SlideShare a Scribd company logo
1 of 11
Ухаантай хүн байхгүй юманд шаналахын оронд байгаа юмандаа баясдаг.
Демокрит
Найруулгын төрөл
Хэл бол хүмүүсийн харилцааны хэрэглүүр. Хүмүүс бүхий л амьдралаа ямар нэгэн харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд энэхүү харилцааны үүрэг зорилго нэг нэгнээсээ ялгаатай. Эндээс л найруулгын хэв маяг, төрөл гэсэн ухагдахуун, ойлголт гарч ирнэ.
Найруулгын төрлийн тухай ойлголт шууд бий болчихоогүй, хэл шинжлэлийн ухааны хөгжлийн тодорхой үеийг дамжсаар хөгжиж ирсэн. Найруулгыг эртний Грек, Ромд уран илтгэх ухаан гэж ойлгож, харин эртний Энэтхэгт хэл ярианг чимэглэх хэрэглүүр гэж тодорхойлж байв. Тэгвэл Дундад зууны үеэс найруулгыг уран зохиолтой холбон тайлбарлах болсон байна.
Найруулгын төрлөөр олон эрдэмтэн тухайлбал, Орос, Чех, Америкийн эрдэмтэд А.Х.Востоков, В.В.Виноградов, М.Н.Кожина нар судалгаа хийжээ. Мөн энэ талаар судалгаа хийсэн Б.Ренчин, Я.Цэвэл, Ц.Сүхбаатар, Ш.Гаадамба нарын зэрэг монголын олон судлаач эрдэмтдийг дурдаж болно.
Орчин үеийн найруулга зүйн ухаан гол хоёр судалгааны хүрээг хамарна.
Нэгдүгээрт.      Хэлний найруулгын хэрэглүүр, түүнийг хэрэглэх арга
Хоёрдугаарт. Найруулгын төрөл, өөрөөр хэлбэл хэрэгт гүйцэтгэж буй үүргийг судалдаг юм.
Найруулга зүйн ухааны түүхэнд найруулгыг ангилахдаа янз бүрийн зарчим баримталж байлаа. Өөр өөрөөр ангилж, Жишээ нь: XYIII зууны үеийн Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов: Дээд
Дунд
Доод гэж найруулгыг анх удаа 3 ангилсан байна.
Дээд – бүх нийтийн өргөн хэрэглэдэг үгс
Дунд – бүх хүн ойлгодог боловч бага хэрэглэдэг үгс
Доод – жинхэнэ ярианы хэлний үгсийг багтаажээ.
Нийгэмд хэлний гүйцэтгэх гол үүргийг харилцах, мэдээлэх, нөлөөлөх гэж үздэг. Эдгээр үүргийг гүйцэтгэхийн үүднээс түүхэн хөгжлийн явцад хэлний онцгой ялгаа бүрэлдэн бий болж, хэлбэржин тогтсон нь найруулгын төрөл буюу хэрэг үүрэгт найруулга юм. Сүүлийн үед найруулгын төрлийг ангилж байгаа эрдэмтдийн гол гол саналыг авч үзье. Д.Розенталь, М.Теленкова нар
,[object Object]
Ярианы найруулга гэж ангилсан. Хүснэгтээр харуулбал:Найруулгын төрөл
Ярианы найруулгаБичгийн найруулга
Албан бичгийн найруулгаНийтлэлийн найруулгаШинжлэх ухааны зохиолын найруулга
Уран зохиолын найруулга
гэж ангилаад уран зохиолын найруулга нь бичгийн найруулгад хамаарах боловч бичгийн найруулгын бусад төрөлтэй нэг эгнээнд таарахгүй гэж үзжээ.
Тэгвэл эрдэмтэн В.В.Виноградов:
,[object Object]
Ярианы найруулга                  гэж ангилсан байна.
Уран зохиолын
Эрдэмтэн М.Н.Кожина найруулгын төрлийг аман ба бичгийн хэлбэрээр нь:
Ярианы
Уран зохиолын
Албан бичгийн           гэж ангилсан байна.
Шинжлэх ухааны
Нийтлэлийн
Монголын эрдэмтэн Ш.Гаадамба:

