• Like
  • Save
Lessons
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

Lessons

  • 1,261 views
Published

 

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
1,261
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
7

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. 1 Компьютерийн сүлжээ
  • 2. Компьютерын сүлжээ гэж юу вэ? 2  Компьютерын сүлжээ (computer networks) гэдэг нь, мэдээлэл солилцох зорилгоор 2 буюу түүнээс олон компьютерыг өөр хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг хэлнэ.  Сүлжээ үүсгэхийн тулд компьютерын техник хангамж, програм хангамжийн аль аль нь чухал үүрэгтэй.
  • 3. Сүлжээг ангилах нь 3  Компьютерын сүлжээг дараах байдлуудаар ангилан авч үздэг. Үүнд:  Network area буюу хамрах хүрээгээр (нутаг дэвсгэрээр)  Network design буюу Сүлжээний зохион байгуулалтаар  Network topology буюу Сүлжээний бүтцээр  Network protocol буюу Сүлжээний протоколоор г.м.
  • 4. Network area 4  Компьютерын сүлжээг хамрах нутаг дэвсгэрээр нь:  LAN - Local Area Network  WLAN - Wireless Local Area Network  WAN - Wide Area Network  MAN - Metropolitan Area Network  SAN - Storage Area Network, System Area Network, Server Area Network, буюу заримдаа Small Area Network гэнэ.  CAN - Campus Area Network, Controller Area Network, буюу заримдаа Cluster Area Network гэнэ.  PAN - Personal Area Network  DAN - Desk Area Network г.м.-ээр ангилна. Эдгээрээс хамгийн түгээмэл, хамгийн анхдагчууд нь LAN ба WAN юм.
  • 5. Network area: LAN  Local Area Network (LAN) нь харьцангуй бага нутаг дэвсгэрийг хамарсан сүлжээ.  Ихэвчлэн ямар нэг байгууллага, сургуулийн хүрээнд ийм сүлжээ тавигддаг. Албан байгууллагаас гадна хувь хүмүүс ч гэсэн бас хэрэглэдэг.  LAN нь ямар нэг барилгыг бүхэлд нь хамарсан байж болно.  Эсвэл, бүр барилгын өрөө бүрт нэг LAN-тай, тиймээс тухайн бүхэлдээ хэд хэдэн LAN-тай байж болно.  Заримдаа LAN нь ойролцоо орших хэд хэдэн барилгыг хамарсан байж болно.  Заримдаа дотоод сүлжээ гэж нэрийддэг. 5
  • 6. Network area: WAN  Wide Area Network (WAN) нь харьцангуй өргөн нутаг дэвсгэрийг хамардаг сүлжээ. Нутаг дэвсгэр нь хот, муж, улс г.м. Өнөөдөр дэлхий дээр байгаа хамгийн том WAN бол Интернет.  Үнэн хэрэгтээ WAN бол газарзүйн байрлалын хувьд нэг нэгээсээ алслагдсан, өөр хоорондоо холбогдсон LAN-уудын цогц юм. LAN-уудыг өөр хооронд нь router (роүтэр) хэмээх төхөөрөмж холбон WAN үүсгэдэг байна.  WAN-уудыг мөн router-ээр хооронд нь холбож, илүү том WAN үүсгэнэ.  WAN нь ихэвчлэн бүлэг хүмүүс эсвэл байгууллагуудын хамтын удирдлага, зохицуулалт дор оршдог байна. Үүгээрээ бас LAN-аас ялгаатай. 6
  • 7. Network area: WLAN  Wireless Local Area Network (WLAN) нь WiFi технологи буюу утасгүй холболтын технологи ашигласан LAN юм. 7
  • 8. ISP - Internet Service Provider 8  Хэрэглэгчид (ж.нь байгууллага) ихэвчлэн нэг LAN ашигладаг ба түүнээсээ router-ын тусламжтайгаар интернет рүү гардаг. Хэрэглэгчийг LAN-аас нь интернетийн WAN руу холбож өгөх үйлчилгээг үзүүлдэг бизнесийн байгууллыг Internet Service Provider (ISP) гэнэ.  Монголын ISP-үүд: Micom, MagicNet, Mobinet, Railcom г.м.  ISP нь интернетэд холбогдож буй router, мөн router-т холбогдож буй бүх компьютерт өөрийн гэсэн тодорхой дугаар олгодог. Ийм дугаарыг IP хаяг (IP address) гэдэг.
