хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль

37,914 views
37,361 views

Published on

1 Comment
16 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
37,914
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
6
Actions
Shares
0
Downloads
1,043
Comments
1
Likes
16
Embeds 0
No embeds

No notes for slide

хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль

  1. 1. Хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль Өнөө үед багш ардчиллыг цогцлон байгуулагч идэвхитэй хүчшинэ хүнийг төлөвшүүлэгч эрхэм ариун үйлстэн болжээ.А.В.Лунчарский орчин үеийн сургуулийн зорилтыг тодорхойлохдоо ёсзүйн хэд хэдэн асуудал, ялангуяа хүүхдийн хөгжил төлөвшилднөлөөлөх багшийн хувийн чанарын талаар их анхаарч байсан. Багш хүн бол хамгийн олон талын мэдлэг чадвартай, хамгийнсайхан хүн байх ёстой. Учир нь тэр бяцхан иргэдийн хувьд баярбаясгалангийн үүд хаалга эх булаг нь болдог юм. Мөн “Сурган хүмүүжүүлэгч бол мэргэжлийн хүний хувьд заримталаар өрөөсгөлдөж болох юм. Иймээс сургуулийг удирдахад эцэг эхоролцох ёстой сургуулийн өөрийн удирдлагын 3 дахь хүч нь сурагчидөөрөө юм.” гэжээ.Багшийн хөдөлмөрийн нийт агуулга асар их болохыг М.И. Калининтэмдэглээд: “ Хүмүүжүүлнэ гэдэг бол сургуулийн амьдралд зайлшгүй гардагүл ойлголцох, зөрөлдөх өдий төдий асуудлыг шийдвэрлэхэд<< багшийн зөв>> гэсэн итгэл үнэмшил хүүхдэд төрүүлэхээр хандахыгхэлж байгаа юм” гэжээ. “ Сурагчдыг хөгжүүлнэ, төлөвшүүлнэ, хүмүүжүүлнэ гэдэг ньюуны өмнө ангид багшийн биеэ авч явах байдал түүний сурагчидтайгаахарилцах харилцаа юм” гэжээ.Багшийн ёс зүйн тухай асуудал А.С.Макаренко, В.А.Сухомлинскийнарын сурган хүмүүжүүлэх онол, практикт үлдээсэн баялаг өвд гүнзгийтусгагдсан байдаг.
  2. 2. А.С.Макаренко сурагчидтай харилцах багшийн харилцааны ёссуртахууны асуудлыг нягт боловсруулахдаа ёс зүйг онцолсон байна.Хүүхдэд өндөр шаардлагатай байхыг түүний хүндэтгэх хүндэтгэлийннэг хэм хэмжээ гэж үздэг байв. Мөн багшаас хамт олонд хандаххандлага, олны санал бодлыг хэрхэн харгалзаж хамт олныгбүрэлдүүлэн төлөвшүүлэх явдал гэж үзсэн юм. Сурагчдад сахилга, хариуцлагын ухамсар төлөвшүүлэх ёссуртахууны үндсийг боловсруулахдаа А.С.Макаренко сайшаал зэмлэл,шаардлагын системийг оновчтойгоор дэвшүүлэн тавьсан нь сурганхүмүүжүүлэх ажлын практикт өнөө хэр чухал ач холбогдолтой байгааюм. А.С.