More Related Content

What's hot

найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88

Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлП. Эрдэнэсайхан

монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгаNational University Of Mongolia

хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтAska Ashka

Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаNational of University Mongolia

диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч зааварolziibuyn

соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai

Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньП. Эрдэнэсайхан

найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэсNational University Of Mongolia

Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтGe Go

эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27

холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг jiguurten

Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх ньХуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх ньUmguullin Mongol Umguulugch

Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудJust Burnee

үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралUkos Erised

What's hot (20)

найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл

Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл

Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт

монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулга

хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт

Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга

диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч заавар

даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил

соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд

Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь

өсвөр насны онцлог
өсвөр насны онцлогөсвөр насны онцлог
өсвөр насны онцлог

Chimeg
ChimegChimeg
Chimeg

найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэс

1 new
1 new1 new
1 new

Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголт

эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр

холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг

Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх ньХуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь

Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гарал

Similar to лекц 4

Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалNational University Of Mongolia

Utga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiUtga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiGe Go

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4E-Gazarchin Online University

монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдSainbuyn Baagii

Eshz ba niitelgee 7
Eshz ba niitelgee 7Eshz ba niitelgee 7
Eshz ba niitelgee 7oyunaadorj

Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдNational University Of Mongolia

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-3
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-3"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-3
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-3E-Gazarchin Online University

Lecture 1.
Lecture 1.Lecture 1.
Lecture 1.Ge Go

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1E-Gazarchin Online University

лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,Ge Go

монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл AltantuyaBuyanjargal_b

Monggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toliMonggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toliMongol Times

Similar to лекц 4 (20)

Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал

GLON303-Хичээл 9
GLON303-Хичээл 9GLON303-Хичээл 9
GLON303-Хичээл 9

найруулгын байр ба утга
найруулгын байр ба утганайруулгын байр ба утга
найруулгын байр ба утга

GLON303-Хичээл 7
GLON303-Хичээл 7GLON303-Хичээл 7
GLON303-Хичээл 7

Utga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiUtga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhai

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

OO3
OO3OO3
OO3

OO2
OO2OO2
OO2

монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүд

Eshz ba niitelgee 7
Eshz ba niitelgee 7Eshz ba niitelgee 7
Eshz ba niitelgee 7

Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-3
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-3"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-3
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-3

Lecture 1.
Lecture 1.Lecture 1.
Lecture 1.

Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ

эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,

монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuya

Monggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toliMonggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toli

____4__22.09.27.pptx
____4__22.09.27.pptx____4__22.09.27.pptx
____4__22.09.27.pptx

More from Lha Bolorerdene (20)

семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8

Lessons
LessonsLessons
Lessons

Integral1
Integral1Integral1
Integral1

дифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбардифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбар

олон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтолон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалт

семинар
семинарсеминар
семинар

семинар
семинарсеминар
семинар

Os l1
Os l1Os l1
Os l1

Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1

лабораторийн ажилUud
лабораторийн ажилUudлабораторийн ажилUud
лабораторийн ажилUud

