулийн зохицуулалтыг хийснээр манай улсад электрон худалдаа хөгжихөд гол тулгуур болж өгөх юм. Монгол улсад электрон худалдаа хөгжихөд учирч буй саад бэрхшээлүүдийг дээр дурдсан билээ. Тэгвэл эдгээр асуудлуудыг хууль эрх зүйн зохицуулалтаар хэрхэн шийдвэрлэж болох талаар дурдъя. Хүснэгт 5.1 Асуудал 1. Тоон арилгах Шийдэл ялгааг Тоон ялгааг арилгах талаар засгийн газраас олон ажлуудыг хийсэн. Энэхүү ажлуудаа илүү үр дүнтэй болгох үүднээс “байгууллага бүр ажилчдаа сургалтанд хамруулах”, “шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” зэрэг хуулийн заалтуудыг нэмэлт болгон оруулах хэрэгтэй. 2. Интернет хэрэглээг нэмэгдүүлэх Интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд олширч, интернетийн үнэ буурч байгаатай холбогдуулан тэдгээр компаниудын үйл ажиллагааг хуульчлах, журамлан цэгцлэх шаардлагатай. Иргэд өндөр хурдны интернетийг хямд үнээр хэрэглэх боломжтой болсноор хэрэглээний түвшин өсөж, электрон худалдаа нэмэгдэх боломж бүрдэнэ. 3. Электрон худалдааны Электрон худалдааны тухай хууль гарснаар цахим хэлбэрээр худалдаа хийх
  12. 12. ашиг, давуу талбар найдвартай, хамгаалагдсан орчин тал, боломжийг болно. Ингэснээр иргэдийн итгэл үнэмшил мэдрээгүй нэмэгдэж, тэрхүү орчинд нэвтэрч электрон худалдааны давуу тал, ашиг тусыг ойлгож эхэлнэ. 4. Хүргэлтийн асуудал хүндрэлтэй Иргэд сайтад хаягаа бүртгүүлэх, мөн төлбөрөө урьдчилан төлөх зэргээс аль болох зайлсхийдэг. Манай хаягийг өөр зорилгоор ашиглавал яах вэ, төлбөрөө төлчихсөн байтал захиалсан бараа маань ирэхгүй бол яанаа гэсэн айдсууд байдаг. Учир нь иймэрхүү нөхцөл байдал тулгарвал ямар арга хэмжээ авах, хэн хохирлыг барагдуулах, ял шийтгэл нь юу болох талаар тодорхой зохицуулалт байдаггүйтэй холбоотой юм. Тиймээс хүргэлтийн талаарх заалтуудыг хуулинд оруулж өгөх шаардлагатай юм. 5. Оюуны өмчийн Иран улсын хуулийн 62-66 зүйлд электрон талаарх асуудал ажил гүйлгээтэй холбогдох оюуны өмчийн талаар тодорхойлсон байдаг бөгөөд, 6263 зүйлд зохиогчийн эрхийг хамгаалах тухай, 64-65 зүйлд худалдааны нууц, 66р зүйлд худалдааны тэмдгийн талаар зохицуулжээ. Үүний адилаар манай улсын хуулинд электрон худалдаатай холбогдох оюуны өмчийн зүйл заалтууд зайлшгүй тусгагдах нь зөв юм. 6. Татвар, шимтгэл Электрон худалдаа хийж буй үед нэмэгдсэн өртгийн албан татвар хэрхэн төлөх, банкны картаар төлбөр хийх үед хэдэн хувийн шимтгэл авах тухай хуулиар баталгаажуулснаар иргэдийн дунд төөрөгдөл үүсэхгүй болно. 7. Аюулгүй байдал, нууцлал Хэрхэн хэрэглэгчийн аюулгүй байдал, нууцлалыг хангах талаар болон хэрэв нууцлал алдагдсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг хуульчлах шаардлагатай. “Хуулийн заалтуудыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага захиргааны хариуцлага хүлээлгэнэ” зэрэг заалтууд шаардлагатай. 8. Интернет маркетинг Интернет маркетингийн талаар заалтууд оруулснаар зар сурталчилгаа илүү үнэ
  13. 13. цэнэтэй болно. “Интернет маркетингийг явуулах компаниуд тусгай зөвшөөрөл авна” гэж зааж өгөх нь хууль бусаар үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлнэ. 9. Тоон үсэг, хэлцэл гарын Тоон гарын үсэг, цахим хэлцлийн талаарх цахим хуулиуд батлагдснаар электрон худалдаа явуулах таатай нөхцөл бүрдэнэ. “Цахим гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адилтгаж үзнэ”, “Бүх төрлийн цахим баримт бичигт цахим гарын үсгийг ашиглаж болно” зэрэг заалтуудыг оруулах нь зүйтэй. 