оюу толгой

2,768 views

Published on

1 Comment
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
2,768
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
5
Actions
Shares
0
Downloads
107
Comments
1
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

оюу толгой

  1. 1. МУИС ГЭБМ-3 М.Батбаяр
  2. 2. Оюу Толгойн хүдрийн талбайн ордуудОюу Толгойн хүдрийн талбайд орших порфирын зэс-алтны орд, илрэлүүд хойноосоо урагш чиглэлд Хюго Дамметтын, Өмнөд Оюугийн, Херугагийн гэсэн 3 бүлэгт хуваагддаг
  3. 3. ӨМНӨД ОЮУГИЙН БҮЛЭГ ОРДУУД Өмнөд Оюугийн бүлэг ордуудад Баруун ӨмнөдОюу, Өмнөд Оюу, Завсрын бүс, Төв Оюу ордуудхамаарах бөгөөд эдгээр ордууд нь өөрийнонцлогтой, хоорондоо ялгагдах агуулагччулуулаг, хувирал, хүдэржилт бүхий ойролцооорших хүдрийн бүсүүдийг үүсгэсэн. Бие даасанэдгээр ордуудын хоорондын хил зааг нь голхагарлын бүсүүдтэй
  4. 4.  Төв Оюу болон Завсрын ордуудад дээрэрчимтэй аргиллитжсан хувиралтай эвшилдсэн,маш хүчтэй хөгжсөн өндөр сульфиджилтэйхүдэржилт дацитын түф болон кварцатмонцодиориттой холбоотой хөгжсөн байна. Энэхүдэржилт доошоо авгиттай базальтандагуулагдсан, биотитжих-хлоритжих хувиралтайэвшилдсэн халькопирит-алтны хүдэржилт рүүшилждэг.Өмнөд Оюугийн бүлэг ордууд
  5. 5. ӨМНӨД ОЮУГИЙН БҮЛЭГ ОРДУУД Баруун Өмнөд Оюугийн ордод дацитын түфболон түүнийг хучдаг мэмбэрийн хурдасидэгдэлд автсанаар авгиттай базальтадагуулагдсан халькопирит-алтны хүдэржилтнилээд доод түвшин илэрдэг.
  6. 6.  Өмнөд Оюугийн ордод биотитжих-хлоритжиххувиралтай эвшилдсэн халькопирит-борнитынхүдэржилт давамгайлдаг ба агуулагч чулуулаг нькварцат монцодиорит, авгиттай базальт болондацитын түф байдагӨМНӨД ОЮУГИЙН БҮЛЭГ ОРДУУД
  7. 7. БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Агуулагч чулуулаг. Баруун Өмнөд Оюу орд ньбаруун урагш чигт шургасан алтаар баянпорфирын систем бөгөөд босоо тэнхлэгийнхээдагуу 700 м гаруй үргэлжилсэн хоолойхэлбэртэй. Уг ордын хүдрийн 80 % гаруй нь дээддевоны Алагбаян группын цулаас, порфирструктуртэй авгитат базальтад, харин үлдсэнхэсэг нь хүдэржилттэй хамт үүссэн, хожуудевоны кварцат монцодиоритын интрузивтагуулагддаг. Кварцат монцодиорит нь салаалсанзөв бус хэлбэртэй биет, эсвэл дэл судалхэлбэрээр тархсан бөгөөд дараах фазуудадхуваагддаг.
  8. 8. БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Үүнд: Эхний шатны, түрүү фазын кварцатмонцодиорит нь маш хүчтэй хувирсан, кварцынсудал, судланцараар хэрчигдсэн байх бөгөөдордын хамгийн өндөр агуулгатай төв цөм хэсгийгголчлон бүрэлдүүлдэг (OT-Qmd гэж нэрлэгддэг) Дараагийн шатных нь эхний шатны кварцынсудлуудын хэмхдэсүүдийг агуулсан, харьцангуйзалуу дэл судлууд бөгөөд ба сульфидын хүчтэйэрдэсжилтгүй Сүүлийн шатны, хожуу фазын кварцатмонцодиорит нь их хэмжээгээр хөгжсөн нягт цултогтоцтой, хүдэржилт султай бөгөөд ордынөндөр агуулгатай цөм хэсгийн жигүүрүүд болондоод хэсгээр илэрдэг.