L 4
L 4L 4
L 4

L 3
L 3L 3
L 3

L 3
L 3L 3
L 3

Lesson 7
Lesson 7Lesson 7
Lesson 7

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгаа

10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

Lab 8
Lab 8Lab 8
Lab 8

лекц 4

• 1.
• 2.
• 3. Ярианы найруулга гэж ангилсан байна.
• 5. Эрдэмтэн М.Н.Кожина найруулгын төрлийг аман ба бичгийн хэлбэрээр нь:
• 8. Албан бичгийн гэж ангилсан байна.
• 14. Нийтлэлийн гэж ангилжээ.
• 15.
• 17. Шинжлэх ухааны гэж ангилсан байна.
• 19.
• 20. Шинжлэх ухааны хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг шинжлэх ухааны зохиолын найруулга
• 21. Нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг сонин нийтлэлийн найруулга
• 22. Ахуйн хүрээнд хүмүүсийн өдөр тутмын харилцаанд санал бодлоо солилцоход нь үүрэгтэй ярианы найруулга
• 23. Урлаг, уран зохиолын хүрээнд яруу хэрэглүүр, уран дүрслэлийн үүргийг чухалчилдаг уран зохиолын найруулга гэж ерөнхийд нь хуваадаг.
• 25. Хүний хэл яриа бол даруй тэр хүний дүр төрх, зан чанарын илэрхийлэл болдог. Иймд хэл яриандаа анхаарах нь зөв.
• 26. Зөв яриаг тодорхойлох нэг зүйл бол ярианы найруулга, хэм хэмжээ юм.
• 27. Зөв ярианд танил дотно хүмүүсийн ойр зуурын харилцан ярианаас гадна нийтийн өмнө үг хэлэх, илтгэл, шүүмж тавих хүртэл ордог.
• 28. Хэл ярианд байх ёстой зөв чанарыг найруулга зүйч Ц.Сүхбаатар дараах 10 зүйлээр тогтоожээ. Үүнд:
• 29. Хэл ярианы зөв чанар. Энэ нь үгийн учир утгын хувьд зөв сонгож, хэрэглэх ойлголт юм.
• 30. Хэл ярианы онч чанар. Энэ бол ярьж буй хүн санаагаа оновчтой гаргах гэсэн санаа юм.
• 31. Хэл ярианы тов тодорхой чанар. Энэ нь уг яриаг сонсогч хэн боловч тодорхой ухаж авч чадахуйц байх чанар юм.
• 32. Хэл ярианы учир зүйн уялдаат чанар. Энэ нь уг яриа логик сайтай байна гэсэн үг юм.
• 33. Хэл ярианы эгэл жирийн чанар. Үүнийг уг яриа нэмэр хачиргүй байна гэсэн санаа гэж ойлгож болно.
• 34. Хэл ярианы товч, нягт байх чанар. Энэ нь ач холбогдолгүй давтаж, нуршихгүй чанар
• 35. Хэл ярианы цэвэр ариун чанар. Яриандаа этгээд, бүдүүлэг үг хэллэг, харь үг аль болох хэрэглэхгүй байх.
• 36. Хэл ярианы яруу сайхан, дүрслэг, чанар. Энэ нь сонсогчид сэтгэл хөдлөн хүлээж авахуйцаар дүрслэг сайхан ярих чадвар юм.
• 37. Хэл ярианы сонсголонт, чимэгтэй байх чанар. Энэ нь хүнд сонсголонтой, сэтгэлд нийцтэй байх чанар.
• 38.
• 39. Боловсон яриа буюу утга зохиолын боловсронгуй яриа нь утга зохиолын хэлний хэм хэмжээний дагуу зохиож найруулсан яриаг хэлнэ.
• 40. Аман ярианд хоршил яриа, зөвлөгөө, зарлал, тайлбар зэрэг урьдчилан бичиж бэлтгэдэггүй, чөлөөтэй яриаг оруулдаг.
