SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
Хичээлийн сэдэв: Монгол үндэсний xар идээ
Хичээлийн агуулга:
1.Булгийн ус
2.Худгийн ус
3.Шүүдрийн буюу бороо, цасны ус
4.Рашаан
5.Архи
Хичээлийн зорилго:
Монгол үндэсний хар идээний ангилал, нэршил, хүнс тэжээлийн ач холбогдлын талаар мэдлэг олж авах
,[object Object],Алтай, Хангай, хээр тал, говь нутгийн уул, асга дундаас, хад чулууны ёроолоос, гүвээ, толгой, дэнж, гуу жалга дахь бут сөөг, модны хажуунаас, сэрүү татуулан оргилох булгийн ус нь жинхэнэ рашаан буюу амьд ус юм.
Булгийн ус нь үнэхээр цэнгэг, сэрүү татуулан сэнгэнэх өвөрмөц сайхан үнэр, амттай тэгш сайн чанартай тул цангааг түргэн тайлдаг.
Монголчууд өвөл, зун тасралтгүй ундардаг булгийг “Амьд булаг”, зун ундраад өвөл хөлддөг булгийг “Сөхөрмөл булаг”, гол мөрний ойр хажууд булаглах ундрагыг “Горхи” гэж нэрлэдэг.
Рашаан нь уг булгийг оргилох газрын шим эрдсээс болон сав газраас хамаарч “Хүйтэн” ба “Халуун” гэж байдаг.
Булгийн усны эх ундрал нь өвөрмөц тогтоцтой. Зарим булаг нь хад асганы нүүр ёроолоос ундарч, зарим нь нэлгэр гүн тогтоол усны дундаас боргилдог.
Булгийн усаар могойд хатгуулсан шарх, битүү яр, үл танигдах хавдар, нүдний өвчин зэргийг засдаг. Мөн ес эхэлснээс хойш 81 дэх  хоногийн өглөө эрт босч Амьд булгийн уснаас 1 аягыг ууж усан жилбэнгийн хорыг тайлж, ходоодны шараа арилгадаг.
,[object Object],Хубилай хаан анх өргөн тал хээр, говь цэлгэр нутгийн шимт бэлчээрийг малчин иргэддээ эзэмшүүлэхийн тулд усны судлыг шинжин олж худаг малтуулж ашиглаж эхэлснээс монголчууд худгийн усаар ундаалж, амьдрах орчноо тэлж ирсэн.
Худаг ухаж гаргахдаа ус хаана байгааг олж тогтоох буюу түүний судлыг олох явдал чухал байдаг.
Тухайлбал, уул хэдий өндөр бол ус нь төдий ойр буюу дээр орших, мод бут ургамал арвин, өргөн болох тусам ус нь дээшилж элбэг байх, гуу жалгатай газрын ус их доороос ундрах зэрэг шинж тэмдгээр газар орны тогтоц, ургамлын бүрхүүл буюу хөрс шорооны тогтолцоо, шинж чанараар нь усны судлыг мэргэн олж тогтоодог.
Ухаж гаргасан худгийн ус нь хаш хад чулуунаас ундрагатай бол охь сайн, хадан цагаан цахиур чулуу хадны дотроос ундарвал дээд сайн, жонш чулуунаас гарвал хурмал ужиг өвчин арилгах рашааны шидтэй гэдэг.
Худгийн усны ундармал /өвөл хөлддөггүй/ нь маш сайн, сөхөрмөл /өвөл хөлддөг/ нь муу гэх буюу гүехэн усыг хужиртай, сөхөрмөл, гүн худгийн усыг мөнхийн ундрагатай цэнгэг гэж үздэг.
Шинэ худаг ухаж байгаа үед худгаа хэдэнтээ ширгээн лайдаж, 5-7 тохой ундармал устай болгож, усны чанарыг хамгаалахын тулд голын бөмбөлөгөн чулуу, цахиур чулуу, мөн том талсжсан цэвэр давсыг бага хэмжээгээр ёроолд нь дэвсдэг. Ингэснээр худгийн усыг цэнгэг, тунгалаг, цэвэр ариун болгож, чанарыг нь хадгалуулж чаддаг.
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ач, буянаар хүн төрөлхтөн газрын хэвлийг өрөмдөн хэдэн арав, мөн хэдэн зуун метр гүнээс ундны усаа олборлох чадварыг эзэмшсэн.
Гэвч нэг талаас эх дэлхий маань хязгаарлагдмал нөөцтэй, нөгөө талаас хүн чмалалтгүй хөгжсөн оюун ухаантай хэрнээ хэрэгцээгээ аль болох дээд зэргээр хангахыг ямагт хүсэгч ховдог сэтгэлтэн учир усны гачаалыг шийдэж чадахгүй байна.
,[object Object],Монголчууд шүүдэр буюу тэнгэрийн хурын усыг ариуны дээд гэж өнө эртнээс эрхэмлэн цэвэр цэмцгэр зүйлсийг “Хурын усаар угаасан” гэж зүйрлэдэг.
Цэцэг навчинд буусан шүүдрийн усыг үүр хаяаран гэгээрэх цагаар хураан цуглуулж, зуун өглөө цай бүрж ээждээ бариваас нэгэн шөнө босч хөхүүлсэн ачийг нь хариулдаг гэж хэлцдэг.
Шүүдрийн ус нь байгаль эх өөрийнхөө хууль, зүй тогтлоор нэрж асар ариунаар тунгаагаад буцаан хувилж буулгасан ариуны дээд бөгөөд хүний бие махбодийг элдэв өвчин, шаналалаас ангижруулж анагаадаг.
Ийм учир шүүдрийн усаар ундаан үйлдэж уулгаваас хүний биеийн таван цул эрхтэнийг ариусган тунгалагжуулдаг.
Буцалгаж ариутгасан цагаан ямбуу даавуунд шүүдрийн усыг шингээн цуглуулж авах нь хамгийн хялбар, дөхөм арга бөгөөд үүний тулд хээр тал, уулын цэцэг, ногоон дээр уг даавуугаа дэвсэн шингээн авах, мөн түүн дээр мод, бутны навч мөчрийн шүүдрийг гөвж цуглуулж авдаг.
Хурын усаар цай, хярам чанаж уувал ходоод гэдэсний хямралыг дарж, ходоод, элэг цанхайх, хэхрүүлэх өвчнийг засдаг.
,[object Object],Рашаан нь байгаль эх өөрөө урлаж цогцлоон бүтээсэн, хүн ба амьтныг элдэв өвчин, шаналалаас түргэн эдгэрүүлж анагаан эрүүлжүүлдэг онугой чанарын увидаст эм юм.
Монгол нутагт халуун, хүйтэн, хийжсэн зэрэг маш олон төрлийн дэлхийд ховорт тооцогдох чанартай Рашаан булаг элбэг байдаг.
Эдгээрийг өвөг дээдэс судалж онцгой увдист шинж чанарыг нь маш нарийн судалж тогтоон чухам ямар газрын рашааныг юунд зориулан яаж ууж хэрэглэх талаар уламжлалт мэдлэг ухааныг өвлөн үлдээсэн.
,[object Object],Цагаан сүүнээс “Хар” сархад нэрж чаддаг үндэстэн бол дэлхийд ганцхан монголчууд юм.
Архийг амсан хэрэглэхэд нас, хүйсний болон улирал цагийн ялгааг монголчууд эрт дээр үеэс мөрддөг байсан. Тухайлбал:
“Дөч хүрч дөнгөж амс, Тавь хүрч тавьж уу, Жар хүрч жаргаж уу”  гэсэг ардын уламжлалт сургааль мөрдөгдөж байсан нь тухайн үед зөвхөн эрчүүдэд хамаарч байсан. Ер нь эмэгтэйчүүд архи хүртэх цээртэй, нүгэлт үйлдэл гэж үздэг байсан.
Бидний өвөг дээдэс архи сархад, хоол ундыг ёс төртэй нарийн дэг журамтай хүртдэг байсан нь гадаадынхны анхааралд өртөгдөж тэдний бахархал, гайхлыг төрүүлдэг байсан.
Архи нь идээний дээд гэж хүндлэгдэх мөртөө бас хорио цээртэй идээ юм.