Макаренко хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд хүмүүжигч,хүмүүжүүлэгч хоёрын харилцааны явцад үүсэх зөрчлүүд, бие хүний“эсэргүүцлийн” тухай асуудлыг хүмүүжлийн хөдөлгөгч хүч гэж үзэжбайсан. Хүүхдийн хувийн чанарыг шинжлэх ухааны үндэстэй судлах,хүүхдэд буй сайн сайхан үр хөврөлийг олж харж, тэтгэн хөгжүүлэхэдтүүний хүнлэг үзэл хандлагын мөн чанар оршино. Хүүхдийн сэтгэлсанаа, үйл ажиллагаа, зан харилцааны сайн талыг аль болох түшиж,хөгжүүлж чадснаар түүний сэтгэл зүрхэнд муу юм багтаж хургах зайүгүй болно гэдгийг нотолсон. Сурагчдын хамт олон бол багш сурагчхоёрыг тусгаарлах орон зай байх ёсгүй, хамт олон бол хүүхдийг бусдындотор “уусгах” биш, харин түүний өсөж дэвжих, хөгжиж төлөвших голталбар нь юм гэж үзсэн. Энд хамгийн гол нь багш сурагчийн харилцаа, багшийн эв дүйонцгой байр суурийг эзлэж байв. Багш бол зөвхөн халамжлан хүмүүжүүлэгч төдийгүй, хүүхдийннайз нөхөр, дотны туслагч нь байж тэдэнтэй хамт баярлаж хөөрч ,
  3. 3. гомдож гонсойж, тулгарсан бэхрхшээлийг нь хамт сөрөн туулагч байхёстой. Сайн багш бол шавь нараа хайрлан халамжилдаг, тэдэнтэйхарилцах харилцаанаас баяр баяслаа олж тэдэнтэй баяр хөөр гомдолгунигийг өөрийнх хэмээн мэдэрч чаддагт байх ёстой. Өнөөдөр багш сурган хүмүүжүүлэгч бидний гар дээр 21-р зууныгцогцлон бүтээх хүмүүс өсөн бойжиж байна. Иймд өсвөр үеийнхэнмаань ард түмний гайхамшигт үйлсийн найдвартай халаа болжнийгмийн үйл ажиллагаанд бэлтгэгдэн улс төр, үзэл суртал, эрдэмболовсрол, хөдөлмөр, ёс суртахууны эрхэм нандин чанарыг биедээтөлөвшүүлсэн иргэн болж өсөж хүжүүжих ёстой. Нийгмийн хөгжлийн дагуу өнөө үеийн багш хүний гүйцэтгэхажлын цар хүрээ өргөжиж хариуцлага, нийгмийн үүрэг улам өндөржижбайна. Орчин үед хүүхдийн нийгмийн харилцааны цар хүрээ өргөжижтэдний хүлээн авах мэдээлэл арвин боллоо. Ниигмийн хөгжлийн дагуухүмүүсийн аж байдал соёлын хэмжээ дээшилсэнтэй холбоотойгоорөнөөгийн хүүхдийн ерөнхий хөгжил хурдсаж 20н жилийн тэртээх үетэнгийнхээсээ 2-3 жилээр түрүүлэх боллоо. Сургуулийн системийгболовсронгуй болгох зорилт тавигдаж, сурган хүмүүжүүлэх ажлыншинжлэх ухаан, онолын төвшин үлэмж дээшилжээ. Сурагчдыг сургаххүмүүжүүлэх ажилд шинэ шинэ арга хэлбэр бий болж сургалтхүмүүжлийн ажлын агуулга, зохион байгуулалт сайжирч сурганхүмүүжүүлэх дэвшилтэт арга барил нэвтэрсээр байна. Энэ бүхэнбагшийн ажилд тавих шаардлагыг улам өндөржүүлж түүнээс сурганхүмүүжүүлэх өндөр мэдлэг, эв дүй, ур чадвар, ёс суртахууны өндөрсоёлыг шаардах болжээ. Хүүхдийн хүлээн авах мэдээлэл нэн өргөнболж чөлөөт цагаа өнгөрөөх боломж ихсэхийн хэрээр тэдний үзэл
  4. 4. санаа, ёс суртахуун, харилцаа хандлага, цаашлаад ирээдүйн ньамьдралын үнэн зөв чиг , ажил мэргэжлийн баримжааг олгоходбагшийн туслалцаа улам ихсэж байна. Хүн ам төвлөрөх, хотжих хөдөлгөөний дагуу хүүхдийнхүмүүжилд нөлөөлөх нийгмийн орчны нөлөө ихэслээ.Эдгээрнөлөөллийг нэгтгэн холбох зохицуулан удирдах явдал сургууль ,багшнарын оролцоогүйгээр боломжгүй зүйл юм. Шинжлэх ухаан техникийн дэвшил, нийгмийн хөгжлийн дагууөсвөр үеийг тал бүрийн өргөн дэлгэр мэдлэгтэй болгон амьдралдмэдлэг чадвар, дадлага туршлагын хувьд бүх талаар бэлтгэхэд багшийнсурган хүмүүжүүлэх мэдлэг, туршлага, ур чадвар онцгой чухал юм. Хүний амьдралд хэрэгтэй, шаардлагатай бүхнийг сургуулиаролгох боломжгүй юм.