• 41. Мөн аман бичгийн яриа гэж байдаг. Үүнд:
• 42. Илтгэл, тайлан, лекц, шүүмжлэл зэрэг орно. Аман бичгийн яриа нь найруулгын шинжээрээ аман яриа, бичгийн хэл 2-ын дундын шинжтэй байдаг.
• 45. Өгүүлбэрийн зохион байгуулалт, үг сонголтын хувьд нарийн чанд биш
• 46. Дохио зангаа, сэтгэлийн хөдөлгөөн гэх мэт хэлний бус арга хэрэглүүрийг ашигладаг.
• 47. Ярианы хэл нь өөрийн үгийн сантай. Тэр нь бичгийн хэлнээс ялгардаг. Жишээ нь: “тарган” гэхийг зузаан, булиа, мяраатай гэх мэт. Мөн мал зал, малгай залгай гэх мэт үгс бичгийн хэлэнд бараг ордоггүй.
• 48. Хоршоо үг их хэрэглэдэг.
• 49. Зарим дагавар, нөхцөл идэвхтэй хэрэглэгддэг. Жишээ нь: Үйл үгийн бүрмөсөн үйлдэх байдлын “-ч, -чих”, олноороо үйлдэх байдлын “–цгаа”, сэтгэлийн өнгө аяс илэрхийлэх “–хан” залгавар ярианы хэлэнд идэвхтэй ордог.
• 50.
• 51. Үгийн сангийн онцлогӨөрийн гэсэн үгийн сантайДавтан зэрэгцсэн нийлмэл үг их орно.Өгүүлэхүүнийг туслах үгээр хэлбэржүүлэхЗарим хэвшмэл хэлц ихДуудлагын онцлог маш их (хэлний хэмнэлт, авиазүйн хувирал)Өгүүлбэр зүйн онцлогӨгүүлэгчийнярих чадвар ярих зүйлээ урьдчилан бэлдсэн эсэхээс шалтгаална.Бүрэн бус өгүүлбэр ихтэй.Хэлэх зорилгоор янз бүрДавталт, тоочилт их,
• 53. Албан бичгийн найруулгыг монгол хэлэнд биеэ даасан төрөл болгон үздэг. Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн найруулга гэнэ. Улс, нам, олон нийтийн байгууллагын хооронд, эдгээр байгууллага иргэдийн хоорондын харьцаанд хэрэглэж байгаа тогтоол, зарлиг, тушаал, захирамж, албан даалгавар, удирдамж, протокол, албан тоот, төлөвлөгөө, тайлан, илтгэл, акт, гэрээ, тодорхойлолт, мэдээлэл, хууль дүрэм, заавар, өргөдөл зэргийн хууль эрх, гадаад харьцаа, санхүүгийн баримт бичгийн хэл найруулга хамаарна. Эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн онцлогтой байхын зэрэгцээ нийтлэг шинжтэй байдаг бөгөөд уг шинжээр нь найруулгын нэгэн төрөл болгодог. Албан бичгийн хэл нь утга зохиолын хэлэнд хамаарч, түүний хэм хэмжээг нарийн чанд баримталж байх ёстой.
• 54. Монголчууд албан бичиг үйлдэж, хөтлөх эртний сайхан уламжлалтай билээ. XIII зуунаас ч өмнө албан бичиг хөтөлж, үйлдэж байсан баримт нотолгоо байдаг. XII-XIY зууны үеийн албан баримт бичиг сэлтийг шүүн тунгааж үзэхэд тэр үед мөр тэтгэх, мөрийн хоорондын зайг тааруулах, он цагийг тэмдэглэх, тамга дарах зэрэг нь тогтсон байжээ. Хэл найруулга нь ч тогтсон өөрийн гэсэн онцлогтой дүрэм журамтай болжээ. Ер нь ч монголчууд албан бичгийн найруулгыг ихэд чухалчилж, эрхэмлэн үздэг байжээ. Албан бичгийг үйлдэхдээ тухайн төрийнхөө албан ёсны хэл, үсэг бичгээр бичдэг журамтай байв. Албан бичгийг тогтсон журмын дагуу алдаа мадаггүй үйлдэх ёстой. Тэр бол хууль мэт байв. /Ямар нэг алдаа гаргаж болохгүй гэсэн үг/ (Ялангуяа албан бичгээр харилцах байгууллага, хувь хүний тухай)
