Your SlideShare is downloading. ×
Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Г.Ундрах - ТӨӨРӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Introducing the official SlideShare app

Stunning, full-screen experience for iPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Г.Ундрах - ТӨӨРӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ

72
views

Published on

Published in: Education

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
72
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ГАРЧИГ УДИРТГАЛ I. ОНОЛЫН ХЭСЭГ ...........................................................................................2 a) Зан байдлын санхүү гэж юу вэ? ..................................................................................................... 2 b) “Төөрөгдөл” гэж юу вэ? ................................................................................................................. 2 c) “Behavioral finance and wealth management” буюу “Зан байдлын санхүү ба хөрөнгийн менежмент” номын тухай ...................................................................................................................... 3 II. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ...........................................................................4 d) Судлагдсан байдал .......................................................................................................................... 4 e) Төөрөгдлүүд, төөрөгдлүүдын аюултай талууд, төөрөгдөл илрүүлэх тест тестийн анализ ..... 5 i. Төөрөгдлүүд: ............................................................................................................................... 5 ii. Төөрөгдлүүдын аюултай талууд ................................................................................................ 8 iii. Төөрөгдөл илрүүлэх тест, тестийн анализ ................................................................................ 8 III. СУДАЛГААНЫ ХЭСЭГ .................................................................................9 f) Судалгааны ажлын календарьчилсан төлөвлөгөө........................................................................ 9 g) Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл................................................................................ 9 h) Зөвлөгөөний ажлын үлгэрчилсэн загвар..................................................................................... 10 i) Цаашид хэрэгжүүлэх “Зөвлөгөө өгөх ажил”-ын ерөнхий схем:............................................... 17 IV. ДҮГНЭЛТ ........................................................................................................18 1
  • 2. I. ОНОЛЫН ХЭСЭГ a) Зан байдлын санхүү гэж юу вэ? Хувь хүний зан байдлаас үүдэн гарсан санхүүгийн буруу шийдвэр гаралтууд зах зээл дээр зөндөө л байхад зан байдлын санхүүгийн ухаан байх шаардлагатай эсэх тал дээр маргаан гардаг нь үнэхээрийн гайхалтай. Ихэнхи санхүү эдийн засгийн институцууд хүний зан байдал нь санхүүгийн шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөл багатай гэж үзэж энэ талаар сонирхдоггүй ба бид нарын мэддэг стандарт санхүү буюу тогтсон санхүүгийн ухаанаа л баримталдаг. Зан байдлын санхүүгийн үзэл санаа нь хүмүүсийн зан байдал, сэтгэл санаа, оюун бодлын онцлогыг судлах нь хөрөнгө оруулалтын ертөнцөд том амжилт гаргахад 100 хувь чухал гэсэн өгүүлбэрт оршино. 2000 оны 3-р сард үүссэн технологийн холбогдолтой хувьцаанүүдийн үнийн хөөсрөлтөөс үүдэн Зан Байдлын санхүү нь хүмүүсийн ярих дуртай сэдэв болсон бөгөөд сэтгэлзүйн ухаанаас санхүүгийн ухаанд ашиглагдаж буй нэг хэсэг нь гэж ойлгож болно. Хүмүүсийн зан байдлын санхүүгийн талаар ойлголтууд нь үнэхээрийн замбараагүй байдаг бөгөөд хөрөнгө оруулагчийн сэтгэл зүй, зан байдлын эдийн засаг, танин мэдэхүйн ухаан, туршлагын эдийн засаг, танин мэдэхүйн сэтгэлзүй гэх мэтээр хүмүүс эдгээрийг маш ихээр хольж хутгасан. Зан байдлын санхүү гэдэгт эдгээрийг бүгдийг нь багтааж үзвэл зохистой. Олон олон ном сүүлийн үед бичигдсэн боловч