Гэхдээ 21-р зуунд амьдарч хөдөлмөрлөх хүнээсамьдрал юу шаардах вэ? гэдэгт өнөөдөр багш хүн хариу өгч ажилхөдөлмөрөө түүнд зориулах учиртай. Ийм учраас мэдлэгээ байнгасэлбэн сурч мэдэхийг амин хэрэгцээгээ болгох, бүтээлчээр сэтгэхчадвар, нийгмийн идэвх , бие даасан ажиллагаанд хүүхдийг сургахявдал өнөөгийн сургуулийн анхаарал төвлөрөх асуудал юм. Багшийн хөдөлмөрийн агуулга, үр дүн ямар байгаагаас эх орныхөдөлмөрийн чадамж үлэмж хэмжээгээр шалтгаалах боллоо. Улс орныэдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд багшийн хөдөлмөрийн ачхолбогдол улам бүр өсөж багшид тавигдах шаардлага өндөржиж байна. Сургалт-хүмүүжлийн ажлыг сайжруулахад сургалтынматериаллаг бааз сурах бичиг сурагчийн суурь мэдлэг сурах арга барилгэхчлэн олон хүчин зүйл бий боловч эдгээрийн аль нь ч багшийг орложчадахгүй. В.А.Сухомлинский “Сургуулиуд адилхан барилгатай,адилхан программ, сурах бичгээр хичээллэсээр байтал сургуулиуд
  5. 5. маань сайн муу янз бүр байна шүү дээ. Яагаад тэр билээ? Янз бүрийнбагш ажиллаж байгаад л хамаг учир байна. Сургууль гэдэг юуны өмнөбагш юм” гэж бичсэн байдаг. Нэгдмэл зорилго, санаа бодол, хамтынгар нийлсэн бүтээлч үйл ажиллагаа, гадаад дотоод харилцааны нэгдмэлуур амьсгал бүхий багш нарын хамт олноос өсвөр үеиинхнийамжилттай сайн хүмүүжих, сурч боловсрох асуудал шалтгаална. Хэнбагш хүний нэр төр, алдар хүндийг өндөрт өргөн өөртөө өндөршаардлага тавин мэдлэг мэргэжлээр өсөж, урагшлах хөгжлийн алхаандмөр зэргэцэн явж чадна, тэр хүн сурагчиддаа үнэлэгдэн хүндлэгдэжажилдаа амжилт олж хамт олныхоо ололтод нэмэр хандив оруулжчадна. Гэтэл сургууль бүр багш нэг бүр ингэж ажиллаж чадахгүйбайгаад бид дүгнэлт хийж шүүмжлэлтэй хандах ёстой Хүүхэдтэй ажиллах эв дүй, ойр дотно харилцаагаараа тэднийхүндлэлийг бүрэн татаж чаддаг байхын тулд мэдлэг мэргэжлээ байнгадээшлүүлж нийгмийн хөгжлийн тэргүүн эгнээнд явж чаддаг байх ньбагшийн нэг эрхэм чанар мөн. Хүүхдийн хувь заяаг бүрэн хариуцаж багаас нь тэдний авъяассонирхол, сайн талыг олж илрүүлэн хөгжүүлж өгөх ёстой. Хүүхэдбүртэй уйгагүй ажиллаж сурлагаар хоцрох, хүмүүжлээр доголдохоосцаг ямагт сэргийлж ёс суртахууны эрхэм нандин чанарыг төлөвшүүлэхнь чухал. Хичээлээс гадуур зохиох хүмүүжлийн ажлыг сайтар бэлтгэнчанартай явуулж хүүхдийн чөлөөт цагийг зөв зохион байгуулахад багшолон нийтийн дунд голлох үүрэгтэй.Эцэг эхтэй байнгын холбоотойажиллаж хүүхдийн сурч хүмүүжих ахуй нөхцөлийг хангахад анхаарчзааж зөвлөж эцэг эхийн ч багш, дотно зөвлөгч нь болж байхшаардлагатай.