• 55. Аль ч нутагт албан бичгийг нийт монголчуудын дагаж мөрдөж байсан бичгийн хэлний үгээр бичих журамтай байв. Ингэснээр олон монголчуудад өөр хоорондоо саадгүй ойлголцдог байв.
• 56. Бичгийн эхийг түүнд мэргэшсэн эх зохиогч түшмэл зохиодог байсан.
• 57. Хуучин албан бичигт харилцагч албан газар, хүмүүсийн дээд, доод ялгааг нарийн тусгадаг байв. Тухайлбал, адил эрхтэй албан газар, хүмүүсийн хооронд харилцах бичгийг “илгээх бичиг”, тухайн байгууллага хүнээс дээд байгууллага, хүнд явуулах бичгийг “өргөх бичиг”, эзэн хаандаа өргөх бичгийг “айлтгах бичиг”, дээд газар, тушаалтнаас доод газар, тушаалтанд явуулах бичгийг “тушаах бичиг” гэх мэтээр найруулдаг байжээ.
• 60. Албан бичгийн найруулгын өөрийн гэсэн хүрээний үгтэй
• 65. Гадаад үгийг нэр томъёоны хүрээнд хэрэглэдэг
• 66. Утга зүйн хувьд захирах, хүсэх баймж илэрсэн
• 68. Утга зохиолын хэлний хэм хэмжээнд захирагддагҮг зүйн онцлог талаас нь авч үзвэл: Жинхэнэ нэр албан бичигт хамгийн олон тохиолддог. Жинхэнэ нэрийг дангаар нь хэрэглэхээс гадна орон нутаг, эдийн засаг, шинжлэх ухаан гэх мэтээр нэрийн хоршоо байдлаар ихээхэн хэрэглэдэг. Үйл үг албан бичигт хэрэглэгдэх тоогоороо жинхэнэ нэрийн дараа орно. АБН-гад задлаг аргаар илэрхийлсэн одоо цагийн хэлбэрийг ихээхэн ашигладаг. Жишээ нь: “үзэж байна, шаардаж байна, дэмжиж байна” гэх мэт. АБН нь үйл үгийн захирах хүсэх хэлбэрийг хэрэглэх талаар онцллог шинжтэй. Зарлиг, тогтоол, тушаалд “-сугай”, уриа уриалгад “-тугай, -гтун” нөхцөл албан бичгийн найруулгад чухал үүрэгтэй. Тооны нэрийг ихэвчлэн тоо хэмжээ, цаг хугацаа, дэс дараа зэрэг тоон мэдээллийг заахад хэрэглэнэ. Албан бичигт буй тоон мэдээлэл тодорхой, барагцаалсан бус байх шаардлагатай учир тойм, тодорхой тооны нэр төдий л тохиолдохгүй.
Утга зүйн онцлогийн хувьд албан бичгийн найруулга сайн, муу болох нь үгийн утгыг оновтой зөв тохируулсан эсэхээс ихээхэн шалтгаалдаг. Бичиг зохиолын нэг хоёр үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгээс түмэн утга цацарч болдог. Үг бүхэн утгатай. Нэг үг хэчнээн ч олон утгыг илэрхийлж болно. Тухайлбал:” МХ-ний товч тайлбар толь”-д авах гэдэг үгийн 60 орчим утгыг тайлбарласан байна. Албан бичигт аливаа үг ихэвчлэн шууд утгаараа орно. Үгийг голдуу жирийн утгаар хэрэглэхээс бус дүрсмэл утгыг голчилдоггүй. Дүрсмэл утга нь юм үзэгдлийг