  • 9. IP-хаяг 9  Интернетэд холбогдсон аливаа компьютер түүнийг бусад олон компьютерээс ялгаж өгдөг дугаартай болдог. Ийм дугаарыг IP-address (IP-хаяг) гэнэ.  Өнөөдөр интернетэд хэрэглэгдэж буй IP-хаяг нь 4 дэд хэсгээс тогтсон, 32-битийн урттай бүхэл тоо байдаг. Заримдаа IPv4 (4-р хувилбарын IP) гэж нэрийднэ.  Дэлхий даяар интернет хэрэглэгчдийн тоо байнга өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор IPv4-хаяглалт удахгүй дүүрэх төлөвтэй. Тиймээс сүүлийн үед IPv6 хаяглалтын талаар яригдаж эхлэсэн. Энэ нь 8 хэсгээс тогтсон, 128- битийн урттай бүхэл тоо юм.
  • 10. IP-хаяг 10  IPv4 хаягийн жишээ: 192.168.1.1  Энэ тоо бол бидний сайн мэдэх хайлтын Google системийн хаяг юм.  Өөр нэг жишээ: 202.55.174.10  Харин энэ бол манай сургуулийн веб серверийн хаяг.  IP-хаягийн дөрвөн хэсэг бүрд 0-255 хоорондох тоо байна.
  • 11. Network design 11  Компьютерын сүлжээг дизайн буюу зохион байгуулалтаар нь:  Client-Server  Peer-to-Peer г.м. төрлүүдэд хувааж үздэг.  Сүлжээний зохион байгуулалт гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютерууд (ж.нь 2 компьютер) өөр хоорондоо ямар зарчмын дагуу “харьцаж” мэдээлэл солилцож байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт.
  • 12. Network design: Client-Server  Client-Server гэсэн загвараар бол, хоорондоо мэдээлэл солилцож буй хоёр компьютерыг:  Client  Server гэж хуваана.  Client компьютерээс Server компьютер луу ямар нэг мэдээлэл авахыг хүссэн “хүсэлт” (request) явуулна. Server компьютер нь уг “хүсэлтийг” хүлээж аваад, харгалзах мэдээллийг Client руу илгээнэ.  Client-Server гэсэн системийн хувьд Server илүү давуу эрхтэй байж, тухайн Client-тэй харьцах уу үгүй юу гэдгээ шийддэг.  Практик дээр, нэг Server олон Client- тэй харьцаж ажиллах нь түгээмэл. 12
  • 13. Network design: Client-Server  Тиймээс Server болж буй компьютер ихэвчлэн Client- ийг бодвол илүү өндөр хүчин чадалтай (CPU хурд, санах ойн багтаамж өндөр, хатуу диск их зайтай) байх нь зүй.  Сүлжээнд тулгуурласан ийм Client-Server загварын түгээмэл жишээ гэвэл:  Web (WWW)  FTP г.м. 13
  • 14. Network design: Client-Server 14  Ж.нь Web буюу WWW бол интернетийн сүлжээнд тулгуурласан Client-Server загвараар ажилладаг систем юм.  Интернет дэхь веб сайт нь веб сервер (web server) хэмээн нэрлэгдэх компьютер дээр байрлаж байдаг. Хэрэглэгчийн буюу Client компьютерээс тухайн веб сайтыг үзэх request-ийг web server-лүү илгээнэ. Web server нь Client-ийн нэхэмжилсэн веб хуудсыг хэрэглэгч лүү илгээж, хэрэглэгч өөрийн компьютер дээр түүнийг хардаг. Нэг веб сервер нэгэн зэрэг маш олон хэрэглэгчтэй ажиллаж байдаг.  Server-ээс дамжуулсан веб материалыг Client машин дээр гаргаж үзүүлдэг програмыг web browser (веб браузер) гэдэг. Ж.нь Internet Explorer, Mozilla FireFox г.м.  Веб серверийг заримдаа HTTP server гэж нэрлэдэг.