зан байдлын санхүүг бүхэлд нь тайлбарлаж чадсан нь ховор бөгөөд зөвхөн нэг хэсгийг нь онцолж авч үзсэн байна. b) “Төөрөгдөл” гэж юу вэ? 1980 оны эхэнд үүсч хөгжсөн эдийн засгийн салбар шинжлэх ухаан бол “зан байдлын эдийн засаг” буюу “behavioral economics” юм. Энэхүү салбар шинжлэх ухааныг анхлан тодорхойлсон судлаачид нь Принстоны их сургуулийн профессор, нобелийн шагналт эдийн засагч Daniel Kahneman, Мичиганы их сургуулийн сэтгэлзүй, эдийн засгийн профессор Amos Tversky нар байв. Салбарын гол онцлог нь сэтгэл зүйг эдийн засагтай холбосноороо уламжлалт эдийн засгийн онолын тайлбарлаж чадахгүй байсан ойлголт, үр дүнгүүдийг тайлбарлаж чадсан явдал юм. Энэхүү судалгааны талбар нь өдгөө 2
  • 3. шинжлэх ухааны хөгжлийнхөө туршилтын шатандаа явж буй шинэ залуу хөгжиж буй шинжлэх ухаан болно. 1980 оноос хойш олон сурах бичиг хэвлэгдэн нийтлэгдсэний нэг нь 2006 онд нийтлэгдсэн Micheal M.Pompain-ний “Behavioral finance and wealth management” буюу “Зан байдлын санхүү ба хөрөнгийн менежмент” хэмээх ном юм. Энэхүү ном нь 27 бүлэгтэй бөгөөд зан байдлын санхүүгийн хөгжил болоод түүний эдийн засаг дахь хэрэглээг тоймлон өгүүлжээ. Мөн тус номонд хөрөнгө оруулагчдад тулгардаг голлох 20 “bias” буюу “төөрөгдөл”-ын тодорхойлолтууд, тухайн төөрөгдлийн сөрөг нөлөө, эдийн засгийн хэрэглээ болон төөрөгдлийг хэрхэн илрүүлэх тухай тест, тестүүдийн хариуг багтаасан. Бид тус номны орчуулан төөрөгдлийн сөрөг тал, аюулууд, түүнээс хэрхэн зайлсхийх тухай зөвлөгөөг өгч, хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх ажлыг гүйцэтгэсэн. c) “Behavioral finance and wealth management” буюу “Зан байдлын санхүү ба хөрөнгийн менежмент” номын тухай Зохиогчийн тухай: Эрх бүхий санхүүгийн судлаач, санхүүгийн төлөвлөгөө боловсруулагч, пүүсийн болон хувийн хөрөнгө бүхий үйлчлүүлэгчдэд үйлчлэх хөрөнгө оруулалтын зөвлөгч компани болох Хаммонд хөрөнгийн хэрэгжүүлэлтийн захирал Майкл М.Помпайн. Тэрээр өмнө нь гэр бүлийн оффист хөрөнгө оруулалтын зөвлөхөөр, Мэрилл Линч энд ПНС банкинд хөрөнгийн менежментийн зөвлөхөөр ажилладаг байжээ. Мөн Нью Хампшерийн Их сургуулийн менежментийн бакалавр зэрэг, Туланий Их сургуулийн санхүүгийн магистр зэрэгтэй. Үнэт цаасны анализ хийгчдийн Нью Йорк дахь холбооны гишүүн, эрх бүхий санхүүгийн судлаачдын институцийн гишүүн юм. Зан байдлын санхүүгийн талаар тогтмол лекц уншиж, хэд хэдэн нийтлэл хэвлүүлсэн байна. Номын тухай: Энэхүү гайхамшигт практик хөтөч нь зан байдлын санхүүгийн талаарх мэдээллийг та өөрийнхөө баялагийн менежментдээ ашиглахад тус нэмэр үзүүлэх юм. Майкл М.Помпэйн мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөхүүдэд хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад нөлөөлөх цаанаасаа бий болдог хүчин зүйлүүдийн талаар судалснаар ямар ч хөрөнгө оруулагч давуу талыг 3
  • 4. олж авах боломжтой болно гэжээ. Зан байдлын санхүүгийн талаар, сэтгэл зүйн төөрөгдлийн талаар бичигдсэн олон олон ном байдаг ч бодитой, үнэн зөв мэдээллийг агуулсан, ойлгож ашиглахад хялбар ийм ном маш ховор юм. Зохиогч зан байдлын санхүүгийн талаар тодорхой мэдээлэл өгсний дараа хөрөнгө оруулагчдад тулгардаг төөрөгдлийн талаар тайлбарлаж түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг жишээний хамтаар өгч, бусдыг энэ сэдвээр улам цааш нь дэлгэрүүлэн судлах сонирхол төрүүлж чадснаараа онцлогтой ном болсон байна. Мартингэйл хөрөнгийн менежмент компаний ерөнхийлөгч, захирал Арнолд С. Вүүд: “Помпэйн та бүхэнд зан байдлын алдаа дутагдлаа засч, хэрхэн тэднээс сэргийлэх талаар шидэт номоо хүргэж байна. Амжилтанд хүрэх нууцууд энд байна. Уншаад маш цөөхөн хэдэн шидтэнгүүдийн нэг нь болох хүртлээ битгий зогсоорой.” гэжээ. “Үнэт цаасны анализын хөрөнгийн менежментийн хороо”-ны Нью Йоркийн холбооны үүсгэн байгуулагч, Трэвор Стюарт Бартон энд Жэйкобсон Инк компаний удирдах зөвлөлийн гишүүн, эрх бүхий санхүүгийн судлаач Элизабет К.Миллер: “10 жилийн өмнө энэ ном байсан ч болоосой. Зан байдлын төөрөгдлийг ойлгосноор мэргэжилтнүүд, тэдний үйлчлүүлэгчид зах зээлийн хөөсрөлтийг амжилттайгаар даван туулж, сэтгэл гутралаас ангид байж хяналтаа алдахгүй байх боломжтой болно. Майкл Помпэйн стандартлагдсан бүтэц бүхий энэхүү номоороо бидний мэргэжилтнүүдийг урагш нь алхуулж чадлаа. II. