Д.Мөнгөнцэцэг - МОНГОЛ ШУУДАН” ТӨХК-ИЙ ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОНОВЧЛОХ

  • 145 views
Uploaded on

 

More in: Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
145
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ, МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ “МОНГОЛ ШУУДАН” ТӨХК-ИЙ ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОНОВЧЛОХ “Эрдмийн шувуу” илтгэлийн уралдаанд Удирдагч: Б.Цэцгээ МХУЭЗ-ийн багийн профессор , ШУ-ы доктор (Sc.D) Гүйцэтгэсэн: Д.Мөнгөнцэцэг /Шуудан-Холбоо -4/ 1
  • 2. “МОНГОЛ ШУУДАН” ТӨХК-ИЙ ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОНОВЧЛОХ Хураангуй Монгол улсын хорин нэгэн аймгийн шуудангийн илгээмж нь нийслэл Улаанбаатар хотоор дамжин хот хооронд тээвэрлэгдэж байна. Бүх шуудангийн илгээмжүүд нь төв шуудан дээр цугларч ялгагдаад, хяналт шалгалт хийгдээд илгээгчээс хаягласан эзэнд нь хүргэгддэг билээ. Төв зангилаануудыг орон нутагт байгуулснаар Монгол Шуудан компаний шуудангийн илгээмжийн үйлчилгээний төвлөрлийг багасгаж илгээмжийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой юм. Уг судалгаагаар Монгол Шуудан компаний илгээмжийн үйлчилгээг оновчлох загварыг Сүхбаатар аймгийн шуудангийн илгээмжийн тооцоон дээр авч гүйцэтгэлээ. Түлхүүр үг Шуудан холбоо , Илгээмж , шуудангийн оновчлол 1. ОРШИЛ “Монгол Шуудан” ТӨХК нь Монгол улсын нийт шуудангийн 72,8 %-ийг хүргэдэг Монгол улсын өнцөг булан бүрийг хамарсан өргөн сүлжээ бүхий шуудангийн А зэрэглэлийн лицензтэй цорын ганц байгууллага юм. Шуудангийн илгээмжийн үйлчилгээний бүх процесс төв шуудангаар дамжигдан явагдаж байна. 21 аймаг, 350 гаруй сумдын салбар болон Улаанбаатар хотын шуудангийн 30-аад салбаруудын бүх шуудангийн илгээмж төв шуудан дээр татагдан төв зангилаанаас цацраг топологиор буцаад бүх аймаг сумдын салбаруудад тараагддаг. Одоогийн энэ үнэ өртөг зардалтай үйл ажиллагааг багасгаж үр ашигтайгаар зохион байгуулахад шинээр шуудангийн төв зангилаануудыг байгуулж ганц зангилаанд цуглуулж тараах биш хэд хэдэн зангилаанд цуглуулж, хамгийн дөт чиглэлээр тараахад одоогийн энэ үр ашиггүй байдал багасгана. Мөн хэд хэдэн төв зангилаануудыг байгуулснаар төв зангилаанууд хоорондоо шуудангийн солилцоогоо солилцож одоогийн төв зангилааны төвлөрөл багасна. Энэхүү судалгаанд, шуудангийн төвлөрлийг багасгах төлөвлөгөөнд тохирох аргыг судаллаа. Хамгийн бага зардал, үр дүнтэй шуудангийн төв зангилаануудыг олох, шуудангийн төв зангилаануудын зохион байгуулалт зардал ба хүн амын төвүүдийн газар зүйн байрлалууд, тээврийн зардлууд, шуудан хүргэх хугацаа, шуудангийн солилцооны хэмжээг тооцож үзлээ. Монгол Шуудан компанийн орлого нь шуудангаар илгээгдэж буй шуудангийн илгээмжүүдийн боловсруулалтын хэмжээнээс багагүй хамаардаг. Энэ 2