  • 15. Network design: Client-Server 15  FTP бол интернетийн сүлжээнд тулгуурласан, Client- Server загвараар ажилладаг, файл солилцох систем юм.  FTP-server хэмээн нэрлэгдэх компьютер дээр файлууд, өгөгдлийн баазууд хадгалагдаж байдаг.  Хэрэглэгчийн компьютер буюу FTP-client-ээс сервер луу холбогдож файл татаж авах/аваачих үйлдлийг хийнэ. Нэг FTP-server хэд хэдэн client-тэй ажиллах боломжтой.  FTP нь интернетийн хүрээнд ч, мөн LAN-ны хүрээнд ч ажиллана.  Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс FTP сервер нь client-ийг холбохдоо тулд username, password нэхдэг. Гэхдээ зарим олон нийтийн зориулалттай FTP серверүүд ийм шаардлага тавьдаггүй.
  • 16. Network design: Peer-to-Peer  Peer-to-Peer загвараар бол, мэдээлэл солилцож буй хоёр компьютер “ижил эрхтэйгээр” харьцана.  Нэг компьютер нөгөөгөөсөө мэдээлэл авч байхад, нөгөөдөх нь буцаагаад бас өөр мэдээлэл авч байж болно.  Ер нь бол харьцангуй жижиг хамрах хүрээ бүхий LAN-ийн машинууд ийм зохион байгуулалтаар харьцдаг байж болно. Гэхдээ бас интернетэд тулгуурласан peer-to-peer байдаг. Ж.нь Limewire, Kazaa г.м. програмууд ийм загвараар ажилладаг. 16
  • 17. Network Topology 17  Сүлжээний топологи гэдэг нь компьютеруудыг ямар схемийн дагуу холбож сүлжээ үүсгэж байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт. Ө.х. компьютерууд хоорондоо холбогдоод ямар “хэлбэр дүрс” үүсгэхийг хэлнэ.  bus  ring  star  tree  mesh гэсэн топологиуд бий.
  • 18. Network Topology: Bus  Энэ схемийн дагуу, бүх компьютерууд нэг ерөнхий кабельд цувран холбогдсон байна. Ерөнхий кабелийг backbone буюу суурь шугам хэмээн нэрийднэ.  Суурь шугам нь ихэвчлэн зэс голтой, диэлектрик бүрхүүлтэй, тэрнийхээ гадуур металл бүрхүүлтэй кабель утас байдаг. Ийм кабелийг коаксиал кабель гэдэг. 18
  • 19. Network Topology: Bus 19  Бүх компьютер суурь шугамаар дамжуулан мэдээллээ солилцоно. Гэхдээ хугацааны тухайн агшинд зөвхөн нэг л машин мэдээллээ “цацах” боломжтой. Мэдээлэл зөвхөн хаягласан компьютертээ л очно, “зам зуурын” машинууд уг мэдээллийг “харж байх” боловч хүлээн авалгүй зүгээр “өнгөрүүлнэ”.  Шугаман хэлбэртэй учраас backbone нь эхлэл төгсгөл дээрээ terminator хэмээн нэрлэглэх тусгай “шингээгч” төхөөрөмжүүдтэй байна. Terminator нь цахилгаан дохионд эсэргүүцэл үзүүлэх замаар түүнийг шингээх буюу замхруулж, буцаж “ойхоос” сэргийлдэг.  Давуу тал:  Сүлжээг өргөтгөх, ө.х. нэмж компьютер холбоход хялбар.  Бусад топологийг бодоход хамаагүй богино кабель хэрэглэнэ, зардал хямд.  Гэхдээ:  Компьютерын тоо олшроход хурд багасна.  Суурь шугам гэмтэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаагүй болно.
