• Save
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг -  АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ
Upcoming SlideShare
Loading in...5
×

Like this? Share it with your network

Share

Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

  • 747 views
Uploaded on

 

More in: Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
747
On Slideshare
731
From Embeds
16
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
2
Comments
1
Likes
0

Embeds 16

http://erdmiinshuvuu.org 16

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ 2012 Гүйцэтгэсэн: А.Наранбаатар ШУТИС – КТМС – Мэдээллийн Системийн Менежмент 3-р курс Г. Билгүүн Шутис – КТМС – Мэдээллийн Системийн Менежмент 3-р курс Д.Яруу ШУТИС – КТМС – Санхүү Менежмент 4-р курс Н.Нямцэцэг Шутис – КТМС – Мэдээллийн Системийн Менежмент 3-р курс
  • 2. АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ /Илтгэлийн хураангуй/ “Авъяасын менежмент ашиглан хүний нөөцийн менежментийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь” сэдэвт илтгэлийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн бүтээмжийн үзүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийг сайжруулах нөлөө бүхий Авъяасын менежентийн арга барилыг сонгон авсан. Илтгэлийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж тэдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг гарган ирсэн. Бидний судалгааны үр дүнд өнөө үед хүний нөөцийн удирдлагын хөгжилд илүү анхаарах, төвлөрөх, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа бөгөөд ялангуяа байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг хүний нөөцийн удирдлагын хөгжил, хүнээ хөгжүүлэх сургах хөтөлбөртэй уялдуулан боловсруулах нь нэн тэргүүний асуудал болж байгаа юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гарц нь Авъяасын менежмент юм. Авъяасын менежментийг онолын хүрээнд болон харьцуулсан судалгааны хүрээнд гарган ирсэн. Авъяасын менежментийг хүний нөөцтэй, авъяасын менежментийг ERP системтэй харьцуулсан судалгаануудыг хийсэн. Түлхүүр үг: Авъяасын менежментийн программ хангамж, Авъяасын менежмент, Хүний нөөц, Ажиллах хүчний инноюаци, Авъяасын менежментийн стратеги, Стратеги, Шийдэл, Нөөц 2
  • 3. ОРШИЛ Хөгжиж буй орнуудын хувьд ажиллах хүчний менежмент хамгийн чухал асуудлуудын нэг болж байна. Эдийн засгийн хурдацтай хөгжил нь улс орны ажилгүйдлийг бууруулж байгаа хэдий ч ажлын байранд тавигдах шаардлагыг улам өндөр болгож өгч байна. Монгол орны хувьд 15 наснаас дээш хүн ам 1.9 сая үүнээс Ажиллах хүч 1.06 сая байдаг. Одоогоор 900 000 хүн ажилтай, 160 000 хүн ажилгүй. Эдийн засгийн идэвхигүй 830 000 үүнээс 200 000 хүн тэтгэвэрт 300 000 хүн сургуульд сурдаг бол 60 000 хүн хөдөлмөр эрхлэх чадваргүй. Эдийн засгийн идэвхигүй хүн ам гэх 830 000 хүнээс 124 000 нь ажил эрхлэх сонирхолгүй, нийт ажилгүйчүүдийн тоо 400 000 гаран байна. Манай орны уул уурхайн салбарт ажиллаж буй Оюу-толгой компани авъяасын менежментийг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа бөгөөд бусад салбарт загвар сургалтууд одоогоор хийгдэж байна. Бид илтгэлдээ авъяасын менежментийн үндсэн ойлголт түүнийг өндөр түвшинд загварчилан ашиглаж буй системийн талаар харьцуулсан судалгаагаар орууллаа. Үүнийг гүнзгийрүүлэн судалснаар ажиллах хүчний хомс байдал ажилтан сонгон шалгаруулж авах асуудалд бодит хувиар өөрчлөлт орж болохыг харуулахыг зорьж байна. 3