  • 3. судалгаанд, Location-Allocation [1]-н загварт үндэслэн шуудангийн төв зангилаануудыг тодорхойллоо. i=1,2………..,m Энд, (2) : 1 эсвэл 0 : Нийт өртөг n: Төв зангилаануудын тоо m : Орон нутгийн шуудангийн газрын тоо : : j-р төв зангилаанаас i-р орон нутгийн шуудангийн газар хүртэлх тээврийн зардал : i-р орон нутгийн шуудангийн газраас j-р төв зангилаа хүртэлх зай : n шинэ төв зангилааг байгуулах өртөг “ Монгол Шуудан” ТӨХК-ий орон нутгийн шуудангийн үйлчилгээний газраас төв зангилаа хоорондын зайг GPS ашиглан тооцов. Тээвэрлэлтийн өртөг хамгийн бага байхаар төв зангилаануудыг тодорхойлно. Төв зангилаанууд дараах шинж чанартай байна. Үүнд: Төв зангилаанууд нэг болон түүнээс дээш орон нутгийн шуудангийн салбаруудад үйлчилгээ үзүүлнэ. Төв зангилаанууд нь хамаарагдаж буй шуудангийн газрын илгээмжүүдийг хүлээн аван ялган боловсруулна. Бүх төв зангилаанууд ижил үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл нэгэн төрлийн байна 2. МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ Төв зангилаануудын оновчтой байршлын загварчлал нь дараах математик тавилтай байна. 3
  • 4. n : Төв зангилаануудын тоо k, j = 1,2,…, n m : Орон нутгийн шуудан үйлчилгээний газрын тоо i, l = 1,2,......,m : l –р орон нутгийн шуудан үйлчилгээний газрын шуудан солилцооны хэмжээ W: Нийт шуудан солилцооны хэмжээ : Нийт ачааллын j-р төв зангилааны ачааллын харьцаа : удирдлагын коэффициент K: кластер бүр дэх аймгийн хамгийн бага тоо : i-р орон нутгийн шуудангийн үйлчилгээний газраас j-р төв зангилаа хүртэлх зай : j-р төв зангилаанаас k-р төв зангилаа хүртэлх зай : топологийн матриц : n төв зангилаануудыг байгуулах өртөг =n.W Зангилаануудаас төв зангилаануудад илгээх маршрутын тээвэрлэлтийн зардал хамгийн бага, хугацаа бага зарцуулах оновчтой топологиор шуудангийн илгээмжээ солилцоно. Тооцооны алгоритмыг бүдүүвчлэн үзүүлбэл: 4
  • 5. k-г тодорхойлох n=1 Загвар Yes n=n+1 n<m/k No = Min 3. ТООЦООНЫ ХЭСЭГ Сүхбаатар аймгийн шуудангийн илгээмжийн одоогийн маршрут дараах топологитой байна. Зураг №1-ээс харахад сумдаас илгээмжийг Баруун-Уртад шууд цацраг хэлбэрээр шуудан солилцож байна. Сүхбаатар аймаг нь Баруун-Урт хот болон сумдын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх замаар хүн ам төрж , өссөн нутагтаа тогтвор сууршилтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх , хот, хөдөөгийн иргэдийн амьжиргааны түвшингийн ялгааг багасгаж, улмаар адил тэгш болгох боломжоор хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж , сумын төвийн холбох байгууламж тэжээлийн системийг дэс дараатайгаар бүрэн шинэчилэх , багийн холбооны тоног төхөөрөмжийг шинэчилж ашиглалтийг сайжруулах , улс орны хэмжээнд хэрэгжих нэгдсэн кодчлолын хүрээнд бүсийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж , нэгдсэн код (ZIP) бүхий шуудангийн хаягийн системийг боловсронгуй болгохоор , “Шуудангийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг идэвхтэй хэрэгжүүлж байна. 5
  • 6. Зураг№1. Сүхбаатар аймгийн шуудан илгээмжийн үйлчилгээний одоо хүргэгдэж буй шуудан илгээмжийн топологи Математик загварыг ашигласнаар Сүхбаатар аймгийн нийт 13 сум руу цацраг топологиор шуудангийн солилцоогоо татан солилцож байсныг 5 төв зангилаа сум болгон оновчиллоо. Хүснэгт №1 Сүхбаатар аймгийн шуудан солилцооны зангилаа Төв зангилаа 1 2 3 4 5 Дарьганга Халзан Уулбаян Баруун-Урт Эрдэнэцагаан Хамаарагдах сумдууд Дарьганга , Наран , Онгон Баяндэлгэр , Халзан Түмэнцогт , Мөнххаан ,Уулбаян , Түвшинширээ Сүхбаатар, Асгат Эрдэнэцагаан 6