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ d) Судлагдсан байдал Олон улсын түвшинд энэ төрлийн судалгааг өргөнөөр хийдэг. Жишээ нь, Японы засгийн газрын санхүүжилтээр тогтмол хугацаанд энэ төрлийн судалгааг хэрэгжүүлдэг байна. Монголд 2009 оны намар, 2010 оны хавар АНУ-ын “Brown”-ийн их сургуулийн эдийн засгийн тэнхимээс тус судалгаатай ижил төстэй судалгааг КТМС дээр хэрэгжүүлж байсан. Харин бидний гүйцэтгэсэн энэхүү судалгааг Урьд өмнө Монголд ийм төрлийн судалгааг хийж байгаагүй бөгөөд анхны судалгаа болж буйгаараа онцлогтой юм. 4
  • 5. e) Төөрөгдлүүд, төөрөгдлүүдын аюултай талууд, төөрөгдөл илрүүлэх тест тестийн анализ i. Төөрөгдлүүд: Д/д Нэрс Төрөл 1 Хэт итгэлтэй байхыг төөрөгдөл Оюун санааны 2 Төлөөллийн төөрөгдөл Оюун санааны 3 Хөдлөшгүй байдал болон засварлалтын төөрөгдөл Оюун санааны 4 Оюун санааны таагүй байдалын төөрөгдөл Оюун санааны 5 Хэрэгцээтэй байдлын төөрөгдөл Оюун санааны 6 Өөрийгөө үнэлэх төөрөгдөл Оюун санааны 7 Удирдах төөрөгдлийн төөрөгдөл Оюун санааны 8 Хуучинсаг байдлын төөрөгдөл Оюун санааны 9 тодорхой бус байдалд дургүйцэх төөрөгдөл Оюун санааны 10 Анхны нөхцлийн төөрөгдөл Сэтгэл хөдлөлийн 11 Өөрийгөө удирдах төөрөгдөл Сэтгэл хөдлөлийн 12 Өөдрөг үзлийн төөрөгдөл Сэтгэл хөдлөлийн 13 Оюун ухааны тооцоололтын төөрөгдөл Оюун санааны 14 Баталгааны төөрөгдөл Оюун санааны 15 Харалган байхын төөрөгдөл Оюун санааны 16 Алдагдалд дургүйцэх төөрөгдөл Сэтгэл хөдлөлийн 17 Шинэлэг зүйлсийн төөрөгдөл Оюун санааны 18 Харууслыг дургүйцэх төөрөгдөл Сэтгэл хөдлөлийн 19 Боловсруулалт, угсралтын төөрөгдөл Оюун санааны 20 Байгаа байдал, бодит байдлын төөрөгдөл Сэтгэл хөдлөлийн Жич: Төөрөгдлүүдыг үүсч байгаа эх үүсвэрээс нь хамааруулан оюун санааны, сэтгэл хөдлөлийн гэж ангилдаг. 5
  • 6. 1. Хэт итгэлтэй байхыг төөрөгдөл Ерөнхий тодорхойлолт: “Хэт итгэлтэй байхын төөрөгдөл” нь өөрт байгаа мэдээлэл болон өөрийнхөө чадварыг хэт их үнэлж буй сэтгэл зүйн туршилт гэж ойлгож болно. Хүмүүс магадлалыг үнэлэхдээ үнэхээр муу-тэдний болох нь тодорхой гэж бодож байгаа зүйлсийн болох магадлал үнэндээ 100%-иас хамаагүй бага ч байж болно. Товчхондоо бол, хүмүүс өөрсдийгөө бодит амьдралд хийдгээсээ илүү ухаантай, илүү сайн мэдээлэлтэй гэж боддог. Техник тодорхойлолт: Олон төрлийн судалгаанд хүмүүс хөрөнгө оруулахдаа өөрсдийнхөө чадварт хэт их итгэлтэй байсан нь батлагдсан байна. Ялангуяа, аливаа хөрөнгө оруулалтанд дэвшүүлж байгаа итгэлцлийн интервал нь хэтэрхий нарийн байжээ. Энэ төрлийн “хэт итгэл”-ийг “таамаглалын хэт итгэл” гэдэг. Жишээ нь, ирээдүйн хувьцааныхаа үнэ цэнийг тооцох үед, өмнөх тоон мэдээллүүд их хэмжээний стандарт хазайлттай байсаар буйг харуулсаар байтал, энэ төрлийн төөрөгдөлд автсан хөрөнгө оруулагчид хүлээгдэж буй өгөөжөө маш бага хэмжээний (10%-ийн өсөлт, уналттай) хэлбэлзэлтэй тодорхойлдог. Энэ төрлийн ааш араншинтай хүмүүс багцынхаа ханш уналтын эрсдлийг дутуу үнэлж буйг харуулдаг. Хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө бодол санаанд бас хэт их итгэж, тодорхой гэж боддог. Энэ төрлийн “хэт итгэл”-ийг “тодорхой байдлын хэт итгэл” гэдэг. Жишээ нь, компанид хөрөнгө оруулах нь сайн гэж тууштай шийдчихсэн бол хөрөнгө оруулагчид алдагдал хүлээж болох төлөв байдлыг харж чадахаа больдог. Ингэснээр алдагдал хүлээж хүндрэлтэй байдалд ордог. Энэ маягаар, энэ төрлийн төөрөгдөлд байгаа хөрөнгө оруулагчид хэтэрхий их арилжаа хийж, хангалттай сайн диверсификаци хийгдээгүй багцыг эзэмшсээр байдаг. 2. Төлөөллийн төөрөгдөл Ерөнхий тодорхойлолт: Амьдралын туршлагаас ухаарахын тулд, хүмүүс аливаа зүйл, үйл явдлуудыг ангилах төрөлхийн дур сонирхолтой хөгжүүлсэн байдаг. Хэрэв өмнө нь тохиолдож ангилж байгаагүй, өмнөх туршлагатай нь нийцэхгүй тийм үйл явдалтай тулгарвал ямар нэг замаар тухайн үед нь байж болох ангилалд нь оруулдаг. Харин дараа нь тухайн шинэ элементинйхээ талаар суралцаж эхэлдэг. Энэ бүхэн нь өнгөрсөн туршлагаас үүссэн үзэл бодол болон шинэ мэдээллийг нэгэн зэрэг нэгтгэснээрээ үр 6