  • 4. АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ Хүний нөөцийн менежмент Хүний нөөцийн менежментийн чиг хандлага, байгууллага дахь чиг үүрэг Байгууллагын амжилт нь тэнд ажиллаж буй хүмүүсийн мэдлэг, авьяас чадвар, хөгжил болон суурьшил зэргээс голлон шалтгаалдаг. Тиймээс ч зарим судлаачид “тухайн компанийг түүний ажилчдаар дүгнэдэг” гэж үздэг. Хүний нөөцийн бодлогоо шинжлэх ухааны арга аргачлалд түшиглэн боловсруулж хэрэгжүүлэх нь байгууллагын оршин тогтнох үндэс болдог. Олон оронд хийгдсэн судалгаануудын үр дүнгээс үзэхэд байгууллагын бүтээмж нь дараах 3 хүчин зүйлээс хамаардаг болохыг тогтоосон байна. Үүнд: Ажлын тааламжтай орчин бүрдүүлэх Байгууллагын стратегийг оновчтой тодорхойлох Хүний нөөцийн чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлэх ашиглах Байгууллага болон удирдлага гэж юу вэ? Байгууллага гэдэг нь өмнөө тавьсан тодорхой зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулж байгаа бүлэг хүмүүс байдаг. Байгууллагад хэд хэдэн нийтлэг шинж байдаг: 2 болон түүнээс дэш гишүүдийн нэгдэл Бүх гишүүдэд хамаарах нийтлэг зорилго байх ѐстой Уг нийтлэг зорилго нь бүх гишүүдэд ухамсарлагдсан байх Мөн тодорхой нөөцийг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгодог үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл тухайн байгууллагын зорилгод хүрэхийн тулд удирдлага юу хийдэг вэ? Аливаа менежерүүд байгууллагад удирдлага хэрэгжүүлэхийн тулд үйлдэл, үйл ажиллагаагаа юуны түрүүнд төлөвлөх, төлөвлөсөн үйл ажиллагаагаа зохион байгуулалтанд оруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих болон хэрэгжилтийн явцад оролцож, хэрэгжүүлэгчдийн ажлын гүйцэтгэлд нөлөөлөх урамшууллыг хэрэглэх ѐстой байдаг байна. Үүний мөн PDCA загвар гэж нэрлэдэг /P-Plan,D-Do,C-Control,A-Action / Байгууллага дах удирдлагын чиг үүргийг шугаман болон чиг үүргийн гэсэн хоѐр үндсэн хэсэгт ангилан авч үздэг. Байгууллаг бүрт өөр өөрийн гэсэн гол үйлдвэрлэлийн процесс байдаг. Уг процессийн дагуу явагдах буюу үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн удирдлагын тогтолцоог шугаман удирдлага буюу Line management гэнэ. 4
  • 5. Харин санхүү, хүний нөөц болон маркетенгийн зэрэг менежерүүд өөр өөрийн мэргэжсэн чиглэлээр дээрх шугаман удирдлагыг дэмжин туслах чиглэлээр ажилладаг. Энэ чиг үүргийг функциональ гэдэг. Хүний нөөцийн менежмент Байгууллагын өнөөгийн дүр төрхөөс ирээдүйн төрхөд хүрэх өөрчлөлт, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хүний нөөцийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Байгууллагын зорилгод хүрэхийн тулд байгууллага дахь хүний нөөц, хүчин зүйлийг үр ашиг, үр дүнтэй ашиглах, зохицуулах үйл ажиллагаа, тогтолцоог хүний нөөцийн менежмент гэнэ. Өөрөөр хэлбэл хүний хүчин зүйлийг оновчтой удирдах үйл ажиллагааг хэлдэг. Хүний нөөц гэдэг нь байгууллага дах хувь хүмүүсийн туршлага, ур чадвар, мэдлэг, харилцаа авъяас, хувийн шинж чанар, эрсдэл хүлээх чадвар, хүсэл тэмүүлэл зэргийг багтаасан ойлголт юм. Хүний нөөцийн менежмент