  • 20. Network Topology: Ring  Энэ схемийн дагуу, компьютер бүр хоёр хөрштэй байна.  Нэг компьютерээс гарсан мэдээлэл хаягласан компьютертээ очих хүртлээ “цагиргаар” явна. Ингэхдээ завсрын бүх компьютерыг дамжина. Тиймээс хэрэв сүлжээний аль нэг хэсэгт гэмтэл гарвал сүлжээ бүхэлдээ жагсаалаас гардаг.  Үүнээс зайлсхийхийн тулд сүлжээгээр урсах мэдээлэл чиглэлээ өөрчлөх боломжтой байдаг. Хэрэв нэг чиглэлд явсан мэдээллийн урсгал тасалдвал тэр даруй нөгөө чиглэл рүү урсана. 20
  • 21. Network Topology: Ring 21  Практикт энэ схемийг хэрэгжүүлэхдээ Token-Ring хэмээх технологийг ашигладаг.  Token гэдэг нь сүлжээгээр урсаж байдаг тусгай битүүдийн комбинаци юм. Token нь сүлжээн дэхь мэдээллийн урсгалыг зохицуулна. Сүлжээнд зөвхөн ганц л Token байна.  Token нь сүлжээний компьютеруудыг ээлж дараалан дайран өнгөрч байдаг. Аль нэг компьютер сүлжээнд мэдээлэл гаргахын тулд Tocken-ыг “барьж аваад”, мэдээллээ “залгана”. Ө.х. тухайн мөчид Tocken битүүд аль компьютерыг дайран өнгөрч байна, тэр компьютер сүлжээ рүү мэдээллээ гаргах боломжтой болно гэсэн үг.  Ийм учраас хоёр компьютер нэгэн зэрэг сүлжээгээр мэдээлэл цацах гэсэн давхардал үүсдэггүй байна.
  • 22. Network Topology: Star  Энэ схемийн дагуу, компьютерууд ерөнхий зангилаа цэгт холбогдсон байдаг.  Зангилаа цэг нь:  Hub  Switch  Router г.м. төхөөрөмж байна.  Нэг компьютерээс гарсан мэдээлэл заавал зангилаа цэгээр дамжин хаягласан компьютерт очно.  Энэ утгаараа, зангилаа цэг (ө.х. тэнд суурилсан төхөөрөмж) нь сүлжээг бүхэлд нь хянаж, удирдана.  Компьютеруудыг ихэвчлэн UTP-cable (unshielded twisted pair cable) буюу бүрхүүлгүй мушгиа багц утсан кабелиар холбосон байдаг. 22
  • 23. Network Topology: Star 23  Давуу тал:  Сүлжээг угсарч, холбоход хялбар.  Сүлжээний аль нэг компьютер, эсвэл түүнийг холбосон кабель гэмтлээ гэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаанаас гарахгүй.  Сүлжээнд гарсан гэмтлийг тогтоох, аль нэг хэсгийг салгахад хялбар г.м.  Гэхдээ:  Bus топологийг бодоход илүү урт кабель шаардлагатай.  Зангилаа цэг дээрх төхөөрөмж гэмтвэл сүлжээ бүхэлдээ жагсаалаас гарна.  Зангилаа цэг дээр байрлах төхөөрөмжөөс шалтгаалан сүлжээний өртөг Bus топологиос өндөр байна г.м.
