Your SlideShare is downloading. ×
  • Like
Zovlogoo baigal
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Now you can save presentations on your phone or tablet

Available for both IPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply
Published

 

Published in Education , Technology
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
1,484
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
4
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Esee bichih zovlomj - Document Transcript1.Эсээ бичихэд чинь сануулгаАзийн бусад орон англи хэлийг eeрийн хоёрдахь хэлээ болгосон байдаг бeгeeд ерeнхий боловсролын сургуулийн сурагчдыг англи хэлний хичээлээр олсон мэдлэгийнх нь хvрээнд тeрeл бvрийн сэдвээр англиар эсээ бичvvлдэг байна. Нэг хичээлийн жилд нэг сурагч дунджаар 180200 орчим эсээ бичдэг байна. Энэ тохиолдолд багш сурагч бvртэй маш сайн тулж ажиллах бeгeeд тэдний алдаа, оноог хэлж eгдeг байна. Ийнхvv эсээ бичсээр мэргэшсэн сурагчид барууны eндeр хeгжилтэй орны мастер, докторын сургалтад эсээ бичих гэж манай оюутнуудшиг тархиа гашилгаж, цаг заваа vрдэггvй. Энэ нь Монголын сургалтын технологид vгvйлэгдээдбайна.Эсээ муу болох шалтгаанЭсээнд vг илvvдэхVг дутахСул vг их ашиглахТэмдэг нэр, тоонынэр их ашиглахЭртний vг ашиглахVг буруу сонгохНайруулга зvйн алдааСэдвээсээ хэтэрхий хазайхЛогик утга зvй, дэс дарааллын алдаа гаргахЗeв бичих дvрмийн алдаа гаргахЗvйрлэл, ишлэл, уянгын халилыг буруу vед ашиглахМонголоороо сэтгээд англиар бичихХавсарсан нийлмэл eгvvлбэрийн гол ба гишvvн eгvvлбэрийг хооронд нь буруу холбохЭсээний бичсэн санаагаа давтахЭсээнд бичсэн санааг тeгсгeл хэсэгт vл дэмжихХvндэтгэлийн vгийг илvvдvvлэхЭтгээд vг хэллэг ашиглахАнгли хэлний eгvvлбэрийн цагийг буруу ашиглахХэт нуршуу байх гэх мэтДээрх алдаа эндэгдлийг аль болох гаргахгvй байх ёстой.Эсээ бичих аргаАнглиар эсээ бичиж сурахын тулд хамгийн тvрvvнд монгол хэлээ сайн судал. Vvний дараа англи хэлний чадвараа сайжруул. Ингэж чадвал эсээг бичиж сурахад хялбар болно.Эсээ бичих I vе:Эхлэл хэсэгЭнэ хэсэг бол эсээний эхлэл хэсэг юм. Аливаа хvмvvс ялангуяа барууны мастер, докторантурын багш нар энэ хэсгийг илvv анхааралтай уншиж цааш унших эсэхээ шийддэг байна. Энэ хэсэгт эсээний товч агуулга утга санааг аль болох ойлгомжтой, сонирхол татахуйц уншаад баймаар байдлаар тусгаж eг.II vе: Энэ хэсэгт эсээний хамгийн гол гол утга санаа тодорхой тоо баримт, жишээ, уран дvрслэл, зvйрлэлээр илэрхийлж бичих хэрэгтэй. Энэ хэсэг бол тухайн хvний эсээ бичих чадварыг харуулдаг толь юм. eeрeeр хэлбэл, эсээ бичиж сурахад эзэмшсэн бvх чадвар энд туссан байна.III vе: Тeгсгeлийн хэсэгИх биеийн хэсэгт бичсэн зvйлсийг аль болох дэмжиж баталсан eгvvлбэрvvд энэ хэсэгт орсон байна.IV vе: Дvгнэлтийн хэсэг2.Дээр бичсэн vеvдийн талаархи vзэл бодол дvгнэлтээ маш сайн ойлгомжтой, цeeн eгvvлбэрээрилэрхийлнэ. Ийнхvv эсээгээ бичээд дууссаны дараа алдаа гарсан эсэхийг сайн няглах хэрэгтэй.Хэрвээ бичсэн эсээ чинь таны сэтгэлд vл нийцвэл дахин бичих хэрэгтэй.Эссэ бичих агуу бєгєєдсанаанд оромгvй долоон сануулга1.Таны эссэг Олимпийн шvvгчид дvгнэхгvйЭссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бvрт оноогоо хасуулдаг Олимпийнусан сэлэлт, эсвэл уран гимнастикийн vзvvлбэр биш.Эссэг гартаа улаан vзэг барьсан харгис шvvгч бус, сэтгэл догдлуулсанмэдээллийг хvлээж буй багш профессор уншина. Энэ хvн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дvгнэлт хийх бєгєєд бvр ихдээ “энэ залуу надад vнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.2.Танд нэг гоц санаа байх ёстойЭнэ нь эхний зєвлєгєєнєєс урган гарна. Эссэг уншигч хvн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд машхурдан уншдаг. Иймт та мянга тvмэнтээ таарах /бєх барилдах нь намайг анхаарлаа тєвлєрvvлэхэд сургасан, эмээгийн vхлээс болж сарнай vнэртдэг болсон, би бусдад тус хvргэхийг хvсдэг учраас эхлээд єєртєє туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой vнэлгээ авахгvй л болов уу.Vнэндээ, дэвшvvлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.3.