нь: Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх Хөдөлмөрийн амьдралын чанарыг сайжруулах Хөдөлмөрийн үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа талаар баталгаа гаргах гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн тавьдаг. Хүний нөөцийн менежмент гэсэн нэр томъѐог өнөөдөр хүмүүс боловсон хүчний удирдалаг гэсэн нэр томъѐотой хольж хутгаж, нэг зүйлийн хоѐр өөр нэршил мэтээр ойлгож, хэрэглэх явдаг түгээмэл байдаг. Боловсон хүчний удирдлагын тогтолцоонд хүнийг зардал гэж үздэг бөгөөд байгууллага үр ашигтай ажиллахын тулд хүний хүчин зүйлийн зардлыг хэрхэн бууруулах вэ? Үүний тулд хүний хөдөлмөрийг хэрхэн оновчтой зохион байгуулах вэ? гэсэн асуудлаг чухалчилдаг байсан. Харин өнөөдрийн удирдлагын шинжлэх ухаанд хүнийг зардал гэхээсээ илүүтэйгээр үр нөлөө бүхий нөөц гэж үзэх болсон байна. Энэ талаас нь харвал хүн нь байгууллагын маш чухал бөгөөд маш өвөрмөц нөөц болж таарч байгаа юм. Хүний нөөцийн менежмент ба боловсон хүчний удирдлагын ялгаа Хүний нөөцийн менежмент Боловсон хүчний удирдлага Хүний нөөц бол зардал Хүний нөөц бол нөөц Зорилго -Ойрын зорилтуудыг шийдвэрлэх Зорилго-Стратегийн бодлого Сургалт-Тохиолдлын шинжтэй Сургалт-Системтэй тасралтгүй Хяналт-Алдаа дутагдал гаргасан хүнийг Хяналт-Гаргасан алдааг хүлэн 5
  • 6. олж шийтгэл хүлээлгэх зөвшөөрүүлх, засаж залруулах Хүний нөөцийн менежментийн 5 үндсэн чиг үүрэг Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төвөвлөх Байгууллагыг хэрэгцээт ажиллах хүчээр хангах Ажлын гүйцэтгэлийг үнэлэх, цалин хөлс, шагнал урамшуулал Ажиллагсадыг хөгжүүлэх, ажлын байрны орчинг сайжруулах Үр дүнгийн ажлын харилцааг бий болгох ба дэмжих Хүний нөөцийн менежментэд тулгамдаж буй асуудал Хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааны зорилго нь ажиллагчдын хэрэгцээ шаардлагыг хангах, байгууллагын үр ашгийг дээшлүүлэх явдал байдаг. Хүний нөөцийн менежмент нь байгууллагын стратегитай шууд холбоотой учраас бүх түвшинд ажиллагсадыг байгууллагын стратеги, зорилго бодлогын дагуу шилж сонгох, дээшлүүлэх, урамшуулах, ашиглах, хөгжүүлэх, сургах, тогтвортой ажиллах боломжийг олгодог. Өнөө үед хүний нөөцийн удирдлагын хөгжилд илүү анхаарах, төвлөрөх, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа бөгөөд ялангуяа байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг хүний нөөцийн удирдлагын хөгжил, хүнээ хөгжүүлэх сургах хөтөлбөртэй уялдуулан боловсруулах нь нэн тэргүүний асуудал болж байгаа юм. Байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүн хүмүүсээс шалтгаалдаг болохоор тэднийг зөв сонгож, хөдөлмөрийн нөөцөө бүрдүүлэх, хэрхэн бага тооны, чанартай хүний нөөцөөр их бүтээмжийг бий болгож, илүү их ашиг орлого олох нь асуудал байгаа бөгөөд энэ нь өөрийн гэсэн технологитой нарийн үйл явц юм. Асуудлыг шийдвэрлэх санал Байгууллагын амжилттай үйл ажиллагааны нэг чухал хүчийн зүйл нь хүний нөөцийн хөгжил юм. Иймд хүний нөөцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь бусад нөөцөд хөрөнгө оруулалт хийснээс илүү үр ашигтай байдаг. Учир нь хүнийг хөгжүүлэх тусам чадвар нь жилээс жилд үнэ цэнэ нь өсч, боловсорч хөгжихийн хирэр сэтгэж, сэтгэхийнхээ хирээр бүтээдэг онцлогтойгоор бусад нөөцүүдээс давуу талтай байдаг. Агуу санааг агуу ажилчидтай баг л хэрэгжүүлж чаддаг. Тэгэхээр хэрхэн ажилчдынхаа авъяас чадварыг нээн хөгжүүлж, ажилчныхаа үнэ цэнийг улам нэмэгдүүлж, авъяас, ур чадвартай хүмүүсийг нэгтгэн, сонгож илүү бага тооны хүний нөөц, бага зардлаар илүү 6