  9. 9. БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Баруун Өмнөд Оюугийн ордын хүдэр агуулагччулуулгуудыг хүдэржилтийн дараах шатандүүссэн дэл судлууд зүссэн. Эдгээр дэлүүдийнихэнх нь риолит, эвэрхуурмаг-биотитотандезитын найрлагатай, эсвэл биототборжиндиоритын интрузив байдаг. Ордын төвхэсэгт риолитын дэл судлууд голчлон ББХсуналтай байдаг ба харин гол хагарлуудын дагуутүрсэн тохиолдолд зүүн хойш чиглэсэн суналтай.Эвэрхуурмаг-биотитот андезитын дэлүүд нь ЗХчиглэлийн хагарал дагуу түрсэнээс бусадтохиолдолд ЗЗХ чиглэсэн суналтай.
  10. 10. БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Агуулагч чулуулаг. Баруун Өмнөд Оюу орд ньбаруун урагш чигт шургасан алтаар баянпорфирын систем бөгөөд босоо тэнхлэгийнхээдагуу 700 м гаруй үргэлжилсэн хоолойхэлбэртэй. Уг ордын хүдрийн 80 % гаруй нь дээддевоны Алагбаян группын цулаас, порфирструктуртэй авгитат базальтад, харин үлдсэнхэсэг нь хүдэржилттэй хамт үүссэн, хожуудевоны кварцат монцодиоритын интрузивтагуулагддаг. Кварцат монцодиорит нь салаалсанзөв бус хэлбэртэй биет, эсвэл дэл судалхэлбэрээр тархсан бөгөөд дараах фазуудадхуваагддаг.
  11. 11. БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Үүнд: Эхний шатны, түрүү фазын кварцат монцодиорит ньмаш хүчтэй хувирсан, кварцын судал, судланцараархэрчигдсэн байх бөгөөд ордын хамгийн өндөрагуулгатай төв цөм хэсгийг голчлон бүрэлдүүлдэг(OT-Qmd гэж нэрлэгддэг) Дараагийн шатных нь эхний шатны кварцынсудлуудын хэмхдэсүүдийг агуулсан, харьцангуйзалуу дэл судлууд бөгөөд ба сульфидын хүчтэйэрдэсжилтгүй Сүүлийн шатны, хожуу фазын кварцат монцодиоритнь их хэмжээгээр хөгжсөн нягт цул тогтоцтой,хүдэржилт султай бөгөөд ордын өндөр агуулгатайцөм хэсгийн жигүүрүүд болон доод хэсгээр илэрдэг.
  12. 12. БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Баруун Өмнөд Оюугийн ордын хүдэр агуулагччулуулгуудыг хүдэржилтийн дараах шатандүүссэн дэл судлууд зүссэн. Эдгээр дэлүүдийнихэнх нь риолит, эвэрхуурмаг-биотитотандезитын найрлагатай, эсвэл биототборжиндиоритын интрузив байдаг.
  13. 13. ӨМНӨД ОЮУ ОРДАгуулагч чулуулгууд болох Алагбаян группынхурдсууд (базальт ба дацитын түф) зүүн, зүүнхойш чигт уналтай бөгөөд баруун урд талдаакварцат монцодиоритын зөв бус хэлбэртэйбиетээр зүсэгдсэн хэсэгт Өмнөд Оюу ордбайршдаг. Ордын талбай нь хүдэржилт агуулаагүй олонтооны дэл судлуудаар, тухайлбал хүдэржилтийндараах үе шатанд үүссэн риолит болонбазальтын дэл судлуудаар хэрчигдсэн.