Гол санаа тань єєриймсєг бєгєєд нvсэр биш байх ёстой“Том сэдэв”ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хvний ерєнхий зан тєрх гэх мэт илэрхий нvсэр гарчигаас гадна “ёс суртахуун”аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Єєрийн гэсэн, агуулга тєгєлдєр, анхны санаагаа хадгалсан байвалсанаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хєндєн ярих гэж байгаа бол санаанд оромгvй, євєрмєц бєгєєд єєртєє тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.Амжилтгvй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань vгvй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгvй, єгєємєр хvн байсныг дурсан санасан.Арай илvv хувилбар: Нагац ах Харриг нас барах vед
  • 2. эцэг, эх маань надад анх нас бие гvйцсэн хvн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсанба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхvv гунигт мэдээг дуулгасан юм.Сануулга: Зєв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шvv дээ/, таны тухай єрнєх ёстой. Иймд та аль болох тодорхой хvрээнд єєрийн тухай єгvvлэн бичвэл зохино. Ийнхvv бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон єсєн дэвших тэмvvлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” єгvvлэгдэхvvн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны єсєн хєгжих хvсэл тэмvvлэл, чадвар дэвшлийн тухай юм.4.Vлгэр1: Сул чєлєєтэй бай, бvv тэвдБагш профессорууд танд олонтаа зєвлєхболовч та ямарч дасгал, сургуулалтгvй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жvжигчин адил балмагдана. Ер нь зурах, жvжиглэх нь хvн бvр хийж чадах зvйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгvйгээр барахгvй ажил. Бичих ч бас vvнтэй мєн адил. Та єєртєє итгэлтэй болсон нєхцєлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хvнээс зєвлєгєє авсаны дараа л сая сэтгэл єег болно гэсэн vг.5.Vлгэр2: Сул чєлєєтэй бай, бvv тэвдТа єєрєє чухам хэн бэ? Бид єєрсдєєбие хvний хувьд олон тєлєєлєл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бvлийн хувьд нэг, найз нєхдийн хувьд нэг, албан ёсны vйл явдалд нэг, мєн ганцаардсан vедээ бас нэг єєр бие хvн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroidаар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илvvд vзэх бол. Та3.стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дvрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хvрэхэд хамгийн дєхємтэй Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хvн гэдгийг харуулах дvрийг сонгоно гэсэн vг юм.6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол тvvнийгээ гээж болохгvйЯмар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл тєрvvлэхvйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хvсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. єсвєр насныхны зовинол, ичгvvргvй явдлууд багш хvнд тун залхмаар байдаг тул vvнээс зайлсхийх хэрэгтэй.Та ямар нэг зvйлд сэтгэл татагддаг бол тэрхvv сэтгэл, итгэл vнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дvvдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мєн л хошигнол, сонирхолтой яриа, тvvх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр єєрийн тухай аливаа чухал мэдээллийг хvргэж чадвал багшид vнэлэгдэх боломж тань тєдийчинээ нэмэгдэнэ.7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр vр нєлєєтэй хийгээд чамирхуу хэрэгсэлХарилцан яриа, ишлэл Таарууханхувилбар: Миний тєгєлдєр хуурын багш, хатагтай Фон Крабб зєвхєн тєгєлдєр хуур тоглохыг заагаад зогсохгvй амьдралд хэрэгтэй олон зєвлєгєєг хичээлээрээ єгсєн юм. Тvvний англи хэл нэг ихсайнгvй бєгєєд байгаа байдал нь хуучинсаг боловч би тvvнийг vргэлж санах болно. Илvv хувилбар: “Алекс, чамайг тєгєлдєр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хvмvvсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зєв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бvр анхныхаа єдєр л тvvний араас єєр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бємбєг” гэж дуудахгvй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч тvvнийг хvндэтгэж бас эмээдэг байсан. Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан єгvvлбэл утга тєгс болж vл чадна. Хоёр дахь бичилт тvvний дутагдал биш, иш татсан зvйлээр илvv байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт єгч, тvvний талаар аятайхан сэтгэгдэл тєрvvлж байна. Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц тvлхvvр нь юм. Танд илvv хувилбар хэмээх гарын авлагын адил бичих ньамаргvй. Vvнийг их сургуулийн профессорууд ч тэр бvр чаддаггvй. Гагцхvv ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дvрийн vгийг олж иш татвал єєрт тань тустай. Жишээ: Эдгээр єгvvлбэрийн альнь илvv вэ?А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нєгєє хэсэгт нь томоохон эдлэн газар бvхий байшингуудтай том хотын захын нэгэн дvvрэгт суудаг. Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн vзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бvхий Линколны эдлэнд амьдардаг.Сануулга: Хоёр єгvvлбэрийн Б нь арай илvvбайна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагvй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пvvст ажилдаг” гэж бvv бич. Vvнийхээ оро
  • 3. нд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр. Мэдээж аливааг хэт дэлгэрvvлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишvvнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгvймэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.Кембрижийн Их Сургуулийн эссэн vйлчилгээний албаны заавраас.ЭССЕ бичих (эссэ) бол бодитой шалтгаан бүхийаль нэг асуудлын талаар бясалгаж төсөөлсөн хувийн дүгнэлт сэтгэгдлээ өөрийнүгээр чөлөөтэй илэрхийлсэн задгай зохиомжтой, уран яруу хэллэгтэй бага хэмжээнийэргэцүүлэл, найруулан бичлэг, бодомжийн4.таталбар, зохиол юм. ЭССЕ гэдэг нь "оролдлого, найруулал, тойм таталбар" гэсэн утгатай франц үг. Оюунлаг хүний бие даасан сэтгэхүй, танин мэдэхүйн чадамж цар хүрээний чадавх, бололцооны чухамхүү шалгуур нь ЭССЕ. Эсээ бол оюун ухааны чөлөөт эрэл хайгуулыг олон өнцгөөснь цэцэн задгай ухаанаар илэрхийлсэн хэлбэр юм. Эсээний онцлог нь уран нийтлэл, уран зохиолын амьд дүрслэг, оновчтой яруу сонсголонт хэл найруулгаар, гүн ухааны бодрол, бясалгал, бодол эгрэцүүлэмж оруулж, судалгаа шинжилгээний дүгнэлт таамаглал дэвшүүлж, төрөлбүрийн сэдвээр баримтуран сайхныг шүтэлцүүлэн бичдэг гэжсудлаач Д.Баттогтох бичсэн байдаг. ЭСЭЭГ ЯЭЖ бичих ВЭ? Асуудал дээрээ тогтож сэдвээ сонгох, эргэцүүлж бодох, төлөвлөх, судлах, бичих, шалгах, бичсэнээ төгс болгон сайжруулах гэсэнүе шаттайгаар бичнэ. Эсээ нь дараах бүтэцтэй байдаг: Оршил: Тухайн сэдвйг сонгосон үндэслэл,мөн чанар, өөрийн бодол зорилго, түлхүүр нэр томъёонд өгсөн товч тодорхойлолт байна. Үндсэн хэсэг: Цуглуулсан материал (үзэл бодол, загвар, баримт) дээрээ үндэслэн сэдвийнүндэслэл, аргумент (учирлал), баримтыг нээн харуулах. Тухайн сэдвээр гаргасан дүншинжилгээ, нотлох няцаах үндэслэл, шалтгаан, өөрийн байр суурийг үндсэн агуулгаболгон харуулна. Логикийн хувьд тодорхой үндэслэхийн тулд аргументийг тодорхойжижиг хэсэг,гарчиг байдлаар оруулж болно. Дүгнэлт: Өөрийн дэвшүүлсэн санаа, гаргасан үндэслэлийг маш товч байдлаар ерөнхийд нь дүгнэнэ. Ямар Эсээг сайн эсээ гэх вэ?. Эсээг үнэлэх үндсэн шалгуур нь: 1. Алив эсээний чанар нь а.Сэдвийн сонголт, түүний дагуу баримт материалын бүрдэлт Боловсруулалтын чанар (бүтэц, дараалал, шалтгаан) в. Үндэслэл (аргументация) гэсэн хоорондоо холбоотой гурван хэсгээс хамаарна 2.