  • 24. Network Topology: Tree  Энэ топологи нь өөр хоорондоо Bus схемээр холбогдсон бүлэг Star схемээс тогтоно. Ө.х. Bus болон Star топологийн гибрид (нэгдэл) юм.  Star топологиудыг хооронд нь холбосон суурь шугамыг trunk хэмээн нэрийднэ.  Tree топологи нь аливаа сүлжээг цаашид өргөтгөхөд дан Bus, дан Star схемүүдийг бодвол илүү тохиромжтой.  Учир нь дан Bus схемд, компьютерын тоо олшроход мэдээллийн урсгалын туулах зам, хугацаа ихэсдэг бол Star схемд, компьютерын тоо нь зангилаа цэгийн холболтын тоогоор хязгаарлагддаг. 24
  • 25. Network Topology: Tree 25  Trunk буюу суурь шугамыг бид мод гэж төсөөлж болно. Харин түүнээс салбарлаж гарсан Star топологиудыг энэ модны мөчирүүдтэй зүйрлэж болно.  Хэрэв суурь шугам гэмтвэл сүлжээ бүхэлдээ жагсаалаас гарна.  Гэхдээ нэг мөчир нь, ө.х. тухайн нэг Star схем дотроо ажилласан хэвээр байх болно.  Жижиг газар, байгууллагад ийм схем тохиромжгүй. Харин их дээд сургууль, коллеж гэх мэт газруудын том хүрээтэй, олон салаатай сүлжээнд тохиромжтой.
  • 26. Network Topology: Mesh  Энэ схемийн дагуу, бүх компьютер өөр хоорондоо кабель утсаар холбогдоно. Тийм ч учраас mesh буюу тор гэж нэрлээд байгаа.  Нэг компьютерээс нөгөө рүү өгөгдөл явуулах болоход хэд хэдэн боломжит маршрут (route) гарч ирнэ.  Эхлээд боломжит хамгийн богино маршрут автоматаар сонгогддог байна. Хэрэв тухайн маршрут боломжгүй байвал өөр маршрут сонгоно. Үүгээрээ бусад топологиос ялгаатай. Хэрэв бүх компьютер, бүх кабель гэмтээгүй л бол, тухайн мэдээлэл хаягласан газартаа ямар ч байсан очно гэсэн үг. 26
  • 27. Network Topology: Mesh 27  Тийм учраас ийм топологийг заримдаа self-healing схем буюу өөрөө засрагч буюу хэмээн нэрийддэг.  Ихэвчлэн WAN үүсгэхдээ энэ технологийг ашигладаг байна. Ө.х. LAN-уудыг хооронд ийм схемээр холбоно гэсэн үг. Ж.нь Internet ийм топологиор үүсгэгдсэн байдаг.  Мэдээж маш их кабель утас ашиглагдана. Тэр утгаараа зардал ихтэй гэж болно.
  • 28. Хүснэгт Топологи Кабель утас Протокол Bus Twisted Pair Coaxial Fiber (шилэн) Ethernet LocalTalk Ring Twisted Pair Token Ring Star Twisted Pair Fiber (шилэн) Ethernet LocalTalk Tree Twisted Pair Coaxial Fiber (шилэн) Ethernet Mesh Twisted Pair Coaxial Fiber (шилэн) 28
  • 29. Топологи сонгох 29  Дурдсан бүхэнд үндэслээд, топологийг сонгохдоо:  Өртөг – энд бол магадгүй Bus топологи хамгийн хямд нь. Нэмэлт төхөөрөмж хэрэггүй.  Кабель утасны урт – Bus топологи хамгийн богино утсыг хэрэглэнэ.  Өргөтгөх боломж – Star топологи хамгийн хялбар нь байж магад. Шууд нэмэлт hub залгаад л болоо.  Кабель утасны төрөл – хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь utp-кабель. г.м.-ийг тооцох хэрэгтэй.
  • 30. Network Protocols 30  Протокол гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютеруудын өөр хоорондоо “ярилцдаг хэл” юм.  Илүү албан ёсны хэлээр бол, янз бүрийн төрлийн компьютерууд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцохын тулд баримтлах дүрэм заавар, аргын цогц юм.  Сүлжээний протокол нь хамгийн ерөнхийдөө:  компьютерууд сүлжээнд хэрхэн нэг нэгнээ таниж, холбогдох  мэдээллийг яаж илгээх, хүлээж авах г.м.-ийг тодорхойлно.  Аливаа хоёр компьютер хоорондоо холбогдож, мэдээлэл солилцохын тулд хоёулаа нэг протоколоор харьцах ёстой.  Мэдээж сүлжээний протокол стандартчилагдсан байх ёстой.