  • 7. ашигтай зэвсэгийг бий болгодог. Энэ бүхэн нь хүмүүст амьд үлдэх боломжийг бий болгодог хариу үзүүлэх чадварыг бий болгодог. Заримдаа, шинэ нөлөө үзүүлэгч нь өмнө аль хэдийнээ ангилагдсан бидний сайн мэдэх элементийн төлөөлөл байдаг. Бодит байдалд, төстэй байдлаас эрс өөр байдаг. Жишээ нь, ангилах рефлекс нь худал талруу хүргэж, тухайн шинэ элементийн талаар буруу ойлголтыг төрүүлдэг. Үүнтэй адилаар, хүмүүс үр дүн нь статистикийн хувьд ач холбогдолгүй гарсаар байтал өөрсдийнх нь өмнөх бодож байсан санаатай ижил санааг хүлээн авсаар байдаг. Жишээ нь, мөөрийтэй тоглоом (казино) бол статистикийн хувьд боломжгүй зүйл боловч хүний хийсвэр сэтгэлзүйн өөрчлөлт нь үүнийг хүлээн зөвшөөрсөөр байдаг. Мөн хүмүүс эх олонлогоо төлөөлж чадна хэмээн үздэг бага түүврийн хуулинд итгэдэг. Гэтэл нэг ч шинжлэх ухааны үндэслэл нь хуулийг мөрдүүлдэггүй. Техник тодорхойлолт: Суурь түвшинд хайнга хандах: (Base-Rate neglect): Энэхүү төөрөгдөл нь, хөрөнгө оруулагч А команид оруулах хөрөнгө оруулалтынхаа боломжит ашгийг тооцохдоо ангилал ашиглан ойлгоход амар болгож буй нэгэн төрлийн оролдлого юм. Хөрөнгө оруулагч А компаний хувьцааг “үнэ цэнэтэй хувьцаа” гэж ангилаад, эрсдэл, ашгийг нь тэр ангилалаасаа гаргаж ирдэг. Энэ шалтгаанаар, хөрөнгө оруулалтын үр дүнд нь нөлөөлж болох бусад холбоогүй хувьсагчдыг орхигдуулдаг. Хөрөнгө оруулагчид буруу замд ордог. Учир нь хөрөнгө оруулалтыг үнэлэх явцад, энэ нь үнэхээр нарийн хийгдсэн судалдаа мэт мэт харагддаг. Энэ төлөв байдлыг ерөнхийд нь дүгнэвэл, зарим хөрөнгө оруулагчид шийдвэр гаргахдаа хэвшмэл дүрслэл, санаа бодолдоо найдах итгэх хандлагатай байдаг гэсэн үг юм. Түүврийн хэмжээнд хайнга хандах: тодорхой нэг хөрөнгө оруулалтын боломжит үр дүнг үнэлэх явцад хөрөнгө оруулагчид өөрт буй өгөгдлийн түүврийн хэмжээнээс болж алддаг. Тэд бага хэмжээний түүврээ эх олонлогийн төлөөлөл мөн гэж итгэн алдаа гаргадаг. Зарим судлаачид үүнийг “бага түүврийн хууль” гэдэг. Өгөгдлийн цуваанд үйл явдал тусгагдаагүй гэдгийг ойлгож эхлээгүй цагт, тэд хэдхэн өгөгдөлдөө итгэсээр байх болно. Энэ төрлийн төөрөгдөлд орсон хүмүүс бага түүврийнхээ үр дүнгүүдийг эх олонлогийнхоо үр дүнгүүд гэж үзэх хандлагатай байдаг. Бага түүвэр хэзээ ч эх олонлогоо төлөөлж чадахгүй. 7
  • 8. Төөрөгдлүүдын аюултай талууд ii. 1. Хэт итгэлтэй байхыг төөрөгдөл  Компаний боломжит хөрөнгө оруулалалтыг үнэлэх чадвараа хэт их үнэлдэг. Үүний үр дүнд, аль хэзээний авсан хувьцаагаа зарах ѐстойг, хувьцаа худалдан авах цаг нь биш гэдэг дохионуудыг өгч буй ямар нэгэн сөрөг мэдээллүүдийг харж чадахаа больдог.  Бусдад байхгүй гэж бодож байгаа онцгой чухал мэдээлэлдээ үндэслэн хэт их хэмжээний арилжаа хийдэг. Хэт их арилжаа хийж, эргүүлэх нь улам бүр ашигийг багасгадаг гэдэг нь батлагдсан.  Өмнөх тоон өгөгдлийг судлаагүйгээсээ, ойлгоогүйгээсээ, ойшоогүйгээсээ болоод хөрөнгө оруулагчид ханш уналтын эрсдлээ дутуу үнэлдэг. Үр дүнд нь, үнэхээр төсөөлж чадахааргүй тийм их алдагдлыг хүлээдэг.  Дутуу диверсификаци хийгдсэн багцыг эзэмшсээр өөрийнхөө давж дийлэхээс илүү их эрсдлийг хүлээж буйгаа ихэнхдээ мэддэггүй. 2. Representativeness Bias-Төсөөллийн төөрөгдөл  Хэрэв хөрөнгө оруулагчид мөнгөний менежерийн өмнөх амжилтыг дагавал ноцтой алдаанд хүрч болох юм. Тэд өнгөрсөн хэдэн улиралын эсвэл бүр жилийн өгөгдлүүдийг анхааралтай уншидагч, шаардлага хангахгүй статистик дээр үндэслэн үндэслэн дүгнэлт гаргадаг.  Хөрөнгө оруулагчид хувьцааны шинжээчдийн өмнөх амжилтыг харж алдаа гаргадаг. Жишээ нь, тэд шинжээчдийн сүүлийн хэдэн амжилттай хийгдсэн хөрөнгө оруулалтыг л хардаг. Зөвхөн энэ хэдхэн хязгаарлагдмал өгөгдөл дээр үндэслэн шинжээчдийн авъяас чадварыг буруугаар үнэлдэг. Жич: Бид зөвхөн эхний 2 төөрөгдлийг оруулсан. iii. Төөрөгдөл илрүүлэх тест, тестийн анализ Төөрөгдөл илрүүлэх тестийн орчуулгыг хоѐр дахин хянаж мэргэжлийн багшаас зөвлөгөө авч ажилласан болно. 8