Тодорхой, ойлгомжтой байх (оршил, бүтэц зохиомж, логик холбоо,хэл найруулга) З.Агуулга, онолын мэдлэгийн уялдаатай байх (мэдлэгийн асуудалд тулгуурласанбайдал, жишээ баримт, нотолгоо, гол санааг тусгасан, авсан ишлэл) 4.Бүтээлч шүүмжлэлтэй хандсан санаа агуулсан байх. (Гол санаануудыг гаргаж өөр хооронд нь сөргүүлж тавьсан байдал, хувийн бодол, өвөрмөц санаа туссан, асуудал дэвшүүлсэн, дүгнэлт гаргасан байдал) Сайн бичсэн эсээнээс эзэмшсэн мэдлэг дээрээ тулгуурлан тодорхой асуудлаар бичигчийн өөрийн байр сууриаилэрхийлж нотлох, эсвэл няцаах, бие даасан бүтээлч үндэслэл гаргах чадвар харагддаг. Бүтэц, логик дэс дараалал сайтай, агуулга үндэслэл нь бүрэн гарсан, дэвшүүлсэн үндсэн санаагаа өөрийн үнэн, хатуу, уран гоё хурц үгээр товч тодорхойлсон, нотолгоо, няцаалт, ишлэлийг оновчтой хийсэн, шинжилгээ, сэтгэл зүрхэнд удтал хоногших содон гүнзгий мэргэн санаа дүгнэлттэй, уран дүрслэл, уншицтай амьд хэл найруулгатай бол сайн эссе болно. Эсээний агуулгаас бичигчийн мэдлэгийн цар хүрээ, бүтээлч хандлага бүрэн харагддаг учир гадаадын томоохон сургууль, олон улсын байгууллагууд ЭССЕ бичүүлж шалгаруулалт хийдэг. зөвлөгөө 1. Өглөө болгон босоод хүүхдүүдтэйгээ инээмсэглэн “Сайхан амарсан уу миний сайхан хүү минь” гэж мэндлэн үнсэж байна. Ингэснээрээ таны хүүхэд хүнд сайхан үг хэлж сурна. 2. Оройн хоолоо идэхдээ ширээгээ тойрч суун хүүхдүүдийнхээ өдөр яаж өнгөрсөн тухай ярьж тэднийг анхааралтай сонсож сууна. Ингэснээрээ таны хүү гэр бүлийн нэг гишүүн гэж өөрийгөө мэдэрээс гадна нэгэнт бүх зүйлээ багаасаа яриад сурчихсан болхоор шилжилтийн
  • 4. насандаа ч гэсэн төвөггүй бүх зүйлээ таньд ярьж байх болно. 3. Хичээлээ хий гэж үглэх хэрэггүй. Харин гэдсэнд байхаас нь л эхлэн өдөрт 10 мин ном уншиж өгч байна. Ингэснээр таны хүү номонд дуртай болж, бусдаас илүү ухаантай хүүхэд болно. Та өөрөө ч гэсэн нэг сэдэв сонгон авч өдөрт 30 мин ном уншиж байвал жилийн дараа та энэ сэвдээр мэргэшинэ шүү дээ. 4. Хүүхэддээ амалсан амлалттаа заавал биелүүлж байна. Ингэснээр таны хүү хүнд хэлсэн бүхнээ биелүүлж байх ёстой гэсэн хүмүүжил олж авна. 5. Хүүхдээ гараараа хэзээ ч бүү зодож бай, харин модон хусуураар гарыг нь зөөлхөн цохиж бай. Ингэсэ... [дэлгэрэнгүй Бие даалтын даалгавар 10-р анги 1. Цагт нэрийн нөхцөлийг нэрлээд утга үүргийг тайлбарла 2. Албан бичгийн найруулга гэж юу вэ? 3. Тусах үйл үг гэж юу вэ? 4. Хүүрнэмж гэж юу вэ? 5. Сонин нийтлэлийн найруулга гэж юу вэ? 6.Захын дэлгэрүүлэгч гишүүн гэж юу вэ? 7. Үгийн утгын зүйлчлэл 8. Бүхэлзүйжсэн холбоо үг 9. Утгазүйжсэн холбоо үг 10. Найрах хамжих арга гэж юу вэ? Монгол зар сурталчилгааны хэлний тухай асуудалдГарчиг: Монгол зар сурталчилгааныхэлний тухай асуудалдХүний нийгэм болоод хэл хоорондын харилцааг судалдаг хэлшинжлэлийн салбарухааныг нийгэм хэлшинжлэл гэдэг. Энэ ухаан нь асар өргөн хүрээтэй, хүнийнийгмийн арьс өнгө, гарал үүсэл, нийгмийн анги давхарга, хүйс, институтийгхамардаг бөгөөд хүний хэлний өөрчлөлт, хувирал хэрхэн явагдаж байгааг судлахзорилготой байдаг.Бид монгол хэлийг нийгэм хэлшинжлэлийн талаас судлах зорилгоор “тусгайзориулалтын хэл” буюу “language for special purposes” болох зар сурталчилгааныхэл найруулга, жүжгийн хэл найруулга, шинжлэх ухааны хэл найруулга, хошиншогийн хэл найруулга, мэдээлэл, технологийн хэл найруулга, хэвлэл мэдээллийнхэл найруулга, хуулийн хэл найруулга, улс төрийн хэл найруулга, спортын хэлнайруулга, эмнэлгийн хэл найруулга, зүйр цэцэн үгийн хэл найруулга, телевизийнхэл найруулгыг судлах зорилгоор эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж эхлээдбайна.Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди “Бүх нийтээр бичигтэн болохНҮБ-ын 10 жил”-ийн арга хэмжээний үеэр манай нийт багш нар, эрдэмтэн мэргэд,судлаачдад “Монгол хэлнийхээ яруу сонсголонт, гүн утгат сонгомол онцлогийг