  • 31. Network Protocols 31  Стандарт протоколууд нь компьютерын програм хангамжид (ж.нь ҮС-ийн бүрдэлд), заримдаа бүр hardware төвшинд интегралчлагдсан байдаг.  Хамгийн түгээмэл хэрэглэгддэг стандарт протоколуудаас дурдвал:  IP (Internet Protocols)  TCP (Transmission Control Protocol)  DHCP (Dynamic Host Configuration Protocol)  HTTP (Hypertext Transfer Protocol)  FTP (File Transfer Protocol)  SMTP (Simple Mail Transfer Protocol) г.м.
  • 32. Network Protocols: IP ба TCP 32  Интернетэд холбогдсон компьютер сүлжээнд өгөгдөл дамжуулахдаа ашигладаг бүлэг протоколыг IP (Internet Protocols) гэнэ. IP нь зөвхөн өгөгдлийг илгээхэд оролцоно.  Харин явуулах өгөгдлийн урсгалыг багцлаад, эрэмбэлээд, дамжууллын явцад хадгалж байх үүргийг илгээгч компьютерын TCP (Transmission Control Protocol) протокол гүйцэтгэдэг байна. Харин хүлээн авагч компьютерын TCP нь ирж буй өгөгдлийн урсгалыг “хүлээж авах” үүргийг гүйцэтгэнэ.  Ийнхүү TCP/IP хослол нь интернетийн орчинд компьютерууд хоорондоо холбогдох нөхцлийг бүрдүүлж байдаг.
  • 33. Network Protocols: HTTP ба FTP 33  Интернетээр веб мэдээлэл дамжуулахад зориулагдсан протоколыг HTTP (Hyper Text Transfer Protocol) гэдэг. Энэ протокол нь web server ба клиентийн browser-ын хооронд өгөгдөл солилцох стандарт арга юм.  Клиент нь вебийг үзэхийн тулд, вебийг агуулж буй server-ийн хаяг, үзэх веб хуудсын нэр, веб хуудсыг дамжуулах протоколын нэр зэргээс тогтсон бичиглэлийг browser-таа оруулдаг. Энэ бичиглэлийг url-хаяг гэнэ. Браузер url-хаягийн дагуу server-т хандаж, заасан веб хуудсыг үзэх “хүсэлт”-ийг дамжуулдаг. Тэгээд web server хариу үйлдлийг хийнэ. URL-хаягийн жишээ: http://www.website.com/webpage.html  Интернетээр файл дамжуулахад зориулагдсан протоколыг FTP (File Transfer Protocol) гэдэг. Энэ протокол нь web server ба клиентийн компьютерын хооронд файл солилцох стандарт арга юм.  HTTP, FTP протоколууд нь TCP/IP дээр тулгуурлан ажилладаг.
  • 34. Сүлжээний төхөөрөмжүүд 34  Компьютерын сүлжээнд ашиглагддаг (компьютерээс гадна) стандарт төхөөрөмжүүд бол:  Network adapter  Hub  Switch  Router  Cables г.м. болно.