  • 7. их бүтээмжтэй байж, ашиг орлогыг бий болгох вэ? Үүнд “Авъяасын менежмент” тусална. Авъяасын менежмент Өнөө үед байгууллагын авъяас чадварын үнэ цэнэ урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд үнэлэгдэх боллоо. Бидний хувьд авъяасын менежмент хэмээх ухагдахууныг өргөн утгаар нь, эдийн засаг онолын олон өнцгөөс харахыг хичээдэг. Урьд өмнө менежментийн шинжлэх ухаан гэхээр захиргааны менежмент, хяналт, мотиваци, зохион байгуулалтын талаар голчлон ярьдаг байсан. Харин өнөө цагт байгууллагын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлсэд ажилчдын ур чадварын менежмент, нэгдсэн авъяасын менежмент гэсэн ойлголтууд хүч түрэн орж ирж байна. Тиймээс ер нь авъяас буюу ур чадвар гэж юу болох талаар дараах байдлаар тодорхойлохыг хичээсэн. Аливаа байгууллага урт хугацааны амжилтанд хүрэхийн тулд зөвхөн нэг давуу тал бус, хүний нөөцийн боловсрол, мэдлэг, ур чадвар гэх зэрэг өөрийн бүх төрлийн бололцоог бүрэн дайчлах, зөв оновчтой зохицуулах чадварыг хэлнэ. Авъяасын менежмент нь зөвхөн ашиг төдий зүйл биш юм. Харин нийт ажилчдыг хэрхэн шилдэг байлгах вэ гэдэгт авъяасын менежментийн судлал гүнзгий холбоотой гэж ойлгож болно. Иймээс аливаа байгууллага өөрийн ажилчдаа авахдаа харьцангуй давуу талыг нь тодорхойлж сонголтоо хийх ѐстой. Ажилтан бүхэн бүх зүйлийг нэгэн зэрэг сайн хийнэ гэж байдаггүй. Тиймээс тухайн ажилтан аль тал дээрээ илүү чадвартай вэ гэдэг дээр сонголтоо хийх хэрэгтэй. Нөгөө талаас авъяасын менежмент бол өөрөө эцсийн зорилго биш зөвхөн хөгжил дэвшилд хүргэх замаа сонгох арга хэрэгсэл юм гэдэг нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй. Хүмүүсийн санаа бодол, хүлээлт өөрчлөгдөж байдаг. Урьд өмнө байгуллагын удирдлагууд ажилчдын тоо, дадлага туршлага, боловсрол гэсэн үзүүлэлтүүдийг онцлон сонирхдог байсан бол өнөөдөр дадлага туршлага, боловсрол биш ур чадварын хөгжил, авъяас чадварыг хүсдэг болсон байна. Хөгжингүй орнуудын компаниудад ажилчдын тоо хэмжээ тэдэн хувиар өслөө гэдэг үзүүлэлт хангалтгүй болж эхэлж байна. Байгууллага харин авъяас, чадвар, бүтээлч байдлыг ажилчдаасаа хүсдэг болсон. Францын иргэн Антон де Сайнт Эксуперугийн үгийг иш татмаар байна. Тэрээр “Бидний үүрэг зорилго бол ирээдүйг урьдчилж харах бус харин хүссэн ирээдүйгээ бүтээн бий болгох юм” хэмээн хэлсэн байдаг. Байгууллагын хүсч байгаа ирээдүйг бүтээн бий болгох эзэд нь хүний нөөц. Тухайн хүний нөөцийн авъяас чадвар ямар байхаас тухайн байгууллагын ирээдүй шалтгаална. Тэгэхээр авъяасын менежмент бол байгууллагын стратегийг тодорхойлох чухал ач холбогдолтой асуудал юм. Авъяасын менежмент гэж юу вэ? Авъяасын менежмент гэдэг нь ажилчдын ур чадварыг нээн хөгжүүлдэг байгууллагын зайлшгүй явуулах шаардлагатай үйл ажиллагаа юм. Байгууллагад олон 7