жирийн байдлаас нь гоёчлон дөвийлгөн харуулдаг шинжээрээ уран зохиол зэрэгт уран дүрслэлийн хэрэглүүр болдог бол албан бичигт өөр байдаг. Энэ нь албан бичгийн энгийн бодитой байх гэсэн шаардлагатай холбоотой. Албан бичигт үг шууд утгаараа байдаг. Албан бичгийн найруулгад ойролцоо үгсийн дотроос тухайн бичих зүйлд шаардагдах үгийг сонгон хэрэглэх боловч энэ нь харьцангуй чөлөөтэй байдаггүй. Ойролцоо утгатай үг бүрийг албан бичигт дураараа хэрэглэж болдоггүй онцлогтой. Албан бичигт эсрэг үг цөөнгүй тохиолдох боловч тэдгээрийн ихэнхийг нэр томъёоны шинжтэй үгс эзэлдэг. Тухайлбал, гадаад харилцааны бичигт дайн-энх, гадаад-дотоод, хууль цаазын бичигт эрх-үүрэг, өмгөөлөгч-яллагч, санхүүгийн баримт бичигт орлого-зарлага, өр-авлага гэх мэт зэрэг үгс цөөнгүй тохиолдоно. Ижил үгс нь утга буюу агуулгаараа өөр, дуудлага буюу хэлбэрээрээ адилавтар тул бичиг зохиолд ойролцоо газар орохдоо зааж буй утгаа бүрмөсөн өөрчлөхгүй ч гэсэн утгыг бүрхэгдүүлэх юмуу, хоёрдуулж болзошгүй. Албан бичиг нь унших хүнд хоёрдмол утга санаа төрүүлэхгүй, эргэлцээгүй ойлгогдож байх шаардлагатай бөгөөд чухам үүнээс ижил үгсийг цөөн хэрэглэдэг байна.
Өгүүлбэрзүйн тухайд гэвэл албан бичгийн өгүүлбэрийн ихэнх нь дэлгэрэнгүй байх ба өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүнээс бүтсэн хураангуй өгүүлбэр тун цөөн байдаг. Албан бичигт тухайлбал, хууль, дүрэм, заавар зэрэгт батлах, үгүйсгэх өгүүлбэрийг хэрэглэдэг. Ялангуяа тоочсон өгүүлбэрийг их хэрэглэдгээрээ сонин нийтлэл, уран зохиолын найруулгаас онцлог юм.
Хэлсэн санаагаа зориуд дуусгалгүйгээр өгүүлбэрээ таслан дутуу орхисон (Хэрэв би морьтой болоод завтай явсан бол доо ...Д.Н Хөдөө талын үзэсгэлэн) гм төгс бус өгүүлбэр албан бичгийн найруулгад ордоггүй.
Үгийн сангийн онцлогийн хувьд албан бичгийн үгийн сан өөрийн гэсэн оцлогтой. Аливаа хэлний үгийн санг хэрэглэх хэмжээгээр нь идэвхтэй, идэвхгүй үгийн сан гэж ангилан үздэг бөгөөд албан бичигт идэвхтэй үгийн санд хамаарах үгийн хэрэглэдэг. Ингэснээрээ албан бичиг нийтэд ойлгомжтой байх шаардлага хангадаг. Ямар нэгэн хэлний үгийн санд эзлэх идэвхтэй үг нь идэвхгүй үгээс цөөн байдаг нь эрдэмтдийн хийсэн статистик тооцооогоор батлагдсан. Тэгэхлээр албан бичигт идэвхтэй үгийг хэрэглэдэг тул түүний үгийн сан цөөн үгтэй болох нь мэдээж. Иймээс албан бичигт хэрэглэгдэх үгийн тоо харьцангуй цөөн, давтаж хэрэглэх үгийн тоо олон байдаг. Албан бичигт нэг үгийг олон дахин давтаж хэрэглэж болдог нь түүний найруулгын нэг онцлог юм. Гадаад хэлний үгийг уран зохиолд зохиолын баатрынхаа дүрийг гаргах, түүний