  • 5. судлан баяжуулж “чихнүү чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээрээ “ганданбууршгүй бүтээл туурвиж, уран зохиол, сэтгүүл зүй, хэл шинжлэлээ хөгжүүлэнзохион бүтээх, хэвлэл мэдээллийн хэл найруулгыг болор мэт тунгалаг байлгахынтөлөө үзгээ хурцалж, үгээ билүүдэн, болхи бүдүүлэг, буруу хазгай үг хэллэгээс олоннийтийн хэвлэл мэдээллийн талбар, дэлгэцийг ариутгаж, “өсөхөөс сурсан үндэснийхэл мартаж болшгүй соёлоо” мандуулахыг”[1] уриалсан билээ.Харин энэ үгүүлэлд зар сурталчилгааны хэл гэж юу болох, монгол хэлэнд хэрхэнхөгжиж байгаа талаар цухас боловч дурдахыг зорьлоо. Зар сурталчилгааны хэлнийтухай ярихын өмнө зар сурталчилгаа гэдэг ойлголтыг товч боловч тайлбарлаххэрэгтэй болов уу.Монгол зар сурталчилгааны хэлний талаар одоогоор судалсан хүн ховор байна.Монгол зар сурталчилгааны хэл найруулгын асуудал бол монгол хэлнийнайруулгын төрөлд нэгэн чухал бүрдэл хэсэг байх ёстой гэж үзэж байна.Зар сурталчилгаа буюу англи хэлний advertisement / advertising гэдэг үг нь хандах,чиглэх гэсэн утгатай латин үгээс гаралтай аж. Зар сурталчилгаа буюу реклам гэдэгойлголт бол сонголт хийх, сонголт хийлгүүлэх гэсэн ухагдахуунтай холбоотой.Сонголт хийх хүний өмнө хоёроос доошгүй юм байж байж сонгох тухай асуудалгарна. Сонголт хийгч, сонголт хийлгүүлэгч хоёрын эрх ашиг үүсэх ба эндээссонголт хийлгүүлэгч нь олон учир өрсөлдөөн бий болно. Чухам ийм өрсөлдөөнийүед зар сурталчилгаа жинхэнэ утгаараа үйлчлэх юм. Сонгох шаардлагагүй үед зарсурталчилгаа хэрэггүй. Тухайлбал, социалист тогтолцооны үед буюу 1990-ээдоноос өмнө бидэнд үндсэндээ зар сурталчилгаа байсангүй. “Орон бүхнийпролетари нар нэгдэгтүн”, “Малаа таван төрөл дээр нь өсгөе”,”Арвин ургацхураая”, “Сурлагын өндөр амжилт гаргацгаая”, “Бүх ард түмний спартакиададамжилттай оролцоцгооё” гэх мэт уриалсан дуудсан утгатай хэдэн лозунг эс тооцволзар сурталчилгаа, өрсөлдөөн үндсэндээ байгаагүй.Монгол Улс 2002 оны 5 дугаар сараас “Зар сурталчилгааны тухай хууль”-тай болж“Зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ,төсөл, үйл ажиллагаа (цаашид бүтээгдэхүүн гэх) –ны зах зээлийн эргэлтийгнэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийнхэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг”[2] хэлнэгэжээ.Үнэхээр зар сурталчилгаа бол нэг талаас хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцэхёстой мэдээлэл, нөгөө талаас өрсөлдөх зах зээлийг нэмэгдүүлэх хэрэгсэл юм. Зарсурталчилгааны талаар хэд хэдэн зарчим байдаг. Үүний зарим нь хэлтэй холбоотой,зарим нь шууд холбоогүй. Тухайлбал, зар сурталчилгааны хэл нь маш тодорхой,товч, ойлгомжтой, маш богино хугацаанд хүний оюун санаанд бууж чадах, хүнийанхаарал татаж чадах, үнэн, хэт шинэ биш, гудамжны биш байх шаардлагатай.Тухайлбал гудамжны том самбарын бичвэр нь жолоо барьж яваа хүн 3 секундэдуншиж амжих боломжтой байх ёстой гэнэ.Өөрөөр хэлбэл зар сурталчилгааны хэл бол товч тодорхой, ойлгомжтой, хүнийанхаарлыг татах чадвартай мэдээллийн хамгийн хураангуй хэлбэр байх ёстой. Зарсурталчилгаа хэдий чинээ үнэнд ойр байна, төдий чинээ ашиг олох магадлал өндөрбайдаг аж. Хэрэв чи худлаа хэлэх юм бол чи дахиад тэдэнд хэзээ ч хэрэг болохгүйгэж үздэг аж. Абрахам Линколн хэлэхдээ, “Та бүх хүнийг зарим үед хуурч чадна,зарим хүнийг үргэлж хуурч чадна, харин бүх хүнийг дандаа хуурна гэж байхгүй[3]”гэжээ.Зар сурталчилгааны хэл нь ерөнхийдөө магтсан, сайшаасан эерэг хандлагатай, илэндалангүй, тухайн бүтээгдэхүүний өвөрмөц байдлыг тодотгосон байх ёстой. Үг нь