  • 8. тооны удирдлах ажилтнуудаар нөөц бүрдүүлэхээс илүү цөөн тооны чадварлаг ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлэх нь бүтээмж өндөртэй байна гэдэг үзэл баримтлал дээр суурилдаг. Авъяасын менежмент бол бизнесийн стратегийг гүйцэтгэхэд хэрэгцээтэй авъяасын нөөцийг бий болгох, тасралтгүйгээр хөгжүүлэх чадвар юм. Авъяас нь сайн гүйцэтгэлийг дагуулдаг. Сайн ажилчдаас бүрдсэн баг илүү бүтээмж гаргадагийг бид бүгд мэднэ. Байгууллагыг удирдахад онцгой бизнесийн гүйцэтгэл нь онцгой авъяаслаг хүний нөөцөөр хөтлөгдөн бий болдог. Хүмүүс бол ялгаа, авъяасын менежмент бол стратеги. Судалгаагаар авъяасын менежментийг стратегидаа ашигладаг байгууллага өрсөлдөгчөөсөө илүү давуу талтай, зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байдаг гэж батлагдсан. Фортуне сэтгүүлийн шилдэг 100 Жижиг дунд бизнес эрхэлдэг компаниудын жагсаалтанд багтсан компаниуд шинээр хүн элсүүлэхэд тэргүүлэгч компаниуд авъяасын менежментэд илүү хөрөнгө оруулалт хийдэг. Яагаад гэвэл амжилт нь байгууллагын ажиллах хүчний авъяас чадвараас шууд хамааралтай гэж тэд үздэг. Авъяасын менежментийн процесс: Чадварлаг ажилчдад зориулсан ахисан түвшний өрсөлдөөн Бэби бумеруудыг тэтгэвэрт гаргах Ажилтан ажилд авах босгыг доошлуулах Өндөр зардалтай халаа сэлгээг хүлээн зөвшөөрөх Амжилтын төлөвлөгөөг чухалчлах Яагаад авъяасын менежмент гэж? Ажлын хүчний зардал бол байгууллагын хамгийн том зардлуудын нэг байдаг. Байгууллагад ямар нэг ажилтны орон тоо гарахад удирдлага ямагт гаднаас хүн хайдаг. Яагаад гэвэл тэдэнд өөрсдийн ажилтнуудын мэдлэг, чадварын нэгдсэн мэдээллийн систем байдаггүй. Тухайн ажлыг гүйцэтгэх хүнийг гаднаас хайхаасаа илүү дотроосоо гаргах нь илүү үр дүнтэй. 8
  • 9. Хүний Нөөц vs. Авъяасын Менежмент Байгууллагыг хөдөлгөдөг хүмүүсийг та хэрхэн тодорхойлдог вэ? Та тэднийг “хүний нөөц” гэх үү эсвэл “авъяас” гэж дуудах уу? Олон компаниуд хүний “нөөц” гэсэн нэр томъѐонд гацчихаад байгаа. Мириам Вебстер 1961 онд “хүний нөөц” хэллэгийг гаргаж ирсэн боловч 1911 онд Фредерик Тэйлор шинжлэх ухааны менежментийн зарчмуудыг тодорхойлох ажил болон 1920иод оны Вестерн Электрик дэхь Элтон Маѐгийн бүтээмжийн судалгаанд “нөөц” болон “авъяас” гэсэн нэршилтийн хоорондын зөрчлүүд улам ихээр гарч ирж байсан юм. Энэхүү ялгааны ач холбогдлыг нэмэгдүүлэхгүй байхын аргагүй, ялангуяа нас бие гүйцсэн, хөгжиж буй эдийн засгуудын хоорон дахь мэдлэгийн ажилд ихэссээр байгаа юм. МакКинзигийн хэлсэнээр “... сүүлийн 30 жил мэдлэгтэй ажилчид Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн өсөлтийн 70 хувийг бүрдүүлсэн бөгөөд сүүлийн арван жилд шинээр бий болсон ажлын байрны 85 хувь нь мэдлэгийн цогц чадварыг шаардаж байгаа юм. (Economic Conditions Snapshot, 2010) 9
  • 10. Тоног төхөөрөмж vs. Хүн Одоог хүртэл зарим компаниуд өөрсдийн ажилчидаасаа илүү тоног төхөөрөмжийнхөө талаар сайн мэдлэгтэй байдаг. Ихэнхи компаниуд өөрсдийн тоног хэрэгслийн талаар юуг хэлж чадахыг бодоод үзээрэй: Худалдан авах үнэ Хадгалах үнэ Ашиглалтын шаардлага Ашиглалтын түүх Элэгдлийн жагсаалт Ажиллуулахад шаарлагатай лицензи Даатгал Дадлагажуулалтын шаардлага Байрлал мөн өмнөх байрлал Тооцоолж байгаа хөрөнгө оруулалтын өгөөж Ихэнхи компаниуд өөрсдийн ажилчдын талаар хангалттай сайн мэднэ гэж хэлж чадах болов уу? Та чадах уу? Дээрх тоног төхөөрөмжийн үзүүлэлт шиг энд хэдэн асуулт байна: Таны авъяас хэдэн төгрөгийн