  • 35. Network adapter  Network adapter буюу Сүлжээний карт нь компьютер, кабель утас хоёрыг холбох зориулалттай төхөөрөмж юм.  Заримдаа Network Interface Card (NIC) хэмээн нэрийднэ.  Монголоор заримдаа LAN карт хэмээн нэрийднэ.  Сүлжээний кард нь:  Дохиог сүлжээний кабелиар дамжуулахад бэлтгэх  Өөр компьютерээс дохио хүлээн авах  Хүлээн авсан дохиог хувиргаж компьютертээ дамжуулах г.м. үндсэн үүрэгтэй. 35
  • 36. Network adapter 36  LAN-д холбогдсон сүлжээний адаптер болгон өөрийн гэсэн дахин давтагдашгүй хаягтай болдог байна. Үүнийхээ тусламжтайгаар тэд LAN дотроо нэг нэгээсээ ялгагдана. Ийм хаягийг MAC-хаяг (Media Access Control address) гэдэг.  Заримдаа физик хаяг, төхөөрөмжийн хаяг гэх мэтээр нэрлэнэ.  Энэ нь 12 оронтой 16-тын тоо байдаг.  Сүлжээгээр дамжиж буй дохио нь үүсгэгчийнхээ MAC-хаяг, хүлээн авагчийн MAC-хаяг зэргийг өөртөө нэмэлт байдлаар агуулсан байдаг байна.
  • 37. IP-хаяг ба MAC-хаяг 37  Үнэн хэрэгтээ сүлжээнд холбогдсон компьютер хоёр төрлийн хаягтай байдаг нь ойлгомжтой боллоо. Нэг нь IP-хаяг, нөгөө нь MAC-хаяг.  IP-хаяг нь сүлжээн дэхь компьютерыг програм хангамж талаас нь төлөөлж, харин MAC-хаяг нь hardware талаас төлөөлнө гэж хэлж болно.  MAC-хаяг нь сүлжээн дэхь байрлалаас үл хамааран тогтмол байдаг бол IP-хаяг нь компьютер сүлжээнд хаанаас орж буйгаас хамааран өөрчлөгдөж байдаг байна. Ж.нь нэг ноутбукийг монголоос нетэд холбох, америкаас нэтэд холбоход MAC-хаяг нь өөрчлөгдөхгүй харин IP-хаяг нь өөрчлөгдөнө.
  • 38. Hub  Сүлжээний hub (хааб) нь хэд хэдэн компьютерыг нэг цэгт төвлөрүүлэн холбох үүрэгтэй зангилаа төхөөрөмж юм.  Hub нь түүний нэг портоор (ж.нь интернетээс) ирсэн дохиог хүлээж аваад бусад портуудад хувилж тараадаг. Эдгээр портуудад нь холбогдсон дотоод сүлжээний компьютерууд тус бүрдээ дохиог хүлээж авна.  Hub нь дохиог хүлээж аваад ямар нэг боловсруулалт хийхгүй, зүгээр л хувилж тараана. 38 • Зураг дээр 24 порттой (оролттой) хаабыг үзүүлэв. • Компьютерууд UTP кабелиар түүнд холбогдоно. • Мөн өөр hub бас холбогдож болно. • Star топологийг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой.
  • 39. Hub  Зураг дээр, хааб хэрхэн ажилладагийг харуулжээ.  1-р портоос ямар нэг дохиог 6-р портод зориулан дамжуулж байна гэе. Гэтэл дохио бүх портод очно. Гэхдээ порт 6-аас бусад нь түүнийг хүлээн авахгүй.  Бусад портууд тухайн дохио өөрт нь зориулагдаагүй гэдгийг яаж мэддэг вэ?  Энэ нь тухайн портод харгалзах компьютерын сүлжээний адаптераар хийгддэг байна. Сүлжээний адаптер нь дохионд агуулагдах нэмэлт мэдээлэл буюу хүлээн авагчийн MAC хаягийг уншаад өөрийнх нь мөн үү биш үү гэдгийг тогтоодог байна. 39
  • 40. Switch  Хааб нь дохиог ямар нэг байдлаар “нээж үзэхгүй”, шууд л дамжуулна.  Тэгвэл Switch нь хаабыг бодвол арай “ухаалаг” төхөөрөмж юм. Тиймээс арай илүү үнэтэй байдаг.  Switch ч гэсэн хэд хэдэн компьютерыг нэг цэгт төвлөрүүлэн холбох үүрэгтэй зангилаа төхөөрөмж. Гэхдээ хааб шиг зүгээр л бүх порт руу дохиог хувилж цацахгүй. Харин дохиог шалгаж, хүлээн авагчийнх нь MAC- хаягийг уншаад зөвхөн харгалзах ганц порт руу л дохиог илгээдэг байна. 40