  • 6. ихэвчлэн хурц, тод, бодитой байхаас гадна шилжсэн утгатай, дүрслэлээрилэрхийлсэн байж болох юм. Мөн дуу, хөг, аялга зэрэг авиан зүйн боломжуудыгашиглах боломжтой. Аливаа хэлний хэлзүйн тодорхой бус хэлбэрийг их хэрэглэсэнбайдаг. Тухайлбал, Х –ээс илүү юу ч байхгүй гэж хэлж байгаа боловч Х нь юунаасилүүг нь хэзээ ч хэлдэггүй нь зар сурталчилгааны хэлний онцлог юм. Зарсурталчилгааны хэлэнд нөлөөлдөг өөр нэг зүйл бол үсгийн хэв буюу фонт байдаг.Дүрс буюу хэв нь анхаарал татах нэг гол зүйл болдог. “Хүмүүс зургийг бичвэрээссалгаж хардаггүйтэй адилхан бичвэрийг зургаас салгаж хардаггүй. Өөрөөр хэлбэлбичиг нь дүрс бүтэх нөхцөл болдог гэсэн үг”[4].Зах зээлийн гол хөдөлгөгч хүч нь цэвэр өрсөлдөөн байдаг учраас өрсөлдөөндөөрийгөө илэрхийлэх, ойлгуулах, өөрийнхээ зах зээлийг олж авах ганц хэрэглүүр ньзар сурталчилгаа байдаг. Харин зар сурталчилгааны амин сүнс нь сэтгэлгээ, хэлхоёр байдаг аж. Зар сурталчилгааны гол зорилго бол бараа, бүтээгдэхүүнийг зарах,борлуулах зах зээлийг олох билээ. Зар сурталчилгааг бид өнөөдөр гадаа гудамжинд,дэлгүүрт, сонин хэвлэлээс, радио, телевизээр сонсож, үзэж байгаа. Тоолбол хэдэнзуу хүрнэ, өдөр ирэх бүр энэ тоо улам ихсэж, нэмэгдэж байгаа.Зар сурталчилгааг тусгай цаасаар, хаяг адресаар, ил захидлаар, тараах материалаар,каталогоор, наалт, баглаа боодлоор, үнийн хавчуургаар, тасалбар, тэмцээнуралдааны хувцас, хэрэглэлээр гэх мэт маш олон зүйл дээр хийж болдог. Манайулсад ч энэ хэлбэрүүд аль хэдийн бий болжээ. Мөн дээрх нүдээр үзэх хэлбэрээсгадна чихээр сонсох хэлбэр болох уриа лоозон, дуу чимээ, гудамжны чимээ,шуугиан, зэрэг радио телевизийн зар сурталчилгааны хэлбэрүүд байж болдог юмбайна.Хэдийгээр зар сурталчилгаа нь ихэнхидээ худалдаа, үйлчилгээний чиглэлзорилготой байдаг боловч хэл шинжээчид доорхи дөрвөн зүйлд хуваадаг аж. Үүнд,худалдааны зар сурталчилгаа буюу trade advertising, жижгэлэнгийн зарсурталчилгаа буюу retail advertising, нэр хүндийн зар сурталчилгаа буюу prestigeadvertising, мэдээллийн зар сурталчилгаа буюу classified advertising[5] гэж дөрөвангилжээ. Энэ бол эцсийн эцэст тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн үйлажиллагааны байдлаар нь ангилсан хэрэг.Бид энд дээрх ангилалд таарах монгол зар сурталчилгааны үг хэллэгийн авч үзье.Тухайлбал, худалдааны зар сурталчилгаанд, өөрийнхөө үндсэн бүтээгдэхүүнийгборлуулж, зарж худалддаг үйлчилгээний компани, аж ахуйн нэгж, байгууллагуудорно. Үүнд, “Эргэлзэх хэрэггүй бидэнд итгэ” Авзага Трейд ХХК, “Европ стандарт,шилдэг чанар” Алтай констракшн ХХК, “Таны хүсэл мөрөөдөл, бидний хүсэлмөрөөдөл” Ооранж Таун, “Алсын хараатай амьдарцгаая” Спирт бал бурам ХХК,“Гоёо ямагт нэг алхамын өмнө”, Тэмээний ноос ХХК, “Баталгаат хүнс биднийхэрэглээ” Улаанбаатар гурил ХХК,Жижиглэнгийн зар сурталчилгаанд, дотоодын болон гадаадын томоохонкомпаниудын төлөөлөгч, борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагуудын зарсурталчилгааны үг, хэллэг, уриа орно. Үүнд: “Эрч хүч – эдийн засгийн хэмнэлт”Бриж групп, “Шинэ бараа, шилдэг сонголт” Марко ХХК, “Мөрөөдлийн тансагорчин Мишээл төвөөс” Мишээл төв, “Эрхэмсэг оршихуй энгийнээс” Хөгжил ТрэйдХХК, “Ирээд, унаад, харьцуулаад үз” Дако ХХК, “Баталгаат эм, таны эрүүл мэнд”Тун Эрдэнэ Фарм ХХК, “Бид танд эрүүл мэнд, цог жавхлан, мөнхийн залуу насбэлэглэнэ” Цоглог төв, “Сэтгэл баясгасан үйлчилгээг та зөвхөн Gold-оос мэдрэхболно” Гоулд ресторан, “Сарабол танд баяр баясгалан бэлэглэх болно” Сараболресторан, “Бид энд тухлав, зоог барив, бидний салшгүй орчин” Делхи Дарбер гэхмэт.
  • 7. Нэр хүндийн зар сурталчилгаанд улс төрийн намууд, банкууд, хадгаламж зээлийнхоршоод, даатгалын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, сургууль, сургалтынтөвүүдийн уриа, ишлэл, зар сурталчилгааны үг, хэллэг багтана. Жишээ нь: “Танытөлөө, Тантай хамт” МАХН, “Өнөөдрийн дарамтыг хална, өрх гэрийг тэтгэнэ” Эхорон ардчилал эвсэл, “Бид боломж олгоно, та бүтээж чадна” БННам, “Танд ойрхон,Түмэнд итгэлтэй” ХААН Банк, “Итгэл, хөгжил” Эрэл Банк, “Таны амжилт, биднийзорилго Капитрон банк, “Харилцагч бүрийн төлөө” Монгол шуудан банк, “Бид цагхугацааны эргэлтэд таны итгэлийг алдахгүй” Анод Банк, “Хөгжил дэвшилдхамтдаа” Худалдаа Хөгжлийн Банк, “Ард түмний банк” Анод Банк, ““Биднийнайдвартай үйлчилгээ Таны итгэлийг төрүүлнэ”, “Сайхан амьдралыг хүн бүрт...”