үнэ өртөгтэйг та мэдэх үү? Тэднийг тушаал ахиулахад дэмжих үнэ хэд вэ? Суралцах түүх? Ажлын түүх? Хөрөнгө оруулалтын өгөөж? Дадлагажуулалтын шаардлага? Сертификатууд? Бүх компаниуд эдгээр асуултанд хариулж чадна гэж бодохгүй байна. Эдгээр нь “Хүний нөөцийн 101” асуултуудын хамгийн энгийн нь. Өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол хүмүүсийн талаар бид ярихдаа илүү чухал илүү гүнзгий үзүүлэлтүүдийг авч үзэх хэрэгтэй. Тоног төхөөрөмж зэрэг нь нөөц бол харин хүмүүс нь “авъяас” гэсэн ойлголттой илүү ойр юм. Энэ хоѐр ямар ялгаатай гэж? “Нөөц” -ийг чи хэрэглэж дуусгадаг бас хаядаг, “авъяас” нь хүмүүсийн мэдлэг, мэргэшсэн байдал мөн цэцэн ухааныг өөртөө багтаадаг бөгөөд эдгээр нь бусадтай харилцаснаар шинэчлэгдэж мөн сайжруулагдаж байдаг. “нөөц” нь компаний боловсон хүчинд хязгаарлагдмал ба төгсгөлөг тиймээс ч эдийн засгийн загварууд болон менежментийн зарчмуудад суурьлагдсан байдаг, “авъяас” нь үйлчлүүлэгч, түншүүд, бүр олон нийтийг өөртөө багтаах боломжтой бөгөөд тиймээс ч элбэг байдаг эдийн засгийн болон менежментийн загварын нэг хэсэг юм. “нөөц”-ийг зөвхөн компаний эрх мэдэлтэй идэвхжүүлэлтийн хүчээр хөдөлгөхөөс нааш удирдлагын идэвхгүй хүлээн авагч байдаг, “авъяас” нь биеэ даан идэвхижиж, удирдлагын эх үүсвэрийг өөрсдөдөө татдад бөгөөд хэн нэгний удирдлагын нэмэлт хэсгээс илүү зарчимт оролцогчид юм. 10
  • 11. “нөөц” нь удирдагддаг бас зохицуулагддаг харин “авъяас” нь урам зориг өгдөг, итгэлтэй мөн эрх мэдэлтэй. “нөөц” –д “шилдэг хэрэглээнүүд” болон дүрэм журам бодлогыг заадаг, “авъяас” нь шинэ хэрэглээ болон шийдлүүдийг байгуулахын тулд өдөр тутмын ажилдаа суралцаж бас хамтран ажиллаж байдаг. “нөөц” нь оноосон ажил болон ажлын даалгавар, “авъяас” нь компаний зорилгыг биелүүлэлтийг дэмжихийн тулд онцгой чадвар, боломжийн дагуу өөрсдийн ажлын даалгаваруудыг тодорхойлоход тусладаг. “нөөц” нь иерархиудын дотор амьдардаг , “авъяас” нь багууд болон сүлжээн дотор амьдардаг. “нөөц” нь бүтээмж, үр ашиг болон зардлаар үнэлэгддэг, “авъяас” нь санаачлага, үр дагавар, урам зориг болон шинэчлэлээр үнэлэгддэг. “нөөц” нь нэг талт хөрөнгө оруулалт ба үнэгүйдэл, “авъяас” нь хоѐр талт хөрөнгө оруулал ба үнийн өсөлтийн буцаалт юм. Авъяасыг удирдах vs. Хүний Нөөц “Авъяас”-ыг удирдахын тулд та авъяасыг асуултаар нь мэдэж байх шаардлагатай. Ажлын нэр эсвэл түүний тайлбарыг мэдэх нь тийм ч чухал биш. Хэрвээ бид одоогийн мэдлэгийн эдийн засаг дахь өөрсдийн багийн бүтээмжийг хамгийн их байлгах юм бол бидэнд өөрсдийн тоног төхөөрөмжөөс илүү өөрийн хүмүүсийн талаарх илүү их мэдээлэл хэрэгтэй. Бид тэдний онцгой ур чадварууд, тэдний хүсэл эрмэлзэл, хамт олонтойгоо ямар харилцаа холбоотой байдаг, бүр манайд ажилд орохоос өмнөх тэдний ажлын түүх, тэдний хувь хүний шинж чанар болон сэтгэн бодох хэв маяг зэргийг мэдэх хэрэгтэй. Мөн бид энэ бүгд хэрхэн хамтдаа багтдагийг мэдэх шаардлагатай. Хэн хэнийг удирдах? Хэн чадварлаг өв залгамжлагч ба хэнд? Хэн аюултай ажил үүрэгт байх вэ? Холбогдох нэг төвшнийхөөсөө хэн хамгийн шилдэг гүйцэтгэгч вэ? Хэнийг бид идэвхитэйгээр нэмж элсүүлж байх вэ? Мөн түүнчлэн тэдний чадварыг дэмжихэд бидний хөндлөнгийн оролцоо хэрхэн сайжирч байгааг мэдэх явдал юм. Удаан хугацааны амжилтанд хамгийн их нөлөөлдөг ямар сургалт эсвэл хөгжлийн програм байдаг вэ? Ямар төрлийн элсэлтийн эх үүсвэр эсвэл чиг хандлага хамгийн үр өгөөжтэй вэ? Ямар менежер бусад багууддаа хамгийн их авъяасыг хувь нэмэр оруулж байна вэ? Товчхондоо, “Хүний нөөцийн 101” ээс цааш “авъяасын менежментрүү” бид цааш явах хэрэгтэй. 11