Dund hut in angi  mongol hool lekts 8
Dund hut in angi  mongol hool lekts 8

More Related Content

Similar to Dund hut in angi mongol hool lekts 8

7 angi ingenii bolowsrol
7 angi ingenii bolowsrol7 angi ingenii bolowsrol
7 angi ingenii bolowsrolenhsaran_tsahim

монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшигenkhee lkhagwae

монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшигenkhee lkhagwae

тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудасTsolmonEnkhtuul

монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигManlaibayar Manlai

монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигTsekeel Tsekee

Tsedensodnom
TsedensodnomTsedensodnom
Tsedensodnomsodko27

Tsedensodnom
TsedensodnomTsedensodnom
Tsedensodnomsodko27

Ulamjlalt zan uil
Ulamjlalt zan uilUlamjlalt zan uil
Ulamjlalt zan uilzulalazu

монгол хэл7
монгол хэл7монгол хэл7
монгол хэл7Enhtsetseg125

хүн орчин
хүн орчинхүн орчин
хүн орчинdbolormaa

Similar to Dund hut in angi mongol hool lekts 8 (20)

Эрэн хайх аврах ажиллагаа
Эрэн хайх аврах ажиллагааЭрэн хайх аврах ажиллагаа
Эрэн хайх аврах ажиллагаа

7 angi ingenii bolowsrol
7 angi ingenii bolowsrol7 angi ingenii bolowsrol
7 angi ingenii bolowsrol

монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшиг

монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшиг

тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудас

Sem 1
Sem 1Sem 1
Sem 1

монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшиг

hicheel 7r angi Hicheel 2015 us
hicheel 7r angi Hicheel 2015 ushicheel 7r angi Hicheel 2015 us
hicheel 7r angi Hicheel 2015 us

монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшиг

Tsedensodnom
TsedensodnomTsedensodnom
Tsedensodnom

Tsedensodnom
TsedensodnomTsedensodnom
Tsedensodnom

эх
эхэх
эх

эх
эхэх
эх

эх
эхэх
эх

Lecture 6,7
Lecture 6,7Lecture 6,7
Lecture 6,7

Ulamjlalt zan uil
Ulamjlalt zan uilUlamjlalt zan uil
Ulamjlalt zan uil

монгол хэл7
монгол хэл7монгол хэл7
монгол хэл7

хүн орчин
хүн орчинхүн орчин
хүн орчин

хүн орчин
хүн орчинхүн орчин
хүн орчин

хүн орчин
хүн орчинхүн орчин
хүн орчин

More from Lha Bolorerdene (20)

семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8

Lessons
LessonsLessons
Lessons

Integral1
Integral1Integral1
Integral1

дифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбардифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбар

олон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтолон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалт

семинар
семинарсеминар
семинар

семинар
семинарсеминар
семинар

Os l1
Os l1Os l1
Os l1

Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1

лабораторийн ажилUud
лабораторийн ажилUudлабораторийн ажилUud
лабораторийн ажилUud

L 4
L 4L 4
L 4

L 3
L 3L 3
L 3

L 3
L 3L 3
L 3

Lesson 7
Lesson 7Lesson 7
Lesson 7

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгаа

10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

Dund hut in angi mongol hool lekts 8

• 1.