  • 9. III. СУДАЛГААНЫ ХЭСЭГ f) Судалгааны ажлын календарьчилсан төлөвлөгөө № Гүйцэтгэх ажил Эхлэх хугацаа Дуусах хугацаа Гүйцэтгэх хүмүүс Гүйцэтгэл 1 Номны Орчуулга 8 сарын 25 9 сарын 15 Г. Мөнх-эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, Б.МөнхЭрдэнэ Гүйцэтгэл 100% 2 Судалгааны тестээ хэвлэх 9 сарын 15 9 сарын 18 Г. Мөнх-Эрдэнэ 250ш анкет, 150ш зар хэвлэсэн. Гүйцэтгэл 100% 3 “BDSec” компанианы харилцагчдаас судалгаа авах хүсэлт тавьсан 9 сарын 15 10 сарын 1 Г. Мөнх-Эрдэнэ “BDSec” компанианаас татгалзсан хариу авсан 4 Анкетаа 10 брокер дилерийн компаниудаар тараасан. 9 сарын 25 10 сарын 10 Г. Мөнх-эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, Б.МөнхЭрдэнэ Гүйцэтгэл 100% 5 Тараасан судалгааны анкетаа цуглуулсан 9 сарын 25 10 сарын 10 Г. Мөнх-эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, Б.МөнхЭрдэнэ Гүйцэтгэл 50% 6 Шинээр блог нээж интернетээр судалгаа авч эхэлсэн 10 сарын 5 10 сарын 13 Г. Мөнх-эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, Б.МөнхЭрдэнэ 300 орчим хүинй электрон хаяг руу илгээсэн. Одоо хүртэл хэрэгжиж байгаа. 7 Шинжилгээгээ хийж дуусах 10 сарын 10 10 сарын 13 Г. Мөнх-эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, Б.МөнхЭрдэнэ - 8 Зөвөлгөө өгөх 10 сарын 18 - Г. Мөнх-эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, Б.МөнхЭрдэнэ - g) Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл Тус судалгаанд нийт 114 хүн оролцсон. Нийт судалгаанд хамрагдагсдын 40% нь эрэгтэй, 60% нь эмэгтэй, 30% нь дунджаар 2 жил тоглосон, 70% нь тоглодоггүй, 90% нь эдийн засаг санхүүч мэргэжилтэй, 10% нь бусад, 55% нь 25-аас доош насны, 25% нь 25-30 насны, 10% нь 35-40, 10% нь 40-45 насны оролцогчид байв. 9
  • 10. h) Зөвлөгөөний ажлын үлгэрчилсэн загвар Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль Эрсдэлгүй хөрөнгө оруулалт судалгааны хариу Та өөрийн хөрөнгө оруулалтын төөрөгдөл, түүний тухай, болон төөрөгдлөөс гарах зөвлөгөөг хүлээн авна уу! Судалгаанд оролцогчийн нэр: ............................................. 10
  • 11. Хөрөнгө оруулагчийн судалгааны үр дүн Бидний судалгаанд нийт 20 төөрөгдөл байдаг: 1. Хэт итгэлтэй байхыг төөрөгдөл 2. Төлөөллийн төөрөгдөл 3. Хөдлөшгүй байдал болон засварлалтын төөрөгдөл 4. Оюун санааны таагүй байдалын төөрөгдөл 5. Хэрэгцээтэй байдлын төөрөгдөл 6. Өөрийгөө үнэлэх төөрөгдөл 7. Удирдах төөрөгдлийн төөрөгдөл 8. Хуучинсаг байдлын төөрөгдөл 9. Тодорхой бус байдалд дургүйцэх төөрөгдөл 10. Анхны нөхцлийн төөрөгдөл 11. Өөрийгөө удирдах төөрөгдөл 12. Өөдрөг үзлийн төөрөгдөл 13. Шилжүүлэх төөрөгдөл 14. Баталгааны төөрөгдөл 15. Харалган байхын төөрөгдөл 16. Алдагдалд дургүйцэх төөрөгдөл 17. Шинэлэг зүйлсийн төөрөгдөл 18. Харууслыг дургүйцэх төөрөгдөл 19. Боловсруулалт, угсралтын төөрөгдөл 20. Байгаа байдал, бодит байдлын төөрөгдөл Эдгээр төөрөгдлүүдээс та хөрөнгө оруулахдаа Хуучинсаг байдлын төөрөгдөл, болон Өөдрөг үзлийн төөрөгдлийг илүү анхаарах хэрэгтэй гэсэн үр дүн гарсан байна. Энэхүү 2 төөрөгдлийн тухай мэдээллийг танд хүргэе. 11
  • 12.  Арван нэгдүгээр төөрөгдөл Нэр:Хуучинсаг байдлын төөрөгдөл Төрөл: Танин мэдэхүйн Ерөнхий тодорхойлолт: Хуучинсаг үзэл, энэ нь хүмүүсийн өмнөх үеэсээ салж чаддаггүй эсвэл шинэ мэдээлэл хүлээн авч чаддаггүйгээс үүдэн гардаг оюуны үйл явц юм. Жишээлбэл хөрөнгө оруулагч нар компаний ашгийн талаарх муу мэдээ хүлээн авсан гэж таамаглая. Хуучинсаг үзэл нь магадгүй хөрөнгө оруулагчид шинэ мэдээнд анхаарлаа сайн хандуулдаггүйгээс шалтгаалдаг байж болох юм. Хуучинсаг үзэл нь бүлэг5-д тайлбарласан хүмүүс шинэ мэдээнд хэтэрхий их анхаарлаа хандуулдаг гэсэн төлөөллийн төөрөгдөл сөргөлдөж илэрч магадгүй гэдгийг дурьдах нь чухал юм. Үнэндээ хүмүүс энэ 2 үзлийг хоѐуланг нь үзүүлдэг. Хэрвээ шинэ өгөгдөл нь төлөөлөл болон илэрч байвал хүмүүс төлөөллийн үзэлтэй тааруулж шинэ өгөгдөлд хэтэрхий их анхаарлаа хандуулдаг. Хэдийгээр төлөөллийн харилцаа тодорхой биш бол шинэ өгөгдөлд сул анхаарлаа хандуулдаг хуучинсаг үзэл нь давамгайлж байдаг. Техник тодорхойлолт:Хуучинсаг үзэл нь хувь хүн үндсэн үнэлгээнд хэтэрхий их анхаарлаа хандуулж харин баталгааны загварт анхаарлаа бага хандуулдагаас үүдэлтэй. Үр дүн нь тэд шинэ баталгаатай тулгарахад тэдний анхаарал нь сулардаг. 