  14. 14. ӨМНӨД ОЮУ ОРДӨмнөд Оюу ордын структур. Өмнөд Оюу орд нь баруун хойд талаасаа ЗХчиглэлд сунасан Өмнөд хагарлаар, Өмнөдталаасаа ЗЗХ чиглэлийн суналтай Солонгохагарлаар тусгаарлагдсан тектоник блок доторбайрладаг. Өмнөд хагарал нь нийтдээ 90 м хүртэл өргөнтэйхэд хэдэн зэрэгцээ хагарлаас тогтсон бүс бөгөөдхойд талдаа орших харьцангуй залуу хурдсыгӨмнөд, зүүн Өмнөд талд орших харьцангуйхөгшин хурдсаас тусгаарласан хил болдог. Угхагарлуудыг огтолсон цооногийн чөмгөн дээжиндэдгээр хагарлууд хэдэн метрийн өргөнтэйтектоникийн шавар болон брекчээс тогтсонбайдаг
  15. 15. ӨМНӨД ОЮУ ОРД Өмнөд Оюу ордод зэсийн хүдэржилт кварц-сульфидийн 10 см хүртэл зузаантайсудланцаруудаас тогтсон штокверк үүсгэдэг.Газрын гадаргууд тавьсан хайгуулын малталт,сувгуудад эдгээр судлууд эгц уналтай, баруунхойш чигт сунасан хавтан хэлбэрийн зэрэгцээбайрлалтай бүлгүүд үүсгэсэн нь тодорхойажиглагддаг
  16. 16. ТӨВ ОЮУ БУЮУ (ТӨВ) ОРД Агуулагч чулуулаг.Төв Оюу буюу Төвийн гэж нэрлэгдэх ордын зэс-алтны хүдэржилт нь Алагбаян группын авгитатбазальтын порфирит болон түүнийг хучсандацитын түф рүү түрсэн кварцат монцодиоритынинтрузив чулуулагтай холбоотойгоор тархсан.Энд дацитын түф дээр Алагбаян группын дээднэгжийн, голчлон зүүн тийш уналтай,хүдэржээгүй тунамал чулуулаг болон суурилагнайрлагын галт уулын чулуулаг (DA4) эргэжхөнтрөн хучсан байдаг
  17. 17. ТӨВ ОЮУ БУЮУ (ТӨВ) ОРД Хүдэржилт болон хувирлын эрчим, текстүрийнонцлогийг нь харгалзан Төв Оюу ордын кварцатмонцодиоритын интрузивийг хүдэржилтийнүеийнхүдэржилтийн дараах фазуудад хуваасан.Энэ интрузивийн ихэнх нь дэл судал хэлбэртэйбөгөөд нэгэн томоохон интрузив биетээс ордынхойд ба баруун тал руу салбарлан дэл судлуудүүсгэдэг.
  18. 18. ХЮГО ДАММЕТТЫН БҮЛЭГ ОРДУУД Хюго Дамметтын бүлэг ордуудадӨмнөд ХюгоХойд Хюго ордууд хамаарна
  19. 19.  Хюго Дамметтын бүлэг ордууд нь дээд девоныАлагбаян групп болон доод карбоны Сайншандхудаг формацын деформацид автсан тунамалболон вулканоген чулуулгийн дор оршиж буйкварцат монцодиоритын интрузивтэй холбоотойпорфирын төрлийн зэс-алтны хүдэржилттэй. Зураг III-11ба Зураг III-12) бөгөөд өргөрөгийндагуу суналтай, хойд зүгт уналтай, 110 хагаралгэж нэрлэгддэг хагарлаар Хойд Хюго болонӨмнөд Хюго ордууд тусгаарлагддаг. Тусхагарлаар зүсэгдсэн хэсэгт хүдрийн биетийнзузаан болон ашигт бүрдлийн агуулга нь буурдаг. Зэсийн агуулга өндөртэй (>2.5 %) хүдрийнбүсийн дээд хэсэг нь Өмнөд Хюго орд дээргазрын гадаргуугаас доош 300 м гүнд, Хойд Хюгоорд дээр 900 м орчим гүнд оршдог.ХЮГО ДАММЕТТЫН БҮЛЭГ ОРДУУД
  20. 20. ЗУРАГ III-12 ХЮГО ДАММЕТТЫН БҮЛЭГ ОРДУУДЫН ДАГУУ ЗҮСЭЛТ (УРДААС ХОЙШ)
  21. 21. ӨМНӨД ХЮГО ОРД Агуулагч чулуулаг. Өмнөд Хюго ордын зэс-алтныхүдэржилт нь дээд девоны Алагбаян группындоод нэгжид хамаарах, галт уулын чулуулгийгтүрж орших кварцат монцодиоритын интрузивтагуулагддаг. Алагбаян группын доод нэгжийнхурдсууд нь нь Өмнөд Хюго ордын талбайнхэмжээнд голчлон авгитат базальтынпорфиритын лав, бага хэмжээгээр галт уулынхэмхдэст чулуулгаас тогтдог
  22. 22. ӨМНӨД ХЮГО ОРД Хүдэр агуулагч кварцат монцодиорит нь хувиралба хүдэржилттэй нэг цаг хугацаанд үүссэнбөгөөд ордын талбай дахь геологийн байршилболон хувирлыг харгалзан тэдгээрийг ХюгоДамметт орд дээр хэд хэдэн фазуудад хуваадагболовч Өмнөд Хюго орд дээр дараах 2 төрлийнкварцат монцодиорит тохиолддог. Кварцынсудал, судланцаруудыг их хэмжээгээр агуулсан,гол интрузив биетийн дээд захаар тохиолддог,эсвэл дээр орших давхрагын дунд бие даан,салангид тусдаа тохиолдох, зүүн зүг рүүуналтай, хавтгай тавцан маягийн хэлбэртэйкварцат монцодиоритийн биет(Зураг III-12).