  6. 6. Багш хүн нийгэм улс төрийн амьдралд идэвхтэй оролцож хүнамын үзэл суртал сурган хүмүүжүүлэх соёлыг дээшлүүлэхэд идэвхтэйоролцож шавь нартаа ч нийгмийн идэвхтэй байр суурь төлөвшүүлэх ньчухал.Энэ шаардлагыг хангасан багш л жинхэнэ нийгэм, улс төрийнзүтгэлтэн ард олны багш болж чадна. Багшлах ажил түүнээс өөрөөс нь ямагт цэвэр тунгалаг ёссуртахууныг шаарддаг учраас хүүхдэд нөлөөлж болох алив султалтайгаа байнга тэмцэн арилгаж байх нь чухал юм.Хүүхдийг үлтоомсорлох, гомдоох, буруу харилцах, ёс суртахууны муу нөлөөүзүүлэх, үлгэргүй байдал гаргах, мэдлэг мэргэжлээр хоцорч шавьнартаа чамлагдах, сурагчдын сурлага хүмүүжлийн байдлыг бурууүнэлэх, нийгмийн хэв журам зөрчих зэрэг нь багш хүний нэр хүндэдхарш юм.Сургалт хүмүүжлийн ажлыг оромдох хэлбэрдэх албаөнгөрөөх байдлаар явуулах явдлыг хүүхэд хүлээн зөвшөөрдөггүй. Багш хүн мэргэжлийнхээ эзэн, сургуулийнхаа эзэн нь болж,шавьнарынхаа оргилуун хүсэл сонирхол,сэргэлэн цовоо оюун хөнгөншингэн атлаа цагаахан цайлган ааш зан, сурч мэдэхийн эрмэлзэлтэмүүлэлд тохирч нийцэж ажиллах явдал юу юунаас чухал юм. Орчин үед багшийн хөдөлмөр улам бүр судалгаа шинжилгээнийшинжтэй болж байна. Энэ үүднээс багшид тавих шаардлага өндөржижбайна. Сургалт хүмүүжлийн ажлыг тэдний бие даасан бүтээлч үйлажиллагаа, дотоод эрэлт хэрэгцээ, нас болон хувийн онцлогттохирууланявуулж үр дүнг нь дүгнэн тооцох, хүүхдийн зан үйлийнхөгжил хөдлөл зүйд тухай бүр зөв онош тавихгүйгээр сургана,хүмүүжүүлнэ гэдэг боломжгүй юм. Түүний ажил өдөр тутмын урсгал элемэнтүүдээр дүүрч, шинээрэл хайгуул, шинэ арга агуулга хэлбэрээр эс баяжвал үр өгөөж нь өдөр
  7. 7. өдрөөр ядуурч доройтох болно. Багш хүн хүний оюун сэтгэхүйтэйажилладаг учраас шавь нарынхаа хэн болохыг харцнаас нь сэтгэлсанаанаас нь, мэдлэг чадвараас нь, харилцаа хандлагаас нь “уншиж”судалж, шинжилж, зөв оношлож, ажиллах арга эвээ өөрөөс нь олжавдаг байх ёстой.Ингэж чаддаг багшийг шавь нар нь “Манай багшёстой их мэдлэгтэй” гэж бишрэн хүндэтгэдэг нь үнэн. “Юм мэддэггүй багш бол биегүй сүүдэр, хургүй үүл, гэрэлгүйбамбар, ундаргагүй булаг... тэгэхлээр хоосон зай юм” гэжЯ.АКоменский мэргэн цэцнээр зүйрлэсэн байдаг.