Гүүд Лайф ХЗХ, “Нэг зоос 1000 зоосны ... үндэс” Азийн Хөгжлийн Сан ХЗХ,“Бидний дэмжлэг танд, таны итгэл бидэнд” Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан,“Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэцгээе” Ачит Финанс ХЗХ, “Шуурхай, боловсон,найрсаг” Баян-Өндөр сан ХЗХ, “Зорь, итгэ, бүтээ” ЗИБ ХЗХ, “Итгэл найдвар-ололтамжилтын үндэс” Төв Азийн Хөрөнгө оруулалт, ХЗХ, “Итгэлцэл – бизнесийнамжилт” Кредит Лизинг ХЗХ, “Өнөөдрийн хуримтлал – ирээдүйн баталгаа” Хонгорсан, “Та дэвж, бид дэмжье” Дэвж сан, “Мянга сонсохоор нэг үз” Абсолют төв,“Мэдлэг бол эрч хүч” Планет Менежмент ХХК, “Хэлтэй бол хөлтэй, бас мөнгөтэй”Олон Улсын хэлний төв, “Чингис хааны хэл – Монгол хэл” Олон Улсын МонголСудлалын Сургууль,Мэдээллийн зар сурталчилгаанд, хэвлэлийн компани, сонин хэвлэл, зэрэг компани,аж ахуйн нэгжийн зар сурталчилгаа багтана. Үүнд: “Итгэл, зүтгэл, итгэл найдвар...”Сод Пресс, “Таны шинэ сонголт” Нано ХХК, “Сална гэж үгүй...” Баян монголКапитал, “Бидний уриа бусдаас хямд” Өнгөт хэвлэх үйлдвэр, “Бага төлж, их ярья”Статус Ком, “Интернетийн ертөнцийг тантай холбоё” Скай Линк ХХК, “Ирээдүйншийдлийг өнөөдөр” Интерактив ХХК, “Таны жаргалтай дурсамж”, “Дижиталтехнологи амьдралын шинэ өнгө” Фужи фильм, “Таны дуртай хөгжим, таны клубт”Ривэр Саундс, “Тэнгэр хол, газар хатуу цагт ... Танд ойрхон” Монгол даатгал,Даатгагдсан хадгаламж, даатгагдсан ирээдүй” Улаанбаатар хотын банк, “Аз таныгарт” Лото, “Даатгуулчихлаа” Ард даатгал ХХК гэх зэрэг болно.Дээрх зар сурталчилгааны үг, хэллэгээс үзвэл эдгээр үг, хэллэг нь тухайнбайгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үйлчилгээний мөн чанарыгхаруулсан харьцангуй тогтвортой шинжтэй боловч бас хөдлөнгө байгаа ньтодорхой байна. Мөн аливаа хэлний зар сурталчилгааны хэлэнд илүү иххэрэглэгддэг, давтамж ихтэй үг, хэллэгүүд байдаг аж. Тухайлбал английнтелевизийн зар сурталчилгаанд хамгийн их ордог 20 үгэнд new, good, better, best,free, fresh, delicious, full, sure, clean, wonderful, special, crisp, fine, big, great, real, easy,bright, extra, safe, rich зэрэг тэмдэг нэр, make, get, give, have, see, buy, come, go,know, keep, look, need, love, use, feel, like, choose, take, start, taste[6] зэрэг үйл үгсмаш их хэрэглэгддэг гэнэ. Дээрх монгол үг, хэллэгээс харвал мөн халах, тэтгэх,шийдэх, дэмжих, туслах, хамтрах, холбох, нэгдэх зэрэг үйл үг, итгэл, найдвар,хөгжил, дэвшил, амжилт, бүтээл, зүтгэл, хүч гэх зэрэг нэр үгс, таны төлөө, итгэлнайдвар, хөгжил дэвшил, амжилт бүтээл, шинэ сонголт, найдвар, итгэл зүтгэл, эрчхүч, гэсэн ойролцоо утгатай хоршоо үгүүд олон давтамжтай хэрэглэгдэж байгаа ньаливаа хэлний зар сурталчилгааны эцсийн зорилго нэг байдаг гэдгийг батална.Монгол хэлний зар сурталчилгааны хэлийг ажиглахад найруулгын үндсэн алдааболох “баримтын, логикийн, хэлзүйн, гоо зүйн, үг буруу сонгосон, үг илүүдсэн, үгдутсан, яруу хэрэглүүр оновчгүй сонгосон, нэг үгийг давтсан, үгийн өнгө аягажсан”[7] найруулга зүйн үндсэн алдаанууд байнга гаргаж байна. Энэ удаа бид тэр
  • 8. болгоныг шүүн хэлэлцсэнгүй. Энэ нь өнөөдөр зар сурталчилгааны хэл найруулгыгдагнан хийдэг мэргэжлийн байгууллага байхгүйтэй холбоотой байж болох юм.Тийм учраас одоо МУИС, БИС-ийн болон бусад их дээд сургуулийн монгол хэлнийангид сурч байгаа оюутнуудын нэг төрлийн шинэ ажлын орон зай энд байгаагэдгийг оюутан, багш нар ойлгож, анзаарч сургалтын төлөвлөгөө, хичээлийнагуулгад зарим өөрчлөлт оруулахад болохгүй гэх газаргүй.Монгол Улсад зар сурталчилгаа ихэнхи нь төрөлх монгол хэлээрээ явж байгааболовч зарим гадаадын компаниуд өөрсдийн байгууллага, аж ахуйн нэгжийн заррекламыг монгол улсын нутаг дэвсгэрт англи хэлээр явуулах нь түгээмэл байна.