  • 12. Авъяасын менежментийн програм зохиодог томоохон компаниудын нэрс ADP Organization Metrics Bond Talent PageUpPeople Cezanne Peopleclick Authoria Cornerstone OnDemand Pilat Halogen Plateau Healthcare Source Saba HRsmart SAP iCIMS SilkRoad technology Insala StepStone Solutions Job Partners SuccessFactors Kenexa SumTotal Systems Lawson Taleo Meta 4 Technomedia NorthgateArinso TEDS NuView TowersWatson Oracle / EBS Ultimate Software Oracle / PeopleSoft Workda Авъяасын менежмент vs. ERP ERP буюу байгууллагын нөөцийн төлөвлөлт програм нь виджетийг хийх болон бин буюу шошийг тоолоход ашиглах зүгээр болохоос хүмүүст биш юм. Хүмүүст дунджаар 70 хувийг зарцуулдаг компаниудын CEO –ийн 72 хувь нь хамгийн чадварлаг авъяастайг нь олж хөлслөх нь тэдний хамгийн гол анхаарлаа хандуулдаг зүйл гэдэгтэй санал нэг байна. Хүмүүст шинэ төрлийн хэрэгслийн цогц хэрэгтэй харин ERP системүүд нь бодит эд юмсыг удирдахад зохиогдсон болохоос авъяасыг биш юм. Авъяасын менежмент нь үндсэндээ өөр. Энэ нь компаний бизнесийг илүү үр ашигтай болгох, менежерүүдийг илүү үр бүтээлтэйгээр жагсаах мөн ажилчдыг илүү татаж идэвхижүүлэх эрх олгодог. Та дотоод системээсээ илүү Фэйсбүүк эсвэл Твитерээс өөрийн ажилчдын мэдээллийг олж авч байгаа бол энэ нь маш том асуудал. Авъяасын менежмент нь шинээр элсүүлэх, 12
  • 13. гүйцэтгэлийн менежмент, хөгжүүлэлт мөн нөхөн олговроор таны ажиллах хүчний нэгдсэн ойлголтыг илгээдэг шинэ шийдэл юм. Нэмж хэлэхэд энэ нь Веб 2.0 технологиор ажилладаг учраас маш хурдан, нийтийн, хөдөлгөөнт бас нөхөрсөг бөгөөд тиймээс ч хүмүүс үүнийг хэрэглэхийг хүсдэг. Авъяасын менежмент vs.ERP Виджетүүдэд хийгдсэн системийн хүмүүст итгэх хэрэггүй. Төлөвлөгөөнөөс гажих, төсвөөс хэтрэх зэрэг ERP-ийн хэрэгжилтийн 70аас их хувь үл гүйцэгддэг. Та статистикийг худалдан авч чадахгүй. Saas буюу үйлчилгээ-шиг- програм хангамжийн технологитой авъяасын менежментийн амжилтыг батлаарай. ERP Авъяасын менежмент Илүү богино цага хугацаа Хэрэгжүүлэхэд хэдэн жил Хэрэгжүүлэхэд хэдэн долоо хоног Техник ба програм хангамж Ямарч техник програм хангамж үгүй Хэрэгжүүлэлт бүтэлгүйтэх эсвэл 100% ийн хэрэгжүүлэлтийн амжилт хойшлогдох Үнэлэхэд удаан хугацаа Үнэлэхэд хурдан Гол програм хангамжийн тусгайлсан Энгийн дараалалтай тохиргоо өөрчлөлт Илүү бага Үнэ Захиалгын үнэ Техник хангамжийн үнэ Дэд бүтцийн үнэ Мэдээллийн технологийн дэмжлэгийн үнэ Лицензийн үнэ Засварын үнэ Сайжруулалтын үнэ Илүү бага эрсдэл Эсрэг үйлчлэл Авч хэрэгжүүлэх Хууль бус үнэ Шудрага үнэ 13