1968 онд Ward Edwards- хуучинсаг үзлийг техникийн талаас нь тайлбарлах сонгодог туршилт хийсэн. Edwards 2 ваар гаргаж тавьсан. Нэгэнд нь 3 цэнхэр, 7 улаан бөмбөг, нөгөөдөхөд нь 7цэнхэр, 3 улаан бөмбөг байсан. Субьектүүдэд энэ мэдээллийг өгсөн. Тэгээд хэн нэгэн 1 ваарнаас 12 удаа санамсаргүйгээр будсан ба будсан болгоны дараа магадлалын харьцааг тэнцүү байлгах зорилгоор нэг бөмбөгийг шинэчилсээр байсан гэж тэр субьектуудад хэлсэн. Мөн энэ будалт нь 8 улаан 4 цэнхэрийг будсан гэж субьектүүдэд хэлсэн. Тэгээд тэднээс эхний ваарнаас будсан байх магадлалыг ол гэж хэлсэн. Зөв хариулт нь 0,97 байсан боловч ихэнх хүмүүс ойролцоогоор 0,7 гэж хэлж байсан. Тэд мэдээж 2 ваарны нэгээс будах магдлал нь 0,5 гэдэгт илүү ихээр анхаарлаа хандуулсан. Энэ нь улаан цэнхэр үйлдвэрлэх харьцааг үнэлэх шинэ мэдээлэлд анхаарлаа хандуулах нь бага байсан гэсэн үг юм. Ohio их сургуулийн Профессор Hirshleifer нь хуучинсаг үзлийн нэгэн тайлбар бол шинэ мэдээний үйл явц болон өөрийн итгэл үнэмшилээ шинэчлэх нь их зардалтай байдаг 12
  • 13. гэж тэмдэглэсэн байдаг.Тэрээр энэ мэдээлэл нь зардлыг илэрхийлдэг ба тухайлбал мэдээлэл нь хийсвэр статистик хэмжээ нь бага байдаг гэж тэмдэглэсэн байв.Үүнээс гадна хүмүүс амархан болдог мэдээлэлд илүү ихээр анхаарлаа хандуулдаг. Тухайлбал кино зохиол болон бодитой жишээ. Зардалтай баталгаа нь үндсэн үнэлгээний дутуу үнэлэлтийг тайлбарласнаар тэлэгддэг. Хэрэв хувь хүн хүн амын давтамжын талаарх шинэ мэдээллийг дутуу үнэлдэг бол Үндсэн үнэлэмж нь хуучинсаг үзэлтэн юм. Үнэндээ, тэд илүү онцгой хэлбэрт илрэх үед үндсэн үнэлэмж нь доогуур байдаг. Шинэ мэдээлэл олж авах зардал нь сул анхааралтай хүн өмнөх итгэл үнэмшилээсээ салж чаддаггүй гэж итгүүлдэггүй. Хэрвээ сул үндсэн үнэлэмж нь төлөөлөгчийн үзэл хэрэглэдэгийн үр дүн болдог бол өмнөх нь сул үнэлэмжтэй байна.Судалгааны хэсэг хувь нь Edwards-ын судалгаатай холбоотой байна. Энэ төрлийн төөрөгдөлд орсноор нүүрлэж болох аюулууд: 1. Хуучинсаг үзэл нь хөрөнгө оруулагчдын шиэн мэдээллийг таамаглал нь уян хатан биш байдгаас шалтгаалдаг. Жишээлбэл, Хөрөнгө оруулагч нарыг мэдлэг дээрээ тулгуурлаж шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байгаа компаний үнэт цаас худалдан авсан гэж бодоѐ. Мөнөөх компани нь шинэ бүтээгдэхүүн гаргахад учирдаг асуудалд туршлагатай хэмээн мэдэгдсэн байна.Хөрөнгө оруулагч нар нь өөдрөг, хөгжиж байгаа компаниас салахгүй байх ба сөрөг мэдээлэл нь тэднийг унагааж болх юм. 2. Хуучинсаг үзэлтэй хөрөнгө оруулагч нар нь шинэ мэдээлэлд удаан хариу үзээлдэг байна. Жишээлбэл, хувьцааны үнийг унагах мэдээлэл зарлагдлаа гэхэд тэд хувьцаагаа зарахдаа магадгүй удаж болох юм. Жишээлбэл, Сайн хэтийн төлөвтэй удаан оршин тогтносон компанийн хөрөнгө оруулагч нар хуучинсаг үзэлтэн ба хэрэгцээтэй хэмжээнээс илүү ихээр мөнгөө алдсны дараа л хувьцааг бууруулдаг. 3. Хуучинсаг үзэл нь шинэ мэдээллийн хэрэгжилтийн гол бэрхшээл болж болох юм. Учир нь хүмүүс нийт өгөгдөл илрэхэд оюуны стресстэй тулгарахад туршлагатай байдаг. Жишээлбэл, Хэрэв хөрөнгө оруулагч үнэт цаасыг итгэл үнэмшил дээрээ тулгуурлаж авсан гэж бодоѐ. Тэгвэл компани нь өсөж байгаа ба компани нь санхүүгийн үзүүлэлтүүд нь өсөж байгаа гэж зарлана. Хөрнгө оруулагч нар үүнийг тайлж уншихаас илүү зарлалд итгэдэг. Тиймээс энэ хуучин итгэл үнэмшил нь компанийг өсөлтөнд байлгах хялбар дэмжлэг болно. 13
  • 14. Зөвлөгөө: Хуучинсаг байдал нь танин мэдэхүйн төөрөгдөл учир зөвлөгөө болон мэдээллийн тусламжтайгаар үүний нөлөөг багасгаж, засч чаддаг. Тодруулбал, хөрөнгө оруулагчид нэг итгэсэн таамаглалтайгаа зууралдалгүй шинэ мэдээлэлд хариу үйлдэл үзүүлдэг байх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулагчид аливаа үйлдэлд анализ хийлгүйгээр шууд хандана гэсэн үг биш юм. Хамгийн ухаалаг арга нь тодорхой болмогц, хүлээлгүйгээр шууд хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Мөн ойлгоход хэцүү мэдээллийг шинжлэх шаардлага гарвал мэргэжлийн зөвлөгөө хайх хэрэгтэй. Эс бөгөөс хөрөнгө оруулагчид зөв үедээ арга хэмжээ авахгүй өнгөрөөж болзошгүй. Шинэ мэдээлэл гарахад өөрөөсөө асуу: Энэ миний таамаглалд яаж нөлөөлөх вэ? Энэ үнэхээр миний таамаглалыг өөрчилж чадах уу? Хэрэв хөрөнгө оруулагчид эдгээр асуултуудад шударгаар хариулж чадвал хуучинсаг үзлийн төөрөгдлийг маш амжилттайгаар шийдвэрлэж чаджээ гэсэн үг. Хуучинсаг үзэл нь сайн шийдвэр гаргахаас холдуулж, өөрчлөлт шинэчлэлтэд удаан хандаж, хуучин бодолтойгоо зууралдахад хүргэдэг. Сайн чанарын мэргэжлийн зөвлөгөөг санал болгосноор үйлчлүүлэгчдээ ийм нийтлэг төөрөгдлөөс хамгаалах боломжтой.  