10. Монгол Бүх зүйл зохицуулагдсан, баталгаатай хүний зан болсон үед хүмүүс аажмаар итгэж, чанарын онцлог хэрэглээ бага багаар нэмэгдсээр электрон худалдаа өдөр тутмын үйл ажиллагаа болох боломжтой. Одоогоор электрон худалдаанд оролцож буй хүмүүсийн тоо цөөн байгаа ч эрх зүйн орчин нь бүрдэхэд хэрэглээ нэмэгдэх нь гарцаагүй юм. Дүгнэлт Мэдээлэл, Харилцаа, Холбооны Технологийн салбарыг зохицуулах орчин үеийн хандлагыг тусгасан хууль, дүрэм журам гаргахад шаардлагатай судалгааг хийх, өөрийн орны онцлогт тохирсон хуулийн заалтуудыг судлах, хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг батлах зорилготой энэхүү судалгааны ажлаа эхлүүлсэн билээ. Манай улсын МХХТ-ийн салбарын хөгжил хурдацтай явж байгаа хэдий ч хурдцыг сааруулах хүчин зүйл, тодруулбал уг салбарыг зохицуулах хууль эрх зүйн орчин дутмаг байгаа нь харагдсан. Тиймээс цаашид манай улсад зайлшгүй шаардлагатай хуулиудын нэг болох электрон худалдааны тухай хуулийг дэлгэрүүлэн судалж эхэлсэн бөгөөд гадаадын орнуудад электрон худалдаатай холбогдох ямар ямар хууль тогтоомжууд байдаг талаар судалсан. Мөн уг судалгааг лавшруулах үүднээс Малта, Иран, Малайз, Ирланд, Филиппин улсуудын Электрон худалдааны тухай хуулиудыг судалж, тэдгээрийг хамрах хүрээгээр нь буюу ямар ямар харилцааг зохицуулж, ямрыг нь зохицуулалгүй орхисон байна вэ гэдгээр нь харьцуулсан дүгнэлт хийсэн. Эдгээр орнууд нь хэдийгээр хүн ам, газар нутаг, хэл соёл зэргээрээ ихээхэн ялгаатай ч Электрон худалдааны тухай хууль нь нэг зорилготой байгаагаас үзэхэд ямар ч улс орны хувьд анхаарах ёстой зүйлийн нэг гэдгийг батлаж байгаа юм.
  14. 14. Өөрөөр хэлбэл 2 сая 700 мянга гаруй хүн амтай, 330 000 гаруй интернет хэрэглэгчтэй, 34 интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай, электрон худалдаа эрхлэгч хангалттай олон компанитай манай орны хувьд МХХТ, ялангуяа электрон худалдааны талаарх асуудлуудад эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг нотлон харуулж байн Гадаад орны жишээ хуулиудыг судалсны дараа манай оронд электрон худалдаа хөгжихөд хүндрэл учруулж буй асуудлуудыг судалсан бөгөөд тоон ялгаа, аюулгүй байдал, оюуны өмч зэрэг арван асуудлыг тодорхойлон гаргаж ирсэн. Мөн эдгээр асуудлуудыг хууль эрх зүйн баримт бичиг ашиглан хэрхэн шийдвэрлэж болох талаар дурдснаар МХХТ-н салбарын хуулиуд, ялангуяа электрон худалдааны тухай хуулийг боловсруулж батлан гаргах нь зайлшгүй шаардлагатай байгааг батлан харуулж чадсан гэж үзэж байна. Ном зүй 1. ICT_Current situation & Prospects.pdf 2005 2. ICT current status_Mongolia.ppt 2008 3. “Монгол улсын бизнесийн байгууллагуудын МХХТ-н хэрэглээ, цаашдын хандлага” Судалгааны төслийн тайлан 2009 УБ 4. Канадын IDRC –ийн санхүүжилтээр 2005 онд хийсэн МХХТ-ийн салбарын эрх зүйн орчны шинжилгээ. 2005. УБ 5. E-COMMERCE LEGAL ISSUES 2006 UNESCAP 6. ELECTRONIC COMMERCE ACT, 2000 Ireland 7. ELECTRONIC COMMERCE ACT OF 2000 Philippine 8. ELECTRONIC COMMERCE ACT 2000 Malta 9. ELECTRONIC COMMERCE LAW OF THE ISLAMIC REPUBLIC OF IRAN 2004 10. ELECTRONIC COMMERCE ACT 2006 Malaysia 11. http://en.wikipedia.org 12. http://www.internetworldstats.com/ 13. http://www.ictpa.gov.mn/ 14. http://www.ict.mn 15. http://www.crc.gov.mn 16. http://www.ictregulationtoolkit.org 17. http://www.thecre.com/fedlaw/legal8.htm 18. http://www.ccmostwanted.com/LL/us.htm 19. http://www.ukinvest.gov.uk/Information-sheets/4015995/enGB.pdf 20.http://www.unescap.org/pdd/publications/themestudy2006/10_ ch4.pdf 21. http://www.esis.ee/ist2004/93.html 22. http://www.opsi.gov.uk/acts/acts2000/ukpga_20000007_en_1
  15. 15. Зохиогчийн тухай Сэсээрийн ЭНХТУЯА ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖМЕНТИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН

×