  • 14. Лангууны програм Шуурхай хөрөнгө оруулалтын өгөөж Илүү бага Мэдээллийн Технологи Техник хангамж, өгөгдлийн сан, сүлжээ. Веб броузер болон интернет Таны серверүүд болон домэйн Нэгдсэн бүтэц зохион байгуулалт Програм хөгжүүлэгчдийг ажилд авах Бүгдэнд нь зориулагдсан нэг мөр код Үнэтэй нэгтгэх төслүүд Бие даасан үйлчилгээний нэгдэл Таны үнэтэй туслах ширээ 24х7 дэмжлэгэ Нарийн төвөгтэй байдал бага Нарийн төвөгтэй системүүд Энгийн уян хатан тохиргоо Хамтын хэрэглээний домэйн Авъяасын менежментэд зориулагдсан хариуцлагатай арваас бага нөөцтэй хэдэн зуун домэйны мэргэжилтнүүд Бие даасан шинж бага Тогтвортой объектоп зориулагдан Хүмүүст зориулан загварчлагдсан бүтээгдсэн Хүний нөөц ба бизнест эрх мэдэл олгодог Виджет болон тоог мөрддөг Хүмүүсийг гол хөрөнгө болгодог Хүний капиталыг зардал гэж үздэг Тусгаарлагдсан байдал бага Веб технологи дахь цонхтой хаалттай Веб 2.0 нийтийн сүлжээтэй нээлттэй систем интернет систем 14
  • 15. ДҮГНЭЛТ Авъяасын менежмент гэдэг нь стратеги болохоос цаасан дээр буулгасан бодлогын баримт бичиг биш. Зарим байгууллагууд нэг цаасан дээр гарын үсэг зураад дараа нь тэрийгээ мартдаг. Гэтэл байгууллагын амжилтанд хүргэх гол баталгаа нь ажилчдын хүсэл эрмэлзлэл, тэмүүлэл байдаг. Байгууллага хамт олон юунд хүрэхээр хүсч тэмүүлж байна вэ гэдэг хамгийн чухал. Гэхдээ баримтлах хоѐр дүрэм бий. Нэгдүгээрт аливаад бэлтгэлтэй, тэсвэртэй байх чадвар. Эртний грекийн агуу гүн ухаантан Епиктетус нэгэн удаа хэлэхдээ: Танд юу тохиолдох нь чухал биш. Юу ч тохиолдож болно. Харин тухайн тохиолдолд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдэг чухал. Энэ үг байгууллагын ажилтанд мөн адил хамаатай. Байгууллагад юу ч тохиолдож болно. Гагцхүү хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс амжилт, уналтын алин болох шалтгаална. Байгууллага мэдээж угтан ирж байгаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байж болно. Харин шилдэг ажилчдын шийдлээр тэсвэртэй байж тэсч үлдэх гэдэг бас нэг чухал чадвар. Мөн авъяаслаг ажилтанд тодорхой, шийдэмгий байдал маш чухал. Энэхүү тодорхой шийдмэг алхмыг ямар ажилтан хийж чаддаг вэ? Мэдээж мэдлэг, ур чадвар. Мэдлэг ур чадвартай байснаар тухайн ажилтан өөртөө итгэлтэй, байж тодорхой шийдмэг алхмуудыг цаг алдалгүй хийх чадвартай байна. Хоѐрдугаарт Авъяаслаг ажилтны бас нэг чухал чадвар бол хуучин хэв маягаа зоригтой өөрчилж чадах чадвар юм. Нэрт эдийн засагч Кейнс энэ чадварын талаар тодорхойлж хэлсэн байдаг. Тэрээр шинэ санаа, арга барилыг хэрэгжүүлэх нь хэцүү ажил биш, харин сэтгэлгээний хоцрогдлоо арилгах, дүгнэн бодох хуучин арга барилаасаа татгалзана гэдэг бол хамгийн хэцүү ажил байдаг гэсэн байдаг. Байгууллагын ажилтан бүр ямар нэг шинэ үзэл бодолтой болж болно гэхдээ хуучин үзэл бодлоосоо салж чадна гэдэг нь сорилт, хүндрэл юм. Бид зарим үед өнгөрсөн үедээ хэт их баригдаж, тэрнийхээ золиос нь болдог тал байдаг. Ерөнхийдөө аливааг шинээр сэтгэх, шинэ зүйлийг олж харах нь чухал гэдгийг хэлмээр байна. Мөн аливаад бэлтгэлтэй хариу үйлдэлтэй байх нь чухал. 15
  • 16. НОМЗҮЙ Авъяасын менежментийн 2010 оны суурь ойлголт: http://www.accenture.com/ Талео ур чадварын стратеги төлөвлөлт: http://www.taleo.com/ Азын хөгжилийн банк 2010 оны 2 сарын эмхэтгэл : http://www.adb.org Америкийн менежментийн холбоо: http://www.amanet.org Монголын статистикийн эмхэтгэл 2010 он Товчилсон үгс SaaS (Software-as-a-service) ERP (Enterprise Resource Planning) CEO (Chief Executive Officer) PDCA (Plan Do Control Action) HR – Human resource HRM – Human resource management 16