Жишээ нь: “We are with you all the way” Air China, “Back in Dirt” Wagner Asia, гэхмэт. Энэ нэг талаас англи хэлийг дэлхийн нийтийн хэл гэх, нөгөө талаас эдгээркомпаний бодлого, харилцагч нарын боловсролтой холбоотой байх үндэс бий.Энэхүү үгүүлэлдээ бид зар сурталчилгааны хэл гэж юу болох, монгол хэлэнд зарсурталчилгааны хэл хэмээх бүлэг үгс нэгэнт бий болсоныг батлахын сацуусудалгааны эргэлтэд оруулж, хэлшинжлэлийн болон найруулгазүйн үүднээс зөвбурууг цэгцлэн хэлж, цаашид зар сурталчилгааны хэл бий болоход мэргэжлийнүүднээс туслах тэр ч байтугай мэргэжлийн хүмүүс бий болох цаг нь болсон гэдгийгхэлэхийг зорив. Эрдэмтэн мэргэд болгоох буй за.ResumeIn this article the author presents a general theoretical understanding of the language ofadvertising, proposes several ideas and proves with certain evidences that it is developingin the Mongolian language. He has drawn up the conclusion that the Mongolian languageof advertising is an element of Mongolian stylistic.Ишилсэн номзүй1. Angela Goddard “The Language of Advertising” Routledge, 20032. Цэгмидийн Сүхбаатар “Монгол хэлний найруулгазүй” УБ., 20023. “Зар сурталчилгааны тухай хууль” 2002 оны 5-р сарын 30, УБ4. David Crystal “The Cambridge Encyclopedia of Language”, London, 19965. “Хаяг реклам нь нийслэл хотын соёлын чухал хэсэг мөн” УБ., 2003[1] “Хаяг реклам нь нийслэл хотын соёлын чухал хэсэг мөн” ШУА, ХЗХ, УБ., 2003,х.9[2] “Зар сурталчилгааны тухай хууль” 2002 оны 5 дугаар сарын 30, УБ., Өдрийнсонин, N162[3] “Advertising for Dummies” Gary Dahl, London, 2001, p.9[4] Angela Goddard “The Language of Advertising” Routledge, 2003, p.14[5] David Crystal “The Cambridge Encyclopedia of Language” 1996, p. 390[6] David Crystal “The Cambridge Encyclopedia of Language” London, 1996, p. 391[7] Ц.Сүхбаатар “Монгол хэлний найруулгазүй” УБ., 2002, х.85-86
  • 9. лекц: Зочлох соёлГарчиг: лекц: Зочлох соёлАнд нөхдөө гэртээ урьж байгаа гэрийн эзэд өдрийн хоол, үдийн зоогийн алинд ньурьж байгаа болон ямар хувцас өмсвөл зохилтойг урьдчилан мэдэгдэнэ. Айлдзочлон очихдоо сэтгэл өөдрөг, цовоо сэргэлэн байж анд нөхөдтэйгээ уулзанхүүрнэлдэж хөгжилдөн баясахын тулд өмнө нь сайтар унтаж амарч, ядаргаагаагаргасан байна. Гэрээсээ гарахын өмнө толины өмнө очиж гадна төрх байдал,хувцаслалтаа дахин нягтлан, такси, хувийн хөнгөн тэргээр биш нийтийн тээврийнхэрэгслээр очих бол яг цагтаа хүрэхийн тулд цаг хугацаагаа зөв тооцоолно.Гудамжаар явахдаа хос хоёр бол эрэгтэй нь эмэгтэйнхээ зүүн гар талд хоёр эрэгтэйбайвал аль залуу нь зүүн гар талд явна. Зам халтиргаатай, замын ажил хийгдэжбайвал эрэгтэй хүн явган замын гадна талд алхана. Хэрэв гурвуулаа явж байгаа болэмэгтэй нь юм уу ахмад настан нь голд нь алхана. Хэрэв хоёр эмэгтэй нэг эрэгтэйбайвал эрэгтэй нь голд явбал ярьж хөөрөхөд ч эвтэйхэн байдаг. Хэрэв дөрвөн хүнбайвал хос хосоороо хуваагдан явах нь зохимжтой. Үүнд эмэгтэйчүүд юм уу насахмад нь өмнө нь явна. Шатаар явах өнөөгийн дүрэм эрт дээр үеийнхээс ялгаатайболжээ. Тухайлбал 19-р зуунд шатаар өгсөхдөө эмэгтэй хүний хөөрхөн хөлийгсанамсаргүй харчихаж болзошгүй гэж үзэн эрэгтэй нь заавал өмнө нь явдаг хатуудэг байжээ. Гэтэл одоо үед шатаар өгсөхдөө эрэгтэй хүнийг нэг гишгүүр ард алхаж,шаардлагатай үед эмэгтэй хүнийг түшихэд бэлхэн алхана. Шатаар буухдаа эрэгтэйнь эмэгтэйнхээ өмнө нь алхаж эмэгтэй хүн гэнэт бүдэрлээ гэхэд туслахад бэлхэнявна. Анд нөхдийндөө ирж хаалгыг зөөлөн цохих юм уу хонхны дарна. Эрэгтэй хүнбэлэглэхээр авчирсан цэцгээ ороож авчирсан боодлоос нь суллаж гэрийн эзэгтэйдбарьна. Үүний дараа л гадуур хувцсаа тайлна. Үүнд гэрийн эзэн эхлээдэмэгтэйчүүдэд, дараа нь эрэгтэйчүүдэд хувцсаа тайлахад нь туслана. Айлд тамхитатаж юм уу халамцуу орж болохгүй._________________________________________Мэддэг нь мэддэггүйдээМэддэггүй нь мэддэгээсээ Хүмүүжил хүнийг бүтээдэг