  23. 23. Зураг III-12 Хюго Дамметтын бүлэг ордуудын дагуу зүсэлт (урдаас хойш
  24. 24.  Өмнөд Хюго ордын геологийн тогтоц, хагарал, зэсийн хүдэржилтийн тархалтыгхаруулсан босоо зүсэлтүүдийг Зураг III-13,Тайлбар. Зураг дээрхи зүсэлтэнд ордын геологийн тогтоц, өрмийн цооногууд,тэдгээрт илэрсэн ашигт элементүүдийн агуулгыг үзүүлсэн.зураг 13-н таних тэмдэг
  25. 25. ХОЙД ХЮГО ОРДХойд Хюго орд нь Өмнөд Хюго ордын шуудүргэлжлэл бөгөөд түүнээс өргөрөгийн дагуучиглэлтэй, дээр дурьдагдсан 110 хагарлаархэрчигдэн доош суусан блокт байршдаг. Хойд Хюго ордын тасралтат структур. Хойд Хюгоорд нь хойш-зүүн хойш сунасан хагарлаархязгаарлагдсан тектоник блок дотор байршсан, зүүнзүгт уналтай изоклиналь атираажилд автсандавхраажсан хурдаст агуулагдан оршдог.
  26. 26.  Хүдэржилт;Хойд Хюго орд нь Оюу Толгойн зэс-алтныпорфирын бүлэг ордын зэс болон алтны ихэнхнөөцийг агуулдаг, ашигт металлын өндөрагуулгатай, маш баян, том хэмжээний орд бөгөөдөндөр агуулгатай зэсийн хүдэржилт нь хүчтэйштокверкжиж, зэрэгцээ судлууд үүссэн бүстэйхолбоотой. Энэхүү өндөр агуулгатай бүс нь зүүнтийшээ уналтай, кварцат монцодиоритыннарийхан интрузив дотор, мөн нилээд томхэмжээтэй монцодиоритын биетийн дээд хэсэгтболон тэдгээрийг агуулагч авгиттай базальтдотор байрладаг.ХОЙД ХЮГО ОРД
  27. 27. ХОЙД ХЮГО ОРД Дунд зэргээс өндөр агуулгатай зэс болон алтныхүдэржилтийн үндсэн хэсэг нь кварцатмонцодиорит дотор, кварцын судлууд эрчимтэйхөгжсөн хэсгийн доор болон баруун талд, ХойдХюго ордын алтны хүдрийн бүсэд байршсан. Энэбүсэд алт (г/т), зэсийн (%) агуулгын харьцаа0.5:1 байна. Ерөнхийдээ Хойд Хюго болонӨмнөд Хюго ордуудын хүдрийн эрдэслэгбүрэлдэхүүн, тархалтын бүслүүржилт ньадилхан. Ордын агуулга өндөртэй (3-5 % Cu) хэсэгтборнит давамгайлан тархсан ба гадагшаахалькопиритын бүс (2 % Cu) рүү шилждэг.
  28. 28. Зураг III-16 Хойд Хюго ордын 4766700а зүсэлтТайлбар. Геологийн тогтоц, ашигт бүрдлүүдийн агуулгын тархалтыг харуулсан.110 хагарал. 110хагарал нь Өмнөд Хюгоболон Хойд Хюгоордуудын талбайгтусгаарладаг. 110хагарлын шинж байдал,тайлбарыг Өмнөд Хюгоордын бичиглэлдтодорхой бичсэн болно.
  29. 29. Зураг III-16 - ийн таних тэмдгийн монгол тайлбар
  30. 30. ХЕРУГА ОРД Агуулагч чулуулагХеруга ордын талбайн давхраажсан хурдас ньерөнхийдээ Өмнөд Оюу Толгойн болоод ХюгоДамметтын бүлэг ордуудынхтай ижилхэн бөгөөдорд нь ихэнхдээ DA1b нэгжийн галт уулынбазальтын чулуулгийн давхрага руу нэвтэрсэнкварцтай монцодиоритын биеттэй холбоотойүүссэн. Энэ биет нь дээр орших полимиктконгломератын давхрага руу хэдэн метр нэвтрэнбайрладаг.
