Badmaa
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Badmaa

on

  • 234 views

 

Statistics

Views

Total Views
234
Views on SlideShare
184
Embed Views
50

Actions

Likes
0
Downloads
0
Comments
0

2 Embeds 50

http://badmaa0314.blogspot.com 49
http://badmaa0314.blogspot.kr 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment
  • тэд

Badmaa Badmaa Presentation Transcript

  • Их Монгол УлсБэлтгэсэн: СМ-1 ангийн оюутан Э.Бадамлянхуа
  • Байгуулагдсан үе 1189-1206 онд энэ үеийн гол зорилго нь бүх мянга туургатны нэг захиргаанд нэгтгэж, нэгдмэл улс байгуулахад чиглэгдсэн ба үүнд 17 жил зориулагдсан. Ард түмний байдал: Ноёд, бусад хүмүүс эзэн хаанд эдлүүлэхээр гүүгээ өгч, хааны тааллаар нэг, хоёр, гурван жил, ер нь дураар нь сүүгий нь саалгана. Ноёдын харъяат нар эздэдээ мөн л иймэрхүү байдаг, учир нь тэдний дотор чөлөөт хүн гэж байдаггүй. Товчхон хэлэхэд эзэн хаан ноёд юу дуртайгаа хэчнээн ч хамаагүй тэдний хөрөнгөөс авна.
  • Эмэгтэйчүүдийн тухай Гэргийнүүд нь нөхөртээ хэрэгтэй бүхнийг худалдан авч, өгөлцөнө. Гэрийнхээ бүх ажлыг хийдэг. Нөхрүүд нь санаж бодох юмгүй, аян дайн хийж, шонхроор араатан жигүүртэн агнана. Бусдын гэргийтэй үл нөхцөнө. Тэдний гэргийнүүд нь их сайн, эр нөхөртөө үнэнч, гэр, аж ахуйгаа сайн авч явдаг.
  • Байгаль хамгаалах цааз, бусад цээр Тэдний улсын цаазад өвс ногоорсон хойно газрыг нүхлэсэн ба гал алдаж бэлчээрийг шатаагсдын нэгэн гэрийг ална. Гээж алдсаныг түүж авсан, үүдэн бошгыг гишгэлсэн морины толгой нүдийг жанчсан ба харилцан хуягчилсан жуудагчин бүхнийг ална. Идэхэд зангирсан ба ам хамрын цусдагсдын сэтгэл нь ариунгүй гэж яллана. Тэрэгний тэнхлэг хэрэв хөсгийн гадна гарвал түүний сэтгэлийг гэсгээнэ. Татарын эзэн хүзүүдэх гэснийг цээрлүүлнэ. Эсэргүүгээс морьтон ирж хэрэв зөв талаар өнгөрвөл эергүү сайн санаатай гэж үзэх ба бусдад мах идүүлэхэд солгой гараар тосож авах бол тэрслүү гэж үздэг.
  • Дайнд явах нь Алсын дайнд мордохдоо тоног, хэрэгсэл авч явдаггүй, хоѐр илгэн туламтай сүү, мах чанах шавар сав авч явна. Бороо орвол хоргодох жодгор мөн авч явна. Хэрэг болбол гал түлж, хоол хийлгүй, мориныхоо цусыг уун арваад хоног давхидаг. Дайсантай тулахдаа морьдоо нохой шиг зүг зүг залж сургана. Тэднийг хөөхөд дайсантай өөдөөс нь харан байгаа юм шиг яг л явуут ширүүн сайн тулалдана. Зугтангаа эргээд мэргэн харвана.
  • Аж ахуй Мал. Тэд мал маш олонтой тэмээ, хонь, ямаа, адуу. Аливаа дарга буюу олон малтай хүмүүс азарга, гүү, тэмээ, шар, үнээ ер нь аливаа бод малаа тамгална. Малаа тамгалаад уул талруу эзэнгүй бэлчээнэ. Мал нь нийлбэл тамгаар нь эзэнд нь эргүүлж өгнө. Ирэг, эм хонь, ямааг хүн хариулна.