хэл ярианы онцлогийг үзүүлэх зорилгоор найруулгын үүргээр хэрэглэдэг бол албан бичигт үл хэрэглэнэ. Нийтэд өргөн тархаагүй, зөвхөн тухайн салбарт хэрэглэгддэг нэр томъёо- мэргэжлийн үг хэллэгийг тэр салбарынх нь албан бчигт хэрэглэж болдог. Этгээд бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялгууны үгийг албан бичигт хэрэглэдэггүй. Түүхэн үг нийт хүнд ойлгомжгүй байдаг тул түүнийг хамаагүй дур зоргоороо хэрэглэвэл албан бичгийн бүх нийтэд ойлгомжтой байх шаардлага зөрчигдөхөд хүрнэ. Иймээс түүхэн үгийг зайлшгүй хэрэглэх болбол тайлбартайгаар хэрэглэдэг.
Эрдэм шинжилгээний найруулга
Шинжлэх ухааны болон эрдэм шинжилгээний найруулгын төрөлд бидэнд байнга үйлчилж байдаг хүний мэдлэгийг дамжуулах гол үүрэг бүхий, шинжлэх ухааны салбараар гарч байгаа өгүүлэл, илтгэл, шүүмж, тэмдэглэл, мэдээлэл, гарын авлага, лекц, семинар, зөвлөмж, сурах бичиг, хичээлийн хөтөлбөр, эрдмийн зэрэг горилсон бүтээлүүд цөм багтана. Шинжлэх ухааны зохиол бүтээлийн нэг гол онцлог нь энэ салбарын ямар нэгэн асуудлыг дэвшүүлж, түүнийгээ батлахын тулд онол практикийг хослуулан, үнэн зөв баримттай, судалгааны шинжтэй, учир шалтгааны нарийн дараалалтай, тухайн мэргэжлийн нэр томъёог түлхүү хэрэглэсэн, нэгтгэн дүгнэсэн байдагт оршино.
Эрдэм шинжилгээний зохиолын зорилго нь:
Мэдээлэх, нөлөөлөх, итгүүлэх 3 байна.
Эрдэм шинжилгээний зохиолын хэл найруулгын үндсэн шинж нь :
1. Учир шалтгааны дараалалтай байх (энэ нь шинжлэх ухааны зохиол доторх  зүйлүүд нарийн дэс дараалалтай, өөр хоорондоо утгын талаар нягт холбоотой, учир зүй сайтай
байх )
2. Тодорхой байх (мэргэжлийн болон нийт хүмүүст ойлгомжтой, тодорхой байх)
3. Оновчтой байх (илэрхийлэх гэсэн санаагаа цөөн үгээр онож өгүүлэх, зохиол доторх ухагдахуун нь нэг утгатай, тэмдэглэж, тэмдэглүүлж буй хоёр зүйл зөрөхгүй, зөрчилгүй байх )
Эрдэм шинжилгээний зохиолын хэл найруулга нь нийт утга зохиолын хэлний хэм хэмжээний дагуу байна. Найруулгын энэ төрөлд учир шалтгааны ухагдахуун, хийсвэр ойлголт, нэр томъёо их ордог нь бусад төрлөөс ялгарах онцлог юм.
Эрдэм шинжилгээний найруулгад баталж нотолж бичсэн зүйл их байдаг.
Нэр томъёо: Энэ бол нийгэм -улс төр,соёл урлаг, үйлдвэр, техник, харилцаа холбоо зэрэг, тодорхой шинжлэх ухааны шинэ ойлголт, ухагдахууныг нэрлэсэн үг ба холбоо үг юм.
Мэргэжлийн үг: Нэг мэргэжлийн буюу нэг төрлийн ажил эрхэлдэг хэсэг бүлэг хүмүүсиийн ажил төрөлэй холбоотой, зөвхөн тэдэнд л нэр томъёоны чанартай хэрэглэгдэх үгийг хэлнэ.
Эрдэм шинжилгээний хэл найруулгыг :
a)     Эрдэм шинжилгээний эх