Арван гуравдугаар төөрөгдөл Нэр: Шилжүүлэх төөрөгдөл Төрөл: Сэтгэл хөдлөлийн Ерөнхий тодорхойлолт: Энэ төөрөгдөлтай тулгарсан хүмүүс өөрт байгаа хөрөнгөө өөрт байхгүй үеийнхээс илүүд үнэлдэг. Эдийн засгийн онолд үздэгээр хүмүүс аливаа бараанд төлөхөд бэлэн байдал нь тухайн барааг авахаас татгалзах алдагдсан боломжийн зардалтай тэнцүү байдаг нь энэхүү төөрөгдөлтай зөрчилддөг. Сэтгэл судлаачдын олж мэдсэнээр хүмүүсийн зарахад бэлэн хамгийн бага үнэ худалдан авахад бэлэн хамгийн их үнээс их байдаг байна. Тиймээс өмчийн түрхэн зуур эзэмшигч түүнийг нэмэгдсэн үнээр шинэ эзэнд нь шилжүүлдэг. Урт хугацааныхаас түрхэн зуурын эзэмшил хүртэл ямар ч тохиолдолд энэхүү шилжүүлэх төөрөгдөл илэрдэг байна. Техник тодорхойлолт: Шилжүүлэх төөрөгдлийг дүрслэхдээ аливаа объектыг өөр өөр хэмжээгээр үнэлэх сэтгэл зүйн үйл ажиллагаа гэжээ. Тухайн хүн энэхүү объектыг 14
  • 15. эзэмшиж байгаад зарах гэж байна уу, эсвэл тухайн объектыг шинээр олж авч байна уу гэдгээс түүнийг үнэлэх хэмжээ шалтгаална. Тухайн объектыг хөрөнгөөсөө хасч байгаа үеийн алдагдлын хэмжигдэхүүн нь шинээр нэмэх үеийн хэмжигдэхүүнээс их байдаг байна. Чикагогийн их сургуулийн профессор Ричард Талерын шилжүүлэх төөрөгдөлыг тодорхойлсноор: Хэрвээ хөрөнгөнөөсөө хасч буйг нь алдах, шинээр олж буйг нь алдагдсан боломжийн зардлаар төлөөлүүлэн ойлговол, шинээр олж буй нь илүү үнэлэгдэх болно. Бусад хүчин зүйлс тогтмол байхад хувийн эзэмшилд буй зүйлс нь байгаагүйгээсээ илүү үнэлэгдэх учир хэрэглэгчийн сонголтын процессд тодорхой хэмжээ инерц байна гэсэн үг. Байгаа зүйлээ зарахад алдагдал учирч байхад шинийг нэмж авахад олз орж ирдэг. Тиймээс энэхүү алдагдсан боломжийн зардлыг дутуу үнэлж байгаа нь шилжүүлэх төөрөгдөлтай холбоотой юм. Энэ төрлийн төөрөгдөлд орсноор нүүрлэж болох аюулууд: 1. Санхүүгийн хувьд ашигтай эсэхийг нь үл харгалзан өв залгамжлан авсан хувьцаагаа хувьцаа эзэмшигчид хадгалах хандлагатай байдаг. Энэ зан нь татварыг өдөөх эсвэл хойч үеийнхнийхээ итгэлийг алдах зэрэг өв залгамжлагчдын айдсын үр дүн юм. 2. Шилжүүлэх төөрөгдөл нь хөрөнгө оруулагчдыг авчихсан байсан үнэт цаасаа хадгалахад хүргэдэг. Энэ зан нь шилжүүлэх хөрөнгийн солилцоонд шаардлагатай үнийн бодлогогүй урамшил дээрх шийдвэр гаргалтын саа өвчний үр дүн юм. 3. Худалдаж эсвэл өвлөж авсан үнэт цаасыг хөрөнгө оруулагчид энэ төөрөгдлөөс болж хадгалдаг, учир нь тэд шимтгэл төлөхийг хүсдэггүй. Энэ шимтгэл нь үнэндээ ухаалаг биш хөрөнгө оруулалттай харьцуулахад хамаагүй бага байдаг. 4. Эзэмшиж буй үнэт цаасаа хадгалсаар байдаг бас нэгэн шалтгаан нь тэд эдгээр үнэт цаасны занг таньсан байдагтай холбоотой. Хэдий тийм ч энэ танил байдал гэсэн шалтгаан нь муу явж буй хувьцаа бондыг засч сайжруулж чадахгүй. Зөвлөгөө: Ерөнхийдөө шилжүүлэх төөрөгдөл хөрөнгө оруулагчдад 4 шалтгаанаар нөлөөлдаг. 1. Өвлөж авсан хувьцаа, 2. Худалдаж авсан хувьцаа, 3. Шилжүүлэх зардлаас зайлсхийх, 4. Дассанаа авах хүсэл. 15