  •  Арилжаа: тэд хонь, морь, мөнгө хийгээд царсан торгомсогоор арилжаа хийнэ. Тэд худалдаа гүйлгээ хийхдээ татарын эзэн ба олон хуурмаг сайд, тайж, гүнж нараас мөнгөө уйгурдуудад эсхүл ардад зээлдэн өгч, хүү хөлс үржүүлнэ. Нэг өлгий мөнгөний эх мөнгө нь дахин давтан улирсаар арван он болмогц хөлс нь нэг мянган хорин дөрвөн өлгий мөнгө болох юм. Сууц: Тэдний сууц нь нарийн мод, бургасаар хийсэн майхан шиг бөгөөд дугуй хэлбэртэй. Сууцны орой дунд дугуй цонхтой, түүгээр гэрэл ордог. Мөн голдоо гал түлдэг болохоор түүгээр утаа гардаг. Хана дээврийг эсгийгээр бүрдэг, үүдийг мөн эсгийгээр хийдэг. Хүмүүсийн эрх мэдэл, чинээний байдлаас зарим гэр нь том, зарим нь жижиг байдаг. Зарим нь дорхноо буулгана, засварлана, малд ачааллана, заримы нь буулгаж болдоггүй, тэргэн дээр зөөдөг.
  • Заншил Хүүхэд анх удаа ан хийгээд, ангийн хишгээр гарынхаа эрхий хурууг тослодог заншилтай. Монголчууд цэцэн сайхнаар ярьж, бие биедээ баяр хөөртэй найрсагаар мэндэлнэ. Тэд сүр жавхаатай байж, маш цэвэрхэн хооллодог. Эцэг эхээ их хүндэлдэг. Аль нэг хүү нь эцэг эхээ доромжлох буюу гачигдаж, дутагдахад нь туслхагүй байх юм бол эцэг, эхдээ аль нэг талаар халамжгүй байсан, буруутай хөвүүдийг гэсгээх ажил эрхэлсэн захиргааны газар байдаг.
  • Татвар Албан татварын хуульд одоо хятад ардын уран дархуудаас бусад эр эм гэж ялгалгүйгээр жилд хотын ард нэг бүрээс ширхэг хорин таван лан, үхэр хонины гайль ширхэг тавин лан (үүнийг уйгурын мөнгийг зээлж нааш цааш явсан элчдийн идсэн сүйтгэлийн төлбөр хийнэ). Хөдөөгийн тариачны биеэс ширхэг зуун лан, амуу бол түүний тарианы арвин ба цөөнийг ялгахгүйгээр өрх бүрээс дөрвөн дань олон замын онгоц тээвэр зөөгчдөөс жил бүр хоёр түмэн өлгий мөнгө татварлаад ийм тийм гэж шалтаглан тэсгэж авах нь тоочиж баршгүй юм. Хятад газрын алба бол өрх бүр хүн бүрээс мөнгөөр ширхэг мяндсыг сольж бодон авахаас гадна элчин сайд өнгөрөх ба зарлигаар нааш цааш явах цэрэг морины амуу будаа, зэр зэвсэг, жич албанаа хэрэглэх зардлыг тухайд нь нийлүүлэн бодож , ардаас тэсгэн авна. Мөхөөгдсөн олон улсын ард үүнд туйлаар гашуудаж тачаадан хорсох дуун тэнгэр тулна. Гэвч эгнэгт хэрхэж чадахгүй юм. Татарын эзэн үргэлж Монгол орноос түшмэл томилон Хятад газраа ирүүлж алба тогтооно.
  • Соёл Монголын арван хоёр сарын нэр: 1-р сар хувь, 2-р сар хужир, 3-р сар түлжин, 4-р сар хөхөө, 5-р сар улар, 6-р сар уйруу, 7-р сар хуран, 8-р сар буга, 9-р сар хуц, 10-р сар хэлбэтэр, 11-р сар идлэх, 12-р сар хөхлөр гэж нэрэлдэг байсан. Шүтлэг: Тэд нэг бурхан шүтнэ, түүнийгээ аливаа үзэгдэх, үл үзэгдэх юм, мөн энэ дэлхийн жаргал зовлонг бүтээгч гэж үзнэ, гэхдээ залбирах буюу магтах, ямар нэг үйлээр түүнийг тахидаггүй. Гэвч тэд эсгийгээр хүн дүрстэй ямар нэг хөрөг хийж гэрийнхээ хаалганы хоёр хажууд тавина, түүн дээр эсгийгээр хөх шиг юм хийгээд, түүнийгээ сааль шим, малын төл элбэг сайн байлгах сүрэгт элтэй зүйл гэж хэлдэг. Бусад хөргийг торгон эдээр хийж их эрхэмлдэг. Нар , сар, гал, газар, ус шүтэн мөргөнө, их төлөв өглөө идэж уухаасаа өмнө хоол, ундныхаа дээжийг өргөнө.
  • Анхаарал хандуулсан баярлалаа.