  • 41. Router  Router нь нэг сүлжээг (LAN, WAN) нөгөө сүлжээтэй (LAN, WAN) холбоход хэрэглэгддэг төхөөрөмж.  Ж.нь манай сургуулийн LAN интернетэд холбогдохын тулд router ашиглаж байгаа.  Router буюу маршрутизатор нь хүлээж авсан дохионы илгээгч, хүлээн авагчийн хаяг дээр тулгуурлан дохиог илгээх хамгийн тохиромжит маршрутыг сонгодог байна.  Ө.х. үүнийг гүйцэтгэх алгоритм бүхий програм хангамжийг өөртөө агуулж байдаг. Энэ утгаараа, router бол компьютер юм. Hub, switch-ээс илүү үнэтэй. 41
  • 42. Router 42  Router нь hub, switch-ээс хамаагүй илүү боловсронгуй төхөөрөмж бөгөөд:  Дохиог илгээх тохиромжит замыг сонгоно.  Өөр өөр протоколтой сүлжээнүүдийн хооронд дохиог роүтлэнэ.  Өөр топологитой (Bus, Star, Ring г.м.) сүлжээнүүдийн хооронд дохиог роүтлэнэ.  Дохиог шилэн, коаксиал, utp-stp кабелиар роүтлэнэ.  Иймээс router нь LAN-ийн компьютерын интернет рүү гарах “гарц” (gateway) болж чаддаг.  Гэтэл жирийн hub/switch ингэж чадахгүй. Хэрэв ямар нэг LAN-аас router ашиглалгүйгээр харин hub/switch ашиглан “гадагшаа” хандахыг хүсвэл hub/switch-ээ дахиад өөр нэг компьютерт холбох хэрэгтэй болно. Харин энэ компьютер нь хоёр сүлжээний адаптертай байх бөгөөд нэг нь hub/switch-тэй, харин нөгөө нь интернетэд холбогдсон байх болно.
  • 43. Cables 43  Компьютерын сүлжээнд хэрэглэдэг кабель утсуудыг ерөнхийд нь:  UTP – Бүрхүүлгүй мушгиа багц утсан кабель  STP – Бүрхүүлтэй мушгиа багц утсан кабель  Coaxial - Коаксиаль кабель  Fiber (optic) – Шилэн кабель гэж ангилна.  Одоо байгаа кабелиудаас хамгийн дэвшилтэт нь шилэн буюу оптик кабель. Дамжуулах хурд 100mbps-1gbps. Ашиглагдсан технологи нь дохиог гэрлийн (фотонуудын) урсгал болгож кодлох. Бас өндөр үнэтэй.
  • 44. Интернетэд шууд холбогдсон байдал 44
  • 45. Router ашиглан сүлжээнд холбосон байдал 45
  • 46. Hub эсвэл Switch ашиглан сүлжээнд холбосон байдал 46
  • 47. Телефон утасны шугам ашиглан холбосон байдал 47
  • 48. Wi-Fi технологи ашиглан утасгүй холбосон байдал 48
  • 49. Ашигласан материал, мэдээллийн эх үүсвэр 49  Networking - Computer and Wireless Networking Basics  http://compnetworking.about.com  An Educators Guide to School Networks  http://fcit.usf.edu/Network/default.htm  The Site for Networking Professionals  http://www.firewall.cx/topologies.php  Networking Turorial  http://www.exforsys.com/tutorials/networking.html  Internet Protocol definition from SearchUnifiedCommunications.com  http://searchunifiedcommunications.techtarget.com/sDefinition/0,,s id186_gci214031,00.html  TCP definition from SearchUnifiedCommunications.com  http://searchnetworking.techtarget.com/dictionary/definition/what -is-TCP.html  etc.
  • 50. 50 Төгсөв