b)     Эрдэм шинжилгээний хялбаршуулсан эх гэж 2 ангилна.
Гол ялгаа нь:
Эрдэм шинжилгээний зохиол
Судалгааны өгүүлэл, илтгэл, эрдэм шинжилгээний шүүмж, тэмдэглэл, товчлол, зохиолын хураангуй, эрдмийн зэрэг горилсон бүтээл, ганц сэдэвт зохиол багтдаг.
Тухайн шинжлэх ухааны салбарын мэргэжлийн хүмүүст зориулагддаг.
Шинжлэх ухааны нэр томъёо, латин гаралтай үг их орно.
Хэлний яруу хэрэглүүрийг ашигладаггүй бөгөөд үгийг шууд утгаар хэрэглэнэ.
Эрдэм шинжилгээний ихэнх зохиол судалж байгаа зүйлийн
- Онолын үндэслэл
- Судлахын ач холбогдол
-  Судалгаанаас гарах үр дүн
-  Өмнөх эрдэмтдийн судалгааны тойм
- Бусдын санал
-  Өөрийн санал , баталгаа, нотолгоо
-  Дүгнэлт
-  Ашигласан ном хэрэглэгдэхүүн гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг.
Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиол
Эрдэм шинжилгээний сурталчилгааны өгүүлэл, хялбаршуулсан товхимол, нэвтэрхий толь бичиг, сургалт заах аргын зөвлөмж, хичээлийн хөтөлбөр, гарын авлага орно.
Мэргэжлийн хүмүүсээс гадна олон нийтэд зориулагдана.
Энгийн ойлгомжтой байх тул гэр томъёо бага орно.
Шинжлэх ухааны ололт амжилтыг танин мэдүүлэх, үнэнийг ойлгуулахаас гадна ухуулга сурталчилгааны чиглэлтэй, уншигчдад нөлөөлөх нөлөө хүчтэй, итгэл үнэмшилтэй байх тул хэлний яруу хэрэглүүрийг ашиглаж болно.
Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиолд бичлэгийн тогтсон хэв загвар төдий л байдаггүй.
Эрдэм шинжилгээний найруулгын онцлог
Үг зүйн онцлог
-  Ихэнхдээ жинхэнэ нэр зонхилно.
-  Ганц биеийн 1,2-р төлөөний үгийг хэргэлэдэггүй.
-  Хийсвэр нэр үг их.
-  Үгс нь шууд дарааллаар
-  Үйл үг нь одоо цагийн хэлбэрээр ихэвчлэн хэлбэрждэг.
-  Анхааруулах захирах сул үг, аялга үг ордоггүй.
-  Баталсан баймж утгат нөхцөл бүтээвэр элбэг.
Үгийн сангийн онцлог
-  Шинжлэх ухааны дундын үгс байна.
-  Дүрслэх хэрэглүүр утга шилжсэн үг орохгүй.
-  Гадаад үг , латин үг хэллэг
-  Мэргэжлийн үг
-  Үг нэг утгатай, шууд утгаараа байна
Эх цогцолборын онцлог
-  Юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг тайлбарлан тодорхойлсон тоочимж, эргэцүүлэмжийн найруулбарын хэв маяг голлоно
-  Тулгуур үгс олон давтагдана.
Өгүүлбэр зүйн онцлог
-  Шалтгаант ба тодотгол гишүүн өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэр голлоно.
-  Аливаа юмсыг ангилах тодотгох үүрэгтэй хэлхэц их
-  Батлах үгүйсгэх, итгүүлэх зорилготой
-  Тодорхой бус эзэнт ,эзэн биегүй өгүүлбэр элбэг
Найруулгын үндсэн шинж:
1.    Учир шалтгааны зөв дараалалтай байх
2.    Тодорхой оновчтой байх
3.    Үнэн бодит байх
4.    Хийсвэрлэл ба ерөнхийлөл зэрэг болно.