  31. 31. ХЕРУГА ОРДХеруга ордын талбайд хүдэржилтийн дарааүүссэн хэд хэдэн хагарлууд хүдэржсэн бүсүүдийгогтолж шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба угхагарлуудын дагуу хувирал болон хүдэржилтхөгжөөгүй, агуулагдаагүй байгаа нь тэдгээрхагарлууд хүдэржилтийн дараа үүссэн гэдгийгбатлан харуулдаг.Энэ нөхцлийг харгалзан П. Левис (Lewis, P.,2008)Херуга порфирын орд нь эхлээд нэг бүхэл бүтэнтомоохон блокын хэмжээнд үүсч байршсанбөгөөд харин хүдэржилтийн дараа хагарлуудаархэрчигдэн блоклог тогтоцтой болсон гэсэн дээрхдүгнэлтийг хийсэн байна
  32. 32. ХЕРУГА ОРДЗураг III-20 Херуга ордын талбайн геологийн тойм зураг ба цооногуудын байршил(Lewis, 2008)
  33. 33. (геологийн таних тэмдгийг Зураг III-19 –с үз, улаан толбонууд нь өрмийн цооногууд бөгөөдхажууд нь дугаарыг бичсэн )Зураг III-19 Херуга ордын талбайн девон болон карбоны давхраажсан хурдсын ангилал(Lewis, P.,2008)
  34. 34. ХЕРУГА ОРДЫН ТАЛБАЙН СТРУКТУР Херуга ордын талбайгаас хойш-зүүн хойшчиглэлд эрлийн талбай хүртэл 20 орчимкилометр сунасан, Оюу Толгойн зэс-порфирынтөрлийн ордуудыг агуулж байгаа үндсэнструктурийн Өмнөд захад байршсан. Ч. Фостернарын (Foster et.al., 2008) үзэж байгаагаарэнэхүү структурт ордуудын цуваагаар байрласанбайрлал нь царцдасын гүний структурийнилэрхийлэл бөгөөд уг структурээр девоны цагүеийн магматизм, хүдэржилтийн систем хөгжсөнбайна. Зэсийн агуулга 1 % байгаа бүсэд пирит-халькопирит±энаргит, теннантит, борнит,халькозин, ховроор ковеллин тархсан бөгөөдагуулагч дацитын түф нь эрчимтэйаргиллитжсан хувиралд автсан.
  35. 35.  Зураг III-28 Херуга ордын өрмийн цооногуудад илэрсэн молибдены агуулгаТайлбар: 1 – 150 г/т молибденыагуулгын хил, 2 – алтаар баянхүдэржилтийн дээд хил (танихтэмдгийг Зураг III-30 – н танихтэмдгээс үз)1. 2.алтаар баян хүдэржилтийндээд хил150 г/т молибдены агуулгын хил,
  36. 36.  Оюу толгойн орд гурван хэсгээс тогтоно.Одоогоор Оюутын хэсгийг ил аргаар ашиглана.Энэ бол 500-гаад метрийн гүнд ил аргаарашиглах юм. Хюго Даммитын хэсгийг 1600метрийн гүнээс далд аргаар ашиглана.Дараачийн 2000-гаад метрийн гүнд орших“Херуго” гэдэг хэсэгт урьдчилсан хайгуулыншатны судалгаа хийгдэж байна. Ил аргаар ашиглах Оюутын хэсэг нь 3 км-ынурттай, дээд тал нь 700 метрийн гүнтэй, 500-гаадметрийн өргөнтэй ийм хүдрийн биет юм. Үүнийгил аргаар 500-гаад метрийн гүн уурхайгаар авна
  37. 37.  Оюу толгойн хөрсөн дор ойролцоогоор 45 сая тоннзэс, 1500 гаруй тонн алт бий. Ордын баялгийгодоогоор “Айвенхоу Майнз-инк” гэдэг компанийнсудалсан буюу геологи хайгуулын ажлын үр дүнгээртогтоогдсон нөөц нь уртаараа 12 км, өргөнөөрөө 500-1500 метр, гүнрүүгээ 2000 метр хүртэл орон зайдбайдаг зэсийн хүдрийн орд юм.