  • 7. Хүснэгт №2-т Сүхбаатар аймгийн шуудан солилцооны матрицид сум зангилаа хоорондын зай болон холбоосуудыг тэмдэглэлээ. Зайг GPS ашиглан тодорхойлсон болно. Хүснэгт №2 110 60 74 148 308 153 155 169 303 164 206 219 204 218 352 172 180 250 216 230 309 137 145 215 Сүхбаатар 72 126 256 132 291 187 Эрдэнэцагаан 115 61 195 56 216 111 Асгат 131 77 142 43 203 48 (+) + + + + Түвшинширээ + Уулбаян Түмэнцогт Асгат Эрдэнэцагаан Сүхбаатар Түмэнцогт + + 35 (+) Уулбаян + 49 61 Түвшинширээ + 256 314 272 Дарьганга + + 182 83 132 144 Наран (+) + 79 121 108 157 145 Онгон + 63 139 105 171 202 167 Мөнххаан Халзан Баруун-Урт Халзан Баяндэлгэр Мөнххаан Онгон Наран Дарьганга Баяндэлгэр Баруун-Урт Сүхбаатар аймгийн шуудан солилцооны матриц (+) + + + + 54 184 171 361 179 + + 134 117 277 125 + + + 185 345 190 + 160 91 + + 168 Хүснэгт №1,2-оос харахад шинэ төв зангилаанууд болох Баруун-Урт, Уулбаян, Халзан, Дарьганга сумын шуудангийн илгээмжийн үйлчилгээний зангилаанууд нь тээвэрлэлтийн өртөг бага байх боломжит хувилбарууд болж байгаа нь харагдаж байна. Эдгээр төв зангилаануудад хамрагдах сумдын топологийг зураг №2-т харуулав. Зургаас харахад, Дарьганга сумын төв зангилаанд Наран, Онгон сумууд, Халзан сумын төв зангилаанд Баяндэлгэр, Халзан сумууд, Уулбаян сумын төв зангилаанд Түмэнцогт, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ сумууд, Баруун-Урт сумын төв зангилаанд Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан сумууд шуудан солилцоно. Дарьганга, Халзан, Уулбаян, Эрдэнэцагаан, Баруун-Урт төв зангилаанууд Баруун-Урт хотод төвлөрүүлж Улаанбаатар хотод хүргэнэ. Түүнчлэн Дарьганга, Эрдэнэцагаан төв зангилаанууд нь Асгат суманд солилцох боломжтой. 7 +
  • 8. Зураг №2. Сүхбаатар аймгийн шуудан илгээмжийн үйлчилгээг математик загвараар оновчилсон топологи Дээрх хувилбараар Сүхбаатар аймгийн шуудан үйлчилгээний газрын шуудан илгээмжийн үйлчилгээний солилцоо тээвэрлэлтийн зардал, хугацаа бага шаардах оновчтой хувилбар болж байна. 8
  • 9. 4. ДҮГНЭЛТ Энэ судалгаагаар Сүхбаатар аймгийн Шуудан үйлчилгээний газрын шуудан илгээмжийн үйлчилгээг математик загвараар оновчлон судаллаа. Дараах дүгнэлтийг хийж байна:  Сүхбаатар аймагийн төв болох Баруун-Уртын шуудан үйлчилгээний газар төв зангилаа болон бүх сумдаас цацраг топологиор шуудангийн солилцоогоо татан солилцож байна. Одоогийн энэ үнэ өртөг зардалтай үйл ажиллагааг багасгаж үр ашигтайгаар зохион байгуулахад шуудангийн зангилаануудыг оновчилж ганц зангилаанд цуглуулж тараах биш хэд хэдэн зангилаанд цуглуулж, хамгийн дөт чиглэлээр тараахад одоогийн энэ үр ашиггүй байдал багасна.  Энэ математик загвараар “Монгол Шуудан” ТӨХК–ий дотоодын шуудан илгээмжийн үйлчилгээг оновчлоход мөн төв шуудангийн шуудан илгээмжийн үйлчилгээний төвлөрлийг багасган бүсчилсэн төв зангилаануудыг байгуулж, төв зангилаанууд хоорондоо шуудан солилцоогоо солилцсоноор шуудан тээвэрлэлтийн зардал багасч, илгээмж хэрэглэгчдэд цаг алдалгүй хурдан шуурхай, найдвартай хүргэгдэнэ.  Шуудан илгээмжийг үйл ажиллагааг сайжруулахын тулд “Монгол Шуудан” ТӨХК–ийг хувьчлах, улмаар төвлөрлийг сааруулж бүсийн төв зангилаануудыг өөр компаниудад хариуцуулж хамтран ажиллах шаардлагатай байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. www.csupom.org/domains/csuom/publications 2. www.mongolpost.mn 9