Багш хүн нийгмийналь нэг салбарт шинжлэх ухааны дорвитой нээлт гаргадаггүй ч гэсэнөөрөө өргөн дэлгэр мэдлэгтэй байж шавь нарынхаа оюуныг тэлж эрдэммэдлэгт дуртай,эрэлхийлэн сэтгэх чадвартай,сэтгэхүйн залхуурлыгмэддэггүй,идэвх мэрийлттэй болгон тодорхой салбарын ажилмэргэжлийг сонирхон сонгож түүнд бие сэтгэлээ зориулах сэтгэлийнүзүүрийг атгуулж чадвал улс орны хөгжил,шинжлэх ухаан техникийндэвшилд тэр чинээгээр нэмэр хандив оруулж буй хэрэг юм. Өнөөдөр багш хүн хэлний, тооны, түүхийн, хөдөлмөрийн ямар чмэргэжлийн бай үнэн сэтгэлээсээ хамаг авъяас чадвар, мэдлэг оюунаашавхан эс ажиллавал өсвөр үеийнхний сурч хүмүүжих хүслийгоргилуулж, заасан хичээл, зан харилцаа, үг сургаал, үлгэр дуурайлдааитгүүлж чадахгүй юм. Багшийн алдар хүнд шиг хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнххоногшдог тийм нэр төр гэж үгүй.Багш хүн тодорхой шинжлэх ухааныүндсийг тодорхой тооны анги бүлэг, хүүхдэд эзэмшүүлдэг. Багш хүн өөрт байгаа өргөн дэлгэр мэдлэг, авьяас чадвар,амьдралын туршлага, ааш зангийн сайхан бүхнээ шавьдаа үнэнсэтгэлээсээ гар сунган өвлүүлж байдаг.Өөртөө нөөцлөн хадгалж үлдээх
  8. 8. нэг ч зүйл гэж багш хүнд байх учиргүй.Тиймээс ч сургуулийн ширээндэрдэмтний лабораторид, үйлдвэрийн цехэд, малын бэлчээрт,тариалангийн талбайд, хөлгийн бүхээгт багшийн нэр төр, дүр төрх, аашнамба, эв дүй, халамж сургаал шавьтайгаа хамт явдаг билээ.Ингэжоюуны дээр оюун болж, сэтгэл зүрхний хажууд сэтгэл зүрх болж явахтийм чадал увдисыг багш хүн өөрөө бүтээдэг.Энэ нь гагцхүү ажилдаа,сэтгэлээ шавьдаа халамжаа зориулж чадсанаар бий болдог. Багшийн хөдөлмөр бол зохион байгуулагчийн хөдөлмөр юм. Багш хүн өөрийнхөө ажил, амьдрал, чөлөөт цагийг дээд зэргээрзохион байгуулах чаддаг байхын дээр сурагч бүхэндээ зааж сургах ньхамгийн чухал. Багш хүн харилцаандаа даруу төлөв зантай, овсгоотой, х үнийсэтгэхүйтэй харилцах эв дүйтэй, гүйлгээ ухаантай, ёс суртахууныөндөр соёлтой байж хойч үеэ тэр дадал заншилд сургаж чадна. Багш өөрөө үлгэрлэх төдиигүй өөрсдөөр нь үлгэрлүүлэх хэрэгтэй. Багшийн хөдөлмөр улам бүр хамтын хөдөлмөрийн шинжтэйболж байгаа учир орчин үеийн сургуулийн хэв шинж, байршил ангибүлэг хүүхдийн тоо хэмжээ, сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийнөөрийнх нь онцлогтой холбоотой юм.
  9. 9. Ашигласан ном.1. Сурган хүмүүжүүлэх эв дүй. Ч. Түмэндэлгэр2. Сэтгэл судлал “Сургалтын нийгэм- сэтгэл зүйн асуудал”. О.Мягмар. хоёрдугаар дэвтэр3. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд. О.Мягмар

×