  38. 38.  Ил аргаар ашиглах Оюутын хэсэг нь 3 км-ынурттай, дээд тал нь 700 метрийн гүнтэй, 500-гаадметрийн өргөнтэй ийм хүдрийн биет юм. Үүнийгил аргаар 500-гаад метрийн гүн уурхайгаар авна.Хөрс хуулалтын коэффициент ньойролцоогоор 2,3. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр2,3 тонн чулуу аваад 1 тонн хүдэр авна гэсэн үг.Энэ нь ил аргаар ашиглахад таатай, аятайханхүндрэлгүй нөхцөлтэй гэсэн үг
  39. 39. Хүдрийн биетийн чанарын хувьд ил аргаарашиглах Оюутын хэсгийн нөөц нь харьцангуйчанар муутай. Гэхдээ Эрдэнэттэй харьцуулбалтүүнтэй дүйцэхүйц чанартай. Өөрөөр хэлбэл,хүдэрт агуулагдаж байгаа зэс нь 0,3-аас бараг 1процент шахам, дунджаар 0,5-0,6 хувийн зэсагуулсан хүдэр байгаа.
  40. 40.  Далд аргаар ашиглах орд нь 2000-аад метрийнгүнд оршино. Далд аргаар ашиглах нөөц нь ил аргаарашиглах нөөцөөсөө хэд дахин баян, 1-4,заримдаа 10 процент хүртэл зэс агуулсанбайдаг. 100 хувь чулуу байлаа гэхэд ил аргаарашиглахад 0,5-0,6 хувийн зэс агуулсан бол далдаргаар ашиглахад 1-10 хувь хүртэл, дунджаар1,5-2 процентын зэс агуулагдсан байдаг. Зэсээсгадна алт, мөнгийг тодорхой хэмжээгээрагуулсан.
  41. 41.  Оюу толгой доод тал нь 350 мянган тонн зэс,дээд тал нь 850 мянган тонн зэс жилд гаргахаартооцсон. Эрдэнэтэд өнөөдөр 120-130 мянгантонн зэс жилдээ гардаг. Оюу толгой нь зэсийнхувьд 3-7 дахин том бөгөөд агуулга өндөртэй,дэлхийн баян ордуудын нэг юм.
  42. 42.  Өнөөдөр Эрдэнэтэд 500 мянган тонн баяжмал,120 мянган тонн зэс гэдэг бол 20 гаруй хувийнзэсийн агуулгатай баяжмал гарч байна гэсэн үг.Зэсийн үйлдвэрлэлд жил бүр агуулагдах алт нь10-30 тонн байна. Монгол Улсад жилд дээд талнь 24 тонн алт гаргадаг. Тэгвэл Монголын 100гаруй алтны компанийн нэг жилд үйлдвэрлэдэгалтыг ганцхан жилд л гаргана.
  43. 43. МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛЫН ҮНЭ ХАНШИЙН МЭДЭЭ Энэ мэдээлэлээр 2012 оны 9 сарын 24-28-нийметал ашигт малтмалын үнийг өөрчлөлтийгүзүүлж байгаа бөгөөд доорхи хүснэгтэд энэдолоо хоногийн өдөр тутмын үнэ болон өнгөрсөн7 хоногийн дундаж үнэтэй харьцуулсанөөрчлөлтийг үзүүллээ.
  44. 44. АЛТНЫ ҮНЭ-2012.9.03-9.24Эх сурвалж:www.metalsprices.comwww.umetal.comwww.asianmetal.comwww.inclmin.com
  45. 45. ЗЭСИЙН ҮНЭ-2012.9.03-9.28Эх сурвалж:www.metalsprices.comwww.umetal.comwww.asianmetal.comwww.inclmin.com
  46. 46. МӨНГӨНИЙ ҮНЭ-2012.9.03-9.28Эх сурвалж:www.metalsprices.comwww.umetal.comwww.asianmetal.comwww.inclmin.com
  47. 47. МОЛИБДЕНИ Эх сурвалж: www.metalsprices.com www.umetal.com www.asianmetal.com www.inclmin.comЭх сурвалж:www.metalsprices.comwww.umetal.comwww.asianmetal.comwww.inclmin.com
  48. 48.  Ашигласан матерал: Оюу Толгойн тайлан 2006 он Google Wikipedia Mining.mn http://www.mongoliandream.mnОюу толгойг ашиглах монгол ухаанМУИС-ийн Газар зүй, геологийн тэнхимийн багш, докторСодномгомбын АВИРМЭД www.metalsprices.com www.umetal.com www.asianmetal.com www.inclmin.com
  49. 49. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРАЛЛАА.

×