  • 16. Өвлөж авсан хувьцаа: Хэрвээ та мэргэжлийн хөрөнгийн зөвлөх бол ихэнх хүмүүсийн өвлөж авсан хувьцаа, хөрөнгөдөө хандах хандлагат нь дээрх шилжүүлэх төөрөгдлийн нөлөөлж байгааг харсан байх. Энэхүү төөрөгдлөөс гарахын тулд эхлээд дараах асуултыг асуу. Хэрвээ та энэ хувьцааны үнэтэй тэнцэх хэмжээний мөнгө өвлөж авсан бол хэдээр нь хөрөнгө оруулалт хийх вэ? Таны авга ах танд ийм компаний ийм хэмжээний хувьцааг үлдээх зорилготойгоор хөрөнгө оруулалт хийж байсан уу? Авга ах тань танд энэ хувьцааг үлдээжээ. Харин та үүнийг зарж ашиглахгүй юм бол тэр танд энэ хувьцааг яа гэж үлдээсэн болж байна? Худалдаж авсан хувьцаа: Хэрвээ та худалдаж авсан хувьцаагаа зарах шилжүүлэх тал дээр асуудалтай тулгарсан бол та өөрөөсөө дараах асуултуудыг асууж үзэх хэрэгтэй. Та одоо өөртөө байгаа энэ хувьцаагаа мөнгө болгоод дараа нь ирээдүйд буцаагаад яг энэ мөнгөөрөө хувьцаа авсан гэж төсөөлье. Хэдэн хувьцаа авч болж байна? Одоо байгаагаас чинь олон байна уу, эсвэл цөөн байна уу? Та энэ хувьцааг хадгалснаар санхүүгийн зорилгод чинь ямар ач холбогдол үзүүлэх вэ? Урт хугацааны санхүүгийн зорилгоо бодолцож үзсэнээр хөрөнгө оруулагчид нөхцөл байдалд илүү авхаалжтай ханддаг. Шилжүүлэх зардлаас зайлсхийх: Шууд зардлыг нь харан шийдвэр гаргалгүй, өгөөж болон зардлын харьцааг тооцон үзснээр хооронд нь харьцуулан шийдвэр гаргах хэрэгтэй. Дассанаа авах хүсэл: Дассан сурсан зүйлээ хийх нь хэнд ч амар, эвтэйхэн байдаг. Харин хөрөнгө оруулагчид дассан сурсан гээд хэдхэн л төрлийн хувьцаагаар хөрөнгө оруулалтаа хязгаарлаж болохгүй. Харин дассан сурсан байсан ч өөрийнхөө мэдэхгүй өөр төрлийн хувьцаануудыг сайн судалж үр өгөөжийг нь харж сонголт хийх хэрэгтэй. Хэрвээ танд энэ алхам хэтэрхий эрсдэлтэй санагдаж байвал эхлээд тухайн танил биш хувьцаанаас бага хэмжээгээр аваад үз. Удалгүй та энэ хувьцаанд дасах болно. Энэ мэтээр хамгийн ашигтай гэж бодож буй хувьцаагаа сонгон зоригтой алхам хийх хэрэгтэй. Манай судалгаанд хамрагдсанд тань баярлалаа.Та энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтын төөрөгдлөөс гарсан эсэхээ мэдэхийг хүсвэл бидэнтэй дахин холбогдоорой . тgh_824@yahoo.com СЭТГЭШГҮЙ КЛУБ 16
  • 17. i) Цаашид хэрэгжүүлэх “Зөвлөгөө өгөх ажил”-ын ерөнхий схем: Эхний шат: Судалгаа авах Хоёрдахь шат: Судалгааг боловсруулах Дахин боловсруулалтын шат 1.Өгөгдлийг боловсруулах 2.Төөрөгдөл тодорхойлох 3. Илэрсэн төөрөгдөлтай холбоотой тодорхойлолт, аюул, зөвлөгөөг бэлтгэн нэгтгэх 4.Оролцогчид зориулсан судалгааны үр дүнгийн нарийвчилсан эхийг бэлтгэх Эцсийн шат: Судалгааны үр дүнг нэгтгэн оролцогчруу илгээх 1.Судалгааны үр дүнгийн нарийвчилсан эхээ электрон хаягаар нь илгээх Эргэх холбоо: 1. Оролцогчоос санал хүсэлт авах, 2. Тодорхой хугацааны дараа оролцогчийн хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилсэ эсэхийг асуух Энэ ажлыг хараахан эхлээгүй. Бид судалгаанд оролцсон 114 оролцогчидруу тус бүрд нь судалгааны үр дүнг илгээх ажлыг төлөвлөөөд байгаа. Судалгаанд оролцогчид электрон хаягаар дараах агуулгатай үр дүнг илгээнэ. 1. Судалгаанд оролцогчид илэрсэн төөрөгдөл 2. Төөрөгдлүүдын ерөнхий болон техник тодорхойлолт 3. Тэдгээр төөрөгдлүүдын аюултай талууд 4. Гажуудлаас хэрхэн зайлсхийх зөвлөгөө 17
  • 18. IV. ДҮГНЭЛТ Судалгаанд хамрагдагсад дунджаар 45% нь 20 төрлийн төөрөгдөлтай, тоглогчдын 50% нь, тоглогч бус хүмүүсийн 40% нь төөрөгдөлтай гэсэн үр дүн гарчээ. Энэ нь манай зах зээлд тоглогчид болон шинээр зах зээлд тоглохоор сонирхож буй иргэд сэтгэл зүй болоод оюун санааны хангалттай сайн бэлтгэлгүй байгааг харуулж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд хэрэгжих зөвлөгөөний ажил нь тоглогчийн сэтгэл зүйн болоод оюуны санааны төлөв байдлыг тодорхойлон, сэтгэл зүйн болоод оюуны бэлтгэлээр хангаж буй нь хөрөнгө оруулагчид нэгэн төрлийн мэдлэг, чадвартай болж байна гэсэн үг. Иймээс тус зөвлөгөөний ажлыг цаашид байнгын зохион байгуулж зах зээлд шинээр орж буй тоглогчдыг анхнаас нь эрсдэл багатай, оновчтой хөрөнгө оруулалт хийх арга барилд сургаж мэдлэг чадварыг нь дээшлүүлэх хэрэгтэй. Иймд дараах саналуудыг дэвшүүлж байна: 1. Ямар нэгэн албан, байгууллага, интитуци үүнийг дангаар эсвэл хамтран хариуцаж тогтмол хугацаанд байнга хэрэгжүүлэх 2. Брокерийн компаниуд өөрийн компаний хэрэглэгчдэд зориулж зөвлөгөө өгөх шинэ үйлчилгээ хэлбэрээр нэвтрүүлэх 3. Тус номыг гарын авлага болгон хэвлэж, олон нийтэд хүртээх, эсвэл бүрэн эхээр нь орчуулан хэвлэх Дээрх ажлуудыг чанартай гүйцэтгэснээр тоглогчдыг эрсдлээс хамгаалаад зогсохгүй, ирээдүйд улам бүр сайн тоглогч болох нэгэн эх үндсийг энэхүү зөвлөгөөний ажлаар тавих боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй байна. 18